You are on page 1of 12

“Өнгө мэдрэгч” ухаалаг робот зохион бүтээх даалгаврын өгөгдөл, тэмцээний журам

Нэг. Даалгавар
Дизайн технологи, зураг зүйн төрлөөр оролцох эрэгтэй сурагчид “Өнгө мэдрэгч” автомат ажиллагаатай
ухаалаг роботыг зохион бүтээж оролцоно.
Роботын оврын хэмжээ 200 х 150 х 200 мм-ээс (урт, өргөн, өндөр) ихгүй байна.
Хоёр. Тэмцээний журам
1. Тавигдах шаардлага
1.1 Тухайн төрөлд сурагч өөрийн зохион бүтээсэн нэг роботоор оролцоно.
1.2 Роботыг зохион бүтээхдээ: Бүх төрлийн механик эд ангиуд, Arduino болон мэдрэгч, модуль зэргийг
ашиглаж болно. Роботын явах эд ангийн хийц, шийдэл чөлөөтэй байна. Роботод бодит жинг заахгүй.
1.3 Роботын их биеийн хийцэд (Lego, STEM ) зэрэг эд ангиудыг бэлнээр ашиглаж болно.
1.4 Роботын танилцуулгыг бэлтгэж ирнэ. Үүнд: Роботын оноосон нэр, бүтэц, техникийн үзүүлэлт, ажлын
шугам зураг, ажиллах зарчим, бүтээлийг байгалийн гэрэлд чанарын шаардлага хангахуйц, 5 талаас нь
авсан фото зурагтай ( нягтшил 300 pxl-ээс багагүй)байна.
2. Зохион байгуулалт
2.1 Шүүгчид роботын эд ангиудыг эвхэж байрлуулсан нөхцөлд оврын хэмжилт хийж, техникийн нөхцлийг
шалган, тогтоож тэмцээнд оролцох зөвшөөрөл олгоно.
2.2 Роботын хөдөлгөөн ба цахилгаан үүсгэгчийн аюулгүйн байдлыг шалгаж, цахилгаан хэлхээний хэт
ачаалал, богино холболтоос үүдэн гал гарах зэрэг болзошгүй хүчин зүйлээс сэргийлэхийн тулд зохион
байгуулах комисс хуралдан, тэмцээнд оролцогчдод зөвлөгөө өгөх, зарлан анхааруулах, зогсоох эрхтэй.
2.3 Тэмцээн эхлэхээс өмнө заагдсан талбайд, нэг удаа туршилтын явалт хийхийг зөвшөөрнө.
2.4 Тамирчин робот дээр 6 бөмбөгийг дурын дарааллаар байршуулж болно. Цамхгийн дарааллыг сугалсны
дараа робот дээрх бөмбөгт хүрэхийг хориглоно.
2.5 Цамхаг болон бөмбөгийн өнгө ижил байх ёстойг анхаарах. Бөмбөг болон цамхгийн өнгийг кодын дагуу
будаж бэлтгэнэ. (Хавсралт хэсгээс өнгийн код, цамхгийн дарааллын хүснэгтийг үзнэ үү)
3. Тэмцээний талбай
3.1 Хавсралт зурагт өгөгдсөн тэмцээний талбайг (хэмжээний дагуу) зохион байгуулагчид хийж бэлтгэсэн
байна.
3.2 Бөмбөг байрлуулах “Алтан цамхаг”-ийг талбай дээр хөдөлгөөнгүй бэхлэх бөгөөд бусад цамхгийг зөөх
боломжтойгоор хийнэ. Тоглолтын дараа бөмбөгийг цамхгаас авч байхаар хийнэ.
3.3 Тэмцээний талбай хар суурин дээр 10 мм өргөн хэмжээтэй цагаан зураастай байна.
3.4 Цамхгийн хэмжээ 100мм х100мм х100мм байна. “Алтан цамхаг” 100х100х120 мм байна.
3.5 Цамхгуудын өнгөт хэсгийг талбайн дотогш харуулан байршуулна.
4. Дүгнэх журам
4.1 Тамирчин нийт 3 удаа явалт хийсний хамгийн өндөр оноогоор дүгнэнэ.
4.2 Тамирчин явалт бүрд цамхгийн дарааллыг сугална.
4.3 Тамирчин тэмцээний явцад 1 удаа оролдлого авах эрхтэй.
4.4 Роботыг гараанд бэлтгэхдээ тус бүр нь 5 онооны 5 бөмбөг (хар, цагаан, улаан, ногоон, хөх), 15 онооны
1 бөмбөг (шар)-ийг өөр дээрээ дараалал харгалзахгүй байрлуулсан байна. Дараа нь оролцогч, өнгийн
цамхгийн байрлалын дарааллыг тогтоох сугалааг сугална. Шүүгч цамхгийг сугалааны дагуу байрлуулсны
дараа, оролцогч хяналт тавьж, тоглолтод оролцоход бэлэн болсныг илтгэн гар өргөнө. Шүүгчийн
зөвшөөрлөөр хөдөлгөөн эхэлж, робот 5 өнгийн бөмбөгнүүдийг, тус бүр нь 5 онооны цамхгуудад өнгийн
дагуу байрлуулж дуусаад 25 оноог цуглуулж, төгсгөлд нь шар бөмбөгийг “Алтан цамхаг”-т байрлуулж
15 оноог авснаар, явалтын нийт 40 онооны даалгаврыг гүйцэтгэнэ. Явалтын оноон дээр даалгавар
гүйцэтгэсэн хугацааны оноог нэмж тооцно. Хугацааны оноог 4.8 заасны дагуу хугацааг оноонд
шилжүүлнэ.
4.5 Бөмбөгийг шар өнгөнөөс бусад аль ч дурын цамхгаас эхэлж байрлуулж болно. 5 цамхагт өнгийн дагуу
байршуулсны дараа алтан цамхагт бөмбөгийг хийнэ. Хэрвээ цамхгуудад бөмбөгөө бүрэн байрлуулаагүй
үедээ алтан цамхагт шар бөмбөгийг хийвэл алтан цамхгийн оноог тооцохгүй.
4.6 Хэрэв өөр өнгийн цамхагт, өөр өнгийн бөмбөг байршуулбал тухайн цамхгийн оноог тооцохгүй.
4.7 Роботыг тоглолтод оруулахаар тохируулах нэг минут өгөгдөнө. Тохиргоог тамирчин зөвхөн өөрөө
гүйцэтгэнэ. Тамирчин нэг минутын хугацаанд роботыг тохируулж чадаагүй тохиолдолд, шууд тоглолтод
оруулна. Явалт эхэлсний дараа роботод гар хүрэхийг хориглоно. Бусад зөвлөгч оролцохгүй.
4.8 Явалтын оноон дээр, явсан хугацааг оноонд шилжүүлэн нэмж, тэмцээний нийлбэр оноог гаргана.
Дараах томьёогоор хугацааг оноонд шилжүүлэх бөгөөд хугацааны дээд оноо 10 байна.
Z=10 х ( min t/ ∆t ) .
4.9 Хэрэв тамирчдын явалтын оноо тэнцсэн тохиолдолд даалгавар гүйцэтгэсэн хугацаагаар эрэмбэлнэ.
4.10 Тэмцээний нэг удаагийн явалт үргэлжлэх хугацаа нийт 3 минут байна. Хугацаа дуусвал тэмцээнийг
зогсоож, зохих оноог тооцно.
4.11 Хэрэв робот бөмбөгөө бүгдийг байршуулж чадаагүй тохиолдолд үлдсэн хугацаанд, шүүгчийн
зөвшөөрлөөр гараанаас эхлүүлж болно.
“Өнгө мэдрэгч” ухаалаг роботын тэмцээний талбай.
Хавсралт.1
Цамхгийн сугалааны хувилбар

Хувилбар I II III IV V
1 Хар Цагаан Улаан Ногоон Хөх
2 Хөх Хар Цагаан Улаан Ногоон
2 Ногоон Хөх Хар Цагаан Улаан
3 Улаан Ногоон Хөх Хар Цагаан
4 Цагаан Улаан Ногоон Хөх Хар
5 Хар Хөх Ногоон Улаан Цагаан
6 Цагаан Хар Хөх Ногоон Улаан
7 Улаан Цагаан Хар Хөх Ногоон
8 Ногоон Улаан Цагаан Хар Хөх
9 Хөх Ногоон Улаан Цагаан Хар
10 Хар Ногоон Улаан Цагаан Хөх
11 Хөх Хар Ногоон Улаан Цагаан
12 Цагаан Хөх Хар Ногоон Улаан
13 Улаан Цагаан Хөх Хар Ногоон
14 Ногоон Улаан Цагаан Хөх Хар
15 Хар Улаан Цагаан Ногоон Хөх
16 Хөх Хар Улаан Цагаан Ногоон
17 Ногоон Хөх Хар Улаан Цагаан
18 Цагаан Ногоон Хөх Хар Улаан
19 Улаан Цагаан Ногоон Хөх Хар
20 Хөх Хар Улаан Ногоон Цагаан

Жишээлбэл: Тамирчин Бат 8 дугаар хувилбарт байрлалыг сугалав. Тэгвэл цамхгийн дараалал
нь I ногоон, II улаан, III цагаан, IV хар, V хөх гэсэн дарааллаар байрлуулна.

Өнгийн кодчилол
Цагаан Хар Улаан Ногоон Хөх Шар

Дараах холбоос хаягаар орж өнгийн кодыг туршиж үзнэ үү.


https://colorspire.com/rgb-color-wheel/
Нисэх онгоцны загвар - F2В жолоодлогот уран нислэгийн загвар STILETTO 660

Зохион бүтээгч : Леса Мак Дональд


Далавчны урт: 1494 мм
Их биеийн урт: 1125 мм
Нислэгийн жин: 1815 гр
Хөдөлгүүр: Дотоод шаталтат 40 сс – 46 сс болон
дүйцэхүйц цахилгаан хөдөлгүүр

1976, 1980, 1982 оны Жолоодлогот уран нислэгийн дэлхийн аварга

Ажлын зураг

PDF файлаар нягтрал сайтай, 1:1 хэмжээтэй ажлын зургийг дараах холбоос хаягаас татаж авна уу?

https://drive.google.com/file/d/1GR_b12-EARah1btPryPkl732o0f8-3hb/view
Усан онгоцны загвар - F2A радио удирдлагат, уран хөвөлтийн загвар
1954 19 ft Chris Craft Racing Runabout (урт 750 мм-900 мм)

Сэнс болон чигийн залуурын хэмжээг дараах холбоос хаягаас харна уу?
https://www.worthpoint.com/worthopedia/plan-chris-craft-19-racing-runabout-79609113
https://drive.google.com/file/d/1I497bOScR1dIrS6pyLX_PFEoscZKn4I3/view
Авто машины загвар
Дуураймал загвар Land rover Defender 110 (2008) / Масштаб М1:12/
https://drive.google.com/file/d/1UBDqKcGlpRR_nN7pGpIe2u-ekn56h_n-/view
https://www.laythjawad.com/2019/03/land-rover-defender-blueprints.html

You might also like