You are on page 1of 4

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
Эрх зүйн тэнхим

Тохиолдол шинжлэх

Хичээлийн нэр: Үндсэн хуулийн эрх зүй


Хичээлийн код: LAW122
Анги,групп: 923

Л.Анужин
О.Болормаа /B21FA1602/
Л.Хулан /B21FC1003/
A.Номинсондор /B21FA1626/
Гүйцэтгэсэн:
Н.Мөнгөн-Эрдэнэ /B21FC1013/
/B21FA1656/

Шалгасан: Д.Оюун /Тэнхимийн эрхлэгч/

Огноо: 2022/5/10
Улаанбаатар хот
2022 он

Тохиолдол 21
Иргэн Б Архангай аймгийн Их тамир суманд байнга оршин суудаг. Орон нутгийн
сонгууль товлон зарласнаас хойш, санал авах өдрөөс 8 хоногийн өмнө түүний бие гэнэт
муудан аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр ирэв. Түүнийг ийнхүү
эмнэлэгт байх хойгуур орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдах байлаа. Тэрээр
эмчтэйгээ зөвлөлдөж байгаад санал авах өдөр чөлөөгөөр гарч Цэцэрлэг суманд (аймгийн
төв) байх дүүгийндээ очиж хоноглох ингэхдээ саналаа өгөхөөр шийдсэний дагуу эхнэр нь
хэсгийнхээ хороонд очиж Б-ийн сонгогчийн үнэмлэхэд шилжүүлсэн тухай тэмдэглэл
хийлгэж явуулжээ.

Иймээс иргэн Б дүүгийнхээ хаягаар харьяалах сонгуулийн хэсэгт өргөдөл гаргаж


сонгогчийн нэрийн жагсаалтад оруулж өгөхийг хүссэн боловч тухайн хэсгийн хорооны
нэгэн гишүүн түүнийг бүртгээд, та Цэцэрлэг сумын иргэдийн төлөөлөгчийг сонгох эрхгүй,
харин аймгийн хурлын төлөөлөгчийг сонгож болно гэжээ, иргэн Б тус шийдвэр миний
сонгуулийн эрхийг зөрчиж байна, би аймгийн болон сумын хурлын төлөөлөгчийг аль
алийг нь сонгох эрхтэй хэмээн хэсгийн хороонд ханджээ.

Хэсгийн хороо нь хуульд заасан хугацаанд түүний гомдлыг хянан шийдвэрлэж,


дээрх шийдвэр хуулийн дагуу гарсан тул Б-ийн эрх зөрчигдөөгүй гэсэн хариу өгсөн.

Ингээд тэрээр хэсгийн хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа талаар
сумын сонгуулийн хороонд гомдол гаргасан байна.

Хууль зүйн дүн шинжилгээ хийнэ үү.

Нэгдүгээр алхам- Товч дүгнэлт хийх


- Иргэн болон хэсгийн хороо хоорондын харилцаа.
- Иргэн Б хэсгийн хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэн сумын сонгуулийн
хороонд гомдол гаргасан.
- Иргэн Б-н сонгуулийн эрх зөрчигдсөн эсэхийг холбогдох хуулийн дагуу шалган
дүгнэлт хийнэ.
Хоёрдугаар алхам-Асуудал дэвшүүлэх

1. Иргэн Б-н гомдол үндэслэлтэй эсэх


2. Иргэн Б-ийн сонгуулийн эрх зөрчигдөж байгаа эсэх.
3. Б-н сонгогчийн үнэмлэхэд шилжүүлэг хийж болох эсэх
4. Сонгуулийн санал авах байранд очилгүйгээр санал өгөх боломжтой эсэх

Гуравдугаар алхам-Эрх зүйн зохицуулалтыг олох


Үндсэн хууль
16.9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох
эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман
наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих
шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;
16.12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх
эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн
дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

УИХ-н сонгуулийн тухай хууль

63.1. Дараах сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар түүний


хүсэлт, эмнэлгийн магадалгаа, эсхүл холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэн
санал авах өдрийн өмнөх өдрийн 09:00-20:00 цагийн хооронд авна:

63.1.1. эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй
сонгогч;

13.2. Хэсэг байгуулахдаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны


байгууллагын саналыг харгалзан иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь
тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн
бүртгэлтэй сонгогчийн тоог үндэслэнэ.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН


СОНГУУЛИЙН ТУХАЙ
24 дүгээр зүйл.Иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх

24.1.Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг

санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.

Дөрөвдүгээр алхам-Дүн шинжилгээ хийх

ҮХ-ийн 16.12-т зааснаар иргэн Б гомдол гаргах эрхээ эдэлж гомдол гаргасан ба гаргасан
гомдол нь ҮХ-ийн 16.9-т зааснаар үндэслэлтэй байна.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН


СОНГУУЛИЙН ТУХАЙ хуулийн 24.4.1-д зааснаар иргэн Б-ийн сонгогчийн үнэмлэхийг
шилжүүлэх нь хуульд нийцээгүй байна.

Эрүүл мэндийн байдлын улмаас зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх
сонгогч нь өөрийн эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгааг зөөврийн битүүмжилсэн
саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн хамт санал авах өдрөөс гурваас доошгүй
хоногийн өмнө дараах байдлаар хүргүүлнэ:
-эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд;

-бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд.

Тавдугаар алхам-Эцсийн дүгнэлт хийх


Иргэн Б Үндсэн хуулийн 16.9 16.2 заасан эрхийнхээ дагуу өргөдөл гомдол
гаргасан. Иргэн Б нь эрүүл мэндийн шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх
хугацаандаа сонгуульд оролцох боломжтой ба УИХ-ийн сонгуулийн тухай хуулийн 63.1-т
заасны дагуу зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх эрхтэй.

You might also like