You are on page 1of 30

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

ӨДРИЙН ХӨТӨЛБӨР
САНХҮҮ УДИРДЛАГЫН ТЭНХИМ

БИЕ ДААЛТ
Сэдэв: Санхүүгийн тайлангийн шинжилгээ ба төсөвлөлт

Хичээлийн нэр: Санхүүгийн менежмент


Хичээлийн код: FIN226
Анги, Групп: 254

Гүйцэтгэсэн:

...................... Г. Намужин /Мастер/


Шалгасан:
.

Огноо: 2022/12/15

Улаанбаатар 2022

1
АГУУЛГА

I. ОРШИЛ 3
II. ГАДААД ОРЧНЫ СУДАЛГАА 4
A. Салбарын ерөнхий шинжилгээ 4
B. Салбарын санхүүгийн ба санхүүгийн бус эрсдэл 5
C. Салбарт гарч буй чиг хандлага 6
D. Салбарын дундаж харьцаа үзүүлэлтүүд 7
E. Салбарын эсвэл компанийн нэмэлт шинжилгээ 8
III. КОМПАНИЙН ШИНЖИЛГЭЭ 9
Багц 1. Санхүүгийн тайлангийн шинжилгээ 9
Багц 2. Санхүүгийн төлөвлөлт 19
Багц 3. Капитал төсөвлөлт 24
IV. ДҮГНЭЛТ 28
V. ХҮСНЭГТҮҮДИЙН ЖАГСААЛТ 29
VI. НОМ ЗҮЙ 30

2
I. ОРШИЛ

Зорилго: Санхүүгийн менежмент хичээлийн хүрээнд олж авсан мэдлэгээ бататгахын тулд
“Nike” компани дээр санхүүгийн тайлангийн шинжилгээ, санхүүгийн төлөвлөлт, капитал
өртөг зэрэг шинжилгээг хийлээ.

Товч танилцуулга: Nike Inc нь анх 1964 оны 1 сарын 25-нд “Blue Ribbon Sports”
нэртэйгээр байгуулагдсан ба гутал, хувцас болон бусад төрлийн акксессорын борлуулалт,
худалдаагаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг үндэстэн дамнасан корпораци юм.
Компанийн төв байр нь АНУ-ын Орегон мужид байрладаг ба 2020 оны байдлаар нийт
үйлдвэр болон салбарууддаа 75400 орчим ажилчинтай. 2022 оны байдлаар 2.54 тербум
долларын ашигтай ажилласан байна.

3
II. ГАДААД ОРЧНЫ СУДАЛГАА
A. Салбарын ерөнхий шинжилгээ

Спорт барааны үйлдвэрлэл нь спорт барааны загвар зохион бүтээх, загвар дизайн
гаргах, хөгжүүлэх, үйлдвэрлэх, борлуулах чиглэлээр ажилладаг байгууллагуудаас бүрддэг.
Энэ нь орлогоороо дэлхийн хамгийн том салбаруудын нэг юм. Үүний дотор спортын
салбар хурдацтай тэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар 110 сая тэрбум америк
долларын зах зээлийн үнэлгээтэй байна.

Компанийн гол өрсөлдөгчид нь Adidas, Reebok, PUMA, ASICS, Under Armour,


Umbro болон бусад олон үндэстэн дамнасан байгууллагууд юм. Эдгээр компаниуд Их
Британи дахь зах зээлд эзлэх байр сууриараа ялгаатай боловч Их Британид чиглэсэн
арилжааны орчинд өөр хоорондоо өрсөлдөж, Их Британийн зорилтот хэрэглэгчдийн
сонголт, худалдан авах чадварт тохируулан, маркетингийн үр дүнтэй стратеги
хэрэгжүүлдэг. Adidas болон PUMA нь Nike-ийн гол өрсөлдөгчид (Ko et al. 2013, p. 1571)
байхад Их Британи дахь Британийн гутлын нийгэмлэгээс дэмжлэг үзүүлдэг 160 гаруй
гутлын компани байдаг. Одоогийн байдлаар спорт, эрүүл амьдралын хэв маягийг
эрэлхийлж буйг харгалзан Британийн олон гутал үйлдвэрлэгчид спортын гутлыг илүүд
үзэж, нэр төрлөө дахин боловсруулж, өргөжүүлэв. Өнөөдөр Chatham Marine Ltd., T
Groocock & Co (Rothwell) Ltd., Norman Walsh Footwear, NPS Shoes болон бусад Британийн
компаниуд спортын гутал үйлдвэрлэдэг. Тиймээс өнөөгийн өрсөлдөөний хүчийг өндөр
гэж тодорхойлж болно.

2022 оны 12 сарын 10-ны байдлаар зах зээлийн үнэлгээгээр олон нийтэд
арилжаалагддаг хамгийн том 10 спорт бараа үлдвэрлэгчдийн жагсаалтад Nike компанийн
зах зээлийн үнэлгээ 1-д бичигдсэн байна.

4
Хүснэгт 1.1 Зах зээлийн үнэлгээгээр олон нийтэд арилжаалагддаг хамгийн топ 10 спорт барааны
дэлгүүрүүдийн жагсаалт

B. Салбарын санхүүгийн ба санхүүгийн бус эрсдэл

Санхүүгийн эрсдэл: Валютын ханшийн эрсдэл- Спорт барааны дэлгүүрүүд нь гадны зах
зээл дээр өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь элбэг бөгөөд харьцах валютын
ханшийн зөрүүнээс ашиг, алдагдлын хэмжээ өөрчлөгдөнө.

Түүхий эдийн үнэ: Түүхий эд материалын үнэ нь үйлдвэрлэлийн өртөгтэй шууд


хамааралтай хүчин зүйл бөгөөд түүний өсөлт нь нийт ашгийн хэмжээнд сөргөөр
нөлөөлнө.

Санхүүгийн бус эрсдэл: Давагдашгүй хүчин зүйлийн эрсдэл- Байгалийн гамшиг болон
цар тахал нь компанийн удирдаж чадахгүй эрсдэл юм. Дэлхий дахинийг хамарсан Ковид-
19 халдварын үеэр зарим бизнесийн байгууллагын үйл ажиллагаа түр хугацаанд зогссон ,
улс хоорондын экспорт болон импортын үйл ажиллагаа багассанаас үүдэн бэлэн
бүтээгдэхүүн агуулахад удах, борлуулалт багасах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн.

5
Нэр хүндээ алдах эрсдэл: Спорт барааны хувцас борлуулдаг дэлгүүрүүд нь асар өндөр
өрсөлдөөнтэй салбаруудын нэг юм. Хариуцлагагүй гаргасан өчүүхэн жижиг алдаа ч мөн
компанийн нэр хүндэд нөлөөлж хэрэглэгчийн сонголтыг өөрчилж, цаашлаад хувьцааны
үнэд ч мөн нөлөөлөх боломжтой.

Controversy Level
Controversy Level нь компанийн хувь эзэмшигчид, хүрээлэн буй орчин, компанийн
үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй асал, үйл явдлын эрсдэлийг тодорхойлдог.
Үүнийг нэгээс тав хүртлэх оноогоор дүгнэдэг ба ихсэх тусам эрсдэл ихтэйг илэрхийлдэг.
Салбарын дундаж үзүүлэлт 1.9, харин “Nike Inc”-ийн хувьд 3 байна.

Environment, Social, Governance Risk Rating


ESG Risk Rating нь компанийн үйл ажиллагаа нь байгаль орчин нийгэм, засгийн
газрын асуудлаас шалтгаалан эрсдэлд орох түвшинг 1-100-аар үнэлдэг бөгөөд энэ үнэлгээ
нь их байх тусам эрсдэлтэйг илтгэнэ. “Nike Inc”-ийн байгаль орчины эрсдэл 3.0, нийгмийн
эрсдэл 7.0, засгийн газрын эрсдэл 6.9 буюу эрсдэл маш бага бөгөөд энэ нь салбарын
ерөнхий үнэлгээтэй ойролцоо байгаа юм.

C. Салбарт гарч буй чиг хандлага

Дэлхийн хүн ам хурдацтай өсөхийн зэрэгцээгээр хүн төрөлхтний наад захийн


хэрэгцээний эрэлт ихэснэ. Дан ганц спорт хувцас, хэрэгсэл гэлтгүй бүх төрлийн хувцасны
зах зээл жил ирэх тусам өргөжин тэлэх нь гарцаагүй. Үүнээс гадна хүн төрөлхтөн
идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх, эрүүл мэнддээ санаа тавих, спортын хөгжил
дэвшил, цаашлаад өөрсдийн биед аль болох тав тухай байдлаар хувцаслах зэрэг нь спорт
хувцасны салбарыг улам хөгжүүлнэ. Энэхүү салбарт байр сууриа аль хэдийн тогтоосон
“Nike, Inc.”- ийн тухайд жил ирэх тусам борлуулалт нэмэгдэх, салбар, ажилчдын тоо
нэмэгдэх, бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх нь тодорхой юм.

6
D. Салбарын дундаж харьцаа үзүүлэлтүүд

АНУ-ын хувцас, акксессор борлуулалтын салбарын харьцаа үзүүлэлтүүд

Харьцаа үзүүлэлтүүд 2019 2020 2021

Хөрвөх чадварын харьцаа

Ажлын цэвэр капитал

Эргэлтийн харьцаа 1.37 1.61 1.46

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 0.53 0.61 0.61

Бэлэн мөнгөний харьцаа 0.41 0.49 0.30

Үйл ажиллагааны харьцаа

Нийт хөрөнгийн эргэц 1.22 0.97 1.53

Бараа материалын эргэц 4.80 4.28 4.67

Дансны авлагын эргэц 9.26 9.31 10.59

Өр төлбөрийн хаpьцаа

Өрийн харьцаа 0.70 0.74 0.72

Өр ба эздийн өмчийн харьцаа 1.91 1.83 1.66

Хүү төлөх чадварын харьцаа 4.81 1.17 12.08

Ашигт ажиллагааны харьцаа

Нийт ашгийн ахиуц 34.5% 31.5% 39.8%

Үйл ажиллагааны ашгийн ахиуц 3.7% 1.2% 9.6%

Цэвэр ашгийн ахиуц 3.2% (3.2%) 7%


Хүснэгт 1.2 Салбарын дундаж харьцаа үзүүлэлтүүд

7
E. Салбарын эсвэл компанийн нэмэлт шинжилгээ

Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү хувьцааны үнийг зарим шинжээчид хамгийн


багадаа $118, хамгийн ихдээ $189 хүрнэ гэж дүгнэсэн байна.

Шинжээчдийн 51% нь авахыг, 46% нь авах ч үгүй зарах ч үгүй байхыг, үлдсэн нь
сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.

Шинжээчдийн зөвлөмжөөр хувьцааг худалдаж авах хандлага нь илүү байна.

8
III. КОМПАНИЙН ШИНЖИЛГЭЭ

Багц 1. Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Энэхүү багцад баланс, орлогын тайланг авч үзэн мэдээлэл цуглуулсан ба үүгээр
компанийн хөрвөх чадвар, хөшүүрэг, төлбөрийн чадвар, үйл ажиллагаа, ашигт ажиллагаа,
ба зах зээлийн харьцаа үзүүлэлтэд шинжилгээ хийж, салбарын дундажтай харьцуулж,
дүгнэлт, санал зөвлөмж боловсруулсан.

Зураг 2.1 Санхүүгийн байдлын тайлан

9
Зураг 2.2 Орлогын тайлан

10
Nike компаний харьцаа үзүүлэлтүүд

Харьцаа үзүүлэлтүүд 2020/05/31 2021/05/31 2022/05/31 Салбарын


дундаж

Эргэлтийн 20,556 26,291 28,213


хөрөнгө
Хөрвөх
чадварын
харьцаа
Эргэлтийн 8,284 9,674 10,730
эх үүсвэр

Ажлын 12,272 16,617 17,483


цэвэр
капитал

Эргэлтийн 2.48 2.72 2.63 1.46


харьцаа

Төлбөр 1.59 2.01 1.84 0.61


түргэн
гүйцэтгэх
чадварын
харьцаа

Өрийн 0.66 0.74 0.62 0.72


харьцаа

Өр,
хөшүүрги Өр ба 1.20 0.74 0.62 1.66
йн эзэмшигчд
ийн өмчийн

11
харьцаа харьцаа

Санхүүгий 3.89 2.96 2.64 2.53


н хөшүүрэг

Хүү төлөх 33.44 26.42 34.32 12.08


чадварын
харьцаа

Бараа 2.87 3.59 2.99 4.67


материалы
н эргэц

Үйл Дансны 13.61 9.98 10.01 10.59


ажиллага авлагын
аны эргэц
харьцаа

Дансны 8.71 9.67 8.15


өглөгийн
эргэц

Бараа 125.44 100.28 120.40 87


материалы
н насжилт

Авлага 26.45 36.07 35.96 49

12
цуглуулах
дундаж
хугацаа

Ажлын 3.05 2.68 2.67


капиталын
эргэц

Үндсэн 5.89 5.57 5.94


хөрөнгийн
эргэц

Нийт 1.19 1.18 1.16 1.53


хөрөнгийн
эргэц

Нийт ашгийн 43.42% 44.82% 45.98% 39.8%


ахиуц

Үйл 8.33% 15.58% 14.29% 9.6%


Ашигт ажиллагааны
ажиллагаа ашгийн
ны ахиуц
харьцаа

Цэвэр 6.79% 12.86% 12.94% 7%


ашгийн
ахиуц

13
Нэгж 1.6 3.56 3.75
хувьцаанд
ногдох ашиг
(EPS)

Нийт 8.08% 15.17% 15.01% 8.6%


хөрөнгийн
өгөөж (ROA)

Эзэмшигчди 31.43% 44.90% 39.63% 29.7%


йн өмчийн
өгөөж (ROE)

Үнэ ашгийн 60.25 37.79 31.43 58.83


харьцаа (P/E
Зах ratio)
зээлийн
үзүүлэлт

Үнэ/ Дансны 5.17 8.09 9.73 8.54


үнийн
харьцаа
(P/BV ratio)

Хүснэгт 2.1 Nike харьцаа үзүүлэлтүүд

“Nike” компанийн 2020, 2021, 2022 оны санхүүгийн тайлангийн хөрвөх чадвар, хөшүүрэг,
төлбөрийн чадвар, үйл ажиллагаа, ашигт ажиллагаа, ба зах зээлийн харьцаа үзүүлэлтэд
шинжилгээ хийж, салбарын дундажтай харьцуулахад:

● Хөрвөх чадварын харьцаа нь байгууллагын төлбөрийн чадвар буюу төлбөрүүдийг


хэр хялбар төлж буйг тодорхойлдог. АЦК нь компанийн хөрвөх чадварын түвшинг
тодорхойлох ба дээрх үзүүлэлтээс харахад хөрвөх чадвар нь жил ирэх тусам

14
сайжирч байгааг харуулж байгаа бөгөөд салбарын дунджаас өндөр байгаа нь үүргээ
хэвийн түвшинд биелүүлж байгааг харуулж байна.

Эргэлтийн харьцаа 2-той ойр байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг ба 2020 оны
хувьд энэ нь хамгийн ойролцоо байна. Мөн компанийн урьдчилан таамаглах
боломж их байх тусам эргэлтийн харьцаа бага байх боломжтой ба 2022 оны хувьд
2021 оноос эргэн багассан нь урьдчилан таамаглах боломж ихэссэнийг харуулж
байна.
ТТГЧХ нь 1-ээс их байх нь тохиромжтой ба 2020-2022 оны харьцаа нь их тул
төлбөр түргэн гүйцэтгэх нь өндөр байна.
● Санхүүгийн хөшүүрэг нь өндөр байгаа нь байгууллагын эрсдэл хүлээгдэж буй
өгөөж нь өндөр байна. Тиймээс 2020 онд эрсдэл болон хүлээгдэж буй өгөөж бусад
оноос илүү өндөр байсан байна.
● Хүү төлөх чадварын харьцаа нь байгууллага гэрээгээр хүлээсэн хүүний төлбөрөө
төлөх чадварыг хэмждэг. Харьцаа үзүүлэлтийн утга өндөр байх нь байгууллага
хүүний төлбөрийн үүргээ биелүүлэх чадвар сайтайг илэрхийлнэ. Nike хувьд өндөр
байгаа учир хүүний төлбөрийн үүргээ биелүүлэх чадвар сайтай байна.
● Бараа материалын эргэц нь бараа материалын нөөцийн хөрвөх чадварыг илэрхийлэх
ба 2020 онд жилд 2,87 удаа эргэж байсан бол 2021 онд 3,59 удаа, 2022 онд 2,99 удаа
эргэж байна. Энэ нь бараа материалын нөөц дунджаар 114 хоногийн хугацаатай
байна.
● Дансны авлагын эргэц нь авлагаа цуглуулах эргэцийг илэрхийлж байгаа ба 2020 онд
13,61 удаа, 2021 онд 9,98 удаа, 2022 онд 10,01 удаа эргэж авлага цуглуулагддаг.
● Бараа материалын дундаж наслалт нийт бараа материалаа хэдэн хоногт борлуулж
дуусгадгийг илтгэж байгаа бөгөөд 2020 онд 125,44 хоногт, 2021онд 100,28хоногт,
2022 онд 120,40 хоногт борлуулж дуусгажээ гэсэн үг юм.
● Авлага цуглуулах дундаж хугацаа буюу дансны авлагын дундаж насжилт нь авлага
цуглуулах, зээлээр хийх борлуулалтыг хэмжихэд хэрэглэдэг. Дансны авлага үүсэж
бий болоод төлөгдөх дундаж хугацаа нь 2020 онд 26,45 хоног, 2021 онд 36,07
хоног, 2022 онд 35,96 хоног зарцуулжээ.
● Үндсэн хөрөнгийн эргэлт өндөр байх тутам хөрөнгөө үр ашигтай байгааг
илэрхийлж байдаг дээрх шинжилгээнээс харахад хөрөнгө үр ашигтай байгаа нь
харагдаж байна.
● Ерөнхий тохиолдолд байгууллагын нийт хөрөнгийн эргэц ихтэй байх нь
байгууллага нийт хөрөнгөө үр ашигтай ашиглаж байгааг илэрхийлдэг. Nike-н 2022
оны хувьд нийт хөрөнгөө жилд 1.16 удаа эргэлдүүлдэг эвэл борлуулалтыг бий
болгодог гэсэн үг юм.
● Нийт ашгийн ахиуц бага байвал борлуулсан барааны өртөг өндөр байгааг илтгэнэ.
Үүнээс харахад бага байгаа нь ББӨ нь их байгаатай холбоотой. 2022 оны байдлаар
45,98% болж өмнөх оноосоо өссөн үзүүлэлттэй байна.

15
● Үйл ажиллагааны ашгийн ахиуц нь борлуулалтын орлогоос борлуулсан барааны
өртөг, зардлуудыг хассаны дараах ашиг буюу хүү болон татварын зардал
тооцогдохын өмнөх ашгийн борлуулалтын орлогод эзлэх хувийг харуулдаг. . Үйл
ажиллагааны ашгийн ахиуц өндөр байх нь сайн, харин бага байх нь муу байна.
Nike-н хувьд 2020 оноос 5.96%-аар өссөн байна.
● Цэвэр ашгийн ахиуц нь борлуулалтын орлогоос борлуулсан барааны өртөг,
холбогдох зардлууд, хүүний зардал, татварын зардлыг хассаны дараах цэвэр
ашгийн борлуулалтын орлогод эзлэх хувь буюу $1-ийн борлуулалт бүрийн хэдэн
цент нь цэвэр ашиг болж байгааг харуулдаг. Цэвэр ашгийн ахиуц нь өндөр байх
тусам сайн байна. Nike-н хувьд 2020 онд 6.79% , 2021 онд 12.86%, 2022 онд 12.9%-
тай байсан. Сүүлийн 3 жил тогтмол өсөлтийг үзүүлсэн буюу компанийн цэвэр ашиг
нэмэгдсэн байна.

● Нийт хөрөнгийн өгөөж буюу ROA нь нийт хөрөнгийн удирдлагын үр ашгийг


хэмждэг. Nike компаний нийт хөрөнгийн өгөөж 2022 онд 15.01% байсан. Энэ нь $1-
ийн хөрөнгөөр 15.01 центийн ашгийг бий болгосон гэсэн үг бөгөөд салбарын
дундажтай харьцуулахад их буюу хөрөнгийн өгөөж сайн байна.

● Эзэмшигчдийн өмчийн өгөөж буюу ROE нь байгууллагын эзэмшигчдэд (энгийн


болон давуу эрхийн хувьцаа эзэмшигчид) ногдох өгөөжийг хэмждэг. Nike
компанийн хувьд салбарын дунджаас харьцангуй өндөр байгаа нь сайн үзүүлэлт
юм.

● Үнэ ашгийн харьцаа буюу P/E ratio нь байгууллагын нэгж долларын ашгийн төлөө
хөрөнгө оруулагчдын төлөхөд бэлэн байгаа мөнгөн дүнг илэрхийлнэ. Nike
компанийн үнэ ашгийн харьцаа салбарын дундажаас доогуур байгаа нь хөрөнгө
оруулагч байгууллагын ирээдүйд итгэл багатай болохыг илтгэж байна.

Нийтлэг хэмжээст баланс

Nike (2021/5/31) Adidas (2021/12/31)

Хөрөнгө

Эргэлтийн хөрөнгө 26,291 $ 16,497.15 $

16
Үндсэн хөрөнгө 4,904 2,669.073

Биет бус хөрөнгө 511 1,869.298

Бусад хөрөнгө 6,034 5,154.769

Нийт хөрөнгө 37,740 26,190.29

Өр төлбөр ба эздийн өмч

Эргэлтийн өр төлбөр 9,674 10,606.49

Урт хугацаат өр төлбөр 15,299 6,311.838

Энгийн хувьцаа 9,588 602.205

Хур. ашиг 3,179 8,669.757

Нийт өр төлбөр ба эздийн өмч 37,740 26,190.29

Хүснэгт 2.2 Нийтлэг хэмжээст баланс

Орлогын тайлан

Nike /2021.05.31/ Adidas /2021.12.31/

Орлого $44.54B $25.12B

ББӨ ($24.58)B ($12.39)B

Нийт ашиг $19.96B $12.73B

Үйл ажиллагааны зардал $13.03B $10.39B

Үйл ажиллагааны ашиг $6.93B $2.34B

Үйл ажиллагааны бус ($0.27B) ($0.16B)


орлого/зардал

Татварын өмнөх ашиг $6.66B $2.18B

Цэвэр ашиг $5.72B $2.50B

EPS $3.64 $6.45

Хүснэгт 2.3 Нийтлэг хэмжээст орлогын тайлан

“Nike” компанийн 2021 оны нийтлэг хэмжээст орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг шууд
өрсөлдөгч буюу “Adidas” компанитай харьцуулахад:

17
● Борлуулсан бүтээгдэхүүний өртөг шууд өрсөлдөгчөөс 19.42B-р өндөр буюу бараа
материалыг худалдан авахтай холбоотой гарсан зардлууд харьцангуй их байна.
● Борлуулалтын орлогоос борлуулсан бүтээгдэхүүний өртгийг хасч нийт ашиг гардаг
ба шууд өрсөлдөгчөөс 7.23B-р их байна.
● Борлуулалтын үйл ажиллагаатай хамааралтай зардал, удирдлага болон захиргааны
зардал, элэгдлийн зардал гэх мэт үйл ажиллагааны зардлууд шууд өрсөлдөгчөөс их
гарсан ба үйл ажиллагааны ашиг 4.59В-р их байна.
● “Nike” компанийн хүүгийн зардал $289M, Adidas компанийн хүүгийн зардал $109M
байгаа нь 2 өрсөлдөгчийн татварын өмнөх ашгийн ялгааны гол хүчин зүйл болно.
● Эцэст нь “Nike” компаний татварын дараах ашиг шууд өрсөлдөгч болох “Adidas”
компаниас 2 дахин илүү ашигтай ажилласан нь харагдаж байна.

Багц 2. Санхүүгийн төлөвлөлт


Nike компани 2022 оны бүтэн жилийн борлуулалтын орлогоо дунджаар 48.90
тербум байхаар тооцоолсон бөгөөд хамгийн сайндаа 49.83 тербум, муудаа 47.91 тербум
байхаар тооцоолсон байна.

Борлуулалтын орлогоос хувьчлах арга ашиглан 2020-2022 оны орлогын тайлан

18
дээг үндэслэн төсөвлөсөн орлогын тайлан бэлтгэв.

($000’000’000’000) 2020 2021 2022

Орлого $37.43B 100% $44.54B 100% $46.71B 100%

ББӨ ($21.16B) 56.53% ($24.58B) 55.17% ($25.23B) 54.02%

Нийт ашиг $16.27B 43.47% $19.96B 48.81% $21.48B 45.98%

Үйл ажиллагааны $13.13B 35.08% $13.03B 29.25% $14.8B 31.69%


зардал

Үйл ажиллагааны $3.14B 8.39% $6.94B 15.58% $6.68B 14.3%


ашиг

Үйл ажиллагааны бус ($0.23B) 0.61% ($0.27B) 0.61% ($0.24B) 0.51%


орлого/зардал

Татварын өмнөх $2.91B 7.7 $6.66B 14.95% $6.65B 14.24%


ашиг 7%

Цэвэр ашиг $2.54B 6.79% $5.72B 12.81% $6.05B 12.95%

EPS $1.63 $3.64 $3.75


Хүснэгт 2.4 Cүүлийн 3 жилийн дундаж орлогын тайлан

Үзүүлэлт 2022 оны 5 сарын 31 2023 оны 5 сарын 31

Орлого:

Борлуулалтын орлого $46.71B $42.89B

ББӨ ($25.23B) ($23.66B)

Нийт ашиг $21.48B $19.23B

Зардал:

Үйл ажиллагааны зардал $14.8B $13.65B

Үйл ажиллагааны бус ($0.24B) ($0.25B)


орлого/зардал

Нийт зардал $14.56B $13.4B

Ашиг:

Татварын өмнөх ашиг $6.65B $5.41B

19
Татвар $0.6B $0.52B

Татварын дараах цэвэр $6.05B $4.89B


ашиг
Хүснэгт 2.5 Төсөвлөсөн орлогын тайлан

Компанийн сүүлийн 3 жилийн дундаж үзүүлэлтийг ашиглаж төсөвлөсөн


санхүүгийн байдлын тайланг бэлтгэлээ.

Харьцаа үзүүлэлтүүд 2021 2022 2023 2024

Хөрвөх чадварын харьцаа

Эргэлтийн хөрөнгө 20556 26291 28213 25020

Эргэлтийн эх үүсвэр 8284 9674 10730 9563

Ажлын цэвэр капитал 12272 16617 17483 15457

Эргэлтийн харьцаа 2.48 2.72 2.63 2.61

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын 1.59 2.01 1.84 1.81


харьцаа

Үйл ажиллагааны харьцаа

Бараа материалын эргэц 2.87 3.59 2.99 3.15

Дансны авлагын эргэц 13.61 9.98 10.01 11.2

Дансны өглөгийн эргэц 8.71 9.67 8.15 8.84

Бараа материалын насжилт 125.44 100.28 120.4 115.37

Авлага цуглуулах дундаж хугацаа 26.45 36.07 35.96 32.83

Ажлын капиталын эргэц 3.05 2.68 2.67 2.8

Үндсэн хөрөнгийн эргэц 5.89 5.57 5.94 5.8

Нийт хөрөнгийн эргэц 1.19 1.18 1.16 1.18

Өр төлбөрийн харьцаа

Өрийн харьцаа 0.66 0.74 0.62 0.67

Өр, эздийн өмчийн харьцаа 1.20 0.74 0.62 0.85

20
Санхүүгийн хөшүүрэг 3.89 2.96 2.64 3.16

Хүү төлөх чадварын харьцаа 33.44 26.42 34.32 31.39

Ашиг ажиллагааны харьцаа

Нийт ашгийн ахиуц 43.42% 44.82% 45.98% 44.74%

Үйл ажиллагааны ашгийн ахиуц 8.33% 15.58% 14.29% 12.73%

Цэвэр ашгийн ахиуц 6.79% 12.86% 12.94% 10.86%

ROA 8.08% 15.17% 15.01% 12.75%

ROE 31.43% 44.9% 39.63% 38.65%

Зах зээлийн харьцаа

Үнэ ашгийн харьцаа 60.25 37.39 31.43 42.99

Үнэ/Дансны үнийн харьцаа 5.17 8.09 9.73 7.66


Хүснэгт 2.6 Сүүлийн 3 жилийн дундаж харьцаа үзүүлэлт

21
22
Хөрөнгө

Эргэлтийн хөрөнгө

Мөнгөн хөрөнгө 14247.53

Авлага 3061.5

Бараа материал 7710.97

Нийт эргэлтийн хөрөнгө 25020.0

Эргэлтийн бус хөрөнгө

Үндсэн хөрөнгө 1713

Бусад хөрөнгө 6301.2

Нийт эргэлтийн бус хөрөнгө 8014.2

Нийт хөрөнгө 33034.2

Эх үүсвэр

Өр төлбөр

Эргэлтийн өр төлбөр

Дансны өнлөг 6424.8

Бусад богино хугацаат өр төлбөр 3138.2

Эргэлтийн бус өр төлбөр

Урт хугацаат өр төлбөр 12569.9

Нийт өр төлбөр 22132.9

Эздийн өмч

Энгийн хувьцаа 3.0

Нэмж төлөгдсөн капитал 7104.3

Хуримтлагдсан ашиг 3476.0

Noncontrolling interests 318.0

Нийт эздийн өмч 10901.3

Нийт эх үүсвэр 33034.2

23
Хүснэгт 2.7 Төсөвлөсөн санхүүгийн тайлан

Багц 3. Капитал төсөвлөлт


Тридэнт Олон Улсын Их Сургуулийн John Halstead-ы Nike компаниийн кейс
судалгааг авч капитал төсөвлөлт боловсруулав. Энэхүү А төсөл нь капиталын хөрөнгө
оруулалт сонирхож байгаа ба шинэ бүтээгдэхүүнээр хуучин бүтээгдэхүүнийг шинэчлэх
эсэх шийдвэрээ гаргана.
Анхны хөрөнгө оруулалтыг өгөгдсөн өгөгдлүүдэд үндэслэн тооцоход:

Анхны хөрөнгө оруулалт

Шинэ бүтээгдэхүүний өртөг 12,000,000

Хүргэлт 600000

Нийт элэгдүүлэх өртөг 12,600,000

Хуучин бүтээгдэхүүн борлуулалтын орлого 5,000,000

Хуучин бүтээгдэхүүн борлуулалт дахь татвар 1,720,000

Нийт хуучин машины бор-н татварын дараах 3,280,000


орлого

АЦК өөрчлөлт 1,032,486

АХО 10,014,460

Хүснэгт 2.8 Анхны хөрөнгө оруулалтын тооцох

Санал болгож буй шинэ бүтээгдэхүүн

1 2 3 4 5 6

ЭТӨА 4,096,663 3,913,723 5,025,692 4,379,790 3,992,000 -

Элэгдэл 2,520,000 4,032,000 2,394,000 1,512,000 1,512,000 630,000

ТӨЦА 1,576,663 (118,277) 2,631,692 2,867,790 2,480,000 (630,000)

Татвар 630,665 (47,311) 1,052,677 1,147,116 992,000 (252,000)

ТДЦА 945,998 (70,966) 1,579,015 1,720,674 1,488,000 (378,000)

24
ҮАМУ 3,465,998 3,961,034 3,973,015 3,232,674 3,000,000 252,000

Нэмэгдэл МУ 3,465,998 3,961,034 3,973,015 3,232,674 3,000,000 252,000


Хүснэгт 2.9 Үйл ажиллагааны мөнгөн урсгал

Санал болгож буй шинэ бүтээгдэхүүн

Шинэ бүтээгдэхүүн

Шинэ бүтээгдэхүүний БО 2,000,000

Борлуулалт дахь татвар 548,000

Хуучин бүтээгдэхүүн

Хуучин бүтээгдэхүүний БО 0

Татварын зардал -

АЦК өөрчлөлт 520,500

Эцсийн мөнгөн урсгал 1,972,500

Хүснэгт 2.10 Эцсийн мөнгөн урсгал

Капиталын төсөвлөлтийн техник аргачлалыг ашиглаж төслийг үнэлэх, шийдвэр гаргах.


Дээр тооцсон АХО ба үйл ажиллагааны мөнгөн урсгалуудыг дараах 6 аргаар тооцов.

1. Эргэн төлөгдөх хугацааны арга (BPB)

А төсөл

АХО (10014460) Хуримтлагдсан

1 3465998 (6548462)

2 3961034 (2587428)

3 3973015 1385587

25
4 3232674 4618621

Эргэн төлөгдөх хугацаа 2 жил 5 сар

Хүснэгт 2.11 Эргэн төлөгдөх хугацаа

2. Хорогдуулсан эргэн төлөгдөх хугацааны арга (DPBP)

А төсөл

АХО (10014460) PV Хуримтлагдсан

1 3465998 3013911.304 (7000548.696)

2 3961034 2995110.775 (4005437.921)

3 3973015 2612321.854 (1393116.067)

4 3232674 1848291.851 455175.784

Эргэн төлөгдөх 3 жил 9 сар


хугацаа

Хүснэгт 2.12 Хорогдуулсан эргэн төлөгдөх хугацаа

3. Цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга

26
\
NPV > 0 тул төслийг хэрэгжүүлнэ.

4. Жилийн цэвэр өнөөгийн үнэ цэнийн арга

5. Ашигт байдлын индекс

PI > 1 тул төслийг хэрэгжүүлнэ.

6. Өгөөжийн дотоод хувь хэмжээ

IRR = 17.2% гэж гарч ирнэ. IRR нь капитал өртгөөс их тул А төслийг хэрэгжүүлнэ.
АХО=10,014,460
ҮАМУрсгал нь эхний жилд 3,449,020, 2-дох жилд 3,956,577, 3-дох жилд 3,950,929, 4-дох
жилд 3,239,534 тус тус байсан.
Эцсийн мөнгөн урсгал нь 1,972,500$ гэж тооцлоо.
Капитал төсөвлөлтийн техник шинжилгээгээр:
● Эргэн төлөгдөх хугацааны аргаар 2 жил 5 сарын дараа АХО-таа нөхнө.
● Хорогдуулсан эргэн төлөгдөх хугацааны арга 3 жил 9 сарын дараа АХО-таа нөхнө.
● Цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргаар төслийн үр дүнд ӨҮЦ-ээр 455,175.785$ орж
ирнэ.
● Жилийн цэвэр өнөөгийн үнэ цэнийн аргачлалаар жилд 143,594.671 $ орж ирнэ.
● Ашигт байдлын индексийг тооцоход 1-ээс их гарсан тул A төслийг хэрэгжүүлнэ.
● Өгөөжийн дотоод хувь хэмжээ аргаар тооцоход IRR=17.2% гарч капитал өртгөөс
их тул A төслийг хэрэгжүүлнэ.

27
IV. ДҮГНЭЛТ

Nike компани нь салбартаа тэргүүлэгч үндэстэн дамнасан корпораци бөгөөд үйл


ажиллагаа нь жил ирэх тусам өргөжин тэлсээр байна. NIKE компани нь спорт бэлэн
хувцас, гутал, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэлээрээ маш олон жил өндөр үзүүлэлттэйгээр
ажилласан хэдий ч сүүлийн жилүүдэд өрсөлдөгч компаниудын тоо нэмэгдэхээс гадна
хэрэглэгчид илүү шинэлэг бүтээгдэхүүн сонирхох, мөн хуурамч дуураймал бүтээгдэхүүн
ихээр үйлдвэрлэгдэж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдийн тоо буурч, санхүүгийн
хүссэн үр дүндээ хүрч чадахгүй болсон. Уг компаний санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд
2020-2022 оны хооронд хөрвөх чадварын харьцаа нь хэдийгээр сайжирсан ч бусад харьцаа
үзүүлэлтүүд нь суларсан. Салбарын дундажтай харьцуулахад хөрвөх чадвар, ашигт
ажиллагаа зэрэг нь сайн боловч үйл ажиллагааны харьцаа үзүүлэлтүүд нь сул байсан юм.

Жишээ нь ашиг орлогоо нэмэгдүүлэх, бэлэн мөнгө, авлагын данс, өр төлбөрийн


менежментээ сайжруулах гэх мэт тасралтгүй амжилтанд хүрэхэд туслах аргууд нь илүү
тогтвортой өсөлтийн аргууд юм. Nike, Inc компанийн гэлтгүй чмар ч компанийн хувьд гол
асуудал бол санхүүгийн байдал нь сайн байх их чухал юм. Мөн шууд өрсөлдөгч болох
Adidas компанитай харьцуулж үзэхэд борлуулалтын ашиг, орлогоороо тэргүүлж байсан.

Nike компанийн хувьд нийт ашгийн ахиуц, үйл ажиллагааны ашгийн ахиуц, цэвэр
ашгийн ахиуц нь салбарын дундажтай ойролцоо болон илүү байна. Энэ нь бараа
бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлсний дараах борлуулалтын орлогыг нийт борлуулалтанд
харьцуулсан хувь болон хүү, татварын зардал тооцогдохын өмнөх ашгийн борлуулалтын
орлогод эзлэх хувь хэмжээг сайн үнэлгээтэй байгааг харуулж байна.

28
V. ХҮСНЭГТҮҮДИЙН ЖАГСААЛТ

Хүснэгт :
Хүснэгт 1.1 Зах зээлийн үнэлгээгээр олон нийтэд арилжаалагддаг хамгийн топ 10 спорт
барааны дэлгүүрүүдийн жагсаалт
Хүснэгт 1.2 Салбарын дундаж харьцаа үзүүлэлтүүд
Хүснэгт 2.1 Nike харьцаа үзүүлэлтүүд

Хүснэгт 2.2 Нийтлэг хэмжээст баланс

Хүснэгт 2.3 Нийтлэг хэмжээст орлогын тайлан

Хүснэгт 2.4 Cүүлийн 3 жилийн дундаж орлогын тайлан

Хүснэгт 2.5 Төсөвлөсөн орлогын тайлан

Хүснэгт 2.6 Сүүлийн 3 жилийн дундаж харьцаа үзүүлэлт

Хүснэгт 2.7 Төсөвлөсөн санхүүгийн тайлан

Хүснэгт 2.8 Анхны хөрөнгө оруулалтын тооцох


Хүснэгт 2.9 Үйл ажиллагааны мөнгөн урсгал
Хүснэгт 2.10 Эцсийн мөнгөн урсгал

Хүснэгт 2.11 Эргэн төлөгдөх хугацаа

Хүснэгт 2.12 Хорогдуулсан эргэн төлөгдөх хугацаа


Зураг :
Зураг 2.1 Санхүүгийн байдлын тайлан
Зураг 2.1 Орлогын тайлан

29
VI. НОМ ЗҮЙ

Зах зээлийн үнэлгээгээр олон нийтэд арилжаалагддаг хамгийн топ 10 спорт барааны
дэлгүүрүүдийн жагсаалт:
https://companiesmarketcap.com/sports/largest-companies-by-market-cap/
АНУ-ийн салбарын харьцаа үзүүлэлтүүд :
https://www.readyratios.com/sec/industry/56/
Nike компанийн санхүүгийн харьцаа үзүүлэлтүүд:
https://www.macrotrends.net/stocks/charts/NKE/nike/financial-ratios
Nike компанийн орлогын тайлангууд:
https://www.macrotrends.net/stocks/charts/NKE/nike/income-statement
Nike компанийн санхүүгийн тайлангууд:
https://www.macrotrends.net/stocks/charts/NKE/nike/balance-sheet

30

You might also like