You are on page 1of 1

ЭЗТ “ОЛОН УЛСЫН ХУВИЙН ЭРХ ЗҮЙ”- ICL331

Семинар №3
СЭДЭВ: Гадаад улсын хуулийг сонгон хэрэглэх үндэслэл

ХИЧЭЭЛИЙН ЗОРИЛГО: Гадаад улсын хуулийг сонгон хэрэглэх үндэслэлийн


талаар тодорхой тохиолдол дээр тайлбарлан танилцуулах

ХУГАЦАА: 50 минут.

Семинарын хичээлийн дараалал

БЭЛТГЭХ ХЭСЭГ
1. Хоёр тохиолдол бэлтгэсэн байх
2. Хэрэглэгдэхүүнийг багийн болон группийн оюутнуудад хүрэлцэхүйц хувилж
бэлтгэсэн байна.
ҮНДСЭН ХЭСЭГ
Тохиолдол шинжлэх (case method)
Тохиолдол шинжлэх нь эрх зүйн хэм хэмжээг амьдралын тодорхой жишээн дээр
үндэслэн хэрэглэж сурахад чиглэгдсэн асуултын аргад тулгуурласан семинарын хэлбэр
юм. Тодорхой жишээ гэдэг нь түүхэн явдал, бодит хэрэг, зохиомол үйл явдал, шүүхийн
шийдвэр зэрэг суралцагчдад зөрчилдөөний хэм хэмжээ, түүний бүтэц, төрлийг
тайлбарлан ойлгуулах зорилгоор бэлтгэсэн байна. Тохиолдол шинжлэх нь шүүхийн
шийдвэр болон хэрэг маргаанд дүн шинжилгээ хийх, хууль хэрэглэх дадал, арга зүй
олгодог.
Тохиолдлыг сонгох болон боловсруулахдаа дараах шалгууруудыг анхаарах ёстой.
Үүнд:
- Хүмүүсийн амьдрал, эрх зүйн практикт олонтоо тохиолддог маргаантай
асуудлуудыг тусгасан, семинарын сэдэв болон бодит байдалд нийцсэн эсэх
- Группийн оюутнуудад сонирхолтой, зохимжтой эсэх,
- Тохиолдолд авсан нөхцөл нь суралцагчдын зүгээс задлан
шинжилгээ хийж, өөрсдийн эрэгцүүллээ бодож, шийдэл олохуйц
байгаа эсэх,
- Эерэг, сөрөг баримт нотолгоо гаргаж болхуйц тэнцлийг хангаж чадсан
эсэх.
Тухайн багийн гишүүд өөрсдөө эхний тохиолдол дээр сайтар ажиллан тухайн
тохиолдлыг тайлбарлан ойлгуулна.
Дараагийн тохиолдлыг бусад багт өгч хариулах хэсгийг нь хуваарилана.
Түүнчлэн тохиолдлыг шинжлэхэд шаардагдах зарим хуулийн зүйл заалтыг
бэлтгэж багуудад хэрэглүүлж болно. Багуудаар тодорхой хугацаанд шинжлүүлж хариулт
авсны дараа зохион байгуулагч баг тайлбарлаж эцсийн хариултыг танилцуулна.

Жич: Семинарын хичээлд ямар нэг шалтгаанаар оролцоогүй /өвчтэй, чөлөөтэй,


тасалсан/ тохиолдолд багийн авсан оноо нөхөн олгогдохгүй.

Зохион байгуулагч баг семинарын ажлын тайланг семинарын цаг дууссан даруйд Цахим
сургалтын талбарын семинарын хичээлийн буланд байршуулсан байна. Тайлан нь багийн
оноонд нөлөөлж болно. Тайланд семинарын ажилд зориулж бэлтгэсэн тохиолдол түүний
зөв хариултыг хавсаргасан байна.
Амжилт хүсье.

БОЛОВСРУУЛСАН БАГШ: Д.ОЮУН

You might also like