You are on page 1of 3

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛЬ

ЭРХ ЗҮЙН ТЭНХИМ

ГЭРИЙН ДААЛГАВАР
Сэдэв: Гэр бүлийн эрх зүйн хамгаалалтын ойлголт, арга хэлбэр

Хичээлийн нэр: Гэр бүлийн эрх зүй


Хичээлийн код: FAL341
Анги, Групп: 929

Гүйцэтгэсэн: ..................... А.Намуун /B21FA1613/

Шалгасан: .................... Д.Оюун /Дэд профессор/

Огноо: 2023.10.01

Улаанбаатар. 2023
1. Гэр бүлийн эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх үндэслэл шаардлага нь юу вэ?

Гэр бүлийн эрх зүйн хамгаалалт нь гэр бүлийн харилцаатай холбоотой эрх
зүйн өргөн хүрээг хамардаг. Гэр бүлийн эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх
үндэслэл, шаардлага нь тухайн асуудал, нөхцөл байдлаас шалтгаалан ихээхэн
ялгаатай. Жишээ нь гэр бүл цуцлах асуудал дээр: гэр бүл цуцлуулахад тавигдах
шаардлагад эвлэрүүлэн жуучлалаар орсон байх, хоёроос доош насны хүүхэдтэй мөн
эхнэр эсхүл нөхөр нь хүнд өвчнөөр өвчилсөн бол гэр бүл цуцлахыг хориглодлог
бөгөөд энэ нь гэр бүлийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрхийг хамгаалж
байгаагийн нэг хэлбэр.
2. Гэр бүлийн эрх зүйн хамгаалалтын аргууд нь эрх зүйн бусад аргуудаас ямар
онцлогтой вэ?
Гэр бүлийн эрх зүйн харилцааны субьект болон нөхцөл байдал нь өөр
байдаг.
3. Гэр бүлийн эрх зүйн хамгаалалтын арга, хэлбэрийг сонгон хэрэглэхэд юуг анхаарах
вэ?
 Эрхээ хамгаалах арга, хэлбэрийг тогтоох
 Хамгаалалт хийх эрхийг хэрэгжүүлэх үндэслэлийг тогтоох
 Хамгаалалт хийх бүрэн эрх бүхий этгээдийн хүрээг тодорхойлох
 Хамгаалалтын аргыг хэрэглэх журмыг тогтоох
 Хамгаалалтын арга, хэрэгслийг хэрэгжүүлэх явцад үүсэх харилцаанд
оролцогч субъектүүдийн эрхийг тодорхойлох
4. Гэр бүлийн эрх зүйн хамгаалалтын арга, хэрэгслийг хэрэгжүүлснээр ямар үр
дагавар үүсэх вэ?
Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан эерэг болон сөрөг үр дагавартай байж
болно. Жишээ нь: гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй субьектийг хамгаалах нь
аюулгүй байлгаж байгаа бөгөөд энэ нь эерэг байх боломжтой. Нөгөөтэйгүүр
анхнаасаа гэр бүлийн эрх зүйн хамгаалалт хэрэглэж байгаа нь “шаардлагатай” буюу
аргагүй нөхцөл байдлаас болсон байх боломжтой бөгөөд энэ нь сэтгэл санааны
хувьд тогтворгүй болгож, сэтгэл зүйн дарамт үзүүлж болзошгүй.
5. Гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар хэрхэн шийдвэрлэж болох вэ?
Шүүхийн бус аргаар шийдвэрлэх гурван төрөл байдаг бөгөөд үүнд зуучлал,
хэлэлцээ, эвлэрэл гэсэн төрлүүд байна. Жишээ нь эвлэрүүлэн зуучлал болох
шүүхийн бус хамгаалалтын аргаар хэрэглэх нь цаг хэмнэх болон харилцан хоёр тал
нь сэтгэл ханамжтай үлдэх гэх мэт давуу талуудтай.
6. Гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд маргагч талууд ямар
үүрэг гүйцэтгэх вэ?
Жишээ нь зуучлалын явцад гарах шийдвэр тэдний эрх ашиг сонирхолд нийцэж
түүнийг талууд сайн дураараа биелүүлэх үүрэг хүлээнэ.
7. Шүүхийн бус аргуудыг зөв сонгож хэрэглэх, талуудын ашиг сонирхлыг
хамгаалахын тулд хуульч хүн ямар чадваруудыг эзэмшсэн байх ёстой гэж бодож
байна вэ?
Энэхүү тохиолдолд шүүхийн бус хамгаалалтын аргыг зөв сонгож, ашиглах мэдлэг
болон хүнтэй харилцан хэлэлцээ хийх чадварыг хослуулсан байх нь шаардлагатай
хэмээн бодож байна. Мөн холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мэддэг ба
практикт туршлагатай, хэргийн ач холбогдол болон гарах үр дагаварын талаар нарийн
мэдлэгтэй байвал зохино.

You might also like