You are on page 1of 11

ЦДАШ-д гарсан аваарийг устгах

ЦДШ-ыг мухар шугам, холбооны шугам гэж хоёр


ангилдаг. Нэг талын тэжээлтэй шугмыг “Мухар” шугам гэнэ.
Мухар шугам хамгаалалтаар тасарч АПВ ажиллаад
амжилтгүй болсон үед АПВ нь автоматаар ажлаас
гардаггүй бол гараар гаргаж нэг удаа яаралтай залгах
ёстой. Энэ заалт доорхи тохиолдолд тохирохгүй.
А. Мухар шугам 2 дахин залгах АПВ-ээр тоноглогдсон
бөгөөд хоёр дахь удаагийн залгах хугацаа нь 10-15
секундын хүлээлттэй байвал.
Б. Хамгаалалтаар тасарсан мухар шугмыг залгах
талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагын
хооронд байгуулсан шуурхай ажиллагааны гэрээнд буюу
тусгай журамд оруулсан заалт байдаг бол.
Газардлагыг олж устгах:
Газардлага гармагц ША-ны хүмүүс нь гэмтлийг
илрүүлэх, хамгийн богино хугацаанд арилгах ажилд
яаралтай орох ёстой. Газардлага хайх ажлыг удаашруулах
нь нэг фазын газардлага хоёр фазад шилжих нөхцөлийг
бүрдүүлнэ. ТАД заасны дагуу генератор, хөдөлгүүрийн
сүлжээнд 2 цагаас илүү хугацаагаар ажиллахыг
зөвшөөрөхгүй.
Тусгаарлагдсан нейтральтай сүлжээнд газардлага гарч
байгааг жижүүрийн хүмүүс нь ХБ-ийн шин дэх хүчдлийн
трансформаторын хэмжүүрийн заалтаар тодорхойлно. Аль
нэг фаз төмөр хэсэгтэй газардсан үед тухайн фазын
хэмжүүрийн заалт “0”, эрүүл хоёр фазын хүчдэл нь 1.73
дахин өснө. Хэрэв газардлага ямар нэг эсэргүүцлээр
дамжин гарч байвал гэмтэлтэй фазын хүчдэл
хэвийн хэмжээнээс багасч, эрүүл фазуудын хүчдэл ихэснэ.
Тогтворгүй газардлага гарсан үед хэмжүүрийн заалт ихсэж
багасан савлана.
Зарим үед газардлага гараагүй байхад дараах шалтгаануудаас
болж фазуудын заалт янз бүр байж болдгийг анхаарвал
зохино. Үүнд:
1.Компенсацлагдсан ба дутуу дутуу компенсацлагдсан
сүлжээнүүдийн хэсгийг хооронд нь холбох, сэлгэн залгалт
хийх болон АВР ажиллахад.
2.Фазуудын газартай харьцуулсан багтаамжийн гүйдэл өөр өөр
байхад.
3.Нэг фаз тасраагүй үлдсэн байхад.
4.Од гурвалжин холболттой хүчний тр-рын өндөр хүчдэлтэй
талын нэг фаз тасрахад.
5.Дохиоллын хэлхээнд хүчдэл бууралтын релег ашигласан
тохиолдолд өндөр нам талын хүчдлийн гал хамгаалагч шатвал
Холболтыг залгах мөчид газардлага үүсвэл шуурхай
ажиллагааны хүмүүс нь уг холболтыг яаралтай эргүүлэн
тасалж газардлага арилсан эсэхийг шалгах үүрэгтэй.
Битүү сүлжээнд гарсан газардлагыг олж устгахдаа
дараалан хуваах аргыг хэрэглэнэ. Үүнд:
Битүү сүлжээг хоорондоо холбоогүй 2 хэсэгт хувааж
аль хэсэгт газардлага байгааг тодруулаад дараа нь
хуваагдмал хоёр хэсгийг зэрэгцээ ажиллагаанд буцааж
залгана.
Газардлага илэрсэн хэсгийг дахин хоорондоо
холбоогүй хоёр хэсэгт хуваана. Энэ мэт газардлагатай
сүлжээний гэмтэлтэй шин /секц/ илрэх хүртэл хуваах
хэрэгтэй. Түүний дараагаар хос мухар шугамуудыг хоёр
талаас нь ээлжлэн тасалж үзнэ.
ХБ-д үзлэг хийхэд газардлага илрээгүй бол
хэрэглэгчдийн шугамыг 1-2 секундын хугацаагаар
ээлжлэн тасална. Гэмтэл гарсан шугамыг таслахад
газардлага арилах ёстой.
Газардлага гарсан тохиолдолд шугамуудыг таслахдаа
дамжуулах болон түгээх сүлжээнүүд харьцааны зааврын
дагуу ажиллана. 1-р зэрэглэлийн хэрэглэгчийг таслахын
өмнө хэрэглэгчдээс зөвшөөрөл авбал зохино.

Кабель шугамд гарсан аваарийг устгах:


35 кВ ба түүнээс доош хүчдэлтэй нэг талын тэжээлтэй
кабель шугам хамгаалалтаар тасрах үед уг шугамын АПВ
ажлаас гаргаастай байсан буюу ажиллаагүй байвал ША-
ны хүмүүс шугамыг нэг удаа гараар залгана.
ЦДАШ, КШ-ын гэмтлийг олж илрүүлэхдээ шугамыг
хэсэгчлэн хувааж хайх нь илүү үр дүнтэй байдаг.

Дэд станцад гарсан аваарийг устгах:

Хүний амь насанд шууд аюул учрах нөхцөл бүрдвэл


жижүүрийн хүн ямар ч тоноглолыг диспетчерийн
шийдвэргүйгээр шууд таслахыг зөвшөөрдөг.
Агаарын болон кабель шугам хамгаалалтаар
тасраад дахин залгах автоматик амжилтгүй ажилласны
дараа ч гэсэн жижүүрийн хүн уул шугамыг гараар дахин
нэг удаа залгаж үзэх ёстой.
Дэд станцын тр-р хамгаалалтаар тасарч хэрэглэгчийн
цахилгаан хангамж тасалдвал бэлтгэлд байгаа тр-рыг
яаралтай залгаж өгөх хэрэгтэй.
6-10кВ-ын шинэнд гэмтэл гарч тэжээгдэж байгаа
гарсан шугамууд хүчдэлгүй болвол гарсан шугамуудыг
таслахгүйгээр шинэнд үзлэг хийж шалтгааныг тогтоож
илэрсэн гэмтлийг устгасны дараа шинэнд хүчдэл өгнө.
Аваари устгах үед гэмтсэн тоноглолын таслуур,
салгууруудыг тасалж гэмтээгүй хэсэгт хүчдэл авахад
бэлэн болгоно.
Хүчдлийн түвшин горимд заагдсан доод хязгаараас
буурахад жижүүрийн хүмүүс нь хүчдэл тохируулах
хэрэгслийг ашиглах ёстой.
Хэрэглэгчийг тэжээж буй тр-р хэт ачаалалд орвол
схем холболтыг өөрчлөх, бэлтгэл тр-рыг залгах эсвэл
диспетчерийн зөвшөөрлөөр хэрэглэгчийн ачааллыг шилжүүлэх
замаар уг хэт ачааллыг арилгах арга хэмжээг авах хэрэгтэй.
Авсан арга хэмжээ үр дүнгүй байвал жижүүрийн хүмүүс нь
“хэрэглэгчдийг таслах, хязгаарлах график”-ийн дагуу гарсан
шугамуудыг таслах үүрэгтэй.

Хүчний тр-рт гарсан аваарийг устгах:


Тр-р нь дотоод гэмтлийн хамгаалалтаар тасарч АПВ
амжилтгүй ажилласны дараа тр-рт үзлэг хийх, хийн шинжилгээ
авах, илэрсэн гэмтлүүдийг засах арга хэмжээ авсаны дараа уг
тр-рыг ажилд дахин залгах ёстой.
Хэрэв тр-р нь хийн ба диф хамгаалалтын зөвхөн нэг нь
ажилласан, шалгалт хийхэд харагдахуйц гэмтэл илрээгүй
байвал уг тр-рыг 1 удаа залгахыг зөвшөөрнө.
Хийн релений дохиолол ирсэн үед тр-рт гадна үзлэг хийж
бүтцийг тодорхойлон: хий шатах юмуу дотоод гэмтлийн ямар
нэгэн шинж тэмдэг /бак дотор хэвийн бус
дуу гарах гэх мэт/ илэрвэл бэлтгэл тр-ртай бол залгаж
хэрэглэгчдийг нь шилжүүлэн ажиллаж байгаа тр-рыг таслах
ёстой. Хэрэв хий өнгөгүй, шатахгүй, тр-рт илэрсэн гэмтэлгүй
байвал уг тр-рыг ажилд үлдээж болно.
Тр-р нь ихсэх гүйдлийн хамгаалалтаар тасарч АПВ /АВР/
амжилтгүй ажилласан болон гараар залгагдаагүй бол тр-
рын холболтууд, хүчдэлгүй болсон шин, шугамуудад гарсан
богино залгаа таслагдаагүй байж болзошгүй зэргийг сайтар
шалгах шаардлагатай. Хэрэв гарсан шугамд хамгаалалтын
блинкер унасан, таслуур нь тасраагүй байвал уг тасраагүй
таслуурыг гараар таслаж, өөр гэмтэл илрээгүй үед уг тр-рыг
залгаж хүчдэлгүй шинэнд хүчдэл өгнө.
Салбарласан дэд станцад тр-р МТЗ хамгаалалтаар
тасрахад уг тр-рт нам хүчдэл талаас хүчдэл өгч шалгах
болоцоогүй бол сайтар үзлэг хийж тодорхой гэмтэл байхгүйг
магадласны дараа өндөр талын салгуураар хүчдэл өгч
болно.
харин тр-р тасарсан шалтгаан тодорхой бус байвал
салгуурыг зөвхөн бүрэн хүчдэлгүй болгосон тохиолдолд
залгана.
Анхаарал тавьсанд баярлалаа.

You might also like