You are on page 1of 4

Монголын Маркетингийн Шинжлэх ухаан

Холбоо Технологийн Их Сургууль

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор д.дагвадоржийн


нэрэмжит“маркетингийн менежмент” – ийн улсын анхдугаар олимпиадын
талаар

Монголын Маркетингийн Холбоо, Компьютерийн техник, менежментийн сургуулиас


хамтран эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд
сургуулиудын оюутнуудын дунд Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор
Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн улсын анхдугаар
олимпиадыг 2011 оны 3-р сарын 21-нээс 4-р сарын 8-ны хооронд хоёр үе шаттайгаар
зохион байгуулах гэж байна.
Энэхүү олимпиадын зорилго нь маркетингийн менежментийн мэргэжлээр суралцагч
оюутнуудын бүтээлч сэтгэлгээ болон онол-практикийн мэдлэг, ур чадварыг нээж харуулах,
мэргэжлийн сургалтын агуулга, чанарыг үнэлэх, бизнесийн болон төр, олон нийтийн
байгууллага, хамт олонд уг мэргэжлийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг өргөн
сурталчлах, улмаар зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, чадварлаг үндэсний
маркетеруудыг системтэй бэлтгэх үйл хэрэгт хувь нэмэр оруулах явдал юм.
Профессор Д.Дагвадоржийн нэрэмжит “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ийн улсын
анхдугаар олимпиадад өөрийн сургуулийн багийг бэлтгэн оролцуулж бидэнтэй хамтран
ажиллахыг уриалж байна.

Монголын Маркетингийн Холбоо ШУТИС, Компьютерийн техник,

менежментийн сургууль
ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР
Д.ДАГВАДОРЖИЙН НЭРЭМЖИТ “МАРКЕТИНГИЙН МЕНЕЖМЕНТ”-ИЙН УЛСЫН
АНХДУГААР ОЛИМПИАДЫН УДИРДАМЖ

Нэг. Нийтлэг үндэслэл:


Зах зээлийн эрчимтэй хөгжлийн өнөө үед бизнесийн байгууллагыг маркетингийн
чиг баримжаатайгаар хөгжүүлэх асуудал нэн чухлаар тавигдаж, улмаар маркетингийн
чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтний эрэлт хэрэгцээ улам бүр өсч байна. Үүнтэй
уялдан үндэсний маркетерүүдийн мэргэжлийн бэлтгэлийн төвшинд тавигдах шаардлага ч
өндөрсөж, хөрвөх чадвартай, авъяаслаг маркетерүүдийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэж
байна. Гэтэл өнөөдөр цөөн тооны томоохон бизнесийн байгууллагуудыг эс тооцвол ихэнхи
байгууллагуудын маркетингийн алба хэлтэст мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байгаа нь
маркетингийн мэргэжлийн удирдлагыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэх нөхцөл хараахан
бүрдэж амжаагүйг харуулж байна.
Иймд эдийн засаг, менежментийн чиглэлээр суралцагчдын маркетингийн мэдлэг
боловсролыг дээшлүүлэх, тэднийг маркетингийн тодорхой чиглэлүүдээр нарийн
мэргэшүүлэх, тэдэнд маркетингийн аргаар бизнесийг үр ашигтай эрхлэн хөтлөх арга
барил, ур чадварыг эзэмшүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна.

Хоёр. Олимпиадын зорилго:


Энэхүү олимпиадын зорилго нь маркетингийн менежментийн мэргэжлээр суралцагч
оюутнуудын бүтээлч сэтгэлгээ болон онол-практикийн мэдлэг, ур чадварыг нээж харуулах,
мэргэжлийн сургалтын агуулга, чанарыг үнэлэх, бизнесийн болон төр, олон нийтийн
байгууллага, хамт олонд уг мэргэжлийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг өргөн
сурталчлах, улмаар зах зээлийн нөхцөлд хөрвөх чадвартай, чадварлаг үндэсний
маркетеруудыг системтэй бэлтгэх үйл хэрэгт хувь нэмэр оруулах явдал юм.

Гурав. Оролцогчид
Эдийн засаг, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль,
коллеж нь маркетингийн менежмент мэргэжлээр бакалаврын зэрэг олгох сургалтанд
суралцаж буй ахлах курсын 5оюутнаас бүрдсэн шилдэг 1-2 багийг оролцуулна.

Дөрөв. Хамрах хичээлүүд:


1. Маркетингийн менежмент
2. Маркетингийн судалгаа ба шинжилгээ
3. Борлуулалтын менежмент
4. Маркетингийн идэвхжүүлэлт
5. Хэрэглэгчийн зан төлөв

Тав. Олимпиадын зохион байгуулалт:


Уг олимпиад нь хоёр үе шаттай явагдана. Үүнд:
Нэгдүгээр үе шат: 2011 оны 03-р сарын 30 наас 4 -р сарын 01 -ны өдрүүдэд явагдах
ба уг шалгаруулалтын гол зорилго нь олимпиадад оролцогчдын онолын мэдлэгийг
шалгахад оршино. Уг шалгаруулалтанд дор дурдсан хэлбрүүдийг ашиглана.Үүнд:
1. Оролцогч нь өөрийгөө илэрхийлэх болон илтгэх ур чадвараа үнэлүүлэх зорилгоор
өөрийн товч намтар, ирээдүйд эзэмших мэргэжил ба ажил үйлсийн талаарх
төсөөлөл, Монгол орны ирээдүй болон маркетерийн хүсэл мөрөөдлийн талаар
өөрийн үзэл бодлыг товч танилцуулна.
2. Оролцогч нь олимпиадын удирдамжид заагдсан хичээлүүдийн хүрээнд өөрийн
онолын мэдлэгийн түвшинг Е-тестээр шалгуулна.
3. Оролцогч баг тус бүр нь комиссоос өгсөн тоон мэдээллийг статистикийн болон
маркетингийн судалгааны программ дээр боловсруулж, үр дүнг танилцуулна.
4. Багийн ахлагч нар комиссоос өгсөн сэдвийн дагуу 1000 – 1500 үгтэй ЭССЭ бичих ба
уг даалгаварын үнэлгээг багийн дүнд оруулж тооцно.
Оролцогчдыг багийн дүнгээр байр эзлүүлэх ба хамгийн өндөр оноо авсан 6 багийг
хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцуулах тухай албан ёсоор зарлаж, урилгыг
гардуулна.
Хоёрдугаар шат: 2011-оны 4-р сарын 06-наас 4-р сарын 08 –ны өдрүүдэд явагдах
ба уг шалгаруулалтын гол зорилго нь багийн гишүүдийн онолын мэдлэгийг практикт
ашиглах чадварыг үнэлэхэд чиглэгдэнэ. Энэ шатанд багууд нь маркетингийн ямар нэгэн
тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаас өгсөн
даалгаврыг гүйцэтгэж, маркетингийн тодорхой арга хэмжээ, практик шийдлийг
танилцуулна.

Зургаа. Олимпиадад оролцогчдыг бүртгэх хугацаа:


Олимпиадад оролцох багийн оюутнуудыг 2011 оны 3-р сарын 14 нээс 3-р сарын
29-ны ажлын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд бүртгэнэ. Олимпиадад оролцох багийн
ахлагч нар КтМС-ийн хичээлийн төв байрны 307Б тоот өрөөнд хүрэлцэн ирж өөрийн
багийн гишүүдийн анкетийг бөглөж, мандат авна.

Долоо. Бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:


1. Сургууль төлөөлж олимпиадад оролцох тухай байгууллагын албан бичиг
2. Оюутны үнэмлэх
3. Тухайн сургуульд элссэнийг нотлох захирлын тушаалын хуулбар
4. 2 хувь цээж зураг
5. Сургуулийн олимпиадын бүртгэлийн хураамж болох 150000 (нэг зуун тавин
мянган) төгрөгийг Монголын Маркетингийн Холбооны Худалдаа, хөгжлийн
банкны 410011461 тоот дансанд төлсөн баримт.

Найм. Дүгнэх журам


Олимпиадын үнэлгээний нийлбэр дүн нь 100 оноо байх ба I шатны шалгаруулалтыг 60
оноо, II шатны шалгаруулалт 40 оноогоор тус тус үнэлнэ. Олимпиадад оролцогч
багуудын амжилтыг I ба II шатны шалгаруулалтын нийлбэр дүнгээр байр эзлүүлж
шалгаруулна.
Хувийн амжилтаар хамгийн өндөр оноо авсан эхний 5 оюутныг шалгаруулж
урамшуулна.
Олимпиадын зохион байгуулалт, шалгаруулалттай холбоотой маргаантай асуудал
гарвал шалгаруулалтын дүнг танилцуулснаас хойш 30 минутын дотор ерөнхий шүүгчид
энэ тухай бичгээр хандана. Уг хугацаа хэтэрсэн тохиолдолд аливаа санал, гомдлыгүл
хүлээж авна.

Ес. Олимпиадын шагнал:


А. Багийн дүнгээр:
I байр-1: Шилжин явах цом+алтан медаль+өргөмжлөл+ 800000₮
II байр-1: Мөнгөн медаль+өргөмжлөл+500 000₮
III байр-1: Хүрэл медаль+өргөмжлөл+350 000₮
Б. Хувийн дүнгээр:
Тэргүүн байр - 1: Өргөмжлөл+ 150 000₮
Дэд байр – 1: Өргөмжлөл+100 000₮
Гутгаар байр - 1: Өргөмжлөл+ 50 000₮
Тусгай байр- 2: Тус бүр Дурсамж+ 30 000₮
В. Удирдагч багшийн шагнал:
I байр- 1: Өргөмжлөл+150 000₮
II байр- 1: Өргөмжлөл+100 000₮
III байр – 1:Өргөмжлөл+50 000₮

Арав. Олимпиадад оролцогчдод тавигдах нийтлэг шаардлага:


Олимпиадад оролцогчид нь дараах шаардлагуудыг хангасан байвал зохино. Үүнд:
1. Англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй байх
2. Статистикийн болон маркетингийн шинжилгээний программууд дээр ажиллах
чадвартай байх
3. Оролцогч бүр хавсралтанд заасан ном, сурах бичгийг заавал уншсан байх
4. Баг бүр нэр, эмблем, уриатай байх

Арван нэг. Бусад


Хамтран зохион байгуулагчид, ивээн тэтгэгч байгууллага болон хувь хүн нь
олимпиадад оролцогч баг, хувь хүнийг өөрсдийн шалгуураар шалгаруулж, нэрэмжит
шагнал, урамшууллыг олгож болно.

Олимпиадтай холбогдох мэдээллийн талаар КтМС-ийн хичээлийн байр 402, 307 тоот өрөө,
утас:99115121, 99196547, электрон шуудангийн хаяг: narangerel_bagaa@yahoo.com, amaka889@yahoo.com –
р лавлана уу.

You might also like