You are on page 1of 539

МОНГОЛЫН ӨГҮҮЛЛЭГИЙН

ЦОМОРЛИГ
www.kiebooks.com
ӨМНӨТГӨЛ
Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд А.
Цанжидын санаачилгаар 1990-ээд оноос хойш бичигдсэн яруу найраг, өгүүллэгээр Монголын
уран зохиолын шилдэг бүтээлүүдийн цоморлигийг гаргаж байна. Эдгээр номыг хэвлүүлэх
ажлыг Монголын Зохиолчдын Эвлэл эрхлэж байгаа билээ. Хоёр ботийн нэгдүгээрт яруу
найргийн зохиолуудыг, хоёрдугаарт өгүүллэгийн зохиолуудыг түүвэрлэн эмхтгэлээ. Тэгэхдээ
1990-ээд оноос хойш олон нийтийн анхааралд нэлээд өртсөн "Болор цом”, "Утгын чимэг",
"Найргийн даага", "Цагаан уул" зэрэг уран зохиолын тэмцээн наадмуудад тэргүүн болон
тусгай байранд шалгарсан бүтээлүүдийг эн тэргүүн орууллаа. Түүнчлэн сүүлийн үед шинээр
зохиогдож байгаа оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан Өд” цом, залуу яруу найрагчдын
"Аморе" наадам зэрэгт шалгарсан уран бүтээлчдийн зохиол бүтээлийг хамрууллаа.
Монголын яруу найргийн цоморлиг нийтдээ 100 гаруй яруу найрагчийн 500 шахам шүлэг,
монголын өгүүллэгийн цоморлигт 50 гаруй зохиолчийн 100 гаруй бүтээлийг багтаасан
бөгөөд бүтээлийн сонголтыг зохиолч яруу найрагчдын өөрсдийнх нь саналаар хийлээ. Харин
нас барсан хүмүүсийн бүтээлийг сонгохдоо олон нийтэд танил болсон бүтээлүүдийг нэн
тэргүүнд анхаарч, мөн уг зохиолын мэргэжлийн судлаач. шүүмжлэгчдийн саналд
тулгуурласан юм. Цаашдаа бид энэхүү цувралыг үргэлжлүүлэн утга зохиолын бусад төрлүүд
тухайлбал жүжиг, киноны зохиолын цоморлиг, хүүхдийн зохиолын цоморлиг, тууж цоморлиг
... гэх зэргээр ботилон хэвлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ, дээрх цоморлигуудад мөн л
1990-ээд оноос хойш туурвигдсан бүтээлийг хамруулна. Монголын уран зохиол нь ерээд
оноос хойш утга зохиолын олон урсгал чиглэлээр бүтээгдэж байгаа учир тэрхүү урсгал,
чиглэлүүдийн төлөөллийг аль болохоор өргөн хүрээнд оруулахыг хичээнгүйлсэн болно.
ГУНААЖАВЫН АЮУРЗАНА

Гүн овогт Г.Аюурзана нь 1970 онд Баянхонгор хотод төрсөн. 1998 – 1994 онд ОХУ-ын
Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж дүүргэсэн.
Яруу найргийн төрлөөр "Балчир шүлгүүд” (1995), "Ганцаар цайвар навч" (1995), "Цаг хугацаа
амсхийх зуур" (1998), "Эр сэтгэл" (2001) , "Философийн шүлгүүд" (2001) номууд, "Цасны
роман" тууж, "Хэвтрийн хүн" (2002), "Илбэ зэрэглээ" (2003) романууд хэвлүүлжээ. МЗЭ-ийн
шагналт. 2002 оны шилдэг зохиолын "Алтан өд" цомын эзэн.
ШҮТЭН БИШРЭГЧ
Түүнд хамгаас их таалагддаг зохиолч бол Набоков. Набоковыг нас барахад ердөө л тавхан
настай байв. Хэрэв тэр үед хорин найм хүрч байсан бол, нас барсанд нь биш уулзаж
амжаагүйдээ харамссандаа архи ууж, орой нь хариад "Үхчихлээ гэж үү?" хэмээн хашгирч
уйлах асан.

Тэр өөрийгөө Набоков нас барахаас хоёр гурван жилийн өмнө Швейцарт очиж,
зохиолчийн үүдний өрөөнд удаан сууж байгаагаа төсөөлөн бодох дуртай. Зохиолч эхлээд
унтаж амарч байснаа, дараа нь ажиллаж, дараа нь цайгаа уув. Цай уусныхаа дараа
үргэлжлүүлэн ажиллаад зочин хүлээж авах зав гаргасангүй.

- Өнөөдөр оройтчихлоо. Та баасан гаригт үдээс хойш ирнэ үү гэж зохиолчийн нарийн
бичгийн дарга, мөн л зохиолчийн хэрийн насны хижээл эр ер санаа зовсон янзгүй хэлснээ,

- Та кофе уух уу? гэв.

- За үгүй дээ. баярлалаа. Өө, уудаг ч юм бил үү?

- Өөрөө л мэд дээ. Владимир Владимирович өдийд кофе уудаг юм л даа. Би түүнд
зориулж чанасан юм.

- Би уувал түүнд үлдэх юм уу?

- Үлдэнэ, үлдэнэ. Санаа зоволтгүй.

Ердийн л кофе Лаазтай, жаахан гашуувтар " Nescafe”.

- Та орос хүн үү?

- Яаж байна?

- Владимирович...

Зохиолчийн нарийн бичгийн дарга ямар үндэстэн болохыг тэр мэдэж амжсангүй. Цонхны
шил тар няр хийн хагарах дуулдаж, эргэн хартал орон дээгүүр нь хөлбөмбөгийн эрээн бөмбөг
өнхөрч үзэгдэв.

- Хөөе. Юу болж байна аа?

Цонхоор шагайвал хэн ч алга. Нүдний буланд нэг жаал гүйсээр булан тойрох шиг болов.
Хүүхдүүд хурдан гүйдэг л дээ. Хамгийн муу гүйдэг нь л сая далд оров бололтой.

Тэрээр эргэж бөмбөгийг харуут түс хийтэл инээд алдав. Доктор Пнин хүүдээ бөмбөг
бэлэглэхэд яадаг билээ? Хөл бөмбөг сонирхдоггүй америк жаал цоо шинэ бөмбөгийг цонхоор
гаргаад шидчихдэг, Үгүй ээ, талбай дээрээс өшиглөсөн бөмбөг гурван давхрын цонхоор орно
гэж байх уу? Монголд л ийм тэнэг хөлбөмбөгчин төрнө.

Нэгэнт хэргийн эзнийг олохгүйгээс хойш бөмбөгийг өөртеө үлдээхээр шийдэв. Шилэн
лонх ч үнэтэй байж. Нэг ангийн дөчөөд хүүхэд гэрээсээ нэг нэг лонх авчран, "Шилний
дэлгүүр" гэсэн хаягтай мөд онгойдоггүй мухлагийн үүдэнд өдөржин бужигналдаад сая нэг
бөмбөгний үнэ цуглуулж байсан сан. Охид волейболын бөмбөг авна гээд хөвгүүд сагсныхыг
авна гээд бөмбөг зардаг дэлгүүрт хүрэхийн алдад хөвгүүдийнхээр болчихоод байтал,
дэлгүүрт сагсан бөмбөгийн төрөлтэй юу ч байсангүй. Ганцхан ширхэг волейболын бөмбөг
үлдсэн нь бөөрөндөө халцархайтай аж.

- Өөр байхгүй ээ гээд худалдагч халгаасангүй. Харин хөл бөмбөгийн бөмбөг нэлээд хэд
байсныг яана.

Ингээд ангиараа хөлбөмбөгчид болцгоов. Маргааш орой нь л шинэхэн бөмбөгний


бөөрөнд эхний халцархай гарч, хэн хүнгүй халаглацгаасан ч тэр бөмбөг бүтэн хоёр жилийн
турш тэдний хөөцөлддөг ганц зүйл болж, анги даасан багш нь:

- Энэ гайтай ширнээс болоод манай ангид муу сурлагатан гурваар нэмэгдлээ гэж халаглаж
байсан сан.

Хэн гурав муу сурлагатан болсныг тэр одоо ч бодоод бодоод олдоггүй юм. Тэдний
ангийнхан бараг бүгдээрээ муу сурдаг байсан тул, хааяа нэг сайн дүн авсныгаа жигтэйхэн
гоочилно. Тиймээс сайн суръя гэж хэн ч боддоггүй, тэдний ангийн адгийн хөлбөмбөгчин ч
гэрийн даалгавраа хийдэггүй байв.

"Би ч нээрээн адгийн хөлбөмбөгчин байсан шүү" гэж тэр цонхоор орж ирсэн бөмбөгийг
ажингаа бодов.

- Гэхдээ арай ч ийм мурий хөлтэй байгаагүй ээ! гэж цонхыг нь нядаасан үл таних жаалд
хорссондоо чанга хэлчихээд, бөмбөгийг шалан дээр тавьж өшиглөв. Бөмбөг үүдний
хонгилоор нисч угаалгын өрөөний хагас нээлттэй хаалгаар маш цэвэрхэн орлоо.

- Гоол!

Гэнэт өлсч байгаагаа мэдэрсэн тул өлгүүрээс хүрмээ авч, гутлаа углаад гадагш гарав.
Байшингийн буланд хэдэн жаал бөөгнөрөн чанга чанга хөхрөлдөж байснаа түүнийг харуут
чимээгүй болцгоов. Нэг нь орон сууцны мужааны хүү байна. Зун аавтайгаа цуг ирж хаалга
янзалж өгсөн юм.

- Аав чинь бий юу?

- Байгаа.

- Орой цонх шиллээд өгөөч гэж байна гээд хэлчихээрэй.

- За.
Хүүхдүүд бие бие рүүгээ хурдхан ширтэлцээд авав. "Хэргийн эзэд!"

Ойролцоох гуанзанд тэдний ангийн охин ажигладаг юм. Уг нь царайлаг аятайхан зантай
охин. Одоо хэр нь нөхөргүй. Өөрөө гуанзны эзэн мөртлөө орж ирэгсдэд хоол зөөж үйлчилнэ.

- Би л байсан бол энэ хиншүүн дунд...

- Чи ойлгохгүй ээ. Алив, сууж бай. Би чамд хоол аваачаад өгье.

Ангийнх нь охин ширээн дээр шөл, шарсан өндөг, мантуу өрлөө. Энгэрээр мөөм нь
цухалзана.

- Цай өгөөч.

- Өнөөдөр пивотой шүү,

Удалгүй ширээн дээр хоёр лааз шар айраг шилэн аяга нэмэгдэв.

- Танайд пиво зардаг юм уу? гэж хажуугийн ширээнд суугаа хоёр эрийн нэг бүдүүн
дуугаар хүнгэнэлээ.

- Манайд согтууруулах ундаа зардаггүй ээ гээд ангийн охин цаашаа эргэв.

- Эгдүүтэй дамшиг байна шүү гэж бүдүүн дуутыг хэлэхэд, хажуу дахь нь бүр таарсан юм
шиг нарийхан хоолойгоор:

- Би хөхийг нь харах гэж наашаа ирдэг юм хэмээн шивэгнэх дуулдав.

Гуанзанд тэр нэлээд суулаа. Ангийн охин нь пивоны үнэ авахгүй гэжээ. Тэндээсээ гараад
дэлгүүр орж бөмбөгний үнэ сонирхвол, хоёр мянган төгрөг гэлээ. Ангийн охин нь хоолны
үнэд өдөр бүр таван зуун төгрөг авдаг. Тэр өдөрт нэг л удаа хооллодог. Орой нь ус буцалгаж
уугаад нэг бүтэн талх идчихдэг. Ээж нь нас барснаас хойш ямагт ингэж л амьдарч байгаа.
Номын сангийн гэрээр ном олгох тасагт насаараа ажилласан ээжийнхээ буянаар тэр одоо ч
номоор тасардаггүй. Сард хоёр, заримдаа гурван удаа үүргэвч үүрээд хотын бараг нөгөө захад
байх номын сан руу явна Сүүлийн үед түүнд унших шинэ ном олдохоо больжээ. Тиймээс
ажилчдын дүүргийн хүн цөөнтэй номын санг ёс төдий л эргэдэг аж.

Номын санч ээж нь нас барахдаа:

- Миний хүү гуч хүрээд эхнэр аваарай. Чамд би өдөрт таван зуугаар бодож хоёр жилийн
хоолны мөнгө хураасан. Хоёр өрөө байр чамд томдоно. Нэг өрөө болгож солиод, зөрүү
мөнгөөр нь эхнэртээ хуримын бөгж, гутал хувцас авч өгнө биз гэжээ. "Инфляци" гэдэг үг
ямар.ч номонд байгаагүй үе.

Тэр байраа багасгаад, өөртөө хэдэн ном авчээ. Тэдэн дунд Набоков байсан хэрэг. Хатуу
хавтастай, сайн хэвлэсэн, хэд хэдэн Набоков.
Өнөөдөр тэр гуч хүрэв. Ангийн охин мэдсэн юм шиг пивоор дайллаа. Гэнэтхэн нөгөө
хажуугийн ширээний хоёроос ангийн охиноо харамламаар болжээ. "Хөхийг нь харах гэж
ирдэг" гэнэ ээ?

Мужаан шатан дээр сууж байв. Хана түшүүлэн шил тавьжээ. Гэрт оруут шуудхан л бэлэн
шилээ тавиад, ердөө арваад минутын дотор жин тан болгочихлоо.

- Та хэмжээг нь яаж ийм сайн мэдэж байна аа?

- Энэ байрны бүх цонхны хэмжээг би цээжээр мэднэ.

- Хэдийг төлөх вэ?

- Шилний үнэ дөрвөн мянга. Хийсний хөлсөнд, яахав, ганц мянгыг л авах уу даа.
Хажуугийн гуанзанд таваг хуурга л авах мөнгө.

Тэр амаа ангалзуулав. Дөрвөн мянга! Хоёр бөмбөгний үнэ байх гэж уү? Гэнэт түүнд "Яг
танай хүү л манай цонхыг хагалсан даа" гэсэн бодол төрөхөд хэлчихээсээ өмнө амжиж хэлээ
хазаад, орныхоо гудсан доогуур хийсэн том хавтасны завсраар таван зуутын дэвсгэрт арвыг
тоолж өгөв.

- За, баярлалаа. Өөр хэрэг гарвал хэлээрэй гээд мужаан угаалгын өрөөний зүг хяламхийв.
Гэрлээ унтраахаа мартчихаж. Хөлбөмбөгийн бөмбөг яг босгон тушаа нь харагдана.

Мужааныг нэгдүгээр давхарт хүрч явахад тэр гүйж очив.

- Та хажуугийн гуанзанд таваг хоол хэдэн төгрөг байдаг гэнэ ээ?

- Ямар гуанз? Ямар хоолны үнэ тэр билээ?

Мужааны царай гайхсан гэхээсээ илүү айсан янзтай болжээ.

- Уучлаарай, би зүгээр л хажуугийн гуанз ямаршуу хоолтой байдаг юм бол, таныг мэдэх
юм байна гэж бодоод л ...

Мужаан тайвширч, бүр баярласан янзтай санаа алдан инээмсэглээд,

- Өө, би ч гэр энд болохоор гуанзанд ордоггүй л дээ. Гэхдээ хоолыг нь мэднэ. Дажгүй
хоолтой, үнэ нь ч гайгүй санагдсан шүү. Таваг хуурга цайтай авсан юм байна. Саяхан даа, яг
хэзээ ч билээ? Мянган төгрөг жаахан гаруй бол луу. .

- Тэгвэл таван зуун төгрөгөөр нэг, хоёрдугаар хоол. салаттай, бас хоёр аяга сүүтэй цай,
мантуу авч хүрэхгүй нь ээ?

Мужаан учиргүй хөхрөв. Хөхөрч, хөхөрч,

- Салаттай гэнэ шүү! Иш, та нар амьдралаас мөн тасархай байна даа. Хоёр талх ч авч
хүрэхгүй мөнгөөр тийм их хоол өгдөг гуанз гэж юу байх вэ дээ. Чиний хэлсэн бүхнийг авахад
лав дөрөв таван мянга хүрнэ дэг ээ гэлээ.

Тэр гэртээ эргэж оруут бөмбөгийг угаалгын өрөөнөөс гаргаад "Май, чи, тэнэг Пнин!
Төрсөн өдрийн бэлгээ ав!" гэж амандаа үглүүт байдаг хүчээрээ өшиглөж орхив.

Энэ удаад харин наад талын цонх л хагарчээ. Хөл бөмбөгийн бөмбөг ахиад л орон дээгүүр
өнхөрч явав.

Сургуульд байхдаа тэр хичээлээ давтахын оронд уран зохиолын ном уншдаг байв. Яагаад
гэвэл, хичээлээ давтаад байвал сайн сурчихна. Сайн сурах юм бол ангийнхныхаа нүүрийг яаж
харах юм бэ?

Харин азаар есдүгээр ангид орж, хөлбөмбөгчдөөс нэг салж билээ. Есдүгээр ангид чүү
чамай "гурав", "дөрөв" хольж явсаар, аравт оржээ. Аравдугаар ангидаа хичээлдээ ихэд
шамдсан боловч тоо, физик химийг яагаад ч нөхөж авахааргүй хоцорсон байлаа. Харин хэл,
уран зохиолд мань эр толгой цохиж, сургуулийнхаа сайчуулын тоонд багтах болов. Гэвч
нийгмийн мэдлэг сулаас дээд сургуульд орж чадсангүй. Цэрэгт явъя гэтэл хараа муу гээд
тэнцсэнгүй.

Ингээд арван жил ээжээрээ тэжээлгэн, ээжээрээ ном зөөлгөн жижиг өрөөндөө суужээ.
Тэр арван жилд юу эсийг уншсан гэх вэ. Тэр арван жил бол амьдралынх нь хамгийн
жаргалтай үе байв. Хоёр жилийн өмнөөс тэр бие даан амьдарч эхэлсэн хэрэг.

Хоёр жилийн өмнөөс л түүний амьдралд Набоков орж иржээ. “Гавьяа", "Ноён, хатан,
боол", "Цаазаар аваачих урилга", "Лужины хамгаалалт", тэгээд "Ада" ... Харин "Лолита!'
түүнд таалагдаж байсангүй. Набоковтой уулзаж байна гэж төсөөлөн бодохдоо тэр энэ
тухайгаа ер хэлээгүй.

- Төгсгөл нь гайхалтай сайхан болсон шүү! гэж тал засчээ.

Заримдаа тэр зохиолчийг Найттай андуурч үзэн ядна. "Себастьян Найтын бодит амьдрал"
хэмээх романыг нь уншиж дуусуут :

- Набоков яг үнэндээ Набоков биш, Найт байсан юм биш байгаа? гэж өөртөө хэлчихээд
удтал шаналжээ. Набоков Найт байхад юугаараа муу юм бэ гэдгийг тэр мэдэхгүй. Юутай ч,
Найт маш муу хүн шиг санагджээ.

Тийм сэтгэлийн улмаас нэг удаа Набоковт :

- Найт учраас танд Нобелийн шагнал өгөөгүй гэчихжээ. Зохиолч түүний ор үндэсгүй
төсөөлөл рүү жуумалзан ширтсэнээ хонх цохиж өөртэйгөө үе тэнгийн нарийн бичгийн
даргаа дуудаад,

- Энэ хүүг тэр ганц өрөө байранд нь хүргэж өг гэх үгүй ээ, яалаа гэж Набоков тэгж
хэлэхгүй,
- Тантай ярилцахад сайхан байлаа Мистер Бен, та энэ залууг хүргээд өгчихнө үү. Аль
буудалд буусан гэлээ? гэх вий.

Набоковт "Та өерөө Найт” гээд хэлчихсэндээ ихэд харамсав. Би ёрын Нобелийн шагналын
тухайд ... Уг нь болсон явдал биш, бодол юм чинь залруулж болно л доо. Гэвч тэр хар багаас л
бодол мөрөөдлөө залруулж, буцаад эхнээс нь шинээр бодож явсангүй. Бодол бол түүний хувьд
амьдрал л гэсэн үг.

Цонхыг хага цохин бөмбөг орж ирсний маргааш тэр хажуугийн гуанзанд орсонгүй. Хотын
төвд байх нэг гуанзанд орж, амт гэж авах юмгүй хоол авав. Шөлнөөс гурав халбагадаад
орхиж. харин дөрвөн ширхэг хуушуурыг нь идчихлээ. Нэг аяга байхуу уув. Энэ хоол нь хоёр
мянга хоёр зуун төгрөг болжээ.

Ахиж тэр гуанзанд орсонгүй. Хажуугийн, хотын төвийн алинд ч. Орцны цэвэрлэгч нэг
удаа бэлэн хоол идэж байхыг харсан, тэр нь жигтэйхэн сайхан үнэртэж байсныг санав.
Ингээд талх, бас бэлэн хоол авдаг, ус буцалгаж уудаг боллоо.

Нэг өдөр номын сангаас авсан гурван ширхэг номоо эргүүлж өгөхөөр очтол, ээжийнх нь
ажлыг авсан эгч алга. Гэрээр ном олгох тасагт ганцхан л хүн байсан нь гурвалжин шатан
дээр гараад зогсчихсон годгор охин аж. Тэр танил эгчээ хүлээж удаан зогсов.

Өнөөх годгор охин хамгийн дээд талын тавиур дээрээс нэг ном унагачихав. Ном шалан
дээр нэг өнцгөерөө буухад, хөх өнгийн хатуу хавтас нэг тийшээ, дотор хэсэг нь нөгөө тийшээ
салж одлоо.

- Өө!

Годгор охин сая л түүнийг олж хараад,

- Та юу гэж явна? гэж асуув.

- Цэрмаа эгч хаачаав?

- Цэрмаа эгч тэтгэвэртээ гарсан шүү дээ. Би оронд нь ажиллаж байгаа.

- Би авсан номуудаа авчирлаа,

- Одоохон. Та тэр унасан номыг аваад өгөөч.

Тэр эхлээд дотор хэсгийг, дараа нь годгор охины зогсоо гурвалжин шатны яг доогуур
орчихсон хөх хавтсыг авав. Хавтаснаа "Мич хүн болоход хөдөлмөрийн гүйцэтгэсэн үүрэг гэж
бичжээ

- Та Гүнболд уу? гэж авчирсан номуудыг нь бүртгэн авахдаа годгор охин инээмсэглээд,

- Таныг би сайн мэднэ шүү. Цэрмаа эгч таныг надад захисан юм гэлээ
Гүмбер Гүмбер гэж байгаа юм шиг сонсогдоход анх удаа тэр нэрнээсээ учиргүй ичжээ.
Годгор охин харин хаа очиж гоё нэртэй юм.

- Нараа гээд жижигхэн хүйтэн гараа сунгав.

Ээжийнх нь хэлсэн нөгөө хоёр жил дуусчихсан, одоо тэр эхнэр авах ёстой шүү дээ. Нарааг
цааш ном бариад эргэхэд, богинохон бошинзон доороос нь хараад л баймаар хөөрхөн гуя
тахим үзэгдлээ. Годгор охин гэнэт зогтусаад эргэн харахад түүний нүүр халуу оргиод явчихав.

- Та одоо харих уу? гэж Нарааг асуухад анхандаа сайн ойлгосонгүй.

- Та эндээс шууд харих уу?

- Аа, ээ, оо ... Юу л даа.

- Манайх танайхтай нэг байр шүү дээ

- Тийм үү?

- Бүр нэг орц.

- Тийм үү? Би мэдэхгүй юм.

- Та мэднээ. Танай хуучин байранд би амьдардаг юм. Таныг байраа солиход аав надад авч
өгсөн...

Нараа номын тавиурын цаагуур орчихоод зарим үг нь дуулдсангүй.

- Хэрэв та одоо шууд харивал би цуг явах гэсэн юм.

- Үгүй ээ, би өөр тийшээ явна.

- Хаачих юм бэ?

- Аа, ээ, оо... Юу л даа.

- За, за. Би оройд ганцаараа зурагт үзээд л сууж байдаг. Та орж ирээрэй. Надад танаас
асуух юм их л байна. Цэрмаа эгч таныг "Манай номын сангийн бүх номыг уншсан” гэж
байсан.

Тэр номын сангаас гараад шууд харив. Бэлэн хоолоо идчихээд нам унтлаа. Хонх дуугарахад
тэр давхийн сэрэв. Хонх ахиад л дуугарна.

Ангийнх нь охин байлаа.

Тэр байхуу чанаж, талх зүслээ.

- Эртээр, орой ажлаа тараад танайд ирэх гэж бодож байтал ерөөсөө амжсангүй,
- Хэзээ?

- Яагаав, чиний төрсөн өдрөөр.

- Юун төрсөн өдөр?

- Би чиний төрсөн өдрийг мэднэ шүү дээ.

- Тэгээд чи пивоор дайлсан юм уу?

- Чи яагаад очиж хоол идэхээ больчихов?

- Би гэртээ хоол идэж байгаа.

- Бэлэн хоол ч манай гуанзныхаас муу даа.

- Би чиний хөхийг л харах гэж танай гуанзанд очдог байсан юм. Бөхийх бүрт чинь
цухалздаг болохоор ...

- Юу?

Ангийнх нь охин цүнхээ шүүрч авахад тэндээс шилтэй архи гулган унаж хага үсрэв.
Өрөөгөөр нэг исүүн үнэр хамар цоргино. Цоож торхийснээ, хаалга тасхийлээ.

Тэр цонхон дээрээ зогсоод гудамж руу харав. Ангийн охин тоглоомын талбайн хажуух
замаар гүйхээрээ өнгөрч, нөгеө цонхыг нь хагалсан жаалууд нуугдаж амжсан буланг тойрлоо.
Түүний амьдралаас хамгийн чухал, хамгаас үнэтэй нэгэн зүйл нь алга болохыг, түүний
доторх амин голынх нь зэрэгцээ цохилж байсан, рентген туяанд ч, хэт авианд ч тэмтрэгдэж
мэдрэгдэхгүй өөр нэгэн судас тасрахыг мэдрэв. Бүр тэр судас пүд хийн дуугарч тасрах нь
сонсдоод хоолой дээр нь хатуулдан өвджээ.

Тэр цонхноос холдон хананд өлгөөтэй эрвээхэйн хатаамалд дөхөж очиж удтал ширтлээ.
Нэгэн залуугаас худалдан авч билээ. Эрвээхэйн эзэн "Архи уух гэсэн юм. Ганцхан шил юмны
үнээр өгчихнө" гээд түүнийг удтал хоргоосноо авахгүй болохоор нь урамгүйхэн хоцорсон сон.
Тийм гоёмсог эрвээхэйн үнэтэй ганц шил юм гээч нь одоо өрөө дүүрэн үнэртэнэ. Набоков
эрвээхэй барьдаг байсныг, бүр хэд хэдэн төрлийн эрвээхэй шинээр нээн олсныг тэгэхэд
мэддэггүй байв. Харин дараахан нь "Пильграм" хэмээх өгүүллэгийг нь уншжээ. "Пильграм”
- ыг уншиж дуусуут тэр ухасхийн гарч нөгөө залууг хайсан хэрэг.

Нөгөө л дэлгүүрийнхээ үүдэнд зогсч байж.

- Ганц шил юм гэдэг чинь хэдэн төгрөг гэсэн уг вэ?

Залуу энэ удаад түрүүчийнхээсээ арай том, хар цоохор эрвээхэйг гоёмсог хөндий жаазтай
шилэн гуунд хийн барьсан байв.
- Яахав, өөрийг авмаар санагдвал манайхаар очоорой гээд залуу гэрийнхээ хаягийг цаасан
дээр зурж өгсөн сөн.

Эрвээхэй зардаг залуугийнх холгүй ажээ. Яг тэднийх шиг байшин, яг тэднийх шиг орц,
бас гуравдугаар давхарт, яг л тэднийх шиг хаалга.

Залуу түүнийг харангуутаа л таньжээ.

- Өө, сайн уу? Орооч! Морьтой явна шүү!

"Морьтой" гэдэг нь, юу гэсэн үг юм бол?

Тэд гурвуулаа сууж байлаа. Нүүр нүдээ арай ч хэтэрхий гэмээр будсан, хоёулаа яг
ижилхэн урт урт ногоон хумстай хоёр бүсгүй түүн рүү зэрэг харснаа хэлэлцсэн юм шиг нэгэн
ззрэг инээмсэглэв.

- За, эрвээхэйнүүд минь, ууна аа. Танилц, хэн билээ?

- Гүнболд.

- Аа, тийм. Гүнболд ..

"Эрвээхэйнүүд" гэж нөгөө хоёр бүсгүйд хандан хэлсэн ч, түүнийг бас хамтруулаад ийн
нэрлэчих шиг санагдсанд жаахан эвгүйцлээ.

- Чи эрвээхэй авах гэж явна уу?

- Үгүй ээ.

- Аа, тэгвэл эрвээхэй авах гээ юу?

Хоёр бүсгүй тас тас хөхрөлдөв. Эрвээхэй зарагч яагаад нэг л асуултыг хоёр дахиж асуусны
учрыг тэр олсонгүй. Гэвч даган инээжээ.

Өглөө сэрэхэд дотор нь тун муухай байв. Ам учиргүй цангажээ. Гал зуухны өрөөнд орж
цоргоны хуйтэн ус уутал дотроос нь оргиод ирэв. Жорлон руу орж сайн бөөлжиж аваад,
нүүрээ толинд харахаар угаалгын өрөөний хаалгыг таттал дотроосоо түгжээтэй.
Шүршүүрийн усны жигдхэн дуу сонсдоход л тэр өчигдрийн явдлыг сая саналаа.

Эрвээхэй зарагчийнд тэр эхлээд дөрвөн хундага архи уужээ. Дараа нь гоё амттай улаан
дарс, сүүлд нь ахиад архи ууснаа санав.

- Чамд хэн нь таалагдаж байна? гэж эрвээхэй зарагч асууж байсан Хэн гэж хэлснээ тэр
санах гээд ер чадсангүй. Хоёр бүсгүйн алинтай нь хамт гэртээ ирснээ санаж байна л даа. Бүр
тэдний хооронд юу болсныг ч санаж байна.Эмэгтэй хүний нүцгэн биеийг тэврэх хичнээн
сайхан байсныг бүүр түүр дурсав. Бүсгүйн нэрийг л бодоод бодоод олсонгүй.
- За, дотор зүгээр үү?

Нойтон бүсгүй хөнжлийг нь сөхөн орж ирэв.

- Пөөх. чи намайг хүлээгээ юу?

Гүнзгий автсан амтат бодлыг нь бүсгүй нойтон сэрүүхэн гараар тэмтэрч үзээд ийн дуу
алдаж, дээр нь гарч суулаа. Аажуухан сууж гүйцмэгцээ эргэн өндийв. Ийн суун босох мэт
өндийж байх зуураа:

- Нараа гэж хэн бэ? гэв.

- Нараа?

- За, битгий нуугаад бай. Чи шөнөжингөө л намайг Нараа гэж дуудсан шүү дээ.

Бүсгүй будаггүй, бүр хумсгүй болчихож. Ерөөсөө огт танихгүй эмэгтэй түүний хөнжлийг
нөмөрчихсөн, дээрээс нь тонгойж байгааг тэр хачирхан ажиглав. Энэ нь бүр тааламжтай
санагджээ.

Дараа нь бүсгүй түүнийг дэрлэн унаж чихэнд нь "Тамхи асаагаад өгөөч" гэж шивнэлээ.
Өчигдөр бүсгүйчүүл тамхи татаж байсныг санав. Харин одоо тамхи татах гэсэнд зэвүү
хүрлээ. "Ширээн дээр тамхи, асаагуур хоёр бий" гэж чихэн дээр нь үргэлжлэн халуу оргиход,

- Би тамхи татдаггүй. Тийм болохоор асааж чадахгүй гэж ууртай дуугарчээ.

Бүсгүй босч тамхи татав. Хариу ч үгүй туранхай, бас царай муутай юм.

Одоо тэр хүүхнийг жигшиж байлаа.

- Чи явахгүй юм уу?

- Явлаа, явлаа. Харин чи мөнгөө ...

Бүсгүйг хувцаслаж байх зуур тэр гудсан доогуураа гараа оруулан тэмтчиж, тааралдсаныг
нь авч сарвайлаа. Бүсгүй хоржоонтой хянамгайхан тоолж үзээд,

- Гурван мянга дутуу байна гэв.

Тэр гудсан доогуураа ахин гараа оруулан имэрч , зургаан ширхэг таван зуут гаргаж өглөө.

“Эрвээхэйг" ЯВСНЫ дараа тэр гудсаа сөхөв. Таван зуутын багц арван нэг, сул таван зуут
тавин хоёр үлджээ. Тоолохоос залхуурч орхисон зуут, тавьтууд, хүрэмний халаасанд байгаа
мөнгийг нэмэх юм бол бараг зургаан зуун мянга болох нь.

Тэр мөнгийг сонинд боож, гялгар уутанд хийгээд гарч хажуугийн гуанзанд очлоо.
Ангийнх нь охин алга. Оронд нь хижээл эр сууж байв.
Тэр нэг хоёрдугаар хоол, салат, хоёр аяга сүүтэй цай, мантуутай авлаа. Тооцоогоо хийх үедээ
хижээл эрд хандан.

- Энд зургаан зуун мянга бий. Та Гүнболдын өр гээд дамжуулчихаарай гээд тортой юмаа
өгөв.

Тэгээд гэртээ ирж, ширээний ард суун удтал юм бичжээ.

Маргааш нь тэдний цонхны тушаа тоглоомын талбай дээр бараг шинээрээ шахам
хөлбөмбөг хэвтэж байв.

Долоо хоногийн дараа байрны цэвэрлэгч авгай мужаан, цагдаа, бас өөр гурван эр дагуулан
ирж, тэдний хаалгыг лацдаж аваад явлаа. Бүтэн сайн өдөр ангийнх нь охин ирж түүнийг
асууна. Ямар ч сураггүй гарсангүй. Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байсныг гэрчлэх
зурагтай хуудасны нэг буланд дэггүй жаалууд эр хүний бэлэг эрхтэн зурчихсаныг номын санч
Нараа нэгэнтээ санаандгүй олж харуут хуулан авчихжээ.
УУЛЫН МОНОЛОГ
Чоно улих хажууханд сонсдов. Хариуд нь тэртээ холоос өөр нэгэн чоно улив. Гурав дахь
чонынх ялигүй хожуу дуулдав.

Би чонон дунд амьдарч байна. Чононууд, моддын дунд, хөх будан, хүйтэн салхи, уулсын
дунд гурав дахь намраа үдэж байна.

Дөрвөн жилийн өмнө би хүн байсан. Хүн байх ч сайхан шүү. ''Ингэж болно. Тэгж
болохгүй". Хамгийн сайхан нь энэ. Хүн ухаан суух тусмаа л юу зөв, юу бурууг мэдэж авдаг.
Үүнийг мэдэж авахгүйгээр амьдрах аргагүй.Тэгэхдээ бусад хүмүүсийн дунд тэр шүү дээ.

Энд бол болно оо. Энд тэс өөр хууль үйлчилдэг. Энэ бол уул, ой, агуй. Агуйн хананд
ямар ч бичээс үгүй. Бичье гэсэн ч энд шүршдэг будаг байхгүй. Би урьд нь амьдарч байсан
байшингийнхаа ханан дээр час улаан будгаар нэгэн тэмдэг тавьснаа саналаа. Тэр бол
анархийн тэмдэг байсан юм. Яг одоо агуйнхаа ханан дээр "НИЙСЛЭЛ" гэж бичих юм сан.
Нийслэл! Сэтгэл зүрхний минь нийслэл энд байна.

Чононууд хоорондоо хэрэлдээд эхлэв. Гичийгээ булаалдсан юм болов уу? Эд намайг яах
ч үгүй. Бид бие биеэ мэдэлцээд гурван жил болж байна. Анх намайг энд суурьшихад маш том
азарган чоно мөрөөр минь шиншлэн хүрч ирж билээ Надад улаан гараас минь өөр зэвсэг
байсангүй. Би үхэх болоогүйгээ сайн мэдэж байсан юм. Азарган чоно багалзуурдуулаад амь
тавихаас наахнуур болоод байхдаа нүд рүү минь эгц ширтэж билээ, Чонын нүдэн дотор
сэгсгэр үстэй, час улаан нүдтэй эр шүдээ ярзайлган архирч үзэгдсэн. Би тэсэлгүй чоныг
орхичихоод өндийж билээ. Азарган чоно яг л тамхины мэнгэртэй өвгөн шиг бүгшүүлэн
ханиалгасаар гуйвлан босч одсон сон. Тэр цагаас хойш бид хөршүүд болцгоосон. Харин
миний гэдсэн дээр чонын хойд саврын мөр уртаа сорви байдаг юм даа.

Хүний бараа харалгүй гурван жил болжээ. Миний тухай тэд юу гэж ярьдаг бол? "Галзуу,
солиотой", "Мэдрэл нь муудсан", "Гажиг", "Хаачсан юм 6ол?” “Гадаадад оргож гарсан байх
аа", "Хээр осгож үхээ биз” ... Юу ч гэж ярина, надад одоо хамаагүй. Би хүн биш болсон.
Миний муу агуй ч сайхан дулаахан шүү. Урьд шөнө нэлээд хүйтэн хонолоо. Өвөл дөхсөн дөг
өө. Зун хатаасан өвсөө маргаашнаас чирч авчиръя, байз. Тэгээд л баавгайнхаа арьсыг тунтарч
аваад л иччихнэ дээ.

Өвөл болохоор ичээндээ орчихдог мөн лут ухаан шүү. Хүн бол хэзээ ч ийм арга олохгүй
дээ. Өдий, гуч хүртэл миний толгойд л лав ороогүй юм даг. Нээрэн, би одоо гучин тав
хүрчихээ болов уу. За, яршиг, бодоод ч яах юм бэ. Би ямар хүн биш, насаар яах юм бэ. Ямар ч
амьтан бие гүйцээд нэг л жил амьд явахад хангалттай. Хавар сэрээд, зун уул хөвчөөр хацраа
хорстол тэнэж сайхан цэнгэг горхиноос ууж, намар нь тарган согоо унагаж аваад, өвөл нь
ичээндээ шургачих хэрэгтэй. Бусад нь адилхан. Дараагийн бүх жил ав адилхан. Ав адилхан
болохоор ерөөсөө хэрэггүй.

Чононууд нам жим болцгоочихлоо. Ойролцоо буга өнгөрөв үү? Байз, байз. Чононууд
гэтэж байна уу даа? Буганд ингэж гэтэхгүй дээ. Энэ бас юун чимээ вэ? Ойд ийм чимээ ер
сонсоогүй юм байна. Ийм болхи алхаа чинь ... Шархадсан алмас ч ийм чимээ гаргахгүй. За,
чононууд холуур тойрцгоож байна,

Сар гарчихжээ дээ. Одоо уг нь зогсоод эргэж харах юм бол, өлөгчин чонын шар нүдийг
олж үзнэ дээ. Яваад л байна. Агуйгаас холгүй өнгөрөх нь. Даанч, одоо энэ золгүй амьтанд
арваадхан удаа бүтэн амьсгалах л хугацаа үлджээ.

Би унтахаар нүдээ анилаа. Аниатай зовхинд минь хотын гудамжаар хийсэх улиасны
шаргал навчис үзэгдэв. Навчис хаашаа ч хийсч чадахгүй, байшингийн хананд хашигдаж
хашигдан бужигнах аж. Тийм газар төрсөн хүн гэхэд өдийд ингээд хэвтэж байдаг, би мөн ч
азтай шүү. Саарал цутгамал замыг хичнээн ч навч намиагаар булаад ойн хөвдтэй жаахан ч
атугай төстэй болно гэжүү? Үгүй ээ, хүмүүс үүнийг чадахгүй.

Хүмүүс! Өө, энэ чинь хүн байж шүү дээ!

За, хүн байгаа л биз Одоо бол нэгэнт чонын хоол болсон Харин яаж наашаа ирж чадав
аа? Зөвхөн энэ уулын тагт гарч ирсний нь төлөө би түүний хоолойг өөрийнхөө шүдээр тас
хазах байсан юм. Миний өмнөөс энэ ажлыг чононууд сайн гүйцэтгэсэн байх болтугай.

Маргааш өглөө нь би түүний хүүрийг очиж харав. Чононууд цатгалан байжээ. Хоолойг нь
тас хазаад л орхичихож. Хар савхин өмд. Төмөр тахтай тун сайн гутал байна. Бор илгэн
хүрэмтэй ганган эр явжээ. Энэ муу буу нь сумгүй юм. Чааваас, асаагуураа ч цахиж
амжсангүй. Уг нь хэрэгтэй л цамц юм. Гэвч би чинь хүн биш шүү дээ. Луужинтай цаг
бугуйнд нь үзэгдэнэ. Тэр цүнхэнд нь газрын зураг бий байх даа. Хөөрхий хүмүүс.
Луужингаар үхлийнхээ замыг заалгаж дээ. Цүнхэнд нь бас архи байгаа болов уу?

Хүний бараа хараагүй удсан надад царай нь л юу юунаас илүү сонин байв. Их айжээ. Үс
нь сойзных шиг босчихож. Үгүй тэр ээ хөөе! Завьжнаасаа урссан цусыг долоож үзсэн байна
гээч! Амьдралынх нь сүүлчийн амт түүнд ямаршуу санагдаа бол?

Тэндээс нуруулдсан өвс рүүгээ явлаа. Замдаа горхиноос уув. Би ч дүнхийсэн сайхан нуруу
хийсэн байна шүү Тэвэр тэврээр агуй руугаа зөөхөд лав хорин өдрийн ажил болно вий.
Хорин өдөр зогсоо зайгүй өвс зуучихаад унтахад ямар сайхан байх бол? Ай, миний өвснүүд ч
янзтай үнэртэж байна шүү. Бушуухан унтахын тулд том томоор нь зөөх юм шүү. Аравхан
хоногт ноохойгоо зөөчихдөг бол мөн сайхан аа .,. 3а, ингээд л балайраад, мөрөөдөх гээд
байдаг юм. Хүнд л байдаг энэ хоосон, хуурмаг хортой зуршлаасаа хэзээ салах юм бэ?
Мөрөөдлөө биелүүлэхэд ашиглаж болох хайран цагаа хүн гээч мунхаг амьтан мөрөөдөлд
автаж суусаар үрчихдэг. Хамгийн гачлантай нь, мөрөөдлөөс сэрэхэд бодит амьдрал
ердийнхөөсөө хавьгүй дор болчихсон мэт санагддаг.

Гэхдээ энэ бол хүний л хувьд шүү дээ. Би бол хүн биш, байгалийн нэгэн эд эс. Өвсөө
зуучихаад л өвөлжин унтах минь, Байшин барилга зүүдлэгдвэл ч зүүдлэгдэг. Ичих минь л.
Бушуухан ичих минь.
Бөхийн БААСТ
1921 онд Ховд аймаг (одоогийн Баян-Өлгий)-ийн Алтанцөгц сумын нутагт, олон
хүүхэдтэй. ядуу айлын хүү болон төржээ. Тэр 1936-1940 онд Ховд аймгийн яамны дэргэдэх
найман жилийн дунд сургууль, 1940-1942 онд Улаанбаатарт маршал Чойбалсангийн
нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1952-1955 онд Марксизм-Ленинизмийн оройн Их
сургууль. 1962-1964 онд Москвад, СССР-ийн Зохиолчдын эвлэлийн дэргэдэх М.Горькийн
нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн харьяа дээд курс тус тус суралцаж төгссөн.

1936 оноос уран зохиол эхлэн бичиж яруу найраг, жүжиг, хүүхдийн зохиол, хүүрнэлт
зохиол сэлгэн оролдсоор, олон тооны тууж, өгүүллэг, найрууллын ном хэвлүүлсэн. Сүүлийн
жилүүдэд хүрээлэн буй байгаль орчинг- хамгаалах болон дурсамж-дуртгалын сэдвээр голлон
бичиж буй.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. Нацагдоржийн болоод МХЗЭ, МЗЭ,


Д.Намдагийн нэрэмжит шагналтай.
ЭРГҮҮ ХӨХ БУДАН
(Домог өгүүллэг)

Бага нас минь бөө тууль хоёр дотор өнгөрчээ гэж нэг бус удаа бичсэн сэн. Нөхөн
санаваас бас үлгэр домог дотор ч өнгөрчээ.

Зарим хүн нас ахих тусам ухаан бүдгэрнэ гэх. Зарим нь болохоор харин ч, амьдралдаа
үзсэн аахар саахар зүйл элэгдэн мартагдаж, аль авууштай, санууштай нь ялгагдах алт мэт
тунаж үлдээд, эргэн сэргээхэд, ихэд сонирхолтой хууч түүх үндэслэж ургана гэх. Энэ хоёрын
аль алинд нь үнэний хувь байх шиг байнаа!

Миний багад, манай нутагт халцгай Жамсран гэж нэгэн өвгөн байв. Зарим нь түүнийг
онгорхой Жамсран ч гэх. Үнэндээ ч, хоёр нүд нь төө тэнд хөнхийсөн ухархайны нь гүнд
дэнгийн бүдэг гэрэл шиг сүүмэлзэж байх. Айхавтар урт өтгөн хөмсөгтэй, нүүрээрээ л
дүүрэн ачир тачир үс сахалтай байсан шиг санагдах юм. Орой дээрх дугуй тав гэзгээ хойш нь
дарж гөрсөн нь хэдхэн сүлжээд унаганы сүүл шиг годойсон үзүүрт нь нарийхан шар сур
зангидчихсан байдаг шиг санагдах юм. Манайхан настай хүнийг өвөөлдөггүй, ихэнхдээ, тэр
ах, энэ ах л гэх. Жамсран ах дээл ч бай, тэрлэг ч бай өмсөхөөсөө нөмөрч суух дуртай. Галтай
ч бай, галгүй ч бай, тулга руу ширтэж, инээдтэй буюу эмгэнэлтэй юм ярихдаа, нүүр нүдний
ямар ч хувиралгүй нэг л өнгөөр хөөрнө.

Одоо бодоход, Жамсран ахын хэрзгэр цээжний цаана элэг уушиг биш бөөн үлгэр түүх
бичээстэй байсан мэт санагдана.

Түүний өгүүлсэн үлгэр домгоос дор өгүүлэх нэгэн явдал урган босч ирэв.

Алтайд л байлгүй, өөр хаана байх аж. Баартуу гэж нэгэн сүрхий анч манч эр байж гэнэ.
Байнга уулын таг царам түшиж Алтайн хишиг ан гөрөөгөөр амьдрах. Баартуу залуудаа их
зордогтой /дур зоргоор авирламхай, дээрэнгүйдүү зантай/ эр байж. Эр бие тэгш төгөлдөр,
царай зүс сайхантай ч байж. Нутгийн ноёны нэг охинд сэтгэлтэй болж. Ноён юу гэж амьтан
хядаж, нүгэл үйлдэн аж төрдөг эрд охиноо өгөх аж. Тэгэхлээр нь Баартуу охины нь босуулж
аваад, Алтайд шингэж орхиж. Алтайн цээжинд нэг байтугай мянган хос ч аж төрөх газар
байхгүй гэх биш! Хичнээн эрчүүл харчуул, ямар сайн бууч мэргэн хүмүүс хэдэн жил явуулаад
Алтайгаас Баартуу, охин хоёроо ноёныхон олсонгүй. Болж өгвөл Баартууг амьдаар нь барьж
ир. Болохгүй бол хаа харагдсан газар нь элгээр нь цоо буудаад, толгойгий нь охинтой минь
хамт авч ирсэн хүнд, юу авна гэнэ, түүний нь өгнө. Юу хүснэ, түүний нь гүйцээж өгнө гэж
хичнээн алтан амлаад явсан эрчүүл, харцуул, нэг талаар ноёныхоо хэлсэнд хүрсэнгүй, негөө
талаар өөрсдийн хүссэнийг гүйцээсэнгүй. Ингээд Баартуу охин хоёр арга буюу мартагджээ.
Олон хөвгүүд дотор өнчин ганц сонгино шиг охин байсныгаа алдсан ноён удаж төдөлгүй
санаа сэтгэлийн өвчтэй болж, нэг сонсохноо хорвоог орхижээ. Үхсэнээс амьдын хагацал хүнд
гэдэг үнэн ажээ.

Баартуу ноёны үзэсгэлэн гоо охинтой амьдарсаар хүүтэй болжээ. Залуу эр эм хоёр
олдохгүй юм олсон болохоор амьд эрдэнэ болсон хүүгээ үргэлж нүд салгахгүй ширтэж суух.
Хүү нь эх хүний төрүүлдэг эрдэнэт үрсээс онцгойлох юм байхгүй, хэнээс ч төрдөг, хаа ч
байдаг хүүхэд шиг л хүүхэд! Гэхдээ, толгой арай томтой, хүзүү бүдүүнтэй, түүш нь нэг л
лухгар юм шиг санагдах. Гар хуруу нь балцайгаад цаанаа эр бяртай хүний шинжтэй. Салтаа
саам нь ч нэлээд тулц тулгуур сайтай янзтай. Хүүхдээ тэр хоёр Батчулуу гэж нэр өгчээ.
Батчулуу гурван нас хүрснээсээ хойш, савхийвэл юм өшиглөж, өргөх, шидэх, чулуудах зантай
болов. Тав, зургаан нас хүрэхдээ хүн амьтан явдаг замын том хад чулууг өшиглөж зайлуулах,
оромжинд нь байдаг тулгын гурван; чулуу шиг боловч өөрийнхөө чадал хүрч, өргөж даах том
чулуугаар тулга гурван чулуу тавьж дээр нь бүр том чулуу эр бяр заан өргөж тавьж явах болж,
Үгүй бол уул хадны онь хөтел дээр гараад чулуу түүж овоо босгож байх Овоо босгох гэж
түүний хөдөлж ажиллаж байхыг харахад яг шоргоолж шиг эцэж цуцах өлсч цангахыг
мэдэхгүй хөдөлмөрлөж байх. Баартуугийн гэргий, Батчулуугийн ээж үзэсгэлэн гоо бүсгүй нэр
Мичрээ. Энэ бүсгүй гэр зуурт барахгүй их ажилтай. Нөхрийн авлаж ирсэн ан гөрөөний арьс
хөрсийг элдэнэ. Гурван биендээ зохих дээл гутал, дэвсгэр хучлага хийнэ. Арьсыг элдэж
үнгэн илэг болгоно. Илгээрээ нөхөртөө заргаг дээл, шалбуур, илгэн тулам, илгэн хэтэвч,
илгэн хүүдий хийнэ. Баартуу үргэлж шахуу явдаг асар их хүрэм хад асга дотроос юуг эс олдог
гэх вэ! Аянга цахилгаан зуны эринд үргэлж буудаг тийм газраас барагтай том хүн өргөөд
даамгүй том дөв дөрвөлжин хүнд нягт дөш төмөр, жижиг төмөрлөгийн зүйл, бэлэн хутга, зэв
сум мэтийг ч олж түүж ирнэ. Мичрээ хутга маягтай төмрийг давтаж, яргай чаргай мэт хатуу
мод, гөрөөсний шилбэ эвэрт ишилж, жижиг сумч /цумч гэдэг/ - аас эхлээд том сайхан хутга,
зүү, шөвөг, хатгуур хутгуур юу дуртайгаа урлана, Энэ мэтийг урласаар нэг харахад эдний
оромжинд хедөлмөрийн зүйлийн багаж зэмсэг үзэсгэлэн мэт элдэв зүйл болжээ.

Баартуу нэг өдөр авлаж яваад эргэж иртэл, үзэсгэлэн гоо, янаг эхнэр эзгүй, гэр орон гал
хөс, хоол унд юу ч үгүй, хүү Батчулуу нь ухаантай, ухаангүйн хооронд таталдаж тийчлэн хэл
ам ээрэгнэн цэвхэлзэж хэвтэх аж. Баартуу чухам юу гээч нь болсны учрыг үл ойлгон:

- Миний хүү...

- Ээжий нь хаачаа вэ?

- Миний хүү чи яачихаад 6айнаа?

- Үгүй чи дуу гараач

- Ээжий нь хаачаа вэ?


Хүү нь үг хэлэх гэвч хэл нь амандаа багтахгүй чихэлдээд байх шиг пал пул хийгээд, гар нь
дэмий сарвалзаж ийш тийш заан, нүд нь дээш доош сөлөлзөхөөс өөр яаж ч чадахгүй болсныг
мэдээд, өөрий нь эзгүйд энэ айлд ямар нэгэн жигтэй юм болсныг Баартуу ухаарчээ.

Баартуу хүүгээ орхин гүйн гарчээ. Тэр, хаашаа ч харсан бүх юм таг чиг.

- Мичрээ! хэмээн дуудав. Холд уулын цуурай хүч муутай цуурайлав.

Баартуу, Мичрээг ойр хавьд яавч байхгүй гэж мэдэв. Тэгээд, түүнийгээ яасан байж болох
вэ? гэж өөрөөсөө асуухаар, тэгсэн гэх хариу хэлэх хэл амтай хун байдаггүй.

Буцаад гүйн оров. Хүү нь өнөөх л гар хуруу хөдөпгөн таталдаж тийчигнэсэн хэвээр ...

- Батчулуу! Миний хүү! ... Миний хүү чи яачихаад байнаа! Аавдаа үг хэлээч! Дуугараач! ...

Хүү ямар нэгэн гай түйд ороогдсон нь тодорхой болж ...

Баартуу хүүгээ орхиод, чухам юу болсныг мэдэхээр, буугаа шүүрэн гүйн гарав. Ойрх хараа
харуус тавьдаг нэлээн хол алс хүртэл юм харж болдог бүх гүвээ толгодыг дамжин гүйж зүг
зүг лүү харан Мичрээ! Мичрээ! хэмээн ёстой л зуун долоо хашгиран дуудавч уул хадны
дуурай цуурайнаас өөр хариу байдаггүй. Баартуу уул хаданд янгир шиг дүүлж харайж сурсан
ба ойр хавьд ямар агуй хонгил нүх сүв байдгийг мэддэг болохоор тэр бүхнийг нэхэч нэгжиж
шөнийн харанхуй нүүрлэн иртэл гүйж. Гэвч тэр юу ч олж үзсэн, сонссонгүй. Шөнө тэр хүү
дээрээ эргэн ирэв. Хүүгийн байдал бахь байдгаараа!...

Баартуу эр хүн болохоор, хүүгээ тэвэрч уйлж гаслав. Үглэв. Хашгирав. Ганц эр хүн
байтугай ган төмер хүртэл галын аясаар уярдаг учиртай! Ингэлээ гээд тэр яахсан билээ.

Мичрээгийн эцэг ноён аль хэдүйн бурхан болсон. Мичрээд эрэгтэй ах дүү нар байгаа.
Нутгийн шинэ ноён, Мичрээгийн ах дүү нараас, Мичрээгийн араас өдий олон жилийн дараа
нэхэл дагал болон ирэх хүн нэг ч байхгүй.

Баартуугийн байгаа энэ уул хад нутаг, түүний төрсөн нутаг ч биш. Баартуу хахь хамаагүй
өөр сумын нутгийн зах барин амьдарч яваа хүн. Энэ сумын захын нутгийнхан Баартуутай
танил. Баартууг хорхойд ч хоргүй ядарсан хэрмэл тэнэмэл эр гэж мэднэ Баартуу энэ зах зайс
нутгийн ядарсан олонд ач тус л болдог хүн...

Мичрээ яасан байх вэ? гэж Баартуу эхээ эргэж, духаа ширгэтэл бодлоо. Уулсын зэрлэг
догшин араатан амьтдын дотор Мичрээг аваачих амьтан гэж байхгүй. Тийм хэрцгий амьтан
байгаад аваачих юмаа гэхэд Мичрээг биш, амарчилж, багачилж, Батчулууг олз омог болгон
аваачиж болох. Харин тийм араатан амьтан тэгсэн гэх бодол Баартууд даанч ухаанд нь
төрсөнгүй, тоймолсон ч багтсангүй ээ! Тэгэхээр, өөр юу байж болох вэ? гэхээр тийм юм
байж магад хэмээн Баартуугийн ухаан санаанд багтах юм ер байдаггүй ээ! Баартуу энэ газар
цаашид амьдрахын эцэсгүй болов. Мичрээ нь эргэж ирэх найдвар тасрав. Хүү Батчулуугийн
байдал зугуухан доордож байна. Тэгэхлээр ойрын сайн бөө бараадахаас өөр аргагүй болов.
Сайн бөө шамдан бараадсаны хүчээр Батчулуугийн байдал зугуухан дээрдэж гар хуруугаа
хөдөлгөн таль туль яриад байх болов. Эхэд нь ямар гай тохиолдсоныг бөө .Батчулуугаар
хэлүүлжзэ.

Түүний өгүүлсэн нь:

- Их өндөр ... том биетэй ... урт гартай ... тэмээ шиг хавтгай хөлтэй /таваг ултай/... бүх
бие нь хар хүрэндүү үстэй... нүүр нь бас үс байсан байх ... нүд нь хөнхөр... наримгар
хамартай хүн... мэдэхгүй юм ... Сайн мэдэхгүй юм. Айгаад харж чадаагүй, хойд хоёр хөл
дээрээ явдаг мазаалай гэж байдаг уу?... Тийм амьтан гэнэт орж ирсэн. Ээж бид хоёр
хашгиралдан бахиралдаад тэврэлдсэн. Тэр хүн бид хоёрыг хамтад нь тэврээд, өргөөд аваад
явах гэснээ даахгүй байсан уу, яасныг мэдэхгүй, намайг гэнэт угз татаж хол шидээд, ээжийг
сугандаа хавчуулаад орилуулаад аваад явсан гэжээ.

Алтайд ийм хачирхалтай үйл явдал болсон байхад, хүн нэг их гайхаад байх хэрэг байна
уу? Тэр аугаа их ууланд, энэ байтугай юм байж ч болох болж ч болох биш үү! Хүний амьдралд
сайнаас саар муу явдал илүүтэй тохиолддог биз дээ? Баартуу Мичрээ хоёрын богинохон аз
жаргалд ийм аймшигтай гай дайрна чинээ хэн төсөөлөхсөн билээ. Хөөрхий Мичрээг ямар
гай дайрсныг хүмүүс элдвээр ярьж олон жил өнгөрөхөд бараг мартагджээ.

Харин, дэндүү сайхан ижил хосгүй ханиасаа насны залууд хагацсан Баартуу санаа сэтгэл
сэмэрч, ээдэрч үүлгэртсэн нэгэн сүг сүүдэр шиг амьтан болж цэл залуугаараа бууралтаж
сааралтжээ. Энэ хооронд Батчулуу өсч баймгай лагс ланжгар эр болжээ. Батчулуу хоёр зүйл
эрдэм эзэмшсэн эр болов. Түүний нэгний нь тухай энэ өгүүллэгийн төгсгөлд өгүүлнэ. Тэр
бол эцэг Баартуугаас өвлөн авсан биш, өвөг эцгээс, эцэг Баартуугаар дамжиж ирсэн эрдэм
ажээ. Одоо өгүүлэх эрдэм бол Батчулууд байгалиас заяасан эрдэм юм. Батчулуу багын элдэв
хад чулуу мэт хүнд хүчир зүйл өргөсөн, шидсэн, өшиглөсөн, өнхрүүлсэн хүү байсан тухай
өгүүлж байсан сан. Тэгэхээр одоо түүнийг үргэлжлэн өгүүлье. Батчулуу сарын газрыг өдрөөр,
өдрийн газрын цагаар товчлон гүйдэг шандас сайт хүлэг морь мэт өсч өндийсөн байна. Тэр
уул хадтай газар явахаараа мэл /дандаа/ хонь, ямаа, бяруу тугал шиг том чулууг тулгын
гурван чулуу шиг тулан өрж, дээр нь хунз шиг дөрвөлжин авдар шиг урт том чулуу өргөж
тавьж явдаг болж гэнэ. Нутгийнхны хавар намрын нүүдлийн зам дагуу буюу хүмүүс ан гөрөө
эрэл хайгуулд явахдаа төөрдөг будилдаг газар Батчулуу элдэв чулуу өргөж юм уу, босгож
тавьсан нь сүүлдээ тэр нь Батчулуугийн цагаан чулуут, босоо юмуу хэвтээ чулуут, алаг чулуут
гэж нэршиж иржээ. Заримдаа, Батчулуу өөрийн омог хүчиндээ эрдэж, хүн малын аль хөл
хөдөлгөөнтэй зам дээр барагтай л бол ямар ч хүн хөдөлгөж хүч хүрэхгүй чулуу зөөж, өргөж
ирж тавьчихаад хэл ам, хэрүүл уруул бопох явдал ч гарч байж. Алс хол аян жинд явсан
хүмүүсийн үйлээ үзэж, ачиж тээж ирсэн сэвэг цайнаас хоёр сэвгийг Батчулуу өргөчихсөн
дэвж байхыг хүмүүс үзээд түүнийг найр наадамд барилд гэж шахаж шаардах болж. Нутаг
нугад нь гаргуут хүчтэй нь ганц Батчулуу байгаагүй нь мэдээж. Цаст Алтайнхны бахархдаг
зүйлийн нэг нь хүн хүнээс илүү эр бяртай хүч тэнхээтэй хөвгүүдээрээ бахархдаг явдал
байсан нь мэдээж. Зарим гоц хүчин төгөлдөр эрсийн хийсэн сонин хачин тохиолдлыг
Батчулуугийн хийсэн явдал болгон хуучилдаг удаа ч бас байжээ. Олон эрчүүл цуглаж элдэв
сонин юм хуучлах, барилдаж ноцолдох мэт эр бяр үзүүлэх мэтгээн зүтгээн болоход өөр нэг
хүчит эр дэвж шавах болохдоо цугласан эрчүүд дотроос хоёр булиадууг нь сонгон авч бүснээс
нь өргөн барьчихсан дэвж шавж байсныг Батчулуу тэгсэн гэж хуучилдаг болчихсон явдал
байдаг. Түүгээр барахгүй идэшний үхэр гаргаж хаа гуяар нь мөчилж салгаж байсан эрчүүд
дээр замын хүн ирж, нэгэн айл асуухад тэдгээр эрчүүдийн нэг нь үхрийн хоёр гуя өргөн
барьчихсан "Тээр харагдаж байгаа хар хошуу байнаа! Тэр хошууг ороогоод цааш одохоор зам
гурав сална. Баруун хойд талын замыг бариад уулаа энгэрлэн яваад байтал хоёр хөтөл
дайралдана. Тэр хоёр хөтлийг давахаар урт хөндий болно. Тэр хөндийн эхэнд таны очих айл
бий!" гэж аяны хүнд зам зааж байсан гэдэг. Зарим нь тэр эрийг Батчулуу байсан гэдэг. Зарим
хүмүүс болохоор өөр хүн байсан гэдэг. Би бол Батчулуу болов уу гэж боддог.

Батчулуу сүүлдээ ноолдох /барилдах/ болжээ. Гэвч тэр, жаахан мангардуу болохоороо
бөхийн мэх гох юу ч мэдэхгүй … бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр барагтайхан эрчүүдэд
шоглуулаад дамшиглуулаад болдоггүй гэнэ Тэгэхээр нь нэр цуутай бөх байсан сайхан санаат
настай хүмүүс Батчулууг барилдах ур ухаанд сургах гэж үнэнхүү хүчин чармайлт тавьжээ.

Нутгархсан булагнасан жижиг сажиг найр наадамд Батчулуу барилдаад байсан чинь
түүнийг нугалдаг бөх үгүй болжээ. Батчулуугийн энд тэнд өргөсөн, тавьсан чулууны тухай
нутгийн ноён сонссон, үзсэн боловч түүнийг сайн бөх болохын чинээн юу ч мэдээгүй байж.
Энэ нутгийн ноён бөхийн хорхойтой боловч сүүлийн үед нутаг уснаас нь сайн бөх төрөхгүй
баахан санаа сэтгэл дундуур явдаг байж. Өөр газраас ирсэн морь, бөх хоёрт босго өндөртэй
байх учиртай атал энэ ноёны нутаг өөр газраас ирсэн морь, бөх хоёрт найр наадмын түрүү
алдаад байхаар ийнхүү дургүйцсэн хэрэг, Ноёны өөрийнх нь бөх гээд хоёр гурван сагамал эр
байх. Гэвч тэд, өөр газрын бөхөд өвдөг шороодоод болдоггүй, Ямар сайндаа, ноён нэг
удаагийн наадамд өөр газраас ирсэн нэг бөхтэй өөрийнх нь бөх үлдэж гэнэ. Хоёр бөх
барилдаад ноёны бөх аргагүй өвдөг шороодож гэнэ. Гэтэл ноён хэл ам болж хоёр бөхийг
дахин барилдуулж гэнэ. Өөр газраас ирсэн бөх шарандаа болоод ноёны бөхийг өргөж
аваачаад өмнө нь тавьсан найрын ширээний ууцны хажууд дээш нь харуулж тавиад
“Ноёнтоон! Гурав дахиа барилдуулах уу!" гэж амы нь асуусан гэдэг!

Нутгийн ноёны шээс гоожжээ. Бөхтэй болох тухай санаа шулуудаж, Батчулууг дуудуулжээ.
Батчулуу очжээ. Ноён түүнийг ихэд тоожээ. Эцэгтэйгээ хоёулхнаа ядуу зүдүүг нь мэджээ.
"Хээрээр гэр хийж, хаа бол чулуу овоолж овоо босгон, эсвэл газар гайгүй чулуу өргөж явдгаа
уур! \боль!\. Миний зарц бол! Чамайг сайн бөх болоход нь тус дэм болж, эцэгтэй чинь цуг
тэжээх болно!" гэж ноён хэлсэнд "эцэг минь уул хадаа дамжиж, хүйтэн халуунд даарч
халууцаж, цас бороонд хайрагдаж норж явахаараа бие нь тэнхлүүн сэтгэл нь сэргэлэн байх
юм. Эцгээс өөр түшиггүй би, түүнийхээ аяыг харж явья! Харин авалдах /бөх барилдах\ хэрэг
гарвал ирж байя! Надад бөх болох арга ухаан” заадаг буянтай буурлууд бий. Би хичээе!" гэж
Батчулуу хэлжээ.

Ноён, Батчулуугийн үгийг сонсоод "Битгий уул дамжаад элсэнд асгасан ус шиг ор сураггүй
болчих. Хэрэг гарахаар /найр наадам болохоор/ дуудуулна. Хөл дүүжлэх унааны морь, шөл
хийх төлөг мөлөг хэрэгтэй цагтаа санаа зовохгүй авч бай! Харин бөхийн эрдмийг сайн сурна
шүү!" гэж их л сүр дүртэй захирангуй хэлжээ.

Ноён хатан хоёр өнчин сонгино шиг ганц өргөмөл охинтой юм байж. Ноёны гэгдсэн
бөхчүүдээс өнөөх найрын ширээн дээр өрлүүлэх гэж байгаа хонь шиг тавиулдаг бөх ноёны
тэр охинд санаатай юм байж. Охин ч бас тэр бөх эртэй яавал ч яачихая гэж бодож байснаа
тэр бөх эрийг өнөөх найрын ширээн дээр булай болсноос хойш нэг нүдээр үзэхээ больжээ.
Ноёны охины нэр Хөдсөө. Батчулууг ирээд явснаас хойш Хөдсөө Батчулууд сэтгэл хэлтийх
янзтай болжээ.

Ноён Батчулууд нүүр дулаан хандсанаас хойш Баартуу нутгийн зах барьж, ажиг сураггүй
уул олныг дамжин янгир шиг тэнэхээ багасгав.

Ноёны мал малладаг хүмүүс Баартууд хааяа шөлний төлөг хүргэдэг болов. Батчулуу зун
намрын цагаар дуудагдаж найр наадамд очиж барилддаг болов. Ноёны гэгдэж байсан
бөхчүүдийг бүгдийг нь нугалдаг болов. Бас нэг сонирхолтой нь ноёны охин Хөдсөө
Баартуугийнд очсон, Батчулуутай уулзсан гэж шивэр авир ярилцах болж. Тэгснээ, ноёны үйл
оёдолд ур дүйтэй охин Хөдсөө Батчулууд илгэн зодог оёж өгч гэнээ гэж ярилцах болжээ.
Гэтэл ноёны бөх гэгдэж байсан эрчүүд Батчулууд атаархаж хорсохдоо хор цацна гэгчээр
Батчулууд агсан тавьсан хэрэлдэж зодолдох гэсэн явдал гарлаа гэж сонсжээ Ноёны тэр хоёр
бөх сүүл сүүлдээ, нутаг нугынхнаа цочоож түгшээсэн аймшигтай, зард гарсан агсам эрчүүд
болжээ. Тэр хоёрыг энд тэнд, мориныхоо хоёр талд гаран савж санж анаж явна гэвэл нутаг
усныхан нь айж эмээн мөндөр шиг үсчиж байх болжээ. Ноён тэр хоёр бөхийг дуудуулжээ.
Хоёр бөх очжээ. Ноён, тэр хоёрыг огт юу ч болоогүй юм шиг найрсаг угтаж, цайлж дайлан
арз сөгнүүлжээ.

Хоёр бөх удсангүй арзанд халж нэг нь доошоо гэрийн хаяа луу зүтгээд нөгөө нь дээшээ
зүтгэсээр гэрийн баруун дээд талд гарч гэнэ. Ноён хоёр бөхийг ер ажиж барьсан шинжгүй
дайлаад байж гэнэ. Тэгтэл хэрэг бишиджээ. Гэрийн баруун хойморт гарсан бөх “Тэснэ тэснэ
гэхэд үүнээс илүү яаж тэсэх юм бэ!" гээд том хутгаа хуйнаас сугалан том ган тулгын хоёр
бүсийг тас цохиод гурав дахь бүсэнд хутгаа зоочихож гэнэ. Энэ сацуу нөгөө гэрийн хаяа руу
зүтгээд байсан бөх гараад зугатчихаж гэнэ,

Ноён, зугатсан бөхийг бариулж иржээ Тулгын бүс тас цавчсан бөхөд "Чи ясны сүрхий
агсам эр юм. Чамайг шагнанаа" гээд нөгөө зугатсан бөхөд: "чи агсан хүн болж худлаа
сүржигнэж, олны амар амгалан байдлыг бусниулж явсан муу эр байна. Чамайг шийтгэнэ!"
гэжээ.

Тэгээд хоёр бөхөд: "Та хоёрыг адууны сүүлэнд уяна. Манай нутагт олны амар тайван
байдлыг түйвээдэг агсам согтуу хүн байж болохгүй. Та хоёр биеийн хөлс гарахгүй, ажил
хийхгүй, олныг хэсч олгой тэжээж явах санаатай хоёр юм. Би тэгүүлэхгүй. Гурван жил миний
адуу хариулалц. Нэг ч удаа архи балгаж болохгүй. Нэг л удаа архи балгасан гэж сонсдвол,
ёстой хатуу шийтгэнэ. Архичин хүн бөх байж таарахгүй. Муу бөх гэдгээ та хоёр харуулсан.
Нэг чинь бүр шившгээ тарьсан. Найр наадамд зодог шуудаг өмсөнө гэж бүү горьд! Явцгаа!
Адуун дээр гар!" гэжээ. Ингээд тэр хоёр ноёны их адуун дээр гарч, ёстой л адууны сүүлнээс
уяуулжээ. Адуутай өвөл, зунгүй, өдөр шөнөгүй хөөцөлдөж үнэнхүү биеийн байтугай ясны
хөлсөө гарган амьдрах болжээ.

Энэ хооронд, Батчулуугийн аав Баартуу нас баржээ. Газар дээр ганц бие болсон Батчулууд
эцэг нь амьсгаа хураахын өмнө, нэгэн зүйл нандин ч гэж болох, нууц ч гэж болох эрдэнэ
өгөхдөө: “Хэдэн үе дамжуулан хадгалж ирснийг мэдэхгүй, эцэг минь өгсөн юм. Аминд
тулсан аюултай хэрэг гарвал аргагүй хэрэглэдэг юм шүү!" гээд атгахад айлтай /сүрхий/
хүйтэн, бараг мөс гэмээр чихэндээ барьж чагнаваас салхи татуулан сэнгэнэсэн эрдэнэ өгөөд,
түүнийг яаж хэрэглэхий нь зааж өгчээ. Бас яаж хадгалахы нь зааж өгчээ. Эцгийнх нь
хэлснээр бол тэр эрдэнийг болдогсон бол нэг нүдэндээ хийж хадгалах шахуу юм санжээ.
Эцэг нь бас: "Чи: энэ газар амьдрахад, зохил болно уу, үгүй юу, би сайн мэдэхгүй байна, Би
их мунхаг хүн шүү! Бөх болно гэдэг тийм амар хэрэг бишээ. Чухам тийм амаргүй учраас эр
хүн бүрий бөх болдоггүй юм. Жинхэнэ бөх хүн ардын-хайр, Алтайн ус хоёрыг хиртээж яавч
болохгүй ээ! Сайн бөхийг хэл ам их дагадаг. Муу хэлнээс хол явахын тул энэ нутгаас үе үе
холдож, ээжийнхээ үгүй болсон газар очиж бай! Юм яаж мэдэхэв. Муу ээж чинь үйлээ үзэж,
амьд мэнд явж байгаад нэг өдөр газрын гаваас гаран ирэх мэт хүрч ирээд үр чиний гар дээр
үхэх ч юм билүү, хэн мэдэж. Ээж тэнгэр шиг хүчтэй нь үгүй! Эх үрийн учрал шиг хүний
ухаан санаанд багтахгүй нь ховор" гэжээ.

Эцгийн энэ үгийг бодож, эхээ гэх сэтгэл цалгиж, амьд мэнд уулзах юун магад хэмээн горь
соёолж Батчулуу байсхийн Алтай уул өөдөө мацаж ээжээсээ амьдаар хагацсан тэр гэр агуйд
очдог боллоо, Тэгсээр сүүлдээ тэрхүү гэр агуйдаа аж төрмөөр санагддаг болж. Хүй тасарсан
газар гэдэг хүйтэн ч дулаан байдаг учиртай ажээ.

Ингээд Батчулуу гэдэг хүн тэлээ хурга болов оо! Түүнийг нэг талаас эхээс салсан гэр агуй
чангаав. Нөгөө талаас бөх гэдэг хүнд хэцүү алдар, түүний цаана Хөдсөө гэдэг бор бүсгүй
элэг бөөр сөнгөртөл /өмөртөл/ чангаах болов оо!

Батчулуугийн илгэн зодогт хуруу оруулах эр ховордохын хэрээр, Хөдсөө Батчулууд шар
цавуугаар наасан мэт шалзтай хадаасаар хадсан мэт наалдах боллоо. Батчулуу эхээс амьдаар
хагацсан газраа ясаа тавимаар байна гэсэнд Хөдсөө, хүнээс сүүдрий нь салгаж болохгүй биз
дээ! гэжээ. Энэ бол та хаана явна би тэнд хамт байна гэсэн үг.

Батчулуу бөхийн ачаар нутгийн ноёны нэр хүнд өгслөө. Батчулуу Хөдсөө хоёрыг толгой
холбож, дэр нийлүүлэн яваандаа голомтоо залгуулна гэсэнд Батчулуу ноёнд үнэн учраа
гаргаж, Алтайнхаа харахад хад мэт хатуу ч хэвтэхэд хөвөн мэт зөөлөн газар Хөдсөөгөө аваад
очих уу даа! гэв. Ноён хоёр залуугийн хооронд тэнгэр тулсан толигор хясаа болон ургав.

Тэгвэл эх эцгээс өнчин ганцаар энэ бие, хаана чиг үхсэн хамаагүй боловч эхээс ганц
амьдаар хагацсан газар үхвэл эх үр хоёр энэ насандаа эс учирсан ч хойд насанд лав учрах биз
гээд уулаа бараадах гэтэл Хедсөө түүнээс зуураад салдаггүй. Хөдсөөгөөс Ноён зуураад
салдаггүй, ийм нэгэн хачин явдал болжээ.
Тэгж байтал ноёны олон адуунаас хамаг сайн хурдан, жороо морьды нь шилийн сайн
эрчүүд хөөгөөд алга болжээ.

Ноёнд хамгийн сайхан хүлэг морьдоос салах, үзэсгэлэн гоо охиноосоо салах хоёрын аль
нь хүнд болсныг хэн мэдэж.

Ноён, сүргийнхээ од-сор болсон сайхан малаа алдсаны учир нутаг нугадаа нэр зартай бөө,
удган бүх хүмүүсийг дамжин давхижээ.

Гэвч, тэдний мэргэ төлөг тус болсонгүй, тэгэхдээ бас ус болоогүй байх.

Ноён, шөнө нойргүй. өдөр хоолгүй болжээ.

Тэгтэл нэг шөнө ноёны чихэнд сиг – сүг – сиг – сүг гээд нохойн гөлөг шиг амьтны халуун
ч гэх хаашаа юм, сэрүүн ч гэх хаашаа юм амьсгаа дэрий нь даваад ирж гэнэ.

Муур байтугай сүүдэр нь дайрсан ч мэдрэхээр сэрүүн сэргэг хэвтсэн ноён, сайхь амьтны
амьсгаагаар дав дувхийн өндийтөл, охин Хөдсөө нь:

- А-ав! Битгий сүр сархий! Охин чинь байна. Миний үгийг сонс! гэж гэнэ.

Ноён гайхасхийгээд юу ч болтугай охины юу гэхийг сонсох санаатай охин руугаа чихээ
ойртуулжээ.

Охин шивэгнэжээ.

- А-ав минь та, бөө удган хэнд ч мөргөх байтугай өвдөг сөхрөөд нэмэргүй! Та алдсан
хурдан, жороо морьддоо амин голоосоо хайртай юм бол миний үгийг сонс!

- Жа-а-а!

- Та намайг, Батчулуутай минь дэр нийлүүлэх үү?

- Жа-а-а!

- Та, ам буцахгүй биз?

- Жа-а-а!

- Тэгвэл, та сайн сонсож бай!

- Жа-а-а!

- Та Батчулууг дууд! Алдсан хурдан жороо морьдыг минь олж өг! Тэгвэл ачий чинь энэ
насандаа байтугай хойд насандаа мартахгүй. Охин Хөдсөөг минь байтугай, надад байгаа
өнгөтэй, өөдтэй юу байгааг минь хуу хамж ав! гэж өвдөг сөгдөн гуй! хэмээжээ.

Ноён ганц охиныхоо энэ шивнээ үгэнд гайхсангүй. Хурдан жороо олон арван морьдоо олж
авч байвал түүнд өөр бус юу ч хэрэггүй санагдаж байгаа юм чинь! Батчулууг дуудуулж гэнэ.
Болсон учир явдлаа түүнд хэлж гэнэ.

- Ноён урвамхай, ноход шарвамхай гэдэг шүү! Ноён минь та, хэлсэн үгнээсээ буцаж
цуцвал бүүр хэцүү юм болно гэдгийг бүү мартаарай! Би, хурдан жороо од сор сүргий тань
эргүүлж ирэхийг бодьё. Та сэтгэлээ бүү гэгэлзүүл. Санаагаа бүү самууруул. Гэр өргөөндоө
гэргий охинтойгоо огт юу ч болоогүй юм шиг аяга цайгаа ууж, алаг мэлхий өрж наадаж суу!
гээд Батчулуу Алтай уулаа өгсөөд алга болж гэнэ.

Батчулуу Алтай ууландаа гарчээ. Аавынхаа өгсөн арьс хөрсөнд боож хадгалсан, ид шид нь
гүйцсэн эрдэнэ зэндмэнээ гаргаж ирэв. Хурмаст тэнгэрийг задраах, хувьтай номоо уншиж
гэнэ. Хулгай дээрмийнхэн будилдаг, хуй тоосоо босгож гэнэ. Элдэв муухайг үйлддэг, энэ
ертөнцийн хог шаарууд, эх захаа олохгүй, эргэж төөрөн хүрч ирдэг, эргүү хөх будангаа
татуулж гэнэ. Алтайдаа гарсан аавын хүү Батчулуу ноёныд эргэж ирэхэд эргүү хөх будан яг
эзэн ноёны гэр хот малын бэлчээрийн талыг эзлээд хулгайч нарын одсон зүг рүү харанхуйлан
татаж байна гэнэ. Эзэн ноёны гэр хот, малын бэлчээрээс хойшоо болохоор гэрэлт шар наран
мандаад гэгээн цагаан өдөр болдогоороо болоод хээвнэг энх тунх сайхан байна гэнэ.

- Эзэн ноёнтон, эмээлт мориндоо мордогтун! Эрдэнэт сүргий тань хулгайлсан, элдэвт
хулгайчдыг барихад бэлдэгтүн! гэж Батчулуу хүү хэлж гэнэ.

Тэд, эргүү хөх буданг захлан, эрдэнэт адуун сүрэг нь бэлчдэг, өвс устай, өлөн дэрстэй
нутаг дээрээ очоод байтал, эргүү хөх будан дотор их адуу тургилан үүрсэн давхих газар
донсолгосон их сүр чимээ дуулдаад тэр адууг хөөх сайн эрчүүд ай дуу тэнгэр хадаасаар
ойртсоор гараад ирсэн нь яг нутгийнхаа ноёны өөдөөс гараад, хүрээд ирж гэнэ.

Эргүү хөх буданд төөрөн эргээд адуугий нь хөөгөөд ирсэн хулгайч нарыг бариад авсан
чинь тэдэн дотор ноёны өнөөх хоёр бөх явж байна гэнэ. Ноёндоо өшвөл толгойгүй, нохойд
өшвөл хормойгүй гэж гэдэг билүү?! Хоёр бөх шилийн сайн эрчүүдтэй үгсэж хуйвалдан, эзэн
ноёныхоо адуун сүргийн сүр сор болсон хэсгийг хулгайлж хөөж байгаад ийнхүү баригджээ.

Эргүү хөх будан замхарчээ. Ам алдвал барьж болдоггүй гэдэг. Эзэн ноёнтой ам өчиг
тохирсон ёсоор Батчулуу, амраг Хөдсөөгөө аваад Алтайн сайхан уул өөдөө явж байсан чинь
араас нь нум саадаг болсон олон морьтон, хурмаст тулсан хуй тоос босгон айсуй гэнэ.

"Энэ юу байдаг билээ!” гээд Батчулуу, Хөдсөө хоёр эргээд харвал эцэг ноён нь хэлсэн
үгээ мартчихсан хэсэг эрс дагуулан айсуй явна гэнэ. Энэ яавч сайны ёр биш гэхдээ Батчулуу,
Хөдсөө хоёр, хоёр талаас уул хавчсан нарийхан замаар цувж гараад, Батчулуу мориноосоо
бууж, үхэр адуу шиг гурван чулуу өргөж ирэн тулгалаад дээр нь тэмээ шиг том чулуу өргөж
тавин тэр нарийхан амыг хаачихжээ.
Ноёныхон тэр нарийхан аман дээр ирж зам хаагдаад яах учраа олж ядаж байх хооронд
Батчулуу Хөдсөө хоёр нарийхан амны нэг хажуугийн ташуу өөд өгсөж хяр дээр нь гараад
араас хөөж яваа хүмүүс замаа хаалгачихаад яаж хөглөж байгааг харах гэж тээр дээрээс хараа
бараагаа өгөн инээд хөөр болон хартал саадгийн сум нисэн ирж хөөрхий Батчулуугийн
элгийг цөм оножээ Батчулуу ганц ч үг хэлж амжилгүй дороо үхэтхийн унажээ. Удсангүй
араас нь нэхэн айсуй хүмуусийн дуу чимээ сонсдоод ирэхээр Хөдсөө Батчулуугийн элгийг
цөм туссан сумыг суга татан хаяад, Батчулуугийн хутгыг хуйнаас нь суга татан авч хутганы
ишээр цус бургиж байгаа Батчулуугийн цээжний цоорхойг таглан үзүүрээр нь өөрийн зүрхэн
харалдаа нэвт хатган нуруугаараа гаргаад Батчулуугаа тас тэврэн хорвоог орхисон байжээ.

Энэ байдлыг харсан ноёны хатан эр нөхрөө ганцхан шанаадаад тээр доош нь навс
буудуулсан хэрээ шиг тонилгожээ.

Ноёны хатан өөрөө яасныг хэн ч мэдэхгүй юм.

Зарим хүмүүс үнэн шударга хүн шууд диваажинд очдог ганц замтай байдаг гэдэг Тэгсэн ч
байж болох! гэх.
ГЭРИЙН, ХЭЭРИЙН ХОЁР ХАР АМТ

Уулын амны ойн сахиул гилжгий Жалбууг дөнгөн данган амин голтой байхад нь
эмнэлгийнхэнд халуун чихийг нь атгуулжээ. Халуун чихсэх юу байхав. Хоёр чих нь цайран
ягаараад, эвгүйхэн хүрвэл хатсан навч шиг ойчиход хэдийнэ бэлэн болжээ. Сартгардуу хамар
нь сархагнан улайгаад, хонины шингэн цус гүйлгээд зангидчихсан өлөн гэдэс мэт цэлцийн
хөхөрнө Хоёр гарт мэдээ байгаа эсэх нь үл мэдэгдэнэ. Хоёр хөлд нь угласан хуучин буриад
бойтог маягийн гутлыг нь чүү ай сугалж. хөндий памбагар эсгий гутал өмсгөх аяджээ.
Эмнэлэгт хүргэсэн хүмүүсийн ярьснаар бол нэг хөл нь лав бүрэн хөлдсөн гэнэ. Биенд орсон
нохойн шүдний ором тоогүй олон. Бие нь навс буудсан байтай адил болжээ. Жалбуугийн
амин голтой байгаа нь түүний хоолойг нохой дутуу хазсан байна. Нохой хоолойд нь лав шүдээ
шигтгэсэн бол Жалбуу мажийчихсан байх байж. Уулын, өвөл цагийн ам гэдэг хотын хөл
хөдөлгөөнтэй гудамж биш дээ. Өглөө, хавх эргэхээр явсан Жалбуу байдаггүй ээ. Гэрээс гарч
жаахан уруудан гол гарна. Цаашаа өгсөж хөндөлдсөн өндөр хошуу өөд гарч, доош буун, нэг
жалга гатална. Тэгээд наагуураа битүү модтой цаад уулын модны зах руу ороод, олон жилийн
хөл тушсан хур их бор өлөн, нохойн хошуу, уулын цай мэт олон зүйл өвстэй цоорхойд буй
үнэг хярсны зүг дов хүрээд ирэх хүн ингэж удах гэж. Наран унатал эргэж ирээгүй учир,
түүний араас явсан хүмүүс, цус цас хоёрт хутгалдчихаад дөнгөж амьсгаатай байхад нь олж
ирсэн хэрэг. Хот айлын болон хавь ойрын настай, арга сүйхээтэй гэсэн хүмүүс цуглаж цус
нөжийг нь цэвэрлэх, хувцсыг нь солих, хөлдсөн газрыг нь мэдээ оруулах гэж ноцолдсоор их
цаг алджээ. Гэвч тэдэнд Жалбууг сэхээх тэнхээ хүрсэнгүй. Дулаалж, морин тэргээр, машин
зам тосуулахаас өөр аргагүй болов.

Өвлийн дүн хүйтэнд, хааяа, ачаа тээврийн машин явдаг зам тосно гэдэг ёстой аз туршсан
явдал. Гэтэл ёстой аз тохиож, нэгэн буянтай буурал жолооч, Жалбууг дагалдах хүмүүстэй нь
авч яван, ийнхүү эмнэлэгт хүргэжээ. Жалууг эмнэлэгт, эхнэрийн нь дүү залуу сахижээ.

Жалбуу гэгч хэн бэ! Яахаараа нохойд сэг болгуулах нь энэ вэ! Түүнийг ноцсон нохой
хэний юун нохой вэ!

... Жалбууг гилжгий гэлцэнэ. Энэ гилжгий, эхээс нь болжээ. Эх нь түүнийг төрүүлэх үед
хөхөнд сүү орж, тулман хөхтэй ямаа шиг сэрийсэн хоёр хөх "урган” иржээ. Гэтэл нэг хөх нь
сүү муутай байв. Тэгэхээр, эх нь сүүтэй хөхөө өгч, тэр болгонд өөрийн үнэртэй өрлег үстэй
бэлбэгнэсэн нялх зулайг нь илээд байсан чинь сүүлд мэдэхнээ хүү нь ийнхүү, нэг талаараа
хэвтэн хөхөж илүүлсээр гилжгий болжээ. Жалбуу олон жилийн өмнө Багшийн сургууль
төгссөн. Газар дээр ганц эхтэй. Эхэд, үхлүүт өвчин тусахаар хотод эмнэлэг бараадуулсан. Эх
нь удаан, сүрхий зовж байж нас барж. Жалбуу эхийгээ эрлэгт булаалгахгүй гэж буй чадлаараа
асарсан авч, нэгэнт, үхэх үйл нь нүүрлэсэн бол алтаар амлуулсан ч хун тэсдэггүй шүү дээ.
Эхээ л алдвал, энэ ертөнц хэмээгч, эргэн тойронд, юу юу ч үгүй, элий балай цөл цол болж,
тэнд ганцаараа хаягдаад, тэр гэхийн тэмдэггүй араатанд, амьдаараа уруулж, тасдуулж,
хорвоог орхих ухааны юм бодогддог байж Яагаад, юунаас болоод, ийм хачин зүйл боддог
болсноо тэр үл мэднэ. Эхийг чинь эдгэрүүлье! Оронд нь чи үх! Гэвэл Жалбуу ямар ч үг
дуугүй шууд ''тэгье, тэгье” гэх хүн аж. Жалбуу, эхээсээ хагацаад хотод үлдэв. Эхээ газар
булчихаад юу бодож, нутагтаа очих билээ! Эхээс анх унасан газраас эхлээд, эхээ хот руу
эмнүүлэхээр авч одсон сүүлчийн зам харгуй хүртэлх, эхтэй холбоотой юм бүхэн, нүдэнд
үзэгдэж, сэтгэл мэрээд юуны амар заяа үзүүлэх аж гэж тэр бодсон хэрэг. Үхсэний хойноос
үхэлтэй биш. Амь үнэнч, авгай худал гэгчийн үлгэрээр амь зууж, гэдсээ тэжээх чухал учир
ажил хийх хэрэгтэй болов. Багшийн ажил эрэв. Түүний мэргэжлийн багшаар хот хахаж,
цадаж орхиж. Олон жил багшилсан ч гэнэ үү, явцуу мэргэжлээ өөд татаж чадахгүй болсон
багш нарыг ч хотод сүүлийн уеийн эрдэм чадалтай багш нараар сольчихжээ. Тэгээд Жалбуу
хороо хорины байцаагч, мөнгөний нярав, жижүүр гэхчлэн гарын дор ажил хийсээр сүүлдээ
уулын нэг аманд сахиулын ажил олов. Хотод идээшиж, ээнэгшиж өгөхгүй явсан Жалбуу, ойн
сахиул хийнэ гэдэг эрсэн аз жаргалаа олсон шиг санагджээ. Гуанзанд хоол зөөгч байсан үе
тэнгийн мах мариатай авгайтай дэр нийлүүлчихсэн байв. Олсон шинэ ажлаа авгайдаа
хэлсэнд, нь буруу харж уйлан, зөв инээн "за-а!" гэжээ, Ингээд тэр хоёр ойн сахиул хийх газраа
очив. Авгайн түрүүчийн нөхрийн тусад орсон ганц зоргоордуу охин хотод үлдэв. Гилжгий
Жалбуу уулын аманд цулгуй газар гэрийнхээ шав тавьсангүй. Тэнд: сахиул байсан өвгөн, уг
ажилдаа зүтгэх санаа хичнээн их байвч сачий хүрэхгүй болсон байна.Морьтын хишиг явганд
гэгчээр ажлаа өгсөн тэр өгөөмөр хүн явган Жалбууд, морь. үнээ, тугал бярууны болон өвс
тэжээлийн хашаа пүнз, тэр байтугай нохойн хонуур. Тахианы байрыг хүртэл бараг зүгээр
өгчихөөд явав. Ийм бэлэн буян дээр гар газар, хөл хөсөр сууж болох уу? Жалбуу саалийн /
сайн үнээ 10 жил тугалладаг. Энэ үнээ нь их сайндаа хоёр удаа тугаллаад, тогоо тослохоор
үнээ байв/ үнээ, гурван ямаатай болов.

Жалбуугийн хариуцах уулын ам, талбайн хувьд том өргөн газар биш. Харин бартаа нь
бэрх юм. Ус нь ширгэсэн хуурай, олон хөх сайр, савхийн дайралдах аймшигтай ганга жалга,
уулын ам өөд болохоор дотор нь юу ч буглаж, шүглэж байж мэдэхээр битүү төглүүд болно.
Ууландаа тулаад очихоор харанхуй ой. Уулын ар газар угаасаа адармаатай. Унаа морьтой хүн
байтугай буга, бор гөрөөс, гахай яаж нэвтэрдэг юм бол гэхээр өргөс бутат битүү шивэр
ширэнгэ байх аж. Сахиул хийх газар нь дутуу ан амьтан, араатан шувуу алга. Жалбуу
харамсав. Ийм бөглүү газар түүнд итгэлтэй хань хэрэгтэй. Тэр нь нохой! Түүнийг хаанаас
олох вэ! Захаас!... Хүний алаг нүднээс бусад нь байх болсон зах руу явсаар Жалбуу, нэг өдөр,
залуухан, биерхүү, сэтэлзэж сорголзсон соотгор чихтэй хөх саарал нохой хөтлөн иржээ. Айл
хөршийнхөн нь тэр нохойд зэвүүрхэв. Ямар гээч үүлдрийн нохой ийм байдаг бол гэж тэд
бодоод тийм гэх нэр өгч чадсангүй.

Ийм нохой хүнд хань болох уу? гэж хөрш хашир өвгөн өгүүлсэнд, мэдэх юм аа ч мэдэхгүй
гэж байх дуртай Жалбуу,

- Шумуулаас шумуул төрнө гэдэг. Өлөгчин чоноос төрсөн чоно хөтлөөд ирсэн гэцгээх гээд
байна уу! Чоно нохой хоёрыг хаа очиж ялгана шүү! Чоно нохойн эрлийзийг ч мэднэ.
Хорвоогийн нохойн эрлийз гэдэг маний мэддэг ганц хоёр ч арай биш байхаа гэж өөрийн
бодолтой гэж өөрийгөө ямагт боддог тэр л зангаараа тооноо ширтэн өгүүлжээ.

- За тийм л болтугай. Манай энэ нутаг сүрхий аглаг, зэлүүддүү.Чоно бараг хотны захад!...
Тэгэхдээ бид, чоно барьдаг нохой байхыг ер үзээгүй. Хүний үзэх юм дуусах биш. Ашгүй, одоо
л нэг Жалбуугийн хар амт, хээрийн хар амтыг барихыг үзэж дээ!... гэж херш хашир өвгөн нэг
л ёжтой, зуунги өгүүлсэн үг нь хэчнээн хянуур хэрсүү хүн чиг, хэдэн давхар санаатай хэлээд
байгааг ухахад амаргүй байв. Сонгино шиг олон давхар санаатай үг амнаасаа унагадаг энэ
бууралд хүмүүс хайртай.

- Энэ уулын буяныг дөрөв болоод хоёр хөлтэй чоноос ийм түшигтэй байж л хамгаална
биз дээ!... Чухам тэгж хамгаалж чадахгүй байгаагаас, энэ уул байх юмаар багасаад л байгаа
вий гэж Жалбуу өгүүлсэнд,

- За тэр, тийм ч биз, үгүй ч биз. Нохойгоо найдвартай уяатай байлгаж үз! Өглөө эрт уяж,
шөнө орой тавьж байна шүү гэвэл,

- Зүгээр! Миний нохой, ангийн-хулгайч чоно хоёроос өөр амьтны улаан хоолойнд
хүрэхгүй байх аа! Та нар өөрсдөө би манайхан гэж ийм ийм хүмүүс байдаг юм шүү гээд
нохойд минь өөрсдийгөө сайн танилцуулаарай!...

- Ингэхэд, нохойны маань нэр?

- Аянга? гэж Жалбуу хэлсэнд

- Ий! ... Манай энэ уулын ам, эзэнтэй, аянгатай болж дээ хөөрхий гээд хашир өвгөн
нуруугаа үүрэн одохдоо юу юу гээчийг санаж: бодож явсан бол оо!

Аянга байнга уяатай байх. Хүмүүс, малд дасч цөхсөнгүй. Аянгын хамгийн үзэн яддаг
амьтан нь нохой Нохой өөрт нь эвгүй хандвал дайраад, дараад хоолойнд нь юуны түрүүнд
хүрэх гэнэ. Тэгсээр, хавьд түүнд халдах байтугай бараа сүрээр нь ноход шууд сүүлээ хавчин
зугтах болов. Жалбууг нэг л эвгүй хүн гэдэг байсан хүмүүс одоо Аянгыг нэмээд хоёр эвгүй
юмтай болох нь энэ!

Хад чулуутай буюу хахир хатуу газар хүн, амьтан: ер, юуны ч мөр үл гарна.

Шөнө элдэв хэргээр хүмүүс гэрээс гардаг Аянга байх нь тун ховор. Дуудаад байхаар газар
доороос гарав уу гэлтэй гэнэт хүрч ирнэ. Сэргэг соргог нь бэрх. Өглөө эртээр уях гээд
гарахад, уулнаас цас манарган, уур цан болчихсон ирэх нь үзэгдэв.

Жалбуу түүнийг дагуулж уул ой руу явахад Аянга их дуртай. Чандага, туулай, ятуу хөтүү
гялс манасхийтэл бариад өөрөө л шамшина. Бор гөрөөс, зорголж, жий, цөх мэт бага насны
буга барих гэж дайран зарим үед Жалбуу хий буу тавьж салгах үе тохиов.

Чонын ороо орох үеэр Аянга хэдэн өдөр шөнөөр алга болов. "Чонын хүү учраас чоно
руугаа гүйгээд байна даа. Энэ чинь нэг юм хэлээд байна даа!" гэж хөрш хашир өвгөн
өгүүлэхэд. Зүгээр! Ингэж чононд дасгаж байж, хүний гараар могой бариулна гэгчээр Аянгаар
дамжуулж, чоныг яйлна шүү дээ! Тарвагыг даллаж ойртуулж байж алдахгүй буудна. Энэ их
хад асга, харанхуй шивэр ширэнгэд чоныг би Аянгаараа "дуудуулж, хөтлүүлж" ирж байж
намнана биз дээ! гэж Жалбуу хэлэх! Жалбуу чонын авд явав. Нэг ч чонын хамраас цус
гаргасангүй. Хавар болов. Мал төллөж эхлэв. Байсаар урь унаж, төлийн борви тэнийгээд
ирэхийн үед Жалбуутай хамт байгаа болон ойр хавийн айлууд хөрвөжиж торнисон төл
шөнийн хоногт ганц нэгээр алга болдог болов. Хүмүүс, үүний учрыг янз бүрээр ярина. Ганц
сэжиг Аянга! Шөнө, айлын хашаа пүнзнээс Аянга хурга ишиг, төлөг борлон шүүрээд гарахад,
ноход, түүний өөдөөс өчүүхэн ч шонгүй. Аль нэгэн нохой малаа харамлаж гиншиж гийнан
эзэндээ ай чимээ өгөх гэвэл тэр нохойн үхэх үйл нь ирсэн хэрэг болно. Алтны дэргэд заль
луйвар л эргэлдэнэ гэдэг. Аянгын луйвар харин зун намар жаал татрав. Энэ бол цагийг дагаж
чоно идэх уух юм элбэг болдогтой холбоотой. "Жалбуу, Аянга хоёрын чонын хамраас цус
гаргах лөөлөө болов оо хөөрхий!” гэхэд "манай авгайг хойтон жилийн наадмаар л хар гэдэг
шиг ирэх өвөл хар та нар! Жалбуу, Аянга хоёр мундахгүй ухаан туршлага суув шүү дээ!" гэж
Жалбуу ярина.

Дахиад намрын сэрүүн унав. Цасны түрүү үзэв. Анчид хурдан хүлгээ бөмбөлзтөл уяад
шинэ цаснаар үнэг, чонын авд гарч эхэллээ, Жалбуу, Аянга хоёр хөдөлдөггүй ээ! Дахиад л,
шөнө хоногтоо мал алга болдог өвчин хөдлөв. Хүмүүс, дахиад л Аянгад ял тулгах гэх.
Баримтгүй болохоор шүүх, сэргийлэхэд очих арга байдаггүй. Тэгээд ч, малын хулгайн хэлбэр
нь огт өөр! Жалбууд ял тулгах гэхээр баримт гэнэ. Малчид Аянгыг "барих" арга сүвэгчлэв.
Хөрш хашир өвгөн: "Санаад явахаар үзэгдэх шиг болно гэж үг байдаг. Миний номоор бол уул,
ойгоос чоно ойртон ирж, Аянгаа! ,.. Х-о-оол, х-оол! гэж улилдсан шөнө л мань Аянга, тэр
чонуудад хоол зөөгөөд байна!..." гэв. Чоно ульсан шөнө малчид Аянгын хулгайг барих өөр
өөрийн арга мэх сийлэв, Гэтэл яг ийм шөнө чоно ирж уливч, Аянга үл хөдлөнө. Хүмүүс
дахиад гайхаш болов. "Аянга биш мал хулгайлдаг албин чөтгер буй болсон юм биш биз ээ!"
гэж тэд хэлэлцэв.

Байсаар орооны өмне их иддэг чонын идлэгийн үе болов; Чоно хэдэн шөнө дараалан
ирж улив. Аянга хөдөлсөнгүй ээ!

Ухаантай нохой гэдэг өөр байгаа биз! Чонын ороо ширээ эхэлтэл миний нохой хөдлөхгүй
ээ! Тэгж байгаад л нэг өдөр одоо явдаг, хөдөлдөг цаг болсон гээд миний гараас хөтөлнө дөө!"
гэж Жалбуу хэлэв.

Хөрш, хашир өвгөн: Шөнө чоно ирж улин уриад байхад, Аянгын хөдлөхгүй байгаа нь
цаанаа лоосуутай даа. Аянга ааг омог бүрдэж, чадал хүчин хурсан ид сайхан азарган чонын
нохой болж байна. Ёстой есөн шид нь бүрдэж байна. Гэхдээ, архаг азарган чонотой ана мань
ач тач үзэлцэх арай болоогүй дээ. За тэр ч яахав. Энэ улиад байгаа чонууд дотор Аянгын
хүссэн чоно байхгүй байна. Аянга тэр нэгэн чоноо хүлээгээд байна. Тэр чоно Аянгатай
сэртэндэх гэсэн залуухан гичий чоно байгаа. Тэр нь ирж улин дуудвал Аянга; алтан
аргамжаар оосорлосон ч тогтохгүй. Тэр байтугай тоос манан ч дэгдээх байх" гэж хэлжээ.

Жалбуугийнхтай цуг байдаг Шийрэв өвгөн, хот ороод шөнө орой харьж ирж явжээ.
Гэртээ дөхөөд ирэхээр, өвгөний санаа уужирч тайвшираа биз. Гэнэт, морь нь хамраа тас
нясхийлгэн холби үсрэн үргэж өвгөнийг золтой, хажуугийн хар гангын ёроол руу
шидчихсэнгүй.

Өвгөн мориныхоо амыг тогтоон, юунаас үргэсэн, хаа юу байгааг харах гэж нүдээрээ
тэмтчин байгаад, ууттай гурил шиг урт цагаан юмыг хүн гэхэд хүн биш нэг амьтан нуруун
дээрээ үүрчихээд ганга өгсч явааг харжээ. Шийрэв өвгөн үзээгүй юм үзэв. Буг чөтгөр бол
түүнээс айх юун хэмээн давирч урт хар гангыг хөвөөлөн явах гэтэл морь нь урагшилж
өгсөнгүй. Буугаад араас дагая гэхээр гүйцэгдэх янзгүй. Ингэсээр байтал хачин үзэгдэл бараа,
чимээ тасрав.

Шийрэв өвгөн харьж ирэв. Жалбуу тэднийг сэрээв. Шийрэв өвгөн юу үзсэнээ ярив. Юу
байдаг билээ хэмээн хөөрөлдөв. "Улс амьтан бараг унтахын алдад даа. Нарийн хорон дуутай
нэг чоно ульсан! Намайг, танайхаас гарахтай зэрэг тэр чонын улилт таарсан Аянга яг тэр
нарийн хоолойн улилтаар сэртэсхийн босч ирснээ, миний бараагаар, цээжээ хүржигнүүлж
хэвтэх аядсанаа, тэвчээр алдсан янзтай нэг муухай улин хуцсан даа!" гэж хөрш хашир өвгөн
ярив. Тэд гарав.

- Аянга, Аянга!...хэмээн Жалбуу дуудав. Аянга хонууртаа алга.

- Ганга өгсөн одсон амьтан Аянга байж гэж бодьё. Тэгэхдээ тэр, юун шуудай гурил шиг юм
үүрэн оддог билээ? гэж Шийрэв өвгөн өгүүлтэл,

- Малаа бүртгэ! гэж хөрш хашир өвгөн хэлэв. Төдхөн:

- Ээ хөх тэнгэр, хар газар, одоо яана аа! хэмээн Шийрэв өвген гаслав.

- Юу болов, өвгөн ах!!!

- Халзан ирэг минь байдаггүй!...

- Аянга тийм том иргийг үүрэн одох хэрэг үү? ГЭЖ Жалбуу үл итгэсэн байдалтай асуув.

- Чоноос чоно гардаг гэж чамд хэлсэн дээ Жалбуу! Өнөө орой ульсан нарийн хорон дуутай
чоно бол Аянгыг хүлээсэн өлөгчин. Тэр нь би ирлээ гэж ульсан. Аянга түүний дуугаар
сэртэсхийн босч ирснээ, миний бараагаар цээжээ хүржгэнүүлэн хэвтэхдээ, нэг муухай улин
хуцсан. Би байна. Одоохон очно гэж цаад өлөгчиндөө чимээ өгсөн хэрэг. Тэгээд очих очихдоо
Шийрэв гуайн ганц иргийг бэлэг болгон үүрч одож дээ! Гурилын хулгайчийн гуя цагаан гэдэг
энэ! Ороо ширээндээ нийлэх гэж буй ийм идэрхэг шидэрхэг чоноос ирэг байтугай буга үүрэх
тэнхээ гаралгүй дээ гэж хөрш, хашир өвгөн өгүүлэв.
- Үгүй одоо яан аа! Энэ Жалбуу чи ямар гээчийн нүглийн хүүдий чирч ирэх чинь энэ вэ?
Манай эндээс алга болсон бүх малын хулгайч, Аянга боллоо. Залуу минь Аянгадаа өөрөө
Аянга болохгүй бол цаадах чинь удалгүй маний хоолойг толгой дараалан хигэнэ шүү гэж
Шийрэв өвгөн хэлэв.

- Хүлээсэн гичий нь ирэхлээр Аянга хөдөлнө. Хөдлөх хөдлөхдөө нэлээн их гараар хөдлөх
бий гэж миний хэлсэн үг орой руу чинь оров уу, Жалбуу! гэж хөрш, хашир өвгөн хэлсэнд,
Жалбуу, галын улайсан хайч завсар хавчуулагдах шиг болон,

- За маргааш болог! гээд гэр рүүгээ шурган оров.

Жалбуу маргааш нь буу үүрэн Аянгын мөрөөр явахдаа, Аянгыг Шийрэв өвгөн амбан шар
шиг иргийг үүрэн одов гэдэгт итгэж чадахгүй байлаа.

Хоёр чоно Шийрэв өвгөний иргийг өнөөх дотор нь юу ч байж мэдэх төгөл дотор хувааж
хүртээд алга болжээ.

Жалбуу, Аянгыг хэд хоног хүлээв.

- Орооноос гарахаас нааш ирэхгүй. Гарахыг нь дөхүүлээд иргийн сэг дээр өлөн зэлмүүн
чоно ум хумгүй үнхэх мах зах сайн хая! хавхаа сэжиг сэдэв авахгүйгээр тавь! Чоно хар ихтэй.
Гэхдээ, орооныхоо дараа гайгүй биз? гэж хөрш нь зөвлөв.

Жалбуугийн хулхи буув. Хүн, нэг үг хэлэхэд, өөдөөс нь хоёр үг хэлдэг, цээж сэхүүн мань
эр, хүмүүс юу хэлбээс ямар ч болтугай Аянга шиг ярзайх, ярдаглан аядахаа болив. Чонын
ороо ширээ гарах дөхөөд хөрш, хашир өвгөн "одоо явж хавхаа зүү!" гэв Жалбуу, хавхаа
заалгахын сайнаар заалган байж зүүв. Хөрш, хашир өвгөний хэлсэн өдөр явав

- Бодлого, болгоомжтой яв. Хүн дагуулж яв гэсэнд, Жалбуу мөн л хэгжүү, түрэмгийгээрээ
түрээд, ганцаараа явжээ.

Жалбуу хавх дээрээ очив. Хавханд нь чоно урьд хоёр хөлөөрөө суусан шүү суужээ. Чонын
хар гэдэг хавх найдвартай цагтаа ийм эд дээ. Хүний бараагаар хавхтай чоно үхлээ ирснийг
мэдээд сүүлийн мэх гохоо хийх гэв. Гэвч тэр чоно юу хийж чадах вэ! Хавхтай чонын хажууд
Аянга гийнаж байж ядаж эхлэв. Эзнийхээ тухайд Аянгад "бодож санасан” юм юу байхав.
Магадгүй, эзнээ хавхнаас "хайртыг" нь салгаж өгөх болов уу гэж горьдсон байж болох юм.

Жалбуу Аянгын тухайд юу ч болсонгүй. Түүнийг хэзээдээ, миний эрх мэдлийн юм гэж
үзэв. Хавхтай чононд ойртон очиж байгаад буудах гэж зэхэж байхдаа, энэ өвлийн миний
ангийн түрүү бор халзан туулай чи болдог байжээ гэж бодоо биз!

Буу панхийж, хавхтай чоно муухай гаслан хавх хажгануулан ойчих тэр мөчид Аянга,
Жалбуу дээр бөөн цахилгаан мэт буужээ. Нохойгоо ингэнэ чинээ бодоогүй байсан Жалбуу
барьц алдаж хэд хэдэн газраа нохойдоо сүрхий ам хүргүүлэв. Нохойноос амь биеэ
хамгаалахын тулд эцсийн арга чаргаа хүртэл гаргах хэрэгтэй болов. Нохой унаж, унагаж,
цастай хутгалдан зүтгэсээр Жалбуугийн хоолойд шүдээ хүргэн ирэх үөд Жалбуу хутгаа
сугалан нохойныхоо улаан суга луу хутгаа ишинд нь тултал дүрээд, хоёул цасан дээр
тэврэлдээтэй юм шиг ойчжээ.

Жалбуу эмнэлгээс гарч ирэв. Өрөөсөн хөл, өрөөсөн гар мухар, өрөөсөн чих хулгар, хамар
нь дөнгөн данган оронцогтой, бүх бие нь нэлдээ шахуу цагаан боодол болсон сүг шиг
хүргэгдэн орж ирэхийг харсан авгай нь ухаан алдаж, үхэтхийн унажээ. Нөхрөө дагуулан,
дөнгөж ирээд байсан зоргоордуу охин нь муухай орилоод нөхрөө чирэн оджээ.

Хүмүүс Жалбууг анх очиж авахад, Жалбуу гэрийнхээ хар амтыг дэрлэчихсэн, гэрийн амт
нь хээрийнхээ хар амтыг дэрлэчихсэн хэвтэж байсан гэлцсэнсэн.
ГЭНДЭНГИЙН БАДАМСАМБУУ
Г. Бадамсамбуу 1967 онд Увс аймагт төрсөн. 1990-ээд оноос уран бүтээлээ эхэлж "Зүс
бүгэг андууд" шүлгүүд 1990, "Явна" өгүүллэг, "Үлэмж үзэхүй" 2003 номууд хэвлүүлжээ. Одоо
Монголын Үндэсний Телевизийн Гараг студийн захирлаар ажиллаж “Аяллын цаг"
нэвтрүүлгийг хөтөлж байна.
ЯВНА
Нотеr sотеtimes nods

(Англи мэргэн үг)

Солиотой юм бодож оллоо. "Ямар нэг нууцлаг санаа энэ өгүүлбэрт агуулагдаж уу, үгүй
юу". Дахин дахин хичээгээд барсангүй. Нуумгай далд нь алга гэхээр байгаа шиг, байна гэхээр
болж өгөхгүй тийм нэг арга барагдалт намайг залхааж байлаа.

- Эзгүй талд өгөр сүм сүүхийж, дотор нь хуучин торх бий... Тэр зүг очих ёстойгоо би аль
намраас хойш санаж байв. Үүдний цаана өнөөх муу гитар бас л зүрх зүсэж, утасны нь
чичрэлт нүдэнд харагдан хир, шарханд баригдсан хар гараар нүдэх сонсдоно. Энэ хар гарны
эзэн царайлаг хөвүүн бий. Уранхай хуучин хувцсаа солиход л зээрэн хөлт охид сөхөрч,
тэгшхэн мөр, нүднийх нь харцанд үнс нурам болно вий гэж бодогдоно.

Зөөлөн сарны дор чамайгаа...

........................................... уйтай...

гэж дуулаад түргэнээр дуржигнан

Төмтөмөрхөн хаалганд чи минь хоригдож сууна уу

Түвшин сэтгэл зүрх шаналгаж байна уу

Тэргүүн жаалхан бүсгүй

Тэргэл долоон өвгөн шиг тэртээ гүнээс гэрэлтэнэ ... гэж утга холиосон үглэл давхцаа
дахилтаар тэр дуурхуу юм дуусна ...

Найзууд нь ирэв бололтой. Хөхрөлдөөд дараа нь тэд яваад өгөв.

Гитар холдож тэртээ цэцэрлэгийн гүнээс сонсдоно. Хөвгүүд тамхиа ээлжлэн сорж, хэн
нэгэн охины тухай ярингаа догирхон хөхрөлдөж байгаа нь лав. Тэгээд л "Төмтөмөрхөн
хаалганд..." дуулцгаана. Муу элэгдсэн гитар нь чичрээд, бүрээс нь салмарсан гуравдугаар утас
сийгэж байгаа даа. Дуулцгаахыг, надаас Энн Ветемааг гуйсан охин шиг харцтай нэгэн бяцхан
гоо амьтан гадаа зогсоод ч юм уу, нээлттэй цонхоор тормолзон сонсож байж магадгүй. Охин
үнэхээр хичээвэл гуравдугаар утас, хар гар хоёрыг илүүтэй ялгаж мэдрэх биз.

Би дахиад л нөгөө өгүүлбэрийг санаж эхэллээ. Биенийх нь галбирыг дүрсэлснээс үзвэл уг


өгүүлбэрийн баатрын хуруу нь сүмбэн цагаан биш, үений арьс олон нарийн судалтай тийм ч
сайхан гэхээргүй, хумсаа байнга засдаггүй, гарын ар нь үе үес тодрох том судастай баймаар
аж. Яагаад гарны тухай бодсоноо ойлгосонгүй. Яг өмнө минь дэнгийн гэрэлд туяарах
хундаганы шилбийг имрэн эргүүлж байгаа хүүхний гарыг хараад тэгж бодов уу, яав. Гуйвж
дайвсан, гэхдээ эрүүл сэтгэхүйтэй хүний хуруу л ийм байдаг байх. Сүмбэн хурууг нь хараад
дурлам энэ бүсгүйд одоо нэг л хөндий хандмаар санагдаж байна. Зөрөхдөө, яасан гоолиг
шилбэ, тэгшхэн гуятай вэ гэж тоомсоргүй бодсон минь одоо ингэхэд хуруутай нь адил байж
шүү.

Энэ өгүүлбэр! За энэ муу өгүүлбэр ч яахав. Дайсагнасан ч юм алга, гэхдээ


өгүүлбэрхэнээс залхах, өгөр байшингийн хуучин торхыг бодох хоёул хүнд төвөгтэй байв. Эрч
хүч минь өнөө гитарын гуравдугаар утас шиг сөөнгөтөн доошилж, тасарч чадахгүй
зунгааралдаж орхих шиг болов. Энэ зунгааралдам намайг торгоон хүлж, аль намрын торх руу
явуулахгүй байсан болж таарах шиг. Ер нь л эрт урьдын юмс холилдож самууран будантана.
Хундаганд тусах туяа, шарзны улбар өнгөр рүү хүүхэн талимаатан ширтэнэ. Учир дүрсгуй энэ
улаан туяанд зэвүү төрөх шиг. Уг нь бидний яриа яв цав нийцэж байлаа. Тэгснээ хүүхэн
дүнсийн бодол болж, би халааснаасаа тэр золигийн туужийг гаргаад мөнхүү өгүүлбэрийг
жигтэйхэн шунагаар нухаж эхэлсэн болой.

"...Гоо сайхныг бишрэгч өвдеж, тэгээд гоо сайхныг бишрэгч маань төдий л гоо сайхан биш
өвчнөөсөө болж шанална. Гоо сайхныг бишрэгчийг эцсийн амьсгалаа хураах гэж байхад гоо
сайхны хий үзэгдэл үзэгдэж, гэвч гоо сайхныг бишрэгч маань тун чиг эвгүйгээр гоо сайхан
бишээр нас барна... " Ядуу, гэхдээ бүр нэг над шиг ядуу хоосон өгүүлбэр юм гээч. Тийм
хирнээ тээр дээрээс ихээ додигор номлож, дэндээд тархи толгой руу чичилж байх шив.

Аль эрт хуучин туужаа дуусгаж, бас энэ золигийг өгүүлбэр бүрээр нь махран шинжлээд
амжсан бол эзгүй тал руу шуугин одмоор байлаа. Шарзны дургүй хүргэсэн улаан туяа, надад
хөхүүлж буй азтай янжуур хоёр хормын төдийд дуусаж гар минь хүүхний өвдгөнд "зочилно"
гэдгээ би гадарлаж байв.

- Чи яваад маргааш ир! Тэр над руу харлаа. Үг хэлж, дуугарч, ярьж байх шиг ингэж
ширтдэг хүн гэж байх уу даа. Тэр ярьж гарлаа. Уйтгартай. Уярангуй өгүүлнэ. Дальдрах ч
үгүй. тэгээд ширтээд хөшиж орхихгүй. Тийм атлаа харцаа салгахгүй "ярина". Заримдаа нүд
нь шүүрс алдрах, эсхүл дуу алдах мэт болно. Яагаад энэ нүд эрх мэдэл, янаглалд
тэмуулэмтгий харагддаг юм бол. Уг нь тийм бишсэн.

Ган сэрээнээс гэрэл ойж алтан сондорт тусна, Дицний туяа л нүдэнд минь илүү хурц
өртөж байж магад. Ухасхийн түүний хүзүү руу дайрлаа. Сондорыг барьж, гэрэл ойлгож үзэв.
Дицний туяа л баймаар санж. Тэр гайхсангүй. Хааяахан гялсхийх миний цочмог бодлууд, эмх
цэгцгүй дотоод нисэлтийг мэдэж дасчээ. Үйлчлэгч таваг, сэрээ хуваахад гэрэлтэгч сэрээ
хамт одлоо. Дахиад л хэн хүний ам руу энэ усан төмсийг шидэж, нэгнийх нь нүд рүү гэрлээ
харвах байх чөтгөр чамайг. Хөөрхий сэрээ хүртэл гэрэлтэх үе байдаг.

- Ямар тодорхойгүй юм бэ? Бид хаашаа явах болж байна? Маргааш хэдэн цагт, хаана?
гэлээ.

- Өгөр байшин-сүм рүү ... чамайг аваад явъя ... Нүдээрээ яриснаа, тэр залгуулан чимээ
тасрав.

"Тууж дуусаагүй, шинжлэх өгүүлбэр бий" гэж тархи дүнгэнэнэ. Толгойгоо сэгсрэхэд
дүнгэнээ зогсож, нүдээ анивал уураг тархи хөдөлгөөнд өртөх шиг болно. Шархиран хөдөлж,
хоосон зайг нөхөж алдан мөлхөж байгаа дуулдана.

За болъё. Дахиад гитар ойртож, хар гартай үзэсгэлэнт хүү дуулж эхэллээ. Тэгшхэн мөр нь
ганхаад л. гитарынхаа ишээр нөгөө сөлөр найзыгаа ялимгүйхэн ёвросхийгээд дуулж байгаа.
Алхаанд нь Улаангомын шороо босоод, харанхуйд тоос үнэртэхээс бус бужигнан дэгдэж
байгаа нь шөнөөр харагдахгүй. Хаа нэгтээгээс гэрэл гялсхийлээ. Гудамжны үзүүрээс тэрэг
ойртож явна.

Хөвгүүдийн хөлөөр босох тоос алтран мушгирч өөд тэмүүлнэ. Хөшигний завсраар би
тэднийг зүрхшин байж харлаа. Зоогийн газрын энэ аюумшигтай нам гүм нь сэтгэл санааг
үмхлэн залгиж байв. Бүр уйдаж орхив. Гэртээ оруут л нэг зовиуртай шаналгаа үүсэж тоосонд
дарагдсан номууд, хуучин гар бичмэл, Достоевскийн эрүүл бус нүд хурцдан угтана. Энэ
нүдэнд бяцхан Неллиг тачаадан илэх шид байсан гэдэг. За. за энэ хөрөг ямар хамаа вэ?
Хамгийн доод талд буй зузаан ном бол "Дэлхийн ард түмнүүд". Манай цаатан мэт мөхөж
баларч буй үндэстэн хэд байгааг дурдсан нь ямар ч үнэмшил төрүүлэхээргүй судалгаа. Учир
нь эхний зуун суутны дотроо ялих шалихгүй хүмүүсийг оруулсан хирнээ Чингис хааныг
мартах чинээний "судлаач" энэ баларч буй үндэстний тухай бичсэн бол би яаж дахин хорсох
болж байна.

Хүүгийн дасал болсон гитар сонсдоно, Гэрийнх, эсхүл зоогийн газрын алиных нь
хаалганы цаана дуулахыг ялгах гээд огт болж өгсөнгүй. Холдож явсны дараа санаа алдаж.
цонхоо онгойлгохоор босоод гэнэт цонх алга болсныг үзэв. Саяхан хааж орхисон цонх хаашаа
нисчихдэг байнаа. Ойлгосонгүй, Би зоогийн газрын танхимд зогсож байна гэж үү?! Гэртээ
уйтгарлан бодож байсныгаа энд үргэлжлүүлэхдээ зоогийн танхимд ирснээ мартагнаж, дараа
нь хоосон хана руу цонхоо тэмтэрч үзжээ. Энэ янзаар бол би удаан амьдарна гэж үү.
Заримдаа ярилцаж буй андыгаа мартаж, өчигдөрхөн унтсан бүсгүйн гар ийм хатуу ширүүн
байлуу гэж эндүүрдэг гээч.

- Энэ хүү сайхан хоолойтой юм... Би сэрхийн бүсгүйн нүд рүү харлаа.

Тэр инээмсэглэж :

- Тэгээд бас гунигтай дуу нь надад их дотно санагддаг гэж үргэлжлүүлэв. Би түүнийг
гайхан ширтэнэ. Бас л адилхан дотно санагддаг байх нь ээ. Тэр үүнийг хэлэв үү, эсхүл
харцаараа өгүүлэв үү, ялгаж салгахын тулд;

- Тийм шүү. Тэргүүн жаахан бүсгүй тэргэл долоон өвгөн шиг. . гэж дуулдаг хэмээн би
дэмжлээ. Гэнэт зоогийн танхимын адар тачигнан цуурах шиг болов. Би цочин ухасхийхдээ
хундагатай дарсыг түлхэж орхив. Бүсгүй тийнхүү хачин хурцаар тачигнуулан инээхдээ миний
цочоод тайтгарч чадахгүй байгааг минь дөнгөж сая анзааран:

- Танд дуу чимээ их төвөгтэй санагддаг уу гэв. Тэр яг өөр шигээ гавшгай инээдтэй.

- Үгүй дээ, үгүй гэх үү дээ.


- Тэгвэл таны цочсоны үр дүнд би ийм явах болж байна уу?

Даашинзныхаа улаан толботой хормойг надад харуулав ... Тэр дахиад харцаараа ярьж
эхлэв.

- Та маш тааруухан зохиол бичих юмаа ... гэж хоёр жилийн өмне нэгэн гялалзсан
зангиатай эр энэ ширээн дээр суухдаа хэлж билээ. Хүнд лагс түүнийг сандал нь даахгүй
бяцарч чимээ шуугиан мандах вий гэхээс дотор эвгүйцэж байв. Тэрбээр социализмын
мяндагтны цэвдэг намбыг үлгэрлэснээ:

- Зарчмын хувьд зохиолч нь ... гэлээ. Миний инээд хөдлөв.

Гудамжинд бороо нэвсийнэ. Гүзээрхэг эр, за тэгээд уйдаж суугаа үйлчлэгч, биднийг ажих
залхуутай нүд, үдэш... Энэ бүхэнд би ерөөсөө элэгсэг хандаж чадахааргүй боллоо. Сайн, муу
зохиолыг ялгахааргүй жирийн "гялгар зангиа" - д би толгой дохих гэж үү. Гайгүй хэвтэнэ ээ.
Одоо чинь тэгээд "ерийн нэг гүзээ" хүртэл тууж судалж, яруу найрагчийг ''зарчмын хувьд"
дүгнэх болоо юу даа. "Шизо ... шизо" гэлцэх шив. Миний эргэн тойронд яруу найрагчийг
тэгж ойлгох, яруу найргийг тиймхэнд үнэмших нийгмийн ухамсрын боолууд үр төлөө өгч,
сааль сүүгээрээ цатгалдуулах болов. Тэдгээр "боолууд" урлаг, гүн ухааныг баримт, орчин цаг
хоёроос дортуулж итгэдэг нь иргэншилдээ мөхөж буй өнөөдөртэйгээ давгүй зохицдог. Тэд
бодитой сэтгэж байгаа ажээ.

“Гүзээ" - гээс надад олон ном айлдав, Эцэстээ "та ч сайн зохиолч шүү" гэдэг байна.
Миний нэгээхэн ч зохиолыг уншаагүй байж ийн дүгнэх нь гайхмаар юм биш. Зохиолын минь
сайн мууд хүмүүс эргэлздэг байвал харин би зөвшөөрнө. Гэтэл энэ "зангиа" эргэлзэж
чадахааргүй нэгэн бегөөд өнөөх сандлаа шажигнуулан дотрыг минь муухай оргиулангаа
өмнөх дарсыг минь алавхийн шүүрч хөнтрөөд, уйтай борооны тухай бодолд минь дайсагнан,
тэсгэл тэвчээрийг хэмлэж, байж суухын аргагүй болгов. Хэмлэх гэснээс гитар тоглогч ялдам
хөвүүнд миний зүрх зүсэгдэж, тэр хөвүүн ч байдал төрхөөрөө намайг амьдаар нь устгадаг
билээ.

Миний нэг туужийн баатар (миний ... минь гэж олонтоо дурьдаж байгааг уншигч ахай
өршөөнө үү) зүрхний шигдээсээр нас бардаг билээ.

Хоёр жилийн өмнө эмнэлэгт хэвтэж байхдаа би залуухан бүсгүйтэй танилцав. Мэс
заслын оёос илаарших төлөвтэй болж бие хөнгөрөн, тэр бусгүй өдөрт хэдэн удаа манай
тасгаар орж гарна Түүнийг хүнд мэс засал хүлээж байлаа. Өвчтөнүүд бидний харьцааг
гайхна. Эмнэлгээс гарахын урьд шөнө байж билээ. Шөнө дунд хэн нэгэн нь хөнжлийн
сэжүүрээс татаж сэрээв. Бүсгүй инээмсэглэн:

- Уучлаарай. Чамайг манайхан урьж байна гэлээ. Дээд давхар өөд тэр гараас хөтлөн
өгсөв. Амар тайван байлгаагүйд өширхсөн шарх минь намайг гэнэ гэнэхэн хатгаж тохуурхана.
Явсаар тасалгаанд орсон нь тэргэнцэртэй өвчтөн зэргийг зөөдөг цахилгаан шатчины
амралтын өрөө байлаа. Мэс засал хийлгэсэн, хийлгээгүй, бас бүгдээрээ амьд үлдэхийн тулд
хувь тавилангаа царайчилж байгаа өвчтөн эмэгтэйчүүдтэй уулзаж ярих юм бодож байв,
- Энэ сүүлчийн шөнө байж магадгүй

- Юуны ...

- Өглөөгүүр би хагалгаанд орно. Эмчилгээний үхлээс буцаж ирж чадах болов уу!? Тэр
өрөө нэг л хүйтэн салхилж байлаа

-…

Бүсгүй гарыг минь хоёр алгандаа хумьж элгэмсүүхэн атгасаар, сүүлдээ мөр нь алгуурхан
чичирч эхэллээ. Түүнийг энхрийлэх санаатай суух гэхэд боолттой шарх минь дахин хүчтэй
өширхөн хөндүүрлээд би дуу алдахгүйн тулд шүдээ тас зуув. Тэр золигийн оёосыг уураг
тархи минь харааж байсан байх. Түүний бэлхүүсээр тэврэн, дүрэлзэн улайсаж буй биедээ
шахав. Мөр нь чичирч байна гэж бодсон, харин түүний бүх бие, бараг эд эс бүхнээрээ
тэсвэрлэшгүй ихээр дагжин салганаж байв. Хүсэл минь намсхийн:

- Би одоохон... одоохон эмч дуудая... гэтэл

- Үгүй, үгүй... гэж ухасхийн сандраад "би чиний тэврэлтээс айсандаа л ..." гэж яаран
өгүүлэв.

Харанхуйд түүний бие цайрч, нуруун дээгүүр минь урт хөлөө тохоод, адтайяа шүүрс
алдана. Цагаан өмсгөлт санагдана. Өглөөгүүр тамирдсан амьтан тэндээс гарч явахдаа дур
булаам инээмсэглэлээр үдсэнийг бодож байв. Гэнэт сэрхийлээ. Инээмсэглэл биш бүсгүйн
зүрхэн тал нь тас хөрч, гарын алга руу сэрүү татаж байсныг арай чамай ухаарлаа. Шат
уруудан дайвж, ягааран эргэж эхлэв. Би харанхуйтан эмгэнэж байгаа хэрнээ хамаагүй хөдөлж
шархаа хөндчих вий гэхээс айж: үүнийгээ мэдэрч байлаа. Тиймээс өөрийгөө аятайхан
энхрийлсээр өрөөндөө тэмцэж ирэв. Өвчтөнүүдээс хэн нэгэн нь бүхнийг тодорхой мэдэж
байгаа гэж бодов.

Хоёр хоногийн дараа даруухан оршуулгын төгсгөлд би явж байлаа.

Эзгүй талын гүнд эвдэрхий сүм. Тэнд шалнаас доош ухаж суулгасан торх бий. Хүү минь
заавал очоорой. Эрдэмд чинь тус болох вий … Өвген ламын захиас шанаа руу лугшина.
Нууцгай юм олох гэж махарч буйг эртний туужид өгүүлсэн нь тэрхүү талын сүм байж болох
юм гэдэг сэжиг намраас төрсөн тул удтал оролдсоор байгаа билээ. Заримдаа яах гэж энэ
золигийн өгүүпбэртэй зууралдаад байгаагаа мартаад, зүгээр л учир дүрсгүй шинжлээд байдаг
дадалтай болчихдог асан,

Гүзээрхэг эрд шүүмжлүүлснээс хойш би өөрийгөө хардах болсон билээ. Өчнөөн


шүүмжлэгчдийг өшиж, ор тас тоогоогүй мөртлөө бүр хожмоо түүнд бууж өгчих гээд байх
болсон билээ. Заримдаа зохиолорхуу юмаа орхин хээр талд очиж, алт эрдэнэс байвал авчирч
баяжаад тодорхой ягаан уруултай, бас жимийх шугам нь тэгш, эсхүл хөөрхөн нүдтэй бүсгүйг
дур зоргоороо эдлэхсэн гэх, эсхүл өдөр шөнөгүй ажилласаар бөхөж буй тархи мэдрэл, бие
махбодио амрааж, унтах идэхийг чинээнд нь тулгаад үзэхсэн, амарч тайтгарсны дараа би
гэдэг хүн ер нь ямаршуухан болдогоо нэг харахсан гэх зэрэг зугаатай бодно. Санаа тайван
амрахсан гэх зүүд ч, хүсэл ч гэмээр нэг үйлчлэл надад байнга зүүгдээстэй явна.

Бүсгүй миний гарыг хамгийн дуртай газраас минь холдуулж хөхөн дээрээ тавиад:

- Чи дахиад л унтлагын өрөөг минь хүсээд эхлэв ээ дээ гэлээ.

- Үгүй, чи надад саад болохгүй байсан нь дээр. Дэн ч унтарлаа. Одоо яв.

- Тэгээд? над руу нүдээрээ ингэж асуулаа.

- Маргааш. Талын сүм рүү явна. Үүрээр.. ямар ч байсан чи галт тэргэнд суугаарай. би
чамайг тэндээс олно.

- Тэгье дээ ... Бүсгүй хаалга руу эргэхэд атаархал хөдөлнө. Эр ч бай, эм ч бай ч бай
хамаагүй, иймэрхүү үзэсгэлэнтэй төрөхсөн .. Дахиад л өөрийгөө гоочлоод эхлэв. Болъё, чи
минь.

Харихаар бослоо. Хэдэн сар тээр болсон эртний туужийг тэртээ булан руу нисгэж
орхив. Хогийн савыг онох дуулдана. "За баяртай. Надад саад болохоо төгсгө, өтөл тууж минь.
Өвөл, та хоёрыг мартая..."

Энд ирэхдээ бодож олсон солиотой санаагаа мартахаар шийдлээ. Араас гарч ирсэн хоёр
үйлчлэгч түлхүүр, цоожоо жингэнүүлэн зоогийн газрын хаалгыг түгжих сонсдоно.

Заримдаа яг там шиг санагддаг харанхуй орц руугаа орж ирэв. Тэмтэрч явтал хөлөнд
модорхог хөндий чимээ, хамтад нь жинхийх танил дуу гарахад зүрх хаагдчих шахав. Хөлс
асгарч эхэллээ Цааш алхах тэнхэлгүй боллоо. Хамаг халаасаа урчих шахан сандчин ухаж; хана
түшин тэнцээд гар чийдэнгээ салгалан хайв. Энэ танил дуунаас би бараг л үхэтлээ
бишүүрхэнэ. Энэ бол мөнөөх гитарын дуу. Гэрэл асаалаа. Хана түшин суулаа ... Ухаан мэдрэл
минь надад захирагдахаа больжээ. Хүүг сэрээж, гэртээ орохыг урьж, бас энхрийлсэн үг хэлж
байгаагаа би зогсоож чадахаасаа өнгөрчээ. Хүүг дайртсан хар гараас нь дотноор хөтөлж,
зогтусан цахдахад нь дугтчин чирэх шахам шаардаж, өөрийн огтоос хүсээгүй юмаа би
хичээнгүйлэн хийсээр байлаа Тусгай цахим хөтөлбөрөөр зүрхийг минь удирдаж байгаа
санагдана.

... Хөлсөө асгаруулан халуун хоол идэж байгаа хөвүүнийг ажиж суулаа. Энэ хөвүүн
миний туужийг уншсан байх гэж надад бодогддогоос болж би айн ширвээтдэг байв. Учир нь
уг туужийн гол баатар эмэгтэй зүрхний шигдээс өвчнөөр нас бардаг нь хожмоо түүний
ээжийн үхлийг нэг бүрчлэн ёрлож бичсэн мэт болчихсон билээ.

Үхлийнх нь урд шөнийг би түүний эжийтэй өнгөрүүлэхдээ мэс заслын шархны боолтоо
цусанд нэвтэртэл хөндөж. учиргүй ялдам нийцтэйг нь санаандаа хадаж үлдсэн билээ. Хоёр
хоногийн дараа тэр бүсгүйн оршуулга- даруухан цувааны төгсгөлд явахдаа энэ хүүг анх олж
харсан юм. Хүү гашуудан авСНЫ ирмэгээс тас зуурч. огт ухаан мэдрэлгүй болсон харагдав.
Дараа нь дахин сэхээ оруут, оршуулгын шаварт цутгуурыг тархиараа саван цохиж тэсэхүйеэ
бэрхээр багтран харуусав. Би ч чичрэн уйлж, хүмүүс бүгдээр хүүг яахаа мэдэхгүй, барьц
алдацгаана. Оршуулгын үеэр маш богинохон агшинд тэр хүү над руу цоо ширтэв. Би царцаж
орхилоо. Бодвол, сүүлчийн удаа эжийтэй нь цэнгэл эдэлснийг мэдээгүй байгаа, эсхүл ийм
үхлийг тууждаа бичсэнийг олж уншаа болов уу гэх зэрэг ямар нэг ял гэмтэний сэтгэл зүй
тархинд бүрэлдээд аймсан дальдчиж, тэр бүхэн минь тэгж агшин зуурд намайг .царцааж
орхисон байж магадгүй. бүү мэд. Тэргэнцэр өвчтөн зөөх .., цахилгаан шатны өрөө! Тэнүүлч
хүүгийн гитар дуугарах бүрд зүрх зүсэгдэх болсны учир ийм байв.

Ээжийгээ нас. барснаас нэг их удалгүй хөвүүн тэнүүлч болов. Гудманд би түүнийг таних
боловч тэр намайг танихгүй.

Толгой, зулай руу шатав. Чамархайд хурц өвчлөл хуралдаж, чинэлдэн томорно. Учраа
мэдэхээ байж, амралтын ууланд яг иймэрхүүгээр тамирдаад ирж билээ. Нурмайж орхиод
байтал нүдэнд гэнэтээр гэрэл тусах шиг болоход давхийн өндийвөл гэрэл бус, харин бараг л
тэгж санаж болохоор гялбаасан цагаан хүн дэргэд минь тулаад ирэхийг үзэв, Хүүгийн гайхах
нүдийг анзаарах зуураа толгойныхоо өвчлөлийг, бас ч зүгээргуй эртний дурсамжтайгаа хольж
хутган сэргээгээд түүндээ яльгүй сатаарсанаа хожим нь би маш удаанаар нэхэн бодож, хайж
байж олсон билээ. Сатаарсанаа олох үед минь хуучин сүм, торхны адалт түүх өндөрлөсөн
байв... Аль хэдийнээс энэ цагаан өмсгөлтэй хүнийг би алмайран ажиж, байсхийгээд л
цонхоор ширтэн, итгэлгүй ноомой зангаа буруутган гутарч байж билээ. Гэнэт тулж ирсэн
тэрбээр инээмсэглэв. Тас харанхуй байсан тул түүний инээмсэглэхийг олж хараагүй ч тэгж
санагдав. Хожим нь би үүнийг хичээнгүйлэн, их л ажил хэрэгчээр лавлахад инээмсэглэхэд нь
би бүсгүйд найр тавих ухаанаа олохгүй өөдөөс нь хуурмаглан дохилзож, намайг зорьж
ирснийг нь хангалуунаар мэдрээд их л додигорсон, дотроо асар хурднаар хөөрхийлэн таалж,
сэтгэлдээ илбэж эхлэв. Үүнээс нэг цагийн дараа би галзуурч, төдөлгүй өөртөө итгэлтэй,
омгорхог болж орхив. Тэр гайхамшигт эмэгтэй чихний минь омгийг халуун хэлээрээ
оролдож, би хариуд нь галзууран дайрав... Өөртөө гологддог турьмаг байдал төрх минь,
хөмсөг төдий нүүр царай минь огтоос нөлөөлсөнгүй, харин тэр намайг хүсэж байжээ. Энэ
цагаас хойш би ямар ч гоо үзэсгэлэнт бүсгүйтэй хурьцах буй гэж итгээд, нэрэлхэн хулмазахаа
гээж эхэлсэнсэн. Хүүгийн гайхшрал нь бодол тасалчих гэж тээр болно. Гоо үзэсгэлэн, дур
хүсэл хязгааргүй бөгөөд энэ нь жижигрэн дордохдоо ч бас хязгааргүй аж.

Бүсгүйд галзуутан шунаглуут тархины өвч хууч амсхийн, дахин сэргэлгүй арилж одов ...
Харин, өнөе шөнөдөө бол эмнэх аргагүй Магнайгаа даран шаналахад шир ширхийн судасны
хөдөлгөөн алга руу цохилно. Бараг л сонсдож байна шүү. Хүү гайхан гөлөрсөөр...
Тэнүүлчний бараг дуу бүрийг би цээжилчихсэн билээ. Түүнээс нэг зүйлийг гуйх ёстой байв.
Одоо архи гарчээ. Маргааш талын сүм рүү явна. Босож, хуучин царил, ангийн хутгаа авчрав.
Хүү гайхан харна. Түүний уруул надад жигтэйхэн танил байв. Яг энэ уруулыг эмнэлгийн
орон дээр озож байсан билээ. Гэтэл одоо мөнөөх уруул эрэгтэй хүнд харагдаж байгаа нь
сонин.

Нямбайлан бэлтгэсэн дулаан хувцас, шинэ цамцнуудыг гаргаж тавилаа. Одоо нэг зүйлийг
санав.
- Миний дүү өө!

- Аан

- Чамаас нэг зүйл гуйя

- Тэг л дээ...

Би гуйх гэснээ түр больж:

- Бушуухан усанд ор. Онгоцонд ус дүүргээд тавьчихсан. Энэ алчуур, саван ... гэж хэллээ.
Хүү гайхан харна. Тэгснээ нүд нь хурцдаад ирэв, Дотор палхийлээ.

- Та яах гэж надаас ийм юм хүсээв? Би хэнд ч хэрэггүй, нүдний булай болоод байгаа ш дээ.
Гэтэл та ийм нэр төртэй хүн байж над шиг худалч.хулгайч, гуйлгачин ноорхойгоор яах гээв ...
Танд ямар нэг дараа дутаа юу. Яасан жаргалтай хүн бэ. Над шиг хог новшийг түүж хооллож,
өөртөө төвөг удаж байдаг. Жаргалаасаа уйдаа юу. та надаар яах гээв Ийм сэтгэлтэй хүн байх,
та надаар даажигнаж байна уу?... Хүү бараг хашгичиж байлаа. Тэр маш нэрэлхүү, бас тэгээд
увайгүй байдлаасаа санаа зовдог, хүнд төвөг удахаас айдаг ажээ. Би тайтгарав. Ээжийнхээ
тухай ярих нь гэж санаад үнхэлцэг хагарчих шахав. Хүүд гэнэтийн халамж нь огт
ойлгомжгүй, өөрийг нь тохуурхан хуурч, доромжилж байх шиг санагдсан уу. Энэ бүхний
цаана ямар нэг итгэмгүй, нууцлаг юм бий гэж бодсон уу.

Хүү гашуудан уйлж үсээ үгтээв. Тэгэхдээ, одоо ямар нэг баяр талархалтайгаар уйлж байж
ч болох юм. Ширээний өнцөгнөөс зуурсан нь яагаад ч юм мөнөөх авсны ирмэгээс зуурч
байхтай тун адил үзэгдэнэ.

Би түүнийг тайтгаруулж ядан "Усанд орж биеэ цэвэрлэ. Хувцсыг чинь угааж өгнө" гэв. Хүү
өөрийнхөө хир даг болсон байдлаас зовж, манай өрөөний цэвэрхэнээс гэрэвшиж байгааг би
ойлгов.

Түүнийг ятгаж дөнгөлөө. Одоо тэр усанд орж байна. Угаалгын өрөөнд усыг болгоомжтой
бага багаар гоожуулах сонсдоно. Хаалганы завсараар харвал тэр хир тоосонд баригдсан биеэ
угааж, тэгэхдээ мэлмэрүүлэн уйлж байв.

Хуучин муу хувцсыг нь бөөгнүүлэн авч би гадагш гарлаа. Дараа нь хувцасны дүрэлзэн
шатаж буйг харж зогсохдоо өөртөө эргэлзэж, яагаад ийм юм хийгээд байгаагаа сайн сэхээрч
чадахгүй хүлгэлзэнэ.

Нийлэг хувцас хуниран шийхтнэж, ямар нэг адгуусны тэмцэл, аймшигт хашгичааныг
орлож, гэхдээ цөхрөн тасарч халуун галд дийлдэнэ үү гэлтэй болно.
Буцаж ирэхэд хевүүн угаалгын өрөөндөө чармай нүцгэн ичингүйрэн хүлээж байв.
Туранхай нүцгэн хөлний нойтон мөр шалан дээр үзэгдэнэ.

- Чи хувцсаа хайгаа юу?

- Та хааш нь хаячих ваа. Тэр чинь надад хэрэгтэй шүү дээ.

- Алив гараа үзүүл … хүү гайхан алгаа дэлгэв.

- Үгүй ээ, гарынхаа арыг!

Түүний хар гар угаагдаж, сайр нь арилжээ. Бугласан шарх нь цэвэршжээ. Эмийн савнаас
би самбай, ариутгагч гаргаж ирлээ. Хуу цэвэрхэн, ер бусын болжээ. Гялтганах шийдэм
далайхыг мэдрүүт би гавшгайлан бултав. Цонхоор гэрэл гялсхийхэд дальдчин сандарчээ.
Дахиад л эндүүрсэндээ зовиноод, зүрх эрх чөлөөт болж эхлэв.

Би түүнд нямбайлан эвхсэн дулаан хувцас, шинэ цамцнуудыг өмсүүлэв. Сэтгэл онгойгоод
ирлээ. Одоо л хүүгээс гуйх зүйлээ хэлэх хэрэгтэй болов.

- Дүү минь, чамаас нэг зүйл гуйя. Чи биелүүлж чадах уу... Хөвүүн инээмсэглэснээ (их л
танил инээмсэглэж байв):

- Надаас юу гуйх билээ дээ. Гэхдээ би танд бүх чадлаараа тусалж чадна.

Би хундагатайг авч хөнтөрлөө. Дахин нэгийг хоослов.

- ... Зөелөн сарны дор чамайгаа ...

- Миний дуулдаг дуу

- Тийм ээ, чи энэ дууг хэзээ ч дуулахгүй байж чадах уу?

- Дуулахгүй байх нь танд чухал гэж үү?

- Тийм ээ

- Яагаад?

- Тэгье дээ ах минь, амлая би дуулахгүй. Гуйх зүйл тань ердөө л энэ үү?

- Тийм ээ

- Би дахиад дуулахгүй ээ

Энэ дууны аяыг би хүүгийн ээжийгээс сонссон тул дуулах бүрд сэтгэл урагддаг. Тэгээд л
зовлонгоо байн байн сэдрээж байхгүйн тулд..
Гэнэт хүү үүд рүү ухасхийлээ. Замдаа муу гитараа шүүрээд авав. Би ч шалавхан хөдөлж
түүнийг зогсоов. Цонхоор үүрийн гэгээ татна.

- Дүү минь, чи энд амар ... Хүү гайхан харж байлаа.

- Чи энд байх ёстой. Би өнөөдөр тал нутаг руу явна. Хэд хоногийн дараа ирнэ. Мөн энэ
түлхүүр. Чи энэ гэрт эзэн шиг байгаарай ... Тэр огт хөдөлсөнгүй.

"...Төмтөмөрхөн хаалганд чи минь хоригдож сууна уу Түв түвшин сэтгэл зүрх шаналгаж
байна уу тэргүүн жаалхан бүсгүй тэргэлд долоон өвгөн шиг тэртээ гүнээс гэрэлтэнэ..."

*********

Энэ цагаас хойш урт хугацаа өнгөрчээ. Хэдхэн мөчийн дараа би хуучин царил, ангийн
хутга, аяны хүрмээ авч гарснаа санаж байна. Хүү унтаж байлаа. Тэртээд галт тэрэгний дохио
хангинана. Үүрээр, цэцэрлэгээс заримдаа гитарын өнчин дуу сонсоддог байж билээ. Хотод
орь ганцаараа, эсхүл эзгүй тивд яваа шиг эл хуль! Гудамж, гэрлийн тулгуур, хаврын үнэр...

Эрхэм барилга, эрхэмсэг талбай, ноён улиас, хатагтай сандал минь ээ! Та бүхэн
зохиолчийн шинэ эргэлтийг үзэх болно доо гэж би дотроо шазруунаар бодон, өнгөн дээрээ
тэдэн рүү найрсагаар мэхэлзэж байсансан. Тэгээд "3өөлөн сарны дор чамайгаа" - г санан
алхаж явлаа.

1995 он.
ЯРИГ БҮРЭЭ
(Чөлөөт өгүүллэг)

None is so blind as they who will not see

(Англи мэргэн үг)

... Тэнгэр хачин бударна. Хайлмагтахаа татраад цасны амьсгал ийн хүйтдэх нь хөрснөө
хурсан хэм цурам цурмаар тасран буйг мэдрүүлнэ.

Цэнхэр юүдэнгээ далбагануулан гутлынхаа улаар цардмал гудмыг таб, яб алгадсаар хэн
нэг нь гүйн өнгөрлөө. Хөлийн чимээнээс мань бөгтөр сүйдтэй цочжээ. Будрах цасны доогуур
шурган одох түүний араас нарийн ажив. Тэгээд алмайтан зогссоноо гэнэт сэхээрэн
цочисхийж, өөрийгөө зүхээд авлаа. Алхаа саатах юун учир байв?!

Салхины дээхэн алд яваа эхнэрүүдийн яриа чих шүргэнэ. Хормой нь хэрээний далавч
шиг навсганан хийсэж, улаан алчуур зангидсан нэг нь мань эрийн багадаа цохиж алсан
өвөөлжийг санагдуулахад инээд хөдлөх шиг болно.

Тэгснээ цээж рүү эгдүү асна. Энэ! Ядаж эзнээ гүйцэн зүдэх энэ тарган хав Өнхрөх мэт
божгонон эвгүй явна.

- Түй, хараал идмэрийг, Юугаа хийдэг байнаа. Аягүй бол үнсэлдэж, өвөр түрүүгээ юу
яаж байгаа даа ...

Өөрийн мэдэлгүй харааж орхилоо. Хар өглөөгүүр хаашаа ийнхүү тавгүйтэн тэмүүлж
яваагаа санахгүй байжээ.

**********

Хэдэн сарын тэртээ юу болсон бэ? Залуу хүүхний үнэрт биеэ шатааж, нэг хачин цогтой
явсан билээ. Хүүхэн хөнгөн биеэ нууц орчимд нь халуусган тулж, сум шиг тэгш хөлөө дэлгээд
өгч байж. Тэр агшинд ... тэр мөчид гайт эртний аялгуу! Ойрхоон хөх хананы чинадаас эртний
аялгуу нэвчин дуурсаад хүүхний дурыг бөхөөжээ. Харуусан өшмөөр байв. Дур бөхөхөд мань
эрийн уураг, тархи хурцаар үрэвсэн хорсох шиг болжээ. Хүүхэн өндийж хөгжмийн зүг ухаан
тавилаа. Мэдрэлийн эмгэг нь огцом сэдрэх мэт тэр самууран гөлийж орхиод, амьсгаагаа ч
татаж дөнгөхгүй, эмзэг болгоомжтой сонсжээ.

Хөх хананы цаана сүм шиг танхим байна. Хөгжимчид залхуутай, тэсэмгүй уйтгартай
тоглоно. Хэсэгтээ утга хэмгүй орилоож пижигнүүлж байснаа яриг бүрээ л цоорон гоцлож
сонь татна. Удаан дуугарав. Мань эрд хэсэг пижигнээний дараах цоо татсан аялгуу л гайхам
байжээ. Пижигнээд л нөгөө ая... пижигнээд л нөгөө ая байлаа.

Тоглохоо түдэж хөгжимчид тэмтэрч эхэллээ. Чимээгүй, биесээ мөргөөд, бас тэмтрэн
байснаа дахиад л уйтай хөгжимдөв. Мань эрийн хувьд энэ удаа бөөн пижигнээн болов. Яриг
бүрээ, бас нөгөө аялгуу байдаггүй.

- Хөгжим дуусмагц хүүхэн налж магадгүй, халуусгаж магадгүй гэж горь тавьж байв.
Мөрөөсөлд умбалаа. "Танхим эзгүй байгаасай, байгаасай … Ёрын нойр хүргэсэн хөгжмийг
болъё. Яг ийм нам гүм байг". Хоромхноо хоосон дуугай сандлууд ярайгаад, тархи толгой руу
нь дүүрээд ирэв Зүгээр л танхим хов хоосорч: мань хүний оюун санаанд эзгүй сандлууд
хуйлран эргэлдэцгээв,

Энэ цагаас хойш хүүхэн налсангүй, мань эр ч халууссангүй, гагцхүү яриг бүрээний
хүслэнд автах болжээ.

Хүүхний хацар гэгээрэн, тэндээс уярч буцлаа. Сая тачаадан ханасан мэт гүн шүүрс
алдаад, залгуулан:

- Хөөрхий хөгжимчид нь сохор юм. Сохор бүрээч, бүрээ хоёрыг ээ: нийлмэл ая дан
болжээ. Эхлээд яриг бүрээ, тэгээд бяларын гоцлол... хурууны хөдлөл, хөгжимдөө уусах, тод
царайлаг, бас бүрээний солонготох цар... гэж ирээд л шал өмнөө юм ярьжээ.

"Фа бемоль мажорын аялгуу" байна... гэлээ. Мань хүн юу ч үл ойлгов. "Фа мажор" гээч
шинэ юмыг ертөнцөд анх дуулж, харин яриг бүрээ авах тухай боджээ. "Сайхан, гялганасан,
тийм нэг яриг бүрээ авахсан."

Хүүхний ярианд "Венецийн дахилтат аяз"-ыг бялараар гоцолсон тухай бас байжээ. Энэ
аялгууг тоглох үеэр мань хүн хуруугаа гозгонуулан хөшиг тоолж, халуусахыг туйлаас горьдож,
бодолдоо эзгүй сандал хуйлан эргүүлж байжээ. Хэрэв "дахилтат аяз"-ыг анзаарсан бол одоо
зөвхөн бяларыг мөрөөдөж, илүү хүчтэйгээр самууран мөхөх байв.

Цас лавсана... Хүсэл татсан бүрээ одоо гарт нь байна. Гэхдээ яриг бүрээний төлөөх
эрмэлзэл унтран дуусч байлаа. Барьж яваа бүрээгээ ор тас мартаад огт өөрийг, тэгэхдээ юу ч
бодолгүй санаа сэтгэл хөвнө.

"Яриг бүрээ болсонгүй. Яагаад сохор бүрээч шиг чадсангүй вэ? Уг нь чадахсан, яагаад?"
гэж туйлдатлаа бодоод эцэст нь хар өглөөгүүр бүрээгээ чирээд гарчээ. Цасны ус гудмаар
тунаж, сэтгэл санаа шиг гөлийн хүйт түгээнэ. Шавхай үсчүүлэн тэрэгнүүд уйтгартай зөрнө.
Нэг муу, өөртэй нь ав адил царайтай "аавын цээж" улаан нүүрийг нь сацарсан усаар
шавхуурдан давхиж өнгөрчээ. Цочин агдалзав. Нүүрнийхээ усыг шувтрахдаа "яг шанагаар
цацах мэт ёозгүй" хэмээн дурслаа.

Нэгэн цагт тэр гэрлэхээр шийдээд хотын зүүн урд дүүргийг чиглэн алхжээ. Тэнд танил
охин байлаа. Зуны халуунд зүтгэн алхжээ. Хаалгаа онгойлгосон тэдний босгоор алхтал
нүүрэн дундуур нь ус цацаад авч, Гайхан үзвэл шанага барьсан охин балмагдан зогсжээ.
Охины харц, хөдлөл нь учиргүй гасланд унах мэт, бас аврал өршөөл эрэх мэт болоход мань
хүн ч буцаад сажлав. "Бэлгэдэлгүй юм боллоо. Хар ус цацах ёр" гэж боджээ. Бүх зүйл
тэгсгээд өнгөрч. Харин охины мэгдсэн нүд, ам нь ангалзан ууч гуйсан нь хааяахан санаанд
дурсхийдэг байжээ. Тэгсгээд мартаж, жил өнгөрөв. Гэтэл санаандгүй нээлт болов .. "Зүгийн
муу зүүн урд" хэмээх эртний үг байдгийг хүнээс гэнэт сонсуут хөлсен хөөрч, амьдрал
бүтээгүй учрыг сая ухааран, алт олсон мэт баярлажээ. "Зүүн урд зүгт танил охин байснаас л
бүтээгүй ажээ" хэмээн тас итгээд, үүнээс илүү үнэнгүй гэж андгайлан санадаг болжээ. Нэгэн
битүүлэг зовлонг нэвт шувт нээх шиг маадайв,

... Мань зүүдлэв. Бүрээний товчлуурт өндгөө хүргэмэгц зүрх илэн зөөлөн гүйж: эгшиг асах
шиг болно. Нүд харанхуйтна. Хоолой шахсан, зангиагаа суллах гэж хөлөртлөө ноцолдов.
Дараа нь яриг бүрээгээ сүм шиг танхимд зогсоод эгшиглэж байлаа. Танхим, хүмүүс
харагдсангүй. Хөгжимчид тэмтрээд, муухай пижигнүүлнэ. Мань эр л цоо татан гэрэлттэл,
уйтайхан тоглож байлаа.

Хүүхэн самууран гөлийж. өөрийг нь учиргүй халуусгаж өгчээ. Сүүлдээ ухаан санаа
тэнэж, хөгжмийн зөөлөн товчлуур, нууцын хөвчрөлт хоёрын дунд тэлэгдэж гүйцэв. Муу
хүүхэн ч ёр гэтэл налж байв шүү... Мань ингэж сэрлээ.

Хөнжлөө нэвт хөлөрсний маргаашнаас "Бүрээ минь, ад... ад минь... бүрээхэн минь, хаа
байнаа" гэж сэтгэл нь адган дүрэлзэж, зүрх солиотон хашгичаад амраахгүй болов. Тэгээд тэр
өвдөж, бүрээний согог тусав.

Гялтганасан бүрээ зүүд рүү хангинаад, гар хуруугаа оёг туссан шиг үргэлжид арвагнуулах
болжээ.

Хоол унднаас ч гарлаа. "Өө, бүрээхэн! Намайгаа их хүлээв үү дээ, Өө, бүрээхэн ... Ашгүй
дээ, ашгүй" Сэрэл хүсэл нь сод мэдрэмтгий болж, үлээвэр хөгжимт бүх үзвэрт хар зөнгөөрөө
очиж байлаа. Бүрээ харуутаа уураг тархи нь мэндүүрэн, хамаг бие шатах шиг болно. Нүд
бүрэлзэн, ямар нэг ужиг өвчин дав даруй сэдэрч, дэлбэрэх гээд байх аюумшигтай зөн түрээд
санаа бодол үүлгэртэнэ. Царайлаг сохор бүрээч, гялалзагч яриг бүрээг дахин олж хараагүй
уджээ.

Цас будрах нь нүд чихгүй болж, салхи ширүүссээр байв.

"Бүрээг би тоглох л байсан даа" гэх зовиур дүүрнэ. Хайрах хүйтнийг үл анзааран хэдэн
алхмаас цаашгүй харанхуй буданд хутгалдан урагшилсаар...

Гараа чилэхийг анзаарч, дараа нь яриг бүрээгээ санажээ. Зогслоо. Бүрээг гайхан харж,
нулимс мэт дуслууд гялгархан гэрийг нь тэмтрэн урсахыг үзэв.

... Орчлон эзгүй. Дүнсгэр, тэнгэр, чимээгүй нисэлдэх цасан дуслууд, дуслуудыг үймээх
салхин.. тэгээд мань эр, бүрээ хоёр үлджээ. Бүрээгээ гаргалаа. Энэ сүүлчийн удаа, эцсийн,
бүр туйлын найдлага, горь тасрахын өмнөх явдал байлаа. Цас чимээгүй, бүрээний царыг
товшин таатай сонсдоно.. Дээш өргөлөө. Ямх төдий ухраахад бурзан уруул шүргэнэ.
Одоохон... одоо цээжний хийг ялигүй сонсох болно. Элчилгүй дэлхий, цөл, хээр талууд уярна.
Тэр царайлаг сохор дууч мэднэ. Энэ агшин, ертөнцийг ялахын өмнөх … Зүрх алдан
балмагдав. Үлээж дөнгөсөнгүй. Уушигнаа хүчлэн хураасан агаарыг өчүүхэн гаргахад л аялгуу
цойлно. Гэвч, хурсан тунгалаг агаар, тунгалаг тэнгэрийн хүч нь ганц, цор ганцхан агшинд
цээжнээс нисэн дуусна, эзгүйрэн хоосроно гэхээс айдас нөмрөв. Гэвч дахиад өргөлөө.
Уруулаа хянуур тулгаж ... Бурзан юутай булбарай вэ? Одоо аялгуу цойлно, бүхнийг эзэлнэ!

Цойлохын өмнөх суут үнэ цэнэ! Энэ үнэ цэнэ гялсхийн одож тэгээд аугаа дуурьсал түгэн,
бие минь сарны чинадад, харь тэртээгээр хөвөн дуусна.

Харин эргэж ирэх болов уу ... Амьсгалаа буцаан гаргасаар ахиад л болилоо. Үлээх
шахсанаа зүрх алдан тэгснээ зориглон үнэхээр шулуудаж, гэвч зүрхшин айх зэргээр өөртэйгээ
асар хүчтэй хямралдан тэмцэлдэж, хором тутам санаа хүсэл эргэж хөрвөж байв.

Мань эр урьд шөнө унтсангүй. Яриг бүрээг хэд хоногийн өмнө үнэ зодож авчээ. Аваад
хэрхэн харьснаа тэр ойлгохгүй, санах ч аргагүй юм. Ер нь түүний яриг бүрээгээ олоод, гэртээ
аваачсантай адилтгам ойлгох эцэсгүй, хачин дүр зургийг хэн ч, хэзээ ч олж үзэхгүй билээ.
Хүний дээд зөн билэг ч гүйцэж давтамгүй хөдлөл байлаа. Хоног өнгөрсний хойно сая санаа
цэлмэн, бүрээгээ хоёр өдөр тувт хорхойсон ажиж, хүрч яджээ. Эндээс эхэлж хөдөлгөөн бүрээ
тэр давтагдашгүй, тэмдэглэлт агшинууд гэж тооцов. Гайхамшигт далд ертөнц рүү хором
хормоор дөтөлж байлаа. Тоолол ахина. Бүрээг гэрээс нь гаргахаа хүртэл үйл явдал, онцгой
үзэгдэл гэж итгэжээ.

Шөнөжин суут агшныг хүлээжээ. Унтах хэрэгцээ огтоос үгүй мэт, амьддаа ер нь нойрсох
ч үгүй, нойрсохыг мэддэггүй юм шиг цус тархи нь зөвхөн хүлээлт! Ид бахтай хүлээж, цогтой
соргог хонов. Үүрээр суу алдрын мөч ирнэ. Шөнө турш бүрээний царанд тусах нүүрнийхээ
хэлбэрийг ажиж, харцныхаа эрчийг таних гэж мэрийж байлаа.

Яг зуун оны өмнө ийм нэгэн шөнө Николай хэмээх Слав хүн зүрхнийхээ цусыг буцалгаж,
омогшин хоносон түүхийг тэр үл мэднэ. Үүр цайхад Слав эр зүйргүй тэнхээгээ мэдэрч
байжээ. Тэгэхэд "Хэдгэний нисэлт" гэдэг цээж дүүртэл бударч бужигнасан хөдлөлтэй, сонин
аялгуу төржээ.

"Хэдгэний нисэлт" өөрт нь далдын дотно, бас ой дурсалыг сэдрээн нөлөөлдөгийг мань
хүн үл анзаарна, Гагцхүү үлээвэр хөгжмийн үзвэрт очиход хааяа тэр нэг аяз зүрхийг ширхийн
хатгадаг байж.

Үүр цайх-агшин дөхнө. Тагт нээж, бүрээгээ бариад гарах замаа удаан тун ч нямбайлан
цэвэрлэжээ. Дээш өргөж уруулаа хүргэхэд мансуурна. Хэд хэд мансуураад, наран улбартахын
хирд зүрхлэн гарлаа... Тагт. Хөлөө цэхэлж, айсах гэгээний зүг бүрээгээ ихэд ёслол бардам
үлээв. Ингээд бүх ертөнц хөмөрч, найдлага дууслаа. Түүний бардамнал гялс сүнсгүй хийсэж:
ойр тойрноо мэдрэхээ болив. Бүрээ эхлээд унгас алдан пуржигнав. Мань эр овгосхийв.

Энэ миний аялгуу гэж үү. Минийх үү?... Дахиад тоорой мэт часхийж, залгуулаад
цахиртан орилов. Эцэст нь гуаглах шиг болов. Өрөө рүүгээ мань годхийн шургав.
Тэсвэрлэмгүй байлаа. Ичсэндээ дагжиж, харанхуйлан дүүгэнэ. Шагайж, сэгсэрч, төнхөж
үзээд бүрээ нь эвдрэлгүйд тайтгарч, дагжихаа зогсов.

Дахиад хүндэтгэлтэйгээр, хичээнгүй үлээв Гуага, гуаг...гааг... гэлээ.

- Аа, муу хар сөлөр Хар үүрээр гуаглаад юу болов. Галзуу солио чинь хөдлөө юу. Өрвийж
цайсан муу өгөр ... Зэргэлдээх тагтнаас даахирсан саарал толгой цухуйж, хараал тавьсаар
хөрш Маахаа самган харайн гарч иржээ.

Мань эр хагас оны турш гайхамшигт мөрөөсөлд шумбан зугаацжээ. Үр дүн нь үүрээр хэд
гуаглав. Гүйцээ. Амиа хорлочихмоор дүүрч дүнгэнэнэ. Сэтгэл хорсоно. Гэвч сохор бүрээч
санаанд буулаа.

"Хүүхэн, хөршүүд, хот сонсож байна, Өглөөний аяз гилбэлзэн түгэж, зүрх зүрхийг
ховсдоно. Мань эрийн бүрээг хүмүүс хүлээнэ. Ирж гуйна. Түүнийг сонсох гэж нар яаран
мандаж, сар эцсийн хүчээр тэсэж хоргодно, Тагтны дор ургасан мод, цэцэгс хүртэл азтай.
Ганхах нь еөд тэмүүлж, хорвоод олдсон баярт хувь тавилангаа эдэлнэ. Хотын хүйтэн хана,
чулууд шинээр амилна.

Зуу зуун жил хатсан чулуудад хүн шиг сэтгэл үүснэ..." Мөрөөсөл гараг дэлхийг ноёлж
байлаа. Хадыг хайлуулж, хүмүүсийг удирдан дагуулав. Гэвч харуусалтайяа нүргэлэн нурав.
Аливаад тохиолдоогүй эвгүй гамшиг байлаа. Слав эр хар үүрээр хөөрсөн сэтгэлдээ багтарч,
шатам халуун туурвилаа яаж гардасныг үүнтэй урвуугаар адилтгавал хэм хэмнэл нь зуун оны
цаг мөчөөр дахин давтагдаж байв.

Мань эр ухаан оруут бүрээгээ шүүрэн гарчээ. Цас бударч байлаа. Дараа нь лавсаж, тэгээд
шамаргалав.

"Цойлохын өмнөх суут үнэ цэнэ! Энэ үнэ цэнэ гялсхийн одож; аугаа дуурьсал түгэн,
тэгээд бие минь сарны чинадад харь тэртээгээр хөвөн дуусна. Харин эргэж ирэх болов уу".
Амьсгалаа үл мэдэг буцаан гаргасаар... ахиад л болилоо.

Үүрээр бүрээ гуаглахад тэнгэрийн царай өөд байжээ. Гуагласны хойно хуйсагнаж,
хүмүүс үзэгдэхээ болив. Цас лавсана... Гудамжны гэрэл өөдөөс мөнхийн юм шиг гөлийж, зам
нээлттэй. Зам нээлттэй тосно.

Гэрэлт цонхууд будагнан сүүмийж, зарим нь хөнхийн харлаж заналтай ширтэнэ.

Яриг бүрээ тунгалагхан эгшиг татсан бол энэ өдрийн царай өөд үлдэх байсан. Цонхнууд
инээмсэглэх байж дээ. Мань хүнд гэмшиж, зүрх нь салганан чичирчээ. Гэвч цор ганц, цор
ганц үлээх л үлджээ. Дахин гуаглуузай гэж сүнсээ зайлтал түгшиж байлаа. Царайгаа
зэвхийтэхийг мэдэрч: нэг ёозгүй зөн ойртохыг ойлгов Гэвч үлээхсэн гэж хүсчээ.

Цас, хүйтэн эрчлэн тууний цээжийг хорсон балбарсаар авай Зүрх түгшүүрлэн дэлдэнэ.
Зүрх, цас, хүйтний нүдэлт. Дотор, гаднаасаа нүдүүлэн сажилсаар, урагшилсаар байв.

Харанхуй гудмаас гэнэт нэгэн тэрэг гарч ирлээ Бөгснөөс нь шороо гожгодон харвана.
Мань бөгтөрийг ч харваад авав. Шороо биеийг нь цохихыг мань хун мэдэрсэнгуй. Харин нэг
таатай зөн билиг тусжээ.

Хальтиргаа арилгагч энэ тэрэг утга учиргүй үйл хийж байв. Нойтон, басхүү шамаргатах
хурын дор тэрэг алхам төдий өнгөрмөгц араас нь цас лавсан дарна. Ул мөр нь тэрхэнээ
хучигдан дуусаж, ул мөргүй байв. Ийм утгагүй хошин үйл мань хүнд дотно сэрэл өгч, бодол
нь хоромхоноо гийх шиг санагджээ.

Уураг биеэс нь хөгжим дүүрэн хангинав. Оюун санаа, итгэл үнэмшил цөлсдөн, цээж нь
хонгил мэт цахилна. Өвлийн тэсгим шөнө цантсан дэнлүү шиг бүдэгхэнээр тэрхүү хоосон
хонгилд зүрх хайрагдан савлаж байлаа. Царай нь алгуур шингэрэн цайрч, хөх туяа татжээ.

Хэдхэн хувь удахад цэлдэн хөх болж, нүдний харц дуусна. Саяны утгагүй үйлстэй тэрэг
түүнийг дайрах байв. Ганц сөөм урагш ганхахад л өртөхеөр зөржээ. Гэвч сэтгэл бүлээтгэсэн
тэр нэг сэрэл сэрэмж нь түүнийг аварч зааглаж өгчээ.

Туйлаас горьдож, үлээж үзээд ийм тавиланд учрав. Хагацаж буй санаа зориг нь нэгэн зүг
хүчлэн тэмүүлсээр... Цас лавсана...

**********

Цас лавсана ... Цасны лавсаанд "Хэдгэний нисэлт" байсангуй. Хөх хана түүнийг
удаанаар аниргүйхэн даллажээ. Цаана сүм шиг танхим бий. Ухаан саруулдаа ч, ийн мөхөж
байхдаа ч хөх хана руу огтын мэдэлгүй, битүүлэг хөх нөлөөнд автан яарчээ.

Харин хаалгыг монгол цоожоор түгжсэн байв. Энэ хаалга ертөнцийн үүд "урамтай,
бүрээтэй босго алхана" гэж мань эр гайхамшигтай хүсэж ирсэн билээ. Мөнөөх цоо татсан
эртний аялгуу цаанаас үл нэвчинэ. Шүүрэх төдий ч нэвчсэнгүй. Цоожилжээ. Хэзээнээс ч юм,
хаалганд зэвтэй хадаас ёрдойж, өлгүүрийн дэгээ мэт нэгийг тосон хүлээж байжээ. Бурхан
зохицуулжээ гэмээр удаан хүлээлт "өлгүүрт"-т гэнэтийн аз завшаан ирэв.

Яриг бүрээ нулимс шиг дуслууд бөмбөрүүлэн энд өлгөгдөхдөө тунгалагхан дицэт биеэрээ
хаалганы бадар хүрэн цээжийг шүргэх төдий савлажээ. Үзэмжит бүрээ, дицний тунгалаг нь
ёолон зурагдав (Ямх ямххан зурагдах өчүүхэн тийм орь дууг магад бурхан сонссон), Элдэв
бүрээнүүдийн сонгодог найралд ай хэмнэлээ өргөж, авьяаслаг гарт элтэлээ, бүлээстэлээ
илбүүлж, үгүй дээ л сумын улаан буланд хазгай хэлгий вальс оромдоглож үзсэн тавиланг
яриг бүрээ үзсэнгуй.

Гэвч ертөнцөд өөр ганц ч бүрээ ийм дотоод хурмал илч, туйлын догдлол гойд эрчим,
эцсийн туяат оргилыг амссангүй.

"Өө, бүрээхэн!... Өө, бүрээхэн минь..." Бүрээний диц зурагдах нь зүрх самардах мэт
солиотойгоор өвтгөж байжээ

Өвчлөл "Венецийн захиалгат аяз-аар дүнгэнэнэ.Тэг тэгсээр тархи нь дэлбэрч буй галт
бөмбөг боллоо.

Хэн нэг нь хаалганд наасан зарлалыг аяар дуудан уншина. Ард юм пижигнэхэд мань эр
сүйдтэй цочжээ. Өглөө дэргэдүүр дэгдэн өнгөрсөн цэнхэр юүдэнт довжоонд хальтиран
цасны усанд ойчсон байлаа. Тэгээд тэрбээр ус дуслуулан өндийж, манан дунд замхран гүйж
оджээ...
1990-1992 он
Жаргалын БАРАМСАЙ
(1952-1996)

Ж.Барамсай 1952онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төржээ. УБДС төгссөн.


Уран зохиолын багш мэргэжилтэй. Барамсай Улсын хэвлэл хянах газар, Тоншуул сэтгүүлийн
газар, Монгол телевиз, Үнэн сонин, Улаанбаатар сонинд ажиллаж байлаа. Барамсай ''Үхэр
бол мал мөн" гэдэг өгүүллэгээрээ ихэд нэрд гарчээ. Барамсай бол нэрд гарсан шог зохиолч
юм. Тэр “Цүнхтэй инээд", "Хөшиг нээвэл нууц задарна", "Цагаан сүүдэр", "Биегүй сүүдэр”
зэрэг ном туурвижээ. Ж.Барамсайн олон шог өгүүллэг дотоод гадаадын олон улсад
хэвлэгджээ.
БИЕГҮЙ СҮҮДРҮҮД
Сүүдэр гэрлийн хүчээр амь зуудаг ч тас харанхуй шөнө ч эзнийхээ дэргэд сүг шиг
дагана. Сүүдэр эзнийхээ нүгэл буяныг гарцаагүй мэднэ. Өдөр шөнө ялгагдахгүй бүрсгэр
саарал цагаан оршуулгын газар олон сүүдэр тэнэж явна. Эзнээ алдсан сүүдрүүд амьд сэрүүнд
нь "бараа" болж явсан биеэ одоо бол үхдэл эрцгээнэ. Хүүрийн газар хон хэрээ гуаглан,
салхины аясаар энд тэнд ганц нэг сэнс эргэлдэнэ. Хааяа нэг шарилаас нөгөө рүү оготор
хулгана гүйж орно. Сүүдрүүд дөрвөлжин саарал цемент болгоныг тонгойн харж

явна. Зарим нь үхдэл, биеэ олов бололтой. Босоо хүний дайтай чулуу толгойн тушаа нь
босгосон шарилын дэргэд нэгэн бүдүүн хар сүүдэр тухлан суугаад ярьж эхлэв.

- Нарт ертөнцөд амьд байх хугацаанд чинь чамайг дагасан. Би харанхуйд цагаан гэгээтэйд
хар явсан чиний дагуул чиний сүүдэр чинь байна. Одоо миний ярих цаг болж чиний сонсох
цаг иржээ, Өнгөрч одсон чиний бүх явдлыг хүмүүст дэлгэхээр би ирлээ гэхэд газрын хүүр
"Намайг энд хэвтэж байхад чи гадна байх ёсгүй, сүнсгүй муу сүүдэр бүү сүрдүүл" гэж
уцаарлавал сүүдэр ташаа тулан ханхайж шарилын хөшөө чулууг өшиглөөд,

- Гучин найман онд чи хорин хэдэн настай, ташаандаа нагаан буутай нүдэндээ цагаан
шилтэй, энгэртээ гинжин оосор унжуулж халааснаасаа цаг гарган харсан дотоод яамны
гялалзсан төлөөлөгч явснаа санаж байна уу? гэж асуув.

- Саналгүйдээ, гэхдээ одоо юу ч үлдэлгүй хувхайрчээ.

- Үгүй дээ чиний ар гэр үр удамд их юм үлдсэн. Аманд чинь байсан зургаан шүдний
алтан бүрээс хадгаламжинд байгаа найман зуун мянган төгрөг, Заяын хүрээний гавж ламтны
шүтээн алтан бурхан атганд багтахгүй чүнчигноров хөөрөг цөм чамд буудуулж алуулсан
хүмүүсийн юм...

- Мөн байлаа ч би эдэлдгээ эдэлж жаргадгаа жаргасан болохоор аз л болж дээ.

- Нөхрийг нь барьж алаад авгайтай нь нөгцөж байсан тэр гаслант өдрүүдийг чи сана.
Чамд байцаагдаж тамлагдан тарчилж үхэгдсийн сүнс, чиний сүнсийг тамд аваачиж хаясан.

- Сүүдэр минь чи хичнээн дэвхцлээ ч би хийдгээ хийж хождогоо хожсон. Одоо энд
жаргаж хэвтэнэ.

- Чиний ясыг өндөлзүүлж, үр удмыг чинь гутаан доромжилж байгаач чи юугаа мэдэх
билээ,

- Мэдлээ ч намайг яаж ч чадахгүй. Үлдсэн цөм хохь нь болог

- Чиний нүгэл амьддаа гараагүй үхсэн хойноо сүнс чинь тамд очиж зовлонгийн далайд
унасан. (Сүнс чинь тас харанхуй нүхэнд амьдарч тархи руугаа буудуулж үхэх тавилантай
тарвага болсон. Энэ сүүдэр үхдэл биетэйгээ ийнхүү ярилцаж байхад өөр нэг толгойгүй
сүүдэр газар дорхи цогцостойгоо шивнэлдэнэ.)

- Та минь амгалан нойрсож байна уу?

- Амгалан даа. Хорин долоохон насалж хорвоод хийсэн нүгэлгүй мөртөө толгойгоо тас
цавчуулсан болохоор энд хэвтэх гомдолтой л юм.

- Таны нэр мөнхөд үлдэж алтан үсгээр бичигдсэн сүнс чинь диваажинд очсон. Та эх
орондоо буян хийсэн гавьяатай хүн.

- Алтан саатай пагон хадсан ахмад, өдөн малгайтай үйтэн хуартай хүүхэнтэй гуулин
хөгжмийн аяар эргэж байсан тэр оройгоо ногоон малгайтнуудад баригдаж билээ. Буудуулах
тийм ч амар юм биш билээ. Булуулах нүхээ би нар зөв гурав тойрсон шүү!

- Бие минь чамайг эргэж төрөхөд сүүдэр чинь болохсон гэж их бодсон өөрийн чинь сүнс
гандан хийдэд шавилан сууж байгаа ламд шингэсэн. Буян нүгэл хоёрын ялгаа одоо гарч
байнаа.

- Сүүдэр чи эргэн ирж надтай хууч хөөрч монголын минь тухай ярьж байгаач. Юу болж
байгааг мэдэхгүй би газрын хөрсөнд чичрэн уйдсаар байх юм.

Сүүдэр бие хоёр мэгшин уйлцгаав. Сүүдэр санаашран "Чамайг цаазалж үй олны цусаар
гараа будахад оролцогсдын зарим нь гэм зэмгүй явж байна. Хорвоо бөөрөнхий болохоор
эргэлдсээр л байх юм хэмээн сүүрс алдав.

Хүүрийн газар биегүй сүүдрүүд мөнх нойрссон эзэдтэйгээ ярилцсаар л ... Зарим сүүдэр
орилон хашгирч, зарим нь занаж зүхсэн хараал хэрүүл болцгооно.

- Муу бэртэгчин чи босоод ир! Монгол үндэстнийг бараг устгах гэж байлуу? Буун дуугүй
хэлмэгдэл явуулахад чи оролцсон, мал буяныг хурааж сүм хийдийг галдан шатааж үнэт
соёлыг устгаж эх орны баялгийг гадаадад цөлмөн гаргаж байсныг чинь өнөөдөр шүүж байна.
Улсын хөрөнгөөр туйлж баян цатгалан амьдарч явсныг чинь жигшиж байгааг чи мэд! хэмээн
нэг сүүдэр хашгичихад өөр нэг сүүдэр "Хүний ёсоор хальсан тандаа буян үйлдэх минь. таны
нэр мөр хоёр цагаан болохоор үр сад удам судар чинь сайн сайхан яваа гээд нулимс унагана.
Сүүдрүүд дагаж явсан эздийнхээ амьгүй шарилтай ийнхүү ярилцсаар.

Зэвгэр хүйтэн салхи үлээн хүүгэж том том хон хэрээнүүд лэглийн сууна.

Оршуулгын газар чив чимээгүй ч бүдэг саарал сүүдрүүд буг чөтгөр гэлтэй сүүдэгнэнэ.

1990
БӨХИЙН ЭХНЭРИЙН ЗОВЛОН
Хорин тавны жил орсон, одоо чи нөхөрт гармаар юм даа гэж ээж минь үглэж байна.
Үеийн хүүхнүүд, танил тал, хамт ажилладаг нөхөд минь цөм л намайг "Хүнтэй суугаач?" гэж
шахна. Үнэнийг хэлэхэд намайг тоогоод "Сууя" энэ тэр гэвэл ч би энүүхэн эндээ гэхэд уухайн
тас л байгаа л даа. Гэвч намайг эргүүлэх хархүү олдсонгүй. Би толинд хараад ганцаараа
заримдаа

- Чи хүн тоохооргүй царай муутай гэж үү?" гэж дүрснээсээ асууна Ай хөөрхий яая гэх вэ
дээ. Би ямар өөрөө эр эргүүлээд гүйж явалтай биш. Нөхөр болох хүн аяндаа л хүрээд ирдэг
юм гэнэ билээ.

... Гэтэл хүссэн юм хүзүү сээрээр гэгчээр намайг ханхар өргөн цээжтэй, хавийн хүн
сууж хармаар сайхан эр нэг өдер “Өөрөө хань ижилгүй бол надтай суухгүй юу" гэдэг юм
байна. Би бүсгүй хүний цэвэр ичимтгий зангаа золтой л мартаад "тэгье!" гээд
хашгирчихсангүй. Хэлээ хазаад зогслоо. Тэр хүн бөх гэнэ. Яагаав нөгөө барилддаг бөх, хэдэн
орой ажлаас тарахад өнөөх маань отож байдаг болов. Манайхан ч гадарлажээ. Найз
хүүхнүүддээ, гэр орныхондоо аав ээждээ цөмд нь хэллээ.

Аав болохоор "Иш бөх хүн гэдэг чинь тийм элбэг таардаг юм биш. Сайхан хүү харагдана
билээ? Наадмаар хүргэнээ хараад сууж байвал мөн сайхнаа” гэхэд ээж "Тохитой томоотой л
хүн шиг байна. Одоо хаанаас хэнийг эрж явах вэ? Суу суу. Адаглаад зуны гэрээ хурааж муу
амбаартаа ороход аав нь чадал хүрэхгүй байна шүү дээ!" гэж улаан цайм ятгав. Найз хүүхнүүд
минь "Аштай юу даа Долгор минь, Бөх гэдэг чинь гэрийнхээ хоолноос хороолгүй улсын хоол
идэж бэлтгэл сургууль гээд архи тамхи хэрэглэдэггүй аятайхан хүмүүс байгаа. Бас тэмцээнд
орж бай шагнал их авдаг, гадаадад олон явдаг ёстой гоогоо биш үү? Нийл нийл! Нүд дүүрэн
сайхан эр байна" гэж янгинатал ятгаж, би ч бөх залуутайгаа сууж орхилоо . Нэг удаагийн
жижиг тэмцээнд түрүүлж шагнууллаа. Би нөхрийнхөө барилдаж байгааг огт хараагүй билээ.
Нэг удаа би "Чиний барилдахыг үзмээр байна" гэвэл тэр намайг ганц гар дээр өргөөд
"Наадмаар хараарай" гэдэг юм байна. Уг нь манай нөхөр "Самбо, жүдо, чөлөөт, үндэс" гээд
бүх л барилдаанаар барилддаг юм гэсэн. Нөхрөө гадаадад явж, гоё бэлэг хэзээ авчирч өгөх
бол гэж би, хүргэнээ улсын наадамд барилдахыг харах гэж аав хүлээн нилээд хэдэн сар
боллоо. Харин нөхөр минь тийм ч сайн бөх биш байсан ажээ. Би нэг удаа заалын барилдаанд
орж нөхрөө нууцаар харж суулаа. Би өөрийн эрхгүй нүдээ анив. Хөөрхий нөхрийг минь
нөгөө өрсөлдөгч нь ёстой хумхиж тавьж байна. Хаанаас нь л бол хаанаас өргөөд шиднэ.

Миний өмне суугаа нэг эр “Энэ хоолны савыг хасмаар юм. Хэдэн жил л улсын хоол
идлээ. Хөөе наадахаа хас хас. Зугатаад байна. Торго торго" гэж ирээд л орилж гэнэ. Миний
уур хүрээд "Та өөрөө гараад барилд л даа" гэвэл нөгөө эр "Чамд эр улсын ажил ямар хамаа
байнаа. Энэ авгай чинь одоо яах нь вэ? Энэ муу дэвжээний алчуурыг өмөөрөөд байхдаа яадаг
юм бэ?" гэж уурлав. Дэвжээний алчуур гэдэг үг намайг нэгмөсөн гонсойлголоо.

Би нөхрийнхөе барилдахыг харахаас ичдэг болов. Харин евгөн маань үргэлж л


барилдана. Нэг удаа телевизээр гарлаа. Үндэсний бөх шүү дээ. Гэтэл нөхөр минь 60 дөхөж
яваа өвгөнтэй тааржээ. Аав "Энийгээ ч дөнгөлгүй дээ. Настай амьтныг зөөлхөн хаяасай
билээ гэж хэлж дуусаагүй байтал хүмүүс орилоод алга ташаад орхив, Харвал манай нөхөр
тэрий хадаад нөгөө өвгөн дээрээс нь харуулдаж байна. Дүү нар "Хүргэн ах шараа шараа!
Уначихлаа" гэж байна. Аав "Хн уначихаад бас тахимаа өгөхгүй байдаг нь юу ч билээ дээ!"
гээд зурагтын өмнөөс холдов.

Орой нь нөхөр минь ирээд л ууртай "Хийморь алгаа! Алив хөгшөөн ганц шил архи өгөөч!
Баяр болж байгаа байна даа!" гээд гуйлаа. Нэг мэдсэн баяраар хэрэглэх гэсэн зургаан шил
архийг хоосолж дуусаад дахиад нэхэж байна. Тэр "Дараа даагаа нэхнээ" хэмээн шүдээ
хавирлаа.

1990
ШАГЖИЙН ВАНЧААРАЙ

Ш.Ванчаарай 1932 оны 7 сард Завхан аймгийн Яруу суманд төржээ. Тэр дунд сургууль
төгсөөд хөдөөгийн сургуульд багшилж байв. Дараа нь дээд сургуульд орж 1959 он МУИС-ийн
анагаах ухааны факультетийг төгсөн ХҮНИЙ ИХ ЭМЧ БОЛЖЭЭ. Тавиад оноос уран зохиол
бичиж эхлэн “Яруугийн хавар" туужууд 1959, "Хун" өгүүллэгүүд 1964, "Амьдрал" тууж
өгүүллэгүүд, “Гал улаан цэцэг" 1973, "Буурал хангайн даваа" 1974, "Сэтгэлд гийсэн гэгээ"
1976, "Хүний мөс'' 1986, "Нарны сургууль" 1989, "Шагнал шийтгэл" 1990 роман болон
“Мичин жилийн хавар" 1982 зэрэг жүжгийн зохиол бичжээ.
СҮНС
Шөнө дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгийн "Сэхээн амьдруулах" тасгийн нэгдүгээр
өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат залгаастай аль хэзээний
ухаангүй болсон нэгэн охин хэвтэх бөгөөд түүний царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь
худгийн ус лугаа адил гүн хар болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод
болжээ. Харин түүний намирсан урт үс нь орны урд руу унжих агаад гантиг шиг мөлчийсөн
хүйтэн духыг нь богинохон хуруутай жижигхэн гараараа илбэн байсан сувилагч Туул их л
доороос сүүрс алдан хиймэл амьсгалын аппаратын хүчилтөрөгч өгч буй хошуувчны завсраар
цэвэрхэн самбай даавуу сурмаг гэгч оруулан түүний ам, хамрыг үе үе арчиж цэвэрлэн арга
тасарсан байдалтай зогсоно. Эдний тасгийнхан энэхүү арван зургаахан настай Сувдаа охиныг
бүтэн сар шахам асарч тойлохдоо "Торомгор" хэмээн өхөөрдцгөөж өвчнөөс нь ч болсон уу,
угийн хүүдэрхүү гэнэн хөөрхөн занд нь ч автагдсан уу цөмөөрөө дотносон хайрладаг болжээ.
Түүн дотроос сувилагч Туул яагаад ч юм бэ түүнийг дэндүү хайрлахыг яана. Туул эхлээд эмч
нарынхаа хэж ярьж байгаад нэг л итгэж чадахгүй байснаа сүүлдээ Сувдаагийн өвчний ноц
гэмийг мэдэрч юухнаар ч болов тус дэм болох гэсэр түүнээс холдож чадахгүй нэгэн болсон
юм санж.

Туул энэхүү уяхан сэтгэлдээ автан "Торомгорыгоо" асарч сувилсаар байгаад огтоос
хөдөлж чадахгүй удаан хэвтсэн хүний ташаан толгой, ууц нурууны арьс хөрсийг гэмтээхгүй
байх нэгэн арга олсон юмсанжээ. Энэ бол хонины сүүлний тос шингээсэн хөвөн жинтүү юм.
Өдөрт “Торомгорынхоо" доор тавьсан энэхүү жинтүүг олонтаа эргүүлэн тойруулан, нус
нулимсыг нь арчиж цэвэрлээд, хэвтэрт удсан зовлонг огт эдлүүлэхгүй санаатай жижиг сияан
саванд юу л гарна ганцаараа асгаж гялалзтал угааж арчин санаа сэтгэл нь бага боловч амрана.
Сүүлийн үеэс Сувдаагийн булчингийн саажилт улам бүр газар авч амьсгаа нь бачууран, зүрх
нь зогсчих гээд байдаг болсноос хойш Туул бүр ч сэгэл зовнин дэргэдээс нь холдож чадахгүй
болов. Тэгэхэд Сувдаа "Эгч ээ! Би эдгэж босчихоод тан шиг сувилагч болно. Бурхан минь
намайг өршөөж хайрла! Би олон хүнд Туул эгч шигээ тус болж чадна шүү Бурхан гуай" гэж
амандаа ахин дахин үглэж савх шиг нарийхан хуруутай чөргөр гараараа залбиран духандаа
хүргээд "бурхан намайг өршөөнө тийм ээ, эгч ээ" гэхэд Туул толгой дохин түүнд
дуулдахааргүй гүнээ санаа алддаг байлаа. Ер нь ямар ч хүн энэ эцсийн мөч нь тулаад ирэхээр
дотоод хүчтэй сэрлээсээ болдог ч юм уу өвчний ад гэмээр нэгэн иймэрхуү хүсэл мөрөөдөлд
автдагийг сайн мэдэх Туулд энэхэн зуур орох байх газар олдохгүй болдог байв. Харин Сувдаа
сүүлийн хэд хоног хөдөөнөөс ирэх ёстой ээжээ асуухаа болиод бурханаас өршөөл гуйх нь
цеерөн өрөөний адрыг ширтэн дуу шуугүй хэвтэх нь их болжээ.

Түүний ухаан дэн дун болж буйг хар зөнгөөрөө мэдсэн Туул яагаад ч юм бэ миний
жижүүртэй үед "Торомгор" минь бурхан болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ бодох болжээ.
Энэ бол түүнд эцсийн удаа туслах гэсэн нэгэн хүсэл байлаа. Туул Сувдаагийн цусны даралтыг
нэгэнтээ үзэж, хурууныхаа өндгөөр хичнээн даравч судасны нь лугшилт баригдсангүй,

Туул иймэрхүү үед тэгтлээ их сандардаггүй атал энэ удаа сандчаад явчихав Нэг мэдэхнээ
жижүүрийн эмчийг дагуулаад ирчихсэн байлаа.
Эмч залуу зүрхний ажиллагааг хянаж буй аппаратын зүүг хөдлөхгүй болсныг харангуут
мэдээд зүрхийг удтал чагнаснаа,

- Зүрх нь ажиллахгүй болчихжээ. Аппаратаа салга гэж хэлчихээд явчихав. Туул эмчийг
гарсны дараа хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй, түүний хөрчихсөн духыг илбэн
арга тасран хэсэг байв. Орны тушаах ханын бүдэг гэрэл охины хөшиж хөдөлгөөнгүй болсон
нүүрийг гийгүүлнэ.

Туул бүх юм өнгерснийг мэдэж байсан ч хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй
байлаа. Тэгсээр үүр гэгээрсэн хойно ядарч туйлдсан Туул аппаратын хошуувчийг чичирч
салганасан гараараа аваад, хөнжлийн даавуугаар охины нүүрийг эвтэйхэн бүтээж юунд ч юм
хоргодосхийн том цонхны янз модыг түшин ганцаараа хэсэг зогсож тэнгэрийн хаяа ширтвээс
дорноос алтан шаргал туяа татаж, эднийхний хайрыг булаасан гэнэн хонгорхон охины
цогцсыг жигтэйхэн тод гийгүүлэв. Тэрбээр хар дарсан зүүднээсээ салж чадахгүй байгаа мэт
болоод охиныг дэндүү хайрлаж өрөвдөж байлаа. Туулд ийнхүү эцсийн амьсгалаа хураах нь
нэг бодоход зүүд шиг ч ... нөгөөтэйгүүр хорвоогийн мөнхийн ганц үнэн шиг. Тэгснээ "сүнс
байдаг бол Сувдаагийн сүнс надад ирээсэй! Сувдаа шиг сайхан охинтой болох юмсан" гэх
жигтэй бодол толгойд нь зурсхийх агшинд хэвлий рүү нь нэгэн зөөлөн увидас совин ч гэмээр
ер бусын юм ороод ирэх шиг болж, хэвлий дэх таван сартай хүүхэд нь зөөлөн зөөлнөөр
хөдлөх шиг болох нь тэр.
Дарамын БАТБАЯР
Д.Батбаяр 1941 оны 11 сарын 1-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.

1966 онд Монгол улсын их сургуулийн геологийн салбарыг төгсөөд инженер –


геологичоор ажиллаж байснаас гадна Монголын радиод сурвалжлагч, Соёлын яаманд
мэргэжилтэн. "Цог" сэтгүүлд нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ "Мөнх тэнгэрийн хүчин дор" туульсын
киноны зохиол бичилцэж "Дөшин жирмийнхэн", “Гэгээ", "Ногоон сүмийн сүүдэр",
"Цөөрөм", "Хайрыг хайрла" зэрэг олон жүжиг бичиж МЗЭ-ийн шагнал, төрийн шагнал
хүртсэн байна.

Тэр "Өндөрт хатгасан туг" түүхэн найруулал \1972\, "Жаргалын найман морь"/1974/,
"Алтан бөгж" / 1979/, "Шувуу бүхэн жаргалтай" /1983/, "Аниргүйн эрвээхэй" /1983/, "Цахилж
яваа гөрөөс" /1984/, "Ирэх өдрүүдийн нар сар" /1987/, "Айсуй баярын зөн" /1990' "Саахалтын
нууранд ангир дуугарна" /1990/, "Амрагийн тэнгэр" /2001/, "Хайрыг хайрла" /УБ, МУЗД 73-р
боть 2001/, "Мемонтог бүтээхүй" /2001/ ном бүтээжээ.
АМРАГИЙН ТЭНГЭР
Тэр зун, зун зунаас илүү сайхан зун байсан сан. Манайхан айл хотлоороо Чулуут голын
сэргэлэн дэнжид зусч байлаа. Айлын маань бүсгүй Халиунаа эгч урьд хожид үзэгдэж
харагдаагүй хачин сонин инээмсэглээд байхаар нь би өөрийн эрхгүй гайхан гөлөрчихсөн
зогсож байлаа. Тэгсэн чинь Халиунаа эгч,

- Яав? Юугаа хараад байгаа юм гээд дахиад л өнөө ер бусын инээмсэглэлээрээ


инээмсэглэхэд нь би бас инээмсэглэн,

- Та хүнд гижигдүүлчихсэн юм уу гэлээ.

- Юун гижиг? Би хэнд ч гижигдүүлээгүй. Яаж байна?

- Тэгээд, та яагаад зүв зугээр байгаа хэрнээ инээгээд байгаа юм?

- Аан! Бас! Гярхай жаал байх нь! Овоо, овоо. Хүн гярхай байхгүй бол аз жаргалынхаа
хажуугаар өнгөрчихнө шүү.

- Та, тэгээд юунд инээсэн юм бэ?

- Чи бас инээмээр байна уу?

- Аа, хаа.

- Бас хөөе! хар нялхаараа байж. Хөлийн чинь тавгийг жаахан гижигдэхэд л чамд болоо.
Үхэтлээ хөхөрнө, чи. Аа харин инээхгүй.

- Инээхгүй ээ? Инээх хөхерөх хоёр, хоёр өөр гэж үү?

- Өөр байлгүй яах вэ. Инээд гэдэг чинь хүний дотроос гардаг юм. Түүнээс биш гаднаас нь
мянга гижигдээд хүн хөхөрнө үү гэхээс инээхгүй. Одоо бол би гижигдсэн ч хөхрөхгүй байхаа.

- Яагаад хөхрөхгүй гэж? Тэгвэл би таныг гижигдэе л дээ. Та хөхрөх нь үү, үгүй юү, үз.

- Ухай, бас дуртай юү. Эрийн хугархай гэсэндээ бас хөөрхөн зальтай амьтан байх нь.
Битгий нэг бяруу болоогүй байж бухын явдлаар явах гээд байгаарай гээд царайгаа төв
болгоход нь би дуугүй болж гутлынхаа хоншоорыг ширтэв. Халиунаа эгч инээд алдан,

- За, яасан? Гомдчихсон уу? За, за худлаа худлаа. Эгч нь тоглосон юм. Хөөе! Би чамд
ёстой нандин юмаа үзүүлэх үү гэхэд нь би баярлан,

- Тэг!

- Харин чи хэнд ч үг алдаж болохгүй шүү.


- Алдахгүй ээ.

Халиунаа эгч намайг дагуулан Чулуут голын нэгэн цүнхээлийн эрэг дээр очин ус уруу
зааж,

- Тийшээ хар. Юу харагдаж байна?, гэлээ.

- Загас явж байна. Алгана юм уу даа.

- Үгүй, үгүй, загасны цаана юу харагдаж байна.

- Загасны цаана уу? Аа бас нэг загас. Цаана нь бас нэг!

- Хн!. Чамд ямар ч авьяас алга.

- Ямар авьяас?

- Дурлах авьяас.

- Аа харлаа, харлаа. Нэг цагаан, цагираг юм байна,

- Тэр чинь.

- Юу юм бэ?

- Мөнгөн бөгж. Би эртээр зүүж ирээд ээжээс айгаад хийчихсэн юм. Хэн ч мэдэхгүй, хэн ч
харахгүй, гоё газар хадгалсан байгаа биз дээ гээд өнөөх хачин сонин инээмсэглэлээрээ
инээмсэглэв. Тэгэхэд л би анх удаа Халиунаа эгч ямар сайхан шүдтэй юм бэ гэж бодлоо.

- Энэ ямар учиртай бөгж гэж чи бодож байна?

- Мэдэхгүй.

- Би чамд ярьж өгөх үү.

- Тэг.

- Аа, болъё, болъё.Аягүй бол чи үе тэнгийнхээ банди нарт чалччихна.

- Үгүй дээ! Би хэнд ч хэлэхгүй. Би тэдэнтэй чинь барилдахаас өөр юү ч ярьдаггүй юм.

- Нээрэн биз?

- Нээрэн, нээрэн.

- Тэгвэл чи шанд нь маргааш үдээс хойш миний оронд хонь жаахан

хариулж өгнө шүү.


- Тэгье. Өдөржин ч хариулсан чадна.

- Лав биз?

- Лав гээд толгой дохиход минь Халиунаа эгч сууж байсан чулууныхаа дэргэдэх том хар
чулуун дээр хуруугаараа ямар нэгэн юм хий бичих зуураа,

- Би байнаа гээд үгээ эхлэснээ дуугүй болон мөнөөх хар чулуугаа ширтэн инээмсэглэж.

- Энэ бөгжийг надад нэг хүн өгсөн юм байхгүй юү. Хотод их сургуульд сурдаг юм. Одоо
амралтаараа ирчихээд байгаа юм... Ямар гоё, гоё юм ярьдаг гэж санана. Биширмээр... Тэр
өөрийнхөө зүүж явсан бөгжөө надад өгсөн юм... Чи мэдэхгүй л дээ. Бөгж өгнө гэдэг чинь
цаанаа нарийн учиртай байдаг байхгүй юү. Чи дурлал гэж юу байдгийг мэдэх үү гээд миний
өөдөөс харлаа. Нэг тиймэрхүү юмыг хэлдэг гэсэн там тум төсөөлөл надад байсан бөгөөд тэр
зүйл надад нэг ч их сонирхолтой санагддаггүй байсан болоод ч тэр үү, аль эсвэл мэдэхгүй
хүн болж Халиунаа эгчээр "нууц" юмыг нь яриулчихъя гэсэндээ ч тэр үү би толгой сэгсрэв.

- Ямар гоё юм байдаг гэж чи санана. Чамайг миний оронд хааяа хонь хариулж өгч байх юм
бол чинь чамд ярьж өгч байнаа

- Чадна. Би таны орноос хонины чинь ээлж бүхэнд явж өгч байсан ч чадна.

- Их сайн байна. Энэ янзаараа байгаад байвал чи, хүнээр гайгүй амьтан болно шүү. Гэхдээ
ээлж болгондоо ч би чамайг хонинд явуулахгүй ээ. Тэгэх юм бол чи бид хоёр "баригдана".
Хааяа, хааяа хагас өдрөөр, миний яв гэсэн үед л явж өгч байгаарай гэхэд нь би толгой дохиод,

- Танд энэ бөгжийг өгсөн хүнийг чинь хэн гэдэг юм бэ?

- Бас! Даврах нь! Зүгээр л байж үзээрэй. Чи түүний нэрээр яах гэсэн юм?

- Зүгээр л... Сонирхсон юм.

- Хн! Их гоё нэртэй гээд л бодчих. Тийм нэр манай энэ хавьд л лав байхгүй, нээрэн шүү
Ертенц дээр ч тийм сайхан нэртэй хүн ховор байх гээд дуугүй болон голын урсгал дагуулан
алсыг ширтэв.

Энэ өдрөөс хойш ертөнц дээр дурлал гэж нэг их гоё юм байдаг, дурласан хүн Халиунаа
эгч шиг сайхан инээмсэглэдэг, бас тэр дурлал гэдэг юмыг гүн усны цүнхээлд хадгалдаг
гэдгийг мэдсэнээс хойш урьд өмнө сонирхогддог байсан юмс сонин биш болов. Тзр ч бүү хэл
үе тэнгийн хүүхдүүдтэй барилдах ч, барилдаад дийлэх ч, загас жараахайтай хөөцөлдөх ч
сонин биш болчихов. Харин юм бүхнийг гярхай ажиглан, тэр юманд дурлал байгаа эсэхийг
мэдэх гэж эрмэлзэх боллоо. Инээж байгаа хүмүүсийг хармагцаа би инээж байна уу, хөхөрч
байна уу гэдгийг нь ялгах гэж мэрийнэ. Ингэж ажиглаж яваад аав ч, ээж ч. Халиунаа эгчийн
ээж ч Халиунаа эгч шиг инээдэггүй болохыг анзаарсанаас гадна ээж, Халиунаа эгчийн ээж
хоёрт мөнгөн бөгж байхгүй, тэд зевхөн алтан бөгжтэй болохыг нь мэдэж, тэдэнд дурлал
байдаггүй юм байна гэж ухаарсан бөгөөд ерөөс манай хотонд дурлал гэдэг тэр сонин сайхан
юмыг зөвхөн Халиунаа эгч бид хоёр л мэддэг тэр гоё юм Чулуут голын цүнхээлд гялалзан
харагдаж байдаг гэж бодохоос өөрийн эрхгүй баяр хөөр тернө. Бас түүнээс гадна хүмүүс
сайхан муухай нэртэй байдаг, ертөнц дээрх хамгийн сайхан нэр бол Халиунаа эгчийн нэр гэж
бодогдон, хээр хөдөө хонь малын захад явахдаа "Халиунаа, Халиунаа" гэж өөртөө шивнэн,
заримдаа унаж яваа мориныхоо чихийг сортосхийтэл нь чангаар "Халиунаа" хэмээн өгүүлдэг
байлаа.

Хэд хоногийн дараа Халиунаа эгч намайг сэм дуудан, бусдаас зайдуу аваачаад,

- Өчигдөр ямар гоё юм болсон гэж чи санана. Одоо ч ул мөр нь надад байж л байгаа.

- Алив үзье.

- Над уруу сайн хар. Чи ч харахгүй л байхаа даа. Чиний нүд чинь нээгдээгүй байгаа.
Одоохондоо чи бол өндөг.

- Тэр хавьцаа байгаа гээд та хэлээд өг л дөө. Тэгвэл чинь би харна.

- Энд. Уруул дээр... Юү харагдаж байна?

- Юу ч харагдахгүй байна,

- Харахгүй гэж би чамд хэлээгүй юү. Өндөг юм харж байхыг чи үзсэн үү?

- Юу байгаа юм бэ?

- Түүний уруулын мөр миний уруул дээр байгааг чи харахгүй байна уу... Өчигдөр намайг
үнссэн. Ямар үнсдэг гэж чи санана гээд нүдээ анин хуруугаараа уруул дээгүүрээ ямар нэгэн
юм тэмтрэн инээмсэглэхэд нь Халиунаа эгчийн өнөө гоё танан цагаан шүд нь гэрэлтэй юм
шиг яралзана. Халиунаа эгчийг би ийм гоё уруултай болохыг нь өдий болтол хараагүй явснаа
бодохоор үнэхээр л би "өндөг" юм даа гэж өөрийгөө зэмлэн, хүний уруул дээр уруулын мөр
байгаа эсэхийг нь ганц хараад л мэдчихдэг болъё гэж бодлоо. Тэр өдрийн маргааш өглөө
Халиунаа эгч надаас

- Урьд шөнө чи ямар зүүд зүүдлэв гэж асуулаа.

- Мэдэхгүй, зүүдлээгүй байхаа. Та зүүдлэсэн юм уу?

- Зүүдлэсэн.Чи намайг ямар сайхан зүүд зүүдлэсэн гэж санана. Сэрчихээд уруулаа
хэлээрээ шилэмдэхэд амт нь амтагдах шиг санагдсан.

- Аа, мэдлээ! Та их гоё юм идэж зүүдлэсэн үү?

- Юун идэх юм! Тэрнээс чинь хамаагүй гоё.

- Тэгээд, та ямар зүүд зүүдлэсэн юм бэ?


- Тийм зүүдийг хүнд ярьдаггүй юм.

- Яривал яадаг юм?

- Хэн нэгэн хүнд ярьчих юм бол чинь зүүдлэсэн зүүд чинь бүтдэггүй юм.

- Тэгвэл та надад битгий яриарай.

- Чи нээрэн овоо жаал шүү. Овоогий чинь бодвол ярьчихмаар л байна. Даанч болохгүй л
дээ. Яагаад гэвэл би тэр зүүдийг бүтээсэй гэж бодоод байгаа юм.

- Яах юм, яах юм гэсэн хэрнээ "ямар зүүд зүүдлэсэн юм бол. Яриад өгөөч гэвэл ярих л
байсан даа" гэж бодохоор бяцхан харамсал төрж байсан боловч,

- Таны зүүд чинь бүтнээ гэж хэлэхэд Халиунаа эгч баярласан янзтай,

- Ерөөлөөр чинь болог гэлээ.

- Сайхан зүүд зүүдлэх үнэхээр сайхан уу?

- Сайхнаар барах уу. Өдөржин сэтгэл өег явна гээч. Зарим сайхан зүүд бүр хэдэн өдөр ч
сэтгэл санаанаас гардаггүй юм. Ер нь орчлонд зүүд шиг сайхан юм хаа байна Хүн зүүдэндээ
жаргадаг шигээ жаргадаг ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд шүү дээ. Дамаан бусдын зүүдэнд
орох

- Бусдын зүүдэнд орох оо?

-Тийм. Тэр намайг хэдийн зүүдлэсэн гэсэн.

- Ямар гоё вэ! Таныг хүн зүүдлээд л ...

- Чамайг ч гэсэн мөд зүүдлэнэ шүү дээ.

- Хэн?

- Хэн нэгэн хүн ...

"Хэн нэгэн хүн" гэсэн нь надад хачин сонин санагдав. "Хэн намайг зүүдлэх юм бол?" гэж
бодохоор өөрөөс нь өөр хүн эс олдоно. "Тэгвэл мөн гоёо. Их сайхнаар зүүдлэгдэх юмсан.
Хэрэв намайг зүүдлэвэл, зүүдлэснээ надад хэлэх болов уу..." гэхчилэн элдвийг угсруулан
бодсоор заримдаа би Халиунаа эгчид зүүдлэгдчихсэн юм шиг болж, хариуд нь өөрийг нь хэн
ч зүүдлээгүй сайн сайхнаар зүүдлэхсэн гэж мөрөөдөн хэдэн шөнө дараалан зүүдлэх гээд
чадсангүй. Халиунаа эгч зүүдэнд минь орж өгөхгүй байлаа. Магадгүй, өөр хүний зүүдэнд
ороод байгаа болохоор ч тэр байж мэднэ.

Заримдаа "Та миний зүүдэнд орооч" гэж гуймаар санагдана. Тэгж гуйж болохгүй гэдгийг
зөнгөөрөө мэдэж байгаа хэрнээ харцаар гуйдаг байлаа, Тедөлгүй Халиунаа эгч нэг их сонин
үгтэй дуу аялах болов.

- Та хаанаас ийм гоё дуу сураа вэ?

- Тэр надад зааж өгсөн юм.

- Та, тэгээд, яасан амархан сурдаг юм.

- Дуу сурах, ер юу байх вэ дээ. Харин мартах нь л хэцүү.

-Мартаж яах юм, дуулаад л байхгүй юу.

- Чи мөн ч нялхаараа байна даа. Хуучнаа мартахгүй бол яаж шинэ дуу сурах юм.

- Сурсан дуугаа мартах амархан уу?

- Гайгүй ээ. Зарим нь мартагдахгүй, зовоодог л юм гэснээ санаа алдаад "Амрагийн


тэнгэр алсхан л байна уу даа" гээд нэг л уйтгартай аялав.

- Та яагаад ийм их уйтгартай байгаа юм бэ?

- Учрах хагацах гэж үнэхээр айхтар юм байдаг юм байна даа гээд санаа алдан,

- Нөгөөдөр хот уруугаа явчихна. Шувуугаа дагаад явчихаж чаддаггүй нуур шиг л
мэлтийгээдхоцорно доо гээд харцаа надаас буруулав. Нүдэнд нь нулимс дүүрч ирэхийг
зэрвэсхэн харсан болоод ч тэр үү, аль эсвэл нулимс унаган суугаа бүсгүй хүн аргадаж
үзээгүйдээ ч тэр үү, яах ч учраа олж эс чадан дэмий л баахан дуугүй суув.

Халиунаа эгч алчуур гаргаж нүдээ арчаад,

- Би чамд хэлээгүй байхаа даа, энэ алчуурыг тэр надад өгсөн юм гээд надад өгч үзүүлэв.
Эргүүлж тойруулж үзэж байсан чинь нэг их содон үнэр гарах шиг болохоор нь үнэрттэл
Халиунаа эгч миний гараас алчуураа булаах шахуу аваад,

- Үүнээс хойш, түүнээс цааш бүсгүй хүний алчуурыг битгий үнэрлэж байгаарай гэлээ.

Тэр өдрөөс хойш Халиунаа эгчийн нулимс мэлтэгнэсэн хар нүд хонь малд явсан ч, тооно
ширтэн хэвтэж байсан ч нүдэнд минь харагддаг болчихов. Сэрүүн байхад нүд, шүд, дуу
хоолой нь дэргэд юм шиг нүдэнд ийм тод томруун харагддаг хэрнээ огт зүүдлэгдэхгүй
байгаад нь би гайхна. Халиунаа эгчийг зүүдэлж чадахгүй байгаа маань би өөрөө түүний
зүүдэнд орж чадахгүй байгаатай л холбоотой юм шиг бодогдоно.

Алчуураа надад үзүүлсэн тэр өдрийн нөгөөдөр орой нь Халиунаа эгчээр нөгөө шинэ дууг
нь заалгая гэж бодон, саах хонь буцааж явахад нь гүйж очлоо. Миний бараанаар Халиунаа эгч
газар суун намайг хүлээж байлаа. Би гүйж очин дэргэд нь суугаад "Нөгөө дуугий чинь
заалгая" гэж хэлэх санаатай түүний зүг хартал Халиунаа эгч хүзүүн дээрээ хүнд
чимхүүлчихсэн харагдав. Тэгэхээр нь би :
- Эгчээ, таны хүзүүг хэн чимхчихээ вэ гэлээ. Халиунаа эгч,

- Юу?! гээд хүзүүгээ гараараа тэмтчихээр нь би гарыг нь өнөө чимхчихсэн сорви дээр
аваачин,

- Энд. Бүр улаан сорвитой болтол нь чимхчихэж.

- Яанаа. Ээж харчихаагүй байгаа гээд хоолойныхоо товчийг товчлоод,

- Одоо харагдаж байна уу?

- Үгүй

- За. яамай. Ямар азаар чи харав аа гээд санаа алдан тонгойж,

- Яваад өгсөн шүү дээ гэж хоолой зангируулан хэлэв.

Ийм үедээ надад дуу зааж өгөхгүй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн би хэлэх гэснээ хэлсэнгүй.
Харин "яваад өгсөн шүү дээ" гэдэг үгийг сонссоноосоо хойш яагаад ч юм надад нэг их баяр
хөөр төрж, түүнээ Халиунаа эгчээс нууж ядан суулаа. Хэрэв тэр үед миний нүүр өөд харсан
сан бол урьд хожид үзэгдэж харагдаагүй инээмсэглэлийг минь ул мөрийг олж харах байх даа,

Чухам яг энэ өдөр би Халиунаа эгчид тэр нөгөө содон үнэртэй алчуур шиг нь алчуур авч
өгье гэж бодсон билээ. Энэ хүслээ биелүүлэхийн тулд ааваас ном авна гэж хэдэн төгрөг аваад
сумын төв орж бүх л дэлгүүр мухлагаар нь орсон боловч олсонгүй. Хожим хойно би тийм
алчуурыг хаа ч худалддаггүй болохыг мэдсэн юм. Гоё нэртэй хүнээ явчихсанаас нь хойш
Халиунаа эгч "Амрагийн тэнгэр алсхан л байна уу даа" гэсэн сонин үгтэй дуугаа үргэлж
шахуу аялаж явах болсон учраас би заалгах ч зовлонгүй, хар аяндаа сурчихав. Нэг өглөө
үхэрчилж явтал Халиунаа эгч инээд алдан гүйж ирээд намайг тэвэрч хоёр хацрыг минь
ээлжлэн үнсч, толгойг минь цээжиндээ удтал тэврэн,

- Би урьд шөнө цаадахыг чинь зүүдэлсэн. Одоо надад удахгүй захиа ирнэ, мэдэж байна уу
чи, захиа гэж юу болохыг гэхэд нь би арай чүү шүлсээ залгин,

- Мэдэж байна. Та бас зүүдэнд нь орсон болоод л тэр гэж хэлэхдээ хатан аргасан
хоолойныхоо хэрхэн чичирч байгааг мэдэрлээ. Аз болоход Халиунаа эгч анзаарсан ч янзгүй,

- Нээрэн, тийм байх шүү. Чи бас тэгэжээ байгаад эрийн хагархай юмаа хэмээн баярлан
өгүүлэв

Тэгэхэд л би Халиунаа эгчийг ямар халуун, зөөлөн уруултай болохыг, түүний цээжинд
толгойгоо наан зогсоход хамаг биеэр минь түүний биеийн халуун илч гүйж байсныг дахин
дахин амтархан бодож, Халиунаа эгчтэй өвөрлөлдөх ямар сайхан бол гэж сэмхэн мөрөөснө.

Захиа ирэх хугацаа өнгөрч удах тусам Халиунаа эгч дуугаа хураан, нөгөө бөгж байгаа
цүнхээлийнхээ эрэг дээр ганцаар суух нь ихэслээ. Бид хоёр нөгөө бөгжөө уурганы үзүүрээр
гогдон авах гэж байгаад ёроолынх нь лаг шаварт шигтгэн алга болгочихсноос хойш бүр ч
гунигтай байдаг боллоо. Би хэдийгээр Халиунаа эгчийг инээлгэж, хөгжөөж чадахгүй
байгаадаа гутрах авч дотроо захиа битгий ирээсэй гэж бодно.

Нэг өдөр Халиунаа эгчийг Чулуут голын эрэг дээр ганцаарханаа сууж байхад нь би очлоо.
Халиунаа эгч уйлсан бололтой байв.

- Та яагаа вэ?

- Яагаа ч үгүй ээ.

- Тэгээд, та яагаад уйлсан юм? гэхэд Халиунаа эгч уртаар санаа алдан,

- Том болоод хүнд битгий сайн болоорой.

- Яагаад тэр, вэ?

- Чамд юу ч байхгүй болох болно.

- Ямар юм байхгүй болно гэж? Зүүд үү?

- Ямар юм байхгүй болохыг нь чи эхлээд мэдэх ч үгүй. Харин байхгүй болсон хойно нь л
чи юу байхгүй болсныг мэдэх болно.

- Байхгүй болчингуут нь хаа нэг газраас авчихгүй юү.

- Чи ч үнэхээр нялх амьтан юм да. Буцаж олддог, хаа нэг газраас авчихаж болдог юм чинь
байхгүй болдоггүй юм ...

Энэ үгийнх нь учрыг би намар орой болж, манай хоёр өөр өөрийн өвөлжөө бууцыг
бараадан хоёр тийшээ салж нүүх болоход мэдэв. Тэгэхэд би цүнхээлийн ёроолд алга
болчихдог өнөөх мөнгөн бөгж шиг нь бөгж авч өгнө гэж өөртөө андгайлж билээ.

Сургууль цуглаж, хичээл эхлэв. Би ангийнхаа охидыг нэг бүрчлэн ажиглавч Халиунаа эгч
шиг нүд шүдтэй, Халиунаа эгч шиг инээмсэглэдэг охин олж харсангүй. Бусад ангиудад ч,
сумын төвийн хүүхнүүдийн дунд ч Халиунаа эгчтэй төстэй хүн байхгүй байлаа. Намрын
сүүл сар гарч байх үед Халиунаа эгчийг хот уруу явчихсан сураг дуулдаад чимээ тасрав.
Тэгмэгц нь би Мижид дарханаар мөнгөн бөгж цохиулна гэж цуглуулж байсан хэдэн төгрөгөө
бүр олон болгож байгаад хот орж эрдэм сураад, Халиунаа эгчийг олж уулзан биширмээр гоё
гоё юм ярина гэж шийдэн, аав ээж, ах эгчийн өгсен мөнгийг элдэв аар саарханд үрэлгүй
ширхэгчлэн хямгадсаар овоо ч хэдэн төгрөгтэй болж байтал байрны маань ахлах ангийн
хүүхдүүд дээрэлхэн хайрцаг савыг минь нэгжиж байгаад бүгдийг нь олоод авчихав. Би багш,
захиралд хэлье гэтэл "юун мөнгө, яах гэж энэ их мөнгийг хадгалж байсан юм" энэ тэр гэж
байцаах л лав тул яаж ч чадалгүй өнгөрөв. Тэгэхэд л нулимс ямар шорвог гашуун байдгийг
мэдэрч билээ.

Тэр цагаас хойш Халиунаа эгчийн барааг харалгүй хичнээн ч жил болж вэ дээ. Он жил
улирах тусам Халиунаа эгч бид хоёрын нас улам ойртсоор бид хоёр чацуу болж, төдөлгүй би
Халиунаас ах болж, жил өнгөрөх тусам Халиунаа бид хоёрын нас эргэж ойртохын аргагүй
холдсоор л байнам.
ТОЛИНЫ ӨМНӨ
Мөнхцэцэгийг инээмсэглэн алхсаар өрөөндөө орж ирэхэд Хорлоо толины өмнө суун
нүүрнийхээ будгийг арилгаж байлаа.

- Та яасан хурдан ирдэг юм бэ? хэмээн Мөнхцэцэг том алаг нүдээ дүрлийлгэн асуухад
хурдхан харья гэж бодсон Хорлоо түүн тийш харсан ч үгүй хацрынхаа будгийг арчиж байсан
хуучин хөвөнг хогийн сав уруу чулуудаад ширээн дээрх боодолтой зөөлөн цагаан хөвөнгөөс
хэсгийг авч тос түрхэн нүүрнийхээ будгийг дахин арчих зуур,

- Хоосон тайзан дээр ямар юмаа хийж удах вэ дээ гэж тэрүүхэндээ дуугарав. Мөнхцэцэг
ширээ рүүгээ очин өмнөх сандал дээр нь суун толинд тусч буй инээмсэглэсэн царайгаа
зэрвэсхэн харж,

- Яагаад ч юм тайзан дээр байгаад л баймаар санагдсан. Үзэгчдийн явцгааж байгаа


чимээ, тайзныхны юм хүмээ хурааж байгаа энэ тэр нэг л гоё.

- Өө нээрэн, за алив баяр хүргэе гээд Хорлоог түүн тийш эргэхэд Мөнхцэцэг босч очин
баруун хацраа өгч үнсүүлээд буцан ирж суудалдаа суун,

- Ямар болсон бэ, та намайг харсан уу гэхэд Хорлоо толь руугаа дух зовхиныхоо будгийг
арчингаа,

- Харсан, харсан. Хөөрхөн дүр болчихсон байна лээ.

- Нээрэн үү, Хорлоо эгчээ!

- Нээрэн нээрэн.

- Өө ашгүй, ямар гоё вэ гэж Мөнхцэцэг уулга алдснаа ухасхийн босч Хорлоо дээр гүйн
очиж хүзүүгээр нь тэврэн авч хацар дээр нь шовхийтэл үнсээд хацарт нь хацраа наан,

- Эхлээд над аягүй амархан дүр шиг санагдаж уу. Үг хэлэхгүй юм чинь. аятайхан ороод л
ширээн дээрээс дэвтэр аваад л гарчих юм чинь юу байхав гэж бодоод л хийсэн чинь
болдоггүй ээ. Дуу аялаад орж үзлээ. Гүйгээд орж үзлээ. Болдоггүй ээ. Тэгээд бүр болохгүй
болохоор нь нэг өдөр би гээд Мөнхцэцэг түүний хүзүүгээр тэвэрч байсан гараа авахад
Хорлоо сая Мөнхцэцэгийн хацрын ер бусын халуун, гарынх нь жигтэй булбарай зөөлнийг
мэдрэв. Мөнхцэцэг түүнээс жаахан зайлан зогсоод.

- Ингээд л гээд хэрхэн гэтэж орсноо зогсоод,

- Орсон чинь найруулагч аягүй их хөхөрч үү! гэхэд нь Хорлоо өөрийн эрхгүй инээд алдав.
Мөнхцэцэг ч бас түүнийг даган хөхөрснөө,

- Тэгэхэд найруулагч надад юу гэж хэлсэн гэж санана. "Одоо чамд ганцхан арга үлдэж
дээ" гэж байна. Тэгэхээр нь би "Ямар?" гэлээ. Тэгсэн чинь найруулагч "Мөлхөөд л орж ирэх
үлдэж дээ"...

Хорлоо дахиад л инээд алдахад Мөнхцэцэг ч мөн инээд алдан хоёул хөхрөлдөв.

Хорлоо цүнхнээсээ алчуур авч нулимсаа арчаад,

- Хэзээ тэр вэ? гэхэд Мөнхцэцэг,

- Аль хэдийн. Та байгаагүй ээ. Яагаав, нэг хэсэг гуравдугаар үзэгдлийг авч үлдээд
сургуулилдаг байсан шүү дээ, тэгэхэд

- Аан.

- Тэгээд сүүлд нь би ёстой азтай олсоон гээд Мөнхцэцэг хоолойныхоо өнгийг төв болгон,

- Нэг өдөр найруулагчид загнуулж загнуулчихаад, өрөөндөө орж ирж жаахан уйлчихаад гэр
өөдөө явж байсан чинь нэг өвгөн самар зараад сууж байгаа харагдана. Тэгэнгүүт л гүйж
очоод пальтоныхоо халаасыг түнхийтэл нь самар хийлгэж аваад буцаад л гүйчихсэн.

- Хн.

- Хүрээд ирсэн чинь ашгүй, найруулагч яваагүй гэрлийн тохируулга хийгээд сууж байна.
Тэгэхээр нь би "Найруулагчаа, би танд нэг юм үзүүлье" гэсэн "тэг" гэж байна. Тэгэхээр нь би
шууд тайз руу гарч очоод л самар цөмөөд гараад ирсэн чинь найруулагч инээмсэглэн "Болж
байна, болж байна. Иймэрхүү юм л би чамаас нэхээд байсан юм шүү дээ” гэж үү. Ёстой
азтай, тийм ээ?

- Азтай, азтай,

- Танд ийм азтай явдал их тохиолддог уу?

- Мэр сэр тохиолддог л юм.

- Тэгж л таарна. Мэдээж шүү дээ, тан шиг олон дүр бүтээсэн хүнд их л байгаа. Дүр бүхэн
эрэл юм чинь. Би сургуульд байхдаа, ёстой юу ч мэддэггүй байжээ. Дүр бүтээнэ гэдгийг ч
хялбархан л юм шиг боддог байж.

- Зүрх алдмаар байна уу?

- Үгүй гээд Мөнхцэцэг ширээ рүүгээ очин сандал дээрээ суун толинд өөрийгөө харж
инээмсэглээд,

- Нэг л сайхан байна, Хорлоо эгчээ. Болдогсон бол энэ чигтээ л гэртээ гүйгээд
харьчихмаар байна. Танд тэгж санагддаг байсан уу гэхэд хөмсөгнийхөө будгийг арчиж байсан
Хорлоо түр бодолхийлэн толь уруугаа ширтсэнээ,
- Санагдахаар барах уу, будаг шунхаа ч арилгамааргүй, хувцас хунараа ч тайлмааргүй л
санагддагсан.

- Дараачийн ролийг аван автлаа тэр хувцастайгаа байдаг бол ямар гоё вэ. Унтсан ч нөгөө
ролийнхоо хүн шиг унтана. Харин яг тэгж зүүдэлж чадах болов уу.

- Яаж?

- Дүрийнхээ зүүдийг зүүдэлж

- Тэр ч яаж чадах вэ.

- Яагаад? Үгүй ээ чадах байхаа. Дүрийнхээ юу бодож хүсэж, юунд шаналж явдгийг мэдэж
байгаа юм чинь.

- Гэлээ ч гэсэн зүүд гэдэг чинь тэр болгон ямар санаснаар болох биш дээ.

- Болноо. Би тийм юм тэгэх юмсан гээд л бодоод явсан бол нэг мэдэхэд зүүдэлчихсэн
байдаг юм.

- Тийм бол ч чи чадах байх л даа.

- Чадахгүй ч байж бас магадгүй ээ. Тайзан дээр гарахдаа сандрахгүй л гэж бодож байсан,
тэгсэн чинь яг гараад очсон чинь аягүй их сандарсан. Хүн бүхэн над руу хараад ч байгаа юм
шиг болоод л зүрх хурдан хурдан цохилж уу!

- Тэр ч тэгдэг юмаа.

- Тэгээд л ширээн дээрээс дэвтэр аваад буцаад л явсан чинь ямар хол байсан гэж санана.
Тайз ер нь ямар том байдаг юм бз?

- Том оо? Манай тайз уу?

- Тийм, надад аягүй том санагдсан.

Хорлоог хариун хэлж амжаагүй байтал хаалга онгойн хувцасны эрхлэгч .хижээл авгай шагайн
тэднийг нүд гүйлгэн харснаа Мөнхцэцэгт

- Хувцсаа өгөх юм уу, үгүй юм уу. Үгүй бол чинь явлаа шүү гээд хаалгыг нь тасхийн хаахад
Мөнхцэцэг араас нь,

- Дууяа эгчээ, одоохон хэмээн хойноос нь хашгираад өрөөний өнцөг дэх хувцасны өлгүүр
рүү явуут хувцсаа тайчиж эхлэв.

- Тоглолт дуусуут л хувцсаа өгчихөж байхгуй бол цаадуул чинь хэл ам татлаад байдаг юм
гэж Хорлоог хэлэхэд Мөнхцэцэг,
- Ямар хачин юм бэ. Би ёстой ийм гэж санаагүй ээ.

- Хэр шүү дээ. Хэн ч ялгаа юу байхав. Чи ч гэсэн үр хүүхэд, хань нөхөртэй болоод
ирэхээрээ ялгаагүй мөн адилхан яарах л болно гэхэд Мөнхцэцэг Хорлоо руу огцом эргэж
харан,

- Би юү?! гэхэд нь Хорлоо эргэж харсан ч үгүй нүүрээ цэвэр хевөнгөөр арчих зуураа:

- Гайхах юу байхав. Амьдрал гэдэг чинь толгой дээр ирэхээрээ хүсэж мөрөөдсөнөөс шал
өөрөер эргэдэг юм гэхэд нь Мөнхцэцэгийн уур дүрсхийн,

- Хүн болгоныг та өөртэйгээ адилхан нэг битгий санаж байгаарай. Та театрт дургүй бол
дургүй л биз. Би заавал тантай адилхан байх албагүй шүү гээд тоглолтынхоо хувцсыг шүүрэн
авч гүйн гарав.

Мөнхцэцэгийн энэ үгэнд Хорлоогийн сэтгэл зарсхийн 'Чи театрт дургүй бол дургүйгээ
хэлээд эртхэн гараарай. Цаана чинь дуртай авьяастай өч төчнөөн залуус бий шүү нөхөр
минь" гэсэн үг чихэнд нь дахин хангинах шиг болж өөрийн эрхгүй нүүрээ гараараа дарлаа.
Энэ үгийн сэтгэл шимшрэм гашуун бөгөөд дотор палхийлгэн, гомдол айдас хоёр зэрэгцүүлэн
шаналгадаг шаналгааг нь дахин мэдрэх тусам Мөнхцэцэгт гомдох сэтгэл төрж "Өөр муу үг
мундсан биш, Мөнхцэцэг заавал энийг надад сануулаад байхдаа яах вэ дээ. Ямар муухай
хүүхэд вэ, өдий хар нялхаасаа хүний ул шагайж явдаг. Авхаалжтай, авьяастай аюулын охин
юм гэж олзуурхаж явснаас биш ийм амьтан гэж хэн санах вэ. Даан ч дээ, ийм байж яаж
жүжигчин болно гэж бодоо вэ..." гэсэн бодлынх нь хажуугаар гэнэт "Тэр эрт урьдын явдлыг
энэ охин яаж мэддэг билээ. Театрт ороод жил ч болоогүй байгаа юм чинь, юу л болж байна
даа" гэсэн өер бодол орж ирэн санаа алдаж өмнөх толь уруугаа ширтэн нүүрээ алгаараа
зугуухан илж суухад нь Мөнхцэцэг буцаж орж ирэн, түүн тийш хялавхийн харснаа үг дуу ч
үгүй ширээ руугээ очин нүүрнийхээ будгийг арилгаж эхлэх нь толинд харагдлаа.

- Манайхан явж уу гэж Хорлоог тайвнаар асуухад Мөнхцэцэг,

- Мэдэхгүй гэж огцом дуугараад босч угаагуур руу очин нүүр гараа хам хум угаагаад
алчуураа эрж шүүгээ ухаснаа олсонгүй бололтой цүнхнээсээ жижигхэн эрээн алчуур гарган
авч гар нүүрээ даран усы нь шингээгээд гадуур хувцсаа өмсөж эхлэв. Түүнтэй ярих дургүй
байна гэдгийг хөдөлгөөн бүхнээс нь ойлгосон Хорлоо "Цуг гаръя" гэх гэснээ болин босч гар
нүүрээ тайвнаар угааж байтал хаалга хаагдан тасалгаанд угаагуурын усны гоожих, нүүр гар
угаах бөглүү чимээнээс өөр аниргүй ажээ.

Хорлоо нүүр гараа удаан зөөлнөөр арчаад, нүүрэндээ оо тавьж, уруулаа будаж янзлахаар
суудалдаа суугаад толь руу харав. Түүний өөдөөс танил хэрнээ удтал хараагүй бөлцөндүү нүд,
мэлгэр дух, аньсага завьж хавьцаагаа нулимс, инээдний мөр гэмээр нарийхан үрчлээ бүхий
өөрийнх нь төрөлх царай үзэгдэв, "Энэ чинь би гэж үү?" гэсэн хачин бодол Хорлоод төрөв,
"Өглөө бүхэн толины өмнө үс зүсээ янзалдаг хэрнээ, тоглолттой өдөр бүхэн хоёр гурван удаа
толины өмнө суун нүүр амаа будаж. мөн төдий удаа толины өмнө будаг шунхаа арилгадаг
хэрнээ өөрийгеө хардаггүй байх нь ээ? Зөвхөн будаж арилгаж байгаа нүд, хацраа л харчихаад
нүүр царай, сэтгэл санаагаа хардаггүй байсан гэж үү? Аль эсвэл энэ чинь би биш шал өөр хүн
юм уу? Аль эсвэл оо энгэсэг тавьж уруул, сормуусаа будаж шунхыг нь арилгасан баян
чинээлэг хижээл насны авгай юм уу? Аль нь юм? Аль эсвэл ... аль эсвэл ... аль нь ч биш юм
уу..." Яагаад ч юм бусад бүх бодол нь урсан одож гагцхүү "Аль эсвэл, аль нь ч биш юм уу"
гэсэн бодол ухаан санаанд нь тээглэн хоцорчихоод сэтгэлийнх нь шарх сорвийг сэндийлэн
өөрөөс нь өөрийг нь нэхэн тарчилгаж, өнөөх үгийг дахин түүнд сануулав.

Хорлоо толиноос харц жишин хажуу тийш харвал дутуу хаасан угаагуурын цоргоноос усан
дусал нэгэн хэмээр под подхийн дусаж харагдлаа. Энэ нь бүр ч гачлантай мэт бөгөөд мөнеөх
үгийг улам ч дахин дахин санагдуулах мэт ажээ. Хорлоо босч угаагуурын цоргыг чинээнд нь
тултал хаагаад буцаж суудалдаа суусан боловч мөнөөх үгийг мартсангүй. Харин ч тэр үгийг
хэлж байсан найруулагчийнх нь царай, өөрийнх нь байр байдал сэтгэлд нь улам ч тодрон
ирэв.

...Тэгэхэд Хорлоо Мөнхцэцэгээс залуухан, театрт орчихоод удаа ч үгүй байсан цаг.
Мөнхцэцэгийг бодвол харин ганц хоёр жүжгийн гол рольд тоглочихсон өөрийгөө жүжигчин
болчихлоо гэж санан дандаа гол рольд тоглох юм бодож байсан үе. Нэг өдөр Хорлоог
найруулагч нь дуудан "Өнөө оройн тоглолтонд Цэрмаа байхгүй байх нь. Тэгэхээр чи оронд нь
гарна шүү. Яаж гарахаа сургуулилтын дараа үзүүлээрэй" гэжээ. Энэ бол тайзан дээр нүд
ирмэхийн зуурд гараад өнгөрдөг, үг ч үгүй роль гэдгийг мэдэх Хорлоогийн урам хугарч "За"
гэж дуулдах төдий хэлээд өнгөрчээ. Сургуулилтын дараа найруулагч Хорлоог дуудан хэрхэн
гарах гэж байгаагаа үзүүл гэж шаарджээ. "Ийм юм надад өгч байхдаа яах вэ дээ. Би нөхөөс
биш" гэдгээс өөр юу ч бодоогүй явсан Хорлоогийн тоглолт найруулагчид эс таалагдсан
учраас Хорлоог хэд хэд дахиулав. Ямар ч амжилт гарсангүй. Дахих тусам Хорлоогийн гөжүү
нь хөдөлж байлаа. Ингэхэд нь л найруулагч мөнөөх үгийг хэлсэн ажээ

Орсон цагаасаа хойш магтаалаас өөр юм дуулаагүй Хорлоог энэ үг нэг талаар гомдоож,
нөгөө талаар айлгажээ. Түүнээс хойш Хорлоо найруулагчийн тэр үгийг ямагт санан аливт
хичээн юу хий гэснийг нь чин шударгаар бие сэтгэл гарган хийдэг байснаа төдөлгүй Хорлоо
энэ үгийг он удаан жил мартжээ. Чухам хэдийд мартснаа санах гэж хичнээн оролдоод
чадсангүй. Тэр найруулагчийг өөр газар шилжсэнээс хойш Хорлоо нэлээн олон жүжгийн
дүрд тоглосон. Сайн тоглож байна гэсэн үнэлэлт бишгүй л авсан. Энэ бүгдээ өнөөдөр эргэн
бодоход яагаад ч юм сэтгэлд нь нэг л хүрэхгүй байв. Магадгүй дүр бүхэн эрэл гэж бодож,
эрвэл олно гэж итгэж Мөнхцэцэг шиг дур хүсэлдээ шатахаа больж, дүр бүхнийг амар
хялбараар бүтээх болсноос ч тэр байж мэднэ. Тэр цагт театр гэдэг орчлон ертөнцөд хосгүй
гэгээн тансаг газар бөгөөд театраас гарна гэдэг амьтай нь дүйцэх ажил шиг санагддаг байжээ.

Одоо тэгтэл театртаа дургүй болчихоогүй хэрнээ яагаад харих гэж яарна вэ. Яах гэж
амралтын илүү дутуу хоног хөөцөлдөнө вэ. Хааяа нэг эрт тараахад нь яасан эрт тараадаг юм
бэ. Бас нэг жаахан сургуулилах юмсан. Хариад юу хийнээ гэж боддог байгаагүй гэж үү?
Ролийнхоо дэвтрийг өч төчнөөн дахин хуулж, үг бүхнийг нь сэтгэлийнхээ өнгөөр ялган эрээн
алаг юм болгочихдог байсан маань бүдүүлэг хэрэг гэж үү.

Яагаад тэр үед будаг ч үгүй гараад болоод байдаг байв? Найруулагч шинэ зохиол уншиж
байгаа гэсэн, ролио хэзээ хуваарилах юм бол, энийг өгвөл ингэж хийнэ тэрийг өгвөл тэгж
хийнэ гэдэг маань хайчаав. Намайг үргэлжийн эрэл тэмүүлэл, түгшүүр дунд авч явдаг байсан
энэ үгийг би мартана гэж үү" хэмээн бодон өөрийн эрхгүй толь уруугаа харлаа. Одоо түүний
өөдөөс ширтэн буй ямар ч будаг шунхгүй бөлцөн нүд, мэлгэр дух, зовхи завьжинд нь үл мэдэг
үрчлээ сууж яваа шар царайт энэ хүүхэн хэн бэ?... Дездемон? Эрдэнэ аажий? Эсвэл янхан
хүүхэн Лиза? ...

Хорлоо анх удаа өөрийгөө толинд үзэх мэт харав. Энэ чинь өнөө агуу их жүжигчин болно
гэж мөрөөдөж явсан Хорлоо гэж үү дээ?!...

Олон дүр бүтээж байна гэж өөрийгөө хатан хаан, архичин авгай, чинээлэг хүүхэн, янхан
эм болгож, тэрхүү дүрдээ итгэн тоглож явахдаа үргэлж шинэ юм үзэхсэн гэж, бодохсон гэж
хүсч явдаг өөрийн жинхэнэ язгуур төрхөө аль хэдийн гээчихэж гэсэн гунигт бодол орж ирэхэд
түүний нүдэнд өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв.
ДОЛГОРЫН БАТЖАРГАЛ

Батжаргал 1960 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн. 1978 оноос шүлэг зохиол
оролдон "Цагаан нарны тууж", "Хаан хуруу", "Амьтдын хувцасны дэлгүүр", "Шүхэр Дандий",
"Торх бал", "С+Н=247", "Зуны шинэ жил" гээд шүлэг, найраглал, тууж өгүүллэг, үлгэрийн
олон номоо хүүхэд багачуудад зориулан хэвлүүлжээ.

2001 онд "Зуны шинэ жил" номоороо МЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртжээ.
МӨӨГ
Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж
ирж үнсээд л "Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай" гэж ерөөл тавиад
л ... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна.

- Сайхан авьяастай охин юм даа гэж хэлсэн зургаа "Б" ангийн багшийн үг улам ч дотно
санагдана. Өчигдөрхөн гар бөмбөгийн тэмцээн дээр анги нь хожигдоход манай багштай
маргалдаад явж байсан хүн ийм үг хэлж байх ...

Герман улсад амрах эрхийн бичгээ үнгэчих вий гэж бодохдоо охин бушуухан цүнхэлж
авав. Харин ханын хуанли нь цүнхэнд багтахааргүй том аж. Түүнийг хуйлж бариад цүнхээ
сугавчлан сургуулийн заалнаас гарахад бүх юм хачин сайхан. Хонгилоор чанга хашгирч
гүймээр санагдана. Гэхдээ Оюунаа тэгж чадахгүй. Даруу зан нь түүнд "Үүнээс илүү алдрыг
хүртсэн хүүхэд ямар байдгийг чи санаач" гэх шиг. Ангидаа иртэл Чулуунбаатар,

- Бүгдээрээ "ишигхэн"-ээ сэвэх үү? гэхэд нөхөд нь

- Өө тэгье гэлцэн уухайн тас хашгиралдав. Найз Тунгалаг нь хүртэл дэвхэрч цовхрон алгаа
ташина. Оюунаагийн ичсэн гэж жигтэйхэн, арын ширээ рүү "Хүүе яах нь вэ?" гэж хэлээд
зугтаалаа. Хаалга руу биш булан руу зугтсан хүн хаашаа зайлах вэ дээ. Юу юугүй баригдлаа.
Хүүхдүүд тааралдсан бүгдээсээ барьж сэвлээ. Ичих ч шиг, гомдох ч шиг, Баярласан сэтгэлээ
илэрхийлж байгаа нөхдөдөө гомдоно гэдэг утгагүй хэдий ч нэг л эвгүй. Тэгсэн ч нөхдийн
талархлыг давж чадлаа.

Хөөр баяраар бялхсан охин гэртээ гүйж ирлээ. Ээж нь үнсэж, охиндоо бууз хийж өгөхөөр
болов. Түүнээс илүү бэлэг ээжид нь юу байхав. Аав нь харин нэг ч их баярласангүй. Түүнийг
ч охин юман чинээнд бодсонгүй. Дотроо баярлаж л байгаа гэж бодно. Билгээ дүү нь аавын
буурь зааж чимээгүй байх атал эгчийгээ атаархлын хөөрхөн харцаар "шагналаа".

Хаврын өдрүүд зэрэглээ мэт жирэлзэнэ. Оюунаагийн хувьд юм бүхэн баяр. Улаан шороо
боссон саарал хавсарга, мод бут суулгах зүдэргээтэй ажил шалгалтын нойр хүргэсэн давтлага
алинд нь ч тэр урьд өмнийх шиг зүдэрсэнгүй. Холыг зорино, үзээгүйг үзнэ гэсэн их хүсэл,
үлгэр мэт алс нутгийн тухай өөрийн төсөөлөл юунд ч торсонгүй. Гэтэл харин нэг удаа
Зандангийн хэлсэн үг...

Тэр өдөр дүү нь хичээлээсээ ирдэггүй, Давтлагын дараа ангийнхан нь эмнэлэг орж
Цогтсүрэнг эргэнэ гэж тохирсон байв. Цаг болчихоод байхад Оюунаа яаран яаран цонхоор
ширтэвч дүү нь ирдэггүй. Яаж өлгийтэй дүүгээ ганцаарангий нь орхиод эмнэлэг үрүү
дэгдэхэв? Хугацаа гэгч "өршөөлгүй гол" урссаар л ... Хагас цаг өнгөрсөн хойно халтартатлаа
тоглосон дүү нь юу ч болоогүй юм шиг орж ирээд эргэнэг уудалж идэх юм эргүүлэв. Явна
гэдгийг мэдээгүй болохоор дүүд нь ямар ч буруу байхав. Оюунаа дөнгөж ирүүт нь зөрж
гараад эмнэлэг дээр гүйгээд иртэл ангийнхан нь Цогтсүрэнг эргэчихээд урдаас нь ирж явлаа.
Зандан,
- Их зураач гуай таныг бид зөндөө хүлээсэн. Алдартай хүнд ангийнхны хэрэг ч хамаагүй
биз дээ гэхэд нөхөд нь юу ч хэлсэнгүй. Бүгд түүнээс цэрвээд байх шиг.

- Миний буруу л даа. Манай дүү хичээлээсээ ирдэггүй. Хишгээг ганцаарангий нь


орхиж явалтай биш. Хүлээсээр байгаад хоцорчихлоо гэхэд хэн ч дуугарсангүй. Харин
Саранцэцэг "Хм" гэв

Ганцаараа үрчийтлээ хоцров. Бүгд зөрөөд явцгаалаа. Юу ч үгүй Цогтсүрэн дээр очилтой
биш. Ядаж Тунгалаг "Тийм ээ, та нар Оюунааг ойлго л доо. Энэ чинь дүү нь ирэхгүй бол гарч
чаддаггүй шүү дээ'' гэж хэлэх байх гэсэн тэгсэнгүй. Чив чимээгүй ангийнхнаа дагаад яваад
өгөв. Уйлмаар ч юм шиг, гомдмоор ч юм шиг. Дүүдээ л уур хүрэв "Хүүш та нар намайг ойлго
л доо” гэж сэтгэлээ онгойтол хашгирмаар санагдав. Энэ Оюунаагийн зан биш болохоор
чадсангүй, Дараа нь бас нэг өдер.

Туяасайхан, Тунгалаг хоёртой гэр рүүгээ явж байтал Туяасайхан,

- Гурвуулаа шинэ монгол кино үзэх үү? гэж санал гаргав. Тунгалаг ч уухайн тас
зөвшөөрлөө. Үнэхээр Оюунаад мөнгө байсангүй. Мөнгөгүй гэж хэлэхээсээ зовоод,

- Би ч кино үзэж чадахгүй нь ээ. Дүү маань ганцаараа болчихно гэвэл Тунгалаг, .

- Чи ч өөр хүн болжээ. Аргагүй ээ, аргагүй. Герман явах хүн яаж монгол кино хараад сууж
байхав гээд "хи хи" инээлээ. Тунгалагийг ингэж хэлнэ чинээ санаагүйдээ балмагдан Оюунаад
хэлэх үг олдсонгүй. Харин Туяасайхан улаан цайм Тунгалагийн үгэнд орж,

- Эрт биеэ тооно гэдэг ганцаардахын тэмдэг шүү гэж хэлүүт шууд Тунгалагийг сугадаад
энэ бидэнтэй зам нийлэхгүй гэсэн шиг явж одов. Дахиад л эвгүй байдалд орчихов.

Уралдаанд түрүүлнэ гэдэг ямар хэцүү юм бэ? Би тэгээд яах юм бэ? Эдний хэлсэн бүгдийг
дагаад байх уу, яах вэ гэж Оюунаа өөрөө өөртөө шивнэлээ. Гэвч энэ үгэндээ хариу олж
чадсангүй. Ганцаардаж орхив.

Оюунаа зураг зурна гэдгийг надаас ахадсан хичээл гэж бодож явсан үе саяхан. Зургийн
хичээл түүнд хүршгүй өндөр оргил байв. Тиймээс нэг ч зураг зурж байсангүй. Зуръя гэж
бодож ч байсангүй. Багшийг яаж аргалж хэнээр зуруулбал олигтойхон дүн авчих вэ гэж бодож
явсан өдөр олон. Нэгээс дерөвдүгээр ангид ортлоо ганц ч зураг зураагүй, харандаа цаас хоёр
нийлүүлж үзээгүй гэж хэлж болно. Гэтэл дөрөвдүгээр ангид зургийн багш өөрчлөгдлөө.
Батнасан гэж унжуу хамартай уруулдаа сахалтай өндөр хүн орж ирэв. Самбар дээр он сар
бичиж "Мөөг" гэсэн томоо гарчиг тавиад дор нь дэлбээ нь навсайж үрчийсэн хачин сонин
мөөг зурав. Тэгснээ,

- Борооны дараа хүрээ дүүртэл ургасан олон сайхан мөөгийг хүүхдүүд түүчихжээ.
Ганцханыг орхилоо. Ширүүн борооны сум мэт дуслууд түүний тал талаас нь хайр найргүй
балбаж, хань ижилгүй өнчин мөөгийг үрчийтэл нүдлээ. Дэлбээ нь салбарч урагдан, нуурын
шархдаж үлдсэн өнчин хун шиг энэ мөөг хүүхдүүд та нараас энэрэл хайж байна. Тэгэхдээ
намайг борооны ширүүн дуслаас хамгаалаач гэсэндээ бус гагцхүү өнчирч хоцрохын гуниг,
ганцаардлын гашуудлаас салгаж өгөөч гэсэндээ борооны дуслаар уйлан хайлан сууж байна
хэмээн Батнасан багш өндөр нам дуугаар тайлбарлаж ганц мөөг зурлаа. Оюунаагийн цээж
өөд нэгэн хар юм өгсөөд ирэх шиг. Юу юугүй уйлмаар санагдав. Автагдалгүй, амьд үлдсэндээ
баярлах ёстой энэ мөөг харин тэгсэнгүй нь, охины сэтгэлийг улам ихээр хөдөлгев. Яг л нялх
хүүхэд мэт самбар дээрээс сарвайн аврал гуйж байх шиг бодогдов. Тэрбээр золтой л
уйлчихсангүй. Батнасан багш энэ зургийг хуулж зур гэлээ.

Оюунаа өөрийн эрхгүй харандаагаа шүүрээд авлаа. Тэр сэтгэлдээ мөөгтэй ярилцаж
түүний зовлон гунигийг хуваалцаж зурлаа. Яахын аргагүй адил боллоо. Гэвч огт төстэй
болоогүй юм шиг, аль нэг зүйл дутуу болсон мэт санагдав. Тэгтэл багш тэгсэнгүй. Бүх
хүүхдийн зургийг тэр дороо үзэж Оюунаагийн зурсныг илүү магтан, "Онц" тавилаа.

Түүнээс хойш Оюунаагийн хүсэн хүлээдэг хичээл зураг боллоо. Долоо хоногт ганцхан
орох энэ хичээлийг тэр тэсч ядан хүлээнэ. Эхлээд номноос янз бүрийн зураг хуулж зурахдаа
Батнасан багшийн хэлснээр сэтгэлээсээ "ярилцана". Хонхон цэцэг, хорхойд хазуулсан алим
мөчир дээр суугаа болжмор гээд зурсан бүхэн нь бүтэлтэй. Сүүлдээ өөрөө зохиож зурна. Дүү
нь уйлахыг, ээж нь уурлахыг, хажуу айлын ахын машины дугуй хагарахыг тэрээр сэтгэлдээ
төсөөлж цаасан дээр буулгадаг байлаа.

Хоёр жил болохдоо хэдэн дэвтэр дуусгасныг бүү мэд. Будаг харандаа зургийн дэвтэр
тэсгээсэнгүй. Хичнээнийг барсныг бүү мэд. Гэтэл тэр энэ жилийн хүүхдийн ордноос
зарласан зургийн уралдаанд оролцов. Багш нь зургийн дугуйланд оруулж нэг жил суралцсан
болохоор уран зураг шиг сайхан хичээл ертөнцөд байсангүй. Бушуухан том болж зураач
болохын бөөн хүслэн. Гэтэл уралдаан боллоо. Олон өдөр сууж зурсан тахианы өндөг хэмээх
цуврал зураг нь түрүүллээ. Шувуу болох ёстой өндгийг ховдог эзэн нь идчих гээд болдоггүй
ээ. Учир нь эднийд өндөг дардаг тахиа байсангүй. Үүнийг мэдсэн хөөрхий өндөг ганцаар
бөмбөрөн өнхөрч явсаар эхийгээ олж сүртэй том азарган тахиа боллоо. Ингэхдээ ямар зовлон
зүдгүүртэй зам туулсныг охин зурагтаа дүрсэлжээ.

Гэтэл одоо түрүүлсний зовлон өдөр өдрөөр нэмэгдэв. "Би их зан гаргаагүй, ангийнхан
минь намайг яваандаа зөв ойлгодог болно" гэж сэтгэлдээ өөрийгөө зоригжуулавч нэг л хэцүү.
Тэр ч байтугай монгол хэлний багш,

- Эх сайхан монгол хэлээ бүрэн эзэмшилгүй зураач болж чадахгүй. Үүнийг л Оюунаа чи
ойлгож хичээл бүхэнд ялгавартай ханддаг зангаа татаарай гэж хэлсэн нь олон өдөр түүнийг
далдуур уйлууллаа. Урьд нь тэр цээж бичгийн хичээлд хэзээнээс муу байлаа. Тэртэй тэргүй
түүний зөв бичдэг нь ховорхон. Харин сүүлийн хэдэн сар мэрийж хувьдаа хичээгээд байхад
багш нь түүнийг ажигласангүй. Гомдоов.

Би бүх хичээлд сайн байх ёстой гэж бодох авч үнэхээр чадал нь үл хүрнэ. Тэгтэл бүр "Чи
муу гарвал Германы урилга чинь хүчингүй болно шүү" гэж ангийн багш сүрдүүллээ.
Ангийнхан ч тэр, багш нар ч тэр хүн бүхэн түүнийг харна. Алхаа гишгээ бүрийг нь цэгнэнэ.
Бусадтай адилхан байхыг хичээх авч нөхөд нь түүнээс хөндийрөөд байх шиг. Өөрийн бодлоор
тэр биеэ тоогоогүй атал юм л бол "биеэ тоолоо, ганц уралдаанд түрүүлснээ их юм бодлоо"
гэлцэнэ. Энэ яасан хачин юм бэ гэж Оюунаа бодно. Сургууль тарах, түүний Герман явах
хугацаа ойртож байсан хэдий ч Оюунаа тэвчиж чадсангүй. Хүүхдийн байгууллагын зохион
байгуулагч багш нарын өрөөнд байхад нь гүйж ороод,

- Багш аа, би герман явж чадахгүй, та энэ урилгаа өөр хүүхдэд өгөөрэй гэж хэлээд ширээн
дээр гаргаж тавилаа. Тэр гайхаж,

- Оюунаа чи юу болов оо? гэхэд

- Зүгээр багш аа, би явж чадахгүй боллоо гээд гарч гүйлээ. Араас нь ангийн багш, Батнасан
багш хоёр нь,

- Оюунаа!!! гэж дуудсан боловч эргэж харсангуй. Гараад хонгилоор пижигнэтэл гүйлээ.
Хоёр хацрыг нь даган нулимс урсч байгааг хэн ч харсангүй. Хаалгаар гараад шороон замаар
гэр рүү явж байхдаа хамаг хүнд ачаагаа сургууль дээрээ орхисон мэт бие нь хөнгөрч, сэтгэл
гомдох харамсах баярлах зүйлгүй хөндий хоосон болсон санагдана. Гэртээ ирээд зургаа
зурахаар ширээндээ суулаа. Дүү нь саад болсонгүй, хөлс бурзайгаад унтаж байлаа. !'Би
арчаагүй" гэж гарчиг тавиад өөрийгөө зурлаа. Гуниг, нулимс, ганцаардлаа бүгдийг нь
багтаана гэж хичээнэ. Зурж зурж нэг харсан чинь дэлбээ нь салбарч бороонд цохиулсан нөгөө
мөөгтэй адилхан болчихлоо. Түүний анхны зурсан мөөг!!! Гэнэт инээд хүрэв. Гарчигныхаа
ард "мөөг" гэж нэмж бичсэнээ "би арчаагүй мөөг" гэж амандаа давтав. Мөөгөнд гомдол
харуусал хүнийх шиг байдаг гэж үү... Тэр ингэж бодлоо.
ПҮРЭВЖАВЫН БАЯРСАЙХАН
Баярсайхан 1959 оны 02 сарын 03-нд Завхан аймгийн Жавхлант суманд төрсөн. 1982 онд
МУИС төгссөн. "Хөх туурийн тал", "Аав өвөл ирнэ", "Анир гүм нутаг", Гэрэл гэгээ хүснэ",
"Хотын онгон" роман, “Тун ертөнц" зэрэг ном хэвлүүлжээ. Одоо МҮРадиод тоймч хийж
байна. МЗЭ-ийн гишүүн. МЗЭ-ийн шагнал хүртжээ. П.Баярсайхан 1997-2001 онд МЗЭ-ийн
удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байлаа.
ЦУСНЫ ӨВЧИН
Урд шөнө арай чиг хэтрүүлчихжээ. Хар нүд хуулахын төдийд толгой зад үсрэх шиг болж
галав юүлэв үү гэлтэй элэг дотор халуу шатан үлээж гарах нь тэр. Түймэр дэгджээ. Эл
түймрийг яаж ийгээд унтраахыг бодохгүй бол лав л өөрөө аяндаа бөхнө гэж үгүй дэг ээ.
Ундааны дараах түймэр хэзээ жаргааж байлаа, нүгэлт золиг эзнээ зовоохын мөн болж, хамаг
биеийн эд эсийг херөөдөн хуурайдан өдөж өрвөлзүүлээд, алтыг нь хулгайлчихсан шиг ам
асууж, ард гарч байж сая нэг номхрох тийшээ хандана гээч!

Цээж дотор галт бөмбөлөг алхиж орхисон шиг, галт наран залгиж орхисон шиг, галт
уулын халуун хайлмаг хамаг судсаар цутгаж шахаж байх шиг... Оо ёо ёо ёо ... Босъё босъё.
Яаж ийгээд өндийв. Энэ хавьд "амьдын жаргал" байж байхыг хэн үгүй гэх вэ? Ядаж байхад
хичнээн халуун, хичнээн зузаан хөглөгөр дэр вэ дээ. Өдөн дэр шүү юм болохоор тэрнээ
гайхуулж нотлож байгаа нь тэр үү? Намагт шигчих шиг толгой аваад арилах нь халаг хонхойж
хүнхийгээд.

Зочид буудлын дэр ч аргагүй мөн дөө. Гэртээ ийм дэртэй сэн бол ч аль эрт хүү татаад
салхинд өргөчих байсан байлгүй яах вэ? Тэнгэр хурмастыг тахих байсан байлгүй яах вэ?
Шувууны өд шувуудтайгаа л агаар тэнгэртээ бужигнаж байвал таарна!

Жигүүртний жигүүр даль минь уутанд чихүүлчихээд унгарилдаж байхаар харцага шонхор
шиг цэлмэг огторгуйд цэнгэн зугаалж явах чинь яагаа вэ? Нохой долоо! Энэ муу өмхий
саагисан дэрний өд лав тахианы л өд биз! Тахианы өднөөс дээгүүр дээгүүр гэхэд сайндаа л
нэг муу тэжээвэр галууны өд байж таарна. Тахиа чиг л тахиа, галуу чиг л галуу. Өд чиг л өд!!
Өө ёо ёо ёо! Одоо жаахан гайгүй болж байна шүү. Дээрдэх янз орох нь ээ. Яахав урд шөнө
жаахан наргиа л биз. Жаахан хэтрүүлээ л биз ... Жаахан ... Үгүй, Цэдэн минь, юу ч битгий
бод. Одоо чамайг сэхээн амьдруулах тасагт хүргээд өгье. Эрчимт эмчилгээ хийгээд өгье...

... Тэрбээр чингээд өндийхийн түүс болвой. Өөртөө жаахан урам өгөөд, түүндээ өөрөө
итгэн сатаарч, бие нь нээрэн арай дээрдсэн мэт санагдмагц мөнөөхөн "өмхий саагисан"
тахианы өдөн дэрнээсээ арай чарай толгой салж өндийж ирлээ. Толгойг нь дэртэй наачихсан
лүгээ яасан дургүй сална вэ?

Орны өмнүүр хөлөө унжуулан нэг харахнаа нялх хүүхэд шиг, нөгөө харахнаа өтөл хөгшин
шиг хэдэн мөч бөртмөглөн суув. Тархи толгой ч гэж хатуу хахь гангаар цутгаж цутгачихсан
шиг.. "Одоо босох уу? байх уу?" гэж тэр бодно. "Эрчимт эмчилгээ" хийчих балга шалга ч гэлээ
"Эм тун" олдох юм биш биз? "Амьдын жаргал" арав алхмын цаана байж байх юм биш биз?

Цэдэн эхлээд тийшээ нь нүд буландмагц өмнөөс нь галаар тургичих мэт зүрхшээж аснаа
хүчлэн хүчлэн тэргүүнээ өндийлгөж, арав алхмын цаадтайх "эрчимт эмчилгээ" - ний ширээ
тийш эгцлэн горьдон харав. Лонх өрөөстэй нь ч өрөөстэй үзэгдэв! Баяр ч төрөх шиг... бас
айдас ч хургах шиг... Төдхөн Цэдэн, цэрэг эрс тулалдаанд гэнэт зориг зүрхтэйеэ давшин
урагшилдаг лүгээ тэрхүү "сэхээн амьдруулах тасаг руу" халаг хуухай дайран оржихуй.
Ширээний хамгийн наад өнцөгт харагдсан өндөр цогногор ногоон лонхыг авсан нь эгээ л
байлдагч эр тэслэх дэлбэлэх зэвсгээ суга татан чулуудахаар зэхэх шиг санагдмуй.
Харамсалтай яа ... Тэрхүү цогногор ногоон дотор "дарь бялтсах" юм юу ч үгүй, тонгойлгоод
тонгоруулаад сэгсрээд сэгсчээд шавхруу ч дуссан нь үгүй.

Юу гэсэн үг вэ? Хов хоосон байдаг чинь! Ийм том ширээн дээр, ийм тоо томшгүй олон
шил сав, лонх бөглөө ... Дусал ч алга гэж үү? Ядаж ганц дусал ч ... Цөлмөчихжээ. Цөмий нь
шавхаж амжжээ.

... Өө ёо ёо ёо! Нэг мөсөн ёроолдчихжээ. Шүлэнгэтмэрүүд!

... Цэдэн чингээд арга тасарч, урд шөнө өрөөнд нь хэн хэн ирсэн билээ гэж бодлоо.
Бодохсох ч юув, ердөө л зүйлгэтсэн царцуу ухаанаар санахыг оролдлоо.

Зориг байл уу? Тэр лүд ирсэн билүү? Нүдэнд харагдсан шиг билээ, үг хэл болоод
байгаагүй сэн билүү? Яагаав мөнөөх зураач ч гэлүү? Зурхайч ч гэл үү сахал нь самсаагаа
далдалсан нэг бүдүүн нөхрийг танилцуулж байсан шүү дээ.

Цэдэн ашгүй нэг юм санахчаа аядлаа. Зориг урд шөнө байх нь байжээ. Сахалт эрийн
алдрыг хэн гэлээ байз?! За хэн ч бай ямар хамаа байх вэ? Кастро бол Кастро, Фидель бол
Фидель л биз. Кастро Кастрогоороо, Фидель Фиделээрээ арилаг цаашаа! Ертөнцийн нөгөө
бөөрөнд жаргаж хэвтээ тэр сахалт энэтээ бөөрөнд дүйрч зогсоо мөлчгөрт "хүмүүнлэгийн
тусламж" үзүүлэх минь гээд аяга хүйтэн шар айраг, балга халуун идээ илгээвэл л гэж! Нэг нь
сахал самбайндаа баригдсан... Нөгөө нь мөлчгөрхөн гөлчгөрхөн...

Цэдэнд гэнэт эрүү шанаагаа илж үзмээр санагдахуйд гарын алгаар эрүүнийхээ доогуур
тэмтрээд илмэр болбол мөлчгөр мөлгөр байхын оронд иржигнэн биржигнэх нь "сахал
самбай" хэмээх тариа соёолон ургасан байж таарлаа. Хе хө хө ... Өчигдөр гар хүрээгүйг
андахгүй байх шив. Бордчихсон юм шиг цаг цагаар суга ургах нь ээ Тэгэхгүй ээ хө Чамайг, би
одоохон хадаад ханаруулаад өгье, улсын тэргүүний хадланч шиг үтэр мөлчийлгөөд өгье.
Далимдуулах хэрэггүй. Цэдэн бол сахал үсэндээ баригдах сарлаг барлаг арай ч биш.

Тэрбээр өөртэйгээ ийн ярив. Гэвч сахлаа хусах гэж даруй яарсан нь үгүй. Сахалнаас өмнө
санаа сэтгэлээ додомдон өнгөлөх хэрэгтэй. Дотор гэж хөсрий темөр шиг болчоод байхад, үс
сахалтай үүлгэртэж зууралдаж байх цаг зав хаанаас олдох вэ? Тийм сөгөө яаж байх вэ? Ядаж
эхлээд өмд хамдаа углаж авах минь! Алмас шулмас шиг л чармай шалдан унтаж хэвтсэн байх
шив ээ. Чингээд Цэдэн өмдөө эрмэглэв. Сураг алга аа ... Зочид буудалд хулгай нүүрлэж, хулгай
үүрлэдэг болчоогүй байлтай. Өмд нь орон дор ч, сандал дээр ч алга.

Хаана шувталж орхисон байх .э? Мөнөөхөн тахианы өдөн дэрийг үзэн ядсан шиг, ер нь л
бүхэнд буруутай шиг урж тасдах нь халаг шувт татан орны хөл рүү чулуудтал ашгүй цамц,
оймс хоёр нь далдаас гарч ирлээ. Орондоо дэрлээд унтчихжээ. Алтан эдлэл хурааж ариглан
авдарласан шиг эвтэйхэн нь аргагүй эвхэж нугалаад тэргүүн дороо хийж өдөн дэрээр хав
даран унтжээ. Өндөглөдөг бол өндөглөхөөр даржээ. Инээд хүрэхчээ аядлаа. Цамцаа
нөмөрсөн болов. Хув хуурайгаар нь нидрүүлэгдчихсэн шиг үрчийж гүйцжээ. Оймсоо өмсөх
санаатай ялигүйхэн бөхийтэл тархиар нь татаад хаячих шиг болж нүд харанхуйлах нь тэр.
Муухай эмзэг золиг вэ? Дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ гэгчээр "энэ толгой"эвгүй
хөдлөхийг андахгүй дэлбэ үсрэхэд бэлэн байгаа ажээ, Чиний цэнэгийг суллахаа л нэг суллана
даа. Цэдэн гартаа барьж аснаа орны хөл рүү чулуудвал хөх саарал бүгээн бор, улбар шаргал
ийм гурван өнгө алагласан хоёр оймс нь нэгэн хэсэгтээ шувуу шиг тэрүүхэндээ дэвж хөвж
эргэлдэн аснаа орных нь хөлд хивсэн дээр эрвээхэй шиг зөөлөн газардлаа. Сансрын хөлгийг
иймэрхүү нэг оймс маягтай хийвэл зүгээр ч юм уу. Зохион бүтээгчдэд зөвлөх юм сан, Үг
авахгүй л дээ, толгой нь гашилмарууд...

Оймсон хөлөг

Хоймсон хөлөг

Ойлгон тэнгэрийн

Хойлгон тахилга

Орны хөлд буудаллаа ... Гагцхүү миний хойлгон, миний тахилган хол байна даа, даанч хол
байна... гэж тэр үглэнэ. Утас цохиод үзье гэж тэрбээр гэнэт бодлоо. Цамцаа товчилмор болох
зуураа энгэр рүү нь харвал үнгэчсэн цаас шиг үрчийж гүйцжээ. Энэ цээж халхалмарыг сольж
угаалгад илгээх цаг болжээ гэж тэр бодсон боловч эргээж тайлалгүй харин ч хамгийн доод
талын жижиг цагаан товчийг үлдээлгүй гүйцээн товчлоод өмдгүй, хөл нүцгэн чигээр
өрөөний зүүн булан дахь намхан шургуулган дээр харагдах утасны харилцуур руу очив. Тэр нь
зааны ясаар урласан шиг цайвар шаргал өнгөтэй шинэхэн сайхан эд ажгуу. Цэдэн хөл нүцгэн
яваагаа сая анзаарч "ингэхэд улавч маань аль улс руу нисчихээ вэ? Нүдэнд л ил торох юм
алга. Урд шөнө идээ ундаатайгаа хамт хөнтөрчихөв үү? Хөшиглөж хэрчээд зууш уушхан
болгоод сэрээдчихсэн байвал мөн догь оо! Гиннесийн номонд орох юм хуна. Хэзээ өнгө маяг
үзүүлэхдээ тэр бил үү өмсөж асан гутлаа яз чанаад үдийн зоог барьчихсан тухай уншиж
байсан санагдана. Чингэхүл Цэдэн түүнээс эс дутаж аймгийн зочид буудалд гэрийн
шаахайгаараа дайллага цайллага хийчих шиг боллоо. Гиннесийн номонд орох нь ч орлоо дог.

Сайн мэдээлэгч баттай бичиж тэмдэглээд хаяг дугаарыг нь зөв олоод “шуудандвал” тэр
айхтар номны нэгтээ булан хуудсанд “хуучин улавчаараа хошуу тосдсон хүнтэн" гэх аягийн
тэмдэглэл шургаж үлдэх нь үлдэх бий вий. Гэвч энэ бол юу ч биш ээ, шаахайтайгаа хамт
шалбуур өмдөө таваглачихсан шиг байна. Энэ бол "гиннес" гуайн түүхэнд урьд хожид
гараагүй, дуулдаагүй юм. Цэдэн нэн шинэ түүх туурвижээ. Сайн түүхч хүн юмаа . Бичээд бай,
таваглаад бай. Аяга таваг, халбага, сэрээ, савх шовх нь байвал өмд, шаахай зэрэг нь хаанаас ч
олдоно. Оймс чиг л цаана нь нөөцөнд хэд хэдээрээ байж байна. Цэдэн тарваган хүн шиг
намхан шургуулгын дэргэдэх өндөр хүчдэлийн шугамын суурь гэмээр тэнцүүргүй өндөр
түшлэгтэй бор сандалд зэвхий царайлан суухдаа нүцгэн хөл гуя нь өрийж чөрийгөөд эвгүй
харагдсанд үрчгэр цамцныхаа хормойгоор хучмар болж өөрөөсөө далдлаад элгээ гуяндаа наах
шахан бөхийж мөнөөх зааны ясаар урласан эд рүү гар явуулахуйд сал сал чичирч авай. Салга
өвчин тусчээ. Чамайг одоохон засаад эмчлээд өгөхлөөр барьсан шагайсандаа онодог мэргэн
бууч шиг гялалзаад явчилгүй хаачих вэ...

... Цэдэн утасны махир чагнуурыг аваад салгалахгүйн тулд тохойгоо өвдөг дээрээ тавьж
гараа биедээ шахаж наавал тийн газар дэлхий хөдөлсөн шиг чичрэгнэж асан нь гайгүй болох
шиг санагдлаа. Бие ч гэж бие шүү, тулгуур сайтай цамхаг л гэсэн үг. Түүнээс өөр амьтан
байсан бол өдийд үхэж дууссан "түргэн тусламж" давхиж ирэхээс нааш Цэдэн шиг өөрөө
ингэж өндийгээд. ширээ сандалд тухлаж, лонх монхны бөглөө энэ тэрийг нэгжиж, айл руу
утас цохих ухаан чадалтай байхийм гэж гонжийн жоо. Гайгүй дээ л амьтай голтой

ёолсон ёлборлосон амьтан тэрий хадаж хэвтээ. Тэрнийг баттай мэднэ. Тэгтэл Цэдэнг харав
уу. эр шийр зааж босоод, өмд цамцаа үгүйлэх сэгээтэй өөрөе шалдан суугаадаа өөрөөсөө ичих
эрээ цээртэй, айл руу утсаар тоо дугаар залгах мэдээтэй, ёстой ёс ёмбогор төр төмбөгөр
гэгчээр "хүн төрөлхтөн" нь аргагүй цомцойж байна, Хэтрүүлэх нь хэтрүүлчихсэн байжээ.
Өглөө босоод

өмдөө үгүйлнэ гэдэг бол нэг үдшийн нормоо хэдэн үдшийнхээр давуулан залгилчихсаны
нотолгоо. Шаахай ч яахав ирсэн зочдын нэг нь гутлынхаа гадуур давхар угладаггүй юм гэхэд
андуураад !'жийгээд" одсон байж болно. Харин өмд

... Өмдийг андуурч өмсөнө гэж баймгүй, Санаанд л буух зүйл алга. Санаанд буух юм алга
гэнэ шуу, их санав аа, их буулгадаг санаатай эр вэ? Хэдүйд хэрхэн яаж хэвтсэнээ, ор руугаа
яаж очсоноо, оймс моймсоо юунд дэрлэж унтсанаа огтоос мэдэхгуй байж "санаанд буух юм
алга" гэсэн шиг хээвнэгхэн бодож суудаг. Өмд өөрөө амь ороод өндийгөөд явчихдаггүй л юм
бол арилжсан байж таарлаа: Аяга тагш юмаар худалдсан байж таарлаа! Тэр л ононо. Харин
хэнд худалдаж вэ? Орон гэрийнхээ эд хогшил, энэ тэр хувцас хунар, өвдөл цөвдөл өрөм ааруул
таарсан ч балга булга нэрмэл нидрээсээс сарвайчихдаг хүмүүн энэ орчлонгоор бишгүй нэг
бий. Тэдний өрөөсөн дугуй болжээ. Хий сайтай, сахал нь элээгүй шинэ дугуй юу? хээ хуар нь
арилаад цана чарга шиг мөлийж хаашаа ч хамаагүй хальтчин гулгахаар хаван хуван болсон
тарчиг дугуйнцар уу7

Зоригийн одоо утсаар өгөх хариу л түүнийг бага сага тодруулах буй заа. Эхнэр нь л бүү
түрүүлж утас аваасай билээ. За авсан ч яадаг юм, эхнэр нь эхэлж ярих нь бараг ононо, Цэдэнг
таних тусмаа мөнөөх эрдэмтэн, алдартан Цэдэнг утасджээ гэж мэдэх тусмаа сайн. Нөхөр
сүүдрээ шавдуулах ч бил үү? Цэдэн гэдэг ямар энгүүн нэг өдөр өнгөрөөж хоног хороосон
хоосон торх юм уу. Аймаг орны урипга заллагатай. уулзалт учраа, дайллага цайллага үл
тасрах, нэртэй төртэй, хүний нүүр улайлгахгуй хүмүүн. Хэзээнээс зүгээр сууж

сураагүй, тэгж чадах ч үгүй, тэрүүндээ хэдэн арван ном товхимол, нээлт бүтээлийн ард гарч
чадсан биш гэж үү? Нутагтаа ганц ирчээд аймаг орныхноороо хүндүүлээд, хөөрч хөгжөөд нэг
хэсэгтээ балгаа л биз баярлаа л биз. Нутаг гэдэг хэзээ нутаг хэн бугайнд ч адил... Өөртэйгээ
жишээд бодоод үзэгтүн... Өмд яах вэ, өвдөг тохой бүрэн бүтэн байхад емд цамц зэрэг нь
хаанаас ч олдоно. Цэдэн өмдөө арилжтал өдий. Хэтрүүхэн балгасан хүмүүн өмдөө байтугай
өөрийгөө олохоо болих удаа бий шүү дээ. Өмд арилаг цаашаа, дуртайдаа дургиж яваг ...

... Тийн дураар дургин одсон өмдний эзэн Цэдэн, ёндгор сандал дээр өвдгөө хавчин
хавчигдан эв хавгүйхэн суугаад утасны дамрыг хичээнгүйлэн эргүүлэв, аз болоход дугаарыг
нь мартаж будилсан нь үгүй. Галзуу хүн ч цээжлэхээр сондгой содон дугаар юм болохоор
Цэдэн энгүүхэн нэг хялбар санаад долоовор хуруугаа гозгонуулан гозгонуулан шард шард
эргүүлнэ. Мөчийн дараа

- Байна уу? Хэнтэй ярих вэ? гэх адтай шингэн дуу харилцуурын цаана хадсан нь Зориг ч
бус, эхнэр нь ч бус ердөө нэг балчир охин утсаа жингэнэхэд нь шүүрч авсан хэрэг бизээ.
Унтаж хэвтэхгүй ямар эрт босдог жижигхэн чөтгөр вэ?

- Байнаа байна. Цэдэн ярьж байна. Аавтай нь яръя ... гэж Цэдэн их л сүрхий дуугарсан
боловч үнэндээ хэлгий хүн шиг хальт мөлт хэлэхчээ аяджээ. Хоолой нь ч түгжрээд олигтой
дуу гарсан нь үгүй. Охин сонсоогүй нь илт:

- Хэнтэй ярих вэ? гэж дахиад асууруун, дууных нь цовоо цолгин гэж юүх вэ? Ид ноцож
эхлэсэн түүдэг л гэсэн үг. Хар нялхаараа тахиа шиг үүр цүүрээр босч донгодоод сурчихсан
бяцхан дэгдээхэй юм даа! Цэдэн хоолойгоо засч засч,

- Миний охин аавыгаа яриулаач? гэлээ.

- Үгүй, Та миний аав биш! Аав гэртээ байгаа!

Цэдэн нэг хэсэг балмагтчихав. Юу гэх нь энэ вэ? Яасан үг ойлгодоггүй хүүхэд вэ? Тэгээд
ийм хар нялхаараа чих хатуутай байх нь гэж тэр бодно,

- Би зочид буудлаас ярьж байна. Аавыгаа яриул хүүхээ.

- Та өөрөө хэн бэ?

Үгүй ер өө, мундаг байцаагч вэ? Гэвч Цэдэн жараахайн сониуч занг сайн мэдэх тул

- Цэдэн ах нь ярьж байна. Аавтай нь ярилцах чухал хэрэг гарлаа... Түргэхэн дуудаарай ...
гэхдээ их л тэвчээр зааж махруун хэллээ. Үг хэлэх бүрийд уушиг зүрх амаар гарах дөхнө.
Тэрбээр тасалгааны хамаг агаарыг ховх сорох шахан урт амьсгаа авч хариуг хүлээнэ. Энэ муу
утасны харилцуурыг хага чулуудчихаад сандлыхаа емнүүр тэрий хадан сунаж нам хэвтээд
өгмөөр санагдана. Шартжээ. Цээж дотор галын наадам болж байна. Тойрон бүжиг, дуу хуур,
наргиан цэнгээн ид оволзож байна. Ядаж байхад чөтгөрийн охин хэл хүргэхгүй юун их удаж
хүлээлгэнэ вэ? Тэсвэр барагдах нь ээ!

Чөтгөрийн охин нэг хэсэг чимээгүй байж байж, сая нэг турьхан амьсгаа нь дуулдаж

- Байна уу? Аав унтаж байна ахаа! гэх нь тэр

- Юу гэнээ !

- Аав унтчихсан! Цэдэнгийн уур дүрсхийлээ.

- Юу унтчихсан гэж!? Сэрээ! Дууд!

Болжмор дэгдээхэй үзсэн харцага шиг бөгтийн бие хумьж, хөмсөг нь үзтэл амь орж
дээлийн өтгөн хуниас шиг эрчлэн мушгирчээ. Гэвч Цэдэн нэг хэдүй болоод тэсч, зөөлөн
өнгөөр,

- Миний охин оо... гэж арай ядан залгуулж хэлэв


- Аав сэрэхгүй ээ... тэр саяхан унтсан... Та маргааш яриарай гэж охин хариулах нь тэр.

- Юуны чинь маргааш...

Цэдэнгийн эл үгний хариуд утасны цаана "дийд дийд ... дийд" гэх шингэн дуу сонсогдлоо.
Жаал охин утсыг тасалчихжээ.

Зоригийн ур удам ч мөн дөе. Аавыгаа дууриасан адгийн зулбасга хэмээн Цэдэн уурсан
үглэнэ. Охины аав үнэхээр тийм адгийн амьтан мөн юм санж уу? Тийм аваас тэр адгийн
амьтан руу утасдаж, аянга зайлуулагч шиг горьдон суйд майд болж суудаг нь юу вэ? Цэдэн
ердөө уурсан бухимдсандаа чингэж хэлжээ,

Тэрхүү адтай дуутай эртэч тахиа шиг охин болбоос эцгийгээ дуурайсан хорон үгтэй
дэгдээхэй байж таарлаа.

Ингээд найдлага алдрав. Дэгдээхэйгийн хүзүүг нь гайгүй сайн мушгих юм сан... Бухын
хүзүү оргисон яасан олон үгтэй дэгдээхэй вэ... Ганц дэгдээхэйнээс болоод л гэрэл чийдэн
унтрах нь тэр Хүмүүнлэгийн тусламж, эрчимт эмчилгээ, хорыг хороор тайлах дорнын их
арга, өөр юу юу ч билээ, цөм талаар болов. Ердөө нэг муу годгор охиноос болж, үүр цүүрээр
донгоддог саригар дэгдээхэйнээс болж нурах нь тэр. Үнэгний нүд залгисан жартгар! Яасан
эрт босдог дэгдмэр вэ чи!

Нулимс мэлтрэх дөхөв. Чонын бэлтрэг хүмүүний зовлонг мэддэггүй гэдэг энэ. Ингэж
тархин дундуур буулгаж орхих ч гэж. Хошного нь загатнамар ... Ойр дэргэд байсан бол бөгсөн
дундуур нь хоёр хуруугаар нэг сайн байлгаад өгөх байсан юм?!...

Одоо тэгээд яах вэ? Олби оготно шиг нүхэндээ буцаад шургах уу?! Нээрэн л орондоо орж
тарвага шиг нугдайж хэвтвэл барав. Аяга хүйтэн ус залгилчаадэргээд хажуулъя. Түүнээс илүү
сайн арга үгүй. Аяндаа үд хэвийгээд ирэхлээр газар сайгүй тахианууд донгодоод эхэлнэ.
Зориг ч хүрч ирээд донгодож л таарна...

Хүйтэн ус. Мөс хүлхэх юмсан. Өвөл сөн бол гарч гүйгээд тэмээн хяруул элсэнд шургах
шиг цасан хунгарт толгой цээжээ лав шаагаад атга атгаар цас үмхлэх сэн. Энэ цээжний цаадах
гал түймрийг нэг унтраах юмсан. Гал сөнөөгчид даанч тус болохгүй. Тэдний унтраах гал,
миний бөхөөх гал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй.

Тэдний галыг илжиг гэвэл миний галыг ядахнаа адууч гэхгүй, луус ч гэхгүй, харин сарлаг
гэвэл арай дөхөж очно. Сарлаг! Үнэхээр сарлаг шиг омогтой "гал" юм. Тэргэнд сураагүй
эмнэг сарлаг шиг тэнгэрт гарах нь халаг цовхчиж байна! Туйлаад бай! Туйлаад бай! Асах нэг
өдөр байхад, бөхөх нэг өдөр байх л бий вий. Бөхөөж л таарна даа. Бөгсөн дээр чинь хүйтэн
жин пал тавиад өгөхлөөр хир удаан цамнахыг нь харъя. "Сарлаг" минь хүйтэн жин гэж дуулав
уу! Жигнээд хайраад өгөх юм хуна. Чам зэргийн “сарлаг" - ийг номхруулах арга олдолгүй яах
вэ. Тэргэнд оруулж буулга бөгтрөөд тэр мундаг атгас агуй шиг хар шуухигар хамраас чинь
дөрлөөд уулнаас хэдэн гуалин чирүүлээд өгөхлөөр түхийгээд байх чинь өнгөрөх бий вий ...
Ажлын мал минь!
... Цэдэн угаалгын өрөө рүү саа өвчтэй хүн шиг тэн тун, тэнтэр тунтар алхаж явахдаа ийн
бодох авай. Угаалгын өрөө урд өмнө энүүхэн үүдний баруун талд, тав алхаад хүрчих газар
байсан атал энэ удаад оргодол босгуул шиг гэнэтхэн нүүр буруулан хэдэн бээрийн чанадад
очоод таг бүгчихсэн мэт санагдлаа, Цэдэн нэгтээ таягаа мартаад гарсан хөл муутай хүн шиг
дэг дог, дэнжиг дүнжиг хийн хана түшихдээ түшин тэгж ингэж явсаар мөнөөх нүүж одсон
угаалгын өрөөгөө олов. Дотогш шагайвал тас харанхуй байсанд зүүн гараа зуун жингийн
туухай өргөсөн шиг арай ядан өндийлгөж зааны хошуу шиг сунгаад, ямар мангуу нь тийм
дээр байрлуулж орхисон юм эгээ л адартай зэрэгцэх шахан хананд суулгасан чилдэн цагаан
унтраалгыг хонх дарах шиг дарвал угаалгын өрөөнд тэр даруй цэлсхийн гэгээ татаад
явчихлаа. Дотогшоо хоёр алхав уу үгүй юу хөл дор нь хунирсан бараан юм тээглэхийг үзвэл
хөөрхий муу өмд нь хоёр шуумаг нь хааш хууш хуниатай буудуулсан элээ шиг салбайтал
хэвтэж байлаа. Ашгүй өмдөө олоод авлаа. Угаах гэж ийшээ авчраад зав бололгүй орхиж дээ
хэмээн тэр өөрийгөө өмөөрөн бодов. Халаасанд нь хагас хугас шил юм үлдэж хоцорсон байх
бий вий гэсэн хачин гэнэн тэнэг бодол төрмөгц өөрөө түүндээ итгэж сохор хүн шиг
өмднийхөө ар өвөргүй тэмтчвэл ган хийх дуу гарсан нь үгүй гэх лүгээ "ганц дусал" юм гарт
нь өртсөнгүй. Гагцхүү тэлээнийх нь төмөр гархи нэг удаа зөөлөн час хийн дугарах шиг болов.
Өмдөө "угаах" санаатай ийш нь авчрахдаа “өвөр дотрыг" нь шалгаж үзсэн нь лав. Тийн урьд
нь угаах гэж орхисон өмдөө одоо шууд л углаж орхилоо. Цамцтай бол цамцтай, өмдтэй бол
өмдтэй.. Үүнээс илүү яах юм?! Хүн гэгч даанч шунаг юм. Өрөө дүүрэн өмд цамц байсан ч,
өөр хаа ч үгүй шинэ сэргэг загвар маягтай, чанар чансаатай байсан ч сэтгэл ханахгүй нь ээ.
Хамгийн гол нь одоо сэтгэл дотор засрахгүй нь эз..

Угаалгын өрөөний ханын цаачаас нэвт сүлбэн гарч ирээд шув шулуухан үргэлжилсэн усны
хоолойн турьгүй нарийнхныг харахад чамлах сэтгэл төрнө. Бүх усыг нь юүлээд өгөмз,
гагцхүү тэсгим хүйтэн ус л годгодуулаасай билээ, нэг муу үлбэгэр рашаан шиг зэвтэй зэлгээн
ус шоржигновол яана гэхээс дотор нь аягүйцнэ...

Шалдан нэгний бөгс шиг түнтгэр цагаан паалан тосгуурын дээрээс гаансны толгой мэт
махийн тонгойсон хоёр мухар цоргоны нэг нь халуун усных, нөгөө нь хүйтэн усных лав мөн.
Хоёр цоргоны дээд орой дээр улаан хөх хос хаалт харуул шиг шогнойх нь эзэн нь юм аа
мэдэж эрэг нь усаа хашна гэсэн шиг ихэмсэг үзэгдэнэ. Тээглэж унавч дэлхий дээрээ унадаг
Цэдэн долоо дордовч, хөх хаалтыг нь эргүүлбэл хүйтэн ус зад тавина гэдгийг нотлох
хэрэгтэй...

... Байдаггүй ээ. Цоргоор хүйтэн ус годгодохын оронд хэн нэгэн санамсаргүй бууны гох
алдаж дарсан шиг пин пан хийсэн хүчтэй дуу цочтол хадаж, тэр даруй хэдэн дусал усаар
пархийтэл тургиад таг болсноо хүйтэн усны оронд хүв хүйтэн хий түгжрэн түгжрэн саагих
нь тэр. Гэвч удалгүй энэ өмхий хий эцэс болж хүйтэн ус шор шор гоожно гэж итгэсэн Цэдэн
хоёр алгаа хумбайтал нийлүүлэн чихэр тоссон хүүхэд шиг тосно. Хүйтэн усаар нүд нүүрээ
шалба шавшаад, ханатлаа залгилахлаар хүн шиг сэргэж, хуриманд очсон ч хэдэн дугараа
дуутай өнгөрүүлэхээр хүч тэнхээ ороод явчих бий вий.

... Байдаггүй ээ. Усны хоолой биш хийн хоолой болчихжээ. Тэгж тэгж хүйтэн усны
хоолойд хурсан хий савирч дуусах шиг болов. Хүйтэн ус ч үгүй, хүйтэн хий ч үгүй болов.
Усны хоолойн хүйтэн усыг маниас өмнө амжаад цөлмөчихжээ... Одоо халуун рашаанаас
хүртэж дээ. Дотор чийглэж л байвал халуун ч бай, хүйтэн ч бай ялгаа юун. Ус л бол ус, гал
түймрийг алин нь ч адилхан унтраана...

... Байдаггүй ээ. Халуун УСНЫ цоргоор ус байтугай хий ч савирсан нь үгүй. Агаартай,
устай юутай хийтэй нь ховх сорчихжээ. Ингээд талаар болов. Цэдэн хад мөргөх нь энэ.
Усгүйг мэдсэн түймэр улам дүрэлзэн бадрана. Шатаж үхэж дуусчээ. Шүдэнз зурж асаагаад
тоо чигээр нь амандаа хийчихвэл үмхчихвэл элэг дотор нь цөмийн бөмбөг дэлбэрэх шиг зад
үсрэх байх даа. Чүдэнз гэснээс тамхиа зууя байз. Лам хувраг олдохгүй бол буцахдаа чамайг
зална гэгчээр ус ундаа нь ширгэж шавхарчихсан юм бол утаа залгилж цээж дотроо засч
аргадах бас нэг арга олдоно ...

... Ширээ, шүүгээ, сандлын алин дээр ч ил тамхи харагдсангүйд Цэдэн цүнхээ уудлан нөөц
тамхинаасаа гаргав. Янжуур зуухлаар цаашхи янз байдал аяндаа тодорно... Тэрбээр цүнхэн
дэх хайрцагтай янжуурын зэргэлдээ тасалгаанд хариугүй муу умбагар бор цаасанд боосон
зүйл байхыг анзаарав. Хурууны үзүүрээр чичиж үзээд “энэ чинь юу байдаг билээ?" гэж
бодно. За онцгой чухаг юу л байгаа аж даа эхнэрийн замд хэрэглээрэй гэж боосон үмх
мүмххэн л юмнаас хэтрээ аж. Үргэлж шал дэмий новш цүнхэнд чихэж байдаг сонин хүүхэн
шүү, тэрэнд орхноо ганц зуун грамм миний өвгөнд хэрэг болж мэднэ гээд нэгтээ буланд нь
шургуулчихгүй, тийм ухаан сөгөө ч байхгүй...

хэдий эхнэртээ тунирхан гомдол төрөх авч: юмыг яаж мэдэх вэ энэ нэг бор еэвэн шиг
боодолтой дотор манай амин тариа байж мэдэх шүү дээ, насаараа ханилчихаад муу эхнэрээ
юмны түрүүнд буруутгаж байх хэрэггүй биз дээ, эхлээд чи тэр боодолтойг нээгээд үзчих,
дараа нь сайн хэлнэ үү, муу муухайгаар нь дуудна уу, өөрөө мэд гэж Цэдэн өертэйгээ ярьж
мөнөөх боодолтойг цүнхнээсээ гаргаж ирлээ. Ердөө л хайрцаг тамхины хирийн хариугүй
жаахан тэр боодол дотор “юу л байх аж даа" гэсэн хайнга бодол төрөх хэдий ч далд нэгэн
горьдлого арайхан тасралтгүй сэтгэлийн нэгтээ мухарт унжсаар байх ажээ. Иш чааваас,
харваас энэ дотор юу л байх аж дээ.

Юутай ч хөшгөө нээе, цонхоо онгойлгоё ... гэж тэр бодлоо. Өглөөний цэвэр агаар хүч
тамир оруулах эм л гэсэн үг. Одоо тамир тэнхээгээ жаахан сэргээх хэрэгтэй. Цэцэрлэгийн
хүүхэдтэй уралдаж гүйвэл илт хоцрохоор болчихжээ. Хөл ч гэж дөнгөж эхээс унасан
унаганых шиг чөрдийн арай чарай биеэ дааж, цүүцэгнэж байна. Шаариг нь цувсан дугуй шиг
мултраад уначихаагүй нь зол. Цэдэн эхлээд янжуураа асааж хүзүүгээ сунган, хошуугаа
сармагчных гэмээр дарвайтал цорвойлгон байж хүйтэн ус, хүйтэн ундаа залгилсан аятай
шунахай гэгч нь хэд сорвол санаа дагаад тэр үү дотор нь сэв сэрүүхэн оргиод нүд нь
тэвхдүүлсэн мэт тормойгоод ирэх шиг болов.

Зөв зөв. Аргадаж чадвал авгай чинь үүрээд харина гэдэг энэ юм. Одоо хөшгөө нээе, тэгээд
дараа нь ...

Тэгээд Цэдэн хөшгөө нээлээ... Орон хот газрын дэн буудлуудын ихэнхи өрөөнөө байдаг
нэлэмгэр урт зузаан хөшиг, зүгээр нэг унжих ч бус цаагуураа сиймгэр цагаан торон унжлага
давхар байх ажээ. Цэдэн хөшгийг давхраар нь татан нээмэгцээ цонх руу хараад алмайран
гайхлаа. Цонхоор гэрэлт нарны хурц туяа нүдийг гялбуулан мэлсхийн тусаад, гэгээвчийг
онгойлгохуйяа зуны өглөөний эв эрүүл агаар цоргин орж ирэх болно гэж тэр бодсон ажээ.
Тэгтэл юуных нь нарны хурц туяа тусахав гадаа цонхны цаана нүүгэлтсэн түнэр харанхуй
палхийтэл тосон авчээ...

Өглөө болоогүй байх нь ээ. Тэрбээр шөнө дүлээр сэрчихжээ. Үүр цайхаас өмнө: хар
шөнөөр гэнэт сэрээд, өрөөнд нь гэрэл чийдэн асаастай байсан болохоор тийн цөл андуурчээ.
Тийм байх аа толгой тархи амарсан шинжгүй нэг л хэвийн биш оргисон билээ. Хатуу идээг
хэтрүү амсаад, нойр дутуу сэрэхлээр чингэхээс ч яахав.

Цэдэн уг нь цонхоор алсыг харж, дотроо бага ч атугай амирлуулсан "алаг толгой" тийш
нэг нүд бэлчээгээдэхье гэж бодох нь бодсон ажээ. Зүрх шиг шомбогор тэр товцог толгойн
өвөр тал нь загасны өехий шиг гөлтгөнөсөн мөнгөлөг цагаан, ардуураа шар дурдан бүс
ороосон шиг тодоос тод улаан туяа татдаг, бэл хормой нь он удсан өтөг бууц шиг үргэлж
бараантан харлаж, цас ихтэй жил ч нуруундаа хүн гаргадаггүй эмнэг адуу аятай барагтай мөс
хөс тогтоодоогүй гэж ирээд л хоёр гурав хоногийн өмнө тэрхүү толгойн өвөрт аймаг орны
нөхөд нь түүнд зориулж зугаалга зохион, тарган ямаа боож, халуун чулууг нь атгуулан,
буцламтгай шөлний дээжийг аягалж байхдаа ам уралдан ярьцгааж байжээ. Дараа нь Цэдэн
зочид буудалд эгж ирээд санаандгүй цонхоор хартал мөнөөх амралтын хотхон болох дөхсөн
зүрхэн хэлбэрт алаг толгой алсаас тодхон харагдсанд их л хөхөн баяссан амуй.

Харин энэ удаад зүрхэн хэлбэрт алаг толгой зүг сураггүй тас харанхуй дунд хаа буй нь
мэдэгдэхгүй уусан алдарчээ. Цэдэн цонхноос эргэж ширээний өнцөгт байх бугуйн цагаа авч
дуртай дургүй хяламхийвэл цагийн зүү арван нэгэн цаг болж буйг заах нь мэдээж шөнийн
хорин гурван цагийг хэлж буй хэрэг биз ээ.

Дөнгөж хорин гурван цаг. Хачин юм аа. Цэдэн ер энэ орой хэдэн цагийн үед орондоо
орсон байх нь вэ. Орой ч гэж дээ, орой юу? өдөр үү? Тэрбээр хамгийн сүүлд үдийн хоол
идэхээр зочид буудалд гаднаас орж ирснээ л санахаас өөр тоймтой зүйлийг бодоод бодоод
олсон нь үгүй. Үдийн хоолны дараахнаас л аймгийн нөхөдтэйгээ ууж наргиж эхэлсэн байна.
Орой уулзалтад очсон билүү? Хүмүүстэй ярьж хөөрсөн?! хариу бас л тодгүй.

Зоригийн охин утсаар ярихдаа "Маргааш" гээд байсны учрыг тэр сая л ухааран ойлголоо.
Цагийн баримжаа алдарсан байжээ. За яахав, эр хүн эндэж л байдаг, эрэг нурж л байдаг. Эр
хүн эндлээ ч эр хэвээрээ, эрэг нурлаа ч усаа хашсаар л байдаг.

Цэдэн сэтгэлээ тайвшруулахыг оролдож "одоо ганц зуун грамм байвал дотроо засчихаад
эргээд нам хэвтчихье. Унтах минь. Үдшийн цэцнээс үүрийн тэнэг дээр гэдэг билээ. Үүр
цайхлаар " цэцэг навч "алаглаад эхлэнэ" гэхчилэн бодлоо. Нүдний нь буланд өнөөх бор
цаасанд боодолтой зүйл туссанд, ядруу хир нь тэрүүхэндээ олзуурхан "Хонгор минь! Арай чи
миний амь тариа биш биз” гэж өөртэйгээ ярин тийм байхыг хэн үгүй гэх вэ” хэмээн хариу
өгүүлээд болгоомжтойхон авлаа.

Боодолтойн дотор чухам юу буйг эс мэдэхийн учир чихэндээ наалдуулах шахам ойртуулж
зөөлөн сэгсэрхүл санаа дагаад тэр үү тийм нэг шингэн нойтон эд хол хол дуугарах шиг
болжихуй. Цэдэнгийн царай үзтэл өөр болж баярласнаас багтарч унах дутав. Зүрх нь савлан
энд ч нэг тэнд ч нэг цохилж, хуруу гар нь боодолтойг алдаж унагах нь уу гэмээр чичигнэж,
хүзүү толгой руу нь галаар цоргих шиг халуу шатан огшоод ирсэнд тэрээр барьцгүйдэж бор
цаастыг унагачихгүйн тулд орон дээрээ чулуудчихлаа.

Хэсэг азнаад тайвшрах шиг болсонд бор цаастайг задлаж үзэхээр шийдэх нь тэр. Миний
хонгор ... миний хонгор ... муу өвгөнийхээ амийг аварлаа... Бор цаастайг оёдлын турьгүй
нарийн утас хэд давхарлан нийтгэж байгаад тоонолжлон баглажээ. Цэдэн утасны уяа
үзуурийг цэнэглэж бөхлөсөн байх магадгуй хэмээн эрэлхийлж эс олоод тэсэлгүй боодлыг тас
татаж онгойлгохоор сэтгэл шулуудав. Чингээд ойртуулан тасар татахаар завдахуйяа нүдэнд нь
бор цаастайн нэгтээ тодоос тод бичиг дурайтал тусах нь тэр: Үзэхүл "МАШ ЯАРАЛТАЙ':
хэмээн час улаан бэхээр томоос том үсгээр дармалдаж байгаад бичжээ. Цэдэн гайхаж цааш
тогтон уншвал "Аймгийн нэгдсэн эмнэлэг. Хуухдийн тасаг Л.Цэцэгээ - д. Яаралтай!"
хэмээжээ. Эргүүлж нөгөө талыг нь үзвэл мөн л "Яаралтай! Маш яаралтай" гэсэн үгийг
түрүүчийнхээсээ ч томоор хэдэнтээ давтан бичсэн байлаа.

Цэдэн цочлоо. Тзрбээр дөнгөж сая л санах нь тэр. Түүнийг хотоос нааш онгоцоор
нисэхийн өмнөхөн хүлээлгийн өрөөнд аяга кофе ууж суухад нь хижээл насны гүдэсхэн эр
хүрч ирээд гуйсан билээ.

- Та аймгийн төвд очуут энэ жаахан боодолтойг эмнэлэгт хүргээд өгнө үү. Таныг харвал
тохитой, найдаж болмоор санагдлаа. Тэгээд бичээстэй байгаа... та бидэнд туслах уу ...

- Тэгье ээ, тэгэлгүй яахав. Би тэнд очоод долоо хононо. Очуутаа л аваачаад өгчихье. Та
намайг эргээд ирсний дараа асууж лавласан ч болно. Миний утас ...

- Хэрэггүй дээ. Баярлалаа. Танд найдаж байна ... Энэ хавьд таниас өөр найдах хүн миний
хувьд алга...

Цэдэн тэгээд мөнөөх жижигхэн боодолтойг нь аваад барьж явсан ширэн цүнхнийхээ нэг
буланд хийсэн байжээ.

- Түргэн тусмаа л сайн юм шүү. Тэнд нэг хүүхэд ...

- Санаа зоволтгүй. Би хүргээд өгнө...

- За ашгүй ашгүй ...

. ... Мартчихжээ... Боодолтойг аймагт ирсэн даруйдаа эмнэлэгт хүргэж өгөхөө мартсан
байна. Хүнд худлаа хэлчихлээ Хуурчихлаа. Шал дэмий уулзалт, хүлээн авалт, цайллага . . энэ
тэр гэж яваад хүний захисныг огоорчихжээ.

Цэдэн өөрийгөө хотоос аймгийн төвд ирээд хэд хоносноо тоолбол энэ шөнөтэй дөрөв дэх
нь болох нь ээ. Хээ тоогүй юм боллоо хүний итгэлийг хөсөрдүүлчихлээ гэж харамсан бодлоо.

"Яаралтай. Маш яаралтай" гэснийг бодохул их л чухаг эд болж таарлаа. Одоо яадаг хэрэг
вэ? Зүсэм талхнаас хүнд гэхээргүй, том ч үгүй жижигхээн боодолтой зүйл алган дээр нь
харагдана.

"Яаралтай. Маш яаралтай"!...


Гучин минут орчмын дараа зочид буудлын жижүүр рүү нэг хүн утасдсан нь:

- Би Цэдэн байна. Танай аймгийн төв эмнэлэг яг хаахна вэ? Сайн заагаад өгөөч ... гэжээ.

... Шөнө дүл хэвийхийн хирд аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тэрбээр ирлээ.
Эмнэлгийн бүдэг хонгилоор үхэх шахсан ч гүйхээрээ явж өнгөрөөд эмч нарын өрөөнд хүрэв.
Жижүүрийн эмч нь болох гуч эргэм насны махлаг бүсгүй Цэдэнг таньж,

- Та ийм шөнө орой болсон хойно яаж яваа юм бэ?! Хэрэг болсон юм бол утасдаад л
хэлуулчихгүй... Тантай хийсэн уулзалтанд би өчигдөр очсон шуу. Таны үг надад маш их
таалагдсан... гэж ирээд л дуржигнуулжээ. Хариунд нь Цэдэн,

- Эмч ээ... танай тасагт Цэцэгээ гэж охин эмчлүүлж байна уу? гэлээ.

- Хэн гэнэ ээ...?

- Цэцэгээ ... Л.Цэцэгээ ... гэж Цэдэн боодолтой дээрхи бичгийг харж байгаад хэлэв. Эмч
бодолхийлнэ.

- Эсхүл танай тасагт тийм нэртэй эмч байдаг уу? Бас эцэг нь ч юм уу ... Би сайн мэдэхгүй
... гэж Цэдэн түгдэрвэл эмч

- Тиймээ байсаан. Тийм хүүхэд байсан. Эмчлүүлж байсан ... гэлээ.

- Байсан гэдэг чинь юу гэсэн үг вэ?

- Тийм охин байсаан... Өчигдөр орой нас барсан ...

- Юу?!

Цэдэн эмчийн хажууханд байсан урт зөөлөн сандал дээр лагхийн суун туслаа. Өнөө галав
юүлж байсан цээж дотор нь юу ч үгүй хоосроод тэнд нь элэг дотор уушиг зүрх гэж огтоос
байхгүй мэт санагдаад явчихлаа.

- Бид бүх чадлаараа хичээсэн дээ. Өвчин нь даан ч хүнд... гэж эмч бүсгүй хэлэв. Цэдэн
эмнэлгийн өрөөний бүдэг гэрэлд улам ч буудгэр царайлж,

- Эмч ээ ... энэ ... тэр охинд тус болох байсан уу... гэлээ. Эмч Цэдэнгийн сарвайсан
боодолтойг авч, тэр дорхиноо нь сурмаг задлаад дотроос нь элдвийн бичиг сачиг болсон
хайрцагтай эм гаргаж ирэв.

- Энэ маш ховор эм байна Ойрд тасарчаад олдохгүй байсан юм ...

- Энэ эм ... тэр охинд тус болох байсан уу? ...

- Хоёр хоногийн өмнө бол тус болох байсаан ...


- Хоёр хоногийн өмнө гэнэ ээ?

- Тиймээ хоёр юм уу гурав ч хоногийн өмнө их хэрэгтэй байсан юм

... Цэдэн толгой руугаа шаагаад авмаар санагдлаа.

- Тэр охин цусны өвчтэй байсан юм аа...

- Цусны .. ?!

- Тийм ээ... Долоо билуу найман настай байсан байх. Одоо цусны өвчин элбэгшиж дээ ...
Бүр бага хүүхдүүд чиг л өвдчих юм гэж эмч хэлэв.

- Бага хүүхдүүд.,. бага хүүхдүүд...

Цэдэн тэндээс тархи толгой нь мангууран манарсан амьтан босч үүд рүү зүтгэлээ. Эмчийг,

- Та энэ эмээ аваад яваач гэхийг нь ч сонссон нь үгүй. Тэр нэг хэсэг эмнэлэг дотор явна уу,
гадаа гудамжинд явна уу гэдгээ ч ялгасан нь үгүй...

"Бага хүүхэд ... бага хүүхэд" хэмээн амандаа үглэж уйлах гэтэл нүдний нь ухархай руу
өвдтөл хатгахаас нулимс гарсангүй ...

... Түүнээс хойш бүтэн хоног өнгөрөхөд аймаг орныхон нь хотоос тусгайлан урьж
ирүүлсэн зочноо олж уулзсан нь үгүй. Зочин нь аймгийн зочид буудлын тусгай өрөөнөөс
нэгэнтээ гараад хаашаа ч юм явчихсан байжээ.

Харин сүүлд аймгийн нисэх буудлын манаач ганц бие өвгөн Лигдэний өөрийн нь зиндаа
өвгендөө сайрхан ам алдсан нь:

- Яагаав өнөө эрдэмтэн Цэдэн нэг шөнө гэнэт манай муу умгар гэрт орж ирээд гэрээс ч
гарахгүй хонон өнжин хуучилж суугаад, онгоц яг нисэхийн өмнө гүйж хүрч суугаад хот руугаа
одсон доо. Яриа хөөрөө нь даруухан, нутаг орноо ярихлаараа заримдаа нулимс нь гарах юм.
Залуу хүн гэхэд аргагүй л ухаантай хүн билээ ээ гэжээ.
ЦЭНД - АЮУШИЙН БУЯНЗАЯА
Тэргүүн овогт Цэнд - Аюушийн Буянзаяа 1972 оны 03 дугаар сарын 15-нд Булган
аймгийн Сайхан суманд төрсөн. 1994 онд УБИС-ийг уран зохиолын багш, мэргэжлээр
төгссөн. ТЕГ-ын тусгай албаны ажилтан, 1994-1999 онд Чөлөөт хэвлэлүүдэд хариуцлагатай
редактор, ерөнхий эрхлэгч, Монголын радиогийн "Зуун билэг студи"- ийн редактор зэрэг
ажлуудыг эрхэлж байсан. 2001 оноос МЗЭ-ийн Бодлого Зохицуулалтын Албаны даргаар
ажиллаж байна. 1980-аад оны дунд үеэс уран бүтээлийн гараагаа эхэлж 1997 он "Залуугийн
бадгууд" шүлгийн түүвэр, 2000 онд "Улаан шувууны жиргээ" хүүрнэл зохиолын түүвэр
хэвлүүлжээ. МЗЭ-ийн шагналт.
ШИНЭ ЦАГИЙН МОЛОМ ТОЙНЫ НАМТАР

Намтар хүү хот айлынхаа хүүхдүүдээс шал өөр зүс царайтай байснаас эхэлжээ. Түүний
цас цагаан шүд, памбагар зузаан уруул, сартгар хэрнээ нуруугаараа хотгор хамар, ямар ч
алаггүй бов бор нүүр нь бусад хүүхдүүдэд байсангүй Хүү бусадтайгаа адилхан байхыг хүсч
байв. Даанч тэр хүсэл нь санаснаар нь болохгүй байлаа. Өдөр өнгөрөх тусам тэрээр хот
айлынхаа хүүхдүүдээс улам л өөр болж байв. Тоглоомон хүүхэлдэйнийх мэт ширэлдсэн
буржгар үс нь бүр зовлонтой. Тэр гэхийн аргагүй гогцоорч мушгирна.

Хүү:

“ - Үс маань ядаж бусдынх шиг намирсан зөөлөн байдаг ч болоосой тэгвэл хажуу тийш нь
налтал нь самнахсан" гэж үргэлжид хүснэ. Тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг улам л
мярнуусан хонь шиг буржийж зовооно. Нүүр нь бол бүр хэрэг алга усанд цутгуулж шалба
норсон үхэр огтоно шиг гөлийж гөлчийж хөхернө. Хүү хааяа толинд харахдаа:

" - Миний нүүр ийм хөхийсөн бор биш яг л Зоригоогийнх шиг мантайсан улаан
болчихсон байвал гоё доо. Хоёр хацар маань алим шиг улайраад л духан дээгүүр тос
дааварлаж байвал мөн гоёо. Бас энэ хоёр нүд маань дүрлийсэн хар биш онийсон бор байвал
санаа амар байхгүй юу. Даанч энэ муу заяагүй нүүр санаснаар болохгүй юм" хэмээн
битүүхэн бодоод санаа алддаг байв. Хүүг хот айлынхан нь хүүхдүүд мэдсэн юм шиг л ялигүй
юман дээр ам мурийхаараа:

" - Өө өмхий нигер, Африкийн сармагчин. Хөөе хар нигерээ чи манай монголоос
зайлаач" гэж элдвээр хэлэн тамыг нь иднэ. Тэр болгонд нь хүү үгээр хэлэхийн аргагүй
гомддог агаад сэтгэлийнх нь гүнээс садарсан гашуун хэрнээ час хийсэн хатуу нулимс хацрыг
зүсэн урсдаг ажгуу. Хүү гашуун нулимсаа гаргахгүй гэж дотогш нь залгиж үзсэн. Тэгэхэд
нулимс нь давс нь ихэдсэн цайнаас ч шорвог байдгийг анзаарсан билээ. Заримдаа хүүхдүүд
түүнийг ямар ч гэм зэм хийгээгүй зүв зүгээр байхад нь л:

" - Нигерийн шээс, янхны хүүхдүүд" гэж хоолой нийлүүлэн хашгирч шоолно. Хүү өөрийг
нь яагаад хуухдүүд “нигерийн шээс, янхны хүүхэд" гэж шоолоод байдгийн учрыг сайн мэддэг
байлаа. Тийм болохоор хүү хот айлынхандаа ахин ер үзэгдэж харагдахгүйгээр хаашаа ч юм
холдон одохсон гэж мөрөөддөг байв.

**********

Хүү өөрийгөө бусдаас шал өөр төрснийг аль эрт мэдсэн юм. Нэгэн удаа эмээгийнх нь дүү
болох нагац ах нь халамцуухан ирээд үүр цайтал өвөг эцэгтэй нь өөрийнх нь тухай ярихыг
хүү амьсгал даран сонссон. Нагац ах нь өвөөд нь хандаж :

" - Дармаа ах минь ний нуугүй хэлэхэд би заримдаа өөрийнхөө хэдэн хүүхдэд биш танай
энэ зээ хүүд л их санаа зовох ЮМ. Хаа газрын амьтны үр ингэж бидний цусан төрөлд багтаж
яваа юм бол доо зайлуул. Наад муу хүүг чинь нигер, мигерээр нь дуудаад амар заяаг нь
үзүүлдэггүй бололтойдог. Хэлээд ойлгохгүй дээ энэ хүүхдүүд. Хүүхдийн зовлон их юм даа.
Энэ хүү өсөх тусмаа л улам зовох байхдаа хөөрхий. Ээ дээ манай Сүнжээ ч (хүүгийн эх) мөн
тэнэг хүн юм даа. Тэр хол газар нутаг нугынхаа нэг эр сүвтэй амьтантай дэр нийлүүлдэггүй
юмаа гэхэд ядаж энэ монголдоо багтаад нэг хар юмтай ханилчихгүй дээ Бүр харь элгийн
хүнтэй үёрхэж нөхөрлөх гээд байсан юм бол нутаг ус, дүр төрх нь арай эерүү юм орос,
моросуудтай нөхөрлөхгүй дээ. Эцэст нь тэгээд тэр хартайгаа ханилсан ч юмгүй энэ амьтныг
өнчрүүлж, хаа газрын арьс, араншин ондоо амьтны дунд хаяж гээж явах юм даа" хэмээн
өгүүлсэн аж. Тэгэхэд өвөө нь:

" - Хэлээд яах вэ, хэлээд яахав. Би чинь аль насандаа муу үйл үйлдчихсэн юм бол. Насны
бөгсөнд үр хүүхэд өсгөснийхөө үйл лайг эдэлж явна. Амьтан хүн элдвээр л ярьж хэлэх юм.
Тэр бүгдийг нь тоох ч хэцүү, тоохгүй байх ч хэцүү юм. Иймээс элэгнээс минь унасан үр
болохоор Сүнжээгээ өрөвдөх юм. Энэ муу хүү ч яахав хөгшин бид хоёрыг зовоохгүй л эрүүл
энх торниж байна, Үрийн минь үр болохоор л тэр үү энэ хүүгээ бодохоор зарим шөнө нойр ч
хүрэхгүй юм. Хөгшин ясаа яажигнуулж байгаад ч болтугай энэ хүүгээ эрийн цээнд хүргэж
хүний гар харуулахгүй болгоод нүд анихсан. Тэгж гэмээнэ л санаа минь амарч нүд аних байх"
гэж их л гунигтай хүүрнэсэн аж. Хүү тэгж анх өөрийнхөө хэн болохыг мэдсэн. Тэр шөнө бас
эмэг эх нь евөө, нагац ах хоёрынх нь ярианд хачир нэмэн:

" - Манай энэ хүүгийн чинь эцэг нь бүр африк тивийнх гэсэн байх шүү. Сүнжээ нэг цухас
дурдахнээ их л халуун орон бололтой гэсэн. Тэгээд тэр хар нь Того ч гэлүү нэг тийм сонин
нэртэй үндэстэн гэж дуулдсан шүү" хэмээсэн аж.

Тэр шөнөөс хойш хүү өөрийнхөө азгүй заяанд даанч ихээр гутардаг болсон юм.

**********

Хүү ээж дээрээ очих туйлын дургүй. Хүүгийн ээж хотод дүү нартай нь, дүү нарынх нь
эцэг гэх нүдний шилтэй, халзан толгойтой хижээлдүү эртэй амьдардаг аж, Тэр халзан
толгойтой эр хүүг нэг нүдээр ч үзэхгүй. Сав л хийвэл ээжид нь:

" - Чиний энэ нэг юм харлаж ногоорчихоод яасан их иддэг шаар вэ? Хоол унд нь ч
дийлдэхгүй юм. Үгүй тэгээд үнэр танар ч гэж авах арга алга" гэж хэрүүл өднө. Амьтан хүний
сиймхий харж байгаад, хүүг шоглоод орхих нь энүүхэнд. Дүү нар нь ч хүүг үзэхгүй.

" - Муу хар нигерээ чи яасан ховдог юм" гэж хоёул хоёулаа дайрч давшилна. Үйлийн үргүй
л өөрийнх нь дүү нар байтлаа л хүний урманд ахыгаа гэж хүндлэхгүй. Юм л бол манайхаас
зайл гэцгээнэ. Тэд жаахан л болохоос биш яг л эцэг гэсэн үг. Эцгийгээ өвчсен хүйтэн
нүдээрээ хүүг тас хяргах л шахна, Тэд ч яахав хүүг тэгж ад үздэг юм байгаа биз хамгийн
муухай нь ээж нь хүүг адалдаг байлаа. Хүүгээс болж нөхөртэйгээ хэрэлдэн салах сарних
дээрээ тулаад нэг удаа бүр хүүг хайр найргүй алгадан :

" - Чи ёстой заяагүй амьтан юм аа. Чамаас болж би махаа зулгааж байна" гээд яг л шулам
шиг аашилсан юм. Хүү тэгэхэд ээждээ туйлын их гомдсон. Тэгээд тэр даруй л зугтах нь
холгүй өвөө, эмээ дээрээ ирсэн аж. Түүнээс хойш хот руу явах ямар ч хүсэлгүй, ээж дүү нар
дээрээ очих туйлын дургүй болсон билээ. Хүү хотын сайхныг мэдэрсэн. Өвөө, эмээгийнх нь,
өөрийнх нь амьдардаг уулын мухар дахь хот айлаас даанч их ялгаатай. Үзэж харах юм нь
уйдахын аргагүй их гэдгийг анзаарсан. За тэр зүсэн зүйлийн сонирхолтой юм гардаг
зурагтнаас нь бол салахын ч аргагүй. Гээд одоо яахав дээ. Хүүд тэнд аз жаргал олдохгүй нь
тодорхой хойно тийшээ зүглэхийн ч хэрэг алга байлаа. Хүү тэгээд ээждээ гомдсон тухайгаа,
ээжийгээ хэрхэн аашилж авирласан тухай өвөөдөө тэсэлгүй ярьчихсан юм.

Өвөө нь тэгэхэд:

" - Миний хүү тэгж болдоггүй юм. Ээждээ тэгж гомдож болдоггүй юм. Ээж чинь чамд
буруу юм хэлж, чамайг алгадаж зодож зовоосон байж болно. Тэглээ гээд тэр нь чиний өмнө
байгуулсан ачийнх нь өчүүхэн хэсгийг нь ч харлуулж чадахгүй. Хүн эхийнхээ ачийг хэзээ ч
төлж бардаггүй юм. Шүүдрийн дуслыг тогоо дүүртэл түүгээд цай чанаж өгсөн ч ачийг нь
хариулж бардаггүй юм" хэмээн сургасан аж Тэгээд дараа нь өвөө нь түүнд Молом тойн
хэмээх эртний мэргэн лам эхийнхээ ачийг хэрхэн хариулсан тухай ярьж өгсөн юм. Тамын
аймшигт оронд эрлэгт яллуулж тарчилж буй эхийгээ Молом тойн суллан аваад үүрч
дүүрэхийн зовлонг эдлэн бурхны оронд хэрхэн аваачиж буй тэр үлгэрийг хүү сайн ойлгосон.
Ад зэтгэр, есөн зүйлийн хорлол: муу санаа, атгаг хорон явуулга: эсэн бусын гай түйтгэрийг
давах гэж зүдэрч байгаа Молом тойныг хүү маш их өрөвдсөн. Тэгээд бас хүү Молом тойн шиг
л эхийгээ өрөвдөн ачилж байж ачийг нь хариулах юм байна даа гэдгийг ухаарсан. Бас тэр
үлгэрт гардаг Молом тойны эх хуудээ үүрүүлчихээд үйлийг нь үзэж яваа хэрнээ хөлийнхөө
салаагаар цэцэг тастан нүглээ нэмж хүүгийнхээ зовлонг улам л дарагдуулж байгааг сонсоод

" - Манай ээж ч Молом тойны эх шиг тийм муу хүн биш байхаа" гэж бодсон юм. Энэ бол
үнэндээ түүний намтрын өрнөл байсан юм.

**********

Хүү Молом тойны үлгэрийг өвөөгеөсөө сонссоноос хойш бурхан шашинд үйлийн үргүй
дурлах болсон. Сав л хийвэл өвөөгөөрөө бурхдын тухай домог яриулж, дээр үеийн хутагт
хувилгаад хэрхэн гэгээрлийг олсон талаар ухаан мэдрэлээ алдах нь халаг сонсдог болсон
билээ. Зургаахан настай Говийн догшин ноён хутагт Данзанравжаа "Хурмаст тэнгэр" хэмээх
утга төгс гүр дуу зохиосон тухай сонсоод хүү дэндүү ихээр биширсэн ажгуу. Хүү тэгээд
өвөөгөөрөө "Хурмаст тэнгэр" шүлгийн:

"... Үүлэн гараад бороо орохын цагт

Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа вэ?

Үйлэн ирээд үхэхийн цагт

Залуу гэмээ нь хөгшин юуны ялгаа вэ?” хэмээх дөрвөн мөрийг хэлүүлэн цээжлэн авч сав л
хийвэл амандаа үглэн унших болсон бөгөөд утгынх нь гүнийг олж хараад ихэд баяссан
бөлгөө. Өвөө нь тэгээд хүүг тийнхүү бурхны шашинд ихэд сүсэглэхийг хараад туйлын ихэд
баярлан үхэхийн цагт толгой дээр минь хонх дуугаргах хүү гэж халмагхан үедээ ойр
орчныхондоо шулуун цагаан хэлчихдэг болсон аж. Хүү өвөө нь гэгээрлийн үрийг олох гэж
лам нар хэрхэн нямба үйлдэн тэсвэр тэвчээр заан ууланд суудаг тухай ярьсныг бодох
болгондоо дотоод сэтгэлдээ өөрийгөө номхотгон. их л тэсвэр тэвчээртэй хүн болох гэж
хичээж явдаг болсон билээ. Хүүг тэгж бурхны шашинд сүсэглэн маань мэгзэм унших нь
холгүй явдагт хот айлынхан нь туйлын дургүй. Зүс царай ондоотой хачин хар юм манай
шашныг бузарлах нь гэж ихэд ундууцна. Ямар сайндаа хүүгийн дотроо ганц сайн найз гэж
бодож явдаг хажуу айлынх нь Зоригоо:

" - Чи бид нараас шал ондоо шүү дээ. Тийм болохоор манай бурхны шашинг шүтэж
болохгүй. Танай африкийн шашин бол шал өөр байдаг гэсэн. Аав, ээж хоёр тэгж ярьж
байсан" хэмээн саймшран өгүүлэхэв дээ. Хүү хот айлынхан нь түүнийг бурхны шашин
шүтлээ гээд дургүй байгааг мэдэж байгаа хэрнээ шал тоохгүй байлаа. Тэр бүхнийг хүү
хөндлөнгийн хүмүүсийн атгаг санаа, хорон явуулга гэж бодож байв. Гэгээрлийг олох гэж
байгаа түүнд бол тэр бүхэн юу ч биш байсан юм.

**********

Хүү их л хойно бүр арван нас хүрч байж сургуульд оров. Өвөө нь түүнийг найман настай
оруулчихвал хүүхдүүд шоглоод байх болно гээд тийнхүү оройтуулсан аж. Хүү хэдий арван нас
хүрч сургуульд орлоо гээд байдал нь өөрчлегдсөнгүй. Том ангийн хүүхдүүд түүнийг сав л
хийвэл "нигерийн хүүхэд" хэмээн хочлон зодож нүдээд амрыг нь үзүүлэхгүй байлаа.
Ангийнхан нь ялгаагуй "нигер, нигер" гэж хочлон шоглоно. Хүү үнэндээ сургуульд суух
туйлын дургүй байв. Гэлээ гээд яахав дээ. Өвөө, эмээ хоёр нь түүнийг сургуульд сур гээд
байхад үгүй гэх газаргүй. Хүү: |

" - Болдогсон бол энэ сургуулиас гарчихаад өвөөгөөрөө бурхны ном заалгахсан гэж ихэд
хүснэ". Гэвч тэр өөрөө бүхнийг яахан шийдэж чадна. Хүү бусдад шоглуулан байж гурван жил
шахуу сургуульд сурлаа. Гурав дахь жил дээр нь өвөө нь нас барав. Хүү яг арван гурван нас
хүрэхээс тавхан хоногийн өмнө өвөө нь нас барсан юм. Өвеөгөөс нь хойш хүүгийн зовлон
улам нэмэгдэв. Хамгийн түрүүнд ээжийнх нь отгон дүү болох нагац ах нь.

"- Эцгийнхээ гал голомтыг харь газрын хар арьстнаар залгуулахгүй" гэж бөөн сүр болон
олныг бусниулав. Түүний үгнээс санаа авсан ах дүүс нь хүүг болох болохоороо ад үзэцгээлээ
... Төд удалгүй талийгаач өвөөгийнх нь гэрийг отгон хүү нь ээжийгээ асрах нэрээр хажуудаа
буулган авч хүүгийн зовлонг тэсэхийн аргагүй болтол нэмэгдүүлэв. Учир нь тэрхүү нагац
ахынх нь эхнэр болох намхан шар авгай гадаа гэртгүй л түүнийг хар бороор нь дуудаж гар
хөлийнхөө үзүүр болгон гүйлгэх болов. Тэр авгайн үг гэж үг.

"- Үзээрийн зудын муухай харлачихаад юугаа хийж зогсоод байгаа юм гээд л хүү руу
хандсанаараа чулуудна. Хүүхдүүд нь ч ялгаагүй. Боломж гарвал хүүг шогчилно. Хүү тэр бүх
зовлонг хэр чинээгээрээ л тэсвэрлэж байв. Хаа нэгтээ эмээ нь хүүг эрж суран аяга хусам
тарагхан аминчлан өгнө. Буурай залгаж буй эмэг эх нь ач хүүгээ хэрхэн зовж байгааг тэр бүр
мэдэхийн арга байхгүй байлаа. Ээжийгээ асрах нэрээр хүү нь гэртээ оруулсан болохоор
өвөөгийнх нь гэр нэг ёсондоо илүү гэр болон хувираад байв. Хүү гэртээ дандаа ганцаар
хононо... Намрын зэвэргэн салхинд өрхний оосор дэлдсэн уйтгарт шөнүүдэд ганцаараа
түгшин хонож буй хүү бяцхан оюунаа гашилтал даанч ихийг боддог байв. Хүү өвөөгөө дандаа
бодно. Өвөө нь амьд байхад ямар ч л байсан одоогийнхоосоо аз жаргалтай байсныг хуу сайн
ухаарч байв...Тэгээд бас өвөө нь нас барахаасаа өмнө ач хүүгээ нутгийнхаа нэг ламд шавь
оруулах гэсэн. Тэгтэл нөгөө лам нь танай хүүхдийг би шавиар авахгүй ээ гэж өвөөд нь
шулуухан хэлсэн. Яагаад тэгж хэлснийг хүү ойлгож байсан. Мөнөөх л нигер гэсэн шалтгаан
гэдгийг хүү хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байсан. Өвөө нь хүүг гарч бай гэж хэлсэн. Хүү
өвөөгийнхөө үгийг даган ламынхаас гарсан хэрнээ аанай бас сүйхээчлэн тэр хоёрыг юу ярьж
байгааг сонсож амжсан.

Өвөө нь тэр ламд:

- Бурханы ёсонд хунийг хар, цагаанаар нь ялгадаггүй л юм даа. Тэгж ярих юм бол бидний
дээд шүтээн Бурхан Шагжимуни маань цэгээн царайтай хүн байгаагүй гэдэг шүү..." хэмээн
хэлж байсан. Лам цааш нь юу хэлснийг хүү нэг их ойшоож сонсоогүй. Хамгийн гол нь тэр
өдөр хүүг туйлын ихээр баярлуулсан үг бол “Бурхны ёсонд хүнийг хар, цагаанаар нь
ялгадаггүй" гэж хэлсэн өвөегийнх нь үг байсан юм. Хүү тэр үгийг сонссоноосоо хойш:

"- Би бас Бурхан Шагжимуни шиг Молом тойн шиг гэгээрч болох юм байна даа" хэмээн
өөртөө итгэлтэйгээр боддог болсон юм.

**********

Өвөөгөө нас барснаас хойш өнгөрүүлж байсан зовлонт өдрүүдийнхээ тэр нэгэн шөнө хүү
өөрөө өөртөө туйлын мэргэн санаа олсон юм. Тэр нь юу вэ? гэхлээр өвөөгийнхөө ярьснаар
алс холын ууланд очиж нямба хийж суугаад гэгээрлийг олох гэсэн санаа юм. Хүү тийнхүү
санаа олчихоод:

"- Өөрийгөө энэ тамын амьдралаас юуны урьд гэгээрлийг олон салгая дараа нь
өвөөгийнхөө байгаа газрыг очиж үзье, Хэрвээ өвөө маань амьддаа гэнэ алдан нүгэл
хийчихсэн бол тамд оччихсон байгаа. Тэгвэл өвөөгөө Молом тойн шиг үүрээд бурхны оронд
аваачна. Дараа нь ээжийнхээ хийсэн нүглийг цагаатгаж ачийг нь хариулъя гэж ихэд баясан
бодсон билээ. Тэгээд л тэр бодолдоо итгэсэн хүү нямба үйлдэж гэгээрлийг олохоор хамгийн
дулаахан дээлээ өмсөөд өвөөгийнхөө элэгдэж хуучирсан бүрх мапгайг толгойдоо углан,
хуучин тааран уутны ёроолд тав аравхан ээзгий, хуруудхан хийгээд бургас таяглан тулаад дүн
шөнөөр алсын уулыг чиглэн зориглон алхсан юм. Энэ бол намтрынх нь төгсгөл байсан билээ.
Яагаад гэвэл нямба үйлдэн гэгээрлийг олохоор явсан хүү ууланд очиж өөрийнхөө бодсоноор
зуун найман хоног сууж чадаагүй юм. Алсын модот уулын хэц дээр өвөөгийнхөө заасан
тарнийг үглэн үглэн уншин байж үүр шөнөөр хүү гараад эцэж туйлдахын эрхэнд ягтан
суугаад хүүхэд цагийн бөх нойрондоо дийлдэн унтсан билээ. Харин зүүд нойрон дундаа хүү
олзондоо улайрсан зэрлэг нохдын дууг ариун сүмд уянгалах дунгийн дуутай эндүүрч байсан
ажгуу ... Магад ч үгүй бишид хүний нэгэн насаар үл олох гэгээрлийг хүү аль хэдийн олчихоод
Молом тойн мэтээр эхийнхээ нүглийг цагаатгах гэж зүдэрч яваа ч юм билүү дээ. Даанч тэр
талаар махан бие цусан заяанд төрсөн хүний үрс яахан тааж мэдэх билээ

Хамбург 2001.02.05
ОДОД ҮЛГЭР ХҮҮРНЭНЭ
Хүүхэд ахуй цагтаан би хүмүүс оддын зүгт нисээд явчихдаг гэдэгт итгэдэг байсан. Энэ
бодлыг эмээ минь надад өгсөн юм. Эмээдээ би дуусашгүй олон асуулт тавьж тэр бүхэнд эмээ
минь надад дуусашгүй баян хариултыг өгдөг байлаа. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.

- Эмээ мод газраас ургадаг, тийм ээ?

- Тиймээ, миний хүү.

- Эмээ чулуу газарт байдаг, тийм ээ?

- Тиймээ, миний хүү.

- Тэгвэл эмээ төмөр хаана байдаг юм бэ?

- Төмөр үү? Төмөр газрын гүнд чулуун завсар байдаг юм.

- Төмөрийг хүрзээр ухаж авдаг байх нь нээ тийм ээ?

- Тиймээ миний хүү. Гэхдээ ийм жижиг хүрзээр биш том машины хүрзээр ухдаг байхгүй
юу?

- Дорж гуайн трактороор ухаад авч болох уу эмээ?

- Дорж гуайн чинь трактороос том машины хүрзээр ухдаг байхгүй юу.

- Тэгвэл эмээ даавуу хаана байдаг юм бэ?

- Даавуу юу, даавуу гадаад оронд модны завсраар ургадаг юм. Эмээ тэгвэл гадаад орон хол
уу?

- Холоо хол. Гадаад орноор миний хүү яахнав?

- Гадаад оронд очиж даавуу олж ирье.

- Чи очиж чадахгүй шүү дээ.

- Яагаад чадахгүй гэж гадаад орон луу тэгээд юугаар явж очих юм бэ?

- Томоо онгоцоор л явж очно шүү дээ. Миний хүү том болж байгаад л гадаад оронд явах
биз?

- Тэгвэл би хурдаан том болоод гадаад оронд очиж даавуу олж ирнэ ээ.

- Тэгээрэй миний хүү, эмээ бид хоёр ийнхуу хүүрнэнэ. Би эмээгийнхээ ярианд итгэж
мундаг том эр болчихоод зурагтаар гардаг онгоцонд суугаад гадаад орон луу явж байна гэж
нүдэндээ төсөөлнө. Тэгээд дахиад л шинэ өдөр эхэлж, дахиад л эмээ бид хоёрын хооронд
шинэ яриа өрнөнө. Би эмээдээ шинэ асуулт тавих бүрт эмээ минь урьд мэдээгүй шинэ
хариултыг өгнө. Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ.

- Эмээ манай энэ дэлхий дээр нар жаргачихаад байхад тэр однууд яагаад гэрэлтээд байдаг
юм бэ"?

- Өө тэр однууд дээр хүмүүс амьдардаг байхгүй юу хүү минь.

- Тэр хүмүүс тэгээд чийдэнгээ асаачихаад байгаа юм уу?

- Үгүй ээ хүү минь манай энд нар жаргахаар гэр однууд дээр нар гэрэлтдэг байхгүй юу.

- Тэгээд тэр однууд дээр хүүхдүүд байгаа юу?

- Байлгүй яахав. Чам шиг хүүхдүүд над шиг эмээ нар зөндөө байгаа.

- Тэр одод дээр байгаа эмээ нар үлгэр мэдэх үү?

- Мэдэлгүй яахав. Зөндөө үлгэр мэднэ.

- Тэгвэл би тэр однууд дээр очлоо

- Тэгж болдоггүй юм, миний хүү. Тэр однууд дээр очсон хүмүүс буцаж ирдэггүй юм.

- Яагаад буцаж ирдэггүй юм бэ, эмээ?

- Энэ тухай том болохоор чинь, багш нар чинь аандаа заагаад өгнө өө.

- Эмээ багш гэж хүн үү?

- Хүн л байхгүй юу.

- Тэгвэл яагаад багш гээд байгаа юм бэ?

- Зөндөө их эрдэм ном мэддэг болохоор нь багш гэж байгаа юм.

- Тэр багш нар танаас олон үлгэр мэдэх уу?

- Тэгэлгүй яахав. Надаас олон үлгэр мэднэ

- Тэгвэл эмээ би багш болноо.

- Тэгээрэй миний хүү.

Эмээ бид хоёр ийнхүү хүүрнэнэ. Тэгээд дараа нь эмээ минь надад оддын тухай үлгэр ярьж
өгдөг байв. Тэр үлгэрт нь миний танихгүй нэг хөөрхөн охин оддын дунд цэцэг түүж яваагаар
гардаг байж билээ. Тэр охиныг би хэний ч үл даарах, далдын нэгэн сэтгэлээр мөрөөдөж,
түүнд Нарангоо гэдэг нэр өгчихөөд, хэзээ нэгэн цагт түүнтэй уулзахсан гэж хүсдэг байв...

**********

Эмээ минь надад оддоос олон үлгэр ярьж өгчихөөд өөрөө оддын зүгт яваад өгсөн юм.
Эмээгийнхээ ярьснаар би том болсон, эмээдээ амласнаараа би багш болсон. Цагийн аясаар
оддын тухай, Нарангоогийн тухай бодол минь өөр болсон. Гэвч гэгээн тэнгэрийн оддыг
ширтэх болгонд эмээ минь дандаа санагдаж, тэртээх оддын дундаас үлгэр хүүрнэж байгаа юм
шигээр л үргэлж бодогдож явдаг юм даа.

1990
ЧИНАГИЙН ГАЛСАН
1943 оны 12-р сарын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төржээ.

1961-1962 онд МУИС-ийн хэлбичгийн факультетийн монгол хэл, утга зохиолын ангид,
1962-1963 онд Лайпциг хотын герман хэлний бэлтгэлийн институтэд, 1963-1968 онд мөнхүү
хотын Карл Марксын нэрэмжит их сургуулийн германистик / герман судлал/ -ын ангид
суралцаж төгссөн. Герман, орос, англи, казах, тува хэлтэй.

Чинагийн Галсангийн "Тува тууж"/1981/, "Арван долоо дахь хоног” 1992/, "Дуу чилэх
цаг" /1993/, "Хөх тэнгэр сонсож бай" /1994/ зэрэг 17 ном бичсэн нь немц, испани. англи.
франц, япон баск хэлүүдээр орчуулагдан хэвлэгдэж гарсан байна.

2003 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал хүртсэн.

1992 онд Баварын урлагийн академи, Мюнхений их сургууль, Бошийн сангаас утга
зохиолд хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог Адельберт Фон Шамиссогийн
шагнал, 1995 онд сүүлийн 3 жил гарсан шилдэг номд олгодог Пуххаймын уншигчийн
нэрэмжит шагналыг "Дуу амрах цагаар" туужаараа тус тус хүртжээ.
ЭХ
Бүжин дөчин еснийхээ жил дээр явчихлаа. Өнгөрхийнхөө урдхан Дожидыг дуудуулжээ.
Тэр нь олон жилийн өмнө нөхрийг нь салгаж суусан нэгэн. Хоёр бүсгүйн хооронд эхэндээ
юм юм л болоод өнгөрчээ. Харин Сүнжидээс хойш нэг нэгнийхээ замаас зайлсхийж энд тэнд
хааяа тааралдвал мэнд ус ч үгүй, хэн хэн нь хараагүй царайлдаг болжээ. Чингэхдээ нэг нь
нөхрийн минь толгойг залгисан бузар эм! гэж бодож байхад нөгөө нь нөхрийг минь зовоож
явсан өөдгүй эм! гэж бодох мэт.

Тэгтэл одоо нэгнийх нь хорвоод амьдрах хоногийн тоо гүйцэж, нөгөө нь, үхэх хүний гуйлга
болсон хойно яая гэхэв, очиж уулзах болжээ.

Дожид эмнэлгийн хаалганы хүйтэн төмөр бариулд гар хүрэхдээ агзасхийтэл жихүүцэн,
бас л ийм хатуу, цэвдэг үг дуулах байх даа гэж зүрх алдан бодсон нь оносонгүй, Бүжин
түүнийг хонзон хорслын ул мөр ч үгүй ухаалаг талбиун харц, уянгалаг зөөлөн дуугаар угтжээ.

Биеийнх нь байдлыг лавласан асуултад бэлгийг хичээсэн цөөн үгээр тойруулсхийн


хариулснаа шууд л ярьж гарсныг бодоход үгээ эртнээс цэгцэлчихээд хадгалж байсан нь илт

"Хоёр бие: хоёр гэрийг маань холдуулавч бас холбож явсан хүнийг ядахдаа үгүй болсны
дараа би чамтай уулзаж цайралцах хэрэгтэй байж. Даанч богино ухаантай төрсөн хойно яая
гэхэв. Харин сая л ойлголоо. Үрийн маань эцэг, миний жаргааж чадаагүй тэр хүнийг
жаргаасны чинь төлеө би чиний өртөн явжээ. Тэр өрөө чамд би төлөхөес одоо нэгэнт
хожимджээ. Гэхдээ хүү минь л миний төлөөнөөс төлөхийг ч хэн байг гэхэв" гэхэд нь
Дожидын нүүрнээс гал бутрах шиг боллоо. Хөлд нь нүүрээ нааж байгаад: "Үгүй дээ, Бүжин
минь, үгүй! Би л чамд төлж баршгүй их өртэй. Харин хүүд чинь л төлөхийг хичээе" гэж
хэлмээр байсан ч дуугаръя гэтэл хоолой нь тагларч, хөдөлье гэтэл бие нь хөшиж орхиод яаж ч
болсонгүй.

Бүжин хүүгийнхээ тухай ярьсан нь, аашаараа ч эцгийгээ өвчсөн, гаднаасаа донгиодуу юм
шиг харагдах атал цаанаа юм юмыг айхтар лав тусгаж авдаг, эмзэг эрх дураараа амьтан
бололтой. Зун ч, өвөл ч, цайг халуунаар нь уудаггүй, заавал зайлж хөргөөд аль гэдэг,
шүүрхийдүү чанасан булчин маханд дуртай, дэргүй, харин хелийнхөө уланд дэр шиг юм хийж
унтдаг, бас хөмсөг Зумбын бага охинтой тоглож өссөн, хоорондоо ивээл жилтэй юмсан гэнэ.

Энэ бүхнийг ярихад хэдхэн хором л оржээ. Дараа нь эмч ирж Дожидыг гаргав.

Энэ бол хавар болсон хэрэг. Намар нь Бүжингийн хүү Ангир цэргээс халагдав. Тэрээр
ээжийнхээ өнгөрснийг дуулсан, хэдэн мал, гэр орныхоо учрыг олчихоод буцна гэсэн яриатай
иржээ. Хаана; хэнийд байхаа ч мэдэхгүй, дотроо гайхазнавч "Танайд хэд хоноё'1 гэж цуг алба
хаасан нөхөддөе хэлж нэг л зүрхлэхгүй шаналж явжээ. Харин сумын төвд буутал Дожид
гуайн хүү: “Ангиа ах аа!" гэсээр тосон гүйгээд ирэв. Цэрэгт явахаас өмнө ах дүүсэх нь бүү
хэл, хоёр биеэрээ тулан уулзаж явсан нь үгүй, ер нь нутаг нугын опонх айлын хүүхдүүдийн л
адил зүс мэдэхээс цаашгүй явжээ. Гэтэл одоо тийнхүү ахайлж дуудсаар хүрээд ирсэнд
тэвдэвч, ёсыг бодон ах настайгийн хувьд тосон золгож зулайгий нь үнэрлэжээ. Тэгээд өөрийг
нь авахаар хөтөлгөө морьтой ирснийг дуулахдаа баярласан гэж тоймгүй.

Уяан дээр буутал Дожид гуай гэрээс гарч санд мэнд гүйсээр ирж хоёр хацрыг нь үнсэн
угтав. Тэгээд гэрт орж аян замынхаа тоос, хөлсийг дөнгөж нимгэлтэл тэрээр тогоонд оргиж
байсан цайнаасаа шанагыг тасалж саалийн хувинд хэд зайлснаа: "Ам нь цангаа биз, бяцхан
зөөгтүүлчихлээ" гэсээр аягалан барив. Дараа нь дэргэдэх гол дээр очиж усанд орчихоод ирвэл
ч хоол ч бэлэн болжээ. Тэр нь шаант, богтоос оролцсон хэдэн бүхэл мах, огтлоод орхивол бор
шүүс урсаж байна. Үүнийг харсан дүү нь "Олигтойхон болгочихгүй дээ!" гээд ээж рүүгээ
хяламхийсэнд цаадах нь "Шүдтэй таанууст шүүстэй нь дээр биз" гэсхийж өнгөрөв. Орой
унтах цаг болоход Дожид; "Энэ пүрштэй оронд дэртэй хэвтвэл хүүхдийн сээр нуруу
чилчихвий. Харин нойрондоо төмөр өшиглөчихөж мэдэшгүй, уланд нь жийрэг ивчихье"
гэсээр орыг нь засч өгөв.

Хзвтсэн хойноо бодоод үзвэл энэ өдрийн явдал Ангирт зүүд юм шиг санагджээ. Нутаг ус
нь мөн атал гэр нь биш, гэтэл гэр нь биш атал ор нь мөн юм шиг бас ээж нь үгүй юм шиг
атал, өөрийнх нь төлөө хэлж, хийдэг үг, үйлс нь үлдчихээ юу гэмээр Дожид гуайг ийм хүн
гэж ер санасангүй. Ээж ч, бас энэ эгч ч хэн хэнээ чухам тийм хүн гэж мэдэхгүй байсан байх,
эс тэгвэл хоёул хоорондоо сайн байх байсан бий. Аав л харин хоёулангий нь таньж мэдээд
тэр хоёрын, хоёр гэрийнхээ, дүү бид хоёрын хооронд яваад байсан юм болов уу.

Өглөө босоод ирвэл цоо шинэ малгай, дээл, бүс, гутал орных нь өмнө байж байна.
Дожидын хэлэхийг сонсвол эзгүйд нь хийж тавиад сүүлчийн хэдэн утас шидээсийг сая л
гүйцээжээ.

"Үдээс хойш морь эмээллүүлж аваад нутгийнхаа айлуудаар орно уу даа, хүү минь.
Энүүхэн дор Хайлантын цутгаланд хөмсөг Зумба гуайнх бий. Ээжийг чинь эргэж тойрч л
байсан, дараа нь ажил явдалд нь ч явалцсан хүмүүсийн нэг дээ. Ганцаардвал дүүгээ дагуулж
явна биз"гэнэ.

... Тэр намраас хойш хэдэн жил өнгөрчээ. Өчигдөрхөн зүүрмэг даан хөх ногооны униарт
аниргүйхэн умбаж байсан Хээлэнт, Хайлант, Хүйлэнт гурван голын бэлчир өнөөдөр үхэр мал
үзэгдэж, нэгэн гэр буув. Ангир ээжийнхийгээ нүүлгэн ирж зөөвөр тавьж байгаа нь тэр ажээ.
ИХ ХҮРЭНГИЙН УДАМ

Сайрын говийн дунд орж явтал салхи гэнэт эргэж, цас хаялж эхэллээ. Нижигнэтэл
хатируулж байсан адуу зог тусан дороо эргээд унгалдлаа. Их хүрэн сүргийнхээ дулаан
нөмрийг орхин урагш цойлон гарч ирээд бага хүрэнгийн гүрээ хавиас хавхийтэл хазаж
хайрах нь агшинд цаахна зогсоо дөнөн халтар руу бөгсөө эргүүлэн улаан суга руу нь
түсхийтэл тангарлаа. Азарга, гүү хоёр зэрэг дуу алдан, өөдөөс нь хазах, тангарахын сэхээгүй
бушуухан зайлахаа л бодсон нь хөгшин гүүнээс тийм их хүч гарахын чинээ санаагүй явсан,
одоо түүндээ бантсаны гэрч гэмээр.

Их хүрэн өөрөө харин золтой л шургаж унасангүй, бага хүрэнгийнхээ бас л хүрэн унагыг
дайрчих шахан, арайхийн тогтсоноо салхи сөрөн хатирууллаа. Хамар цагаан унага нь, түүний
араас бас бусад үр төл нь эхийгээ дагалаа. Халтар азарга, бага хүрэн хоёр хэсэгхэн зуур
алмайран зогсож байснаа ижил сүргийнхээ хойноос ухасхийн, төдөлгүй гүйцэж, хоёр талаар
нь ороон урд нь гараад их хүрэнг сарвайтал цогих унагатай нь цуг дундаа хийсээр цаашиллаа.

Ахин нөмөрт орсондоо их хүрэн хавиргаараа бүлээцэсхийх шиг болж, бас санаснаар
болсонд дотор нь уужирч, арай л ширүүдчихэв үү хэмээн гэмшисхийн явах ажээ. Харин гэнэт
яагаад тийм ааш гаргасныг нь цаад хоёр ойлгосон бололтой, хэрэв одоохондоо ойлгоогүй
байлаа ч гэсэн нэгэн цагт ойлгох нь лавтай.

Тэр жил яг энэ л говийг гаталж яваад мөн л гэнэт эргэсэн салхи дагаж уруудаад юунд
учирснаа их хүрэн мартаагүй. Тэр шуурганаар эцэг, эх, бас олон ижил нь сүйд болоход өөрөө
залуу, чийрэг биеийнхээ хүчээр л үлджээ. Тэгэхэд харин бага хүрэн гэгдэж явсан цаг.

Урд зун нь ойртох бүрий эцэг азарга нэг л ааш ширүүн байдаг байснаа нэг өдөр бүр хайрч
тангарсаар бусад хэдэн байдсын хамт ижил сүрэг дундаас нь хөөн гаргажээ. Тэгээд гайхан
алмайрчихаад явж байтал бүхнийг айлгасан догшин хар хэмээн алдаршиж, хүн малд ад
үзэгдсэн азарга давхин ирээд хөөн аваачиж ижил сүрэгтээ хураан нийлүүлснийг санах бүр
хүрэн гүүний дотор өмөрдөг ажгуу. Догшин хар бол үнэхээр аймшигт адгуус, азарга биш,
чоно, эрлэг юм уу гэмээр, түүний хурц шүд , хатуу туурай, хүнд, чанга биеэс мултрах арга зам
байсангүй. Бүтэн арьсаа хэгз татуулан, бүрэн ясаа хэмх даруулан байж үзээгүйгээ үзжээ.
Харин тэгж үйлийг нь үзсэнээс хойш хар азарга түүнийг төдийлөн тоохоо болив. Хавьтсанд
хайруулж, тааралдсанд тангаруулж явсаар нэг өдөр босон давхиж ижил сүрэгтээ буцаад
ирвэл бага, ихгүй унгалдан угтжээ. Өшиглөж хөөсөн эцэгтээ, өмеөрөөд аваагүй эхдээ гомдож
явсан нь ч мартагджээ.

4
Дараа нь бөгтөр зээрдтэй учирчээ. Тэр бол ёстой азарга, хань нь байжээ. Түүний нөмөрт
явахад айх аюул, даарах хүйтэн гэж байсангүй. Ижил сүргээ эргээд ирэхийнх нь хооронд
үгүйлж саначихсан үүрсэн угтдаг байлаа. Үр төлийг нь төрүүлэв. Өөр гүү бараадан явахыг нь
харах бүрий харамлавч давхин очиж эргүүлэн ирэх гэсэн нь үгүй. Бас хааяа заримдаа байдас
хөөн авчрахад цухалдан, хайрч хазахыг хүсэвч өөрийнх нь хеөгдөн ирж, үйлээ үзэж байсан нь
санагдаад больдог байв. Бөгтөр зээрдийг ажлаа бүтээгээд ирэхэд тунимаар санагдавч туньж,
яваад өгч чадахгүй, заар сэнгэнэсэн ижилгүй сайхан үнэрийг нь аван, халуун биеийг нь
хажуудаа мэдрэхдээ баярласнаас чичрэн, нулимс унаган зогсож байдаг байлаа.

Нэг оны төл байтал бөгтөр зээрд өөрөөс нь түрүүлж өтөлжээ. Эзэн хүн нэг өдөр дөнөн
халтар азарга хөтөлсөөр ирж адуун дотор тавихад бөгтөр зээрд түүнтэй үзэлцэхээр дэл,
сүүлээ сэгсэлзүүлэн энд тэнд гишгэсээр хүрээд очтол бугуйл исгэрсээр гогцоо хүзүүнд нь
оржээ. Тэгээд ногтлуулж, хөтлүүлсээр явахын хооронд тэр хоёр ахин уулзахгүй юм шиг
зөөлөн хошуугаараа үрэлцэн, бүлээн хэвлийгээрээ хүрэлцэн үүрсэлдсээр байлаа. Үнэхээр ч
дахиад уулзсангүй. Дөнөн халтар бол юм үзээгүй хөөрүү, гэтэл бас ханаж цадахыг мэдэхгүй
юм шиг булай амьтан байлаа. Нүдэндээ харагдсан, замдаа тааралдсан бүгдийг гишгэв.
Гэгсээр нэг өдөр өөрийг нь олж харав бололтой, чарлаж тонгочсоор хүрээд ирлээ. Их хүрэн
түүнийг даанч тоосонгүй. Яаж ч аяглаад хавьтуулсангүй.

Дөнөн халтар их хүрэнтэй олон хоног, сар хөөцөлдөв. Гээд сүргийн эх тэр хөгшин
нугарсангүй. Бөгтөр зээрдтэй цуг үе нь өнгөрснийг орой төрсөн, давжаа биетэй хамар цагаан
унагаа л өвс, усанд бушуухан оруулж, өвлийн хүйтэн, хаврын хавсарганаас эсэн мэнд авч
гарах ганцхан утга учиртай үйлс өөрт нь үлдсэнийг зөнгөөрөө мэдэрчээ. Хамаг бүгдийг
гишгэсэн дөнөн халтар орооны цаг нэгэнт өнгөрөвч юм л бол их хүрэнгийн хажууд хэзээний
ирчихсэн шөргөөх нь өтөл, гунданги биенд нь залуу биеийнхээ ааг, халуун, хясал мөргөсөн
хүсэл тачаалаа гаргахын түйс болж байх мэт.

Дөнөн халтар бүр байж ядахдаа бага хүрэнг бараадан халуун амьсгаагаараа цавь, сугыг нь
төөнөөд авч, цаадах нь тэр тоолонгоор нэлмэсхийн уярч, өөдөөс нь бөгсөө тулган өгч байгааг
их хүрэн харсаар. Өнөөдөр ч гэсэн Сайрын говиор хатируулж явахад дөнөн халтартай бага
хүрэнг биеийн ямар илч, сэтгэлийн ямар гэгээ холбож байсныг хөгшин гүү мэдэж, тэгээд ч
бөгтөр зээрдтэй өнгөрүүлсэн жаргалтай үеэ дурсан санасаар авай. Гэхдээ цээж нь нэг л
түгшүүрээр дүүрч, зангирсаар, тэр нь хөөрүү азарга, гэнэн охин хоёрынх нь явдалтай огтхон ч
холбоогүй байлаа.

Цас өтгөрч, шуурга ч чангарсаар. Дөнөн халтар, бага хүрэн хоёрын илчинд хавиргаараа
бүлээн явавч магнай, зоо нуруугаар нь нэвт үлээх хүйтэнд яс нь янгинаж, дотор маналзах нь
тархи, нугас нь царцаж эхлэх мэт. Ийм л юм болох гэж байгааг, одоо түүнээс эсэн мэнд
мултрахгүйгээ мэдэж байлаа. Хэвлийдээ наалдан цогих хамар цагааныхаа нялх биеийн
төөнөм халууныг цоорхой, цөмөрхий юм шиг болсон өтөл биеийнхээ арьс, махаар жирс жирс
мэдрэхийн тоолонгоор өр өөд нь зурс зурс хөндүүрлэх нь чухам бас тэр нялх амьтантай л
холбоотой ажээ.

Сайрын говийг арайхийн туулжээ. Ууцаар нь хөшин чинэрч, улнаасаа мэдээ алдарч
эхэлсэн дөрвөн хөл нь одоо бүр угтаа хүртэл бадайрч өерийн эрхгүй хатираа нь саарч шогших
төдий явсаар Баруун багалууртын уулын хормойг гишгэлээ. Билүүтийн хөтлөөр давахад
шогшиж ч барахаа байгаад нүд нь бүрэлзэж, хөл дорхи газар дайвалзах боллоо. Уг нь ч
ойртлоо доо гэсэн нэгэн бодлоос зуурсаар хөшингө биеэ чирэн аахилсаар, урагш зүтгэсээр.

Устын улааны алаг сархиаг дундахь тогоо мэт нэгэн хүнхрээс нэгэн азарга адуу гарч
ирвэй. Хүнхрийн цасыг нэгэнт чийр болтол гишгэж, бут, бударга бүрийг үндсэнд нь тултал
мэрж, олонхийг бас цавчин ухаж, хөрсийг эргүүлжээ. Тэрүүхэнд хэсэгхэн газрын цас, хөрс л
бүтнээрээ үлдсэний голд хүрэн адууны дэл, зоо цухуйх ажээ. Хүнхрийн ирмэг дээр зогсоод
эргэн эргэн хоргодох тэр адуун доторхи содон хүрэн гүүг хоёр талаас нь хоёр даага тэлээлэн
бараадсаар явлаа.
БАЖУУДАЙН ГАНБАТ
Зохиолч, утга зохиолын шинжээч Б. Ганбат Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг
Зүйлийн голд 1949 онд төрсөн.

Улаанбаатар хотноо Улсын Багшийн Дээд Сургууль, Москва хотноо М.Горькийн нэрэмжит
Утга зохиолын Дээд Сургуулийн дэргэдэх дээд курс төгссөн. Хэвлэл мэдээллийн салбарт
олон жил сэтгүүлчийн хөдөлмөр эрхэлж байна.

“Уран зохиол, урлах эрдэм", "Тунгалаг Тамир романы тухай тэмдэглэл". "Нөхрийн үг",
“Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба", "Холын од", "Замын хүзүү урт",
"Эх", "Сарны үг" зэрэг судалгаа шинжилгээ, өгүүллэг, туужийн ном бичиж хэвлүүлсэн.

Шилдэг бүтээлүүдээрээ Д Нацагдоржийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагнал


хүртсэн.
ҮҮРЭГ
Үүрэг .. Энэ үгийн аугаа нь хүнийг өөрийг нь өргөмжлөн дээдэлдэгт байгаа юм"

И.Кант

Амьдрал гээч хүмүүнийг алхам тутамд нь ухаажуулж өгдөг ажаам. Өгүүлэх нь:

Буурал хорвоогийн тоосыг ная шахам жил хөдөлгөж яваа хоёр хөгшин гал тогооныхоо
өрөөнд цайлж суулаа.

- Эмгээн цайгаа ууж ханасан бол өдөр хүүгийн авчирсан сониныг гарчиглаад өгөөч гэж
өвгөн хэлээд сандал дээрээсээ өндийсхийн хоёр гараараа ширээний тавцанг илж тэмтэрсээр
хайрцагтай тамхиа олж нэг ширхгийг асаан мөн тийм маягаар үнсний сав авлаа.

Хуруун чинээ эмгэн нь эрт цагийн өргөн гэгчийн хүрээтэй харааны шил зүүгээд
чичирхийлсэн гараар сонин бичиг шаржигнуулан дэлгэж, будагных нь өвөрмөц үнэрт хамар
нь сэрвэгнэн найтаахуй өвгөн алиалан:

- Бурхан өршөө, буянтай айлын бэр бол гэж хэлэв.

- Буянтай л айлын бэр болсон юм даа гэж эмгэн хариу тавиад мушилзсанаа сонины
гарчгуудыг тамир муутай дуугаар аажуухан дуудаж эхлэв.

"Дө-рөв, зур-гаа-гийн да-ваанд о-ноол-тоор ба-рил-дуулах бол-лоо" гэхийг сонсоод өвгөн:

- За хө наадахынхаа доторхийг унш гэлээ.

Бөхчүүдийн дунд байдаг найраа гээчийг арилгахын тулд үндэсний бөхийн барилдааны
дөрөв, зургаагийн даваанд ам авдаг байсныг болиулж оноолтоор барилдуулахаар цэцдийн
зөвлөл хэмээх удирдах хүмүүс нь хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсэн тухай тэнд бичсэн
байлаа. Хуралд оролцогчдын хэлж ярьсныг нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн уг сурвалжлагыг
өвгөн шимтэн сонсоод:

- Жаахан амсхийгээд дахиад нэг дуудаад өгвөл сайнсан, дөнгөх үү гэвэл эмгэн:

- Дөнгө еө хэмээгээд зөөгшсөн цайнаас хэдэнтээ балган хоолойгоо засаад уншлаа.


Үлгэрлэвээс саяхнаас бичиг үсэг сурч байгаа нэгдүгээр ангийн сурагч багшдаа шалгуулах
лугаа адил аялгаар хичээнгүйлэн уншсаар арайхийн барахуй нүднийх нь угаар хоёронтоо
чимхийн хатгалаа. Түүний зуусэн ойрын харааны шил уг нь өвгөнийх юм. Эмгэн сонин
унших мэт нарийн ширийн үйл хийхийг болиод удсан юмсанж. Тиймээс хараа муудсан ч
нүдний шил хэрэглэдэггүй байжээ.

Сонин уншчихдаг байсан өвгөн нь нүдний даралт гээчээс болоод өнгөрсөн намраас
мөрөө үзэхээ больчихсон аж. Хүүхдүүд нь эцгийгээ авч эмнэлгээр баахан явсны үр дүн гэвэл
өвгөн өдөр, шөнийг ялгах төдий болжээ. Эмч нар "нүдний даралт нь дэндээд харвачихвал таг
болно. Тэгвэл өдөр, шөнийг ч ялгахгүй. Тас харанхуй болчихвол сэтгэл санааны гүн хямралд
ордог юм. Харвахаас нь хамгаалж мэс ажилбар хийлээ. Үүнээс илүү үр дүн гарахгүй."
хэмээжээ. Ингээд олны хэлдгээр хоёр нүд нь гэгээтэй төдий болчихсон гунигт түүхтэй.

Эмгэн шилээ аван нүдээ аньж хэдэнтээ нухлаад харвал очис мэт зүйлс өмнүүр нь хөвөрч
байх шиг агаад толгой нь үл мэдэг эргэх ажээ. "Өвгөний шил надад таарахгүй байна уу эсхүл
би зүүж дасаагүй, ном сонин уншихаа болиод олон жил болсноос уу?" гэж бодож суулаа.
Өвгөн;

- Тэр найраа гээч үнэндээ хэтрээд байсан юм аа. Ингэхээс өер аргагүй болсон доо. Уг нь
зургаагийн даваанд ам авч байвал сайнсан. Тэгтэл найрааны заан бас гараад ирж байгаа юм
гэж эмгэндээ ярилаа.

- Найраа гээч одоо тэгээд бүр арилах болов уу гэж эмгэн асуулаа.

Эмгэн хэзээнээс бөх сонирхож явсангүй. Сая уншсан зүйлийнхээ цаад нарийн учрыг
мэдэхгүй, ерөнхийдөө үндэсний бөхийн найраа гэж нэг юмыг алга болгох гээд байгаа юм
байна гэж л ойлгосон хэрэг. Зүгээр л өвгөнийхөө ярихыг урамшуулж ийн асуужээ.

- Огоот алга болчихгүй л дээ. Гэхдээ нэлээд багасна. Яагаад гэхээр... гээд өвгөн дуртай нь
аргагүй ярьж гарлаа. Өвгөн бол бөхийн их хорхойтон юм. Эмгэн "аа мөн үгүй ер, тийм
учиртай юм бий” гэх мэтээр өвгөнийхөө яриаг донжийг нь олон дөгөөж байлаа.

Эмгэн өвгөнийгөө ажиглан элдвийг бодсоор ... Өвгөн халзан толгойгоо цогнойлгон тааз
өөд харах мэг суугаад ярина. Нүд нь ямар нэгийг илэрхийлэхгуй болохоор царай зүс нь
баахан ондоо болчихсон ч юм шиг. Харахаа больсноос хойш ийнхүү толгойгоо цогнойлгох
болжээ. "Хөөрхий минь угийн урьхан харцтай хүнсэн. Одоо үзвэл ширүүн дүртэй ч юм шиг,
Хараатайгаа байхдаа хүмүүстэй бөх ярихаараа нүд нь гэрэлтэж байдагсан. Нүд сэтгэлийн
толь гэж үнэн юм даа хэмээн эмгэн харамсан хайрлан бодохуй томоо гэгчийн дусал нулимс
өөрийн эрхгүй гарч ирээд урссаар уруулыг нь даван аманд нь орлоо. Их л шорвог амттай
санагдав.

Энэ хоёр хөөрхийс исгэл халуун цустай, идэр залуу настайдаа тоонотой гэрт толгой
холбосноос хойш тавин хэдэн жилийг элээжээ. Үр хүүхдүүд, ач зээ, гуч нар гээд өнөр
олуулаа. Нэг хүү нь эхнэр, хүүхдийн хамт хоёр хөгшинтэй аж төрнө. Бусад нь зэгстэй
нуурандаа эргэн эргэн ганганалдах намрын шувууд шиг ирж очин байх авч ажил төрөл,
хичээл ном гээд дор бүрнээ зав зай хомс.

Өглөөнөөс үд хүртэл, үдээс үдэш болтол хоёр хөгшин гэрээ сахина. Хэдэн хүүхдийнхээ
буянд хонины мах, цайны сүүгээр дутах нь үгүй. Гурван өрөө дулаахан байранд сууна.
Өвгөнөө хооллож умдлах, ойр зуур хөдөлж явахад нь юм мөргүүлчихгүй байх, тамхи
тарианых нь галыг хямгадах, хэрэгтэйг нь олж ойртуулж өгөх гээд асран тойлох ажил эмгэнд
мундахгүй. Зах зээлээр явж мах шөл авчрах, төхөөрөхөөс авахуулаад элдвийг хийлцэн
эмгэндээ тус болдог байсан өвгөн аяга дүүрэн цай тэгшхэн бариад уучихаж чадахгуй
болчихно гэдэг гачлантай. Харахаа болиод хагас жил болж байгаа болохоор байдалдаа төдий
л дасаж дадаагүй аж. Зүгээр суудаггуй, нэг бол уншиж, үгүй бол ямар нэгийг оролдож эсхул
агаар салхинд явангаа аливааг амжуулж сурчихсан хүн гэнэт ийм болчихоор хийх, явах нь
бүрмөсөн хумигдчих нь ойлгомжтой Тэгэхээр дандаа шовойгоод зугээр суугаад байж
чадахгүй бие чилэхийн эрхэнд орон дээрээ хажуулна, хажуулахаар унтана, өдөр унтчихаар
шөнө нойргүйтэн тамаа цайна. Нойр эс хүрэхээр элдвийг бодно, хөрвөөнө, босно, явна,
тамхилна. Өвгөнийг дагаад эмгэний нойр дутуу.

Хадан гэр нь сөөм ойртсон ч гэлээ хараагүй болно гэдэг ертөнцийн нэг том зовлон
мөнөөс мөн. Санаа сэтгэл ч ямар олигтой байх билээ. Заримдаа бухимдах, гоморхох янзтай ч
угийн сүрхий хүн болохоор биеэ барьж чадна. Сохор хүний зовлонг сохорсон хүн л мэдэх биз.

Өвгөн ярьсаар, эмгэн бодолд дарагдсаар... Үр хүүхэд олон ч өргөж тэтгэх нь ганц нэг гэж
бурхны номд байдаг гэсэн. Манай муу хэд харин бүгд л бид хоёрыг өргөж тэтгэх юм
хөөрхийс. Тийм үрс заяасан нь энэ сайхан хүний минь л буян даа. Муу данхар өвгөнөө хайр
халамжаар дутаан сэтгэлд нь юм хийчихгуй юмсан. Тэгвэл хэдэн хүүхдийн маань хожмын
үйлсэд тусгүй байж мэднэ, Өвгөнийг байнга асарч тойлох зав боломж хүүхдүүдэд маань алга.
Хэн нэг нь над шиг байнга дэргэд нь байна гэхээр ажил амьдрал нь хэцүүднэ гэх мэтийг
эргэцүүлж байтал үүнээс аванхайлан "Намайг түрүүлээд уначихвал энэ маань яах болж
байна. Нүдтэй би сүүлдэх нь мөн байх нь гэх бодол эмгэний толгойд харван орж ирлээ.
Тэгмэгц "Бурхан минь, та ямар чухал юмыг мунхаг наддаа ухааруулж хайрлав аа. Би чинь энэ
муу өвгөнөө ийм болчихоогүй байхад үүнээсээ л түрүүлж нүд анихсан гэж аминчхан юм
боддог байсан нүгэлтэн. Бурхан минь л ивээн гийгүүллээ. Түүнээс биш усан нүдтэй, цусан
зүрхтэй, тэнэг дээрээ зөнөг залгасан хөгшин би яавч үүнийг бодож олохгүй. Бурхан минь,
нэгэнт намайг сэхээрүүлсэн юм чинь энэчлэн болгож өгөхийг түмэнтээ гуйя" хэмээн
шивнэж, нүдээ анин залбирч байлаа.

2002 он
МӨСӨН ЧИХЭР
Армаг тармаг цагаан өвс, дэрс сэлт хаврын хөх салхинаа үес үесхэн бөхөлзсөн жихүүн
өдөр тэртээд давхарлан хөхрөх уулсыг чиглэн, тарга тэвээрэг сайтай атан тэмээний газар
хорооцтой нэгэн жигдийн дорвилог алхаанд бүүвэйлэгдэн заримдаа зүүрмэглэж, хааяа дуу
аялж. ихэнхдээ хол ойрыг эргэцүүлж явсаар нэг мэдэхүл нар шингэхийн алдад мөнөөх хөх
уулын хормойд байх өнчин гэрийн гадаа малын эмч Болд ирсэн байлаа.

Хотны захад унтаж хэвтсэн хөгшин халтар нохой унаа тэмээнийх нь гав хийх дуунаар сэрж
хоёр гурав хөв хөвхийн сулхан хуцсан болж эзнээ чимээлээд босож ирсэн ч үгүй цавиндаа
хошуугаа шургуулан цагираглав.

"Хүн өтлөхөөр хамаг юм нь цуг өтөлж, өгөршдөг юм шив дээ. Дулам эгчийн халтар
нохойны байж байгаа царайг. Үнхэлцгийн чинээхэн бор гэр нь ч гэсэн өөвийгөөд уулын
нөмөртэй тулдаа л хаврын хавсарганд уначихдаггүй бололтой" гэж Болд бодсоор
тэмээнийхээ хааг даган гулгаж буулаа. Дулам авгай товь малгайгаа засаж, буурал
санчигныхаа сөрвийсөн хэдэн үсийг илсээр гарч ирэв. Тэд мэнд хүндийн үг зөрүүлэн гэрт
орцгоолоо.

- Урд хөндийг туулах гэж өдөржин зүтгүүлээ биз дээ. Амаргүй, амаргүй. Өвлийн богино
өдөр сумын төвөөс нар битүү гарахгүй бол харанхуй болчихдог юм, Хаврын урт шар өдөр
тулдаа л энэ зэргийн гэгээтэйд ирж. Ундаасч, өлсөж яваа байлгүй, хөөрхий гэсээр Дулам
авгай гал түлж, тогоо тальбин цай үйлээ.

- Эгч минь нутгийн захад ганц гэрээр дөрвөн цагийг элээх хэцүү биш үү? Ирвэс, чоно гээд
хэдэн хонь, ямаанаас тань шоглохгүй байна уу?

- Аав, ээж минь болсон нутаг даа. Хайрханы нөмрөөс холдох гэхээр сэтгэл өнчрөх юм шиг
санагдаад болдоггүй юм. Дээдсийн минь нутаг, хөөрхий. Алтайн амьтад авах ёстойгоо авч л
байдаг юм. Өгөлгүй яахав. Илүү шоглохгүй шүү.

- Малд тань тарилга хийх гэж явнаа.

- Яах нь вэ дээ. хүү минь. Манай хэд тарилгатай, тарилгагүй болж л байдаг юм.

- Тэгж болохгүй ээ, эгч минь.

- Үгүй яах вэ, эгч нь дургүйцсэн юм алга. Чамайг л хаврын хөх салхинд унаа биеэ
найгуулан наашаа зүтгэж харшиж ядраад яах нь вэ дээ л гэж хайрлаж байгаа ухаантай юм.

- Би ойлгож байнаа. Тэгэхдээ орхичихвол та надад гомдох биш үү?

- Дүүдээ яахан гомдох вэ. Гээд хүн гэдэг өөнтөгч амьтан даа. Ирэхгүй бол нээрээ гомдох
юм болов уу?
Тэд ийн ярилцаж суутал цай даргилан буцалж, ааг нь гэр дүүрэн ханхийхүй газрын холд
ядарч ундаассан Болдод тун ч таатай байлаа. Дулам авгай гаднаас гүзээний булан цагаан тос
оруулж ирээд түүнээсээ хагалан аяганд арвайн гурилтай багсран дараад цай хийж зочиндоо
өглөө.

- Хүний ханьтай цайлах сайхан байдаг юм гэсээр Дулам авгай ч арвайн гурил аягандаа
дарж аваад цай уулаа. Хүний ханьтай цайлахын үнэ цэнг ч гэхүү сайхныг ганцаардаж
ганихарсан хүн л мэднэ. Гучаадхан настай залуу Болд ойлгох нь бүү хэл тэрхүү үгсийг
анзаарсан ч үгүй.

Дулам авгай тавь жараад хонь, ямаатай. Тэр хэд нь өөрсдөө өглөө бэлчээд орой хотлоод
сурчихсан аж.

Аагтай цай, цагаан тостой арвайн гурилын ид шидээр Болдын алжаал дорхноо тайлагдав.
Ээж нь алжааж ядарч байгаад сайхан цай уухаараа "Бие тавирч, нүд онгойлоо байна" гэдгийг
санаж мушилзаад "Нээрээ л нүд онгойх шиг болдог юм байна даа" гэж бодлоо. Гэр дотор
гэгээ нэмчихсэн шиг юм юм тодхон харагдана. Хоймрын хуучин ширмэл ширдэгний уг нь
улаан даавуугаар өнгөлсөн сэмэрхий эмжээр дээр тавьсан бор модон тагш дотор зээрийн
тойгон чинээ ногоон чулуу, бүгээн цайны шавхруу байх нь үзэгдэнэ. Тэрхүү ногоон чулуу бас
цагаан судалтай аж. Чулууг Болд таньж байлаа.

**************

1936 оны өвөл ажээ. Болд тэгэхэд таван настай байлаа. Нутгийн хэдэн айлынхан хадны
ламд мөргөнө хэмээн явцгаажээ. Аав ээж хоёр нь Болдыг дүүтэй нь нэг нэг арагт сэгсүүргэн
дээлээр ороон суулгаж тэмээнд тэгнээд мөргөлчидтэй хамтрав. Зам зуур хэд хонож. даарч
зутран их л хол газар туулсан санагдана. Яагаад ч заавал хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны
хайрууд нялх нойтноо авч тийн зүтгэцгээсэн юм, бүү мэд. Тэгэхэд энэ Дулам авгай цэл
залуухан, ёстой арван тавны төгрөг цагаан саран мэт өнгө жавхаатай гялбалзсан сайхан
амьтан эр нөхөртэйгээ цуг явсан аж. Нөхөр нь улаан Балдан гэж тасхийсэн жаварт уур
савсуулсан уул шиг ханхар эр байлаа. Тэрнийхээ нөмөрт Дулам бүсгүй жаргалтай царайлан,
мөнөөх "... ижил хоёр шувуу шиг ..." гэдэг шиг явж байсан нь Болдын нүднээ өнөө үзэгдэх шиг
болов.

Багын юм санаа сэтгэлд тодхон үлддэг хойно доо. Уур савсуулсан улаан Балдангийн
нөмөрт яваа болохоороо Дулам даарахгүй сайхан байх шиг Болдод санагдаж:

- Би Балдан ахын хажууд, Дулам эгчтэй цуг явъя хэмээн аав, ээжээсээ гуйсанд:

- Чамайг тийшээ явчихлаар дүү чинь арагтайгаа уначихна шүү дээ. Та хоёрыг тэнцүүлж
тэгнэсэн байхгүй юу гэж ээж нь учирлав. Тэдний яриаг сонссон Дулам жигтэйхэн баярлаж;

- Яасан сайхан бэлэгтэй юм, Балдаан! Хүүгийн хэлэхийг сонсов уу? Хүүхэд зөнтэй гэдэг.
Зорьсон хэрэг бүтэх нь ээ! Алив миний дүү эгч дээрээ хүрээд ир. Цэ эгч ээ, миний
даалинтайг Болдын сууж байгаа арагт түр хийгээд тэнцүүлчих, тэгэх үү хэмээн ээжээс нь
хичээнгүйлэн гуйж билээ. Улаан Балдан том том цагаан шүд яралзуулан мишээж:
- Цэ эгч ээ, Загаа ах аа тэгээч, Болд маань бидэнтэй хамт жаахан яваг гэж давхар гуйсанд
аав, ээж хоёр нь бие бие рүүгээ их л учиртай харах шиг болоод зөвшөөрч байсан ажээ.

Болд хүү Дулам хүүхний өмнүүр сууж улаан Балдангийн нөмөрт хэсэгхэн явж билээ.
Тэнд нээрээ их дулаахан байх шиг санагдаж байлаа. Дулам эгч нь мань эрд хэдэн мөсөн
чихэр өгч "Сайн хүү. Эгчийнх нь насны ганц хүсэл биелэх нь дээ" гэж зөөлөн дулаан
амьсгаагаар чих сэрвэгнүүлэн хэлж байж билээ.

Яг л Зүйлийн тунгалаг голын мөсний хэлтэрхий гэлтэй гялтганаж гялалзсан өнгөтэй


хэдэн ширхэг чихэр Дулам эгч нь Болд хүүд өгчээ. Тийм чихрийг "мөсөн чихэр" гэцгээх
бөгөөд чухам л "нүдний гэм" ажгуу. Болд мөсөн чихэр хүлхэж. зүйргүй сайхан амтанд нь
арааных нь шүлс аяндаа асгаран савирч, бүхнийг мартан жаргаж билээ.

Зам зуур айлын бараа харагдвал улаан Балдан, эсвэл Болдын аав, үгүй бол Зундуй заан гэх
мэтчилэн эрчүүдээс нэг нь цас манарган жонжуулж, тэшүүлж хүрээд хадны ламтанг
сураглаж ирдэг байлаа, Томчуулын үгийг сонсвол тэр ламбугай залгаа аймгийн нутагт суудаг
ажээ. Дуулж мэдээгүй уул, усны нэр хэлэлцэн амьтан хүн, айл хунараас асууж заалгаж явсаар
нэг орой зорьсон газраа хүрцгээн сэрийж сүүхийлцсэн сүрлэг их хадтай уулын бэлд бууцгаан
хоноглов.

Маргааш өглөө нь уяхан замбуутивийн нарны гэрэл уулын оройг гийгүүлэн, улайрч шаргалтан
мандахын үес эцэг нь дурандаад:

- За та минь шалавхан хөдөлцгөөе! Ламтан дээшилсэн бололтой. Уулын тэхий дунд


хавьцаагаас шингэн цэнхэр утаа гарч байна. Бодвол манзаа барих гэж байгаа биз гэвээ.

Мөргөлчид явганаар аахилан уухилан зүтгүүлсээр очвол хадны агуйд амьдардаг өвгөн
ламтан манзаа барьж суулаа. тэд дор бурнээ хадаг дэлгэн ламбугайн амрыг айлтган мөргөж.
мутраас нь адис хүртэн ихэд сүсэлцгээв. Дараа нь өргөл юугаа бариад тус тусын хүсэл
гуйлтаа хэлцгээж байсан санагдана.

Тэр ламтан даяанчлах гээчийг хийж суугаа ажээ. Даарч, зутарч л байдаг бололтой
байлаа. Адис хүртээж байхыг нь ажиглахад мутар нь этгээд хар, хумс нь уртаа ургасан,
хиртэй байсныг Болд сонирхож байж билээ.

Улаан Балдан, Дулам хоёр ламтнаас үрийн хутаг гуйн мөргөжээ. Тэгэхэд ламтан богийн
тойгон чинээ ногоон чулуу өгч:

- Үүнийг аягандаа хийгээд цай, хоолоо ууж, идэж байгтун. Нэгэн цагт үр заяана гэж
итгэлтэй хэлэхийг Болд сонсож зогсчээ. Харин тэрхүү чулууг мөсөн чихэр гэж бодсон аж.
Тэгээд "Мөсөн чихэр бас ногоон өнгөтэй байдаг байх нь ээ" гэж ихэд гайхсан амой.
Буудалласан газар луугаа буцаж явах зуураа:

- Ламбугай Дулам эгчид мөсөн чихэр өгөөд бид нарт яагаад өгсөнгүй вэ хэмээн
гомдоллож томчуулыг инээлдүүлж байсан ажээ. Хадны ламтны хайрласан чулууны ид
шидийг үзэлгүй бараг гурван жил болж байтал улаан Балдан Халхын голын байлдаанд яваад
эргэж ирсэнгүй. Дулам хань ижлээ үрэгдсэнийг сонсоод дээлтэйгээ хатаж явахдаа айлаас нэг
хүү өргөж авчээ. Тэр нь одоо Улаанбаатар хотод сурдаг хоёр гурван жилийн дараа хүний их
эмч болоод ирэх учиртай аж.

**************

Дээрхийг дурсан суусан Болд.

- Таны аяган доторхи ногоон чулууг одоо үзвэл цагаан судалтай юмаа. Эсвэл зүлгэгдэж
мөлийсөөр сүүлдээ судал гарч ирсэн юм уу гэвэл Дулам авгай:

- Хэтээсээ судалтай байсан юмаа. Чиний мөсөн чихэр гэж андуурах үед шороо нь
угаагдаж арилаагүй байсан биз гээд инээмсэглэснээ цээжний гүнээс сүүрс алдаад
бодлогоширов.

- Та одоо болтол ... гэтэл.

- Тийм ээ, одоо болтол аяганаасаа салгадаггүй юм. Тэгж мөргөл хийж явах үед би
цанхны хуучтай байсан юм. Үр заяагаагүй ч өвчин арилсан. Ер нь доторт сайн бололтой юм
билээ. Доторт сайн болохоор нь аяганаасаа салгадаггүй юм бас бишээ. Үүнийг хараад
бүрлээчийгээ дурсаж суудаг ухаантай юм л даа гэлээ.

- Жижигхэн ч болчихсон юм шиг... хэмээвээс

- Элэгдсээн, элэгдсэн. Чулууг чулуу дийлдэггүй ус л дийлдэг гэсэн үгтэй юм даа гэснээ
нэг юм санав бололтой Болдын нүүр өөд эгцлэн их л чухалчилсан янзтай хараад:

- Эгч нь Балтад /хотод суудаг өргөмөл хүү нь/ нэг зүйл захисан юм. Хүү маань хол яваа
болохоор миний захиасыг биелүүлэхэд бас хэцүү. Дүүдээ давхар захья. Хүн хэзээ нүд анихаа
мэдэх биш. Юм болбол Балт та хоёрын хэн ойр байсан нь энэ "мөсөн чихрийг" гээд чулууг
зааснаа миний аманд хийгээд нутаглуулаарай гэлээ.

2002 он
ДОНГИО
Саяхан би ажил хэргийн далимаар нутгаараа халитхан дайрсан юм. Буцахад өвгөн Базар
гуай унаанд маань дайгдлаа. Алтайгаас Улаанбаатар хүрэх хоёр гурван хоногийн урт замд бид
эрт өдгөөгийн элдэв юм хөөрөлдөж зугаатайхан явлаа.

Тэгж явахад багад минь болсон нэг явдал байн байн санагдсан юм. Бараг дөчин жилийн
өмнө юм даа. Базар ах хориод настай, сүрхий чацархуу биетэй, эмнэг хангалтай ноцолдож
явдаг, олон таван үггүй, томоотой нь дэндсэн хөдөөх бор залуу байсан. Эднийх, манайх,
Зундуй гуайнх гээд гурван айл Чачиртын ам хэмээх газар намаржиж байлаа. Базар ах эхтэйгээ
хоёул амьдрах. Зундуй гуайнх Сосор гэдэг ганц охинтой.

Сосор эгч их гоё хүн. Насаар Базар ахаас хоёр гурав дүү байсан болов уу. Өндөр гоолиг
нуруутай, дуулах, инээх, аргал түүх нь хүртэл цаанаа л нэг чамин. Сосор эгч бид хоёр аргалд
үе үе хамт явна. Аргалд явахдаа эгч дуулна.

Бодоод байна даа хө хө

Бодогдоод горьгүй нь ээ хө хө

Бодсон чиг бодоогүй л юм шиг

Явъя даа гэсиймаа хө ... гээд л гэгэлзүүлэх. Сэтгэл нь хөвөлзөөд л, нүд нь гялалзаад л
дуулах. Дуулахыг нь сонсохоор миний сэтгэл бас тийм гэхийн аргагүй хачин болчихно.

Үхрийн хуурай аргал савраараа эвлэгхэн аваад үүрч яваа араг руугаа мөрөө давуулан
хийчих нь бүр хараад баймаар сонихон. Би түүнийг нь дууриах гээд чадахгүй мөрөн дээрээ,
эсвэл аргаа давуулаад хаячихна. Тэгэхээр намайг шоолон хаш цагаан шүднээсээ гэрэл ойлгон
хөгжилтэйеэ инээнэ. Заримдаа эгчийг инээлгэх гэж зориуд элдэвлэнэ. Инээхийг нь, бас
шүдийг нь харах гэж тэр шүү дээ. Би бол дөнгөж шүдэлж эхэлж байсан болохоор үүдний хэд
маань муруй сарий. Тиймээс эгчийн дэргэд амаа байдгаар нь жимийж явдаг байлаа. Сосор
эгч надтай чацуу байх нь яав даа гэж тун ч их харамсана.

Намрын хонгор шар өдөр болж байлаа. Үдийн хонь сааж байсан цаг. Сосор эгч аргалд
ганцаараа явсан байсан юм. Уг нь хонь саахаас өмнө ирэх ёстой атал байдаггүй. Ээж нь:

- Охин яачихваа гэж үглэн харуулдаад л ... .

Тэгж байтал Сосор эгч араг, савраа хээр хаячихаад, үс нь сэгсийчихсэн амьтан уйлж
хашгирсаар хар гүйхээрээ ирлээ... Бид ч гайхаж хоцров.

- Яасан юм бол, урт хайрхантай тааралдчихвуу даа, хөөрхий минь гэж ээж маань хэлээд
аймсан зогсож байсан нь одоо ч нүднээ үзэгдэх шиг. Урт хайрхан гэж могойн цээр нэр.

Сосор эгчийн ээж холбоотой хонь сааж сууснаа ухасхийн босож хувинтай сүүгээ
хаячихаад охиныхоо өөдөөс урд хормой дээрээ гишгэлэн унан тусан хүрээд тэвэрч авлаа.

- Яав, юу болов, ээ тэнгэр минь хэмээн гасалж нулимсыг нь арчих ээжийнхээ мөрөнд
охин нь толгойгоо наан эг маггүй хэсэг цурхирав. Тэгснээ үгийн хариугүй шууд л гэр өөдөө
гүйлээ. Уурганд толгой залгаж сууснаа босож амаа ангайн гайхширч зогссон Базар ахын
хажуугаар тэрбээр өнгөрөн завдсанаа зогтусаж "Донгио!" хэмээн хилэнтэйеэ хэлэнгүүт хацар
дээр нь тас байлгаж орхиод гүйгээд орчихож билээ.

Хаалгаараа шурхийн ороход нь гялсхийж харагдсан шулуун сайхан шилбийг нь даган цус
урсаж байх шиг байсан. Сосор эгч гэртээ ороод таг чиг болон хэд хоносон юмдаг.

Базар ах алгадуулсан хацраа нэг илчихээд, үсийг нь цэвэрлэсэн гүзээ шиг мөлчийтөл
хуссан данхар толгойгоо хэдэн парвигар хуруугаараа маажигчаа аядан дүйнгэтэж баахан
зогссоноо залгаж байсан уурганыхаа дэргэд очиж мод толгойгоо гарган тамхи угсраа
угсраагаар угзарсаар нар шингэтэл овойн сууж билээ.

Хойтон зун нь намайг сургуулийнхаа амралтаар ирэхэд Сосор эгч Базар ахынд байдаг
болчихсон байсан. Базар ахын номхон дөлгөөн зан, зөөлөн урсгал харц надад аятай дотно
санагддаг байсан болохоор ингэсэнд нь би дотроо баяртай байснаа санаж байна.

**************

Зам зуур гол бараадан хоноглоё гэсэн миний саналыг Базар гуай дуртай зөвшөөрөв Түүдэг
асаан, хээрийн цай, хоол амтархаж, бас ч ганц лонх юм задлан бид хоёр тухаллаа. Төгрөглөх
дөхсөн саран авхай дээр тэнгэрт мэлтийж, дэргэд голын ус чимээгүйхэн мэлмэрээд, чийглэг
зөөлөн агаар үе үе долгилсон дулаахан орой боллоо. Сэтгэлд хар аяндаа ая эгшиг үүснэ.
Өнөөх нэгэн явдлын учрыг мэдмээр санагдаад

- Базар ах аа, тээр жил манайхан Чачиртад намаржиж байхад Сосор эгч нэг их сүрхий
айчихсан, уйлж унжиж ирснийг санаж байна уу гэсэн чинь мань эр хажуулдан хэвтэж
байснаа өндийгөөд:

- Хн гэв.

- Тэгэхэд таныг "Донгио" гэж хэлээд алгадчихсаныг би мартдаггүй юм. Та яасан юм бэ


гэвэл өвгөн санаа алдан хэсэг дуугүй байснаа:

- Тэр чинь хө нэг бодлын гайтай, нөгөө бодлын тустай ч гэмээр юм болсон гээд таг
болчихлоо. Би хэсэг хүлээгээд тэвчээр алдан:

- За тэгээд... хэмээн цааш ярихыг шаардлаа. Өвгөн чимээгүй л суугаад байв. Аяганд нь
архи ахиухан хийгээд барилаа. Түүнийг нэг амьсгаагаар явуулж орхиод тамхи асаан
шуналтайяа хэд шившсэнээ над руу харан "хэлэх үү, байх уу" гэж шийдэж ядсан янзтай
байхаар нь:

- Гайтай нь юу, тустай нь юу болсон юм бэ гэж дахин үг өдев. Өвгөн хоолойгоо хэдэнтээ
засаад:

- Гайтай нь хөөрхийг нэг самуун этгээд хээр шоглочихсон байсан юм. Тустай нь гэвэл
!'Донгио" гээд намайг алгадсаны учрыг би тунгаасаар олсон юм. За дүү минь унтъя. Саяын
архи чинь намайг дийлээд байна гэв ээ.

1999 он
Ринчингийн ГАНБАТ
Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн. Тахиа жилтэй. 1968 онд М.В.Ломоносовьш
нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Сэтгүүл зүйн ангийг төгссөн. Монгол Телевиз,
Мэдээлэлийн "МОНЦАМЭ" ангенлаг, Соёлын яамны сонин сэтгүүлийн редакцид ажилласан.
"Сүүлчийн галт тэрэг" хэмээх анхны туужаа 1972 онд "Цог" сэтгүүлд хэвлүүлсэн.

Зохиолч Р.Ганбатын "Хараагийн туужууд", "Ботгон нүд", "Алагморь", "Хужир нугадаа


очих юмсан" тууж өгүүлэгийн номнууд болон роман нь хэвлэгдэн гарсан.
ХАДЛАНГИЙН ОРОСУУД
Мандал сумын худалдаа бэлтгэлийн ангийн агент Ломбо өвгөн Хараа орох болов.
Гүйлгээнийхээ мөнгийг банкинд аваачиж тушаах, зарагдсан архины шил, чихэр, бэчээний
хайрцаг сав тэргүүтнийг ангидаа аваачиж тушаах байлаа.

Адуун дунд жаргаж явсан алаг морио урьд орой нь Яринпилаараа бариулан ирээд
хашаандаа уячихсан. Сумын агентын манаач хэмээх "өндөр" албан тушаалтай, хөдөө энэ
уулын мухартаа бол хоёр зуун жаран төгрөгний товхийсэн цалинтай. Яринпил нь ангид
тушаах сул шуудай сав, архины хоосон шил, чихэр бэчээний хайрцаг тэргүүтнийг урд орой нь
тэргэнд нь ачиж, замын донсолгоонд алдуурч унагахгүйгээр даруулж уясан тул морио
хөллөөд л явахад бэлэн болсон байлаа.

Ломбо өвгөн хоймортоо сууж хөгшинийхөө хийж өгсөн халуун цайг сияан аяганаас
оочилж суухдаа чанасан маханд ам хүрсэнгүй.

- Хөгшөөн! гэж өвгөний дуугарахад эмгэн нь орныхоо гудасны арыг сөхөн баахан түлхүүр
харжигнуулан гаргаж ирээд суугаа чигээрээ хойморын авдар луугаа мөлхөв. Тэгээд хойморыг
нь бүтэн эзэлсэн том хүрэн авдарынхаа баруун хойд буланг ухаж боодолтой юм гаргаж ирлээ.

- Толгойлсон юмуу? Хөгшөөн,

- Толгойлсоон. Толгойлсон. Хараа ороод хамгийн түрүүнд банканд очиж мөнгөө


тушаагаарай ... Архи мархи авчрах юм бол ногоон Сандагийнхаар битгий дайраарай! Та хоёр
л болсон хойно ... Морь тэрэгнээсээ унах вий ... Өвгөн дуугарсангүй. Хөгшнийхөө өгсөн
боодолтой мөнгийг өвөртөлж бүүр цааш нь чихэн суган дороо аваачив.

- Наана чинь тавин мянган төгрөг байгаа шүү! Кассанд өгөхдөө арав арваар нь цувуулж
өгөөрэй! гэж хөгшин нэмж зааварчилав.

- Тэгэлгүй яахав. Харин буцахдаа Сандагийнхаар орноо. Хоёулаа хэдэн өвс маажихаа
бодохгүй бол болохгүй нь... Хашир өвгөн ч юм бодож л суугаа ...

- Дараа л орохгүй юу ... Хүү алга л даа. Амралтыг нь өгөхгүй байгаа юм байлгүй. Хүү
ирвэл ноднингийнх шиг хадлангийн оросууд дээр очвол Беларусь трактор хоёр өдөр тавиулна
л даа.

- Тийм ээ. Харин чи сайн юм сануулав байна. Хүүтэй хүүгүй би өөрөө очсон ч болно. Би
ч бас ганц нэг үг мэдэхтэйгээ шүү ... Учраа олж л таараа. Тэд ойр хавьд харагдахгүй байна.
Тэнгэр сайхан болохоор хүүхдүүд өдөр шөнөгүй шудраад байна л даа. Ах нар ажил хийхдээ
ямар амрана барина гэх биш...

- За яршиг гэм. Чи хөгшин юм байж тэр хүүхдүүдтэй нийлж бас ууна. Хүний ажилд садаа
болоод яахав...
- Хүүхдүүдтэй нь ч юу юм бэ...Даргыг нь ирэхэд л тэгээ биз дээ ... Тэр хүүхдүүд чинь
журамтай Энд томилолтоор яваа болохоороо архи дарс авгай хүүхэн гэж гүйлддэггүй юм.
Дарга нь л намайг "Дед" "Дед" гэж дайлаад байхад чинь би хүний юм уучихаад хөсрий
царайлаад суух юмуу? Насандаа тэгж гуйлгачин царайлж явсангүй! гэж өвгөн эгдүүцэв.

- Хадах өвснийхөө үнэ хөлсийг төлөөд тэр холоос норм төлөвлөгөөтэйгөө ирсэн улс гэх
чинь билээ. Ямар чиний өвс хадах гэж ирсэн биш. Сандаг та хоёр алаг морьтойгоо гурвуулаа
жаахан юм аваад болоод л байдаг. Дийлмээргүй бол хоёр хүүгээ дуудацгаахгүй юу!

- Манай нөхөр ч ажилд муу л даа. Харин Сандагийн Чулуунаа ирвэл ч хадууртай Беларусь
л гэсэн үг. Ёстой шудруулаад өгнө дөө.

- За нарны голтойд явж үз! Мах шөл идэхгүй юмуу...Тэгээд замд гараад өлсөнө дөө.
Охиныхоороо ороод хоол хийлгэж идэх юмуу?

- Хн. Тэдний дүлий плиткэ харж тэнэг юм шиг гөлийж сууснаас багзаалын эрэстраанд
ороод ногоотой шөл иднээ ... 3а өлсөж үхэв л гэж ...

- Улсын мөнгийг л хамгийн түрүүн тушааж үзээрэй! Яринпил морийг нь хөллөсөн байлаа.
Тэгээд морь тэргийг нь хашаанаас гаргахдаа:

- Өвгөөн хоёулаа явах уу? Ханиндаа гангар гунгар гэж явах нь зүгээр биш үү? Тэгээд ч
сайн эрсүүд уруу татахгүй. Намайг .явахад ч харин гонжийнжоо шүү дээ! гэж Яринпил хэлэв,

- За чи бас юу болчихоов. Манай хөгшин шиг манаж цагдах нь уу? Жар хүрч байж хүнд
уруу татагдана гэж юу байсан юм. Чам шиг янхигар ийм том ястай юмыг суулгачихаар энэ
халуунд морины зовлон болно. Харин хадуур ирлэж бай! Энэ өвөл танай хэдэн үнээ чинь
мацаг барихгүй юм байгаа биз дээ? гэж өвгөн халгаасангүй.

Худалдаа бэлтгэлийн анги төмөр замын урд талд байх. Өвгөн Ширхэнцэгийн араар гарч
ирээд төмөр замын хажуугаар нь гарман дээр ирээд гайхан мориныхоо амыг татав. "Ер нь
банк хаах ч бас болоогүй байна. Энэ муусайн хоосон лонхнууд харжигнаад яршигтай юм.
Бушуухан Михлайд аваачаад тушаачихая. Ямар их бараа авах биш Дараа л Тарнийн амралтын
Бямбасүрэн жолоочтой ирээд гурил будаа ахиухан авах юм чинь!" гэж өвгөн бодоод төмөр
замын урд руу Слирт заводын өмнүүр орсон замаар орон шогшуулав. Өвгөний өвөрт
баадантай мөнгө түнтэгнэж, ард нь хоосон шил харжигнаж, бас ч нар баруунаа ташсан тул
яарах хэрэгтэй байлаа.

Худалдаа бэлтгэлийн ангийн хашаанд хотын олон машин ирчихсэн бараа буулгаж байлаа.
Агентуудад бараа өгдөг, сав суулга, түүхий эдийг нь авдаг зарим нь "Орос Михлай" гэдэг,
зарим нь "Улаан Михлай" ч гэдэг өндөр шар нөхөр нь их л завгүй байгаа харагдав. Ломбо
өвгөний хэдэн шуудай сав, гурван хайрцаг шилийг авахтай мантай данс падаан болсон
албаны сүрхий амьтан агуулахад орж байгаа ширхэг чүдэнзний толгойг ч долоож үзэх нь
халаг нягтлаж тулган хүлээж авч байлаа.

- Ломбо гуай! Та охиныдоо очиж цай цүй уугаад ир! Намайг харж байгаа биз дээ...
- Цай уух цаг алгаа. Гурван авдар шил гучин хэдэн шуудай л тушаамаар байна. Бас чихэр
ёотонгийн ганц нэг авдар байна...

- Яах ч арга алга. Хотын жолооч нарын барааг хурдан хүлээж авахгүй бол муу нөхрийг
чинь барьж аваад балбаж мэдэх улс. Нүд салгавал бас лоосуутай! гээд улаан Михлай нярав
хөдөлсөнгүй.

Энэ Хараа бас хэцүү шүү. Төмөр замаар тэг дундуураа хуваагдчихсан. Хотоо хойд өмнөд
болгож хуваасан төмөр замын гарц нь хотынхоо хоёр талд. Банк орж мөнгөө тушаая гэж
замын хойно гарна гэхээр тээр баруун захад байх Дууш уулын өврийн нүхэн гармаар гарах
болно. Эсвэл эргэж буцаад тээр зүүнтээхи Ширхэнцэгийнхээ арын гармаар гарна. Морь
тэргээ ангийн хашаанд орхиод явган таваргаж бас болно л доо. Тэгвэл эгнэж зогссон аль нь
хэзээ хөдлөх гэж байгааг мэдэхийн аргагүй олон богооны цуваа доогуур нүдээ аниад мөлхөх
болно. Хөгшин хүний өвдөг нугарч өгөхгүй, эсвэл богооны тос, тоос шороотой холилдон
богоон доогуур мөлхмөр аядаж байтал үе мөчөөр нь хатгах ч юмуу, гай болоод шөрмөс
татчихвал галт тэрэгний урт цуваа гэнэт тар нярхийн хөдөлбөл хашгираад хашгираад тэр урт
цувааны толгойд байгаа жолооч нь байтугай шар дарцаг барьсан хүн нь ч сонсохгүй, богооны
том том ган дугуйнууд нь мах хамбинаатын махны машины эргэдэг заазуур шиг муу өвгөнийг
яс ч үлдээлгүй хэрчээд хаячихна. Өвгөн ч дүүрч заазлагдах болсон амьтан гэж бодоход нөгөө
тавин мянган төгрөг яах билээ. Нил улаан цус болсон цаасны хэрчлээс болох байх даа. Улсыг
тэгж хохироож болохгүй ээ!

Гарц бэдэрч хот тойрохоосоо өвгөн залхуурсангүй. Харин энэ халуунд нааш цааш нь
холхиулахаасаа алаг морио л хайрлаж байлаа. Тэгээд яана гэхэв агуулахын том саравчны
сүүдэрт морио авчирч баганаас нь уяад өөрөө дэргэд нь суун "Белемор" хэмээх пүүшиг
гаргаж асаав. Ярьж хөөрч амьтан хүн элбэж шоглочихмоор таних хүн ч ойр хавьд алга.
Багзаалын гуанзанд очиж ногоотой шөл уух ч өнгөрлөө бололтой. Өвгөн өглөө босоод юм
иддэггүй, бага үдийн хэрд л сайн хооллодог болохоороо жигтэйхэн өлсөж байлаа.

Ангийн ачигч гэж чөргөр хоёр залуу барилдахаасаа таахалзана гэгчээр цамцаа тайлаад
хаячихсан нүцгэн цээж гарган их ажил хийж байгаа сүрийг үзүүлэвч ганц ганц л шуудай
гурил үүрэн шоргоолж шиг гүйлдэнэ.

"Жаахан залуусан бол энэ хоёрт үзүүлэхсэн. Цагтаа би ч гэсэн далын шуудайтай гурилыг
хоёроор нь мөрөн дээрээ тавиад гуйвах ч үгүй явдагсан. Манай Яринпил бүр гурваар нь
нуруун дээрээ тавиад явдаг байсандаа" гэж Ломбо өвгөн бодсоноо чадал тэнхээ муутай
болсондоо дургүй нь хүрэв бололтой татаж байсан тамхиа шидчихэв.

Өвгөн Ломбын уур хүрч эхлэв. Тэгээд босч завилж суугаад чилсэн хөлөн дээрээ дэгжигнэн
нөгөө улаан Михлай дээрээ очлоо. Сүүлчийн машины гурил буулгаж байв.

- Энэ хэдэн хагархай шил, хэмхэрхий хайрцагийг чинь буулгаж хаяад явлаа шүү. Чи өөд нь
татаад авна биз. Би явахгүй бол банкны нөгөө годгор охин хаалгаа барьчихна гэж омогтой
дуугарав.

- Ломбо гуай минь. Та жаахан тэсч үз. Хэдэн хоосон лонхноос болоод таныг тамлаад
байгаа юм биш. Би аваад л падаан юмыг нь бичиж л орхино. Хамгийн гол нь тантай яриа
байгаа юм. Бас таныг дайлах хотын боов ч биш Москвагийн боов надад байгаа юм, Том
хүргэн маань болох гэж байгаа юм дагуу нэг урт үстэй сөөсгөр юм эртээд ирээд хоноод
явдаггүй аймхай золиг чинь орой богооноор буцах болоод намайг гэрт хүлээж хүлээж явахдаа
энүүгээр ирээд надад өгсөн юм. Би гэртээ аваачвал хөгшний хар авдарт орчихно гэж бодоод
хувааж хүртэх таатай хүн хүлээж байсан ашгүй та ирдэг байна... Одоо энэ юухан байхав.
Дууслаа ... гэж улаан Михлай гуйв.

Хүн учраа хэлж байхад уурлаад байлтай биш. Гэхдээ архины сургаар ажлаа алддаг хүн бол
Ломбо өвгөн бас бишээ. Банк ч дүүрлээ л дээ. Тэр хэдэн охид хаалгаа дангинатал түгжээд
дотроо инээлдэж суугаа. Энэ улаан Михлайг учирлаад байхад яаж хэдэн шил саваа
харжигнуулж хаячихаад явах юм билээ. Дараа л ирж мөнгөе тушаахаас. Үгүй энэ Михлайд ч
орхиод явахад өөрийнх нь хэлдэгээр лоосуугүй эр л дээ. Гүйлгээний мөнгийг удааж болохгүй
юмсанж гэж Ломбо өвгөн бодоод эргэж нөгөө саравч руугаа явлаа.

Улаан Михлайн агуулах жигтэй сайхан сэрүүхэн аж. Болдогсон бол алаг морио тэрэгнээс
нь мултлаад энэ агуулахад оруулаад уячихмаар. Энэ Михлай ер сонин хүн. Хартал яахын
аргагүй орос эр. Хар багадаа ямар хувь тавилангаар юм энэ урд байсан орос дэрээвэнгээс
монгол айлд өргөгдсөн болохоороо одоо оросоор "чоорт" ч гэж харааж мэдэхгүй яахын
аргагүй монгол эр! Залуудаа ноцолддог байсан. Бүр овоо. Сумын заан ч болох л байсан.
"Харваас ийм орос амьтан сумын наадмыг авчихвал манай нутгийнхныг шоолоод байдаг
нөгөө онигоог нь баталж өгөх болно. Миний заан болсон ч яалаа, үгүй яалаа" гээд үзүүрт
даналзаж очоод л цаад бөхийнхеө товшиход л унаад өгдөг байсан жудагтай эр л дээ. Сум
байтугай аймагт очиход л арслан хийх хүн гэж Хараагийн ганц бөх Мижиддорж начин
Михлайн барилдахыг хараад тоож байсан юм. Тэгж өөрийнхеө нэрийг биш нутаг усныхаа
нэрийг боддог. Михлай бөх сумын заан болоогүй юм даа. Улаан царайтай дээрээ улаан
тэрмэн дээл өмссөн, тэр нь ачиж буулгасаар байгаад дорхноо урагдчихдаг нэг ийм
навсалзсан халх сайн эр бөлгөө. Гэхдээ цаанаа л орос хүний хээ шаагүй сайхан сэтгэл, уужуу
тайван ухаантай, өмсөж явсан улаан тэрмэн дээлээ урагдаагүй байвал даарсан хүнд тайлаад
өгчихөж чадах сэтгэлээр баян эр. Ломбо өвгөн тэр хоёр залуугаасаа л нөхөрлөж явсан, хуучин
спирт заводын цистээрэнд спирт юүлдэг хаймар хоолойг эргүүлж хумисан байхад нь орой
очиж дэлгэж аман дээрээ бариад палхийсэн хуурай спиртэнд сад цохиулан хүчинд нь ар
тийшээ савж унаж явсан хоёр, Михлай цагаан хайрцаган дээр сонин дэвсээд талх хэрчиж.
нөгөө урт үстэй хүргэн болох нөхрийнхөө авчирч өгсөн "Московская" архийг дэргэд нь тавин,
лаазтай жараахай онгойлгож байхыг нь Ломбо өвгөн харж суухдаа "Энэ золиг чинь Чоорт ч
гэж мэдэхгүй байж бас лаазалсан жараахай иддэг болохоор цаана нь бас орос юм мах цусанд
нь байдаг байна шүү!" гэж шоолох аясын юм бодож амжив.

Михлайн гурван охин эхийгээ дууриасан монгол царайтай, эх нь залуудаа сайхан амьтан
явсан юм болохоор жигтэйхэн дууриасан, харин Михлайгаас авсан юм гэвэл өндөр чилгэр
нуруу, алтан цэцгийн шувуу мэт цэв цэнхэр нүдтэй голшиг сайхан хүүхнүүд бий. "Манай хар
юм тэр хотод юугаа хийж мундараа хутгаж явдаг юм болдоо. Эхнэр авдаггүй л амьтан юм.
Манай тэрний заяа нь дутаад хот газрын ганган охидод араараа тавиулж амьдралаа үрж
явахдаа сийхгүй толгой. Эсвэл нөгөө ном цаасаа шагайгаад эхнэр хүүхэд бодох ч завгүй явдаг
юм болов уу. Хөөрхий. Болдогсон бол энэ Михлайн охидын нэгээр бэрээ хийх юмсан. Ааш
зан, яс чанар сайтай, ажилд сайн, хөгшин бид хоёрыг хүүхэд шиг бөөцийлөх алтнаас үнэтэй
бэр болцгооно доо. Нутаг усны, удам судрыг нь мэдэх, хамгийн гол нь наашаа элэгтэй ийм
бэртэй болбол хөгшин бид хоёр санаа амар нүд анихсан даа" гэж Ломбо өвгөн бодоод санаа
алдав.

- За Ломбо гуай минь! Таныг зөндөө хүлээлгэж зовоолоо. Та ч өөрөөсөө илүү алаг
мориндоо л санаа зовж суугаа л даа. Үгүй ингэж орох оронгүй гуйлгачингууд шиг сонин дээр
жараахай задлаж сууснаас манайд очвол яасан юм бэ? Анги өчигдөр үхэр гаргасан би хэдэн
сайхан хавирга аваачсан. Хөгшнөөр тарган хавирга чануулсан шиг шөлөнд нь гурилтай хоол
хийлгэж идвэл яасан юм? гэж Михлай гэнэт хэлэв.

- Зүгээр зүгээр Михлай минь. Зөнөг өвгөн чинь хөгшиндөө яараагүй. Банк хаачихна гэж
яараад...

- Тэр банк өнгөрсөн одоо тооцоогоо хаасан гээд оруулахгуй. Шөнө үүдийг нь онгойлгож
өвөрт нь орох гэж байгаа юм шиг жигтэй юм болцгооно. Хоёулаа манайд сайхан ярьж хоноод
өглөө банканд мөнгөө тушаачихаад шогшуулаад харьчих!

- Ёстой болдоггүй хэрэг. Мөнгөтэй гарсан болохоор хөгшиний санаа зовоод шөнө нойргүй
хононо. Биднийг л болсон хойно нөгөө юмаа гудраад улсын мөнгө төгрөг хаяж
гээгдүүлчихнэ, морь малнаасаа салчихна гэж зовно. Зүгээр л наадахаас чинь амсаад гэр
лүүгээ гэлдрэх минь. Дараа л тухтай ярьж хөөрье. Харин чи яриатай гэл үү? Тэрнээс чинь
өмнө хоёулаа ярих юм байна...

- Юу билээ ярь даа.

- Танайх гурван сайхан охинтой. Би ганц хүүтэй. Хүү маань тэр хотод улсын алба хааж
орон гэр ч үгүй, айлын халаасны гэнэ үү, хормойны гэнэ үү өрөөнд амьдарч, гуларч явна.
Танай том охиныг ч манай тэр тэнэг алдаж орхиж. Хоёр багых нь нэгтэй нийлүүлмээр байна.
Хотдоо байж ажиллана гэвэл хашаа байшин ч атугай авч өгье. Их сургуулийн багш гээд
сүрхий амьтан юм бол яваандаа сургууль нь орон байр өгөх байлгүй. Энд ирээд багшлахад ч
болохгүй юм алга. Сайн л биз. Манай Хараагийн сургуулиас зөндөө л эрдэмтэн хүн төрсөн
шүү дээ. Бидэнд ч ойр ... Уг нь намайг дуурайгаагүй архи, тамхи хэрэглэдэггүй л юмсан.
Одоо юу болж байгаа юм.

- Тэр ч санадаг санаа шүү. Харин яаж нийлүүлэх вэ?

- Бодоход учир олдоно. Харин яг одоо бэр болгочихмоор нь юу билээ?

- Яагаав манай бага. Хамгийн ухаантай, хамгийн уран нь шүү дээ ... Энэ жил 10-р анги
төгсөөд анагаахад сурах болсон.

- Яг л болж байна даа.

- Хүү чинь одоо ингээд амралтаараа ирэх биз. Байцааг нь хураалц гээд манай руу хэд хоног
явуулчих. Намар ингээд хичээл сургууль цуглах болохоор сургуульд нь оруулж өг! Энэ жилдээ
хичээл номонд нь тусал! гээд хамт явуулчихъя. Тэр халаасны ч юм уу, хормойны нь ч юм уу
өрөөндөө чихэлдэж өвөлжиг. Тэгээд яахав цаашдыг нь бурхан өөрөө мэднэ.

- Манай Михлай ч ухаантай шүү!

- Та бид хоёрын ухаан ч яахав. Бид энд сүй тавьж суудаг. Гэтэл хүү чинь цаанаа юмтай
болсон бол яана.

- Үгүй байх аа. Хавар эх нь очсон. Үглэж дуулсан. Цол мол хамгаалах юм ярьж байна гэсэн.

- Тэгвэл ч яахав. Хоёр өвгөн үзнэ шүү. Аз л мэдэж.

Ломбо өвгөн яагаа ч үгүй юманд сэтгэл нь хөөрч архи уумаар санагдаад явчихав. Михлай
архи аягалах зуураа :

- Охин хүүхэдтэй хүн ч дандаа сэтгэлийн зовлонтой явах юм аа. Муу удамтай юмтай
холбогдож хэлхэлдчих вий гэж зовох юм. Тэгснээс ганцаараа явсан нь дээр санагддаг юм.
Яваандаа болох л байлгүй. Хэрсүү золиг байгаа юм. Уг нь бид худ ураг болбол аштай юу...
Хөгшин бид хоёр ч жаргаж гүйцэх нь тэр

- Хоёулаа худ ураг болохынхоо төлөө хоёр хүүхдийнхээ төлөө энийгээ явуулчихъя :

- Сүй тавина гэдэг ч ардын их ухаан шүү!...Сохор учирлаар амьдралаа ч үрж мэднэ. Хань
болохгүй юмтай таарвал хэцүү шуу.

- Ломбо гуай! Танаас гуйх юм надад бас байна. Даянгийн нуруунд Сыргалийн заставт
нууцад долоо хоногоор бороо цасанд хамт хэвтэж байсан багын найз маань нэг сайхан хасаг
эр энэ Дарханд байдаг юм. Тэгсэн охин нь хавар усанд унаад боронхийд гэдэг юм болжээ.
Цагаан гүүний саам уух хэрэгтэй гэнэ. Манай руу явуулах гэнэ. Танайд тийм цагаан гүү юу
байдаг билээ?

- Манайд байхгүй. Харин Хужир нугын зөрлөгийн дарга Чойнхорынд бий. Чойнхорынд
байна гэдэг чинь манайд байна гэсэн үг. Харин хүүг танай байцааг хурааж дууссан хойно л
тэр охиноо явуулаарай!

- Тэр талаар айлтгүй 30 гарсан хүүхэн. Хүүхэд шуухадтай, хань ижилтэй ч байх...

- Бид хоёр их хэрэг бутээлээ. Ерөөсөө маргааш Чойнхор дээр очиж хүүлүүгээ утсаар ярих
минь. Бушуухан дуудуулъя.

- Би ч байцаагаа "Боолт нь болоогүй" гээд гүрийгээд байя, Хүүгээ л хурдан ирүүл!

Тэр хоёр дахиад нэг татав. Тэгээд талхныхаа хальсыг жараахайн тосонд дүрж байгаад
зажлав.

- Би гурван авдар архи авч явна. Ганц нэг авдар чихэр, бэчээн авна. Манай Тарнид
хадлангийн оросууд ирсэн. Ах нар хойно ажлаа ч хийнэ. Амралтаараа хэрэглэж ч мэднэ. Яаж
гуйлгачин царайлаад хоосон сууж байхав,

- Би ачаад өгнө. Зовох юу байна. Одоо нэг татчих уу?

- Одоо болохгүй ... Бас ч их явна шүү!

- Алаг морь чинь муу хүнээс дээр дээ...

- Тэгсэн ч болохгүй.

- Та ер нь манайхаар ороод "Бэрийнхээ" царайг хараад гарна уу?

- Харах юу байна...Гурвууланг нь мэдэх юм чинь...

- За тэгвэл бэрийнхээ төлөө нэг татчитхъя!

... Өвөрт нь юм түнтийгээд байхаар Михлайд мөнгөө орхиод гарах гэж байснаа таг
мартсанаа өвгөн санав. Гэвч гайгүй байх аа. Шогшуулаад харьчихна даа ... гэж бодов. Дахиад
Хараа орох болох нь Хүүгээ л хурдан дуудаж ирүүлээд дагуулаад Хараа орно доо гэж бодохоос
сэтгэл нь сайхан байлаа.

**************

Өвгөн Ломбо сэрсэн чинь гэрийнхээ хойморт хэвтэж байлаа. Орондоо орж чадаагүй
бүхлээрээ унтаад өгч. Хөгшин нь дээрээс нь дээл хаяж өгсөн бололтой. Гэнэт мөнгө нь
санаанд оров, Гэртээ яаж ирснээ ч мэдэх юм байдаггүй. Хөгшин нь орж гаран гэрийнхээ
ажлыг хийнэ. Мөнгөө хөгшиндөө өгсөн эсэхээ ч мэдэхгүй байлаа. Өчигдөр ер нь юу болсныг
санах гэж хичээн сэрээгүй мэт хэвтээд байлаа. Ам нь жигтэйхэн цангаж байсан ч
хөгшнөөсөө айгаад хэвтээд байлаа. Өвөр лүүгээ сэмхэн тэмтэрч үзвэл мөнгө нь алга! Дотор
нь пал хийгээд явчихлаа. Шар тохойд явж байхад осолдохгуй л байсан. Хөгшиндөө өгсөн юм
болов уу? Өгөөгүй бол яана даа?! Хүнээс олоод өгчих хэрийн юм биш. Муу хөгшнөө л зовоох
нь дээ. Яасан ч зовоож ханадаггүй хар толгой билээ.

Тавин мянган төгрөг гэдэг чинь хэдэн малаа гэр оронтойгоо зараад дийлж төлөх мөнгө
биш. Хаяж харласан юм биш байгаа. Бушуухан Яринпилтайгаа морддог юм билүү.
Хөгшнөөсее асуухгүй л байя. Аяндаа үглэж дуулаад хэлнэ. Дуугүй л дүнхийгээд байх юм шүү!
Ногоон Сандаг Хужир нугад тааралдсан тэднийд орхисон бол ч яах вэ? Гэртээ л хадгалсантай
адил. Сандагтай таараад яалаа? Мэдээж нэгийг задалсан. Дөрөө чангалсан хүн чинь сайн
нөхрийгээ тааралдахад 3 авдар архи харжигнуулаад хажуугаар нь гараад явах уу? Бүх насаараа
л хар уснаас болж яваа өгөр толгой. Залуудаа яалаа. Цэргийн жавхалзсан дарга байхдаа хар
уснаас болж буу алдаад ... Хамт алба хашиж байсан залуухан дэслэгч нөхөр нь одоо Үржин
генерал гээд том хүн явна. Тэр генерал ч яахав. Би ч гэсэн гэртээ генерал болоод болж л явна.
Хэний ч дор орохооргүй амьдралтай явлаа. Одоо энэ хар усыг болохгүй бол зөнөсөн хойноо
шоронгийн чөтгөр болох нь. Сандаг Нарийн даваа, Хогийн хонхор, Хургалагын ам, Халанхай
хаяан орж өвсний гарц үзэж байсан. Хоёулаа хадландаа гарна гэж ярилцаж байснаа Улаан
шороотын тохойд байгаа хадлангийн оросууд руу явсан. Тэгээд л бүү мэд! Оросууд баахан
пүүшиг өгөөд байсан. Бүр авдраар нь тэргэн дээр ачиж байсан санагдана. Өөрсдөө хамаг
юмаа авдар авдраар нь аваад ирсэн байсан. Ах нар ч нүнжигтэй л дээ.

Ломбо өвгөн өөр юу ч санахгүй байлаа. Толгой нь заадсаараа салах шахан өвдөж, зүрх нь
цээжнээсээ үсрээд гараад ирэх гэж байгаа юм шиг дэлсээд байлаа. Өвгөн яраглан өндийв

- Хүйтэн юм уух уу? гэж хөгшин нь асуулаа. Өвгөн дуугарч ч чадсангүй толгой дохив.
Өвгөнийг шанага дүүрэн хүйтэн хярам залгилахыг өрөвдөн харж зогссон хөгшин нь:

- Өвгөн минь дээ! Чи ингэж явж нэг үхэх нь дээ. Одоо энэ ажлаа өг! Агент хийнэ гэдэг
архи уухаас өөр юм алга. Ганц нэг жил амьдарвал аштай юу! Ядахдаа хүүгээ айл гэр болохыг
харахсан ..

Өвгөн дуугарсангүй. Мөнгөө асуувал юу болохыг төсөөлж чадахгүй байлаа. Улсын тэр их
мөнгө:

- Чиний авчирсан архинаас гурван шил дутуу байна. Ногоон Сандаг та хоёр уугаа юу? Бас
юун орос залуу чамайг хүргэж ирж байгаа юм? Ухаан мэдрэлгүй юмыг үүрч оруулна лээ.
Өвгөн дуугарсангүй.

- Чи мөнгө тушаагаа биз дээ?

- Мөнгө алга уу?

- Юу?

- Би чамд мөнгөө өгөөгүй юу?

- Юугаа өгдөг юм? Баахан тамхи чихэр л өвөртлөсөн байсан ... Өө бүр дүүрч л дээ.
Мөнгөө тушаалгүй архиа гудраад ... Үхтлээ төлж барахгүй өртэй болов уу?

Хөгшин нь гэнэт уйлав. Зогсож байсан газраа суун тусч гараараа нүүрээ таглаад уйлав.
Бүр цурхиран уйлав. Ломбо өвгөн бүр бага залуугаасаа ханийхаа уйлахыг тэвчиж тэсч
чаддаггүй хүн. Газар цөмлөөд доошоо орчихмоор болдог билээ. Юутай үйлтэй, нүгэлтэй
толгой билээ. Ингэж амьд явснаас үхсэн минь дээр! гэж бодов. Хээр хаячихсан мөнгийг хэн
авчирч өгөх билээ. Хужир нугынхан, Тарнийн голынхон бол ч Ломбо өвөөгийн мөнгө байна
гаад авчирч өгнө гэж горьдохсон. Гэтэл хаана ч хаясан байж болно. Өглөө оройны богоонд
сууж буусан олон хөлийн амьтны хэн нь ч олоо билээ...

Гадаа машин ирж зогсов.

- Хөгшөөн битгий уйл! Гадаа хүмүүс ирлээ.

Хаалга онгойлгон хоёр орос хүн орж ирлээ. Нэг нь нөгөө хадлангийн оросуудын дарга,
нөгөө нь орчуулагч буриад залуу байлаа.

- Доброе утро Дед.


- Сайн. Сайн явцгааж байна уу? Дээшээ сууцгаа!

- Хөгшөөн! Цай унд ...

- Дед! Голова болит? гэж дарга нь инээмсэглэн асуув.

- Болит. Болит Умирать надо! гэж өвгөн хэлэв.

- Рано умирать! Сено косить будем (Үхэх эрт байна. Хадлангаа хадацгаана!) гэж нөгөө
дарга хэлснээ бэржээхэн цүнхнээсээ нөгөө боодолтой мөнгийг нь гаргаад ирэв.

- Та майхны гадаа унагасан байна лээ. Бие засч яваад унагасан байх. Өглөө манайхан
олоод таныг хаяж гэж мэдсэн. Таны санаа зовох байх гээд ийм эрт яваад ирлээ ... гэж
орчуулагч залуу нь хэлэв.

өвгөний дотор цэлсхийн онгойх шиг болов ...

Хадлангийн Оросуудаа гэж ...

Далан хоёр оны намрын эхэн сар байлаа ...

2003.03.03
НАЙР
Цахилгаан станцын дэлхий шиг том хашааны наадхи гарам дээр зогсож байсан галт
тэрэгний цуваа түчигнэж тачигнан, гинж холбоос нь харжигнан дугтчиж гэв гэнэт хөдлөв.
Галт тэрэгний нүүрстэй тэвшний амсар дээр гэнэгүй сууж байсан Сондормаа барьж байсан
том нүүрсээ алдан ар тийшээ саван унаж жигтэй түргэн хурдаа авч байгаа галт тэрэгний
хоорондуур нүднээ бараг үзэгдэхгүй жирэлзэх дэр мод руу унахдаа холбоос бүдүүн бүдүүн
төмөр дээр ойчсон боловч яагаад ч юм ухаан алдсангүй, богоон хоорондоо мөргөлдөн
шүргэлцэхээс хамгаалдаг том ширмэн тавагнаас хоёр гараараа тас зууран тогтсон боловч
завсар зайгаар нь хөл нь унжин дор модон дээгүүр чирэгдэхэд хоёр гутал нь суга үсрэн
нүцгэн хөл нь хайрга чулуу дэр мод балбасаар улаан нялга болж тамир тэнхээ нь тасран бүх
биеэрээ өөрийн эрхгүй доошоо унахдаа, айсандаа тас анисан хоёр нүдээ арайхийн зориглон
нээвэл гал очис цацруулсан хос хос ган төмөр дугуйнууд асар том махны машины хутга мэт
эргэлдэн тас хэрчихээр аймшигтай харагдахад яах ч аврал байсангүй зөвхөн л "Ээжээ" хэмээн
ганц удаа хашгирч амжсан нь төмөр дугуйнуудын түмэн түчигнээн дунд замхран дарагдлаа...

Сондормаа ингэж аймшигтай муухай хар даран зүүдлээд хамаг хөлс нь цутган сэрэв. Гэр
нь дулаахан болохоор халууцсандаа юмуу, эсвэл энэ аймшигтай зүүднээс болж хар хөлс нь
цутгасан юмуу мэдсэнгүй, зүрх нь галт тэрэгний дугуй мэт нэгэн хэмээр түргэн түргэн
цохилж, цээжиндээ багтахгүй амаар нь гарах гэж байгаа юм шиг дотор нь бачимдаж байсан ч
нээрээ л өөрөө нүүрс ачсан богоон дээрээс савж унаагүй, саяын аймшигт зөвхөн хар дарсан
зүүд байсанд нь хачин их баярлав. Нүүрсэнд явах болгонд нь чөтгөр шүглэсэн мэт дандаа
дагадаг аймшиг, айдас хүйдэс нь ингэж зүүдлэгдсэн нь ямар нэгэн аюулын дохио ч юм уу гэж
бас түгшин бодлоо...

Сондормаагийн гэр будаг нь ханхалсан цоо шинэ хирнээ дотор нь ганц ч тавилга, эд
хогшилгүй, зүүн хаяандаа алимны ганц нэг цаасан хайрцаг тавьж, түүндээ аяга халбага,
түмпэн сав тэргүүтнээ хийсэн, элэнц хуланцаас нь дамжиж ирсэн, нөхөр нь согтуудаа хамаг
хогшил, хуучин муу хувцас хунараа галдан шатаахад айлын пинд байсан тулдаа бүтэн үлдсэн
нэг муу бор авдраа хоймортоо тавьж, том хүү нь хаанаас ч юм олж ирсэн нэг зурмал бурхнаа
аав ээжийнхээ болон дээр үед ахан дүүс явсан бололтой одоо өөрөө ч таньж мэдэхгүй
хүмүүсийн шаргалтсан гэрэл зурагнууд байсан хуучин жаазанд хийж залаад зөвхөн аав ээж
хоёрынхоо зургийг нүүрэнд нь хавчуулж өмнө нь зул барьсан нь бөхөөгүй байлаа.

"Энэ ургамлын тос чинь яасан их тортогтой юм дээ. Ийм тортогтой юмаар зул бариад
байвал энэ сайхан гэрийн маань шинэ мод удахгүй нэл хар болох юм байна. Энэ лав
ургамлын тос биш нөгөө нефть, нүүрснээс нь гаргаж авсан юм байгаа байх. Зул барихад л
ийм их тортог гаргаж байгаа юм чинь хүний дотор орохдоо яаж харлуулдаг бол ... " гээд ямар
шар тосоор зул барих тэнхээ байх бишдээ гэж Сондормаа бодов. Тэднийд шар тос байтугай
өөхөн тос ч байхгүй. Шинэ гэртэй болж бурхан залсан болохоороо зул барих гэж зүрх гарган
мянга гаруй төгрөгөөр ганц лонх ургамлын тос авсан бөгөөд өөрсдөөсөө ч харамлаж, гамбир
хайрахаасаа ч хайрлаж зөвхөн л бурхандаа зул барьж байгаа билээ.

Сондормаагийн гэр нь ч шинэ, зуух яндан ч шинэ. Шөнө унтахдаа нүүрс хийсэн болохоор
гэр нь дулаанаараа дүнхийж, ёстой л жаргалын өргөө байлаа. Намрын сүүл сар хүртэл дан
майханд толгой хоргодож байхдаа Сондормаа хувь тавиландаа гомдож, ер нь энэ хорвоод
ингэж амьд явах нь утга учиргүй мэт санагдаж гутарч явсан билээ. Хүн гэдэг амьтан орох
оронгүй л бол олсон юмаа ч юм болгож чадахгүй, гадаах нь гэртээ орохгүй, гэр дэх нь
гэдсэндээ орохгүй, таних хүн тааралдсан ч манайх тэнд энд гэж зааж зурж өгөхийн аргагүй,
ядарч зүдэрсэн үедээ ч юмуу, жихүүн хүйтэн өдөр гал түлэн тавтай тухтай амарч хэвтэхийн
аргагүй, үр хүүхэд нь хүртэл тогтож байхгүй, айлын тогоо, дулаан гэр бараадан алга болж
амьтан хүний ад болон, эсвэл хаана яваа нь мэдэгдэхгүй тэнэж сураг алдран, ор зовлон
бүхнийг амсдаг билээ. Орон гэргүй хүн гэдэг сүнсгүй болсон амьтан мэт Сондормаад
санагддаг байсаан. Гэтэл өнөөдөр ингэж дулаахан гэртээ аймшигтай хар даран зүүдэлсэн ч
нойроо ханатал унтаж хэвтэхдээ хэнээс ч айж эмээх юмгүй, хэний ч царай харахгүй бор
гэртээ Богд, хар гэртээ хаан болж санаа сэтгэл амгалан байх нь түүнд жаргалын дээд байлаа.
"Дандаа ингэж нүүрс түлээд байвал энэ сайхан зуух маань бөөрөөрөө цоорч мэднэ. Тоосгоны
хэлтэрхий ч болов цуглуулж бушуухан шиг пийшин барьж авъя. Тэмүгээгээ босохоор
дагуулаад тоосгоны үйлдвэр лүү очьё. Хагархай хэмхэрхий юм хогон дээр нь ч гэсэн хэвтээ
байлгүй..." гэж бодсоноо "үгүй энэ чинь юу билээ. Өнөөдөр чинь шинэ гэрийнхээ найрыг
хийнэ шүүдээ" гэж санав.

Тэмүгэ нь эгчийнхээ өвөрт тухтай нь аргагуй унтаж байлаа. Их л халууцсан бололтой


бяцхан цээжээ ил гарган унтаж байгаа хүүгээ Сондормаа өхөөрдөн харснаа очиж хучлагыг нь
засан, хөлс дааварласан духан дээр нь үнсэв. "Хүүгийн минь нэр томдсон юм биш байгаа
даа. Ядруу зүдрүү улс бид чинь өөрсдөө өөдөлдөг нь өнгөрсөн ч гэсэн үр хүүхдээ сайн сайхан
хүн болох байх гэж горьдсондоо том том гоё сайхан нэр өгөх юм даа. Гэхдээ миний муу хүү ч
ганцаараа тийм том хүний нэр авсан юм биш дээ... Миний муу хүү тийм том мундаг хүн
болохгүй ч гэсэн сайн сайхан сэтгэлтэй, ойр тойрондоо нөмөр нөөлөгтэй хүн болбол боллоо
доо гэж бас чиг өмөөрөн бодов. Хүү нь мөд сэрэх янзгүй унтаж байлаа. Ямар дан даавуу
майханд даараад атирч хэвтээ биш дээ ... Унтаг даа гэж Сондормаа бодов.

"Явж явж муу хүүгийнхээ буянаар бид чинь орох оронтой болов шүү. Болох болохдоо ийм
сайхан шинэ гэртэй болов. Бурханы минь ач юм даа" гэж Сондормаа сүслэн залбирав.

Тавилангаараа болно гэдэг бол дэндүү ухаангүй, арга ядарсан амьтны бодол юм шиг
санагдана. Тэгвэл бурхан мэдэх үү? Хэрэв бурхан мэддэг бол өөрийг нь арай ч ийм
явуулахгүй баймаар ... Бурхан байдаггүй гэсэн сурталд итгэж явсан минь гэсгээл юм болов уу
гэж бас бодогдох нь бий.

Одоо нөгөө өндөр цагаан Сүхээ нь амьдралын ачаагаа даагаагүйдээ тийм болсон юм шиг
сэрвээгээрээ бөгтөрдүү, батга шавсан барзгар царайтай, яралзсан цагаан шүд нь хорвоогийн
хатуу хоолыг даалгүй үйрч унасан мэт онгорхой амтай хар хүн болж. Нөгөө ажиллаж байсан
үйлдвэр энэ тэр нь ч байхгүй болсон болохоор ажил төрөл ч гэж үгүй, энэ том орчлонд
илүүдсэн хүн болж хувираад амьдрахын эрхэнд арга буюу ууланд явдаг, хангайн хишиг буян
их юм болохоор самар жимс, халиар сонгино түүж гурилынхаа мөнгийг олдог, цагтаа ''Онц
тээвэрчин" болж гандаж явсан. Сүхээ өнөөдөр уул руу явж хулгайгаар мод хөрөөдөж, цэрэг
цагдаад баригдахгүй гэж үүрийн таван жингээр тэмээн тэрэг туйлсан мэт хоёр мод чирч гэр
лүүгээ хар гүйхээрээ хар хөлсөө асган гүйж ирдэг, тэрийнхээ хооронд зав чөлөө гарч
амсхийвэл хувийн үйлдвэрийн найруулсан хор ууж ухаан мэдрэлээ алдсан, харахад
осолдохгүй л хүний оронцог болж дээ. Түүний чирч өнхрүүлж ирсэн модыг нь Сондормаа
охинтойгоо хөрөөдөж хагалаад шуудайлж зарна. Заримдаа Сондормаа Сүхээдээ хань болж
хамт явах нь бий. Хөрөөдсөн ганц тайрдас ч гэсэн эргүүлэгтэй төмөр хоёр үзүүрт нь шаагаад
тэрнээсээ олсоороо оосорлон мөрнөөсөө углаж гэртээ ирж чадвал хоёр гурван хоногийг даах
тосгүй ч гэсэн гамбирын бор гурилын мөнгө болно. Гэхдээ Сондормаагаа модонд
цохиулчихна, аз хаяж цэрэг цагдаад баригдвал хаяг нэрийг нь тогтоох гэж, торгууль бааг нь
авах гэж, бас байгаль хамгаалах тухай лекц яриа сонсох гэж хоёр гурав хоног саатуулагдаж
ядарч мэднэ. Тэрний оронд хоосон ч гэсэн майхандаа үр хүүхэддээ бараа болж байсан нь
дээр гэж хүний л хань юм болохоор Сүхээ нь авч явдаггүй байлаа. Мод үүрч чирсээр байгаад
олс, холтос хоёрт үрүүлж холгосоор байгаад нөхрийнх нь нуруу мөр улаан нялга болсон нь
сүүлдээ харлаад нэг их том хар хөх үлд гарсан мэт, загасны хайрс мэт хатуу болсныг
Сондормаа элдвийн эм тос олж өөрийн эрхгүй бөмбөрөн асгарах нулимстайгаа холин байж
түрхэж өгдөг билээ. Заримдаа Сүхээгээ архи уун гадуур тэнэж хэдэн хоног сураггүй алга
болоод ухаан санаа нь самуурсан мэт, аймшгийн кинон дээр гардаг хачин муухай амьтан шиг
юм ирэхэд нь гомдохдоо "Өглөөний нар шиг гялсхийсэн өнгөлөг залуу сайхан насандаа
сайнтай муутайгаа сагаж байсан хорвоогоос сонгож авсан хань минь энэ дээ..." гэж гомдовч
"Хөөрхий минь ажил төрөлгүй болохоороо баяр жаргал ч алга даа. Хааяа нөхөдтэйгээ бас чиг
наргиж, зовлонгоо мартахгүй бол дандаа л өдөр шөнөгүй уул руу гүйгээд байдаг ойн бор
гөрөөс биш дээ. Энүүнд маань архинаас өөр сэтгэлээ баясгаж амрах юм энэ хорвоод даан чиг
алга даа...Харин өвлийн хүйтэнд битгий л гадаа хөлдөж үхээсэй билээ. Муу ч гэсэн үр
хүүхэддээ харагдаж, наддаа хань болж явсан нь дээр юмсандаа..." гэж ханиа дотроо цагаатган
боддог ч явдал бий.

Залуудаа царай зүс харж тэнэглээгүй бол өөрт нь хайртай гэж үхэж хатаад байсан
цехийнхээ засварчин залууг нуруу нь навтгар, царай муутай гэж мунхаглан голоогүй бол одоо
алтны компанийн захирлын авгай гэж булга нэхийнд ороолгосон өндөр цагаан хуүхэн тэр
жийп машиныг нь хөлөглөсөн сэхлүүн амьтан явахсан даа гэж хувь тавилан, тэнэг мунхагтаа
хааяа гомдож уйлж суухгүйсэн гэж бодно. Одоо над шиг эцэнхий туранхай, хуучин муу
хиймэл үстэй шүүбний танаган дээр нөхрийнхөө хуучин муу тэлээг бүсэлчихсэн, амиа золин
байж цахилгаан станцын богоон дээрээс хулгайлсан нүүрс, үүрийн таван жингээр уулнаас
чирч ирэн хагалж шуудайлсан түлээ мод зарах гэж өвлийн хүйтэнд голоо царцтал, хамраа
улайтал зогссон амьтныг хэн ч тоож нааш харах билээ. Амьдрал минь нэг иймэрхүү л
өнгөрөх ёстой урьд насны нүгэл лай ланчиг байсан юм байлгүй, ер над шиг тэнэг мунхаг хүн
хорвоод олон төрөөд ч хзрэг алга даа гэж заримдаа боддог, бүрхэг бүүдгэр өдөр шиг нэгэн
хэвээр уйтайхан өнгөрөх амьдралтайгаа эвлэрэн дассан хүн бөлгөө. Гэхдээ бага залуудаа
хайраа өгч ханилсан Сүхээдээ ч өширхөн гомдоод байдаггүй. Амьдралын шуурганд овсгоо
самбаа гаргаж чадаагүй, амьдралдаа хөлөө олоогүй л хүн дээ, тэрнээс биш эрхэлсэн ажил
төрөлтэй бол хэнээс ч доргүй ажиллаж амьдраад явахсан даа, сэтгэл нь сайхан амьтан шүү
дээ! гэж хааяа бас өмөөрөн боддог билээ. Сүхээ нь архи уугаагүй үедээ ухаан орж нөгөө мод
чирдэг үзүүртээ эргүүлгэн төмөртэй олсоо мөрөндөө углаад шөнө дөлөөр амьтны хөл
чагнасхийн хулгайгаар хулмалзан байж уул руу явахад нь гурил хайран самарсан өтгөн цайгаа
ханатлаа уугаад, зуухан дээрээ тосгүй хайрсан бор гурилан гамбираа халаасаар нь дүүргэж
чихэж өгөөд гаргахдаа мод чулуунд цохиулчих вий, хангайн амьтанд хазуулж хадруулчих вий!
гэж айхдаа ганц мэддэг мааниа л уншиж үлдэнэ. Гэхдээ онгон дагшин ууланд гарч ой
модноос нь хяргаж байгаа юм чинь лус савдаг хилэгнэвэл яана гэж хамгийн ихээр айна.
Сүхээ нь болохоор "Би онц тээвэрчин хүн. Харин одоо тэмдэг үнэмлэхийг нь л аваагүй
болохоос биш ''Онц ой хамгаалагч" болсон. Би өгөрч муудсан, шатаж түлэгдсэн модноос л авч
ой цэвэрлэдэг. Тийм болохоор миний хөгшин айх юмгүй. Лус савдаг чинь хэн юу хийдгийг
мэднэ шүү" гэж тайвшруулна. Бас "Бид өөрөөр яаж амьдрах вэ? Хэлээд өг л дөө. Тэр хийж
чаддаг ажлыг минь олоод өг л дөө. Би тэгвэл мод байтугай навч таслахгүй амьдарч чадна.
Байгалиа хамгаална гэж ярихынхаа хажуугаар хүнээ хамгаална гэж ярьдаг байх хэрэгтэй!
Хүнээ хамгаалж байж байгалиа хамгаалдаг юм!" гэж халамцуу үедээ хэнд ч хэлээд байгаа юм
хашгирна. Бүр нэг удаа "Би тэр өмхөрч шатсан хожуулаас чинь хямдхан байна уу? Хэрэв тийм
бол намайг үр хүүхэдтэй минь хамт ой мод шиг шатаачихаач!" гэж цагдаад баригдсан үедээ
хашгирч, цамнаад, танхайн хэргээр арай л шоронд явчихалгүй арван тав хоног баригдаж байж
өнгөрсөн. Сүхээгийнхээ үгийг Сондормаа дотроо зөвшөөрөвч, "Балай дэмий юм ярьж байж
шоронгийн хадаас болж биднийгээ зовоох нь уу?! Согтуу солиотой ч гэсэн хань минь шүү дээ
чи. Аядуу намдуу явсан нь дээр биш үү. Насныхаа эцэст шоронгийн бантан халбагадаж суух
чинь дутаад байна уу!" гэж уйлж гуйсан. Гэхдээ л Сүхээ халамцуу үедээ "Бид шатсан
хожуулаас дор юм уу?" гэж хашгирдаг нь хэвээрээ ... Нээрээ ажил төрөл олдтол өөрөөр яаж ч
амьдрах юм билээ. Ажил олдоно гэдэг энэ насанд өнгөрсөн бололтой, Араажаваар зарлахдаа
нас тогтооно. Яваад очвол бараг үг солих ч үгүй ... Дандаа царайлаг охид хэрэгтэй болсон цаг
юм байхдаа цэрэг цагдаад баригдавч, торгуулж баалуулавч, цагдаагийн хэсэг тасаг дээр хоол
ундгүй хонон өнжин хоригдож лекц яриа сонсовч гэдэс өлсөнө гэдэг, тэрэн дотроо хүүхдүүд
нь хоосон хонохыг харна гэдэг бол ямар ч аймшгийг умартуулдаг билээ. Сүхээ хэдийгээр ууж
иддэг ч гэсэн ухаан мэдрэлийн өвчтэй юм биш болохоороо гамбир ч угүй болсон үедээ
зүгээр хэвтээд байж тэвчиж чадахгуй, нөгөө муу олсоо эгэлдрэглээд, хөрөөгөө сугавчлаад
малын хулгайч шиг шөнө дөлөөр гарахаас өөр яах ч юм билээ.

Хаана ч юм найз охиндынхоороо хоног төөрүүлж явсан охин нь ирээд шинэ гэртэй
болсондоо баярлаж бас найр хийнэ гэхээр хөөрөөд шөнө ч олигтой унтаагүй. Охин нь толины
жижиг хагархайд харан үсээ самнаж сууснаа:

- Аав азгүй тахиа юмаа гэж дуугарав.

Тогоотой цайгаа самарч зогссон Сондормаа чихэндээ ч итгэсэнгүй.

- Юу гэнээ?

- Аав азгүй тахиа юмаа гэж байна аа

- Юу гэсэн үг юм наадхи чинь.

- Шинэ жил болоход аав баригдаад байхгүй байсан. Одоо шинэ гэрийн найр хийхэд бас
баригдаад байдаггүй .Дандаа архи уунаа ...

- Наад амаа тат. Байтлаа аавыгаа тахиа нохой гэх нүү? Та нарын төлөө л явж байгаад
баригдаа биз дээ. Шинэ жилээр шинэ гуталгүй гэж үглээд байхаар чинь "Өсч өндийж байгаа
хүн гоёлгүй яахав. Аав нь нэг их мундаг биш ч гэсэн шинэ гутал авч охиндоо өмсгөнө гэж
яваад л баригдаа биз дээ ... Яахав шөнө ууланд даараад л жаахан юм уугаа биз. Одоо найр
хийнэ гэхээр" зэрэг зиндаа доогуур ч гэсэн миний л найз нар ирэх юм чинь ганц удаа ч гэсэн
аятайхан, амттай юм хум идэг дээ. Би явж хэдэн төгрөг олох мод чирч ирье" гэж яваад л бас
баригдчихсан шүү дээ. Муу аав нь ядаж зовж та нарыг тэжээж байгааг чи ойлгодоггүй. Ёстой
өөрөө л хоосон донгоддог тахиа байна даа ...

- Яахав дээ ... Айлын аавууд амьдралаа аваад яваад байхад ...

- Чамд хамаагүй. Чамайг баян тарган өсгөөгүй ч гэсэн чамайг төрүүлсэн эцэг чинь, аав
чинь байгаагүй бол чи энэ хорвоод төрөхгүй байсан. Чамайг төрүүлнэ гэдэг хамгийн том ач.
Төрсөн хойно чинь юу ч өгөхгүй байсан болно.

- Хн ... гэж дугараад охин нь дахиад юм хэлсэнгүй.

- Аав чинь биднийг тэжээх л гэж нурууныхаа ясыг гартал мод үүрч байна. Нэг өдөр
модонд цохиулаад үхэх ч юм билуу? Тэр жил энэ хойд аман, хадлан хадаж байсан өвгөнийг
баавгай ирээд идчихээ биз дээ. Ингэж ярьж байхынхаа оронд явж ажил хийгээч...

- Ингээд л үглээд байдаг юм. Би юу хийх юм бэ? Гуанзанд сав угаахаа өдөрт арван дөрөв,
таван цаг ажиллуулаад л долоо хоноод халчих юм. Над шиг юм олон болохоор хүнээр дутах
биш.

- Чи л ажилд муу болохоороо гологдож байхгүй юу

- Ээжээ. Та юу ч мэдэхгүй байна. Хэрэв та нарт хэлбэл аав очоод гуанзны эзнийг алчихна.
Тэгээд манайх гэдэг айл будаа!

Охин нь дахиад юм хэлсэнгүй, Хатавчны цаасан хайрцагнаас аяга гарган цай хийхэд
бэлдэв, Тэгээд талх авч зүсч таваглав. Сондормаа охиныхоо хэлсэн үгийг бодоод өөрийг ч
хэлсэнгүй. Тэгснээ:

- Охин минь! Ах нь тэр ажилдаа тэнцэх нь үү? Жаахан харъя. Хэрэв болбол гэрээрээ
явнаа. Баатар захирал тиймэрхүү юм дуугарсан шүү. Тэгвэл бүгдээрээ ажилтай болно. Хүү
минь гологдохгүй л байгаасай...

- Манайх ч овоо .., Өнөөдөр найр хийх болохоор талх авсан юм уу?

- Тиймээ цаана чинь жаахан тос, ёотон байгаа ... Тосыг нь ч хүмүүс идэхгүй биз дээ ...
Нөгөө юм нь л байвал ... Харин миний охин өдөр аавыгаа эргэхдээ тосоо аваачиж өгөөрэй ...

- Ээжээ! Нээрээ манайх нүүмээр байна. Аав ч архичингуудаасаа холдог ... Алтны уурхайд
та хоёрт таарах ажил олдох байлгүй... Алтны уурхай юм чинь манаа сахиул хамгийн их
хэрэгтэй байгаа ... Би яахав. Би шороо ухсан ч чадна ... Тэмүгэ л байна.

- Тэмүгээгээ аваад явна. Тэнд нь бага сургуультай гэсэн байхаа.

- Ээжээ тэр Баатар захирал чинь таны найз юмуу? Аавын найз юмуу?
- Найз юу байхав дээ. Залуудаа бид хамт ажиллаж байсан юм...

- Тийм баян залуу байсан юмуу? Одоо алтны уурхайтай байдаг ...

- Социализмын үед баян хүн гэж байсангүй. Цэргийн хуаранд байгаа юм шиг л бүгдээрээ
юмаа хуваагаад авдаг байсан юм. Харин одоо бол ухаантай л амьдрах хэрэгтэй. Ухаан чинь л
хамгийн том баялаг шүү дээ. Баатар залуугийн ухаантай л даа...

- Тэгвэл та суучихгүй яасан юм?

- За солиор. Ээжтэйгээ юу ярих нь вэ? Хэрэв тэгсэн бол чи байхгүй шүү дээ.

- Надаар яах юм..

- Бушуухан цайгаа уугаад мах тат!

- Би гялалзуулнаа ... Ээжээ яасан их мах авсан юм бэ?

- Би ч жаахан юм авах байсан юмаа ... Тэгсэн Мөнхөө ах чинь ...

- Ямар Мөнхөө?

- Яагаав аавтай чинь цэрэгт байсан ... Махны ченж шүү дээ ... Шинэ гэрийн найр хийнэ
гэж дуулаад өгсөн юм. "Би улаан махаар мялааж байгаа юм биш шүү ... 3ах амрах өдөр очиж
өөрөө мялаана" гэж байна лээ .

- Аавдаа бууз аваачиж өгнөө!

- Тэгэлгүй яахав дээ...

- Ээжээ! Нээрээ нүүмээр байна аа. Хаврыг хүлээгээд ч яах юм ...

- Яараад яахав дээ охин минь ... Энэ алтан хошуу ч бидэндээ бас ээл буянтай шүү ... Чулуу
байсан газраасаа хөдөлбөл гурван жил зовдог гэсэн. Хүн ч гэсэн нутаг сэлгэхдээ таарах
тохирохгүй гэж байдаг юм. Ах нь нэг ирэг. Туугдаад ч юмуу, тоогдоод ч юмуу нэг ирэх байх ...
Тэндээ сайхан байна гэвэл бүгдээрээ нүүнээ ... Уг нь Баатар хүүг маань харж хандана л гэсэн
юмсан. Гэхдээ гэрээсээ холдож ч үзээгүй, ажил ч хийж сүрхий юм болоогүй хүн шүү дээ ...
Бурхан минь...

- Агаа ч гүргэр л дээ!

- Юу гэж байгаа юм.

- Тэвчээртэй гэж байгаа юм ...

- Ээжээ! Та их сайхан хүн шүү дээ ,.. Аав ч сайхан ,.. Та нарын үед царай зүс хардаг байж
... Одоо бол хөрөнгө хардаг болж .
- Би чамд нэг шүлэг уншиж өгөх үү? Тарас Шевченко ...

"Баян авгайтай битгий суу!

Гэрээ орхиод нэг л өдөр хөөгдөнө

Барлаг ядуутай ч битгий хавьт!

Гэгээ үзэхгүй зовох болно!"

- Миний ээж мундаг шүү! ... 3өндөө ном уншсан ...

- Та нар шиг ном уншдаггүй харанхуй улс байсангүй ... Ном уншаад юм ойлгох хэрэгтэй!

- Та ч их ойлгосон доо! ...

- Тиймээ ... Бид сэтгэлээрээ л амьдарч байсан ... Баян ядуу ч гэж байсангүй.

- Хуарангийн цэргүүд шиг нэг нэг бахиалтай ...

- Амьдрах чадвар гэдэг чинь хүний сэтгэл шүү дээ...Санаа сайн бол заяа сайн" гэдэг юм ...

- Манай аав санаа муутай гэж үү?

Нүүрээ угааж байсан Тэмүгэ гэнэт тэдний зүг харж:

- Чи ёстой тэнэг! Ийм том болчихоод юу ч мэдэхгүй ... Манай аав хамгийн сайхан
сэтгэлтэй! Мэдэв үү?

- Чи хоцор! Аав нь сэтгэл сайхантай ... Харин сэтгэлийн хат муутай юмуу ...

- Би бол зоригтой. Чи муу Навчаа эзэндээ загнуулаад л ажлаасаа гардаг. Чи бол ядруу
амьтан. Би бол сөхрөхгүй ... Шүдээ зуугаад л зүтгэнэ. Би сайн эр болно! Харж л байгаарай ...

- Юу гэнээ? Миний хүү. Чи хулгайч болох нь уу?

- Би хулгайч болохгүй ... Дээр үеийн сайн эрүүд чинь цөмөөрөө хулгайч нар. Би харин
багшийн хэлсэн шиг бэрхшээлийг даадаг, давдаг сайн эр болно...

- За сайн эр минь бушуухан цайгаа уу. Тэгээд дэлгүүр яваад ир ... Ээж нь сармисаа
мартчихаж ...

- Нэг мөсөн явуулаарай! Дахин дахин явмааргүй байна...

- Ээжээ гэртэй болох ямар сайхан юм бэ?

- Тиймээ Миний охин одоо гэртээ байна биз дээ ... Найз майзынхаараа яваад яахав ...
Гэртээ дулаахан суугаад ээж аавыгаа ирэхэд хоолоо хийчихээд байвал боллоо ...
- Навчаа тэгээд ажил хийхгүй улам гахай болоод л гэртээ хэвтээд байх юм уу?

- Ээж нь ажил олж өгнөө ... Агаа нь ирэг ... Юу болох нь вэ ...

- Та нар хавар болтол эндээсээ нүүхгүй бол би Агааг ирэхээр дагаад явнаа ... Тэнд надад
ажил олдох нь байх ...

- За үг олдлоо. Хоёулаа мах татъя...

- За ээжээ ... Би аав шиг хүмүүст маллуулахгүй ... Агаатайгаа байгаад ажил хийж чадаж л
таараа ...

Нээрээ ч тийм шүү. Уржнан жил Сүхээ нь галладаг ч гэсэн хоёр өрөө сайхан байр
луйварчингуудад алдчихсан. Архи ууж согтуурч явахдаа мөрийтэй тоглоод орон гэрээ
алдчихсан. Цаад хоёр луйварчин нь Сүхээг хавсайдаад байрыг нь авчихсан. Сондормаа
өгөхгүй гэж үзээд цэрэг цагдаад өгнө барина! гэсэн боловч залуугийн л бүтэлгүй явсан шар
Гончиг гэдэг амьтан "Тэг л дээ. Одоо хууль чинь мөрийтэй тоглоом тоохоо байсан. Бүр бүх
талаар нь дэмжиж байгаа. Лото мото гэсэн луйврыг дэмжиж өөгшүүлээд бүр зурагтаар
тогтмол сурталчилдаг болоо биз дээ. Чи байраа битгий өг л дөө. Мөрийтэй тоглоом гэдэг
чинь заавал өр төлөөсөө авдаг юм. Сүхээг чинь ууланд явж байхад нь мод унаад цохичихож
магадгүй. Эсвэл ухаан мэдрэлгүй согтуу явахдаа ямар ч юмтай таарч, машин тэргэнд
шүргүүлж ч мэднэ. Дайрлага ч дайрах юм билүү! Энэ алтан хошуунаас хэнийг нь гэж олох
юм . Чи байртайгаа үлдэвч, яахав дээ өрх толгойлсон эмэгтэй нэгээр л нэмэгдэнэ биз.

- Эрчүүлийн тоглоом хатуу шүү! гэдгийг үзэж дуулаа биз дээ гэж айлгасан.

Тэгээд шар Гончигт байраа өгч төрсөн дүүгийнхээ байранд очиж толгой хоргодсон боловч
"Дандаа архи үнэртсэн согтуу хар юм чинь энэ хавийн шившиг болголоо. Орцны гадаа согтуу
хэвтэхийг нь хараад хүн болгон намайг шоолж, бах нь ханаж байх шиг байна. Тэр алтан
хошуундаа очиж гахай нохой шигээ амьдарцгаа!" гэж ёстой л нөгөө Шевченкогийн шүлгэнд
бичсэн шиг нэг л өдөр хөөж орхисон. Цагтаа Сүхээ нь архи тамхи мэдэхгүй, авто засварын
заводын аварга энэ тэр болж мянга мянгаар нь цалин авч хүн явахад нь дүү хүүхэн нь бас хүн
болох гэж Хараагаас ирээд бас л Сүхээгийн ачаар хүнсний ТМС - д орж худалдагч болсон,
хөдөөний пөөнөгөр юм ирээд Сүхээгийн цалингаар хотын дэгжин охидын өмсдөгийг өмсеж,
зүүдгийг зүүсэн. Одоо хувийн дэлгүүртэй болоод сая саяар нь олдог хирнээ муу ч гэсэн
дөрвөн ханатай юм аваад өгсөн бол яахав. Тэгэхэд шууд л хөөгөөд гаргачихаж байгаа юм даа.
Төгрөг мөнгө төрсөн ах дүүгээс үнэтэй болсон цаг гэж энэ ажээ ... Шинэ гэрийн найран дээр
Тэмүгэг дүү рүүгээ явуулсан чинь:

- Найр хэсч явдаг завтай хүн алга! гэж хэлээд хоёр шил найрка бэлэг гэж өгүүлсэн байсан
... Цайгаа ууж суусан Тэмүгэ:

- Агаа даргын туслах болсон гэлүү тэгж байгаад дарга болох байхдаа. гэв.

- Даргын туслах бишээ ... Даргын туслах машинч ...


- Дарга гэж юу юм бэ?

- Ээж нь мэдэхгүй. Алт олдог, угаадаг, хайлуулдагч гэлүү ... Машин ч юмуу, экскватор ч
юмуу, үйлдвэр ч юмуу ...

- Юу ч байсан яадаг юм ... Ажил хийж байвал ... гэж охин нь дуугарав.

- Агаа нь цалингаа хурааж байгаад гэрийн мөнге авчирч өгнө гэсэн байна лээ.

- Өөрөө авч өгөх юм байх ... Одоо ч бурханы ивээлээр гэртэй боллоо...

- Одоо ядахнаа ортой болцгоох юмсан. .Тэгээд дулаан хувцас. Хамгийн гол нь хүү минь л
сайн ажиллаасай билээ ...

Шар Гончиг байрнаас нь хөөж гаргахад гутарсандаа бүтэн шил найрка ууж шал согтсон
Сүхээ байшингийнхаа гадаа овоолоостой байсан бүх ор дэр ширээ сандлаа шатаачихсан
байсан ... Сондормаа тэгэхэд амиа хорлочихмоор санагдаж байж билээ... "Бүх юмаа шинээр
эхэлнэ! Дөчин насанд амьдрал эхэлдэг юм!" гэж Сүхээ нь хашгирч байсандаа ...

- Ээжээ! Агааг ямар азаар ажилд авбаа. Та оруулсан юмуу?

- Би ч юу байхав. Залуу байхад хамт ажиллаж байсан хүн. Одоо тэр компаний захирал нь
санаандгүй тааралдаад ...

Тиймээ. Залуудаа хамт ажиллаж байсан, Сондормаад хайртай явсан тэр Баатартай
санаандгүй тааралдсан. Яаж ч таниж байгаа юм сүйд болоод л ... Ер хэвээрээ байна лээ.
Хүүхэд шуухад асуугаад ... Сондормаа гэрийг нь Сүхээг нь, амьдралыг нь асуух вий гэж их
айсан. Амьдрал нь ямар байгаа нь харагдаж байсан юм чинь ... Гуталнаасаа бүр их ичиж
билээ. Баатар ч ухаантай хүн болохоороо элдвийн юм асуугаагүй. Сондормаа ичсэндээ салж
явахын түүс болж байсан. Гэвч шууд яваад өгөлтэй биш ... Агааг чинь ажилгүй байгааг
дуулаад "Би бүр ажилчин эрж яваа юм. Аав ээж нь найдвартай ар тал нь томоотой сайн хүн
хэрэгтэй байдаг юм. Би авъя. Би мэргэжилтэй болгоно. Залуу хүн ажил хийж амьдралаа эхлэх
хэрэгтэй! Чи над руу явуул" гэсэн. "Гэрээсээ холдож үзээгүй нялх юм. Ажил ч хийж үзээгүй”
гэсэн чинь "Аавын бийд хүнтэй танилцдаг юм. Гэрээсээ холдож үзээгүй гэж юу байсан юм.
Хүүд чинь ажил таалагдвал та нар гэрээрээ ч очсон болно. Сүхээ та хоёрт ч гэсэн ажил
олдоно!" гэж тушаасан. Намайг өнөө таньж, туслахыг бодож байдаг нүнжиг сайтай л хүн
юмдаа гэж би баярласан шүү.

- Ээжээ тэр Баатар ах чинь танд яагаад тийм сайн байгаа юм бэ?

- Хамт ажиллаж байсан гээд байхад ...

- Хн. Хамт ажиллаж байсан хүн алийг тэр гэдэг юм. Төрсөн дүү чинь хөөгөөд л гаргаа биз
дээ...

- Хүн ухаанаараа л байдаг юм. Нэг буянтай хүнийг дагаж хэдэн хүн хоолоо олж иддэг гэж
бурханы номонд байдаг юм гэнэ лээ...
- Тэр Баатар ах танд сайн байсан уу? гэж Тэмүгэ жигтэйхэн том хүний юм асуув.

- За чи жаахан бацаан байж гэж эгч нь зандрав.

- Тэмүгэ миний хүү яваад сармис аваад ир! Ялзархай юм авбаа ... Гялалзана шүү ...

Хүү нь гялалзан гарч одов. Сондормаагийнх одоохондоо хашаагүй, жалгын ирмэг дээр
гэрээ барьсан. Хороон дарга нь гэр барихад ирээд "Энд хашаа барьж болохгүй дээ! Хаврын
шар усны үерээр жалгын эрэг нурж магадгүй гэсэн. Хавар хэдүүлээ аятайхан газар олоод
хашаа баринаа! Хашаа барих мод л хэрэгтэй. Гэхдээ тэр өдөр ирсэн Дуламжав найз нь "Би
гэрийг чинь хашааны зах банзаар мялаана. Чи битгий элдвийн юм цуглуулаарай!” гэсэн.
Дуламжав нөхөртэйгээ хоёулаа банзны ченжүүд Багаасаа найзалж явсан болохоор худлаа
хэлэхгүй гэж Сондормаа итгэнэ. Сондормаад харин найзууд олон бий. Хоосон хонох болоход
очоод цай уучих найзууд Дулмаагаас эхлээд бий. Харин Сүхээгийн архины найзуудаас л ганц
нь ч хүнд хэрэг болохгүй ... Уусан үедээ л найзууд. Маргааш нь мэндгүй зөрж байж ч мэднэ...

Удвал охинтойгоо орж ирэв. Удвал бас л Сондормаагийн найз. Холбооны залгагч хийж
гялалзаж явсан, ижил дээл хийж гангарч явсан хоёр. Одоо ч амьдрал ахуй нь сайн. Эр хүн ер
нь архи л уухгүй бол өөдөлдөг учиртай бололтой. Удвал аяга цай ч уулгүй гараа угаагаад л
банш чимхэж гарав...

- Сондороо! Энэ гэрийг чинь тэгээд чухам хэн нь өгч байгаа юм бэ? Хот өгч байгаа юм уу?
Дүүрэг үү?

- Аль алин нь. Бас "Дэлхийн зөн" байгууллага

- Дэлхийн зөн?

- Тиймээ. Манай Тэмүгэг тэнэхээ байсан, сургуульдаа явдаг гэж өгч байгаа юм.

- Буянаа дэлгэр! Тэд чинь Тэмүгэг яаж мэддэг байна?

- Манай хороон дарга, дүүрэг тодорхойлоод, дэмжээд л...

- Тзгвэл энэ гэр чинь Тэмүгэгийн гэр байна шүү дээ...

- Тийм шүү. Эр хүн багаддаггүй юм байна.

Хорвоогийн амьдрал үнэхээр сонин сайхан ажээ. Энэ хорвоогийн хаа байгаа газраас
"Дэлхийн зөн" нь ирээд ямар зөнгөөрөө эднийхийг олж тусалж байгаа юм бол? гэж Удвал
бодож суулаа. Ядарч зүдэрч, төрсөн дүү нь хүртэл нүүр буруулахын цагт, огт бараа царайг нь
хараагүй, ер мэдэхгүй хүмүүс ирж, чухамдаа л бурхны элч нар ирээд тусалж байна даа! гэж
түүнд бодогдож байв. Тэгээд дотор нь эвгүйрхэн уйлмаар ч юм шиг.

Алтан хошууны жаргал зовлон сүлэлдсэн их хөндийд нарны туяа алтран цацарч, өнеедөр
бүр нэг жаргал дүүрсэн юм шиг санагдаж байлаа.
Одоо хэдэн найз авгай нар нь ирнэ. Нөхрүүд нь ч ирнэ. Тэгээд найрлана. Зарим хүмүүс юм
олох гэж найр хийдэг гэсэн. Сондормаагийн хувьд юм олох гэсэн юм биш Зүгээр л хүмүүст,
бурхандаа; нөхөддөө баярласнаа илэрхийлэх гэсэн билээ. Найз нар нь өөр шиг нь ядруухан
амьдралтай. Хүнд өгөөд байх, илүүчлэх юм ч байхгүй. Гэхдээ зовохын цагт байгаагаараа,
сэтгэлээрээ тусалдаг нөхөд нь ... Яагаад ч юм Сүхээгээ ирээсэй! гэж хүсэв. Нөхөр нь гэртээ
байсан бол их л баярлах байсан даа. Яахав ийм л зураг төөрөгтэй ч гэсэн багадаа ханилсан
хань минь, гурван хүүхдийн минь эцэг нь юм даа! гэж дотроо жигтэй ихээр хайрлав. Ямар
хулгай хийж, хүрээ талсан биш дээ...

Өглөөний сэрүүн тунгалаг агаар амьсгалан дотор нь жаахан уужран зогстол Тэмүгэ хүү нь
хашааны булангаар гарч ирэхдээ:

- Ээжээ! Агаа ирсэн! Агаа аавыг аваад одоохон машинтай ирнэ! гэж Алтан хошууны
хөндий дүүрэн хашгирав.

- Бурхан минь! Хорвоо гэдэг тийм ч дандаа гэрэл гэгээгүй харанхуй биш байдаг юм байна.
Баярлалаа! Бурхан минь! гэж Сондормаа амандаа шивнэснээ нүдийг бүрхэн ирсэн
нулимсандаа болоод нэг том цүнхтэй юм арай ядан мөрөн дээрээ үүрээд, даахгүй ачаатай
тором шиг гуйвалсаар нүүр дүүрэн инээд алдан дөхөж яваа Тэмүгэ хүүгээ ч харж чадсангүй...

Найр эхлэх дөхөж байлаа.


Доржийн ГАРМАА
Төрийн болон Д.Нацагдоржийн шагналт зохиолч Доржийн Гармаа 1917 онд Төв аймгийн
Эрдэнэ суманд төрсөн. Баянхонгор, Төв аймагт ерөнхий ня-бо, МЗЭ-ийн хороонд зөвлөлийн
дарга, орлогч дарга, МАХН-ын Төв Хороон зааварлагч, Радио -Телевизийн редакцид
ажиллаж байв. Москвад Нийгмийн ухааны академи, М.Горькийн утга зохиолын дээд
сургууль, Улаанбаатарт Санхүү эдийн засгийн техникум төгсчээ.

1955 оноос уран бүтээлээ эхлэн "Морьтой ч болоосой" кино, "Харуул Алтай", "Цагаан
булаг", "Алтан суварга" роман, хүүхдийн “ Хөгжөөнт туужууд” зэрэг зохиол бичжээ.
ОРШИХ, ЭС ОРШИХЫН УЧИР

Галзуу бух мэт хучирхэг том түрэгч гэнэт ухасхийв. Ган төмөр хошуу нь босоо шургааган
хашааг хайр найргүй хуга нуга дарлаа.

- Болиоч! Болиод өгөөч! ... Энэ чинь миний газар!... хэмээн хяруу унасан мэт буурал
толгойтой өвгөн хүн тракторын өмнө хоёр гараа сарвалзуулан гүйж хурэв.

- Болж байна! Зүйтэй!... Бүгдийг нь нураа! Хашааны нь модыг түрж овоол! Тэгээд ногооны
нь газрыг сайхан цэвэрлээд хусаад өг!

Шүүх төлөөлж ирсэн өндөр нуруутай шаримгар шар залуу хавтсаа доёгонуулан жолоочид тал
өгч хашгирлаа.

- Цагдаа хүү минь хэлээд өгөөч! Шүүхийн шийдвэр буруу! Энэ газар манайх. Бүр
гамингийн жилээс эхлээд суурьшсан ... Хүүхдүүд минь энэ л газар шороон дээр төрж, өсч,
хөгшин эцэг минь чухам энэ хашаанаас л энгэр газарт гарсан ...

Өвгөний үрчгэр хацар дээгүүр нулимс сул асгарч байсан ч, хорооны цагдаа залуу ер
тоосонгуй. Тэрвээр залуу хүний хувьд энэхүү хүч түрэмгийлсэн нураалт, хүмуусийн шуугианд
зүрх хөөрсөн янзтай,

- Сайдын газар гэж шүүх мэдэгдэл өгөөд байхад зүгээр л нүүчихгүй юугаа хийсэн юм бэ?
Хохь нь ээ, хохь нь !... Би хичнээн хэлж шаардсан билээ! гээд тамхиа асаав.

Намрын өдөр тоос босчээ. Хотын хаяанд, уг нь зэлүүд байгаад ойрноос айлууд нүүн ирж
хашаа хороо хатгасаар бүхэл бүтэн гэр хороолол болсон тэр газарт, хамгийн захын тавиухан
зайтай энгэр дээр байх Орших өвгөний хашаа чингэж гайнд өртжээ. Ер сүүлийн үед хот
орчмын аль л тэгш аятайхан газрыг сайд дарга нар, хөрөнгө мөнгөтэй хүмүүс эзлэн авсаар л
байгаа булгээ. Хичнээн ч айл чингэж голомтоо самрууллаа даа, Өсч төрсөн газар шороог нь
булааж, хотыг нь харлуулан, эздийг нь траншейн нух рүү хоосруулан хөөсөн их дажинд хотын
газар мэддэг ихэс дээдэс туйлын зүтгэлтэй оролцож, халаас нь түнтийсээр л ...

Оршихын хашааны хажуугаар уулын түргэн урсгалт гол цэнхэр инээмсэглэлээр намжир
хаялан урсана. Нар тоссон цаад эрэг рүү нэгэн том саглагар улиас модон мөчрөө бөхийлгөн
ургажээ. Хаанах нутгийн хэний ч үр эл голын эрэг дээр ирж буун хашаа барин амьдарсан сан
билээ дээ. Алихан газрын модны үр хорвоогийн салхинд туугдан хийссээр чухам хэзээ энд
унан цэцэглэсэн ч юм билээ дээ? Тэргүүн нь бууралтсан евгөн Орших, орой нь он цагийн
эрхээр онгож гандан хатсан хөгшин улиас хоёр бие биеийг түшин эсэргэн жилүүдтэй хамт
элж хуучирч дээ хөөрхийс ...

Олон салаа ганц улиасыг удган мод гэж нэрлэжээ. Түүний элж мойнийсон сарвайсан
мөчрүүдэд хадаг яндар зуужээ. Сайн ажваас, ханцуйтай гар шиг бүдүүн мөчрүүдийн уг дээр
тавтын, аравтын дэвсгэрт, чихэр жимс тэргүүтнийг тавьсан үзэгдэнэ. Захын ганц модыг эгэл
бус хэмээн шүтдэг монгол ёс бий дээ...

Өчигдөр орой шүүхийн шар, хороо цагдаа, дүүргийн албаны Молор хэмээх хүүхэн гурвуул
ирээд Оршихыг зэмлэн баахан сүрдүүлж маргааш хүчээр газрыг чөлөөлнө хэмээцгээгээд
явахдаа мөнөөхөн хөгшин улиасыг харцгаажээ.

- Сайдын газарт орсон мод байна. Даруй хөрөөдөж унагавал зохино хэмээн Молор
хатагтайг хэлэхэд шүүхийн шар

- Сайхан түлээ болно доо. Оройноосоо хувхайрсан эд байна. Сайдыг нүүж ирэхэд унагаад
хөрөөдчихсөн байя! гэжээ.

Хүмүүсийг явсны хойно Орших хадаг барин удган модонд ирэв. Хадгаа мөчирт нь өргөөд
цагийг элээсэн хоёр буурал уулзсан шиг Орших хамаг л зовлонгоо эр хүний ховор нулимсаа
унаган байж ярилаа.

- Удган мод минь сонс!... Яаж ч бодлоо гэсэн тэр хүмүүсийн хэлснийг зөв хэмээн дагаж
чадахгүй нь ээ! Бүхнийг чи мэднэ дээ. Манайхыг анх хашаа хатгахад чи арван тавтай охин
шиг турьхан жаахан байсан. Тэр цагаас хойш нэг голын наад цаад эрэгт бие биеийг түшин
хичнээн ч жил болов? Хорвоогийн амьдралд юу зс тохиолдов?

- Тийм ээ Орших минь ... Чи ч гэсэн дөнгөж л гурван ойндоо хүрсэн жаахан амьтан
ээжийнхээ хормойноос зүүгдсээр л энд ирсэн... Танайх гаминд байдгаа талуулаад Шожооны
гудамжнаас амь зулбан нүүж ирээ биз дээ? Цэлгэр уужим хашаа барьж аав ээж чинь ажилсаг
хүмүүс байсан болохоор ногоо тарьж, дорхноо л хэдэн малтай болсон ... Энх Амгалан
гацаанаас нүд алдам сайхан бүсгүйг эхнэрээ болгон авчирсныг чинь санаж байна.

- Удган мод минь чи хорвоогийн салхиар л хийсч ирээд энд унаж ургасан ... Тэгвэл хувь
тавилангийн салхинд туугдан би энэ газар, энэ хашаанд ирж өсч хүн болсон ... Энэ газар
шороо, уулын гол, удган мод чи надтай хүйн холбоотой шүү дээ... Миний лаа хамаг зовлон
жаргал чамтай лаа холбоотой ... Гучин долоон оныг санаж байна уу?

- Саналгүй яахав ... Модон хэгээстэй дугуйтай хар өнгийн чийчаан тэрэг үдшийн
бүрийгээр миний хажуугаар гол гатлаад үүдэн дээр чинь зогссон ... Удсангүй аавын чинь
туун машинд суулгасан ... Яалаа гэж тэр вэ?

- Гамингаас зугтаж энэ газар шороонд ирсэн аавыг минь олноо өргөгдсөний есөн онд
Бароны цэрэгт хүчээр дайчилсан юм билээ. Аав тэндээс зугтсан ... Оргосон аавыгаа бид
чиний дор их нүх ухаж, олон хоног нуусан... Чи санах л ёстой доо. Бүр сүүлд гучин хэдэн онд
аавыг Бароны цэрэгт явж байсан гээд нэг нь матжээ. Аав минь шоронд яс арван жил суусан
даа...

- Дэнжийн цэнхэр тогоруу шиг анхныхаа хүүг дагуулаад голын эргээр чи ханьтайгаа
хөгжилдөн явдагсан ... Аз жаргалтай л байсан даа. Миний саглагар мөчрийн дор хүүхдээ
унтуулж хоёул эрхлэн үнсэлцдэг сэн ... Голд умбан бие биеэ усаар шүршин баясдаг сан...
- Тийм ээ! Энэ дулаахан энгэр, сайхан улиас модон чи, цэнхэрлэн урсах гол минийх
байсан ... Өглөө ургах наран, үдшийн гялаан одод, зундаа хөл нүцгэн гүйхэд хуруун завсар
хавчуулагдах яргуй цөм минийх байсан ... Хөхөө шувуу надад зориулан донгодож, эрээн
эрвээхэй намайг л дуудан нисдэг сэн ... Хайр дурлал, үр хүүхэд, залуу насны амьдрал бүхнээ
би энэ л газар шорооноос олсон... Энэ миний газар шороо!... Гэтэл газрыг минь дээрэмдэж
байна. Одоо би чинь яадаг билээ? Газар шороогоо алдсанаас үхсэн минь дээрээ! ...

- Орших чи яам тамгын газар хэлсэн юм уу? Хууль ном гэж баймаар сан даа?

- Хэлэлгүй яахав. Аль эртнээс дүүргийн газрын алба гээч нь минийх мөн гэсэн пиу бичгээ
өгсөн шүү дээ. Гэтэл хаанахын ч юм бэ сайдад миний лаа газар таалагдсан хэрэг... Тэр сайд
их мөнгөтэй хүн бололтой. Баруун солгойгүй мөнгө хаясан хүн л юуг ч авч болдог цаг
санжээ...

Захын ганц модтой ярьсан уу, эсхүл сэтгэлдээ уйлан өөрөө өөртэйгээ хөөрөлдсөн үү,
Орших орой болтол тэнд суужээ.

Өнөөдөр гэвэл хашаа хороог нь түрэгчээр бүхнийг хаман нурааж байна. Ийм гай зовлонг зүрх
сэтгэл дийлэх юм гэж үү? Хууль номын бус, шууд дээрэм гэж болохоор эл явдлыг тоож
хэлэлцэх хүн үгүй бололтой. Одоо би яавал зохилтой вэ? Газаргүй яаж амьдрах билээ?

Орших тракторын хөлөөр боссон тоос шороо толгой, мөрийг нь дарж бууралтахыг ч эс тоон,
эд-юмсыг нь бусниулах вий хэмээн мөрөөсеө авч зайлуулсаар явлаа. Төр төлөөлсөн гурван
хүн евгөнийг шоолцгооно. Үгүй ер хүн гэдэг амьтан мөн ч шунахай нь дэндүү еэ, энүүхэн
алга дарам газрын төлөө үхэх гэж байгаа Орших өвгөнийг хараач! Өнөө маргаашгүй өөрөө
шороонд булуулах гэж байж энүүхэн газрыг харамлаж яана даа!

- Төр нь газраа мэддэг юм гэдгийг Орших мэдэж аваг! Трактор хэдхэн ухасхийгээд л өвгөн
Оршихын хуучин шургааган хашаа, үхрийн саравч тэр даруй овоолсон зомгол, хуурай түлээн
овоо болов.

- Одоо байшинг нураа! Дараа нь ногооны газрыг түрж хус! Маргааш гэхэд сайдын шинэ
сууцны барилгынхан ажлаа эхлэх ёстой шүү! Түргэл хэмээн мөнөөхөн шүүхийн шаримгар
шар хашгирч байлаа.

- Ай даа мөн сайхан нурааж байна шүү! гэж залуу цагдаа трактор даган гүйв.

Удсангүй сонгинын толгой цайвартсан төмсний цагаан цэцэгтэй бяцхан ногооны талбайн
захаас трактор хусч гарлаа.

- Таминь ээ, болиоч! Хэдэн хүүхэд, ач нартаа би юугаа идүүлэх билээ? Ядаж төл байцаагаа
хураахыг минь хүлээж үзээч! хэмээн хөл майга, хүүхэд шиг намхан хөгшин тракторын өмнө
сөхрөн уналаа. Тэрбээр үсээ үгтээн уйлах ажээ.

- Хуцдаг муу чавганц вэ! Одоохон эндээс зайл! Ажилд бүү садаа бол! Ногоондоо тийм
хайртай байсан юм бол эртхэн шиг зулгаах чинь яагаав? Юугаа хийж байсан хэрэг вэ аан! гэж
шүүхийн шар ширүүлжээ.

Цээжинд халуун зүрх биш зэвтэй төмөр хадсан аятай, хүмүүний гаслан зовлон, нус
нулимсанд дөжирч гүйцсэн хүйтэн цэвдэг сэтгэлт шүүхийн шар,

- Бушуул! бушуу хус! хэмээн жолоочийг шавдуулав. Эмгэн тракторын өмнө сөхөрч унасан
байхад түрэгчийн ган хушуу болгоомжтойгоор түүнийг шороо ногоотой хамт холдуулжээ...
Өвгөн, эмгэн хоёр хаваржингаа газар элдэншүүлэн тарьсан бөгөөд зунжингаа услан тордоод
сайхан ургуулсан том том төмс, лууван, манжин, хүний толгойн хэртэй байцаанууд
тракторын гинжинд няц даруулан шороотой хамт бяцарч түрэгдлээ. Бух галзуурсан шиг
шүүхийн шарын догшин тушаалаар түрэгч трактор хүмүүний гараар бүтээсэн бүхнийг
нураан сүйтгэсээр л байлаа.

Оройхон хэрд өвгөн Оршихын аль хэдийнээ банзаар барьж шавардан шохойдсон өвлийн
байшингийн ханыг трактор цөмлөн орж ирлээ. Тэрхүү ханын дагуу тавьсан арслантай авдар
дээрх Цагаан дарь эх бурхан түрэгчийн ган хушуунд мөргүүлэн шалан дээр чимээтэй гэгч
унахдаа толгой нь салан ойчлоо.

Төрийн түшмэлүүд ялав. Өвгөн Оршихын хашаа, хамаг новш ноохой сайдад зориулсан
газар дээрээс арчигджээ. Маргааш өглөө нь сууц барих барилгачдыг ажилд нь оруулах, сайд
өөрөө морилно гэсэн тул мөнөөхөн хувхай оройтой удган модыг унагаж хөрөөдөн зэхээд
хүлээлгэн өгөх санаатай шүүхийн шар, хороо цагдаа: газрын албаны Молор авхай нар
ирцгээлээ. Ялалтаа тэмдэглэн урд шөнөжин сайдад дайлуулсан тул махчин шиг хоёр нүд нь
улайсан гурван амьтан, том машины эрэг боолт шиг дуулгавартайхан машинаас буухуй голын
эрэг дээр байж болзошгүй зүйл үзээд үс нь өрвийн босох шиг болов. Юун гэвэл, мөнөөхөн
хүглэгэр хөгшин модны ханцуй шиг том мөчрөөс нэгэн амь дүүжлэгдэн савчиж байлаа. Энэ
газраасаа удган модноосоо хэзээ ч салахгүй гэсэн шиг хүзүүгээрээ оосорлоостой савчих
Орших энэхэн буурал хорвоод хүчээр түүнийг эс оршихын заяа руу түлхсэн хүмүүст гомдлоо
хэлэх гэсэн мэт хэлээ унжуулжээ ... Хүүхэд балчир наснаас өтгөс буурал болтол нь даасан
ариун дагшин газар эх намрын сэрүүн салхи сэнгэнүүлэн санаа алдах шиг боллоо. Орших, эс
оршихын учир энэ бүлгээ.
ЦЭЭЖНИЙ БЭЛТРЭГ
Хоёр морь хөтөлсөн хүн Шандын говийн заган шугуйн дундуур нисэх мэт хурдалсаар далд
оров. Хойноос нь хараа барааны газар гурван морьтой залуу эцэж зогсох шахсан морьдоо
ташуурдан хеөж явлаа. Эр хүн шиг улаа бутарсан царайтай, биерхүү том говийн бор хүүхэн
дөчөөд насныхаа аагийг гаргах мэт, эмээл дээрээ дарцаглан давхисаар байв. Гэрээсээ олон
саахалт холджээ. Догоо мориныхоо амыг татасхийн, сая санаа амарсан мэт хангинатал
исгэрэв.

Шандын говийн өлөгчин чоно үүрнээсээ анчинг холдуулан теерүүлэх гэж гүзээ зуун гүвээ
давж зугтдаг юм гэнэ билээ. Чингэснээр бэлтрэг нь амьд үлдэж, харин өөрөө анчны суманд
оногдон арьсаа хуулуулах нь ч бий. Би тэр өлөгчин чоно лугаа адил эднийг үүрнээсээ
төөрүүлэв. Алаг үр минь зүгээр өнгөрвөл, намайг яасан ч яах вэ хэмээн Догоо бодлоо.

Цаад шөнө нутгийн хэдэн сагсуу залуу тэднийд хоног тааруулан буужээ.

Буу шийдмээ гэр дээр тавьж, чамгүй балгаж дуу шуу орсон тэд шуудайтай юм барин орж
ирэхдээ,

- Хайрханы өвөр нэгжиж, хэдэн бэлтрэг суйлаад олзтой омогтой явнаа. Борц нүдэж хоол
хийж өг! Өлсөж үхлээ! хэмээн ахмад нэг нь хэлжээ. Шуудайнаас нялх бэлтрэгийн гийнах
дуун зүрх зүсэн сонсогдлоо. Догоо нутгийн залууст юм хэлсэнгүй, гурил элдэж борцтой хоол
гогод үнэртүүлэн хийв.

- Авдраа уудлачих! Цагаан сарын шавхруу байж юуны магад! хэмээн Налжир хэмээх
гучаад насны хөлчүү эр захирлаа. Ууж согтохлоороо яахаас ч буцдаггүйг нь Догоо мэдэх тул
орны ширгүүгээс хоёрын бидон савтай ингэний нэрмэл гаргаж ирэв.

- Болж байна. Зүйтэй шүү!

Налжир аяга барин ухасхийв. Хоол идэн гэдэс гарч, ингэний хатуу нэрмэл аягаар ууж
дорхноо согтоод цаад хоёр нь ундуй сундуй унацгаав. Догоо гийнэн буй шуудайтай
бэлтрэгнүүдийг өрөвдөн байж, ор засав.

- Унтаж амар даа Налжираа!

Налжир суганыхаа товчийг олохгүй гар нь салгалан тэмтэрч байх хэрнээ, бас хүүхэмсэж,
Догоог лааны бүдэг гэрэлд өлөн нүдээр ирмэж аальгүйтэв. Энэ согтуу унтаад орхивол хэдэн
бэлтрэгийг гадаа гаргамаар байв. Эх нь сүйд болж байгаа даа.

Налжир гэнэт лааг үлээн унтрааж, Догоог бариад авлаа. Догоо эсэргүүцэн тийчилжээ.

Чадал ид агссан эр хүний бахь шиг гараас мултарч чадмаар байсан ч , Догоогийн бяр заан
согтуу эрийг өргөв.
- За битгий маягла! Эзэнгүй холын говьд эр хүний бараа харалгүй хагассан хувин шиг
болсон байж ... хэмээн Налжир могойн толгой шиг хүйтэн хуруугаараа эмзэг бүхнийг нь
тэмтрэн архи ханхлуулан шивнэв.

Гэвч тэр санасандаа хүрч чадалгүй Догоод өргүүлэн зүүн ор, авдрын дундах хөндийд
толгойгоороо чихүүлэв. Догоо зугтан гарч, амьсгаа давчидсан Налжир ёолон дуу алдах үед
гэнэт гадаа нь чоно улив. Үрээ алдсан өлөгчний хүн шиг уйлан гиншин улих нь өрөвдмөөр
байв.

Налжир арайхийн босч зассан орон дээр гарч тэр дороо хурхираад унав. Догоо гэрээс
саахалт хэр газарт ойрхон эргэж улих өлөгчин эхийн дууг сонсон нуруу нь хүйт оргин гадаа
суув. Үүр хаяарах үеэр тэр бослоо. Сэгсийн арзайсан үсээ илж Догоо мөнөөх шуудайтай
бэлтрэгнүүдийг гэрээс авч гараад, гэрээс холдуулан тавив. Нүдээ нээгээгүй шахам нялх
амьтас элсэн дээгүүр бударганы ёроолоор тарж явлаа. Гэнэт сүр сархийн, хаанаас ч юм,
сэрвээ өндөртэй том өлөгчин чоно түүний дээгуур харайх шахам дүүлэв. Өлөгчин эх хэдэн
бэлтрэгний дундаас нэгийг шүүрэн зууж, алтан харганын бутан дундуур гялсхийн алга
боллоо Энэ сацуу ч буун дуун гарав.

- Энэ муу гичий! Аа муу өлөгчин! Зах дээр их үнэ хүргэж амьдаар нь зарах гэсэн хайран
олзыг минь тавиад туучихлаа! хэмээн хорвоогийн хамаг хараалыг хаман яншсаар согтуу
Налжир зогсож байлаа .

**************

Байгаль ертөнцийн жам хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Буян хийснийг нь бурхан таалав
уу. чоно гэгч ухаантай амьтан болохоор бүгдийг эс гэхнээ, ганц хайртай бэлтрэгээ шүүрэн
авахад найр тавьж өгсөн Догоог хайрлав уу, чингэдгээрээ догдолж орхив. Тэр хүүгийнхээ
эцгийг санах дургүй билээ. Түр зуурын амраг ч бай: хоноцын төдий амьтан ч бай, ямар ч л
гэсэн түүнийг эх хүн болгож алаг сайхан үрээ орхисон нь л үнэн юм. Цаанаа хань ижилтэйг
нь мэдсээр байж, зуны шөне гэрийнхээ үүдийг, хөнжлийнхөө сэжүүрийг Догоо нээсэн. Эм
хүний хувьд яаж ч болдоггүй жамаар эрийг хүсч, түүнтэй энгэр зөрүүлээд хожмоо хөл
хүндтэй болсноо мэдээд баярласан ... Хүүгээ Догоо бүхнээс харамлах тул, эцэг нь ирээд
аваад явна гэвэл яах билээ.

Цолмон хөвгүүн нь сургуульд орлоо. Сумын төвөөс гурван өртөөчийн газар байх Шандын
говиосоо, хамаг гэр бараагаа эзэнгүй орхин хүүгээ сургуульд хүргэж өгөхдөө сүүлчийн
бэлтрэгээ суйлуулсан өлөгчин чоно адил сэтгэл дотроо Догоо уйлж явлаа. Дотуур байрны
шавар байшингийн гадаа бүртийтэл зогсоод уйлж үлдсэн алаг үрээ тэрвээр бодохоос л байж
сууж чадахгүй байлаа. Үсэглэл үзэж овоо нэг юм уншиж, тоо бодохтой болмогц нь Догоо
хүүгээ сургуулиас нь булаан одов. Хүүгүйгээр амьдарч эс чаджээ.

Тэр цагаас хойш арван жил өнгөрев. Хүү нь өсч: Хайрхан уулын хүрэн бүргэд шиг эр
болов. Догоо Шандын говиосоо яваад өгч болох л байсан. Гээч тэрбээр хүүгээ алдахаас айж
байлаа. Эр хүн юм чинь үе тэнгийн бүсгүйд сэтгэл татагдвал яана?

Хөгшин эхийг орхиод хүүхэн дагаад явчихвал Догоогийн тэнгэр хөмрөх байлгүй.
Хүү нь хоёр хоног гэртээ ирсэнгүй. Нээрээ ямар нэгэн сэгсгэр үст эм Цолмонг нь булааж
байгаа юм биш байгаа?... Үгүй, үр нь хүрээд л ирэх ёстой. Тэр эхээсээ юугаа ч нуудаггүй шүү
Хэрэв хэн нэгэн бүсгүйд сэтгэл алдсан бол эхдээ хэлж л таарна.

Догоо зөөлөн галаар сүүгээ дахиад нэгэнтээ халааж, сайхан өрөм загсаах гэж эрэгнэг
дээрээ тавилаа. Хүү нь өрмөнд дуртай билээ Чингээд хэдийгээр урьд шөнө хүүгээ ирнэ
хэмээн хоол хийсэн нь хэвээрээ байсан авч борц нүдэн дэвтээв. Өөрөө хүйтэн гурилтай
хоолон дээр цай хийж идлээ.

Сэтгэл нь гэнэт зовж орхив. Үр нь зүгээр л яваа байгаа даа? Морь харнаасаа унаагүй
байгаа? Уг нь архи амсдаггүй л юмсан. Үеийн харцуул тааралдаж архиар шахуулаад согтож
буруу хазгай явдал болоогүй биз дээ?

Догоо зөрүү хараат дурангаа авч гадаа гарлаа. тэрбээр орой наранд толгодын сүүдэр
хүүшлэн буй их говийн уужим руу дурандлаа. Юу ч харагдсангүй...

**************

Догоо аргалд явлаа, шээзгий үүрч, голио дэвхрэг шаагин байх толгодын энгэрээр хатсан
хөх хомоол, тэмээний хоргол түүв. Морин төвөргөөн сонсдох шиг. Байз ... Хүү нь хөтөл гүвээ
даван ихэд яаран довтолгож ирэв. Холбоотой хоёр морь хөтөлжээ. Өндөр зоотой дэлийг нь
зассан сайхан хээр морь, сайвар алхаатай борлог ийм хоёр сайхан морь эр хүний шохоорхол
татам хүлгүүд байлаа. Энэ морьдыг худалдан авсан юм болов уу? Юунд морио усан хулгана
болтол давхина вэ? Хүнээс зугтсан юм шиг ...

Догоог яав ийв гэж асуух завдалгүйгээр Цолмон хөлд нь унаж,

- Ээж минь хүмүүс намайг барих гэж хөөж явна. Би яалт ч үгүй шоронд орох нь . Энэ хоёр
сайхан морийг" хулуусан минь үнэн ... Ээжээ би одоо яана аа? Тэр хүмүүс одоохон хүрээд
ирнэ дээ! гэж уйлан дэвхцэв.

Догоогийн нүд том болж, цохилууртаа алх хүргүүлсэн ямаа шиг нэгэн хэсэг балмагдсанаа
"Үгүй үгүй! Алаг үрээ тэдэнд өгөх гэж үү? Энэ муу хоёр сөдрөгнөөс болж шоронд хатаах гэж
үү?" хэмээн бачимдан бодлоо. Чингэтэл яг энэ үед Шандын говийн заган дундуур гарсан
хесгийн замаар гурван морьтон давхин гарч ирэх нь харагджээ. Догоо хүүгээ босгож,
шээзгийтэй аргалаа үүрүүлээд өөрөө хөлстэй моринд нь шалавхийн мордож, мөнөөхөн
холбоотой хоёр адууг хөтлөн давхин одлоо.

- Үгүй дээ, хүүгээ шоронд орохыг үзсэнээс үхсэн минь дээр, Ичихгүй бол хөгшин эх
намайг тэр шорондоо хийвэл ч хийг!

**************

Шандын говийн бүр алсад, заган шугуй өнгөрч баймааж гурван морьтон Догоог гүйцэн
очжээ Догоо яаралгүй, морины сүүл хөдөлгөх төдий сажлуулсхийн тэднийг хүлээжээ.
Налжир ч, хам нөхөд нь ч морь хөтлөсөн хулгайчийг гүйцэн очоод Догоог байхад учиргүй
гайхав.

- За хүүхдүүд хаа хүрэх нь вэ? Өчигдөрхөн манайхаас мордоогүй бил үү? хэмээн Догоо
ажиг ч үгүй асуув.

- Гэртээ харьсан чинь морьдийг минь хулгай хөөжээ! хэмээн Налжир ядарсан дуугаар
хэлж

- Эзнийг нь олох санаатай явна хэмээв

- Намайг л барьж дээ ...

Догоог ингэж хэлэхэд нөгөө гурав бие бие рүүгээ гайхан харцгаав.

- Та хулгайлсан юм гэж үү дээ?

- Тийм би! Сайхан морьд нүдэнд тусаад байхлаар нь авчихсан юм.

- Арай үгүй байлгүй дээ.

Одоо үзвэл, мөнөөхөн бэлтрэгний ангуучид морио ч сольж амжсангүй. Хол газраас усан
хулгана болтол нь давхиулсан морьдын хөх мах чичирч, хелс нь чим чим дуслан шороон дээр
унаж байв. Энэ морьд зогсох шахжээ.

Налжир мориноосоо буулаа. Нөгөө хоёр ч дуурайжээ. Нар аажмаар баруун зүгийн
толгодын цаагуур шингэж байв. Чингэтэл гэнэт нүдний буланд нэг юм гялсхийх шиг болов.
Алтан харгана, бударганы өндөр бутны цаахнуур чонын хоёр соотойсон чих үзэгдээд алга
боллоо. Догоогийн дотор хүйт оргиж ирлээ. Нөгөө залуучууд чоныг анзаарсангүй. Налжир
богцноос боривтой айраг гарган, амаараа савируулан, энгэр рүүгээ асган байж залгиллаа.

- Морьд зогсчихжээ. Хэн хэн маань ядарч дээ. Эндээ хонож тэнхэл авахаас ... хэмээн хэнд
хэлж буйг бүү мэд, Налжир тодхон гэгч хэлээд боривтой айргийг цаадуулдаа агч, гаансаа,
гарган үлээв.

- Тэгээд та морьдийг авсан чинь үнэн юм биз дээ?

- Үнээн ... Би юу гэж худлаа хэлэх билээ ...

Залуучууд үл итгэсэн харцаар харж, боривтой айраг залгилцгаан ядарсандаа ногоон дээр
тэрий хадан унацгаав

Энэ шөнө Налжир, найзтайгаа элбэн, Догоог хэдийнээ өширхсөн тэрбээр эм хүнийх нь
хувьд бүрэн дээрэлхэн эзэмдэв. Харин нялхаараа шахуу гураа дахь залуу нь ойртсон ч үгүй
билээ. Морьд хулуусны нь төлөө гэж далимдуулах мэт тэр нэг шөнө өврөө нээгээгүйд хорсож
Налжир, Шандын говийн дөч гарсан авгайг тохуурхан залуу эр хүнийхээ ааг омгийг гаргасаар
бүр ядарч шөнө дунд согтуу мэт унав...
Чингээд тэр чигээрээ хурхирч гарлаа. Хамаг бие балбуулсан мэт өвдөн, хүүгийн хийсэн
үйлийн үрийг өөрийгөө золин үрж барсандаа Догоо бие сэтгэлээр шаналан байвч морьд
үргэн хамраа дуутаргаж, газар цавчлахыг чих сортосхийн анзаарлаа. Тэрбээр бослоо.
Тушаатай мориндоо очиж, олмоо чангалан аяархан мордов. Догоо хүмүүсээс зөөлхөн
алхуулан холдмогц, заган шугуй дундуур давхин одлоо.

**************

Өглөө нойрмоглосхийн босоод Налжир байж болшгүй үзэгдлийг харан амандаа хараав.
Үзэхүл, зогсон шахсан морьдийг ч, хулгайд хөөгдсөн холбоотой хоёр адууг ч шөнөөр чоно
хэдийнээ урж эд бад хийсэн байлаа. Шувуу эргэж, цус шархны үнэр ханхи тавих ажээ.

Налжир эмээлээ үүрээд хам нөхөдтэйгээ явган буцахаас аргагүй болов.

Мөнгөн баавартай, ясан хяртай, хүнд төмер дөрөөтэй гоё эмээлээ үүрээд загийн шугуйн
дундуур хөлсөө урсган алхах Налжир нэг эргэж харахдаа, араас нь бэлтрэгээ тэдэнд алдсан
өлөгчин чоно хараа барааны газраас сэм даган явааг мэджээ. Налжирын оройны үс босох шиг
болж, нуруун дээгүүр нь том том морин шоргоолж гүйлдэх шиг санагдахуй, хэдхэн хоногийн
өмнө, чонын үүрнээс бэлтрэг суйлахдаа туниа муутай хоёрыг нь хаданд нүдийг нь бүлтэртэл
шавхуурдан алснаа санаж амжлаа. Бусдыг нь шуудайлж амьдаар нь гэртээ аваачсан билээ.

Одоо гэтэл хийсэн нүглийн нь гор гарч, чононд бариулах цаг ирэх нь энэ үү хэмээн зүрх
балбалзан айн чичирч бодлоо. Өлөгчин эх чоно дагасаар л байв ...
МИНЖИХАЙН ГҮРСЭД
М.Гүрсэд 1934 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. 1964 онд Монгол улсын
их сургууль төгссөн, мэргэжлийн сэтгүүлч, зохиолч юм. Тэр 1957 оноос уран бүтээлээ эхэлж
"Бугын дуу" өгүүллэгүүд 1965, "Шигшрэгийн ай" 1969, “Залуу насны дууль" тууж 1973, "Хар
хүнтэйгээ хамт уншаарай" өгүүллэгүүд 1976, 'Урт өдөр" 1980 зэрэг номууд хэвлүүлжээ.

М.Гүрсэд монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол, одон медалиар шагнуулжээ.
ӨРЛӨГ ЖАНЖНЫ ӨЧИЛ
Хүв хүйтэн шөнийн түнэр харанхуйг зүсэн хурдалсан суман цагаан гэрлийн үзүүрт сүлдэт
баганын бараа тодров. Тэр баганын дэргэд зогсох тушаал авсан машинч тормосоо гишгэсээр
галт тэрэг аажуухан зогслоо. Тусгай зориулалтын вагоны хаалга онгойж, бие хамгаалагч
түрүүлэн буугаад өрлөг жанжнаа түшин буулгав.

Өвгөн том саарал хурган малгайгаа засч, дал мөрөө хөдөлгөн суниаснаа хилийн баганыг
чиглэн алхлаа. Бие хамгаалагч залуу хошууч араас нь алхтал өвгөн:

- Хэрэггүй. Би хэдэн мөч ганцаар баймаар байна гэв. Комиссар гайхан зогсов. Бүх юм
зогсож галт тэрэг Сэлэнгэ мөрний урсгал цөм зогсчээ. Ганцхан хөдөлж байгаа нь өвгөн
маршал. Тэрээр аажуу алхалсаар "Бүгд Найрамдах Монгол Ард Улс " гэсэн бичээстэй, таван
хошуу мал, тариан түрүүтэй, морь унасан малчин ард давхиж яваа дүрс бүхий сүлдэт
баганын өмнө очиж зогсон, малгайгаа авч мэхэсхийн ёсоллоо.

Зуугийн тал илүүг насалж, зовлон, жаргал, хэрүүл, тэмцэл, хараал ерөөл ханатал үзсэн
энэ лагс эр сүлдэт баганын өмнө царай барайн зогсохдоо сэтгэлдээ ийн өчив.

Төрийн ариун сүлд минь өршөө

Таны нэрийг барьж хийсэн миний нүгэл буяныг хойч үе минь алтан түүх минь тунгаах буй
заа.

Би төрийн сүлдээ дахин харж, сүслэн залбирч чадахгүйгээ зөн совингоороо мэдэрч байна.

Өчүүхэн миний бие монгол улсынхаа төлөө гэж бодож сэтгэсээр ямар буян үйлдэж, ямар
нүгэл хураасныг усан нүдтэй, цусан зүрхтэй би тунгааж чадахгүй. Би бурханд итгэдэггүй,
олон мянган хуврагийг тонилгосон болохоор бурхан лав намайг зөв шүүхгүй биз. Тэгээд хэн
шүүх вэ?

Түүх л шүүх биз дээ?

Ямар боловчиг их эзэн Чингис хаанаас уламжаатай ирсэн монгол төрийн тасарсныг
залгаж тусгаар тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдгийг дэлхийн түүхэнд
үлдээхийн төлөө тэмцсэн минь үйлгүй үнэн юмдаг.

Журмын нөхөр Сүхбаатар, их эрдэмтэн Амар, Догсом гээд энэ улсын төлөө гэж зүтгэж
яваад замын зуурт хагацагсад маань надад захиж, хэлсний нь амь насаараа дэнчин болгон
гүйцэтгүүлээд одоо миний өнгөрөх ээлж болжээ. Миний явж байгаа энэ зам Монгол улсын
түүхэнд мөн ч олон мөр үлдээх учиртай юм байж дээ. Өрлөг жанжин Дэмид маань Тайга
өртөөнд өнгөрсөн. Удаах нь болох би хаана өнгөрөхөө мэдэхгүй явна. Ямар ч гэсэн сүлдэт
багана тандаа сүслэн өчье.

Намайг нөхдөө хүйс тэмтэрсэн гэдэг. Тийм ээ. Надад нүгэл бий. Гэхдээ нүдэндээ нулимс
хуралдуулан байж тушаалд гарын үсэг зурдаг байсныг хэн ч мэдэхгүй.

Харин өөрийнхөө ээлжийг хүлээж дулаан гутал, нэхий дээл зэхэж явдаг байсныг жолооч
Сэнгэдоржоос өөр хэн ч мэдэхгүй дээ.

Сэнгэдорж бие нь давжаа ч ёстой эр хүн байсан юм шүү. Ямар муу эр намайг машинаас
түлхэж унагачихаад шоронд сууж байхав дээ. Би харин тэгэхэд нь машин онхолдож, намайг
үхэхээс аварсан хүнийг та нар юу гэж баривчилж байгаа юм бэ? Одоо суллаад миний тэргийг
бариул гэж тушааж байж суллуулж билээ.

Уг нь би л элдэв олон дагуул, хамгаалалтгүй хоёулхнаа чононд явъя гэсэн юм байхгүй юу.
Тэр үед миний үгнээс хэн гардаг байлаа Жолооч байтугай Цэдэнбал ч зүрхэлж зөрөхгүй шүү
дээ.

Цэдэнбал гэснээс би ер нь халаагаа оносон хүндээ өгсөн гэж бодох юм. Алс нь яадаг юм
бол доо? Монголчууд чинь бага ястан, энээ тэрээ гэж мэдэх юм шүү. Юу л гэвэл гэж л байна
биз. Ганц гэм нь монгол эхнэр л авч өгч чадаагүй дээ сэтгэл гонсгор байдаг юм.

Эхнэр ... Хөөрхийдээ Бор толгой. Бүсгүй хүнээс эдэлж болох бүх жаргалыг над хайрласан
журамт бүсгүй терийн тэргүүний гэргий байхаас саналаараа татгалздаг чам шиг бүсгүй ер нь
байдаг болов уу? ...

- Нөхөр Маршалд. Галт тэрэг хөдлөх цаг боллоо ... гэх захирангуй дуунд өрлөг жанжны
сэтгэлийн өчил тасарч:

- За мэдлээ гэсэн хоёрхон үг амнаас гарч, хүйтэн агаарт цацагдсан гэдэгсэн.

1997-2000 он Шаамар
ХАТАН ЭХИЙН ЗАРЛИГ
Шөнө дундаас хойхно цаг. Өүлэн эх ахлах хэвтүүлийг дуудан ирүүлээд:

- Тэмүжин, Бөртэ тэргүүтэй хөвгүүд, бэрс, шадар, баатруудыг үтэр цуглуул ... гэж зарлиг
айлдахад :

- Жа ... гээд эргэх гэснээ зогтусч

- Ахайтан! Их эзнийг дээшлүүлэх гэж үү гэвэл өтгөн буурал гэзгээ задлаж суусан хатан
ээж :

- Тиймээ. Тэр улсын хаан боловч миний үр учир үгийг дагах ёстой гэв.

Хатан эхийн зарлигийг сонссон хөвгүүд, бэр, жанжин, хүлэг баатрууд тунгалаг тэнгэрт
одод анивчиж, мичид шингэх мөчид эхэд бараалхах ёс жаягаар хувцаслан цуглав.

Толгой гудгар, царай уравгар Өүлэн ээж, зөөлөн зөөлөн алхалсаар ирж түр чимээгүй
зогссоноо:

- Хамаг Монголын Хаант улсын нэгэн эрхэм чухаг иргэн хорвоогоос халилаа. Иймийн
учир бүх эрчүүл цагаан бүс зүүж, эмс бүсгүйчүүл гэзгээ задлан гашуудацгаа! гэж зарлиг
буулгаад:

- Энэ хэн болохыг та нар мэдэх учиртай. Эзэн дээдсийн төлөөнөө ёсч шударга, цэгц үнэн
журмыг сахихын үлгэрийг үзүүлсэн энэ иргэнийг хамаг монголын хаад, ноёд, харц ард хэн
боловч мартах ёсгүй ... гэхэд хамаг эрчүүл, зардсын барьсан цуулмал цагаан бүсийг
малгайдаа зүүж, бүсгүйчүүл үсээ задлан унжуулав.

Өүлэн эх баруун ханцуйг үл ялиг хөдөлгөн цэнхэр пансан алчуур гаргаж хацар дагасан
сувдан нулимсаа арчаад:

- Хаан Тзмүжин чи хагацлын үг айлдах уу? гэв. Хаантан эхийн зүг мэхэсхийн хүндэтгээд.

- Эрэг шороо нурж

Энхэл донхол үүсдэг бол

Иргэн хүн хальж

Элэг зүрх эмтрэв.

"Хоёр сэтгэлт хүнийг

Эр бус эм хэмээлтэй
Нэгэн сэтгэлт эмийг

Эм бус эр хэмээлтэй ... гэсэн үг байдаг.

Хаан, харц биднээсээ хагацан одсон Хуагчин эмгэн таныгаа баатрын ёсоор хүндлэх
учиртай. Та хаан эцэг Есүхэйн үеэс хатан ээжид минь үнэнч зүтгэж, хайртай Бөртэ хатныг
минь бүхээгт тэргэнд нууж бие, сэтгэлээрээ хамгаалж явсан билээ,

Хуагчин та тэр нэгэн цөвүүн өдөр довтлон айсуй дайсныг солонго мэт сонсож, үен мэт
үзэж хатан эхэд минь хэлж биднийг сэрээгээгүйсэн бол бидний бөөс мэт биес минь гурван
мэргэдийн сумны зэв, сэлэмний ирийг мялаагаад дуусах байсан биш үү!

Таны ачаар амьд гарсан бид өсч өндийж, өрх гэрээ толгойлж, улс үндсээ аварч өштөнөө
өвдөглөж, атаатнаа атгаж өдий зэрэгт хүрэв.

"Хаан хэдий хүчтэй ч

Харцын хүчинд түшьюү" гэсэн мэргэн үг буй. Иймийн тул эмгэн зарц таныгаа бид
түүхэндээ бичиж, түмэндээ сонордуулж явах болно гэж айлдаад хойшоо гурав алхахад
шарилчид эмгэний цонхигор нүүрийг гэвлүүрээр бүтээв.

Бөөр алаг үхэрт хөллөсөн бүхээгт тэрэг Бунхат уулын зүг хөдөлж холдон холдсоор үүрийн
харанхуйд уусан одлоо.

2003 он
Гажидын ДАМБА

Гажидын Дамба Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул. Хулгана жилтэй. Хүний
эмч, сэтгүүлч мэргэжилтэй. МЗЭ-ийн гишүүн.

Утга зохиолын хошин шог төрлөөр голлон бичиж, "Тэмээний эвэр", "Наадмын
сонин"."Танхай өвгөн", "Шинэ нутаг", "Тийрэн", "Жинхэнэ сонгууль", "Буузны будлиан"
зэрэг хошин шог тууж, өгүүллэгийн номуудаа хэвлүүлсэн.

"Фронтод явах өргөдөл" уран сайхны киноны зохиол бичиж дэлгэцнээ гаргасан ажээ.
ДИВААЖИНГИЙН БОСГО ӨНДӨР
(шог өгүүллэг)

Нэг нутаг усны хэдэн залуус өдрийн сайныг сонгон байж элбэг уст Ар сүүжийн худаг дээр
цуглав.

Тэд ган зудын аюултай амь бие хайрлалгүй үзэлцэж байж авч үлдсэн арваад, арваад
адуугаа тууж иржээ.

Монгол хүн морьгүй бол мохдог гэдгийг яс махаараа ойлгосон тэд азарга тавих үрээ
шинжих, үлдснийг нь агтлаж морь болгох их ажил амжуулахаар цугласан нь энэ ажгуу.

Үд хэвийхийн үед адуугаа услаж, хэд хэдэн үрээний засаа сугалан нурманд булж: жалгын
нэг болсноос хойш уйтгарын мананд живсэн сэтгэлээ сэргээн элдвийг ярьж пар пар
хөхрөлдөн жаргаж байв.

Тэгтэл тэртээд сүүмэлзэх ганц гэрээс нэгэн морьтон газрын хуян нухсаар хүрч ирсэн нь
залуудаа хазаар гүйлгэгч сайн эрийн хуйх гэж цууд гарсан Сээгий бандгай байлаа.

Залуус бандгайгаас азарга тавих үрээгээ нүдийг нь олж гайхалтай сайн сонгосон байна.
Эрийн хийморь сэргээх адуу мал чинь өсөх юм байна гэсэн аман магтаал сонсоод хөл алдан
баярлацгаав.

Харганын мөчрөөр үнс цог зайлуулан хальс нь түлэгдэж, нүүрс болсон уур савссан
найман засаа хавтгай чулуун дээр гаргаж ирэх үед бандгайн нүднээ ахиухан идэх шуналын
хөх гал сүүмэлзэхийг харсан залуусын нэг нь,

- Хүн бүр нэг, нэг! Бандгай та ч морьтой явнаа. Хаврын хавсраганаар үрээний халуун
засаа хүртэнэ гэдэг их аз, За барьцгаа! гэж өгүүлэв.

Залуус сайхь нандин идээ рүү шүлсээ залгин дөхөж суутал Бандгайн царай барсхийж,

- Боль та нар! Үүнийг чинь жараас дээш насны хүн зөвхөн залбирч байж хүртдэг номтой
юм. Хэрвээ та нар идвэл өнөө шөнө галзуурна. Салхи сар, үүл борооны хэрэг түвэгт
орооцолдоно. Яв, яв цаад адуу малаа усалцгаа, ёсоо мартсан моньшнууд гэж дээрэлхэв.
Ходоодны нь шүлс дусалж байсан залуус ховоогоор хүйтэн ус залгилан хорхойгоо дараад
өвгөнийг нүд буландан харж, онгоц ховоо зодолдуулцгаав.

Бандгай бүтэн үхрийн сэгэн дээр буусан өлөн бүргэд шиг хөглийн сууж, сайхь тансаг
идээг таатайяа зооглож эхлэв.
Нэг харахнаа өвгөн бүргэд маань элсэн дээр тэрийгээд хэвтчихсэн хөлөөрөө шороо пур,
пурхийтэл тэлчин, гар нь хий агаарт сарвалзан нэг л ер бусын жигтэй байдалтай болчихсон
байв.

Залуус уралдан гүйж хүрвээс өвгөний нүд улаан цагаанаараа эргэлдэн, нус, нулимс нь
холилдон, аан гэхийн ч сэхээгүй болчихсон хэвтэх ажгуу.

Нэгэн хөвгүүн ховоотой ус толгой руу нь юүлж, нөгөөх нь дээлийг нь тайлж, толгойг нь
өргөн түшивч өвгөн ухаан орсонгүй, харин ч бие нь сулран гар нь мэдээгүй унжив.

- Хөөе, наад өвгөн чинь үхлээ шүү дээ. Биднийг нухчихсан гээд бөөн ял, зарга заальхай
болно.

- Яваарай. Гэр орныхонд нь хэл хүргээч!

Нэгэн залуу улаан тоос босгосоор гэрийн нь зүг морины хурд мэдэн довтолгов.

Адуу янцгаах, залуус инээлдэхээс өөр анир чимээгүй байсан Ар сүүжийн усан дээр гэнэт
аюулт дайсан нөмрөн буусан мэт аюул түгшүүр дэгдэв...

- Наадах чинь яачихаав? Согтуу байгаа лүд юм уу? гэсэн хүнгэнэсэн дуу гарсан нь олны
танил, сумын заан Сампил өвгөн хөглийтөл бууж байв.

Тэр болсон явдлыг сонсож, бандгайн нүүр лүү нэг харснаа,

- Босго, наадахыгаа! гэж хамаандлав.

Мэдрэл алдаж, ухаан тавьж буй Бандгайг хоёр залуу сугадан өндийлгөхөд Сампил заан
хусан муна шиг зантгар гараа зангидан далайж далайж шилэн хүзүүн дээр лүгхийтэл дэлсэв.

Бандгайн амнаас уур савссан халуун засаа бууны сум шиг бүлт үсрэн гарч үүдэн
хойморийн тэртээх элсэн дунд тоос татуулан өнхрөн унав.

- Ёо ... оо ...ох! Золтой л шамбалын оронд явчихсангүй. Чи минь ирээгүй бол энэ мал шиг
амьтад намайг алах байлаа шүү.

- Диваажингийн босго өндөр шүү хөө. Чиний л ховдог сувдаг зан. Хахаж үхэж нутгийн
нэр, уул ус бузарлах чинь дутаа юу. Чи бид хоёрт үрээний засаа ямар хэрэгтэй юм бэ?

Бандгай нутгийн анд руугаа нүд буландан харж, хулгай хийгээд баригдсан хүүхэд шиг
гөлөлзөн, өврөөсөө түлэнхий хар засаа хэд хэдийг гарган чулуун дээр тавив.

Залуус саяны аймшигт явдлын дараа тэдгээрийг идэх нь байтугай харахаас ч ой нь гутаж,
огиудас нь хүрэв.

Хэл дуулгасан залуу эмгэнийг нь сундлан давхиж ирэв.


- Яачих ваа чи минь. Дайрлага дайрчих нь энэ үү гээд эмгэн толгойг нь тэврэн орилоход
Бандгай түүнийгээ өнхөрч ойчтол нь түлхэж, дээрэнгүйгээр,

- Хуцваа чи. Хүүхдүүдтэй зүгээр л тоглосон юм. Яв, хонио хураагаад бушуу харь! Би
Сампил анд, энэ хэдэн сайхан залууст шүдлэн ямаа гаргаж шөл уулгана. Чамаас л болж би
дандаа түмний шившиг болж байгаа юм гэж хангинав. Эмгэн нь уйлан дуулсаар гүйж одов.

Сампил түүн рүү харж мушийгаад,

- Хүндээ хөнгөнөөс битгий өгч бай! гэж чамд мөн олон хэлсэн дээ. Чи ч засрахгүй
байсаар тамын оронд тарчлах туучий даа гэж суув.

Бандгай сэмхнээр,

- Энэ хэдэн банди нар сая надад хараал хийчихсэнээс зайлахгүй шүү. Чухам хэн нь бол
гэхэд сумын заан янзгүйгээр,

- За боль! Хараалыг сайн сэтгэлээр уучилбал тэр нь ерөөл болдог юм гэж бурхан багш
сургасан байдаг. Бушуу очиж ажлаа бод! гэхэд Бандгай шилээ шөргөөсөөр мориндоо мордвой.

2003.04.16
БООХОЙН ГИЖИГ
(шог өгүүллэг)

Сүргээсээ хасагдах, ан амьтанд сум шиг хүргэдэг хөл нь мойж, хутга шиг шүд нь мохож
лойж гүйцсэн Сарьдагийн Саарал хэмээх хөгшин боохой өлсөхийн эрхэнд талд буужээ

Зудын хөлд хяргуулсан малын сэг зэм шөнөжин зулгааж, хэд хоногийн өл аваад
хэвтэшиндээ хүрч дугжрах минь хэмээн хөвч рүүгээ пөг пөг шогшиж явтал өвлийн тэнгэрээс
аянга ниргэв үү гэлтэй хоёр Жип хүнгэнэлдэн, хяхналдан дээрээс нь буучих нь тэр.

Саарлын тархинаа "Үхэл!" гэсэн харанга нирхийж амь мултрахын тулд ноосон бойтог шиг
тамиргүй хөлөөрөө цас самчин чадлаараа харайлгав.

Чех карбин, АКА хэмээх байлдааны шүршдэг хурдан бууны дуу төмөр дээвэр дээр мөндөр
асгарах мэт тачигнан эргэн тойрны нь цас шороо халуун суманд сийчүүлэн буцалж, газар
харагдахаа байв.

"Өтөлснөөс үхсэн биш. Эцсээ хүртэл харайна даа..."

Тэгтэл модон дотор отож суусан гурав дахь Жип уулын уруу өнхрүүлсэн бул хар чулуу шиг
дэгдэн гарч ирээд еөдөөс нь халуун тугалгаар тургилж гарав.

Саарлын тархинаа "Зайлах аргагүй боллоо. Гэлээ ч аргалана даа" гэсэн бодол гялсхиймэгц
цасан дунд годройтон унаж, хэд өнхрөөд гулдайн хэвтэв.

Машинуудаас ангийн тэнгэрт ивээгдсэн хүмүүс пар пар инээлдсээр бууж, энэ аварга
амьтныг би нам буудсан, үгүй би дал хавсарч унагаасан хэмээн маргалдсаар ойртож ирэв.

Цөм булган малгай духлуулж, үнэт үсээр захалсан илэг савхин дээл хөдөрсөн махлаг
харчуул. Гартаа аймшигт буугаа бэлэн барьжээ.

"Шинэ монголчууд. Хампааний эзэн боссууд. Яахаас ч буцахгүй аймшигт хүмүүс!" гэж
Саарал түгшиж чонын тэнгэртээ залбиран огт хөдлөхгүй хэвтэв.

Тэд их л баяр хөөр болж, малын сэгнээс Саарлын хүзүү, цээжинд наалдсан цус, сэвсэнд
бууныхаа амыг хүргэж мялаагаад, ангийн тэнгэрт сэржим өргөн баярлалдав. Их гарын алтан
аягаар шатмаг үнэртэй хүрэн сархад дүүргэн угсруулан залгилаад, царай нь дорхиноо час
улайж эхлээд найз нөхрөө, дараа нь өөрсдийгөө магтан, дуу эхлэж найр хавтгайрах янзтай
болмогц гурван жолооч буу сумыг нь хурааж далд хийгээд нуруу тэнийлгэхээр мод руу
алхацгаав.

Гурван босс улс төр ярьж улаан зээрд болоод, эдийн засаг ярьж элий балай болж байх
агшинд нэг нь,
- Би энүүний хоёр засааг нь авна шүү гэж яаран өгүүлэв. -Хаа, хаа, Суларчихаа юу? Аргагүй
дээ. Зуун тавин залуу бүсгүй ажилладаг компанийн эзэнд тийм зовлон тохиолдож бас болно
оо.

- Солиорч байгаа юм шүү. Анжгайд нь одоохондоо тийм зовлон алга.

- Тэгээд? Чи түүгээр яаж гээв?

- Намайг анх хөл дээр минь босгосон, одоо ч жолоодсоор байгаа өвгөн ивээн тэтгэгч минь
хилийн чанадаас захиад байгаа юм, Үүнийг явуулбал манай дансанд хэдэн сая ногоон өөрөө
ороод ирнэ шүү дээ.

- Чи мөн хол боддог туучий шүү. Энэ хөвчид ангийн бригад гаргаач.

-Өнгөрсөн намар хорин буга сэм нухаж засааг нь явуулсан. Түүнээс хойш байнга факсдаад
амраадаггүй шүү.

- Хе хе чи битгий донхолзоод бай. Юуг нь авах юм бэ?

- Би юу? толгойг нь авъя.

- Дүнхүү минь энэ чинь буга биш чоно.

- Тэр тусмаа. Та хоёроос нуух юу байх вэ. Өнөө таван зуун саяын зээлийн чинь өр үе үе
өндөлзөөд, халуун тамд талхиулж байна гэж хар дараад огт унтахаа байсан Мөд галзуурах
байхаа.

- Тэгээд чонын толгойгоор яадаг юм бэ?

- Багш лам минь чонын түүхий тархи идвэл нойртой хононо гэсэн.

- За, за. Та хоёр хувиа хүртчихлээ. Би зөвхөн зүрхийг нь авна.

- Компанийхаа тугийг тахиж хийморио сэргээх нь үү?

- Энүүний нуудгай сэтгэл нь хөрч өөр юмтай сүүлрээд зүрхийг нь шахируулаад байгаа
гэсэн. Чонын зүрх тахиулбал эргэнэ гэсэн гэл үү?

- Хуцваа. Миний зовлон та нарт тохиох ч юм бил үү, хэн мэдлээ. Хөгшний чинь "өнөөх юм"
илэрчих гээд, зүрх хагалчих гээд...

- Мөрөө сайн баллаж бай гэж би чамд мөн олон хэлсэн дээ.

- Чонын түүхий зүрх идэж, халуун цусыг нь уувал чоно шиг зүрх зоригтой болно гэж нууц
тарнийн сударт бичсэн гэнэ.

- Таминь ээ, Энүүний чинь бусад юмыг хаях юм уу? Элэг уушиг, хэл тагнай, бөөр ходоод,
чив... гээд цөм ам тан болдог гэсэн биз дээ.

- Энэ муу чоно заваан хог юм шүү дээ. Та нар засаа чив гээд л солиороод байх юм. Аягүй
бол ДОХ-той, тэмбүүтэй ч байж мэднэ.

- Хаа, хаа... Тэгвэл ч монголчуудын олонх нь ДОХ-той болсон доо.

- За битгий сэжиг хүргээд бай! Тэмбүүтэй чоно гэж би л огт дуулаагүй дэг. Үлдснийг нь
манай гурван барлаг хувааж аваад талх, тамхины мөнгөтэй болог.

- Зөв хөе. Бид баян хүн шиг балхалзаж, байдсан гүү шиг шалхалзана шүү хөө. Заа нэг нэг
тонгойлгочихоё!

- Заа суудал таргадлаа. Ажилдаа оръё. Нөгөө хутга чинжаалаа ...

- Байз. Ингэхэд бид гурав чинь азарган чоно унагасан уу, аль эсвэл гичий алчихаад засаа,
чив ярьж солиороод байна уу", шалганаа хөө гэсээр нэг босс энд тэнд гишгэлж, эхүүн үнэр
ханхлуулсаар бөгсөнд нь ирж суугаад засааг нь тэмтрэх үед амьдралдаа анх удаа засаагаа
хүнээр илүүлж, тэмтрүүлж байгаа Сарьдагийн саарлын гижиг тэсгэлгүй хүрч, гэнэт
тачигнатал инээгээд цовхрон босч, ойролцоох их модны зүг сур шиг сунаж, сум шиг цойлсоор
далд орвой.

2003.03.06 Дашнямтай өдөр.


Бадарчийн ДАРИЙМАА

Б.Дариймаа 1952 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төржээ. 1972 онд Багшийн
сургууль, 1977 онд УБДС төгссөн байна. 1970-аад оноос уран бүтээлээ эхэлж “Хөх торгон
дээл" анхны номоо хэвлүүлсэн байна. Дариймаа өгүүллэг бичихээс гадна телевизийн
баримтат болон уран сайхны киноны зохиол бичдэг.
ЗАНДАН ЭЭЖИЙГ МИНЬ АСУУВАЛ ...
Харанхуйн дунд хатан Сэлэнгэ мөрөн энэлэн шаналан хүрхэрнэ. Их усны шаналан хүрхрэх
давалгаа эрэг голдирлоо бус Сүнжидийн зүрх сэтгэлийг мөргөн балбах мэт. Тэрбээр сураг
чимээ хүлээж чилийсэн гурван өдрийг барлаа. Сэтгэл зовиурлан хүлээхэд цаг хугацаа гэгч
юутай удаан. Ингэж шаналан тарчилж байхаар ус үерлэхээс өмнө явах минь ч яалаа. Дандаа
Банзарын амыг харсаар энэ гэхээс харуусал гомдолдоо багтрах шахна.

**************

Үертэй голын хоёр талаас үнээ тугал мөөрөлдөн тэр хавийн айлууд саалийн үнээгээ үер
гатлаж ирэхийг түгшин хүлээсээр эрэг дээр цугларчээ. Өглөөхен зүгээр байсан гол ингэтлээ
үерлэх гэж. Мэдсэн бол малаа өөр тийш нь бэлчээдэг байж. Их Сэлэнгэ үерлэхээрээ долоо
хоногоос нааш татрахгүй гэлцэнэ. Сүнжидийн ээж саалийн ягаан дээлээ өмсчихсөн голын
эргээр өгсөж уруудан байснаа:

- Ягаан аа ягаан аа гэж хоолой мэдэн хашгирахад усны цаад талд байсан үхэр дотроос том
биетэй мухар ягаан үнээ эзнийхээ дууг аван эрэмшиж толгойгоо сэжлээд ус зүсэн орлоо.
Адгуус ч гэлээ эх амьтан болохоор хэдэн саалийн үнээ ягааны араас цувран орж үрээ тэмцэн
зүтгэв. Эвэр нь дархайсан эр үхрүүд тэдний араас гайхшран зогсож байснаа за бид юундаа ч
яарах билээ гэсэн шиг ногоо хазлан хоцорлоо. Үнээнүүдийн зөвхөн эвэр нь шоволзон хамар
нь сарталзахаас өөр юу ч эс харагдана.

- Ээж ээ яана аа, урсаад явчихлаа шүү дээ Сүнжидийг сандран орилоход ээж нь - Дуугай
бай! гэж зандраад чанга гэгч нудраад авлаа.

Сүнжид үүр цүүрээр хэсэгхэн зүүрмэглэхдээ ээжийгээ ийнхүү зүүдэллээ. Айлын эзэгтэй
нар саалиндаа гарч байгаа бололтой хувин сав дуугаргахад тэр сандран гутлаа холхиндог
углаад дээлээ явуут ханцуйлан, гар нүүрээ угаагаад гарлаа. Бүдэг саарал тэнгэрийн дор их
мөрөн хэмжээнээсээ хэд дахин томорч нэлийсэн их усан цайвартана. Естой ажлын садаа гэж
энэ байх даа. Ус мөд татрахгүй дээ гэхээс зүрх нь шимширнэ. Түүнийг Алимаа зэлэн дээр
тосон уулзаж

- Сүнжээ эгчээ! Энэ усыг хараач! Банзар ах боогдчихлоо. Хэл сураг байхгүй! Одоо яана аа!
гэхэд үнээнийхээ цавинд толгойгоо наачихсан сааль хийж суугаа Надмид эмгэн өөртөө
хэллээ гэж андуурсан бололтой

- Буруу хойшоо гэж ... Банзарын хэл сураг авчрах ч өнгөрсөн хорвоо. Өчигдөр Дашийн бэр
хүүхэн ус гарч ирэхдээ Банзарыг Должин хүүхнийд шал согтуу ногоороод хэвтэж байна
гэхчивлээ. Тэднийд орогноод сумын тев орох завгүй байгаа юм биш үү! Энэ муу охиныг
дэндүү элэг барих юм гэхэд Алимаагийн сэтгэл зовж "Надмид аажаа" гэхэд тэр үл анзааран

- Энэ нохой Банзар уг нь эхээс төрсөн л юм даа. Жил болгон "аажаа" та гэр мал харж
байгаарай! Сүнжид бид хоёр хадамчилна гэж солиороод байдаг юм. Худал ярьж хуурсаар энэ
хүүхнийг эхтэй нь амьд мэнд уулзуулахгүй нь л дээ! Цус харавчихлаа гэж хэл ирээд байхад
юугий нь лавлах гэж цаг алдаж явдаг болоо. Хөгшин хонины насгүй бид өнөөдөр харавчихаад
маргааш босоод ирэх биш! Өөдгүй муу хог гэж буруу зөвгүй бурав Авгай хүүхнүүд Сүнжидээс
зовж бүлх залгичихсан мэт гөлөлзөнө. Сүнжид юм ярьсангуй. Хэдэн үнээгээ шалавхан
учиглаж орхиод гэртээ орлоо. Алимаа

- Надмид аажаа та наад амаа татаж байгаач! Хүн дуудаад дохиод байхад зөрж хадуураад
байх юм. Нүүр хийх газаргүй болтол сайн түллээ дээ та гэхэд

- Хэн мэдэхэв золиг гэж ... За за үнэн юм чинь дээ! Хүний үрийг тэр хол газраас
авчирчихаад ганц муу эхтэй нь золгуулаагүй юм шүү дээ гэж өөрийгөе өмөөрлөө.

- Нээрэн энэ Сүнжид их хачин хүн шүү. Банзарыг Должинтой нөгцчихөөд байхад
мэдээгүй царайлчихаад... Би байсан бол Сандагийг хэрэв ингэж явбал ёстой алаал өгнө.
Салам ураад хаячихгүй юу! гэж өндөр бор хүүхэн уурсав. Чи байсан бол тэгнэ л дээ! Яаж
галзуурч байх бол доо гэж нэг нь дэвэргэв. Хэн ингэж хөөтэй тогооны бариул болж дарлуулж
суудаг юм. Эсвэл Банзарын хөрөнгөнд нь хоргодоод дуугүй явдаг биз гэж өндөр бор
шилбэлзэв,

- За яршиг даа! Эдийн баянаас сэтгэлийн баян гэдэг юм. Харин Банзар ах согтохоороо үр
хүүхэд гаргадаггүй гээд Сүнжид эгчийг зовоодог юм билээ! Тэрэндээ шаналж явдаг биз дээ
хөөрхий! Тэгвэл тэр нөгцөөд байгаа Должин хүүхэн хүүхэд гаргаад өгөхгүй яагаав. Өөрөө
чадахгүй байж гэхэд

- Чи чадахгүй байгааг нь яаж мэдсэн юм гээд бөөн инээдэм боллоо.

**************

Хүүе таминь ээ! Яадаг билээ! Гараарай хараарай! Нөгөөх чинь усанд үйж үхэх нь гэж хэн
нэг нь сандран хөгшин залуугүй гол руу уралдлаа.

- Хөөе! Болиоч! Яаж болдог юм. Сүнжид ээ! хэмээн хашгиралдаж гүйнэ. Сүнжид
Банзарын шувуун саарал хэмээх хурдан хүлгийг эмээллээд гөлмийг нь шуугаад мордлоо. Морь
ус руу орохоос зүрхшиж хамраа тачигнуулан хойш цахлана. Сүнжид жолоогоо сул тавиад -
Чүү гэж давирахад хөөрхий адгуус эзэндээ захирагдан усны зах руу оруут хөл алдан хөвлөө.
Сүнжидийн ягаан торгон дээлийн хормой шүхэрлэн дэрвийснээ хүн морь хоёр улаан хоормог
татах усан дотор хэд эргэлдээд толгой нь шоволзон одлоо. Эргээч ээ! Сүнжид ээ! Болиоч гэж
тэд хоолой нийлүүлэн орилолдов.

- Аажаа та дэмий юм ярьж түүний сэтгэлийг үймүүлчихлээ. Хүний явдал танд ямар
хамаатай юм гэж Алимаа Надмид чавганцыг загнав.

- Би яасан юм. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг юм. Мориноосоо салчихгүй бол шувуун
саарал устай газрын унага энэний цаад талд гарч л таараа гэснээ

- Хөөе Сүнжид ээ миний охин дэлнээсээ сайн зуур битгий тавиарай! гэж цухалдан
хашгирахад их усны чимээнд түүний дуу өөрөөс нь үл хэтэрнэ. Байгалийн давуу хүчинд
өртсөн хүн морь хоёр туйлдатлаа үзэлцэнэ. Их усны цалгиа үсэргээнд Сүнжид шалба норж,
нойтон гар нь барьц алдан гулсав. Түүнийг эмээлтэй нь ховх татан ёроолгүй хүйтэн харанхуй
ус бурхан аваад дахин суга татан дээш гаргалаа. Тэр амь тэмцэн сарвалзаж хязгааргүй их
хүчээр тэмүүлэн мориныхоо сүүлнээс тас зуурав. Ус залгиж хахаж цацан цээжийг нь хурц
иртэй мэсээр нэвт сүлбэх мэт аймшигтай өвдөнө. Их устай голтой нутаг гэнэ лээ! Миний
охин уснаас хол яваарай! гэж хэлсэн ээжийн үг санаанд ороход чилж байсан гар ч хүч орох
шиг барьцаа улам лавшруулан үхтэл зууралдав. Ээж минь намайг хүлээ! Муу охин чинь
одоохон ... одоохон гэсэн бүүр түүр бодол орж гаран байв.

- Яана аа өнгөрлөө! Мориноосоо салчихлаа гэж эрэг дээр байгаа улсууд гаслалдав.
Түрүүнээс хойш "Дэлнээсээ зуур, сүүлнээсээ сайн барь" гэж хашгирсаар хоолой нь сөөсөн
Надмид эмгэн

- Ээ халаг! Даан ч яав даа гээд сөхрөн суулаа. Их мөрний урсгалд хаанаас хөвж ирсэн нь үл
мэдэгдэх мөсний хэлтэрхий, үртэс зомгол эрэг дээр гаргаж хаяна. Элсэн дээр хаягдсан тэр
элдэв зайгуулыг дараачийн давалгаа дүүлэн ирж буцахдаа хаман одно.

Тэднийг аль ч учраа олохгүй орилолдож байхад шувуун саарал эмээл хазаар ч үгүй, сүр сүлд ч
үгүй шолбойсон амьтан арай ядан сөхрөн бүдэрсээр голын цаад захад гарч ирлээ!

- Хүүе ээ хүүе, морь ... морь гараад ирлээ гэх дуунаар эрэг дээр байгсадын ухаан санаа
эргэж исрэн

- Нээрэн тийм байна. Сүүлнээс нь нэг юм зүүгдээстэй байна. Алив та минь нөгөө дуран
хаачив. Дуран гэлцэж ганц дурангаа гар дамжуулан булаацалдав.

Сүнжид ус залгиж ухаан алдсан бололтой түрүүлгээ харан хөдөлгөөнгүй хэвтэнэ. Баярлаж
догдолсон Алимаа нулимсаа арчаад

- Сүнжээ эгч маань дандаа "Зандан ээжийг минь асуувал ..." гээд дуулдаг юм гэхэд Надмид
эмгэн

- Хөөрхий дээ хүний үр! Сүнжид ээ хүү минь босоорой! босолгүй горьгүй ээ хүү минь!
Зандан ээжид чинь бид юу гэж хэлэх юм бэ? Босоо бос хүү минь гэж унтаж байгаа хүнийг
дуудах мэт аргадаж байлаа...
ЛУУНЫ НҮД
Хөнгөн дэгдэх хөлийн чимээ гарч тогос шувуу өд сөдеө намируулан орж ирлээ. Маргад,
ялан дийлэгчийн ихэмсэг харцаар түүнийг угтав, Тогос зургийг зэрвэсхэн хараад урамгүй
царайлан

- Та ёстой халтуурдах шиг болоо шив дээ! Наад луу чинь амилаагүй байна гэхэд Маргад
дурсхийн

- Юу гэнээ чи! Чамд амилсан луу хэрэгтэй юм бол үүнээс өөр яаж зурах юм. Чи сайн
хар! Нэг ширхэг татаас зураас илүү дутуу байна уу! Ийм сайхан хэллэгтэй, өгүүлэмжтэй, ийм
сайхан бичилттэй, эрчимтэй зураг чи мөн олно оо! Гайгүй байлгүй гэхэд тогос

- Лууг нүдээр нь амилуулдаг юм гэнэ лээ! уг нь та чадна даа! Би мэдэж байна хэмээн
гонгинов.

- Чи юу мэддэг юм бэ! Чамтай шалчигнаж суух зав надад алга! Зайл чи хэмээн хөөлөө.
Гологдсондоо Маргадын уур хилэн дүрэлзэж шар нь гозойв. Ядаж байхад урлангийн нь
цонхоор наран шингэх агшины зосон улаан туяа татаж улам бачууруулахад цонхныхоо хэцийг
сарр... хийтэл татав. Ертөнцийн гурван хачины нэгэн, шилэндээ уушигтай хөх эрээн луу
амьгүй шилэн нүдэн гялтайлган ширтэнэ. Маргад зургийг хуу татан авч урж тасчин хаяв. Тэр
тайвширч чадсангүй! Уур цухал, бардам сэтгэлээ дарж цөхөхдөө машинаа асаагаад давхин
одов. Зам зуур "Луу нүдээрээ амилдаг" гэсэн Тогосын үг тархи толгойноос нь холдох шинж
алга. Маргад уурлаж цөхөрсөн үедээ чимээ шуугиан, хун амьтнаас холдож ганцаар байх
дуртайдаа буйдхан голын хөвөөнд ирлээ. Тэнгэрт одод цэцэглэнэ. Гилмэн гилмэн харцаар
мэлтрэх голын усанд дүгрэг цагаан саран чимээ аниргүй зөөлөн бөмбөрнө. Хөлийн өлмий
дор хөх өвс сэмхэн шивнэлдэх нь Маргадаас эмээсэн мэт.

“Луу нүдээрээ амилдаг” гэсэн үг нэгэн сэрэмж өгнө. Тийм үл мэдэг сэрэмж үүсэхэд би
лууг амилуулж чадсангүй гэсэн гунигт анзааралд автана. Хаа нэгтэйгээс би заавал чадна
гэсэн бардам сэтгэл хатгана Голын усанд нугас галуу зөөлөн нургилж, сар чимээгүй наадах
нь эргэн тойрны юмс түүнийг аргадан тайвшруулах мэт! Харин хааяа нэг "пул" хийн үсрэх
чимээ анир эвдэн Маргадын тархины эд эсийг цочрооно. Маргад гэнэт ухасхийн усанд гараа
дүрж гулбилзсан мөнгөлөг загас гаргаж ирээд

- Луу хаана байна хэмээн ууртай асуулаа. Тэрбээр хэзээ ч үл цавчрах дув дугараг нүдээ
бүлтэлзүүлэн дээшээ харж сөөнгө шивнээ дуугаар

- Хурмастад хэмээн ангалзав. Маргад заасан зүгт өлийн харах хооронд загас ганцхан
мурилзаад гэнэ алдуулан гараас нь мултрав. Тэгээд тэр холоос чи одоо намайг яах юм гэсэн
шиг

- Үхэшгүй мөнхийн мянган наст загас бээр голын уснаас огшин хөөрч тэнгэр огторгуйг
эзэгнэн луу болдог юм даа хэмээн доогтой хэлээд пүл хийн булхав. Маргадын толгойд нэгэн
бодол гялсхийн
- Оллоо! Оллоо хэмээн хашгираад машиндаа сууж хар хурдаараа давхин одлоо. Луу
амилуулахгүй юм бол зураач гэж бодоод яах юм гэсэн бардамнал төрнө.

- Урт наслахын билэгдэл, хийморийн 4 хүчтэний нэгэн луу авхай бийр будгийн ид шидээр
дурайтал буулаа. Тэр ажилдаа шамдсаар үүр цайлгав. Нойргүй хоносондоо нүд нь анилдахад
урд оройн ууртай татсан хэцээ зөөлен угзрахад: үүрийн цэгээн шаргал туяатай хамт тогос
шувуу дэгдэн орж ирлээ. Маргад

- Ашгүй чи ирэв үү! гэхдээ нэг л итгэл муутайхан дуугарснаа анзаарлаа. Тогос нөгөө
зургийг хараад

- Өө муу загас шив дээ! гэх нь Маргадаас аюун гэмэлсэн шинж огт алга. Харин Маргад
өөрөө Тогосоос эмээж байв. Түүнийг яг ингэж хэлнэ гэдгийг зөн совингоороо мэдэрч байсан
юм. Тогос түүнийг зоригжуулах мэт

- Та чадна даа чадна хэмээн цовоо дуугаар хэлэхэд Маргадын дотор уужирлаа. Маргад

- Хөөе! Чи луу амилуулж яах гэсэн юм гэхэд Тогос дугараг шар нүдээ эргэлдүүлэн
аальгүйтэж

- Би луу жилтэй юм аа гэв.

- Худлаа яриад байгаарай! Шувууны жил гэж юу байдаг юм гэхэд Тогос

- Луугийн дуун нүргэлэхэд алтан гүмада цэцэг цомирлогоо дэлгэж, тогос шувуу хээлтдэг
юм шүү дээ гэв. Маргад хэсэг зуур бодлогоширон сууснаа

- Аан тийм учиртай юмсан уу! гэв. Тогос Маргадыг царайчлан харж

- Би үртэй болохын хүслэнд автсан амьтан даа. Аргаа барахдаа л ингэж явна. Надаас бусад
нь луугийн дуунаар арга билэг хослон алтан бумбан шидэт рашаан дүүрэх мэт заяа тэгшрэх
юм хэмээн гуниглав. Маргад Тогосыг өрөвдөн

- Чамд тийм хэрэгтэй юм бол би луу амилуулна. Заавал амилуулна. Чи харж байгаарай
гэхэд Тогос баярлан хөөрч өд сөдөө дэлгэн бүжээд

- Та чадна, Танаас өөр хэн ч чадахгүй хэмээв. Тэр өдрөөс хойш Маргад луунд тохирох
нүдний эрэлд хатав. Намраар буцах шувуудтай хамт төрсөн нутгийнхаа мөнгөн аяга шиг цаст
оргилуудыг нулимстай даван нисэж хүний нутагт хайлаа. Хаврын зөөлөн униарт шаргал
салхитай ханьсан хаа сайгүй бэдэрлээ. Лууд тохирох нүд олдсонгүй. Бүр аргаа бараад лууг
олж уулзахаар хурмастын усан баригч үүлс хөлөглөн тэнгэр огторгуйгаар аялав. Луугийн дууч
энд тэндгүй нүргэлэн, уурсахдаа гал цахилгаанаар шалба ороолгоно. Сайхан загнахдаа
мөнгөн дэншиг эгшиглуулэх цэцгийн хур буулгаж энгэр нэвтлэн гэгэлзэнэ. Гэвч Маргад дууг
нь сонсовч лууг олж үзсэнгүй ядаж орхив. Маргадыг ийнхүү эрэлд хатан тэнүүчилж явахад
тогос шувуу тааралдаж өр авлага нэхнэ. Тэгээд хэзээ нэгэн цагт луу амилан, ялан мандах
өдрийн чуулганыг үзэхийн ерөөл талбин одно. Маргад ингэж өөрийнхөө зөнгөөр зовж
жаргаж явтал орчлонгийн хүрд нэг бүтэн эргэлээ.

Лууг олж уулзах горь тасраад өвлийн чандган цагаан туйлаастай газар бууж ирэхэд өсөж
төрсөн нутгийн тал хөндий бэртчих вий хэмээн нуруу зоогоо хотойлгон тосож авлаа. Маргад
үнэхээр цөхөрч ядарчээ. Бор дарсаар сэтгэлээ зогоож, өвлийн хүйтэн харзны усанд тусах
дүрсээ харан, Тогосыг ирэхээр юу гэж хэлнэ хэмээн өөрөө өөртөө агсам тавив. Энд луу ичсэн
юм биш байгаадаа гэж бодоод ус руу тонгойход болор тунгалаг харзанд гэрэлтэх өөрийнхөө
нүдийг олж харлаа. Хар харавтар хонин бор, хүрэн, шаргал, ногоовтор туяатай юм. Хүний нүд
ямар олон өнгөтэй байнам хэмээн гайхав. Дүүрсэн хэрэг, тогосонд өөрийнхөө нүдтэй луу
зурж өгөөд салж санаа амаръя гэж шийдэв. Олон өнгийн будаг хольж хутгасаар арай гэж
нүднийхээ өнгийг оллоо. Эхлээд ямар ч байсан нүдээ зурна хэмээн шийдэв. Хөнгөн бийрийн
торгон үзүүр гарын аясаар гүйнэ. Маргад өөрийнхөө нүдний гал бүдгэрснийг олж үзэв. Иш
ийм нүдтэй луу гэж хаана байхав дээ! гэж эргэлзсэн ч зурсаар л байлаа. Гэвч Маргадын
нүдтэй луу, айхтар догшин хилэнтэй мөртлөө, зөөлөн нигүүлсэнгүй хувилгаан төрхөөр
буужээ. Тэр хамгийн сүүлчийн зураас дагнаасыг татаад эцэж сульдаж хөсөр ойчив. Хөнгөн
хөлийн дэгдэх чимээ гарч

- Хүүе! Луу амилчихжээ гэж тогос шувуу баярлаж хашгирахад Маргад

- За яамай даа ойрхон байсан юмыг холоос эрж зүдэрлээ дээ хэмээн бодов. Тогос

- Миний заяа тэгширсэн шүү дээ! Наашаа хардаа гэв. Маргад арай ядан зовхио нээхэд тэр
үр дэгдээхэйгээ дагуулаад иржээ Маргад хамгийн түрүүн нүдийг нь хараад

- Хүүе! Энэ чинь миний нүд байна хэмээн уулга алдав. Амилсан луу нүдээ эргэлдүүлэн
мөнгөн дэншиг эгшиглүүлэн цэцгийн хур буулгав. Манан сарнилаа.
ШАР ХОНДЫН НАМАРЖАА
Тунарсан шаргал зэрэглээнд умбах заг тооройн шугуй, харгана дэрс үргэлжлэх баян
бүрдийн уснаа чуулах шувуудын ганганааг чагнаж улбаа замаар нүүдэл хөтлөн гэлдрэх
Балдий өвгөн

- Шувуу буцах дөхөөд ирэхээрээ урьд урьдынхаасаа илүү их дуугаар уйлж гансардаг юм
сан уу гэж бодлоо. Энэхүү шувууд хоргодон чуулах баян бүрдийн зүүн хойд биед орших, шар
хондын намаржаа нь намрын шаргал наран доор налайж эцэг өвгөдөөс үе дамжин нутаглаж,
ээнэгшин дассан сэтгэлийг нь урин дуудах авай! Эрийн цээнд хүрч, эцгийн гэрээс голомт
таслан анхны галаа асааж Балдий гэдэг айлын ханыг шийрэлсэн газар яг эндээс эхэлжээ. Энэ
алга дарамхан газраас эхэлсэн голомт өдгөө болтол жилийн дөрвөн улиралд нүүж буусаар
нэгэн насыг элээж буй хэрэг, Ирэх төрөлдөө хүн болж төрөх хувь дутаж гэмээнэ энэхүү
бяцхан шар хонддоо шувуу болоод хувилсан ч Балдий өвгений хувьд харамсах юм алга аа.

Балдий өвгөний ураг садан гэгдэх солир Сандаг өглөө үүр цүүрээр унаа хөсөгтэй очиж
нүүлгэнэ хэмээн шавдуулав. Өвгөн энэ яваа насандаа өвсний сөл тасрах яагаа ч үгүй халуун
зунаар намаржаагаа идэж яваагуй болохоор тун дурамжхан байлаа. Балдий өвгөнийхтэй хэзээ
ч хаяа нийлж яваагүй солир Сандаг гээч энэ хархүү тэр хол газраас өвгөнийг харж
халамжлахаар намаржаанд нь нүүж ирээд тэднийхийг авах гэж ажил удаж яваа учир өвгөн
дуртай дургүй ачаалав. Уг нь бурхан болоочийн бүл дүү Данзан гэдэг нас бие тогтсон,
арилжаа наймаанд хөлтэй, ая зан ус цас шиг, хижээл хар хүн хөгшин эгчээ эргэж тойрч,
өвгөнийг хаяандаа авна гэх боловч талийгаач нь дургүй байсан.

- Балдий минь Данзан алсын бодолтой хэцүү хүн. Ааш зан гэж гулгаж тэшээд нэг л биш
дээ! Надаас хойш чамайг элэг бариад хэдэн малд чинь эзэн суух гэснээс зайлаагүй! Муу хүү
минь хэзээ нэгэн цагт ядарч зовоод нутаг усаа гээд ирвэл энэ Данзангаас өнчин ишиг ч олж
авч чадахгүй. Урагшгүй унхиагүй ч гэсэн өөрийн чинь садан юм байна даа Сандагийгаа
бараадаарай гэж захижээ.

Балдий өвгөн намаржаалснаас хойш Сандагийн цөөн хэдэн хонийг өөрийнхтэйгээ


нийлүүлж орхиод халаа сэлээгүй хариулж явдаг болов.

Туулж өнгөрүүлсэн амьдралаа насны хяр дээрээс эргэж нэгэн тунгаахдаа залуудаа өвчнийг
өвчин гэж тоохгүй, зовлонг зовлон гэж бодохгүй байснаас биш зүдэрч ч явсан байх аж.

Ханиа алдаж холын сурагтай ганц хүүгээ хатталаа хүлээх байсан юм бол яах гэж амьдарч,
шаналж явсан билээ гэж бодогдоно. Жаргал мөртлөө зовлон ч юм шиг зовлон юм уу гэхээр
жаргал ч юм шиг энэ насны амьдрал хэзээ дуусна тэр хүртэл хийх ажил гэвэл энэ хэдэн
хонийг хариулж маллах үлджээ. Өдөр хоног өнгөрөх бүрд Шар хонд өглөөдөө мөнгөн хяруу
дарайлган жихүүцүүлэвч, өдөртөө налайж хүн малын зоо тэнийсэн урт сайхан намар боллоо.
Шар хондоос нэлээд алс суварга хадны тушаах бэлд эмгэнийг нь нутаглуулсан газар буй
хонио тогтоогоод хөлийн чилээ гаргах зуур тэр зүгт харж суухад сайхан хэрнээ их уйтай.
Эзгүй хээрийн буйдад хааяа дотроо онгойтол уйлмаар байвч гол нь горойгоод хуурай
мэгшиж бөглөж үхэх дөхнө. Хатаж ширгэсэн мэт дусал нулимс ч эс унана. Хүн үхэх
болохоороо нулимсгүй болдог гэсэн үнэн юм байна гэж өвгөн бодно. Өвгөн намрын хэдэн
сард хээрээр гэр, хэцээр дэр хийж явахдаа малын хүмүүстэй уулзаж хүүгийнхээ сургийг
тандана. Хол ойрын сонин хийгээд хов жив сонсоно. Зарим нь

- Та солир Сандагийн зарц болж ингэж зүдэрч явахаар энэ хэдэн малаа үрж зараад улсын
асрамжинд очиж яс амраач гэх

- Хэ эцгийгээ ал! эцэг өвгөдийнхөө гал голомтыг амьд байхдаа дарж булж чадахгүй.
Хүний царай харж суух нүгэл байгаа даа. Тэрэндээ тулбал би чинь хүүтэй хүн шүү дээ! Ганц
хүүгээ бараадна даа гэх. Эд нар муу хүүгий минь тооноос гаргаж орхиж гэхээс зүрх нь
шимширнэ. Данзан эрүүл согтуугаар бэлчээр дээр хоёр гурван удаа ирж үг хаяж тунирхав.

Хамгийн сүүлд ирэхдээ

- Муу эгчийн минь хураасан буянаар танай солир гараа угааж дууслаа. Тэнэг толгойлсон
ганц хүү чинь үхээгүй бол ядаж идэж уух гээд хүрээд ирмээр юм. Ял янханд орсон юм
байлгүй. Би амьд байсан цагтаа тэр хэдэн малыг танайхны хоол болгохгүй гэж зүхээд явлаа.
Данзангийн хэлдэг хатуу ч үнэн юм чинь яая гэхэв дээ. Эхийгээ муу байхад тэр ирээгүй
болохоор намайг гэж ирэхгүй биз дээ. Данзан зөндөө хэл сураг өгсөн дөө. Гомдох ч юм алга.
Үртэй хүний улаан гол зовж тасардаг юм билээ хөөрхий! Хоёр нүд нь хаалга хатавчнаас
салахгүй байсаар өнгөрсөн. Би гэдэг хүн зоволгүй шиг үхэх юмсан. Энэ хэдэн малыг Самдан
нь иднэ үү Данзан нь иднэ үү хамаа алга гэж бодох боллоо.

**************

Сандаг өвгөнийг нүүлгээд, төвхнүүлсэн ч юмгүй ундуй сундуй орхиод хаашаа ч юм хэд
хоног алга болов. Эзгүй байж байж ирэхдээ гэртээ ч орсонгүй шууд өвгөнийд бууж

- Говьд яваа хэдэн тэмээний чинь хагас алга! Хоёр сайхан ширээ ат л хайран байна. Муу
өгөр Данзангийн гараас гараагүй л дээ гэж бухимдав.

Өвгөнд Данзангийн хэлсэн үг бодогдож

- За яахав хүү минь Данзан авсан бол болж дээ яршиг гэхэд Сандагийн хамрын хөлс нь
бурзайж, харлан гандсан нүүрний нь арьс татвалзан хоёр завьжаар нь хөөс цахарч үг хэлж
чадахгүй ээрүүтэв.

- За тийм байдаг байж гэж уухилж байснаа даруу нүд нь долийхоороо нэг долийж ирээд л

- Та аваарай! гэсэн шив дээ. Тэгвэл та Данзангийнхаа хаяаг түшихгүй дээ. Муу өгөр
Данзанг яасан ч зүгээр орхихгүй. Шоронгийн хадаас болгох доо л болгоно. Хэсгийн
төлөөлөгчид мэдүүлсэн. Данзан танд ямар ч хамаагүй шүү, та гомдолтой гэж хэлээрэй гээд л
загнаж гарав.
- Үгүй ер өө! Миний хэдэн малд ингэтлээ зовох гэж байх уу даа! Хэд хоног алга болсон юм.
Иймэрхүү юм хийж явдаг байж. Ай тархи чамайг Данзанг ялд унагаж яах гэсэн юм бол доо.
Энэ яваа насандаа би хүнтэй зарга заальхай хийж явсангүй. Хийх ч үгүй гэж бодлоо. Сандаг
баахан дүрэмдэж байснаа хаалга тас саван гарч одов.

- Энэ муу тахир хар өвгөний хэл нь татаагүй байлтай. Үгний хариу хэлэхгүй таг дүлий юм
шиг гэж эхнэртээ үглэх нь сонсдов. Дасаж нутагласан намаржаа нь муу ханхай хар гэр нь
цөм л хүнийх юм шиг бишүүрхүү санагдав. Энэ ёроороо бол Сандагийнхтай хаяа нийлэхгүй
шинжтэй. Хөгшнөөс нь хойш жаргал зовлонгий нь хуваалцаж хамт толгой хоргодож байгаа
нэг муу хөгшин муурыг нь хүртэл Сандагийн хоёр хүү ноолж тамлаад амар заяа үзүүлэхгүй.
Тэр муур сүүлдээ Сандагийнхны бараанаар орох газраа олж цөхөн зугатаадаг болов. Адгуус
хүртэл залхаж байхад ... гэж өвгөн бодно. Гон бие өвгөн би хүний нялх хүүхдийг ад үзсэн
болох байхдаа гэж өвгөн тэссээр байлаа. Гэвч тэр хоёр эрх хүү бага хүүхдээс гарамгүй хорон
аргаар амьтныг тамлах нь доройд эрэлхүү хатуу сэтгэлтэй улс болох шинжтэй, Сандаг нэг
удаа

- Ажаа та өөрийгөө яая гэж байж энэ муу муураар яах гэсэн юм бэ? Эзнийгээ дандаа
үхээсэй гэж боддог муу ёрын амьтан гэхэд нь

- За хош чи! муурын тэгж бодож байгааг яаж мэдэв. Худалч лүд вэ! гээд л өнгөрсөн. Энэ
муур хөгшнийг нь хэвтэрт орчихоод байхад тэднийхээр эргэлдэж золбин амьтанд хоёр хөгшин
буян бодож хоол унд өгсөөр бүүр суурьшсан хэрэг. Өвгөн эхлээд дургүй байсан.

- Муур өөрөө хүрч ирэх сайн юм гэнэ лээ. Балдий минь миний ус уух хоногийн тоо
гүйцээгүй л юм байх даа гэж эмгэн баярлана.

- Нээрэн ч дээ! Муур зөн совинтой сэжигч амьтан гэдэг шүү. Хөгшинтэй минь сүжрээд
байгаа юм. Ингэж байгаад сэхэж сэрдийж магад гэж өвгөн горьдоно. Үр хүүхэд цөөнтэй хоёр
хөгшинд муур их л хань бараатай. Тэр гурав ийнхүү аж төрөхчээн болж байтал эмгэн үйлийн
үрээс хаашаа ч зайлсангүй нутаг буцлаа. Муур явсангүй. Эмгэнийг амьд сэрүүн байхад орны
нь хөл дээр цагираглаж хуван шаргал нүдээ анивчин анивчин цээжээ хүржигнүүлэн ямбалж
өдөржин унтаж хэвтэнэ. Харин талийгаачаас хойш түүний ор, хэвтрийг үнэрлэж нүдээ
уйтгартайяа анивчина. Тэгээд өвгөний хелийг шөргөөж ямар нэгэн юмыг эрж үгүйлээд байх
шиг зөелөн дуугарч өвөр түрий өөд нь асна. Тэр муу.хөгшнөөс нь хойш урьдынх шигээ тайван
жаргалтай хэвтэхээ байлаа. Хөөрхий ухаант адгуус тэнэг хүнээс дээр юм даа гэж өвгөн
бодно. Талийгаач маань чи бид хоёрт ивээл тусаа үзүүлэхээсээ нэгэнт өнгөрсөн шүү дээ гэж
мууртайгаа хуучилна. Харин Сандагийнхтай айл бууснаас хойш төдий удалгүй гэнэт алга
боллоо.

- Яамай даа. Нүдний үзүүр болж зовж явснаас тэгсэн дээр гэж өвгөн бодовч гэр нь улам
эзгүйрч сэтгэл нь тогтохгүй ганцаардаж байлаа. Хоол унднаасаа илүүчлэн муурандаа
хадгалж гадуур дотуур малд явахдаа түүнийг битүүдээ хайдаг байв. Гэвч муур ор сураггүй
алга болжээ. Нэг орой хонио хотлуулчихаад ганцаараа дэнгийн гэрэлд бөртөлзөж хэдэн эрхи
маани уншиж суутал Сандагийн хоёр хүү дэвхэрч орж ирлээ:

- Ажаа танай муур үхчихсэн тийм ээ гэхэд өвгөн


- Худал хэл. Та хоёр ноолж ноцож зовоогоод байхаар чинь зугтаагаад явалгүй яадаг юм гэв

- Тэгээд хэзээ ирэх юм 6э? гэж бага нь шалав.

- Та хоёрыг томоотой байвал ирнэ гэсэн гэхэд

- Аав үхсэн гэж хэлсэн Үхсэн юм чинь хэзээ ирж байсан юм гэж том нь хэгжүүрхэв.
Өвгөн дуугарсангүй. Муу солир хог муурыг минь алчихжээ. Амьд бол даанч нэг үзэгдмээр
юм. Муу ёрын нүгэлтэй амьтан шүү дээ гэж өвгөний уур хүрэв.

- Ажаа та одоо ганцаараа болсон юм чинь удахгүй үхнэ тиймээ гэхэд ах нь сэмхэн нударч
харагдана

- Хэн чамд тэгж хэлээв гэж өвгөн уцаарлав

- Аав ээж хоёр таныг удахгүй үхэхээр олон хоньтой болно гэсэн ёстой гоё гэхэд ах нь
сэмхэн чимхээд авлаа.

- Хараа хөөе! хүний ухаан сууж байгаа дамшиг байх нь гэж өвгөний уур хүрч байсан ч хоёр
хүүг өхөөрдөн харлаа. Тэр хоёр хоорондоо ёвролцож байснаа уйлалдав. Хоёулаа эцгийгээ
дуурайсан даруу нүдтэй юм гээч хөөе! Хүний мууг л ингэж дуурайна даа. Та нар гэж бодоод
тэр хоёрыг эвлэрүүлэхчээ болж хаалгаараа гаргав.

- Муур эзнээ үхээсэй гэдэг гээд л залаад байсан. Өөрөө л намайг үхэхийг хүлээж байснаа
хэлж байж. Намайг үхэхэд тэр муур Сандагтай мал хөрөнгө булаацалдана гэж бодоо юм болов
уу Тэгж бодож байж ч мэдэх хөөрхийлэлтэй амьтан даа гэж Сандагийг өрөвдөв. Өвгөний тэр
шөнийн зүүдэнд талийгаач эмгэн нь орлоо. Өөрөө зүүдлээд байгаагаа мэдээд байгаа мөртлөө
унтаа сэрүүний завсраар эмгэнтэйгээ уулзав. Эв эрүүл саруул яриа хөөрөө нь тодхон гэж
жигтэйхэн. Хүүгээ дурсаад уйлж байна. Зүүдэндээ ингэж уулзах чинь яасан сайхан юм дээ.
Хүү сураггүй. Данзан, Сандаг хоёр намайг үхээгүй байхад хэдэн малыг булаацалдаж
заргалдаж эхлэв. Багаас хийж сурсан ажил болохоор хэдэн хонь дагаж өдөр өнгөрөеж явна
даа. Бушуухан үхэх юмсан.

- Иш Балдий минь санасны зоргоор болох биш дээ хө. Чи бид хоёр хэзээ идэж ууна гэж
хэдэн малыг өсгөх гэж зовж зүдэрч явав даа хөөрхий! Энэ муу улсын шунал, атаа жөтөө амьд
хүнийг байтугай үхсэн намайг ч амар байлгахгүй зовоож байна. Сүнс минь терлөө олохгүй
төөрч мунгинаж явна гэж ирээд л хуучлав, Өглөө сэрээд бодож байхад ухаан санаад зүүдний
явдал тодорхой! Яг саяхан зэрэгцээд сууж байсан мэт. Муу хөгшний минь сүнс урьд шөнө
ирээд явлаа даа. Чи минь төрлөө олохгүй хэдий болтол ингэж мунгинаж явах юм билээ дээ
гэхээс өвгөнд тэнгэр хол газар хатуу гэгч болов. Тэр өдөр бурхныхаа хайрцгийг уудалж арц
рашаан боож аваад хонио туугаад гарч өглөө,

- Үе тэнгийн өвгөчүүл бүгд хадан гэртээ очжээ. Эрхи эргүүлж, буян базаасан чавганц нар
л голомт сахиж үлдэж. Би гэдэг үйлийн үртэй толгой ханийнхаа халуун гар дээр амьсгаа
хураах хувьгүй амьтан. Үр байлаа ч үртэй хүний жаргал амссангүй. Ингэж хорвоод өнчирч
уйдаж явах гэж дээ гэхээс хувь заяандаа гомдов. Балдий өвгөн сажилсаар зорьсон газраа
ирлээ. Эцэж ядарч байгаа ч гэж жигтэйхэн. Болдогсон бол хөгшнийхөө сүүж тавьсан газар
зэрэгцэж хэвтээд тэр чигээрээ болмоор.

Арц уугиулж рашаанаар ариулав. Муу хэл амыг зайлуулахаараа нэг болж маани мэгзэм
уншив. Хүн хөгшрөх шиг муухай юм алга. Санаанаас цаашгүй амьд сүг болчихоод зүдэрч
явснаас, доройтсон цогцсыг хээрийн буйдад залж орхиод шинэ төрөл олж ургаж цэцэглэх гэж
хорвоогоос явдаг ажгуу. Хөгшин бид хоёр жар далан насыг мянган жил туулаад хүрэмгүй хол
юм шиг санаж явж дээ хөөрхий. Гэтэл нэгэн нас гэдэг нүд ирмэх зуур өнгөрлөө гэж аж
төрөхийн явдлыг өөрийнхөө ой ухааны хэрээр сэтгэв. Бүх л зан үйлээ дуусгаж элдвийг
эргэцүүлэн бодож суухад хавь ойрд нам гүм. Хэт чимээгүйн дундаас үүсэх жингэнэсэн аялгуу
хүртэл нэг мэдэхэд зогсож түүний зүрхний цохилт, тархи судасны лугшилт тодхон
сонсогдоно. Ямар нэгэн эвгүй зөн билэгтэй холбогдсон мэт хэт аниргүй, өөрийгөө мэдэрсэн
байдлаас гарах юмсан гэж хүсэв. Өвгөн тэнд ганцаар биш ямар нэгэн амьд амьтан хамт байх
шиг. Урьд шөнийн зүүдэнд ирсэн эмгэний минь сүнс хамт байх шиг. Урьд шөнийн зүүдэнд
ирсэн эмгэний минь сүнс намайг харж байна гэж бодлоо. Нар баруунаа тонгойн хэсэгхэн
үүлэн сүүдэр хүүшлэн харанхуйлахад харьж яваа цагийн хүйтэн салхи сэвэлзэв.

Харагдах үзэгдэх бараагүй ч хоёр хурц нүд цоо ширтэнэ. Энэ лав миний хөгшний нүд яавч
биш. Тэр минь жигтэйхэн зөөлөн дулаахан нүдтэй байсан даа. Би даанч танилгүй яахав дээ
гэж бодлоо. Зүрх тархинд лугших цус аажмаар бүх биедээ царцаж байх шиг хөшив. Толгойтой
үс нь аяндаа босох шиг болж тэнхэл хүрдэг бол хар хурдаараа зугтан арилж өгмөөр... Саяхан
л өөд бологсдод атаархаж

байгаагүй юм шиг л амьд амьтад руу, амьдрал руу буцаж зугтмаар...

Хөөрхий зайлуул хүн гэдэг цагаа тулаад ирэхээр ийм л аминдаа харам, арчаагүй амьтан
шүү дээ. Хорвоогийн зовлонд юунд нь хоргодно вэ? гэж бодоод сэтгэлийнхээ эвгүй
хөдлөлийг хүчээр дарав.

- Айж байна уу даа зөнөг нохой чинь гэж өөрийгөө зүхээд орчин тойрноо сэм ажиглав
Нүдэнд нь өртөх юм алга. Гэтэл өөрийг нь нууцаар сонжин тандсан өнөөх гал цог шиг хурц
нүд ойролцоох бөөн дэрсэн дотроос цоргин ширтээд байх шиг. Энд намайг авах эрлэг там,
буг чөтгөр байвал одоо л улаан нүүрээрээ уулзья гэж шулуудаад босох гэтэл тэнхэл
хүрсэнгүй, бөгсөө няц гишгүүлсэн сохор хар хорхой шиг доороо оцгонов. Турь муутай хоёр
гараараа газар тулж байгаад хамаг хүчээ шавхан өндийлөө. Өвгөн ийнхүү бөөн дэрс зүглэн
согтуу юм шиг гуйвлан очоод

- Ээ гэгээн дархи минь! гэж уулгалан хоёр гараараа нүүрээ таглав. Тэгээд

- Үгүй байз чи чинь амьд уу? гээд хөгшин тэмээ шиг сөхрөн унав.

- Иш хөөрхий сайн хүнээ энд гэж яаж мэдээ вэ гээд ээрүүтэн дуу нь сааралтаад хоёр
нүдэнд нь лав халуун нулимс дүүрээд ирлээ.

- Хөөрхий муу соль, солир, хөөрхий Сандаг ... овоо доо.. гэж бүр гарч өгдөггүй
нулимсандаа хахаж цацан уйлав. Муужгай өвгөний хэлсэн үгийг ойлгоод байгаа юм шиг
хуван шаргал нүдээ гэмшингүйгээр анивчин анивчин байж цээжээ хүржигнүүлэн өвдгийг нь
шөргөөж аргадав. Өвгөний дотор цэлийтэл уужраад ирэхэд хорвоо ямар нэгэн юмаар дүүрээд
ирэх шиг уужимхан гэрэлтэй болчихлоо.

1996 он
Сормууниршийн ДАШДООРОВ
(1935-1999)

С.Дашдооров 1935 оны 07 сарын 03-нд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт
мэндэлжээ. Дашдооров бага дунд болон Багшийн сургууль улмаар Москва хотноо Горькийн
нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курст суралцаж төгсгөжээ. С. Дашдооров
1955 оноос МЗЭ-ийн "Утга зохиол" сонинд утга зохиолын ажилтан, Өмнөговь, Дундговь
аймгийн аймаг хариуцсан мэргэжлийн зохиолч. МЗЭ-ийн хорооны үргэлжилсэн үгийн
зохиолын зөвлөлийн эрхлэгч, "Монгол кино" үйлдвэрийн ерөнхий редактор, Батлан
хамгаалах яаманд мэргэжлийн зохиолч, "Цог" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн
даргаар ажиллаж байлаа

С.Дашдооров 1950-иад оноос уран бүтээлээ эхэлж "Сэргэлэн багачууд", "Талд татсан
солонго",”Говийн магтаал", "Миний ард түмэн”, “Улайран байгаа тэнгэрийн хаяа", "Хүлэг"
"Айлын хүүхэн Алгирмаа", "Тал бид хоёр", "Миний нутгийн алаг толгод", "Монгол", "Энх
улирал ханхлахад" зэрэг яруу найраг, өгүүллэг

тууж, хүүхдийн зохиолын ном болон "Говийн өндөр", "Дуут хонгор манхан" роман, "Гурван
найз". "Нар хиртсэн жил". "Өндөр ээж", "Эх бүрдийн домог", "Хайрхан өндөр хаа байна". "Их
замын эхэн", "Тэнгэрийн муухай арилдаг", "Саруул талын ерөөл”, "Талын цуурай" кино,
жүжиг, дуурийн зохиол туурвин нийтийн хүртээл болгосон байна.
БУУЖ МОРДОХ ХОРВОО
Малд яваа талын хүн өндөр газар хүлгийн дөр мулталж, хол ойрын бараа харж суух дуртай
санжээ. Тэр заншлаар Төгөө өвгөн хонио тогтоож аваад, сүргийнхээ дунд мориныхоо
хазаарыг амгайвчлан чөдөрлөж тавьснаа өөрөө нэг ноёлогхон толгой дээр гарч суув. Тэр
хааяа хониндоо чимээ өгөн хашхирч, танзны нь торгон ирмэг мөлийж элэгдсэн цагаан хаш
соруултай гаансаа гарган хашхирах дууны өнгө аяыг андахгүй. Эзэн нь сүргээ хэрхэн тогтон
идээшлэхийг захиран дуугарахдаа ч сурмаг аж, Эл удаа хонин сүрэг хаашаа ч гэлээ хошууран
явахыг хориглон дороо тархан тогтохыг захиран дуугарлаа гэдгийг ухааран мэдсэн мэт
налайжээ. Чингэхэд нь хоньчин санасандаа хүрсэн мэт хангалуун царай туяаруулан суувай.
Эднийх хургатай хонио нэг суурь, сувай хонио бас нэг суурь болгон хоёр тусад нь хариулдаг
ажээ.

Төгөө ганц чүдэнзээр асаасан тамхиныхаа галыг ган төмөр толгойг нь барьсан гарынхаа
эрхий хурууны өндгөөр байн байн дарж цогийг нь бөхөхөөс урьтан хавтаганыхаа мөнгөн
тээгэнд сурмагхан цохиж шинэ хутгасан тамхиа асаан угсран татсаар нэлээд азнав.Тамхины
нь утаа талын зөөлөн салхинд, хаш соруул эвлэгхэн үлээх уруулын нь завсраар нэгэнтээ
хөхрөн суунаг татсанаа, баруун зүүн мөрөн дээгүүр нь савсан арилах аж. Зуны тэргүүн сарын
илчит наран духан дээр нь ээж, унаа морь нь эзнийхээ ааш хэрхэн өөрчлөгдөхийг харж, пар
пар тургилан, борог өвс уруулаараа уртайхан ярж нялх ногоо хазлан эргэцнэ. Төгөө хээрийн
хоймор түгдийн завилж суусан биеэ цэхлэн, тамхиа татаж ханасан бололтой, гаансныхаа
толгой дахь цогтой үнсийг гарзшаасан янзгүй хий үлээн хүүдийтэй тамхиа аанай л дадсан
зангаараа баруун ар нуруундаа тээгээр нь бүсээ тэмтчин бөх гэгч нь хавчуулж, үдийн
тунгалаг зэрэглээ бөөн бөенөөрөө цогих тэртээ урдах буурал талын дунд бөртөлзөн цаашилж
яваа морьтой хүний хойноос хараа тавив. Тэгээд өөртее "Ангаа өвгөн ингээд явчихдаг байж.
Нутгийн нуруутай хэдэн өвгөний нэг байлаа даа..." гэж өгүүлснээ ийш тийш ямар нэг юм
чимээ чагнаж бараа харж сэлбэлзэн харснаа, маанийн шад бувтнан уншив. Төгөө хэзээний
шүтлэгтэн биш. Гэхдээ нэг нутгийн настан хөгшид ч юм уу, ер нь таних мэдэх хүн орчлон
хальжээ гэж дуулбал хэдэн маани алба мэт уншдаг болжээ.

Хэдхэн мөчийн түрүүнд тэр буурал талд холдон яваа хүн, хонио тогтоож явахад нь
дайран ирж, нэгдлийн төв орохоор яваагаа ярьж ойр зуурын үг солих зуураа нутаг
нугынхандаа "Ангаа" гэж авгайлуулж дуудуулж явсан өвгөн Хангай бие барсныг дуулгаж ээ.
Төгөө түүнийг сонсонгуутаа ''Өө хөөрхий гэж... Тэгээ юү?" гэж дуу алдсанаа “Саяхан л
ануухан алхалж явсан юм сан... Майн баяраар сургуулийн хүүхдийн барилдаан үзээд налайж
суусан даа . . Тэгээд хүүхэд хүүхдийг л "Сайн барилд", "Нүдээ хар гэм", "Цаад хөлөө гэм" гээд
л олны дундаас хашгичин өндөлзөж суусан юм сан... Бид тэнд сүүлийн удаа хөөргөө зөрүүлэх
учиртай байж дээ ... " гэж харууслаа илэрхийлэн үглэж, Хангай өвгөнийг хүндэтгэн явдаг
сэтгэлээ нээн мориноосоо буужээ

Тэр мэдээ дуулгасан хүнийг Самбаа гэнэ. Самбаа ч мориноосоо буув.

Төгөө ч түүнийг андахгүй хэн хэн нь ааш зангаа мэдэх улс авай. Эхээс энэ л зэрэглээ
наадсан талд төрж эрийн цээнд хүрсэн цагаас уугуул нутгийн бараа ил, сүрэг малын бэлчээр
нийлэн явдаг айлын эзэд болсон санжээ. Өнөө хэн хэн нь жаран нэгнийхээ жилийг ардаа
хийчихээд явж байгаа, залуус харчуудад өвгөд настан гэж хүндлүүлэн налайж суудаг насандаа
ирсэн улс ажээ. Харин Хангай өвгөн тэднийг багачууд хүүхэд ч гэх юм уу, залуус гэж дуудах
дуртай байлаа. Тэр нас намбаар нь ингэж хэлдэг байсан юм уу, нэг бол ажил үйлсээр нь ч
тэгж цэгнэдэг байсан юм уу, бүү мэд. Эсвэл ухаан зүг самбаа сэхээгээр нь ч хэлдэг байсан
юм уу! Хангай өвгөнд хүүхэд гэж дуудагдаж явсан хоёр өвгөн хэн хэнийхээ харуусал уярлаа
цайруулан хөөрөг тамхиа зөрүүлэн ёслох зуур хэд гурван үг солив. Тэгэхдээ, нэгэнт таагүй
мэдээ дуулгасан Самбаа хуруундаа чимхсэн хамрын тамхиа сүжиглэнгүй үнэртэн ам нээж,

- Муу өвгөн чинь ийм хэл дуулаад яаж гэрт гэдийж суух вэ гэж бодоод ... Тэгээд Ангаагаа
нутаглуулахад нь очиж ёс төр гүйцэтгэлцэн бараа болъё гэж шийдээд шогшиж явна даа...
гэснээ холын уулын толгойг гал нь буурч яваа нүдээ онийлгон ширтэж

- Манийг мэдэх настан ч цөөрөөд байна шуу ... Бид чинь энэ уусан ус, суудаг нутгаасаа
хэзээ ч уйдаж чилж байсангүй. Түүн шиг хөөрхий энэ настан буурлуудаа ч бас ад шоо үзэж
байсангүй өсөж өдий хүрч дээ хө... Уг нь хөөрхий өвгөний наян тавны найрыг нь хийчихэж
чадсангүй. Нэгдлийн дарга нар ч бас дотроо бодолтой л байсан байх шүү... Анх нэгдэл үүсэж
асаж байхад чинь манайхан чинь Ангаагийн л амыг харж байсан даа... Тэгээд л Ангааг зөв
зүйтэй явдал үүдэж байгаа юм байна. Зөрж болохгүй ээ гээд л хамгийн түрүүн нэрээ
бичүүлэхэд нь бүгдээрээ л дагав даа... Нэг их нэр заргүй хэрнээ, түмэнд нүүрийн буянтай хүн
байж дээ ... гэхэд Төгөө түүний яриаг дэмжин

- Яриа юу байх вэ, Төрийн нуруу төвшин хүн явж дээ гэснээ "Энэ малд ч мөн нүдтэй
сэн..." гэж бахархангуй дуу алдан түрэв.

Самбаа Төгөөгийн ам дүүрэн эл дуу алдан өгүүлсэн бахархлын үгний өнгө намба хоёрыг
бүр өргөв.

- Хэлээд яах вэ ... гэж сунжруулан өчсөнөө

- Дал хүрч л байхдаа эмнэг тэмээ сургаад явж байсан юм шүү. Ямар сайндаа нэгдлийн
дарга хорих санаатай давхиад очсон чинь нэг эмнэг тайлаг тавхайлдаад уначихсан хонь
эргүүлж явж байж "Арай та минь эмнэг тэмээ сургаж яваа юм биш биз дээ" гээд асуучихаж.
Тэгсэн чинь мань өвгөн "Тэгэлгүй яах вэ" гэхээр нь бас ч сайн үнэмшсэнгүй. Тэгээд "Бага
тэмээ унаж явж наад яс үсээ эвдэж хүүхэд багачууддаа гай болов оо” гэхэд нь "Эмнэг бага
малыг насны аагаар сургадаггүй, намбаар сургадаг юмаа дарга минь. Хоёрт бага тэмээний
явдал биед хөнгөн байх юм" гэж. Тэгсэн чинь тэр жил нэгдэл, амины нийлсэн хорин хоёр
эмнэг сургачихсан байсан гэдэг шүү ... Түүнийг нь мэдээд нэгдлийн дарга, мань өвгөнийг
олон эмнэг сургажээ гээд спортын мастер цол олгуулах гэсэн нь, эвлэлийн гишүүн биш юм
гээд цаанаас нь татгалзсан юм гэнэлээ гэж талийгаач өвгөний паян, сайн үйлийг нь дурсан
хууч дэлгэхэд нь Төгөө ч дэмжив. Тэр

- Манийг бодохноо ёстой малчин хүн байсан даа. Биднийг одоо дарга нар тэргүүний
малчин, мэнд сүрэгтэн энэ тэр гээд л магтаад байна. Ангаагийн дэргэд бид юу байх вэ дээ.
Энэ дарга нар бага хүүхэд, өндөр настан хоёрын ажлыг үзэх биш. Дундуур нь хараад байгаа
юм. Далан долоо гараад хөөрхий мориныхоо нуруунд гарч чадахгүй боллоо. Ингээд унаа унах
буян хийсээд өгдөг юм байна гээд бүр гутарчихсан сууж байсан даа. Би бүр нүдээрээ үзэж,
чихээрээ үгийг нь дуулж сонссон толгой доо... Бид ер нь Ангаагийн насан дээр яаж шүү явах
юм бол? ... гэж толгой сэжин өгүүлжээ.

Төгөө, Самбаа хоёр дуу дуугаа авалцав. Хангай өвгөний тухай яриад байвал хонины нэгэн
хишиг өдөр багадах мэт байлаа. Ер нь хэн хэзээ нэгнээ нас өөд болоход нь мурий хазгай
гишгэж явсныг нь дуудаж байлаа? Харин тэр хүний гэгээн цагаан мөр, хэнд хэзээ хэрхэн ач
тус болж явсныг нь мэддэг бүхнээ хөөрөн дурсгалыг нь хүндэтгэдэг сайхан заншил байдаг
санжээ. Үүний учир, хоёр өвгөн мөд барахгүй яриа хууч хөөрөг зөрүүлэн ёсолж, хоёул босжээ
Самбаа мориныхоо жолоог хумин мордож, цулбуураа барин явуулын хүнийг хүндэтгэн босож
зогссон Төгөө уруу хандаж:

- Энэ хойд дээгүүр гараад ирсэн чинь, далай цагаан хонь налайн харагдахаар нь баярлаж
л байлаа. Тэгээд ажсан чинь чи явж харагдана гэж өгүүлэн унааныхаа толгойг өмнө зүг
залав. Төгөө

- Чи минь тэгээд Ангаагийнханд намайг ямар байдалтай байж байгаа хэлээрэй дээ. Уг нь
би ч гэсэн өвгөнийг залах нутаглуулахад нь байх л ёстой хүн дээ ... гэв. Самбаа ч түүний
аргагүй байдлыг ухаарч байгаа бололтой толгой дохин морио давьчин салж явав. Төгөө
түүний хойноос харан хэсэг зогсож байснаа морио хөтлөн явгаар хэд алхаж, хоёр талдаа
налайх хонин харав. Хонь тогтуун идээшлэн, эхээ даган нялх ногоо гоочилж байгаа шинэ
төлийн өнгө зүс содхон цайрч цагааран харагдана.

Самбаагийн далай цагаан сүрэг дайралдлаа гэсэн үг учиртай байлаа Монгол хүн ямар нэг
яаруу тулгуу ажил хэргээр явж байхад халуун хошуут хонин сүрэг юм уу, адуу дайралдвал
бэлэгшээн явдал хэрэг сайн сайхан бүтэхийн өлзий дэмбэрэл гэж үздэг ажээ. Тэгээд Самбаа,
бэлэг дэмбэрэл бодон тэр үгийг хэлжээ. Төгөө ч учрыг нь ухааран урамтай үлджээ. Тэгээд
нялх хурга мал тонших бүргэд хонь малынхаа ойр эргэлдэн байх нь гэж хөх тэнгэр өөд
саравчлан бараа харж, сэжигтэй юм үл үзэгдсэнд морио чөдөрлөн тавьж энэ толгой дээр гарч
тамхилан суугаа ажээ.

Самбааг бөрт буттай талын хэвгийд шоволзон торойсоор бараа тасартал нь өөрийгөө
саатуулан харж байснаа, нугалж суусан өвдөгний ойр гарт өртсөн жижиг жижиг чулууг хэд
гурваар нь түүн нойтон алган дотроо өнхрүүлэн эрхи мэт нэг нэгээр нь имрэн сэлгэснээ,
ганц ганцаар нь эрхий хуруун дээрээ гарган нясалж саатав. Тэгснээ солгой гарынхаа алгыг
дээш харуулан эвэршиж гараг жилийн тооцоо хийв. Тэр Хангай өвгөнийг хэзээ нутаглуулах
нь вэ гэж тунгаан үзжээ. Тэгээд маргааш юм байна гэж өөртөө өгүүлэн хонь малаа харж ахин
чулуу түүн алгандаа өнхрүүлэн саатав.

Төгөөг орь залуу явахад Ангаа хэмээх Хангай гэж нарийхан нуруундаа шар ногоон дурдан
ч юм уу бажгар өргөн гэгчийн ороож, хошмогтой цагаан тоорцог чихийг нь сөхөн өмссөн
ануухан өндөр хар хүн байлаа. Нүд булаахааргүй ч товхийсэн мөнгөн тоногтой эмээл хазаар
хэрэглэхийн дээр зун бол бэлгүй хэт зүүн, өвөл бол ясан савхтай үйсэн иштэй хутга бэл
сэлттэй нь бүрэн зүүнэ. Тэрбээр адуутай дайралдаад унага дааганаас нь аваад азарга
морьдыг нь шинжиж байдаг зантай адуунд хайртай, сайн морь унах дуртай гялалзсан эр
байлаа. Харсан үзсэн мал, дэл сул алдуул тааралдвал андахгүй, эрэл сурлын хүнд тус
хүргэхийг нэр төрийн хэрэг мэт мөрдөн, ядарч зүдэрсэн хүнд тус дэм болохыг ариун үйлс
гэж баримтална. Харин морь малдаа ширүүн хүнд нүүр өгөх дургүй. Түүний эдэлж унасан
морь нь хэзээд өнгөлөг, гундаж эцсэн явах нь нүдэнд үл өртөнө. Хартал талын салхи сөрөн
дээлийнхээ сугыг хөөрөгдөн давхивал давхиж л явдаг, сольж юүлж амжихгүй хэд хонож байвч
тэгтлээ хүндэлнэ. Бүр хөгшид настан Хангайг үнэхээр морь унаж эдэлж сурсан хүн гэж
магтана. Төгөө залуу насандаа, Хангай шиг үеийн харцуул залуустай, түүн шиг морь малаа
эдлэхсэн гэж яриан дундуур хавчуулж морин толгой алдахгүй уургаа шидэхийг нь хүртэл
бахархан хөөрч байсан нь зөндөө. Өнөө эргэн санавал Хангай сайхан эр явсан ажээ.
Одоогийн хүүхдүүдэд тэр тухай яривал "Энэ бөгтөр өндөр өвгөн тийм хүн байсан гэж үү"
хэмээн гайхаж мэднэ. Гэвч Төгөөгийн үеийнхэн мэдэх аж. Тэр ч байтугай Төгөө нэгэн үе
Хангайг гэрийнхээ босгыг алхан орж ирвэл, эзэгтэй нар хүндэтгэн дээшээ залж, идээ
будааныхаа дээжийг барьж, гэрийн эзэд хууч яриа дэлгэх, хурдан морио шинжүүлж, түүнээ
олзуурхан ярих дуртай байсныг гайхдаг байжээ. Зарим хүн Хангайтай аян зам нийлэх ч юм
уу, аль нэг ажил төрөлд хамт явснаа аз тавилан мэт ярилцах агаад түүнтэй ойр дөт үерхэж
нөхөрлөх, айлсаж саахалтсаж нүүж суухыг хичээж байдаг хүн захаас аван тааралддаг учрыг
нь олж цөхөхдөө дэмий л өөртөө "Ийм нэг олондоо буянтай явах нас намба ирэх болов уу?"
гэж боддог байжээ Түүгээр үл барам Төгөө тийн нас намбын бараагүй цагтаа Хангайд нэг их
тус болж баярлуулах юмсан гэж цээжиндээ бат санаж явсан цаг ч бий ажээ.

... Баян Садын хүргэн болоод байсан тэр зун. Төгөө Садын бараан голдуу зүсний таван
азарга адууг нь Бор-Өндөрийн цаваас өглөө болгон цуглуулан Хашаатын худаг уснаа, Сад хүү
хоёртой ховоо сэлгэн усалж хүргэн хүү хүчээ харуулж явав. Тэгтэл гүү барих болж хавийн
харчууд унагыг нь уургалж туслахаар хуран иржээ. Нэгэн усныхны хэний нь ч гэсэн унага
барих үед унаа унаж уурга барьсан эр хүн сураг чимээ л авсан бол ёс мэт цугларч онгон эмнэг
унагыг нь барилцаж ороо догшны нь уургалалцаж хөл болдог эртний заншил байлаа. Гэрийн
эзэд ч жилдээ ганцхан тохиох тэр өлзийт өдөр ирсэн болгоныг найр тавин угтаж, гүүгээ
барьсны дараа үрсийн идээ шүүсээр дайлна. Түүний дээр сайн уургач айлын хүргэн болоод
анх гүүг нь барилцах гэж байлаа. Садын адуу чийрэг догшин, түүгээр нь ч гэрийн эзэн
бахархана. Түүний учир Төгөө хадмынхаа нүүрэн дээр уургаа хугалах ч юм уу, унаганы
толгой алдах вий гэж битүүдээ түгшин зовж байлаа. Харвал, хадам эцэг нь адуугаараа
аагархан унага барихаар ирсэн улсыг голж шилэх мэт алхаа гишгээ, харц нүд нь нэг л
эгдүүтэй ондоо харагдах аж. Тэгэхэд нь Төгөөгийн зүрх бүр үхэж байлаа. Хүний ид хав, эр
бярыг сорих мэт хурааж ирсэн адуу, шинэ буусан дэнж дээр угсарч татсан таван зэл угсрахыг
нь угсарч, зэрэгцүүлэхийг нь зэрэгцүүлж татсан дэвжээн дээр багшран, олон хүний
бараанаар ороо догшин нь омгорхон сүртэй хуухирна. Тэгтэл яг унага уургалах цаг болж,
морьтой хүүхдүүд адууны тал талд гаран хурааж хумихаар хөвсөрч, эрчүүд уурга хуйваа
угсран ногт чагт арзайтал нь барьсан улс зэл уруу ханджээ. Төгөө өвдгөө чичруүлэн
хадмынхаа уургын халиун моринд уургаа тулан мордохын зуур эргэн тойрныг харвал Хангай
хусан уургаа барин бас уургынхаа урт хүрэн морио уначихсан ирж яваа харагдлаа. Төгөө
түүнийг хармагцаа уулын чинээ түшиг тэнгэрээс буусан чинээ баярлажээ. Баян Сад ч түүний
барааг хармагцаа биеийн нь хөшөө гарсан мэт болж дуу шуу болон хөгжиж, шальдархан
уургач нар сүрдэх мэт болжээ. Сад багц багцаар нь багласан ногт чагт гарынхаа бугуй тохойд
сэгсийтэл нь углан алхах зуур Хангайд хандан,

- За чи ирсэн хойно болох нь тэр ... гэж сэтгэл хангалуун өгүүлэхийг сонсоод гэнэт
Төгөөгийн бадарч ассан баярын гал унтрах шиг болж хор шарын утаа цээжинд нь уугин
баагих шиг болжээ. Тэр хадам аавынхаа баясангуй байгаад гомдон хорсож, Хангайг адлан
бухимдаж дэмий л уурганыхаа хусан ёзоорыг нойт оргитол атган авлаа гэтэл бас үеийн
харчууд: нутаг усны уургач нар Хангайг "Ангаа”, "Ахай” болон сүр сүлдээ түүнд өгөн
хэзээний давлиун зангаа гээх шиг болж ахуйд "Муусайн долигонуур юмнууд ..." гэж дотроо
голон омог ааг нь шатаж байлаа. Тэгснээ, ороо хангал барьж хөөж байгаа газар, Хангайн
барааг харсан шальдархан уургачид уургалах гэж байгаа мориныхоо толгойг олохоо болин
мунгинах ч юм уу, зарим нь уурга хуйваа моринд алдан, нэг бол эмээл дээрээсээ хуу татуулан
халааж холиох нь ёс мэт тохиодог гэж хөөрөлдөхийг нь бишгүй сонссон тул бас ч
хулчийсхийжээ. Хангай, Төгөөг ийнхүү шатаж явааг даанч ойлгосон янзгүй Садын араас
морьтойгоо даган ойр зуурын үг солин шинэ татсан зэлэн дээрээ биесээ түрэн тал тал
тийшээ хуухиран тачигнах адуун сүрэг уруу нүд тавин явж байв. Гэтэл зэлний дэргэд ирүүт,
Сад өнөө олон ногт чагтаа арц унгатган ариулж ёслоод өврөөсөө урт цэнхэр хадаг гаргаж

- За Хангай минь, ууган унагыг минь уургална даа ... гэснээ амыг нь түүн рүү харуулан
хандав. Ийм ёс төрийн явдал болно гэж бодоогүй Хангай цочсон мэт эмээл дээрээ хавьчин
суудлаа засангуутаа цээл сайхан хуйв угсарсан урт уурганыхаа толгойг дээшлүүлэн бүр
ёзоороор нь газар тулан босгож зүүн мөрөөрөө түшин тонгойж

- Сад минь юу гэсэн үг вэ? Хүү чинь байна, хүргэн чинь байна Цаадуулынхаа нэгээр
уургалуул ... Адууны чинь эзэн гомдоно ... гэж татгалзах дуунаар Төгөөгийн нөгөө бухимдал
пурхийн арилж, Хангайд тэрхэн зуур жигтэйхэн их баярлажээ. Сад ингэхэд нь яахаа мэдэхгүй
дороо зогтусан зогсов. Тэр "За энэ нусгайнууд унага жигшээчих вий Толгойг нь олохгүй,
уургалах гэж байгаа нь энэ гээд ороолгож хөөгөөд ороо болгочихож мэднэ" гэж илэрхий
голсон янзтай дэвжээ тойруулан харжээ. Сад ингэж ч хэлж чадах хүн байлаа. Өөрөө морь
уургалахдаа тааруухан хэрнээ хүн их голомтгой юмсанжээ.

Төгөө "хэнийг шилдэг бол доо?" гэж бодон хөндийхөн харзнан хүлгийнхээ амыг тогтоож
ядан байлаа. Сад өнөө хадгаа барьсан чигээрээ ам ангайн хэсэг зогссоноо их л шийдмэгхэн
Төгөөг гараа занган дуудаж, уурганы нь толгойд урт цэнхэр хад намируулан уяжээ. Тэгээд ч
бүүр баярлаж гүйцэв. Гагцхүү эл ёс төрийг нүүр улайлгахгүй гүйцэтгэхсэн гэдэг бодол
сэтгэлдээ дүрэлзүүлжээ.

Хадаг уясан урт уургаа суналзуулан, хамгаас түрүүлж ууган унага уургална гэдэг
үнэхээрийн нэр төрийн хэрэг байлаа. Хүн болгон л энэ нэр төр, итгэл найдварыг хэрхэн
өргөх нь вэ гэх шиг Төгөө уруу харцаа хандуулж зарим нь шоолж сонжсон янзтай жуумалзан
харж хөдлөх барихыг нь ажин анажээ. Хангай тэр өдөр нялхавтархан хоёр унага ёс болгон
уургалаад л зэл уруу адуу хураалцан хашилцаж шинэ тулгар уургачдыг урамшуулан дэмжсэн
үгээр шагнан, цойлж одсон хэд гурван адууг хэрхэн эргүүлж ирэхийг хүүхдүүдэд зөвлөн
бусдыг хөхүүлэн байжээ. Харин Төгөө хорьж болдоггүй хорин насныхаа аагийг чухам нэг
гаргаж өнөө хадгаар мялаалгасан уурганыхаа эзэн, ямар уургач болж яваагаа гайхуулах шиг
болжээ. Хангай таван азарга адууны унага зэллэж дууссаны дараа зэлэндээ тэлчлэн дэвхцэх
унага харж Сад уруу "Адуу чинь өснө өө! Энэ сүргийг чинь эдлэх эзэн нь ирсэн байна шүү"
гэжээ. Энэ үг Төгөөг магтсан үг байлаа. Тэгээд нэр төрийг нь өргөж өгсөн Хангайд дотроо их
баярлан хэзээ нэгэн цагт энэ хүнийг нэг баярлуулан гэж бат санажээ.
Төгөө ийнхүү өнгөрснийг дурсан бодож "Би чинь тэгээд, өнөө өөртөө амласандаа хүрч,
Ангаагаа баярлуулж гялайлгасан билүү?" гэж бодов. Ер нь бодоод байхад хүн санахаар
гийгүүлж гялайлгасан юм санаанд нь орж ирэхгүй байлаа. Хангай өвгөн, зөвхөн адуу малд
хайртай, эмнэг догшинтой ноцолдсон гүжир гүдэсхэн хүн биш байлаа. Нутгийн олон бэлчээр
ус таньдаг, бичиг ном мэддэг гэж хүндэтгэхийн дээр өөр хүний тусыг эрж хүүе хаая гэж
хошуу цорвойдоггүй эр явлаа. Нийтээр бичигтэн болоогүй байхад Хангайгаар захидал бичиг
дуудуулах юм уу, өргөдөл айлтгал, захидал занаа бичүүлэх гэж унаа хөл болон очдог улс олон
болоод ч тэр юм уу, хий сүрдсээр яваад өдий болсон шиг санагдана. Тэгээд цагаан сараар ч
юм уу, сар шинэ гарсан хойно уулзаж учраагүй бол нүүр тулсан газар амры нь эрэн золгож
энд тэнд дайралдвал "Ангаа, Ангаа" гээд л нүдний нь дор бузгайрхан явснаас бус магнай
тэнийтэл нь баярлуулах гэж орь залуудаа санасан санаандаа хүрээгүйг бодохоор гэнэт

сэтгэл нь тавгүйрхэн хямарч, зүрх нь гунигтай цохилох шиг болжээ суудлаа засаж. гаанс
тамхиа гарган дахин нэг шунаг гэгч нь нэрэв. Тэр сэтгэл тавгүйдэх үедээ ийн тамхиа түргэн
сорон, утааг нь бөөн бөөнөөр нь шившин сэлбэлзэн аягладаг ажээ. Төгөө холдон байгаа
хонь, тохоотой эмээлдээ түүртэн хэвтсэн морио ч ажсангүй, хэсэг зуур өөрийн бус сэтгэлийн
хямрал бухимдалд орон гацжээ. Бодон бодоход тэр Ангаа өвгөнд төлөх ёстой өрөө төлөөгүй
хүний мөсгүй зан гаргасан мэт заавал түүнийг цайруулахгүй бол сэтгэл ер амрахгүй мэт
санагдах ажээ. Тэр, аль цагийн санаж бодож явснаа хүн олонд хэлж явсан ч биш гэж нэг
бодсон авч энэ бодол сэтгэлийг зогоон аварч чадахгүйг бас ухаарчээ. Тэгээд нэгэн зуур
Самбаад ч яльгүй атаархах сэтгэл төрж санаа бодлоо сатааруулан ханьсаж асаасан
тамхиныхаа утааг хайнгадуухан үлээж гаансаа түрийлэн хавтгаа бүсэндээ хавчуулан
шийдмэгхэн босов. Төгөө, Ангаа өвгөний оршуулгад очих санаатай хэдий оволзовч ардах
ажил төрлөө орхиж болохгүй байлаа. Гэрт хөл муу ганц хөгшин нь хоёр ачтайгаа байгаа аж.
Тэр ядаж, унаа унаад хонь малын хойноос шогших чадалтайсан бол нэг хоногтоо орхиод
явчихаж болох сон. Өвгөнийг баярлуулах хөг өнгөрсөн ч атугай, үлдэж байгаа үр хүүхэд
төрөл төрөгсдийнх нь уй гашууг хуваалцаж цогцос шарилыг нь өргөлцөн уул усы нь
түшилцэхэд сэтгэлийн сэв арилах шиг санагдана. Дэмий л хий адган учир зүйгээ ядан цөхөж
эхлэв.

Шороо чулуу шүжигнүүлэн алхаж ирэх чимээнээр хажуулдаж хэвтсэн морь нь эзэн уруугаа
нэгэнтээ соотосхийн харснаа залхуутай гэгч нь чөдөртэй хөлөө тэлчлэн босов, Тэгснээ
эмээлийнхээ гөлөм дөрөөг шигшин шилгээхэд нь Төгөө амандаа "шийг-шийг шившиж,
мориныхоо толгойд эвхсэн жолоо цулбуураа тайлан хазаарлаж чөдрийг нь аван ганзагалаж,
биеийн нь чилээг гарган хэдэн алхам хөтлөн явснаа мордон хоёр тийшээ холдон одсон
хониныхоо хойноос товор товор алхуулжээ..

Өдрийн нар зулай дээр ээн, холхи хэцийн цохио гялталзан бүр алс хүрэн хөндийн дунд
ганц нэгхэн хуй босон замхарч харагдана. Төгөө аанай л түжир түжир алхлах мориныхоо
явдалд бүүвэйлэгдэн хүний амьдрал, нас намтар үндэст өвс ногоо мэт урган дэлгэрч гандан
гундаж, мөнх бусын салхин хүрдэн автан нисдэг орчлонгийн жам ёсыг уяран бодсоор явлаа.

Энэ нутгийнхан талийгсдаа "Хөх-Өндөр" хэмээх өнчин өндрийн өвөр залуу энгэрт
нутаглуулдаг ажээ. Тэр газар Төгөөгийнхеөс хагас өртөө шахам зайтай. Нэгэн хадтай дэл,
хоёр зузаан гүвээ давахад л бараа нь харагдана. Нэгдлийн төв бол түүнээс цааш, бас хагас
өртөө зайтай. Тэндээс л Ангаа өвгөний сүүлчийн аян замын цуваа наашилж Хөх - Өндөрт
ирнэ гэдгийг Төгөө дотроо бодон түрүүхэн өдөр жил тооцон үзэж байснаа санав. Төгөөгийн
сувай хонь тэр Хөх - Өндөрийн чиг бэлчин яваа харагдана. Нөгөө суурь нь өөр зүг толгой
хандуулжээ. Нөгөө хоёр сүрэг хониныхоо алийг нь түрүүлж эргүүлэхээ шийдэж ядан
гэлдрүүлэв. Тэгснээ гэнэт нэгэн мэргэн сайхан санаа олж өөртөө олзуурхан морио давиран
нялх бага төл бүхий хонь уруугаа холхон айлын хэр шийдмэгхэн цогиулснаа морио татан
алхуулав. Ухаа морь нь түүнээс ч хол давхих шинжгүй байлаа. Ер нь эзэн хөлөг хоёрт түүнээс
ч хол дэргэх хэрэгцээ байсангүй. Тэр хониндоо дөхөн өөрийгөө дэргэд нь байгаагаа мэдэгдэн
нэгэнтээ чимээ өгөн хашхираад ойрхи нэгэн өндөр дээр гарч суув. Энэ удаа тэр тамхи
гаансаа угсарсангүй, харин зүүн ар сүүжин дээрээ түнтэгнэн явсан ширэн савтай хоёр
нүдний дурангийнхаа оосрыг тайлан авч хол ойрын бараа, ийш тийшээ бэлчиж яваа адуу
малыг ажин дурандав. Тэр саяхан бодож олсон санаандаа сэтгэл ханан царай тавиран
баясжээ. Төгөө сувай хонио дурандав. Хонь нь тун тогтуун цаашилж байв. Хавар эрт гарсан
хурга, эхээ даган цайвалзан гялалзах нь өвсөн дунд цацсан сувд мэт өнгөлөгхөн харагдана.
Төгөө За, та нар цаашилж л бай. Хөрвө хурга заяа нь унтаж хоцрохгүй. Ойр хавь ч айл суурь
байх биш. Явж байвал явж л байг ... Орой тийшээ барааг чинь нэг хараад авамз ... Хээр хонож
сураагүй биш ... Хотгүй отор гэж хичнээн ч жил хийж ирэв дээ ... Харин энэ жилийн хувьд
гэвэл анх л хээр хонох нь ... Тэгсэн ч яах вэ" гэж өөртөө ярьж суулаа.

Хургатай хонь нь эзнээ бүчин налайн ирснээ эргэн тогтож, сүү, нялх ногоо хоёрт бойжиж
махалсан ишиг зүггүйтэн бөөн бөөн хадан дээр үсчин гарч биесээ хөөн тоглонгуутаа зөндөө
яваа хурганууд өдөн сээтэгнэхийг нь өхөөрдөн баясав. Малынхаа өнгө зүс; цовоо цолгиныг нь
харахдаа сэтгэл нь хөөрч байдаг нь малчин хүний зан ажээ. Төгөө морин дэл дээр бодож
олсон санаа, хариулж яваа сүргийнхээ сэргэг чийрэг өсөж торнин буй төл хоёрт олзуурхан
аашилжээ. Эзнээ бараадан ирсэн сүрэг бүр ч тогтвор орон налайж зарим хонь цатгалдсан
янзтай хөл жийн хэвтэн харагдана. Бас өвс ногоо гоочлоод төдий л удаагүй хургад ханьсан
хоёр гурваараа бөөрөө нийлүүлэн буруу зөв харан хэвтэж ухаан зүггүй унтаж ч байгаа
үзэгдэнэ. Төгөө түүнийг өнөө л өхөөрдсөн чигээрээ баяслын гал гялалзсан нүдээр ширтэн
харж "Хөөрхийс ... Хоол явдал хоёртоо ядарч ... Томоогүй л амьтаддаа" гэж шивнэв. Нялх
хурга ишиг ингээд унтчихаараа сүргээсээ хоцрон гээгдэх нь бий. Бас элээ шувуу элэг барин
дайрч давшилж гоочлох нь тохиолдоно. Төгөө түүнийг юун эс андах билээ. Нойр хоолгүй
шавдаж байж төллүүлж аваад, нохой шувууны хоол болгочих вий гэж бага нялх хурга ишигний
хойноос нүд салгахгүй харуулдан хариулна. Уг нь, тийм бага балчир төлийг гэрийн ойр
хариулах ёстой авч Төгөө гэрийн бараа ил газар малаа хариулах дургүй. Тэр ч байтугай
гэрийнхээ бараа ил, холын овоо толгой дээр ч суух дургүй зантай хүн, Нөхөн санавал, энэ
занг өнөө Хангай өвгөн сургасан аж. Нөгөө баян Садын хүргэн болоод нэг хоёр жил болж
байсан цаг, адуу малд явж байхдаа гэрийн бараа ил, холын хяр овоон дээрээс гэр уруугаа
дурандах дуртай байжээ. Тэр, хэн хэдийд манайд бууж мордож явна вэ, хэдий хэр болов,
гэрийн яндангаар утаа гарч байна уу, үгүй юу гэж анадаг байжээ. Нэгэн удаа тийн гэр уруугаа
дурандаж суухад нь Ангаа хаа ч хүрч явсан юм, хос морьтой дэвэлзэн газраас ургах мэт гарч
ирэн дөрөө мулталж, унааныхаа хөлсийг сэврээн саатах зуур юу хийж, юу бодож суусныг нь
цээжин дотор нь ороод үзсэн юм шиг

- За, хүү минь тогоо шанагаа манаад л, тоононыхоо утааг дурандаж сууна уу? Битгий тэгж
бай. Зүдэг гэдэг юм. Малд яваа эр хүн чинь холыг харж явдаг юм. Наад зах нь гэхэд чамайг
эхнэрээ хардаад тэндээс харуулдаж суудаг гэж тоглоом болно. Гэрийн эзэн гэдэг чинь, гурван
давааны чанадыг байг гэхэд гурван гүвээн чанад санаа бодлоо бэлчээж явдаг юм ... гэж
сургажээ. Тэгэхэд Төгөө үнэхээрийн их ичиж, өөртөө.үүнээс хойш ингэж суухаа больё гзж
бодсон аж. Тэгээд ч уяа шонгоо эргэлдэн харуулдахаа больж, уул уулын бараа толгой ширтэж
ухаан бодлоо холын холд бэлчээхийг хичээн, орон гэрт хоргодомтгой муу зангаа гээжээ. Ер
нь, хөөрөг зөрүүлэн ёсорхон тав арван малаа бөөцийлж өсгөн, хол ойрын хүнд нутаг ус, айл
саахалтынхаа нэр төрийг өргөн явах, хүний арчаа овсгоог хэнээс сурч мэдсэн юм бэ, хэн хэлж
өгч байсан юм бэ гэж бодоход уйдаж цөхөөгүй нутгийн настан буурал, түшиж тулж явсан мэт
санаанд нь цалхийн буухуй зүрх сэтгэл уяран байв

Төгөө оройн нар ташсан хойно сувай хониныхоо хойноос ухасхийн бараа харав. Сүрэг нь яг
л өөрийн нь бодсоныг мэдсэн юм шиг Хан -Өндөрийн наад гүвээн дээр налайж байгаа
харагдана. Салхины чиг янзыг үзвэл баруун урдаас үе үесхэн үлээж шөнөө эргэн хонох,
чигийг барин зугуухан хотондоо дөхүүлэн иржээ. Хөгшнөө "Сувай хонио яачихаад ирж байгаа
нь энэ вэ" хэмээн гайхан асуухад нь "Өнөө шөнөдөө хээр хонуулъя гэж бодлоо хө" гэжээ.
Чингээд Ангаа өвгөнийг өөд болсон тухай хөгшиндөө дуулгаж, өнөө гэнэт төрсөн мэргэн
бодлоо ч бас ярьж, үдэш нь шар тос хайлан зулын гол ороож мөнх галын бяцхан тасархайг
Ангаа өвгөнд зориулан өргөжээ. Хөгшин нь ч бас нутгийн нэгэн настан нуган олноо
орхисонд гаслан харуусаж яагаад бага залуудаа түүнээс сүрдэн айж эмээж явдаг байснаа
хөөрөлдөж, хоёул "Бид чинь, энэ хойд үедээ Ангаагийн жишээний байр суурь эзэгнэн байна
уу?" гэж яриа дэлгэсэн аж.

Өглөө нь бараг үүр хаяарч байхад Төгөө хээр орхисон сувай хониныхоо барааг харахаар
морио барин мордов. Үнэхээр санаснаар нь салхи зүүн хойд зүгээс сэвэлзэж байлаа. Тэр,
Хөх-Өндрийн бараа харагдах хэц, нэгэн гүвээ даван замдаа бэлчиж байсан баахан адууг хөөн
өчигдөр хониныхоо бэлчиж байсан гүвээн дээр гарч ирлээ. Тэгэхэд үүр манхайтал цайж дууч
болжморын жиргээ намдан, хээр агь шарилжийн шинэхэн үнэр сэнгэнэж байлаа. Хээрээр
ширүүхэн хөөсөн адуу явдалдаа халан Төгөөгийн бууж үлдсэн гүвээг орхин Хөх -Өндөрийн
зүүн суга чиглэн цувран одов. Төгөө хоёр нүдний дурангаа гарган хонио олж харахаар Хөх -
Өндөрийн хавийг нэгжин хайж гарав. Ер гялайх цайх юм нүдэнд нь үл өртөхүй, санаа яльгүй
зовнин "Өнөө унасан бух үгүй, уулын буга ч үгүй" гэгчийн үлгэр болох нь уу гэж боджээ.
Ургах нарны түрүүчийн туяа баруун тэнгэрийн хаяанаа сүүмэлзэх уулсын магнайд шижиртэн
тусаж төдөлгүй их талын улаан наран дорно зүгт нэлийн бүүдэгнэх гүвээ, толгодын чанадаас
үүлгүй, манхайн цэнхэртэнэ. Төгөө хоёр нүднийхээ дурангийн дугуйд хамаг хараа нүдээ
хандуулан орчныг харуулдсаар ямар ч бараа олж харсангүй. Хамаг бодсон санасан нь бут
нуран унаж байх вий гэж бодохоос зүрх нь пал пал түгшүүртэй цохилж эхэлжээ. Тэгээд,
нүднийхээ чилээг гарган түр дурангаа салгах зуураа багцаа хайн өчигдөр бэлчиж байсан
хониныхоо мөрийг хавь ойроороо ажиж мөрөөр нь хаашаа явсныг нь мэдэхээр шийдэв. Тийн
морио хөтлөн мөр хайн айлын хэр зайтай явж ч үзэв. Нүдэнд нь юу ч туссангүй. "Ямар
хаашаа лүд вэ?" хэмээн хамар дороо хараал тавин гайхахуй, оройны нь үс өрөвсхийн босох
шиг болж, бүх бие нь ширвээтэн жихүүцэсхийжээ. Тэгээд аанай л газар өвдөг нугалан сууж
армаг тармаг буттай ухаа, Хөх-Өндрийн ар, шаваг шарилж, харгана сэгсийх хоолойг ахиад л
нэгжин харлаа. Урган гарч байгаа нарны гэрэлд хавийн бараа улам тодрон дурангийн нь
хараанд гадаалж яваа бозлог хүртэл тусаж байлаа. Гэтэл сүрэг хонины бараа байдаггүй.
Төгөө гайхширсан янзтай дурангаа өвөр дээрээ тавьж өлөн шүлсээ хэлэн дээрээ цуглуулан
газар нулимснаа "Арай эндээ тогтож хонолгүй гэр хотоо гээд эргэчихдэг юм биш байгаа даа!"
гэж ганцаараа ярив. Гайхахдаа тэр ганцаараа ярьжээ. Эзгүй хээрийн талд ийнхүү дүнгэнэтэл
ярьсандаа ичиж, гаанс тамхиа хань татан нэрэв. Тэгэхдээ ч өнөө л хониныхоо барааг олоод
харчих гэсэн хорхой дүүрэн энэ тэрийг гүйлгэн харсаар байлаа. Түүний нүд тэгтлээ ч
муудаагүй аж. Нэгдлийн төвөөс Хөх - Өндөр хүрэх замд бусдаас ноёлог нэгэн нүцгэн нуруу
бий. Түүн дээгүүр гарч ирэх давж орох юмны бараа эндээс тодхон харагдана. Төгөө ямар нэг
зөн совинд хатгуулсан мэт тийш хараа тавив. Тэгтэл ... Мандаж байгаа нарны гэрэл дагуулан
нэгэн ачааны машин дүнхийн гарч ирж байгаа харагдав. Төгөө гаансаа зуусан чигээрээ өвдөг
дээрээ өндийн зүрхээ палхийхийг анзаарав ... Тэр машины араас ахиад нэг машин, бас нэг
хөнгөн тэрэг гарч ирлээ... Төгөө зүрхэндээ дуу алдав. Тэгээд сандран босож гаанс тамхиа
далд хийж ахин эргэн тойрныг сэтгэл догдлонгуй эргүүлэн харжээ. Хонь нь даанч бараагүй
ажээ. Харин өнөө замдаа хөөж хөдөлгөсөн адуу

Хөх -Өндөрийн зүүн сэрвээн дээр гаран яваа харагдана. Төгөө мориндоо мордон ямар ч
атугай, хонио хаашаа явсныг мөрөөр нь мэдэх гэж бууж мордон гүвээн дээгүүр хөндлөн нялх
ногоо дэлгэсэн газрын хөрс ажин дэргүүлэв. Бут өвс, чулуу, шаваг тэсэгний хожуул дунд хааяа
морины төвөргөөн, алхаа гишгээнээс нь айж дэрвэсэн хонин гүрвэл хойш урагш гүйн, хар цох
мөлхөн хурдалж харагдана. Гэтэл хонины шив шинэхэн мөр орж ирэв, Ажвал тогтуун,
аясаараа идээшлэн явсан аж. Төгөө хониныхоо мөрийг үзэж хэрэндээ бэмбэн түгшиж явснаа
огоорон баярлав. Хонины хоргол өнгөн тал нь эвэрсхийн нов нойтноороо байлаа. Багцаа
бодвол, үдшийн бүрийгээр л унагасан болов уу гэхээр байлаа. Төгөө толгойгоо дээш өргөж
хониныхоо давж одсон байж болох гүвээ өөд баахан харж зогсов. Тэр гүвээний наад хуудас
хоолойд, хоёр цагаан цэнхэр тогоруу, хар өревтөл зогдор юугаа намируулан бөхөг бөхөг
тонголзон явахаас өөр амьд амьтны бараа олж харсангүй, Өнөө оршуулгын цуваа газрын
хаяанд бараа ч тасарсан аж. Харин сая анзаарвал машины моторын бүгт дуу сонстон байлаа.
Төгөө мориндоо мордон эргэж гэлдрүүлэв. Түүнээс биш Төгөө Хөх -Өндөрийн энгэр уруу
хүрээд очвол тийм ч хол биш байлаа.

Шинэ өдрийн салхи зүүн хойноос чигтэй үл мэдэгхэн сэв сэвхийнэ. Төгөө хонь маань
салхи даган наашаа гарч ирнэ гэж баттай итгэж явав. Тэгээд нэлээн явснаа эргэж нэг харав.
Тэгснээ мориныхоо амыг татан бүр биеэрээ эргэж, Хөх-Өндөрийн чиг хараа тавив. Түүний
нүдэнд цавцайн цайрах хонин сүрэг гялсхийн харагдах шиг болсон нь үнэн байжээ. Хонь нь
мөнөөх машин зам дээгүур нь гардаг ноёлогхон нүцгэн нурууны буюу Хүрэн нурууны наад
бутат гүвээн дээгүүр хоёр жигүүр тэлэн бэлчиж байгаа харагдав. Төгөө хониныхоо барааг
харж санаа амарсан мэт шүүрс алдаж, дотор цайн баясжээ.

Хоногийн дараа үд хэвийж байхад Самбаа эргэж ирэв. Тэр, Төгөөд Ангаа өвгөнийг хэрхэн
нутаглуулсан тухай яриа дэлгэн аанай л хөөргөө зөрүүлэн тамхилцгааж саатав, Тэр
өгүүлрүүн

- Хөөрхий Ангаа буянтай хүн байсан нь үнэн байжээ. Газар газраас бишгүй л хүн ирж, ах
дүү, үр хүүхэд нь ч цөмөөрөө байж байна. Чамайг би гэрээс гарч чадахгүй байгааг хэлсэн.
Үгүй хө, өвгөнийг хөдөөлүүлэх гээд Хөх - Өндөр уруу явж байтал Хүрэн нурууны ард яг улаан
зам дээр олон хонь налайж байдаг юм байна. Хэн хүнгүй л бэлэг дэмбэрэл бодож байлаа. Бас
тэгээд яг чимээгүй газар дээр баахан адуу байж байдаг гэж байгаа ... гэж баяртайгаар
сонирхуулан өгүүлжээ. Төгөө ч түүний яриаг ихэд олзуурхан сонсов. Тэр ийм ч нэг мэдээ
дуулах болов уу гэж горьдож байсан тул бүр ч олзуурхав.

Самбаа бас,

- Өвгөний сүулчийн замд халуун хошуутай мал дараагаараа дайралдлаа гэж зөндөөн
баярлан бэлэгшээж байна билээ. Хэр шүү дээ, Тийм явдал ховор байдаг юм гэнэ билээ ... гэж
ярьжээ

Энэ яриа Төгөөд тун таатай санагдаж байлаа. Тэр дотроо, за яамай! Хөөрхий өвгөнийг
баярлуулах гээд чадаагүй хүн би. Үлдэж байгаа улсыг нь бага ч болов баярлуулсан бол болох
нь тэр. Хүн өөрсдөө мэдэхгүйгээс биш бие биендээ хичнээн их өртэй байх юм бэ дээ.
Өвгөний замд хонь мал байлгая гэж бодсон маань онох нь онож... Хэн намайг тийн
хичээснийг минь мэдэв л гэж. Мэдээд ч яах юм билээ Бас мэдүүлээд ч яах билээ гэж бодож
суув.
ООСОР БҮЧГҮЙ ОРЧЛОН
Товууг гурвын даваанд уначихаад нь өвгөд харчууд энд тэндээс

"Өө харла...", "Яачихав аа" гэлцэн урам нь хугарсан янзтай харуусан дуу алдаж, түрүүлнэ
хэмээн санаж байсан үе тэнгийнхэн нь бахархал дүүрэн харж байсан нүдэндээ үл итгэн
бүлтэгнэж, бие бялдар, өтген хар хөмсөг, бүхий царай зүсий нь таашаан шохоорхох олон
хүүхнүүдийн зүрх усанд гэнэт хөл алдах шиг палхийжээ.

Цээл хоолойтой палдайсан залуугаар цолоо дуудуулан, уужим хөх тэнгэрт элин халин
эргэлдэх бүргэд мэт уран сайхан дэвэн байснаа эрвэлзэн гараад бүдүүн өвсөнд бүдрэх мэт
нэг шармийсан шар залууд ойччихжээ. Товуу өөрөө ч сайн учраа олсонгүй. Учраа бөхтэйгээ
өрж байгаад нэгэнтээ далавчаа сэлгэн займчих зуур наадамчдыг гүйлгэн харвал эгнэн зогсоо
олон морьтны дунд улаан хоргой бүслүүртэй цагаан бүрх малгай харагдахад дотор нь баяраар
гийн, лавлан харвал, эзэн нь өөр хүн байсанд урам хугаран эргэж өнөө шар залуу руу
хандсанаа санах аж. Буулт өгөөд буцаж явахдаа "Хачин юм" гэж бодмоглосноо анхаарал
сарних зуур л чавхны чулуу шиг орж ирээд сөгдүүлж дээ гэж санан, бөхийн майхны дэргэд
дээл бүсий нь барьж үлдсэн хархүү өвгөн хоёр руу очив. Цаадуул нь "яачихав аа" гэж
биенээсээ өрсөн асуухад "Харин яасныг хараа биз дээ" хэмээн үнэнээ өчөөд, далавчныхаа
ханцуйг нэгээр нь татуулан өмсгөлөө тайлж дээлээ нөмөрчээ... Тэгээд наадмын асар тийш
харвал, өөрий нь унагасан шар залуу, бөхийн идээнээс өрсөн боорцог сэлтээс асар еөд хэдийг
цацаад, наадамчид руу хэд хэдээр нь гүйдэл дундаа хаялан явж байлаа. Товуу, дээл хувцсаа
тухлан өмсөж байхдаа болсон явдлыг сая санаж эхлэв. Учраа нь бариад автал барьцы нь
алдуулан бултаж зугтахаар араас нь шүүрч барих гээд ухасхийснээ шуудгий нь маажаад л
сөхөрчихсөн санж ... Өөрт нь унасан хийгээд барилдана гэж бодож байсан хэдэн бөх тойрон
ирж “Яах нь энэ вэ?" гэлцэн бас л харуусч байгаа янзтай асуухад, мань хүн "Яалаа ч гэхэв
дээ" гэж инээмсэглэн, зодог шуудгаа баадагнан боож бүслэв. Холгүйхэн, бөхийн хорхойтой
хоёр өвгөн: хэдэн эрчүүд "Начин ч харих болоогүй дээ!" "Сүрхий гэнэдэх шиг боллоо" гэлцэх
нь сонсогдоно. Тэр, барилдах нь ч яахав, нэг хүнд бараагаа харуулаад, бас түүнийхээ царайг
нэг хараад л авбал, эл наадамд ирсний хэрэг бүтэх юм шиг санаж байжээ. Тэр бодол нь
дэндүү санаа сэтгэлий нь эзэмдэж, самбаа тэнхээгий нь алдруулсан ч байж мэднэ. Харин
уначихсанд нь их багагүй хумүүс харуусаад байгааг ухаарсан хойноо, наадамчид надад их
итгэж байжээ гэж гэмшжээ. Тэгээд, энд байгаад байх ч хэрэггүй юм шиг бодол төрөн
мориндоо мордоод явъя гэтэл бас л зориг хүрсэнгүй. Нэг л юманд хоргодоод байлаа. Өөрийн
эрхгүй хоёр нүд нь эрээн алаг асрын хоёр жигүүрээр сэрийлдэн зогсох гоёж гоодсон морьтон,
тэдний урд талаар газраар зээглэн суусан наадамчид руу байн бай бэлчиж сэтгэл нь
донголзох аж. Түүнийг тийн сэтгэл шаналангуй байгааг хэн мэднэ! Харин өөрийгөө харуулах
гэсэн юм уу, харцы нь нэгэн удаа ч болов еөртөө татах гэсэн саваагүй юм шиг хэрнээ цайлган
бодол өвөрлөсөн хүүхнүүд хойгуур урдуур нь морьтой хэрэн нэг өнгөрч; явган ч нэг үзэн
авирлаж байлаа. Товуу тэднийг даанч анзаарах сэхээгүй явав. Түүний сэтгэл нэгийг үгүйлэн
дэнсэлж байлаа.

... Говь талын гурван сумын хиллэх газар Төгрөгийн говь хэмээх хужир шүү, бударгана
багалзуур зэгс дэрс, шар мод шарилж, таана хөмүүл дэлгэр бүрд булаг цөөрөм бургилсан
нутаг байдаг авай. Зуны адаг намрын тэргүүн сар болохуй хуртай жилийн ногоонд халуурсан
тэмээнд тийшээ салхидан ирэх нь ёс мэт. Ер нь тэр говиор хиллэсэн гурван сумын ойр дөт
нутаглан байгаа айлын тэмээ ч ирэх Төгрөгийн говийн ногоон өдрүүдээр, тэмээ төөрөх нь
байтугай, хүний сэтгэл ч согтууран тасрах нь бий.

Дэлгэр сайхан зун болж байна. Товуу хөрш сумын наадам намрын эхэн сарын арван
таванд болох зар дуулж, цагаа тулаад ирэхээр эрэл суралд хатаан, ажил явдал үүдэж мэднэ
хэмээн, салхидан одоод тав зургаа хонож байгаа тэмээгээ нэхэхээр дөрөө жийжээ. Аав нь
тэмээгээ салхидуулах дуртай нэгэн юмсанж. Тэр

- Тэмээ гэдэг амьтан ч зүгээр нэг салхиддаггүй вий. Хорвоогийн нэг жамаар, тогтож
байсан бэлчээр, унд усаа орхин бурантаглуулдаг вий. Хүрэх ч байх, хөөрхийс ... Юмыг яаж
мэдэх вэ? Тэгж байж, хүч тамир оруулдаг сансрын хүрд эргэж байдаг ч юм билүү. Салхидсан
тэмээг хүрэх газар нь хүргэж хонуулж санаагий нь амраагаад авчирч бай! Манай тэмээ
сайндаа л Төгрөгийн говьд ороод тогтоно гэж номлодог ажээ. Энэ удаа харин эргэлзэхээр
байлаа. Яагаад гэвэл, хэд хоногийн салхи тогтворгүй, зүг солин эргэжээ. Гэлээ ч, юмыг яаж
мэдэх вэ, эхлээд Төгрөгийн говьд үзэхэд гэмгүй гэж Товуу тийш хүлгийн жолоо залжээ.

Чингэхдээ мөр замдаа бараа харан тамдаж, уулзаж учирсан хүнээс сураглан явсаар
зорьсон газрынхаа барааг харжээ. Төгрөгийн говьд тэмээний найр болж байгаа ажээ. Их үд
дөхөн, өдрийн халуун улам аагиж байлаа. Товуу их говьд хэсэг бусаг бөөн бөөн сүрэг
сүргээрээ бараалан байгаа тэмээд тийш хараа тавин, бүх л юм нүднээ ил тусах нэгэн толгой
дээр дөрөө мултлан буув. Тэгээд өөрийнхөө хоёр шарга цагаантай дөчөөд тэмээгээ хаа нэгэн
газар нь харагдах эсэхийг болгоон тухлан суув. Өдрийн халуун болж буй тул олонхи тэмээ
хурайлан бөөгнөрөөд, зарим нь бөөн бөөнөөрөө хэвтэн босон байх тул ялгаж танихад
хэцүүхэн аж. Бас үдийн зэрэглээ тунаран цочих тул цагаан зүсний болохыг ялгахад бэрх
байлаа. Дэмий л нүд тавин тамхиа нэрэв. Сүүлийн борооноос хойш хориод хоног улирч, хэт
халуунд ургаж сэргэсэн ногооны түрүүн гандаж шарлах өнгө оржээ. Түүний учир энд
тэндээс ургах үүлэн толгойг мөд хур хайрлах нүнжиг байгаа эсэхийг ч болгоов. Хол ойрын
уулсын өнгө зүсийг ч бороо дуудан байгаа эсэхийг ч шинжив. Малчин хүний газар ус лустай
ярилцдаг зан залуу эрийг тойрсонгүй. Тийн баахан сууж ахин тамхиа нэрэхээр чүдэнзээ
гарган зурж асааснаа гаансныхаа толгойд дөхүүлтэл морь нь гартах цулбуураа дугтчив! Товуу
галы нь унтраасан мориндоо ундууцан эргэн харвал нэгэн зүг чихээ соотойлгон нүд нь
сэргэн ямар нэг чимээ анир авсан янзтай тэргүүнээ өргөн харж байлаа. Тэр зүг буюу баруун
хойш хараа тавибал, адуу тургих анир гаран, төдөлгүй цахиур чулуу гялтганасан гүдгэр
чанадаас нэгэн морьтон шоволзон ил гарч иржээ. Хартал цагаан бүрх малгай сэмбийтэл
тавьсан бүсгүй хүн урт чихтэй хар морины толгой хаялан алхлах эр хар сайвраар ямар нэг
дууны ая дээш доош өргөж буулган исгэрч байснаа больж, хормой сэлтээ засан дөхөх авай.
Товуу "Хэн байх нь вэ?" гэж бараагаар нь таньчих санаатай шаргуу ажиснаа нэр оноож
чадсангүй. Харин бүсгүй хүн алмайран суугаа хүнтэй таарна гэдэг зугаатай ч юм шиг
бодогдохуй битүү баясалд автан, чүдэнзээ зурж тамхиа нэрэв. Тийн соруулаа хөхөн
тамхиныхаа утааг амтархан суухдаа "Бас л тэмээний нэхүүл эрлийн хүн бий дээ, чи" гэсэн
шүү юм бодон, айсан яваа хүн рүү нүүрээ харуулан суудлаа засчээ.

Бүсгүй сувдан хөлс нь ташаан дээр нь бөнжигнөсөн мориныхоо халуун амьсгаа, илчийг
ханх татуулан ирэв. Цэмцгэрхэн эмээл дээр, цэмцгэрхэн суусан тэр хүүхэн, хажуу сумын
"алаач" Цээгийн эхнэр шанган Долгор гэгч байлаа. Товуу "Өө" гэж дотроо урам хугарсан
янзтай дуу алдав. "Алаач” Цээ гэж жилийн дөрвөн цаг мөрнөөсөө ангийн карбин буу,
бүснээсээ "зөрүү хар" хэмээх нэг нүдний дуран салгадаггүй, амьтны хамраас цус гаргахын
дон өвөртөлсөн, гишгэхий нь хүртэл тандан хардаж сэрддэг хэн нэг эртэй инээж хөөрөхийн
зуур муу юм санан аль алий нь буудна хэмээн авирладаг бузгай догшин зантай хүн байдаг гэж
олонтаа дуулсан тул таагүй совин бие сэтгэлий нь эзэгнээд авах шиг болжээ. Долгор уг нь
тэртээ Шанхайн хэцийн хүн юм. Цээ ан ав хөөцөлдөж явахдаа тэднийд бууж морддог
болсноо, Долгорыг босгож авчирсан аж.

Шанхай нутгийнхан өөрсдийгөө "шанган ганган'' гэж өргемжлөх дуртай юмсанжээ.


Чингээд л ус нутгийнх нь занг дагуулж, гоочлосон ч юм уу, эсвэл бахархсан ч юм уу, харчуул
"Шанган" алдрыг өргөжээ. Долгор, бэр болж очсон бор гэрээ байтугай, нуга нутгийн олон
эрсийн сэтгэлд гийсэн саран ажээ.

Долгор тэгшхэн шүдээ нимгэн ягаан уруулын чанадаас ярсхийлгэн Товуутай мэндлээд,
хулсан хадаастай торгон савхи жийсэн хөлөө дөрөөнөөсөө мултлан салхийн буухад нь Товуу,
эдэлгээ суусан ч дориухан бор даавуун дээлэн дээрээ бажгар дурдан бүс жавхайтал ороосон
нуруу биеийг нь өөрийн эрхгүй шохоорхон "Нуруу царай тэгш, сайхан ч төрсөн амьтан даа
уул нь” гэж бодоод амжив. Тэгээд хариу мэндийн үгээ хэлж зун зуншлага мал тарган тавтай
байгаа эсэхийг угсруулан асуув Долгор тэр бүгдэд нь хариу өчин, өвдөг сэлт хормой хотсоо
ивэн, хөндийхөн цомцойн суулаа. Залуу эр тамхиа шивших зуур, морины нуруун дээр ааван
сааван тохдоггүй бололтой менгөн хэрэглэл, угалзтай шар ширэн гөлөм бүхий өндөр цэмцгэр
бүүрэгтэй эмээлийг ажиж, Гэрээсээ төдий л хөндийрдөггүй хүн хаа хүрч яваа юм бол" гэж
бодон, хэт нутаг хаана байгаа, хэрэг зориг юунд яваагий нь лавлав. Ёс мэт эл асуулт хоёр
биенийхээ хөндийвтэрхэн яриаг амилуулах гэсэн мэт, Долгор өөрийнхөө бүтэлгүйг шоолох
аястай дуу алдан, "Өө, ямар сайндаа л энэ хүртэл, морио тасдан мунгинаж явах вэ? Уржийн
уржигдар үдэш гадаа хурааж хэвтүүлсэн тэмээгээ шөнөөр оргуулчихаад явж байна ... Босоод
явсан мөрий нь үзвэл наашаа чигтэй явсан байх юм. Хавьдаа тогтоогүй бололтой .. гэж
яриад, манайх Цахиуртад л даа!" гэв. Товуу Цахиурт эндээс өртөө гаруй зайтайг санан
түүний илэн далангүй ярианд баяссан ч юм шиг болж: өөртэй нь адилхан тэмээний эрэлд
явааг мэджээ. Тэгээд, хэдий хэдхэн нас эгчмэд атугай ч тоглоомоор “Тэмээгээ оргохыг
мэдээгүйг бодоход бөх унтжээ!" гэхэд нь, цаадах нь ил цагаанаар "Чухам аа чухам! Өдрийнхөө
ажилд түүртээд сүхээр цохиулсан юм шиг л байж тэр" гэж ярив. Чингэхэд нь Товуугийн
угийн дүрсгүй хөдөлж, "Тэгтлээ өдрийн ажилд түүртсэн байж чадсан юм уу даа?!" гээдхэв.
Долгор сая дамшиглалын үг шидэж байгааг ухаарч, хөгжилтэйхэн инээмсэглэх аядаад “3а. за
та минь ..." гэж унтууцах янзтай дуу гарав.

Товуу, шанган Долгортой нүүр тулан уулзаж явсангүй. Зөвхөн түүнтэй ойртож хавьтах
гэсэн харчуудын ярианаас л нэр усы нь дуулж нэгэн удаа наадам дээр, нүдээ гартал
гоёчихсон хүн, хар хүнтэйгээ зүс нийлсэн морьтой тормолзож явах бараагий нь харжээ.
Тэгэхэд үйлийн үргүй "шанган" нэрэндээ ч таарсан, хавь нутгийн харчууд шохоорхож байдаг
нь ч хэр юм даа л гэж бодоод өнгөрчээ. Халаг болон явдаг харчуудын цээжинд сүүмэлзэх од,
өөрийн цээжинд орж иртэл ч хаа байсан юм бүү мэд! Одоо, мэдэхүл бусдын уруу татаад
байдаг од аль хэдүйнээ бие сэтгэлд нь шигдчихсэн байснаа, өнөө гэгээ гэрлээ цацан хэнэггүй
явсан зүрхий нь гийгүүлэн улалзаж байх шиг санагджээ. Тэгээд, түүндээ ч олзуурхсан мэт
Долгорт хандаж хэлэв. Тэр "Эр хүний жаргал эзгүй хээрийн талд байдгаа" гэдэг чинь, ийм
учрыг хэлдэг биш байгаа даа гэсэн шүү юм бодохуй бүх бие сэтгэлийн сэрэл мэдрэхүй,
сэргээд ирэх шиг болжээ. Долгор өврөөсөө улаан алчуурт боосон дуран гаргаж тайлах зуураа
"За юутай ч атугай энэ олон тэмээг нүдээрээ нэг шүүгээдхэе!" гээд Төгрөгийн говиор л нэг
тэмээд рүү дурандав. Товуу "Цахиурт чинь өртөө гаруй газар ... Энэ хүртэл тэмээ тогтвол
тогтчихоор хэдэн бага говь бий. Тэнд байгаагүйг бодоход эндээс хаа холдоо аж . Би ч гэсэн
дурангаар нь тэмээгээ бас хараадахъя" гэж бодон Долгорыг ажин суув, Тэгэхдээ "Би ч гэсэн
хэдэн тэмээгээ салхидуулаад нэхэж яваа юм. Манай хэд ч эндээс холддоггүй юм аа” гэж
түүнийхээ чихэнд хэрэг зоригоо мэдүүлэн дуулгав. Уг санаа нь бол золоор тэмээний хоёр
эрэлчин таарчээ гэдгийг л хэлэх гэжээ. Долгор Төгрегийн говийг хавь орчинтой нь тойруулан
харснаа нэг юм руу дурангийнхаа харааг тогтоон суудлаа хүртэл тухлан авч шагайж "Байна
аа! байна... Тээр хиазад хэвтээ босоо харагдана. Манай нэг тэмээ дагууламхай лүдийн ат
байдаг юм. Тэр яг дүрээрээ харагдана... Андашгүй л дээ, Олноос онцгой буурал магнайтай
юм ... Зүсээрээ зогсож байна!" гэж дуран шагайх зуураа өгүүлээд олзуурхан инээд ч алдах шиг
нэг л эгдүүтэй хөөрхөн дуугарав. Тэмээ нь энд байгаа мэдээ Товуугийн чихийг дүлийртэл нь
алгадах шиг санагдаж, "Ингээд л салах болж дээ" гэсэн харуусал төрөн зүрхий нь хатгаад
авсан ч тэр дуу хоолойгий нь дахин дахин сонсоод баймаар бодол оволзов. Долгор сэтгэл нь
амарсан янзтай болж, төвгөрхөн хөхтэй цээжээ овсхийлгэн санаа алдаад "Та юм харах уу?"
гэнгүүтээ дурангийнхаа боодол улаан эдийг намируулан сарвайв. Товуу "Ашгүй дээ ..." гэж
тал өгснөө, дурангий нь авч, "Буурал магнагтай ат чинь тэгээд, сайн явж ирэв үү гээд харж
байна уу" гэхэд удаан нэгэн зүйл шагайж чилсэн нүдээ хэд нухлан өөдөөс нь тормосхийн
харж сайхь асуултад тэгтлээ инээд нь хүрсэн юм уу, хоолойдоо ахиад л дахин дахин сонсмоор
уянгатай хэрнээ урлагхан хөхрөв. Чингэхэд нь дурандах гэж байснаа орхин хүүхний царай руу
сая үзэж байгаа юм шиг том харжээ. Долгор өнөө л цомцойн суусан чигээрээ, жижиг хар
ялаа нүүрнээсээ сэвэн үргээж тунамал хар нүдээрээ инээмсэглэх ажээ.

Товуу, тэнд л манай тэмээ байгаа болбуу гэсэн бөөн тэмээ рүү шуудхан дурандав.
Чингэхдээ дэмий суугаа бусгүйд зугаа болгож “Манай хэд ч тэнд л байх шиг байгаа юм.
Даанч энэ зэрэглээ бүрэлзээд сайн таниулахгүй байсан юм ... Одоо ч яг говь дундаа орвол
тэмээ дагасан үүрэглээ ялаа амьсгаа авахуулахгүй ам хамраар нэг орно доо нэл ..." гэж
ярилаа. Тэр харсан тэмээнд үнэхээр өөрийн нь тэмээ байгаа аж... Тэмдэгтэйеэ харагдах
тэмээ бас байх тул Долгорын адил төвөггүй танив. Гэхдээ бүрэн бүтэн байгаа эсэх нь үл
мэдэгдэнэ. Хүний тэмээтэй цуг байгаа тул, тоогий нь авахад хэцүү байлаа. Гэлээ ч эрэл
чигтэй болж байгаад аанай л олзуурхан баясч, дурангийн хараанаас нүдээ салгаж, Долгор руу
харвал "Байх шиг байна уу" гэж асуув. Тэр түүний царай төрхөөр сэтгэл амирласныг олж
мэдсэн нь ил байлаа. Товуу "Байна аа" гэж бахтайхан дуугараад бүсгүйг цаашлуулан өдөхийн
санаа ургуулан эгдүү нь хөдөлж, дурангий нь том шилийг нүдэндээ барин, өөдөөс нь
дурандвал, тэрвээр цулбууры нь барин байгаа морьтойгоо, чанад нь ухаартан бууралтах
хадтай сэрвэн тэртээ хөхрөх уул, цэнхэр тэнгэрийн хамтдаа алслан холдож, жижигхээн
гэгчийн болж харагдав. Гэвч дуу хоолой нь чихэн дор уянгалан, "Хүүе, яадаг хун бэ? хүүхэд
аятай...” гэснээ өнөө л нэг сонсоод баймаар дуугаараа хөхрөв. Тэгснээ ичингүйрч ч байгаа
юм уу, хүүхэмсэн аальгүйтэж байгаа ч юм уу Долгор нүүрээ даран буруулах гэсэн авч
чадсангүй гарынхаа салаагаар шагайн харж байлаа. Товуу дурангий нь буцаан өгөхдөе "Тийм
хүүхэд шиг байна уу?" гэж зузаавтархан уруулаа шөвийлгөн өгүүлэв. Долгорт хэзээ ч билээ
зүсийг нь, хальтхан харж, нэр усыг нь чихэндээ бас мөлтхөн унагаад авсан хархүүтэй хээр
хөдөө дураар хөхөрч, аманд ороод ирсэн үгээ хэлбэл ч хэлж хөгжилдөөд мордоход тийм ч
этгээд зүйл бус мэт санагджээ. Бас ч бүсгүй бяцхан зүрх нь мөчийн зуур ч гэлээ болтугай
аальгүйтээд авахад ч, цөлх аглаг газар, ханат гэрийн дотор, тортой шувуу шиг байдаг сэтгэл
нь тэнийгээд, дурангаа боон өвөртөлж босохдоо "Хүүхэд хүүхэддээ бүүр томоогүй хүүхэд
шиг байна" гэж бодоод мориндоо дөхөн жолоо цулбуураа хумисхийн бас л инээд алдав. Товуу
"Сайн таньдагсан бол золигийг барьж аваад баахан үнгэж наадахсан" гэж бодсоноо
"Томоогүй хүүхэд хэцүү шүү … Тэр дундаа эзгүй хээрийн талд ..." гээд орхисноо байр
байдлыг ажив. Долгор "Тэгвэл хэцүү хүүхдийн гарт шоглуулахаасаа өмнө хэдэн тэмээгээ
бараадъя" гэнгүүтээ дөреөгөө шүүрэн мордов Тэр эмээл дээрээ гарсан хойно, эр мориныхоо
ивээлд нэг мөсөн орлоо гэсэн бардам сэтгэлээр намжиртайхан нүд хөмсгөө солибуулан
инээвхийлэв. Товууд, эл бүхэн зугаатайхан санагдсанаар барахгүй, хаана нэгэн газраас буугаа
үүрсэн "алаач" Цээ гараад ирэх вий гэж битүүхэн ширвээтэж байсан айдсаа гээж, "Яана
гэнээ" хэмээн өдсөн үгээ шидээд мориндоо шувуу шиг бас сэвхийн мордлоо. Хүүхэн,
өөрийгөө цулбуурдах нь уу гэж хардан, ухасхийн хурдлахаар морио давирснаа, Товууг хээв нэг
зэрэгцэн ирж ерийн зүйл ярин алхуулахад дэмий хар санаснаа огоорч ханьсан галигуулав.

Тэр өдөр, бараан морь, бараан дээл, цагаан малгайтай бүсгүй, хул хонгор морь, цагаан
минчүү дээлтэй хархүү хоёр, хоёр хэсэг тэмээ ханьсан цуглуулж, тэмээ тэмээндээ эзэд чинь
ирж гэдгийг мэдүүлээд нааш цааш, буун мордон ганхаж өнжихөд хүрэв. Товуу жин үдийн
халуунд олон тэмээ яаж туунам? Ер нь салхидсан тэмээг очсон газар нь нэг ч болов хоног
болговол, санаа нь амарч ахин явдал төвөг уддаггүй гэдэг юм. Хэрэв туувал сэрүү оруулбал
яанам хэмээн ятгаж өөрийнхөө дуулсан элдэв явган шог, тзр энэ анчин, жинчинд тохиолдсон
инээдтэй явдал ярин инээдийг нь ханатлаа нэг сонсож түүний ааль ааштайгаа хосолсон царай
зүсний гэгээнд, бүрэг бодихон сэтгэлдээ ээрэгдэн явсан зүйл зүйлийн эрвээхэйгээ нисгэн
алджээ... "Алаач" Цээ, хоёр мянган тарваганы гэрээ сумынхаа хоршоотой хийж, сумын төвд
арьс тосоо хэрхэн бэлтгэх хэд хоногийн семинарт дуудагдан явсан аж. Түуний учир гэрээсээ
хонуут өнжүүт явуулах дургүй эхнэр нь салхидсан тэмээнийхээ хойноос жолоо залахаас өөр
аргагүй явдал тохиожээ, Шанган Долгор, салхидсан тэмээний тухай ятгалганд үнэнээсээ
итгэсэн үү, эсвэл хүүхэмсээд байгаа хархүүгийн зугаатай ярианд согтууран, хэвлүүхэн өдөж
таалах овжин алиа аашинд ч сатаарсан уу, дөрөө хавиран явахдаа явж, газрын өндөрт ч
буухдаа бууж, уянгатайхан инээхдээ ч инээж, салаад явчих санаа зоригийн үзүүрийг алджээ.
Тэгээд л их үдэд шахам танихгүй хоёр уулзаж байсан бол, наран баруунаа ташиж байхад,
салж чадахгуй шахам хоёр болчихсон, хүзүү хүзүүн дээрээ толгойгоо тавилцан нөхөрсөх
морьдынхоо сүүдэрт, анган цангаж байгаагаа ч үл хайхран сууж байлаа. Үе үехэн хоёул
тэргүүнээ нийлүүлэн эм нь эрхлэхийн дээдээр эрхэлж, эр нь эл жаргалтай мөчид уусахын
дээдээр уусаж байлаа. Долгор эр нөхрийнхөө хардаж сэрдэх, авирлаж аяглахаас айж эмээхээс
илүү айл гэрийн хийморь авааль гэргийн журмыг гайхалтай хадгалж явдаг нэгэн ажээ. Түүнд
эрийн халамж эдэлж хэрэглэх эрх мэдэл цөм бий. Гэхдээ хааяа нэг гэнэтийн их зол баярыг
мөрөөдөн явдаг байсан санж. Тэр зол баяр нь юү гээч, хэзээ хэрхэн нүүрлэхийг үл мэдэн,
үеийн хүүхнүүдтэй эрчүүдийн хөгийг ярин нудралцан инээд хөхрөөн болж, заримы нь улайм
цайм гуйлт гувшлага, эрээ цээргүй түрэмгий хандлагаас эвтэйхэн сугарч явжээ. Гэвч, нэг л
этгээд юмтай учрах юм шиг гунигтай нүүрлэх юм шиг, ёрын бодол, ерөөл совин алин болохыг
мэдэхгүй. хий балмагдал, хий горьдол, хий түгшүүр, хий мөрөөсөлд автаж бодол болно. Гэтэл
тэр бүгдийн торонд өөрөө л барьц алдан яваад орчихсон юм шиг болж байгаагаа мэдэрч суув.
Тэгээд, зуураад авсан зуурдын энэ учралаас зугтаад явчихвал, бөөн нүгэл болох юм шиг
наалинхайтан байлаа. Тэр тусмаа, зуурдын юм бодоход бүүр ч жолоо алдсан мэт энэ чухам аз
уу эз үү гэж хэн хэн нь санавч түүнийг ялгаж тунгаах нь яршигтай тээр мэт бодогдож байв.
Хэдий хэлтгий явдал үйлдэж байгаагаа мэдрэн байвч, энэ учрал урд насны зураг, урт
амьдралын төөргөөр л тохиож байгаа гэж уяхан нэгэн санахад сэршгүй зүүдний аялал
дуусашгүй үлгэрийн явдалд үйсэн мэт хоёр зүрх нь бие биеэ уруу татан цохилжээ. Малын
бэлчээрт аль олон зүрх биесээ уруу татан учирдаг ч гэх вэ дээ. Хоёр залуу, биесээ шохоорхсон
гэрэл гэгээ гялалзсан нүдээр, их говийн тэнгэрт далавчаа гялалзуулан нисч буух тогоруу
шувуудыг ч ажин сууж, дөрөө хавиран найгаж явахдаа хэн нэгнийхээ эхэлсэн амрагийн дууг
ижилдэн исгэрч, сэтгэлийн жаргалаа эдэлжээ.Тэдний сэтгэл тогоруун далавчинд гялалзах
нарны гэрэл шиг гийж байлаа.

Оройн наран ташиж, хүн малын сүүдэр уртсан уртсахын үес мань хоёр тэмээгээ нийлүүлж,
аль алины чинь эзэд нь аваачих боллоо гэдгээ мэдүүлэн говийн хиазаас багшруулан туусаар,
Төгрөгийн говийн хойт хаяанд зусч байгаа Жамц өвгөний гадаа аваачив. Гэрийн эзэн, эзэгтэй
хоёр, хоёр залууг толгой холбоод авсныг хэдүйнээ мэдсэн мэт "Өдөржин, ялаа шумуул ээрсэн
их говьд тэмээ шүүж, халуунд ангаж цангаж явцгаасан амьтад ..." гэлцэн идээ цагаа тавин
найрсав. Тэд залуусын "зовлонг'' сайн мэддэг, элдэв хэл ам хов жив тараадаггүй таатай
хүмүүс ажээ.

Мань хоёр ч үнэхээр ангаж цангаж явснаа мэдэрснээр үл барам, унасан мориндоо ч
халуунд ус эргүүлэлгүй өнжөөх гэж байгаагаа бас мэджээ. Тэгээд, тухтай цайлж авсны дараа
Товуу хоёр морио услахаар мордож Долгор, өвгөний авгайтай хоний нь холболцон оройн
саалинд нь туслахаар галав шалав хийв. Товуу Төгрөгийн худаг хүрэх замдаа ч тэр ус ховоодон
морьдоо усалж байхдаа ч тэр, буцаж явах зуураа ч эл өдрийн учралыг санан санаж, итгэж
ядаж байлаа. Нэгэн бодоход бушуухан давхиж Долгорын хөөрхөн царайг түргэн харж сэтгэлээ
жаргаамаар, нэгэн санахуй өрөөлийн тэр дундаа олон харчууд ойртож хавьтахын хүслэн
болон шүлсээ залгин үгээ баран, эрээ цээргүй бие биенээсээ оролдсон эсэхийг лавлан байдаг
шанган Долгорыг өдрийн хугаст өөртөө дасган татах хүч миний хаанаас гарав гэж ч
бодолхийлэн, сэтгэл зүрх нь ургаж босч явав. Хэрэв Долгор гарыг нь барих гэхэд булаан авч,
аягүй хэдэн үг хэлчихсэн бол Товуу, "хүн халгаадаггүй амьтан байж..." гээд л орхих байв. Тэр
ч байтугай өнөө шүлсээ залгисан харчуудад хэлэх ч үгтэй болж “Театрын хүүхнүүд шиг
сайхан амьтан билээ. Мань мэтийг нэг нүдээр үзэх амьтан биш билээ” гэж явах байв. Жамц
өвгөний гадаа ирэхэд, тэмээд нь тэдний үнсэн дээр тогтвортой гэгч нь хэвтээд хонгортож
байлаа. Долгор айлын эзэгтэйн хамт холбоотой хонь саан өнөө л сэтгэл булаасан хар нүдээ
мэлтэлзүүлэн инээвхийлсээр харж харагдана. Үдэш гэрийн эзэгтэй сүү саалиа хөөрүүлж,
хоёр хоноцоо ээдмээр зочлов. Тэр ч байтугай, гэрийнхээ баруун талд ор дэвсгэр засахаар
болоход, мань хоёр гадаа хурааж хэвтүүлсэн тэмээгээ манаж хонох нэрээр гадаа, тус тусдаа ор
засуулжээ Сар мэлтийсэн сайхан шөнө болов. Айл гэрийнхэн унтсан хойно, гүн их тэнгэрт
жирэвгэнэн сүрэглэх оддыг ширтэн биедээ чимээ өгөн хэвтэж асан хоёр нэгэн хучлаганаа
шургажээ. Тэр шөнө хорин хэдэн насны ааг хонгор сэтгэлийн халуун, хомын ширдгээр
зузаалж өгсөн дэвсгэр дор, сүүдэр чийг бараадах дуртай бор эрвээхэй хичнээнийг үгтээснийг
бүү мэд. Товуу, үүрийн шаргал туяа гүйцэд тунарахын үес, хажууд нь төөнөж буй булбарай
зөөлөн бие хөндийрөн салхин сэрүү шургахыг анзааран нүдээ нээвэл, Долгор хэдүйнээ
дээлээ хэдэрчихсэн, зөөлхөн хошуугаа хацарт нь нааж үнсээд, хүүхэн нь бослоо. Нар гарах нь
гэхэд зуны шөнийн богинохон нойрноосоо салж ядахуй "Тэмээ маань явчихаж.. ." гэх дуунаар
нь еөрийн эрхгүй өндийв. Үнэхээр, тэмээд нь явчихсан байлаа. Эл хөх шөнө хоёул дугхийсэн
эсэхийг үл мэднэ. Энэ тэрийг шивнэлдэн ганганалдаж эрхлэлцэн жаргаж байхад, тэмээ нь
хэвтсээр л байж... Чухам хэдийд нь "оргоод" явчихсаныг бүү мэд. Манаж хоносон малаа
оргуулчихаад зогсож байна гэдэг, нүүр халаасан явдал болж хоёул айлын зэхэж өгсөн ор
дэвсгэр сэлтийг цэгцлээд гаднах тоодонтой уснаас нь угаалтуурт хийж нүүр гараа угааж
аваад эмээлээ үүрэн чөдөртэй морьд руугаа ханджээ. Морьдоо барин мордож, сүргийнхээ
барааг хараачилбал тэмээд нь хоёр заяа мэт салж говийн хиаз даган билчиж харагдана. Ахиад
л халуун өдөр болох янзтай, өглөөний нар мэлтийн ургаж, тэнгэрт үсний сэвийн төдий ч үүл
үл харагдана. Одоо ингээд хоёр бие сална гэхээс бөөн гуниг цээжнээ хуравч, хоёр тийшээ
салахаас өөр аргагүй эжээ. Тэгээд өглөөний сэрүүнд тэмээгээ тууж газар дөхөхөер тэмцэн
нэгэн толгой дээр буун, нэг нь тэвэрч, нөгөө нь тэврүүлэн жаахан суув. Ингээд суугаад л
байвал хэдий болтол ч суугаад л баймаар санагдана. Гэвч улаан нүүр халуун, адуу малын хүн,
аргал усанд яваа улсын нүд өлөн тул морь мориндоо морджээ. Сая санавал өчигдөр тэмээ
шүүж явсан ганц морьтон овоо толгой дээр суугаа хүн, хонь мал эргүүлж яваа хавь ойрын
айлын улс бишгүй л нэг харагдаж байсан авч, мань хоер тэднээс эмээх, ичихийг огоорон
явжээ. Тэгээд мөдхөн болох наадмаар уулзах болзоо тавиад хоёр тийш сэтгэлийнхээ гунигийг
терүүлэн салав. Уулзах ч гэж дээ бараа бараагаа л харж баясалцаад л өнгөрөхөөр болзов.
Тэнгэрт тогоруу өглөөний нарны гэрлийг аанай л далавчин дээрээ гялалзуулан дэвэн сэвэн
эргэж, тэдний салхи салж байгаа сэтгэлийн гунигийг шувууныхаа хоолойгоор, жигүүртнийхээ
хэлээр гаслан шогшрон байх шиг гур-р, гур-р дуугарна.

Товуу, Долгорын тэмээг нь хумилцаж, говийн баруун хойт энгэр рүү дөхүүлж өгөөд
буцахдаа морин дээрээсээ Долгорыг гар сунган хүзүүдэн авч, дулаахан хацар, мөнөөх
тунамал хар нүдий нь үнсэн салах ёс хийн эгэхэд “Бүсгүй хүнд бүтэн заяа тэр болгон
байдаггүй юмаа ... Миний хархүү, эхнэртээ муу юм сануул ваа! Бас эргэж тойрч, элдвээр
дорой намайгаа битгий зовоогоорой" гэжээ. Чингэхэд нь мань хүн юу ч хэлж чадсангүй. Гэвч
сэтгэл уяран зогсохдоо "Наадмаар очоорой! Харна шүү" гэсэн авай.

Товуу замын турш Долгорын ааль, хэлсэн үгийг бодож явлаа. Тэр, тууж яваа тэмээгээ жин
голлож байхад, хэзээний тогтож налайдаг бэлчээрт нь хүргэж бэлчээгээд гэр өөдөө хандав.
Ахрын ноос нь ил хатгаж яваа сүрэг тэмээд нь ижил дасал болсон хонхрынхоо бут, ногоог
санасан мэт зарим нь даралгар уруулаа унжуулан, тунгалаг алаг нүднийхээ урт сормосыг
сэрийлгэн эзнээ таашаалтай харж байлаа. Товууд, олон тэмээ ээрсэн үүрэглээ хар ялаа,
гашуун нясууныг идсэн тэмээний аагтай хэхрээдэс. биесээ хажиглан хаях сэвс сэлтийн
үнэрээс хөндийрөхөд тун ч таатай унаж яваа морь нь ч намаг, бамбалзуураас гарсан мэт хөл
хөнгөн алхалжээ. Гэсэн ч, тэмээний эзэн сүргийнхээ тогтворыг эмээл дээр хоёр тийш сэлгэн
сүүжилдэн, эргэн эргэн харж сэтгэл ханаад, цаашхи мөрөө хөев. Тэгэхдээ, аанай л Долгорыг
бодож “Өдийд гэртээ дехөө болов уу, яагаа бол? Төгрөгийн говийн тэмээний эрлээ хар
хүндээ юү гэж хэлэх бол? Хааяа үйл оёж суухдаа, намайг дурсан санах болов уу ? Ийм ч юм
болохын чинээ бодож явсангүй дээ... Би чамайг мартахгүй ээ! гэж санагалзан уярч явлаа.
Шанган Долгор л ирвэл энэ сумын наадмын дэвжээ гэгээ гэрлээр дуүрэх юм шиг санан
язганасан олны хөл хөлхөөн хөгжөөн, шуугиан түүний сэтгэлийн зайд тун өчүүхэн юм шиг
санагдаад байв.
Шанган Долгор наадамд ирсэнгүй. Товуу "алаач" Цээ авгайгаа тарваганы арьс өвчүүлнэ
гээд дагуулаад ан авдаа явсан тухай баттай сураг дуулаад бүүр ч сэтгэл нь гуньж Тэр сайхан
амьтныг цус нөжтэй хутгалдуулж байдаг яасан хатуу хорвоо вэ? гэж гаслан бодож, наадамд
ирэхгүйг нь мэдсэн авч горьдон харсаар … дэлийг нь гөхөл тавьж зассан мөнгөн хазаар,
шинэхэн эмээл бүхий халтар халиун морио хөтлөн, халхгар дээлийн энгэр задгай гудгархан
алхаж явлаа.
ЖАНЧИВДОРЖИЙН ДАШЗЭГВЭ
Ж.Дашзэгвэ 1945 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төржээ. 1970 онд УБДС - ийн
кино драмын ангийг төгсжээ. 1965 оноос уран бүтээлээ эхэлж “Ган тайлах хур”, "Цэнхэр
зэрэглээ” "Жаргаагүй үлгэр", "Чонын хүү" зэрэг ном хэвлүүлсэн бөгөөд "Үхэл хүртэлх хайр
сэтгэл" роман бичиж 2002 оны Алтан өд шагнал хүртсэн байна. Бас МЗЭ-ийн шагнал
хүртсэнээс гадна "Утгын чимэг" богино өгүүллэгийн наадамд олон удаа шагналт байрт
оржээ.
ЦЭЦЭГ НЯЛХАРСАН ЗУН
Дэнсмаагийн нойр хулжив. Өрхний хошуу эргүүлсэн тооноор сарны гэрэл шурган хоймор
гулсана. Саалийн исгэлүүн үнэр сэнгэнэж, бүгчим халуунд ялаа шаагилдана. Тэр дунд
шумуул жонгинон тэнүүчилж, хатавчинд уяатай нялх тугал шоржигнотол шээв. Дэнсмааг
зэргэлдээ багаас гурван жилийн өмнө Гүнсэнд бэр буулгажээ.

Цэргээс ирээд шинэхэн дээл нь хэвд орж амжаагүй ханхар цээжтэй Гүнсэн, Дэнсмааг
шохоорхон хоргооход, бүсгүй өөрөөсөө хол ах санагдах эрээс ичингүйрэн ширвээдэж бараагий
нь харуутаа л зугтаж нуугддаг байлаа. Жаахан бүсгүй тэсвэрлэхэд бэрх харцнаас мултрах гэж
өвсөн дотор зүү гээсэн юм шиг газар ширтэж байгаад Гүнсэнг явсан хойно хөгшин
төгцөгүүдтэй эгнэшгүй сайхан санагдахад учиргүй нүүр буруулснаа гэмэрхэн инээмсэглэж,
битүү мөрөөсөх дурлалын зул цээжинд нь дальдчин бадамлах болжээ. Тэдний хурим намар
болов. Хурим хөлтэй өнгөрч, амьдрал буулгаа хүзүүнд нь углаж зүтгүүлэхдээ хуримын өдрүүд
шиг байсангүй. Гүнсэн эхнэрийн хормой сахисан эр биш байлаа. Нөхөр нь наргиж хэсээд
явдаггүй ч эзгүйд нь Дэнсмаагийн ганцаардах сэтгэлийн мухарт намрын хонгор салхи өрх
хөвсөлзүүлэх шиг нялх дурсамж дэрвэлзэж шарлаана. Хуримын өмнө тэднийд саахалтын нь
хархүү ирж билээ. Дэнсмаа Гүнсэнд хавтага шаглаж суув. Хархүү дүрсгүй алаг нүд
эргэлдүүлж "Чи Гүнсэнд очих нуу. Тэрнийг нүд ирмэхэд л хүүхнүүд хөлөө хугалчих алдах юм
даа" гэж гоочлов. Дэнсмаа өөртөө нийцсэн эгдүүтэй аальгүй зангаар жуумагнаад, "Чи юугаар
дутаав. Эхнэр чинь чамд өвдөгөө тэвэрч хэвтсээр чавганц болох нь гэж хэлэхгүй байна уу"
гэж голыг нь зурж гомдмоор хэлжээ. Хархүүгийн хор буцалж, “Чи хүнийг хэлэлтгүй. Би
цаадахы чинь мэднэ. Хормойноосоо оёчихоод байхад чинь унтаагаар чинь таслаад явчих бий"
гэж шарыг нь малтав. Дэнсмаа хархүүг тонгорог шиг харцаар эсгэж, ':Өөрөө унасан хүүхэд
уйлдаггүй юм. Чамтай суусан бол тогооны бариул л болох байсан биз" гэж шаралхан дайрчээ.
Дэнсмаа холбоо сүлбээгүй хүнийг гэнэт ингэж дурссанаа гайхсангүй. Харин амаа асуулгах
шиг санагдсан нь нөлөөлж, нөхрөө гашуун үгээр өдсөн ааш гаргахад Гүнсэнгийн царай
барсхийн ногт эвхэж байгаад ороолгоод авчээ

Хадмууд нь бэрээ өмгөөлсөнгүй. Шөнө нь Гүнсэн эхнэрийнхээ дал мөрийг даган


гүрийсэн улаан горивыг хараад, "Муу хүүхнээ арай хэтрүүлчихэж үү дээ. Ахиж гар хүрэхгүй
ээ. Цухлын мунхагаар .." гэхэд Дэнсмаа баярласан гомдсон алин болох нь мэдэгдэхгуй,
энхрийлэх тусам улам уяран мэгшиж нойтон нүурээ цээж рүү нь наажээ.

Маргааш нь энэ тухай ор тас мартав. Хавар Дэнсмаа нярайлж, ганцаардах уйдах зав
зайгүй болов. Гүнсэнгийн хэзээний тэнэмэл хүүхэмсэг зан, өрх толгойлсон эрийн дороос
ундрах ажил, Дэнсмаагийн гэрээ өөд татах халамжинд дарагдаад мэдэгдэхээ больжээ. Ингэж
Гүнсэнгийнх гэдэг айл нэр цөвгүй голомтын утаа боргилох авай...

Нохой боргоод чимээгүй болов. Дэнсмаа нар шингэхийн алдад нөхрөө дээд хотонд
найрлаж явна гэж амны салхиар сонсчээ. Үнэндээ бол ''Нөхөр чинь Алтанцэцэгийнд байна"
гэж ховлож шивэгнэсэн хэрэг. Морьтой хүн ирээд гадаа зогсов. Дэнсмаа нөхрийнхөө унаж
явсан хээр алгийг тургих чимээнээр нь таниад дээлээ эгэлдэргэлэн бослоо. Гүнсэнг ирэхэд
цай хоолы нь халаахаар бэлтгэж зууханд зээглэсэн зомголыг асаав. Үүд рүүгээ харж, чимээ
чагнан хэсэг хүлээлээ. Морь гэр шөргөөхөд гайхаад гарав. Хүргэнийхээ хаяаг бараадан
айлсан зуссан эх нь хотны захаас дээлээ нөмөрчихсөн ирж явав. Нөхрий нь морь аргамжааны
чөдрийн алгыг таслаад хүрээд иржээ, Эх нь замдаа зогсоод

- Гүнсэн ирээ юу гэв.

- Ирсээн... гэж Дэнсмаагийн хоолой зангирав. Эх нь бөгшүулсээр цааш явлаа.


Дэнсмаагийн зүрх рүү зангууны ясан өргөс шивэх шиг болж, шимшрэн харанхуйлаад нүдний
нь аяганд нулимс бүрхэн эхийнхээ барааг харахыг болив. Гэртээ орсон хойноо ямар ч
зорилгогүй хүүгийнхээ наагуур ороо ирмэгдэн суулаа. Тэгээд нулимсаа арчихаар орныхоо
толгойг тэмтрэн гартаа таарсан даавууг авч, нүүрэндээ наахад, нөхрий нь угааж амжаагүй
цамц таарчээ. Танил дотно хөлсний үнэрт сэтгэл улам уярч удтал шуналтай энхрий үнэрлэв.
Нөхрөө бусдын эхнэртэй хоноглож байгаад гомдовч, өглөө улс амьтны нүдэн дээр айлаас
эмээлээ үүрэн гарч шившигээ хутгахыг нь сэхээрээд, бусдын өмнө нүүр нь түлэгдэх шиг
халуун оргив. Хүү нь бөх бат унтжээ.

Дэнсмаа ханын толгойноос бүтэн чөдөр аваад морио ногтлон зайдан унаад, сартай
хөндийг зүсэн Алтанцэцэгийнхийг чиглэн цогиуллаа. Шөнө дөл өнгөрчээ.

Зуны шөнө богинохон аж.

Дэнсмаа нөхрийнхөө морийг аргамжчихаад их хэрэг бүтээсэндээ сэтгэл амарч, ардаа


хоцрох айлын барааг тасартал хэсэг газар амьсгаадталаа гүйлээ. Хүүхэн айлын аргамжийг
олох гэж хайгаагүй юмсанж. Алтанцэцэгийг л чадах гэж тугалын зэлийг нь тайлж аваад
морио аргамжиж орхижээ. Цэцэг нялхарсан шөнө санж.

Дэнсмаа буцах замдаа хүүхэд шиг дүрсгүйтэн салаалж сүлжсэн гэзгээ хоёр тийш нь
савчуулж, дэгдэж дэгэнцэн замд таарсан шүүдэр шимэх цэцэгсийн дэлбээнд, "Алтанцэцэгээ
нохой хорь" хэмээн сэрээсээр харих газрынхаа хол ойрыг анзаарсангүй. Сар сүүн гэрлээ
самарч хээр хонолоо. Дэнсмааг гэртээ ирэхэд үүр шарлав. Хүүгээ нойрмогоор нь хөхүүлж, үс
гэзгээ янзлаад, даргилж хөөрсөн цайныхаа дээжийг авч цацал өргөхөөр гарвал, цацал
мялаасан сүүн замаар Гүнсэн ирж яваа нь харагджээ. Дэнсмаа нөхрөө таниутаа анх
танилцсан үеийнх шигээ сандарч, сэтгэл нь гэрэвшин түгшиж орхилоо. Гүнсэн морио
тавьчихаад эмээлээ гэрийнхээ баруун хөлийн хананд шондож босгов. Унинд хавчуулсан
тасархай чөдөр Гүнсэнгийн нүдэн дээр могой шиг атирч харагдана. Дэнсмаа цай аягалж
барив. Хоёулаа гадны таньж мэдэхгүй улс шиг бишүүрхүүхэн сууж уруулаа нээж болохгүй юм
шиг дуугүй цайлаад дараа нь Гүнсэн гарч шар цөрхлөөд тэрэг хөллөлөө. Дэнсмаа нөхрөө
түлээнд явах нь гэж бодоод дуртай шариванг нь өрөмтэй хавсарч боогоод гарлаа.

- Түлээнд явах нь уу гэхэд Гүнсэн Дэнсмаагийн гараас замын хүнсээ авч, шанх руу нь сул
унасан үсийг зориг муутай илээд,

- Энэ айл гал алдвал Гүнсэнтэй, унд цайгүй бол чамтай холбоотой биз дээ гэлээ. Тэрэг
хөдөлж, дугуй чихран эргэлээ.

1994.1.15-28
ИЛҮҮ ГЭР
Баадайн эхнэр Бурмаагийн гарын цайны сайхныг нутгийнхан нь ам булаалдан шагшдаг
хийгээд тэднийд зочин ирэхийг шаазгай шагшран хэл өгдөг гэцгээнэ. Бурмаа хэний ч сэтгэл
өегшөөх танан шүд яралзуулж, алаг нүд эргэлдүүлсэн махлаг бөөрөнхий хүүхэн.

Нөхөр Баадай нь тос дааварласан хүрэн царайндаа буян хураасан Энх амгалант бурхны
дүртэй харагдаж, үүдний жавар хаан босго алхаж, гэрийн хоймор дүурэн намбайдаг эр.
Бурмаа адгуухан "Баадай морьд үргэж уяа авчихна" гэвэл Баадай өөрийн босгосон сүжигт
найдсан аятай гэрээсээ "Хааяд" гэж эрдүү хүнгэнэсэн дуугаар чимээлнэ. Тэднийх малынхаа
хөлийг дагаж нүүдэллэхдээ хоёр айлын дайтай хөсөг хөдөлгөж илүү гэрээ ачаалж явна. Их
гэрээ бөөрлөсөн илүү гэр нь хол саахалтын газраас хоёр айл нэг дор айлсжээ гэмээр
харагдана. Илүү гэр эргэх дөрвөн цагт айраг цагаагаар сэнгэнэж, Бурмаа жалавч бүрхээр
нийлүүлж яндангаар суунагтах утаа хүний хөл даллах халуун амьтай ажээ. Баадай гаднахаа
эмхлэж, Бурмаа гэрдэхээ цэгцлэж айлын дайтай айл, хүний дайтай нэгэн амь болон явахдаа
Баадайн цухалдан уурлаж, Бурмаагийн цэхвэлзэн явигнахыг үзсэн хүн үгүй авай, Баадай
эхнэрээ эрхлүүлж хаа нэг духы нь үнэрлэж, "миний бор хүүхэн" гэж өхөөрдөнө.

Цагаан сарын хөл наашлаж байлаа. Баадайнхаас дөлж явах хэр нь сэтгэл нь тэднийд
уяатай Нагнай гэх шоволзсон хөх эр Баадайн эзгүйд нэг буугаад мордов, Нагнайг орж ирэхэд,
ингээд буугаад мордохы нь далдхан хүлээж байсандаа юм уу баахан сандарч баярлах
зэрэгцсэн Бурмаа цагаан тос хөвүүлсэн цай аягалж барив аа Нагнай сэтгэлийн тэвчээр
алдаж, мөрөөдөж хайрласан харцаа Бурмаагаас нуулгүй унагаад, "Би ч чамаар цайгаа чануулж
уух хувь дутсан заяа муутай амьтан даа" гэлээ. Бурмаа Нагнайн хацрыг хөнгөхөн илж
инээмсэглэн ''Өнгөрсөн юм дурсаж хүн амьтны сэтгэлд сэв хийгээд яахав дээ Нагнай минь"
гэснээ Нагнайн атганд хэзээний орсон гараа хурдхан татаж аваад "Хэн хэнээ сэтгэлдээ санаж
явбал боллоо" гэвээс Нагнайн нүдний харц тос дусаасан гал шиг сэргэж, "Чи намайг боддог
юм уу, Бурмаа" гээд өндөсхийв. "Бодолгүйдээ би ямар .. " гэхэд урамшсан Нагнай, "Баадай
мэдвэл ..." гээд шүүрс алдав. Тэгэхэд нь Бурмаа галаа шилгээн засаж, "Хөөрхийдөө миний муу
хань ... Айлын өнгө царай хазгай хэлтгий эхнэрээс нь л эхэлнэ шүү дээ" гэв ээ. Нагнай зүрх
мохон, буцаж суув. Тэр урам хугарч хэсэг тонгойн сууснаа, "Чи сайн хүнтэй ханилсан болоод
.." гэвэл Бурмаа гэмэрхсэн ч юм шиг аргадсан ч юм шиг болж, "Би чамд нэг дээл эсгэсэн.
Цагаан сараас өмнө ирж аваарай” гэхэд Нагнай хүмүүсийн ярьдгаар дуугий нь сонсож,
сэтгэлий нь тагнасанаас хойш одоо үхсэн ч яахав гэмээр хүлцэнгүй болж, "Гялайлаа, Бурмаа
минь..." гэж баахан хоргодож хурган байгаад мордож явав. Хүний амьдрал гэгч нууцаа хав
дарж хадгалах дургүй ажээ. Бурмаа нүд сэтгэлийнхээ баримжаагаар Нагнайд дээл эсгээд
өдрийн богиноны хугаст үйлээ мэтгэн, нөхрөө ирэхийг дөхүүлээд эвхэж ваадагнан илүү
гэртээ барааны араар нуучихдаг болжээ. Заримдаа ам мөлтөсхөн нууж амжина. Баадай
ширдэг дээр хоцорсон үс, бөсийн сэмдэсийг хайхарч анзаардаггүй ч Бурмаа эмээнгүй
түгшүүрлэнэ. Бурмаа ийнхүү сэтгэлийн нэгэн зовлон, нэгэн гунигтай жаргалаар Шар ус,
Хавцалын зуслан ... томоогүй охин насаа санагалзан үйл учиг нийлүүлж адган байхдаа
хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Зүүний хор өндгий нь хорсгон чимчигнүүлэхэд
сэгсэрч, бултайж бөнжигнөх цусыг шимэн хаяна.
Баадай чөдрийн хаа тасарч, залгах сур эрэн бараа онгичиж байгаад, эхнэрийнхээ нуусан
дээлийг олж үзлээ. Түүний биед яав ч жадайх дээлийг баахан эргүүлж тойруулж үзээд,
Нагнай гэсэн харанхуй бодолд дотроо зуруулж, эхнэрээ хардаагүй ч, Нагнайд хордох бодол
төрж, мөнөөх дээлийг буцааж ваадагнан байранд нь орхилоо. Баадай хотоо эргэчихээд,
өвөлжөөнийхөө арын толгой дээр гараад салхи уужуу амьсгалав. Өвлийн адаг сарын аравдын
төгрөг сартай хөхөмдөг тэнгэрт танил одод жирвэгнэж гэнэн хонгор хүүхнүүдийн нүд шиг
өдөж ирмэлдэнэ. Баадай огт юу ч үзээгүй, юу ч мэдээгүй аятай гэртээ орлоо. Эхнэрийн нь
нүд од шиг гэрэлтэн сэтгэлийг нь өдөх шиг тормолзон харагдана. Баадай учирч дуусахыг
сэмхэн хүлээж илуү гэртээ нууцгайхан орж үздэг болов. Цагаан сар ч ойртож, Бурмаа нуувар
дээлийнхээ товч шилбийг торгоож дуусгалаа.

Үүнийг анаж хүлээсэн Баадай өглөө нь урд хотынхны ул боовны бэмбий нухалцахаар явахдаа,
эхнэртээ мэдэгдэлгүй ваадагнасан дээлий нь бүслээд морджээ ... Орой нь ... маргааш нь
Баадай ч, Бурмаа ч хэн хэндээ дээлний тухай үг цухуйлгасангүй ...

Шинийн нэгэнд эр эм хоёр золгодоггүй ч Баадай Бурмаа хоёр нар битүү босож, Бурмаа
нөхрийнхөө бүсийг бүслэлцэн хормой хоты нь засаж өгөхөд, Баадай "миний бор хүүхэн" гээд
хацры нь үнэрлэв.

Бурмаагийн нүдний буланд нулимс гялалзах шиг болоод, нөхрийнхөө цээжинд магнайгаа
нааж түшсэнээ бушуухан идээ будаагаа аваад гарлаа Баадайнх хойт толгойнхоо овоог нарнаар
тахилаа.

Нар тусав уу үгүй юү Баадайн уяанд морьд багширч, нүгэл хилэнц, гай түйтгэр, цагаан
хэл амыг гэтэлгэн дарахын бэлэгдэл чандмалсан гурван хэсэг мөс тотгон дээр нь болор шиг
гялалзаж, гэрт Баадайн хүнгэнэсэн дуу нургиж, үе үе Бурмаагийн цангинасан инээд сонсдон
нутаг усаа жаргаах шиг болоод, хүн зонтойгоо шинэлэхдээ их гэрээ бөөрлөсөн илүү гэртээ ч
гэсэн гал хөс түлж бүлээцүүлэн жавры нь гаргажээ

Цагаан сараар Нагнай Бурмаагийн оёсон дээлээр гоёсонгүй. Харин айл ах дүүд гарын
дэм болж явдаг цайлган сэтгэлт буурайхан гонь эр Нийлэн хүрэн артай хурган дээлээр гоёод
айл айлаар буун золгож явлаа.

1992 он
ТОГЛООМ
Зундуйн эцэг хамгийн өндөр настай Дэнзэн буурайтай золгох хүний хөл шингэрээгүй
байв. Өвгөний нагац талын Бутаа эрдэмтэн чалх дордсон хөгшинтэй мэндэд нь гар
зөрүүлэхээр, эхнэр хүүхдээ дагуулан зочлов. Бутаа торгон савхин дээл өмсөж, мөнгөн
тоногтой бүс бүсэлжээ. Эхнэр нь булга минжийн арьсанд ороолгосон зурмал цагаан хүүхэн
хөдөөх эрсийг алмайртал инээд алдана. Нутгийн хүмүүс Бутааг хүндлэн ширвээтэж, зам
тавьж өгнө. Зундуй отгон охиндоо :

- Өвөөдөө хүн ирчихлээ гэж хэл гэж явуулав. Гэрт хүмүүс өвгөнийг хүлээж байв. Бутаа;

- Хөгшний бие яаж байна даа гэхэд Зундуй

- Аав ерөнхийдөө гайгүй шүү. Ухаан нь жаахан доор орсон гэв.

- Аргагүй дээ, гомдолтгүй өндөр насаллаа шүү дээ гэж Бутаа хэлэв.

- Сая сараас өмнө сандаргаад,.. Бие нь хөнгөрөхөөр гэрт тогтохгүй юм. Хүүхдүүдтэй доош
ороод . Хэлэхээр загнана. Уг нь зоргоороо хүн... Өвгөнийг дуудахаар явсан охин буцаж ирээд
"Өвөө ирэхгүй байнаа. Өөрсдөө хүрч ирж золго гээд байна" гэж эцэгтээ нууцхан шивэгнэв.

- Энэ аав уу. Дураараа гэдэг нь . Юу хийж байна гэж Зундуй цөхрөн асуув. Охины нүүр
улайгаад дуугарсангүй. Тэгтэл ч Бутаа:

- Өө, бид очоод золголгүй яахав. Хөгшин хаана байна гээд бослоо.

Хүмүүс ч дагалдлаа. Дэнзэн өвгөн өвөлжөөнийхөө арын цоохортсон хадны хөмөгт,


хотныхоо онгорхой шүдтэй хэдэн хүүхэдтэй, айл гэр болон тоглож байв. Өвгөн тогжгоносон
хөнгөн алхаагаар чулуун гэрийнхээ "үүдээр" гарч ирээд, "Хүүхдүүд минь гэрт морилцгоо"
гэж урив. Учир начрыг гүйцэт ухаараагүй улс алмайрч бие биеэ гайхан харснаа яалт ч үгүй
болж өвгөний чулуун гэрт цувран орцгоолоо. Дэнзэн өвгөн хоймроо гарч завилан суугаад,
золгох улсыг хүлээв. Бутаад хөгшний яс жижгэрч давжаа болсон юм шиг санагджээ. Ингээд л
золголт эхлэв. Зундуй аавыгаа сүрхий нягтлан харж, гадны улсаас баахан эвгүйрхэн эргэлзлээ.

Дэнзэн өвгөн бурхан тахилын авдар болгосон дөрвөлжин чулуун дээр хүмүүсийн өгсөн
хадаг мөнгийг багсайтал овоолно. Бутаа өвгөний дэргэд бохирч суугаад эргэн тойрноо сэтгэл
хөдлөн харж

- Дэндгээ маань... хүний хүслийн хүй нэгдлийн байдлаар байгальдаа золголт хийж байх
шив. Сонин санагдаж байна шүү гэж малилзав. Өвгөн олон хүн харж, сэтгэл нь хөөрсөндөө
"Дээшээ сууцгаа энэ муу өмгөр гэрт багтах нуу" гэж чулуун тойргийн баруун, зүүн талаар
заагаад, өврөө ухаж дөрвөлжин хад гаргаад, Бутаатай тамхилахаар сарвайв. Бутаа тэвдэж,
алтан нуухтай хөөрөгнийхөө шүрэн толгойг сугалан царай нь минчийлээ. Өвгөний хөсрий
чулуунд хөөрөгнийхөө бөөрийг зурчих бий, хагалчих бий гэхдээ харшуулахаар тун
болгоомжтой хичээв. Тэгээд Бутаа өвгөний чулууг алгандаа эргүүлж тойруулж, ямар ч ид
шидтэй юм олж үзэлгүй урам нь хугараад, өвгөний нүдэн дээр үнэрлэж тамхилах дүр
үзүүлээд буцааж барив. Бусад хүмүүс ч хэрэг явдал нэг л бишээр эргэж байгааг гадарлаад,
хуламганан байж, хөгшний сарвайсан чулууг балмагдуу тосон авч, тамхилах аядан будилж
эхлэв. Өвгөн тун таатай:

- Цай хийж өг, наад цагаалга, идээ шүүснээс авцгаа гэж шахаж шавдууллаа. Томчууд
тоглоомонд нь дуулгавартай татагдан орсонд гайхаж алмайрсан жижигхэн охид өвгөний
үгийг тун чих зөөлөнтэй дагаж, цай хэмээн шаазангийн хагархайг томчуулд тойруулан
атгуулав. Хавтгай чулуун дээр идээ, шүүс болгож, шилний хэлтэрхий, хонины хоргол
алаглуулан овоолоод бас л тойруулж барилаа. Нүд нь галтай шонтгор охин хүн хүний өмнө
очиж, идээнээсээ автал хүлээж үе үе нусаа шордхийтэл татна. Томчууд хүүхүүд шиг ингэж
үнэмшилтэй тоглоом тоглож эхэлсэндээ илт бажигдана. Эрдэмтэн Бутаа өвгөний шахалтаар
нэг хоргол авч, эхнэрээ хажуугаасаа нударч ярвайсаар атал амандаа үмхэж орхиод, зажилж ч
чадахгүй, залгиж ч чадахгүй болж, хэл тагнай нь гашуурч эхлэхэд нүдэнд нь нулимс
гүйлгэнэн тэвдлээ. Хэн ингэнэ гэж санах билээ. Бутаагийн эхнэр хий огиулан ам хамраа
дарлаа. Эвгүй байдлыг дарах гэж Жүгээ хэмээх өргөн шанаатай эр, өвгөнд дөхөж суугаад:

- Өвөө нас сүүдэр хэд зооглож байна даа гэвэл, Дэнзэн өвгөн өөдөөс нь цайлган инээд
алдаж:

- Наймтай гэж хээвнэг хэлэв. Жүгээ тулгамдан өвгөний тамхилах гэж барьсан чулууг авч
дэмий л мунгинан сүрхий найтаах дүр үзүүлэв.

Бутаагийн цагаан хүүхэн өгзөгнөөсөө жиндэж, бас дотор нь хутгалдсанаасаа болж,


тэндээс холдож гэдэс дотроо эргэтэл хий огиулаад, хамар ам, нус нулимсаа нууж арчина.
Түүнийг харсан жавар салхины улаан хацартай бүсгүйчүүд доогуураа сэмхэн нудралцаж,
санаа зовсон хөгшдийн хөмсөг зангидах харцанд ширвээдэн царайгаа минчийлгэн инээдээ
барьж жуумганана. Зундуйн тэсвэр алдарч, бухимдах царайчлахын завсар инээхчээн аядаад:

- Ааваа та гэртээ орох уу. Гадаа жиндэнэ шүү дээ гээд тохойгий нь түшин босгох гэвээс
Дэнзэн өөдөөс нь хэлээ гаргаад, тэрнээсээ хүүхэд шиг аймсан гэлмэж арагшаагаа цахдан
хургаж бүлтэгнэв. Томчууд хүүхдийг зандрахад ингэж аймсдагсан. Өвгөн өөрийг нь хүү нь
загнаж албадан тушаах юм шиг санасан авай. Зундуй хүчилж чадахгүй арга тасраад

- Аав маань бүүр хүүхэд болчихжээ гэж шүүрс алдан шивэгнэв. Дэнзэн ач гучийнхаа
хүндэтгэлийг огоорч хорвоогийн шорвог тоосонд дарагдан туулж өнгөрүүлсэн амьдрал нь аль
диван галавын явдал болон мартахын буданд умбаж эхлээд байжээ Өвгөнд одоо хүний
амьдрал огт падгүй болж тэд яаж амьдарч байгаа тухай хий сэтгэлээ өвтгөхөө болиод,
хойшдын өдөр, үхлийн тухай ор мөргүй мартжээ. Өвгөн хүний үүсэл рүү нисэн оджээ.
Гагцхүү ертөнцийн хүний амьдралыг дуурайж, танин мэдэх гэж яваа цайлган хүүхдүүдтэй
бужигнан пижигнэлдэж, томчуулын шүүрс алдахыг огт тоохгүй явах нь жаргал байваа.
Өвгөний сүүлчийн бардам эрхшээл энэ аж. Зундуйн царай барайв. Тэгээд аавыгаа
бохироогоор нь тэвэрч өргөөд эргэлзэж хургалгүй гэрээдээ том том алхав. Тоглоом дуусав.
Хүмүүс дагаж үймэлдлээ. Өвгөнд эл явдал дааж гаршгүй гомдол төрүүлжээ Ард нь үймсэн
олны хөлд тоглоомон гэр сүйтгэгдэж таваг тариа нурж асгаран, голомтын чулуу хөндөгдөн,
охид гоморхуу уулга алдлаа. Тэднийг анзаарч тоосон хүн ч гарсангүй. Охид хүний хөлд нурж
тарсан гэрээ засаж янзлахаар хоцорч, хөвгүүд өвгөний хадаг мөнгийг хаман араас нь
дагалаа. Өвгөн газар буух гэж зүтгэж байв.

1998 он
БАЛЖИРЫН ДОГМИД
1945 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Чулуун гишгэр хэмээх газар мэндэлсэн.

Санхүү эдийн засгийн Техникум, МУИС-ийн хэл уран зохилын анги, УЗДС тус тус
дүүргэсэн. 1993 онд шилдэг бүтээл туурвисан учир Монгол улсын төрийн соёрхол хүртсэн.
"Хулангийн шанд", “Гал шарга", "Цэнхэрлэн харагдана", "Ус уухын заяа" зэрэг тууж
өгүүллэгийн арваад ном бичсэнээс гадна МУЗД цувралд бие даасан түүврээ хэвлүүлжээ.
Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн амьдрал уран бүтээлийн тухай "Догшин
Хутагтын сахиус" хэмээх киноны зохиол бичсэн нь америкийн кино наадмуудад тэргүүн
болон шилдэг киногоор шалгарсан. МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн.
ХӨХ ТЭНГЭРИЙН ЗАРЛИГ
(Дууль өгүүллэг)

Манж, хятадын гурван замын их цэрэгт хиар цохиулж зүг буруулан зугтсан Дөрвөн
ойрадын хан Галдан бошготын цөөн хүмүүс нутаг усаа тэмцэн өдөр шөнийг үл ялган
мориноосоо буулгүй зүтгэсээр баруун Алтайн барааг харцгаажээ. Тэд энэ аглаг буйд нутагт
намрын халтар сөл тасартал морь, хүнээ бяцхан амсхийлгэн цэргээ засч Алшаа, Ордос
Хөх нуурын монголчуудтай нийлэхийг хичээв. Тэрэг чингэлэг урц жодгор үргэлжлэн утаа
май хөшиглөсөн цэргийн хүрээ буудлын голд барьсан Галдан ханы хөх халзтай их нүүдлийн
зургаан ханатай өргөөний дөрвөн талд шадар жанжингуудын шар ланзан хээтэй шашир цацаг
бүхий цагаан асруудыг босгож чулуугаар тэг гортиг татан хүндэтгэл үзүүлжээ. Түмэн насан
хээтэй хөх тойруулга битүү дэвссэн илүү дутуу тавилгагүй их өргөөний хойморт найман шар
олбог дээр дээлээ нөмгөлөн нөмөрсөн Галдан хан баахан халамцуухан янзтай дарс зооглон
бодлогошрон сууж байлаа. Галданд эдүгээ өөрийнх нь толгойг өмгөөлж хар нүдээ ухаж харь
дайсны хөл дор хаяж өгөхөөс буцахгүй үнэнч хоёрхон мянган хүн үлджээ.

Наран ургах дорнын их талаас наран шингэх өрнийн өндөр Алтай хүртэл хэдэн мянган
мод газарт Галданы хэдэн түмэн цэрэг хүүр ясаа тавьсан гэж санахаас хантаны цээж давчдан
харанхуйлах бүрд гэнэт босон харайж хананд өлгөсөн илдээ суга татан бурхан, чөтгөр
хоёртой тэрсэлдэн цавчилдавч багадмаар. Гэтэл тэр бурхан, чөтгөр хоёрын аль аль нь өдрийн
сүүдэр, шөнийн гэрэл мэт барих тавих биегүй бөгөөд дуудавч үл ирэх, хөөвч үл явах үүд
хаалга онголзуулсан тохуутай "амьтас" юмсанж. Архинд хөлчүүрхсэн Бошигт ханы сэтгэлийн
шаргал манан дунд Заан Тэрэлжийн хадат хүрэн уулс үес үесхэн сүүмэлзэнэ. Тэр илдэн хөх
уулсын дунд Манжийн Энх - Амгалан хаан өөрийн их цэргийн ойрмогхон чих дэлссэн
Галдан хутагтын хорсол хилэн бадарч сэтгэлээ засахсан гэхдээ ийнхүү өөрөө өөрийгөө
зугаацуулан архи таалан хөлчүүрч суугаа нь энэ болой. Ану хатан минь амьд сэрүүн
байсансан бол би гэдэг хүн хэзээ ч ингэж амраараа шороо үмхэхгүй байсан. Тэнэг мунхаг
надаас болж тэр минь хар санаатны гарт амиа алдсан. Би түүнийгээ хар нүд шигээ хамгаалж
явах учиртай байтал чадаагүй. Өөдгүй хар толгой би өөрийгөө амилсан бурхан хэмээн
эндүүрч халх. ойрад хоёрыг хагаралдуулан самуун дэгдээсний гай эцсийн эцэст ийнхүү үнэнд
гүйцэгдэж Манж чин улсын цэрэг, зэвсгийн хүчинд автан голомтынхоо үнсийг хийсгэв
хэмээн халаглан гасалсан хантан өмнөө тавьсан том гарын мөнгөн аягатай усгүй хар архийг
авч нэгэн амиар залгиллаа. Аян дайны урт замд нар салхинаа онгосон зүлгэмэл хүрэн царай
илдний ирнээс ч үл дальдрам чанга аньсагатай догшин хар нүдэнд хилэнгийн хөх дөл асч
унтран сүүмэлзэх нь хөмсөг сормуусаа хуйхалчих вий гэмээр сүртэй харагдана.

... Заан Тэрэлжийн зуун мод хэмээх газар Манж хятадын гурван замын их цэрэгтэй
тулгарсан Галдан бошигтынхон хэдий цөөн хүнтэй ч үл шантран эхээс унахдаа илд атган
төрсөн мэт гурван өдөр гурван шөнө ус голыг улаанаар урсч, лус савдгийг уулга алдан цочтол
алалдан цавчилдсансан,
Хэзээнээсээ нааш харвах намнахдаа гавшгай ойрадууд Манж хятадуудыг уул руу шахан
ухрааж гал түймэр унтраах лугаа адил гол хүчнээс нь хэсэг хэсгээр таслан авч бүслэн хиар
цохив. Шархдсан морьдын унгалдан үүрсэх, хүмүүсийн уухайлан хашгиралдах, илдний
харших дуутай хоршин нэгэн их учир битүүлэг түгшүүртэй авиа үүсгэн уул хаданд цуурай
хадна. Уулын бэлээс оргил хүртэл бие биеийнхээ хоолой багалзуурт асан хэмхэлдэх орооны
азарган ноход адил зууралдан алалдах энэ их тулалдааны хөлд хүний амь байтугай өвс ногоо
цусаар будагдан халцран зулгарч байлаа. Манжийн цэргүуд өвсний толгойноос олон. Хорин
түмэн дайсны өөдөөс дайрсан хоёрхон түмэн монголчууд халууцаж, цуцсандаа хөө хуягаа
тайлан хаяад илдний ирийг эмтэрч уул хаднаас хиншүү хярвас ханхалтал хашгиралдан
цавчилдах нь аминаасаа уйдсан амьтад уу гэлтэй. Цусаар бороо орсон лугаа адил цэцэг
ногоо хүрэнтэж навч найлзуураа тасар татуулсан мод бут хүртэл салхин аясаар ёолж байх шиг
санагдана. Цусаа үзээд уулгалан дайрч ирсэн манжуудыг зам гартал цавчих зуураа "Дөрвөн
ойрадын урай" - г хадаар цуурайтуулан уухайлан дуулах нь сэтгэл хөдлөм сүртэй бөгөөд
жинхэнэ дайны бурхад дээд тэнгэрээс биеэрээ залран ирсэн мэт бахдалтай үзэгдэнэ.

Уулын оройд барьсан шивээ бэхлэлт дотроос хүний өөрийн алин болох нь үл ялгаран утаа
тоосон дунд зууралдан байлдаж буй сүрт тулалдааныг дурандан харж байсан алтан дуулгатай
манж жанжин зовхио татвалзуулан уурсч:

- Энэ муусайн хятадууд олуулаа нийлэхээрээ омогтой ч хэзээнээсээ дайны одгүй зориг зүрх
мохоо амьтад.

Нар шингэхээс өмнө та нар дөрвөн ойрадын Галданг барин авчир гэж бараа бологсоддоо
тушаалаа.

Алсаас дурангаар харахад майга хөлтэй махир сэлэмтэй монгол цэргүүд залуу барс мэт
эрэмгий хурдан хөдөлгөөнөөрөө бусдаас ялгарч тоогоор цөөн ч сүрэг хонинд орсон цөөвөр
чоно адил манж хятадуудыг баруун зүүнгүй намнаж байлаа. Цагаан мориныхоо толгойг улаан
болтол улангасан цавчилдсан Бошигт хан үдшийн бүрэнхий болмогц бүрээ үлээж,
тулалдааны талбараас цэргүүдээ ар тийш нь татан шивээ бэхлэлт хатган хориглов.
Манжуудаас хүн зэвсэг хоёроор хол дутуу боловч Галдан хан гарцаагүй ирэх үхлээс айсангүй.
Харин гар хоосон нөхдөө сум, мэсний золиос болгож харийн дайсанд хүйс тэмтрүүлэн
хядуулахаас эмээж ийнхүү цэргээ ухраажээ.

Бурхны ивээлээр тэнгэр бүрхэж унасан морины толгой үзэгдэмгүй түнэр харанхуй шөнө
болов. Чийг ханхалсан сэрүүн салхи үс санчгаар наадан сэвэлзэнэ. Задгай галын дээгүүр
гэрлийн цагаан эрвээхэй бужигнана. Тэнгэрт ганц ч од үл харагдах бөгөөд харанхуйд морьд
тургилна, Төрийн их хатан Анугийн шарилыг ачсан сүйх тэрэг гэрэл, сүүдэр хоёрын зааг
дээр салхины аясаар цоролзон асах түүдэг галын дөл даган сүүтэгнэн хөдөлнө Галдан
дөрвөн зүгт мориных нь туурайд эсгий улавч угласан туршуул мордуулаад шадар жанжнуудаа
цуглуулан зарлиг буулгалаа.

- Манж нар бидний буцах замыг хаан бүсэлжээ. Иймээс шенө дундаас хойш бар цаг
болмогц цэргээ хөдөлгөж Хэрлэн мөрний зүг буруулан одсугай. Морь унаад явж чадахгүй
болсон хүнд шархтнуудад хатуу тан уулгаж сүнсийг тэнгэрт илгээсүгэй. Үхэгсдийг хуурай хар
модоор хучин давирхай асган чандарла. Нутаг дээрээ хугархай хутга ч бүү орхи. Араас нэхэн
ирэх дайсныг угтуулан арван мод газар бүрт нэгэн баг цэргийг амдуулан суулга
хэмээн тушаалаа.

Цагаан бараан хоёр адууны зүс үл ялгарам харанхуй шөнө газар нутгаа хээрийн
араатнуудаас ч дутуугүй мэддэг монгол цэргүүд тогоо цай буцалгахын зуурт ачаалан Хэрлэн
мөрний зүг бүдүүн өвс бөхийлгөлгүй сэмхэн хөдөллөө Харанхуй шөнө хаана яваагаа шороо
чулууг нь имэрч үзээд мэддэг эрдэмтэй тэдгээр нүүдэлчин хүмүүс тэр шөнөдөө суурин
иргэдийн бүслэлтээс гарч хойноос нэхэх дайснаас бүтэн өдөрчийн газар тасран оджээ.

Галдан ханы буцах замыг хааж хэдэн давхар бүсэлсэн Энх -Амгалан хаан ойрадуудыг
харанхуй шөнө оргуулан зүг чиггүй алдсанаа өглөө гэгээ орсон хойно мэдээд загас усанд
живж үхэхийг үзсэн мэт алмайран гайхжээ. Тэдний араас гэзэг даран мөрийг нь мөшгөн
нэхье гэвч нэгд ертөнцийн зүг олон нөгөөтэйгүүр эцэж цуцсан морьтой улс хол аялж халх
нутгийн гүнд орж ар талаасаа алс тасарвал ямар ч аюул тулгарч болзошгүй тул Бошигт хань
хойноос нэхэж зүрхэлсэнгүй, Ийнхүү Галдантанг амьдаар нь барьж авч чадаагүй Манжийн
хаан цээжинд хургасан хорсол заналаа тайлж сэтгэлээ баахан засахаар их цэргийнхээ ялалтыг
мялааж Заан Тэрэлжийн зуун модонд хөлтэй их найр цэнгэл үүсгэн найрлаж гэрэлт хөшөө
босгосон юмсанж.

Эр ганц биеийн нөмөр түшиг болсон хайртай хатан Анугаа алуулж хамаг цэргээ хиар
цохиулан сүйрсэн Бошигт хан шархаа ноцох чоно адил догширч Манж хүний мөрийг газар
дэлхийгээс арчих тангараг тавьжээ. Тэгээд Хами улс хийгээд өөрийн холбоотон өвөрлөгч
хошууны ноёд, ихэс дээдэст элч довтолгож тусламж гуйсан боловч цаадуул нь манжийн их
цэргийн сүр хүчнээс эмээсэн учир цөм Галдангаас нүүрээ буруулан зугтлаа. Олон жилийн
үргэлжилсэн их дайн дажны хөлд Зүүн гарын улс хүн малгуй чирэгдэн зовж залхахын туйлыг
үзсэнээс Галдантанд толгой хоргодон орогнож цэргээ засах газар байсангүй, Ойрадуудын
ихэнх нутаг эзгүйрч дайны хөлөөс эр эмгүй дүрвэн зугтаж мал хөрөнгөнөөсөө хагацсан
ядуучууд загас жараахайгаар хооллох дээрээ тулаад байсан тэр цагт бүл чадалтай идэр эрчүүд
цэргийн албанд мордохоосоо айдаг болжээ.

Манж нар Бошигт ханы толгойг авчирч өгсөн хүнд төрд туслах гүнгийн зэрэг зуун лан
алтан зоосоор шагнана хэмээн халх даяар элч довтолгон зар тарааснаас хойш мөнгө хэргэмд
дуртай зусар зальхай хүмүүс төдийгүй зарим нэг сувдаг сэтгэлтэй эмс, охид хүртэл Галданы
толгойг зүүдэлж хонодог болжээ.

**************

Халхын нутаг хатуу, харийн хүмүүнд өндөр босготой гэлцдэг нь хаачлаа? Уул усных нь
лус савдаг хүртэл Өндөр гэгээнийг дагаж манж дайчин улсад дагаар орсноос зайлахгүй.
"Заан Тэрэлжийн зуун мод" заяагүй нутаг. Хаврын хар салхинд түймэрт шатаалгаж үнс нурам
хийсгэж байвал таарах газар гэж Галдан ханыг бодтол гадаа жагсаалын бүрээ татлаа.

Цэрэг нь байхгүй болчихсон байхад бүрээ нь дуугарч л байх юм даа гэж уруулаа үл мэдэг
хөдөлгөн шивнэснээ:

- Үгүй ээ би буруу ярьж байна. Надад үнэнч энэ хүмүүс бол хоёрхон мянган хүн биш амь,
нас илдний ирэн дээр очих бэрх цагт нэгэн түмэн шилдэг цэргийг орлож чадна.

Миний нөхөд намайг хээр хаяхгүй, харин би далай ламын үгэнд хууртаж Хэрлэн мөрний
хөвөөнд очиж зусваас бүхнийг дайны тэнгэр ивээнэ хэмээн энэ хүмүүсийг араасаа дагуулан
хэтэрхий хүндээр чирэгдүүлэн хөнөөлөө гэж Бошигт хантан өөрийн биеийг зэмлэн суутал
Данжила жанжин гаднаас зэр зэвсэг хангинуулан орж ирлээ.

Тэр гараа цээжиндээ авч дор бөхийн хүндэтгэл үзүүлж,

-Таны айлдсан ёсоор бүх цэргийг жагсаалаа гэхэд Бошигт хан босч мөнгөн товруутай
бүсээ бүслэн алтан шонхорын дүрстэй ган дуулга тэргүүндээ асаалаа. Хантаныг өргөөнөөсеө
гарахад Махаан тэргүүтэй шадар жанжингууд гадаа хүлээж байлаа. Чийрэг тэгшхэн мөр
өндөр хярпаг нуруутай Бошигт ханыг харахад ширээ атыг санагдуулам бөгөөд уужим суга, урт
сумтай хүрэн тэрмэн дээл өмссөн нь зохисон гэдэг нь ижилгүй, Хонины бэлчээрт хормой
дор төрсөн гэхэд эгэл хүмүүн гэж хэлэхийн аргагүй ер бусын их сүр хүч увидас эрдмийг
бурхан тэнгэр түүнд заяажээ гэлтэй.

Хантаны цог жавхлан төгс зандан хүрэн царай гуниг уйтгарын нэгээхэн ч сүүдэргүй
ухаалаг алаг нүд бусадтай үг солих агшинд соёо хар сахлых нь доороос үе үе яралзах азарган
цагаан шүдийг харсан эмс охид байтугай эр хүн шохоорхмоор бөгөөд сайхан эрийн төгс есөн
шинж бүрдсэн мэт. Харсан хүн үлгэр авч бүсээ засмаар бишрэл, сэтгэл татсан ийм хунийг
дагаж яваад үхсэн ч гомдолгүй санагдах нь эрүүл хүний ухаанаас гарамгүй сонин ажээ.
Баруун гартаа барын хүчтэй энэ их хөлөг баатар Турфан, Бухар, Самаркандын хоёр мянган
хот, тосгодыг ганцхан амиар дагуулж Хорезмын тэргүүн шагийг нутагтаа олзлон авчирч амуу
будаа тариулж байсан үлгэр домог шиг цуутай эр Ойрадууд энэ хүнийг нэг гартаа очир, нөгөө
гартаа илд атган төрсөн хутагт дайны бурхан хэмээн биширцгээнэ. Зуут зуутаар эгнэн
жагссан цэргүудийг Галдан хутагт харцаараа бүртгэх мэт нэгэнтээ гүйлгэн харснаа гараа
зулай дээрээ хавсран хөх тэнгэрт залбирлаа. Тэгээд Бошигт хан цэрэг олонд хандан өндөр
дуугаар өгүүлэн хэлсэн нь:

- Та бүхэн хагарч бутарсан халх ойрадыг хурааж хамаг Монгол улсыг төвхнүүлэх гэж Манж
хятадын их цэрэгтэй хорин долоон жил мориноос буулгүй алалдан тулалдав.

Эх болсон газар шороогоо харийн хар санаатнаас өмгөөлөн босч Ойрадын байх цагт араас
минь дагаж явсан өвөрлөгч хошууныхан андгай тавьсан ахан дүүс маань өнөөдөр надаас
урваж манж хятадын боол боллоо. Дөрвөн ойрадын гал голомтыг бөхөөхгүйн учир эдүгээ та
бүхэн тарж гэр гэртээ одсугай. Би өөрийн ганц толгойг хаацайлахын тулд олон хүний амь
насыг илдний ирэн дээр тавихыг хүсэхгүй гэж хэлэхэд цэргүуд "бид үхлээс үл эмээнэ",
"Бошигт ханаас урваж чадахгүй" хэмээн ам амандаа хашгиралдлаа. Бошигт хан гараа өргөн
олон хүний дуу шуугианыг даран тавь хүрсэн хүн гэж хэлэх аргагүй идэрмэг залуу дуугаар:

- Хөх тэнгэрийн зарлигаар миний насны тоо гүйцжээ. Тойгтой болгоны сөхөргөж
толгойтой бүхнийг бөхийлгөж явсныг маань бурхан, чөтгөр хоёр мэднэ. Намайг амьд байхад
Дөрвөн ойрадынхан амрахгүй гэж хэлтэл мөнгөн пайзтай элч алсаас тоос татуулан довтолгон
ирж Бошигт ханы хөл дор сөхрөн унав.
- Бошигт хан минь нүгэлт хүмүүн намайг өршөө. Би таны чихэнд таагүй мэдээ дуулгахаас
аргагуй боллоо. Хами улс руу мордсон манай элч Сэвдэнбалжирыг Абдул бек баривчлан Энх-
Амгалан хаанд хүргүүлжээ. Галдан хутагт энэ үгийг сонсоод хөлнийхөө дор сөхрөн унасан
элчээс цочих мэт нэгэн алхам ухран зогссоноо:

- Сэвдэнбалжир! хүү минь дайсны гарт оржээ. Эдүгээ надад нуган үр үгүй болов. Тэнэг
толгой миний бие муу хулгай Абдул бекийг дэмий өршөөжээ гэж халаглан дуу алдав.

**************

Бошигт хан бурхандаа мөнх голт зул өргөж, хүрдийг гурвантаа имрэн эргүүлээд залбиран
мөргөлөе.

- Их шүтээн минь нугэлт боол миний үгийг соёрхон сонс. Сансарын хүрдний орчил,
ертөнц авхайн жамаар цөвүүн цагийн хутагт миний жанч халах цаг ирлээ. Үдийн наран лугаа
адил ахархан насандаа бивээр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өөрийн
өчүүхэн биеийг үл чамлан цөөн бус судар сүмбэн, номын ордон, хийд бүтээлээ. Номын
цагаан буян дагаж бурхан шиваашидийн төв таван ухаанд нэвтэрч Лхасын эрдэнийн гурван
хийдийн оройн чимэг ширээт лам, хутагтаар тодорсон ч цөвүүн цагийн эрхээр Зүүн гарын
ханд өргөмжлөгдсөн хамаг монголыг илбэн тохинуулахаар илд атган цэрэглэн мордож түмэн
хүний цусаар гараа угаалаа.

Аргаар аргаар явъя гэвч арга нь олдохгүй хорвоод амьтны амь тэвчиж буяны мөр дагахыг
хичээн өөрийгөө номхотгон захиравч алдаа нуглийн аль алиныг тойрч эс чадав. Онгон
догшин сахиус минь алдаж оносон алагхан заяаг минь тэгшилж, зүрхний шүтээн Ану хатны
минь араас сүнсийг минь үргээж хайрла Эх нутаг газар шороо олон тумэн шавиа их бурхан
танаа даатгая гэж хэлээд залбирах агшинд үүд сэвхийн Данжила баатар орж ирлээ. Хантаны
эрхэмсэг саруул өргөөнд арц хүж, гүгэл зандангийн ариун дагшин үнэр сэнгэнэх сацуу их
шүтээний өмнө мандаасан зулын зөөлөн шаргал гэрэл үүдний салхинд үл мэдэг ганхалзан
дальдрахыг харсан Данжила босгоны өмнө зогтусан зогслоо. Бурхандаа залбирч дуусаад
Бошигт хан сэнтий дээрээ залран сууснаа нэгэн жүнз архийг шадар жанжин Данжилад барьж
цөхрөнги бөгөөд гунигтай хоолойгоор:

- Хорвоо надаас нүүрээ буруулжээ. Миний бие манжийн хаанд цэргээ гурвантаа хиар
цохиуллаа. Итгэлт дотно нөхөд ижил сайн ханиасаа хагацав. Их бага гурван хүүгээ атаатны
гарт булаалгаж хордуулав.

Зүүн гарын жонон Цэвээнравдан мэтийн ахан дүүс маань надаас урваж Манжид дагаар
оров Би хамаг байдгаасаа хагацлаа. Яс махны маань тасархай гэвэл охин Юунчинхай та
хоёроос өер хүн алга. Эдүгээ надад зөвхөн үхэх л үлдэж. Намайг үхсэний дараа Манж
хятадууд та нараас миний хүүр ясыг нэхэх байх. Бүү доромжлуул. Миний үнс чандрыг
Цамбагарав ууланд онголж Алтайн хөх салхинд цацаж хийсгэ гэхэд Данжила уртаар шуүрс
алдаад:

- Халхын ноёд манжид дагаар орсон ч монгол үр садан барагдаагүй байна. Хантан минь
одоо үхлийн тухай боддог цаг биш гэхэд Галдан:
- Одоо хоёулаа овоонд гарч малгайн утаа сэргээнэ Данжила чи гарч морь эмээллэ хэмээн
тушаалаа.

Данжила баатрыг гармагц Бошигт хан жижигхэн хаш чулуун тагшинд архинд уусгасан
хатуу танг аягаллаа. Хортой архи аяган дотор үсчин буцална. Бошигт хан түүнийг уухаасаа
халгаж зүрхшээсэн янзтай харж сууснаа "Намайг амьд байсан цагт халх, ойрад хоёр амар
заяагаа үзэхгүй. Уурынх нь дуу сонсогдож утааных нь үзүүр залгалдан хаяа хатавч нийлэн
айл, саахалт аж төрөхгүй" гэж хэлээд чичирхийлсэн гараар аягатай хорыг авч нэгэн амиар
асган цутган залгиллаа. Гартаа барьсан аягыг газар тавьж амжаагүй байтал хутагтын амьсгал
боогдон нүд харанхуйлан бүрэлзсэнээ гэнэт чихэнд нь хэц хэнгэрэг нижигнээд явчих шиг
болов.

Гал, цахилгаан адил хөгжмийн догшин хэмнэлийг даган гаднаас үй олон чөтгөр, ад
тийрэн шуугилдан орж ирээд амьсгал нь боогдож багтарсан хантаныг баалж тавласан огцом
түргэн хөдөлгөөн, гаж буруу дэгтэй цам харайн дэвхцэн бүжиглэлээ. Хүчтэй хоронд амьсгал
нь бачуурсан Галдан хутагт энгэр заамаа цуу татан босон харайж ширээн дээр тавьсан аяга,
дийзээр чөтгөрүүдийг баруун солгойгүй чулуудлаа.

Хаалганы тотго онон бут үсэрсэн шаазан, ваарны хагархайнууд газраар нэг хөх гал болон
сүүтэгнэн асав. Хантаны өргөөнд хүн хашгирч аяга таваг хангинан хагарахыг сонссон
Данжила баатар хутагтын морийг эмээллээд хөтлөн ирж явснаа цулбуурыг нь сул орхиод гэр
рүү гүйлээ

Хүн ёолоход чөтгөр инээдэг гэж үнэн юм. Мөр сүүдэргүй муусайн сүгнүүд гэж хашгираад
Галдан хутагт урагшаа тэнцэж ядан гуйван алхтал гаднаас Данжила гүйн орж ирлээ. Ухаан нь
ээдэрч балартсан хутагтад Данжила, Данжила биш талийгаач Ану хатан болж үзэгдэв.

- Ану минь намайг өршөө. Би их хол очсон хүн буцаж ирдэггүй тэр газар руу явлаа гэж
хэлээд Бошигт хан хатныхаа хөлд сөхрөн уналаа. Данжила баатар хантаны тэргүүнийг газар
хүргэлгүй түшин авч өвдөг дээрээ дэрлүүлээд цээжин дээр нь толгойгоо тавин зүрхнийх нь
цохилтыг чагналаа. Галдан хутагтын гал нь бөхөн унтарч буй нүдний харцанд Ану хатны
нулимстай хоёр алаг нүд бүрэлзэн үзэгдэнэ. Ану минь битгий уйл. Үхлээс хүн тойрч
чаддаггүй юм гэж хоронд хөхөртөн хавдсан уруулаа үл мэдэг хөдөлгөн хэлснээ Бошиг ханы
амьсгал тасарлаа. Гэрт эрэгтэй хүн будүүн дуугаар эхэр татан цурхиран уйлах чимээнээр хөл
доороос гэнэт явган хуй салхи дэгдэн босоход цулбуурыг нь чиргүүлэн орхисон хутагтын их
дэлт цагаан морь түүнээс бусган үргэж гөлмөө дэрвүүлэн давхин одлоо.

Өндөр хөх тэнгэрт хээр хоносон бөрт цагаан саран уйтгартайхан гэрэлтэж ургах хагдрах
тавилантай хөх өвсний хөх салхин гунигтайхан исгэрнэ.
НЭХЭЛ ХАТУУ ОРЧЛОН
Үдшийн бор гэгээ татаж, түрүүчийн од цэцэглэхийн алдад Шарав гуай бид хоёр ор, дэрээ
засч хэвтэхээр завдсан хэдий ч хэн маань ч яаран хажуулсангүй.

Гадаа аль эрт хар чийг унаж, майхны хаяа баадангаар шинэхэн хадсан өвсний ааг үнэр үе
үе сэрүү татуулан ханхлах нь ноднингийн хонгор намрын мартагдсан дуртгал сэрээж
бухалдсан мансуурам сайхан үнэрт жарган хоносон бороотой шөнийг санагдуулна. Ханхай
хоосон майханд хадланчдын нутаг сахин хоцорсон хоёр эр хүн хаашаа ч жийгээд хэвтсэн хөл
тулахын зовлонгүй амар жимэр бөгөөтөл Шарав гуай сэтгэл нь шилэрч цухалдсан янзтай
оровч гаравч тэрүүхэндээ бухимдаж майхны гадас, гичирт бүдчин хараал тавин мунгинах нь
түвэгтэй.

Үе тэнгийн залуу хүмүүн үгүйд миний бие ганцаардан уйдахдаа энэ тэр сул үгсийг
хүүрнэлдэн цаг нөгцөөе гэтэл мань өвгөн үгэндээ мөнгөнөөсөө дутуугүй харам, дэндүү дуу
цөөтэй нь гачлантай. Түүнд хэн нэгэнтэй хэрэгтэй, хэрэггүй юм ярилцан шүдгүй амаар
шүлсээ үсэргэж байснаас тамхиа нэрж, муу мод толгойгоо улайсган төнхөж суух нь юу
юунаас илүү жаргалтай байдаг болов уу гэмээр. Ширмэн цөгцтэй дэнгийн дээгүүр гэрлийн
цагаан эрвээхэй бужигнана. Өвгөн өмнөө тавьсан шимийн архинаас тагшиндаа дүүргэн над
руу барих зуураа хөмсөг зовхи нь хөлстэй хөлчүүхэн нүдээр миний нүүр өөд ширтэж,

- Эр хүн хөгшрөх шиг гутармаар юм алга. Унадаг морь, ууж иддэг идээндээ хүртэл аяндаа
гологддог юм байна. Аяга тагш юм уугаад даахгүй хэрнээ нэг их хоосон хорхойноос цаашгүй.
Залуу цагт морины догшныг унаж, архины хатууг л ууж явсан юмсан гэж өөрөө өөртөе
гоморхон хэлээд хөгшин нохойг санагдуулам увайгүй эвшээлгэлээ.

- Би өдий болтлоо таныг халамцуу явахыг үзээгүй юм байна. Та бас согтдог юм бий гэвэл
тэр толгой сэгсэрч,

- Согтохоор барах уу. Ухаан хаврын цас, шамрага шиг маналзаж байснаа гэнэт
харанхуйлчихдаг болсон байна лээ. Ямар сайндаа хүзүүндээ зүүсэн сахиусаа гээчихэв дээ
гэж өгүүлснээ аль эрт унтарсан тамхиа асаалаа.

- Хэзээ тэр вэ. та тэгээд эртхэн надад хэлэхгүй яасан юм бэ?

- Чамд хэлээд яахав дээ. Олдох л байсан бол би өдийд чамтай чамгүй олоод хүзүүндээ
зүүчихээд сууж байхгүй юу. Энэ олон муусайн морин тармуур өвстэй хамт хамаад алга
болсноос зайлахгүй. Дөчин хэдэн жил биенээсээ салгаагүй юмсан. Миний сахиус зүүх
хоногийн тоо гүйцсэн юм байлгүй.

- Оосор нь тасарч дээ. Түүнээс биш хүзүүнд зүүсэн сахиус гээгдэнэ гэж баймааргүйсэн
гэвэл Шарав гуай гэмшсэн янзтай,

- Миний зовлогоны муу хөлсөнд сахиусны маань оосор түлэгдэж үжирсэн байсныг даанч
мэдсэнгүй. Өвгөний хөлс нэвчсэн, наршиж харласан нүүр хөнхөр цөгцөнд сүүтэгнэх дэнгийн
гэрэлд гялалзан харагдана. Шарав гэж миний мэдэхийн л ийм нэг ханхар хар өвгөн байсан,
одоо ч хэвээрээ. Ер өтөлж өвгөрсөн янзгүй бахь байдгаараа архи, дарс уугаад хээв нэг алхаж
явах юм. Хуучны улс яахаараа ийм яс сайтай төрдөг байна гэж бодох зуураа архинаас нь нэг
балгаад буцааж өглөө. Шарав гуай майхны гурвалжин амаар тэнгэрийн хаяанд анивалзах том
шаргал одыг ширтэн тамхиа улалзуулан чимээгүй хэсэг сууснаа,

- Энэ од мичдийн царай, ирэх жил хатуухан өвөлтэй золгоно вий. Ногооны шим шүүс
хатчихаас өмнө атга чимх ч болов өвс авахгүй бол хавар бид дээлээ толгой дээгүүрээ нөмөрч
мэднэ. Зуд турхан нэг нүүрлэвэл хэцуү. Цагийн хатууд малын ам хөдөлгөх юмгүй л бол сая,
дүнчүүр маани уншаад ч нэмэргүй хэмээн үг нь олшрох янзтай болсноо,

- Хоёулаа хамтдаа гарч морь харах уу гэж намайг хань татлаа.

Сарны зөөлөн шаргал гэрэл асгарсан намрын цагаан шөнө аглагхан хээр талд салхи савир
нэгээхэн ч үгуй, алсад бүрэнхий дунд чөдөртэй морьд тургилах нь бүдэг бадагхан
сонсогдоно.

- Тэртээ урд сарны баруун доогуур сүүдэртээд байгаа чинь Тэрэгт хар хошуу мөн үү, биш
үү гэж евгөн надаас асуух нь миний хараа сайнаараа байгаа биз хэмээн гайхуулах мэт.

- Тийм ээ. Тэрэгт хар хошуу харагдаж байна. Гадаа ч малын мм, тамга харагдмаар саруулхан
байна гэвэл Шарав гуай хариу дуугарсангуй, амандаа хэдэн шад тарнирхуу юм гүвтнэн
уншаад эргэж майхан өөдөө алхав.

Орж ирээд өвгөнийг унтах уу гэтэл хувцсаа тайлсангүй. Дэнгийнхээ голыг засч тос нэмээд
архинаасаа аягалан тамхи асаалаа. Би гутлаа тайлангаа:

- Хийх юмгүй байж зүв зүгээр суугаад байлтай биш: хоёулаа ингэсхийгээд хажуулах уу даа
гэвэл тэр,

- Чи хэвт, хэвт. Би энэ савны ёроолд үлдсэн жаахан юмыг ооччихоод унтана аа хө. Энд
буусаар хэдэн шөнө нойр хүрэхгүй зовоолоо. Тэгээд аргаа барахдаа өнөөдөр архи ууж байгаа
минь энэ

- Энэ сайхан эрүүл агаарт ирсэн хүн дэрэн дээр толгой тавиут л нам унтмаарсан. Яагаа
юм бол ...

- Юу ч гэмээр юм бэ дээ гэснээ Шарав гуай аягатай архиа нэгэн амиар бүгдийг хөнтөрч
хоослоод,

- Нэхэл хатуутай орчлон гэдэг нь үнэн бололтой. Энүүхэндээ гэж чамд хэлэхэд сахиусаа
гээснээс хойш энэ урдах Тэрэг хар хошуу л намайг унтуулахгүй зовоогоод байгаа юм.
Өвгөний энэ хачин үгэнд, өдөржин гар хадуураар тойромны ямаан шарилж цавчин ядарч
цуцсан миний нүд, сормуус сэргээд явчихлаа.

- Тэрэгт хар хошуу Талын энэ намхан, номхон уул яахаараа таны нойронд саад болдог
билээ гэж асуухдаа мод чулуут хөндөж нэрлэж болдоггүй лус савдагтай догшин хайрхан биш
л юмсан гэж гайхасхийлээ. Өвген миний нүүр лүү тандасхийсэн эргэлзэнгүй харцаар
ширтээд хайнгадуухан бөрт дуугаар ийн өгүүлэв.

- Чи ч бурхан, шүтээн тоодоггуй хувьсгалч хүн болохоороо миний үгийг үнэмшихгүй биз
гэж тунирхлаа.

Би өвгөний амнаас гарсан үгийг газар унагахгүйг хичээхдээ:

- Та л намайг мэдэхгүйгээс биш би ч бурханд буруу санадаггүй хун шүү. Шарав гуай
надаас "үнэн биз хө" гэж харцаараа сэм асуугаад онгорхой үүд рүү нүднийхээ булангаар
нэгэнтээ гэтэн харлаа.

- Олоон жилийн тэртээгээс энэ хавиар гүйдэлтэй гэж ярилцдаг болсон юм. Шөнө унтаж
байхад юу ч хүрээд ирсэн ч чи ямар сэрэх биш. Сүнс нь төөрсөн амьтан сүүжний нүхэнд
орогнодог гэж чи ер нь дуулсан биз дээ.

Тээр жил Хүрээнээс хөөгдсөн гамингууд урагшаа өдөр, шөнөгүй цувж байсан цаг. Тэр үед
би гэдэг хүн бараг хүүхдээрээ шахуу амьтан байж. Нэг өглөө манай хот айлынхан дөнгөж
босоцгоож байтал хэдэн морьтой хүн гадаа давхиж ирээд Шарав байвал түргэн гараад ир гэж
дуудав. Гамин биш монгол хүн нэрээр минь дуудсанд баярласан би яаран гүйж гарвал буу
саадаг агссан таних танихгүй баахан улс зогсож байх нь тэр, Буу, ташуур хөндөлдүүлсэн тэр
арваад морьтны дунд Аюур тайж. Тогтох начин тэргүүтэй нутгийн эрчүүд үзэгдэнэ. Аюур
тайж отго жинсээ сагсалзуулан ташуураа гозолзуулж,

- Бидний улс гамингийн араас нэхэж явна. Буу шийдэм байвал аваад түргэн маньтай хамт
морд гэж тушаав. Ганц хулсан ташуураас өөр гарт барих юмгүй хэрнээ би наадамд явахаас
дутуугүй баярлав. Явдал замд юу болсныг хамт яваа улсаасаа сэм асуувал нэгэн баг цэрэг
дагуулсан гамингийн том ноёнтон Аюур тайжийн эхнэр Дулмааг хүчээр булаан авч одсон
сураг сонслоо, Тэгээд бид зам шуудран мөнөөх ноёны хөлөглөсөн жууз тэрэгний мөрөөр
нэхэн довтолгосоор энэ Тэрэгт хар хошууны хойд хяр дээр тэднийг гүйцэж морины хар
хурдаар уулгалан дайрав.

Дээлийнх нь энгэр заамаар салхи хөөрөгдөж дөрөөн дээрээ боссон ханхар эрчүүдийн
далайсан бүдүүн ташуур, аянгатай мөндөр адил газар пижигнэх агсам морьдын төвөргөөнөөс
сүнсээ зайлтал айсан гамин цэргүүд ассан тайжтан өрөөсөн хөмсгөө татвалзуулан хилэгнэж,

- Хээрийн чонотой нийлсэн гэрийн нохойг эзэн нь алдаг юм. Муу гичий минь чи харж
бай. Би одоохон чиний нүдэн дээр наад муу гамингийн чинь голыг таслаад өгье дөө гэж
хашгираад бууныхаа овоо харааг онилон шагайх тэрхэн агшинд Дулмаа гамингийн өмнүүр
гараа алдлан гүйж ортол тайжтаны буу гал, утаа манарган тасхийв. Идэш, дарь ихтэй бууны
суманд ташраараа нэвт буудуулсан гамин нэгэнтээ муухай орилоод хүүхнийг тэврэн
харуулдаж уналаа.

Амь тавин ангалзан үхэж буй хүмүүсийн эвдэрч шаналсан царайг хэн маань ч зүрхлэн
харж чадсангүй. Цөм түвэгшээн нүүр буруулцгааж түргэхэн холдохын түүс болцгоолоо. Амь
наснаасаа ч илүү ихээр хайрлан энхрийлдэг асан үзэсгэлэн гоо залуу эхнэрээ Аюур тайж
ийнхүү өчиггүй алчихын чинээ зүүдлээгүй явсан Тогтох начин өөрөө ийм хатуу сэтгэл гаргаж
нүгэл үйлдсэн мэт мэгдэн сандарч,

- Тайжтан минь та арай л түргэдчихлээ. Биеэ барихгүй даанч яав даа. Хэдийвээр хар
санаат элэг буруу дайсантай нөхцсөн ч харсаар байж хатантанг яаж энэ чигээр нь орхихов.
Хүний ёсыг бодож хөдөөлүүлэх үү дээ гэж гайхаш тасарсан янзтай өгүүллээ.

Зүс царай нь тийм гэж хэлэхийн аргагүй харлаж догширсон Аюур хамт яваа хүмүүсээ
харцаараа хяргачих шахам тас ширвээд,

- Дайсанд урвасан хүнийг бурхан ч буруу нүдээр хардаг юм. Талийгаач хэдийгээр миний
авааль эхнэр ч гэсэн энэ үхдэлд бүү гар хүр. Бузар болно гэж хэлээд мориндоо алав харайн
мордов.

Бие биенийхээ амыг харсан хүмүүс: "Та нар тугалга духандаа зоолгох гээгүй юм бол
мориндоо түргэн морд, явцгаая" гэж захиран зандарсан Аюурын араас цөм даган давхилдлаа.

Тайжтаны эхнэр Дулмаа хутагт, хувилгаад боловч гоо үзэсгэлэнд нь хөл алдан сехөрч
өвдөгнөөс нь адис авмаар сайхан бүсгүй байлаа. Аюур тайж сайн ч муу ч хар үсгийг нь
хагалж ханилсан авааль эхнэртээ хүмүүний ёсноос гадуур дэндүү хатуу сэтгэл гаргалаа. Хань
ижил минь гэж санадаггүй юм гэхэд үр хүүхдээ бодоод тэр буруу номтны үхдэлээс
холдуулаад нэг жалганд аваачаад оршуулчихаж болохгүй нь юу байхав. Ёс мэдэх хүн байтлаа
хачин юм хэмээн халаглан харамссан миний бие маргааш өглөө нь Дулмаагийн газар дээр
очоод нүдэндээ итгэхийн аргагүй хачин юм олж харж билээ гэж өгүүлснээ Шарав гуай
намуухан хэрнээ гүнээр шүүрс алдлаа.

Өвгөнийг ийнхүү улиран одсон он жилүүдийн чанадаас сэнгэнэтэл санаа алдан халаглах
агшинд холын одод зулын дөл салхинд хийсэх адил дальдарч гэгээ гэрэл нь бөхөн бүдгэрэх
шиг болж билээ. Шарав гуай архиныхаа сүүлчийн үлдмэрийг шавхан аягандаа хийгээд
халамцуу сулхан харцаар дэнгийн дөл ширтэн бодлогоширч;

- Миний ярих юм, архи хоёрын аль аль нь дуусч байх шиг байна гэхэд нь би илуү үгэнд
дурлаж,

- Та түрүүхэн хатантны газар дээр очоод нүдэндээ итгэхийн аргагүй юм үзэв гэж хэлсэн.
Тэр чухам юу байсан юм бол оо?

- Хүнд хэлэхэд үнэмшихийн аргагүй хачин юм үзсэн. Намайг маргааш өглөө нь хүрч
очиход өчигдөрхөн тайжийн эхнэртэй хамт ташраараа буудуулж үхсэн гамингийн ноён босоод
явчихсан байсан. Би хорсч, гайхахдаа бүр эрээ цээрээ алдан хүүхний хүүрийг эргүүлж
тойруулан үзвэл ойрхноос тулгах шахам будсан бууны сум талийгаачийн биеийг нэвтэлж
гараагуй байв. Тэр зальтай чөтгөр Дулмааг золиосонд гаргаад өөрөө ард нь үлдчихсэн
юмсанж.

Буу тасхийх тэр торгон агшинд айсандаа царай зус нь хувхай дааж, сүнс сүүдэр нь зайлсан
тэр муу гамингаас хүний санаанд оромгүй тийм муу заль ухаан гарах юм гэж хэн санахсан
билээ.

Өвгөний ярьсан энэ эмгэнэлтэй түүхийг сонссон би өөрөө тэр гаминд хамраараа газар
шургачиж унатлаа хууртагдсан адил хорсч бухимдахдаа хаа хамаагүй Шарав гуайд уур хүрэв

- Хүний гарт орсон тэр гамин хэдийгээр үхлээ хүлээн бууны аман дээр зогсч байсан хэдий
ч та нарын дэргэд аргагүй л дайны утаа үнэрлэж үзсэн жинхэнэ цэргийн дарга хүн байж.
Тиймдээ ч гарцаагүй үхлээс мултарч, амиа аваад гарч.

Өвгөн суугаа чигээрээ салганасан гараар дээлийнхээ энгэрийн товчийг тэмтчин мултчиж
бүсээ тайлаад хэг ёгхийсэн дурамжхан хоолойгоор надад үг хаялаа.

- Одоо хамаг юм өнгөрч бүх юм улирч баларсан хойно чи миний хорыг малтаж, намайг
зэмлээд яахав. Би ямар тэр гаминг буудсан биш. Цөм Аюурын хийсэн ажил. Чи тэгээд тэр
гаминг зүгээр нэг босоод явчихсан гэж бодож байна уу гэж Шарав гуай надаас асууснаа
толгой сэгсэрч,

- Бузар амьтан амиа яая гэж байж: бас амжаад талийгаачийн тав, таван цэнгийн шижир
алтан ээмэг, бөгжийг мулталж аваад талийсан байсан шүү. Хүний шуналд хязгаар байхгүй ...
түүнээс өөр үхсэн хүн дээрэмдэх, айж ичихээ мартсан цагаандаа гарсан амьтан манай нутагт
байхгүй. Гамин гэдэг хар толгойг нь хаацайлж халуун амиа алдсан хүнийг ч хайрладаггүй
ёрын амьтад юм билээ. Тэр нүгэлт явдлаас хойш өн ч болсон, зун ч болсон олон жил энэ
Тэрэгт хар хошуунд айл амьтан нутаглахаа больж гүйдэлтэй газар хэмээн хөгшин залуугүй
зугтаж, орой үдэш ганц нэгээрээ үүгээр явахаасаа цэрвэцгээдэг болсон юм. Аргагүй шүү дээ.
Талийгаачийн хойноос эр нөхөр нь байтугай төрүүлсэн эцэг эх нь ганц зул мандааж, эрхи
маань уншаагүй болохоор хөерхий тэр амьтны сүнс, сүүдэр төөрөлгүй яахав гэхэд нь би үдэш
Шарав гуай морь харахдаа яагаад намайг хань татан дагуулж гарсны учрыг ухаарлаа.

- Яс. хувцас хунар нь аль дивангарт үрдэс ч үгүй алга болсон хэрнээ гамингийн тэрэгний
өрөөсөн дугуй, талийгаач эхнэрийн сувдан даруулгатай урт хар гэзэг хоёр энэ Тэрэгт хар
хошууны зүүн энгэр дээр мөн ч олон жил хэвтсэн дээ. Хүний үс гэдэг элж эвдэрдэггүй амь
бөхтэй эд. Ингэж манай нутгийн нэг сайхан хүүхэн үзэсгэлэн гоо царай зүс, бүсгүй хуний
богино ухаан, садар самуун хөнгөмсөг зангаасаа болж залуу зандан насандаа нөхрийнхөө
гарт амь алдсан юм. Муу хүн гэдэг үйлс нь буруудахаараа үхэх мөрөөрөө үхэхгүй төрсөн
нутаг усаа хүртэл бузарлаж үхдэг юм билээ гэж Шарав гуайг өгүүлтэл нэгэн том нэвсгэр бор
эрвээхэй дэнгийн гэрлийг алгадан унтраагаад халуун тосонд шажигнан шатаж хярвас хиншүү
үнэртэн харанхуй боллоо.

Би гэрэл гаргах санаатай чүдэнз сураглавал Шарав гуай түвэгшээсэн үү яав,

- Одоо гэрэл асаагаад яахав. Дэнгийн муусайн бор эрвээхэй бужигнаад амраахгүй. Архи ч
толгойд гарч байх шиг. Эртхэн хажуулах минь гэснээ өвгөн орондоо орж хэвтэв бололтой таг
чиг боллоо,

Бид хоёрын яриаг дуусахыг яг мэдсэн юм шиг юун том эрвээхэй хаанаас хүрч ирээд гэрэл
унтраачихдаг билээ. Арай нөгөө талийгаач эхнэрийн сүнс өчнөөн жилийн хойно эдүгээ бас
тэнэж төөрч явдаг юм биш байгаа гэсэн дэмий балай юм бодогдоно. Майхны шувуу модны
орой дээр хэдэн бүдэгхэн жижиг од өвгөний амнаас эмгэнэлтэй түүх сонссондоо гуниглах
мэт нэгэн үе тодорч нэгэн үе бүдгэрэн үзэгдэх сацуу хэсэгхэн сөөг хялганын саадаг хаяаны
салхинд нүдний буланд сэрвэлзэн хөдөлнө. Олон долоон юм бодолгүй бушуухан унтъя гэвч
нойр хүрэх шинжгүй.

Залуу сайхан насандаа орчлонгоос буцсан Дулмаа гэгч үл таних гэнэн хонгор бүсгүйг
санахаас харуусал төрж, гунигийн сүүдэр цээжинд хуй салхин адил хурган эргэлдэнэ. Халхын
эрчүүд мундсан биш, очиж очиж нэг муу оргодол гаминтай нөхцөх гэж байх уу. Хорвоо тэр
тэнэгхэн бүсгүйд үзэсгэлэн гоо биеийг харамгүй хайрласан хэрнээ даанч ухаан заяасангүй
татчихжээ. Амьтны үйлийн үр нарийн Хөөрхийг тийм л хувь заяа хүлээж байсан юм байлгүй.
Зурсан зураг төрсөн төөрөгт ямраар заасан байна, түүнийг хэнбугай ч тойрч гарч чадах биш
дээ гэсэн шүү орон гаран бодол хэлхэн хөрвөөж хэвттэл санаа дагаад ч тэр юмсан уу майхны
гадаа хүний хөлийн чимээ гарах шиг боллоо.

Чих тавин чагнавал Шарав гуайн амьсгалахаас өөр юм үл сонсогдоно. Жишүүхэн туссан
сарны бүдэг гэрэлд дээлээ өрөөлдөн нөмрөөд унтаж буй өвгөний хайлаасны ур үндэстэй
андуурмаар, нар салхинд гандаж үрчлээтсэн нүүр зовиуртай нь аргагүй сүүдэртэн үзэгдэнэ.

Бодол сарнин, бие тавирч зовхи сормуус хар аяндаа анилдан зүүрмэглэх агшинд майхны
амаар нэгэн амьтан шагайж сүүдэр нь нүүрэн дээр тусах шиг санагдахад цочин өндийж
харвал сарны туяа майхны цоорхойгоор нүдэн дээр гялалзаж байлаа.

Агь таанын үнэртэй шөнийн бүлээн сэвшээ салхин хаяагаар хүйс хүйсхэн нөөлөглөн
үлээж саахалтын чанадад чөдөртэй морьд нялх ногооны ааг тоосонд бахардан тургих нь
нойрон дунд бүдэгхэн дуулдана. Нүд, сормуус аниастай бөгөөтөл тэртээд Тэрэгт хар хошуу
тодоос тод цэнхэртэн харагдах нь сонин. Би зүүдэлж байна даа гэж санагдавч дээр сар
мэлтийж, дэргэд задгай гал дүрэлзэн асна. Гурван чулуун дээр тавьсан тогоотой цай
даргилан буцална. Дулмаа галд аргал нэмж алчуураа засч зангидаад над руу үл мэдэг
уйтгартай хөөрхөн нүдээрээ ширтэж

- Би чамд үүр цайхаас өмне амжаад хэдэн аяга аятайхан цай чанаад өгчихье гэж санасан
чинь өчигдрийн борооноор аргал чийг авчихсан юмуу гал өөдтэй ноцдоггүй. Аюур шиг
хартай хүнтэй нэгэн насыг яаж бардаг билээ гэж бодохоос авдар дотор цоожлуулсан юм шиг
л санагдах юм. Чи ч намайг шөнө л хааяа санана уу гэхээс биш өдөр ямар бараагаа харуулах
биш хэмээн хоолой нь торсхийн зангирснаа,

- Манай Аюур хартай ч гэсэн халамжтай хүн. Цаадахийг чинь сэрэхээс өмнө амжиж
очихгүй бол сүйд болно. Одоо ч би нэг хэсэгтээ чамтай ирж уулзаж чадахгүй байх аа гэж
хэлээд тогоотой цайны дээрээс шанагаар хутган дээжийг нь Тэрэгт хар хошуу өөд өргөлөө.
Бидний хажуугийн майханд Шарав гуай чангаар хурхиран нойрсоно. Дулмаа өвгөн өөд хулгай
нүдээр хараад,

-Энэ Шарав өөдтэй хүн биш шүү. Дэргэд нь хэрэгтэй, хэрэггүй юм итгэж ярьсны
хэрэггүй. Хожим яаж ч цусгүй алж мэднэ. Өчигдөр үдэш чамд миний тухай тэр их дэгс
худлаа ярьж байна лээ. Би тэр гамингийн ноёнтой хэзээ ч хүзүү толгой холбон нөхцөөгүй.
Үүнийг бурхан гэрчилнэ. Үр хүүхэд, гэр малыг минь гамингууд сүйтгэчих вий гэж айж
болгоомжлохдоо тэднийг бушуухан холдуулахсан гэхдээ биеэ золиосонд гаргаж хамт явсан нь
тэр.

Аюурын хөлд сөхөрч унасан гамин "Нутагт хөгшин эх минь ганцаараа намайг хүлээж
байгаа" гэж бууны ам долоохоос наахнуур амь гуйхыг хараад өөрийн эрхгүй элэг эмтэрч
билээ. Ах, дүүс арвуулаа байлаа ч эцсийн эцэст эх хүн л үрийнхээ хойноос дээлтэйгээ хатдаг
үйлтэй. Би тэр алтан саа хувцастай гамин ноёнг биш насан өндөр эхийг нь өрөвдсөн юм.
Нөхрөө гуйж цөхрөөд үгэнд орохгүй буугаа шагайх үед нь арай ч намайг буудчихгүй биз гэж
итгэсэндээ урдуур нь гүйж ороод буруудсан хүн би. Тэр үед энэ унтаж байгаа өвгөн юмны
наад цаад учрыг олохооргүй жулдрай амьтан байжээ. Морин тэргээр зугтаж явсан гамингийн
дайзтай сумыг би авч цонхоороо хаяагүй бол түүний хойноос нэхэн хөөж яваа улсын хэд нь ч
алуулж болох л байсан. Гэтэл энэ Шарав үүнийг ухаараагүй байж миний ясыг өндөлзүүлэн
элдэв хоёроор намайг муу хэлж байдаг Хэрвээ үхсэн хүний өчгийг сонсдог газар энэ хорвоо
дээр байдагсан бол миний ээмэг, бөгжийг гэр оргодол гамин биш энэ өвгөн авсан юм. Алт
хулгайлбал амь насанд цөвтэй гэдэг хуучны үгийг Шарав эрхбиш мэдмээрсэн. Би энэ
өвгөнөөс багагүй авлагатай. Насныхаа бөгсөнд өрөө цайруулж, нүглээ наминчлах нь уу гэж
харсан чинь үгүй бололтой гэж хэлээд Дулмаа босч явахаар завдан бүсээ бүсэллээ.

- Одоо удахгүй үүр хаяарах нь, айл амьтан босохоос урьд явъя даа. Хүний зовлонг хүн ямар
мэдэх биш. Чи ч гэсэн энэ зөнөг өвгөний үгэнд итгэж байгаа биз гэж гомдонгуй хэлээд
нулимсаа сэмхэн арчлаа.

Нойронд дунд алсад гэнэт тэнгэр нүргэлэн дугарч газар доргих шиг санагдахад цочин
сэрвэл нар аль хэдийнэ хөөрсөн байх бөгөед Шарав гуай сэрээгүй унтаж байлаа. Наранд халж
нозоорсон нойрмог толгойноос зүүдний бүрэнхий агаар холдож амжаагүй тул бүх юм нүдээр
үзсэн лугаа адил барин тавин бодогдоно.

Гэтэл яагаад ч юм бэ Дулмаа гадаа цай чанан нөмгөн сууж буй мэт санагдахуй дор хагас
дутуу хувцаслан яаран гарвал үнэхээр гал дээр тавьсан тогоотой халуун цайнаас уур савсаж
байх нь тэр.

Шингэн цэнхэр утаа суунаглан цогшин унтарч байгаа галын дэргэд очиж суух зуураа би
тэр хавиар хэн нэгэн бүсгүй хүний мөр олж харахыг хичээсэн хэдий ч өвс ногооны дундаас
юу ч эс олж үзэв. Хэдэн саахалтын тэртээ Тэрэгт хар хошуу хөндөлдөн хөхөрч тэнгэрийн
хаяанд үүл толгойлон бороошиж, алсад цахилгаан гялалзана. Тэнгэр дуугарч бороо орох гэж
байхад өвгөн яагаад босдоггүй билээ гэж бодох сацуу майхны амаар шагайн "Шарав гуай,
Шарав гуай босоорой" гэж хэдэнтээ дуудсан боловч тэр огтхон ч хөдөлсөнгүй, таг чиг. Айдас
хургасан ханхай хоосон майхны хаа нэгэнтээ үл үзэгдэх ад чөтгөр орогноод өөдөөс
чимээгүйхэн харж сууна уу гэлтэй нэгээхэн ч амьд амьтны үнэр, амьсгал үгүй.

Үгээр дүрслэн хэлэхийн аргагүй сэтгэл санаа сандаасан айдас, түгшүүр тархинд сэрүү
татуулан орж ирэхэд очиж өвгөний хучлагыг татан үзвэл тэрээр өчигдөр үдэш хэвтсэн яг тэр
чигээрээ байх бөгөөд зовхи, самсаа нь бууж зүс царай нь танигдахгүй болтлоо хөхөрч
харласан байлаа. Үхэлтэй нүүр тулж үзээгүй би бээр өвгөний хөшиж хөрсөн цогцсыг хармагц
цочсондоо ухаан ээдэрч хөл доорхи данх саванд бүдчиж гүйж гарахдаа хэн нэгнээс аврал тус
эрж тэнхээгээрээ хашгирсан боловч өөрийнхөө дууг олж сонссонгүй. Нэг мэдэхүл би эмээл,
хазаараа тэвэрчихсэн морь руугаа гүйж явлаа. Ганц нэгэн өвс таслан идээшилж байсан морьд
миний бараанаар чоно үзсэн адил хамраа тачигнуулан хуйлран үргэж, чөдөртөө бүдчин
цаашаа зулрав.

Айж бахардсан миний нулимстай нүднээ тэртээ хол, Тэрэгт хар хошууны лус савдаг хилэгнэн
догширч. орой дээрх овоо тахилгаа шилгээн сэгсрэх мэт нэгэн агшнаа суналзан хөхөртөөд
газар цөмрөв үү гэлтэй бараа тасарлаа.
ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ
Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль,
Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн.

Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд",
“Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг
байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй
баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Үр удам танаа" роман тууж "
Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл
болгосон байна.

Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа”
шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд
олгосон.
АЙМШИГТ АМЬСГАА
Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц,
унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны
илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас
шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам
хүйтэн.

Би төөрчээ. Жолоо хумьж зогсоод чимээ анирдлаа. Өөд газар миний зовлогыг тээж,
зүтгэсэн хар морь минь басхүү анир чагнаархаж, түхэлзсэн амьсгаагаа дарж ядахад түүний
зүрхний цохилтоос өөр чимээ энэ их түнэр орчлонд сонсогдохгүй. “Хар морь минь харанхуйд
үзэгдэхгүй байгаа нь юун сайн бэ" гэж би олзуурхаад "Хэрэв цагаан морио унаж явсан бол
өдийд намайг буудчихсан даа" гэж бодох агшинд янжуурын утаа ханхийв. Хээрийн агаарт
тамхины үнэр содон ажээ.

Чингэтэл толгой дээр нижигнэсэн аймшигт нүргээн тэсэрч, уул хад нурлаа. Хар морь
балтасхийж, би өөрийн мэдэлгүй ташуураа чанга атгажээ. Их нуралтын чимээ шуугиан асар
хурднаар уулын бэл рүү талийх нь уулын оргилын хад цохио нурж, хавцлын уруу өнхрөлдөн
миний явах замыг бөглөв бололтой. Ойж дэгдэх аварга том бул цохионууд мөр дээрээ таарсан
байц цохиог бут мөргөж, гал оч гялалзуулахыг морь бид хоёр удтал дагуулан тандсаар нүргээн
сая намдмагц, хурааж түгжсэн амьсгалаа сэмээрхэн гадагшлуулав. Тэгээд дахин хад цохио
нурах болов уу? Ер юу эс болдог бол?...хэмээн эзэн морь хоёр оволзсон зүрхээ дарж ядан
хүлээв. Дахин ямар ч авиа гарсангүй. Би мориныхоо нурууг амраахаар буулаа. Энэ балар
ертөнцийн ганц чимээ шар шувууны хүүглэх чимээ ч "унтарчээ". Цааш явах уу, яахав? ...
Мориноосоо асуухгуй бол би өөр хэнтэйгээ зөвшилцөх билээ. Мориноосоо асуух юу байхав,
түүнийхээ янз байрыг шинжихэд л андашгүйсэн. Гэтэл даанч тэр минь хөө шиг харанхуйд
үзэгдсэнгүй. Соотон хоёр чих нь одоо юу, эзэндээ сануулж, солбин хайчилж байгаа
бол?...Урагш ахих уу, болих уу? гэдгийг төгрөг хар нүдэнд чинь заагаад өгөх өчүүхэн оч уг нь
гялалзаж л байгаасан. Нүхээ бөглөөд ичсэн тарвага л ийм сохор балар амьдардаг биз! Уул
хадны үнэр хамрын үзүүрт ханхлах нь хачин. Би гар сунган ийш тийш тэмтэрлээ. Юу ч
тааралдсангүй. Мориныхоо дэл, чих, толгойг илбэлээ. Хилэн хар минь усанд нивширсэн
эсгий шиг нойтон байна. Ер нь л богшиж сульдсан янзтай. Айдас хүйдсийн сохор харанхуйд
ганц бараа бологч унаа минь айж жийрхсэндээ над руу ханьсаж, үе үе сортолзож буй янзтай.
Үзэгдэх юм даанч алга. Би зөвхөн таамаглаж сууна.

Тэгтэл гэнэт салхи сүрхийн нөөлөг цохилоо. Морь үргэн ухасхийснээ эзнээ өмөөрч,
давшлав. Морио тайвшруулахаар магнайгий нь илбэвэл тэр ямар нэгэн юмнаас айсандаа
хамаг бие нь бөмбөртөл чичирч, хамартаа өртсөн муу зүгийн үнэрээс жигшин хурхирлаа. Пад
харанхуйд дэргэд юу байгааг баримжаалах нөхцөл алга. Дэмий л гараа сунгаж, болгоомжтой
тэмтэрлээ.

Чингэтэл юу болсон гэж санана .., Эхлээд би цочирдсондоо бал туссан байх. Миний гарын
үзүүрт нэг зөөлхөн юм тааралдсан, Сэхээ аваад тунгаавал хүний нүцгэн биед хүрсэн
санагдана. Хөлөрсөн мориныхоо биеийг тэмтрэв үү? гээд дахин лавлаж бузгай үзсэн. Тэгтэл
хүний нүцгэн бие мөн байсан. Бүр шав шалдан, зөөлхөн бөгөөд цэв хүйтэн, бас тэгээд
эмэгтэй хүний бие шиг санагдсан. Дахин тэмтрэх зориг хүрээгүй.

Морь минь ч намайг нэг юмнаас хамгаалан тойрч цамнаснаа, хамраа тачигнуулан самарч,
тангарч дайрав. Ухаанаа дайчлан сэргэвэл янжуурын утаа сэнгэнэж байна. Чингэтэл чихэнд
хэн нэгний бүлээн амьсгаа хэржигнээд ирлээ. Түүний хамт архины эхүүн үнэр ханхийв. Энэ
агшинд морь чарлаж, нэгэн зүйлийг тас няс буутал тангарлаа. Би яаснаа ч ухаарсангүй, нэг
мэдэхнээ мориндоо үсрэн морджээ. Намайг мордмогц морь маань нэгэн зүг шуухиран
харайлгав.

Гэтэл араас маш их амьсгаатай нэг юм элдэж гарав бололтой. Морь минь хар хурдаараа
зугтлаа. Аль зүгийг барьж, энэ их хавцал хясаан дундуур зугтаж буйгаа баримжаалах сүйхээ
надад байсангүй. "Хань минь, ажнай минь зугтах замаа мэдтүгэй" хэмээгээд би жолоогоо
сулруулав. Нөгөө их уухилсан амьсгаа морины сүүлэнд хүрэн алдаж, хүрэн алдаж байна уу
гэлтэй, нэхэн хөөх нь тов тодорхой. Хар морины туурайнд хад чулуу тачигнаж, том том асга
өнхрөлдөн, ян элгэн цохио руу хөх гал маналзуулан сүртэйеэ асгарч байна. Би мориныхоо
салхинд хийсчихгүйг чармайж, дэлэнд нүүрээ наагаад бурханд залбирлаа. Араас аахилан
хөөх бөөн амьсгаа нэг бүдгэрч, нэг тодорхой байх шиг. "Хүлэг минь, эзнээ аврав. Гомбогүр
минь, ажнай хүлэг минь хурд хайрла" гэж би наминчилж явлаа

Хэдий болсныг бүү мэд. Хар морь улам дүүлж байна. Хойноос элдэх их амьсгаа бүдгэрч,
харин түүний оронд нэгэн радио шивэгнэлээ. Нөгөө радио "Их долоогийн уулзалтаар зах
зээлд эргэлт буцалтгүй орсон Орос улсад үзүүлэх тусламжийг нэмэх талаар ямар ч ахиц
гарсангүй" гэж нэвтрүүлж байна.

Радиогийн шивэгнээ миний хилэн харын хурдыг гүйцэлгүй, тэртээ хойно чимээ тасрахад
нөгөө нэхэн хөөгч аймшигт амьсгаа ч сонсогдохоо болилоо.

Хар морь минь цойлсоор...Нэг мэдэхнээ харын минь чих үзэгдэж эхлэв. Хүлэг маань хоёр
чихээ хулмайлган дүүлэх ажээ. Төдөлгүй үүрийн гэгээ шаргалтлаа. Газрын баримжаа
мэдэгдэж эхлэв. Хар морь цочирдсондоо амаа тугтран хурдалсаар нэгэн ухаа давтал, манай
гэр харагдлаа. Төөрч будилсан эзнээ түмэн эх минь ийнхүү төрсөн нутаг ус, орон гэрт нь
авчирч буй юмсанж.

Эхнэр маань өрхөө татаж явна. Хүү минь уургаа суналзуулан адуу цуглуулахаар давхиж
явна. Охин минь хувин бариад үхрийн зэл рүү алхаж харагдана. Ногоон хөндийг алдлан
хонин сүрэг бэлчлээ. Манай гэрээс сүлд дуулал эгшиглэв.

Еох ... Үхээрийн тэр балар ангал ер нь юу байв аа?... Лав л зүүд байгаагүй юмдаг.

Хашаат. Архудагийн өвөлжөө. 1993


АМЬТАН
Эврийн ор ч үгүй хоёр хуц мөргөлдөж байна. Даргар эвэртэй хуцны мөргөлдөөнөөс мухар
хуцны түншилдээн сонин. Омог хилэн мэт зангирч. мушгирсан аварга хос эврүүд нь
хоорондоо гал манартал тархийх нь цаагуураа хуцны духыг хамгаалж байна гэсэн сэжиг
төрүүлдэг. Эвэр хэмээгч бие хамгаалагчтай төрсөн дух азтай дух ... Эвэртэй эвэргүй хоёр
хуцны мөргөлдөөн бол бүр ч шударга бус тэмцээн. Харин хоёр мухар хуцны зодоон өөр хэрэг.
Ямар ч хамгаалалт, жийргэвчгүй, хоёр гөлөөн дух тасхийн тулахад харсан хүний магнай
өвддөг. Энэ нь маш сонин байгаа юм. Жар далан килограммын жинтэй хоёр мундаг түнжин
хуц хойш ухран ухарсаар гэнэт өөд өөдөөсөө хар хурдаараа цойлон нисэж: лут том биеийнхээ
бүх жингээр ясан гавлаараа яг буухад хоёр сайхан эцэг малын толгой заадсаараа зад үсрэв үү?
гэлтэй агаад хиншүү үнэртэх шиг болно. Тэд хоёул балартсан шар нүдээ эргэлдүүлж, хэсэг
зуур салганан, ийш тийш дэмий тэнэснээ сая дөнгөж өөрийн ухаан орж, сэхмэгц, уур
хорсолдоо түрүүчийнхээсээ хол ухарна. Холхон айлын хэрий зай аваад, сэрвээ цээж
түхийлгэсэн хоёр том цагаан сум чавхдан цахилсаар лүгхийхэд хоёулангийнх нь нус суга
үсрэв.

Цөөвтөр хонины захад ийнхүү хоёр хуц тэмцэлдэж, хоньчин эр Мугалцаг тэднийг харж
зугаацна. Мугалцаг зураг, хөдөлмөрийн багш бөгөөд хорь гаруй жил сумын арван жилийн
дунд сургуульд багшлаад малчин болсон тул хуцны мөргөлдөөнийг ингэтлээ шохоорхжээ.
Багшийн царай нар салхинд хөсрийтсөн агаад тэр бээр армаг тармаг сахлаа ширхэгчлэн
тэмтрэх зуур хуцны зодолдоон сонирхож ийнхуү инээмсэглэн сууна.

Мугалцаг сумын төвд тракторын чиргүүл дээр гарчихсан "Нэгдлийн дарга Монголхаан,
сумын намын хорооны дарга Лантуу нар огцор. Нэгдлийг тараая. Малыг малчдад өгцгөө"
хэмээн хашхирч байж, чулуугаар халзарч яваа гялаан духаа хага цохиулж, цугласан олны
инээдэм болжээ. Нэгдлийн дээгүүр зиндааны албан хаагчид, ардчилалд бухимдахдаа чиргүүл
дээр илтгэгч Мугалцаг өөд чулуун мөндөр буулгаж, тэр бээр цус асгарсан улаан толгойгоо
дарсаар “индрээс", өөрөөр хэлбэл, тракторын чиргүүлээс хөөгдөж буухдаа "Малыг малчдад
өгцгөөе нэгдлийг тараая" гэж гар зангидан орилохтойгоо байв

Өдгөө ардчилсан нам, хөдөлгөөний удирдагчид мэдэгдэхдээ "Ардчилсан хувьсгалыг бид


хийхдээ дусал цус гаргаагүй” гэж сүржигнэхэд Мугалцаг багшийн духны сорви загатнах шиг
болдог ажээ. Ардчиллын хөлд духандаа гүн сорвитой хоцорсон Мугалцаг орон даяар багш
нар ажил хаяж эхэлмэгц, тэр даруй сургуулийнхаа багш нарыг уруу татаж, ажил хаяулж,
амьтны хараал идлээ. Мугалцаг багш сумандаа ардчилсан холбооны салбар байгуулсан хүн.
Үзэл нэгт нөхөд нь түүнийг салбарынхаа ахлагчаар сонгожээ. Мугалцаг нэгдлийн гишүүн
малчдыг ямагт үнэн сэтгэлээсээ өмөөрнө. Малчдыг мөлжигдөгч, хөөрхий боолууд гэж үзнэ.
Мугалцаг багшийнхаар, өндөр цалинтай дарга нар бол малчдыг шулан мөлжигчид ажээ.

Асар удалгүй нэгдлийг тараах хөдөлгөөн улс даяар давалгаалав. Энэ сургаар Монголхаан
дарга эрх тушаалаа ашиглан нэгдлийн кассанд байсан бэлэн мөнгийг өвөртлөн Европ, Азийн
орнуудаар панз үсэргэж, хагартлаа баяжаад, нэгдлийн мөнгийг төмөр авдарт нь тоо ёсоор нь
буцаагаад сэмхэн хийчихэв. Эцэст нь нэгдэл тардаг ёсоороо тарж, мал сүрэг малчдад очдог
жамаараа очлоо.

Монголхаан дарга хувьцаа, бэлгийн журмаар баахан мал аваад алс холын төрсөн нутгаа
бараадлаа. Энэ бүх өөрчлөлт олны нүдний өмнө Мугалцагийн шаардлагын дагуу болж буй нь
бүхэнд илэрхий хэдий ч Мугалцагт нэг ч хүн "Чиний зөв байжээ" гэж урам хайрласангүй.
Мугалцаг үүнд гомдох эр биш. Гэвч гомдмоор юм нэг гарлаа.

Сумын намын хороо татан буугдаж, Мугалцагийг баярлуултал, намын хорооны дарга, урьд
багшилж байсан Лантуу ажилгүй болмогц сумын арван жилийн сургуулийн захирал болно
гэж дээш МАХН-ын Төв Хороо хүртэл туньж, айлгаад, захирал болчихдог гэнэ. Захирал
болмогц, угийн илтгэх донтой Лантуу хурал цуглаан бүр дээр босож, Коммунист харгис
дэглэм, нэг намын дарангуйллын эсрэг бүх нийтээр тэмцье" хэмээн зүсээ хувирган уриалдаг
боллоо. Үүнд Мугалцагийн дургүй маш их хүрнэ. Сумын төвийн хамгийн дориун байшин
намын кабинетыг Лантуу хувьдаа авч архины газар - баар нээв. Сумын төвөөр согтуучуул
өдөр шөнөгүй хэлхэлдэж. хэрүүл маргаан, зодоон цохио гаарлаа.Суманд суудаг цагдаа гадаад
дотоодод ганзагын наймаа хөөцөлдөж, баахан архи авчирч, Лантуу даргын баарны үүдээр
шөнө дундаар согтуу хүмүүст "шаг" - лаад, ухаангүй согтсоныг нь "эрүүлжүүлэх" хэмээх
өөрийн хэмхэрхий пинд цоожилж хонуулсны төлөө хэдэн төгрөгийг нь бас хураан авч,
хувьдаа завшдаг болов. Лантуу өөрийн хэдэн хүүхдийг гадаадад спиртэнд байнга илгээнэ.
Хөдөө нутагт ардчилал иймэрхүү маягтай өрнөж, Мугалцагийн дургүйг хүргэлээ. Эцэстээ
Лантуу захирлын архины газрын талаар хэл үг дэгдэж. аймгийн хувьсгалт намын Хороо,
гишүүн Лантуудаа анхааруулахад тэрбээр хувьсгалт намаас гарснаа зарлав.

Нэгэн өдөр ардчилсан холбооны бие төлөөлөгч, аравдугаар ангийн сурагч шиг хүү ирлээ.
Тэр хүүтэй хамгийн түрүүнд уулзсан хүн Лантуу бөгөөд ирсэн залуу ардчилсан холбооны
сумын салбарынхантай уулзаад, төгсгөлд нь үзэл бодлоо эрс өөрчлөн хувьсгалт намаас гарч,
ардчилсан намд элссэн, удирдах ажлын нөр их туршлагатай Лантуугаар ардчилсан холбооны
сумын салбарын ахлагч тавиад буцсан юмсанж.

Харсаар суугаад алтан мөрөөдөл "Ардчиллаа" хувьсгалт намынханд алдчихсан Мугалцаг


багш гутарсандаа ажлаас гарч, авдар эрээлэх, гэр угалзлахаас эхлээд араг савар, авс хүртэл
хийх бизнес хөөцөлдөж, хэдэн малтай болсон бөлгөе.

Хоёр мухар хуц солир мэт мөргөлдөхөд тавган сүүл нь далбагасхийж, шээстэй халтар хонго
нь онголзоно. Мугалцаг багш хоёр хуцны нүцгэн дух ягхийх бүрд нүдээ анивчисхийн
цочирдсоноо холцруутсан гарын алгаар магнайныхаа сорвийг үрнэ. Хоёр хуц алсаас дүүлэн
ойртмогц, чихээ дэрмийлгэн, толгойгоо гилжийлгэн, нүцгэн духаараа яг тулах гэтэл нэг
хуцны нь зориг шантарч, хажуу тийш зайлан зугтлаа. Дийлсэн хуц, дэлдийснийгээ

элдэж, хавирга дал руу нь нудчин түншив. Цаадах нь үнэнхүү хулчийсан тул мөргөлдөх
сэхээгүй, түүнээс зугтлаа. Ялсан хуц ялагдсаныгаа "Чи хуц биш, эм хонь" хэмээн доромжилж
буй янзтай араас нь харайж, мордож дээрэлхэнэ. Ялагдсан хуц "Би эм хонь биш. Би хуц, би
эцэг мал" гэж их сэжиглэж буй авч, түүнд мөргөлдөх тэнхээ үнэхээр мохсон учир эм хонь мэт
хуцанд харайлгуулж, бухимдан давхилаа.

Мөргөлдөөний төгсгөл Муталцаг багшид гунигтай санагдав.


Энэ зуур багшийн хэдэн хонь үргэж бөөгнөрлөө. Юу болов?...Чоно нохой юу? гэж
Мугалцаг ийш тийш хартал гуйвж дайвсан морьтон довтолгон айсуй. Ойртон ирвэл,
хувьцааны баячуудын нэг “амьтан" хэмээх хочтой Балбар ажээ. Амьтан Балбар шал согтуу.
Балбар чинь амьтандаа ямар амьтан бэ?" гэвэл, “Амьтны хувьд яах аргагүй амьтан, гэхдээ
чухам ямар амьтныг бүү мэд. Лав л хүн биш'' гэж Мугалцаг багш бодно. Тарган хул морь айж
сандарсан төгрөг хар нүд гялалзуулан, хамраа сарталзуулж, дэлбэртлээ уухилахад төмөр
дөрөө нь гөлмөө цохилон үл мэдэг жингэнэж байлаа. Балбар албаар ухаангүй согтсон дүр
гаргаж, том ташуураа далайсаар Мугалцагт дөхөж ирээд.

-Аа яа яа ... Сэхээтэн гуай, хонь сайн хариулж байна уу?... Эрдэмтэн багш хүн хөдөөний
бүдүүлэг маньтай адил болно гэж арай баймгүйяа хэмээн Мугалцагийн дал мөрнөөс татан
гэдрэг унагав. Хүндэтгэж, өмөөрч явдаг малчдынхаа нэгэнд энэ удаа Мугалцаг багшид хэлэх
үг олдсонгүй. Балбар хэрсэн бух адил том улаан нүд эргэлдүүлснээ, багшийг заамдан авч,

- Чи муу дуугарахгүй, юундаа их зан гаргаав?,..Муусайн дарга сэхээтэн нарыг одоо малчид
бид дарлах цаг ирсэн. Мэдэв үү?... хэмээн Мугалцагийг өнхөрч унатал алгадав. Багшийн
хулхи дүлийрээд газар шарлан далибалзлаа. Дүлийрсэн чихэнд Балбарын эгдүүтэй хөхрөх
чимээ бүдэгхэн сонсогдоно.

- Чи муу намайг зодлоо гээд яваад сураарай. Дарга нарыг хаацайлж байсан тэр цагдаагийн
газарт чинь, одоо миний халуун хамууд сууж байгаа. Би нэг хамдаа тарган сувай үнээ өвлийн
хүнсэнд өгөхөд л бүх юм минийхээр шийдэгдэнэ. Ойлгов уу? гээд Мугалцагийн хавирга руу
хучтэй өшиглөв. Тэгээд морь луугаа явахдаа,

- Чи муу юутай гуйлгачин бэ? Одоо малчин бидний ээлж ирсэн ойлгов уу?... Дарга явсан
муусайн нохойн хоолнуудтай одоо тооцоо бодно доо. Муусайн дарга нар. Бодохоос, харахаас,
өшөөгөө авмаар хорхой хүрч, бие загатнах юм. Намын гишүүн дарга нарыг өмөөрч, малчин
биднийг шийтгэдэг тэр хууль чинь сөнөсөн гэж мэдээрэй гэж хамраа сарталзуулснаа,

- Чамайг ер алчихсан ч яадаг юм бэ? Эзгүй хээр. гэрчийн этгээдгүй байна, нохойн хоол
минь. Хувалз шиг пиндийсэн дарга нар малчин биднийг яаж загнаж байлаа? Одоо та нараас
хариугаа авна. Багш ч гэсэн адилхан, бас л маньдаа дарга л явсан гээд амьтан Балбар
ханцуйгаа шамлан, бүдуүн ташуураа зангасаар дөхөж ирлээ. Мугалцаг багш,

- Балбар чи хүн биш, аргагүй л амьтан юм даа гэж дөнгөж бувтнаад юу болохыг хүлээн
хэвтлээ.
ҮДШИЙН ҮЛГЭР
Уулын мухрын гүнзгий хунхуйн ёроолд, өтөг хөглөрсөн хар өвөлжөө саргүй шөнө тас
харанхуй. Том дүгрэг хөрзөн хороонд хотолсон хонин сүрэг харанхуй жалгын ёроолд бяцхан
цагаан тойром адил цайрна. Хотны баруун, зүүн талд өтөг шороонд халтартсан хоёр цагаан
гэр байх агаад тооноор нь гэрэл улалзана.

Жижигхэн мулзан толгойтой хүдэр залуу Идэрбаатар тарган мах том томоор огтлон
амандаа чихэж, түүшингийнхээ булчинг гүрэлзүүлэн, хурц шүд хур хур дуугарган хэд
зажилснаа, их алаг нүд эргэлдүүлэн байж, аман дахиа арай чүү залгин гүрдэгнэнэ. Том
цагаан нударга эргүүлсэн бяцхан хүү өдрийн ажил тоглоом хоёрт ядраад бурхны урдуур бүх л
хувцастайгаа нойрсчээ.

Одмаа зуухны амаар дүрэлзэх галын гэгээнд арьс нухлана. Ходоодоо хагартал цадсан
Идэрбаатар төмпөнтэй махаа ад үзсэн мэт огцом түлхэн зайлуулаад,

- За, больдог ч юм уу даа гэж эргэлзэнгүй өгүүлснээ, гарынхаа тосыг арчих зуур,

- Нөгөө хоёр чинь орж ирж жаахан хуучлахгүй нь ээ?... Шөнийн уртад нойр ханачихаад
хэцүү юм гээд гаанс тамхиа барьж авлаа. Том гаансны төмөр толгойд нойтон бохь
шоржигнон буцлах агаад басхүү Идэрбаатарын мэнгэртсэн уушиг хяхатнан шуугина.

Тэгтэл нөгөө гэрийн хос залуу орж ирлээ. Тэд өнгөрч буй өдрийн ажил явдлаа хэдхэн
үгээр солилцоод таг чиг болов. Дөрвүүл чимээгүй нэлээд суулаа. Хар хялгасан ногттой мэт
хууз Сүмбээ тэнэг дүйнгэ царайлан дуугарахгүй суух нь уйтгарыг улам хөдөлгөнө. Чингэтэл
Идэрбаатар тэссэнгүй,

- Аль вэ. та нар сонин юм яриач гэж шаардав. Нөгөөдүүл нь "Бид сонин юм юугаа ярих
вэ?...Ярьсаар, дахин давтан ярьсаар байгаад ярих юм аа барчихсан хүмүүс" гэж учирлалаа.
Идэрбаатар өндийснөө,

- Зугаатай сонин юм жаахан хөөрөлдөж суугаад унтахгүй бол евлийн шөнө барагдахгүй
юм. Та нарт ярьчихмаар юм бүр алга уу? … Эсвэл цугаараа худлаа ярьцгаах уу?... Уг нь сайхан
худлаа ярих ч бас зүгээр шүү. Алив Сүмбээ чи нэг сайхан худлаа галлаад, уйдаа гаргаад өгөөч
гэхэд нөгөө гэрийн эзэгтэй, нөхрөө өмөөрч,

- Заавал манай Сүмбээгээр худал яриулаад чи сонсож суухдаа яадаг юм бэ? Анх сэдсэн хүн
чи өөрөө худлаа ярь. Миний хувьд юу ч хамаагүй сонсмоор байна гэв.

Нөгөө гурав ам амандаа Идэрбаатарыг худлаа ярихыг шаардлаа. Хууз Сүмбээ "аймаар юм
ярь" гэж шалахад, Урантогос "элэг хөштөл хөхөрмөөр юм зохио” гэнэ. Харин 0дмаа 'өрөвдөж
уйлмаар юм гоё' гэсэн санал гаргав. Идэрбаатар,

- Би ч уг нь худлаа залмаар л байна л даа. Тэнэг новш чинь даанч зохиож чадахгүй юм.
Өнөөдөр би хонь хариулж явахдаа та нарт зориулж худал яриа зохиох гэж өдөржин оролдоод
бүр цөхөрлөө гэснээ Урантогост хандаж,

- Чи биднийг бодвол гуравдугаар анги төгссөн, сонин гарчиглачихдаг хүн байна, нэг
хөөрхөн юм зохиогоод ярьчих байх аа гэж горьдонгуй өгүүлэхэд,

- Тэр сонин хэвлэл чинь хаана байна? гээд Урантогос том алтан ээмгээрээ "зүгээр суухаар
зүлгэж сууя" гэхчээр оролдов. Тэгтэл 0дмаа,

- Балайрсан биш худлаа ярьж яах юм бэ? Бүгдээрээ сайхан үлгэр ярьцгаая гэсэн санал
гаргахад бүгд “тэгье, тэгье" гэж дэмжив. Тэгээд "хэн үлгэр ярих вэ" гэтэл үлгэр мэддэг хүн
байсангүй. Тэд бас л Идэрбаатараас шаардлаа. Тэр гэдрэг авдар налж хэвтэнгээ,

- Би үлгэр мэддэггүй өлийсөн сохор, оньсого мэддэггүй олийсон сохор гэж зарлав. Дараа
нь Сүмбээд тулгалаа. Сүмбээ ширүүн сахлаа тэмтрэнгээ,

- За байз би бодъё. Багадаа нэг үлгэр мэддэг байсан санагдана Харин юу гэж эхэлдэгсэн
билээ?...гээд нүдээ аниснаа.

- Таван хар ямаатай юмсанж, тангад шар нохойтой юмсанж гэсэн үгнээс өөр толгойд юу ч
үлдсэнгүй гэхэд Идэрбаатар ухасхийн өндийж,

- Уухай ... тэгээд цааш нь ... Наанаас чинь нэг юм цухуйх гээд байна. Сүмбээ минь сайн бод
гэж олзуурхан хэлээд, арьс нухалж суусан эхнэртээ,

- Чи наадахь арьсаа боль гэм. Хүний бодол битгий сарниулаад бай гэж зандрав. 0дмаа
арьсаа хойш тавиад банхар эсгий гутлынхаа цоорхой хоншоороор бултайсан ороолтоо цааш нь
хуруугаараа чихээд гэмшингүй сууна. Идэрбаатар алгаа үрэнгээ,

- Сүмбээгээс минь ч нэг үлгэр гарах нь дээ, хөөрхий гэвэл, 0дмаа

- Хүүгээ сэрээх үү? Хөөрхий минь үлгэр сонсог гэлээ; Урантогос,

- Хүүхэд сэрээгээд хэрэггүй, жаахан байзна гэж тэднийг хориглоод нөхрийхөө хууз нүүрийг
горьдонгуй ажив. Гүн бодлоосоо болоод Сүмбээгийн царай сахлаасаа ялгарамгүй болтлоо
харлаж эхэлмэгц, түүний гэргий нөхөртөө дэм өгөхөөр

- Ээж минь уг нь надад зөндөө үлгэр ярьж өгдөг байж билээ. Би даанч бүгдийг мартчихаж.
"Дэрсэн тэрэг дэн дэн. бөөр алаг бяруу бөн бөн, шар нохой туу туу" гээд л ээжийн минь ярьж
байсан нүдэнд харагдах шиг боллоо гэхэд 0дмаа,

- Урантогос минь сайн бод. Наадах чинь лав сэтгэл сэргээх үлгэр шиг байна гээд бодолд
дарагдсан эхнэр нөхөр хоёрт тэнхээ нэмэхээр сүүтэй цай аягалж өгөв.

- Ядаж ганц сайхан үлгэр сонсох аз байх байлгүй гээд Идэрбаатар чихээ хумсаараа ухлаа.

Эхнэр нөхөр хоёрын толгойд юу ч орсонгүй Шөнө яагаа ч үгүй эрт. Найдвар тасарсан
Идэрбаатар гаанс тамхиа шүүрч авах зуур
- Сайн эрийн тухай сайхан үлгэр байдагсан гэхэд Сүмбээ,

- Сайн эр гэснээс золбин Гүдээ гэгч нөгөө хулгайч чинь үхсэн гэнэ гэж уулга алдах шахам
мэдэгдэв. Идэрбаатар.

- Юу гэнэ ээ?... Арай үгүй байлгүй дээ гэж дуу алдсанаа царайгаа үрчигнүүлэн хуйсагнаж,
Сүмбээ чи ийм сонин юм дуулсан мөртлөө түрүүнээс хойш ярихгүй биднийгээ зовоогоод л,
чи бас тэгж байгаад янзын золиг байна шүү гэв. Сүмбээ,

- Золбин, баруун аймгийн тууварчин өвгөний хайртай морийг хулгайлчихсан юм гэнэ


гэлээ.

- Уухай хэмээн Идэрбаатар дөхеж суув. Сүмбээ,

- Тэр тууварчин янзтай хараалч хүн байж. Тэгээд золбингийн гэдсийг дүүргэж ална гэж
олонд зарлаад хэлсэндээ хүрдэг хүн гэнэ. Золбингийн гэдэс дүүрээд, сүүлдээ бүр тэнгэр шиг
цэндийгээд өвчүүний нь бүдэрхийнүүд пүд пүдхийн мултраад мажийсан гэнэ. Хавирганы нь
бураа мултарч байгаа чимээ айлынх нь айлд сонсогдож байсан гэж ярьцгааж байна гэж
хуучлахад 0дмаа,

- Пээ бүү үзэгд. Тэр муухай амьтан нутаг руугаа тонилоо болов уу? гэж дуу алдаад
итгэмтгий гэнэн нүдээр бусдыгаа ажиглаж, Арай худлаа болов уу? гэж эргэлзэв. Урантогос,

- Юу гэж худлаа байдагийм бэ? гэж нөхрийнхөө ярьсныг хамгаалаад, Жинхэнэ хараалч хүн
чадаж л таарна гэж мэдэмхийрэв. Тэгсэнээ бас болоогүй,

- Идэрбаатар минь, чи л хараал жатгаас болгоомжтой явж үзээрэй дээ гэж сануулаад
доогтой хөхрөв. Идэрбаатар,

- Ха, ха. Танай Сүмбээ бид хоёрын хэнийнх нь гэдэс эхэлж дүүрдэг бол? гээд таг дуугүй
бодлогошронгуй царайлснаа,

- Хараал аа гэж?...Нөгөө гэдсий нь дүүргэж ална гэдэг чинь тэр дээ. Хараал ч тэгж алдаг,
хавирга ч тэгж мултардаг гэж байгаа юм гэлээ.

Яриа цааш өрнөсөнгүй. Бүгд унтахаар шийдэж гадаа гарлаа. Хонь хороондоо налайж үхэр
зэлэндээ тухтайяа хивнэ. Идэрбаатар,

- Мичид марал тонгойчихож. Ашгүй шөнө овоо орой болсон байх аа гэснээ, Хүмүүн
төрөлхтөөн гэж ... элдвийн сонин хачин юм сонсох донтой, янзын амьтан юм даа. Тэгэхэд та
нар энэ малыг хар даа. Гэдэс цатгалан хэвтэр дулаан бол сонсох мэдэх гэсэн хүслэн байхгүй,
нэг бодлын сэтгэл амар сайхан ч юм уу даа хэмээн дулаан хэвтэрт хивэх хонь үхэртээ
атаархсан янзтай өгүүлээд, шенийн харанхуйд их л гунигтай барайлаа.

Хашаат. Архудагийн өвөлжөө. 1995


ХУРУУН ЧИНЭЭ ЛААНЫ ГЭРЭЛ
Намшир өвгөнийх Зана өвгөнийтэй хоёр гэрээр өвөлжиж байна Өвлийн шөнийн уртыг
хэлэх үү, өвгөдийн сүүжний чилэхийг хэлэх үү, бас дээр нь хоёул гэрэл гаргах лаагүйгээс тус
тусын харанхуй гэрт уйтгарлан сууна. Зана өвгөнд хуруун чинээ ганц лаа үлдсэнийг Намшир,
зах зээлийн өвгөн гэсэндээ танадаж мэдээд өнөө үдэш тэднийд орж, өчүүхэн лааны гэрэлд
хуучлав. Гэрэл гэгээ баяр баясгалан авчирдаг атал мань хоёрын яриа таарсангүй, тэгсхийгээд
хэрэлдэв.

Занын шар гозойж, "Энэ муу Намшир дандаа намайг өөрөөсөө дорд үздэг. Дахиад л
номчирхоод ирлээ. Би энэ муугаас юугаараа дутах юм бэ? Мадлаад өгнө өө, чамайг" гэж
бодуут сүүтэгнэн асах хуруун чинээ лаандаа гэнэт харамсаад "Энэ лаа урсаж байна гэдэг
чинь надаас л гарз гарч байгаа хэрэг" гэж уурлаад лаагаа үлээчихэв. Намшир

- Хөөе, золиг минь: чи яаж байна аа? гэв.

- Чи ямар ном уншиж байгаа биш, цээжээр ярьж байгаа юм чинь, гэрлийн хэрэг юу байна?
Харанхуйд ярь гэснээ, "Өөрөө лаагүй гуйлгачин байж, хүний лааны гэрэл бараадаж ирчихээд,
бас тэгээд эзэнд нь номчирхоно гэнэ ээ? Тэгнэ байх аа, гайгүй" хэмээн харанхуйг
далимдуулан шазвалзав.

Намшир "Зана минь, лаагаа гамнасан болохоос миний ярианд дургүйцсэнгүй юм байна"
гэж олзуурхаад:

- Чи миний саяын ярьснаас юм ойлгов уу? гэв.

- Ойлгоогүй ээ, ойлгоогүй. Ойлгоод ч яах юм бэ? гэж Зана хэдэрлэв.

- Зана минь, чи бага сургуульд ч сураагүй даанч харанхуй хүн дээ гээд харанхуйг
далимдуулан өврөө суйлан сугаа маажингаа,

- Дараагийн сонгуульд ямар нам ялах бол? гэвэл,

- Ямар нь ч ялсан яадаг юм бэ? гэж зандраад Зана уурандаа чүдэнз зурав. Занын шүдгүй
тулман амнаас түүний хоолойгоо тултал гударсан гаансны нь төмөр толгой дөнгөж цухуйж
харагдана. Тэр бээр сахлаа хуйхлах шахам байж тамхиа асаагаад чүдэнзнийхээ модыг
нясалчихсан чинь Намширын чихийг эгээ л түлчихсэнгүй, шүргээд өнгөрөв. Зана,

- Намшир минь, чи бид хоёр үхэх дөхлөө. Чи яахав, бурхан шүтэхгүй гэж андгайлсан
намын хүн байж. Харин чи өөд болсон хөгшнийхөө хойноос ганц нэг эрхи маань уншихад
чамд хэрэг болохгүй юм аа гэхэд өнгөрсөн тэр хөөрхийд ач болж юуны магад гэж чиний
толгойд огт орохгүй юм уу? гэхэд,

- Маани шиг хэрэггүй юм хаана байна? Би маани мэгзэм уншиж мэдэх ч үгүй гэж
Нэмшир шилбэлзлээ.
Зана уурандаа гаансныхаа хүнд төмөр толгойгоор мөнгөн цохилуураа ялбийтал балбангаа,

- Чи чинь багадаа Эрдэнэзуугийн чогчин дуганы арын мөрөнд саарьтай тавхайгаа


орхимжин дороосоо цухуйлгачихсан хурал хурж суугаа биз дээ? гэж цухалдав. Намшир,

- Тэр бол юм мэдэхгүй, гэнэн багын явдал. Одоо бол би бурхан шашин шиг тийм хоосон
юманд хууртагдахааргүй, бүрэн болчихсон хүн гэж зориуд ам гарсан авч, яагаад ч юм, энэхэн
агшинд нас барсан хайрт хань Гэрэлсүрэн нь харагдах шиг болж, дотор нь муухайрчээ. Хэсэг
дуугүй суув. Эцэст нь жаахан уужирлаа. Энэ бүгд ерөөсөө Занаас л болж байгаа юм гэж
Намшир хорсоод, "Энэ муу Занад бууж өгөхгүй шүү. Энэ надаар шашин шүтүүлж яах нь вэ?
Бүр заавал маани уншуулах гэж хор нь буцлаад байгаагий нь хараач. Сайндаа биш, намайг бүр
давж авч, бах таваа хангах гэж өдөж байгаа нь энэ" гэж шазуур зуусан боловч их л
талибуунаар,

- Би чамайг бурхан битгий шүт гээгүй байхад, чи намайг "шүт" гэж тулгаад л... яахнав дээ
гэж өгүүлэв. Зана санаа алдсанаа,

- Тэр үнээн. Гэхдээ чи муу Гэрэлсүрэндээ насаар нь эрхи бариулалгүй үхүүлсэн хүн дээ.
Энэ голынхон бүгд мэднэ. Хөөрхий муу хань чинь тал харвачихаад байхдаа, чамаас нууж,
маани уншиж байсныг бид цугаараа андахгүй. Чи ч их нүгэлтэй амьтан даа гэв.

Намшир,

- Чи одоо нүгэл мүгэл гэж юун завхарсан юм яриад унав аа? гэж харанхуй гэрт дэмий л
инээмсэглэв. Занын дуу чангарч,

- Чи бас нүгэл байхгүй гэж хуцах нь уу?...Нүгэл бий шүү ... Хулгай хийвэл нүгэл, худлаа
хэлбэл нүгэл, хүн албал юув?... Нүгэл биш гэж чи улих уу?... Хүн гомдоож үхүүлбэл, чиний
номоор бол нүгэл бас биш үү? гэж цээжээ түхэлзтэл уухилснаа,

- Чи ерөөсөө гар,...харь, .. .би зулаа өргөж, мааниа уншлаа. Чиний ийм яриаг чагнаж суух
надад алдас болно гээд зулаа өргөж, бурхнаасаа адис аваад шар модон эрхи эргүүлж эхлэв.

Намшир эзгүй, харанхуй, хүйтэн гэртээ очимгүй, зулын гэрэл жаахан бараадмаар хэдий ч
одоо яая гэхэв, үүд рүү маажигнав.

Энэ зуур Занын эхнэр Буянхорол гаднаас орж ирээд,

- Намшир чи, бид хоёртой ханьтай жаахан сууж хуучлахгүй яагаав? гэхэд Намшир,

- Зүгээрээ, харьж хэвтье гэж хэлтэл хоолой нь чичирч орхилоо.

Хүйтэн хонгил шиг харанхуй гэрт түүний сэтгэл дааж давшгүй гунигт автаж, "Одоо ингээд
нам үхээд, учир нь олдохгүй орчлонтой тооцоо дуусаж, яс амархсан" гэж боджээ. Хүйтэн
хөнжилд шургасан хойноо хайрт ханиа бүр ч үгүйлж, "Тэр минь, яагаад намайг орхиод
явчихав аа?...Би түүнийг гомдоо луу?... Гомдоосон зөндөөн гомдоосон. Энэ хүмүүс намайг
эхнэрээ гомдоож өнгөрүүлсэн гэж ярьдаг байх нь эз? ... Өөд болсны нь дараа дэвсгэр дороос
нь эрхи гарсан. Тэр минь үнэхээр надаас нууж, маани мэгзэм уншдаг байж. Би ч тэгж байгаа
болоо уу? гэж сэжиглэж, түүнийгээ хэлэх хэлэхгүй үгээр загнаж уйлуулж байсан. Би ч үнэхээр
нүглийн тариа юм даа" хэмээн өөрийгөө үзэн ядлаа. Тэр хөнжилдөө шурган уйлахдаа
Гэрэлсүрэнгийнхээ гомдлыг цайруулж чадахгүйгээс хойш, одоо амьд явж яах юм бэ? Нүгэлт
намайг битгий өршөөгөөрэй ... хохь нь" гэж енгэнүүлэхэд халуун нулимс хүйтэн нүүр дээгүүр
нь асгарлаа.

Намшир үүрээр дугхийтэл хар дарж зүүдлээд сэрчихэв. Ганц бие өвгөн ямагт түлээ
түлшээр гачигдаж байдаг тул тэр аргал түүж яваагаар зүүдэлжээ. Аргал олдохгүй болохоор
айлын шаваастай аргал хулгайгаар ухаж байтал том том хөх аргал дороосоо аяндаа
төмбийсөөр задарч, дундаас нь Гэрэлсүрэн нь цухуйж ирлээ. Энхрий хонгор гэргий нь
гандсан хөсрий саараг тэрлэг нөмрөөд Намшираас айж, нүүр буруулна. Намшир цочиж
сандарсандаа,

- Чи минь, одоо болтол төрлөө олоогүй л явна уу? гэхэд Гэрэлсүрэн,

- Би чинь иймэрхүү л янзтай явж байна шүү гэлээ.

Намшир оволзсон зүрхээ "Ёо ёо" хэмээн дараад маани түргэн түргэн уншив. Тэгээд
Намшир "Ерөөсөө л Заныхаас салж, амьтан хүнээс алс хол ганц гэрээрээ буугаад
Гэрэлсүрэнгийнхээ хойноос зул өргөж, маани уншъя. Зөндөө уншъя. Нойр хоолгүй уншъя. Ээ
халаг, хайрт хонгорыгоо амьд сэрүүн байхад сэтгэлий нь аяыг дагаж ямагт баярлуулж явахгүй
даанч яав даа" гэж халагласнаа гэнэт үрчгэр нүүрээ харанхуйд татгануулан шүд зууж, Тэхдээ
маани мэгзэм уншиж, зул өргөж байгаагаа хэнд ч мэдэгдэхгүй юм хуна даа. Ялангуяа энэ муу
Занад огт сэжиг авахуулж болохгүй. За ингээд түргэн үхэх минь" гэж шийджээ.

1998-1999
ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ
Дундговь аймгийн Цагаановоо сумын нутагт 1934 онд төрсөн. 1973 онд МУИС төгссөн,
монгол уран зохиолын багшийн мэргэжилтэй. 1952 оноос улсад ажиллаж, "Соёл утга зохиол"
сонины сонин гаргагч, Соёлын яамны мэргэжилтэн, “Монгол роман", "Цог" сэтгүүл, "Утга
зохиол" сонины нарийн бичгийн даргаар ажиллаж ирэв. Жараад оноос уран зохиол оролдон
"Манай нутгийнхан", 'Суман хүрэн", "Аранга" зэрэг роман, тууж, өгүүллэг найрууллын 20
гаруй ном хэвлүүлж "Хонины найр", "Хөх ногооны униар" зэрэг уран сайхны кино, "Задын
чулуу", "Шүртэй алтан бөлзөг" зэрэг жүжгийн зохиол бичиж дэлгэц тайзанд гаргасан.
Д.Намдаг, Ч.Чимид зэрэг тавиад зохиолчийн түүвэр зохиолыг эрхлэн хэвлүүлжээ. Түүний
уран бүтээлийг үнэлж Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д Намдаг нарын нэрэмжит шагналаар
шагнасан.
ЦАГ БУСЫН ХУВИЛГААД
Хан тэнгэрийн орноо амгалан заларч ахуй Ноён хутагтын нойр хулжиж уугал ус, суугал
нутагтаа шалавхан очмоор санагджээ. Урьд нь энэ тухай хааяа бодовч сэтгэл нь нэг л
шулуудаж зориглодоггүй байжээ. Хутагт гэв гэнэт санаа шулуудсандаа эргэлзсэнгүй, очих цаг
нь болсон гэж боджээ.

НЭГ.

Говийн оорцог толгодын дунд баахан хүн мал багшрах нь, Говийн мэргэн зангийн хошууны
наадам болж байх мэт санагдаж Хутагтын сэтгэлийн утсыг хөндөн, хүслийн жолоог
алдууруулав. Хутагт, нүднийхээ аягыг дүүрэх цайлан нулимсыг алгаараа сэм арчаад хартал
төрсөн бууцны нь хойтох болдог толгод гэгээн дүрээрээ харагдсанд өөрийн эрхгүй өвдөг нь
нугар нугар тусаж залбиран мөргөөд гурвантаа хөлбрөн хөрвөөв. Хошууны наадам төрсөн
хонхорт нь болж байгаа нь хачирхалтай ажээ. Уг нь энд наадам хийдэггүйсэн, яагаад энд
хийх болсон юм бол гэж бодсоор хүрч очив. Зүс таних хүн нэг ч үгүй нь уйтай атлаа тэдний
царай зүс, намба төрх нүднээ дулаахан үзэгдэх нь сэтгэл амруулах ажээ.

Хээр талд цондоглон босгосон том эрээн асарт ноёд түшмэд лам хувраг морилж байх юм
гэж бодсон нь талаар болж хахь еөр хувцас хунартай дарга захирагч маягийн дүр байдалтай үг
яриа нь их номчирхуу улс цэц булаалдан байх ажээ Асар тойрсон наадамчид гэж бодсон
хүмүүс ч албаны дүртэй ёсорхуу улс шиг бодогдоно. Сайтар ажиглавал, юуны нь найр наадам
байх вэ, харин чиг гавжийн дамжаа барих үед ном хаялцан бие биенээ мохоож давах гэж
улайрдаг хуврагууд шиг ажээ. Тэдний яриаг амтархан сонсвол, ямар нэг дамжаа барих гэж
мэтгэлцэн байгаа биш, огт санаанд оршгүй зүйл, өөрийн нь тухай ам булаацалдан ярьж
байгаа бололтой. Хутагт, яахаараа эднүүс энэ хээр тал дээр, асар майханд миний тухай ярьж
суудаг билээ, юун гэгч болох нь энэ вэ гэж бодоод анхааран чагнаархав. Байр төрх нь эрдэм
номын хүн бололтой залуу хар хүү, говийн тавдугаар догшин ноён хутагт Дулдуйтын Равжаа
бол соён гэгээрүүлэгч их эрдэмтэн, гун ухаантан, яруу найрагч, монголын театрын урлагийг
үүсгэн байгуулагч, жүжгийн зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч, уран барилгач, хүн
судлаач ... хүн байлаа хэмээн чанга дуугаар нотлон айлдав. Хутагт толгойгоо үл мэдэг сэгсрэн
"Энэ улс чинь ямар янзын юм ярьдаг хачин амьтад вэ" гэж бодонгуйртал тал талаас нь
хүмуүс босож ам амандаа, Равжаа ийм, Равжаа тийм гэж батлан хашгиралдана. Балмагдсан
Хутагт юу гэж хэлэх, яах учраа олохгүй алмайран ахуйд хеөрсөн олон хуний их бага дуу
цухалдан давхцаж "Равжаа, Равжаа, Равжаа" хэмээн цуурайтуулсаар байлаа Хутагт улам
гайхшран "Энд ийм байхад миний мэдэх орон дацан, нутаг усанд яаж байдаг бол" гэж бодов.

ХОЁР.

Хутагт, Галбын хийдийн цогчин дуганд ормоор санагдав. Дуганыг холоос харахад мөн юм
шиг мөртөө ойртохоор биш юм шиг ажээ. Ямар ч атугай шалбалзан орох гэсэнд болдоггүй,
дотор нь хэдэн хүн дүнгэр дүнгэр ярилцах сонсогдовч хаалга нь цоожтой юм шиг мөртөө
ахиулж ажвал ер хаалга үүдгүй юм шиг. Дөхөөд чагнавал "Энд байх ер нь зүгээр юм. Өдөрт
гурав хоолтой, хийх ажилгүй мөртөө ажилгүй гэж хүнд ад үзэгдэхгүй, хожим тэтгэвэрт
гарахад хөдөлмөрийн дэвтэр тасрахгүй энд ер нь таатай юмаа” гэж хэн нэгнийг олзуурхангуй
ярихад цаанаас нь нэг хүн “Хоол унд, орон суурин ч яахав ном мэдэхгүй л хэцүү юм" гэж
учирлавал түрүүчийн хүн "Ном хамаагүй, мэддэг нь уншиж л байг, мэдэхгүй бид яахав
дууриагаад дуугарч, хөндлөнгийн хүн харахад амны хайрцгаа зөв тааруулан буурьтай дүр
эсгэх хэрэгтэй. Чи хоол яахав номгүй хэцүү гэнээ, явж явж энэ тарчиг цагт тогтмол хоол их
чухал шүү. Би чихэртэй цагаан будааг нялуун гээд амсдаггүй явлаа. Мөн ч сэхүүн байжээ гээд
бодчих. Одоо чихэргүй ч хусаж л байна. Чи биднийг энд шар тостой цагаан будаа голж суухад
гадуур гуриатаж байгаа шүү дээ. Чи энд орсноо их аз гэж ханцуйдаа залбирч суу" гэв. Цаадах
нь мөчөөгөө өгөхгүй байгаа янзтай "Бас ч ном мэдэхгүй муухай золиг юмаа. Багшийн хэлж
өгснийг шинэ бичгээр хуулаад унших л юм. Нэг л олигтой болохгүй болохоор нь урам
хугараад эндээс гардаг ч юмуу гэж заримдаа бодох юм гэсэнд нөгөөх нь “Тэгээд яах нь вэ чи?
Наймаа хийх нь үү" гэж асуув. Хэсэг зуур чимээгүй болсноо сайх эр "Тэгдэг л байхдаа, ямар ч
гэсэн амь зуухыг л бодно доо турж үхэлтэй нь биш" гээд чимээгүй болов. Тэгтэл тэс өөр дуу
гарч "Хоёр тэнэгээ ингэж дүнхүүрээд яах юм бэ. тэртэй тэргүй чи бидэнд наймаа үсэргэх юм
энэ дотор зөндөө байна. Эндэхийн хэдэн зөнөгийг цааш харахаар энэ юмнууд бидний гар
дээр сул ирнэ. Тэр цагийг болтол тэсэж үз пязканууд минь" гэж их л давилуун зандрах
маягтай болтол, бас нэг нь үгийг нь тасалж "Та нар нэг юм мэдэхгүй байна. Энэ сүм хийд
чинь ардчиллын үед улс төрийн ажил явуулахад их тохиромжтой. Ухаа нь сонгуулийн үед
өөрсдийнхөө хүнийг мунхарсан сүсэгтнээр сонгуулахад сайхан байдаг юм..." гэж хэлээд
чимээ тасрав.

Хутагтын харах, сонсох хүсэл гэнэт бөхөж, нүдээ анин чихээ дарав. Тэгтэл өлмий доор нь
... Равжаа бол хүний сэтгэл мэдрэлийн инженер түүнийг өөрчлөн сайжруулагч төдийгүй
хүнийг бүхэлд нь нэвтэрхий судлагч ... хүн судлаач мөн гэж нотлон хашгирахад бодол нь
саринав. Тэрбээр хийд рүүгээ нэг хяламхийгээд "Энд ороод ч бүтэхгүй нь дээ" гэж бодоод
толгой сэгсрэн "аяа номыг үл суран, элдэв мууг сурсан энэ банди нар ичдэггүй л юм
байхдаа" хэмээн бодоод, уудам хээр талаар хөндлөн гулд галигуулан давхимаар санагдав.
Өдийд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны нутаг Бүрдний газар очвол юутай
сонин хачныг үзэж сонсох бол гэж бодмогц сэтгэл нь сэргэж, бие нь хөөрөн тэмүүлэв.

ГУРАВ.

Өндөр хэц дээр тоглойн тогтсон Тойн уулын бараа харагдахад Хутагтын нүд сэргэв.
Тэрбээр өөрийнхөе намтарт, Тойн уулын ар шандны орчинд Бүрдний газар бууж нутаглан
авай гэж бичсэнээ санав. Сүм хөх бүрдний аралд баралзан харагдах чулуун сүмийг хараад
сэтгэл нь тэсгэлгүй хөдлөв. Бүрдний зэгсэн шугуй элэгдсэн өвсөн шүүр шиг тожийж үзэгдсэн
нь Хутагтын сэтгэлийг дорхноо гутааж орхив. Энэ үед нэгэн унага цангинатал янцгаах нь
сонсогдож урмыг нь сэргээгээгүй бол Хутагт бүр их уруу царайлах янзтай байв. Энэ хавь
нутгийнхан налгар намар зуны цагт зээр гөрөөс мэт унагаа зэллэн уяж, айраг идээгээ сөгнөн
найр хуримаа хийж :

Дөрвөн цагийн нь эргэлтэнд

Дэлгэрхэн зуныхаа сард нь

Дэлхий газар маань ногоороод байнаа


Дэнсэлсэн сэтгэл минь ягуухандаа

Дөмгөрхөн байна уу даа .

хэмээн дуулж найган, найган суудгийг Хутагт мэдэх учраас тэртээх идэр залуу цагтаа энэ
нутгийн идээ шүүсийг хүртэж, энгийн сайхан наргиж, даргиж явснаа санахад сэтгэл нь хөөрч
бие нь дэвүүр лүгээ адил хөнгөрөв. Тэртээ нэгэн цагт талын толгод дундах үзэсгэлэнт хөх
Бүрдийг хараад арал дээр нь сүм дуган байгуулахсан гэж мөрөөдөж байснаа бодоод зэрвэсхэн
харахад чулуун сүмийг гүйцээн барьж орон хийд цогцлуулаагүй ч оргүй болоогүйд олзуурхав.
Тэр агшинд бяцхан зээрд унага сүмийг хурайлан тойрч хангинатал янцгаасаар, дөрвөн
туурайндаа гал цацруулж уйлагдан давхина. Хутагтын сэтгэл аяндаа түгшүүрлэв. Яг энэ үед
солгой гартаа урт балиус барьсан баруун гар нь час улаан өндөр туранхай залуу чулуун сүмээс
гарч ирэв.Түүнийг хараад унага зогтусан мойл хар нүдээрээ мэлрэн ширтэнэ. Хархүү ч
унагыг харуут амандаа нэг юм үглээд, цустай гараараа чулуу авч шидэв. Чулуу хөл дор нь
шороо манасхийлгэн унахад унага сочин огло харайна. Дахиад шидэх зуур унага дайжин
холдож, хангинатал янцгаасаар зэгс рүү шургав. Энэ зуур баруун ханцуйгаа сугалдаргалж
бүсэндээ хавчуулсан нэг залуу сүмээс гарч ирснээ "Цаад муу хог чинь орилж чарлаад чих
нүдээр таслаад байвал яадаг юм билээ. Болохгүй бол амыг нь боохоос доо" гэсэнд хутгат
"Тэрэн шиг амархан юм байхгүй. Уг нь Соронзонгийн адуунд нийлүүлчихээд онд
оруулчихвал яваандаа хурдалж сэтгэл баясгахаа магадгүй гэж горьдсон юмсан. Унаган бие нь
хөөрхөн юм шүү, чи хараарай даа. Аваачиж завдахгүй бол .яахав дээ, чи бид тэртэй тэргүй
хайрлах биш" гээд хутгаа түрийдээ нийлээд хормойгоо шуун хонхор руу оров. Түүний хойноос
нэг нь "Бууяа, чи битгий хээр суугаад байгаарай. Нар шингэхээс нааш энэ хэдийг арьснаас нь
салгахыг бодъе" гэж сугалдаргат хашгираад сүм рүү оров.

Тэд дөрвүүл ажээ. Хүн бүр адуу янзална. Лав тав зургаан адууны мах ширэн дээр нь
дэлгэн бөшөөж байгаа бололтой. Алсан адууны гүрээний цус газрын хэвгий рүү цусан зам
татуулан урсана. Том, том хэрээ, улаан хошуут хар шувууд, золбин ноход уур савссан гэдэс,
дотор мах булаалдан зулгаалдана. Адуу эд бадхийж байгаа тэдний яриаг сонсоход дотор
аяндаа хирдхийнэ. Нэг нь

- Цэргийн найз нар сайхан юмаа. Энэ хэдийг дөхүүлж өгнө гэж аль ноднин тохирсон юм.
Намайг мартчихаад байхад мань хүн хэлсэндээ хүрсэн байгаа юм даа. Уг нь мань эрийг
дандаа загнаж хөрөөдөж байдаг хамаатны нь нэг амьтны адуу юм гэнэлээ. Манай хүн түүнд
аргагүй өширхсөн юм шиг ярьдаг юм гэхэд цаадах нь

- Өө зайлуул, сүйдтэй ч юм биш санж, бас хамаатных шүү гэхэд бас нэг нь

- Тэр зөнөг өдийд гучин хоёр адуунаасаа салаад юу бодож суугаа болоо гээд хахаж цацан
хэржигнэтэл хөхрөв.

. - За за, тэр яахав, наадахаа түргэн арьснаас нь салгаж үз. Хот явах нөгөө тэрэг чинь өнөө
шөнө... аягүй бол ингэсгээд шидээд орж ирнэ шүү гэж нөгөөх нь шавдуулна.

- Чухамаа, чухам. Энэ хэдийг ачиж өгчихөөд, харьж эхнэрийнхээ хажууд ясаа бүлээцүүлье
... гэж нэгийгээ хэлтэл нөгөөх нь өлгөж аваад
- Нээрэн хэлбээс хэлэв, чи бид хэд хоног хээрээр гэр, хэцээр дэр хийлээ шүү, одоо
хэтэрлээ...

Тэднийг ийнхүү ярилцаж байтал нөгөөх унага хангинатал янцгааж туурайны нь чимээ
тачигнав. Сугалдаргалсан залуу цочин ухасхийгээд нөхөд нь шоолж, "Манай хүн ч нэг
иймэрхүү л сайн эр байх даа" гэж егөөднө.

Энэ мэтийг сонсоод, хутагтын сэтгэлийг гунигийн манан бүрхэх үес хажууханд нь нэг
зоримог эр "Данзанравжаа өнөөдөр бидний дунд байсан бол ямар янзтай байхыг эргэцүүлэн
бодоцгооё. Тэр бол ний нуугүй хэлэхэд монголд ардчиллыг санаачилсан хүн юм. Баримт нь
гэвэл тэртээ Х!Х зууны үед шашны сүм хийдийн хүнд сурталт толгойлогчид түүний шадар
тойрон хүрээлэгчдийн эсрэг шударга тэмцэл хийж шүлгээрээ шавхруудаж байсан юм.
Тиймээс тэр бол ардчилсан үзэлтэн мөн" гэж хашгираад бодлыг нь сарниулав.

Сүм хөх бүрдний этгээд явдал Хутагтын харуусал халаглалыг зэрэг хөдөлгөв. Тэрбээр
"Юм ингэж өөр болох гэж байдгаа, тал нутгийн хүн ийм боллоо гэж бодоход ухаанд багтахгүй
байна. Айлын адууг азаргаар нь сум алгасуулан хөөж авчраад ганц унага үлдээн хядана гэнээ.
Энэ чинь малчин монгол хүнд байтугай ер хүн төрөлхтний ухаан санаанд багтах зүйл мөн үү,
яавч биш. Аяа та нар мунхаг байна. Хулгай хийж баян болдоггүй, худлаа хэлж үнэн болдоггүй,
хуурмаг хэлж мэргэн болдоггүй юм шүү" гээд шагшран гаслав.

Хутагт хэсэг зуур бодлогошроод, Эрдэнэ зуу, Богдын хүрээ мэт их орон газраар бэдэрвэл
сэтгэлийн гансрал тайтгарч уй гашуу арилах юун гэж бодов.

ДӨРӨВ.

Эртний түүх домогт Эрдэнэзуу яагаад ч юм Хутагтад их л цэмцгэр. нүүрээ угааж, үсээ
самнасан гоо бүсгүй шиг өнгөлөг харагдав. Зуугийн дуган хэзээний сүрлэг янзаа алдаагүй
атлаа хүүхэд ноолчихсон хонины морь шиг санагдах ажээ. Гол хаалга цэлийтэл нээгдмэгц
Гомбогүр бурхны мэлмийн бадмаараг шигтгээнээс гэрэл цацарсангүйд Хутагт гайхан харвал
осолгүй л мөн юм шиг мөртөө өнгөө алдсанд нь хачирхав. Ямар нэг юм торхийх чимээнээр
ажин харваас Гомбогүр бурхны хажууханд орхимж нөмерсөн хоёр залуу лам сүүтэгнэн,
үүрдэг уутанд янз янзын хөөмөл шуумал бурхдыг сэм ууталж байх ажээ. Сайхь хоёрын
шивнээ нуудгай үйл хийж байгааг нь илтгэнэ. Тэр үгийг чагнаархвал хүнд хэрэгтэй юм ер
сонсогдохгүй ажгуу. Алдаг сонссоноо эвлүүлбэл "эдний чинь нэг нь гучин мянган бор ...
манайхаар ... тэр дэмий талдаа, нээ алтадсаныг зуун ногооноос ... өөр цааш нааш заяа нь үгүй
... их хуцвал илүүгүй гэхэд дутуугүй ... аа энэ муу гуулийг чинь би нэг муу польшид дөчин
саяар өгөөд идүүлсэн гэж ... тэх байлгүй чи муу гөлөг шуналын михроп цөгөө цөлхөөв
минь" гэх мэт хоорондоо холбоогүй хэсэг тасархай үгс болно. Хутагт. аяа энд бас ил
сүжиглээд далдуур идэгч, ичиж айхаа больсон шавь нар суудаг байх нь гэж бодохоос жигшүүр
төрнө. Хажуугийн дуганы хаалга татах хорхой хүрэвч гэнэт Богдын хүрээ сэтгэлийг нь татав.
Ноён хутагт, залуудаа богдын хүрээнд халхын сайчуудтай ном хаялцаж, гавьжийн дамжаа,
аграмбын дамжаа барих гэсэн эрдэмтэн лам нарыг мохоож явсан ч удаатай. Бас Богдод
бараалхах гэж хүрээ зорьж явснаа гэнэт дургүй нь хүрээд Хан уулын энгэрээс хөсгийнхөө
жолоог эргүүлж байсан ч түүхтэй юм. Энэ удаад бол ямар ч саадыг дааж, Богдын хүрээг
үзэхээс буцахгүй зоримог байлаа. Шөнийн цагт хүрээ галанд умбах мэт ажгуу. Ер нь ганц энэ
хот ч биш бүхэл хорвоо дэлхийг сансраас харахад од мичдийг газарт шигтгэсэн лугаа адил
харагддаг болохоор төдий л гайхсангүй. Гандантэгчилэн хийд дэндүү эль хуль мэт санагдана.
Өөрийн нь мэдэх ёс ёмбогор сүрлэг хийд биш, хаа нэг тийш нүүдэллэх гэж зэхэж байгаа юмуу
эсвэл нүүж ирээд төвхнөж амжаагүй байгаа юм шиг бодогдоно. Гунгаачойлон,
Дашчоймбол. Ядгаачойнзон хэмээх гурван том дацан алга болоод суурин дээр нь ганцхан
багана үлдсэнийг үзээд гайхахын ихээр гайхав. Тэдгээр дацанд очиж нэлээд тухлаж болох юм
гэж бодсон нь талаар болсонд Хутагт ихэд харамсан яагаад ч юм өөртөө гомдох шиг болов.
Шашны сургуулиас хоёр хүн гарч ирээд хэд алхсанаа, ойролцоо шуугилдах хумүүсийн
чимээнээр чиглэлээ өөрчлөн Мэгжиджанрайсэгийн дуганын үүдний саравчинд орж,
харцаганаас айсан болжмор мэт хярж зогсов. Тэр хоёр биендээ эрхлэх мэт үс гэзэг, энгэр
заамаараа оролдож байснаа тэврэлдэн озолдов. Тэдний өмссөн зүүснийг ажвал хэтэрхий
богинодсоноос өгзөг нь бараг ил гарсан оготор банзалтай охин, дээгүүрээ номын хувцастай,
доогуураа шалбуур өмд, алагласан хаймар шаахайтай залуу хувраг хоёр ажээ. Тэд саяхан
барьж дуусаад хараахан аравнайлаагүй байгаа, хажуугийн жижиг дугана руу очив. Охин
дуганыг сонирхон харснаа "Энэ дуганыг далай лам ирж нээх юм гэлүү" гэж асуухад ламхай
"Тэгэлгүй яахав. Далай лам морилж ирж дүйнхорын бан тавих юм" гэв. Тэгтэл хүүхэн,
тэрүүхэндээ адтай нь аргагүй хавчиганаснаа ер ийм ажилд л бэлтгэж зориуд тайрсан мэт
оготор банзлаа, хүүе гэхийн завдалгүй хүйсээ өнгөртөл огшоож "Тэрнээс нь өмнө хоёулаа энэ
дуганыг мялаагаатахъя" гээд хархүүг хүзүүдэн зуурч мөрөнд нь асав. Тэр хоёр агшин зуур
ичгүүр сонжуураа алдан азарганы ноход мэт эецэлдэн ноололдов. Энэ үед хэдэн согтуу залуу
цоохор, саарал, алаг, шар зүсний эрлийз хурлийз ноход хөтлөн хийдийн хашааг цоройлон давж
орж ирэв. Ноход хуцалдан хэрэлдэж, эзэд нь лонхны бөглөө ховх татан, амаар нь балгаж, шүлс
үсчүүлэн тургилна. Ноход уралцан хэрэлдэж, гаслалдан ахуйд эзэд нь хэнэг ч үгүй тамхи
баагиулна. Тэдний тамхины утаа орчны агаарыг манантуулж сүмийн дээврийн саравчинд
нойрсох тагтаа, болжмор мэтийн хамрыг хорсгов уу гэлтэй шувууд дэрхийн босож шөнийн
тэнгэрт үргэн цойлов. Ноход Гунгаачойлон дацангийн өнчин ганц багана руу сарихад, согтуу
залуус сувраганы булангаад огидсоор тургина.

Хутагт гутралд дарагдан гудайж аягандаа мэлтрэн дүүрэх харууслын хар нулимсаа алгаараа
арчин тогтоох гэж дэмий оролдсоноо, аяа бас сэтгэлээ засалгүй гангалагч залуучууд та нар
ичиг, ичиг гэж шивнэн хэлэв. Тзрбээр хаашаа явж, юу ч үзэж сонирхох хүсэлгүй болоод хоёр
хөл нь гуйвлан ганхах зуур түүний тал бүрээс өвгөд дээдсийн нь сүнс өндөлзөн босож,
түшин авах шиг болов.

ТАВ.

Хутагт орчин тойрноо их л хянамгай ажиглан харав. Туранхай цагаан залуу олны
анхаарлыг үгээрээ биш, янз байдлаараа татахыг хичээх мэт нэг үг хэлээд л түүнээ нотлохын
тэмдэг болгож, уншиж буй зүйл дээрээ баруун гараа зөөлөн тавих бөгөөд үгээ жинтэй болгох
гэсэн шиг зориуд зөөж ярина Тэрбээр

- Равжаа бол Монголд музей үндэслэсэн, музей судлаач хүн юм Түүний цуглуулсан зүйл,
эдэлж хэрэглэж байсан эд өлгийн юмс нь музейн суурь үзмэр, бичиг баримт нь архивын гол
хэрэглэгдэхүүн болов. Тэгэхээр Равжаа бол музей архивыг энэ нутагт үндэслэсэн төдийгүй
монголд үүсгэн санаачилсан хүн юм... гэтэл хууз сахалтай хижээл насны эр босон харайж,
- бид ер нь үнэлэлт дүгнэлтээ энэ хонхор жалганаасаа гаргаж наанадаж улсын хэмжээнд
цаанадаж дэлхийн түвшинд аваачих нь зүйтэй. Энэ бол өнөөгийн зах зээлтэй ч уялдана гэж
мэдэмхийрээд, Равжаа бол аль ч талаараа зөвхөн манай хүн биш дэлхийн хүн юм. Түүний
"Саран хөхөө" бол дуулалт жүжиг дуурийн нийлбэр төдийгүй опөретта юм. Оперетта гэдэг
бол манайд анх бий болсон зүйл, Франц, Италийг дуурь, оперетта гэдгийг мэдэхгүй
дүйнгэтэж байхад манай Равжаа монголын говьд түүнийг бий болгоод өөрөө найруулан
тоглуулж байлаа. Бүтэн сар тасралтгүй тоглож болдог тийм том дуулалт жүжгийг энэ дэлхий
дээр манай Равжаагаас өөр хэн зохиож найруулж чадсан юм бэ? Ингээд бодохоор энэ
дэлхийд, дуулалт жүжиг оперетта алин нь ч монголын говьд үүсээд тэртээ өрнө зүг Итали
хавьд дууссан байх нь байна шүү гэхэд хүмүүс хөөрөн хөөрөн алга ташина. Тэгтэл нэлээд
буурьтай байрын хөглөгөр эр босож гараа ергөн олны түрхрээн шуугианыг намдааж,
өөрийгөө доктор Луузан гэж танилцуулаад,

- Бид Равжаагаа зөвхөн утга зохиол, урлаг талаас өөрөөр хэлбэл нэг талаас нь үнэлэх гээд
байна. Тэгвэл энэ их өрөөсгөл юм болно. Тэгж болохгуй нөхдөө! Тал бүрээс нь дээр дороос
нь ярихгүйгээр бүхэл бүтэн Равжаа бий болохгүй шүү. Товчхон хэлэхэд, манай Равжаа бол
Оросын Ломоносов, дундад Азийн Авецина Ибн Син, Италийн Леонардо да Винчи мэттэй
зүйрлэхгүй тэднээс давсан хүн шүү, худлаа гэж та нар мэтгэвэл би жишээ хэлж чадна. Ухаа
нь Ломоносов тэмээ мэдэх үү, мэдэхгүй, Авецина опереттаг зүүдэндээ ч үзээгүй биз. За тэр
Итали зураач будаг нялхаас өөр юу мэддэг байгаа иж. Түүний тухайд бол европынхон дандаа
хүч түрж байдгаараа л хөөргөж гайхуулж байгаа юм. Тэгэхэд манай Равжаа бүх төрлийн
шинжлэх ухаан урлаг утга зохиолыг мэдэх төдийгүй, бүтээлээрээ нотлон үзүүлж чадсан юм .
Гэтэл нэг эрдэмтэн байрын залуу эмэгтэй, тэсвэр алдсан байртай тэвдэнгүй дуугаар

- Уучлаарай эрхэмүүдээ бид яагаад монгол төдийгүй дорно дахинд цагийг эзэлсэн их
яруу найрагч Равжаагийн тансаг найргийн тухай голлон ярихгүй, гол биш юмнуудыг хамж
шимээд байнаа. Равжааг ийм тийм гэж элдэв юм овоолохгүй, зөвхөн яруу найрагч
зохиолчийн нь тухай ярихад ЮНЕСКО - гоос тэгш ойг нь тэмдэглэдэг дэлхийн соёлын оргил
томчуулын хэнээс нь ч дутахгүй шүү, тийм үү үгүй юу гэж асуув. Шижээргүй эмд үгээ
таслуулсандаа хилэгнэсэн доктор ойр байсан бол сайхь эмэгтэйн нүүрэнд нударгаа хүргэж
мэдэхээр гараа зангаад "Чи хүлээж бай, би үгээ дуусгая. Бид түүний бичсэн зүйлийн тухай их
ярьсан болохоор өөр юмыг нь, хүмүүс тэр бүр мэдэхгүй юмыг нь илрүүлэн ярих ёстой.
Жишээ нь Равжаа бол дорно дахины аугаа их гүн ухаантны хувьд тэр Күнз Минз юү юм бэ?
манай Равжаагийн дэргэд … Тэр хагас доктор... гээд нөгөө эмэгтэйг зааж, Долгор чи яруу
найргийг нь ярьсангүй гэж хангинаж байна. Ярьж яах юм бэ? Тэртэй тэргүй Равжаагийн нэг
шүлэг, тухайлбал "Үлэмжийн чанарыг" Энэтхэгийн "Махабхарата" мэтийн том туульс дээр
тавихад л шалчийлгах юм чинь. Та нар мэдэхгүй байна, манай Равжаа аугаа шүү аугаа...
тэнгэрт нэг нар байдаг шиг газар дээр ганцхан Равжаа бий! хэн үгүй гэж надтай мэтгэх юм бэ
тийм хүн байна уу, тийм хүн байвал босоод ир... гээд хурц хүрэн нүдээ эргэлдүүлэн олны зүг
ширтэхэд бүгд намсхийж. эрвээхэйн далавч дэрвэхэд дуулдахаар нам гүм болцгоов. Түүнтэй
өрсөлдөх мэт нэг эр шовсхийн босож нэг гэрэл зураг харуулаад "Оросын Пушкин эхнэр
Натальятайгаа Парижаар зугаалж явахдаа зургаа татуулж чадаагүй байхад манай Равжаа
Монголын говьд гэртээ сууж байгаад л патиардуулчихсан байгаа юм даа" гэв.

Яг энэ агшинд, хүн санаанд оршгүй юм болсон нь гандаж онгосон дээлтэй, гундаж
ядарсан царайтай мөртөө, цөс ихэт, омогт эрийн дүртэй нэгэн босож ирж, олны анхаарлыг
татав. Тэрбээр

- Та нар чинь яаж байнаа, эрүүл байна уу гэж шууд асуутал, бүгд түүний зүг эргэж, хос
толгойтныг үзсэн мэт хачирхан харцгаав. Тэдний дундаас хэн нэг нь

- Харин чи чинь согтуу галзуу юм биш үү гэж хэрүүл өдсөн асуулт сөргөж тавьсан нь
олны санаанд нийцсэн аятай, тал талд нь

- Ёстой, ёстой, энэ чинь өөрөө шал умаахан амьтан байна гэцгээн шоололдов.

- Би ямарч байж болно. Та нар юу ч гэж хочилж болно. Тэгэхдээ тэр Равжаа чинь та нарын
амны зоргоор тургиж байгаа шиг энэ ертөнцийн хамаг юмыг мэддэг чаддаг ид шидтэн, ирд
хувилгаан байгаагүй юм. Тэр чинь мах цусанд төрсөн хун, тэр чинь харин яруу найрагч
байсан юм. Түүнийг нэг ухаантай эрдэмтэн, их говийн авьяаслаг яруу найрагч гэж үнэлснийг
та нар мэддэг үү? Равжаа хий хуарын амьтан байгаагүй, хүн шиг хүн, хүнтэй адилхан хийж
бүтээж, жаргаж, зовж явсан хүн гэдгийг дахиад хэлчихье. Юу гэж та нар өвгөд дээдсээ
магтахаараа тэнгэрт гаргаж, муулахаараа газарт оруулж байдаг юм бэ? Хоосныг магтаад их
болохгүй, байгааг муулаад бага болохгүй. Та нар битгий чөтгөр шулмын зан гарга, цаг бусын
хувилгаад минь... гэтэл докторын тэсвэр алдагдав бололтой.

- Наадах чинь юу гэж хуцаад байгаа юм бэ? Энэ ер нь хаанаас, ийм юм гараад ирээ ээ?
Үүнийг хэн энд оруулсан бэ? Ямар балиар этгээд вэ? Наад согтуу солиотоо хөөгөөд гарга,
Үгүй бол чирээд гаргаж хая. Хөөе цагдаа нар хаана байна... гэж хашгирав.

Тэгтэл турлиах шиг тас хар хувцастай, буу шийдэм, гав тушаа зүүсэн, яахаас ч буцахгүй
царайтай хэдэн залуу дэрхийтэл босоод ирэв. Хутагт тэднийг гараар зангаж цааш бай гэсэн
дохио өгөед

- Та нар их хачирхаж байна уу? гээд эрхий хуруугаа этийлгэн элгээ зааж, говийн тавдугаар
ноён хутагт яруу найрагч Лувсанданзанравжаа би байвал та нар намайг яах вэ ... гэтэл хэн нэг
нь

- Гүй ээ. бас их амьтан байх нь, ноён хутагт болох санаатай ёстой ичиг, ичиг байна даа.
Шал галзуу амьтан байна шүү дээ наадах чинь гэсэнд хүмүүс нирхийтэл шоолон хөхрөлдөв.
Доктор улалзан зангаж

- Цагдаа нар юугаа гөлрөөд зогсчихвоо? Наадахаа чирээд гаргаач, бид ажлаа хийе гэсэнд
Хутагт,

- Би ямар ч муу муухай амьтан байлаа гэсэн та нар надад халдах эрх байхгүй Эндээс
албадан гаргаж ч чадахгүй... гээд бяцхан бодлогоширсноо, би яарчихаж, би буруу юм хийж ...
цаг бусаар ирж гээд дуу нь хувиртал доктор их л доогтой янзаар,

- За тэр харав уу, наадах чинь та нарыг маагаж байх хооронд дахиад л солиороод уналаа.
Цаг бусаар ирсэн гэнэ үү? Цаг нартай морилдог их үнэтэй туньтай зочин байх нь хөөе! Алий,
цагдаануудаа, нөхдөө, та нар чинь юугаа хийж байнаа? Наадахыгаа эндээс түлхэж гаргаад,
биднийхээ ясыг амраагаад өгөөч. Та нар чинь ардчилсан төрийн цагдаа шүү дээ гэж
уцаарлав. Хутагт огт тоосон шинжгүй

- Би чинь цаг нь болоогуй байхад энд ирсэн юм байнаа гэдгээ дахиад хэлчихье Одоо
явлаа. Та нарыг байг гэж гуйсан ч явлаа гэж эрс зоримог хэлтэл доктор

- Тэрний хэлж байгааг дуулав уу та минь. бас гуйлгах гэнэ, их санаваа гэтэл нирхийтэл
хөхрөлдөн шуугилдав

**************

Гадаа салхи сүр сархийж асрын хормой дэрвэлзэн, бөөн тоос бужигнав. Хэн нэг нь "ус
буулаа" гэж хашгиртал цахилгаан гялсхийж тэнгэр цууртал нижигнэв. Аадар бороо асгаран
шаагьж эхэллээ.

1993 он
ГАНЦААРДЛЫН ГАСЛАН
Хаа нэг газраас авчирч энд зориуд асгаж овоолсон юм шиг хэдэн цохион дунд ганц гэр
бөртийнө. Гэрийн гадаа дөрвөн нүдтэй, сэгсгэр үстэй том хонгорцогтой улаан халтар нохой
хаврын наранд гэдсээ ээж тэрийн хэвтэнэ. Бууцны хөлд янхир том биетэй хар ат хүзүүгээ
сунган хаврын урин салхинд сорогдон сармайсан хунгар цасыг уйтгартайяа ширтэлхийлэн
хамраа сарталзуулна. Буурал үс нь нэлээд ургаж өрвийсөн, харваас ужиг өвчинд шаналсан
шинжтэй, туранхай хөх өвгөн гэрээс гарч ирснээ, наранд гялбасан нүдээ анивчин саравчлаад
хоёр нэг алхах гэснээ чадалгүй толгой нь эргэсэн бололтой хошлонгоос зуурав. Түүний гал нь
буурсан нүдний харц мөнөөх хар атан дээр тусмагц, хошлонгоо тавиад хэд алхах гэснээ тамир
нь тасрах янзтай суун тусав. Хөлөө бохирон сууж гайхшран бяцхан азнаснаа мөлхөж эхлэв.
Хэмжвэл хорь гучхан алхам зайд байгаа тэмээ хүрэх нь түүнд тийм ч хялбаргүй байгаа нь
илт. Өвгөний хаа нэг газар нь шархиран өвдөж байгаа аятай, энд тэнд ганц нэгээр үлдсэн
хэдэн шар шүдээ ярзайлган уйлах инээхийн хооронд үрчилзэх нь хавхтай ноцолдож цөхөрсөн
тарвага шиг харагдана. Дов сондуул тойрч мөлхсөөр өвгөн хар атныхаа дэргэд хүрч очив. Хар
ат эзнээ таниад толгойгоо өндийлгөн том хүрэн нүдээ аягандаа эргэлдүүлж самсаагаа
сарталзуулан зөөлхөн хуухирав. Өвгөн хар атныхаа ам хамрыг ханцуйгаараа арчаад газар
чирэгдсээр үзүүр нь сэмэрсэн бурантагийг нь эвхэх гэснээ болиод, буйлыг нь сугалж
бүсэндээ хавчуулангуут эхэр татаад хэсэг зуур мэгшив. Тэгсэн хэр нь нулимсаа төдий л
гарахгүй байхад өвгөн ханцуйгаараа дэмий л нүдээ улайтал арчив. Хар ат эзнээ дүрлийн
ширтэнэ. Магадгүй, энэ адгуус өдий олон жил ханилсан эзнээ ингэж нус нулимсанд
хутгалдан сүйдэж байхыг үзээгүй байж болох юм. Өвгөн атны хавирга сүврэг, бөхийг барилж
үзээд “Махаа барсан мал, малаа барсан хүн хоёр яасан муухай юм бэ дээ. Хөөрхий муу ат
минь ийм ч болох гэж" гээд гаслав. Нээрэн ч хар ат нь тураалдаа хүрч хоёр бөх нь
хавиргандаа наалдан босож чадахаа болиод удсан янзтай доод газар нь хонхойж элэгдээд
хавийн бут сондуул мөлжигдөж гүйцжээ. Өвгөн "муу атыг минь айлын харцуул өвөлжин
эдлээд, хаваржаанд буухдаа хүртэл хоёр гэрийн бүх ачааг ачиж нүүж зеөсөн гэхээс л тартагт
нь тулгасан байх гэж бодогдоод байсан юм. Уг нь ямар ч зудтай өвлийг даваад хаваржин
шогшуулахад ажирдаггүй л амьтан юмсан Энэ бид хоёр даанч хөгширч эрийг нас дарна, уулыг
цас дарна гэгч л болж дээ. Даанч хэтэлчихэж. Хоног тоолж бодоход би ч бас мундахгүй ... лав
хоёр сар хэвтэж. Тэгээгүй бол би юу гэж чамайг иймд хүргэх вэ" гэж үглэн аргаа барахад дэрс
зулгааж аманд нь хийнэ. Толгой нь эргээд төдий л хөдөлж болохгүй болохоор нь хар атаа
налаад нүдээ аньж, хөлөө жийж суув.

... Алсыг зорьсон улаан халзан замаар жингийн цуваа хөвөрнө, Үүрийн цолмон гялалзаж,
хүйтэн жавар хацар долооно. Жинчин эрчүүд хааяа хөөглен, нэгэн жигд хэмээр урагшлах
атдын шүд хавирах, ширмэн тавхайнуудын шир ширхийх чимээ сонсогдоно. Жингийн
цувааны манлайд үнэгэн лоовуузтай, үзүүрсгэн нэхий дээлтэй, өнгөлсөн хүрэн суман шиг
царайтай идэр эр унаагаа үе үе давшуургадан урагшилна. Түүний гарт бурантагаа атгуулсан
өндөр хар ат, үүр цайхын өмнөх бүрэнхийд сүүмэлзэх өндөр давааны оройг ширтэлхийлэн
тайван нь аргагүй алхална. Бусад тэмээдийн нуруун дээр гурав, гурван шуудайтай гурил ачаад
өөрт нь дөрвийг ачсанд гомдол эрж, цаадуулдаа атаархсан янзгүй тээх ёстой юмаа тээгээд:
хүрэх газраа хүрнэ дээ гэсэн итгэлтэйгээр урагшилна. Монгол жинчдийн идэр халхдах
хэмээн нэрлэдэг нар шингэхээр ачаалж шөнөжин яваад өглөө бууж амардаг дөрвөө дарсан ат,
дөч хүрсэн эр хоёрыг шалгадаг энэ аргад хүн мал цөмөөр дассан ажээ. Нөр өндөр давааг
өгсөх үес ачаа хундэрсэнээс болж олонх тэмээ бурантагаа чангаахын хамт хальтаргаа гулсаа
ихэддэг болохоор жинчид дор бүрнээ санаа зовж түгшүурлэн дуу шуу нь чангарч ташуур
малиа тас няс хийлгэж байхад ачаа хөтлөгч эр цуваа манлайлагч хар ат хоёр л юуг ч
хайхрахгүй, юунд ч түүртээгүй мэт тайван алхална. Тэгтэл нэгэн эр тэмээгээ давьчсаар
цувааны түрүүнд гарч ирээд "Дагдан гуай, нэг тэмээ ачаагаа даахгүй хариугүй сөхөрчих гээд
байна, ачаагий нь хөнгөлөх юмсан, яах вэ" гэсэнд цаадах нь "Өө нөгөө Доржийн муу хөх ат
биз. Нэг гурилыг нь аваад манай хар атан дээр тавьчих" гэв. Залуу "Танай хар ат чинь дөрвөн
гурилтай яваа шүү дээ" гэж эргэлзсэн маягтай хэлэхэд Дагдан "Зүгээрээ, тав зургаатай энэ
давааг зөндөө давсан юм чинь өнөөдөр юу ажрааж, аваад ир, аваад ир. Цаад муу чинь энэ
өгсүүр газар нэг сөхөрвөл босохгүй шүү, шалбалз" гэж шавдуулав. Төдөлгүй хоёр залуу
шуудай гурил дамжилж авчраад хар атанд аччихав. Хар ат ачаандаа түүртсэн янзгүй, харин ч
түр боловч хөлөө амраалаа гэсэн байртай хөсгеө хөтлөн сэгийтэл алхав.

Нар шөнөжин халхалсан хар үулнээс зулбан зугтах мэт огцом гялсхийн мандав. Жинчид
давааг эсэн мэнд давсандаа баяр хөөртэй тэмээдээ хэвтүүлэн шорыг нь мулт мулт татав.
Ачаанаасаа салсан тэмээд яаран яаран өвсөн толгой шүүрч бэлчээрт гарав. Харин хар ат
тайван нь аргагүй хивж, хивдсээ гулхийн залгисаар хэвтээд хоцров. Дагдан майхны хормой
сөхөж, тэмээдийн хойноос харах зуураа атаа үзээд сандран гарч ирвэл цаадах нь тохуурхсан
мэг огло үсрэн босоод бусдынхаа хойноос тэшив...

Дагдан идэр залуу цагийнхаа явдлаас дурсан санаад өндөсхийхдээ ухасхийн босох гээд
чадалгүй лагхийн суугаад "хөөрхий муу ат минь ээ чи тэр жил их гангын даваанд идэр
халхадсаны дараа намайг харуут огло харайгаад сүргийнхээ хойноос тонгочин одсон шигээ
дэнхийгээд босооч дээ гэж гуйя" гээд дуу нь цахиртав. Хар ат усан хүрээ татсан том хүрэн
нүдээ дүрлийлгэн "Чи маань бас минийхээ ижил болоо юу даа" гэсэн шиг ширтжээ.

- Өвгөөн харья .. гэх чимээнээр Дагдан цочисхийв. Эмгэн нь аргал түүж хонь хурганы
хойноос харуулдаж яваад ирж байгаа аж,

- За эмгэн минь муу ат минь, нүднээс гарч дээ. Чи бид хоёрт мөн ч их тус болсон амьтан
юмсан. Чи бид хоёрыг айл гэр болж ам тоо тусгаарлаж байхад танай эцэг нэг туранхай хар
тайлаг зааж "Энүүгээр ачилгын тэмээ хий" гэхэд нь би өдий юмнаас ганц ийм юм өгөхдөө
яахав дээ гэж чамлаж байж билээ. Хөөрхий буянтны хишиг бидэнд олон жил өгөөж тусаа
хайрлалаа даа. Одоо даанч хөөрхий минь ... гээд Дагдан нулимс унагаж ханцуйгаараа арчсанд
эмгэн нь сэжиглэж,

- Чи яаж байна аа? Уйлах нь уу энэ чинь. Хүнээ үхүүлчихээд хүний урманд дусал нулимс
гаргадаггүй мөртөө чи тураалдаа хүрээд босож чадахаа байсан муу хөгшин ат хараад уйлбал
муу ёр байгаа даа.. гэж тас намжирдаад сэвхийтэл өргөн боссоноо, сугадаад авав. Өвгөн хар
цагаан дуугуй хэд алхсанаа,

- Энэ бид хоёрын нартад амьд явах хоногийн тоо гүйцжээ. Хэн нь түрүүлдэг юм бол доо.
Юу ч гэсэн муу атныхаа буйл бурантагийг нь авчихлаа ... Гэтэл эмгэн нь :

- Арай ч үхчихгүй байлгүй. Би өдөрт л нэг боодол өвс өгч байгаа шүү дээ гэв. Дагдан эмгэн
рүүгээ хялсхийж харснаа

- Энэ дор орчихсон амьтанд ганц боодол өвс юу болдог юм бэ. Адууны шөл өгч үхрийн
ясаар утаад, хивэг багсармал жаал өгех юмсан. Тэгвэл горьдлого байна санж ... гэтэл эмгэн
нь тас дайрч,

- Тэр багсармал хивэг авах мөнгө хаана байна вэ. Урьдын адил авчраад өгдөг нэгдэл гэж
газар алга. Олдох ч үгүй болж билээ тэр хивэг чинь. Олдлоо ч бидэн шиг нь хүч хүрдэг эд
биш. Шуудай хивэг найман зуу гэж байна. Тэр их мөнгө хаана байна гэж уурлав. Өвгөн ч
мөчөөгөө өгөлгүй,

- Тэгээд яах юм бэ, хэдэн төгрөгөө харамлаж байгаад хайран сайхан амьтнаа харсаар байж
өлбөрүүлэх юмуу гэв. Эмгэн дорхноо хилэгнэж,

- За чи бид гурав юугаар ч тэжээгээд тэнхэл авах нь өнгөрсөн... гэтэл Дагдан өвгөн,
эмгэнийхээ доромж үгэнд цочирдохдоо гараа угз татсан эрчиндээ биеэ татаж авч чадалгүй
бөгсөөрөө ягхийтэл суув. Эмгэн нь хаяад гэр рүугээ алхсанаа буцаж ирээд аргадав.

- За за би зүүн хотын хүүхдүүдийг хэдэн шуудай тэжээл ойртуулж аль гэж гуйсан, өнөө
оройноос эхлэн муу хар атаа тордож, босгохыг бодъё гэв.

Дагдан хүүхэд шиг баясан, баяссандаа хүний дэм авалгүй босчихов.

- Тэгж үзээрэй, Аюур минь. Шөл ус өгч, утаж барьж байгаад хар атаа л босгочих юмсан.
Манай муу ат ч үхэх арай болоогүй шуү Хөөрхий минь, мөн ч сайхан амьтандаа... гэж
үглэсээр өвгөн эмгэнээ түшээд гэртээ оров.

**********

Хоймрын авдар дээр хадаг тохоотой бяцхан цулгай модон жаазтай Дагдан өвгөний зургийн
өмнөх жижиг гуулин цөгцөнд хийгээд царцаачихсан зулыг Аюур эмгэн асаав. Тэрбээр нэг
гараар залбирч, амандаа хэдэн юм үглээд зуухныхаа өмнө очиж суутал гадаа нь машин ипж
сүрхийтэл зогсох чимээ гарав. Аюур тосоод гарах гэтэл аймагт суудаг бага хүү нь сүр
пархийтэл орж ирэв. Бас хоёр үл таних хүн цаана нь цухуйв. Ээж хүү хоёр уйлаан,
майлаантай уулзав. Учир нь гэвэл, айлын отгон мөртлөө эцгийгээ өөд болоход ирээгүй дээ
гэмшсэн хүү, дөчин жил ханилсан өвгөнөө унагачихаад уй гашуу нь төдий л тайтгараагүй
байгаа ээж хоёр гэнэт уулзсандаа ч юм уу хөндлөнгийн хүн харахад зүрх шимшрэм сүрхий
цочмог уулзалт боллоо. Хүү элдэв ажил явдлаас болж эцэгтэйгээ уулзаагүйдээ үхтлээ
гэмшиж байгаагаа, эх өвгөнөө унагаад өнчирч сүйдэж суухад нь ирж хань бараа болоогүйд нь
гомдсоноо ярьсан боловч нэгэнтээ эх үр хоёр юм болохоор дорхноо учраа ойлголцож, бие
биенээ уучлав.

- За ээж минь, нэгэнт өнгөрсний хойноос зовж шаналаад яахав, олон таван үггүй мааниа
сайн унш. Би нэгэнтээ үүрэгтэй юм болохоор таныгаа асрах нь хууль. Ингээд аймагт нүүлгэж
аваачихаар унаа аваад ирлээ. Хойш урагш хол ойр явах ажил маш их. Болдог бол өнөөдөр ч
нүүхэд... гэж хүүгээ хэлэхэд ээж нь "Хүүе өнөөдөр гэнэ шүү" гэж уулга алдан яриагий нь
таслав. Хүү,

- Өнөөдөр нь ч юу юм бэ, тэгэхдээ удаж болохгүй гэхэд ээж нь

- Баатар минь нүүдэл суудал хийнэ гэхэд их ажил байнаа. Чамайг ингээд гэнэт орж ирээд
ийм ажил удах юм гэж санаагүй байсан болохоор бодож төлөвлөсөн юм алга

- Бодож төлөвлөөд байх юу байх вэ. Хэдэн малаа ах дүү нартаа тавиад гэрээ ачлаа,
гүйцээ. Аймагт очлоо Манай хашаанд буучихна. Хоол унд, цай сүү би зөөнө. Тэнд хийх ЮМ
байхгүй. Манай хэдэн хүүхэд том болчихсон, танаар харуулах хүн байхгүй. Яахав та зүгээр
тэдний гарч орохыг холоос ажиглах төдий л юм. Гол нь сэтгэл амар мааниа уншиж суух ...

- За тэр ч яахав нүүдэг, очдог байж. Энд байгаа хэдэн мал... амин зуулга маань манийхаа
гараас салахаар дэмий л үрэгдчихнэ дээ. Манай энд өвөл цас их орж, сандарч давлаа даа хүү
минь. Хэдэн үхэр маань цагийн хатууд сүрхий цөмөрчихлөө. Муу аав чинь борви
бохисхийхгүй зүтгэсээр байгаад сүүлдээ тэнхээ нь гүйцэлгүй сөхөрчихлөө дөө. Одоо нэг муу
ат маань гадаа босож чадахгүй болоод байна. Эцэг чинь ч захисан юм. Тэгээгүй ч гэсэн ач
буянаа бидэнд олон жил өгсөн амьтан бурхан, тооно хүүхэд гурвыг маань насан туршаа ачиж
нүүсэн буянт малдаа. Хөөрхий муу хар атаа яаж эзгүй бууцан дээр хаяад нүүх вэ. Наад зах нь
энэ ...

- Хн, тэртэй тэргүй үхэх гэж байгаа юм бол тэрүүгээр яах юм бэ? Олон үггүй юмаа
төхөөр. Маргааш эрт нүүнэ шүү. Өнөедөр бид нар хэд гурван айлаар буугаад жаал жуул
ноолуур олоод ирье. Бас цаад малыг чинь ч захиж янзалъя.

- Хүү минь ахынхаараа орно биз дээ. Тэднийд уг нь ноолуур ... Өө нохой долоо, өнөө
компани нь хүнд битгий өг гэсэн гэнэлээ. Энүүхэн баруун хойно Аман усны цаад
хаваржаандаа. Бас нөгөө муу эгч чинь ирсэнгүй гэж үг зарна даа.

- За за тэр яахав. Тэгээд бүр ноолуургүй бол хэрэг алга. Үнэндээ зав ч алга. Тэд нар чинь
элдэв долоон юм донгосоод ажил явдалд садаа болж чадах л улс. Үнэнээ хэлэхэд, ноолуур
авах гэж хэд гурван юмаа хураагаад бэл тааруу ... Тэднийхээр орно гэж бэлдэж барьсан юм ч
алга. Хүрээд очихоор өнөө хэдэн халтар хүүхэд нь аймгийн дэлгүүрийг тэр чигээр нь аваад
очиж байгаа юм шиг бодож горьдоно. Төвөг цаашаа дараа л болъе. Энд удах янзгүй, нөгөөдөр
гэхэд хотод байх ёстой. Тэгээд, урагшаа явна, паспорт маспортаа авчихсан, худлаа гэхнээ та
үз...

Ингэж хэлээд Баатар өврөөсөө паспорт гаргаж үзүүлнэ. Хүү ээжийнхээ хийсэн хоол цайг
хамж цааш хийгээд хоёр нөхрийнхөө хамт архидаж эхлэв.Тэд тувт ноолуурын тухай ярина.

- Нэг шил спиртээр л нэг хийл /кг/ ноолуур авна. Тэгвэл мөн башийваа, илүү өгөхгүй..

- Тийм хямд олдохгүй ээ. Энэ хөдөөнийхөн чинь хотын ханш мэдчихээд чангараад байх
болсон

- Тэр хамаагүй ээ, юун төлөө нутагтаа ирсэн билээ хямд авахаа л авна.
- Хоншоор чинь дутахгүй бол сайн л байна

- Харж л байгаарай Ганбаа новш минь ...

- Алий Хаагий цаана чинь юм байна уу, аваад аль!

- Байх нь байна: ингэж гудраад байвал хямд ноолуур авах чинь л өнгөрөх нь дээ.

- За яадаг юм бэ, ид хорхой гозгонож байна. Гаргаад ир. Ууна аа ..

Тэднийг ийнхүү ярилцах зуур Аюур эмгэн бодолд автагдав. Уг нь голын хайртай отгон хүүгээ
дагаж асруулна гэж боддог, түүнээ ч хүмүүст ярьдаг байсан энэ хүн яагаад ч юм яг нүүх
болохоор дургүй болов. Гэлээ ч тэр, аймаг явахгүй, үхсэн ч сэхсэн ч эндээ хонхор нутагтаа
байна гэж бага хүүдээ хэлчих зүрхгүй хүн болохоор бурантаглуулсан тэмээ шиг хаа л яв гэсэн
газар нь явахаар шийдэж юм хумаа янзлахаар орж гарч байлаа.

Ихэд хөлчүүрхсэн Ганбаа гэгч хормой хотоо дарлан ямар нэг юм эрж байснаа тэлчигнэн
өндийж, тогтуухан асаж байсан зулнаас тамхиа асаав. Тэгтэл Баатар, Ганбаагийн гар руу
цохиж, тамхийг нь алдуулаад "Арай ч хэтэрч байна аа новш минь, аавын минь зулнаас тамхи
асаахдаа яадаг юм бэ чи" гээд цамцыг нь хүү татан дугтрав. Толгойгоо даахгүй болсон Хаагий
гэгч нь “Юу болж байна" гэж Үглэсээр зуух мөргөн ойчив.

Гол руу нь үнс орсон зул дорхноо бөхөв. Аюур эмгэнийг гаднаас орж ирэхэд гэрт хав
харанхуй, хүү нь найз нартайгаа ундуй сундуй унасан байлаа. Тэрбээр чүдэнз зурж цөгц рүү
өнгийгөөд "Ээ харла, зул маань дутуу бөхчихөж" гээд зулаа асаагаад, бурхан болоочийнхоо
хөрөгт залбиран сөхрөн суугаад цурхиран уйлав.

“ “ “

Баатар хоёр найзынхаа хамт гайгүй эрт боссон боловч хамаг бие нь сулдайж, битүү
бэртсэн юм шиг хөдөлж цөхөж байлаа. Тэгсэн хэр нь нүүнэ гэж довтлон гэр барааг машины
тэвшинд хог хамах мэт чулуудан овоолов.

Аюур хар атандаа өвс тавьж өгч услахын хамт түүнээс өршөөл гуйх мэт ганцаар ярьж
"Хөөрхий муу атаа ингээд л орхихоос аргагүй боллоо" гэж үглэж байлаа. Энэ үед Баатар гэнэт
уурлан дүрэлзэж,

- Хөөе ээж, та тэнд юу хийгээд байгаа юм бэ гэж хашгирав. Ээж нь хормойгоо өшигчин
шогшин ирээд,

- Ээж нь муу хар атандаа өвс тавьж өгөөд ... гэтэл Баатар,

- Тэрүүгээр яах гэсэн юм бэ та. Тийм дор орсон юм бол түүнд таны өвс тус болохгүй ээ,
явъя, цаг явчихлаа гээд машины зүг эргэв.
- Хүү минь ээ, өнөө муу нохой тэр байна. хаана ачих вэ?

- Өө хог, тэр муу хөгшин нохойгоо яах гэсэн юм бэ?

- Цөг чи, нохойгоо орхих гэж үү!

- За, за тэгвэл хашлаганы ард хийчихье, үхчихгүй байгаа даа хог чинь ...

Баатар нохойгоо дуудаж, өргөөд хашлаганд хийв. Машин хүржигнэн асав.

Энэхүү Цохиотын хэмээх бууцанд Дагдангийнх гэдэг айл олон он жил нутаглаж, мал
сүргээ адгуулж үр хүүхдээ өсгөж байсан түүхтэй билээ. Энэ айлын отгон хүү нь ээжийгээ
асарч. гал голомтоо үргэлжлүүлэн асаахаар гэрээ ачаалан мордох нь энэ. Эдүгээ энэ нутагт
нэг айл сох үгүй болов. Машин дэргэдүүр нь хүнгэнэн өнгөрөхөд хар ат айсан уу эсвэл эзнээ
явчихаар дагах гэсэн үү сүүлчийн хүчээ шавхан өндөсхийгээд биеэ даалгүй тэрийн унав.
Босох гэж хүчлэн тийчлээд чадалгүй тэр чигтээ өеөдөв. Энэ агшинд машины явдалд
эвгүйцэж дуунд нь балмагдсан халтар нохой арай гэж нүдээ нээсэнд, гэрийн буйр хүрээ татан
харагдав. Тийн зуур самбаачлан хашлаганаас үсэрч буухдаа хамраараа газар хатган унаад
ухаан нь балартаж хэсэг зуур хэвтэв. Өндийгөөд харвал дэргэд нь хар ат тэрийн хэвтэж,
түүнээс холгүй гэрийн нь буйр дугуйран харагдана. Нохой, зөнгөөрөө буйран дээрээ
шиншлэн очоод эзнээ, паалан нь ховхорсон төмпөн идүүрэнд нь дүүрэн хоол хийж тавьсаныг
олж хараад баярлан сүүлээ шарвагануулсаар дөхөв. Хоолондоо цадсан хоточ халтар гэрийнхээ
буйрны дэргэд цагираглан хэвтэж өдөржин унтав. Үдэш харанхуй болмогц ганцаардан
эвгүйрхэж хань татан, хар атны дэргэд очив Хар ат хааяа нэг хөлөө хөдөлгөж, хоолойгоо
хоржигнуулан цочооно. Нохой босож гэрийнхээ буйранд очиж жаахан хэвтсэн боловч тэндээ
тогтсонгүй. Тээр жилийн нэг өвөл хуучин хийдийн тууринд айлын байшингийн нөмөрт нэг
эхээс цуварч гарсан долоон ах дүүсийнхээ хамт муу эхээ ноолон хөх олж хөхөх гэж нудчиж
байхад нь хэн нэгэн бадриун том гараараа базан дээш харуулж үзээд "Өө энэ нь эр юм.
хөөрхөн халтар гөлөг байна. Монгол угсааны дөрвөн нүдтэй сайхан нохой болох байх, үүнийг
чинь авч хоточ болгоё" гээд сэгсгэр үстэй дулаан өвөртөө хийгээд энэ бууцан дээр өвөлжиж
байсан гэртээ авчирснаас хойш эзгүй хээр ганцаараа унтаж огт үзээгүй гэршсэн энэ эрх
танхил амьтан хар нутаг сахиж хоцрохдоо хань бараа бодож хар атны дэргэд очих нь түмэн
зөв байлаа. Хоточ халтар хар атны омруунд хэвтэв. Хар атны хөл тэлчигнэж хоолой
хэржигнэхийг ч тоохоо болиод тайван нь аргагүй нойрсов. Гэр орноо бодож, эзнээ мөрөөдөн
сайхан хоол зүүдэлж байтал сүр сархийх чимээ гарч нохойг цочоон сэрээв. Хоёр хар хэрээ,
тэмээний нүдийг амьдаар нь ухах гэж тэмүүлж байлаа. Хоточ халтарын хор шар буцалж
хэрээ рүү хилэнтэйгээр дайрав. Далавчаа уруулах шахсан хөгшин хэрээ эмэгчингээ дагуулан
ухаан малгагүй зайлсан мөртөө холдохгүй, хад чулуу, хашаа саравчин дээр сууж хошуугаа
билүүдэн ирлэж холх холх дуугаран нохойны уурыг ихэд хүргэнэ. Ийнхүү хоёр хэрээ хичнээн
хоног хүлээх юм бол доо. Ат ч үхдэггүй, нохой ч холддоггүй хэн хэндээ шаналгаатай ажээ.
Хань ижилгүйгээс гадна хоолгүй гуринхалсан хоточ халтарыг нүгэлт хар хэрээнүүд өдөр
шөнөгүй зовоож шаналгана. Гэдэс нь харцагандаа наалдсан хөөрхий нохой гэрийнхээ буйран
дээр очоод, урьд нь мянгантаа долоож бараг цоолох шахсан төмпөн идүүрээ хальт мөлт
долоогоод орчныг ажиглавал, ойролцоох том товцогны угт муурын сахал шиг хэдэн ширхэг
ногоо сүвлэснийг олж хараад ухасхийн зулгааж зажлах гэж оролдов. Нохойн гурвалжин
соёонд ногоо өртөхгүй нь гачлантай Хоточ халтарыг шүлсээ савируулан ногоо идэж ядаж
байхад нөгөө хоёр гайхал хэрээ хар атны толгой дээр сууж сурмагаар тоншиж байлаа. Хилэн
нь буцалсан хоточ халтар хар эрчээрээ галтайгаа буух гэсэн боловч дөрвөн хөл нь сульдаад
арай гэж шогшин очив. Үзэхүл хар атны нүдний нь ухархай хонхойж улайран өөрийг нь их л
зэвүүцэн харах мэт санагдсанд хирдхийн ухрав Тэгээд ганцаардлын айдас гарцаагүй нөмөрч
байгааг сая мэдээд хоточ халтар голынхоо муухай дуугаар ихэд гаслантайгаар хэнгэнэтэл
улив. Түүний дууг хадны цуурай давтах ажээ.

1994 он
ЖАГДАЛЫН ЛХАГВА
Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ.

1966 онд Киевийн политехникийн дээд сургууль, 1987 онд Москвад утга зохиолын дээд
курсийг төгссөн. 1960 оноос уран бүтээлээ эхэлжээ. 1991 оны Монголын зохиолчдын
эвлэлийн шагналтан. Хот хөдөөд эрчим хүчний байгууллага болон "Техник технологийн
мэдээ", "Үнэн', "Бодлын солбицол" зэрэг сонин сэтгүүлийн газар ажиллаж байв. Тэр орос,
испани хэлнээс олон ном орчуулж, хэд хэдэн кино зохиол телекино ба теле жүжиг бичсэн.

Тэр “Саарал даага" 1970, "Толгодын цаана ингэ буйлна” 19?2, "Сарны шороо" өгүүллэг
тууж 1977, "Хулангийн тоос" 1978, "Шинэ ногоо ургадаг" 1983, “Ахыг даасан хүн" 1985,
"Атга чулуу" 1990, "Алаг чулуу" 1991. "Дутуу хөрөг" 1994 ээрэг ном бүтээжээ
ХАЙРЫН ЗУРВАС
Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан
дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ.

Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин түрийд
шальгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ.

Би завсарлага бүхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих


шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудагсан. Түүний ангийнхан дээр очиж байхын
тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө.

Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж цааш нааш
мөн ч олон гардагсан. Нэгэн шөне ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж
билээ.

Лааны гэрэлд цаасны өнгө шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн, анхны хайр
минь өрөм шиг ариухан байжээ.

Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм
шиг үл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуугарахад давхийн цочиж, бичиж
байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно, дахин өөр цаасан дээр
бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн
зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр
авдар шиг хариуцлагад тохогдсоноо мөч бүхэнд ухаарч байсан. Түүнийг гардуулах эвтэй
мөчийг хүлээн хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглээд: трамплин
дээрээс л үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах ганцхан шийдвэр эх дэлхийн
цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна
гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндий байсныг тэгэхэд л би гадарласан.

Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзгээ годогнуулж гүйх шахам булан тойрсон, би
сургуулийн үүдэнд ургаастай юм шиг яахаа ч мэдэлгүй зогссоор байлаа.

Маргааш нь дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний


алгебрын номыг гуйгаад эгүүлэн авчирч өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн
боловч хонх нэгэнт дуугарч, багш журналаа барьсаар айсуй тул анги анги руугаа эргэн
гүйлдэнэ.

Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүднээ тусав.
Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд нь хийвэл тийм хүндтэй юм
хадгалж явахад хуучирсан муу цүнх минь их л гологдож байх шиг санагдлаа. Зүрхний цохилт
түргэсэн хацар улайж, хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл
тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар
дөлөн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан үзлээ. Дэлбээн
цаасны голд "10б-ийн тэнэг. Дахиад өгвөл багшид хэлнэ дээ" гэж нямбай нь аргагүй бичээд
нэрээ ч тавьсангүй. Би өндийн сууж зам руу харлаа. Нөгөө аймаг даяар магтагдаад байгаа
шинэ ирсэн эмч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлдөн явна. Олигтой ч хүүхэн
биш л байна. Харин муу хуучин цүнх тэгтлээ гологдоод байхаар эд биш байлаа. Нөгөө
зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зевхөн "106-ийн тэнэг" гэдэг нь үлдэв. Би
туүнийг зажилж, зажилж залгичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойж залгисан зүйл
маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган
аманд орсоор байв.
ЭВЭР

Алтайн хүрэн цохионы нөмерт хавсаргатай едөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран
наашлах тутам хөрвөжин торниж: шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь
хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн
хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоглож сүрэг даган тачигнаж явах бөлгеө.
Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв. Өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт биш
албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд ирж өгөхгүй удах мэт аятайхан
шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь үс халцарч арьс нимгэрсээр хоёр хөөрхөн
эвэр цухуйв. Энэ үеэс л ишиг тэх болох гэж байгааг там түм гадарлан урт сүрлэг эвэртэй
болохын дон тусчээ. Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бүрийдээ тугалмай нь
бяджаагүй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л өдрийнхөө талыг сэтгэл гунин өнгөрөөх
болжээ.

Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр
нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны
ганзага мялааж Берлин, Парис одсон болохоо; эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох
болжээ. Энэ нь хэдийвээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх
хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана

Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв.
Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай
гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр,
ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин
эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай
янгинан тархи дүйрээд уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжив. Санаандгүй явсан эх янгир
ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй: ичсэн ч
үгүй гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд
байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлаж бөлгөө

Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт
анхаарч мэдэх зав байсангүй.

Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо
дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр
хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно.

Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун
сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр
нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар
чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын
дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа
батгана салахаа болилоо.

Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг
зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж:
эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ...? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл
олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын
хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины
бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын
толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө.
БИД ЯЛАВ
Өвгөн Дэндэв сүүлийн арваад жил бараан зах орсонгүй Өнөөдөр л чавганцаа үглээд
байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал
газар хэр нь автобусанд далан төгрөг авах юм. Хашаанд ороход л арван төгрөг, чавганцын нь
өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас
уруудсан олон адуу ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан
гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов. Тэнд үгүй юм гэж алга, өвгөн
гадаадад очсон юм шиг л үүнийг ч өлийж. түүнийг ч бөхийж харсаар их хашааг нэгэнтээ
тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгүй хадаас, хаалганы замган түгжээ сэлтийн дунд хэдэн
энгэрийн тэмдэг, тэр дотор нь "Бид ялав" медаль харагдах нь хар захын бор лангуун дээр
дэндүү гялгардсан зүйл байлаа. Өвгөн хоёр дайнд оролцсон, "Бид ялав'' медаль нь орон
нутагт төөрсөөр өөрт нь очоогүй, харин сэлэмт морьтон бүхий "Халх гол" тэмдгээ ямагт
зүүж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагүй өвгөн
цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хүний гарт оруужин гэхдээ мөнгө хүрвэл
өөрөө худалдаад авчихъя гэж бодоод нөгөө лангууг хайсаар эргэн ирэв.

- Энэ тэмдэг ямар үнэтэй юм бэ? гэж өвгөнийг асуухад лангууны ард суугаа дэрчгэр хөх
залуу хяламхийн харснаа дуугарсангүй. Өвген өөрт байгаа 800 төгрөгийг бэлнээр гарган
харуулж

- Алив наад тэмдгийг чинь би авья

- Төгрөгөөр өгөхгүй ээ!

- Тэгээд юугаар өгөх юм бэ?

Ийнхүү ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг өвч биендээ
ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хүмүүс чанга чанга дуугаран явснаа
мөнөөх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой өвгөн
нөгөө тэмдгийг зааж юм хэллээ. Үнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг
япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хөх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 10 - ын
тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон
ч түрийвчээ гаргаж 10 доллар өгөөд нөгөө тэмдгийг авч хөдлөв.

Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүгээд чанга инээсэн нь
Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв "Уг нь бид ялсан юмсан"
хэмээн үглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны үүдэнд ирсэн байлаа. Түүнд
нунтаг саван, тогооны угаалтуур авах хүсэл нэгэнт алга болжээ. Автобусанд далан төгрөгөө
хураалгаад буцаж явахдаа "Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь үнэн, ногоон
мөнгөтэй явж ирээд тэд ялах гэж үү?" хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгүй
замын турш хилэгнэсээр явлаа.
БАТЫН ЛХАГВАСҮРЭН
Батын Лхагвасүрэн 1960-аад оноос утга зохиол оролдсон бөгөөд анхны шүлэг нь 1965 онд
"Улаанбаатарын мэдээ” сонинд хэвлэгдэж байжээ. Мөн 1973 онд анхныхаа туужийг "Цог"
сэтгүүлд нийтлүүлж байв.

1997 онд түүний "Дүрсгүй Буд" номоос сэдэвлэн "Еэ еэ, бөө вөө, Шар Будаа" хүүхдийн
уран сайхны киног бүтээсэн.

Мөн "Сэлүүр орчлонгийн сиймхий" роман нь 2000 онд "Шилдэг роман" шалгаруулах
наадамд II байрын шагналыг хүртсэн байна.
ГУРВАН СЭРВЭН
Харагдах бүхэн өнгөө алдан алсалж, хаа холын ганц уул сэтгэлд тодхон үзэгдэнэ. Гурван
сэрвэн нь хоорондоо саахалтын зайтай эгнэж эргэн тойрныхоо мод, асган дундаас ганц
ганцаар нь цойлон өндөрлөж, тэнгэрт хүрэх замдаа үүлтэй саатан үг хэлэлцэнэ үү гэлтэй
үүлэнд шурган цэнхэртэж харагдана.

Өвөлдөө үй олон амьтны чийрээр эргэн тойрныг нь мэтгэж, мод бутны мөчир, хад чулуу
бүхэнд нь цас бамбарлан цавцайна. Хол: ойрын хүмүүс цас зудтай хатуу хайруу үед мал
ахуйтайгаа нүүдэллэн ирж өнтэй золгоно. Зуны цагт нэгнээсээ хэдэн алхмын зайтай ч
цэцэгсийн дунд төөрөн бие биесээ дуудалцаж олно. Өсөж өндийж гүйцээгүй хүүхэд бид бол
хацар нүүр шүргэх өвсийг усанд сэлэх мэт хоёр гараар байнга ярж явна. Ган гачигтайд ч асга
чулуу бүрийнх нь цэнгэг ус мэлтэлзэн, үхэр мал оодогнон давхисаар цугларан ирж, арьс үсээ
нэвтэртэл ундаална.

Гурван сэрвэнгийн эргэн тойрны жалга хөндийг дагаж нутгийн хийгээд эцэг өвгөдийн
буян хишгээр бялхсан хот айлууд ярайна.

Эргэх цагийн тоогоор айл бүрийн амьдрал тэгширч жаргал арвижих тухай ахмад
буурлуудын хүүрнэлдэх үгэнд урамшихын учир хаа холоос нутаг усаа мөрөөсдөг байна уу.
Эсвэл ойр хавьдаа төрсөн хүүхэд бүрийн хүйг асга чулуутай хөрсөндөө хадгалан үлдсэнээс
сэтгэлийг ингэтэл уяраан татдаг юм болов уу.

Эргэн хурган бодогдох энэ асуултанд, нялхсын дуу тэнгэрт хадаж ах дүүсийн маань сэтгэл
баяр хөөр бялхсан тэр л агшинд эх барьж авсан ээжийн минь тасалсан хүйний хоёр үзүүртээ
бидэнд нэг нэгээрээ буйгаас санаандгүй явтал сэтгэл цалгиан дурсагдаж, санах төдийд
хийморь сэргээн өөртөө татдаг биз ээ хэмээн нутгаа гэх мөрөөдөл минь надад хариу болгон
өгүүлнэм. Шөнөжин орсон бороо намдан, нартай учирмагц инээмсэглэх мэт "Алтлагийн”
маань хөндий өнгө тунаран, цэцэгсийн амьсгал гэмээр үүл манан өөдөө хөөрөн сэрвэнгийн
оргилд цагаан панс адил намирч: өнгийн солонго наагуур нь нумран татсан байхыг төсөөлөн
хэлэхэд ч үг тутам гоёмсог. Зэлэн дээр, бүсгүйчүүд урьд өмнө үзэж хараагүй юм шиг бие биеэ
дуудан "Гурван сэрвэнгээ хараач" гэлцэн үнээнийхээ ивлэгээг гартал алмайрцгаана. "Ийм
нутаг санаанаас зуурхан ч гарахгүй нь зөвөө" гэх ээжийн дуу шиг тансаг тогтуухан авиа
зүрхний угаас ургана. “Эх хүн шиг ээл ивээлтэй энэ нутгаа эргэн эргэн санах минь юу билээ.
Ивээл нөмрөөр би дутаа гэж үү" гэсэн бодол минь өөрийгөө бас нэг эргэнэм.

Хад цохио атлаа эргэн санах төдийд эцэг эх шиг сэтгэл дулаацуулах ээлтэй дулаан елгий
минь та эх нутагтайгаа хүйн холбоотой бидний сэтгэлийн утсыг эргэн учрахын мөрөөдлөөр
доргион мөнхөд эгшиглэх хуурын татлага ажээ. Нутгийн багачуудын сэтгэлийг ардын дууны
эгшиг лугаа адил уяраан өөртөө ямагт дуудаж, бодол цэлмээх цэнгэг агаар, санах төдийд шүлс
асгаруулам амттай жимс, ган зудтай ч ээлээ өгдөг нутаг минь ээ. Хоног тоолон мөрөө сийлэх
тэнхэл алдарсан тэрхэн цагт таныгаа гэх хүслэн зүрхийг минь өлгийдөн газрын тань үндсэнд
биеэрээ уусан шингэж, хөрс хаван соёолох зулзаган хуш болон ургана. Тэр цагт мөрөөдлөө
шингээж ургасан мөчрийг минь ширхэггүй салхин татлагаараа хурдан зөөлөн эгшигэнд "Хяр
гурван сэрвэн минь" та мөнхөд уясан орших болно.
ХЯСАА
Би нутгийн өвгөний хамт хясааны оруулганд дөхөж явлаа. Бага саахалтын хиртэй очмогц
хүчтэй урсгалын чимээнээс сүрдэн өөрийн эрхгүй жолоогоо татахад хүрэв. Их ус нижигнэн
шуугиж хавцгайн элэг рүү эрчээрээ мөргөн хүчиндээ дээшээ хөөрөн эргэж хуйлран өндрөөс
доош буух нь хүчтэй шуурганд хийссэн бодын адсага адил сүртэй харагдана.

Бид дэмий л халин нисэх шувуудыг харан хэсэг зогслоо. Өвгөн "жигүүртэй биш яая гэхэв
дээ хүү минь" гэсэн янзтай над руу дуугүйхэн харлаа. Би нилээд зогссоны эцэст "Хясааны
элгээр нэг жим бий байх аа" гэж асуулаа. Өвгөн ах “бий нь чиг бий" гээд хясааны орой өөд
өрөөсөн нүдээ онийлгон харснаа "Ээ тэнгэр минь бүсгүй хүн тийшээ ойртох ер хэрэггүй”
гэснээ "Үгүй, намайг багад, эсэргүүний жилдээ, Базар гэдэг булиа эр ногоон малгайтнуудад
хөөгдөөд дээгүүр гараад ирж байсан л юм даа. Тэр одоо ер гарсан хирнээ тэнхлүүхэн өвгөн
байгаа. Хясаагаар нэвтэрснээс хамаг барцад нь арилсан гэцгээдэг юм. Хэцүү үед хүний төрж
өссөн нутаг өөрийн үр сад болсон хүнээ заавал эргэн хардаг юм шүү. Бид чинь энэ сайхан
хангайнхаа үр сад нь хойно арга ч үгүй байх даа" гэж ярилаа,

Бид хясааны хажуугийн цавчим ганга өөд мацсаар нарийн жим дээр хүрч очлоо. Доошоо
харахад нүд эрээлжлэн, толгой эргэхэд зориг мохов. Өвгөн гуай "Ийм л байна даа охин минь.
Өөрөө бодож шийдэх шиг итгэлтэй юм байхгүй. Ийм үед ах нь хөндлөнгөөс юу гэж хэлэх вэ
дээ. Төрүүлсэн эх нь цаана нь хүлээж байхад хорих эрх алга даа" гэлээ.

Намайг "Та буц даа” гэж хэлээд оруулганы зүг морио хөтлөн алхтал араас гүйцэж ирээд "За
охин минь нэгэнт сэтгэл шулуудсан бол айж эмээх хэрэггүй шүү. Ер нь зориг мэднэ. Морио
хөл алдвал цулбуураа сул тавиад л амь гарахыг бодно шүү. Морь хэдий хайран ч ямар хүн биш
дээ. Гол нь замаа сайн хараад уужуу тайвуу явбал алзахгүй" гэж захиад олом чангалж богцыг
эмээлийн ганзагаар даруулан дөрөө шууж егөв. Тэр дахиад л “За охин минь тун мэдээтэй
яваарай. Өлзийгөө өгсөн нутаг минь түших байгаа" хэмээсээр хоцров.

Айснаас болоод нутгийн буурлын захиасыг ч мартан цулбуураа алганыхаа хөлсөнд


чийгттэл нь чанга атгаснаа өөрөө ч анзаарах сөгөө байсангүй.

Би хавцгайн элгээр хэдрэн тогтсон нарийн үеийг даган тэмтчих мэт урагшилж явна.
Өвдөг чичирч толгой эргэнэ. Хөл гишгих тоолонд бяцхан чулуунууд ширмэн тогоо хангинах
мэт цуурай татуулсаар ар араасаа цувран нисэж одно. Чулуу хүртэл айсандаа эцсийн удаа дуу
алдах мэт буюу ..

Морины хөх мах нь татвалзан шээс алдаж, хэцэн дээгүүр гэтэх муур адил сэмээрхэн зөөж
гишгэх туурайных нь сагага чичирч буйг мэдэрч байлаа. Нүдний өрөөсөн буланд доорх их ус
эргэлдэж ширмэн тогоонд даргилан буцлах хар цай мэт хууригнан харагдана. Хавцгайн ёроол
руу харахаас нүд халтирч зөвхөн өмнөх зөрөг замаасаа харц салгалгүй ширтэн айж болохгүй
гэсэн бодлоосоо ч айж амьсгалаа даран явахад урдах зам руу өөрийн эрхгүй нүд унана.

Цээжин бие доргитол түгших зүрхээ аргадан хелөө зөөсөөр... Эмээлийн шуусан дөрөө хад
шүргэх тоолон зүрх зүсэгдэх мэт. Гэтэл хэдийдээ өмнө хүрээд ирсэн юм бүү мэд хэн нэг хүн
халуун алгандаа гарыг минь атгаж итгэлтэйгээр урагш алхаж явна. Айснаас хөшсөн өвдөг
мэдээ орж аврагдах итгэлд бие тавигдан ахисаар хавцгайн нарийхан үелэл өргөн болчихсон
санагдана. Нэг мэдэхэд хясаа өнгөрч, нэрийг нь үл мэдэх талын захад хүрчихсэн байлаа.
Асгарсан хөлс хатаж амжаагүй байхад алга болсон тэр хүний зүсийг би таньж амжсангүй.
Ард биш өмнө минь явсан учир амьд мэнд гарсныг нь мэдэж болох юм. Бэрх цагт тэр хүний
хүргэсэн тусыг би зүүдэндээ ингэж нэг хүртсэн юм. Зүүд нойр ухаан санаанд минь чухам хэн
юу хэлнэ вэ. Би энэ тухай сэтгэл зүрхнээсээ дахин давтан асуунам. Бэрх хэцүү үед нөхөртөе
тус хүргэж чадах хүн чанарыг минь үнэлэхдээ хэрэг болгон хавцгайн элэгнээс намайг
аварсан юм болов уу, Эсвэл ...
ГАЛСАНБАЛДАНГИЙН ЛОВОР
1937 оны 10 сарын 10 - нд одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын Мэнд хэмээх газар
төрж, бага сургууль, Баруун-Уртын бүрэн дунд сургууль төгсгөжээ.

УБДС - ийн монгол хэл уран зохиолын анги (1957-1961), Орос Улсын Коммунист Намын
Дээд Сургуулийн сэтгүүлчийн ангид (1975-1977) суралцаж, тус тус дүүргэсэн байна

1961 оноос Гэгээрлийн Яамны хэвлэлийн хэлтэст утга зохиолын ажилтан 1965 оноос
МРТУХ-д редактор, 1978 оноос Радиод утга зохиолын нарийн бичгийн дарга, 1979-1988 онд
МХЗЭ-ийн Төв Хорооны дэргэдэх "Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь"- ийн редакцид
зохиогч-редактороор ажиллажээ.

1960-аад оноос уран зохиол оролдож "Бачит хэрээний баларсан түүх"(1962), "Яргуй"
(1966), "Шидэт анги" (1970), "Жимсний хаяг" (1973), "Нэрээ хэлдэг шувууд" (1976), "Үгсийн
албан" (1983), "Хамгийн үнэтэй бэлэг" (1985), "Миний цагаан толгой" (1986), "Амьтны
араншин" (2000) зэрэг ном бүтээжээ
ОНЬСОГО ТААЛЦСАН НЬ
Сандаг Дондог хоёр хичээлээсээ ирээд даалгавраа хийж суув. Ээж нь гадагш гарахдаа,

- За миний хоёр хүү хичээлээ давтаад томоотой сууж байгаарай. Гэрээ битгий
сандаагаарай. Аав чинь өнөөдөр ирнэ шүү! гэж хэлтэл Сандаг

- Ура! Аав ирэх нь! гэж хашгиран алга ташихад Дондог сэртхийн:

- Ээж явах нь ура! Баяртай! гэж дороо цовхчин хоцров. Аав нь бригадын дарга болохоор
гэртээ ховор үзэгдэнэ. Отор нүүдэл, сааль сүү, ноос үс, өвс тэжээл энэ тэр ажлаар малчдын
суурь, нэгдлийн төв, аймаг орох нь цөөнгүй. Өнжин хонон яваад аавыгаа ирэхэд Сандаг,
Дондог хоёрт ярих сонин зөндөө байдаг,

Сандаг сарлагийн бяруу сүүлдэх гэж байж эхэд нь мөргүүлэх алдсан. Дондог үзүүрсгэн
дээл эргүүлж нөмрөөд гадуур гүйж, айлын морь мал үргээн алдуулж хөөсөн, ер алиныг тэр
гэх вэ. Нэг удаа энэ мэтээр дүрсгүйтсэн хоёр хүүгээ аав нь хашраах гэж баруун зүүн талд
буруу харуулан хагас цаг хэр зогсоож шийтгэжээ. Тэр хоёр аавын үгнээс гажих аргагүй. Эргэж
харах эрхгүй хоорондоо ярьж тоглож болохгүй. Ханын үдээс ширтэж, хөдөлгөөнгүй зогсох
ямар уйтгартай гэж санана. Түүнээс хойш тэр хоёр ямар нэгэн хэрүүл уруул болоход хүрвэл
ааваасаа нууна. Гэсэн ч аавыгаа эзгүйд тэд зоргоороо маргаж, бас ч хор шараа маажилцаж гар
зөрелцөж дуусах нь цөөнгүй.

Өнөөдөр аав ирнэ гэж тэр хоёр анхандаа их л томоотой байв. Сандаг математикийн
даалгавраа хийх гэж арван хуруугаа гозойлгон байн байн тоолно. Дондог самууруулахгүй
болохоор аятайхан л байв. Дондог цэвэр бичиж сур гэж багшийнхаа бичсэн үгийг дуурайлган
хуулна. Сандаг гар хөдөлгөхгүй таатайхан л байв. Гэвч гадаа хүмүүс ярилцах, морь мал
тургих бүрд,

- Аав, аав гэж хашгиран номоо хаангуут хамхиж, цүнхэндээ хийхэд Сандаг ч,

- Зүйтэй, амралт! гэж түүнээс.дутуугүй дуу шуу тавин дэмжив.

Тэгээд Дондог

- Одоо юу хийх вэ? гэж түр чимээгүй сууснаа,

- Хоёулаа тоглоё. Тэгэх үү гэв.

- Яаж тоглох вэ?

- Барилдъя

- Үгүй, болохгүй. Ээж гэрээ битгий сандаагаарай гэсэн, харин оньсого таалцъя гэтэл
Дондог,
- Тэгье, тэгье! гэж уриалгахан дэмжив.

- За тоолъё.

Хэн эхлэх вэ?

Хэлж бай!

Хээнчи, мээнчи

Баанчи. аанчи! Над таарлаа. Би нэгдүгээрт! гэж Сандагийг гараа өргөхөд Дондог ч
тосгуулан

- Би хоёрдугаарт гэж хашгирав.

- Эгч дүү хоёр эн чацуухан! гэж Сандагийн эхэлтэл Дондог шүүрэн авч

- Ах дүү хоёр ав адилхан гээч! Чи бид хоёр шиг, "гэрийн хаалга аа" гээд дорхноо таачихав.

- Худлаа, чи бид хоёр чацуу юм уу? Би чамаас өндөр гэж Сандаг мэлзэв.

- Үгүй адилхан! гэж Дондог зүтгэв

- Тэгвэл оньсого таахаа болилоо! гэж Сандаг тунив.

Сандаг, Дондог хоёр уул нь ихэр. Сандаг түрүүлж төрсөн болохоор Дондогт ахархана.
Дондог, Сандагаас дүү биш гэж мөчөөрхөнө. Тэр хоёр энэ жил сургуульд оржээ. Харин яагаад
ч юм, аав ээж нь тэр хоёрыг нэг ангид оруулсангуй.

Тэгээд хоёулаа хэсэг зуур дуугүй сууснаа хэн хэнгүй уйдав,

- Хоёр оньсого мэдэхгүй бол худалдана шүү, тэгэх үү? гэж Сандагийг эхэлж ам нээхэд
Дондог шууд,

- Тэгье, одоо миний ээлж:

"Хойноос ирсэн хомбоохой

Хоёр чих нь дэлдээхэй

Тэр юу вэ?" гэж нэг амьсгаагаар урсгав.

- Хүүе, дутуу байна! Туулай, туулай!

"Туух нуруу нь тугдаахай

Тугал сүүл нь годоохой" гэдэг шүү дээ гэж Сандаг засаад


- Одоо миний ээлж'

"Иддэггүй байтлаа

Их гэдэстэй

Явдаггүй байтлаа

Дөрвөн хөлтэй

Тэр юу вэ?" гэж сөргүүлэн дуржигнуулав.

- Амьтай юм уу, амьгүй юм уу? гэж Дондог лавлав.

- Амьгүй

- Байз, юу байх вэ?

- Чи удаж байна. Нэг оньсого мэдсэнгүй гэж Сандагийг эрхий хуруугаа дарахад,

- Үгүй, нэг оньсогыг гурван минут бодно! гэж Дондог ширээний цаг харан хэлэв.

- Үгүй, гурван минут удна. Нэг минут болно гэж Сандаг зөрөв

Тэгээд Дондог духан дээрээ хоёр хуруугаараа тогшин

-Хээнчи, мээнчи

Баанчи. аанчи туслаарай! гэж шивэгнэснээ хэсэг зуур чимээгүйхзн бодов. Сандаг цагаа
харж

- 25 секунд үлдлээ! гэж баярлан хашгирав. Дондог санаж, санаж:

- Трактор гэв.

- Биш, трактор явдаг шүү дээ.

- Мөн. Сүхээ ахын трактор хөдөлдөггүй шүү дээ.

- Биш ээ, чи мэдсэнгүй.

- Мөн. Тэгвэл чи хар. Сүхээ ахын трактор одоо ч гаднаа л байгаа гэж гарахыг завдан
Дондогийн өндөлзөхөд Сандаг.

- Биш ээ. Шүүгээ гэж манай ангийн багш. хэлсэн юм гэснээр маргаан түр намдав Гэвч
Сандаг,

- Оньсого таагаагүй олийсон сохрыг худалдлаа.


"Хар нохойн хаанаас

Бор нохойн богтосноос"... гэтэл Дондог туүний дууг дарах гэж бараг л хашгирах тооны

- Болоогүй. Би оньсого хэлнэ шүү гээд

"Чамаас жаахан байж

Чамайг өргөөд тавьчихна

Тэр юу вэ?" гэж өгүүлэв. Сандаг

- Худлаа. Тийм оньсого байхгүй. Чи өөрөө зохиож байна. Яаж надаас жаахан юм чинь
намайг өргөх юм. Худлаа чи намайг өргөж даахгүй шүү дээ гэсэнд Дондогийн хор шар
хөдлөө ч юм уу, чадлаа тэнсэх ч гээ юм уу, шууд л хоёр хөлий нь хамаад авав.

Сандаг сандарч савж ойчихдоо ширээний бүтээлгэнээс татчихжээ. Ширээн дээр


хураалгаастай ном шалаар нэг пижигнэн унав.

Сандаг тэвдэж босох гэтэл Дондог зуураастай өндийж ч чадсангүй. Сандаг самбаа гаргаж
холбирон хөрвөөтөл, гарт нь нэг нойтон юм таарсанд харвал бэх ажээ. Гар нь нэлдээ
будагдсан байв.

- Хүүе, Дондогоо! Аавын савтай бэхийг асгачихжээ! гэж Сандагийг хэлтэл, сая нэг юм
дуртай дургүй салав. Сандаг, бэхэнд халтайсан Дондогийн хацрыг хараад өөрийн эрхгүй
инээд алдав. Дондог, Сандагийн салбайтлаа урагдсан өмдийг заагаад тас тас хөхрөв.

Тэгтэл хаалга онгосхийн хүн орж ирсэн нь аав ээж хоёр нь байлаа. Сандаг Дондог хоёр
сандран хувцсаа гүвмэр болон зогсов ...
СОНОМЫН ЛОЧИН
1940 оны 12 сарын 25-нд төрсөн. Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат. Дарви,
Тонхил сумын төвийн 10 жилийн сургууль төгссөн, 1973 онд МУИС-ийн Монгол хэл уран
зохиолын анги төгссөн. 1981 онд "Эх бичгийн судлалын үндсэн зарчим, арга зүй"
(Д.Нацагдоржийн зохиосон ) сэдвээр дэд , 1999 онд "Монголын уран зохиолын судалгаа"
сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 2001 онд дэд профессор, 2002 онд профессор цол
хүртсэн. 1973 онд үйлдвэрт .

1978 онд Монголын зохиолчдын эвлэлийн. 2000 онд Д.Нацагдоржийн шагналтан болсон.
ШУА-иас "зохиолч" өргөмжлөл 1999 онд өгжээ. 1960-1968 онд "Сэтгэлийн өнгө",
"Үргэлжлэлтэй долоон өдөр", "Сүйрэл". "Хувь заяаны эрэл". "Насны зай", "Хилэнцэт
амьдрал". "Сарны гэрэл", "Замын бартаа", “Гал голомт" гэсэн 9 роман, олон тууж өгүүллэг
бичжээ
НИНАГ БУЦААСАН НЬ
Гадаа дүн өвлийн жавар тачигнаж байгаа нь яс маханд хүрэн мэдрэгдэнэ. Бяцхан дүнзэн
байшингийн цонх ой мод мэт харагдах цан хүүрэгт дарагдан өвлийн бүүдгэр өглөөний гэрэл
гэгээ бараг нэвтэрч ядан бүүдийнэ. Сүүлийн хоёр хоног галын бүлээн амьсгал аваагүй өрөө
нь мөсөн хонгил гэсэн үг. Бор хир суусан хөнжилдөө шургасан тэр толгойгоо ил гаргая гэвч
өрөөнд хургасан хүйтэн жавар хацар нүүрийг нь долоон алдана. Гэвч эл хүйтнийг эс тоон
цээж нь арган, ам хатаж "түй" гэх шүлсгүй болжээ. Толгой нь ангалзан салж унах гэж буй мэт
янгинана.

Өчигдөр шөнө гэртээ хэрхэн ирж унтсанаа санахгүй байлаа. Өглөө сэрэхэд бяцхан
байшинд нь халуу дүүгэж, хоол цайны үнэр ханхийж, аяга таваг харших чимээ галын
өрөөнөөс сонсдон байх нь яах аргагүй аз жаргал байсан санагдана. Охины нь дуу хадах юм
бол бүр нар гарлаа гэсэн үг. Гэвч тэр тийм аз жаргалыг дахиад амсах юм гэж үү? Ханилж
суусан түүнийхээ аялаг дүүрэн царай, усгал хүрэн нүдийг ширтэж .булбарай охиноо гар
дээрээ авч нялх үсийг нь үнэрлэн хайртай хүн, халамжит эцгийн жаргалыг эдлэх юм гэж үү?

Толгой нь янгинан байвч тэр хөнжилдөө эргэн шургалаа. Ийнхүү бүгчим нүсэр харанхуйд
хэсэг зуур навсайн дарагдаж хэвтсэнээ босч, хүйтэн шалан дээгүүр хөл нүцгэн явсаар галын
өрөөндөө орж, данхныхаа тагийг авч харвал цайны шавхруу овойн хөлджээ.

Тэр энэ жил дөнгөж 28 настай хэдий ч унаган мах нь нэлээд шуугдаж царай нь барсайжээ.
Чичирхийлсээр буцаж орондоо орж хэвтэв. Хүйтэн хонгил болсон байшинд шартсан ганц бие
эр хүн ийнхүү хэвтэх шиг хатуу зовлон байж боломгүй санагдана. Нацагдорж сүүлийн хэдэн
сар, түүний дотроос өмнөх хоёр өдрийн явдлаа нэхэн саналаа. Тийм ээ, Нинагийн ааш зан
сүүлийн хэдэн сарын турш л энэ хонгил өрөө шиг болсон. Чухам тиймээс Нацаг хацар ам
долоох жавраас зугтан хөнжилдөө шурган толгойгоо битүүлэн хэвтэж буй шигээр, тэрхүү
хүйтэн жихүүн аашнаас зугтаж бор дарсанд нуугдан ордог байсаан. Энэ үнэнээс хаашаа ч
зугтах зам байхгүй.

Энэ 1934 оны хавар цаг, гуравдугаар сарын 22-ны пүрэв гарагийн өдөр энэ хорвоод нэгэн
хүн нэмэгдсэн нь Нина Николаевна Чистякова хэмээх Нина боржгин Дашдоржийн
Нацагдорж хэмээх Нацагийнд бүл нэмж, охин төржээ. Эх эцэг хоёул эвлэлдэж ярилцаад
Ананда Шири "Шири" буюу Нана хэмээх нэрийг охиндоо хайрлаж байсан цаг саяхан мэт.
Гэвч энэ зуур есөн сарын хугацаа харван өнгөрч, олон юм огт танигдашгүй болтлоо
өөрчлөгджээ. Өнөөдөр Нацагдорж эхнэр охин хоёрынхоо эрэлд орчихоод цааш хэрхэхээ
шийдэхгүй мухардчихаад цөхөрч байна.

- Охин минь чи хаана вэ? Хэний гар дээр байна? Нялх настай, нойтон үстэй чи минь юу
амсаж явна даа? Өчигдөр чи минь есөн сартай болсон. Гэтэл эцэг чинь болсон би чамайгаа
хайж цөхчихөөд эцэстээ хар усанд толгойгоо мэдүүлчихээд, шөнө хэдэн цагт яаж гэртээ
ирснээ мэдэхгүй зогсож байдаг. Ийм ч эцэг байх гэж хэмээх бодол Нацагийн зүрхийг зүсэн,
тэр нэг л мэдэхэд янгинах хүйтнийг үл анзааран, босоод зогсчихсон байв. Богино өмд
цамцнаас өөр хувцасгүй тэр, өрөөн доторхи өлөн хүйтнийг үл ажирна.
Өчигдөр, охин минь төрөөд есөн сарын ойдоо хүрч байдаг. Гэтэл эцэг охин хоёрыг хагацал
дайрлаа. Уг гуравдугаар сарын 22 гэдэг чинь хаврын өдөр шөнийн тэнцэл өдөр байдаг
санагдах юм. Ийнхүү өдөр шөнө тэнцсэн өдөр төрсөн чи минь арван хоёрдугаар сарын 22
буюу хамгийн урт шөнө, хамгийн богино өдөр болдог энэ өдөр надаас, ааваасаа нүүрээ
буруулан алга боллоо гэж үү. Нойтон сормуустай балчир чи минь юу мэдэх билээ. Бусад
хүмүүс л чамаар минь тоглож мэднэ. Эцэг чинь болсон надаас салгаж байгаа юм шүү дээ гэж
тэр халаглан бодлоо. Бүхий л бие нь салгалан чичирч, эрүү нь хавшина. Түрүүхэн дотор цээж
нь аргаж, ам хатаж: толгой нь салж уначих

гээд байсан нь ч үгүй болжээ. Охиноосоо үүрд хагацлаа. Хагацах хагацахдаа төрөөд есөн
сарын нь ой болж буй өдөр хагацлаа. Өчигдөр Нина, Нана хоёртойгоо, ёстой л эцэг эх хоёул
энхрий охинтойгоо гурвуулаа охиныхоо есөн сартай болсны баярыг хийгээд бяцхан өрөөндөө
баяр хөөрөөр бялхаж байх хувь дутлаа. Өчигдөр Нина байж болох хэдэн орос, чантуу айлуудыг
гүйцээсэн. Хэн нь ч надад нүүр өгч: ул мөрийг гаргахад туслаагүй. Гэвч Нина тэр хэдэн
айлуудын хэн нэгнийд л нуугдаж байгаа гэдгийг Нацагдорж зөнгөөрөө мэдэж, мэдэрч байлаа,

Тэртээ 1934 оны арванхоёрдугаар сарын 23-ны өглөө Нацагдорж ийнхүү охиныхоо эрэлд
гараад олохгүй мухардаад зогсож байхдаа яг 60 жилийн дараа охиныг нь ямар гай дайрахыг
яахин мэдэж чадах. (Чухам хэдний өдөр гэдгийг нь одоо ч тогтоож чадаагүй бөгөөд магадгүй
нөгөөх л жилийн хамгийн богино өдөр хамгийн урт шөнө болдог, үйл муут арван хоёрдугаар
сарын 22-нд ч юм уу, түүнээс хойш хоёр гурав хоногийн дараа ч магадгүй.) Хайртай охин
Нана нь нөгөөх л Улаанбаатарт амь насаа учир битүүлгээр алдана гэдгийг яахин мэдэх билээ.
Нацагдорж өрөөн дотроо дотуур хувцастайгаа зогсон даарч чичирч байгаагаа гэнэт мэдрээд
хувцсаа санд мэнд өмсөөд уур цан татаж, утаа манан бүрхэж, дуу чимээ хадсан хотын
гудамжинд гарлаа. Хэдийгээр өчигдөр орой уусан архиндаа шартаж, дотор нь булингартан
байх авч, тэр Нана, Нина хоёрынхоо эрэлд гарлаа.

Өглөө эртийн жавар тачигнаж, өргөн чөлөөгөөр нэг ч хүн үл үзэгдэнэ. Нохой бас унтаж
байхад, уур цан савсуулж, цан хүүрэг болсон морь тэрэг Шар хөвийн дөрөлж өөд өгсөж
явлаа. Дэлбэгч нь орос хүн байв. Сахал үсэн дотроос нүүр нүдийг нь олж харахад нэн
бэрхтэй. Ид жагссан насны энэ орос эр үүрийн жаварт хайрагдан, хар өглөөгүүр эртлэн
холын замд гарсны учир юун билээ? Наран мандаж гэгээн цагаан өдөртэй золгохыг хүлээж
болоогүй юм болов уу? хэмээн хэн нэгэн хүн асуудагсан бол

- Өдөр болохыг хүлээж болохгүй байна гэж тэр хөтөч эргэцүүлэлгүй шулуухан хариулах
байлаа. Зүүн хараа, Улаанбаатарын хооронд олонтаа явж сурсан тэрэгний морь нь хөтчийн
хашгирч гууглах, ташуурдах, жолоог татах, залахыг огтоос тоосон янзгүй, танил болсон
замаараа зүтгүүлнэ.

Шар хөвийн дөрөлж дээр гарч ирээд дэлбэгч морь тэртээ зогсоов. Тийн богиновтор хүрэн
сахалдаа баригдсан, өндөр орос эр газарт үсэрч буугаад, ачлага хөсгөө ярахад дороос нь
хорин хэдэн насны орос бүсгүй, өлгийтэй хүүхдээ тэвэрсээр гарч ирэв. Нүүр нүдийг нь
харагдахгүй болтол боосон ч гэлээ өлгийтэй хүүхэд хүйтэн агаарт гарч ирсэндээ цочирдсон
юм уу, эсвэл ямар нэгэн учир зөнгөөр ч юм уу юутай ч нэлээд цовоолог дуугаар часхийж
уйллаа. Хүүхдийн дуун жаварт цохиулсан болоод ч тэр үү, жингэнэн цуурайтах ажээ.

- За одоо нуугдаад байх хэрэггүй биз дээ. Урга (Өргөө) ард хоцорлоо. Салах ёс гүйцэтгэж
болно шүү дээ гэж дэлбэгчийн өчихөд Нина Николаевна Чистякова хэмээх Их Петр хааны
байгуулсан хотын унаган тэрбээр

- Хэнтэй ч, юутай ч салах ёс гүйцэтгэх билээ дээ! Түргэхэн л замаа хөөх минь. За за явъя
гэж уцаарлангуй өчлеө. Ийнхүү Нина Николаевна өндөр На-г даган хэдэн жилийн өмнө
Нийслэл хүрээнд ирж, хожим түүнтэйгээ тааралгүй хоёр тийш болсныхоо дараа Их

На-тай ханилан сууж, охинтой болсон. Гэвч эцэстээ гэр орон, хань нөхреөсөө зугтан морь
тэрэгний ачаан дор нуугдан хотоос гарч нутаг зүглэхдээ Урга буюу Өргөө хэмээх
Улаанбаатартай ч, төрсөн охиныхоо эцэгтэй ч салах ёсыг ёс төдий ч гүйцэтгэлгүй Ленинград
гэх нэртэй болсон хотоо зорин бэдрэхдээ хожмын олон олон явдлыг даанч гадарлахгүй
байлаа Гэтэл хувь заяаны төөрөг гэгч Нинагаар дооглож тохуурхаж байгаа ч юм шиг амыг нь
асууж, гэмийг нь ухааруулах гэж байгаа ч юм шиг аашлахыг хэн яаж төсөөлөх, гадарлах билээ
дээ.

Нина, Монголын зохиолч Нацагдорж гэдэг хүн байгаа тухай сонсоод 1948 онд тэрхүү
Нацагдоржид хандан захидал бичжээ. Гэтэл Их Нацагдорж, Нинаг захидал бичихээс 11
жилийн өмнө аль хэдийн нүгэлт хорвоог орхиж одсон байв. Үүнийг хувь заяаны тохуурхал гэх
уү эмгэнэл гэх үү? Дахиад 45 жилийн дараа Нина ахиад л Улаанбаатар руу хоёр дахь удаагаа
захидал бичжээ. Хувь заяаны төөрөг гэгч дахиад л ямар ч хайр найргүйгээр Нинаг хатуу
шийтгэж захидлыг эзэн нь биш хөндлөнгийн хүн задлан уншив. Захидлыг авах ёстой эзэн нь
дахиад л захидал ирэхээс хэд хоногийн өмнө нас барсан байлаа. Захидлыг авч унших ёстой
эзэн нь, Нина: Нацагдорж хоёрын охин Ананда байсан юм

Юутай хатуу гашуун хувь заяа билээ. Ийм гуниг амсахын тулд ерэн насыг наслах хэрэгтэй
юм гэж үү?

Нацагдорж гэрээсээ гараад Нинагийн үерхдэг орос, чантуу бүсгүйчүүд айл хунараар орж
эрж сураглаад зогссонгүй монголчуудаасаа ч асуув. Гэвч тэдний хэн нь ч Нина, Нана хоёрын
барааг хараагүй хэмээн өчицгөөх авч тэдний хэн нэгэн нь Нинаг охинтой нь хамт хаа нэгтэй
нуугдуулан байгаа гэдгийг Нацагдорж мэдэхийн сайнаар мэдэж байлаа.

Гэсэн чиг тэд цөм л харуусал илэрхийлэн гэмгүй царайлна. Хэрвээ тэдний дотор нь ороод
үзэж болдогсон бол цөөнгүй нь дотроо Нацагдоржийг тавлан тохуурхаж, сүүндээ цадсан
ишиг шиг оодгонон байв аа.

Энэ өдөр Нацагдорж архи ч уусангуй. Эхнэр охин хоёроо олоод уулзаж чадна. Тэгээд учир
байдлаа ойлголцон Нинагийн сэтгэлийг эргүүлж чадна гэсэн итгэл сэтгэлийг нь угт
сүүмэлзэн байсан болохоор тэр архи уусангүй. Хоолойгоор нь ч давахгүй бололтой байв.

Ийнхүү хот хүрээгээр сураглан явсаар орой, Нинатайгаа хамт амьдарч байсан модон
байшиндаа эргэн ирвэл хаалганы нь завсарт нэгэн бичиг хавчуулсан байлаа. Түүнийг
харангуутаа Нацагдоржийн нүд сэргэж баярлан ухасхийснээ тэрхэн дороо нам цохиулсан юм
шиг зог тусав. Сарвайсан гараа буцааж татлаа. Эхний хоромхон хөөрөл нь арилж, одоо тэр
алив юмыг ухаалгаар эргэцүүлэн бодох чадвартай болжээ. Тэрхүү зурвас дотор юу гэсэн
мэдээ байгааг Нацагдорж сайн мэдэж байлаа. Тэр, зурвасыг авч унших ямар ч шаардлагагүй,
тэнд юу байгааг би мэдэж байна гэсэн бодол бүх л биеийг нь эзэмдэнэ. Тийн хэдэн хором
түдгэлзэн зогссоноо Нацаг бичгийг авч тэнийлгэж үзлээ.”Намайг хайх хэрэггүй. Би нутагтаа
буцлаа. Нина" гэсэн хэдхэн үг нүдний нь өмнө дурайна. Нинагийн танил болсон том, том
үсэгтэй бичиг нүдний нь өмнө жирэлзэн, дундаас нь Нина, Нана хоёрын нь дүр үзэгдэнэ.Тэр
тэнхэл алдран суув.

Нацагдорж ийнхүү бие сэтгэлийн тэнхэл алдан сууж байхдаа бас л даанч олныг мэдэхгүй
байлаа. Насны хэмжил нь дуусахад үлдээд буй хоёр жил хагасын хугацаанд түүнийг дахиад
шорон. архины эмнэлэг хүлээж буйг, ажил төрлөөсөө өөрчлөгдөж доош буух хийгээд, уран
бүтээлийнхээ оргил үе өнгөрснийг ч мэдэхгүй байлаа. Улсын баяр наадам болж хөлтэй нь
хөпхөж, хөлгүй нь мөлхөж Яармагийн дэнж тэр аяараа баяр цэнгэлд умбаж байхад хотын
өмхий чийгтэй гудамжинд согтуу явж байгаад харанхуй шөнөөр банзан хашаа түшээд, хожим
охин нь учир битүүлэг өнгөрсний адилаар охиноосоо 57 жилээр түрүүлэн бас л учир
битүүлгээр энэ хорвоотой тооцоо дуусган сална гэдгээ ч мэдэхгүй байв.

Харин энэ үед ганц мэдэж байсан юм нь гэвэл "Би шинэ Монголын уран зохиолд өөрийн
мөр, дуу хоолойг үлдээж чадсан. Намайг өнөөдөр ч, хожим хойно ч муулж үгүйсгэж болно.
Гэсэн ч миний бичиж үлдээснийг арилгаж, үгүйсгэж чадахгүй" гэдэг л байлаа... Нацагдорж
тэнхэл алдран хэсэгхэн сууснаа босч булингартсан нүдээр орчноо тойруулан харлаа.

РS... Д.Нацагдоржийн "Гэргий хүүхдээсээ хагацахуй" шүлгийг өнөөдөр гүйлгээд ч гэсэн


уншихад анхаарал татах үг, мөр нэг биш буй. Жишээлэхэд:

Сар шиг охиноо ширтэж

Санааны чамайгаа гайхна гэдэг хоёрхон мөрийг харахад "гайхна" гэдэг үг зүй ёсоор
анхаарал татаж байгаа юм. Ганцхан энэ гайхна гэдэг үг л Нина хэрхэн буцсаныг харуулна.
Нинаг буцаагаагүй, Нина буцсан гэдгийг бусад бодит баримтын зэрэгцээгээр дээрхи "гайхна"
гэдэг үг гэрчлэх бус уу?

Нинаг буцаагаагүй, Нина буцсан ажгуу.

2000
НАДМИДЫН МАНДАЛ
1961 оны 9-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн 1984 онд А.С.Пушкины нэрэмжит
ОХБДС, 1992 онд БМДИ дахь Англи хэлний багш бэлтгэх сургуулийг тус тус дүүргэсэн.

1984 оноос Нийслэлийн 14-р дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байна,

Хүүхэд байхаасаа шүлэг өгүүллэг бичдэг байсан бөгөөд 1999 оноос тууж, өгүүллэгийн
номуудаа гаргаж эхэлсэн байна.

Түүний"Бондхой" 1999 он. "Болсон явдал" 2000 он, "Жигтэй явдал буюу нохойн сүүл" 2001
он, “Өргөстэй нүд” 2002 он номууд хүүхэд багачуудын дунд эрэлт ихтэй байгаа тул саяхан
нэгэн дэвтэр болгон дахин хэвлэжээ.
ҮХЛИЙН ГУРВАЛЖИН
Хүнсний захын буудлаас пиг дүүрэн хүнтэй хөдөлсөн автобус газрын гаваар оров уу
гэлтэй алга болжээ Хэдийд гарсан хичнээн хүн сууж явсныг хэн ч мэдсэнгүй. Тэр бүү хэл
зорчигчид нь өөрсдөе хаана очсоноо, ямар гээч аюултай тулгараад байгаагаа ч төсөөлөегүй.
Эргэн тойронд нь ч хав харанхуй, сэтгэл бодол нь ч тас харанхуй.

- Цуваад ороорой! Урагшаа яваач! Мөнгөө! Хүүш тасалбараа ав гэж байна!

- Харваас тэнтийсэн том хүүхэн байж тасалбараа авахад яадаг новш вэ?

- Үгүй ердөө, өнөө мөдгүй үхэх дөхсөн нэг муу авгайн оронцог байж!

- Юу гэнээ чи над шиг авгай болохгүй юу?

- Хөөрхийс богинохон настай амьтан юм

Хүмүүсийн хооронд ийм маргаан өрнөж байжээ. Хамгийн ойрын дурсамж гэвэл энэ

Тэд гагцхүү тээгдэж яваа унааныхаа жигтэй хачнаар чичигнэн дайвалзсаныг, төдхөн тас
харанхуй нөмөрснийг л мэдэж байлаа, Мэгдэж сандарсан хүмүүс автобусны хаалгаар
чихцэлдэн бууцгаасан байна. Тэгтэл түрүүлж гарагсдын дуу хоолой хөндий хоосонд
цацагдан, ханан хад мөргөх адил эргэж цууриалан байсан нь муу ёрыг урин дуудах мэт гэнэт
санагджээ. Тэд юун түрүүнд л жолоочид хандацгаан :

- Чи биднийг хааш нь авчирчихав гэж агсамналаа.

- Өөрөө ч мэдэхгүй байна.

- Солиотой юм уу чи, эсвэл согтуу юм уу?

Ийн мэтгэлцэцгээж байтал тэдний дундаас хэн нэг нь дуу тавин:

-Та минь ээ! Тээр цаахантай гэрэл сүүмэлзээд байна. Би тийшээгээ очоод ирье! гэсэнд
бүгд түүний заасан зүг хараачилав. Тэгээд ч зарим нь дагалаа.

Чингэтэл ч тун удалгүй гэрэл тийш явсан эрчүүд буцаад эргэх нь тэр! Хачирхалтай нь тэд
ямар нэгэн юмнаас айсан мэт гүйн ирцгээжээ. Хүмүүс тэднийг тойрон бүчлээ.

- Яав, гэрэл байсан нь биш болов уу? Тэнд хүн алга уу?

- Алгаа алга. Хачин аймаар юм үзлээ.

- Юу үзэв?

- Тэнд хэзээ нэгэн цагт үхэж үрэгдсэн үй олон хүний ангайж онгойсон хохимой толгой,
арзайж сэрийсэн араг яс уул овоо шиг овоороод байж байна. Тэндээс л сүүмэг гэрэл гарч
байж. Одоо яанаа!

Энэ үгийг сонссон хүмүүсийг айдас хүйдэс нөмрөв. Золгүй зорчигчид эргэн тойрноо
сайтар ажвал тийм ногоовтор гэрэл тэднийг гурвалжин хэлбэрээр хүрээлэн байх эжээ.

- Энэ чинь Вермудын гурвалжин байна шүү дээ гэж хэн нэгний мэдэмхийрэх сонсдов.

Бүгд хирдхийлээ. Хамгийн түрүүнд автобусны үйлчлэгч цурхиран уйлав.

- Би яах гэж хэдэн муусайн халтар төгрөгний төлөөснөөс болж энэ муу унаанд ингэж
зүдэрч явав даа! Ий-ий-ий! Та минь ээ! Энэ мөнгөнүүдээ буцаагаад аваарай гээд элгэндээ тас
тэвэрч байсан хар цүнхээ хесөр шидэв. Мөнгө асгаран уналаа. Мэдээж түүнийг түүж авах хүн
гарсангүй.

- Чамаас л боллоо. Намайг дургүйцээд байхад чи л явъя гээд байсан

- Жаахан хүнсээ цуглуулахгүй яах байсан юм, тэгээд?

- Алив юманд явахдаа өдөр судар харж байж...

- Үгүй ер, чи битгий шашинтаад бай! Зах гарахдаа хүртэл өдөр харах!

- Чам шиг жудаггүй юмны гайгаар өнөедөр ийм байдалд хүрчихээд байгаа бус уу?

- Больцгоо! Үхэх гэж байж өөр зуураа хэрэлдээд юу хийнэ?!

Хүмүүсийг ийн бөөн дуу шуу болцгоож байх хооронд гэрэл харсан гэх нөгөө залуу:

- Цөмөөрөө ясан хүрээг аль нэгэн талаар нь сэтэлж эндээс гарах арга хайцгаая!
Хөдөлцгөөе! гэтэл хүмүүс түүнийг илтэд хориглож:

- Болохгүй залуу минь, яавч болохгуй! Ийм хүрээг давж гарна гэж үгүй. Хамаагүй хөндөж
болохгүй юм ч гэж бий гэцгээв.

Тэгтэл ч өөрийгөө эрдэмтэн гэж танилцуулсан өвгөжөөр эр.

-Ажаад байхад гурвалжингийн төвд ширхэг ч яс алга. Нэг бол агаарын ямар нэгэн
цохилтоор энд ирэгсэд гурван тийш туугддаг гэсэн үг, үгуй бол ясан овооны гадна талд
бүхнийг сорж татдаг гүнзгий ангал хавцал ч байж болзошгүй. Ямар ч байсан их л эрт
сүйдэгсдийн үлдэгдэл энд байх шиг байна, Одоо чинь шинжлэх ухаан техник их хөгжсөн
шүу дээ Хүмүүс биднийг аврахаар ирнэ биз гэжээ.

Ингээд хүмүүс тэвчээртэйхэн хүлээхээр болцгоолоо. Хичнээн ч хоног хүлээснийг бүү мэд
нэг л мэдэхэд тэдний хүнсний захаас авч гарсан идэх уух зүйл дуусав. Үл ойлгогдох тэрхүү
харанхуйгаас гарах итгэл найдвар нь алдарсаар боловч ясан овоо руу явах зүрхтэн алга л
байлаа.
Тэнгэртээ хаягдсагсад тэнгэрээ дуудан чимээгүйхэн сууцгааж, дор дороо залбирах белгеө.
Бие биендээ янз янзын тарни шившлэг заан өгч үхлийг зайлуулахыг хичээцгээнэ. Эв түнжин
гэгч хүмүүсийн үхлийн тухай айдас дээр л тогтдог гэлтэй.

Үхэл! Энэ бол амьдрал төгсөх эцсийн мөч. Энэ үед хэнбугай ч аврагдах аргаасаа илүү
өнгөрүүлсэн амьдрал, өнө хойчдоо үлдэн байгаа бүхний тухай л шаналан зовдог нь жам ёс
билээ. Тэр аюул нүүрлэхэд хэн ч л хаа нэгтээгээс харван ирж болох гайхамшгийг харуулдан
байх ажгуу.

Тэгтэл тэр хүлээсэн гайхамшиг хажууханд нь байсан юмсанж. Юун гэвэл тэдэнтэй хамт
нэгэн гадаадын хүн байсан бөгөед хэл зүс ондоо түүнийг хүмүүс эл сүйрлийн эзэн юм уу, аль
эсвэл эцсийн мөч ирэхэд аврагч байж магадгүй гэж үзэхэд хүрчээ.

- Энэ этгээд нэг л жигтэй санагдаад байна. Ямар хэлээр юу үглээд байдаг юм бол? Хэн
нэгэнтэй харьцаад байдаг юм биш байгаа? Мэдэх юмсан гэцгээх болов. Тэгтэл тэнд байгаа
тулгар биетэй бүсгүй:

- Би англи хэл гадарлана. Энэ хүн эртээдээс хойш хэнээс ч юм бидэнтэй холбогдсон нэг
л юмыг гуйгаад байх шиг байгаа юм гэсэнд хүмүүсийн нүд сэргээд ирэв.

Чингээд орчуулагч эмэгтэй нөгөө зүс буруу хүнтэй удтал ярилцсаны эцэст бултад хандан;

- Жорж гуай, ертөнцийн эзэнтэй харьцдаг юм байна. Бид чинь асар их гэм нүгэл хураасан
амьтад аж. Хураасан тэр гэмээ цагаатгуулж, гэрэл гэгээтэй учрахыг хүсэх аваас энэ буянтан
бидэнд тусалж чадна хэмээв. Үүнийг сонссон хүмүүс ер бусын ид шид гэгч ердөө л эрүүн
дор нь ирчихсэн мэт уулга алдан баярлацгаалаа. Саяхан л газар сөхрөөд унан ойчин мөргөж
байсан тэд ертөнцийн эзний өмнө гэм нүглээ наминчилахаар өндийн босоцгоов.

Түүний дараагаар хүмуүсийн нүдэнд итгэлийн оч туяаран бадараад эхлэх үед түнэр
харанхуй орчлонд байгаагаа ч умартацгаан гарцаагүй нүүрлэчихээд байгаа үхэл мөхлөө ч
тоохоо больсон байна. Тэдний махан бодь газраас өндийж чадахаа өнгөрч байсан ч
оюунаараа дээд тэнгэрээсээ даван залрах болжээ.

- Аав аа, таныгаа таниагүй өдий хүрсэн хүүгээ уучил! Аав аа, энэ биений маань амьдрал,
үхэл юу ч биш! Та биднийгээ Мөнхийн ертөнцдөө аваачин жаргаагаач!

Хүмүүсийн энэхүү дуун түрлэг тасалдаж эхлэх үеэр орчуулагч бүсгүй нярайлахаар өвдөж
эхлэв. Тэрбээр удтал орь дуу тавин ёолсоор нярайллаа.

Ингэж газраар нэг тэрийн хэвтээ хүмүүсийн чихэнд нялх хүүхдийн часхийсэн авиа
харанхуй орчныг цочоон гурван давтамжаар цууриатах нь тэр. Дахин дахин гомдоллон чарлах
түүнд хүмүүс туслая гэвч тэнхэл нь нэгэнт тасарсан тул өндийж ч чадсангүй.

... Харанхуйд үс гэзэг нь задран сэгсийсэн нэгэн бүсгүй бөртөгнөнө. Тэрээр энгэртээ
алгын чинээхэн улаан нялзрай үрээ тэврээд хүн бүхний тойрч бэргээд байсан овоо тийш
шийдмэг алхалж байлаа.
1999.12.20
НЭЭЛТ
Зун цагийн шатам халуун наран гудайн доошлох үеэр нэгэн айл өвлийн сууцнаасаа зуслан
руугаа хогшлоо ачаалаад хөдөлжээ. Хорвоогийн эгэл жирийн гэгээнээс бүгэн хоолны
шүүгээний арын давчуухан завсарт унтаж байсан арваад хүрэн жоом нүүдэл дагасныг хэн ч
анзаарсангүй ээ.

Тэдгээр жоомнууд тээгдэж явсан тэрэгнийхээ айхавтар хүчтэй дуу чимээ, сүрхий доргион
чичиргээнийг дөнгөж намдмагц модны ширхэгнээс зуурч байсан хөлнүүдээ суллан хэсэг
амарсан авч, гаднаас нэвт шувт орж ирэх хурц ягаан туяа, задгай сэрүүн агаарыг үл ойлгохдоо
түгшицгээж эхэлжээ

Чингэтэл яг тэр үед тэдэнд гэнэтийн гай нүүрлэж орогнож байсан хуучин модон шүүгээ
нь газарт тасхийн унах нь тэр ээ!

Хүчтэй сэгсрэлтэнд өртсөн Паа жоом хол шидэгдэн шороон дээр унаж, хэт
цочирдсоноосоо болоод ухаан алдсан байв. Тэрээр хэдий удаан ийнхүү гэдрэг харан
хэвтсэнийг бүү мэд; нэг л мэдэхүл ам руу нь аагтай гашуун шингэн гулсан орж байх бөгөөд,
тэрбээр арайхийн хоёр тэмтрүүлээ хөдөлгөн нүдээ сая нээлээ. Нүднийх нь өмнө эхлээд нэг
жижиг хар юм бүртэлзэж, сүүлдээ хоёр нарийхан тэмтрүүүл шиг юм найган байх нь тодорч
харагджээ. Паа цочин ухасхийлээ. Гэвч хий л сарвалзахаас цаашгүй. Нээрээ л түүний дээрээс
хачин жижигхэн юм тонгойн байсан бөгөөд тэр нь часхийсэн дуу гаргаж:

- Бүү ай! Би бол жирийн нэгэн шоргоолж. Та нарыг энд огт үзэгдээгүй болохоор бид
"холын гийчид баларч яваа юм байна" гэж таагаад туслахаар ирцгээсэн гээд өндийлгөв.

- Юу? Манай хэд бас энд байна гэж үү?

- Байгаа. Хэдийг олсон. Дахиад самнан хайцгааж ч байна. Та нар хаанаас яваа хэн гээчид
вэ?

- Бид бол сууцны жоомнууд

- Тэгнээ тэр! Би бүр мэдээд байсан юм.

- Юу мэдсэн гэж

- Та бүгдийг нэг л тансаг ирж дээ гэж. Ийм содон гялгар нуруу туруу турьхан хөлөөр чинь
мэдсэн. Манайханы төрөл нэгт зарим шоргоолжнууд бас сууцанд амьдарцгаадаг юм. Тэд бол
биднээс өөр гялгар шар дээлтэй ер нь л их зантай амьтад байдаг. За, за явцгаая! Би чамайг
өөрдсийнхөн дээр чинь аваачиж өгнө гэлээ.

Паа анх л удаагаа шороон дээр гишгэн явахдаа гуйвчин дайвчин арай л гэж газар хороож
явлаа. Жоом зам зууртаа эртээдхэн нутагт нь орж ирсэн хоёр гялгар шар шоргоолжийг
тэднийхэн аймшигтайгаар тамлан алсныг санаад айдас нь хүрч байв. Тэгэвч тэрээр сайхь
хамт яваа шоргоолжноосоо:

- Бид хаана ирсэн юм бол оо. Бидний ярьцгаадаг байсан задгай орчин гээч энэ мөн болов
уу? гэж асуутал шоргоолж толгой дохин жуумалзаж:

- Нээлттэй гараг уу? гэснээ. - Та нар ер нь Нээлттэй гарагт огт гарч үзээгүй юу? гэхэд Паа
нэрэлхэн:

- Үгүй чш! Бидэнд гадагшаа гарах ямар ч шаардлага байдаггуй. хэлбэл бид сууцандаа тун
чиг жаргалтай амьдардаг хэмээн яаран өчлөө.

Шоргоолж хэсэг чимээгүй явснаа гэнэт:

- Хүүе наад нуруун дээрх чинь далавч юм уу? гэж асуулаа.

- Уг нь тийм. Гэхдээ соёл иргэншлийн явцад үүрэг нь устсан юм.

- Юу?? Соёл иргэншил гэв үү?

- Тийм дээ. Тэр чинь хөгжил дэвшил л байхгүй юу!

Та нар өнөөх л хөгжил дэвшлийнхээ ачаар ийм удаан паацганадаг уу?

- Тэр ч харин үгүй шүү. Сууцандаа бол бид маш хурдан жирийлгэцгээнэ.

- Тийм л баймаар юм.

Ийн ярилцсаар тэр хоёр олон шоргоолж бужигнасан газар ирцгээв. Тэнд Паатай хамт
нүүн ирэгсдийн зургаа нь талийгаач болчихсон гэдэргээ хараад хэвтэж байлаа.
Шоргоолжнууд үхэгсдийг харан:

- Пөөх, ийм сайхан амьтад ингэж бөөнөөрөө сүйдэх гэж! хэмээн халаглацгаана. Тэдний
дотроос нэг нь Пааг үзүүт чиглэн ирснээ:

- Ашгүй нэг нь ч гэсэн амьд юм уу? гэж дуу алдаад үхэгсэдийн зүг урд хөлөөрөө чичиж:

- Тэр хамгийн наана хэвтэж байгаа том жоом амьсгаагаа хураахын өмнөхөн "Манайхнаас
амьд юм үлдвэл хорвоог уужим юм байна гэсэн үгийг" гээд дамжуулаарай гэсэн. Юу гэж
байгаа юм бүү мэд. Юу ч гэсэн бүрлээчийн үгийг чамд хэлсэн шүү гээдхэв

Паа ч тэрхүү үгэнд учиргүй гайхаад өнгөрлөө.

Шоргоолжнууд амьд үлдсэн ганц жоомыг дагуулаад гэр лүүгээ явцгаалаа. Давчуухан
үүдтэй хирнээ дотроо их л зайтай, цэвэрхэн гэрт тэд сууцгаадаг болой. Шоргоолжнуудын
цэгцтэй цэмцгэр амьдарцгаадаг нь тэр доторхи бүхнээс нь илт харагдаж байсан юм. Гаднаас
цугтаа орж ирсэн шоргоолжнуудыг эгнэн жагсахад нэг нь хүнс хуваарилан түгээж эхлэв. Паа
урдаа байгаа хоолноос дур муутайхан зажипж зогсохдоо эргэн тойрноо их л анхааралтай
ажиглаж, шорголжнуудын барьж тохижуулсан оромж, хурааж нөөцөлсөн хүнс зэргийг нь
гайхан биширч байлаа.

Удалгүй тэд унтахаар хэвтэцгээв. Харин Паа шөнө унтаж байсан удаагүй. Шөнийн түнэр
харанхуй гэдэг бол жоомнуудын гайхамшигтай сайхан үе билээ. Тэр л үед тэдний ажил үйлс
ид ундарч байдаг бөгөөд энэ л оновчтой үеийг сонгосноороо өөрсдийгөө бусдаас давуутай
гэж үзэхэд хүрдэг бөлгөө. Шоргоолжнуудыг дуг нойрондоо дугжирч эхлэхэд харин Паагийн
бие улам сэргэж, холгүйхэн үнэртэх модон савныхаа зүг жирийлгэмээр санагдана. Гэвч гадаа
хүйтэн байх тул яах ч аргагүй ажээ.

Хажуу дахь шоргоолж нь хэвтрээ засан хэдэнтээ хөрвөөснөө сэрвэлзэж байгаа жоом руу
эргэж;

- Чи унтахгүй яагаа вэ? гэж шивнэн асуулаа. Тэгэхэд нь Паа:

- Чи өөрөө унтахгүй яагаав? Надаас айгаа юу? гээд, Би хэдийгээр том биетэй ч хорхой
шавьж иддэггүй гэж хээв нэг тайлбарлав. Өнөөх шоргоолж;

- Ёстой тэгж бодоогүй юм байна шүү. Бид өөрсдийгөө барьж иддэг шавьж энэ тэрийн
үнэрийг ер анддаггүй. Чамайг тийм байсансан бол юунд гэртээ авчрахсан билээ дээ гэлээ.

- Надаас тэр үнэр чинь үнэртэхгүй байна уу?

- Үгүй чиш... Эртээдхэн энд сууцны хэдэн шоргоолж ногооны шүүс ууж биеэ тэнхрэхээр
ирээд буцацгаасан юм. Тэд шөнө ердөө ч унтахгүй бөгөөд өдрийн гэрлээс нуугдаж байгаад л
явцгаасан. Сууцныхан юунд гэрлээс зугатна вэ?

- Бидэнд "гэрэлд огт гарч болохгүй" гэсэн хууль үйлчилдэг.

- Яагаад?

- Хэрвээ бид гэрэлд тэр дороо л няц дарагдаж үхдэг.

- Олуулаа гарваас яах вэ?

- Хамгийн аюултай юм бол тэр! Тун чиг удалгүй дээрээс утлага буудаг:

- Тэр чинь юу юм бэ?

- Төрлүүд чинь энэ тухай юу ч яриагүй гэж үү? Утлага бол шингэн нунтаг янз янз л байна.
Биднийг бөөн бөөнөөр нь үхүүлдэг ганц зүйл бол тэр. Хамгийн аймшигтай бол дээд зэргийн
амттай хоолонд маань хольж хутгасан нэг юм бий. Түүнийг бид "чимээгүй үхэл" гэж
нэрлэдэг. Ер нь ч тэгээд гэрлийн хууль зөрчихөд их хэцүү л дээ. Хууль зөрчсөн нэгнийгээ бид
бас шийтгэдэг. Тэр бол дэндүү хатуу шийтгэл. Хатуу байхаас ч аргагүй юм Энэ бол бидний
үндэс угсаагаа аврахын төлөөх тэмцэл билээ.

- Сонин юм. Бид та нарыг их л жаргалтай амьдардаг гэж боддог, үгүй болж байна уү?
- Яалаа гэж! Бид утлагандаа гуравхан хоноод л дасацгаадаг. Ямартаа л "жоомны утлага
гуравхан хоног! гэсэн үг дэлгэрсэн байх вэ? Гурван хоног өнгөрмөгц бид жаргалтай.

-Тийм бол ч бас яах вэ! Тэгэхдээ л та нар нээлттэй гарагт ер амьдарч чадахгүй юу? Эсвэл
огт хүсдэггүй юу? Сууцны шоргоолжнууд бол нээлттэй гарагт их дуртай. Энэ тухай
зөндөө л дуу шүлэг зохиоцгоодог гэсэн.

- Бид ч гэсэн тэгдэг. Гэвч бэлэн зэлэн хоол, тохьтой дулаан орчин гэдэг бол юугаар ч
сольшгүй зүйл.

Шоргоолж жоомноос өөр юу ч шалгаасангүй, нойр нь хүрэв. бололтой эргэж хараад


хэвтэхдээ "энүүнээс нэг л эвгүй нялуун ханхлаад байсан, өнөөх л утлаганых нь үнэр танар
байхаас зайлахгүй" гэж боджээ. Шөнийн эл ярианы дараа Паагийн толгойд өнөө бүрлээч
жоомны захисан үг гэнэт орж иржээ.

- Тэрээр яагаад ингэж хэлсэн юм бол? Энд ирэхэд нь хорвоо гэгч тийм уужим харагдсан
юм болов уу, эс бөгөөс тэр надтай адил хэн нэгэнтэй хязгааргүй задгай газрын тухай
хөөрөлдөж бас амжив уу?

Паа элдвийг бодсоор сүүлдээ жаахан унтсан байв. Энд тэндгүй часхийх содон чимээнээр
Паа нойрноосоо сэрвэл шоргоолжны үүрний бяцхан үүдээр будэг гэгээ орж ирсэн байлаа.
Шоргоолжнууд тэрхүү гэрлийг хүлээж байсан мэт гадагш шуугилдан гарцгаав.

Удалгүй үүдээр орж ирсэн гэрэл улам тодорч улбар ягаан өнгөтэй болоход гаднаас хүнсээ
зөөж орж ирсэн шоргоолжнууд Пааг харан;

-Хүүе, чи гараач! Энд ямар ч гэрлийн хууль үйлчилдэггүй! Битгий бөглөө болоод бай гарч
үнэрээ арилга, бид ажлаа хиймээр байна хэмээцгээв.

Паа хэдийгээр хурц гэрлээс халгаж байсан ч аргагүйн эрхэнд бусдын гэрийг орхин явахад
хүрлээ. Жоом гадагш гарлаа. Харин түүнийг шоргоолжны үүрнээс дөнгөж цухуймагц нарны
дулаахан илч тосон аваа. Шөнөжин даарсанаасаа болоод ч тэр үү, мөнөөхөн гэрэл түүнд их
л тааламжтай санагдахад тэрээр танил , шүүгээнийхээ үнэрийг ч хөөхөө умартан хаашаа ч
хамаагүй яваад баймаар болжээ. Сул шороон дээр явахад нилээд бэрхшээлтэй байсан тул
байсхийгээд л амарна

Паагийн зам зуур урьд нь ер үзэж хараагүй сонин хачин ургамалууд тааралдаж, дэргэдүүр
нь төрөл бүрийн нисдэг, гүйдэг шавьж хөгжилдөн өнгөрнө. Ногоон ургамалууд дайвалзан
байх нь жигтэй сүрдмээр боловч тэдгээрээс эгшиглэн гарах намуухан аялгуу задгай
орчлонгийн юм бүхэнтэй хэм нийлэн авцалдах ажээ. Паагийн хажуугаар өнгөрөгч хорхой
бүхэн “Хүүеээ, наад ганган амьтан чинь чухам хаанаас гараад ирэв ээ? Ганцаараа явж байхыг

бодоход ижлээсээ төөрсөн юм байлгүй дээ" гээд инээлдэн одоцгооно. Паа тэдгээрийн нэг л
тайван байдлыг харан хачирхахдаа "Хил хязгаар, хууль дүрэм гээч байхгүй газарт л сая амар
амирлангуй өөрөө ирдэг ажээ” хэмээн боджээ.
Тэрбээр үзсэн харсан болгоныгоо алмайран ширтсээр бүүр орой болсон хойно модон
байшингийн үүдэнд ирлээ. Аянчин жоом довжооны модон гишгүүр дээр гишгэмэгцээ л
цахилгаанд түлхүүлсэн мэт огло үсрэн хурдалж, тэр л эрчээрээ танил шүүгээнийхээ завсраар
орж явчихав.

Шүүгээнд жигтэй эл хуль байлаа. Хоолны болон хуучин утлаганы үнэр холилдон
ханхийхэд дотор нь эвгүйцнэ. Паа байдаг тэнхээгээрээ "Энд хэн нэгэн байна уу?" гэж
хашгирлаа. Гэвч хариу эс сонсжээ. Шүүгээнд орь ганцаараа байгаагаа мэдсэн залуу жоом
гунигтайхан сажилсаар ууттай гурилан дээр гарч тухлан хэвтлээ. Гэнэт түүний санаанд
эмэгийнх нь ярьж өгдөг байсан аварга том, нисдэг жоомны дүр орж ирэв. Тэгэнгүүт Паа
уулга алдан баярлаж:

- Пөөх,тийм болох юмсан. Тэднийг хаана ч амьдарч чаддаг гэж ярьж байсан шүү дээ!
Ёстой догь! Мөдхөн тийм болох юмсан! Өнөөдрийн замд таарсан муусайнуудыг ганц болгож
өгөхсөн. Бид олуулаа байхдаа юунд ч, хэнд дийлдэхгүй шүү. Гэтэл би энд гав ганцаараа сууж
байдаг нь юу билээ? Ингэхэд гэртээ буцаж очоод ах дүү нараа энд авчиръя байз! Бүгдийг нь
авчирнаа! Эхлээд гүв гүнзгий нүх малтацгаана Ха-ха-ха. Хэзээ ч дээрээс утлага буухгүй.
Ямар гоё вэ! хэмээн өөртөө чанга чанга хэлсээр гурилын хүүдийнээс тэсгэлгүй гулсан буух
нь тэр ээ.

Тэрээр шүүгээний завсраар болгоомжтойхон шагайснаа сууцныхаа эзний байнга барьж


явдаг уутны ёроолд орж хэвтэв. Маргааш өглөө нь аянчин жоом орон гэртээ тун төвөггүйхэн
шиг морилон иржээ. Харин тэгтэл төрж өссөн гэрт нь хэн ч байсангүй. Шинэ төрлийн
утлаганы сулавтар үнэр хамрыг нь сэрвэгнүүлэхэд тэрээр хэдэнтээ найтаагаад доош явлаа,
Өөрсдийнхнеө удтал хайсны эцэст бүүр доороос олов. Утлаганаас болоод барайчихсан хэдэн
юм бөөндөө байцгааж байх ажээ. Хэдийгээр тэд цөөхүүлээ болсон байвч Пааг үзээд огтхон ч
баярласангүй. Паагийн хувьд явсан аян зорьсон хэргийнхээ тухай тэдэнд бушуухан шиг
дуулгамаар байсан ч жоомнуудын нэг л дүнсгэр байдлыг хараад сэтгэлийн хөдлөлөө хүчээр
даран байлаа. Ингээд залуу жоом яриагаа эхлэх боломжтой үеийг хүлээхээр шийдсэн байна.
Тэгсээр нэгэн өдөр дуусахад хөгшин жоом бүгдийг өөр дээрээ дуудан цуглуулав. Тэрээр
бяцхан өндөрлөгт гаран:

- Нөхдөө! Хүмүүс сууцнаасаа явцгаасан нь тодорхой боллоо. Өчигдрөөс хойш хэн ч энд
ирсэнгүй, Утлаганы үнэр ч нилээн суларчээ. Ингээд бид энэ цаг мөчөөс эхлээд дээш гарцгаах
нь байна Дээш гарна гэдэг зүгээр зугаалахын нэр биш ээ та минь. Шинэ орон гэрээ
төвхнүүлэхийн тулд байнгын эрэл хайгуул хийх хэрэгтэй шүү! Манайхны зарим овсгоотой ах
дүү нар биднээс урьдаж хамаг сайхан үүрийг эзэмшээд байгаа нь нууц биш. Тэгэхээр зальт
этгээдүүдийг запхаах цаг нэгэнт ирсэн байна шүү. Шинэ тусгаар тогтнолын төлөө урагшаа
гэхэд жоомнууд “Уухай, уухай” гэж хашгиралдаж хөгшин жоом хөлөө дэвслэн чимээг
намжаагаад

- Зоригт ах дүү нар аа. Хамгийн тохиромжтой сүв хаа буйг мэдээлэх хэн нэгэн байна уу?
Гараад ир! гэлээ

Паа догдолсноо золтой л ухаан алдчихсангүй, Сэтгэл зүрхэндээ тээж ирсэн үгийг бусдад
хүргэхээр урагш зүтгэжээ. Нэг л мэдэхэд хөгшин ахлагчийнхаа дэргэд ирчихсэн яриагаа эхлэв.
- Хайрт ахан дүүс минь ээ! Хүмүүс өөр газар луу хогшлоо ачаад нүүцгээсэн нь үнэн. Би тэр
өдөр шүүгээнд нуугдаж байсны ачаар хол явчихаад өчигдөр ирлээ. Би тийшээ ганцаараа явсан
юм бишээ Надтай хамт арваад ахан дүүс маань байсан. Гэтэл аюул болж, өндрөөс шүүгээ
унахад бид агаарт шидэгдэн өнөөдүүл маань үрэгдсэн. Азаар амьд үлдсэн миний бие ихээхэн
адал явдалтай учирч, нээлттэй гарагт нүдээ тайлж байгаад ирлээ. Бидний ижил хорхой
шавьжнууд тэрхүү задгай газрыг эзэгнэнхэн байдаг бөгөөд ямар ч утлаганы үнэр мэдэлгүй
амар тайван амьдарч байна. Цөмөөрөө тийшээ явцгаая. Яаж эндээс явахыг би мэднэ Тэр
сайхан газар зохицон амьдрах нөөц бололцоо бидэнд.,. гэтэл үгээ дуусгаагүй Паагийн бөгс
рүү хэн нэг нь хүчтэй дэлсээд авав. Эргэж хартап яг ар талд нь хегшин жоом байдгаараа
хилэгнэчихсэн зогсож байлаа!

Пааг чимээгүй болмогц хегшин жоом урд хоёр хөлөө чичигнүүлэн:

- Нөхөд минь! Үр ач нар минь! Энэ жоом солиорчээ! Саяхны хүчтэй утлага үүний яг ар
нуруун дээр бууснаас зайлахгүй хэмээн тэнхээгээрээ орилоход хурсан олон бүгд дэмжин:

- Паа галзуурчээ. Сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байна гэхчилэн ам амандаа


хашгиралдав. Зүйрлэшгүй их шуугиан дунд Паа:

- Би солиороогүй. Энэ бол нээлт! гэж хичнээн бахиравч хэн ч түүний үгийг эс сонсов

Хегшин жоом дахин хөлөө дэвсэлсэнээ:

- Эх нутгаас минь холдуулахаар хорон санаа өвөрлөсөн энэхүү жоомны үгийг бүү сонс!
Босго давмагц биднийг ямаршуухан орчин угтахсан билээ? Төрөл нэгтнээ устгахаар зорьсон
үүнийг даруй шийтгэвэл зохилтой гэлээ.

Тэгтэл ч жоомнууд маш хурдан цэрэглэн жагсаж Пааг бүслэв. Энэ шийтгэл гээч чухам юу
болох, эцэстээ юугаар төгсдөгийг Паа сайтар мэдэх бөлгөө. Ийм ажиллагаанд тэр нэг бус
удаа оролцож байсан сан. Харин тэр үед жоомнуудын хамгийн зохион байгуулалттай явагддаг
энэ балай зүйл өөр дээр нь ийм амархан ирчихнэ гэж яахин төсөөлөхсөн билээ.

Жоомнууд Пааг хайр найргүй хазаж цохисоор байгаад ухаан алдуулжээ. Хэсэг хугацааны
дараа түүнийг ухаан ороход жоомнууд тойрог болон зогсоцгоосон байв. Амьдаар нь хатааж
алдаг энэ тойрогт золгүй Паа хий л өөрийгөө зүхэн тийчилж хоёр тэмтрүүлээ үгтээн
зулгаана. Амьд байхдаа тэр хоёрыгоо арай л тасалчихаж зүрхэлдэггүй нь бүхий л шавьжинд
байх ганц чанар юм даа.

Паа нэгэнтээ өндийн, өөр лүү нь доогтойгоор хандан инээмсэглэх жоомон тойрогт
хандав

- Ах дүү нар аа! Тэнэг намайг өршөө! Та нар намайг суллавал 6и хэзээ ч дахин
ирэхгүйгээр яваад өгнө. Та нартаа гай тарихгүйн тулд гадаах хаалгыг дөнгөж онгойлгомогц
гадагш гаръя гэж гуйлаа;

Энэ бол ганц Паагийн ч биш, тойрогт үхлээ хүлээн хэвтэх бүх л жоомны сүүлчийн ганц
хүсэлт байдаг ажгуу. Гэхдээ ингэж гуйсан болгоныг гадагш тавиад байдаггүйг ч Паа мэднэ.
Цөөхөн удаа тэрхүү аз сорьсон тоглоомонд зарим жоомыг шидэх нь бий. Жоомнууд хүний
хөлтэй тулалддаг энэ тоглоомыг бусад жоомнууд шимтэн үзэх дуртай учраас ингэдэг биз.

Манааны тойргоос ээлж солигдсон гурван жоом ялтны хүслийг хөгшин жоомонд
дуулгахаар явсан бөгөөд, удалгүй ахлагч өөрийн биеэр хүрэлцэн иржээ. Тэгээд:

- 3а яах вэ! Эрх чөлөөний баярыг тохиолдуулан ах дүү нартаа нэг ч гэсэн цэнгүүн
үзүүлчихэж болох л юм хэмээн өршөөнгүй өнгөөр хэллээ.

Тэр шийдвэрийн дараагаар хоёр ч шөнө өнгөрөв. Туйлдаж ядарсан Паагийн эцсийн хүч
шавхагдаж байх тэр үед гадаах үүд онгойн, хүмүүний хөлний хүнд чимээ хавь орчмыг
доргиожээ.

Хөгшин жоомноос өндөр сонор сэрэмжтэй байх тушаал авсан манааны жоомон тойрог хачин
эвтэйхэн задран эвхэгдэж Пааг дээш туулаа.

Одоо Паад гагцхүү хүмүүс гадагш гарах эгзэгтэй үеийг л хүлээх үлджээ. Энэ зуур удахгүй
болох цэнгүүнийг үзэхээр жоомнууд шалны хүрээ модны цаагуур байраа эзэлцгээн бөөн хел
хөөрцөг болцгооно. Хөгшин жоом тэргүүтэй хэдэн юм Паа дээр сүүлчийн удаа ирэхдээ ямар
ч тохиолдолд үүр лүүгээ буцаж гүйж болохгүйг сануулаад явцгаалаа. Түүний дараахан хаа
нэгтээгээс "Хүмүүн" гэсэн дохио ирэхэд харуулууд ялтанг урагш хүчтэй түлхэв. Паа ч
хүмүүний хөлтэй зэрэгцэн эрчээрээ жирийлгэлээ. Булт олныг:

- Болж! хэмээн хорсолтойгоор хашгиралдахад харин Паа бултаж амжсан байлаа. Паа босго
чиглэн дахин жирийлгэв. Мөн л удалгүй сүүдэр нөмөрч пэдхийх дуун хоёр дахь удаагаа
гарахад "уухай!" хэмээн үзэгч жоомнууд орилолдож, зугтагч жоом шалны нарийхан завсарт
амь зулбан үлдсэн байв. Энд тэндээс Паа руу:

- Чи гарах аргаа мэднэ гэсэн биз дээ! Бүү хулчийгаач! Гадагш гараач! гэсэн үгс шидэх нь
тоглогчийн хорыг малтаж буй хэрэг байлаа.

Паа дахин үүд рүү ухасхийлээ. Чингэтэл ч падхийх хүчит дуун гурвантаа гарахдаа
чадхийсэн зэвүүн чимээтэй хөг хоршжээ.
ЦҮРЭМИЙН МУХАР
Ц.Мухар, 1967 онд Анагаах ухааны сургууль төгсөж, Ази, Европ, Америк, Австрали
тивийн хэд хэдэн улс оронд эрүүлийг хамгаалахын удирдлагаар суралцаж, туршлага судалж
анагаах ухааны дэд эрдэмтэн (1977), эрдэмтэний (доктор) (1991) зэрэг хамгаалж, профессор
цол (1996) хүртжээ.

Тэрээр далаад оноос уран бүтээлээ эхэлж "Дөрвөн ойрадын гурван нутаг" (1999), "Хүний
хөрөг, миний зураг" (2001) ном бичсэн. Сэтгүүлчдийн нэгдсэн холбооны "Ган үзэгтэн"
шагнал хүртсэн байна.
ЭРДЭМТЭН
Анагаах ухааны доктор, профессор Жалын Жамьян хүн амины хэргээр хэрэгт татагдаж,
тусгай хорих ангийн чанга дэглэмтэй хорионд оржээ.

Далан гуравны жил нь орж байгаа, нэрд гарсан энэ эрдэмтэн, ардын эмч гэдэг хүндтэй
цол авсан жилээ ийнхүү ноцтой хэрэгт холбогдсон нь Монголын улаан, хөх, шар сонины олз,
идэш болж, бах тавы нь хангаж, мянга мянгаараа боорлож албан газар автобусны зогсоол, айл
гэрт, "Ардын эмч, ардын амийг хорлолоо” гэсэн тэргүүн өгүүллийг хөгшин залуугүй гар
дамжуулан уншиж, бие биенээ сөргөсөн хэрүүлийн алим хэдхэн хоногийн дотор Монголын
газар, тэнгэрийг доргиож эхлэв.

Байдал бишдэж улс төрийн бохир үймээнд хутгалдаж болзошгүй боллоо. Нэгэнт Улсын
Их Хурлын сонгуулийн жил эхэлсэн болохоор эрх баригч намын гишүун профессор
Жамьянгийн хэргийг баруун зүүн тийш гуйвуулж, улс төрийн намууд ашиг хонжоо сүвэгчилж
эхлэв. Энэ хэрэгт хэвлэлүуд янз бүрийн тайлбар өгч байлаа. Нэг шар сонин "Нэрт профессор
эрх баригч намын даалгавраар, улс төрийн захиалгаар хун хороох жор боловсруулжээ" гэж гал
дээр тос цацжээ. Улсын үндэсний аюулгүйн зөвлөлийн тэргүүн, Монгол
улсын ерөнхийлөгч, эрүүл мэндийн сайд Нямаад олны бухимдлыг түргэн хугацаанд
зөөлрүүлэх тодорхой ажил зохиох хатуу үүрэг өгчээ.

Профессор Жамьянгийн ажилладаг их сургуулийн эмнэлгийн эрчимт эмчилгээний


тасгийг хааж, Монгол улсын тагнуулын газрын мэдэлд өгч, түүний эрдмийн лабораторийг
лацдаж шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр толгойлуулсан мэргэжилтний багт
шилжүүлжээ. Жамьянгийн гэр орон, ажлын байр агшин зуур тусгай хамгаалалтын бүс болж
хувирав.

Их сургуулийн эмнэлгийн дарга Монхооныг гэрийн хорионд авч, захиран зарцуулах


эрхийг нь түдгэлзүүлэв. Эмнэлгийн удирдлагыг төрийн яам шууд гартаа авч, өвгөн
профессорын сүүлийн гурван жилд үзэж, зөвлөж байгаад нас барсан хорин нэгэн хүний
цогцост дахин шинжилгээ хийх болж, эмнэлгийн бүх үйлчилгээг үнэ төлбөргүй болгож, эмч
ажилчдын цалинг нэмж, улсын нөөцөөс олон сая төгрөг гаргаж, "намжмал байдал"-ын бүх
талын арга хэмжээг авч чадлаа.

Эрдэмтэн Жамьян өөрийн анд нөхөр хими - технологийн хүрээлэнгийн захирал, академич
Долдойн Зодовтой хамтарч арван хоёр жил ажилласны эцэст "ЗЖЧ”: гэсэн эмийн бэлдмэл
гаргажээ.

Азийн тэргүүний хөгжилтэй гурван орны дээд зэрэглэлийн эрдэмтэдтэй нэг гал болж бор
харх дээр хийсэн таван жилийн туршилт судалгаагаар батлагдсан энэ хоруу чанартай эмийг
нэг жилийн өмнөөс эхлэн профессор Жамьян өөрийн эмнэлэгт эрүүл, өвчтэй хүмүүс дээр
туршин хэрэглэж амжилт оллоо гэсэн мэдээлэл интернэтээр цацагдаж, барууны "Тhе World
Scienсе" сэтгүүлд гарсны дараахан, өвгөн эрдэмтэн шинжлэх ухааны нээлтээрээ дэлхийд
ганцаараа нэрээ гаргах зорилгоор хамтран зүтгэгч академич Зодовыг шинэ бүтээлээрээ
хордуулан хороосон хэрэг мандаж, Жамьян баривчлагджээ. Үүнээс болж энэ эмийг
хэрэглэсэн олон хүний эрүүл мэндэд үнэлгээ өгөх төдийгүй Жамьянд эмчлүүлж байгаад
сүүлийн гурван жилд нас барсан хорин нэгэн хүнийг сэжиглэн шалгах сэжиг бас гарч иржээ.

Хоёр өвгөн нэгнийгээ улс төрийн зорилгоор хороосон гэсэн хийрхэл бас учир, начиртай
аж. Академич Зодов ардчилсан социалист намын идэвхитэй гишүүн, намын мөрийн
хөтөлбөрийг зохиогч бөгөөд энэ намыг төрийн эрх барьж байх хугацаанд шинэ бүтээлээр нь
Нобелийн шагналд нэрийг нь дэвшүүлж байжээ,

Харин шинэ сонгуулиар гарч ирсэн улс төрийн хүчнийхэн, өөрийн намын гишүүн
Жамьяны явуулгаар академичийн бүтээлийг нуун дарагдуулж байсан гэсэн сөрөг хүчний
явуулга газар авч эхлэв.

"ЗЖЧ" эмийн химийн бүтэц биомеханизмын талаар хоёр эрдэмтэн дэлхийн нэр хүндтэй
хоёр сэтгүүлд санал зөрүүтэй өгүүлэл нийтлүүлснээс болж бие биенээ үзэж чадахгүй болсон
гэсэн шавь нарынх нь дунд гарсан сул үг нэгнийх нь үхлийн шалтгааныг зөвтгөх бас нэг
чангалуур болох шиг боллоо.

Улс төрчид төрийн эрх мэдлийн төлөө бие биенээ бодийг нь хөтлөх нь түүх: шүүхээр
нотлогдсон боловч, шинжлэх ухааны нэр төрийн төлөө эрдэмтдийн тэмцэл цаасанд булагдаж
байснаас бус цусанд будагдсан нь бараг үгүй болов уу. Гэвч олны хэлдгээр Монголын ороо
бусгаа нийгэмд эцгээ нудардаг хүүхдээ хороодог болсноор хоёр эрдэмтнийг бие биенээ
егүүтгэсэн гэж бас болох байлаа.

Зодов эрдэмтэний үхлийн хэрэг өдрөөр бус цагаар газар авч улам хүнд улам төвегтэй болж
эхлэв.

Профессор Жалын Жамьян шинжлэх ухаанд оюун ухаан, амьдралаа зориулсан олонхи
эрдэмтдийн адилаар ихэмсэг, зожиг, зөрүүд, тэрслүү үнэн үгтэй өвгөн ажээ

Түүний шүүхэд байцаагдсан мэдүүлэг хүний дургүйг сэдрээж, шүүгчийн бардамнал,


эрдэмтний ихэрхэл бие биенээ дүрэлзүүлэн асааж байжээ.

Тэрээр дээд шүүхийн итгэмжлэгдсэн байцаагчид "Би чамд анагаах ухааны хичээл зааж
чадахгүй. Хууль бол шинжлэх ухаан биш, төрийн мохоо илд. Би шинжлэх ухаанд нээлт хийсэн
хун Миний нээлтийг та нар хэрэггүй дэлхийн нэртэй эрдэмтдийн ухаан хүрэхгүй байна,
Академич Долдойн Зодов эвтанацын сургааль гэж зөнөглөдөг өвгөн. Дэлхийд ганцхан Швед
улс энэ өвгөний үгэнд ордог юм. Тэрээр элэгний хорт хавдраар өвчлөөд зургаан жил
амьдарсан нь бурхны ивээл биш миний бүтээсэн эмийн ид шид. Тэр амьдардгаараа амьдарч,
үхэдгээрээ үхсэн. Миний эмийн тун сэргээдэг, эмчилдэг, бодий нь хөтөлдөг гурван
увидастай. Би сүүлчийг нь зөвшөөрөхгүй. Харин Зодов надаас зөрж үхлийн тунг өөр дээрээ
туршиж цаашаа харсан. Би түүнд буруугүй. Шинжлэх ухааныг ойлгодог ухаантан бол чи
намайг энэ шоронгоос даруй сулла, ухаанд чинь ухна үхсэн бол та нар намайг цаазаар аваач"
гэж зөрүүдэлжээ.

Тэрээр дахин хэнд ч юу ч хэлсэнгүй. Энэ үгээ олон дахин давтсаар, зөрж хэдэрлэсээр
цагийг үрж, сүүлдээ дуугаа хурааж, хадан агуйд суусан даяанч лам шиг хорих өрөөндөө буруу
харж завилж суух. ганц гудас дэвссэн орон дээрээ тааз ширтэн хэвтэж тамхи баагиулсаар
гурван сарын нүүр үзжээ.

Эрүүгийн хэргийн байцаагч нар өвгөнд загнуулж, доромжлуулж залхаж гуйцээд, сүүлдээ
өш санаж ял тулган хүлээлгэх арга сүвэгчилж эхлэв. Нийслэлээс холгүй дотоодын цэргийн
ангийн хашаатай зэрэгцүүлж барьсан "тусгай" гэсэн нэртэй шинэ хорих газарт дээгүүр албан
тушаал хашиж яваад олон улсын төсөл нэрээр олон зуун саяын авилгал, хээл хахуулийн
хэрэгт холбогдсон хүмүүс, гадаадын харьяат иргэд, Жамьян мэтийн "оюун ухааны"
хэрэгтнүүд, улс төрийн сонгуульд албан тушаал амлаж олон сая төгрөг зальдсан намын дарга
нар хоригддог тул сөрөг хүчнийхэн улс төрийн хэрэгтний хорих анги гэж нэрлэх дуртай ажээ.

Энд ганц худгийн хорихоос ялгаатай нь тайван, оргох. залилах гэсэн хоригдлын унаган
шинж илэрдэггүй, хоригдлууд голдуу ганцаараа саатуулагддаг, эргэлт чөлөөтэй байдгаараа
барууны шоронг санагдуулах авч, амиа егүүтгэх хэрэг мэр сэр гардаг.

Жамьян, Зодов хоёрын намтар цадиг тун төстэй. Зодов лрофессор луу жилтэй,
Жамьянгаасаа гурав ах далан зургаан насандаа амиа алдсан. Энэ өвгөн угаасаа хөнгөн
шингэн, наснаасаа залуу харагддаг, зургаан жил гаруй хугацаанд хавдраар өвчилж явсныг
үнэмшихэд хэцүү. Гэвч энэ хүний амьд ахуйн болон нас барсны дараах шинжилгээ хавдраар
өвдсөн нь батлагдсан байиа.

Хоёр өвгөн нэг нутаг. Алтайн цаадах говийн ойрадууд, Булган голд өсвөр насаа
өнгөрөөсөн. 1944 оны мичин жил эцэг эхээ дагаж тэнгэр уул, зүүн гарын цөлөөс арван өдөр
шөнө оргон, зугтаж нүүж ирсэн, ховог сайрын торгууд ажээ.

Хоёулаа Онгийн хүрээнд зургаан наснаасаа шавилан сууж байгаад Жамьян нь 13-тай,
Зодов 16 настайдаа Монголын хилийг Байтаг богдоор давж Булган голд нутагшин идээшжээ.

Хоёр банди сумын сургууль, Ховдын арван жилийг таван жилийн дотор анги алгасан
дүүргэснээр эрдэмтэн болох зам мөр нь шулууджээ.

Багаасаа сурсан төвд хэлтэй. хожим нь эрдэм номын эрхээр манж, хятад, япон хэлийг
шинжлэх ухааны түвшинд эзэмшсэн Монголдоо гэгдэх сайн эрдэмтэд байв.

Балчир наснаасаа амьдралын бэрх хатууг амсаж, 1946 онд хятадын тагнуул нэрээр ховог
сайр, вангийн торгуудыг хоморголон баривчлахад эцэг, ах нар нь өртөж зовж явснаас ч тэрүү,
эсвэл орь ганц гоонь биеэр насыг барж цаас шагайж, эрдмийн лабораторид өдөр шөнийг
барж, хүний нүдэнд торохгүй, ой ухаанд баригдахгүй, "Хий үзэгдэл"-д хөтлөгдөн, орчноо
мэдрэх завгүй явж, оюун ухаанаа шинжлэх ухаанаар гашилгасан энэ хоёр өвгөн хэнд ч
итгэхгүй, хэнтэй ч нөхөрлөхгүй, бас хэнтэй ч таарахгүй өдий хүрчээ.
Эрдмийн зөвлөлийн хурлыг нэг удаа ч тасалж үзээгүй, залуу эрдэмтдийн бүтээлийг
чамлан шүүж айлгаж ирсэн, оюутанд дундаас өөр дүн тавих дургүй "цахиур чулуу" нэр авсан
профессорууд юм.

Хоёр эрдэмтний нээлт нутгаасаа эхтэй Булган голын адаг хоёр онгог, шар булгийн эх,
шинжаан-уйгарын зүүн гарын цөлийн баян бүрд хөх тохой, буурал тохойд маш ховор ургадаг
чийрийн давирхайг шинжиж, цөмийн эрчмээр задлах аргаар шинэ бодис гаргаж авснаа
амьтан хүн дээр туршин судалсаар "Жамьян - Зодовын чийр" (ЖЗЧ) гэсэн эмийн бодис нээж,
дэлхийн нэртэй эрдэмтдээр хүлээн зөвшөөрүүлж, Нобелийн шагналын босгон дээр хүрч
чаджээ.

Шижлэх ухааны академийн мэргэжлийн дүгнэлт гарч, академич Зодовын үхэхээсээ өмнө
бичиж академийн ерөнхийлөгчид үлдээсзн эрдмийн бас хувийн тайланг нууцын хар
хайрцгаас нь олсон дүгнэлтийг эрдмийн зөвлөлд хэлэлцсэний дараа лрофессор Жалын
Жамьянгийн үйлдсэн эрүугийн гэмт хэргийн орооцолдоо тайларч эхэллээ

Азийн олон улсын шинжлэх ухааны нийгэмлэгийн ерөнхийлегч Нобелийн шагналт


Наран улсын эрдэмтэн Хан, Дундат улсын алдарт зохион бүтээгч доктор Ван овогтын
Монголын шинжлэх ухааны академид ирүүлсэн захидал, хоёр эрдэмтний бүтээл биологийн
шинжлэх ухааны нээлт мөн гэдгийг баталж өгөв.

Долдойн Зодовын академид өгсөн тайланд өөрийнхөө үхлийн талаар бичсэн ганц хуудас
тайлбарт "Миний үхэл бол Жамьян бид хоёрын нээлтийн эцсийн үр дүн. ЖЗЧ - ийн
сэргээлтийн тунг арав дахин өсгөвөл 24 цагийн дотор бор хархын зүрх зогссон. Харин
хүнийг үхүүлэх тунг би олж өөр дээрээ туршлаа. Энэ эмийн эмчилгээний тун миний евчнийг
зургаан жил барьсан. Цаашид найдвар мухардсан учраас бодь хөтлөх тунг өөртөө авлаа. Энэ
бол миний зовлонг гэтэлгэсэн амьдралын эцсийн баяр мөн. Би рашааныг хүртээд найман
цагийн дараа энэ гэрээслэлийг сэтгэл хангалуун бичиж байна. Дөчин цагийн дараа миний
сүнс зүүн гарын цөлд очно Энэ тооцоо зөв бол миний нээлт баталгаажина. Профессор
Жамьян бид хоёрын маргаан үүн дээр байгаа юм. Тэр эмч хүн учраас эвтанацын сургаалийг
үл тоож ЖЗЧ-ийн үхлийн тунг үгүйсгэсэн. Жамьян бол шинжлэх ухаанд бууж өгсөн арчаагүй
новш. Гэвч тэр аугаа их эрдэмтэн. Эвтанаци бол эдгэшгүй өвчтэй хүн эмийн хүчээр
зовлонгоо түргэн гэтэлгэх энэрэнгүй сургааль. Би үхлээрээ эдгэшгүй өвчинд шаналсан олон
сая хүнийг зоригжуулж, хүн төрөлхтний өмнө гавьяа байгууллаа" гэжээ.

Төрийн гурван яамны сайд Монголын шинжлэх ухааны академийн ерөнхийлегч: улсын
үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарын хөлөглөсөн таван хурдан тэрэг хар
хурдаараа тусгай хорих ангийн үүдэнд нэгэн зэрэг бууж. профессор Жалын Жамьяны хорих
өрөөний хаалгыг чахруулсаар орж очлоо

Өвгөн грофессор хоригдлын модон орон дээр хана руу харж хэнийг ч тоосон шинжгүй
омог бардам байдлаар амарлингуй хэвтэх ажээ. Түүний халзан дагз нь гялайж, баруун гар нь
орныхоо урдуур сул санжжээ. Сандлын буланд хэзээ ч юм татсан тамхи аль хэдийн унтарч
бөхжээ.
Бүгд эгшин зуур анир чимээгүй болов.

Улаанбаатар 2003
ДЭМБЭЭГИЙН МЯГМАР (1933-1997)
1933 2.10 нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд төржээ. Үргэлжилсэн үг, жүжгийн
зохиолч, яруу найрагч.

1955 онд МУИС, 1971 онд Москва хотноо А.М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд
сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ. Дунд сургуульд багшилж байснаас гадна сонин,
сэтгүүлийн газарт ажиллаж байсан. Алтан гадас одон болон медалиудаар шагнуулжээ.

1949 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. Орчин үеийн сэдвээр ихэвчлэн бичдэг.
Түүний бичсэн “Газар бид хоёр". "Тээрэмчин", "Тээрэмчний охин" зэрэг тууж, "Нандин
эрдэнэ", "Найрын ширээний ууц". ''Нэгэн няравын паян" зэрэг жүжиг нь монголын
уншигчид, үзэгчдийн талархлыг хүлээсэн байна,

Д.Мягмар МЗЭ-ийн шагнал 1964 онд, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал 1973 онд,
төрийн шагнал 1983 онд хүртжээ.

Тэр "Тугтай чарга" 1956. "Үймэрсэн сэтгэл" найраглал 1960. "Өгүүллэгүүд" 1962, "Нийлэх
замын уулзварт" 1964 “Балын амт" 1965, “Нэгэн байшингийн тууж" 1965. “Уянгын туужууд”
1967, "Цоморлигоо нээсэн цэцэг" 1972 “Уянгын арван тууж" 1975 "Найрын ширээний ууц”
1936, “Гудамжны эрдэмтэн" 1997 ”Цоморлигоо нээсэн цэцэг" 1993 зэрэг 20 гаруй ном
хэвлүүлжээ.
БИ ХУЛГАЙЧ БАС...
Өрөвдөм амьдралтай хүүхэд, хөгшдөд зориулав.

Намрын сүүл сарын зэвэргэн шөнө. Өчигдөр үдээс хойш орсон бороо шөнө дөл үргэлжлэх
янзтай. Өлмөн зөлмөн гэдэс хонхолзохын эрхээр орой эрт унтахаар орондоо орсон ээж, хүү,
охин бид гурвын нойр хулжин хөнжилдөө эргэн хөрөвсөөр байв. Хүйтэн усанд бороо нэг үе
шиврэн нэг үе ширүүсэн шаагьж ганц өрөө хүйтэн байрны цонхны тавцангийн төмрийг
тачигнуулан балбасаар авай. Миний нойр хэдийнээ хулжжээ Яагаад ч юм бэ, өнгөрсөн жил
арван зургаан нас хүрч иргэний паспорт авахад, нэг ширээнд суудаг охин надад баяр хүргэж
байсныг гэнэт санав. Гэтэл миний тэр бодлыг, ертөнцийг аль хэдийнээ харахаа больсон
өвчтэй ээжийн минь бүгшин ханиалгах чимээ таслав. Ээж минь мөн л унтаагүй байгаа
бололтой. Орныхоо өмнөх сандал дээрээс ямар нэгэн юм авах гэж гараараа самардан
тэмтчиж байснаа эргэн янцаглан яраглав. Хөөрхий ээж минь юун тухай бодож хэвтээг би
яахан төсөөлөх билээ. Миний сэтгэлд өнгөрсөн зунаас эхлэн үе үе бодогдовч унтран замхарч
байсан нэгэн санаа өнөө шөнө дахин сэргэж бүх сэтгэлийг эзэмдэв. Тэр бол хулгайч болохын
хүслэн билээ Би ээж дүү хоёроо сэрээхгүйг хичээн сэмээрхэн босож. гал тогооныхоо өрөөнд
ороод чийдэнгийн унтраалгыг дартал гэрэл ассангүй. Хэд хоногийн өмнө гэрлийн шил
шатсанаа санав. Цонхоор гадагш харвал хав харанхуй агаад байшин барилгын цонхнууд
хоосон ухархай мэт хонхойн харлана. Би тэмтчин явж лааны хугархай олж гэрэл гаргав,
Тэгээд ээж, дүү хоёрынхоо унтаж буй өрөөнд дахин орлоо. Тэр өрөө чийг даасан зэврүүнээс
гадна нялуун эхүүн үнэр хамар цоргив. Би дүү охиныхоо орны дээд талд байдаг намхан
шүүгээн дээрээс хүрэн жаазанд хийсэн аавынхаа зургийг аваад, хүйтэн шалан дээгүүр хөл
нүцгэн сэмхэн алхалсаар гал тогооныхоо өрөөнд эргэн оров. Аавынхаа зургийг хоолны
ширээн дээр аяархан тавиад өөдөөс нь гөлрөн ширтэв. Тэгээд тэсэж чадалгүй зангирсан
хоолойгоор Аав аа! гэж зөөлхөн дуудтал хоёр нүдээр минь өөрийн эрхгүй нулимс мэлмэрэв.
"Та амьд сэрүүн байхдаа надад хулгай битгий хийгээрэй: архи дарс бол амьдралын дайсан
шүү" гэж үргэлж захидаг байж билээ. Гэтэл хүү чинь маргаашнаас эхлэн хулгай хийхээс өөр
аргагүй боллоо. Би таны захиасыг дагах гэж хичнээн их хүсэвч үнэхээр чадахгүй нь ... Танд
би үнэнийг цөмийг хэлье. Аав аа! Хайрт ээж минь таныг өнгөрсөн жил хоёр нүд нь юм
харахаа болиод таг сохор болсон шүү. Би энэ намар сургуульдаа очоогүй. Харин дүү маань
тавдугаар ангид орсон. Таныг насан өөд болсноос хойш бидний амьдралд мөн ч их өөрчлөлт
гарлаа даа. Гэр бүл маань жилээс жилд өөдлөх биш харин газрын хэвгий рүү голын ус шиг
урссаар байна. Аав аа! Надад. ээждээ эм тан, хоол хүнс авч өгех мөнгө хэрэгтэй байна,
Мөнгө...мөнгө. Би хаанаас олохов. Ажил хийе гэж хичнээн чармайсан ч надад олдох ажил хаа
байх вэ! Та үүнийг ойлгохгүй л дээ. Одоо чинь мэргэжилгүй над шиг нь байтугай
мэргэжилтэй хүмүүс ч ажилгүй болсон шүү дээ. Бас ээжид эм авахаас гадна дүүгээ
сургуулиас нь гаргачихгүйн тулд ном дэвтэр, хувцас хунар авч өгөх ... ганц өрөө байрныхаа
хөлсийг төлөх гээд мөнгө ... мөнгөгүй хүн хаашаа ч хөдлөхийн аргагүй болсон. Та үүнийг
ойлгохгүй л дээ. Бид амь зогоохын тул өнгөтэй өөдтэй бүхнээ хар зах дээр зарж үрээд
дууслаа. Хамгийн сүүлд, өнгөрегч бүтэн сайн өдөр таны хайрладаг, хэний ч гар хүргэдэггүй
байсан сүх, харуул, хөрөө ... мужааны тань багажуудыг хэдэн төгрег болгож гурил мах аваад
өчигдөр дууслаа. Маргааш гэхэд эм авах нь байтугай талх ч авах сохор зоосгүй болсон. Ааваа!
Би аргагүйн эрхэнд хулгай хийхээс өөр зам даан ч алга. Аав минь! Таныхаа өмнө тангараглая!
Хүү чинь хүн алж хүрээ талахгүй. Алт мөнгө, эрдэнэ сувд надад хэрэггүй. Би ямар баяжих
гэж хулгай хийж байгаа биш. Хөөрхий өвчтэй эхийгээ, охин дүүгээ тэжээхийн эрхэнд хулгай
хийх гэж байна. Аав минь! Алт мөнгө, эрдэнэ сувд хулгайлахгүй гэдгээ дахин тангараглая.
Зөвхөн идэж уух л юм. Та надад итгэ" гээд аавынхаа зураг өед би гөлрөн ширтэв. Нээлттэй
салхивчаар үлээх салхинд ширээн дээр тавьсан лааны гэрэл нааш цааш сүүмэлзэх сүүдэр
эцгийн зурган дээр тусахад хөөрхий аав минь “болохгуй. Хулгай хийж яавч болохгүй" хэмээн
толгой сэгсэрч ч байгаа юм шиг, эсвэл "Одоо амь зуухын тул тэгэхээс биш яах вэ дээ, хүү
минь" гээд толгой дохиж ч байгаа юм шиг харагдав. Аав минь босоод ирдэг ч болоосой
хэмээн бодоод мэгшин уйлав. Тэгээд аавдаа үнсүүлэх гэж байгаа нялх хүүхэд шиг зураг руу
тонгойтол хиншүү хярвас ханхлаад явчихав. Цочин өндийвөл туг үс лааны дөлөнд шатан
атиралдсан байлаа. Хоолой цээж арган хатсандаа сая анзаар ч данханд байгаа өнгийг нь
хувиргах төдий болгосон хүйтэн хар цайнаас аяганд хийж балгав. Давсгүй үлбэгэр цай аманд
орохдоо шорвог давстай мэт санагдав. Үнэхээр тийм байлаа. Миний хацрыг даган урссан
нулимс аяганд орж цайг шорвог болгожээ. Би ширээний араас босож аавынхаа зургийг
элгэндээ наан ээж, дүү хоёрынхоо унтаж байгаа өрөөнд орлоо. Тэгээд даарч жихүүцснээ
гэнэт мэдэн орондоо орж хөнжлөө нөмрөв. Түрүүчийн бодол дахин сэдэрч далан хаалтаа сэт
татсан үерийн ус мэт тархи толгойд минь буун шаагин шуугисаар одоо бол юунд ч хоригдохоо
больжээ. Миний толгойноос шинэ шинэ бодол салбарлан салааж урган төлжсөөр авай. "Би
маргааш хулгай хийхээр явна. Эхлээд яах ёстой вэ? Миний хулгайлах юмс зам дээр бэлэн
байхгүй нь лавтай. Өдрийн цагт худалдагч нар бараагаа нүд салгахгүй хариулна, шөнө
болохоор хаалга уүд нь цоож цуургатай, тор сараалжтай бас харуул манааны давхар давхар
хамгаалалттай. Эд бүхнийг яаж давж орох вэ? Тэгэхээр энэ чинь ганц хүний хийдэг ажил
ерөөс биш юм, хань хамсаатан хэрэгтэй болох нь. Гэтэл тэр хүмүүс маань хаана байна. Үгүй
үгүй. Надад хэн ч хэрэггүй. Би цөмийг ганцаараа л хийнэ. Хань хамсаатан олширвол хулгайн
хэрэг маань өргөжнө гэсэн үг. Тэгээд аягүй бол даршин дарвиад архи дарс ууж, зодоон
цохион, хүн амины хэрэг ч гарч мэднэ. Тэд олзондоо улам өөгшөөд алт мөнгөний дэлгүур,
банк тоноё гэвэл яана. Би ганцаараа үгүй гэж зөрөлтэй биш. Тэдэнтэй нийлээд дэлгүүр,
хоршоо ухалтай биш. Энэ бол надад яавч таарахгүй ажил. Дэлгүүр банк ухна гэдэг чинь
яахаас ч буцахгүй гэсэн үг. Аягүй бол манаач харуулыг нь алахаас ч буцахгүй гэсэн үг гэж
бодохоос аяндаа сэтгэл хямарч айдас төрөн бүх биений хүйтэн хөлс чийхарсан байв.
Нөмөрсөн хөнжлөө доош тийрэн хаяв. Гэвч сэтгэл минь нөгөө хулгай ... идэж уух юмс цөм
харанхуйн дунд нүднээ харагдах шиг болно бас яраглан шаналж хэвтээ орчлонг харахаа
больсон хайрт ээжийн минь цийж цайсан хоёр нүд, бүгшин ханиалгах зовиурт дуу, өглөө
босоод юу идэж уухаа ч үл анзааран гүн нойронд автан унтаж байгаа дүү охин эд бүхэн надад
хулгай хийх зориг хүч сэтгэлийн тэнхээ нэмэв. Би тааз ширтэн хэвтсээр... Миний бодол санаа
нэгээс нөгөөд дамжин эцэс төгсгөлгүй үргэлжлэн хөвөрсөөр гэтэл надад нэгэн шинэ санаа
төрлөө. Миний хувьд бол энд тэндгүй байдаг ТҮЦ. Эзэд нь орой болохоор харьчихдаг харуул
хамгаалалтгүй тийм мухлаг л болох юм. Ийм зүйл бодож олсондоо баярлах шиг. Энэ бол
хамгийн зөв санаа гэж өөртөө хэдэнтээ давтан хэлээд харин мухлагны цоожийг эвдэх багаж л
хэрэгтэй болно, өөр юу ч хэрэггүй гэж бодов. Өглөө эртхэн явж хотын доторх мухлагуудыг
эхлээд нарийн ажиглах нь чухал юм байна гэж санатал автобусны буудал, төв замын хоёр
талаар эгнэн байдаг мод, төмрөөр хийсэн шинэ хуучин эрээн цоохор хээ угалзаар гоёсон
мухлагууд нүдэнд минь харагдах шиг болов. Энэ бүхнийг эргэцүүлэн бодсоор хэвттэл нэг
мэдэхнээ хэдийн үүр цайж өглөө болсон байлаа. Би яаран босож данх дүүрэн ус буцалгав.
Цай ч алга, давс ч алга идэх талх ч алга. Өчигдөр хийсэн амтгүй усан бантан савны ёроолд
үлдсэнийг ээж, дүү охин хоёртойгоо эн тэнцүүхэн хувааж идэв. Би маш их яарч байлаа. Чухам
юунд хаашаа яарч байгааг ээж минь байтугай дүү охин минь ч яахин мэдэх билээ. Би дүү
охиндоо хандан "Ах нь таньдаг найзтайгаа уулзчихаад ирье. Миний дүү ээжийгээ сайн асарч
байгаарай. Би оройхон ирж ч мэднэ. Талх бас идэх юм олоод ирэхийг бодоё." гэж хэлээд
яаран гарах гэтэл дүү охин минь "Ах аа! Та мөнгө олж ирэхийг бодоорой. Түрүүчийн хэдэн
сарын байрны хөлсөө төлөөгүй байгаа шүү дээ" гэж өгүүлэв. Дүү охинд минь өлсөж цангах ч
бага хэрэг. Үүнд хэдийнээ дассан бололтой. Хамгаас чухал юм байр...Удахгүй өвөл болно.
Хүйтний эрч чангараад ирэх үед дулаан сууцтай байна гэдэг юунаас ч чухал. Өлсөхөөс ч
чухлыг яс махандаа шингэтэл ухаарснаас тэгж хэлсэн биз ээ. Би яаран гарч байшингийнхаа
үүдэнд хаашаа явахаа мэдэхгүй хэсэг тээнэгэлзэн зогсов. Тэгээд хүн амьтны хөл хөдөлгөөн
ихтэй нэгэн гудамжийг зорин алхав, Тэр гудамжны нэг мухлагаас нөгөө мухлагийн онгорхой
цонхны өмнө очиж юм худалдаж авах гэж байгаа хүний дүр үзүүлэн боов чихэр, хиам,
чанасан мах, ундаа, бохь зэргийн үнийг асууж зогсохдоо аль мухлаг нь идэж уух юмаар элбэг
дэлбэг юм бэ? гэдгийг ажиглан бас ч худалдагч нарын ааш араншин, ямар насны ямар хүмүүс
худалдаа хийдгийг сонирхож байв. Нэг цэцгээс нөгөөг дамжин бал цуглуулж яваа зөгий шиг
нэгэн ТҮЦ-нээс нөгөөгийн цонхонд очин очсоор явахдаа үд хэдий нь хэвийснийг ч огт
анзаарсангүй. Харин юм худалдан авахгүй атлаа нэг мухлагийн өмнө байн байн эргэлдэх нь
хүнд сэжиг төрүүлж болзошгүй тул дахин дахин очихгүй байх нь зөв юм гэж ухаарав. Яагаад
гэвэл намайг нэгэн мухлагийн цонхон дээр хэдэнтээ эргэлдэхийг худалдагч авгай ажиглаж
“Залуу минь юм авахгүй бол энүүгээр дэмий сэлгүүцээд байх хэрэг юу байна. Хүмүүст саад
болж цонх халхалчихаад" гэж хараалгаснаас болсон хэрэг билээ. Би яагаад тэр мухлаг руу
өөрийн эрхгүй хэдэнтээ очсоны учир гэвэл лангуун дээр өрсөн утсан хиам, гахайн чанасан
махны үнэрт ялаа батгана шиг татагдан арааны шүлс асгаран хоёр хөл минь ч хэдийнээ
сульджээ. Би нэгэн өндөр байшингийн сүүдэр бараадан суув. Өнөөдөр намрын шар нар хайр
найргүй төөнөсөн хачин халуун өдөр ажээ. Би сүүдэрт суугаад эргэн тойрноо ажиглав.
Хүүхдүүд "ундаа" хэмээх шилтэй усыг дэлгүүрээс хайрцаг саваар үүрч авчран - "Хүйтэн
ундаа уугаарай" хэмээн нэг нь нөгөөгөөс өрсөн өдөржин хашгиралдана. Тэд харин цагдаа
нарыг харангуутаа үргэсэн болжмор дэрхийн нисэхийн адил тал тал тийшээ зугтан алга
болно. Би тэр бүгдийг сонирхон харж суухдаа өнөөдрийн миний эхэлж буй ажил нэн
сонирхолтой бас ч үгүй зөв талаас эхэллээ гэж дотроо баяртай байв. Ам цангаж байгаа гэж
жигтэйхэн бас халуун наранд едөржин толгой нүцгэн явснаас тархи хагарчих шахан
ангалзана. Гэвч "Үүнийг тэвчих ёстой. Удахгүй шенө болж амьтны хөл татрах үеэр зөвхөн
өөрөө төдийгүй өвчтэй ээж минь охин дүү минь цөм гэдэс цадан баярлах болно" гэж өлссөн
цангаснаа тэвчихийг хичээн шүд зуун суув. Шөнө болохыг хүлээнэ гэдэг... юутай урт хугацаа
вэ? Гэвч хүлээхээс өөр арга алга. Энэ мухлагийн худалдагчдаас хамгийн түрүүнд хэн явах нь
бас л сонин байлаа. Замын хажуугийн нэг муу модон ТҮЦ-ний худалдагч салга өвгөн хамгаас
түрүүнд оройн таван цаг ч болоогүй байхад мухлагаа цоожилчихоод хоосон шахуу уут баруун
гартаа санжигнуулан, зүүн гартаа барьсан таягаар цардмал замын хашлага чулууг тог тог
тогшин миний өмнүүр бөгтөгнөн өнгөрөв. Тэр үнэхээр өрөвдөлтэй амьтан. Мод шиг хөшсөн
хоёр хөлөө арай ядан урагш зөөн өвдгөөрөө ч огт нугарахгүйг харвал хиймэл хөлтэй болов уу
гэмээр. Гэсэн атлаа бүслэхээрээ урагш хэт бөхийсөн бөгтөр нуруу нь салан уначих гэж байгаа
юм шиг агаад тоос шороонд дарагдсан голын өлөн шиг хэдэн цайвар үс нь /Үс засуулах
мөнгөгүйгээс гэзэг мэт ургасан биз/ салхинд сөрвөлзөн хийснэ. Идэр залуу насанд биед нь
таарч байсан болов уу гэмээр олон жилийн нар бороонд гандаж цайгаад, хоёр суга нь
урагдсан хуучин пиджак, хөөрхий өвгөний яс арьс болсон цээжинд хүрэм мэт хэлхэлзэнэ. Нэг
үгээр хэлбэл ёстой л хүн сүг гэлтэй. Өдөр ам цангахын эрхээр эдний мухлагт очсоноо санав.
Өвгөнөөс ундаа ямар үнэтэй вэ? гэж асуухад нэг ширхэг бохь барьж ирээд ширхэг нь арван
төгрөг гэж билээ. Бодвол өвгөний чих таг дүлий бололтой. Тэгэхэд нь би - Бохь бишээ, ундаа
гэж бүх тэнхээгээрээ хашгиран хэлбэл - "Аан" гэж амандаа дуугаран жижиг шилтэй ундаа
авчирч - Үнэ нь тавин төгрөг гэв. Ам цангаж байгааг бодвол тавин төгрөгөөр байтугай таван
зуун төгрөгөөр ч хамаагүй аваад уучихмаар л санагдана. Даанч мөнге алга Байгаа нь
үнгэгдэж хуучирсан арван төгрөг... Өөр юу ч алга. Би шилтэй ундааг сэгсэрч үзсэнээ

- Өвөө! Таны ундаа мууджээ.

- Яасан байна, хүүхээ?

- Ёроолд нь булингар тогтчихжээ.

- Аа, халуун наранд олон хоносон юм гашилчихаа биз дээ гэж огт тоосон шинжгүй хэлэв.

- Өвөө! Надад одоо байгаа нь л аравхан төгрөг байна. Маргааш үлдсэнийг нь авчраад өгье.
Би уучих уу? гэж царайчлан хэлтэл,

- Тэгээ тэг хэмээн ач зээ нартаа хэлж байгаа мэт энхрий ялдам, итгэл дүүрэн өгүүлэв.
Өвгөн салганаж, чичигнэсэн гараараа шилний бөглөөг онгойлгох гэж удсаныг яана. Би
өвгөний гараас ундааг бараг булаах холгүй шуүрч, яаран залгилтал хүйтэн ундаа хамрын
нүхээр год хийн гарахад би хахаж цацан сүйд болов. Өвгөн намайг харан толгой сэгсэрч "Ийм
халуун өдөр ингэж цангатлаа юу хийж дэмий тэнэдэг байна" хэмээн сургамжлан хэлэнгээ
миний өгсөн үнгэгдсэн хэдэн төгрөгийг ч тоолж ч үзсэнгүй цамцныхаа энгэрийн хиртэй хар
халаасанд хийж орхисон нь хүртэл нүдэнд харагдах шиг болов.

Хамгийн сэлүүхэн хүнгүй шахуу мухлаг нь энэ өвгөнийх. Шилний ёроолд булингар
тунаж, шошго хаяг нь ховхорсон хэдэн ундаа, хатаж хорчийсон печень, хамгийн хямд тамхи,
бохь төдийхөн нь яг л эзэнтэйгээ таарсан мухлаг байсныг санав. Өнөө маргаашгүй үхлээ
хүлээж буй энэ өвгөн дахиад арван жил амьдрах юм шиг яахаараа ингэж зоволгоо зовоож
наймаа хийх гэж сөхөрч унаталаа өдөржин зогсдог байна гэж эхлээд надад гайхах бодол төрж
билээ. Гэвч миний тэр бодол зэрэглээ мэт замхарч харин ч өвгөнөөр бахархах сэтгэл төрсөн
юм. Болж л байна шүү дээ. Амьдрахын төлөө борвио сөхөртөл тэмцэж л явна. Үүнээс өөрөөр
энэ хөөрхий өвгөн яах юм бэ? Бас ч хүн гэдэг нэрээ бодоод гудамжинд гуйлга гуйсангүй. Энэ
өвгөн залуудаа хэн ч явсан юм билээ бүү мэд Ямарч гэсэн амьдралын өмнө сөгдөхгүй хат
суусан л хүн юм. Гэтэл 6и энэ өвгөний дэргэд хэн бэ? Арван долоон насныхаа ааг омгийг
багтааж яваа залуу. Би юутай ичгүүртэй харагдана. Хуний амьдралын хамгийн адгийн арга
болсон хулгайч,..одоо энэ мухлагуудыг тонох гээд шөнө болохыг хүлээж сууна, Хулгай
хийхгүй гээд би яах билээ? Ажил төрөл олддогсон бол сөхөрч унатлаа ч болсон зүтгээд, ээж
дүү хоёроо тэжээхсэн гэтэл надад хийх ажил хаана байна. Би энэ өвгөн шиг хүмүүсийн
мухлагийг бол цоожтой байтугай сул байсан ч дотроос нь юм авахгүй. Цөм л миний адил
наанадаж гэдсээ тэжээх бас цаана нь өвчин эмгэгт баригдсан үр хүүхэд, хань ижил хэн ч
байгаа юм билээ бүү мэд гэж бодов. Би нөгөө аманцар шар авгайн мухлаг хэзээ хаахыг хүлээн
суусаар байв Авгайн мухлаг руу харвал хүмүүс, тэр дундаа гудамжинд ундаа зарж байгаа
хүүхдүүдийн ихэнх нь очоод шавчихсан байв. Тэгнээ тэр. Хүүхдийн ундаа зарж олсон хэдэн
төгрөгийг салгах ухаанаа хэдийнээ сийлчихэж. Мухлагны уүдэнд дараалан зогссон хүүхдүүд
бурамтай мөхөөлдөс хэмээх амтлаг хөөснөөс хэд хэдээр нь барин нааш цааш гүйлдсээр байна.
Хүлээсэн хүнд нарт ертөнцийн нэгэн өдөр гэдэг юутай урт удаан хугацаа болохыг өнөөдөр л
баттай мэдрэв. Би ингэж энэ тэрийг ажиглан суутал хажууханд минь нэгэн машин шурхийн
зогсоод чангаар сигналдахад цочин эргэж харав. Далайн чанадах орны хийцтэй ганган хар
тэрэгний жолооч цонхоор цээжээ цухуйлган ундаа зарж байгаа хүүхдүүдийн зүг гараараа
даллав. Хүмүүсийн иймэрхүү дохио зангааг андахаа байсан, ундаа зарж байгаа хоёр хүү
божгор бор гартаа шилтэй ундаа барин уралдан гүйж хүрэв. Гэтэл нөгөө машины жолооч өөр
ундаа авна гэсэн үү? эсвэл бөглеөг онгойлгоод ир гэсэн үү? Ямар боловч хүү эргэж ухасхийн
гүйхдээ замын эсрэг талаас маш хурдтай явсан тэргийг анзаарсангүй бололтой машин ч
огцом чихран тооромсоглож, ундаа барин ухасхийсэн хүү тэрхүү машины урд дугуйн өмнө
тас гэдрэгээ саван унахад, шил хага үсэрч шингэн ягаан ундаа барагшин зам дээр асгаран
тунав. Гудамжинд явсан хүмүүс ч хүүг бүчин бүрхэв. Харин хүүгээр ундаа авчруулсан
жолооч, хэрэг төвөг холбогдчихвий гэсэн мэт ганган хар машинаа яаран асааж хурдаа огцом
нэмэн гудамжнаа сүлжилдэх олон тэрэгний дунд орон алга боллоо. Хэдхэн мөчийн өмнө
ганц шил улаан ус борлуулж талхны мөнгө олох гэж баясан хеөрч хөл нь газар хүрэхгүй гүйж
явсан тэр бяцхан хүү ганцхан агшны дотор ертөнцөөс халин одох нь тэрээ. Хөөрхий хүүгийн
амь нас ганц шил ундааны ч үнэгүй гэдэг юутай өрөвдөлтэй, юутай харамсалтай. Гэлээ гээд
яалтай билээ. Амьдрал, амь нас гэдэг хутганы ирэн дээр явдаг энэ хорвоо юу? Харин хэн
нэгэн буянтан утсаар эмнэлэг дуудсан бололтой. Удсан ч үгүй эмнэлгийн тэрэг дохиогоо
хангинуулан ирээд амьгүй болсон хүүгийн бяцхан цогцсыг аваад явах нь харагдав. Үүнийг
гэр орныхон нь өдийд огт мэдээгүй байгаа шүү дээ гэж бодохоос элэг эмтрэн шимшрэв.
Өдөржин шарсан хурц наран өндөр өндөр барилгуудын цаагуур хэдийнэ далд орсон байлаа.
Миний отон хүлээж байгаа мухлагийн худалдагч авгай наймаагаа хийсээр . Би ч мухлаг
хаахыг хүлээн тэвчээртэйгээр суусаар байв. Нар жаргаж орой болжээ. Намайг нэг харахнаа
нөгөө мухлагийн үүдэнд Мерсөдес хэмээх сунагар ягаан машин ирээд зогсчихсон, худалдагч
авгай мухлагийнхаа хамаг барааг том том цаасан хайрцгуудад хийн яах ийхийн зуургуй тэр
машинд ачиж. өөрөө жолоочийн хажууд лаглайн суугаад, маргааш болтол баяртай гэх шиг
хоосон төмөр ТҮЦ-ээ том хар цоожоор янгинатал цоожлон бараа сураггүй алга болов. Өглөөд
бараа ачиж ирээд орой нь үлдсэн бараагаа ачаад явчихдаг юм гэж би яахин мэдэх билээ.
Өдөржин отож .суусандаа гомдох ч шиг, харамсах ч шиг. Хоосон мухлагийн цоожийг очиж
дэмий үзэв. Уул нь дотроо юмтай сан бол эвдэхэд тийм ч хэцүү биш байв. "За яахав. өнөөдөр
биш гэхэд хэзээ нэг цагт энэ мухлагт орж л таараа Тэр үед ёстой юу ч үгүй болтол хуурайлна
даа. Үнэтэй гоё тамхинуудыг нь хямдхан зараад мөнгө болгож ээждээ эм авч өгнө. Бас
байрныхаа хөлсийг төлнө" гэж ядарсан сэтгэлээ сэргээхийг хичээн урам муутайхан гэрийн
зүг гэлдрэв. Өдөржин хоосон байсан болохоор өлсөж байгаа ч жигтэйхэн, түй гэх шүлсгүй
болтлоо ам хатсан байв. Хоёр хөл минь сульдаад урагш гишгэх гэхээс дургүй хүрнэ. Гадаа
харанхуй болсон ч бөгчим хэвээр Хэсэг яваад л сууж амармаар санагдана. Надад яарах юм юу
байх билээ. Би гэлдэрсээр нэгэн навтгар шавар байшингийн хажуугаар өнгөрч явтал нээлттэй
цонхоор, эрэгтэй хүний харааж загнах, мөн залуухан эмэгтэйн аргадан гуйх хосолсон ер
бишийн хачин яриа миний анхаарлыг татав. Энэ байшинд юу болж байгаа юм бол гэсэн шүү
юм бодогдон сониуч саваагүй зандаа хөтлөгдөн нээлттэй цонхны доорх довжоон дээр амарч
суунгаа чагнав. “Та хөх л дөө хөх. Би өнөөдөр үнэхээр амжсангүй” гэж аргадан гуйх нь тодхон
сонсогдовч цаад хүн нь юу хэлж байгаа ер дуулдахгүй байлаа. “Хөх л дөө, хөх" гэсэн хачин
үгний учрыг олсонгүй. Энэ үг надад нэг л хачин зэвүүн юм шиг, элэгсэг зөөлөн ч юм шиг ...
Би салхинд үл мэдэг тунарах ягаан хөшгийг ярж сэмхэн харав. Гэтэл миний нүдэнд юу
харагдсан гэж санана. Хорь гаруйхан насны зүс царайны хувьд бол хэний ч сэтгэлийг
гижигдэм туранхай цагаан хүүхэн орон дээрээ энгэрийнхээ товчийг тайлан хоёр хөхөө ил
гаргахад, цээжин бие нь үрчлээтэн хуниралдсан өдрийн мухлагт харсан салга өвгөнөөс ч нэн
хөгшин лав ная гарсан болов уу гэмээр ... Түүний хэлж байгаа үг нь зөвхөн энэ залуу
хүүхнээс өөр хэнд ч үл ойлгогдом, бодвол бүх шүд нь унаж улаан буйл үлдсэнээс үг нь ялгарч
сонсогдохгүй болоо биз. Тийм нэгэн урт сахалт өвгөн, нөгөө залуухан туранхай цагаан
хүүхний нүцгэн өвдгийг үсгүй халзан толгойгоороо дэрлэн нялх хүүхэд шиг хүүхний өрөөсөн
хөхийг улангасан хөхөж байгаа харагдав. "Энэ чинь юу гээч болж байна аа” Би ийм юм
ертөнцөд байдаг гэж ер бодоогүй байсан болохоор гайхахын ихээр гайхаж золтой л уулга
алдан хашгирчихсангүй. Халуун наранд өдөржин толгой мансуурч, нүд бүрэлзсэнээс би хий
хоосон юм үзэв бололтой гэж эргэлзэн бодоод нүднийхээ чилээг гаргахаар довжоон , дээр
эргэж суув. Тэгээд түрүүний харсан ер бусын үзэгдлээ үнэн эсэхийг шалгахаар босож өлмий
дээрээ өндийж зогсоод сайтар харваас түрүүчийн миний үзсэн зүйл хий юм биш байлаа.
Харин ч залуу бүсгүй, халзан хоёроос гадна орон дээр нь өлгийтэй нялх хүүхэд үнэгчлэн
унтаж байгаа харагдав. Энэ чухам юу гэгч болж байгааг би үнэндээ ухааран ойлгосонгүй
Бодвол тэр халзан толгойт зөнөг евгөн хэмжээгүй баян чинээлэг нэгэн биз. Тэгээд хөрөнгө
мөнгөөрөө түрээ барин хөөрхий энэ хүүхнээр тоглоом наадам болгон бас ч хөгшин биеэ
тамиржуулах гэж залуу охидын хөх үлгэж хэвтээ биз хэмээн бодох тусам зөнөг өвгөнийг үзэн
ядах, хөөрхий бүсгүйг өрөвдөн хайрлах сэтгэл миний цээжнээ үерийн ус шиг оволзон шаагьж
эхлэв. Хэдэн хурам өнгөрсний дараа цонхны цаана нөгеө өвгөн ямар нэгэн юм гүвтнэн үгэлж
дараа нь бүгшин ханиалгах дуулдав. Бодвол залуу бүсгүйн хөхний халуун сүүнд хахаж цацсан
ч байж мэднэ. Би тэдний яриаг чагнан довжооны бүлээн чулуун дээр суусаар байв. Өвгөний
уур хилэн нэгэн үеэ бодвол нэлээд намжсан бололтой тасалгаан дундуур нааш цааш холхин,
байн байн бүгшин ханиалгах сонсдоно. Гэтэл нөгөө залуу бүсгүй "Та одоо хэвтэж амар. Таны
ор дэрийг засчихсан, Одоо яаж байна? Гол харлах тань бага зэрэг намдав уу? Би маргааш
танд сүү авчирч өгнө. Эртхэн шиг сүүнд явна. Өнөөдөр сүү олдсонгүй л дээ" гэж мөн л
аргадах өнгөөр өгүүлэх нь надад бүүр тод сонсогдов. Өвгөн нээлттэй цонхны дэргэд ирэнгээ
“Охин минь, гол харлах овоо намдлаа. Би ч сүүгүйгээр ганц ч хонож чадахгүй болсон амьтан
юмаа: Муу охиноо ч мөн зовоож гүйцэхнээ" гэж хэлээд нээлттэй цонхоо хаав. Би босож
гэрийн зүг гэлдрэв. Хүний үр гэдэг ийм л байдаг юм байна. Өсгөж өндийлгөсөн эцэг эх, өвөө
эмээгээ ингэж хайрлан халамжилдаг юм байна. Тэгэхэд миний явж байгаа царайг, үхлүүт
өвчтэй эхдээ хоолойг нь дэвтээх цай ч үгүй, ходоодыг дүүргэх хоол ч үгүй орхичихоод, хулгай
хийнэ гэж хар өглөөгүүр гараад хатсан талхны булан ч олоогүй гуринхатсан нохой шиг хов
хоосон харьж явна гэдэг үнэхээр ичгүүртэй санагдав. Би өглөө гудамжинд суугаад гуйлга
гуйдаг л байж. Тэгсэн бол ядахдаа ганц талхны мөнгө олох ч байсан юм билүү, хэн мэдлээ.
Гэтэл яагаад ч юм бэ. Өвөөдөө хөхөө хөхүүлж байсан туранхай цагаан хүухний дүр нүдэнд
харагдаад болдоггүй.

Бодвол тэр хүүхэн , нялх балчир байхдаа өвөөгийнхөө өвөр дээр дэгэн дэрвэж өссөн,
өвөөгий нь хамгийн хайртай охин байсан бизээ. Би ч ялгаагүй, үхлүүт өвчтэй байгаа
эхийнхээ уураг цагаан сүүг хөхөж ээждээ эрхлэн наадаж өдий зэрэгтэй болоогүй гэж үү? гэж
бодохоос нэг л хачин муу ёрын совин татаад явчихав. Арай намайг ингээд очиход ээж минь
үхчихсэн байх юм биш байгаа. Тэгэхдээ бүүр өлсөж харангасаад ... гэж бодонгуут хүч тэнхээ
ч нэмэгдэх шиг болоод явчихав. Би яаран алхасаар нэг мэдэхнээ гэрийнхээ хаалгыг хэдийнэ
татсан байлаа. Дүү охин минь хаалгаа нээнгээ:

- Ах аа! Та бүтэн өдөржингөө хаашаа алга болчихов оо? Тэгээд ийм орой болтол хаана
байв аа? гэж асуух нь миний бодож явсныг улам ч лавшруулах шиг болоход би яаран сандран.

- Ээжийн бие яаж байна? гэж өөрийн эрхгүй асууж орхив.

- Ээж гайгүй гэхэд нь сая нэг санаа амрах шиг болов.

- Ах аа! Өнөөдөр Дандий өвөө намайг дуудаж сүү тараг ааруул өгсөн гээд баяр хөөртэй
шулганаж гарав.

- Дандий өвөө гэдэг чинь хэнсэн билээ?

- Яагаав дээр үед аавтай хамт барилгад ажиллаж байсан, Би ээжид сүүтэй цай чанаж
өгөөд, ээж бие нь амраад одоо унтаж байгаа гэв.

- Миний дүү овоо л доо. Ээж тараг ааруул идсэн үу?

- Идсэн бүр цадталаа идсэн. Танд ч бас тавьсан. Хоёулаа гал тогооны өрөөнд орьё гэв. Би
дүүгийнхээ чанасан сүүтэй цайнаас ууж ааруул тараг идэн алжаал түр тайлав

- Ах аа! Та нөгөө найзтайгаа уулзаж чадсангүй юу?

- Уулзсан. Ачаа бараа нь хараахан ирээгүй байна. Надаар бараагаа заруулна гэсэн миний
дүү ч бас туслана шүү. Тэгээд хоёулаа мөнгөтэй болно гэхэд

- Ээ! ямар гоё вэ! гэж дүү охин минь бүүр үнэмшиж баярлан хөөрөв.

- Ах нь маргааш бас явна. Миний , дүү ээжийгээ сайн асарч байгаарай гэсэнд

- Та өнөөдрийнх шиг битгий оройтож ирээрэй. Ээж бид хоёр санаа зовоод байх юм гэв

Маргааш өглөө нь би тийм ч эрт явсангүй. Бараг үд өнгөрч байхад гэрээсээ гарлаа.
Хүмүүст сэжиг авахуулахгүйн тулд талийгаач эцгийнхээ надад яльгүй томддог саарал
костюмыг өмсөж, цав цагаан цамцан дээр зангиа зүүж, хуучин муу шаахайгаа гялалзтал
тосолж өмсөв. Ингэж би дээд чинээгээрээ гоёж гангалав. Бас орчин үеийн залуучуудын үүрэх
дуртай том эрээн үүргэвчийг айлынхаа залуугаас түр хэрэглэхээр гуйж авав. Тэгээд хоосон
үүргэвчиндээ мухлагийн цоож хөшин эвдэх урт богино хоёр лоом хийв. Намайг гэрээс гарах
гэж байтал

- Өнөөдөр та яасан их гоёов? Нөгөө найзын чинь бараа ирэх юм уу гэж дүү охин минь
шалгаав.

- Тийм ээ, тийм. Наймаа хийх хүн чинь гоё хувцастай явахгүй бол болдоггүй юм гэж
хэлээд би гэрээсээ яаран гарлаа. "Өнөө орой яасан ч хоосон ирэхгүй ямар ч байсан нэг
мухлаг ухна" гэж амандаа давтан үглэв. Тэгээд өчигдрийнхөө очсоноос ялимгүй холдож хэдэн
гудамжны цаана байгаа мухлагуудад хүрэв. Тэнд мөн л хөл хөдөлгөөн ихтэй. Барагцаалбал
тэр гудамжинд арваад мухлаг байв. Би сурсан зангаараа нэг мухлагаас нөгөөд очин барааны
үнэ сонирхож лангууны баян ядууг сэм ажигласаар явав. Тэндхийн мухлагууд цөм л
ойролцоо бараатай ажээ. Харин аль мухлаг нь бараагаа үлдээгээд явдгийг мэдэхэд үнэхээр
эрт байлаа. Би нэгэн байшингийн довжоон дээр суун дээрх мухлагуудыг хараа салгалгүй отон
хүлээв. Ажил тарах цаг болсон бололтой. Гудамжинд хүмүүсийн хөл үймээн мэдэгдэхүйц
ихэслээ. Гудамжны эхэнд байгаа модон ТҮЦ-ний цонхон дээр нэг хүүхэн ирж худалдагчтай
нь маасаганан хөхрөлдөж зогссоноо яаран дотогш ороход нь би сүүдэр бараадсан хүний дүр
үзүүлэн мухлагийн хананы дэргэд очиж суугаад тэдний яриаг чагнав.

Нөгөө хүүхэн:

- Чи одоо мухлагаа хаа л даа. Би долоон цагийн киноны билет авчихсан. Зургаа өнгөрч
байна. Аягүй бол хоцорно шүү гэж хэлэхийг сонсоод би тэндээс яаран холдов. Удсан ч үгүй
худалдагч залуу, цонхны хаалтыг хийж бэхлээд мухлагаа яаран цоожилж горзгор бор
хүүхэнтэй сугадалцан инээж хөхрөлдсөөр яваад өгөв. Би тэр хоёрын хойноос дагаж хэсэг
харлаа. Тэд киноноос хоцорно гэж яарч байгаа бололтой. Нэгэн автобусанд суугаад бараа
сураггүй алга болов. Би эргэж ирээд харанхуй болж амьтны хөл татарахаар л энэ мухлагийг
ухна даа гэж бодож суутал яагаад ч юм бэ "Харанхуй болохыг хүлээх юу байна. Харин ч
амьтан хүний хөл татраагүй байх нь дээр юм биш үү? Хэн ч ажиг сэжиг авахгүй. Мухлагийн
эзэн л гэж бодно шүү дээ" гэсэн сонин санаа төрмөгц яаран босож очоод хаалганы цоожийг
үзэв. Барагтай бол онгойхооргүй олон давхар өргөстэй монгол цоожоор цоожилсон ажээ.
Харин мухлагийн яс модонд суулгасан цүү төмрийг суга татвал хялбар мэт бодогдов. Тэгээд
үүргэвчнээсээ хөшүүрэг төмрөө гарган хаалганы яс модонд зоосон цүүг хөшүүрэгдэн гөжвөл
яах ийхийн зуургүй сугаран гарч ирлээ. Одоо би хулгайч шиг биш жинхэнэ эзэн хүн шиг
ажиллаж эхлэв. Хүнд сэжиг авахуулахгүйн тулд сугарсан цүү цоож хоёрыг даавуугаар боож
орхив. Тэгээд мухлаг байгаа үнэтэй тамхи гадаадын янз бүрийн бохь, нэрийн боов зэрэг аль
олигтойг нь сорчлон том эрээн үүргэвчиндээ багтаж ядтал чихэж гарлаа. Өргөж үзвэл сүр
овор нь их болохоос биш тийм ч хүнд зүйл биш байлаа. Тэгээд мухлагаа хааж байгаа эзэн хүн
шиг аажуу тайван гарч цүүг ормоор нь сайтар шургуулчихаад үүргэвчээ үүрэн алхлав. Намайг
хэн ч сэжиг авсангүй. Би хоёр гудамж өнгөрөн өчигдрийн мухлагууд байдаг гудамжны эхэнд
ирж хэсэг амрав. Хэрэг явдал амжилттай болсонд дотроо хязгааргүй баяртай байлаа. Үдшийн
цэнгэг агаарт толгой сэргээд юм бүхэн надад зориулагдсан мэт азтай сайхан санагдав. Энэ
гудамжны мухлагууд ихэнх нь хаасан ажээ. Харин нөгөө тарган шар авгайн мухлаг л нээлттэй
байгаа харагдав. Би тэр мухлаг руу очлоо. Авгай юм хумаа янзлан цаасан хайрцагт хийж
унаагаа ирэхийг хүлээж байгаа бололтой.

- Эгчээ! Та хямдхан тамхи, бохь. печень авахгүй биз? Цөм гадаадын дээд зэргийн бараа
шүү гэсэнд худалдагч авгай цонхоороо шагайн миний толгойноос хөл хүртэл ширтэн, бас
үүргэвч рүү минь хяламхийн харснаа,

- Ямар тамхи байгаа юм гэж тоомжиргүй асуув.

- Камел, кент, ротманс бас өөр ч тамхи бий

- Яаж өгөх юм бэ?


- Ярилцаж байгаад л болно доо. Би үнэрхэхгүй хямдхан өгнө. Нөгөөдөр Сингапур явах гээд
билет юмаа авчихсан. Ямар сайндаа ингэж сандарч явах вэ. Таны зарж байгаагаас тавин
хувиар хямд өгчихнө гэсэнд хямдхан барааны үнэ дуулсан авгайн нүд сэргээд ирэв.

- Алив чи ороод ир гээд хаалганыхаа доторх түгжээг мултлан намайг оруулав. Тэгээд
үүргэвчинд байгаа барааг цөмийг гарган зарим тамхины боодлыг хүртэл задлан нарийвчлан
шалгаж үзсэнээ халааснаасаа тооны машин гаргаж тооцоо бодон авах бараагаа ялган тавих
зуураа

- За дөчин мянгаар бол бөөндөөд цөмийг нь авъя гэж авгайг хэлэхэд

- Өө юу гэсэн үг вэ. Тавин мянгаар бол бөөндөөд ав. Түүнээс нааш ярихгүй шүү.

- За яахав.Чи Сингапураас ирэнгээ эгчтэйгээ заавал уулзаарай гэснээ лангуун доороосоо


том хар цүнх гарган

- Эгчид нь одоо дөчин мянган төгрөг л байгаа байх. Арван мянгыг нь өглөө мухлаг
онгойхоор ирээд авчихаж болно биз дээ? Гэхэд

- Тэр ч уул нь бололгүй, яахав. Харин би өнөө орой хэдэн найз нөхдөө гэртээ урьчихсан
юм. Гэтэл мах шөл авч амжсангүй. Дэлгүүр хоршоо хаалгачихлаа. Та арван мянган төгрөгөнд
тааруулаад энэ утсан хиам, гахайн махнаасаа егчихөж болно биз дээ гэвэл

- Бололгүй яахав. Хэд хичнээн хилийг авах вэ? гэж уриалгахнаар хэлэв.

- Танд бас ганц нэг шил юм байхгүй биз? найз нараа зочлоход:

- Хүн хадгалуулаад ирж авна гэсэн хоёр шил юм байгаа байх.

- Та түүнийгээ тооцоонд оруулаад бодчихоорой гэв. Нөгөө тарган шар авгайд баймааргүй
хөнгөн хөдөлгөөнөөр миний авах зүйлсийг яг таг тааруулав.

- Ашгүй бүх юм нэг газраас бүтчихлээ. Орой болчихлоо. Би ч явья даа гээд үүргэвчээ авч
үүртэл худалдагч авгай бугуйн цагаа харснаа

- Пөөх, арав өнгөрч байна. Намайг авахаар машин ирэх ёстой юм. Оройн долоон цагаас
хэтрэхгүй гэсэнсэн. Өдий болтол ирэхгүй байгааг бодоход хүн зөөгөөд Дархан руу ч юмуу,
нэг тийшээ явчихсан бололтой. Эсвэл тэрэг нь эвдэрчихээ юм болов уу! Ер нь автобус
зогсчихоос өмнө би ч гэсэн хөдлөе гэв.

- Би ирээд тантай уулзанаа. За баяртай гээд намайг мухлагаас гартал худалдагч авгай

- Хүүе, хүү минь хүлээж бай. Ханиндаа буудал дөхье, Надад бас барьж явах хоёр тортой
юм байгаа. Түүнийг хүү минь дөхүүлэлцээд аль. Би мухлагаа хаагаад орхиё гэж бүүр хань
татан гуйв. Би тэр авгайн мухлагынхаа цонхыг бэхэлж: хаалгаа цоожилж байгаа бүхнийг
ажиглан зогсохдоо ''Өнөө шөнө л амжуулах хэрэгтэй. Ийм боломж дахиад тийм ч их олдохгүй
шүү" гэж дотроо бодов. Авгай бид хоёр автобусны буудал руу яаран алхаллаа. Би нөгөө авгайг
буудал хүргэж өгөөд:

- Та одоо ингээд явчихна биз. Би өөр чиглэлийн автобусанд сууна. Баяртай гэж хэлээд
яаран эргэв. Тэгээд нөгөө мухлаг руу буцаж ирлээ. Хүмүүсийн хөл хэдийнэ татарч шөнийн
арван нэгэн цаг болж байв. Цоожийг дахин үзвэл эвдэхэд тийм ч хэцүү эд биш, нэг муу орос
цоож ажээ. Энэ авгай орой болгон бараагаа авч явдаг болохоор хоосон мухлагаа тийм бат бэх
цоожоор цоожилдоггүй нь илт байв. Би цоожийг эвдэхээр хөшүүрэг төмрөө гаргатал, гэнэт
нэгэн бодол толгойд зурсхийн оров. “Чи одоо үүнийг эвдэж болохгүй. Саяны авгай гэртээ
харингаа бараагаа авахаар машинтай хүрээд ирвэл яана" гэж хэн нэг хүн хэлэх шиг болов.
Нээрээ би болгоомжгүй юм хийх гэж байна. Тэр авгай эргээд ирэхийг хэн байг гэхэв. Ер нь
шөнө дунд өнгөртөл харъя. Тэр болтол ирэхгүй бол өглөө л ирж таараа. Би одоо харьж идэж
уух юмаа ээж дуү хоёртоо өгчихөөд шөнө дундаас хойш ирье гэж бодов. Гэтэл авгай буцаж
ирээд бараагаа аваад явчихсан эсэхийг яаж мэдэхэв гэж бодтол гэнэт нэгэн сайхан санаа төрж
зажилж явсан бохиороо мухлагийн хаалганд утсаар даруулан лац болгон тэмдэг наав. Ингээд
гудамжны эхэнд гарч, насандаа сууж үзээгүй хамгийн ганган тэрэг хөлөглөн гэрийн зүг
жинхэнэ баян хүн шиг давхин одов. Намайг гэртээ ирэхэд, дүү охин минь унтаагүй хүлээж
суув. Би гал тогооны өрөөнд яаран ороод авчирсан юмнуудаа гаргаж эхэлтэл дүү охин минь:

- Ахаа таны найзын чинь бараа ирээ юу? гэж сонирхон асуув.

- Тэгсэн өдөржингөө наймаа хийгээд гэж худал хэлэнгээ

- Алив миний дүү тэр хиам, гахайн утсан махыг ав. Ах нь, ээж дүү хоёроо нэг сайн цадаг
гэж бодоод баахан идэх юм авчихлаа. Тэр тамхи, бохь, боов чихрийг далд хийчих. Маргааш
зарах юм гэснээ

- Өө тийм, хамгийн чухал юмаа мартах нь гээд тэвхийтэл боосон бөөн мөнгө гаргаж энд
гучин мянган төгрөг байгаа. Хэд хоногоос ээжийгээ эмчид үзүүлж эм авна. Найзтайгаа
уулзаж ярих чухал ажил байна. Бас маргааш зарах бараагаа авчирна. Миний дүү ээжтэйгээ
үүнээс цадталаа идээрэй. Би шөнө оройтож ирэх байх. Ээж та хоёр намайг хүлээх хэрэггүй.
Эртхэн унтаж амар. Ахад нь илүү нэг түлхүүр яваа юм чинь гэж хэлээд би үүргэвчээ аван
бостол

- Та ийм орой болчихсон байхад яваад яах нь вэ? Шөнө дунд өнгөрч байна шүү дээ.
Маргааш өглөө эрт яв л даа гэж дүу охин минь хориглон гуйв,

- Арилжаа наймааны ажил гэдэг чинь өдөр шөнийг ялгалгүй явж байж л хэдэн төгрөг
олдог ажил, хэвтээд байвал хэн бидэнд мөнгө өгөх вэ? гэж дүу охиноо аргадан тайвшруулаад
үүргэвчээ авч яаран гарлаа. Тэгээд гудамжнаас машин хөлслөн давхисаар нөгөө мухлаг
байдаг гудамжны эхэнд буув. Эргэн тойрон эл хуль. Ганц нэг золбин нохой гудамж уруудан
идэх юм шиншлэн шогшино. Би яаран явсаар нөгөө мухлагны үүдэн ирж лац ломбоо шалгав.
Ер нь хөдөлсөн шинжгүй яг хэвээр ажээ. Авгай бараагаа авахаар буцаж ирээгүй нь тодорхой
байлаа. Би цоожны сэнжинд нөгөө урт төмрөө эвтэйхэн шургуулж хүчлэн дартал цоож ч
хэмхрэн унав. Гэтэл архан талд минь хүний хөлийн чимээ гарах шиг болоход нь эргэн харвал
“Өө муу хулгайч чи ингэж..." гэж хэлэхийг хальт сонсон лавлан харвал тэр хүн гартаа барьсан
хутгаараа над руу далайх агшинд би балмагдан айхдаа барьж байсан урт төмрөөрөө түүний
толгой руу бүх тэнхээгээрээ буулгаж орхив. Нөгөө хүн дуугарах аядсанаа доош сууж, газарт
гулдайн унав. Миний ухаан балартах шиг болж "Ийм амархан үхчихлээ гэж үү" хэмээн
амандаа үглэн дээрээс нь тонгойн харвал нөгөө хүний завьжаар цус хөөс урсан хоолой нь
хэржигнэн байхыг сонсов. Бас барьж байсан хутга хажууханд нь хэвтэхийг сарны саруулд
тодхон харав. Би эргэж ч харалгуй ум хумгүй яаран зугтлаа. Хэсэг гүйснээ нэгэн байшингийн
буланд нуугдан амьсгаа даран зогсов. "Би юу хийчих вэ? Тэр хүн хэн байв аа? Харуул манаа
байв уу? Эсвэл ... Хэрэв харуул манаа байсан бол яалаа гэж над руу хутга сунган дайрах
билээ? Арай над шиг, тэр баян мухлагийг ухахаар отож байсан хулгайч дээрэмчин байсан юм
биш биз. Хэрэв түрүүлж цохиогүй бол би өдийд тэр хүний оронд үхлүүт хэвтэж байх байсан
биз гэж бодохоос өрсөж цохисондоо ер гэмшсэнгүй. Гэвч би цааш явчихаж нэг л зүрх
хүрсэнгүй. Эргэн очиж үзмээр санагдаад байв. Тэгээд ямар боловч сэргийлэх эсвэл эмнэлэг
дуудах нь зөв гэж шийдэв. Ойр орчим утастай газар алга ... Харин гадаадын нэгэн элчингийн
хамгаалалтын харуулд хандаж "Та намайг утсаар сэргийлэх рүү яаралтай яриулж өгөөч, Би
гудамжинд үхсэн хүн хэвтэж байхтай таарлаа" гээд сэргийлэхийн жижүүрийн утсанд залгаж
мухлагийн дэргэд үхсэн хүн хэвтэж байхтай тааралдлаа" гэсэнд "Үхсэнийг нь та яаж мэдээв?
Согтуу хүн л унтаж байгаа биз” гэхэд нь би “Үгүй үгүй би тонгойж харсан хамар амнаас нь
цус хөөс..." гэвэл "За мэдлээ. Бид одоохон очно. Чухам хаана гэнээ?" гэж заалгаж аваад
"Харин та биднийг очиход хэрэг гарсан тэр газраа хулээж байгаарай” гээд утсаа таслав. Би
тийшээ очиж болохгүй. Өөрийгөө барьж өгнө гэсэн үг. Харин эндээс хурдхан зайлах
хэрэгтэй" гэж бодтол "Чи эрт орой хэзээ боловч баригдана шүү дээ" гэж хажуунаас хэн нэгэн
хэлэх шиг..."Тийм ээ, би хэзээ нэг цагт баригдана. Тэр үед хөөрхий муу өвчтэй эх минь, дүү
охин мин! Би эцгийнхээ зургийн өмнө тавьсан тангаргаасаа няцлаа гэж үү! Тэглээ. Би
хулгайч бас алуурчин" хэмээн бодож алмайран зогссоор байв
НАМСРАЙН НАГААНБУУ
Бэсүдэйн Н.Нагаанбуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1951 онд төрсөн. Дээд
боловсролтой, түүхч мэргэжилтэй. Түүхийн ухаанаар "Улаанбаатар" их сургуульд магистр
хамгаалсан докторант. "Монголын гурвал онол" бүтээлд нь Нүүдлийн Соёл Иргэншлийн
академи номч академич цол, МЧАСХ "шилдэг нийтлэгч" өргөмжлөл хүртээсэн.

МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Зөгнөлт болон түүхэн сэдвээр бичдэг. Ардын хувьсгалын
60,70,80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн алтан медалиуд. МҮЭ-ийн хүндэт тэмдгийг хууль
зүйн яамны хүндэт жуух. “Саран ээж” нийгэмлэгийн хүндэт медаль зэрэг шагналтай.
НАЙРГИЙН АЯЛГУУ
Айлд ороод дээшихнээ суучихвал аавархуу, үүдэнд нь зогсвол өдий том болсон байж гэж
өөлөгдөх арван хэдхэн настай банди би ах эгч хоёрынхоо гар хурууны үзүүрт тус болох
санаатай аяга таваг дөхүүлж хэрдээ л хичээж байсан сан.

Хоймроор заларсан буурлууд тооноор тусах нарны дор хаш манан хөөрөг харшуулан
налайцгаагаад л, баруунаар зэрэглэх харчуул алиа егөө хаялцан инээлдээд л ээ мөн гоё байсан
шүү. Харин зүүн талд насны эрэмбээ олохоор ёсорхон шивнэлдэх эмэгтэйчүүдийн гийчирхэг
бишүүрхүү зан, цэмцгэр аяс нь сэтгэл битүүхэн догдлоох бөлгөө.

- Ачийн минь баярт ус нутгийн ах дүүс та бүхэн маань морилон ирцгээгээд... гэж ээж
хажуугийнхаа эмээд үг дэлгэн нулимсаа ч юм уу хөлсөө шударч байгаа харагдана. Тэгтэл
ивээл жилтэй өвгөн Бужаа Оргил хүүгийн толгойд яшил модон хутга хүргэж домноод бас
хайч авч даахинаас нь хэсэгхэнийг сөрмөн хадагны үзүүрт боосноо билгийн ерөөл айлтган
мөнгөн аягатай сүү хадагтай хүүд дэвшүүлэхүй.

- Тэр ерөөл бат орших болтугай! хэмээн найрчид дуу нийлүүлэн ерөөцгөөлөө. Эгчийн
баярлаж байгаа гэж жигтэйхэн. Бүх л хүүхнүүдийн дундаас ёстой л туяарч харагдана. Хүмүүс
бэлэг сэлт барьж нэг хэсэг үймэлдлээ Гэнэт Бужаа.

- Зээ – ээ - ээ гэсээр айзам дууны шуранхай өргөж эхлэхүй үнэхээр уудам цэнхэр
огторгуйд уяхан замбуутивийн наран мандан гийх шиг яруу сонсголонт ая айзам жигдрээд
ирэв ээ. Энэ мөч хүртэл биеэ цэнэж суусан эмээчүүлийн уярамхай сэтгэл гэгэлзэн огшиж
маяггүй хэрнээ шударга хоолойгоор түрэхэд бас хүүхнүүдийн адтай цангинаа нэмэгдсээр
найрын цараа жигдэрлээ. Дуулаан дундуур манайхны нэг охин миний урдуур зүтгэсээр ахад
ойртож,

- Ах аа ... эгч гадаа уйлж байна гэж шивэгнэв. Намайг хөнгөн толгойлон өндөлзтөл ах
харцаараа дохиж дуудаад,

- Алив чи гараад ир! гэж шивэгнэчихээд дуулсаар үлдэв. Гадаа гарвал тэнгэр, уул, нар
бүгд гэрээс цуурайтах уртын дууг чагнаад гиюүрсэн мэт нам жим. Үзэсгэлэнт сайхан бэргэн
маань гэрийн сүүдэрт цомцойн суугаад савхан цагаан хуруугаараа газар зурласаар гиюүрч
суух аж. Юм асуухаас зүрхшээж дэмий л бараадан очвол зовхи нь чийгтэй торомгор нүдээрээ
зэрвэс харснаа,

- Миний дүү найранд суухгүй яагаав? гэлээ

- Ах л гарчихаад ир гээд ...

- Өө-өө

- Ах гэж нэг юм дуулаад л


- Би ч баярлаад гэснээ дуу нь цахиртан сормуусан дундаас нь дусал хүрэхгүй нулимс яг
миний зүрхэн дээр подхийтэл дусчих юм шиг мэлтрэн гарч ирснээ тэрүүхэндээ нойтон мөр
болоод замхарлаа

- Эгчээ битгий уйл! Нүүр чинь муухай болчихно

- Нааш ир миний дүү! гээд эгч саяхан тонгоргоор хусуулсан данхар толгойг минь
сониучирхаж сөргөн илэхэд үсний ширүүн уг гарыг нь хатгах вий гэх эмзэг санаа төрж эгчдээ
хайртайгаа сая л ухаарах шиг

- Та яагаад баярласан мөртлөө уйлж байгаа юм бэ? Би бол гомдохоороо л ...

- Бүүр дээр үеийн юм гэнэт санаанд ороод оо.

- Нөгөө ... талийгаач уу?

Эгч уруулаа жимийсхийх мөртөө уйлах, инээх хоёрын дунд нэг үг шивнэв. Үгүй ээ эгч мөн
сая инээгээд сууж байсан. Нэг хүн л юм хэлсэн байх. Тэгж ч дарлуулахгуй шүү гэх аархал
гэнэт өрвөсхийж,

- Эгчээ сая хэн таныг гомдоов? гэж дахин хэрэгт дурлалаа.

- Хорвоо

- Ямар хорвоо?

- Найрын үеэр тийм юм ярдаггүй юм аа дүү минь

- Ямар юм? Та яг нэг л юм нуугаад байна даа.

Өвсөн доогуур шурган зүтгэх бяцхан хар хорхойг дагуулан харж гиюүрч суусан бэргэний
маань яриасаг зан гэнэт хөдлөв үү яав үсээ хойш нь сэжиснээ,

- Бодох ярих хоёрын ялгаа юу л байв гэж дээ. Эгч нь арван долоо өнгөрөв үү үгүй юу хүний
гэргий болж наймхан сар болоод л бэлэвсэрсэн азгүй хүүхэн. Хөөрхий минь жирэмсэн
үлдсэн надад хичнээн хоргодовч гал утаан дунд чарлалдаж байгаа хүний нялх үрсийг хараад
мэдээж ...

Эгч нулимс гаргахгүй гэж шархирсан самсаагаа чимхэж харагдана. Миний нүдэнд ч
түймэр дүрэлзэн бөөн утаан дунд хүүхдүүд уйлалдан чарлалдах нь харагдаад ирэх шиг. Энэ
хооронд юу ярьсныг сонссон ч ойлгосонгүй. Ахин анзаарвал,

- Тээж хоцорсон үрээ төрүүлсэн ч манхайтал мишээж нүд булаасан үед нь бас алдчихаад
чинэсэн дэлэнгээ шувтран саасаар элий балай хоцорсон шүү, даанч яав гээд, эгч агаар
цалгитал санаа алдлаа.

Намайг том хүн шиг тоож жаргал зовлонгоо ярьсанд баярлахын дээр угийн уян сэтгэлтэйн
эрхээр нулимс мэлтэгнэн гарчих гээд зовлонтой ажээ. Хойшоо суух далимдаа нэг
шударчихаад үлдсэнийг нь хатаах санаатай салхи руу бүлтийтлээ ширтэв, Гэрээс уртын дуу
түрэх хоолой нийлсэн их шуранхай цуурайтсаар авай. Гэвч эгч байтугай би уярахааргүй
сэтгэлээс хөндий хашгиралдаан сонсдоно. Эгч миний дүү бол үнсэж аргадмаар. Даанч дүү нь
юм чинь өрөвдөөд л сууж байхаас...

- Эгчээ хүмүүс дуулж байхад хоёулаа ийм юм ярихаа больё. Та хүүгийнхээ найрын үеэр...

- Харин тийм ээ. Энэ дуунаас л болоод эгчийн нь сэтгэл үймэрч ийм юм болж байхгүй юу

- Юу? Дуунаас болоод уу даа?

- Тийм ээ. Амьдрах итгэл хайрласан энэ дууг Бужаа сая гэнэт авчихсан чинь гол өөд бөөн
юм гүйх шиг болж дотор палхийгээд бушуухан л гарлаа шүү

- Өөр дуу авсан бол та яах ч үгүй байсан гэж уү?

- Юу ч бодохгүй хангинатал дуулж суух байсан байлгүй.

- Ямар хачин юм. Яагаад иймхэн юмнаас болж...

- Чамд уг нь энийг л ярих гээд.. гэснээ алсыг ширтэн гиюүрч, түрүүчийнх шигээ билэггүй
юм ярихгүй бололтой.

- Нэг шөнө эл хуль оргисон ханхай гэртээ хоёр талийгаачийнхаа цамц тоглоом мэтийг
тэврэн яахаа ч мэдэлгүй мэгшсээр зүүрмэглэсэн юмдаг, Нэг мэдсэн солиорсон зүүдэлсэн
хоёрын дунд шүүдэр туучаад л гадаа явж байсан шуү. Үүрийн туяа тэмдгэрч нуур харлаж
улайраад л цэв хүйтэн аясаар цэлэлзэж байсан сан. Үх гэвэл гүйгээд л орчихно. Би тэгээд
хорвоод байхгүй болно гэж бодохоор нөхөр хүү хоёр дээрээ оччих юм шиг санаа үймнэ. Яг
усны захад ирээд...

Эгчийн ярианд би давхийв. Ашгүй энэ үеэр,

- Байдаг л билүү дээ та мину зээ ... гэж найрчид дуугаа нүргэлүүлэн түрэхэд сая сэхээ орж
хар даран зүүдлээд сэрэх шиг. Сөөнгө хоолойтой хүн ахиад л нэг шинэ бадаг эхэлж ганцаараа
дуулж байлаа. Би өөрийн эрхгүй инээмсэглэмээр болов.

- Нуурын захад ирүүтээ одоо л гүйгээд орчихъё гэж бодогдоогүй шүү. Үхэх юм болоогүйнх
тэр л дээ. Үхэр чулууд дунд долгис ширтэн алмайрч зогстол гэнэт хаа нэгтэйгээс лимбийн
эгшиг цуурайтсан юм. Ухаан санаа сортосхийн, лимбэдэж байгаа хүнийг харц гүйлгэн хайж
гарлаа. Тэгсэн нь Их булгийн эхэнд буусан тууварчны майхнаас одоо энэ дуу... (эгч түр
чагнав) эгшиглэж байсан юм шүү, Цээжинд элбэрэл хайрын шидэт рашаан ирвэгнэн дүүрээд
ирэх шиг, ямар сайхан юм бэ хэмээн уулга алдмаар ч юм шиг зүрх минь тэр зүг ховслогдон
тэмүүлэвч үхэх бодол л араас чангаагаад байх мэт. Гэнэт адган бухимдаж "Үхэхгүй, үхэхгүй
ээ, үхэхгүй" гэж хашгирч орхижээ. Цочсон хос ангир хажуухнаас дэргэн нисч ганганалдан
эргэлдсэнээ нуурандаа буцаад буулаа ...
Эгч чимээгүй болж бид хоёр хүмүүсийн дуулалдахыг чих тавин чагнацгаав. Зарим нь
дууны үгийг мэдэхгүй ч мэддэг царай гарган аяыг нь даган орилж байгаа нь инээдтэй ажээ.
Ялангуяа согтуу Шаагаагийн энэ орилж байгааг ээ. Бас ахын дуулж байх, эгчийн ингэж суух
таарч дээ. Ерөөсөе энэ найрыг дэмий хийж. Эсвэл Бужаад энэ дууг битгий дуулаарай гээд
хэлчихгүй дээ гэсэн шүү юм бодон гуньж суутал эгч,

- Дүү минь амьдрал найр шиг сайхан шүү, Дандаа найр хийх биш... гэж хэлтэл үнэхээр
тийм гэх шиг согтуу Шаагаагийн ааг омог хөдлөв бололтой.

- Хөөе энэ чинь яасан дуусч болдоггүй дуу вэ? Аан?! хэмээн бархирах сонсодлоо. Тэгнээ
тэр, ганцаараа л архи руу дайраад байсан юм. Эгч сэртэсхийн,

- Миний нүд халтартчихааргүй биз? гэснээ над руу аймсран ширтэв.

- Бөлцийж улайгаагүй байна. Гэхдээ угаачих, эгчээ.

- Нээрээ тэгье. Алив миний дүү гар дээр ус хийгээд өг дөө.

Эгч хүйтэн усаар нүүрээ гандруухан угаалаа, Бөгж нь гялалзсан цав цагаахан гар дээрээ
дахин ус хийлгэх зуураа.

- Чиний ах сайхан хүн шүү. Хээгүй дөлгөөн. За болноо миний дүү гэв. Гэр дэх хүмүүс:

"Найрлан сууж жаргацгааяа” хэмээн мөнөөх дуугаа өндөрлөөд түрцгээж байгаа дуулдана.

Тэгтэл ч ах гэрээс гарч ирэн бид хоёрыг хальт харснаа,

- Алив Даариймаа! Чи айраг оруулж сөн сэлбээч! Хүүхдээ ч авахгүй, хүн амьтны урдуур
зүтгэж аяга таваг хагалчих гээд! гэж уцаарлав.

- Тэгьеэ хө гээд эгч инээд алдан араас нь орчихлоо. Би эзгүй хээр үлдчих шиг ганцаардан
хангинатал санаа алдав. Хээр үрээгээ эргэцүүлэн байж мордуутаа холын холд
пижигнүүлчихмээр санагдаад тэртээх уулсыг ширтвэл миний мөрөөдөл зэрэглээ болон
үелзэн байх авай. Оргил дүү маань яасан ч юм чарлан уйлж миний сайхан бэргэний эвийлэн
аргадах нь дуулдана. Хорвоогийн жаргалын нэг нь найр мөн юм болов уу гэж намайг
гиюүрэхэд тэнгэрт тогоруу дуугарч гэрт Бавайсан сахалтай Баатар цогтын нагацыг ... гэж
Шаагаа сөөнгөтөн бархирахуй сүүдэр бараадан дэргэд минь унтаж байсан банхар ялаанд
бухимдан агаар хапхийтэл хазсанаа хөв хөв хуцан өндийлөө, Найранд хожуудсан таван
морьтон хүрэн чулуутын замаар наашаа тоос татуулсаар довтолгон айсуй ажээ. Яадаг юм,
боргоог гэж бодоод хондлой дээр нь цохиод авахуй цочсон банхар ч сумлаад өглөө.

Ерөөсөө энэ найр дуун дотор уйлсан хүүгээ аргадан энхрийлсэн эгч минь л хамгийн
жаргалтай нь юм байна гэж бодогдоод баярласан гэдэг нь. Эдэнд нохой хорьж өгөөд дагаж
орохоос доо.
ЭХ АМЬ
(Зөгнөл)

Цонхны цаана цас бужигнаж шуурга гиншээд амьтай юм үл тэсэм тэсгим цэвдэг хорвоо
манармуй.

Халаагуурын ирмэг даган гүйж явсан хүрэн жоом амьдын аюулыг мэдрэхээр сахлаа
сэрвэлзүүлэн түр зогсознохыг Цэцэг эмгэн алмайран ажиж суухдаа "төрөх орчин хайж яваа
эх жоом ч юм билүү" гэсэн бодол төрснөөс түунийг үл зэвүүцэн ийн ширтжээ. Үнгэж
унэрлэх ач хүлээж цөхрөнгөө барсан эмгэнд бэр нь “та удахгүй ачийгаа үзнээ" гэсэн юмсанж.
Гэтэл бэлхүүс нь бүдүүрээгүй, өлөн дэрс шиг хэвээрээ л харагдаад байдаг. Хүү нь Гүүш, бэр
нь Тогосгоо нэртэй эрдмийн улс юмсанжээ. Тэд хиймэл хүмүүсийг гэр бүлийн жам хуулиар
өсгех үйлдвэрлэлийн төсөл нээлт боловсруулж хүүхнүүдийн гоо сайхныг аврах хийгээд
хүнийг хөдөлмөрийн боолчлолоос эгнэгт ангижруулах аугаа санаа сэдсэнийг зөнөх шахсан
эмгэн юугаа мэдэх билээ.

Зөөг цай шиг нарны гэрэл, ээх төдий илчтэй болж цонхны цаана урины зэрэглээ ууршин
өрөөнд хааяа нэг ялаа ниснэ. Багын дурсамж сэтгэлд мөчиг цухас сүумэлзээд цаг ч ирлээ гэм.
Гэтэл бэр нярайлж үр төрүүлэх янз алгаа алга... гох урамгүй бодол орооцолдуулж эмгэний
сэтгэл гэгэлзсээр л авай. Яг энэ үед "Эгшиг" нэрт хиймэл хүүхэн амаржиж, мэндэлсэн бичил
нь тоглоомын хүүхэлдэй мэт хөдөлгөөн ч үгүй хуурай амьтан төрж байжээ. Эх нь 0.5 эцэг
Гүто нь “1” гэсэн заалт хүртэл хэмжүүрээр цэнэгээ шилжүүлж үрээ өсгөж эхэллээ.
Толгойтой төрсөн заяаны хос Гүүш, Тогосгоо хоёрын энэ баяр эмгэний зүрхэнд гуниг болж
идэр есийн жавар шиг үг өдөөх юм гэж хэн нь ч санасангүй.

- Илжиг азарга, эрлийз эрмэг гүү хоёр шиг та хоёр ч ийм л үр төрүүлнэ л дээ... гэчихээд
таягаа шүүрч аван өөр хорын үг олох гэсэн мэт хэсэг зогссоноо өрөө рүүгээ уурсан
майжигнав. Тэр дэмий л Дэжид эмгэний харилцуурт сандчин салганан залгаад мэнд ус ч
үгүй л

- Элэнцгийн нь ач байхав, нөгөө хиймлүүд нь төрдөг үрждэг болсон юм байхаа.


Түүнийгээ хэлж намайг чулуу хөөлгөж л дээ. Тэгэхээр чиний ярьдаг нөгөө аргаас өөр тустай
юмгуй боллоо. Чи эмч хүн байна даа учрыг нь ол! ... эмгэн баахан ярьж ядарсан уу, цаадах
эмгэн нь бас баахан ярих ээлжээ авсан уу Цэцэг эмгэн харилцуур барин суусаар байлаа.

Энэ үед Гүүш Тогосгоо хоёр хүүхэд олно гэж айх юмгүй цэнгэлд умбавч үл ханах чимээ
нь эмгэний өрөөнд ч дуулдахаар авай. Гоо бүсгүйн тухайд жингээ барих, төрөөгүй туяхан
бэлхүүсээрээ гайхуулах баяр баясгалантай байх гол арга нь энэ хэмээн шавдах бөлгөө.
Хиймлүүдийн ууган охинд "Хавар" гэж нэр өгсөн дуулдав. Тэр ёстой л яргуй шиг суга өсч
байлаа. Өсгөврийн нээлт төмөрлөг хийцэд ч (төрцөд) жигд үйлчилж байна гэж бэр нь магнай
хагартлаа баярлан "Хавар"-ыг эрхлүүлэхэд Цэцэг эмгэн ботгоо голсон ингэ шиг хялайж ч
харахгүй хуйсганана. Нэг удаа эцэг эхийн нь цэнэг тасалдахад ганцаараа байсан эмгэн

- Ямар амьтай амьтан биш! гэж зэвүүрхэн үл хайхрахыг хичээсэн боловч молцогноосоо
чангаалгасан ишиг шиг уйгагүй чарлахаар нь тэсэлгүй цэнэг залгаж ганц ачилж билээ. Гэтэл
"Эгшиг”, “Гүто" хоёрын хүухэд тахианы өндөг шиг олширч эзэд нь захиалгын дагуу
хөтөлбөржүүлэх, борлуулах гээд нойр хоолгүй зүтгэсээр байв. Хиймэл хүүхэд хүсэгчдийн хөл
татраагүй ч сүүлдээ түр амарцгаая гэж "Эгшигт" ерөндөг тавьсан нь тун амжилттай болж
олон өдрийн бороо гэнэт зогсох шиг хэн хүнгүй амсхийх шиг боллоо.

Улиасны навчис хөглөрч гудамжаар нэг бужигнана. Эмгэн хөндий танхимд баахан хий
холхисноо ус шоржигнуулан аяга таваг угааж буй бяцхан “Хавар"-ын чимээг сонсоно. Хуян
шар усаа тараадаг ганц ажлаа булаалгасан нь энэ авай. Тэгтэл харилцуур дуугарлаа.

- Юу?! Юу гэнэ ээ! гэснээ эмгэн буйдангийнхаа өнцөг бараадан суухчаа аядав. Гараас нь
харилцуур уналаа. Цочирдсон гашуудал дуулаад эмгэний зүрх бэмбэгнэн уйлахыг хичээж
амандаа өмөлзүүлснээ

- Арай... үгүй байлгүй гэж үглэн үрчлээт нүүрээ мойног гараараа даран суучихав. Хөөрхий
Дэжид эмгэн жирэмсний хордлогын улмаас нас баржээ. Энэ гай Цэцэг эмгэнд бүр хэлээд
баршгүй зовлон авчрав. Жаран жил ханилсан өвгөний нь удам судар гал голомт тасрах аюул
нүүрлэжээ, Дэжид эмгэний хэвлийд Цэцэг эмгэний хүү Гүүшийн үр амилж байсан юм. Нууц
аргаар зохиомлоор суулгасан Гүүш, Тогосгоо хоёрын эвцэлдсэн үрийг Дэжид эмгэн тээж
төрүүлэхээр зориглосон юм. Тэгээд ганц сар ч бололгүй хавагнаж хэвтэрт ороод шүд зуун
тэвчсэн ч пянг нь даалгүй амиа алджээ. Цэцэг эмгэн цочсон мэт давхийн өөрийнхөө цэв
хүйтэн хэвлийг дарж илж үзэв. Томроод байгаа ажээ. Энэ хэвлийд хөөрхий талийгаач
эмгэний хүү бэр хоёрын нууц үр халуун цус үгүйлэн тарчлаж байгаа байх аа гэж бодогдоно.
"Чиний хүүгийн удмыг таслав би. Миний тэнхэл хүрсэнгүй шүү. Чи миний хүүгийн удмыг
арай ад үзэж амиа хичээхгүй биз" гэх шиг Дэжид эмгэний царайчилсан дүр нүдний нь өмнө
бүрэлзээд байлаа...

- Хүүеэ чи бид хоёрын дундаас ямархуу царайтай хүүхэд төрөх байсныг мэдье. Гутог
чиний зургаар, "Эгшин”-г миний зургаар бүтээж хувилгая.

- Яг, яг шүү ... Чи ёстой зөв саналаа! гэж Гүүш эхнэрээ магтан чарлан дэвхцэж, байгаа
бололтой.

- Хн ... ёстой хиймэл амьдрал! гэж эмгэн арга барагдан суусаар байлаа. Эль хуль өрөөндөө
эр эм хоёр бас л ноололдон тачъяадан эрхлэх бүсгүй хүний ухаангүй уяралын авиа улам цухал
агаад түрэмгий нүүрэмгий болж, төдхөн бүдгэрсээр чимээ намдав. Тэгснээ Тогосгоогийн

- Паах дээр үеийн хүүхнүүд яаж тийм том хүүхдийг тээж гаргаж, шээс баастай нь
зууралдаж балиартаж бай... шал заваан юм гэж ярих нь дуулдана. Хүн хиймэл хоёрын дайн
болбол хиймлүүд ялна. Тэд биднээс толгой сайтай гээд эртэд хэн нь билээ ярьж ярьсан.
Хэний ч билээ хиймэл хүний ирээдүйг тооцоолоод "та нар хотоос тонил! Нүүж тарж амьдар!
Суудлын соёл биднийх!" гэж мэдээлсэн гэл үү? Эмгэн энэ мэт дэмий эргэцүүллээ үлдэн хүү
бэр хоёртойгоо уулзахаар өрөөнөөсөө гарлаа.

- Миний бие давхар... эмчид үзүүлэх юмсан!


Эмгэний энэ үгийг дуулсан Тогосгоо хашгирахгүйг хичээн амаа даран,

- Яанаа... Таны гэдэс чинь... ! гэж хэлээд гөлөрчихөв. Тэгтэл хэзээ ч орж ирсэн юм
"Эгшиг" илт тохуурхсан мэт инээд алдан,

- Би эсэргүүцэж байна! гэж тун ялдам өгүүлжээ. Эмгэн тэднийг хяламхийн зэвүүцээд үг
дуугүй бөгтөгнөн явсаар өрөөндөө орлоо.

- Энэ хөгшид ёстой заваан амьтад! гэж Гүүшийн бахирах дуулдана. Хана өгсөн жоом гүйж
явна. Нар жаргаж байлаа. "Хавар" нэрт охин гэрэлтүүлгийн товруу даран цонхны хөшиг хааж
эхлэв. Одоо тэр "хоолоо идэцгээ" гэж урина.
СҮҮМЭГДЭЙН ЦЭНХЭР ДЭЛБЭЭ
Солонгорсон хээтэй нимгэн торго мэт сүүмэгдэй цэцгийн цэнхэр дэлбээ газраас ургасан
гэхэд итгэмээргүй энхрий, голын нь шаргал үрслүүрээс эрвээхэйн тэмтрүүл мэт сэрийх
ариухан өрөвлөгө нь дэндүү эмзэг турьхан харагдана. Ногоохон баг цэцгээ бүүвэйлж
чичрэгнэсээр... ганхалзсаар авай.

- Энэ цэцэг л дэлгэрч байвал би сайн явна. Гандаж гундаад ирвэл намайг зүдэрчээ гэж
санаарай хэмээн нөхрийгөө дүнсгэр царайлж ер тоглосон шинжгүй өгүүлэхэд

- Яг үлгэр шиг ээ, чи бид хоёр хүүхэд биш дээ гэж Гандиймаа хөөр болон дэвэлзэнэ.
Дамдин гэргийнхээ инээдийг чагнаж тэртээх уулсын намирсан зэрэглээг ширтэн хэсэг зуур
бодолд автсанаа

- Сэтгэл бодлыг нүд өдөөдөг, амины мэдрэмжийг амьсгаа түгээдэг. Чи цэцэгтэй


харьцахдаа хар шил зүүж амны хаалт хийж байгаарай. Өөр хүн ойртуулж болохгүй шүү!
гэчихээд сая л өмнөөс нь ширтжээ.

Хоёр биеийнхээ хайрын билэгдэл гэж ийм санаа сэдлээ дээ хэмээн Гандиймаа эхэндээ
баяссан аж. Гэтэл амьсгал нь энэ цэцэгт хүрвэл бузардах мэт үгийн аясыг сонсуутаа хүүхэн
тунирхал нь өрвөлзөх аяс орсон ч,

- Цэцэг тарнидаг цэцэн ханхүү минь, ойлголоо доо би хэмээн дүйвүүлээд санаснаа гаргалгүй
сэтгэлээ үдэв. Дамдин гараа далласаар яваад өглөө Гандиймаа сүүмэгдэй цэцгээ ширтсээр
хоцров

Нөхөр нь сургуулийн нярав гээч ажилдаа дассан боловсрол багатай төрөлхийн хар
ухаантай нямбай бодь нэгэн. Сумын төвийнхөн "уг нь толгойтой хүн" гэлцэвч эм тан түгээн
"Итгэл" сан уншчихгүй болохоор нь ч тэр үү хэрэг нь бага, тоож юм асуух нь ховор билээ.
Гэхдээ хар нялхаасаа төвд, монгол, шинэ бичиг, гурван номын эрдэм шүтэн бясалгасан юм
юмны захтай гэдгийг нь гадарлах ч бас “өөдтэй юм бүтээсэн нь юу л бол доо чи” гэх
тоомжиргүй хандлага их. Дамдинг тэр л туурвил судруудынхаа ид шидийг төвийн эрдэмтэд
дэлгэн цэц сорихоор зориглоод замд шуударч буй нь энэ юмсанжээ

Бүсгүй хүний сэтгэл ботготой ингэ шиг уяхан, бялзуухай шиг гэнэхэн юм хойно доо. Эр
нөхрөө үгүйлэх бүртээ өнөөх цэцгийг хайрлан арчлах болов. Өөр хүн бүү ойртуул гэсэн үг
сэр сэр салхи мэт сэтгэлд нь гэнэ гэнэ сэвэлзэж намайг хардаж энэ цэцгээр сануулга болгов
уу гэх уянгалаг гэмээр гоморхол зүрхэнд нь үймнэ. Сүүмэгдэйн цэнхэр цэцэг дэлгэрч байлаа.

Дамдин нэг орой санамсаргүй гэнэт хүрээд ирэх шиг суурины айл бүрийн зурагтаар яриа
дэлгэн бөөн шуугиан хачирхал болж нэвтрүүлгийн хөтлөгч нь өргөөнийхөө хоймор завилсан
хөдөөний эрдэмтдийн нэгэн хэмээн цоллов. Байгалын гамшиг бол гайтай тохиолдол биш
тангарагаа гээсэн хүмүүсийн оюун санааны эсрэгшилийн хорт нөлөөлөл гэж яриад зарим нэг
газар хөдлөлт, үер. ган, зуд, осол аюулын тухайн үеийн нь үймээн самуунтай холбон
тайлбарлав. Өмнөө нэгэн судар дэлгэсэн харагдана. Царай нь цайчихсан ч юм шиг.
Гандиймаа инээмсэглэн сонжсоор нөхөртөө баярлаж жаргалтай байлаа. Дамдинтай арваад
жил үерхээд айлын голомтоо хослон тулсан гэргий нь төдийгүй нөхрийнхөө үлгэр номлол
мэт бясалгал, онол эшгийн аястай гүн сэтгэмжийг буйлуулж урмын тос нэмдэг саяхан
төгссөн дээд боловсролтой багш хүн учраас зорьсон үйлд нь итгэж хүлээхийн догдлол
эдлэхээс ч аргагүй бөлгөө. Маргааш нь зарим хүн Дамдины яриаг хүй нэгдлийн үеийн мухар
сүсэг, шашны зан үйл төдий хуучин сэдэв, шинжлэх ухааны нотолгоогүй гэж шүүмжилж
байгаа дуулдав. Орой нь сүүмэгдэй цэцгээ услахаар ортол өнгө зүсээ алдан зарим дэлбээ нь
хатаж хорчийн гундасныг ажаад муу ёр гэх сэжиг төрж айж түгшихийн шалтаглан болоод
сууж чадахгүй дэнсэллээ. Энэ цэцэг гандаж гундвал. . гэсэн үг зүрхийг нь имэрч сэтгэлийг
нь шимшрүүлсээр, сүүмэгдэйн цоморлиг захаасаа эмтрэн хагдарч шинэ нахиа дэлбээлэхээ
аядавч зэвэнд идэгдсэн махир хадаас шиг хар юм болж өвчин хортонд нэрвэгдсэн мэт авай.
Аргаа барахдаа хот руу араас нь дуудаж ярихаар шийдэв. Дамдин баахан баяр хөөр тоочиж
байснаа цэцгийн тухай ярианд шилжмэгцээ

- Нэг наст ургамал мөн л дөө. Гэхдээ ид цэцэглэлтийн үе нь. Тасалгааны орчинд
зохицохдоо муу гэж ургамлын толь бичигт дурьдсан нь ч үнэн. Гэхдээ МЭӨ II мянгаад
жилийн тэртээ өнө эртний хээрүүд угсааны мэргэн бөө нар сүүмэгдэйг эзэн дээдсийнхээ
дэргэд тариулж хар цагаан хэл амыг нь шинждэг байсан гэдэг. Хамгийн ойр буй оюун
билэгтний амин орон, тархины нь цахилгаан цацралын нөлөөнд ховслогдон хувирдаг
онцлогтой. Хүнийг мэдрэх байгалийн увидас сүүмэгдэйн хээнцэр цоморлигт цогцолсон гэж
би итгэсэн юмсан. Наад цэцэг чинь би юм шүү. Дамдинд л хандсан нөлөөг хүлээж авах ёстой
гэж ярив.

- Дамдиан! Тэгээд би яах юм бэ? Чи өөрийгөө энэ цэцгээр шинж гэсэн биз дээ. Би айгаад
байна. Ямар ч ёр совин юм билээ. Чи ерөөсөө бушуухан ир. Амар мэнд л явбал... Дамдин таг
болчихов.

- Байна уу? Хариулаач дээ. Би яах юм бэ одоо? Бүсгүйг ийн бачимдтал Дамдин "Түр
азнаа хө" гэснээ аанай л бодолд автан нэг хэсэг чимээ тасраад

- Гандий. Тэгэхээр надад нэг санаа төрлөө. Харин чи зоригтой байж адаглаад хоёрхон
хоног тэсвэрлэ! Байгалын нууц чи бид хоёрыг сорьж байна. Аливаа түүх цаг үеийн шахалтанд
оршдог шүү дээ Тайвшир Гандий.

- Би юу тэсвэрлэх юм бэ? Шуудхан хэлчихээч.

- Чи намайг үхчихлээ гэж бод!

- Юу? Чи яагаад эгэл юм бүхнийг аймаар ёртой хутгаад байгаа юм бэ? Энэ цэцэг чинь
миний нулимсанд сэргэх ёстой юм бол чөтгөрийн бэлэг гэдэг байхаас зайлахгүй нь. Суга суга
тасдаад хаячих юмсан.

- Ойлгооч дээ. Гандиймаа. Сүүмэгдэй маань тэгвэл л нэг сэргэж магадгүй санагдчихлаа.

- Дамдин... чи энэ цэцгээр намайг зовоож гүйцэх нь. Одоо болиоч дээ би гуйя. Хөөе
Дамдиан эсвэл энэ цэцэг чамайг санаад байгаа юм болов уу?
- Үгүй дэг ээ. Би тэгж бодохгүй байна. Маргааш чамд нэг цахилгаан очно. Чи бүү
үнэмшээрэй. Гэхдээ үнэмшсэн юм шиг байгаарай. Ээ дээ хичээгээрэй. Миний санаа ч зовж
байна Гандиймаа...

***************

Эртний бөө нар энэ цэцгийг яагаад удмын заншил болгон гэр оронд тариулж
хэвшүүлсэнгүй вэ? Уг нь сэрэмжлүүлэх ашигтай юм биш үү? Гандиймаа иймэрхүү бодолд
автан гиюүрч суутал айлын нь хархүү сүр сархийн амьсгаадан орж ирээд нэгэн бичиг үг
дуугүй сарвайжээ. Аваад үзтэл ”Дамдин зүрхний өвчний улмаас зуурдаар гэнэт нас барлаа"
гэсэн үг харагдлаа. Бүсгүйн тархин дундуур аянга ниргэж зүрх нь ёгхийн зогсчих шиг. Яанаа!!
гэж үсээ үгтээн дуу алдсанаа цурхирч гарлаа. Учир байдлыг сэхээрэхийн завдалгүй хүмүүс ч
шаван хайран хүн, эрдэмтэй хүү энээ тэрээ гаслан уй гашуу нөмөрчээ. Гандиймаад тэр л
нулимс цөхрөл дунд гэнэт "маргааш нэг цахилгаан очно" гэсэн үг зурсхийгээд “Даанч дээ чи.
Ингэж хөнгөдөх гэж байх уу" гэхээс уур нь хүрч зэвүүцэхдээ тулав. Гэлээ ч хэнд ч үг
цухуйлгасангүй мэлийтэл гөлөрсөн амьтан болж хувирчээ. ... Талийгаачийн хөргийг
тусгайлан залах, зул хүж асаах өөрийг нь хот руу явуулах ... элдвийн саналыг эс хайхарч
толгой сэгсрэхээс еөр үггүй гунигтай хүүхэн орны толгой түшин өдөржин суув. Хүмүүс
дэмий л холхилдон аргаа барцгаана. Гандиймаа тэр шөнө бараг дуг хийсэнгүй. Зовлон
хуваалцсан хүмүүс үүгээр түүгээр ундуй сундуй нойрсчээ. Гэгээ оров уу үгүй юу хүмүүс
шавчихна яана даа гэхээс халширч хөшиж чилсэн биеэ хөдөлгөхөөр босохдоо гэнэт мөнөөх
цэцгээ очиж үзмээр санагдаад ухасхийлээ. Гантай цагийн хур үзсэн өвс ногоо мэт өнөө
сүүмэгдэй нь яах ийхийн зуургүй сэргэж дэлбээ нь ариуханаар сэрвэлзэж байх ажээ.
Үгүйлэгдсэн хур нь хагацлын нулимс үхлийн мэдээ байсан гэж үү? Гандиймаа Дамдин руу
ярилаа.

- Байна уу?

- Байнаа, байна. Чи чинь яаж байгаа нь энэ вэ. Цэцэг үү? Хачин юм. Миний нулимс
үхлийн мэдээ хоёр дутаж байсан юм шиг сэргэж...

Залгагч хүүхэн итгэж ядсан бололтой өөрийн өмнөх харилцуурыг авч чихэндээ дөхүүлэв.
Дамдингийн дуу мөн бололтой.

- Намайг сайн явбал муулах хүн олон гарч ирнэ чинээ санасангуй. Боловсролгүй энээ
тэрээ л болоо биз. Гэтэл үхлээ гэж дуулаад бүгд л харамсаж магтаж эхлэж л дээ гэх нь
дуулдав. Залгагч харилцуураа сэмхэн тавиад Гандиймаа руу харлаа

- Сүүмэгдэйн цэнхэр дэлбээнд ийм увидас оршдогийг хүмүүс мэдээсэй гэж би хүсэхгүй
байна. Хүний орчинд биш булшны дэргэд л ургуулбал зохимжтой юм шиг Тийм ээ
талийгаачдыг хүмүүс дандаа магтаж байдаг болохоор энэ цэцэг цасан доорч ургах байлгүй
гээд утсаа тавьчихлаа. Хананд өлгөсөн хүлээн авагчаар

-19 цагаас "Тэрлэгээ сугалдаргалсан номч" цуврал нэвтрүүлгийн дэд дугаар түүхч гүн
ухаанч ард Дамдин оролцоно хэмээн зурагтын оройн хөтөлбөр зарлаж байлаа.
Гандиймаагийн үс гэзэг тэр чигээрээ босоод ирэх шиг болж түгшиснээ
- Энэ Сүүмэгдэй хаашдаа хагдрах нь л дээ хэмээн цөхрөн өгүүлэх нь дуулджээ

1996
САМБУУГИЙН НАДМИД
С.Надмид 1933 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт төржээ.

1958 онд МУИС-ийн байгалийн ухааны факультетийг хими-биологийн багш мэргэжлээр.


1959 онд Москва хотноо гурилын үйлдвэрийн технологчийн дамжаа, 1964 онд МУИС-ийн
харьяа утга зохиолын оройн дээд сургуулийг тус тус төгсгөсөн.

Улаанбаатарын гурилын үйлдвэрт анхны технологич инженер бөгөөд тээрмийн цехийн


дарга, политехникумд гурилын үйлдвэрийн ангийн багш, "Хөдөлмөр". "Пионерийн үнэн".
"Залуучуудын үнэн", "Шинэ хөдөө". "Үнэн" сонинуудад утга зохиолын ажилтан, хэлтсийн
эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга. "Дуудлага" сонины эрхлэгчээр ажиллав.

С.Надмид "Бордоотой бороо" (уран сэтгэмжийн) 1969, "Нарны охид'' (Домог үлгэрийн)
1971, "Сүүдэр хүү" (туужийн) 1972, "Дааганы уралдаан" (туужийн) 1975, "Нийслэлийн зайд”,
"Хар нүдэн" (роман) 1991, 'Миний сарнай" (туужийн) 1994, "Тэнэмэл бяцхан хамардай"
(Ш.Энхбаярын хамт үлгэр өгүүллэгийн) 1995. “Эрвээхэй охин" (үлгэр өгүүллэгийн) 1996
"Бид хоёр (өгүүллэгийн) 1996 зэрэг гучаад ном туурвижээ.
ТААХАГ
Энэ буурыг "Таахаг" хэмээнэ. Ямагт сүргийнхээ араас таахаг, таахаг алхлан, тайван явдаг
энэ лагс том буур сүүлийн үед юу болов гэмээр айхавтар догширдог болжээ. Хүнээр бол зан
ааш нь жигтэйхэн эвдэрсэн гэмээр харагдана. Хавьд чоно нохой сүрэгт нь халдаагүй, айл
саахалтын бууртай "урцалдаагүй" атал юунд галзуурсан мэт хэдэн ингээ хаа гуягүй хазаж
хавиран, ботго тормоо хүртэл борвидох нь халаг хүзүү сунган хаашаа ч хамаагүй элдэж явдаг
зантай болчихдогсон билээ?

Үнэндээ гэхэд түүний зан ааш ингэтлээ гэнэт хувирсныг эзэн нь огт төсөөлж мэдэхгүй
бөгөөд гагцхүү "Таахаг"-т үл таалагдах хүний нэг хачирхалтай үйл явдал, ой гутам нялуун
үнэр хоёроос уг явдал үүдэлтэйг ч хүмүүс анхаарсангүй.

Өнөө өглөө ч гэсэн буур ижил сүргээ зэлнээс шалав холдуулъя гэсэн мэт, үнсэн дээр
хөрвөөх гэж явсан ингэ голдуу баахан тэмээгээ буцаан хөөж, бусдыг хэвтрээс нь босгоод
хэдгэнэ шиг хэрэн элдсээр бэлчээр тийш туун одвой.

Буур бүхэнд, тэр тусмаа хүний ухааныг ямар нэг хэмжээгээр авсан байж болзошгүй
гэцгээдэг нь эртний Галзуу улаан, Гялбаа хүрэн, Тэнгэр дуут, Их тавхайтын удам -Таахаг нэрт
энэ буур өөрийн төрөлх зөнгөөс л болоод ороогоо орох болоогүй байхад хүч тэнхээгээ бартал
ийнхүү догшроход хүрчээ. Үүнээс үзвэл ер түүнийг зүгээр л нэг буур төдийгөө ухаарч
боломгүй санагдана. Алив эцэг малд байдаг сүрлэг омгорхуу, догшин эзэрхэг зантайгаас
гадна түүнд өших, өмөөрөх. хямрах ааш араншин бий гэдэг нь илэрхий! Чухам үүнийгээ
бусад буурнаас тодорхой харуулж чаддаг чанараараа Өргөний говьд гайхагддаг байж ч
болзошгүй.

Таахаг сүргээ хүзүү сунган элдсээр л явлаа. Галзуурсан юм шиг хашин хөөсөөр явна. Яах
аргагүй эзэн хүнтэй холбоотой байж болох нөгөө муухай нялуун үнэр!

Уудаг ус юмуу гэтэл өнгө өөр, ой гутам нялуун шингэн, дээгүүр нь том том бараан шувуу
хашигчин эргэлдэх бөөн бөөн сэвс баасны үнэр бараг зүг бүрээс нь ханх тавьсаар ...

Буур өнгөрсөн өвлийн яг энэ өдрүүдэд анх ийм үнэр авч хамаг хивдэсээ буцааж гаргах
шахаж тэр л гутамшигт үнэр танар хэд хоногийн өмнөөс салхин эргэх зүг бүрээс үнэртсээр
бүлгээ. Салхи сөрсөн ч, уруудсан ч үнэртдэг болчухай. Саяхан орсон шинэхэн цасны
ширхэгнээс ч үнэртэх шиг.

Таахаг чонын үнэрийг бол сайн мэднэ. Сэвсний үнэрээ бол андахгүй. Гэтэл хүн хийгээд
бусад амьтны дурладаг "цус” гээч юмны үнэрийг ингэтлээ их үнэрлэж байсан удаагүй
юмсанж. Айл айлын гадаа араг сээзгий шиг бөөн бөөнөөрөө овоолоостой харагдах сэвсний
сонин үнэрийг ч гэсэн урьд өмнө сүрхий содон мэдэрч байсангүй. Түүний амтлах дуртай
говийн бударгана, шарилж, шавагны юм уу талын таана хөмүүлийн үнэр бус юуныхыг үл
мэдэх, холимог хачин үнэр овоолоостой бөөн сэвс бааснаас ханхийхэд арга буюу бусган
зайлахад хүрнэ.
Таахаг, юуны учир шарагч ингийг эзэн нь бат бөх уяагаар уяж хоцорсныг зөнгөөрөө
мэдэж байжээ. Орой хотондоо ирж гэмээнэ ингэ үгүй болж, оронд нь элээ шувуу эргэлдсэн
гайхал сэвс баас, нялуун заваан шингэн угтана. Таахагийн шээс хурч, гуя салтаа нь чинэрч
явлаа. Хээрийн бэлчээрт хүрмэгц сүргийнхээ дэргэд онцгойрон зогсоод, алс тэнгэрийн хаяа
ширтэж, хойт хоёр хөлийг байдгаараа алцайн тун удаанаар савируулан шээх нь түүнд
"жаргал" байдагсан. Сүрэгт аюул осол байхгүй, одоо тайван идээшлэтүгэй гэсний тэмдэг
болдогсон. Чингэтэл явуут дунд шээс алдмаар болох нь гайтай хөөтэй үнэрээс зугтааж
яваагаас болж буйг буур яахин мэднэ. Таахаг хэдий ухаантай хэмээгдэвч буур л юм болохоор
буурнаас хэтэрдэггүй нь энэ буй за.

Тийнхүү Таахаг сүргээ чимх өвс хазуулсангүй шахам хашин хөөсөөр бага үдийн алдад
Хүрэн тойром хүрч, тэндээсээ эргүүлж элдэх замдаа нэгэн хот айлын гадаа хүрч ирлээ.
Явдалдаа ядарч сульдсан тэмээд хүнд хөл, лагс биеийнхээ чилээг гарахаар мөнөөхөн айлын
үнсэн дээр хэвтэж амрах, хөрвөөж "жаргахаар" хошууран цувахад буур ч дургүйлхсэнгүй.
Таахаг энэ сацуу хачин жигтэй юм харлаа. Бөөренхий цагаанаас (гэрээс) хэдэн хүн гарч
ирээд нэгэн тэмээг ноолж эхлэхийг узэв. Ноос үсийг нь мулзалж авахтай эгээ адилхан
хэвтүүлээд татлага дээсээр баглан хүлж, урт хүзүүг нь газартай наалдуулан сунгаж, хэн нэгэн
нь ямарваа шовх юмаар (хүмүүс түүнийг хутга гэнэ) шилэн хүзүү рүү нь дүрээд авсанд
жигтэй нялуун үнэр ханхийжээ. Тэмээ босохыг завдан бүх биеэр өндөсхийснээ төдөлгүй
хөдлөхөө болихыг буур сайтар харсан аж.

Эвгүй үнэр авсан тэмээд үнсэн дээрээсээ зэрэг дэрхийн босч чих босгон, хамар
шуухируулан, бага залуу нь үнс бужигнатал дэвслэх нь үргэн зайлахыг завдан буйн тэмдэг
болой. Тийн хэсэг байзнатал мөнөөхөн хүмуүс яах ийхийн завдалгүй нөгөө тэмээний арьсыг
хуулж, эхлээд нүцгэн цагаан бөх, дараа нь улаан махыг гаргасанд Таахагийн тэсвэр тэвчээр
алдагдан даруй хурдан зайлахаас аргагүй болов.

Таахаг тэмээ болсон цагаасаа хойш олон хачирхалтай юм үзсэний дотор ер бусын их
гайхсан, бас айсан зүйлийн нэг бол хүний хэлээр “тэмээ засах” буюу агтлах гээч юм. Өөрөөс
нь бусад бараг бух тэмээнд жил бүр тохиолддог тэр аймшигт явдлыг хэдэнтээ үзсэн хэдий ч
эдүгээ болтол түүнийг удаанаар харж үл зүрхэлнэ. Харин өнөөдрийнх шиг юмыг үзсэн
удаагүй! Үс арьсгүй “махан” тэмээ!

Ийм юмыг урьд өмнө үзэх ч аргагүй байжээ. Юу гэвэл монгол хүн ямарваа малыг
муулахдаа түүнийг сүргийн нүднээс нуудаг тэгээд ижил сүргийг бэлчээрт гаргасан хойно эд
бад хийдэг заншилтай Хэрвээ эл хот айлынхан заншил ёс мэддэгсэн бол үнсэн дээрээ тэмээ
ирэхэд дав даруй хөөж зайлуулах л байсан биз ээ! Гэтэл тэгсэнгүй.

Таахаг дотор эрхтэнээ гулгин гаргахаас наахнуур сүргээ хөөсөөр хот айлаас холдтол
өмнөөс нь нөгөө муухай үнэр дахиад л тосон угтлаа. Сүргээ арга буюу эргүүлэхэд хүрэв.
Тэгтэл урдаас нь цус, сэвсний нялуун үнэр улам ч хүчтэй цоргив. Тэгэхээр нь сүргээ баруун
зүг эргүүлэв. Дахиад л үнэр! Зүүн тийш туулаа. Үнэр! Урагшаа, хойшоо Үнэр!

Буур хэдий тэнхээтэй, бас ухаантай гэгдэх боловч хүн гэгч амьтнаас сүргээ хэрхэн яаж
өмгөөлж хамгаалж чадахсан билээ дээ?
ШИНЭ БЭР
Самдан өвгөн хүүгээ хол газраас нэг годгор охин дагуулж ирсэнд анхандаа голонгуй байж.
Гэлээ ч талийгаач бэрээсээ хойш "Муу хүү минь ханьтай болоосой доо" гэж боддог болсон
учир юун түрүүнд өөлөх голохоо урьдал болгох гэсэнгүй. Тэгээд ч ажаад байхнаа шинэ бэр
биеэ барих, ичиж зовох явдал огт үгүй, хувин савыг гялалзтал арчиж, угааж эхэлсэнд 'Бас ч
гэж ажилсаг охин юм” хэмээн олзуурхахад хүрчээ. Аав ийнхүү битүү тандан байснаа хүүгийн
авчирсанаас үлдсэн тагш юманд зориг орсон уу,

- Ингэхэд охин минь чи аль нутгийн хүүхэд сэн билээ? Адуу малд хэр вэ? Багадаа хурдны
морь унаж байсан уу? гэхчлэн шалгааж. Бүрлээч бэр" гайхалтай гэмээр малд нүдтэй нэгэн
байжээ. Мал ахуй хурдны морь гэж асуусан нь насан турш наадамд аргамаг хүлэг сойж нутаг
усандаа уяач гэж нэршсэнтэй холбоотой. Наадам гэвэл нүд нь босоод, цөс нь оргиод ирдэг
зантай. Шинэ бэрийн хариултаас үзвэл цэвэрч байдал хот газар төрж өссөнийх аж. Энэ ч
хэрэгтэй л чанар. Түүнийг ирснээс хойш тоос үнсэнд дарагдсан навсгар муу гэр нь ширэлдэж
даахирсан гэзэг үсээ угааж сүлжсэн эзэгтэй шиг цэвэр цэмцгэр болоод бэрийн дэргэд хормой
хотоо хүртэл аятайхан авч явах, тулганы зах руу нусаа нийхгүй байх, хоолныхоо аягыг учир
начиргүй долоохгүй байх, нэг үгээр хэлбэл хадмын дэргэд бэр нь биш, бэрийнхээ хажууд
өөрөө биеэ барихын цаг тулсан мэт.

Өвгөн Самдан нэг өдөр аймгийн төвийн эмнэлэгт хэвтэж байгаа хөгшнөө эргэхээр явах
болов. Тэрбээр гэрээс гармагц хэвшиж тогтсон заншлаараа гадаах бараан дээр байдаг
"Тахилгат" хүрнийхээ толгойноос адис хишиг аваад мордов. "Тахилгат" хүрэн азарга бол
Самдан уяачийг нэр цууд гаргасан хурдан хүлэг, үнэнхүү тахихаас аргагүй ажнай бүлгээ.
Аймагт хоёр удаа, суманд таван удаа манлайлж, долоон удаа айрагдсан эл алдарт хүлгийнхээ
толгойг буурь сэлгэн нүүхдээ бол хамгийн эхний тэмээн дээр ачиж явдаг, суурин суухдаа бол
уран шөмбөн хошууг нь хавийн морьдын хурд хүчийг шалгасан зэрэглээт их тал тийш
харуулж бараан дээрээ залдаг, алс аялах тохиолдол бүрт магнайд нь гар хүрч адис авдаг билээ
л.

Уяач өвгөн аймаг, сумын төвд хоёр хоног саатахдаа шинэ бэр болох бүсгүй, ирэх зуны
наадамд сойх "Тахилгат" хүрний угшил удмын хурдан морьдынхоо тухай ярьж явав. Ялангуяа
эмгэндээ:

- Бэр маань чи бид хоёрын бодсоноос огт өөр хүн юм гээч! Гэр орон маань гял цал. Хашаа
хороо ч цэвэр цэмцгэр. Чи хариад мэднээ хө гэхчилэн магтаж гарчээ.

- Яамай даа, муу хүү минь. Тэр хол газраас гайгүй юм дагуулж ирээ биз гээд хэн нэгний
эргэлтээр авчирч өгсөн бурамтай чихрээ "Аваачиж өг" хэмээн гардуулжээ.

Тийн өвгөн баяртай нь аргагүй давхиж ирэв. Хүү саахалт айл руу мордоод алга болжээ.
Бэр урьдын адил гэр орноо жигтэйхэн сайхан цэвэрлэчихсэн, зарим хогшил тавилгын байрыг
сольчихсон, бас бус хиртэй даавуу, алчуур мэтийг угаагаад хэцэлчихсэн сууж байв.

Өнгө нь зөв л хүүхэд юм даа. Дотроо чухам ямаршуухан байдаг бол гэж бодоод өвгөн
авчирсан чихрээ туяхан гэмээр гар дээр нь тавив. Тэр сацуу бэр:

- Бид л хөдөөний айл гэсэн шиг хог новшиндоо дарагдаж суух муухай шүү дээ, аав минь!
гэв.

- Тэгэлгүй яахав. Миний охин гэр орноо гоё болгожээ!

Чингэтэл бэр тун чиг баяр бахархалтайгаар:

- Адууных юм уу, юуных юм, муухай хөсрий толгой хадгалаад ... Би бараан дээр байсан
гавлын ясыг холоо аваачаад хаячихсан шүү! гэх нь тэр.

- Юу гэнээ? яаж байгаа нь тэр вэ?! Ээ, хар олиг...

Самдан өвгөн дуу алдан ийн өгүүлээд гэрээс гарав. Тэр "Тахилгат" хүрнийхээ толгойг
холгүй орших үнс хаядаг жалганаас олов. Том чулуун дээр таарч унасан юм уу, ухархай
нармайгаараа цөм үсэрчээ.

Өвгөн "Ээ халаг, ээ халаг! Юун ч чанга хаядаг хүүхэд билээ дээ" гэж бодох зуур хормойгоо
дэвсэн өмөрч хэлтэрч унасан ясыг түүн цуглуулж "Гэр орон цэвэрлэх яахав, уламжлал, ёс
заншлыг цэвэрлэн хаяна гэдэг юусан билээ” хэмээн үглэсээр байв.
ААВ АЖИЛДАА ЯВСАН
"Аав ажилдаа явсан” Жаал хүүг ингэж хэлэх бүр айл саахалт байдаг бидний элэг эмтэрч,
уушиг урагдах шахна. Үрээ гэх хэн бүхний зүрхний угт зүү адил шивж, бэтэг мэт битүү
зовиур шаналгаанд автуулдаг жаал хүүгийн энэ үг хөөрхий муу ээжид нь бүр хэцүү байдаг
байхдаа гэсэн бодол төрөх тутам Дэжидмааг давхар хайрлан өрөвдөнө.

Бид энэ нэгэн зовлонт амьдралын түүхийг анхнаас нь сайн мэдэх юм. Түүх ч гэж дээ,
ердөө хоёрхон жилийн явдал бөгөөд хүүг гурван настай байх үеэс эдүгээ тав хүртэлх үйл
явдал.

Тэр жилийн намрын дунд сарын шинийн наймны билэгт сайн өдөр Төмбөөгийн сэвлэг
даахийг үргээхэд бид зочноор оролцож билээ. Товлосон өдрийн яг морин цагт уг ёслол эхлэх
ёстой, түүнийг хойшлуулах аргагүй байж. Тэгээд ч амжвал урьд өдөр нь, эс амжвал наймны
өглөө заавал ирнэ. Хүүдээ том бэлэг авчирна гээд жигтэйхэн баяр хөөртэй одсон аавыг нь
удахгүй ороод ирэх юм гэж итгэцгээж байсан болохоор найрыг цагт нь эхлүүлжээ.

Тийнхүү даахь үргээх ёслол монгол заншлаар болж, байдгаараа гоёсон Тембөө хүүг
цугларсан хүн бүр тавагтай идээ мэт гар дамжуулан, бариулд нь хадаг уясан хайчаар түүний
сэвлэгнээс нэг нэг туг үс хярган авч "Том сайхан эр болоорой" гэж ерөөн авчирсан бэлгээ
өгсөөр байлаа. Хүүг ямархан баяртай байсныг зүйрлэх аргагүй. Гэлээ ч үүд рүү байн байн
харах нь аавыгаа л ороод ирнэ гэж горьдсон, итгэсэн байдал ил байсан. Түүнийг мэдэрсэн
бид:

- Аав чинь одоохон хүрээд ирнэ дээ, хүү минь гэцгээж байж билээ. Төмбөөгийн даахийг
дух санчигнаас нь дагз хүртэл хайчилсаар хэдэн туг үс үлдэхэд ёс ёмбо мэдэх настан буурал:

- Таминь ээ! Аавд нь хувь үлдээнэ шүү дээ гэв. Ингэж хүүгийн дагзан дээр бяцхан үс
үлдсэн бөгөөд тэр бол аавынх нь хувь байсан юм. Заавал оролцох ёстой ойр дотны хүнд
сэвлэг даахинаас хувь үлдээдэг монгол ёс байдаг л даа.

Хүү найр өндөрлөж зочид таран тартал,

- Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Хэзээ ирэх юм бэ гэж шалгаасаар байлаа. Бид яахав
дор бүрнээ л "Аав нь ирнэ дээ, ирнэ. Аав нь ажилдаа явсан" гэцгээж байлаа. Харамсалтай нь
хүүгийн аав ирсэнгүй. Өдгөө болтол ирсэнгүй. Хүүгээс нуух золгүй тохиол, хэзээ ч эргэж
ирэхгүй эмгэнэлт явдал түүнд тохиожээ.

- Аав яасан юм бэ?

- Аав нь ажилдаа явсан! Хүү энэ үгийг сайтар тогтоож авчээ. Аавыг нь огт дурсаагүй
байхад ч, өөр юм ярьж байхад ч, өхөөрдөж толгойг нь илсэн ч "Аав ажилдаа явсан" гэх гурван
угийг л хэлдэг болжээ. Манай хадам хөдөөнөөс ирээд хүүгийн дагзанд байгаа хэдэн урт
үсийг имрэн, толгойг нь илтэл:
- Аав ажилдаа явсан гэж билээ. Өнгөрсөн зун нэг төрхгүй банди Төмбөөгийн мөнөөх туг
үснээс чангаан:

- Энэ чинь юу юм бэ? Ямар моод гээч вэ гэсэнд аанай бас:

- Аав ажилдаа явсан хэмээж. Би нэг удаа хүүг өрөөсөн шаахайдаа баахан чулуу овоолоод
ачаатай машин болгон элсэн дээр тод мөр гарган "Дүүд-Дүүд" дуугаран тоглож суухтай
тааралдав. Аавыгаа л машин дүүрэн ачаатай ирж яваагаар төсөөлж байх бололтой.

- Хүү юу хийж сууна даа?

- Аав ажилдаа явсан.

Ухархай руу нэг гашуун юм урсаад ирэх шиг боллоо. Уг нь би Дэжидмаатай уулзаж,
сэтгэлийн нь зовиурыг нимгэлэх яриа өдөөдөг юм билүү гэж бодоод гэрээр нь орох гэж явсан
юм

- Ээж чинь гэртээ байгаа юу?

- Аав ажилдаан явсан!

"Чааваас даа" гэж би өөртөө үглээд хүүгээс салж явлаа,

Хүү эдүгээ таван насны ойдоо хүрчээ. Үзвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөнөөх
туг үс бараг хоёр төө илүү ургаж сэвлэг даахинаас үлдээсэн энэ үсийг хүү “Аавын хувь" гэж
итгэдэг. Ааваас нь өөр хүн хайчилж авах учиргүй гэдгийг мэддэг, ээж нь ч хяргаад хаячихаж
чадаагүй юмсанж.

Чингэтэл "Аавын хувь" өдөр сараар урган уртассаар, сургуульд орох цагт хэдий хэр
болохыг хэлэх аргагүй Ер нь яалтай юм дээ?

Ажлаас буусан хүмүүс орой автобусаар ирэх бүр хүү хүүхдүүдтэй хамт тосч гүйнэ. Ганцаараа
л нөгөө хэдэн годгор үсээ модгонуулсаар урамгүйхэн гэр рүүгээ гэлдэрнэ. Өревдөлтэй!

- Аав чинь ажилдаа яваагүй. Бурхны оронд бүр мөсөн явчихсан. Хэзээ ч ирэхгүй гэж
хэлэх зүрх надад л лав алга. Хэн нэгэн зоригтой хүн, ээжтэй нь ярьж тохироод ингэж хэлдэг
болов уу гэж горьдоно. Дэжидмаа бүсгүй, Төмбөө хүү хоёрын амьдрал, дотоод сэтгэлийг
мэддэг нэг залуу бий нь бий, тэр чухам яадаг бол доо?!

1998
ДАМБАДАРЖААГИЙН НАМСРАЙ
Д.Намсрай 1949 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ. 1987 онд Москва хотод
А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг төгссөн. Тэр театр соёлын
байгууллагууд, МЗЭ, Монгол телевиз, Монголын Радиод ажиллаж байлаа. 1971 оноос уран
бүтээлээ эхэлжээ. Намсрай "Болор толь". "Зоригоо томоожиж байна", "Буцаж ирэхгүй",
"Цолмон Эрдэнэ" жүжиг, "Уул усны үр сад", ''Буяны нүгэл". "Жин дунгуй", "Хайрын домог"
зэрэг кино зохиол бичжээ.

Тэр “Гандирсын хотын Хандармаа минь" 1981, "Зуны тэргүүн сар" 1983, "Тооройн төгөл"
1986, "Жамухын өчил" 1986, "Талд ургасан бодол" 1987. "Цэнхэр Сэлэнгэ" роман 1997 зэрэг
ном бүтээжээ. Тэр МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.
ШАР УСНЫ ҮЕР
Дал гарсан ёнхор хөх өвгөн хашин цагаан морио хөлөөрөөн давьчиж хуучин ширэн гөлмөө
сар сар хийлгэн бөг бөг шогшуулна. Барьсан ташуураараа ч балбадаггүйд нь дассан хашин
цагаан нь хэг ёг хийн хэсэг шогшсоноо туурайгаа дааж ядсан юм шиг алгуурласаар амгай
зуузайгаа харжигнуулан толгойгоо дальдчиж алгуурхан алхалж эхэлнэ. Өвгөн алхаа шогшоо
хоёроо ч анзаарсангүй мөнөөх л зангаараа элдвийн бодолд дарагдан нүдээ аньсан нээсэн
хоёрын хооронд унтаа сэрүүний аль нь ч мэдэгдэхгүй жолоо цулбуураа атган, ташуур барьсан
гараа унжуулан дохилзоно. Зам нь зүгээ чиглэж, морь нь замаа дагадаг болохоор Гонжоо
өвгөнд анзаарах шаардлага ч байсангүй.

- "Мялзан шүлхий л гэнэ... Тахал татран, эргүү, цовхрого... бас хүнд болохоор ДОХ? ...Ээ
золиг доо сүулийн хэдэн жил ёстой нөгөө нүгэл нь нүдээрээ гарах болж байгаа ч юм уу ..
Мал адгуус, амьтан араатан, хүмүүн төрөлхтөн хүртэл чөтгөр шулмын дайрлагат өртөж байна
уу даа.. Үгүй тэр чөтгөр шулам нь ч хаанахын аль юм билээ? ... Өөрснөөс нь л төрдөг юм шив
дээ золиг! ... Салхи шуурга, үер ус, гал түймэр, ган гачиг, зуд турхан, гай гамшиг гээд байгаль
дэлхийн юмыг ч одоо яана гэхэв, би мэдэх биш... Харин энэ хулгай дээрэм, аллага хядлага,
өш хонзон гээд энэ хоёр хелтэй хохимой толгойтой лүднүүдэд л чөтгөр нуугдаж байх юм шив
дээ. Үгүй одоо энэ засаг дарга гээд тэр нэг амьтан гэнэтхэн бурхан болчихлоо. Харавчихсан
гэнэ үү. зүрх нь зогсчихсон гэл үү хэн мэдэх вэ золиг! Гэнэт л яваад өгч. За тэгтэл сандал
суудлын нь төлөөх сонгууль гээд сумынхан маань бас зай завгүй бужигнацгааж байх шив.

Удам судры нь хэлсэн ч, еөрийн нь алхсан газар, гишгэсэн мөрийг харсан ч өчигдөрхөн
хөгөө тарьж хөгнөө чирсэн хурга ишигнүүд хүртэл хуухнагаа даахгүй атлаа хуц ухна болох гзж
орилолдож байгаагий нээ!! Томруулж тодруулах гэж байгаа зарим нь ч гэсэн яг нөгөө үхсэн
малын сэвсэн дээр мөөрөлдсөн үхрүүд шив дээ. .

Гонжоо өвгөн ийнхүү зүүдэлж байгаа юм шиг бодолдоо автан шүдгүй амаа мурилзуулан
гүвтнэв. Сумын засаг даргыг нөхөн сонгох гэж айл амьтан бүхэн шуугилдан маргалдсан
юмсанж. Зарим нь ч бүүр сүүлдээ инээд тоглоом болгон хөхрөлдөхөд Гонжоо өвген тэсэж
тэвчиж чадалгүй хошуу дүрэх боллоо.их л дуу шуугүй байснаа хэдэн хүний тухай ухуулга
ятгалга, худал үнэн магтаал сайшаал гүтгэлэг хатгалага залхаахад нэг өдрийн цуглаан дээр
ингэж бувтнан нэлээд үглэсэн юм гэнэ лээ.

- Нүдгүй шүдгүй боллоо ч гэсэн тийм амьтан хорвоог туулсан шүү хө! Одоохондоо хэл хөл
хоёр минь байна! Бушуу туулай борвиндоо баастай гэгчээр гэр барьж чадахгүй байж төр
барина гэнэ ээ, та нар! Хөгшин би юм юмны захыг үзсээн! Нохой хамартаа хүрэхээр усч
гэдэг. Юм юм битгий дуурайцгаа! Хэрээ хэрээнийхээ зүг л нисдэг юм. Хүн хэлээрээ, мал
хөлөөрөө ч гэж үг бий.

Гончиг өвгөнийг нутгийнхан нь хүндэлсэн юм уу шоглосон юм уу бүү мэд Гонжоо л


гэцгээдэг. Нэгдэл нийгэм гэж байхад олон жил мал туусан тууварчин. Цэргээс халагдсаныхаа
дараахан багийн санитар нэртэй ч "Багийн доктор" гэгдэн алдаршсан ажлыг хэдэн жил
хийжээ. Дуудсан, дуулсан хэнийг ч зорьж, өтөлсөн өвдсөн бүхэнд очиж, үзэж чагнаж, эм тан
өгч, тариа тарилгыг өөрөө л гардан хийж, бариач засалчийн бага сага юмаа ч хүнээс нуулгүй
аргалж чаргалж нэртэй хүндтэй л явсан гэдэг.

Одоо болоход ихэс дээдэс нь ч үгүй болж үеийнхэн нь ч өдрийн ажил алба алийг нь ч
эрхэлж үзээгүй харчууд хүүхнүүд голж чамлаж басаж шоолж байгаа юм шиг Гонжоод
санагдсан тул аргагүй л хуучин бууны хугархай улайсч ирсэн юмсанж. За энэ ч яахав. Өнөө
өглөө Гонжоо өвгөн, эмгэнтэйгээ толхилцоод мордсон нь энэ. Гэгээ тусахын эхээр л
өндийдөг Гонжоо өвгөн эмгэнээ дагаж төл малаа угжилцан, түлээ аргалд түрүүлэн хөдөлж,
зуух тогоонд нь хүртэл туслалцсаар байдаг хэрнээ өнөө өглөө л тэгсэнгүй. Хоймортоо
хөндлөн хөшин сууж гаанс тамхиа уугиулан нэг омогтойхон байжээ. Эмгэн ч учрыг нь олж
ядан цайгаа аягалан барьжээ. Яасан бэ гээч...

Эмгэн: - Хөгшөөн цайгаа уу

Гонжоо: - Наанаа тавьчих

Эмгэн; - За бас юу болоов? Би ч гэсэн осгож бээрчих шахаад л орж ирж байна. Хахирган
хавар бүүр өвлөөс ч долоон дор байна.

Гонжоо: - Танай төрөл садангийн тэр хархуу засаг даргад нэрээ дэвшүүлж гайхуулах гээд
мөн том том ярьдаг болов оо! Бас их галзуурав аа!

Эмгэн: - За за яачихаав тэгээд. Чи өөрөө л тэр өрсөлдөгчий нь магтаад... өөрийн нь


буруу зөрүүг есөн шидээр нь гоочлоод байх чинь билээ.

Гонжоо: - Би үнэний нь л хэлээ биз дээ

Эмгэн: - За хэн мэдэхэв. Хөгширч үхэх гэж байж чи бид хоёр тэр засаг төрийн ажил
төрөлд ямар хамаа байна.

Гонжоо: - Би чи бишээ! Өрхийн тэргүүлэгч байна. Мөр мөртөө мөндөл дошиндоо яваа
хүүхдийн чинь эцэг байна.

Түм нэгээс эхэлж, төр өрхөөс эмхэрдэг юм.

Эмгэн: - Аягүй бол өөрийгөө сонгох нь шив дээ. Ээ гэгээ! Нас сүүдэр ч яриад л...
хөгширч үхэх гэж байж ...

Гонжоо - Голоо тасартал улсаа бодох нь эр хүний явдал аа! Арга заль, ааш араншин,
өрсөлдсөн хүнээ гүтгэж гүжирдэж байгаагий нээ! Худлаа яриад л ... Амаа архиар
халамцуулчихаад үлгэр ярьж байгаа юм шиг. Тэр банди дөрвөн жил болоход манай сумыг
диваажин шиг болгочих юм гэнэ... Над руу бас сүүлд нь яаж агсагналаа?!

Эмгэн: - За за яршиг. Тийм амьтантай толхилцож яах гээв! Тэрэнд даргын суудал ч
тэртэй тэргүй таарах биш.

Гонжоо: - Бас яагаав нөгөө ... хэн!


Эмгэн: - Цаад хэдэн үхэртээ гарч үз хөгшин минь! Худаг руу аваачихгүй бол шар ус ууж
үхэцгээх амьтад.

Гонжоо: - Би төв орно оо! Сонгогчидтой уулзалт болох юм гэсэн. Энэ муу араажав маань
ч дуугарахаа байчихлаа. Зай авчраад өгөх хүн ч алга. Төр улсын биш гэхэд тэнгэр хангайн
байдал сонсмоор байна шүү дээ...

Ийнхүү сумын төв рүү үд дундын үед мордсон өвгөн Гонжоо малын бэлчээр хэрийн
газар гэлдэрч шогшсоор олон давааны ам нийлсэн их жалгын гарамд тулж ирлээ. Олон жил
нутаглахад үзэх нь

байтугай сэтгэлд нь үл багтах шар усны их үер хашин цагаан, өвгөн Гонжоо хоёрыг байтугай
тэрэг техник ч мөлхөх орох аргагүй аймшигт нүргэлээнд тулж ирлээ.

Гонжоо: - Еэ харла базарваань! Юун төв орохтой манатай. Еэ хайрхаан! Энэ уул бэлийн
цас, энгэр цармын ус, гуу жалга, хөтөл толгодын хайлмаг, Елын аманд хунгарласан их хайлга
урсгалаараа нөмөрч байх шив. Ядарсан бидэнд бас галав юүлсэн юм шиг усаар хөмөрч байх
чинь...

Гонжоо өвгөн хэсэг уруудсанаа мориноосоо бууж, олон жилд ухагдаж гүнзгийрэн том
болтол хүнхийсэн хад асгат их гангын эрэг дээр тамхиа асааж бодлогошрон суулаа. Улаан
хоормогт эвхэгдэн өндөр газраас буусан үер салаа бүхэн замдаа өртсөн мод бут, хожуул дархи
олон арван жил тэсэн ганхсан өвгөн улиас хайлаасуудыг хэмх хамх сөхрүүлэн, их мөрний зүг
буцалсан юм шиг бужигнуулан оволзуулж байв.

Ус, цас, мөс урсгал нь хуртэл улаан хоормог болж дүүрэн хувилгаад хальж бялхсан галт
уулын хайлмаг гэмээр...

Энэ их хаялга үерээр зуданд үхсэн малын яс сэг, айл өрхүүдийн жалга сувагт хаягдсан
есөн шидийн хог новш өрсөлдөж уралдсан юм шиг өөр хоорондоо нүдэлцсээр дээр дор
оролцож уралдан тэмцэн уруудацгаана.

Гонжоо: - Энэ жилийн зудын үлдэгдэл ингэж өндерлөдөг байжээ, хөөрхий. Дахиад зуд
хэзээ ч ирэхгүй гэх биш дээ Цаг цагийн урсгал онд ондоо л байдаг. Дэвэргэн насандаа
мугуйдаар шатна гэдэг зууртаан хөглөрсөн хөөрхий энэ мод нэгэн цагт эргээд харахад бодол
ухаан нь төлөвшсөн хойноо эргээд харахад хорвоо хоосон ч юм шиг санагддаг аа... Ус хаашаа
ч урслаа гэсэн их мөрний давалгаанд ороод л алга болдог...

- Ээ хөөрхий, хөөрхий! Хараач тэр! Өөд болсон хүний гавал яс хүртэл амарч чадахгүй
зовж хөвж явна. Өөдтэй хүний гавал өгсөж байдаг гэсэн яриа бий! Урсаж байгаа юм бүхэн
уруудах буруудахын л шинжүү дээ ... Мөрөөдөж хүсээд урсгалд орлоо ч гэсэн өгсөх зогсох
тэнхээгүй л бол мөрөн гол гадаад далай хүртэл хөвдөг хөөсөнцөр хаа ч байдаггүй юмаа.

Тээж хамсан их усны хаялга тээр шаасан бүхнээ их жалгынхаа эрэг ирмэг өөд цацан
шидээд цэвэршиж оддог хойно ингэж сэрвэлзэж сарвалзаж хөвмөлүүд ч хаа явсан газартаа
хаягдаж түлхэгдэж л зовдог доо. За за би ч гэсэн алив? Нөгөөх мандаж явсан тэргүүний
тууварчин алга болсон. Багийн олонд тус хүргэж явсан санитар гуайг ч мэдэх хүн байхгүй ээ.
Төр, түмэндээ гэж мөлхсөөр яваад л үе тэнгийнхний насан хэвийлээ. За, за... зөнөг толгой
хүртэл гашилж гүйцлээ. Овоохойдоо очъё. Чавганцаа бараадъя. Буцахаас өөр яая гэхэв. Зуд
турхнаас болж зуу хүрэхгүй үлдсэн хэдэн толгой малаа бараадаж байгаад л нүд анихаас биш.
Ерөөсөө тэр хэрүүл оруул болсон сонгуульд ч би очиж чадахгүй нээ. Хамаг бие янгинаж хуян
шар ус шужигнаад судас шөрмөсөөр минь хүртэл шар усны үер шаагиж байх шив дээ
хөөрхий. Чавганц бид хоёрт саналын хайрцаг ирвэл ирнэ л биз, боливол болино л биз... За
болих ч гэж байхгүй л дээ. Ирэхээ л ирнэ. Төр түмэн нүдтэй, төрсөн бие хоёр нүдтэй юм
чинь бие биенээ харж л байгаа. Харин муу эмгэнээ би зад ятгаж байгаад нөгөө нэг малын
эмч хархүүг сонгоход бид хоёр саналаа өгнө өө. Хоёр санал баттай нэмэгдэнэ. Миний санасан
бүхэн тэр хархүүд ерөөл болог! Ээ-гэгээ-ёо-ёо-ёо!

Ийнхүү өвдгөө тулан өндөлзөж ууц нуруу, дал мөрөө базлан босоод Гонжоо гэрийнхээ зүг
морджээ...

...Шар усны үер шаагисаар л ...


ЖАМУХЫН ӨЧИЛ
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж эх
нутгийн ноён салхинаа гудайсан хялганын толгой гашуудалтайяа бөхөлзөнө. Тэр газрын
цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гунигт хагацлын тухай эмгэнэлт
түүхийг өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжингийн
ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө
хүргэгдэж ирэв. Богд эзэндээ халдсан боол иргэдийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл
цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн.

- Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь. Эгнэгт
нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн шүтэлцэн явтугай чи хэглээн өршөөлийг
үзүүлэв. Гэвч нас сүүдэр ид дундаа төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух
хариу өчсөн нь,:

- Өндөр их хаан суудалдаа заларч, өрлөг есөн жанжны чинь тоо бүрэн байхад би илүүдэх
бизээ анд минь. Чамд зай тавьж өгье.

Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан.
Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг
санаат эмийн үгэнд орж андгай тангарагаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт
улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун.

Тэнгэрт хос наран мандвал газар ган болж гал шатна. Монголд хоёр хаан байвал дажин
самуун тасрахгүй. Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн
дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлэгдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн
дор явахыг бас тэвчихгүй. Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан.
Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух ...

Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж


явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд
өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдгийг
гийгүүлэх сар бас нэгэн байг! Дэлхий газарт маань хаан бас нэгэн байг!...

Өсөх насандаа Ононы мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын
хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд хоёр их хаан хоёр
их баатар хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг
даяар монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргеөд би амиа тэвчье.
Олны санаа бүү хоёрдог! Өлмий өвдөг дор чинь өөрийгөө би ивж өгье хаан анд минь! Чиний
нэр уудам аугаа болог. Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол,
дөрвөн зүг найман зовхист миний алдар хожид үзэгдээгүйгээр дуурсах болно.

Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж нөгөө нь хагацъя.
Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя хаан анд минь!
Чи намайг өршөө! .. Өршөөхдөө цаазалж өршөө. Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдеө үхэж
нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлэгдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия!
Эзэнт улсын төлөе миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо
чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй ээ! Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж
чадахгүй.

Харь дайсан хатгалдахыг санаархвал монгол цэргийн тахир сэлмээр дэлхий дайдыг
нумлан хэмжигтүн! Дорно зүгт нар хаанаас манддагийг очиж үзэгтүн! Өрнө зүгт нар хаана
шингэдгийг хүрч мэдэгтүн!

Бас их төр эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл
болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар, урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл
цааз үл тойрохын хууль болог! Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь, өшөө хорсол
буцалсан хамгийн бэрх цагт ч Өэлүн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр
намайг алуулагтун! Үтэр түргэн тонилгогтун! Түүхийн хүрд саад тотгоргүй орчиг! гэвэй,

Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөж шадар хүмүүсээ дуудан зарлиг
болгов.

Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн
өчил гэрээсийг биелүүпж цус гаргалгүй үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийг минь
бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг хуяг дуулгы нь асаан
хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдгийг эр
хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч ч болдгийг түмэн үе санатугай! Ийнхүү айлдан эргэхэд
Чингис хааны ов товхон буурал суусан, армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав.

Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таашаалд нийцэв.

... Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүрэх нутгийн ноён салхи гунигтайхан
хэсүүлчилж нөхрийн тухай үгсийг хялганын бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.

1995 он
ДАЛХААГИЙН НОРОВ
Д.Норов 1951 онд Говь - Алтай аймгийн Бугат суманд төржээ. 1961 онд бага сургууль
төгсөөд хонь хариулж уурын зуухны галч хийж явсаар 1967 оноос АУДуС - д суралцан
дүүргээд Шарга, Тонхил сумдад ажиллаж, мөн АУДуС-даа багшилж байсан, 1983 онд МУИС-
ийг төгсөж, зургаан жил тус сургуулийн уран зохиолын танхимд багшилсан. 1990 оноос МЗЭ-
д ажиллаж байгаад 1995 оноос МҮТВ-д редактор болжээ .

Уран бүтээлийн ажлыг 1975 оноос эхэлж анхны өгүүллэгүүдээ хэвлүүснээс хойш
Д.Норов МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн шагнал хүртжээ Тэр "Өнийн цэнхэр уулс" 1983,
"Уулсынхны туужис" 1985, "Цэцгийн гурван сар" 1987, "Хөх сайрын чулуу" 1989, "Алтан
богдын шил" роман, I дэвтэр 1990, "Уулын хөх сүүдэр" роман 1990, 'Үхлийн тухай
өгүүллэгүүд" 1995, "Хөх туужис" 2001, "Үхэл хүлээх газар" 1999 "Хүйтэн цуст" 2000.
"Зүрхэнд шивнэсэн үг" кино 2001онд бүтээжээ. Мөн "Эцсийн тушаал" тележүжиг 1991,"Өгөө
аваа" / 1991/, "Их хатан'" /2000/, "Үнэ цэнэ" драмын жүжиг /1992/ бичжээ.
ХУЛЧГАР
Бороо шаагидаг, харин цас шаагин ордоггүй нь сонихон ч юм шиг. Сэмэрсэн хөвөнгийн
сэв шиг цас чимээ имээгүй эргэлдэн бууна. Гацуурын шилмүүсний ширхэг тоолон унаж,
торгон үзүүр дээр нь тогтоно. Их хөвчийн уужим суга цасны буданд хүүшлээд, ойн зах
бүүдийн бараантавч цаашлах тусам цайвар мананд живж, бараа алдан, өчүүхэн ч аниргүй
дүлий оргих нь газрын мухар гэмээр. Дээрээс саарал үүл нэвсийн дарж газар хеллөөд дороос
уул тайга, ургаа бүхэн өөд зүтгэн цайвалзаад цасан дунд хальтран бүдчин яваа хүнд дотор
давчдам уйтай бөглүү. Гагцхүү тэртээ дээр нэвсийн бараантах аж ахуйн бараа, хааяа
бүдэгхэн түжигнээд анир алдах тракторын дуун намайг чангаана.

Нойтон цасан дээр бүдрэх тоолонд элэглэх мэт гуагчин тонголзоод цас унаган нисэн
нөгөө модонд суун тосох хон хэрээ хааяа уйтгар сэргээх ажгуу. Тэр хар шувуу намайг дагаж
элдэвлэн хойно урд орж мод дамжсаар л явна.

- Хэрээ дагуулж очих юм болов уу? Эсвэл энэ амьтан намайг угтаж газарчилж яваа юмсан
уу? гэсэн таагүй бодол төрж байлаа. Гэвч яая гэхэв, хүсээгүй хань маань цээжинд хар сүүдрээ
унагаж, гэнэ алдан бодол хулжих агшинд дотор зарсхийтэл гуагчин зандарч дагасаар байв.

Оройтож унасан цас, бага нас, гэгээ гэрлийн тухай бодол буйлуулах гэв хар хэрээ тас
шавхуурдан зөвхөн намайг сана гэнэ. Энэ тушаалыг эрхгүй дагаж

- Энэ муу хэрээ нүдэнд дуртай амьтан даа. Гурван зуу наслахдаа хичнээн нүд иддэг бол?
Уйлж инээж уйтгарлаж хилэгнэн ертөнцийн гэрэл сүүдэр нүгэл буяныг нэвтэлсэн хар,
ногоон, хялар, сөлөр, сайхан, жигшим хичнээн олон нүдийг тоншоо бол? Нүдэнд хайртай
дуртайдаа тоншдог хэрэг үү, эсвэл үзэн ядахдаа тоншдог гэх үү? Эс бөгөөс нүд идэхийн тулд
амьдардаг уу? Гурван зуун жил амьдрахын тулд нүд иддэг үү? гэмээр ч юм уу? Уг ёс нь хүн л
гурван зуун жил наслууштай юм гэсхийсэн бодлоор өөрийгөө аргадав. Хар шувууны тухай хар
бодол төрөх юм даа. Гэтэл харь холоос гундаж гандсаар ирэх хавар эртийн шувуу тоонон
дээгүүр ганганан өнгөрөх шиг, хяруут талаар туулайн бүжин дэгдэх шиг, хонь хариулаад
ирэхэд ээж минь аяга дүүрэн өрөм ааруул өгөх шиг холын ойр, ойрын хол бодлууд зүрхийг
чангаана. Хар шувуунаас болж гэгээн бодол үе үе зулравч унаганы хүзүүнд алдсан уурганы
үзүүрээс шүүрэн шүүрэх мэт төдөлгүй барин татан, цасанд дарагдсан замын ховил даган
алхсаар байв...

... Уулсын дундах сумын төв хоёрхон бүл шувуутай нуур шиг эл хульхан, сургууль тарж,
эрчүүд голдуу хөдөөлөөд, гуравхан киног өнжөөд нэг ээлжлүүлэн гаргадаг улаан буланд төвд
үлдсэн улс нь үдшийн уйтгараа тайлдаг байж уу даа. Цаг элээхийн учир тийнхүү нэг киног
арав хорь дахин үздэг байсан юмсанжээ. Харин хүүхэд бидэнд тэр муу улаан булангийн босго
нь улсын хил, кино механикч нь дайсны талын харуулын цэрэг л гэсэн үг. Хил давах
хориотой.

Гэвч би тэр хилийг давж онцгой "даалгавар" биелүүлдэг байж билээ. Яг л тагнуулч гэсэн
үг. Булгамаа эгч надад зурвасаа атгуулаад,
- За дэгдчих, Цэвгээ ах нь улаан буланд байгаа, хүнд мэдэгдэв! гээд ул бутарсаар
хоцордогсон

- Замд хүн тааралдаад үзье гээсэй. Тэгвэл залгиж орхих юмсан. Булгамаа эгч юу гэх бол
хэмээн хөөрөн бодно.

Цэвгээ ах эмнэлэг дээрээ ажил багатай бол улаан буланд сууж байх. Ширэлдсэн буржгар
үстэй толгойгоо гилжийлгэн баян хуурын дээр хацраа наагаад улаан булангийн шороот булан
руу гөлрөн хөгжимдөж суухыг нь хараад баймаар. Дууныхаа айзамд тааруулан шал товшиход
өлмий дороос нь боссон өлөн хумхас цонхоор туссан нарны гэрэлд тоосрон үзэгдэнэ.

Сайхан монгол царайгий чинь

Хараад хараад ханамгүй

Саруул хар нүдийг чинь

Бодоод бодоод мартамгүй хэмээн дуулахад нь үл мэдэх нэгэн уйтгар мөрөөдөл зүрхийг
цаламдаад, зөн совингийн хүлээс хөл туших шиг болж, тэр л дууны айзам эгшиг, үг нугалаа
бүхэн нь айдас төрүүлэн, сэтгэл уяраан цээжинд унадаг байжээ. Хүн гэгч аугаа их гайхамшиг
ч юм шиг, эсвэл үл таагдах аймшгийн үүд мэт санагдан зүрх шимшрэхэд Булгамаа эгчийн
бяцхан зурвасыг улам чанга атгаж, өвдөг чичрүүлдэгсэн. Тэр зурвасыг улсын нууц мэт
санадаг байж дээ, хөөрхий. Задлаад уншвал ухаан хүрч, сэтгэл унах ямар үг байсан бол?
Харин Цэвгээ ах зөвхөн Булгамаа эгчийн тухай дуулж байна гэдгийг л мэддэг байлаа. Тэрхүү
харж ханашгүй бодож марташгүй сайхан — монгол бүсгүй нь Булгамаа эгч мөн хэмээн
санахад цээжинд баяр ургаж, баян хуурын үл мэдэг ларгиа аялгуу алдран замхарч, түүний
оронд толгой хаялан ганхалзсан сайхан халиун морь магнайлсан олон адуу шаагин ирээд ус
руу орж байгаа юм шиг дотно бодол орж ирдэгсэн.

Өтгөн хархан гэзэг чинь

Өнгөтэй болоод уртхан даа...

Цэвгээ ах цөхөртлөө дуулав уу даа гэмээр болж ихээр санаа алдаад хоёр гараар хөгжмөө
тохойлдон эрүүгээ тулаад бодлогоширно. Над руу огт харахгүй тул ирснээ мэдэгдэн чимээ
өгье гэвч зүрх хүрдэггүйсэн.

- Алив, өг дөө гэж дуулдахтай үгүйтэй хэлнэ. Би Булгамаа эгчийн өмнөөс хариу горилоод
хоосон буцаж буйдаа урам алдран гэлдэрсээр гадаа гарахад халуун нөөлөг салхи ханхийтэл
хацар хайран өнгөрч гүн хөх тэнгэрт том шар нар ээрүүлийн хүрд шиг эргэлдэнэ.

Цэвгээ ахын мөнөөх дуу холдох тусам улам тодрон хангинахад үнэхээр дуулж байна уу,
эсвэл би сэтгэлдээ хий юм сонсож байна уу гэдгийг тааж яддагсан.

Мөрөөдөл, баярын ая дангаар сэтгэлийг минь анх хөглөж, амьдрал харлах гэгч аугаа
ихийн өмнө бяцхан зүрх шимшрэхийг анх мэдрүүлсэн тэр л аялгуу насан туршид нэхэн
дагаж, цээжний гүнд тэр л хөг эгшгээрээ хангинан байх юм гэж яахин мэдэх билээ. Тэр бол
дууны бус амьдралын хөг эгшгийг анх сонссон минь байжээ гэдгийг одоо л ухаарч явна.

Гэвч төдөлгүй Цэвгээ ах худагт хаясан чулуу шиг алга болж чимээ тасарч билээ.

Булгамаа эгч заримдаа цуг гадаа унтъя гэж гуйх. Ээж нь дургүйцэхэд

- Борхүүтэй хамт унтана шүү дээ, ээж ээ гэж гуйж буй сонсогдоход би их л том эр болсон
шиг санагдан цээж тэлээд ирдэгсэн. Гэтэл мөнөөх том эр маань бутны ёроолд унтаад эхээсээ
хоцорсон хурга шиг амьтан байснаа сүүлд мэдэж билээ.

Нэгэн шөнө салхи хучлага ярж борооны ганц нэгхэн хүйтэн дусал нүцгэн биеийг
шавхуурдахад нойрмоглон сэрж, хөнжлөө татах зуур хоёр хүн шивэгнэсхийн ярихыг гэнэт
сонсоод нам болов.

- Уржигдар шөнө бас зүүдлээд. Миний аягаар дүүрэн чийгийн улаан байна, Би тэрнийг
сэрээгээр хатгаад л ам руугаа хийгээд байх юм. Яг аг ордогийн даваан дээр нөгөөх чинь
чармай нүцгэн хүүхэд болж хувираад

- Эмч ээ, намайг битгий залгиач гэж хашгирах юм. Тэгтэл би буцаагаад тавьж чадахгүй
байна. Дашийн хүүхэд тэр. Дуламын ганц охин ямар хөөрхөн амьтан байлаа даа. Би хичнээн
зовж зүдэрсэн гэж санана. Ийм муу юм үзэх гэж би эмч болсон юм уу гээд хоолой нь таг
болоход намайг ямар нэгэн үл үзэгдэх айдас нөмрөн авч хөнжил дотор шургах шиг болоё.
Оройтож мандсан тал саран үүлэн завсраар нэг цухасгээд далд орох эгшинд сэм өндийн
харвал Цэвгээ ах дэрээ тохойлдон өндийгөөд буруу харж Булгамаа эгчийн дээрээс тонгойжээ.
Булгамаа эгчийн цайвар гар Цэвгээ ахын мөрөн дээгүүр тавиастай үзэгдэв.

- Чи уйлж байна уу даа? гэх Булгамаа эгчийн дуу гарав.

- Би өөр яах юм бэ? Би тэвчишгүй нь. Дахиад л өвөл хавар дахиад л өвчин. Би яах юм бэ?
хэмээн Цэвгээ ах сааралтуулан хэлэв. Дуу нь зэвүүн уйланги сонсогдоно.

- Уйлаад байхдаа яадаг юм хэмээн Булгамаа эгч аргадан буй янзтай.

- Хайртай гэхдээ чамайг дагаж явахгүй.

- Цагаан улаан бурхан, ханиад томуу юм бүгд давхцаад сумаараа хавтгайрсан юмыг ганц чи
яах вэ дээ. Чадах ядахаараа оролдсоныг чинь хүн бүхэн мэднэ. Чи санаатай хүн алаагүй биз
дээ.

- Арай ч дээ, Булгамаа. Би хүн бүү хэл огтоно алах зүрх дутдаг хүн шүү.

Тэнгэр бараг битүү бүрхэж, хааяа үүлэн чанадын цахилгаан агшин зуур түнэр харанхуйг
сүлээд арилахад салхи дэгдэж, бороо шороо хоёр зэрэг ханхална. Алс уулын оройгоор тэнгэр
битүүхэн дуурьссаар чимээ намдахад Булгамаа эгч, Цэвгээ ах хоёрын яриа тодорно.

- Чи нөгөө шар Давагийн самганыг санаж байна уу?


- Тэр яасан юм?

- Сумын төвөөр нэг орь дуу тавьж чарлаад л...Арай ч дээ. Би тэгэхэд яаж байлаа даа...
Нээрэн тийм, тэр самганыг би ч бас санаж байв. Зээ нь эндчихлээ гэнэ гэж дуулахтай чацуу
эмгэн хашгирч бархирах нь сонсогдож билээ. Гарч харвал нүүрээ улаан нэлий болтол
самардчихсан, үс нь сэгсийж, нөмгөн дээл нь сэлбэгнэсэн эмгэн өгөр хожуул шиг хоёр хар
гараараа тэнгэр самардан унан тусан гүйж Цэвгээ эмчийн ханхай гэрийн гадаа ирээд шороо
самардан цацаж хий нулиман

- Яасан улаан хормойтой эмч гээч вэ? Миний зээгийн толгойг залгихын оронд өөрөө
тонилох нь яагаа вэ? Гэж чарлан байсансан. Ээж биднийг зандран гэрт хөөж оруулаад

- Зовсон зүдэрсэн амьтнаар элэг доог хийх гээ юу. Барагтайхан байгаарай гэж загнасан тул
цаашид юу болсныг мэдээгүй билээ. Харин орж гарсан улс тэр эмгэнийг лав галзуурсан байх
гэлцэж байв.

- Эмч ерөөсөө муу ёрын ажил. Дандаа муу юм үзнэ.

- Эмч шиг эмч бол л доо.

- Үгүй би тэгсэн ч чадахгүй. Эндээс энэ ажлаас зайлъя. Чи надтай явах уу үгүй юу? Эсвэл
надад хайргүй юм уу?

- Хайртай, гэхдээ чамайг дагаж явахгүй.

- Тэгвэл хайргүй л юм байна даа.

- Хөгшин эх эцэг, олон дүү нарыг надаас өөр хэн тэжээх вэ дээ. Чи мэдэж байгаа.

- Тэр ч тийм л дээ.

- Чамаас өөр хүнд үнсүүлээгүй би өдий хүрсэн шүү. Цэвгээ минь. Чам шиг өрөвч зөөлөн
явах нь эмч хүний зан. Чулуун дотортой, сэтгэл чангатай байх нь эр хүний зан биз. Чи эр ч
хүн, эмч ч хүн юм байгаа биз дээ? Би чамаасаа гуйж байна шүү дээ, хайрт минь. Аль юмнаас
шантарч явах юм бэ, чи. Ингээд байвал чамд хийж чадах ажил. нөхөрлөх нөхөр олдохгүй шүү.
Би чамдаа ээжийг чинь, эгчийг чинь орлоё. Тэгэх үү, хайрт минь? Тэгээд хоёулаа энд сайхан
амьдаръя. Тэгэх үү? Тайвширч үз дээ. би чамд дэндүү сайн шүү дээ. Чамгүй бол...

Тэдний дуу улам бүдгэрсээр хөнжилд нуугдав.

Тэр шөнөөс хойш би дахин зурвас зөөгөөгүй билээ. Булгамаа эгч, Цэвгээ ах хоёр хүмүүсээс
нуугдахаа больж, оровч гаравч хөтлөлцөн явдаг болов. Булгамаа эгчийн хэлснээр болж дээ
гэж би баярлаж явлаа.

Гэтэл хагас сарын дараа Цэвгээ ах аймаг орно гэж сумын шууданд сууж яваад эргэж
ирээгүй билээ.
Одоо санахад Булгамаа эгч мөн ч их нулимс. унагасан байх даа.

Шинэ эмч ирснийг сонсоод Булгамаа эгч чимээгүйхэн уйлаад

- Ядаж ганц захиа ч бичсэнгүй шүү. Зүрхгүй хүн юм даа гэж байсансан. Хаашаа ч явахгүй
гэж байсан Булгамаа багш бас л удалгүй алга болсныг бодоход Цэвгээгээ санаад тэвчиж
чадаагүй нь тэр биз ээ.

Гэвч Цэвгээ ахын дүр төрх, гуниг мөрөөдел, хайр уярал нэвтэрсэн ая дуу, зуны тэр
шөнийн шивнээ яриа, Булгамаа багшийн оч гэрэлтсэн ухаалаг харц сэтгэлд минь хуучин дуу
шиг хоногшин үлджээ. Өдгөө миний уярах хайрлах, дурсан санагалзах, хүсэн ээнэгшихийн эх
тэндээс ажгуу.

Одоо би Цэвгээ ахдаа очиж явна. Тэр цагаас хойш сар жилийн салхи хоринтоо эргэсэн ч
би мартсангүй явсаар саяхан санамсаргүй тааралдав. Цэвгээ ахын залуугийн сүр сүлд гундах
тийшээ хандаж үүдэн шүд нь цаг бусаар унасан ч гэсэн өндөр тахтай хром жийж, бужгар үсээ
баахан тавьсхийсэн нь зохисон хийгээд уйтгарт харц арилж онигордуу хар нүд нь гялбалзаад
хийморьтой ч мэт болжээ. Аргагүй ажил амьдралын дарамтаас гарч сэтгэл гийсэн хүний
өнгө зүстэй, бас ч үг олонтой алиа сэргэлэн байх шиг Тэр нь чухам юуных байв мэдсэнгүй.

Намайг нэр усаа хэлж урьдын явдлыг дурьдвал царай нь төв болж сүрхий харснаа

- Аа тийм билүү. Нээрэн...Би чамтай зоонд тааралдсан юм болов уу гэж бодоод гээд
тачигнатал инээв. Чингээд цааш эргэн холгүй хүлээж байсан харчуулд намайг заан

- Та нар хараач хөөе. Миний холбоочин. Иймхэн нусан жур байхад захиагий минь зөөж
байсан юм. Одоо тэгтэл.. догь байгаа биз гээд мөрийг минь дайвтал алгадан ганхуулснаа

- За холбоочин ахтайгаа явах уу? Бид нар жаахан хэмээгээд гүдгэр төвөнхөө подхийтэл
нясалж нүд ирмээд авав. Би завгүй учраа гаргах гэтэл

- Тийм үү. Тэгвэл ах нь явлаа. Нөхөд хүлээгээд байна гээд явахаар завдав. Би түр саатуулж
хаяг, утасны дугаар сэлтээ бичиж өгөх зуур хаана ажиллаж буйг нь асуувал

- Хотын хаяанд. Их сонин мал маллаж байгаа даа. Над дээр очвол ашигтай л байх. 3а би
явлаа хэмээгээд нөхдийнхөө хойноос хол хол алхлан одов.

Гэгээн дурдатгалаа сэргээн тавтай хэдэн үг сольж чадаагүй, ядаж

Булгамаа эгчийн тухай асууж, мэнд хүргүүлж амжаагүй дээ би их л гонсойж билээ. Хорин
жил сэтгэлдээ хамт амьдарч, хувь заяагий нь үе үе шүүрс алдан бодолхийлж, таамаглаж ядан
явсан нь буруу биш ээ. Гагцхүү тухтай уулзаж чадсангүйд л гомдоно. Басхүү Цэвгээ ах намайг
төдий л тоомсорлосонгүй магадгүй сэтгэлд нь миний тухай дурдатгал бараг үлдээгүй мэт
санагдсанаас тийнхүү гонсгор үлдсэн байж болох юм.

Сайхан монгол бүсгүй Булгамаа эгч минь ямаршуухан яваа бол? Хайртай хүнээ дагаад
жаргаа , болов уу, яагаа бол? Цэвгээ ахын тэр л дуу одоо сэтгэлд эгшиглэсээр байна.
Тэднийхээ тухай дахин сонсохгүй юм болов уу гэж сэтгэл гундасхийн явтал саяхан гэнэт
Цэвгээ ах утасдах нь тэр. Намайг мартаагүй байж.

- Борхүү ээ, хүрээд ир. Чамайг... сэтгүүлч зохиолч болсон гэж ах хүү нь сая л мэдлээ.
Манай энд ирж үз. Их сонин шүү. Бас ярих хөөрөх юм ч бий. Ах дээрээ ир. Уулзая л даа.
Чамд ч бас унацтай гээд надтай өдөр, тэр бүү хэл цаг товлон болзсон билээ.

Тэр өдөр нь өнөөдөр. Хоног хугацаа сунган болзсон тэр өдөр нь заавал цас ордог байна
шүү. Би замын унаанд дайгдан аж ахуйнханы сууринд буугаад алхаж яваа нь энэ. Мөнөөхөн
үслэг ан гэдгээ үржүүлдэг газар нь тэртээ дээр уулын сугад юм. Цэвгээ ах намайг тэнд
хүлээж байгаа. Арван хоёр цаг хашааны үүдэнд, манаачийн дэргэд уулзахаар тохирсон юм.

Цэвгээ ах миний гарыг өвдтөл атгаад духан дээр үнссэнээ

- Даарч ирэв үү? Ядаж, энэ нэг муу царцуу тэнгэр цасаар тургиад, цагаа мөн олов оо гээд
хи хи хи инээх нь хүүхэн хүн шиг санагдав.

- За ийшээ. Бригадын дарга чамайг...чамайг гэх юм уу, таныг гэх нь зөв юм уу, хүлээж
байгаа гээд албаны бололтой цагаан байшинд урив. Бригадын даргатай нилээд ярилцаж
суугаад "мал харыг" нь үзэхээр гарлаа. Булга гэдэг шөвөгдөх мэт ширтсэн оч шиг хар нүдтэй:
үсчиж дүүлсэн хөөрхөн амьтан юм. Бяцхан торон хайрцганд хавар төрөөд, намар хайрт
эзнийхээ гараар төрөл арилжиж зах малгай болон мөр толгой дээр залрах заяатай энэ амьтан
хоол горьдсон уу, амь горилсон уу бүлтийтэл ширтэн бараа тасартал харах юм. Нэг саравчинд
хэдэн зуугаараа ч байдаг юм бэ дээ. Тэндээс үндсэн сүргээ нөхөх заяатай цөөн хэд нь л амьд
үлдэж, дөрвөн цагтай хорвоогийн нар сарыг хэдэнтээ элээдэг бололтой. Хар үнэг ч ялгаа
алга. Тийнхүү даргын яриаг сонсон нүд тайлж явтал,

- Булгамаа хө сайн уу? Миний гарт үхэх үйлээ олоод хүрээд ирэв үү? Одоохон одоохон гэх
нэн баясгалантай дууч зэргэлдээх саравчин дороос цуурайтлаа. Таньдаг дуу мөөн.

Би тийшээ дөхөж очлоо. Эгнээ хайрцгуудын дундуур гарсан урт хонгилын нэг үзүүрт хэдэн
хүн бөөгнөрчээ. Бахиалын түрийг дотогш нугалж, хөвөнтэй бор хүрэм дээр суран бүс
бүсэлсэн дохигор эрийг би Цэвгээ ах гэж танилаа. Тэр, нэг гартаа амь тавин сарвалзаж нүд нь
бүлтрэм болсон тас хар булганы сүүлнээс дээр өргөн

- За болов уу. Булгамаа. Зугаалж ханаад нөгөө ертөнцөд очих чинь энэ дээ гэж чанга
хэлснээ шидэв. Чингээд дэргэдээ буй айсан эвгүйрхсэндээ царай цонхийж нүд нь гялалзсан
махлаг бор охиныг зандран

- Түргэлээч чи. юугаа гөлрөөв. Дараагийнхаа аваад ир. Ах нь хядаад өгье гэж байв.

Надаас зовж, яарсхийсэн даргын тохойноос би татаж бяцхан саатуулаад

- Аажуухан явъя гэж шивэгнэв. Дарга миний царай өөд гайхангуй харснаа алхаагаа саав.

Бид хоёр ард нь очоод зогслоо. Том бээлийтэй бор охин нэгэн булгыг хайрцгаас авч
элгэндээ тэврэн ирээд вандан дээр хөлөөр нь буулгатал Цэвгээ ах шилнээс нь шүүрэн авч
сэгсрэн хажуугаар нь унагаад

- Юундаа чичрээд байгаа юм, булга алж хоолоо олж идэх гэж л ирснээс хойш сурна шүү
хө гээд охин өөд харж ичээснээ

- За миний хөөрхөн Булгамаа, ахынхаа гарт үхэх болж дээ. Би чамд хайртай шүү гэж үглэх
зуур том тариур авч зүүг доош харуулан атгаад бяцхан далайснаа "хөв ба" хэмээн дуугараад
булганы цээж рүү шааж орхив. Хор шахахад булганы зурвас цагаан эрүүтэй бяцхан ам нь
ангасхийж, нүд нь томорч зовхи нь тэлэгдээд явчихлаа. Тэгснээ таталдаж эхлэв.

Цзвгээ тариураа авч тавин булгыг дахин өргөж нүдний нь буланд нулимс цайвалзсан
охинд харуулаад

- Миний дүү зүсэлж ав. Цагаан эрүүтэй байна шүү. Үүгээр өөртөө малгай хийлгэж
өмсөөрэй за юу? ха ха ха гээд шидлээ. Охин тэвчсэнгүй нүдээ даран цааш харав.

- Өө муу лүд. Бас их маяглах нь. Тэгвэл ах нь өөрөө ... Сүүлд нь авч үлдэх ёстойгий нь
алчихаж гэж гонгинов оо гэсээр амандаа дуу аялан нэгэн хайрцаг руу шуурхайлав. Буганы
нуруун дээрээс базан гаргаж ирээд эргэхдээ сая биднийг харж

- Өө хө, манай хоёр. Хараач хө булгыг чинь ингэж намнадаг юм шүү дээ гэж над руу
зангаад

- Май! Барьж бай! Би алаад орхие хэмээн охиныг гуд татан эргүүлэв. Дарга ямар нэг юм
хэлэх гэсэн боловч би саатуулан "явъя" хэмээн дохив. Дарга эргэн эргэн харж, ямар нэг юм
бодон дуугаа хураажээ.

- Булгамаа би чамд хайртай шүү. Чи ч надад хайртай. Чамайг алахаас би хулчийх юм уу.
Хядаад байна даа. Би эмч хүн шүү Май, ингээд үх гэх баясгаант дуун араас дагасаар байлаа.

- Энэ хүн эхнэртэй юу? гэж би даргаас асуулаа.

- Эхнэр хүүхэдтэй. Саяхан авчирсан юм гэнэ билээ. Урьд нь бас нэг хүүхэнтэй байснаа
хардаж сэрдэж зодсоор байгаад дүйнгэ өвчтэй болгочихсон юм гэсэн.Тэр нь хэдэн
хүүхэдтэйгээ хотод бий байх. Нас барсан ч юм уу, хэн мэдэхэв. Түүнийхээ төлөө ч шоронд
суусан байх гэж сэтгэл зэхий хэллээ.

- Тэр эхнэрийг нь хэн гэдэг юм бол?

- Мэдэхгүй шүү гээд дарга намайг харна.

- Булгамаа гэж байна уу? Даргын нүд их болов. Гэвч толгой сэгсрэв. Ерөөс мэдэхгүй
бололтой.

Бригадын дарга намайг унаатай газар дөхүүлж өгөхөөр цуг алхлаа.


Танил хэрээ маань чамайг үдэж цас унаган нисэн буун намайг бод гэж гуаглан шаардсаар
явна.

Цас улам их орж байна Цэвгээ ах надад өдөр цаг товлон өгсөн нь үүнийг үзүүлэх гэж
бодсон юмсанж. Тэднийхэн сүргээ нядалж байлаа.

1990
ХОНЗОН
Явган ширээн доор хэвтээд халз өмнөөс ширтэн байгаа хар нохойн, том хүрэн нүдийг
Чулуун сая л анзаарлаа. Үл цавчрах тэр нүд, нохойн нүд огт биш байлаа. Тэр нохой Чулууныг
гар, хөлөө хөдөлгөх төдийд хяламхийвч Дэмчигийг ширтээстэй, ер үл хөдлөх аж. Дэмчиг,
буйданд зэрэгцэн суусан гангар шаазан шиг хэврэг цагаан бүсгүйн санчигны үсийг илбэн
аргадах юмуу, булцгар цагаан гарыг барих, эсвэл ширээнээ өрсөн мэдээ сархдад хүрэх
тоолонд хар нохойн сэрвээний зогдор босож, уруул жавьж нь татваганан, сахал нь чичигнэнэ.
Гэвч архирч дуугарсангүй.

Нохой хааяа дээш үл мэдэг харц өргөхийг үзвэл Дэмчигийн чанх ард, хивс голлуулан
зүүж, урт цэнхэр хадаг дамнуулан тохсон, гуутай зургийг харах бололтой. Үс сахал, хөмсөг,
нүд нь хүртэл ширүүн догшин, эрс шийдэмгий төрхийг илтгэвч, жавьжиндаа тодруулсан үл
мэдэг инээвхийллээр эерүүлэхийг хичээсэн мэт үзэгдэх, талийгаачийн энэ хөргийг харах
бүрдээ нохойн нүдний аймшигт харц хачин зөөлрен тунарч, хүүхэн хараа нь томрон
бүүдийвч, агшны дараа цочих мэт сэртэсхийн, хүүхэн хараа нь зүүний сүвэгч төдий болтол
нарийсан, галаар цоргих мэт болж, Дэмчиг дээр гөлрөн тогтох ажгуу. Энэ бол нохойн нүд
биш, хүний нүд байлаа. Нохой ийм нүдтэй байдаггүй юм. Хоол горьдон эрхлэвч, гэрээ
харамлан дошгировч, хүн шиг харцтай байдаггүйг Чулуун сайн мэднэ. Зэрвэсхэн харц нь
тусах төдийд Чулууны нуруу хүйт оргин байлаа. Арга ядахдаа Чулуун бор бурамны хэлтэрхий
өгч, аргадаж үзэхэд сайтар шиншилснээ аваад өмнөө тавьчихав. Чингээд мөнөөх аймшигт
үзэн ядах харцаараа Дэмчигийг цоргих нь тэр. Чулуун Дэмчигийг өөр рүүгээ татаад

- Чи энэ нохойн нүдийг хараач! гэж шивэгнэхэд цаадах нь нэг сүрхий харснаа гар занган
ярвасхийв. Гэвч Чулуун "явъя аа!" гэж шивэгнэж амжив.

- Охин хүргэн хоёр маань ирж хань болдоггүй бол ч энэ ханхай байшинд тогтож суухын
арга алга байна шүү. Энэ муу нохой л оровч гаравч дэргэд байдаг юм. Чамайг ороод ирэх байх
гэж цөхөртлөө хүлээлээ, Одоо айх эмээх юмгүй болсон юм чинь, ирж байна биз дээ гэж
хүүхэн намуухан ярив.

- Ирэхээр ч барахгүй шүү гээд Дэмчиг зоригоор инээд алдсанаа бүсгүйн чийгт сормуусыг
эрхийгээр илбэн арчаад

- Үлий сахисан сар шиг, үхэхийг нь хүлээж байж дээ гэж чамайг зэвүүцэх болов уу
гэсэндээ л ирээгүй юм гэх Дэмчигийн үг энэ удаа харин үнэмшилтэй сонсогдов.

- Айхгүй юмнаасаа айж дээ, чи минь. Талийгаачийг байхад айгаагүй өдий хүрсэн ... гэтэл
Дэмчиг үгийг нь тасалж

- Тэр яахав найз аа. Одоо харин намайг хэзээ ч ирсэн хөөхгүй юм байгаа биз дээ гээд
гарыг нь илэв. Бүсгүй гашуун боловч тааламжит дурдатгалаа санан ялимгүй ичингүйрэн
духайснаа

- Чиний л дураар болдог шүү дээ гэж аяархан хэлэв.


- За тэгвэл болох нь тэр. Харин одоо энэ нохойг чинь бид аваад явъя. Хошуувч бий юу?
гэж Дэмчиг дуугарав.

- Яах гэж? хэмээн бүсгүй гайхав

- Өөртөө дасгая. Тэгэхгүй бол ... Чи нүдийг нь хар даа

- Нээрэн...ямар аймаар болчихоо вэ

- За түргэл...Хошуувчийг нь олж хий!

- Тэгээд би,..гэж бүсгүй тээнэгэлзэн, дорой дуугарвал

- Зүгээр, миний найз, нэг хоёр хоног тэвч! Бид хоёр эзэн, эрх хав хоёр болчихоод л ороод
ирнэ.Тэр бүү хэл улавч авчирч өгдөг болгоно

Тэр гурав үнсэлцээд салав. Дэмчиг хар нохойг тэвэрч, бүсгүй хооллох салхинд гаргахыг
зааварласаар доголон нулимстай хоцров.

Тэндээс Дэмчиг шууд гэртээ очсон боловч нохойг авсангүй. Төдөлгүй гонжгор хүүдийтэй
юмс авчирч арын суудал дээр, нохойн дэргэд шидээд жолооны ард суух зуур

- Ан хийнэ ээ хө. Шөнийн анч сайхан шүү гээд инээд алдав. Хүн зөөн мөнгө олохоо л хэлж
байна даа гэж Чулуун бодов. Бас хүнээр биш нохойгоор хань хийх нь ашигтай болохыг тооцож
дээ хэмээн бодол зэхийрч явав. Гэвч Дэмчиг зорчигч арвинтай хотын төв рүү бус, харин
хотын зах руу шууд давхихад баахан гайхаж бас арын суудал дээр яваа хар нохойн харц
ширгээж, оч хаялсан нүд урд толинд үе үе тусан, ар шил рүү хүйт даалгахыг мэдэрсээр явлаа.

Чингэж давхисаар хотоос гарч хэрмэл бүдэг харгуй дагасаар ойн захад хүрээд зогсоход
Чулуун гайхахын ихээр гайхавч асууж шалгаасангүй. Тэр бол ерөөс байхын бараа болж яваа
хүн. Асууж шалгаах ч дургүй юм. Басхүү нэгэн ер бус хүйтэн зөн совинд автчихаад, дуугарах
ч үгүй, хөдлөх ч үгүй, урд суудалд дөмбийж байв

Дэмчиг, хар нохой, гонжгор хүүдийтэй юм хоёрыг чирэн буулгаж, машиныхаа гэрэлд очив
Нэг үзтэл мөнөөх бяцхан нохойн хүзүүвчнээс төмөр утсаар оосорлон чирч байв. Уллан
цахдахад нь эргэж ирээд үсэртэл өшиглөв. Босч ирэхэд нь дахин нэг хийстэл өшиглөөд цасан
дундуур чирсээр гэрлийн гол тусгал дахь зулзаган гацуурын дэргэд очиж, нохойг уяв. Пудль
хэмээгч тэр өчүүхэн амьтан хавиргаа хэмхэртэл хэд өшиглүүлэхдээ ядаж ганц ганхийсэнгүй.

Уяулчихаад зогсож байхдаа хичнээн хөөрхөн харагдсан гэхэв. Арслан мэт босоо
өрөвлөгтэй цээж битүү зогдортой бас эрхийн чинээ модгор сүүлтэй, төө хирийн далбагар
чихтэй юм. Паацгар дөрвөн хөлөөрөө бат уллан, нааш эгц харан зогсоход хоёр нүднээс нь гал
дүрэлзэж байлаа. Уяанаас алдуурах гэж, хайр ивээл гуйж элдэв хоёр болсонгүй, таг зогсож
байлаа. Дэмчиг гонжгор уутнаас эвхдэг буу гарган угсарч, сумлаад, дэлгээтэй хаалган дээр
тальбан шагайснаа

- Хажуудаа нүдтэй новш чинь ... Уг нь тэр хоёр сүрхий нүдийг нь нэвт буудъя гэж бодсон
юм. Тэгвэл яг дунд нь ... хэмээн үглэн чичигнэв. Чулуун гэр эрэлхэг бяцхан амьтны үхлээ
хүлээн тайван зогсохыг харж байлаа. Буу тас хийхэд нохой татваганасхийснээ дөрвөн хөл нь
дөрвөн тийш сарвайн жийж, хилэнгийн гал дүрэлзсэн нүд нь аажмаар цогшин унтраад хөх
гэрэл гаргаснаа тэгээд таг болов. Дэмчиг том хутга барьсаар сандчин гүйж, төмөр утсыг
хутгаар хэрчих гэж оролдоод өөрийгээ шоолон инээд алдаж тас цавчжээ. Бас хуруун чинээ
сүүлийгнь цавчин авч, “хүн болж төр" гэж шившив бололтой хол шидэв. Чингээд цустай хутга
гар хоёроор цас малтан нохойг хийв. Дээрээс нь лонх бензин асгаж гал тавиад машиндаа ирж
суухад хамаг бие нь дагжин чичирч байлаа. Шил архины бөглөөг арай ядан онгойлгож амаар
нь хөнтрөхөд шүд шил хоёр харшин тачигнаж сонсогдоно. Тэгээд ихээр амьсгаа түрж, духны
хөлсийг арчихад

- Үзмээд чи юу гэж хэлнэ дээ? гэж эцэст Чулуун ам нээв.

- Очихгүй юм чинь гэж Дэмчиг хариупжээ.


ЧУЛУУН ДОМОГ
Шивээн толгой халиуран долгилох цэнхэр талын дунд ганц чулуун хүн чулуу шиг
бөртийн зогсоно. Тэр хүн, чулуу шиг өвгөрчээ. Далаараа бөгтийж, мөр нь бөөрөнхий болж,
зуувандуу нүд, бүргэд хөмсөг, нуман сахал, суман ооч нь ормын төдий үлджээ.

Басхүү толгой дээр нь бор болжморууд зэрэгцэн сууж, шулганалдан наадаж, сангас
"айлдан" талын хүрэн бүргэд тэртээ дээр элин хальж, хуран сарын хур угаан амаржуулж,
цэцгийн үнэр нэвчин цэнгүүлж, мөсөн сарын цас голыг нь тасартал жиндүүлж: урин хаврын
шувуудын дуун мянгантаа эрхшээж, уяхан намрын айргийн үнэрт салхин түмэнтээ илбэсэн
боловч энэ хүний болд зүрх догдлон шимшрэн цохилсон нь үгүй ээ. Басхүү илд мэс хангинан,
хуяг дуулга харшилдахын үед ч газар дэлбэрч тэнгэр ниргэх догшин тулаан нижигнэхийн цагт
ч ажирсан нь үгүй.

Гагцхүү арван гурван жарныг зогсож элээхдээ газар нутаг нь доргин донсолж, гарвал
нэгтэй түмэн нь гаслан зовохын цагт чимх чимхээр эмтэрч, төрөл нэгтэй түмэн нь төвширөн
амаржихын үед айрагт найрын уянга адуут талын эгшиглэнд ямх ямхаар хайлсаар ийн болсон
бөлгөө.

Шивээт талын их өвсөнд түүний чулуун тиг баахан бүдгэрчээ.

Чулуун хүнийг тэр тигээс бүү гараг гэсэн үү, эсвэл түүнээс дотогш хэн ч бүү халдаг
гэсэн юмсан уу, ямар ч атугай тэр хүн заасан буйрандаа бараг найман зуун жил зогсож, ариун
бузар, үнэн худал, эрхэм дордын заагийг ялган хүүрнэсээр иржээ.

Цагтаа тэр хүн байлаа. Хүндээ хан хүү байлаа. Цөс ихтийг цалгиулж, цус ихтийг
булгиулж, хаан эцгийн хулгийн туураар хөрстийг доргиулж, хатан эхийн сэтгэлээр хөмсөгтийг
уяруулсан баатар эр байлаа ...

... Өгэдэй хаан эцгийн орон бэлэн сууринд залраад "ямар эрдмээр хаан сууринд суув би?"
хэмээн тунгаахын цагт эртнээс монголын эцэг дээдсийг хорлосон хар хятадын жуйн нар нь
хятадын алтан хааны итгэлт янаг нөхөд билээ.

Хаан эцэг тэднээс эцэг өвгөдийн нэхэлийг нэхэн эс гүйцээсэн тул одоо бид тийн морилон,
алтан аргамжаа тасалдуулсны өшлийг өшиж, хяслыг хясвал ямар бол? хэмээн Цагаадай ахтай
зөвшилцөөд тэр нэгэн туулай жил хятад иргэнд морилон Зэвийг манлайд илгээв.

Хар хятадын цэргийг хиартал хядаж, Цавцаал боомтоор зад дайран их Хянганыг давж, хот
хүрээг эвдэн, балгадыг эзлэхийн цагт Өгэдэй гэнэт хөдөлж чадамгүй болон хошиж, дуугарч
чадамгүй болон ухаан талбихад хүрэв. Хаан суурин хэлтийж. алтан ургийн хөвгүүд
зөвлөлдөөд тэв тэнгэрийн залгамж, их хар бөө тэргүүтнээр бөөлүүлж, дээд тэнгэрээс
асуулгавал,

- Алтан хааныхны эртний хорлолын өсийг авч, хот балгадыг нь эвдэж эзэлж хормой
дорхийг нь хураан цуглуулсны төлөө тэнгэр эс хилэгнэв. Харин хар хятадууд хэзээний
адилаар далд сэтгэл агуулж, газар лусын онгон шүтээнээ зориудаар сандаачин догшруулаад,
гэм хорын үзүүрийг нь хаанд гүйлгэсэн байна хэмээн айлджээ.

- Хорыг сүүгээр тайлдаг бус уу? Хар хятадын хар хорыг яахин тайлна? Хүн болоод
хөрөнгө. хүнс болоод идээ, алт мөнгө, адгуус мал арвинаар золио болгон өргөвөл болох уу?
хэмээн дахин асуулгаваас,

- Газар дайдын тойгтныг бүгдээр сөгдүулж, толгойтныг бүхлээр бөхийлгөсөн их хааны ор


Өгэдэй бус уу. Хангарьдын амийг харцагаар золих билүу! Өршөөлт бурхан Халдуны оронд
өгөр муу довцгийг тайх билүү гэж Тэнгэр болгоов гэжээ. Хааны өвчин улам хүнд болов.
Урьдах золиог хар хятадын догшруулсан уул усны эзэд эс таалах нь зүй буй заа. Иймд хэрхэх
билээ? хэмээн голыг эзэлсэн хөвгүүд, өрлөг жанжид дахин хэлэлцээд "ойр төрлийн хүнээр
золио өгвөл ямар" хэмээн дахин айлтгуулав. Чингэтэл хаан гэнэтэд сэргэж, нүдээ нээн
ундаан нэхэж уугаад "Юу болов?" хэмээн асуув. Бөө нар дуртган айлтгав.

- Хотоо эвдүүлж, хүнээ хураалгасанд хар хятадууд хорсож, газар лусын хорлолыг танд
гүйлгэж хүнд өвчин хүргэжээ. Алт мөнгө, адал хогшлоор золио өгье гэхэд эс таашаан улам
хүндрүүлэв. Харин тэнгэрийн таалснаар ойр төрлийн хүнээр золио өгье гэхэд сая хорлолыг
хөнгөрүүлэв. Одоо яахыг эзний зарлиг мэднэ гэв. Өгэдэй хаан,

- Ойр төрлийнхнөөс миний дэргэд хэн байна? хэмээвээс Толуй

- Ах минь би байна гэж хариулжээ. Үүнд их хаантан дуугарсангүй.

Үүнд Толуй бас өчрүүн:

- Суут Чингис хаан эцэг минь дээр чинь ах нар, дор чинь дүү нар байтал хаан ах таныг агт
морь шиг сорьж, иргэн хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж. олон улсыг захирах дээд
үүргийг

даалгав. Намайг хаан ахын дэргэд байж мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв! гэсэн
билээ. Одоо хаан ах чамайг алдвал би хэний мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлэх вэ? хаан
ах муужирвал олон монгол улс өнчирч Хятад иргэн баясах болно Хаан ахын оронд би золио
больё гэв. Өгөдэй хаан баахан түдсэнээ хэлэв.

- Би чиний зулайг гишгэн төрсөн ах чинь боловч Бөртэ хатан ижий минь чи биднийг ав
адилхан ангир уургаараа амлуулан, аманд өртсөн хоолныхоо амттайгаар тэжээж, эгэмнээс
минь татаж эрийн цээнд хүргэж, хүзүүнээс минь татаж хүний зэрэгтэй болгосон билээ,

Хаан богд эцэг минь хар толгойгоо хайрлалгуй, халуун цусаа гамналгүй, гарын ханцуйг
дэрлэж, гадаад хормойгоо дэвсэж, шүлсний хөөсөөр ундаалж, шүдний махаар хооллон явж
хамаг улсыг байгуулаад зовж байгуулсан улс, зүдэж байгуулсан төрийг минь хамтдаа түшиж
яв! гэж захисан биш үү! Алтан хэвэл нэгтэй дүү чамайг би дорд ухаантны муу арганд
өртүүлж. хорт тамирын золио болгоод, хаан аав, хатан ээжийн тогтоож өгсөн ёсыг дагаж явна
гэж бодох уу? хэмээн арай ядан үгээ барав. Хааны зарлигийн хариуд Толуй ноён урагш
шамдан суудал бататгаад хааныг ятган айлтгав.
- Дэлхий дайдын дээд сууринд хүрсэн хаан ах минь эндвэл орчлон донсолж, олноор
үймрэхэд хүрэх вий. Босгосон төр байгуулсан улсын минь болд багана доргихгүй бат байваас
хамаг монгол ах дүүс хураасан олон таван өнге, есөн хэлийн харь улс бүгдээр гар газар, хөл
хөсөр суух бус уу. Үунийг бодож би ах таны төлөө бус дээд тэнгэрт ивээгдэж, дэлхий дайдыг
атгандаа авсан их эзнийхээ алтан төрийн төлөө амиа өгье. Тул загасны нурууг тунтарч явлаа
би. Миний бие үзэсгэлэн төгс учраас тэнгэрт тоогдох, язгуур дээд тул ёсонд нийцнэ. Бөө нар
бөөлж, золио хийхээ гүйцэтгэ! гэж зарлигдав. Өгөдэй хаан ухаан бүрэн байсан эсэхийг бүү
мэд, нүд аниастай хэвээр эс дуугарав. Бөө бөөлөн цамнаж хан хүү Толуйн зарлигийг тэнгэрт
таацуулж, газарт нийцүүлээд адислан шившсэн усыг алтан тагшинд хийж Толуйд уулгав. Хан
хүү Толуй шившлэгт ундааныг уугаад бяцхан сууснаа,

- Согтов би. Өнчин дүү нар ба бэлбэсэн бэрээ хүмүүжүүлэн асрахыг хаан ах мэдтүгэй! Ах
минь та бид багадаа тоглож өссөн дөрвөн мөнгөн аргайг надад егөөрэй. Тэр миний өмч
болог хэмээгээд гарч муужран одсон бөлгөө...

Шивээт талын халиурах евсөн дунд зогсох ганц чулуун хүний тоссон алган дээрх дөрвөн
өнгөтэй аргай арван жарны жаргал зовлонгийн нар хур хоёрт элтэрч дайлсаар бөөрөнхий
төдий болжээ.

Буурал түүхийн хуудсыг булш бунхнаас уншдаг ёсон бий. Гэвч хэн энэ хөшөө босгосныг
бас хэн ч үл мэдмү. Харин алтан төрийн чулуун хүнд хэн ч эс халдму. Хэн ч эс дайжму.
Гагцхүү учирсан хүн дөрөө мултлаж, толгой гудайлгана.

Тал нутгийн дунд чулуун хун зогсож, тэнгэрт бүргэд халина.


ГОТОВЫН НЯМАА
Готовын Нямаа нь 1942 онд Ховд аймгийн Буянт сумын нутагт төрсөн. Аймгийн төвийн 10
жилийн сургууль, Москва хотод М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг
дүүргэжээ.

Г.Нямаа "Шувууд тэнгэрт хонодоггүй" зэрэг яруу найргийн 4, "Хүүхдийн нүд" зэрэг
хүүхдийн зохиолын 4. "ӨВГӨН улиас" зэрэг өгүүллэгийн 3, “Цадиг хууч" роман бичжээ.
ДӨРВӨН НҮДТЭЙ ХАЛТАР ГӨЛӨГ
Энэ шөнө Жанчивын нойр бас л хүршгүй нь бололтой, Гадаа гудамжаар хурдлах машины
моторын хүнгэнээн, дугуйны чихрах чимээг дэмий л сонсон хэд хоног хэвтлээ. Зэргэлдээ
өрөөнд охин хүү хоёр нь ёстой атаархмаар сайхан нойрсож байна. Тэд хаа нэгхэн хөнжилдөө
хөдлөх нь хүртэл тодхон. Харин эр хүн гэсэндээ хүү хамар хоолой нь дуугаран хэсэгхэн
хүржигнэтэл хурхираад намжина. Охин дэндүү эрх танхи өссөн тул нойрондоо ааваа!
энийгээ хараач гэнэ. Бодвол ахтайгаа тоглоом булаалдсан уу, эсвэл идэх амттай юмаа
харамласан уу. Энэ хоёрын нэгээс гарцаагуй. Тэгтэл орцны төмөр хаалга хангир жингэр
дуугаран оройтсон нэгэн орон гэртээ ирж яваа нь илт. Түүний хүнд хөлеө шатны гишгүүр
дээр тавих нь асгадсан хөгшин атны тавхай аятай санжээ. Тэртээ дээшээ тэнгэр өөдөө
цуурайлан одохыг бодоход дээд давхрын наймаачдын нэг мөн. “Гахайгаа" мөрөн дээрээ
тавьчихаад мацаж байгаа нь энэ бололтой. Ная гарсан жинтийм ачааг нас залуу тулдаа л тэд
мөрлөж байгаа юм Түүнээс биш тавь гарсан Жанчив мэтэд таварцаглаж унах, амьсгаадах,
даахгүйн зовлон болно. Тэгтэл бүсгүй хүний адтай инээд шөнө дундын агаар цалгитал
цууриатлаа. Одоо л болж хамаагаа алдсанаас биш орон гэртээ тэгтэл оройтож ирэх монгол
бүсгүй огтоос байсангүй. Хэрвээ эр хүн байвал туүнээс луйварчин болж яваад ирэв үү.
Чиний хормой, хөл хоёрт чинь орсон хий юу, нэг л юм дуулгана даа гэж эх нь загнана. Харин
бүсгүй хүнийг юу гэх байсныг мэдэхгүй Юутай ч Улаанбаатарын урдуур тэнэж яваад ирэв үү
л гэхгүй нь мэдээж. Тэр цагт Улаанбаатар зоогийн газар ч гэж юу байлаа. Тэнэж явдаг бүсгүй
хүн ч гэж хаа байлаа.

Дахиад л часхийтэл инээлээ. Инээд муутай азгүй хүүхнээ дээ, янз нь. Одооны хүүхэд
олигтой монгол ёс заншил сурсангуй. Өмссөн хувцас шигээ эрлийз, хурлийз ёс сурталтай
болсон. Хүн байтугай нохойны ороо хүртэл алдагдасныг харахад энэ хорвоо мөн чиг их
өөрчлөгджээ. Зул сараар гөлөглөдөг ноход зун дэлэн хөхөө санжигнуулан шогшиж явдаг
болсныг харахад эвдэрч зөрчилдсөн, эгээрч мартагдсан юм олон. Гөлөг гэж бодсоноо үүр
шөнөөр дугхийхийн хооронд үйлтэй юм шиг зүүдэнд ордог өнөөх дөрвөн нүдтэй гөлөг
харагдах шиг болсонд бодохгүй байхыг хичээлээ. Жанчив өөр зүйлд бодол санаагаа
төвлөрүүлэх гээд чадсангүй. Өрөөл татанхай болсон шаахайн чинээ биетэй халтар гөлөг юу
юугүй өөдөөс нь дөрвөн мөчөө жайжилзуулан хөдлөхчөөн болсноо таталзан хажуу тийш унаж
дахин өндийлөө. Түүний гийнан гаслах дуун дэндүү өрөвдөлтэй зүрх зүсэгдэн сэтгэл өмрөөд
явчихна. Нөгөөх нялх амьтан толгой өндийлгөн дөнгөж нээсэн нүдээрээ Жанчивыг нэвт шувт
ширтэн ямар нэгэн энэрэл буян гуйж байх шиг ажээ. Тэгснээ модгор сүүлээ шарван эрхлэх,
энэлэх хосолсон дуугаар гасаллаа. Жанчивын хамаг бие зарсхийн ямар нэгэн зүйлийн төмер
хяхтнах аятай болсон нь дэндүү чийртэй байлаа. Түүний таван мэдрэхүйгээс одоо энэ бүхий
гурван мэдрэх нь л үлдлээ. Хэрвээ тэр гурван мэдрэхүйгээрээ мэдэрчих л юм бол орчлон
гаслангийн гаслан болох байв. Ашгүй тэгтэл зэргэлдээ өрөөнөөс охин нь - Аав аа! Та яаж
байна. Бие тань гайгүй биз дээ гэх нь сонсогдлоо. Энэ хооронд эхнэр нь ч гэрэл асаасан
байлаа. Жанчив өөрөө тэгж гөлөг шиг гийнасан ажээ. Тэр үүнийгээ мэдсэнгүй. Түүний
сэтгэл дотор өрөөл татанхай дөрвөн нүдтэй халтар гөлөг аль хэдийнэ шингэж орсон байлаа.

Өөрийнх нь чихэнд үргэлжид гийнан гаслаж байгааг тэр сонсдог боловч чихэнд нь бас энэ
өрөел татанхай гөлөг шингэж орсныг огтоос мэдэхгүй санжээ. Харин хаа нэгхэн
харагдчихаад нүд ирмэхийн зуур алга болдог тулд нүгэлгүй тэр гөлөг одоохондоо харцанд нь
орон гаран байв. Гучин жил ханилсан Тунсаа түуний дэргэд ирж өрөвдөнгүй хараад үг хэлж
чадалгүй дэмий л магнайг нь иллээ. Уг нь тэр Жанчивт чи өөрөе гөлөг шиг гаслан гийнаад
байна. Юун гөлөг дууриагаад байгаа юм бэ? Учраа хэлээч гэмээр байвч, элэгний өвчин газар
авсан түүнийг илүү үгээр зовоогоод яахав, давхар зовлонд унагахгүй гэж саналаа. Цаанаа нэг
л учиртай болоод Жанчив тэр гөлгийг дууриаж байгаа. Түүнээс биш учир холбогдолгуй бол
ухаан санаа нь одоохондоо саруулхан байгаа хүн хэрхэвч ингэхгүй гэж Тунсаа бодож суулаа.
“Чухам ямар учиртай нохойн гөлөг юм бол доо" л гэж тэр бодож байв. Нохой бол хүний
хамгийн ойр төрөл, тийм учраас үхэхэд нь сүүлийг нь тайрч нутаглуулдаг гэж хуучцуулын
хэлэхийг сонссоноос цаашихыг тэр мэдэхгүй. Юутай ч зовлон дээр зовлон болсон нэг гөлгөн
нохой байна. Тэр нь чухам хаана байгааг мэдэхгүй, эсвэл хойд төрөлдөө ... гэж бодсоноо арай
ч дээ нөхрийнхөө сүнсийг эргэж төрөхдөө нохой болохыг нь хэн хүсэх билээ гэж санаад
бушуухан өөр зүйл эргэцүүлэхээр оролдлоо. "Багад нь гөлөг айлгасан байж таарна. Хүүхэд
нохойн гөлөг хоёр хотон дотор паацганан тоглож явахыг хараагүй хэн байх билээ. Өмнө
хойноо оролцон өхөөрдмөөр ноололдон хэн хэнийхээ зугааг гаргадаг биз дээ. Түүнд айх,
айлгах юу ч байхгүй. Ертөнцийн гурван хөөрхөний хоёр нь биз дээ. Ер нь амьтны алгын
чинээн үрс адилхан суүн тэжээлтэй болохоор аймаар шүд соёо нь ургаагуй байдаг тул
багадаа гөлөгнөөс айсан гэдэг худлаа. Тэгэхээр яасан байх билээ...

Тунсаа ингэж бодож суулаа. Жанчив эхнэрийнхээ нүүр нүд, духны үрчлээ нугалааг харан
"Энэ маань өтлөх л гэж байна даа. Магнайд нь хэзээ ийм гүн үрчлээ байлаа. Нүднийх нь
зовхи бууж явна. Хацар эрүүнийх нь толигор арьсанд харагдахгүй байсан нугалаас тодорч
эхэлж шүү. Уг нь толиотой байвал байх л нас сан. Хэтэрхий хатуу амьдарч явсан гэж үү?
Тэгтлээ ч муу яваагүйсэн. Олон хүүхэд өсгөх гэж өөрийгөө өөд татах завгүй байсан билүү.
Үгүй ээ. Энэ хоёр хүүхэд ижийгээ нэг их зовоолгүй өсөж өндийсөн Тэгэхээр би гэдэг хүн л
магнайд нь үрчлээ нүүрэнд нь нугалаа гартал зовоож дээ. Өмсөж зүүхээр дутааж, өлсгөж
цангааж байгаагүй ч, сэтгэл санаагаар сэхлүүн явуулж чадсангүй дээ хөөрхийг. Тийм л болж
таарлаа. Бага залуудаа би орон гэртээ ирэлгүй олон шөнө нойргүй хонуулж явсан Харалдаа
байрны Сүнжидтэй далдуур учирч явлаа. Залуу сайхан насанд салаад суучихгүй хэрнээ ор тас
орхиж болохгүй нуудгайтай байв. Улаан цайм баригдчихаад нуүр улайхын оронд учиргүй
гөжиж тэр чинь юу юм бэ? гэхэд нь “уйдсан эр эм хоёрын хөндийрсөн зайг бөглөгч" гэж хэлж
билээ. Тийм тийм юмнаас эмгэн болох нас нь болоогүй ч эрт өтлөхөд хүрчээ" гэж бодохоор
гэмшээд гэмшээд баршгүй нэгэн их гэм зэм дээрээс нь аадрын бөөн хар үүл мэт нөмрөн буух
шиг боллоо.

Түүний сэтгэлд хуралдсан энэ гэмшлийг юугаар ч цагаатгаж, яагаад ч засаж залруулахын
аргагүй санж. Хайлсан мөнгө мэт бөмбөрөн байгаа харамсал одоо хэт оройтжээ, Тунсаагийн
санчигны хэдэн буурал үс л хор гаргасан сүү мэт санагдмагц Жанчив нүдээ бүрхээд ирсэн
нулимсаа барьж амжлаа. Тэгээд олон шөнө бодож хоносон гөлөгний тухай огт ярилгүй тас
нуусаар төөрөг, тавилангаараа болохоор шийдлээ. Хэрвээ тэр тухай хэлчихвэл хүү охин,
Тунсаа гурав газрын хаанаас ч болов олоод ирэх нь мэдээж тул бас нэг амьтныг зовоох нь
тодорхой байлаа. Тэгж бодоод Тунсааг унтаж амардаа бие гайгүй гэдгээ хэлэв. Өрөөний
гэрэл унтармагц өлөг хууч нь дийлсэн Жанчив өнөөх гелгөө дахин нягтлан бодлоо. Түүнийг
хорь дөнгөж гарч явахад хамар хашааны Даш өвгөн элэгний хүнд өвчин тусч гэдэс нь
хэнгэрэг болоод эмчилгээгүй гэгдэн эмнэлгээс гарч гэртээ хоногоо хүлээж байлаа. Тэгтэл
нэг еглөө мань өвгөн хуучцуулаас сонссоноо эцсийн найдлага болгон горьдлого таслахаар
шийджээ. Дөнгөж төрсөн нүдээ нээгээгүй гөлөг олж ир гэж хүүдээ зарлиг буулгав. Өдөр
хоногоо хүлээсэн эцгийнхээ эцсийн хүсэлтийг биелүүлэхээс өөр зүйл толгойд нь орсонгүй.
Тэгээд өнөө маргаашгүй гөлөглөх болсон халтар гичийг өөх махаар хуурсаар хашаандаа
оруулаад авчээ. Халтар гичий танихгүй айлын хашаанаас гарах гэсэн боловч хаалга үүд хаяа
хатавч нь зүү орохын ч зайгүй санжээ.

Тэгтэл хэвлийд нь хөдөлж хөөрцөглөдөг олон юмс юу юугүй төрөх төлөвтэй болмогц нь
түлээний пингийн нэгэн булан дахь новш ноорхой дээр хэвтэр засч авлаа гэнэ. Тэнгэр газар
дайвалзан хамаг биеийн тамир хайчсаныг мэдэхгүй болтол хүчтэй өвдсөнөө эхний гөлөг,
түүний дараа, дараагийн гэсээр хэдэн ч гөлөг цувж төрснийг гичий мэдсэнгүй. Ёстой юм
ёсоороо болж амьтсын гийнах чимээ сонсоод яах ч аргагүй хэвтэр сэлгэн цавь цуухандаа
наалдуулжээ. Энэ хооронд Даш өвгөний хүү сүйхээчлэн нүдээ нээгээгүй нялх нойтон
амьтныг авч ирсэнд евгөн цэрийсэн гэдэс, элгэн дээрээ тавиад нөмөрсен дээлээрээ хучжээ.
Хичнээн ч хугацаа өнгөрснийг бүү мэд сахиж суусан хүмүүс сайтар ажин юу болох хийгээд
ямар үр дүнд хүрэхийг хүлээгээд л суужээ. Тэгтэл нялх амьтан өвгөний элгэн тус газраас
өнхрөн ойчжээ, Анхандаа амьтай байгаа эсэхийг мэдэхгүй мэл гайхаж суусан хүмүүс
татвалзан өндийх аядахыг хараад ширтээд л байж. Тэг тэгсээр нялх амьтан цагираглан хэсэг
хэвтсэнээ хөхөө эрэх аядан хүзүү толгойгоо нэг л эвгүйхэн хөдөлгөжээ. Нүдээ нээгээгүй
гөлөг өвгөний өвчин хуучийн хамаг хорыг нялх биендээ сорон авч өөрөө өрөөл татанхай
болсныг хэн ч гадарласангүй өнгөрчээ. Хожим хоол эрэн гийнаад байхаар нь авч ирээд эхийг
нь бараадуулан орхижээ. Өвгөн өндийхтэй болж өнөөх хэнгэрэг болсон гэдэс нь татагдаж
элэг хавийн хамаг зовиур шаналал хурууны өндөгнөөс өргөс авсан мэт арилсан байлаа. Өнөө
муу гөлөг цувж төрсөн бусдыгаа бараадан хөдлөх аядавч хоёр тийшээ ээлжлэн татаж унадаг
хуучтай болжээ. Цувж төрсөн бусад гөлөг хоног хоногоор боргошин паацганаж гүйхтэйгээ
болоод байхад өвгөний өвчин хуучийг авсан гөлөг өдөр хоногоор улам л татвалзан унаж
тусдаг болжээ.

Өвгөн хэвтрээс босч гэрээс өөрөе гарч морь харахтайгаа болоод байлаа. Өвчин засал
авсанд үхэх нь гэж сахиж байсан хүмүүс энэ учиртай арга чаргын ид шидийг биширч байлаа.
Нэг мэдэхэд өвгөн Даш хоол унданд орж биеийн тэнхэл нь сайжран сайжирсаар эрүүл хүн
болжээ. Үйл лайгий нь өчүүхэн биендээ шингээж авсан нялх амьтан нэг өглөө мажийсан
байлаа. Энэ явдлаас хойш хэд хоноод эрүүл болсон өвгөн Даш орчлонг бас орхижээ.
Хуучцуулын үгээр бол өөрийн биеийн өвчин хууч, үйл лайгаа үүрүүлсэн тэр нялх амьтныг
нүд анин анитал нь тэжээн асрах учиртай санж. Тэгсэн бол энэ нялх амьтан амиараа амийг
нь авардагаараа аврах байжээ. Энэ бүхнийг эргэцүүлэн хэвтсэн Жанчивт хөөрхий нялх гөлөг
үзэгдэх шиг болж өрөөлийн өвчнөөр биеэ хордуулсан нь буян болж өвгөн харин нүгэл
үйлдсэнийг зэвүүцэж байлаа. Жин өвлийн жавар мэт энэ зэвүүцлээсээ болоод жихүуцсэн
бие нь агдас хийв. Тэгээд харанхуй дотроос элсний ширхэг мэт ганц бүгээн юмыг олж харлаа.
Тэр нь үйлийн үр, лай ланчиг, өвчин шаналалаа өөрөө биеэрээ эдэлж дуусахаар шийдсэн
нигүүлсэл, эр зориг байлаа. Ингэхийн сацуу эцсийн амьсгал тасран тасартал үзэгдсээр
байгаа нөгөөх дөрвөн нүдтэй халтар гөлөгнөөсөе өөрөө Жанчив уяа нь алдуурсан мэт цагаан
зураас татуулсаар амьд амьтан хүршгүй алсын холд одлоо Тэгж энэ орчлонд цоо эрүүл цор
ганц халтар гөлөг үлдэн хоцорлоо.
ЦАГААН ХЭРЭЭ
Даш хана руу харан хэвтэж байлаа. Ойрноос түүнийг тойрон бүсэлдэг болсон нөгөө хэд
дахиад л тодров. Дөрвөн зүг найман зовхисоос алхам алхмаар ойртох тэр этгээдүүд улаа
цайм нүүр тулж ирээд ноцолдож нүдэлдэхгүй ч гэлээ, нүд нүүргүй нулимахгүй ч гэлээ, нүгэл
хилэнц дуудан хараал тавихгүй ч гэлээ цаанаа л нэг зэвүүн. Тэд зүг зүгээс нэгэн зэрэг алхаа
нийлүүлэн бүслэлтээ улам хумихыг бодоход хэн нэг нь тэднийг захиран залж байх мэт. Хэн
билээ гэж бодохоор яг тэр гээд оноох хүнгуй мөртлөө бас хар буухаар этгээд байхгүй ч юм
шиг, байгаа ч юм шиг ажээ. Яахаараа ийм хачин үзэгдэл байн байн үзэгдэж харагдаад,
зүүдэнд орж ирдэг болсныг Даш гайхшаа бартал бодсоор байлаа. Одоо бүсэлсэн бүлэг
этгээдүүд хорин таван алхмын хэртэй ойртжээ Эгц өөдөөс ирмэх ч үгүй ширтээд байгаа энэ
этгээд инээх аядсанаа зэвүүцэх мэт болж шазуураа зуув. "Ямар өш хонзон бидний хооронд
байдаг билээ? Яахаараа гэм зэмгүй хүнийг өдөр ч шөнийн бор хоногт ч салалгүй дагаж,
хэвтвэл бүсэлж, алхвал араас дагацгааж, зогсвол зог тусаж байдаг байна аа? Тэдний хувьд би
ямар нүгэл хийсэн билээ?

Хэдийнээ, аль насандаа эд нарт ингэтлээ бүслэгдэж, тэгтлээ тэрслүүд болохоор муу явдал
үйлдсэн бэ? гэж бодохоороо ухаан санаанд ургаад ирэхээр зүйл огтхон ч байсангүй, "Тэгээд
яагаад намайг ингэтлээ тойрон бүсэлж, толгой өндийвөл зэрэг өндөлздөг билээ. Хэнд нь би
хэврэг загнаж, эр хүний мөс чанарыг эрэг шиг нураасан байх билээ. Бид ер нь улаан
нүүрээрээ уулзаж учирч явсан гэж үү? Хэрвээ уулзаж байсан гэмээ нь хаана, юуны тулд
билээ? Хэрвээ учирч байсан бол юун дээр маргалдаж, яс булаалдсан нохой шиг биенээ нэг
нүдээр үзэхгүй болсон байх вэ? Ингэхэд би хэнтэй, хаана хэрэлдэж, хэдэр зан гарган биенээ
эргэж харахааргүй болсон байх билээ. Эд хэн бэ?" гэж тэр бодож хэвтлээ. Түүний эргэн
тойронд нийтдээ арван хоёр хүн бүслээд зогсож байлаа. Үүр шөнийн сүүтэгнэсэн бараа нь,
тэдний царай зүс, өмссөн зүүсэн нь сайн ялгагдахгүй байснаа сая дахин сайтар болгоож
харвал цөм тов тодорхой болов.

Эгц өөдөөс ирж байгаа тэр этгээд машиндсан тачирхан ширүүн үстэй. Хурц жартгай
нүднийх нь харцнаас ямар нэгэн уур хилэнгийн улаан дөл бутрах шиг болж байв. Түүний
шанаан тус газар дахь гүн сорви нүд харцтай нь нийлэхээрээ догшин ширүүн авир
араншингийн нь улам ч эгцэлж харахын эцэсгүй сүрдмээр тод болгожээ. Хэдэн жил гянданд
сууж хэдрэг болтлоо турсан түүний цав цагаан сармигар чих нэвт гэрэлтэх ажээ. Тэгтлээ
нимгэрэн сиймийсэн дэлдгэр чихийг шанааны нь шонтойтлоо тодорсон ястай нь харьцуулан
харахад яавч таатай сэтгэгдэл терөхгүй нь магадтай. Эх газар ил гарсан улиасны үндэс мэт
судас шөрмөс нь гүрийсэн хатингар гар хуруу, хумсны нь яс мэт өнгө сэлт нь юутай ч өөдтэй
юманд хүрээгүй, өөрийг нь харин ч хэрэгт хөтөлж, хэмжээт насыг нь багалзуурдах болсон
гэлтэй. Түүний шатан хөлийн шалдар бульдар алхаа нь дор хаяад угласан гутлаа тэсгээдэггүй
урж халзлах, ханзалж хазайлгахын үүдэнд заяасан гэмээр. Мөрнийх нь хэдэн хэрзгэр хэлхээ
яс нэвт мэдрэгдэх цагаан нөмрөг, цонхигор, өлөн цагаан царайнд нь бүр ч нэмэр болж
сүүмгэр дээр нь бүр ч сүүмгэр харагдахаар болгожээ. Харин гартаа гавтай, хоёр хажуудаа
бүрэн зэвсэглэсэн хуягтай, хойноосоо хоёр гурван хүн дагуулсаар хонгилын барагшин шал
дээгүүр хатуу ултай гутлаар хэргээр дэвсэх мэт алхан орж ирээд тэрүүхэн өмнө адраас дуссан
тохмын чинээхэн тогтоол усыг туучаад гаралгүй тойрон өнгөрсөн нь санаанд гэнэт орж
ирлээ. Гүзээ болтол нь норголоо ч маргааш өглөө дахиад өмсөхгүй гэдгээ тэр мэдээгүй юм
уу, эсвэл цаазаар авах ялыг өршөөл үзүүлж өөрчилж магадгүй гэсэн горьдлого нь тасраагүй
дээ тэр үу, тогтоол усыг тэгж тойрч гарсан нь одоо бодоход амьд явахын хүсэл алуурчин гэлээ
ч алагхан зүрх сэтгэлд нь асаатай зул мэт гэрэлтэж байж дээ.

Гэтэл хэдхэн хормын дараа арваадхан алхмын далдаас дарь хүхрийн шатанги унэртэй хөх
утаа хаяглах буун дууг нэгэнтээ тасхийлгэх долоовор хуруу чухам хэнийх болохыг мэдэх ч
үгүй, мэдэгдэх ёс ч үгүй гэдгийг энэ этгээд гадарлахгүй нь яалт ч үгүй үнэн Цаазаар авах
ялыг гуйцэтгэгчид цагийн цагт нууц байсан бөгөөд одоо бол бүр ч далдаас дагзнаас нь, эргэж
харахын завдал өгөлгүй ёсоор болгодог юм чинь.

"Тийм байтал энэ этгээд яахаараа амар заяа үзүүлэхгүй сүүдэр мэт дагаад байна вэ?
Түүний хувьд би цагаан хэрээ" юмсан. Алах гэж би алаагүй, шүүхийн шийдвэр биелүүлэх л
гэж би гох дарсан. Гох дарсан хүн нь яг намайг гэж тэд яаж мэддэг билээ. Мэдээгүй бол юу
гэж намайг тойрч бүслэх юм бэ гэж бодсоор Даш хэвтэж байв.

Одоо бүсэлсэн бүлэг этгээдүүд хорин алхмын зайтай ойртож иржээ. Дашийн чанх ар
дагзнаас нь ойртож яваа тэр этгээд үүдэн шүдгүй улаан буйлаа цухалзуулан зууж, үе бүхэн нь
булгарч бэртэнги сууснаас болоод яагаа ч үгүй залуугаараа мойног болсон ясан хэдрэг шиг
хурууных нь сарвалзан хөдлөх шиг болохыг харахаар зүрх базлахаар зүтгэж байх мэт санжээ.
Туүний энд тэндээ халзарсан цагаан толботой, тачирхан үстэй ойлон толгой биендээ дэндүү
жижигхэн агаад хон хэрээнийх мэт өлөн жонигор нүдний аливаад шунаг, элдвийг эрж
бэдэрсэн хүйтэн, гүйлгэнэсэн харц яг Даш руу таг гөлөрчээ. Духан дээрх гүн жалга мэт
хялцархайтан аньсан сорви нь эгцлэн харахад далиу ч гэмээр тийм алсуураа суурьтай ажээ.
Өтгөн хар хөмсөг үргэлжид зангидсан мэт сүртэй мөртлөө жонигор нүдэнд нь огт
зохисонгүй. Энэ этгээд хонгилоор уйлаан дуулиан болж орж ирснээ яг өмнөх хаалга цонхгүй
хана туурганд тулмагцаа

- Яах гэж байгаа юм бэ? гэж харгалзагч, хуягуудаас хэдэнтээ царайчлах мэт асуулаа.
Тэгээд хэрэг явдлыг мэдэрч шийдэв бололтой хэсэг дуугүй байснаа:

- Би ч яахав дүүрсэн хүн. Ээж минь яах бол ... гэхийн сацуу гох дарснаа Даш санав. Буун
дуу тасхийн намжмагц "Нээрэн л төрүүлсэн эх нь энэ ялтны хойноос ясаа үйртэл золж
байснаа ёсоор болгон цаазаар авахуулсныг сонсмогц нэг хэсэгтээ дэн дунхан ухаан санаатай
явна даа хөөрхий" гэж өрөвдсөнөө тод санав. Туүнийг оршуулахаар болж өврийг нь уудлахад
нямбайлан эвхсэн захидал гарч иржээ. Тэр захидалд "Ижий минь би гэдэг дүүрсэн толгой
таныгаа шар махтай тань хатааж гүйцлээ. Одоо удахгүй цаазаар авахуулж ээж таныхаа ил
дуслах нулимсыг дуусгаж сэтгэлдээ далд уйлуулах болгоно. Эцсийн амьсгалаа хураатлаа та
ичгүүртэй алан хядагч гэгдэж явсан хүүгээ хүнд хэлэлгүй өрөвдөж үгүйлсээр насаараа зовж
яваад нүд аних байх даа. Таны эдлэх зовлонг одоо би биеэрээ мэдрэх шиг боллоо. Төрүүлсэн
эхдээ түмэн зовлон эдлүүлсэн үр намайгаа өршөөгөөрэй. Хэрвээ хойт насандаа хүн болж
төрвөл хорвоо дээр ижийгээ л яасан ч зовоохгүй. Таны түрүүнд орж, сэтгэлийн тамд
унагасан хүү чинь орон шоронд орж олны нүдний булай болсон ч төрүүлсэн хүүгээ та хар зөн
совингоороо харуусан гашуудах тэр өдөр ойрхон боллоо. Энэ миний эцсийн захидал байх аа.
Ээж минь сэтгэлээ чанга барьж надад маш хатуу өширч яваарай. Тэгвэл таны сэтгэлийн тань
зовлонг нимгэлэх буй заа. Хөлийг тань хучиж хүйтэн цайг тань халааж өгч чадсангүй. Аяга
шел уулгаж амсхийхийн зуурт ч өчүүхэн жаргал эдлүүлж чадсангүй. Ангир уургийг тань
шүүдрийн дуслын төдийхнөөр ч хариулсангүй. Хөлд орон босч өвдгөө шалбалчихаад өвчин
шархираагаа үлээлгэн байж намжаасны тань ч чинээ асарч амжсангүй. Улаан бурхан тусч
уйлагнан бүлээрэхэд минь өлөн элэгний усаа уулгаж өндийлгөсний тань дайтай өргөж
явсангүй. Бор шөлтэй хоолыг халуун байлгах гэж богштол гал дээрээ тавьж шөнө дөл
тасартал хажуулахгүй хүлээж суусны тань дайны тус дэм өгч чадсангүй. Энхрий хүүгээ
эзгүйд, амарч нойрсдог орон дээр минь алх тавьж хонуулдгийн тань хэрийн арга ухаан
гаргаж асарч тэтгэж чадсангүйг ээж минь өршөөгөөрэй. Өршөө. Бүтэлгүй үр төрүүлсэнийхээ
төлөө эдэлсэн, бүхий л бие сэтгэлийн зовлонгоо хүнтэй хуваалцаж сэтгэлээ онгойлголгүй
дотроо хадгалан харанхуйн дунд харлаж явсан таныгаа би яана даа" гэж тэр захидал бичсэн
байж билээ. Харин ижийд нь явуулаагүй шиг санагдмагц Даш өөрөө цаазаар авахуулагчийн
өмнө, цал буурал эхийнх нь өмнө ямаршуухан ялт хэрэг хийснээ хуваалцах нөхөдтэйгээ эргэж
ярихаар шийдэж хэвтэв. Гэмшивч барагдашгүй гэм буруу гэж байдаг нь энэ мөн байлаа. Тийн
бодож хэвттэл тойрч бүсэлсэн этгээдүүд арван таван алхам ойртож ирсэн байлаа.

Дашийн баруун талаас банхайсан том дөшин толгойтой, загасных мэт хөдөлгөөнгүй
бүлтгэр нүдтэй, оочны нь хэдэн ямаан сахал ороолтны тамхины утаанд шаргал өнгөтэй
болсон дөч гаран насны өл халзан эр дөтөлж явна. Тэр этгээд барагшин шалтай хонгилоор
бардсан мэт эрдүүхэн алхсаар орж ирээд яг хана тулаад ирмэгц зог тусч дагалдаж ирсэн хуяг
бусад хүмүүст хандав уу эсвэл их далд умгар цонхоор буу чиглүүлсэн гох дарах гэж байгаа
шийдвэр хэрэгжүүлэгчийг мэдээд түүнд хэлэв үү бүү мэд:

- Юугий нь хүлээгээд байгаа юм, түргэлээч гэж эрс хатуу шаардаад тэргүүнээ бөхийлгөх
агшинд гох дармагц үхэтхийн унасныг Даш санаж байлаа. Хүн шийдэхээрээ үхэхээсээ
айдаггүй, харин ч түргэн амьсгал хураахыг хүсэхдээ уурсан шаардаж өнгөрөгч мөч бүрийг
тэсч ядан бардаг бололтойг ойлгож авчээ. Хэзээ тонилгохыг хүлээх мөч бүхэн түүнд үхэхээс ч
хзцүү шийтгэл юмсанжээ. Хашир эр хаш чулуун хөөргөө тас атгаад хараатайгаа амьсгал
хураасан байсныг эмч үзээд нүдийг нь аниулж билээ.

Дашийн зүүн талаас маргааш өглөө шүдээ сойздон угаах юм шиг санаж шүдний оо, сойз,
саван алчуур тэргүүтнээ авч ирсэн нөгөөх этгээд арван алхмын зайтай дөхөж иржээ. Тэр
этгээд яагаад ч юм, өөрт өршөөл үзүүлээд өөр газар хорих ял оноосон гэж бодсон бололтой.
Хоёр хуяг хажууд нь дагаж, хэдэн хүн хойноос нь явааг тэр эр нэг нь хүлээлгэн өгч нөгөө нь
хүлээж авч байна гэж бодоогүй байлтай. Тэгтэл хэрэг бишдэв гэдгийг мэдмэгцээ нүд нь
улаан цагаанаараа эргэлдэн айсан, гайхсан, балмагдсан, бачимдсан нь зэрэгцэн ухаан санаа
нь орон гаран болж уйлъя гэвч нулимс дусахгүй, орь дуу тавъя гэхнээ хоолой нь хатсан
байлаа. Нүүр гарынхаа алчуурт боосон оо сойз, савангаа алдаж унаган адар тийш хэсэг өлийн
ширтсэнээ дээрээс дэм үзүүлэх юу ч байхгүй, дэргэдээс хэн ч тус болохгүй, доороос харж
хандах халуун амьсгаатай амьтан гарахгүйг мэдэрч өөрөө гэнэтхэн,

- Буудаад өгөөч, буудаач! гэж арай чамай хашгирлаа Түүний сааралтсан хоолойг хонгилын
цементэн хана буудаад, буудаад гэж давтан...өөч гэж цуурай хадаан дуусгав. Хүйтэн сэрүүнд
давхарладаг байсан хөвөнтэй хүрмээ тэр марталгүй авч гараад энд өвдгөн дороо унагаан
гулдайсан байлаа. Хийсэн хэрэг нь хэтэрхий харгис балмад танхай гэдгээ умартан өршөөл
үзүүлнэ чинээ бодож явсаар цаазлах өдөр тулаад ирэхээр царай нь, цусгүй мэт зэвхийрч
цайн, нүднийх нь харц улам ч хурц тод гялалзан гялтганах шиг болдог нь жам бололтой. Ямар
нэгэн үг хэлэх гэсэн боловч чадаагүй ам нь ангайн нүд анисан байлаа. Хэнд юу гэж хэлэх
гэснийг таахад бэрхтэй ч хэлээгүй орхисон санаа нь сүнстэйгээ цуг тэртээ дээшээ одоо
байлгүй.

Дашийг тойрон бүсэлсэн нөгөөх этгээдүүд наймхан алхмын зайтай ойртоод иржээ.
Түүний баруун урдаас балчирхан биетэй залуу хар хүү хөмхийгөө зуусаар дөхөж явна. Тэр
этгээд цаазлуулахын өмнө цангинатал уйлан энд байгаа хэдэн хүн шийдчих юм шиг амь гуйж
байлаа.

- Ахиад би хүн алж хүрээ талахгүй, амийг минь ершөөчих. Насан туршдаа ачийг тань
санаж явна. Хөл хүндтэй үлдэх эхнэр. төрөх шинэ хүн хоёрыг бодооч гэж тасралтгүй үглэн
хэлж явлаа. Цаашаа гарах газаргүй хананд тулаад мэл гайхан цэл хөхөрснөө цаг нь болсноо
ойлгомогц өөрөө тас гэдэргээ унажээ. Сум гарздалгүй үнхэлцэг нь хагарсан түүнийг "өерөө
өөрийгөө цаазлагч" гэж хэлснээ Даш энэ зуур саналаа. Тэр залуу гянданд өдөр шөнөгүй
холхин нойргүй хоносноосоо болоод нүд гархилж царай зүс нь шаналангуй шар болсон байв.
Сэтгэлийнх нь зовиур хамрын угалз, нүдний доод зовхиор илэрч хөх туяа суусан нь хэн хүнд
ойлгогдсон боловч хийсэн хэрэг, хэргийн шийдвэрийг өөрчлөн уучлах ямар ч аргагүй байсан
санжээ.

Тэгтэл эхнэр нь:

- Хоолоо халуун дээр нь ид гэхийг сонсоод давхийн цочиж үзэгдэж харагддаг болсон энэ
бүхнийг гадарлачихаагүй байгаа, арай гадарлаагуй байгаа гэж гэнэт бодоод явчихав.
Тэгэнгүүт Дуламсүрэнгийн царай өөд ажвал яг байдгаараа, хуучин шигээ л байлаа. Гал
тогооны өрөөнд орж үхрийн шарсан хавирга, даршилсан өргөст хэмх, улаан лооль,
тэргүүтнийг тавьсан ширээний ард суутал нөгөөх этгээдүүд арван хоёулаа дагаж орж ирээд
тавган дээр нүдээ унагачих алдан тойроод зогсож байв. Эд нар цөм аль хэдийнээ орчлонгоос
одсон биш билүү гэж бодоод ахиулан сайтар тогтоож харвал тэдний сүнс түүнийг ийнхүү
дагадаг болсныг мэдлээ.

Тэгтэл ухаан санаанд нь урьдын адил онц хүнд гэмт хэрэгтнийг цаазлах шүүхийн
шийдвэрийг ёсоор болгосон болохоос биш гэдэг бодол нь орж иржээ. Тэгж тэр өөрийгөө
тайтгаруулж чаддаг байлаа. Ингэж тэр бас онц хүнд гэмт хэрэгтэнд өшрөн байж бууныхаа
гохыг дардаг санжээ.

Тэнэгдүүхэн бүдүүн хадуун ухаан тэс хөлдүү царцанги сэтгэлтэй тулдаа Даш ингэж
тэсвэрлэн давдаг байлаа. Тэрнээс биш өөр ааш зан, авир төрхтэй хүн бол цаазаар
авахуулагчдынхаа хойноос аль хэдийнээ оччихсон байх байжээ. Харин энэ удаа яг сайхан мах
хэрчээд үмхэж байтал наашаа ч үгүй цаашаа ч үгүй, яг хоолой дээр тээглэх шиг болжээ.
Тэгээд босч, өнжиж хоноод ирэх бүрдээ үг дуу ч үгүй хана руу харан хэвтдэг шигээ орон
дээрээ очиж хэвтлээ. Одоо түүнд үр хүүхэд, эхнэрээ тэжээж яваа цалин хөлс нь цаазлах
ялтныг сайтар онилон байж гох дарсан ёдрын долоовор хурууны бузар мэт санагджээ. Түүний
хийдэг ажлыг Дуламсүрэн, тэрсхэн гурван банди ч мэдэхгүй. Тэр байтугай шоронгийн зарим
хуяг ч гадарладаггүй санжээ. Хүнд хэлж ярьдаггүй, хэлж болдоггүй хийдэг ажлаа тэр энэ
удаа сэтгэлээ онгойтол эхнэртээ хэлмээр бодогдов. Тэгээд яг сайхан ярих гэтэл нөгөөх
цаазлуулагсдын сүнс хэлэн дээр нь гараад овооролдон суучих шиг болжээ. "Цаазаар авах
ялыг ёсоор болгогч цагаан хэрээ, цагаан хэрээ...” гэх арван хоёр хүний арван хоёр өөр өөр дуу
хоолой Дашийн сэтгэл зүрхэнд цуурай хадаан байлаа.

Дуламсүрэн арай сонсчихоогүй байгаа даа..

1998 он
САНЖИЙН ПҮРЭВ
С.Пүрэв 1941 оны 12 сарын 16- нд Говь - Алтай аймгийн Дарви суманд төржээ.
Үргэжилсэн үгийн зохиолч, Улаанбаатар хотноо худалдааны тусгай мэргэжлийн дунд
сургууль 1960онд, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль 1980
онд тус тус төгссөн.

1963 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. С.Пүрэв М3Э -ийн шагнал, МҮЭ-ийн
шагнал, Д Нацагдоржийн шагнал, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.

Тэр "Уулын цуурай" 1971, "Эх газрын чулуу" роман 1973 "Оноо илүүдэхгүй" 1974, "Уулын
намар" туужууд 1977 "Эх газрын чулуу" роман 1979, "Сэтгэлийн илч" 1979, “Гурван говийн
зэрэглээ" 1982, "Азын цэнхэр уул" 1983 "Зүрхний өчил" 1986, "Цаг цагийн урсгал' 1936 "Усаа
дагаж жаргана” 1987, “Шинэ өдөр" 1988, "Эргүүлэг” 1989. "Сүнс сүүдэр" 1990. "Усны
гудамж" роман 1990, "Чулуун хаалга" роман 1990 "Буурал бүрий" 1992, "Их усны хаялга".
"Алаг заяа" роман, “Гурван говийн зэрэглээ" МУЗД 69-р боть, 2001, "Уул усны дуудлага"
2001. "Азын цэнхэр уул” шилдэг өгүүллэгүүд 2003 зэрэг ном бүтээжээ.
ЭЛСНИЙ НҮҮДЭЛ
Ихэсийн хоолойн тоорцог манхан элс жил жилийн салхинд туугдан чимээгүйрсээр нэг
л мэдэхэд Дарви, Шарга хоёрыг золгуулдаг Төхөмийн бүл загийг тэр чигээр нь залгиж зуны
нартай золгожээ. Элсний нүүдэл гэгч тэнгэрийн үүл мэт бараа сураггүй алга болдгийг
тэгэхэд л би мэдэж билээ. Хэн ч анзаардаггүй энэ номхон элс он жилийн уртад их Монголын
ч юм уу, Дөргөний хонгор элснээс ижил тасарч уван цувсаар өмнө зүг өртөөлж яваа нь энз
бүлгээ.

Чимээгүй хонгор элсэн дундаас загийн мөчир сэрвийж "Би чинь заг юм шүү. Элстэй ч
элсгүй ч, бороотой ч бороогүй ч ургахаа л ургана" хэмээн шийр заан зөрүүдлэх мэт нялх
ногоон шилмүүсээ муурын сахал шиг сэрвэлзүүлж, аниргүй говьд амьсгал уужирна. Элс ч
буянт энэ загийн хаяа бараадан зуны наранд нозоорон амарч байх шиг... Нар цоноосон говьд
амьд амьтны бараа харах гэгч юутай сайхан. Сэтгэл сэргээд л ирнэ. Тэртээ баруун сайрт
хэсэг тэмээ зэрэглээн дунд бүрэлзэж торолзон тэнгэр газрын савслагат багтаж цөхөнө.
Чингэжээ байтал хажуухан талаас минь ганц халтар гүрвэл элсэн дээгүүр мөрөө жирийлгэж
манхан өөд таваргаж гарлаа. Амьд юм болохоороо элс нураан өөрөө хамт гулсаж газар хороох
юм биш.

Миний багад энэ элс манай Бор нуруунд байлаа. Бор нурууны ганц даваа болох Элсэн
Боговч дээр өрөм шиг мэлтийж байдагсан. Сумын наадмаар их насны морьд заавал тэр
давааг давдаг, давахдаа суурь муутай хэдэн хүүхдийг гээж, мориноосоо унасан жаалууд юу ч
болоогүй юм шиг тэр элсэн дээр тоглож суудагсан. Удаж төдөлгүй морь хөтөлсөн ах нар
давхилдан ирж хомоол шиг гээгдсэн тэднийг цуглуулж буцна. Хүүхдүүд өөрийн бурууг
Боговчийн элсэнд чихэж, ингэж ч хурдлаж явсан, тэгж ч дээгүүр давхисан гэж ам амандаа
худал хөөрцөглөж, хойтон жилийн наадмаар л ганц сайн уралдана даа гэлцэн гэмээ
цайруулна.

Морины донтой Борхүү аажаа гурван атаар зодож авсан хулсан хусуурынхаа хир хөлстэй
хадгаар байн байн оролдон баярхаж "Энэ элсийг зайлуулаад хаячихдаг болоосой. Сумын
төвийнхөн гар нийлбэл юухан байхав. Тэгвэл миний өндөр хул сум шиг л ниснэ дээ" гэж
энгэрээ задгайлан, эрхий мөнгөн товчнуудаа шагшруулж адгана. Элс зайлуулах энэ санаагаа
сумын даргадаа цухуйлгаад авсан. Сумын дарга маань бурхан шиг хүн болохоор инээгээд л
сууж байсан Борхүү аажаагийн тэр яриа мөн л ам дамжсан явган зугаа болж амьтан хүний
элэг доог өгдөөн "Өнөө Борхүү чинь Боговчийн элсийг зайлуулж бидэндээ буян болох юм
байх аа" гэлцэж хэсэгтээ шуугилаа.

Жил сар улиравч наадам болдгоороо болж, морь уралддагаараа уралдаж, элс байдгаараа
байсаар л байлаа. Хэл ам хорон зарим нь "сумынхаа төвийн хогийг цэвэрлэж чадахгүй хэвтэж
Боговчийн элсийг зайлуулна гэдэг Аажаа дарга хоёрын насны үлгэр" хэмээн цэцэрхэж, тэр
яриа тэгэсхийгээд аядлаа. Нэг л мэдэхэд мөнөөх даваа тэгнэсэн тохомон элс урагшаа
хошуурч, араасаа шуугдсаар Боговчоо давчихсан байсан. Түүнийг харсан хашир зарим нь "Элс
нүүгээд нэг л биш дээ. Энэ баян Алтайн зан хувирч байна. Хавар намрын шуурга нь
дийлдэхгүй авч шидчих гээд” гэлцэн их л хашир санаа гаргана
Хүмүүс ярьж, аж төрж, цагийн дөрвөн улирлыг эргэлдүүлж байхад элс нүүдгээрээ нүүж
шувууд буцдагаараа буцаж, ирдгээрээ ирж, амьдрал цаг хугацаагаа даган урсч байдаг аж.

Ихэсийн хоолойн тоорцог хэдэн манхан ийм нутаг сэлгэж байгааг энд хэн ч мэдэхгүй
дүлийрч суутал мөнөөх ад шоо болж байсан элс нь аль хэдий нь гол ус шиг урсан, хүмүүс
харин ч элсээ үгүйлэх болов. "Боговчийн хар хайрга морины хөл авчихлаа" гэж үглэх хүн ч
олширлоо. Байгаа юм илүүдэж, байхгүй юм үгүйлэгддэг хорвоо гэдэг энэ дээ.

Төхөмийн хэдэн загийг мангас шиг залгилсан элсэн манхан зуун зуунаар тэсэв гэж үү.
нүүдлийн шувуу шиг түүчээлэн цуварсаар нутгийн дээс алхан хүний газар хүрэнтэж байхыг
хэн мэднэ.

Борхүү аажаа маань ухаан тохь тэгширсэн хойноо бага залуудаа хэлж байсан үгэндээ
битүүхэн харуусч "Үгүй энэ олон чинь элс аюултай, цөлжүүлдэг барьдаг гээд л байх юм.
Тийм ч юм уу, үгүй ч юм уу хэн мэдлээ. Элс нүүчихээр нутаг эзгүйрчихсэн шиг эвгүй золиг
байна шүү" гэж ирээд л үглэнэ. Юу атугай ч Ихэсийн хоолойн хөтлөлцөө манхан элс хэдэн
жилдээ л хэрэгтэй хэрэггүйгээ дуудуулж нүүн нүүсээр Төхөм хүрчээ. Төхөмөөс цаашаа газар
гэж бас бий.

Их элсний захад би энэ дуртгалыг бодолдоо хэлхэж, зулайдаа цас чалмаалсан хөх уулсаа
харж суулаа. Түрүүнээс хойш сэвшээ мөрөөдөн элсний нуралд амь дүйн дээшээ мацах хуруун
чинээ гүрвэл тамир нь тасрав бололтой хөл доогуур жирийлгэж, хомоолон төдий чулуун дээр
эрхэмсэн сууж өөртөө томдсон амаа байдгаар нь ангайн нимгэн гүзээгээ балхалзуулж
жаргана. "Амьд амьтан амаа байдгаар нь ангайн жаргадаг" гэсэн алдуул үгийг би хаа нэгтээ
сонссон байх юм. Ингэхэд энэ орчлонд илүү юм гэж байна уу, бодвол үгүй байх аа Бид гэдэг
газар дэлхийд хүн л байвал бусад нь хамаагүй мэт санах нь бас л ухаан цөлхийн шинж
гэлтэй.

Их говийн наран доор тэмээ мал торолзож, хонин зэрэглээ мяралзсан энэ аниргүй мөчид
ч элс нүүж л байгаа даа гэхээс сэтгэл гэгэлзэх ч шиг, цаанаа л уйтгартай.

Орхиод нүүсэн шувууд даль жигүүрээ цуцаан эргээд ирдэг бол газар шорооны минь алтан
үртэс энэ манхан хонгор тэнгэрийнхээ доор төгсдөг нь хүний хорвоогийн жам гэвэл би биш
элс үлдэнэ. Нүүсэн ч суусан ч үлдэнэ.

Угалзан хээтэй элс минь уул Алтайдаа л үлдэж хайрлаарай. Орчлонд илүү юм байдаггүй,
тэгвэл манай Алтайд ч илүү юм үгүй.

1998 он
ЦАГААН ДЭРСНИЙ НАМАРЖАА
Сутай Богд уулын нөмгөн хөх салхинд дэрсний саадаг намс намс бөхөлзөж; нөмөр
нөөлгийг нь бараадсан хэдэн бор болжмор учир үл тайлагдах үглээ жиргээгээ уралдуулан
гүйлдэнэ. Байлаа гэхэд илүүдэхгүй, алга гэхэд үгүйлэгдэх энэ сүрэг сүрэг болжмор. Цагаан
дэрсний намаржааны нэгэн халуун амь юм даа. Өвөл, зун, хавар, намар хэзээ л бол хэзээ
намаржаа сахисан хөөрхийс өнгөрсөн жилийн зуднаар халуун цусаа царцаан хомоол мэт
хотны хөлөөр хөглөрч хүн зоны гол харлуулж байлаа. Гэлээ гээд борхон болжмор босон суун
жиргэдгээрээ жиргэж хад хавцлын ангал цавд үүр юугаа засан их амьдралаа үргэлжлүүлсэн.

Намаржааны урд талын дэвсэг дээр чандмалж буусан гурван гэр мөнөөх нөмгөн хөх
салхинд өрхөө дэвэлзүүлэн, яндангаар нь утаа үл мэдэгхэн савсана. Арын, аягын чинээ бор
гэрт өвгөн, эмгэн хоёр аж төрдөг бөгөөд өвгөнийг Готов, эмгэнийг Баярт гэх. Тэд өөрсдийгөө
энэ хоёр айлыг бараадаж, ач буянд нь жаргаж сууна гэлцэх боловч үнэндээ гэвэл тэр залуу
халуун улс хоёр хөгшний ухааны түшигт дулдуйдан өглөө орой, өвөл хаврыг золгуулна.
Ингэхдээ зүгээр ч нэг хашир ухаанаас нь юүлээд байхгүй ус түлшийг нь залгуулж, морь
малын нь ойртуулан, тэмээ хомнож, тэн татан ачаа хөсгийг хөдөлгөнө. Хоёр хөгшин түүнд нь
харин ч нэг магнайгаа хагартал баярлана даа.

Умгар бор гэртээ бол хоёулаа бие биендээ эрхлэнэ ээ, эрхлэнэ.

Зууханд чихсэн хөх тэсэг гашуун саарал утаа савсуулан, час улаан галынх нь үзүүрээс нэг
их намирсан зөөлөн шаргал дөл дөллөх үес, хөөтэй тогоо нь ямаатан борцтой цай бориглож
гарна.

Готов өвгөн тотго нь хэлтийсэн мод толгойгоо угжны хурга мэт хөхөн бөгшүүлэн
ханиалгаж,

- Баярт аа, цаад нэг мал үргэмээр юмаа оруулчихмаар юм даа гэлээ.

- Ямар юм аа яриад унав даа.

- Яагаав, дэрсний толгой дээр дэлгээд хаячихсан... Үхэр хивчихнэ дээ... хэмээн өвгөнийг
үглэвээс эмгэн ус саван хоёрыг нь гарын тамир баран салгасан орны даавуугаа гэнэт санаж,
тэрүүхэндээ инээгчээ аядан, бас зүгээр ч өнгөруүлж чадсангүй,

- Нойтон даавуу яав л гэж... гэсээр хормойдоо нэгтээ бүдчин гарав.

Готов ард нь айхавтар их ажил бүтээсэн мэт өөртөө бардам инээмсэглэж, бас ч гэрт гадааг
бөөцийлдөг эр хүний ёсоор "Дэлэм даавуу олох гэж үйлээ үздэг хойно... Үхэр хивчихвэл энэ
бид хоёр л шар навтсанд сүүжээ холгуулна" гэж ихэмсэгээр бодно.

Эмгэн удаж төдөлгүй мөнөөх нойтон даавуугаа дээлийнхээ халтар ханцуй дээр тохон орж
ирээд, сэжүүрээр нь утаат униндаа хавчуулан сэврээнэ.
Эмгэн өвгөн хоёр ид залуу насандаа сумын төвд сүүдэр ший анх үзэж, ийм нэг дөрвөлжин
цагаан даавуун дээр буу шийдэм барьсан цэргүүд гүйлдэж, дайны хажуугаар дажин гэгчээр
хүн амьтан үхэж хиарч байхад нэг муу эр эм хоёр үнсэлцэж, үзэж байсан олны өөдөөс халуун
нурам цацах шиг болж билээ, тэнгэр минь!

Баярт сүвээ рүү нь тохойгоороо ёврон “явъя л даа, шал дэмий юм, явъя” гэсээр тэр хоёр
харанхуй руу нууцаар уусан одож билээ. Уяан дээр хөлөө чилээн байсан морьдоо унаж сумын
төвөөс холдсон хойноо учир утгагүй инээлдэж, бүр шөнийн шувуудыг халуун хэвтрээс нь
үргээж билээ. Сайхан ч залуу нас байж дээ.

Эмгэн нь галаа төнхөж, тогоотойгоо уудлан, өвгөн ч бүтэн гучин цагаангүйгээ мэдэхгүй
дэвтсэн халуун борцонд санаа нь унана.

Сэтгэл нь хөдлөхөөрөө үгээ ч олоод хэлчихэж чаддаггүй хүн гэж байдаг. Тэгвэл Готов
тэдний өрөөсөн дугуй... Готов мод толгойгоо тогшин цогийг нь унагаж, мөнөөх унинд
хавчуулсан цагаан даавуугаа гүймэг харан,

- Сүүдэр ший үзэж байгаа юм шиг.,. гэж хэлээд үрчгэр нүүрээ улам үрчийлгэн, тамир сул ч
байдгаараа хөхөрлөө.

Баярт "Энэ муудаа ганц сайхан гаанс зуулгаж чадалгүй л насыг барлаа даа. Эр хүн биш би
хэнтэйгээ наймаа ярьж явахав дээ" гэж санаснаа, "Бас юун сүүдэр ший яриад унав аа. Буруу
зөнөөд л..." гэсээр өмне нь уур савссан халуун борц тавилаа. Өвгөн алгаа тэрүүхэнд нь үрэн,
Баяртын өөдөөс харан бүдгэрсэн цийлэн нүднийхээ буурал хөмсөгийг огтхон ч хөдөлгөлгүй
ширтэн,

- Сүүдэр ший л ярьж байна шүү дээ. Яагаав улсууд байлдаад л... нэг хоёр юм үнсэлцээд л
... Тэгээд яалаа?

- За наадахаа огтол хөрчихлөө. Завилаа Богд будантаад нэг л биш. Намаршиж байна.
Маргаашнаас энэ хүүхдүүдийг ачлага унаандаа явуул. Газрын намд орохгүй бол нэг л шөнө
цас дараад хононо гэж эмгэн хэлэв. Готов энэ тухай мэдэж байвч үг хэлсэнгүй, харин ч
хөгшнөө цаашлуулан.

- Чи ч мөн халуун цээжтэй хүн шүү. Чи бид хоёр Хүүшийг өгсөж даваан дээр гараад, чи
яалаа ... Муухай юм үзлээ, дахиад ийм юм үзэхгүй гэж үглээд л ... Тэгээд гэртээ харьсан
хойноо тас тэврэлдээд унтаж билээ. Би чамайг үнсээд л ... Олны нүдэн дээр биш болохоор
сайхан л байсан даа гэвэл Баярт тэсэгний утаанд хорссон аргуу зовхио үрчгэр алгаараа арчин,

- Чи намайг ор нь үнсэж байсан юм уу... Хүнд муухай хөндий хүн гэвэл Готов ч мөчөөгөө
өгсөнгүй,

- Хамаг шүлсээрээ чиний нүүрийг цэвэрлэж, уйлах нулимсаа хүртэл чамд өгөөд дуусч дээ
гэсээр нөмөрсөн дээлээ засан тавагтайдаа ойртов.

Баярт дотроо инээмсэглэн "Энэ ер хэзээ нэг тохитой хүн болох бол, мөн ч өдий байна даа"
хэмээн санаж хайрлав.

Цагаан дэрсний намаржааны өвгөн эмгэн хоёр гэж ийм нэг үлгэр шиг сайхан хоёр амьтан
аж төрж, цаст Сутай богдынхоо нар салхин доор жаргаж явна даа. Хүмүүн гэгч ухаант амьтан
жаргалыг өрөөлөөс бус өөрсдөөсөө эрж, эдэлж явах амьд яваагийнх нь хэрэг ажээ.
БАЛЖИННЯМЫН ПҮРЭВДОРЖ
Б.Пүрэвдорж 1949 онд Завхан аймгийн Жаргалант суманд төржээ. 1976 онд УБДС төгсөж
багш мэргэжилтэй болжээ. 1976 оноос эхлэн зохиол бичиж "Хоёр сэтгэл", "Хүний дайтай
явахсан", “Сайхан модны шивнээ" ном, "Даяанчийн хяслан", "Могой боолт" роман
хэвлүүлжээ. 1988 онд МҮЭ-ийн шагнал хүртжээ.
НУУЦХАН СЭТГЭЛ
Хонгор шувуухай минь чи өөртөө хамааралгүй юмыг яахаараа сонирхож байдаг юм бэ. Би
чамайг бодохдоо нөхөрт гараагүй, гарсан ч амьдралаа цөхрөл гутралд хараахан оруулаагүй,
тийм байдалд хүргэхээргүй ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй гэж бодож явдаг юм шүү дээ. Гоонь
эрийн амьдралын өнгөнөөс болоод ийм бодолд хүлэгдэв үү яав.

Чи "Нөхөр маань нууц амрагтай болчихвол яах вэ" гэж хэлэхээсээ ч цэрвэсэн байхыг
бодвол ийм амьдралаас үнэхээр айдаг юм байна Нөхөр чинь ч юмуу, чи өөрөө нууц амрагтай
харьцаж эхэлсэн бол хэрхэн яаж хандвал зохих талаар хоёулаа ярилцъя л даа. Олон үеийн
эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нэгнээс цэрвэсэн нууцалсан сэтгэлийн дотно харьцааг
“Нууц амраг” гэдэг. Тийм амрагуудын тухай сэтгэл уярч, нулимс дуслам дуу байдаг даа.
Хэрвээ чиний амьдралд зөрчил үүсэж, чи үнэхээр үүнийг сонирхож байгаа бол би чадах
чинээгээрээ л чамд туслахыг хичээлгүй яахав. Гэвч "Нүгэл нүглээс айсангүй: нүдний чинь
хөөрхөнд арга ч үгүй даслаа. аюул аюулаас айсангүй, аашны чинь сайханд арга ч үгүй автлаа
даа" гэж хослон дуулж байгаа хоёрт хорсон атаархах гэдэг хэцүү л дээ. Бидний өмнө нь дахин
дахин ярилцаж байсан хайр дурлал, гэр бүл, гэр бүлийн зөрчил болоод зохицолын нэг хэсэг
энэ яах аргагүй мөн. Мөнөөх санамсаргүй гэрлэлт, тохиролцооны гэр бүлийн дунд мөнх
оршиж ирсэн энэ харьцааг хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэн тэмцэх аль аль нь төвөгтэй гэдгийг
чи ойлгох байхаа. Ихэнх бүсгүйчүүл нөхөрт гармагцаа түүнийгээ мөнгөний машин болгож,
энхрийлэл халамжаар дутааж амьдралаа ямар ч сонирхолгүй болгосноо өөрөө мэддэггүй.
Үүний нэгэн адил эрчуүл маань эхнэр авмагцаа өөрийнхөө эд хогшил, гэрийн үйлчлэгч,
манаач мэт харьцаж эхэлдэг. Тийм байтлаа хэн нэгнийгээ гэрэл гэгээ, баяр жаргал руу
тэмүүлмэгц учиргүй их сандарч, шуугиан дэгдээж, түүнийг нь хааж боох бүхий л аргыг эрж
хайдаг. Энэ бол хань ижилдээ хайртайдаа биш, зүгээр л эдэлгээний морь шиг өөртөө
байлгахыг хүссэн хүсэл, атаа хорсол гэж би дотроо бодож явдаг юм л даа. Миний энэ бодол
чамд таалагдахгүй байгааг би ойлгож байнаа. “Үг хатуу ч явдалд тустай" гэдэг. Уучлаарай
бүсгүй минь, чиний сэтгэлийн гутрал зовлонг даамжруулахыг би яахан хүсэх билээ. Чи
нэгэнт л нууц амрагтай болсон нөхөртэйгээ яаж харьцахыг асууж байгаа бол хоёулаа яриагаа
үргэлжлүүлье. Хэрвээ чамд тийм явдал тохиолдсон бол маш эерэгээр авч үзвэл чиний залууг
тун дажгүй эр хүн юмаа гэж би бодож байна.

Сайхан ургасан өвс ногоон дээгүүр хөл нүцгэн явж байхдаа ус хараагүй ч тэнд ус чийг
байна гэдгийг мэднэ. Чи өвдөж шаналаагүй ч гэсэн битүү хатуу зовиур түгшүүр сэтгэлд чинь
хургаад ирвэл би өвдөх нь ээ гэдгээ бас мэдэрнэ. Яг үүнтэй адил үл ойлгох. эргэлзээ төрөх
байдлаар нөхрөө өөр эмэгтэйтэй дотно харьцаа үүсгээ юү дээ гэсэн түгшүүр сэтгэлд чинь
ургах болно. Манай энэ яачихаа вэ, урьд нь ийм байгаагүй гэсэн мэдрэмж төрж эхэлнэ. Орой
ажлаасаа ирээд чамтай хуучилж, маргааш юу хийх хэнтэй уулзахаа илэн далангүй ярьдаг
байсан бол ингэж ярих нь цөөрөөд чамаас цэрвэсэн, сэтгэл нь зовиуртай ч юм уу нэг юм
нууцалсан байдалтай болно. Тухайн өдрүүдэд хэсэг хугацаанд юу хийсэн нь чамд
тодорхойгүй. Энэ тухай асуухад маш авцалдаагүй хариулт хэлж, нөгөөх ойлгомжгүй ажил
төрөлтэй нь хутгалдахыг чи ажиглаж болно. Чиний сайн мэдэх хайрладаг хүн гэнэт чамд
ойлгомжгүй, заримдаа бүр танихгүй хүн шиг санагдана. Нөхөр чинь чамд шүүмжлэлтэй
хандаж, үсээ тэгж засуул, наад хувцас хунараа хар гэж хэлж ч магадгүй. Нөхрийн чинь очих
дуртай болсон газар хэн нэгэн найзынх нь ч юм уу, эсвэл зоогийн газар, зургийн үзэсгэлэн
ярианд нь олон давтагдана. Тэнд очиж саатлаа гэж тайлбарлахыг оролдох байх. Хувцас
өмсгөлдөө анхаарал тавьж өмнөхөөсөө арай л өөрөөр аяглаж аашлах нь чиний харцны
хажуугаар өнгөрч чадна гэж үү. Хайр дурлал юм уу ямар нэгэн сайхан эмэгтэйн тухай
ярихдаа нүд нь сэргэх атлаа гэр бүлийнхээ тухай ярихад тээршээнэ. Нөхөр чинь гэртээ
оройтож ирэх нь олширч ажил төрөл ихтэй байгаагаа байн байн учирлан ярина. Зарим эрчүүл
эхнэртээ анхаарал тавьж байгаа дүр эсгэх явдал ч байдаг. Ихэнхдээ сэтгэл хангалуун, өөртөө
итгэсэн баяр бахдалтай инээмсэглэл цалгиулан явааг чи ажиглаж болно. Энэ үеэс чиний
гайхшрал, нүдний үүл арилж бидний амьдралд ан цав үүсчээ гэдгийг зүрхээрээ мэдэрнэ, Тэр
үөд яах вэ. Энэ бол үнэхээр чиний шийдвэрлэвэл зохих асуудал мөн. Үүний цаана чиний нэр
төр, бахархал, үр хүүхдийн ирээдүй байгаа гэдийг ухаалгаар бодох хэрэгтэй л дээ. Нөхөр
маань яагаад өер эмэгтэйг хүсэмжилж болохгүй билээ. Би түүнийхээ санаанд хүрэхгүй байж
тэр сайхан хүсэл мөрөөдөл, инээмсэглэлээс нь салгаж оюун санаагүй амьтан болгохын хэрэг
юу байна. Дураараа л болог гэж бодох бүсгүй ер нь гарах болов уу. Уг нь ингэж бодох үнэхээр
зөв ч гэлээ бүсгүйчүүл хэзээ ч ингэж бодож чаддаггүй. Ихэнх хүүхнүүд өрсөлдөгчөө харахыг
юу юунаас илүү хүсдэг. Хаана ажилладаг, ямар мэргэжилтэй, нас сүүдэр, хөөрхөн муухай
гээд л бөөн бодол эрэлхийлэлд автдаг.

Миний танил эмэгтэй нөхрийнхөө амраг хүүхнийг найз нөхдийнх нь хамт гэртээ урьж л
дээ. Нөхөр нь сайхь эмэгтэйг маш энхрий дотноор харах мөртлөө түүнтэй бараг ярихгүй
байхыг хичээж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа нь ойлгомжтой. Жирийн танил, хамт
ажилладаг хүмүүсийн хэмжээнд ярилцаж, авгайдаа танилцуулжээ. Эхнэр ч мэдээж
өрсөлдөгчөө сайн харж авалгүй яах вэ. Тэгэх л гэж энэ цайллагыг зохион байгуулсан юм
хойно. Өөрөөс нь энхэрхэн, сэтгэл татам бүсгүйг хараад хор шар нь хөдөлж, хувийн өмчинд
нь халдсан мэт, хуримын бөгжийг нь булааж авсан мэт санагдах нь мэдээж. Зочдыг босго
давмагц л

-Энэ бүсгүй чиний юу юм бэ. Амраг чинь юм биш үү. Учиргүй хайрлаж энхрийлсэн
харцаар ширтэхийг чинь хараагүй гэж бодоо юу. Миний чих дүлийрч, нуд сохроогүй гээд л
бууж өгч. Энэ ч аргагүй. Иймэрхүү дайралтаас эр хүн аль болохоор бултаж зайлахыг
хичээлгүй яах вэ.

- Нэг муу гудамжны янхан, мөнгөний хүүхэн. Хүнээс илүү юу байгаа юм. Годойсон шар
юм л байна. Муу өлөгчин чамайг даа ... гээд л эхнэрийн хор малтсан үг улам гүнзгийрэхэд эр
хүн тэснэ гэж үү. Хайрлаж энхрийлж яваа бүсгүйгээ хүнд доромжлуулахыг хэн хүсэх билээ.
Өмөөрөхөөс өөр аргагүй. Чи бод доо. Энэ эмэгтэй нөхрийнхөө сэтгэлдээ нууцалж нандигнаж
яваа бүсгүйг нь гэртээ урьж өөртэйгөө зэрэгцүүлэн харуулах хэрэг байсан уу. Нууц амрагаа
өмөөрч байгаа нөхрөө харах юу нь сайхан байх вэ дээ. Энэ бол дэндүү бодлогогүй, өөрийгөө
хэтэрхий доор оруулсан үйлдэл байгаа биз. Ингэж болохгүй. Бүсгүй минь чи нөхрийнхөө
дурлалт эмэгтэй рүү хичнээн л их довтолно төдий чинээ чамаас хөндийрч чамайг хайрлахаа
болино. Чиний элдэвлэн аашлахаас зүрхшээж, сүүлдээ гэрээсээ хөндий амьдарч сурна. Эсвэл
ганцаараа эсвэл дурлалт бүсгүйтэйгээ цагаа нөхцөөхийг хүснэ. Энэ нь чамд яавч сайн зүйл
биш нь ойлгомжтой. Чамд буруу өгөхийн аргагүй л дээ. Цэцэг жимс шиг залуу сайхан насаа
түүндээ зориулж, бүхий л амьдралынхаа турш үнэнчээр зүтгэж. үр хүүхдийг нь өсгөж явахад
яалаа гэж бусдын зүг хадуураваа гэж бодоход чамд гомдолтой байгаа нь үнэн. Гэвч та
ухаантай хүн учраас ямар нэг аюул заналхийлж байгааг дүгнэж цэгнэх нь чухал. Гэнэт
автагдсан сэтгэлийн хөөрөл чинь учирсан хоёрыг амар тайван байлгахгүй байхыг л шаардах
байх. Тиймээс ганцаараа үлдээд би тэдний амьдрал дурлалыг хөндөж заналхийлснээрээ
юунд хүрэх вэ гэдгийг бодохыг хичээ. Нөхөр маань нууц амрагтай болж намайг доромжлолоо
гэж бодохоосоо илүү би ямар алдаа хийв. Нөхрийгөө өөртөө хайртай байлгаж чадаагүйн учир
юунд байна. Би хэр хайрлаж халамжилсан билээ гэдгээ мартдаг. Энэ зуур царай зүсээ арчлах,
гоёлын хувцсаа тохируулах гээд л олон олон юмыг анхаарахаа больсон байдаг. Нэгэн хэвийн
харьцаа, нэгэн хэвийн хоол унд, үс зүс орчиндоо ямар ч шинэ соргог мэдрэмж өгөхөө болино
гэдгийг санадаггүй. Бас залуу бүсгүйчүүл үр хүүхэд төрүүлэхийн хүндээс ямагт залхдаг тул
эр нөхрийнхөө хусэл тачаалыг хааж боож байдаг. Энхрийлэл янаглалаас аль болох зайлж
зугтаадаг. Ер нь нэг гэрт ороод арван жил болсноос хойш эр эм хоёрт ямар ч шинэ сонин юм
байдаггүй. Ядаж л бага насныхаа тухай яриад дуусчихсан байх жишээтэй, Ингээд л байж
байдаг юм гэсэн нэгэн хэвийн ойлголттой. Амьдралд нь ямар ч нууцлаг зүйлгүй болсон
байна. Тэгтэл тодорхой хэмжээгээр нууцлаг зүйл үлдээх, бий болгох нь хэрэгтэй юмаа
гэдгийг чи яваандаа мэдрэх болно. Энэ бол хэвийн соёлтой харьцаатай гэр бүлийн ерийн л
төлөв, Нилээд уйтгартай нь мэдээж.

Гэтэл зарим эмэгтэйн нөхрөө үргэлж элдэвлэж, үгээр өдөн хатгаж, ямар ч бүсгүйчүүлтэй
холбогдоогүй байхад нь хардаж загнах ч юмуу, бүтэх бүтэхгүй элдэв юм шаардаж бүр залхааж
гүйцсэн байх жишээтэй. Нөхөрт маань надаас илүү сайхан эмэгтэй дайралдаж тэр жаргаж
магадгүй гэдгийг огт төсөөлдөггүй. Яг л гэртээ тавьсан авдар сав, чихэндээ зүүж яваа ээмэг
бөгж шигээ бодно. Тэгвэл эр хүн ямагт сонирхолтой амьдрахыг хүсэж, хайраар дутаж явдаг.
Чамд нэгэнт шинэ соргог, нууцлаг зүйл үгүй болж ханиа ховстон татдаг увидсаа алдсан тул
түүнийг хаа нэгтэйгээс хайж эхэлнэ. Туүнд буруу өгөхийн аргагүй. Эрвээхэй, зөгий хүртэл
ганц цэцгэн дээр суугаад байдаггүйтэй адил хорвоогоор дүүрэн цэцэгс найгаж байхад нэг нь
илүү харагдаж түүнийг үнэрлэж илэхийг хүсэх нь буруу гэж үү. Надаас сайхан хүүхнүүд
зөндөө олон. Тэд миний нөхөр рүү харц чулуудахыг би зогсоож чадахгүй гэдгээ чи аль эрт
бодсон байх л учиртай. Ингэж чи дүгнэж цэгнэж чадваас өөртөө буруу өгөх хэрэгтэй болно.
Хайртынхаа хуслийг ямагт мэдэрч, өөрийгөө болон амьдралаа өдөр бүхэн шинэ соргог
үйлдлээр тэтгэж явах байжээ гэж ойлговол тун сайхан. Хэрвээ ийм сэтгэгдэл чамд төрдөгсөн
бол нөхрийн чинь тэр түр зуурын сээтэгнэл чамд тийм ч хүнд хэцүү зүйл биш санагдана. Гэр
бүлийн ийм зөрчлийг маш ухаалгаар залж хөтлөх эрх одоохондоо чамд байгаа гэдэгт бүрэн
дүүрэн итгэж болно л доо. Гэвч "Дур өөрийгөө голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй"
гэгчээр ямар ч бүсгүй хүн өөрийгөө голдоггүй. Би сайхан хүүхэн. Бусдаасаа юугаараа дутсан
юм. Түүнийг хайрлахаараа л нэг болсон. Энэ нөхөр жаргал даахгүй илүү харж намайг
доромжиллоо гэж зэвүүцэх өшөө хорсолд автдаг л даа. Ийм эхнэрийн толгойд юу эс орох
билээ. Би түүнээс юугаараа дордох юм. Өрөвдөж тойлохоо больё. Өөр хүнтэй нөхцөж
хариугаа авъя гэж бодон буруу замаар будаа тээх явдал бий. "Овоо босгоогуй бол шаазгай
хаанаас суух вэ" гэдэг шиг үүнийгээ ид хав болгож нөхөртөө зориуд мэдүүлнэ. Хэрвээ ийм
үйлдлээр хайртыгаа буцааж авна гэвэл гэнэн мөрөөдөл гэж хэлмээр байна. Нөхөр чинь үнэнч
байж чадаагүйдээ дотроо эмзэглэж, энэ нэг хачин эргүүлэгээс яасхийн гаръя даа. Ханийхаа
сэтгэлд дэмий юм хийчихлээ гэж бодож чамайг өрөвдөж хайрлаж явсан бол саяны чиний
үйлдэл дайран дээр давс нэмнэ гэгчийн үлгэр болж "Ээ чааваас, ийм тэнэг амьтан байсан
юм уу. Хохь нь. Тэгээд явж байг. Түүний төлөө харамсах хэрэггүй байж" гээд чиний
хүлээснээс тун тайван мултрах боломж нээгдэх нь тэр. Энэ үйлдэл дэндүү явуургүйг чи
ойлгосон байхаа ...

Тэгээд яах юм бэ. Хайрт нөхрөө өөр эмэгтэйг эрхлүүлж энхрийлж явааг мэдсэн мөртөө
нүдэн балай, чихэн дүлий явах юм уу гэж бачимдаж байгаа биз дээ. Харин тэгээд яах вэ.

Миний нэг танил эмэгтэй нөхрийнхөө болзоот хүүхнийг мэдэхээр барахгүй бүр ойртон
танилцаж, ааш зан, биеэ яаж авч явдгийг нь гайгүй сайн мэдэхийг хүсч л дээ. Тэгээд л
түүнтэй адилхан хувцаслаж, оо энгэсэг тавьж, цэх шулуун ихэмсэг алхааг нь хүртэл дууриах
гэж хөглөсөн байна. Мөн тэр нууцлаг эмэгтэйг нөхрийг минь хаана урьдаг, ямар хоол хийж
өгдөг гээд л олон олон зүйл чиний сонирхолыг татах нь мэдээж. Аягүй бол уран зургийн
узэсгэлэн үздэгийг нь мэдэж аваад бүтэн сайн өдөр нөхрөө гэртээ өнжих гэж байхад нь
хоёулаа уран зургийн үзэсгэлэн үзье гэдэг ч юм уу, театрт оръё гэх байх л даа. Тэгэхэд нөхөр
чинь яагаад хүн амруулахгуй байгаа юм бэ. Би явахгүй гэж хэлнэ байх. Чи надтай болохоор
хамт явдаггүй. Түүнтэйгээ болохоор ... гэж битгий л хэлээрэй дээ. Тэгвэл нөхөр чинь шуудхан
хувцаслаад л гараад явчихна. Нөхрийнхөө нууц амрагийг дууриах гэдэг үнэндээ шал дэмий
жүжиг л дээ. Хэзээ ч чи түүний хэмжээнд хүрч чадахгүй. Нөхөр чинь ч хүлээж авахгүй. Тэгж
хүний доог тохуу болсонд орвол өөрийнхөөрөө л бай. Харин биеэ тордож сайхан хувцаслахыг
хичээх нь зөв л дөө. Энэ бол чи өөрийгөө хувь хүн гэдгээ харуулах боломж юм.

Магадгүй чиний нөхөр нууц амрагтай болсноороо чамаас шинэ юм олж харж зарим
талаараа гэр бүлдээ илүү анхаарал тавьж болох л доо. Тэгэхээр чи сандраад гутраад байх
хэрэггүй байгаа биз.

Миний бодлоор ингэж элдэв ааш араншин хайж зовохын оронд дурлалт хосуудыг зүгээр л
тайван орхиод үз Юу ч болоогүй юм шиг. Чи юу ч олж сонсоогүй хараагүй юм шиг бай.
Шинэхэн амрагууд эхэндээ ямар ч зөрчилгүй янагшин дасаж байгаа ч гэсэн тэдний хооронд
маргалдах, үл ойлголцох юм гарна. Тэр цагийг тэвчээртэй хүлээх нь хавьгүй дээр. Хайр
дурлал, энхрийлэлд хэмжээ хязгаар байдаг гэдгийг чи санаж яваарай. Тэгэх тусмаа хамт
амьдраагүй хоёрт гомдол, цөхрөл тунирхал хардлага аль аль нь бий. Чи нөхрөө сайн
ажиглаарай. Гэртээ урам муутай орж ирэх, хоолоо идэхгүй буруу харж хэвтэх ч юм уу, шөнө
нойр нь хулжих байдал байн байн харагдвал хайрт хүүхэнтэйгээ муудалцсан гэдэгт эргэлзэх
хэрэггүй. Цаг хугацаа чиний өмнөөс бүхнийг хийчихжээ гэдэгт итгээрэй. Иймэрхүү харьцаа
олон давтагдвал тэд хөндийрч эхэлж байна. Тэр бүсгүйд атаархахын хэрэг алга гэдэгтээ чи
найдаж болно шүү. Тэдний дурлал ямар ч ахуй орчингүй зөвхөн сэтгэл, оюун санааны
хийсвэрлэл тул чамаас хөндийрөхөөс ч амархан. Ийм үед чи хайрт ханиа зэмлэх биш бүр цоо
шинээр хандаж сэтгэлийг нь жолоодоод үзээрэй. Яг л анх танилцаж байсан шигээ тун
эелдэгхэн энхрий байхад л хангалттай. Ингэж тэсвэрлэснээр хайр дурлалаа, амьдралаа
аварсан олон тохиолдлыг ярьж болно л доо. Чи сонссон л байх.

Эсвэл нөхрийнхөө дурлалт бүсгүйтэй ойр дотно нөхөрлөж, байн байн гэртээ урь.
Эмэгтэйчүүд ойлголцохдоо амархан шүү дээ. Энэ хэдийгээр чамд хэцүү ч гэсэн чи
санасандаа хүрэхийн тулд тэвчихээс яах вэ. Дурлалдаа шатсан гэнэн хонгор бүсгүй чиний
урилгыг дуртайяа хүлээж авна. Яагаад гэвэл нөхөртэй чинь хамт байх боломжийг алдахыг
хүсэхгүй нь мэдээж. Нөхрөө орой ирэхэд нөгөө бүсгүйтэй нь байн байн л хамтдаа хүлээж
байхыг бод. Нөхөр чинь эхэндээ жаахан цэрвэсэн ч гэсэн дотроо дуртай байна. Заримдаа
салхинд хамт гаръя гэдэг ч юм уу. Аль болохоор ойр ойрхон уулзалдуулж хамт байхыг
эрэлхийлж болно л доо. Чиний нөхөр эхэндээ дуртай байсан бол дараа нь гайхна. Яах гэж та
хоёр дандаа хамт гүйгээд байгаа юм бэ гэж уцаарлах байх. Энэ бол сонирхол нь буурч
байгаагийн илрэл. Чиний ялалт ойртож байна гэсэн үг. Тийнхүү нэгэн амралтын едөр нөхрөө
тун тавлаг сайхан байхад нь нөгөөх бүсгүйгээ урих саналаа хэлээд үз.

- Чи намайг ганц өдөр амруулахгуй яах гээд байгаа хүн бэ? Энэ гэрт чинь заавал гадны
хүн байх ёстой юм уу гэж илт дургүйцэнэ

- Чи тэр хүүхнийг харах дуртай биз дээ. Тэр чиний хувьд гадны хүн биш байхаа гэж
хэлэхэд чинь

- Сайхан дарсыг хүн өдөр бүр уугаад байвал амтыг нь мэдэрнэ гэж үү гэсэн маягийн үг
хэрвээ нөхрийн чинь амнаас унавал чиний ялалт ирснийх. Одоо амьдралыг чинь хэн ч
хөндөж чадахгүй. Амгалан тайван байж болно гэдэгт бүрэн итгээрэй. Энэ бол үнэхээр чиний
тэсвэртэй ухаалаг байсны хүч том ялалт юм шүү...

Хонгор шувуухай минь бид нууц амрагтай болсон нөхөртэйгээ яаж

харьцах вэ гэдэг дээр удаан тогтож ярилаа. Тэгвэл дурлалт хосыг салгах гэж яаран тэмцээд
байх хэрэг байгаа юм уу. Нөхөр чинь яагаад өөрийнхөөрөө дурлаж, амьдарч болдоггүй юм бэ.
Чи өөрөө санаанд нь хүртэл хайрлаж хайрлуулж чадаагүй байж хүсэл мөрөөдлөөс нь салгах
гэж зүтгэхийн хэрэг үнэхээр байна уу. Нууцаар ханилсан бүхэн ухаангүй мунхаг, нүгэлтнүүд
гэж хараахан үнэлж болохгүй л дээ. "Үйлийн үртэй миний л амраг үглээд дуулах нь зэвүүн
байна. Оонын хоёр эврийг ороож хүлж болдоггүй. Орчлон хорвоогийн жамыг онхиос мартаж
болохгүй" гэсэн гүн ухааны олон сайхан үгс, яруу найраг нууц амрагуудыг өрөвдөж
хайрласан, бие биенээ эзэмдсэн ч эдэлж чадаагүй сэтгэлийн харуусалд нь уярч хайлсан
байдаг. Тэгвэл чиний хайрт хүн өөр бүсгүйд сэтгэлийн жолоо алдсаныг нь элдвээр буруутгах
хэрэг байгаа юм уу. Хэрвээ цаад бүсгүй нь нөхрийн чинь эд хөрөнгө болоод нэр төрийг
ашиглах хорон муу санаа өвөрлөөгүй зүгээр л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар харилцан
ханилсан бол өршөөн хайрламаар санагдаж болохгүй гэж үү. Чи нөхөртэйгээ түрүүлж дэр
нэгтгэснээрээ л илүү эрх эдэлж байгаа болохоос биш тэр бүсгүйн хайр сэтгэлийн дэргэд юу
ч биш байж болно шүү дээ. Чиний хань ч тэр мөнөөх үл таних бүсгүй үр ч ялгаагүй. Чиний
амьдралын төлөө зүрхээ шархлуулж уйлж дуулж л яваа гэдгийг хэрвээ чи тунгаан бодвол лав
өрөвдөх байхаа. Үнэндээ бол чи нөхрөө эдэлгээний морь шиг дэргэдээ барьсаар л байгаа.
Хэдийгээр сэтгэл гундуу болсон ч хааяа хоёулаа инээж ярьж, амьдралаа зохицуулж, үе үехэн
эрхэлж жаргаж л байгаа. Тэртэй тэргүй амьдралын бүх цаг хугацаа, эрх мэдэл, эд хөрөнгө
чиний гарт чангаас чанга атгаастай байгаа.

Чи үнэнхүү нөхөртөө хайртай л юм бол чиний замаас зайлж хаа холдох билээ дээ. Өвдөж
зовохдоо ч чиний гарыг харж, чиний л халамжийг үгүйлнэ. Сүүдрээ дэрлэх цаг ирэхэд чиний
л гарыг дэрлэж, хамгийн сүүлд чамайг дуудаж цөхрөлтэйхөн, бас гунигтайхан хараад бурхан
болно. Энэ харц бол би чиний мэдэлд, зөвхөн чамд л байсан шүү, намайг өршөөгөөрэй гэсэн
уг. Залуу халуун явах цагт нь түүний сэтгэлд хайртай дотно бүсгүй байсан байлаа ч, өвгөрч
хөгшрөх, үхэх мөхөхийн цагт түүнийхээ барааг харах байтугай сураг ч сонсохгүй. Сонсохсон
гэж ч сэтгэл сэмрэхгүй. Түүнийгээ мартъя гэж мартаагүй ч замын салхи аль хэдийнээ
холдуулсан байх болно. Чи бол түүний цор ганц түшиг, цорын ганц хайрт нь мөн. Яагаад
гэвэл чамайг л эхнэр минь болооч дээ гэж гуйсан. Өөр хэнийг ч биш. Нууц амрагаа хэзээ ч
тэгж гуйж зүрхлээгүй гэдэгт чи итгээрэй...Тэгвэл салаа замын уулзварт учирч нөхөрт чинь
дурласан бүсгүйд юу байгаа юм бэ. Чи бод доо. Нөхрийг чинь нууцхан энхрийлсэн сэтгэл,
хамт байж чадаагүйн хясал гунигаас өөр юу ч байхгүй. Дурлаж хайрласан хүнээ эхнэрийнхээ
хөнжилд байсаар байгааг мэдэрч, хүлээн санаж, мөрөөдөхөөс өөр эрх мэдэлгүй яваа хунийг
чи жаргалтай эмэгтэй гэж арай ч хэлэхгүй байхаа. Залуу танхилхан явахдаа чиний нөхрийн
сэтгэлийн гэгээ байсан тэр бүсгүйд өтөлж эмгэрэхийн цагт нь юу үлдэнэ гэж чи бодож
байна. Гомдол цөхрөлөөс өөр гялайх ч юм үлдэхгүй. Насны төгсгөлд хайрлаж дурлаж явсан
хүнийхээ толгойг түших байтугай, хөдөөлүүлж нутаглуулахад нь очиж. нулимс унагах ч эрх
түүнд байхгүй. Чи санаж байна уу. Санахгүй бол заавал олж уншаарай. Т Драйзерын Женни
Герхардт хатагтай хамгаас хайрт хунийхээ ариун онгоны хайрцагт гар хүрэх байтугай, холоос
харах эрхгүй үлддэг. Яг л ийм байдаг даа. Энэ бол нууц амрагуудын эмгэнэл юм. Тэд зөвхөн
сэтгэлээ дулаацуулж, сэтгэлээ хучиж явдаг хүмүүс. Тэгтэл сэтгэл гэдэг хичнээн хийсвэр
билээ дээ. Ингээд бодохоор тэр хөөрхий дурлалт бүсгүйд биш чамд атаархмаар байгаа биз.
Чи юу гэж бодож байна...

Энэ бүх ярианы дараа чи лав тайвширсан байхаа. Би тэгээсэй л гэж хүсэх юм. Учир
шалтгааны холбоогүй юм орчлон ертөнцөд байхгүй болохоор та гурвын учрал, хувь заяа ийм л
байсан биш уу. Одоо тэр эмэгтэй чиний өрсөлдөгч дайсан биш харин чиний нэг тал.
амьдралын чинь тусгал болсон байх гэж би найдаж байна. Тийм болохоор эмзэгхэн бүсгүй
минь: мөнхийн үргэлжлэлгүй хааяахан уулзаж баясдаг хэдхэн хормынх нь төлөө тэгтлээ
бухимдаж, оюун ухаанаа барж тэрсэлдэхийн хэрэг байжуу. Чи уужирч, уучилж сайн бодоорой
л дээ. Одоо чи нууц амрагтай болсон нөхөртэйгээ иймэрхүү өнгөөр харьцах юм байна
гэдгийг ухаарч олон талаар эрэгцүүлэхээр болсон гэдэгт би итгэж байна.

Хэрвээ өөрөө нууц амрагтай болчихвол яах вэ гэж бодож байгаа байх л даа. Яг тэгж
бодож байгаа. Чи бол их сониуч хүн. Би чамайг мэдэлгүй яахав. Бүсгүй минь хэрвээ чи нууц
амрагтай болсон бол чиний амьдралын хариуцлага улам их болж чи улам эрчимтэй илүү
тэвчээртэй, ухаалаг байх хэрэгтэй болно гэсэн үг. Чи зөвхөн гэр бүлээ зохицуулж, үр хүүхэд,
нөхөр ханийхаа ээж байсан бол өөр нэг эрх танхил хүүтэй болсон гэж ойлгож болно. Түүнийг
хайрлах маллах гэдэг хэдэн хүүхэд өсгөж өндийлгөхөөс ч хэцүү гэж л хэлэх байна ... Өмнө нь
ярилцсан нууц амрагуудын сэтгэлийн зовлон, хүсэл мөрөөдөл адил боловч эр хүн өөрийнхөө
сэтгэлтэй хүүхнээсээ илүү ихийг шаарддаг. Юуны өмнө үнэнч байхыг, бас маш их анхаарал
халамж хүсдэг. Тэр бүхэнд тэвчээр цаг гаргана гэдэг амаргүй. Тэгэвч чи өөрийнхөөрөө л
түүнийгээ хайрлаарай. Сэтгэлээ, зүрхээ чагнаж байх хэрэгтэй. Хайртынхаа эхнэр хүүхэдтэй
орооцолдож, тэх тусмаа эхнэрийнх нь талаар сайн муу ямарч өнгөөр яриа өдөх хэрэггүй.
Болж өгвөл асуугаад ч яахав Эр хүн мөнөөх л өөртөө итгэлтэй, бардам зантай чанараараа
хэдийгээр эхнэр нь олон юмаар сэтгэлд нь үл хүрсэнээс болж чамтай холбогдож яваа ч
түүнийгээ хүнд мэдүүлэх хэлэх дургүй байдаг. Эр хүн хайрандаа шатаж явахдаа чамгүйгээр
амьдарч чадахгүй. Хэзээ нэгэн цагт эхнэр хүүхдийнхээ амьдралыг зохицуулж байгаад
чамайгаа авч сууна. Тогоогоо бариулж жаргана гэж хэлэх боловч тэр бүх энхрий санаа, үг нь
гэртээ ормогцоо сарниж, эхнэрийнхээ царайг харах болно. Залуу танхил явахдаа эхнэртээ
толгойгоо мэдүүлж эцэс хойноо толгойгоо түшүүлдэг гэдгийг би чамд хэлсэн. Түүнээс гадна
эхнэр гэр бүлийнх нь талаас чам уруу ирэх гүтгэлэг доромжлол, хараал зүхлийг чи бас л
тэвчих болно. Эхнэрийнхээ үгэнд итгэхээс чиний үгэнд итгэх нь юу л бол. Одоо дахиад
хэлье. Түүний хүлээсийг тийм ч амархан сулруулах боломжгүй л дээ, Өмнө нь чамд хэлсэн
тэр олон ов мэхнээс эр хүн тийм ч амар гараад ирэхгүй нь мэдээж. Хайр нь үнэн ч зориг нь
мохоо байдаг юм. Ямар сайндаа л эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн үг гарах вэ
дээ. Тийм болохоор түүнд нэг их найдлага тавьж, ихээхэн сэтгэлийн хүч горьдох нь илүүц
бизээ. Үнэхээр чиний амраг чамд хэрэгтэй. байж байх нь дээр санагдсан бол зөвхөн
өөрийнхөөрөө хайрлаж, өөрөө зохицуулж, маш их тэвчээр гаргах хэрэгтэй болно л доо.
Иймэрхүү өөх ч биш булчирхай ч биш харьцаа чамд дэндүү утгагүй, уйтгартай санагдаж
байгааг би ойлгож байнаа. Тэгэвч энэ нь яах аргагүй үнэн гэдгийг нууцлаад ч яах юм билээ
дээ.

Харин би чамдаа дотночлон хэлэхэд эхнэртэй хуний нууц амраг битгий болоорой. Би
чамайг тэгж зовохыг чинь харж сонсмооргүй байна. Атаа хорсол, муу хэл ам чамайг идэж, чи
л шаналан зовохоос өөр хэн ч зовохгүй. Чиний амраг хархүү чамд хамаг сайхан бүхнийг
амлаж, сэтгэлийг чинь нялхруулж энхрийлдэг ч гэсэн эцсийн эцэст эхнэр хүүхэддээ л үлддэг.
Түүний зүрх, чиний өвөрт байхдаа ч гэр бүлийнхээ төлөө цохилж байдаг юм Энэ үнэн шүү.
Ялдамхан бүсгүй минь. Баяртай, чамайг үнсье. Чи хувь заяагаа нууц амраггүй хөтлөхийг
хичээгээрэй. Хувь тавилан чиний төрсөн одноос шалтгаантай хэдий ч хувь заяаны хэсэгхэн
хормоо хүн өөрөө хөтлөх боломж байж болно. Нууц амрагийг ч адил ...
ХУВЬ ЗАЯАГ ТОДОРХОЙЛОХ ХОРОМ
Үл таних бүсгүй минь, чи надад дотоод сэтгэлээ нээж маш санамсаргүйгээр далдаас
харилцах болсноо хувь заяа гэж боддог уу. Хэзээ нэгэн цагт би ингэж л танилцаж, бие
биендээ оюун санааны хүч өгөх байсаан гэж бодож болох л доо. Эсвэл энэ талаар ерөөсөө
анзаараагүй байж болно. Яагаад гэвэл аливаа юмс дандаа л санаатай, санамсаргүй хоёрт
оршдог. Нэгэн бодлын санаатай нөгөө бодлын санамсаргүй юм даа. Тэгэхээр бид хоёрын энэ
нууцлаг холбоо, сэтгэл санааны далдын хийсвэрлэл хувь заяатай минь хэрхэн холбогдох бол
гэж чи асуухыг хүсэж байж ч мэднэ. "Бүх юм урсан өнгөрч байдаг учраас аливаа юм оршин
байхын зэрэгцээ бас эс оршино Тиймээс бидний энэ харилцаа ч тодорхой цаг хугацаа,
тодорхой орон зай/ орших юм гэвэл чи эргэлзэхгуй бизээ. Энэ бол бидний хувь заяаны шугам
руу орж ирсэн хэсэгхэн хором л доо. Чи тэр өдөр электрон шуудангийн хаягаар над руу
хандаагүй бол би иймэрхүү санаархал ирж л байдаг гэж бодоод анзааралгүй өнгөрөөх бол энэ
сайхан хормыг алдах байсан. Үнэхээр шүү бүсгуй минь. Тэгэхээр "Төрсөн өдрийн төөрөг
гарсан өдрийн гариг мэднэ' гэдэг хувь заяаны голч шугам болох төөрег тавилангаас гадна энэ
хооронд чамд тохиолдох санамсаргуй болоод зайлшгүй хормуудыг мэдэрч хамгийн
шийдвэртэй зөв алхмуудыг хийгээсэй гэсэндээ би энэ захидлыг бичиж байна. Бурхан
Буддагийн номлолд үйл лай хийгээд ереөл тавиланг биднээс үл шалтгаалан од эрхэсийн
нөлөөллийн хүчин дор шийдэгддэг гэж номлодог. Үүнийг би зарим нэг талаар зөвшөөрнө.
Үнэхээр хувь заяа цаанаасаа зурагдсан мэт. Түүнийг санаснаараа хөдөлгөж дийлэхгүй юм шиг
байдаг л даа. Тухайлбал чи царай муутай төрсөн бол чиний амьдрал одоогийнхоос өөр байх л
байсан. Эсвэл аливаа юманд зөв чанд шийдвэр гаргаж чаддаггүй байсан бол хувь заяа чинь
өөрөөр эргэх байсан. Чиний царайлаг, ухаалаг төрсөн нь удамшлынх. Үүнийг чи өөрчилж
чадахгүй. Өнөө үед гоо сайхны мэс заслаар царай муутай хүн ч гоё хөөрхөн болж болно гэж
чи хэлэх байх л даа. Гадна төрхөө еөрчилж чадлаа ч эцэг эхийнхээ өгсөн оюун санааг өөрчлөх
боломжгүй юм. Энэ бол мөнөөх хэзээ ч хааш нь ч эргүүлж боломгүй хувь тавилан мөн.
Тэгтэл хунээс өерөөс нь хамаарахгүй үйл явдлууд хувь тавиланг өөрчилж байх нь олонтаа.
Үүнийг чи анзаараагүй байж болно. Анзаараагүй учраас миний энэ санааг дэмжихгүй
байхыг" би үгүйсгэхгүй л дээ. Энд би хувь хүн төдийгүй хүний оршин тогтнодог нийгэм, бүр
орчлон ертөнц хүртэл хувь тавилантай байдаг. Энэ нь зайлшгүй ба санамсаргүйгээр хүний
хувь заяанд нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрвээ сайтар тунгаан ажиглавал нийгмийн
хөгжлийн олон олон үйл явц, хүний хувь тавиланд нөлөөлж байгааг мэдрэх боломжтой л доо.
Би саяхан нэг ном уншлаа. Тэр зохиолын гол баатрын нэрийг Намжилмаа гэдэг тэр үнэхээр
сэтгэл булаам эмэгтэй. Түүний тунамал хар нүд, нумалсан өтгөн хөмсөг, гунхсан сайхан
биеийг эргэж харахгүй өнгөрөхийн аргагүй. Тэрбээр хайрт хүнээ ардын цэрэгт мордуулахдаа
мөнөөх л сайхан нүдээрээ нар хирттэл мишээж, цагаан сүүнийхээ дээжийг өргөөд үлдсэн.
Энэ үе бол түүний сэтгэл сүү шигээ цагаахан аз жаргалаар бялхаж байлаа. Гэвч хар дайнаас
хань нь эргэж ирсэнгүй. Энэ дайн түүний амьдрал болоод ариун сайхан сэтгэлийг орвонгоор
нь эргүүлж орхих юм. Үүнээс хойш Намжилмаа бүсгүйн зовлонт хүнд амьдралын жилүүд
ургэлжилнэ. Хоёр өнчин хүүхэдтэй хүний бүсгүй үр-амьдралын шуурга, давалгааг сөрж, сэлж
гарахад ямар хэцүү байх нь ойлгомжтой. Өрөвдөлтэй хүнд амьдрал, дэндүү сайхан сэтгэл
байсан. "Могой боолт" гэдэг нь номыг чи уншаарай. Дайн болоогүй бол Намжилмаагийн
амьдрал ямар байхыг чи бод доо. Дайныг Намжилмаа урьж залж авчраагүй. Тэгэхээр дайн
бол түүний хувь заяа яав ч биш. Би ингэж л бодсон. Чи ч гэсэн дайн бол түүний хувь заяа биш
гэдэгт эргэлзэхгүй байх аа. Бас энэ нийгэмдээ гайгүй сайн бүтээл туурвисан миний найз
эрдэмтний бие муудаж гадаадад эмнүүлэх боллоо, Мэдээж асар их мөнгө хэрэгтэй болох нь
ойлгомжтой. Үүнийг бидэн шиг социализмын үеийн сэхээтнүүд гаргаж чадах билүү. Ёстой л
санасны гарз гэгч нь болно биз дээ. "Багшийг мушгивал эрдэм гарна. Бандийг мушгивал баас
гарна" гэсэн үг байдаг даа. Үнэхээр миний нөхрөөс эрдэм л гарах байсан. Харин түүний
шавь мөнгө гаргасан. Багшийгаа гүйцэж түрүүлэх байтугай хормойд нь чирэгдэж яваа банди
яагаад мөнгөтэй болов. Энэ бол бас л манай нийгмийн оюуны үнэлгээний доод түвшин,
эдийн засгийн бодлого, мөн чанар. Санамсаргүй хувь тавилангийн эргэлт юм. Үүнийг
нийгмийн хөгжлөөс шалтгаалах хувь заяаны нөлөөлөл гэвэл чи зөвшөөрөх үү. Тухайн
нийгмийн зайлшгүй ба санамсаргүй үйлдлүүд хүний хувь заяаг ийнхүү өөрчлөхөөс гадна
ихэнх тохиолдолд хэсэгхэн хормоос шалтгаалах зүйл маш их байдаг. Та ямар хормын тухайн
яриад байнаа гэж магадгүй. Тухайлбал Клеопатрагийн хамар их муухай байсан бол ертөнц
маш ондоо байх байсан. Бонапартын цэргийн их буу арван минут хожимдоогүй байсан бол
Франц болон Налолеоны хувь заяа, Европын хувь заяа ч өөр байх байсан. Анд нөхөр Чингис
Жамух хоёр адуу хонины бэлчээрээс болж тэр өдөр салж нүүгээгүй бол Монголын эзэнт
улсын хувь заяа ч өөр байж болох. Хэрвээ Монгол улсын ухаант хөвгүүн Ш. Отгонбилэгийн
сууж явсан онгоцны жолооч хормын төдий буруу шийдвэр гаргаж суулт хийгээгүй бол
Отгонбилэгийн болон бусад олон сайхан хүмүүсийн хувь заяа гэнэт эргэхгүй байсан. Маш
санамсаргүй юмнаас хүний хувь заяа өөрчлөгдөне. Яг л хар дарсан зүүд шиг. Магадгүй чи
миний хэлснийг үгүйсгэж, тийм л төөрөгтэй байсан. Отгонбилэгийн шороо тэнд л
пурхийсэн гэж маргаж болох л доо. Дайн дажин, байгалийн гамшиг, осол эндэгдэлтэй адил
эргэлт гардаг. Би чамд нэг түүх яръя. Хэдэн жилийн өмнө би нэг эмэгтэйтэй дотно харьцаа
тогтоохыг хүслээ. Нилээд чармайлт гаргасан хэдий ч амжилт муутай. Үнэндээ бол итгэл
алдарч байлаа. Зөөлөн бороо шивэрсэн нэг л намуухан дүнсгэр орой байсан юм. Магадгүй,
тэр хаврын анхны бороо ч байсан байж мэднэ. Орой хамт хооллож байхдаа бүсгүйн харцанд
намайг хүндэтгэсэн зөөлөн өнгө илрээд ирэхийг би ажихдаа ялалт тун ойрхон ирснийг
мэдэрсэн Юунаас болж тэр харц уярч зөөлөрснийг мэдэх аргагүй. Миний яриа ч юм уу, гарын
хөдөлгөөн, харц ч юм уу, эсвэл гадаа шиврэх борооны намуухан чимээ, ярианы өнгө аястай
дүйцсэн ч байж болно. Эсвэл бүсгүй маань гэр орон, ажил дээрээ тавгүйтсэнээс болж миний
урилгыг хүлээн авсан байхыг үгүйсгэх аргагүй юм, Ямар ч байлаа гэсэн тэр орой бид хамт
суугаагүй бол, тэр хормыг зөв ашиглаагүй бол би ялалтанд хүрэхгүй байсан. Тэгэхээр
хэсэгхэн агшин ч санамсаргүй явдал ч хүний хувь заяаг өөрчилж болдог юм гэдэгтэй чиний
санаа нийлэх байхаа. Хувь заяагаа хөтөлж санасандаа хүрэхэд хэтэрхий оройтжээ гэж олон
хүн харамсан боддог. Эсвэл заяа төөргөөрөө л болог гээд амьдралаа зөнгөнд нь орхиж
гэлдэрдэг. Ингэх хэрэггүй ээ. Хэдийгээр хүн байгалийн нэг хэсэг болоод түүний хуулинд
захирагддаг ч өөрийгөө таньж, өөрийгөө жолоодохыг хичээгээд үз гэвэл чи лав зөвшөөрнө
байхаа. Хүн адгууснаас онцгойрох гоц ялгаа нь өөрийгөө жолоодож, ирээдүй хойчоо төсөөлж,
бас мөрөөддегт оршино.

Хонгорхон бүсгүй минь. Хэтэрхий оройтжээ гэж битгий л хэлээрэй. Аливаа юмыг
эргэлзэлгүй бас хойшлуулалгүй шийдэж байгаарай. Тэгвэл чиний амьдрал илүү сонирхолтой
байх болно Өчуүхэн хором ч гэлээ чамд аз жаргал бэлэглэдэг юм шүү. Баяртай. Чамайг
үнсье. Тэгвэл хувь заяаны энэхүү хормын нэгээхэн хэсэг болох зовлон жаргал аль аль нь маш
харьцангуй юм л даа.
ЛУВСАНГИЙН ПҮРЭВДОРЖ
Лувсангийн Пүрэвдорж Говь-Алтай аймгийн Хасагжаргалан сумын нэгдүгээр багийн
нутаг Хөтлийн бууц гэдэг газар төрсөн. Бага наснаас малчин байсан. Бага, дунд сургуульд
суугаагүй. ЗХУ-д Цэрэг - Улс төрийн академи дүүргэсэн.

Цэргийн албанд татагдаж жагсаалын цэрэг, бага дарга, салаа салбарын захирагч, салбар,
ангийн улс төрийн орлогч. МАА-ийн улс төрийн газрын зааварлагч, лектор, хэлтсийн орлогч
дарга, "Улаан-Од" сонины сурвалжлагч. МАХН-ын Тев хороонд цэргийн ажил эрхэлсэн
зааварлагч, хэлтсийн орлогч эрхлэгч, БХЯ-ны дэд сайд, МАА-ийн улс төрийн газрын дарга
зэрэг ажил хийж явсан.

Нилээд өгүүллэг, тууж, роман, эсээ, нийтлэл бичиж "Туг зээрд", "Нүхгүй цэнхэр сувд",
"Сэтгэлийн гэрэл сүүдэр', "Егүүтгэл", "Бэтэг", "Эрлэгийн бошго" зэрэг уран зохиолын
найман ном гаргасан.
ЗОВЛОН
Цээжний чанад хүйтэн юм огшоод ирлээ. Тэг тэгсээр амин голоор бууны сүмбэ шаачих
шиг горойгоод хүзүү хөшиж нугас царцаад мөнөөх оãшигч хүйтэн бээр толгойд ормогц гавал
заадлаараа юу юугүй Зад үсэрч тархи юугаа цацах нь уу гэмээр багтаж ядахуй дур амь
тэмцээд ухасхийн босон харайх гээд би хөдөлж чадсангүй ээ. Судас шүрìүс минь агшиж
татаад хамаг биеийг минь дотогш эвхэж эхэллээ. Чингэх зуур "Үгүй энэ чинь.. Яаж байна вэ...
Ингээд л ... Арай ч дээ... Яадаг билээ..." хэмээн бодоод автал амь тавиулам асан өвчин айдас
хүйдэс дур дарагдан анир тасарлаа. Үхлийн цээж өөд бивээр хамаг байдаг ухаан санаагаараа
түлхэн цахлаад нүдээ харах гэвээс чадсангүй. Хо¸р нүдний минь зовхинд тугалга цутгачихсан
юм шиг даагдахгүй болсон байлаа. Хүмүүн зовхио даахаа болих цаг ирдэг ажээ.

Утаатай цаваг шиг зовхин дор мень шингэн ягаан гэгээ бүүдэлзэж аснаа хоромхон зуур
өтгөрөн цусан улаанаар урваад улмаар хар хүрнээр хувилан зулай яз үсрээд амин халуун минь
нарийхан шаргал гэгээ татуулан дээш оргилон гарч одохуй сацуу цээжин чанад минь таг
харанхуй болоод хамаг бие минь гал нь унтарсан шавар зуух лугаа адил хоромхон зуурд
эзгүйрэн хөрвөй.

Зулайгаар өөдлөх бүлээхэн гэрлийн торгон сүүг атгасан бивээр "Яасан амархан юм бэ...
Хорвоогийн зовлонгоос ийм амархан хоёр яс салчихдаг... байх нь ээ … Ашгүй дээ … Мөн ч
их зовж явж насыг эëээлээ дээ. Одоо зовлонгоос салвал салах болсон л доо. Хүмүүн хорвоод
илүүдэх гэгч болдгийг хар толгойгоороо үзлээ. Би гэдэг амьтан аав ээжээ ч олигтой ачилж
чадахгүй, үр хүүхдээ ч өөд татаж дөнгөхгүй болохоор үхэж далд орж орчлонд зай тавих минь
дээр юм даа. Өдгөө хүртэл би аав ээжээ үр хүүхдээ хайрлаж энэрч байна гэж санаж явлаа.
Тэгсэн чинь хайрыг хөшиглөн хоол хийж иддэггүй хайрыг эсгэн хувцас оёж өмсдөггүй
болохоор миний хайр шиг хэрэггүй юм энэ орчлонд алга. Ер хайр гэгч хоосон санаа юм
байлгүй дээ. Хоосон санаагаар хэнийг ч гийгүүлэх вэ дээ... Амьддаа нүүрээ улайлгах. үхсэн
хойноо ясаа өндөлзүүлэх олиггүй муу юм хийхгүй гэж би их л омой додигор явлаа. Чухамхүү
тэрнийхээ харгайгаар орон гэртээ ч орчлон хорвоод ч илүүдэхээ үзлээ. Энэ хорвоогийн
түмэн зовлонгоос илүүдэхийн зовлон хамгийн бэрх нь ч юмуу даа...

Илүү болгон үгүй болдог тавилантай хойно доо, Хойт хоёр хөлөөрөө явдаг болоод
хүмүүнд сүүл хэрэггүй болж устсан шиг... Илүүдэхийн учир дутах ёсон гардаг юм байлгүй
дээ. Тийм л ёстой юм бол яая гэх вэ. Ер муу амьд явахаар сайн үхэх дээр хэмээх мэргэн угийн
учир энэ буйзаа. Харин муу хүний заяа завагт гэгчээр өвдөж хэвтэж, хүний гарт орж, шээс
баасаа зөөлгөж тээр болсонгүй шүү Харин... энэ муу хүүрийг минь гаргаж зайлуулах гэж
өнөө хэдэн хүүхэд ядах байх даа. Баахан мөнгө янчаан хэрэг болох байх, яана даа. . Үүрээр
зүгээр л аваачаад булчихгүй, ёс гүйцээх гэж зөндөө хөл болох байх Амьтан муу хэлнэ гэж л
хүмүүс тэгдэг. Үнэндээ бол... үхсэнийгээ бодохоосоо үлдсэн нь нэрээ бодож байгаа л юм шүү
дээ. Ай хөөрхий, хүмүүн гэж мөн ч хөөрхийлөлтэй амьтан даа... Энэ хэд ч гэсэн... Би гэдэг
илүү амьтан энэ хэдэд бас л төвөг болох нь дээ... За одоо яая гэх вэ, дахиж тээр болохгүй
минь яамай даа ...

... Хоргодоод байх юм энэ орчлонд надад байхгүй дээ. Байлаа ч гэсэндээ ... санасан
болгоноо гүйцээж чаддаггүйгээс л хойш... Харин яаж ийж байгаад ... хэдэн төгрөг олоод.. энэ
зун өвөлжөөн дээрээ нэг... очъё гэж бодож байсан юмсан ... чадсангүй еэ.. ." хэмээн бодоод
авлаа...

... Манай гэрийн ч буурь бууцанд булагдаж мэдэгдэхгүй болжээ. Өвөлжөөний минь гол
дунд барьсан, хавирга сүврэг нь хэрзийсэн бод малын сэг шиг саравчтай хашаа шуу юмнаас
нь хонь зугатааж хотны зүүн тал уруу шаарч хэвтсээр байгаад гэрийн минь буурийг өтгөөр
булжээ.

Хавар нүүхэд хонхойж хоцроод өвөл эргэж буухад газар нь таргалж дүүрсэн байдаг асан.
Åэвэн шиг чулуун довжоотой буур минь арилсаныг үзэхүл өр чанад хөндүүр оргилоо.
Орчлонгийн энэ онгин тамга дотор орилон унасан хүмүүний үр бе вээр өдгөө тэр тамгаа
нэгэнтээ үзэхийн хувь дутах яасан гомдолтой вэ. Тэртээ алс униартах Шаргын их говийг
харуулдан завилсан үлгэрийн өвгөн шиг энэ хөх өвөлжөө манайх гэдэг айлын гурван бүлийн
хувь заяаг үүрд өвөрлөж үëдсэн ажгуу

Гэнэт аав минь хоолой засах ээж минь хонь тойглох дуун дуулдвай. Өлмийдөө хөх бууц
дэвссэн хотны хойт улаан хад аавын минь хоолойгоо засах дууг ээжийн минь хонь тойглох
дууг мөнх шингээн аваад өдгөө эр ганц хөвүүн надад нь эгүүлэн ээлжлүүлэн дуулгаж байх
юм. Амьсгаа хураахад нь толгойг нь түшээгүй ачгүй үр би вээр аавынхаа дууг сонсонгуутаа
өвөлжөөнийхөө хөлд сөхрөн унаад аавын дууг шингээн хадгалсан налгар улаан хадан дор
наминчлан гурвантаа мөргөж өршөөл нигүүлсийг гуйлаа. Аав минь айвуухан хоолой засах
дуун дахиад л дуулдлаа. Улаан хадтай уулын энэ элгэнд мөргөх минь их л учиртай авай. Юун
хэмээвээс, манайх гэдэг айл “Авран сахиж зохилдох бүхнийг бүтээх нөхрийн орон заяаны
таван тэнгэр нас, буян, цаг, учрал, язгуурыг аривжуулагч агаад Очирваанийн үйлийн нөхөд
Говийн Лха тэнгэрийг үе удам өртөөлүүлэн тахиж үр хүүхэд, ам бүлийнхээ амь нас, хувь
заяаг даатган залбирч, гай түүтгэрт үл өртөн он цагийг туулан аж төрж атал арван
зургадугаар жарны улаагчин үхэр жилийн зул сарын хорин тавны өглөөгүүр сумын намын
үүрийн дарга ирээд модон хуйтай охор буугаа ташаанаасаа татаж өвөр дээрээ хөндлөн тавин
сүрийг үзүүлж байгаад "Оюут чи болбоос өдий болтол бурхан тахилаа хураахгүй олон ардыг
уруу татан мунхаруулж байгаа чинь болбоос хувьсгалын хэрэгт хорыг хүргэж байгаа эсэргүүн
хэрэг мөн боловч, чиний аав хар шүдэт Төмөр миний аав Модон Гэлэг хоёр Харганын
өртөөнд болбоос алба хийж олон жил хамт болбоос байсныг бодож, чамайг болбоос энэ
удаад дайчлан баривчлахыг түтгэж, энэ бурхан сахиусыг чинь болбоос хурааж аймгийн
дотоодыг хамгаалахад тушаах болно" хэмээн өндөр дуугаар бичиг дуудах лугаа адил илтгэн
хэлээд бяцхан алтан цөгц, хошойд мөнгөн голт цөгц тэргүүтэн тахил тавилгыг хамж ээжийн
минь үдэш болгон тэвэрч гэрээ нар зөв хорин нэг эргэж гороо хийдэг асан Алтангэрэлийн
хүрэн суман шоголд чихэж аваад одохдоо хамгийн дээр ханын толгойд чацуу залаастай асан
зурмал Говийн Лхаг голж орхиод "Тэр бурхнаа энэ судар номынхîî хамтаар нэгэн болбоос
хаданд хая, үãүй болбоос галд шатаа Цагаан сараар болбоос ирж үзнэ шүү" хэмээн зандарсан
юм гэсэн. Чингээд аав минь аргагүйн эрхэнд удмын их шүтээнээ хотны хойт өндөрийн хаа
нэгэнтээ хадны онгонд залсан юм гэнэ билээ.

Ийн Бурханы цагаас хожимдож гарсан буян муутай эр би вээр угийн мень шүтээнийг
өвөрлөсөн уулынхаа өлмийд үхсэн хойноо л арай гэж нэг юм ирж сөхөрч буй энэ байв.

Амьд явахдаа шүтээнтэй ууландаа мөргөх сүжиг хувь хо¸р дутаж асан атал үхсэн хойноо
гүйцээх үүд гардаг аж л. Тийнхүү нүдээ аниад “Дээдсийн минь эрхэм шүтээн та цагийн
барлаг болж бурхан номыг умартан хилэнцэт мөрийг барьсан нүгэлт мунхаг хүмүүн намайг
тэнгэрийн тааллаар гэсгээгтүн. Харин хожмын цаг дур хойч хойч үеийн үр удмыг минь
өршөөн нигүүëсэж, үйлс хэргийг нь өргөж түшэж хайрла ... Хэдэн ач зээ нарыг минь өршөө”
хэмээн аниргүй хэлж залбираад өвөлжөө минь өлмийг нь түшсэн өндөр их уулынхаа тэргүүн
өөд өлийн нүдээ нээвээс тэртээ чинад тэнгэрт нь чимээгүй хөвж ахуй ахрын ноос шиг
ариунхан үүлс нигүүлсэнгүй царайт тэргүүндээ асаагаад Говийн Лха бурхан агаар тэнгэрээр
хатируулан баруун зүг өнгөрөн одох үзэгдвэй. Чингэхгүй зуур "Ээ Лха таван тэнгэр минь
хүүгий минь олж өгч хайрла. Хүүг минь өршөөн хайрла" хэмээн залбираад баруун мээмээрээ
даллаж баéãаа ээж минь цагийн мананцар дунд сүүмэлзэхүйд хо¸р хөдсөн бойтогныхоо
гадаад шагайн дээр хошойд гуулин хонх шулгануулсан, салхинд өртөхтэй үгүйтэй шингэхэн
шар сэвлэгтэй данхар шар хөвүүн хонины бэлчээрийн хугас газарт ганцаар хонины салаа зам
самнасан шар хөтлөөр унаж түøэн давж яваа харагдаад ав. Ийн хоёрхон настайдаа хотны захад
наадаж байгаад захалж бэлчсэн хонь даган холдож төөрсөн намайг ивээлт Говийн Лха бурхан
энэрэлт ээжийн минь ивэлсэн баруун мээм хоёрын аль нь чухам олж эгүүлэн дуудсаныг хэн
хэрхэн мэдэх билээ дээ. Юутай ч болов, тэргүүн биендээ асаасан хурц хадан илдээрээ
тэнгэрийн салхи хүү хүү татаж догшин загнах авч, налгар бэл хормойгоо тойруулан айлсах
цагаан гэрээр тахил өрж номхордог асан энэ хүрэн уулыг үдшийн бүрий үмхэн шөнийн
хүйтэн хэвлийд ээлüдиж, эзгүй хэр төөрсөн өөдсөн нялх амийг осгоож бөхөөхөөс аварсны
буянаар би гэдэг хүмүүн бараг нэгэн жарнû насамж хорвоогийн зовлон дор сэтгэлээ эвэр
ургамал мь холгуулаад сая л үхэж нүгэлт хорвоогоос хо¸р яс салж байх ажгуу.

Аав хоолойгоо засах дахин дуулдана. Миний аав хоолойгоо яасан ч сайхан засдаг хүмүүн
байгаа вэ дээ. Аавынхаа хоолой засахыг дуулж явах хувь дутуу болоод би вээр хорин зургаан
жилийг үзжээ. Бодохул аав минь хааяа хааяа хоолой засдаг нь "Миний хүү, аав нь байнаа"
хэмээн эр ганц хөвүүн наддаа чимээ өгч дуугаараа түшиг болдог ч асан юмсан уу?! Аавынхаа
хоолойгоо засах сайхан чимээг алдаад би гэдэг амьтан түм нижигнэж, бум бужигнасан
орчлонд ганцаардахын зовлон дур унасанаа өвөлжөөнийхөө хаднаас аавынхаа дууг сонсох энэ
л эгшинд эгүүлэн мэдэж нарт хорвоогийн зовлонг ухаарах шиг бîллоо. Чингэхүй зуураа би:

- Аав минь ээ. муу хүү чинь мөн ч их зовж явсандаа хэмээн шивнэхүйд аав минь:

- Тэгдэг юмаа. миний хүү. Орчлон гэдэг чинь зовлонгийн далай л гэсэн үг шүү дээ.
Орчлонд хүн зовлон дээр унаж, зовлон дээр бойжиж, зовлон туучиж насыг бардаг
тавилантай юм байлгүй дээ гэх дуулдлаа.

- Аав минь ээ, ачгүй ганц хүү чинь таныгаа амьсгаа хураахад толгойг тань түшиж чадаагүй
нүглээ яалтай ч билээ дээ гэж аргаа барахад минь:

- Аав нь чамайг хүлээгээд хүлээгээд иртэл чень тэсэж чадаагүй дээ. Тэглээ ч миний хүү
аавын сайн хүү. Миний хүү завынхаа голыг харлуулах ганц ч муу уг цухуйлгаж яваагүй ээ. Чи
ааваа унтахдаа зүүдэлж, сэрүүндээ санаж явааг чинь аав нь мэднээ. Ааваа амьдад
гомдоогоогүй үхсэн хойно мартаагүй миний хүү ачтай хүү гээд аавын минь дуу чимээгүй
боллоо.

Бурхан минь! Би гэдэг иймхэн ачийг аавдаа үзүүлэх үр юм гэж үү дээ. Амьдад нь ад үзэж
харааж зүхээгүй үхсэн хойнî нь мартаж гээгээгүй төдийхнөөр л ааваа ачлан яваа гэж үү дээ?!
Даанч дээ... Мөн ч муу хүү юм даа, би..." хэмээн бодохуйд таг харанхуй боллоо. Орчлон
надтай цуг харууслын хар нөмрөг хөдрөед амьсгаа ч үгүй анир тасарвай...

- Миний хүүгийн сахиус энэ байна. Хотны оройд хаданд байсан юм гэх аавынхаа дуугаар
нүдээ нээвээс эрхийхэн чинээн нэмэгхээн мөнгөн гуутай сахиус хүзүүнд минь зүүчихсэн
байлаа. Хо¸р гарынхаа алган завсар аваад хавсран зальбирваас гуутай сахиус бүлээхэн байхуй
нь аавын минь алганы илч гэлтэй. Би гэдэг төрөөд чухам ямар сахиус адислуудж зүүснээ ч
мэдэхгүй нэгэн явснаа мэдвээс юутай хөөрхийлөлтэй вэ,

- Ааваа, би ямар сахиустай байсан юм бэ? гэвээс аав дуу гарсангүй.

Гуутай сахиусаа эргүүлж тойруулж үзвээс шилтэй нүүрэн талаасаа шар даавуунаас ондоо юм
харагдсангүй! Харин ар талд нь мөнгөн гинжээр оосорлосон нарийхан мөнгөн чагт цүүлж
чагталсан байх юм. Чаãтыг сугалваас хээтэй мөнгөн цуурга сөхөгдөж, дээд талдаа хошойд
нугастай мөнгөн халив цэнн хийн дуугараад онгойлоо. Гуун доторхыг чимхэн гаргаж ирвээс
маажинтай даавуугаар давхар давхар боожээ. Маажинтай даавууны амыг шар цавуугаар
ширгээн наажээ. Эвийг нь олон баéж эвтэйхэн задлах зуураа бивээр, сүсэн залбирах бус
зүгээр л хэрэгт дурлан сониучилж аснаа нуугаад яах вэ. Тэмтчин байж наалдас юугий нь
арай гэж хуулан задалваас хүрэн сум модон ялтас дээр наасан сахиус гарч ирвэй. Нүцгэн хөх
торгон дээр өнгө өнгийн мяндсан утсаар зүү ороон урыг гаргаж бүтээсэн энэхүү сахиус
гэвээс дөрөв нь бүгээн нэг нь бараан агт хөлөглөсөн таван догшин тэнгэр тойрон бараа болж,
голд нь лавай царайд энэрэл эерлийн дулаан гэрлээр гийгүүлэгч ялдам эрхэмсэг янаг
элãэмсэг мэëмий заяасан залуу танхи охин тэнгэр Мо Лха мутар таатаван өнгийн хадган
залаа бүхий агаадалтан зэвтэй сум-торгор, солгой мутартаа мөнхүү хадган залаа бүхүй агаад
гурван сансарыг гаргагч алтан толь бариад загал зандан зүсмийн гоо ìîрü хөлөглөн баруун
этгээд дур хатируулан одож авай. Тэнгэрт хурган үүлс нүүж, газарт амгалан нууранд хун галуу
цэнгэж, дундуур нь охин Лха ийн заларч явах ажгуу.

Голомтынхоо шүтээн тэнгэр дîр сүсэн ãэгээрч сэтгэл эевэргүү болоод би âээр сахиусаа
гуунд нь эгүүлэн хийгээд магнайдаа барьж адис хүртвэй.

Чингээд босохуй айл нь дөнгөж саяхан хаваржаандаа нүүн одсон өâөлжөөний минь шар
бууц хамар хорсгож байлаа. Шинийн нэгний өглөө дээр мөргөдөг асан бяцхан индэр овоо
минь нар гарах зүгт тоорцогны сампин лугаа адил шовойн харагдана. Очиж үзвээсэнд дээр
мөрголгүй уджээ. Харваас тэртээ доор манайх үнс асгадаг асны дээхэн талд тав гурван
чулуу давхарласан байна. Нар гарах зүгт Индэр овоо босгож дээр мөргөдөг болохоос биш үнс
аñãадаг урд хамар дээрээ мөргөдөггүйсэн дээ...

Халиаваас. Хужиртын таëын зэрэглээ өдрийн галын амьсгаа шиг хэргэлтээд энүүхэн дор
таван толгой тэмээний хоргол шиг торойлдож байна. Ухасхийн очиж нэгэн дээр нь гарч
завилан суугаад энтээ тэнтээг хараачилваас ганц хөх цөцгий хажуухан талд минь нисэж ирж
шувууны баастай хөх чулуун дээр бууãаад атгачихсан хонх шиг чирр чирр, чүрр чүрр хийн
шогширч байна Хаврын сэвшээ салхинд элдүүлж харганы ёроолоос хулжсан хазаар өвс өвдөг
доогуур минь өрөм хулгайч лугаа адил дэндэгнэн өнгөрлөө. Хойт талын хуурай сайр тосон
ззвхий даах голгүй болтлоо өгөрсөн нохой шээргэний хаяанд тал бие нь шороо болтлоо хатсан
тэмээн аалз цацах шалтаг цагийг хүлээн бүүрэгтээ соруулан амь тэмцэн хэвтэнэ. Хаврын урь
бараадан харь газраа ирдэг сохор элээ хомхой нүдээрээ гуу жалга, харгана бут нэгжин чанх
дээ эргэлдэж ÿâсаар нүхийнхээ амыг бөгсөөрөө таглан багвайх үхэр огтойг олæ аваад хоëуур
эргэн далавчаа хагас хумиж, агшин зуур заналд ширээгдсэн хар хүрэн зэв болон шунгалаа,
Луйлны навч шиг хоёр дэлбэгэр чихэнд нь сохор элээний дүүгэн шүнгэнэхүй үхлийн зар
болон дуулдахуйд бөгсөө нүхниé амсарт манасан үхэр огдой сугалаад шидчихсэн эзэнгүй зүрх
шиг булхалзан чичрээд хөдөлж чадсангүй. Энэ зуур сохор элээ өрөөсөн далавчаараа шорс
манартал газар алгадаад ухаангүй хярсан үхэр огдойг аюулт хоёр савраараа хага атгаж аваад
эргэн хөөрхүйд хөөрхий муу хулгана чирсс .. чирсс... хийн бие сэрвэйтэм чарлаад агшин зуур
амь тавьж байна...

Өмнөхөн талд ганц бүгээн чулуу зэрэглээнд зүлгүүлэн цахивалзан харагдлаа. Хэзээ
нэгэнтээ, хэн нэгний дэр болсон энэ цэгээн чулууны тэн хонü тогтчихоод намайг мөн их
зовоодогсон. Хишигт тоссон баруун гарын алга шиг энэхүү бяцхан шар хотосд хэзээ ч юм бэ,
хүн тавьдаг байсан гэлцдэгсэн, Тэр ганц цэгээн чулууг дэрний чулуу гэнэ. Үнэн худлыг хэн
мэдлээ. Тэнд хонь тогтдог нь л яах аргагүй үнэн. Манай хонь оотой юм шиг тэн очоод
тогтчихоно. Би айгаад очиж чадахгүй хонио тэндээс гартал нь хар холоо сууж өнждөгсөн.
Хүн тавьдаг газар хонь тогтдог юм уу, хонь тогтдог газар хүн тавьдаг юмсан уу?

Ийн халиаж "Болдогсон бол ясаа энд тавихсан" хэмээн бодсоноо би вээр даруй "Даан.ч...
даан ч..." хэмээн эр ганц заяагаа хүлцэвэй ...

Чингэхүй зуур тэртээ дээрээс, тэнгэрийн дорхи мөнөөх өâөлжөөний минü тэргүүн
хаднаас аавын минь дуу

- Очирбадь аа миний хүү, орчлонд хүмүүний үр онож төрсөн од гэж байдаг юм гэнэ
билээ. Тэр л одныхоî дор насны хувь олон явж, тэр л одныхоо үр учраас илүүг үл үзэн
өнгөрөөдөг ёсон буй, хэмээх дуулдвай.

Ай, заяа таван тэнгэр минь Би гэгч орчлонд чухам ямар одон дор оноон төрсөн болоод
эрхиний бөөрөнд нухлуулсан эрхий хурууны өндөг шиг хорвоогийн түмэн зовлонд
сэтгэлийнхээ торгон өндгийг холгуулж өнгөрөх хувийг олоо юм бол доо... Аль, хүмүүний ур
болгон зовлонгийн эрхи хэлхэн хорвоог бардаг ч юмсан уу?! Хүмүүн болгоны биед хувилж,
сэтгэлд шингэх шид хувийг олоогүй болохоор яахин мэдэх белээ. Лав л миний хувь заяаг
хорвоо сарлагийн хялгасан дээс шиг томж өнгөрөөснийг нартад эдэлсэн насаас гүйцсэн
агшинд би вээр мэдлээ.

Эр хүмүүн миний эрчлээстэй хув заяаны тэхий дунд ахуй нэгэн ончроо сэтгэлд орж:
хоолой зангиран нуд нойт оргивой Өнөржин заяах хувь олсон гэгээт агшиныг санахуй дур...

... Хорвоо хүмүүний үрээр яасан хайр найргүй наадна вэ? Шалавхан зайлахын түүс болоод
би вээр "За баéз хайчдаг юм билээ" гээд орох гарах газраа олж ядаж атал ашгүй "Муу охин
минь өглөө юу гээд шулганаад байлаа даа" хэмээхүй бодоод, тэрхэн хоромд: Өвөө, өвөө,
миний нэр ямар учиртай юм бэ" гэх ач охины минь хөөрхөн хонхон дуу эгэн дуулдлаа. "Ямар
учиртай байх вэ дээ ..........гэдэг чинь язгуурын монгол нэр байгаа юм" гэх миний дуу бас
дуулдав. Тэгсэн чинь "Манай цэцэрлэгийн багш намайг яагаад ийм хачин хуучны нэртэй юм
бэ гээд байсан шүү дээ. Надад та нэр өгсөн гээ биз дээ" гэхэд нь би "Багш чинь миний охины
нэрийг хуучны муухай нэр гэж байна уу?" гэвээс "Үгүй л дээ. Сайхан нэр байна одоо гарах
хүүхдээ охин гарвал чиний нэрийг өчмөөр байна. Тэгээд ямар учиртай юм бэ, өвөөгөөсөө
асуугаад ир гэсэн юм': гэж байна.

Өвөө охин хоёр чингэж атал "Хөөе.......... чи яачихваа. Өнөө цэцэрлэг чинь хаалгаа
барьчихлаа шүү дээ. Алив явъя" гэх эхий нь дуу гарч бид хоёр яриагаа таслахаас аргагүй болж,
би ''Өвөө нь орой ирэхээр чинь ярьж өгье. Миний охины нэр их учиртай, эрхэм сайн нэр
байгаа юм. Одоо өвөө нь яревал охиноо цэцэрлэгээс чинь хождуулчихна" хэмээгээд мухар
хошууг нь үнсээд гаргасан бөлгөө.

Ийнхүү эгэн бодоод би вээр "За байз муу охиндоо нэрийн нь учрыг хэлж өгөлгүй үхчих вэ,
муу өгөр хар толгой чинь” хэмээн гаслахуй зуур ширээ тохойлдоод өрөөсөн гараа дэрлээд
үхэдхийн уначихсан нэгэн хүмүүн тэртээ доор харагдаад ирлээ. Нүдний нь шил өрөөсөн
чихнээс нь мултарч нүүрэн дороос нь цухуйх нь мөлжсөн сүүжний яс шиг. Шар толгойтой
хар үзэг цасан уруу гударчээ Ил харагдах өрөөсөн чих нь элдээд хөлдөөчихсөн цагаан
гурилын тасархай лугаа сарьмийж, хамрын нь самсаа хумиж хамüчийгаад амьсгаагаа шавхсан
янз ил. Торгон зулайны нь шингэн үс эрхий дарам газзр халцарч ширээн дээр бутарсан
харагдах юм. Тэрхүү халцархайн үсний нух сүв бүхэн харагдаад би тулж орох зуур толгой
дүүрээд явчихлаа. Чингэмэгц их харанхуйн тэртээ холоос цусан үрэл лугаа адил улаан оч
ойртон ирж улаан нөмрөг хөдөргөөд тодхон зул шаргал гэрэл гарвай. Чингэх сацуу зүрхэн тал
хэмээхүй зүүн суганаа зул барьчих лугаа дулаан болоод хамаг бие дотроосоо, бүлээцэх өвдөх
мэдээ ороод мах шөл чимчигнэн, яс үс үеээрээ шажигнахыг би вээр сайн мэдэж байлаа
Хîолой бөглөрчихөө юу гэлтэй амьсгаа авч болохгүй агшин зуурд амь тэмцээд ирлээ. Амь
тэмцэж буй хойно би амь орж буй байх нь ээ. Сандран нүдээ нээх лүгээ цуг хоолой онгойгоод
амьсгаа сэнгэнэн нээж дүүрлээ. Амьсгаа лугаа холилдон зовлон нээж уруу бас цутган орж
ирж байна. Хүмүүн гэгч энэ орчлонд амьд байхдаа зовлонгийн тулам л явдаг агаад нэгэн цаг
дур зовлонгоо амь лугаа цуг юүлэн хоосорч. илгэн танхаг болж амарлихуйн хувийг олдог
юмсан уу! Тийн аваас хүмүүн эхээс нартад зовлонгийн өлмий дор унаад нэгэн насаараа
зовлонгоор ундаалан амь сэлбэж хорвоог гаталдаг бай юу...

... Зовлîн чинэрсэн сэтгэлээ дааж ядан арай чуу өндийлөө. Нуруугаа авсан шүдлэн үрээ
шиг муу хүрэн ширээгээ дэрлээд би вээр үхэж асан аж. Баян айë эсгий хиéхэд ядуу нэгний
дайж гаргасан үүдний ганц эсгий лүгээ адил гонзгой цаасны дорд хормойд гагц дусал цус
унасан байхуйг хармагц өрөөсөн нүдней минь дотоод зовхиноо өргөс торох шиг боллоо. Ядам
хуруугаараа арчиваас нэгэнтээ час хийгээд хуурсан шар будаан чинээн хар юм хурууны
өндгөнд наалдаж гарч ирэх нь хатсан цус байлаа. Амь гарах агшинд нүдний минь буланд
хялгасан судас тасарсан байх нь ээ. Дутуу "Эрлэгийн богшго"-ын наян нэгдүгээр хуудаснаа
тийнхүү цусан тамга тальбасан ажгуу

Хуурай бургасан шургааг шиг болж хөшсөн хүзүүгээ тас няс хийлгэн чилээ гаргах зуур минь
мөнөөх мөнгөн гуутай сахиус ширээн дээр байж байх нь тэрээ Ийм сахиус буйг би вээр
мэдээ орсноосоо хойш үзэж дуулаагүй явсан бөлгөө. Агшины өмнө нартыг орхен одох зуураа
аавынхаа сүнс лүгээ учирч, хүзүүндээ сахиус шүтээн зүүлгэсэн минь зүүд зөн, билгээ совин,
хий увидас ер юу гээч ч байдаг юмаа гэвээс эгэн амь орхуй дур тэрхүү сахиус ширээн дээр
минь ингээд барим тавим байж байна гэдэг. .

Би вээр сахиусаа хоёр гардан магнайдаа өргөж адис авахуйд мөнгөн чуу нь цэв хүйтэн
байлаа Сахиусаа нэгэнтээ эргүүлэн хараад "Бурханаа гуунд нь хийж гаргаж зүүе байз" хэмээн
бодоод гууны нь халивыг өмнөх шигээ сурамгай онгойлгож, маажиндсан даавуун боодлыг
задлангуутаа би цочиж босон харайлаа. Учир юун хэмээвээс гуунд заларч асан Говийн Лха
тэнгэр минь алга болчихсон байлаа Ялимгүй гандаж хөв дарсан хөх торгон дээр оёостой асан
ор нь шив шинэхэн үлджээ...

Ээ, Атаа таван тэнгэр минь: энэ чинь ер нь юу гээч вэ?...

Чингэхүй зуур өглөөний нялх гэгээ лүгээ адил хөөрхөн нь аргагүй шулганалдаад өнөө
хэдэн ач зээ нар минь цэцэрлэгийн газраасаа эгэн ирж буй дуулдана.
ГАР

- Ирдэггүй л юм байсан чинь, одоо яасан ч сүрхий хүрээд ирнэ вэ дээ. За би сууя даа; чи
тэнтээ талаас суугаад явчих гээд Өнөржин Очирбадийн өөдөөс харлаа. Айсуй троллейбусны
гэрэл, бүсгүйн нүүрэнд жишүү тусаж, өрөөсөн нүдийг нь сүүдэр хаахуйд зовж шаналсан ч,
ээрч ээнэгшсэн харц гэрэл туссан талын нүднээс нь сайхь эрийн босгосон үстэй захны
дундаас үззгдэхтэй үгүйтэй байх нүүрэн дээр нь тогтон алдаж тогтон алдаж байх аж

- Дараагийнхад нь суу л даа Удахгүй ирэх байлгүй гээд Очирбадь Өнөржингийн өрөөсөн
гарыг тэмтэрвээс бүсгүй шалавхан бээлийгээ сугалаад халуу дүүгсэн жижигхэн гараа алган
дотор нь хийж бөмбөрүүлэн эрхлүүллээ. Хүүхэн хүний гар эзнээ дуурайсан ааштай байдаг
байх. Зарим нь мөлгөр хүйтэн гөлгөр хөшүүн. Зарим нь ичгүүр сонжуургүй сайраг
сарвалзуур. Зарим нь яхир ярдаг Зарим нь эрээ дээргүй мунаг шунаг Зарим нь дотуур
тамиртай доог тохуутай. Зарим нь бүр хуруу "урттай" хуудуу явдалтай...

Харин энэ орчлонд хамгийн ичимхий хөөрхөн ээнэг халуун гарыг харанхуй дур, ханцуй
дотроо тэмтрэн барьж, нууцхан эрхлүүлж явах хувь Очирбадид л тохиожээ. Очирбадь ийнхүү
бодолдоо ээдэрч чимээгүй зогсохуйд:

- Бүүр бие нозоороод нойр хүрээд ирлээ гээд Өнөржин ичингүйрэн аальгүйтэж,
Очирбадийн öээжинд нүүрээ нааж цаанаа л нэг жоготой инээлээ.

Очирбадь бээр харин эр бие хөнгөрсний шинж уужирсан öээж дүүргэн урт гээч нь
амьсгаа аваад хүүхний толгойã тэâрэн тэнгэр өөд харваас үдшийн тунгалаг жаварт зүлгүүлж
өнгө орсон одос тэртээ дээрээс тэр хоёрыг хараад зарим нь ичиж эвгүйрхэн зальáирч, зарим
нь зэвүүцэж, жигшин ширвэж, зарим нь өөгшүүлж өдөөн ирмэж байх шиг.

... Оройтож ирсэн золгүй хайрын зовлонд унасан Очирбадь Өнөржин хоёр вээр нас
намбаа даган, ховын эрээн могойны хорт хэлээс нуугдаж ядан орчлонгийн нугачаанд учиран
хайр янаг амтлан бие биендээ уусан шингэж, зуурдын жаргалд умбаад сэргэхүйд хагацахуйн
тавилан хашгичиж байх нь даанч хэцүү. Хэцүү гээд яая гэх билээ. Аз болоход энэ орчлон
нүгэл буян альныг нь ч нууж хаах сархиатай нь бас ч яах вэ гэлтэй.

Өнөөдөр ч гэсэн энэ хоёр бас тийнхүү нэгэнтээ учирсан жаргаад салахын агшинг хүлээж
зогсоо нь энээ...

Газар дэлхийг хага зүссэн мөсөн гол шиг хөлдүү хар замаар цатгалан жоом шиг гунзгуй
шар троллейбус дэндэгнэн ирж зогслоо.

Очирбадь Өнөржингийн өрөөсөн шанаан дээр үнсээд:

- За ãунхалзаад орчих гээд инээмсэглэв Өнөржин хоргодон тээнэгэлзэв. Орхиод явчих


дургүй байгааг нь мэдээд Очирбадь:

- Би чамайг хүргэж өгөөд эргэе гэхэд Өнөржин:


- Хүүе яах юм бэ, буцаж ирэх унаа олдохгүй гэлээ

Очирбадь нууцхан санаа алдаад:

- Энэ сүүлчийнх баéж мэднэ шүү, явдаа гэхэд:

- Дахиад ганц ирэх байлгүй эрх биш гээд Өнөржин явсангүй.

Эзгүйрсэн зам сөргүүлэн харуулдаж хичнээн зогсовч "хуурай сайр дээр гөлөм тосох'' - ын
үлгэр болсон ажээ.

Очирбадь цагаа хараад:

- За горьдлого ч тасарлаадаа. Одоо явахгүй ээ. Өнгөрсөн. Хоёулаа хувийн тэрэг барья
гэхэд:

- Яах юм бэ. Алхчихъя гээд Өнөржин Очирбадийг сугадав.

- Дэндүү оройтчихвол миний найзыг...

- Тэртэй тэргүй есөн эрүү тулгуулж л таараа.

- Их хүйтэн байна. Чи даарахгүй юү?

- Явган явж байгаа хүн хэзээ даарч байсан юм бэ?

- Ядахдаа чи өндөр өсгийтэй гуталтай...

- Чи намайг хэзээ намхан өсгийтэй юм өмсөж байхыг харсан юм бэ. Чи надтай хамт
явахаасаа айгаад байгаа юм уу?

- Би юу боллоо гэж айж байх юм бэ. Зүгээр л хол явган явахад...

- Чи бид хо¸р ямар анх удаа явган явах гэж байгаа биш...

- Нээрээ ч тийм дээ

Ийн ярилцан хөхрөлдөөд тэр хоёр сугадалцан алхлаа.

Сугадсан гарын нь бугуй даарч байгаа бол уу гэж бодоод Очирбадь нэхий дээлийнх нь
сэгсгэр ханцуйг урагш татахад Өнөржин;

- Чи надад яасан ч их хайртай юм бэ дээ гээд улам чанга сугадаж, эрхлэн наалдлаа...

... Хонхилдог гутал шиг хоосон харанхуй гудамжаар тэр хоёр хөг нийлүүлэн алхалхад хоёр
талын цонхнууд зарим нь дулаан шаргал гэрлээр ширтэн зарим нь хүйтэн цэнхэр харцаар
ширвэж, өөдөөс жингэнэн урсаж ирэх хүйтэн жавар амьсгалд нь бүлээсэн сормуусанд нь
ээдэрч цан хүүрэг болно. Хүсэл хяслын хоорон дахь хутганы эрэн дээр хүмүүний жаргал
зовлон зэрэгцэн багтдаг ажээ. Бодоо нь үгүй явтал хоёр бие учирч, хүсээ нь үгүи байтал
холдохын аргагүй дасах. Үнэгэн шарнаа хорвоод үйлийн үр л үнэн юмсан уу...

... Очирбадь Өнөржин хо¸р уулзаж ер ханахгүй. Уулзах болгондоо ярьж бас ханахгүй.
Уулзаад юу ярихаа урьдаар бодох ч үгүй. Уулзаад салсан хойнîос юу ярьсанаа санах ч үгүй.
Энэ хоёрыг уулзахаар дэëхий тэнхэлгээ эргэдгээсээ хурдан эргэж, цаг хугацаа урсдагаасаа
түргэн урсана. Санаж санаж сая л уулзсан санагдавч салах болчихсон байна. Санахын учир
салж салахын учир уулздаг ч юмсан уу...

Насан хожуугийн хайр намрын наран лугаа адил сэтгэлийн тэнгэрт эргэн эргэн хоргодож,
ээнэг бүлээн амьсгаа нь насны нугачаанд хургасан зэврүүн саарал салхийг уясаах увидас
заяасан авай..

... Очирбадь Өнөржин хо¸р яриандаа уусаж инээж хөхөрч, эрхэлж аашилж явсаар цаг
өнгөрч, газар дөхсөнийг мэдсэнгүй ээ. Нэг л мэдэхэд Өнөржийнгийнд дөхөөд ирчихсэн байх
нь тэрээ.

- За чи эндээс буцдаа. Ил гарч болохгүй. Өнөөх чинь гэрэл унтраачихаад цонхоор хараад
байж ядаад зогсож байдаг юм. Чи бид хоёрыг харчихвал шээс нь гоожчихоно гээд Өнөржин
инээмсэглэх гэсэн авч чадсангүй.

Очирбадь:

- Одоо ч ёстой аянга цахилгаан хурчихсан. Оронгуут чинь дэлбэрэх байхдаа хэмээн
хошигнох гэж оролдов.

- Их л юм болно л доо...

- Нээрээ яанаа, найзыг минь хичнээн зовоох бол...

- Яая гэхэвдээ гээд Өнөржин санаа алдлаа. Хэн хэн нь хэлэх үгээ олохгүй хэдэн хором тэр
хоёр дуугүй зогсоод Өнөржин:

- Хоёр хүүхзд минь л мэдчихвий гэж их зовох юм даа. Том болсон хүүхдүүд гэдэг чинь
хэцүү юм байна шүү дээ найз минь гэхэд Очирбадийн зүрх ёо гэтэл шархирлаа. Зөолон
хөдөрсөн хоёр вээр өнөөдөр салахдаа уруул эсгэх хүйтэн жаварыг халтал урьдынх шигээ
удаан үнсэлцэж чадахгүй нь ажээ...

... Өнөржингийн дандаа л халуу дүүгэж явдаг хөөрхөн гар харцаганд хөөгдөн тооноор
ухаангүй унаж ирээд ханын нүдэнд булхалзан хярах бялзуухай шиг чичигнэж байгааг мэдээд
Очирбадь

- Чи даарчихлаа. Ордоо гэлээ.

Нөхөр нь оронд орсон хойноо хоёр гарын нь хурууг нэг нэгээр нь гэдрэг даран өчиг нэхэж
Өнөржинг шөнөжин орилуулдагийг Очирбадь даан ч мэдэхгүйн учир даараад л гар нь чичирч
байна гэж боджээ.
Өнөржингийн хоёр хөөрхөн гарыг ийм л хорлонтой ял там тосож байлаа. Тэгэвч маргааш
орой Очирбадийн гар дотор дахиад л эрхлэн хөлбөрөх юм чинь дээ..

1993.11.13-14
ПҮРЭВЖАВЫН ПҮРЭВСҮРЭН
П.Пүрэвсүрэн 1938 оны 2 сарын 20-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төржээ.
Төрийн шагналт яруу найрагч. Улаанбаатар хотын УБДС 1962 онд төгссөн.

1958 оноос эхлэн уран зохиол бичих болжээ.

П.Пүрэвсүрэн шилдэг бүтээлээрээ төрийн шагнал. МЗЭ-ийн шагналаар шагнагджээ Тэр


'Хүний тухай дууль" 1963, "Монгол монгольфе” 1968. "Бүргэдийн дууль" 1960, Тал' 1969,
"Хүслийн зарлиг" 1973. "Үдийн нар өндөр" 19/7, "Цэцгийн хувь” 1973. "Их тээлийн даваа"
1960. "Уран захидлын хариу" 1983. "Есөн зуун хоног" 1984 “Танил хорвоо" 1985, Хайрын
домог" 1987, Бид хэдийн явдал" 1991. "Үдийн нар өндөр” 1994 "Тавилан” 1996, "Хүслийн
зарлиг" 1999,"Сартай шөнийн дээрэм” 2000 зэрэг ном бүтээжээ.
ХОРВООГИЙН ХОРЛОНТОЙ ТОГЛООМ
Элэнхий хуучин үүргэвч мөрнөөсөө зүүж, мөн тиймэрхүү ногоон цув эгэлдэргэлсэн нэгэн
эр дэлгүүрийн үүдэн дээр зогсч байгааг хараад Хишгээгийн нүд томоон гөëөрчихөв.
Машиныхаа хаалганы бариул дээр, очсон гар нь хүртэл тэндээ хөшчих шиг боллоо.

Тэр гарах гэж байснаа мартчихсан мэт өнөөх элэнхий хувцастыг ширтэн "мөн байна Зоригт
мөн байна” гэж сэтгэл зүрхэндээ дуу алдав. Тэгж байтал бас нэгэн салбархай цув, майжгий
шаахай угласан хар царайтай эр Зоригттой уулзан гар бариад юу ч юм ярьж байна.

Зоригт нүүрнийхээ өмнө гараа өргөөд жигтэйхэн ярвайн толгой сэгсэрч байгаа нь тун ч
арчаагүй бас өрөвдмөөр харагдана. "Шартаад үхэх гэж байгаа юм байна" гэж Хишгээ бодоод
өөрөө мэдэлгүй толгой сэгсэрч суулаа. Зоригт цаад хүндээ нэг юм хэлж, муухан инээхэд
үүдэн шүдгүй онгорхой хар ам харагдлаа.

Хишгээ сүрхиé санаа алдаад машинаа асаан аяархан холдоод хурд нэмлээ. Түүний гоë
õарлан нүдэнд нь нулимс цийлж ирлээ. Сэтгэлд нь арван гурван жилийн өмнөх Зоригт
харагдан, зүрх нь хүчтэй дэлсэх тул замын хажуу руу шахан машинаа зогсоогоод, залуураа
дэрлэн холын дуртгалдаа автав...

Аймгийн театрын зураач байхдаа Зоригт үнэхээр хиймортой сайхан залуу явжээ.
Долгиотсон өтгөн хар үс өргөн цагаан духыг нь эмжиж, инээмсэглэл тодрох цэвэрхэн нимгэн
уруулын цаанаас тэгшхэн цагаан шүд ярсхийдэгсэн. Тэр цагт Хишгээ нийтийн хоолны ТМС
төгсгөөд аймгийн төвийн том гуанзанд хоол зөөгч хийдэг байсан юм. Арван наймхан настай
уран гол шиг бүсгүйг оролдох залуус цөөнгүй. Аймгийн төвийн залуус тэр гуанзыг
"ресторан" гэж өргөмжлөөд орой үдэш хэд хэдээрээ нийлэн орж сууцгаана.

Тэд хотоос тээж авчирдаг сулхан шар айраг ууцгаагаад дуу шуу болон шуугилдаж, овоо
мөнгөтэй зарим нь буфетнээс нэмэгдэл үнэтэй архи худалдан авч өнөөх шингэн шараараа
даруулан ихэд согтон мунраа хутгах нь ч бий.

Тэдгээр залуусын нэг нь Зоригт байв. Тэр хэдэн найзтайгаа байсхийгээд "ресторандана".
Зоригтын элбэг цагаан инээд, алиа хошин яриа, биед нь яв цав таарсан дэгжин хувцас,
хүзүүгээ ороон энгэр рүүгээ унжуулсан гялбам торгон ороолт нь хүртэл содон.

Нэгэнтээ тэр Хишгээг зурж өөрт нь өгсөн юм Тэдний хоол ундны захиалгыг авч байтал
Зоригт сугавчиëж явдаг хавтаснаасаа нэг хуудас цаас суга татан авч "за чи жаахан
хүлээгээрэй" гэснээ нүүр лүү нь үе үе харан, барьсан харандаагаа түргэн түргэн гүйлгэж,
хоромхон зуур татлан зураад "адилхан болсон бол дурсгал боëгож хадгалаарай" гээд өгсөн
билээ. Зөөгчийн дэрэвгэр малгай өмсч, хормогч зүүсэн түүний нүүр царайг үнэхээр адилхан
дүрсэлсэн байлаа.

Зоригтын тухайд Хишгээ "манай энд энүүн шиг авъяастай, дэгжин шаавай залуу байхгүй
ээ" гэж бодсон билээ. Захиалга авах, захисан хоол ундааг нь аваачиж егөх болгонд хамт явдаг
хэдтэйгээ уран зураг, ном зохиол. заримдаа инээдтэй хошин онигоо ярьж суух нь хүртэл
гудамжны явдал, хов жив, ор дэрний балиар хөг ярьцгааж, түүнээсээ сонсгох гэж ханцуй
хормойноос татаж чангаадаг дэггүй харцууëаас шал ондоо.

Хишгээгийн хувьд чухам л "анхныхаа харцаар дурлав" гээч болсон хэрэг. Гэвч хөдөөгийн
эгэл даруу ахуйд өссөн, угийн номхон төлөв зантай бүсгүйд хайр сэтгэлээ илчлэх арга ухаан
даанч олдсонгүй. Дэмий л гуанзныхаа үүдийг үе үе харуулдан, хэзээ ороод ирэх бол хэмээн
хүлээнэ.

Нэгэн удаа тэр өнөөх л гурван найзтайгаа орж ирэв. Сул ширээ эзлэнгүүт нь Хишгээ
яаран очлоо. Удвал өөр зөөгч очоод үйлчилчихнэ гэж бодоод тэгж яарсан хэрэг. Зоригт өнөөх
л хуучин шигээ инээмсэглэн,

- За Хишгээгийнхээ хишгийг сүүлчийн удаа хүртэе дээ гэхэд зөөгчийн нүд дүрлэсхийн
"юу гэнэв дээ" гэж бодоод дэвтрээ барин ойртов

- Энэ маань маргааш нийслэл рүүгээ буцах гэнээ хэмээн хажууд нь суугаа аймгийн
сонины сурвалжлагч Идэр хэмээх залуу инээгээд

- Манай аймгийн төв багадаад байгаа юм байх аа гэж нэмэв. Бас нэг нь

- Хоёр литр пиво, нэг шил архи аваад ир гэв. Тэгтэл Зоригт

- Бас хоол гэлээ.

- Аа тийм гуляш л байгаа биз дээ. Дөрвийг гэж нэг нь хэллээ.

- Хөемөл бууз гарсан гэвэл Идэр

- Наймыг гэж ганц үгээр захиалав.

- Хоёр хайрцаг янжуур гэж гуляш захиалагч нэмлээ.

Захиалсан бүгдийг нь цуглуулж зөөж явахдаа "Зоригт маань явчих гэж байгаа юм байж.
Эд нар нь үдэж яваа хэрэг. Одоо яахав" гэж зүрх нь гаслах адил түгшин байв.

Тэдний идэж ууж, хөгжилдөн байхад Хишгээ элий балай юм шиг л явсансан. Хэдэн
хүнээс захиалга авч яаж үйлчилснээ ч сүүлд санахгүй байжээ. Харин нэг завандаа буфетнээс
нэг шил архи авч шүүгээндээ хийх ухаан орсон билээ.

Халамцсан найзуудыг явахаар өлгүүрийн дэргэд шуугилдаж байхад нь шил архиа барин
очиж Зоригтод өгөхөд

- Энэ чинь юу вэ? гэж цаадах нь гайхлаа

- Бидэнд чинь мөнгө-.. гэж нэг нь халаасаа тэмтрэв. Хишгээ,

- Та нарт хүн өгүүлсэн юм гэж ээрэн түгдрэн хэлээд, улайж чинэрсэн нүүрээ нуух гэсэн
мэт яаран эргэж билээ. Тэгээд тэдний ширээг цэвэрлэхдээ Зоригтын ууж байсан хундага,
татаж байсан тамхиных нь ишийг өөрөө бараг мэдэлгүй аваад шүүгээндээ хийсэн сэн. Одоо
хүртэл бүдгэрсэн таталбар, хатаж үрчийсэн тамхины иш, нэг шилэн хундага түүнд
хадгалаастай байгаа.

Хааяа нэг тэдгээрийг үзэхдээ "яг л тэр цагийнхаар нь Зоригтын зүсийг сэтгэлдээ харж,
одоо хаана, яасхийж явдаг бол" гэж боддог байлаа.

Яваандаа эхний үеийнх шиг үргэлж бодон зүрх нь шимшрэхээ больжээ. Гэтэл өнөөдөр
барааг нь хараад дахин элэг эмтэрч, сэтгэл нь шархирах шиг болов. "Ийм болчихсон явах гэж.
Хорвоо түүгээр яасан хатуу тоглоо вэ" гэж бодоход хэнд ч, юунд ч юм бэ гомдон гол нь
харлаж байв.

Зоригтыг яваад жил гаруй болсны дараа Идэрээс нэг удаа сураглавал "Сайн яваа, Зураг нь
үзэсгэлэнд тавигдсан мэдээ сонин дээр гарсан байна лээ" гэсэнсэн. Саяхан бас нэг найз нь
Хишгээгийн гуанзанд хооллох зуураа "Би саяхан хîт ороод ирлээ. Манай энд байсан даа,
яагаав бидний найз Зоригт архинд бүр орчихжээ. Өвгөнтийнхний нэг болчихож, Би
дайралдчихаад хэдэн цаас өгч арай гэж саллаа" хэмээн сонин болгоход Хишгээ юу гэхээ
мэдэхгүй хэсэг зогсоод "хөөрхий дээ" хэмээн санаа алдсан боловч лавтай итгээгүй билээ.

Сүүлийн арван жил Зоригтыг бодсон нь даанч цөөн, хааяахан нэг бодохдоо өөрийнхээ
гэнэн хонгор явсан цагаа өрөвдөлтэйхэн дурсдаг байлаа. Үнэндээ түүнийг бодоод байх цаг
заâ бага байсан байх. Хувь заяаны шагнал мэт сайн хүнтэй учирч, үе цагийнхаа аясыг даган
нойр, бие хайрлалгүй зүтгэсний хүчинд бусдын гар харахгүй болсон. Сайн ханийн ухаан,
хувийн зүтгэлээр одоо бол өөрийн гуанз, хүнсний үйлдвэр, дэлгүүртэй болж, нутгийнхаа
"эхчүүдийн" тоонд орох болсон байлаа

Сая ажил хөөцөлдөх далимандаа амарч байгаа том хүүдээ хот үзүүлэхээр нийслэлд
ирэхдээ Зоригттой дайралдана чинээ огт бодсонгүй. Тэгтэл сая барааг нь харж, эрт
залуугийн дуртгал зүрхийг шимшрүүлэх нь энэ "Надад гэм хийсэн биш дээ. Жаахан тус
болохсон. За байз...яахав" гэж бодоод машинаа асаан, буудалд хүлээж байгаа хүү рүүгээ явлаа.

... Хоёр хоногийн дараа. Өнөөх дэлгүүрээс нэлээд зайтай зогсоол дээр Хишгээ Зоригтыг
хүлээж, машин дотроо сууж байлаа. "Тэр хүн чинь ирэхгүй бол яах юм бэ" гэж есөн настай
хүү нь уйдсан янзтай асуув. "Ирэх байхаа" гэж Хишгээ тун итгэлгүй янзтай хэлээд урдах
хайрцгаа нээж, бандгар дугтуйг харав, Түүн дотор "Сайн байна уу, Зоригт оо! Энэ хэдэн
цаасаар хувцас аваарай. Уулзах боломж гарсангүй. Чамайг хүндэтгэгч" гэсэн зурвас, хоёр
зуун мянган төгрөг хийсэн юм байжээ.

Тэгж байтал Зоригт өөр шигээ нэг хүнтэй хамт дэлгүүр лүү ирэв. Яг л хоёр хоногийн
өмнөх янзаараа явна. Цуг яваа хүн нь цамц бололтой нэг юм гар дээрээ тохжээ. Тэд өнөөх
юмаа дэлгүүрээс гарч ирсэн хо¸р ч бүсгүйд үзүүлэв. Эмэгтэй хүний л хувцас байж таарна.
Найз нь гар сунган өнөөхөө үзүүлж, Зоригт гар хуруугаа гозгонуулан юм ярих нь "рекламдаж"
байгаа хэрэг.

Хишгээ дугтуйгаа авч хүүдээ өгөөд


- Сайн харж ав. Тэр ногоон цувтай, үүргэвчтэй хүнд өгөх юм гэв

- Энэ чинь юу юм бэ? Чи хэний хүү вэ гэвэл яах юм бэ?

- Танд хүн өгүүлсэн юм гээрэй гэж чамд хэлсэн шүү дээ Тэгж хэлэнгүүтээ гарт нь
бариулчехаад шалавхан дэлгүүрийн цаагуур тойроод хүрээд ир гэв.Үйл явдал хоромхон зуурт
болов. Хүүг дэлгүүр тойрон алга болоход гайхаж алмайрсан Зоригт эргэн тойрноо нэг хараад
дугтуйг задлав. Түүний зурвас уншиж байхад мөнгө харсан найз нь инээд алдан өнөөх
цамцаараа даллан дэвхрэх дөхөж байна. Зоригт гэв гэнэт бурханд тэврүүлсэн мэт гайхсан
мөртлөө баяр гэрэлтсэн нүдээр гөлрөн зогсов.

Хишгээ машинаа асаан хөдөллөө. Толиндоо харвал Зоригт хойноос нь ажиглаж байх шиг
санагджээ.

- Ээжээ, энэ хэн гэдэг хүн бэ?

- Ээж нь танихгүй юм билээ.

- Тэгвэл та яагаад юм өгч байгаа юм бэ?

- Ядарсан амьтанд буян болог гээд ... гэсэнд хүү дахиад юм асуусангүй. Хишгээ
''амьдралын хорлонтой тоглоомыг даагаагүй хөөрхий минь! За буянаараа болог дээ" гэж
бодоод хурдаа нэмлээ. Түүний доогуур толигор хар зам урсч, олон машин өнгөрч байдаг
өдрүүд шиг зөрж байв.

2002 оны 1 сар. Улаанбаатар


АРВАН ЖИЛИЙН ДАРАА
Дэнсмаа булгаас хоёр хувин ус бариад гэр өөдөө явж байхдаа нэг морьтой хүн бөг бөг
шогшуулан ирж явааг харлаа. Өнгө нь бүдгэрсэн цэнхэр тэрлэг, толгойдоо зангидсан хуучин
цагаан алчууртай, ташуур барьсан баруун гартаа өргөсхийн яваа тэр эрийг хараад "Зайлуул.
Дагва шив дээ" хэмээн өөртөө шивэгнэн алхаагаа түргэсгэв

Гэртээ орж ирэхэд нэрж байгаа архины хурцхан үнэр, идээ цагааны исгэлэн үнэртэй
нийëэн ханхална. Дэнсмаа, жалавчныхаа халсан усыг яаран уудалж: хүйтэн усаар солив.
"Дагва маань азтай л яваа юм байна даа. Тогоо авах гэж байхад ирж байна" гэж бодоод
дэлгээтэй үүдээрээ харвал Дагва ганц шон уяан дээр бууж байна. Тэр морио уячихаад,
наашлахдаа үрчийсэн хормойгоо сэмэрсэн нударгаараа гүвж явав.

Дэнсмаа түүниé бөгтийсэн өргөн цээж ганхуулан, майгадуу хоёр хөлөө зөөж тавин
аажуухан явааг хараад “Өтлөх янз орж байх шив дээ” гэж харамсан бодлоо.

- За сайн байн? уу?

- Сайн сайн. Че сайн биз дээ. Ингэж тэр хо¸р жирийн даруухан мэнд солилцов.

Дагва гэрийн зүүн талд завилан суусан дороо гаанс, тамхиа гаргалаа. Дэнсмаа өмнөх
жижиг ширээн дээр нь тавагтай идээ тавиад, данхтай цай дөхүүлэнгээ,

- Танайх Цагаан нугад буусан гэв үү гэж асуулаа.

- Тэгсээн. Хөдөө нь сайхан гарсан байдаг шүү.

- Тийм гэнэ лээ Манай энд ч гэсэн овоо. Ер нь энэ жилийн зуншлага сайхан байна.

- Тиймээ хөө гэснээ, Дагва тамхиа хэд сороод

- Хүү хаачаа вэ гэж асуулаа.

- Хонь руу явсаан. Саахалтын хонь хариулгагүй бэлчинэ лээ. Нийлчих байх гээд мордсон

- Хүү минь овоо болж билээ гээд Дагва санаа алдав. Дэнсмаа түүнийг түргэхэн нэг
хараад жалавчныхаа усыг хутган

- Яахав хөөрхий минь өсч өндийж миний ганц түшиг болж байна гэлээ.

Дэнсмаа тогоогоо авч, бүрхээрээ өргөсөөр Дагвын өмнө очив. Дагва бүрхээрт тогтсон
ээрэмнээс хуруугаараа өлгөн авч амсаад,

- Би ч азтай яваа юм байна гээд муухан инээмсэглэх аядав.

- Хүүгээ мартаагүй яваа хүний аз харьдаггүй юм гэсэн гэж Дэнсмаа бэлдэж байсан мэт
хэлэв.
... Тэр хо¸р энэ гэрт жаргалтай сайхан амьдарч байсан цаг бий. Таван нас хүрч яваа ганц
хүү нь тэдний дунд эрхлэн дэрвэж жаахан гэрийг нь жаргалаар дүүргэж байсан. Дагва сумын
начин цолтой, даруухан зантай, нүд булаам эр явжээ. Тэр нэгэн гайтай намар! Зуны эхээр
тавьсан хэдэн тэмээгээ эрэхээр говь руу явсан Дагва хориод хоног сураггүй алга болчихож
билээ. Дэнсмаа санаа зововч "өнөөх л бага сургуулийн: цэргийн гэх найзуудтайгаа нийлээд
гашуун ус эргүүлж яваа байх" гэж сэтгэлээ засч суув. Ирснээсээ хойш Дагвын үг яриа цөөрч,
үе үе санаа алдан тооно ширтэн хэвтэх юмуу, хээр гадаа явах нь их болжээ. Дэнсмаагийн
дотор нэгэн сэжиг төрж, "царай алдахгүй" гэсэн шазруун бодлоор гялав цалав хийх болсон
байна. Нэгэн орой хүзүүгээр нь тэвэрч мөр өөд нь авирсан хүүгээ мөрөөрөө түлхэн,

- Буу, боль чи. Яасан эрх золиг вэ гэж уцаарлахад Дэнсмаагийн дотор зарсхийн,

- Чи ер нь юу болчихоов? Бүлх залгичихсан юм шиг л гөлийгээд байх юм гэсэндг

- Чи ямар байлгах гээв гэж çандарчээ.

- Байдгаараа байж болохгүй болоо юу?

- Тийм болсон бол яах нь вэ?

- Жаргал чинь дэндэж л дээ.

- Хн. Чамтай жаргаж байгаа юм алга.

- Тэгвэл жаргал байгаа газар луугаа явахгүй юу!

Дагва энэ үгийг хүлээж байсан юм шиг ухасхийн босоод гарч явахад уцаарласан эцэгтээ
гоморхон уруулаа унжуулж зогссон хүү Буян нь ямар нэгэн муу совин хатгасан юм шиг "аав
аа" хэмээн цóхиран орилж белээ.

Дагва тэгээд л эргэж ирээгүй юм. Урд бригадын торгон Намжилынд байх болсон гэж
дуулджээ. Тэдний бага охин Бумжид гэдэг арваад насаар дүү царайлаг залуу бүсгүй зүрх
сэтгэлийг нь булаасан байж.

Олон хүн "Цаадах чинь толгой нь эргэчихэж. Чи өөрөө очоод авчир! Хүүгээ бод" гэж
ятгасан боловч гомдож өширхсөн Дэнсмаа тэдний үгийг авсангүй

Яваа яваандаа түүний сэтгэлийн гомдол өшрөл сар жилийн урсгалд нимгэрэн элэгдэж,
түүнийгээ айлын зарц шиг явааг дуулаад өрөвдөх шиг болдог боëжээ. Буян хүүгийнхээ
эцэгтэйгээ уëам адилхан өсөж байгааг харж, элэг нь эмтрэм "би ч бас түргэдсэн байх" гэж
бодогдох болсон билээ.

Тэр гайт намраас хойш 10 жил өнгөрчээ. Сүүлийн гурван дөрвөн жилд нутаг ойртож.
Дагва хааяа ирж хүүгээ үнсээд санаа алдан сууж тамхиа татаж байгаад явдаг болсон юм.

Царайлаг сайхан зүс, баян тарган эцгийнхээ буянд эрдсэн Бумжидын дэргэд Дагва даанч
хэцүү байх болов. Гэлээ гээд өөр орох оронгүй дөч хүрч яваа Дагва жаргаж чадсангүй. Нутаг
усны зарим хүн "хохь нь дээ, байж байгаа нь хараач" гэж тавлан шивэгнэлдэнэ. Дэнсмаа хор
шарандаа ч юм уу, ганö хүүгээ бодсондоо ч юм уу дахиж эрийн царай харсангүй өдий хүрч
яваа юм..

Дагва Дэнсмаагийн өгсөн халуун архи шимэн, тамхи татаж суусаар царай нь өнгө орон
ягаан туяа татаж байлаа

- Танайхан сайн биз дээ.

- За даа... сайн даа, сайн

- Бумжид байгаа биз дээ?

- Саяхан хот руу явсан.

- Хэзээ ирэх юм бэ?

- Мэдэхгүй ээ! Дагва ийн эг маг хийгээд дахин архи аягалав. Хорвоогийн бас нэг хясал
тэр хоёрт үр заяасангүй. Ноднингоос энэ суманд ирж, ноос, ноолуур, арьс шир цуглуулдаг
машин тэрэг хөлөглөсөн нэгэн эртэй Бумжид нөхцөөд болохоо байжээ. “Оройхон болохоор
наймаачин нь аваад явдаг. Дагва гаансаа хөхөөд л үлддэг" гэж нутгийн залуус инээд хөөр
болгон ярелцдагыг Дэнсмаа бас сонсжээ. Ам муруйхад хүрвэл Бумжид "чи зүгээр л зайл" гэж
хэлэхэд бэлэн байх. Дагва яах ч билээ дээ!

Дагва нэлээд халж, зүрх орсон бололтой. Дэнсмаа руу талимаарсхийн хараад,

- Дэнсмаа би чамд нэг юм хэлмээр байна гэхэд

- Юу тэр вэ? Тэгээд хэлээч дээ гэв.

- Чи битгий уурлаарай. Би та хоёр дээрээ эргэж ирмээр байна гэлээ. Дэнсмаа гэнэт
толгой руугаа цохиулсан мэт давхийгээд,

- Юу? Чи гэр орон, авгай хүүхнээ яах хүн бэ гэлээ.

- Тэр чинь миний юм биш ээ!

- Тэгээд бид хоёр чиний юм болж байна уу?

Дагва толгой дээрх алчуураа авч нүүрээ шудраад

- Би том алдсаан. Одоо хүү та хо¸рыгоо ч өрөвдөх боллоо.

- Хн. Хүүгээ өсч гараас гараад ирэхээр тэр үү? Миний яаж шаналж, махаа идэж явсныг чи
даанч мэдэхгүй л дээ гээд Дэнсмаагийн хоолой зангирч, нүүрээ дарав.

Дагва дув дуугүй хэсэг сууãаад, өмнөх аягатай архи авч залгилав. Тэгээд босч үүд рүү
явснаа түр зогсоæ:

- Би ирнээ гэж хэлээд гарав.

Дэнсмаа гэнэт сэхээ авч “бүх юм өнгөрсөн шүү. Битгий амьтны шившиг болоорой” гэж
хэлэхээр гүйн гарвал хуучин нөхөр нь өөрийн алдаа, харуусал гунигийг үүрч яваа юм шиг
бөхийсөн уяа руу явж байлаа. Дэнсмаа хэлэх гэснээ залгичихсан мэт дуугарч чадсангүй.

1999.12 03
ЖИГМЭДДОРЖИЙН САРАНТУЯА
Ж.Сарантуяа Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. 1977 онд Хуулейн дунд
сургуулийн захиргааны ангийг төгсч Төв аймагт АДХ-ын гүйцэтгэх Захиргаанд, 1978 онд
Найрамдлын районы эвлэлийн хороонд ажиллаж улмаар М.Горькийн нэрэмжит Утга
зохиолын дээд сургуулийг 1986 онд төгсжээ. Сарантуяа "Учраагүй яваа ханьдаа" яруу
найргийн ном, "Хүний хүн" өгүүллэгийн ном, "Хошин хөрөг" элэглэлийн ном хэвлүүлжээ.
ЭРИЙН ТЭНГЭР
Ээж будаатай цайнд үйсэн хэдэн хавиргаа аавын өмнө тавингаа:

- Жанжаагийн авгай ирж. Энэ хэдэн үнээний дэлэнг хэд хоног шувтраад өгвөл болж дээ
гэхэд аав хамар дотроо “хн" гэж цаанаа л нэг ёозгүй дуугараад цайгаа оочиллоо.

Миний мэдэхийн л манайтай айл саахалт явж ирсэн Жанжаагийнх саалийн хэдэн
үнээтэй хонь ямаа нийлсэн 20 - иод богтой морь таньдаг байтугай таньдаггүй хүн амаа
ангайж хармаар хэдэн сайхан адуутай айл. Гэртээ илүү ч юмгүй дутуу ч юмгүй цомхон
тавилгатай харин идэж уух нь нэг их харагдахгүй хааяа ороход цэвэр цэмцгэр хэдий ч яагаад ч
юм тэднийхээс хурдан гармаар санагддагсан. Тийм хэрнээ Жанжааг манайд ороод ирэхэд аав
ороод ирсний дайтай гэр дүүрээд удаахан суугаасай гэж бодогдохыг яана.

Би ууж байсан цайгаа орхиж Жанжаагийнд орохоор ухасхийлээ Тэдний рүү бууцны тоос
манарган гуйх зуураа хацар хамар дээрээ наалдсан будааг гарынхаа араар шудран арчиж бас ч
гэж айлд орох гэж яваа хун гэсэндээ дээлийнхээ хормой хотыг янзлан бүсээ засаж явлаа.
Намайг онгорхой хаалгаар зүрх муутайхан шагайхад Жанжаа зуухныхаа өмнө сөхрөөд
суучихсан зэрвэс харсан хүнд халамцуухан байна уу даа гэж бодогдохоор мэнчийж улайсан
амьтан хоол цай зэрэгцүүлж суулаа.

Намайг хараад:

- Өө чи юу за суу Ах нь бүр гэснээ эхнэр рүүгээ инээвхийлэн хараад

- Манай Очир зөндөө том болсон байгаа биз? хэмээв. Авгай нь хоймрынхоо орон дээр сая
төрсөн хүн шиг дээл хөнжлөөр тумлайдан суучихсан тагш дүүрэн хоолны шөлийг
шожигинотол сорж хамар дээрээ бурзайсан хөлсийг арчих ч сөхөөгүй харагдана. Тэрээр
намайг нүд сүүмийлгэн харснаа.

- За манай Очир. Яасан том болоов гээд хоолоо тавьж авдар дээрх ууттай чихэрнээс атгаж
өгөнгөө:

- Том эр болжээ. Удахгүй авгай дагуулаад ирэх нь дээ гэлээ. Би ичихдээ атгаж өгсөн
чихрийг нь хам хум өвөртөө чихээд эргэж гарахдаа босгонд нь бүдрээдхэв. Жанжаа араас:

- Хөөе чи эргэж ороод энэ аргалаас галд хийгээдэх гэсээр хоцорлоо. Жанжаагийн эхнэр
энэ эгч яагаад гэртээ байдаггүй, нэг ирэхээрээ баахан идэж ууж унтаж хэвтэж байгаад хаашаа
ч юм яваад өгдөг, ирэх тоолонд нь Жанжаа хөл нь газар хүрэхгүй болж хүүхэд шиг асарч
бөөцийлдөг нь ямар учиртайг бүү мэд. Оройн саамны дараа Жанжаа бид хоёр ус авахаар гол
руу явлаа. Жанжаа:

- Эр хүн хувинтай ус бариад явж байх нэг л äонж харагддаг юм. Би чамд тэрэг хийж өгнө
гэснээр мөрөн дээрээ тавиад түрдэг тэрэг урлаж хо¸р хадаас махийлган хувинтай ус өлгөөд

- За ингээд намбатай явахгүй бол цалгиж дуусна шуу гэж билээ. Харин өөрөө болохоор
дөчийн бетон бүсээр оосорлож үүрнэ. Бид хоёр том улс шиг элдвийг ярьж дүнгэр дангар
хийсэн шиг аргал усанд хамтдаа явдаг байлаа. Жанжаа харин энэ удаад жигтэй хөнгөн
шингэн болчихсон дэп дап хийж,

- За хоёул нэг их холдоод яахав. Энүүхнээс гэсээр үүрч явсан бидоноо буулган хормойгоо
шуув. Урьдынх шигээ ширгэн дээр завилж гаанс тамхи гарган намайг "За хө чи хэд
үсэргээдэх" хэмээн усан дээр чулуу үсэргэхийг маань харж гурав, дөрөв, тав хэмээн тоолж
тухалсан ч үгүй. Бидоноороо пал пул хийтэл хутган дээрээс нь шанагаар нэмж яах ийхийн
зуургүй дүүргэж орхив. Би баахан лазагнаж

- Жанжаа гуай хоёулаа жаахан сууя л даа. Сайхан байна шүү дээ гэхэд

- Оройн хар чийгэнд дэмий гээд юу юугүй бидоноо оосорлов. Би дотроо “авгай руугаа яарч
байна даа" гэж бодсон боловч юм хэлсэнгүй. Тэрээр усаа сэвхийтэл өргөж үүрээд миний
аяыг дагаагүйдээ гэмшсэн мэт:

- За хөө! Замдаа хэд амраад орчихов гэж зөвшлөө. Бид хоёр хэсэг дуугүй явлаа. Гэтэл
Жанжаа ам нээж

- Нурмаа эгч чинь одоо бүр ирсэн байхаа Дахиж явахгүй байх гэлээ.

- Нурмаа ажаа хаашаа яваад байдаг юм бэ гэвэл жаал дуугүй явснаа

- Хаашаа ч хамаагүй явчихна даа гээд энэ үгнээсээ айсан мэт одоо ч явахгүй л дээ гэж
нэмэв. Бид хоёр газрын дунд хэрд амрав. Манайхны зүгээс зэлэн дээр унгасгасан аргалын
утаа үнэртэж үхэр тугал мөөрөх сонсогдоно. Жанжаа гуай гэрийнхээ барааг хараад санаа нь
амрав уу гэлтэй мод толгойгоо гарган бидоноо сандайлж над руу хараад

- Би чамаас юм асуух уу? гэлээ. Би "Тэгээч дээ юу юм бэ?” гэж шавдуулахад гаансаа пүд
пүд хийлгэн хэд үлээснээ "За болъё болъё" гэдэг байгаа

- Өө таныг юм аа асуухгүй бол би явахгүй гэж хошуу унжуулав.

- Чи тэгвэл ингэж асуулаа гэж хэнд ч битгий хэлээрэй гэж ам өчиг аваад хэлэх үү байх уу
гэсэн янзтай хэсэг харснаа

- Я юу,Ү юу гэлээ. Би гайхан

- Юу гэнээ гэхэд

- Я юу,Ү юу гэж байна аа. "Аль нэгийг нь хурдан хэлчих. Аль нэг үсгийг нь" гэж намайг
шавдуулав. Би амандаа орсноор нь "Я" гэчихэв Гэтэл Жанжаагийн царай нэг л таагүй болж
гаанс тамхиа түрийлэнгээ ухасхийн босч -За явъя гэх нь тэр. Би түүний алхааг гүйцэж ядан,
муу тэргээ энхэл донхол дундуур туучуулан түрсээр бараадав.

- Жанжаа! Я юу,Ү юу гэж байгаа юм бэ гэж шалгаахад


- Дараа хэлнээ. Харин чи ээж ааваасаа битгий ингэж асуугаарай.

Тэд мэдэх ч үгүй мэдэв үү, нойтон хамуу минь гэж гүвтнэв.

Өглөө нойрон дунд аав ээж хоёрын ярих нь бүдэг бадаг сонсогдоно.

Ээж цайгаа самрангаа,

- Яагаав өчигдөр эднийд адууны эрлээр буусан хүн, Эхнэр тогтоодоггүй юм гэж Цээлийн
голоор л нэг ярьдаг байсан даа. Чи үзвэл танина гэв.

- Яахав дээ. Нурмаа нэг явна гэхээрээ ямар дийлдэх биш. Морийг нь эмээллээд л зогсож
харагдсан. Би ухасхийн бослоо. Хувцасаа хам хум өмсөж аваад гүйн гарвал өглөөн наран
сөрөг хоёр морьтон аажуухан алхуулсаар холдож Жанжаа маань гэрийнхээ үүдэнд сүүний
дээж өргөн зогсож байлаа.

"Нэрэндээ таарсан нурмайсан муу хүүхэн, явбал явж л байг. Том болоод би авгай авахгүй
юм шүү. Сайхан хүүхэн байсан ч суухгүй харж л байгаарай" Толгой хүндэрч хамрын самсаа
шархиран өөрийн эрхгүй нүдийг минь нулимс бүрхэв. Нулимсанд дунд Жанжаа жаахан
гэртэйгээ дайвалзан "Я гэдэг чинь явна гэсэн үг. ХаринҮ гэдэг нь үлдэнэ гэсэн үг. Тэгээд л
чамаар таалгасан юм. Чи Я гэж таасан байхаа. Ер нь энэ мэрэг таавар чинь худлаа л байдаг
золиг байна. Эгч нь ер явах шинжгүй шүү хэмээн том цагаан шүдээ ил гарган инээж байсан
нь бодогдов. Би "Ү" гэж хэлчихсэн бол явахгүй ч байсан юм бил үү. Ямар юмаа бодож "Я"
гэсэн юм болоо...? Хэдэн хоногийн дараа Нурмаа хүүхэн мориндоо чиргүүлдэж үрэгдэж гэнэ
гэсэн сураг дуулдаж билээ.

Жанжаа гуай жаал жуул юм хийсэн богцоо ганзагалан мордохдоо "Хөөрхий минь ийм
тавилантай байж дээ. Ах нь Нурмаа эгч рүү нь очоод ирье дээ" гээд амьд сэрүүн хүнтэй
уулзах гэж байгаа юм шиг яриад мордон одож билээ...
ХҮНИЙ ҮР
Жалцавын хүү хүүхэн гадны хүний хүүхэд гаргаж гэнэ гэсэн үг хэдэн ч нутгийн дээс
дамнасан юм бэ? үгэн салхи хөлөглөсөөр говийн жаахан толгодын өвөрт бөмбийх гэрт нь
шургаад орж ирж.

Эмгэн нь "Эвий, эвий. Гадны дотнын гэх ялгаа юу байхав. Манай нутгийн хүн биш
болохоор л тэгж ад үзээ биз хөөрхийг хэмээн бөгтөгнөв. Жанлав ч уг зөвшин, хай нутаг
холдоо юу л базаав гэж. Манай охин шиг ном эрдэм гээд бас бид хоёр шиг хөгшдиéг хөдөө
сойж орхисон дамшег биз хэмээн эмгэнийхээ халааж өгсөн нэрмэлийг шимэн жаргалтай нь
аргагүй тамшаалж суулаа. Охин нь онгоцоор гарч гэнэ. Хотоос наашаа гарч гэнэ. Аймаг дээр
ирнэ гээд л захиа цахилгаан огт үгүй атал сураг нь сонсогдсоор нэг л өглөө лаãхийтэл гадаа
нь буужээ. Охиноо үнсэх гэж уралддаг хо¸р хөгшин энэ удаад манцуйтай хүүхэд рүү зэрэг
ухасхийсэн боловч охин нь хүүгээ элгэндээ нааж тэвэрсээр гэрт орж явчихав. Охины хүргэж
ирсэн жолооч аяга цай уув уу үгүй юу хөөгдсөн амьтан шиг гарч одоход эмгэн сая л өөрийн
муу модон орон дэр сэрэх янзгүй дугжрах хүү рүү дөхөж хөлд нь суулаа. Эвий эвий хэмээн
хошуу цорвойж өлгийд хүрч ядан дөхөөд жигтэй хөөрхөн хээтэй торон унжлагыг нь сөхөн
завдтал охин нь ухасхийн хүүгээ тэврээд "Аав ээж хо¸р минь би учрыг хэлэхгүй бол болохгүй.
Энэ маань .... хүү маань гээд зүс өөр... юм шүү. Битгий сандраарай" гэлээ. Өвгөн охиныхоо
хэлэхийг ер ойлгосон янзгүй юу юугүй хүүд дөхөж үнсэхээр өндийв. Цас шиг цагаан
манцуйнаас цухуйх алга дарам хар нүүрийг харуут “Хэ эцэг чинь" хэмээн уулга алдаад суун
туслаа. Охин нь ам хуурайгүй ярих авч "сайн хүн, бид бие биендээ хайртай, араас ирэх юм"
гэх хэдэн үгс чихний омгийг шүргэн алдан газар унаж байлаа. Өвгөн тэр өдөртөө л дуугаа
хурааж, муу мод толгойгоо ноцолдуулан өлгийтэй амьтныг хааяа хяламхийн харж суулаа. Хар
Жанлавын хар хүүхдийг үзнэ гэж сумаараа байтугай л хөл болон хүмүүс цувж эхлэхэд хоёр
хөгшин дургүйцэн охин нь амьтан хүнээс нуугдан хүү л харин юугаа ч мэдэхгүй ангайсан
амьтан хүн бүхэн рүү харж инээн хэн хүний өвөр дээр дэрвэж байх болов. Дээс уяж хөл
хорилтой нь биш, дэлгэр зунаар илүү гэртээ нуултай нь биш. Сүүлдээ ч ирж очих хүмүүсийг
тоохоо болиод уяан дээр хүн буухад - За манай бандийг харах гэж ирэв үү гэдэг болжээ. Хүүг
ирснээс хойш нэг их сүжирч сүйд болоогүй ч ямартай ч гэсэн пад хар өнгөнд дасч орхиод
амьтан шиг санагдах нь арай гайгүй болж.

Гарын алга хөлийн тавхайдаа л жаахан ягаавтар болохоос биш үзээд өгье гэхнээ өөр
гялайх юмгүй жаал хүү өөрийн нь өнгийн ширтэх сахалтай өвөөг хэсэг харснаа хар цагаан
туйл гэлтэй том алаг нүдээ эргэлдүүлэн сормуусаараа өвгөннй хамрыг шүргэн алдан хэд
анивчаад улаан буйл гарган инээж шилээ шөргөөлөө. Жалцав - Уаа. Заяа нь дэлгэр гэж.
Хаанах гээчийн хар амьтан бэ дээ чи чинь гээд парвийсан гараа сунган долоовор хуруугаа
хацарт нь хүргээтхэв. Хүү идэх юм гэж бодñон бололтой хурууг нь үмхэх гэхэд өвгөн гараа
татаж Үгүй тэр, Эр хүн хө идэмхий гэдэг нь. Өвөөгий нь гар нуль тамхи даа гээд зулайг
үнэрлэв. Нялх хүүгийн бужгар сэвлэгнээс тийм гэхийн аргагүé энхэр үнэр ханхиéхэд өвгөниé
хамар шархиран нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. Охин үрээс минь унасан яс махны тасархай
юм хойно. Эвий гэж, Хар, хар гээд бид чинь чамайг хааш нь ч нуух билээ. Өвгөн ийн өгүүлээд
нэг л зөөлөн эерүү бодлоор дүүрч ирсэн зүрх судсаа чагнаархан аргасан нүдийг нь аргадах
мэт бөнжийх нулимсаа гарынхаа араар шудраад хэнд ч юм бэ за яахав яахав гэж хэлчихээд
бослоо. "Манайхан ч удмаараа хар хочтой явлаа. Говийнхон хэзээ л билээ. Хар Жанлавын хар
зээ л гэх байх даа, Миний хүүг.. “ өвгөн ийнхүү ганцаар яриад урмын үг сонссон жаахан
хүүхэд шиг хөөрч бүр мушийчихсан хаачих ч үгүй хэрнээ мориныхоо уяа руу алхаж явах нь
тэр.

Охин нь - Хүү бор хоолонд орчихсон юм чинь алзахгүй. Би ч буцалгүй горьгүй. Хичээл
ном гэсээр нэг өдөр замын машинаар буцлаа. Өвгөнөө хонинд явсан хойгуур эмгэн хүүг
өхөөрдөн сууснаа юу санав гэлтэй саахуутай сүүнээс балгаж байгаад хонгон дээр нь асгаж
дээлийнхээ ханцуйгаар гайгүй сайн үрж гарав. Арчиж арчиж харахнээ ер гэгээ орсон янз
үгүйд урам нь хугарч харин хүү та яаж байна гэх шиг эмээгийнхээ хөлийг пад пад балбаж
байв. Ийнхүү ээжийг нь явснаас хойг яах ийхийн зуургүй 3 сар өнгөрч хүү ч бантан тараг
ээдэм ер юм гололгүй зооглон бандайсан амьтан болчихож. Хоёр хөгшин өнөө чи хонинд
явна уу даа гэж бие бие рүүгээ түлхэж хүүтэйгээ үлдэх гэж арай л хуруу гаргахаас наахнуур
юм болдог болов. Шар навтаснаас хиншүү үнэртэх нь халаг нартай өдөр араажав Гэндэн
Жалцавынхаар бууж ёстой л бурж өгч дээ. Хил, хилийн дээс нутаг орны зааг гэж байхгүй
болох юм байхаа. Ерөөсөө энэ дэлхий дахинаараа нэг улс болж газар нутаг юу байгаагаа адил
тэнцүү ашиглаж амьдрах юм байх. Нэг их сайхан нартай өдөр энэ Мэнэнгийн тал: Сүүжийн
говьд маань танай энэ банди шиг хар шар юмнууд ирчихсэн бужигнаж байх юм байх аа.
Малын бэлчээр харамлаж, туг хиур хатгах нь холгүй давхидаг Сариг Дамба л тэдэнтэй үзэж
таарах байх даа. Ер нь эхнээсээ бодлоготой цаанаасаа нигууртай ажил зохиож байгаа юм биш
үү. Миний хүү монголд говь байгаа ураг удмаараа дагана гээд нэг аймаг улс нүүгээд ирэх ч
юм бил үү. Наадах чинь бодлогодоо бодлого гээд муу хар хүү рүү нь гаансныхаа толгойгоор
чичин байж хөхөрхөд гэнэт Жалцавын дургүй хүрч:

- Өө яахав. Нүүдлийн түрүүч айсуй бол бор бандидаа цай идээ бариулаад чавхдуулчихана
даа. Нүүдэл тосог гэчихээд гарч оджээ.

Араажав Гэндэнгийн ярианаас Голбаалчлал гэдэг нь дэлхийчлэнэ гэсэн үг гэдгийг л


тогтоож үлдсэн ч буруу зөвийн дэнсэнд бодлоо тавьсангүй.

Ганцхан цэнхэр дэлхий чинь бидний л нутаг. Байгаа байхгүйгээрээ байхад юу нь


болохгүй байдгийм цус". Ийн бодож алхсан хэдий ч говийн нуранге хөрсөн дээр хол хол
алхсан хар Жанлавын ээтэн ултай гутлын мөр яг л монголын газрын зураг шиг товойтол
зурайн үлдэж байлаа л...
ЖАГЗАМЫН САРАНТУЯА
Жагзамын Сарантуяа Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Бага, дунд сургууль,
худалдааны сургууль төгссөн. Багаасаа уран зохиол сонирхон оролдож дунд сургуульд байхдаа
өгүүллэг бичиж эхэлжээ. 1997 онд МЗЭ - ээс явуулдаг "Утгын чимэг” богино өгүүллэгийн
наадамд "Дэлт цагаан азарга" өгүүллэгээрээ шалгарч тэргүүн шагнал хүртсэн. 2002 онд
анхны өгүүллэгийн түүврээ "Дэлт цагаан азарга" нэрээр хэвлүүлж уншигчиддаа барьжээ.
ДЭЛТ ЦАГААН АЗАРГА
Барах цадахгүйн бараан орчлонд хүн мэндлэхдээ хар, хор, хайр гуравтай хамт төрчихдөг
юм билээ. Би гэдэг амьтан чинь эрдэнэт савнаасаа тасран унахаасаа эхлээд л хан хорвоогийн
хачин жигтэй явдлуудтай учирч эхэлсэн гэдэг. Энэ бүгдийг ярихаа азнаад эр биед хүрч эхнэр
авсан цагаасаа ярья. Эрт цагийн уламжлалаа дагаад эцэг эх маань удам угсаа сайтай айлын
нэгэн бүсгүйг өндгөн сүй тавьсан ерөөлт хань чинь гэж зүслэн заахад нь улирч баларсан ёс
заншил хэмээн тас зөрж байгаад харахад нүд дүүрэн мах мариа сайтай өндөр цагаан бутач
бүсгүйг гэргий болгон авлаа. Энэ өдрөөс хойш зовлон жаргал хоёр цулбуур нэгсэж цэл
хүйтэн ус мэт амьдрал урссаар...

Авсан авгайд минь авааль нөхөр миний ааш зан, ажил төрөл ер таалагдах юм нэгээхэн ч үгүй.
Үнэндээ би гэдэг амьтан хараал жатга хүрсэн хар заяатай гэлтэй.

Айл болсон арваад жилд бүтэлтэй юм хийсэн нь хуруу дарам цөөн. Усанд явбал халтирч
ойчоод усаа асгачихна. Мах хөшиглөвөл гараа эсгэчихнэ. Унаа унавал нурууг нь авчихна. Ууж
идвэл агсам тавина. Авгайнхаа өвөрт ч аятай унтаж үл чадна. Хүнд гар хөлөө дээр тавилаа,
хачин эвгүй тэвэрлээ, гайхам чанга хухирлаа гэх мэтээр арван жилд аль муугаа дуудуулсаар
байгаад амьд явах шаардлагагүй гэдгээ ойлголоо...

Гэтэл нэгэн овсгоот эр хорвоог орхихыг хүсэгчдийн хүсэлтээр хүн иддэг аймшигт шувуу
бүтээсэн сураг дуулдлаа. Очдог хэрэг ээ! буян нь дэлгэрч насаа нэммэр нь ийм сайхан ажил
хийх нь тэр вэ! Ваа тосоор гоож гэж.

... Арайхийн өнөө газраа ирлээ. Хавь ойрд нэлээд хэдэн хүн би чамаас түрүүлнэ, би чамаас
түрүүлнэ гэж маргалдаж маагалдаж байлаа.

За хөө алийн болгон урагшгүй унхиагүй явах вэ! Хорвоогоос хагацахдаа нэг сэргэлэн зан
гаргая гэж бодон өнөө хэд маргалдаж байх хооронд хамгийн түрүүнд гараад зогсож орхилоо.
Гэтэл өнөө махчин шувуу маань намайг тойруулж бусдыг идэж орхилоо. Үгүй ер өө!, энэ муу
мангас хүртэл намайг голж байна гэнээ. Уур хүрсэн ч гэж жигтэйхэн. Хашгирлаа. Ээ! Ээ! чи
яасан арын хаалгатай мангас бэ! хө төлбөл төлөх мөнгөнөөсөө хоёр дахин илүүг төлье!
(Үнэндээ надад тийм их мөнгө байхгүй л дээ! Ажлын хөлс хэдэн бор юмнаасаа авгайгаасаа
нуун далд хийснээ хойд насанд хүрэх замын зардалд зарцуулсан минь энэ дээ! Гэтэл өнөө
шувуу би хүн иддэггүй ээ гэв. Хүн иддэггүй ээ саяын эргэн тойрон чинь байсан юу юм бэ!
Луйварчин минь одоохон намайг идээд аль! Идэхгүй бол чинь заргалдана даа. Шувуу дахин
хэллээ. Би хүн иддэггүй ээ тэд нар чинь хүн биш! Та харь даа. Хариад харин хүнтэй
нөхөрлөөрэй! гээд нүднээсээ ширхэг сормуус "Ес заншил" гэсэн өнгөлөг цзнхэр номын хамт
өөдөөс шидэж орхиод дэвэн дэвсээр даëд орëоо. Одоо яалтай ч билээ. Үйлийн үртэй өнөөх
эхнэртээ л очьё доо! Буцах замдаа буурал аав ээжээрээ дайрлаа. Хөөрхий тэр хо¸р минь ач
зээгээ тойруулчихаад үүнийг ч аргадаж, түүнийг ч зандарч суулаа.

Хайртай дүүгийнхээ харь орноос дагуулж ирсэн хачин гоё бэрээ өнөө сормуусаараа
харлаа. Тэгтэл юу харагдсан гэж сананаа! Бараан зах дээр багагүй үнэ хүрдэг сагсгархан
үстэй жаахан хар хав дүүгий минь ам хамрыг долоолон сууна. Ахиулаад цааш хартал гэрээр
дүүрэн нохой: муур, гахай тэр битгий хэл арслан чоно хүртэл хоорондоо архиралдан
хэмхэлдэж эжий минь нохойны аманд хоол хийж энэ гахайны хоншоорыг цэвэрлэж, мань
арслангийн үсийг самнаж архируулан хүрхэрүүлэн сууж байх þм. Ээ бүү үзэгд!

Гэнэт миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн гүйн гүйсээр гэртээ харьтал эцэг эхээс
зөрж суусан өнөө сайхан эхнэр зуух тулгаа онгичин үнс тоос бужигнуулан хаагуур тэнэж
яваад ирэв хэмээн хараан зүхэн шувууны өгсөн номыг булаан авч гал руу шидэж тэнэг
бүдүүлэг, со¸лгүй мал шиг адгуус гээд л бууж гарлаа. Би энэ ер нь ямар амьтан байдаг бол гэж
санаад сормуусаараа хараадахлаа. Ээ алтаар урсмар! Эхнэр минь дэл сүүл нь сугсалзсан
сунагар цагаан азарга гал голомтыг минь цавчланхан цамнаж байв аа хөөрхий.
ТЭНЭГ ДОРИО
Май нэгний сүрт жагсаал өндөрлөж цагаан судалтай цэнхэр өмд, цасан цагаан цамцан
дээр улаан зангиа ижилсүүлэн зүүсэн охид хөвгүүд барьж жагссан өнгө өнгийн цаасан
цэцэгнүүдээ бие биерүүгээ шидлэн дүрсгүйтэн:

- Оюунаа... Нараа... Сараа... гэх мэтээр дуудалцсаар тал талруу тав гурваараа салж
одоцгоолоо. Харин энэ сумын төвд тэнэг Дорио гэж адлагдаж хүүхэд, нохойн доог болсон
хөөрхий нэгэн дүйнгэ эр л царавгар том уруултай амаа хагас анëайж хиртэж сайртсан
хүзүүгээ өлийлгөн монхортом хамраасаа гоожих нусаа ч үл хайхран гуниг гутрал шингэсэн
бөлцөн нүдэнд нь инээмсэглэл тодрон алсыг ширтэн алмайран зогсжээ.

Дүйнгэ эрийг ажиглан сайн харвал 43.44 ч байж болох, хүнд хар майжгий бакиал хөлдөө
углаж хэр даг болсон навсархай өмд магадгүй зуун дээлийн хуулга нийлүүлэн оёсон мэт
тэрлэгний тамтагтай ажээ.

Түүнийг хоёр дугуйтай усны тэрэг мөрлөн амаараа дүүд хэмээн чагнаалдан ус зөөж
амьтан царайчилж явдгийг мэдэхээс ийнхүү баяр бахдалтайгаар инээмсэглэн бардам
ихэмсэгээр жаргаж зогсохыг хэн ч хараагүй билээ. Тэнэг Дорио ухаант хүмүүсийн мөнгө
төгрөг заран авчруулж хүч хөдөëмөр гарган баахан цаасан цэцэг урлан хийгээд эцэст нь
ганцхан цаг л хээ хуар гарган, цэцэг жимс мэт болон шидэж орхисон өнөөх зуу зуун цаасан
цэцэгсийг түүн цуглуулаад олон хүний хөлөөр онги онги татагдсан газрын хөрсөнд шигтгэн
сууëгана.

Мөн энд тэндгүй гишгэгдэж няцарсан нялх ногоог үрээ энхрийлэх эх мэт нэг нэгээр нь
нандигнан имрэн босгох гэж оролдох авай.

Дүйнгэ эр хийсэн ажлаа харан инээд алдан зогссоноо тэрэгтэй ус руугаа ухасхийн өнөөх
цаасан цэцэгнүүдээ усалж гарлаа.

Услагдсан цаасан цэцэгнүүдийн будаг холилдон урсахдаа цоморлегоо нээж дэлгэх ч шиг
навчилж нахиалах ч шиг этгээд сонин дүр зураг гаргана. Үүнийг харсан тэнэг Дорио ургаж
байна гэж итгэн гоё... го-ё гоё цэ-цэ-г. цэ-цэг-үүд хэмээн үглэн улам улам услана. Тэгтэл хоёр
охин гуйж ирэн

- Ээ тэнэг Дорио!

Тэнэг Дорио мангар мангар маанаг маанаг гэж шоолцгоон барьж явсан цаасан цэцгээрээ
нүүрийг нь шавхрахад Дорио цочин агдас хийхдээ усаа алдан асгачихлаа Элсэнд шингэн орох
усыг маанагтан харж зогсох тэнэг Дориогийн нүднээ өнөө инээмсэглэл бүдгэрэн бүдгэрсээр
унтарч байлаа.

Хоёр охин Дорио руу хэлээ гарган элэглээд час,час инээлдэн өнөө эвлүүлж суулгасан
цаасан цэцгүүдийг няц няц гишиглэхэд тэнэг Дорио өөрийгөө няцлууëсан мэт навтас навтас
хейн дальдчин:
- Өө та хоёр муухай өөдгүй тэр гоё цэ-цэ-г-үүд их олон цэцэг бас ээж, ногоо цэцэг
хөөрхий өвдсөн гэж ээрүүтэн тасалдуулан хэлээд газарт суун хо¸р хөëөө тийчлэн тэмээний
тавхай мэт хоёр сарвуугаараа нүүрээ даран асгартал уйллаа.

Хоёр охин тэнэг Дориогийн юунд ингэтлээ уяран гашуудаж харамсаад байгааг үл ойлгон
учир утгагүй уг хэлэн заасан зүг зүг рүү нь хараа сунгалаа.

Тэнэг Дориогийн хөрсөнд суулгасан цаасан цэцэгнүүд дөнгөж ургаж буй ногоон зүлэг
холдож одсон жаалуудын өмсñөн хувцастай өнгө харшин үлэмжийн тансаг үлгэрийн сайхан
цэцэрлэгийг бүтээжээ.

Байгаль хүн хоёрын өөрсдөө ч мэдээгүй бүтээсэн энэхүү гоо үзэсгэлэнг мэдэрч мэдсэн
амьд амьтан ганцхан тэнэг Дорио л байлаа...
БОРОЛЗОЙ
Дулмааг яарч сандачсаар гэртээ иртэл гал хөс ч үгүй гэр нь зэвхий дааж охин нь
эцгийнхээ орон дээр өөрийнхөө дээлийг өрөөлдөн нөмрөөд хачин ихээр халууран дагжин
чичирч хэвтлээ. Дулмаа:

- Бурхан минь! Охин минь өвдчихөө юу? Яанаа? гэж уулгалаад тэврэн автал өрөөлдөж
хучсан дээлнээс нь можгорхон хөл нь бултас хийн ил гарлаа.

- Хүүе миний охин томхон дээл юм уу хөнжлөө нөмрөхгүй яасан юм бэ?

Охин хариуд нь нэг их том харснаа үл ялиг өлөн хир суусан балцгар хо¸р хөлөөрөө
дээлийнхээ хормойг сурмаг гэгч нь тулмайдан нугдас хийн дээлэндээ хярлаа. Дулмаад хэлэх
үг ч олдсонгүй Шалавхан босож зуухныхаа өмнө сөхрөн суугаад нүднээсээ өөрийн эрхгүй
урсах нулимсаа гараараа шудраад галаа асаалаа.

Охин нь цээжээ түнхэлзүүлэн зовиуртайгаар ойр ойрхон амьсгалж дээлийнхээ доогуур


нүдээ гялалзуулан эхийгээ дагуулан харсаар,

Охин халууны шил хагарам халуурчээ. Эм өгөөд ч буурдаггүй. Эмч дуудмаар байдаг. Ядаж
хүн орж ирэхгүй юм.

Дулмаа өөрийнхөө бодлоос айлаа. Би хань мөрөөслөө гэж үү? Үгүй, үгүй охин минь л
байхад боллоо. Харин халууныг нь яаж буулгах вэ?

Эхтэй хүн үхдэггүй гэдэг. Усаа өгье байз!

- Миний охин рашаан хүртэх үү? Охин омголтож хатсан уруулаа шилэмдэж өндийгөөд
эхийнхээ усыг нэг амьсгаагаар залгилчихлаа.

Ээ ашгүй охин нойрслоо. Гэвч байн байн үнэгчилнэ, Дав дув хийн цочин сэрнэ.

Дулмаа арга ядахдаа охиноо боролзооллоо. Санаа дагаад ч тэр юм уу? Охин нь айван
тайван сайхан нойрслоо. Маргааш өглөө охин эв эрүүл цовоо цойлгон сэрлээ.

Дэвхэрч цовхорч инээж ханиаж яваад толинд гэнэт өөрийгөө харснаа:

- Хүүе ээж ээ? Миний хамар яагаад хөөтэй болчихсон юм бол?

- Ээж нь хөөдсөн юм аа. Миний охин бүр хол, ирэхгүй явчих гээд байсан.

- Аа хөөдвөл хол явдаггүй юм уу?

- Тийм ээ.

- Хурдан ирдэг юм уу?


- Тийм ээ

Дулмаа эртэч болжмор мэт шулганан жиргэх охиныхоо дуунд бүүвэйлэгдэн дуг хийжээ.
Адтайгаар час час инээх чимээнээр сэрээд ганцхан шөнийн нойр даалгүй унтсан өөрийгөө
зэмлэж, охиноо энхрийлж үнсээд даарч хөрч гадуур тэнэхгүй байхыг хичээнгүйлэн захиад
ажилдаа явахаар өндийлөө.

Охин өдөр бүхэн хэлж хоцордог "Хурдан ирээрэй" гэдэг үгээ хэлээгүй өнжсөнийг
ажилдаа яарсан Дулмааг огт анзаарсангүй.

Явуут дундаа будаг шунхаа сэрãээхээр толио гарган хартал өөдөөс нь дүрлэгэр алаг нүдтэй
хар халзан хүүхэн гайхан харж байлаа.

Пөөх яана аа! гэж уулга алдаад уурлаж ичсэндээ мэнчийн улайж гэртээ харайн ороод
хашгачин загнах гэтэл охин нь:

- Үнэн байна. Ээж хурдан ирлээ шүү. Одоо тэгвэл аавыг хэмээн баярлан хашгираад
бурхан болооч эцгийнхээ зургийг яах ийхийн зуургүй боролзойлж орхилоо.
ТАВКЕЙН СУЛТААН
1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг төржээ.

Бага, дунд сургууль, эдийн засгийн дээд сургуулийг төгсөж эдийн засгийн ухааны дэд
докторын цол хамгаалсан.

Архангай аймаг Улаанбаатар хотын худалдаа бэлтгэлийн болон нийтийн хооëны газар
мэргэжилтэн, дарга, Нийслэлийн намын хороонд хэлтсийн дарга, Сүхбаатар дүүргийн намын
хороо, Баян-Өлгий аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, МАХН-ын
удирдах зөвлөлийн гишүүн, нариéн бичгийн дарга. УИХ-ын гишүүн байжээ.

Зохиолоо казак монгол хоёр хэл дээр бичдэг юм. Тэрээр жараад оны дунд үеэс уран
бүтээлээ эхэлж "Сүмбэр уул” хоймсон роман, "Дэгдээхэй жигүүрлэх цаг", "Шархадсан уул"
зэрэг тууж "Аркалык" зэрэг жүжиг бичжээ

Мөн казак монгол зохиолчдын бүтээлээс хоёр хэлнээ орчууëсан байна. Т.Султан "Алтан
гадас" одон, МЗЭ-ийн шагнал хүртсэн. Одоо Монгол улсаас Унгар улсад суугаа онц бөгөөд
бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байна.
АЛТАН ЭЭМЭГ
Айкүмис хамаг тэнхээгээ шавхан өндийлөө. Хэв маягаа аль хэдийнээ гээн, үс нь холцорсон,
хурган дотортой хуучин дээлээ нөмөрч, турьхан хуруугаараа цагаан нөмрөг алчуураа засав.
Хөлөө зөөж тавин ганц нэг алхсаар хойморын том толины өмнө очлоо, Гүн үрчлээсэнд
дарагдсан, ядуу цонхиéсон царайгаа удаан ширтэнэ. Тэрбээр, "Хуурамч хорвоо гэж!"
Мөнхийн юм гэж ер юу байна вэ? Эр биеийн чадал, охин биеийн гоо үзэсгэлэн, ер нь юм
бүхэн улиран өнгөрдөг хойно" хэмээн санаашрав.

Нүүрний толио нь арилан, дух, зовхи, нүдний урдуур үрчлээс суун, хөмсөг, эрүү нь
унжиж, харцны гал цог нь буурчээ. Нимгэн улаан уруул нь хөхрөн эвлэхээ ч байжээ. Нарны
гэрэлд будаг цайр нь муудан, өлөн тоосонд дарагдаж, энд тэндгүй зураас сууж шаргалтсан
хуучин толийг харан бодол хийв." Энүүний байж байгаагий нь! Ээ, хөөрхий гэж, надтай
юутай төстэй болоо вэ? Гал уснаас буцдаггүй хайран залуу насаа гэж! Жаран жилийн нүүр
үзсэн амьдралынхаа тэрхүү зургаахан сар нь гал дөл мэт улалзан өнгөрч л дээ Насан туршийн
дурсамж гэвэл тэр л зургаан сарыг л дурсах юм биз дээ. Ёстой л зүрх сэтгэлээрээ шатаж л
явжээ. Хайран залуу нас минь!... Хөөрхий тэр минь!... Намайг чи минь орхин одсон доо. Хүн
дүрстэй чононууд бид хоёрыг хагацаасан шүү дээ!...

Хоёр мөр нь чичирч өвдөг нь сульдсан Айкүмис хойморын авдрыг налж навтайсхийв. Гүн
санал алдан, нулимс зурайсан үрчлээст нүүрээ хуурайшсан алгаараа шувтраâ. Хээ хуар нь
арилсан хуучин эргэнэгийн тагийг арай ядан сөхөж, ёроол руу нь гараа явуулахад дөч гаруй
жил хадгалсан алтан ээмэг түүний гарт дайралдав. Тэрбээр толгойн нөмрөгөө хойш нь
сөхөж, хос ээмгийг чихэндээ яаралгүй зүүж, толины өмнө тухлан суув. Толины нүүр
тааруухан ч гэсэн өөрийнхөө царайг тодхон харлаа. Айкүмис яльгүй жуумалзахад түүний
гунигтай царайнд нь баясал төрөх мэт

Хуучдаа баригдаж, сэтгэл таагүй хэдэн сар хэвтэртээ зүдэрсэн амьтанд алтан ээмэг яаж
ч зохих билээ. Үл зохилдохыг мэдэх авч: насан туршдаа зүрх сэтгэлийг нь шархдуулсан алтан
ээмэгийг хүсэн санасаар чихэндээ зориуд зүүсэн. Тэгээд ч түүндээ инээд алдав бололтой.
“Баяр жаргал минь! Одоо ч гэсэн чи, миний сэтгэлийг дэвтээн, инээд баярыг бэлэглэх юм
даа" хэмээн бодов

Тийм ээ, түүний сэтгэлийг гийгүүлэх өөр гэрэл гэгээ энэ хорвоод үгүй бөлгөө! Тэр
алтан ээмэгийг чихнээсээ мултлан алчуураа зэсч, орондоо эргэж хэвтэв. Гаднаас саваа унаж
тоглосон бяцхан эзэн нь сур сархийн орж ирэнгүүт, элдэв энэ тэрийг шулганан эрхлэхүй
Айкүмис түүний зулай дээр нь үнэрлэн, чадал мөхөс турьхан гараараа толгойгий нь илснээ,

- Ээжийгээ дууд! гэж сулхан дугарав.

Удалгүй Айкүмисийн том охин нь сандрангуй орж ирснээ,

- Бие чинь яаж байна ээжий? хэмээн санаа зовнин асууж, түүний гар хуруугий нь барин
үзлээ.

- Барагтайхан л байна. Миний дэрийг өндөрлөөд өгөөч?


Айкүмис яльгүй өндийж амьсгаа нь дарагдтал нүдээ анисхийн чимээгүй хэвтэснээ
намуун дуугаар,

- Эд хуучирдаггүй юм байна. Хүн гэдэг амьтан ямар их хэврэг байдаг юм бэ? Тэрхүү эд
хөрөнгийн хойноос улайран зүтгэсээр явж нэг мэдэхэд өөрөө элэгдэж эмтрэхээ сая мэдэрдэг
гээч! Би ч гэсэн тэгжээ. Охин минь чи, тулга тойрсон амьдралд хууртан, эд хөрөнгөнд бүү
эргэлд. Эргэж олдомгүй, нэг л заяах залуу насаа харамсалгүй өнгөрүүл. Уугиж баагиж
унтралгүйгээр улалзан асч яв. Зүрх сэтгэлээрээ шатаж явсан мөч чинь жинхэнэ амьдрал
байдаг бололтой. Бусад өдрүүд чинь цөм цаг нөхцөөсөн хуурамч хэмээн дахин амсхийлээ.
Түүний хоолой зангирсныг охин нь ажиглав.

***************************

1950 оны хавар цаг. Амьдрал эрээнтэй бараантай гэдгийг Айкүмис огт сэхээрээгүй явсан
үе. Ахметийг өдрийн туж, үгүйдээ бараг хичээл таран тартал ширтдэгсэн. Гайхалтай юм
байх гэж. Түүнийг ширтэх тусам санаа алддаг болсоон. Хичээлдээ ч дургүй. Амьралынхаа
арван найм дахь хавартаа ийнхүү сонин учрал заяатай золголоо.

Цас шиг цагаан цамц, тас хар костюм Ахметийн цэвэрхэн хас царайд гойд зохидогийг
яана. Өтгөн буржгар халимагныхаа туг үс ергөн дух руу нь унжихад Ахмет савхан хуруугаараа
байн байн хойшлуулж, хянгадуу хамрынхаа үзүүрт бурзайх хөлсийг цагаахан алчуураар
зөөлөн шувтрана.

Ийм цэвэрхэн, царайлаг эр хүн Айкүмистэй урьд өмнө огт тааралдаж байсангүй. Үс
гэзэг нь сэгсийсэн, хоёр шанаагаар нь хөлс дааварласан, энгэр зах нь хир тоос даасан албаны
байртай залуусыг харахад өөрийн эрхгүй жигшинэ. Ахмет бол түүнд эрс тэс сэтгэгдэл
төрүүлнэ.

Нийслэлийн багшийн сургуулийг саяхан төгссөн энэ залуу олны дунд нар сар мэт
гэрэлтэнэ. Хаа нэгтээ дугуй унан хажуугаар салхи татуулан өнгөрөхдөө хар ус нь салхиар
наадан, сэтгэл татна. Бямба гараг болгон сургуулийн улаан буланд болдог үдэшлэгийг
түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Өөрөө зохион байгуулан, өөрөө л хошуучилж явах нь тэр.
Явсан газар нь дуу хуур, инээд баяраар бялхана. Бүжиг дуунд ч гаргуун. Үдэшлэг бүрийг баян
хуур хөгжмөөрөө хөгжөөн баясгадаг тул Ахмет үгүйд үдэшлэг ч болдоггүй.

Нэгэн үдэш тэр Айкүмисийг бүжгэнд урив. Дөнгөж нахиалж яваа залуу нас хаврын гэгээн
нарны илчийг ийнхүү угтлаа. Тэгээд ч нахиалж яваа цэцэг дэлбээлэх нь тэрээ! Бүсгүй
Ахметийн халуун энгэрийг түшин баясахын дээдээр баясав. Заримдаа хаврын наран зөвхөн
өөрийнхөө дээрээс л гийгүүлж байгаа мэт бусдад гайхуулах сэтгэл ч төрснийг яах вэ? Хаврын
турш хөгжин баясч, бүжиглэн дуулав. Баяр жаргалыг нь хэмжихийн аргагүй, шатаж явсан
зүрх, гал дөл мэт сэтгэлийг нь юутай ч үл зүйрлэм билээ. Ахмет үдэшлэг бүр дээр домбор,
баян хуур хо¸рыг ээлжлэн тоглож, хайрын зөөлөн айзамыг уянгалуулахад уяхан сэтгэл
хөвөлзөн өөрийн эрхгүй уяран хайлна. Домборын утсан дээр түүний савхан хуруу бөмбөрөн,
баруун хурууны өндгөөр хос чавхдасыг хөндөхөд хөндий мод амилах мэт болно. Тэрхэн
мөчид далавчаа хумин биåэ цэгцэлсэн бүргэд мэт байн байн мөрөө хавчисхийн, хоолойгоо
зассан Ахмет улаа бутарсан царайгаа төв болгон, гал цогтой харцаар алсыг ширтэн дуулж
гарна. Тогтуун аястай эхэлсэн дуу өндөр авсаар, нэг хэсэгтээ нэгэн өнгөн дээр тогтоно. Удаан
үргэлжилсэн түрлэг “тасрах нь уу" гэмээр болсноо дахин хүч нэмэн хөвөлзөж, намилзан,
уянгалсаар төгсөнө. Ийм тэнгэрлэг авьяас. гоолиг царай, сайхан сэтгэл энэ хорвоод үгүй мэт
санагдана. Санагдаад зогсохгүй хайр дурлалдаа мансууран, зүрх сэтгэлээрээ шатна...

...Гал дөл шиг шатаж явсан тэртээ, хайрын өдрүүд минь. Нэгэн бодлын надад харамсах юм
алга. Амьдралын турш ганц ч удаа болов гялсхийн асалгүй, уугиж баагиж өнгөрсөн бол яах ч
байсан юм. Хайр дурлал гээч хамгаас хүчтэй, нандин зүйлийг мэдрэхгүй өнгөрсөн бол яана?
Жинхэнэ аймшигтай харамсал тэр биз ээ! Тэгвэл насан туршдаа ийнхүү хайрлан, хүсэн
мөрөөдсөөр ч өнгөрөхгүй байсан байх л даа. Тэнгэр минь! Хайрлан дурлахгүй өнгөрснөөс
хан хорвоод мэндлэхгүй байсан нь дээр биз. Энэхүү хувь тавиландаа гонсойж явдаг муу
боолîо өршөөн соёрхогтун, аллах минь?

“Харван өнгөрөх од мэт заяа тавилан хайрласан хорвоо чамд түмэнтээ талархаж,
мянгантаа мэхийн мөргөюү!

... Айкүмис бодлоосоо түр ангижран, хэсэг амсхийснээ дахиад өнгөрснөө санагалзав.

... Тиймээ, тийм л өдрүүд тийм л үдэш охин бие, онгон сэтгэлийг хөндсөн анхны хайрыг
авч ирсэн. Ахметээс ондоо хүсэл бодолгүй турьхан бие нь улам эцэж, томилолт авсан дээд
сургуулиа ч орхилоо. Түүндээ харамссан ч үгүй. Нэг л өдөр дэр холбон айлын бэр болов.
Үүнийгээ хамгийн зөв, шударга шийдвэр хэмээн бодлоо. Эл алтан ээмэгийг тэгэхэд Ахмет
бэлэглэж билээ...

Харамсалтай нь хувь тавиëан Айкүмисийг хууран мэхлэжээ Харалсан бүтэлгүй толгойг


даанч өрөвдсөнгүй ээ! Ахметтэй хөтлөлцөж явсны маргааш нь гучин шүдний завсраар гарсан
уг гучин омог улсад тархан, хуурай өвсөнд тавьсан гал мэт дүрс хийх нь тэр ээ. Айкүмисийн
хойт эцэг тэргүүтэй хүмүүс: "Ахметыг сургуулийн сурагч оргуулан хууль цааз зөрчлөө"
гэхчилэн зэмлэв. Төрснөөс өөрцгүй хойт эцэг гэж байдагсан. Энэ удаа Айкүмисийн хувьд хүн
дүрстэй амьтадтай учрав. Ардын засгийн ар хударгаар нууцхан худ ураг бололцон, агт морьд
атан тэмээ сүй бэлэгт авч завшсан хойт эцэг нь байж суух газраа олж ядан, уур хилэн нь
буцалж. Омог бардам адайр зан нь гаарав. Түүгээр ч сэтгэл амарсангүй элдэв жорын хэрэг
явдал зохиож, шүүхэд гомдол мэдүүлж амжлаа. Эцэс сүүлдээ Айкүмсийн "ахан дүүс", ардын
шүүхтэй хүч хамсан, мөр мөшгиж эхлэв.

Хайр дурлал холбосон сэтгэлийн эмзэг утас тасалдах нь холгүй залуус сандралдан, салхи
шуурганы дараах тэнгэр мэт үймлээ. Нутаг усандаа хоргодвол нэг мэдэхэд шүүхийн босгоор
алхаж, нэгмөсөн сүйрэхээ сэтгэл зүрхээрээ мэдэрч байëаа. Ийнхүү цочиж тэвдсэн залуус
Ахметийн ах дүүсийн хо¸р тэмээг унаж ганц шөнө газрын хаа холд арилан одов. . Удсан ч
үгүй, "сурагч оргуулсан”' Ахмет, "Тэмээ хулгайлсан" этгээд хэмээгдэж, хулгайчийн мөрийг
мөшгөсөн эрэлчид энд тэндгүй болов.

... Нэгэн мөч ч гэсэн тэнгэрийн үүл сийрч, наран гэрлээр хорвоог гийгүүлэх мэт. Ховд
хотыг зорьсон залуусын сэтгэл түр ч болов тайвширна. Тэд үнэн учраа егүүлэн байж ажилд
орлоо. Хар бор ажилтай гүндүүгүй нэгэн эртэй танилцаж, төрөөгүй ч төрсөн ахан дүүс мэт
дотносон тэднийд толгой хоргодов. Итгэлийн оч гялсхийж, сэтгэлийн жавар арилж, айж
балмагдсан аймшигт өдрүүд мартагдаж эхлэв. Үүрийн гэгээг Ахметтэйгээ угтсан шөнийн
богиныг яана! Хөтлөлцөн хамт очиж, хамт буцсан ажлын амт, анхны цалингийн үнэ цэнийг
бодоход хичнээн дурсамжтай вэ? Сэвгүй сэтгэлээрээ баян тансаг байсан өдрүүдийг бодохоос
хичнээн жаргалтай байваа.

Айкүмис тэр бүхнийг одоо хүртэл дурсан бодох дуртай. Өдөр бүхэн эс анзаарагдан
өнгөрч, сар бүхэн санаж бодох юмгүй ард үлдэж байв. Даанч богинохон хугацаа байж л дээ.
Тэгэхдээ жилтэй зүйрлэшгүй сарууд байлаа. Мартагдашгүй дурсамжтай, Айкүмисийн алтан
үе билээ. Тэрбээр, анх удаа хөл хүндтэй, бие давхар болсноо хэлэхэд ухаан жолоогүй, хүүхэд
шиг баярласан Ахмет түүнийг өвөр дүүрэн тэвэрснээ ягаахан хацрыг нь, хархан нүдий нь,
нимгэн улаан уруулий нь ээлжлэн үнсэн таалж хоёр гарын шуун дээр тавьж өргөснөө
хэдэнтээ эргүүлэн наадав. Гал шиг халуун цээж, дөл шиг бүлээн амьсгаа Айкүмисийг одоо ч
гэсэн төөнөх мэт. Юутай харьшгүй их хүч, хөршгүй халуун хайр, уйдашгүй мөнхийн сэтгэл
вэ? Хэмжээгүй их баяр цэнгэлийг бэлэглэсэн тэрхүү үр удмынхаа жаргалыг ч эдэлж
чадсангүй ээ! Айдаа бие биедээ өштөн болсон хун гэдэг амьтан юутай жигшилтэй билээ?!

Сүүмэлзэх гэрэл бөхөж, хорвоогийн гэгээ нэг мөсөн тасарсан даа. Гэвч хүний бодлыг
тасалж чадах биш. Бүүр өнөө хүртэл мартагдахгүй үргэжилсээр байх юм гээч!

*************************

Харсан нүд, сонссон чих буруутай биш. Ахмет Айкүмис хоёрын тухай сайхан мэдээ
сонссон зарим нь дотроо баярлахад хүний мууд дуртай нэг нь хойт эцэгт нь хошуу өргөн
амжив. Айкүмисийг зорин алсаас ирсэн хойт эцэг нь "Охин минь, би түмэн буруутай. Хэн
хэнээ уучлан нэг дор амьдарцгаая" хэмээн унаж тусан ятгасаар хоёр хосыг аваад буцав. Гэвч
түүний төрөх үхэх хоёроос бусад нь бүгд хуурамч байсан аж. Цайлган зүрх, цагаан сэтгэлээр
итгэсэн залуус юм бүхнийг үнэн мөнөөр дэлгэж тавьсныг яана! Гаднаа инээж, дотроо
уйлсан, нүд нь дулаан ч зүрх сэтгэл нь чулуу мэт хатуу, мөс шиг хүйтэн хүмүүс байдаг байна.

Айкүмисийн хойт эцэг Сейлхан тийм л хүн аж. "Сургуулийн дүрэм зөрчсөн", "насанд
хүрээгүй хүүхэд уруу татсан", "ажил хаясан", "хулгай хийсэн", "хууль зөрчсөн" гэхчилэн элдэв
долоон шалтгаанаар эцэс сүүлдээ Ахметыг шоронгийн босго алхуулав.

Өргөдөл гомдоë тойм алдлаа. Түүгээр ч санаа амарсангүй хөл хүндтэй Айкүмисийг сүй
бэлэг авсан худ урагт нь хүч түрэн богтлон өгч зүйл дуусгав. Өнчин өрөөсөн охины дуу
хоолой хууль цааз баригчдад яахан хүрэх билээ. Хүрлээ гэхэд элдэв хамсаатан хууль цаазын
“томчуулыг" сэрийтэл цатгасан Сейлхан хээв нэг, хэнэг ч үгүй шил зааж хэгжүүрхэв.
Хуулийнханыг хуудуугүй үнэнч хэмээн боддог Ахмет тэднийг "шударга ариуныг тунгаана"
гэж найдан, "Би ямар ч хэрэг хийгээгүй! Шударгаар шүүгээд аль" хэмээн зүтгэсэн ч түүний
үгийг тоож сонсох хүч даанч байсангүй. Харин ч нүүр нүдгүй балбуулан ухаан балартаж
унав.

Хожим авааль гэргий Айкүмис давхар биетэй ч бусдад богтлогдон очсоныг сонсоод
биеийн шаналгаанд сэтгэлийн зовлон нэрмээс болсоор хэдхэн хоногийн дотор солиорчихлоо.
Ухаан солиотой хүнийг улс хэдий болтол тэжээх билээ Түүний хоолыг бас нэгэн "хэрэгтэн"
хороовол барав. Өчигдөрхөн эргэн тойрноо инээд баяр хөгжөөн цэнгэлээр жаргааж явсан
Ахмет өнөөдөр элий балай амьтны тоонд орж, бүжиг наадмын оронд харанхуй гудамж сахин
хоцров. Залрах газар нь шинэ гэрийн хоймор: шинэхэн амрагийн өвөр биш, садан айлын
саравч, малын хашаа хороо хавь боллоо.

Ахметын суллагдсан өдөр Айкүмис зориуд эрэл болон нуугдаж очлоо. Хүч түрэн авсан
нөхөршүү ухаантай юмаа орхин, бас л Ахметтэйгээ хөтлөлцөн холын хол, алсын алсад арилан
одохоор сэтгэл шулуудан ирэв ээ! Гэвч Ахмет түүнийг таньсангүй. Тугалын пүнзнээс толгой
цухуйн харснаа нүд нь улаанаар эргэлдэж, тас буун гэдэргээ харж унав. Уйлаан майлаан
болсон Айкүмис унаж тусан, тэврэн таалж хичнээн эргэж хоргоовч Ахмет тоосонгүй, хамаг
бие нь чичрэн салганаж, нүд нь бүлтэлзэн хэсэг зогссоноо муухай орилон:

- Та минь, тэр, тэрийг хараач Хүүе ээ, хүрээд ирлээ. Энэ чинь хэн бэ? Аан, тийм ээ.
Үгүй, үгүй! тонилцгоо! Намайг цагдаа зодох гэж байна шүү дээ! Авраач та минь ээ! Түүнийг
хараач, Шүүгч хэн, тийм ээ, хэн гуай байна шүү дээ! Үгүй гэм, үгүй тонилцгоо! Айкүмис бид
хоёр явнаа! хэмээн хашгичив.

- Айкүмис чинь би байна шүү дээ Ахмет минь.

- Айкүмис гэнээ, үгүй, үгүй!

Амьдралын бүх дарамт, хүнд цохилт энэ гэлтэй. Ёстой л сэхэлтгүй ниргэсэн дээ. "Хайрт
минь. Тэр минь" хэмээн зүтгэсээр ирэхэд ганц үгний солиогүй, ядахдаа намайгаа танихгүй
зугатсаныг яана. Эрх танхи өссөн хайран алтан гургалдай минь ээ! Цагаан царай нь хөхөрч,
нүд нь улаанаар эргэлдэнэ. Харц нь ямар хурц аймаар гээч! Нүд нь цонхийж нүүр нь сахал
үсэнд баригдсан байв. Буржгар сайхан халимаг нь сэгсийж, тоос шороо, өвс шарилж
болчихжээ. Айкүмис ингэж сэтгэлийн тамд унаж, зовж зүдрэхээр үхсэн нь ч дээр санагдавч
Ахмет түүний зовлонг өчүүхэн ч нимгэлцэх сөхөөгүй болсон нь харамсалтай. Ахмет тос
даасан хуучин навсархай алчуурт боосон нэгэн зүйлийг элгэндээ тэврэн:

- Тонилцгоо! Энд миний мөнгө бий. Та нар мөнгийг минь авчих нь! Айкүмисийг аваад
явна! хэмээн элий балай чигээрээ зүтгэнэ.

- Ахмет минь, намайгаа үнэхээр таньсангүй гэж үү? Хайр минь, би Айкүмис байна!
Аваад яваач дээ намайгаа? Эсвэл алаад яв, амьдаар мень тамлаад яах нь вэ? хэмээн нус
нулимсандаа баригдан уйлавч Ахмет тоосонгүй. Тэрбээр тас тас хөхрөн,

- Айкүмис гэнэ! Үгүй, тонил гэм! Энэ зальхай амьтныг хараач хөөе! Намайг аваад яв
гэнээ. Ха, ха, ха! хэмээн хашаа хороог цуурайттал хөхрөв.

Тэр хамаг биеэ хураан эвхэрч, давхийн цочиж, пүнзний хаалгатай зууралдах зуур элгэндээ
тэвэрсэн хуучин алчуур цэлгэгдэн атга чулуу асгаран унав.

Тэнгэр минь! Элий балай амьтны мөнгө гэж тас зуурч, тэвэрсэн юм нь үрэл чуëуу байжээ.
Тиймээ, түүнд мөнгө байсан л юм. Шүүхийнхэн "тэмээний төлбөр", "ажил тасалсаны
торгууль" энээ тэрээ хэмээн үрэн таран хийснийг Айкүмис хожим сонссон.
Ахмет газар асгарсан үрэл чулууг шороотой юутай хаман, алчууртаа боож ядан сандчиж
мунгинаснаа, пүнзний хаалгûг тас хийтэл хаан, байдаг чадлаараа зууран онгойлгосонгүй.
Аргаа барж, тэнхээ тасартал ядарсан Айкүмис орой болсон хойно харив. Бүсгүй амьдралын
зогсоо жолоогүй балбасан хар шуурганд өртсөөр л байлаа. Айлын босгыг хоёр дахь удаагаа
алхан богтлогдож очсоны дараа эсэн мэнд амаржиж, охин төрүүлэв. Анхны хайр сэтгэлийн
бэлэгдэл болсон нялх үрээ тэврэн, түүгээр мөнхийн хүслээ тэтгэхсэн хэмээн бодохдоо
Ахметэд үзүүлэхийн түүс боллоо. Нэгэнтээ охиноо нямбайлан өлгийдөж, бас л нуугдан
Ахметэд очлоо.

Энэ удаа Айкүмис анхны хайраа өгсөн Ахметтэйгээ биш, үлгэр домогт гардаг лус
савдагийн эзэнтэй ч юмуу, үгүй бол чөтгөр шулам, хэн нэгэн хүний сүнс сүлдтэй учрах мэт
цочив. Гэсэн ч тэвчлээ. Бас л уйлан хайлав. Гэвч хувь тавилан Айкүмисийг хатуу
цээрлүүлжээ. Гудамж даган холхиж, хуучин навтгар байшинг налан нарласан Ахмет Айкүмис
рүү сарвайн зүтгэв. Гар барихын төлөө биш, царай алдан гуйлга гуйхаар зүтгэсэн аж. Үс гэзэг
нь ургаж, сахал самбаандаа баригдсан Ахметийг харахдаа Айкүмис өөртөө итгэж ядан удаан
ширтлээ. Гэсэн ч итгэхээс өөр яах вэ? Танингуут бас л тэврэн зүүгдэж, уйлж гарлаа.
Ахметийн тоос шороонд дарагдсан нүүр ам нь хүйт оргиж, гар хуруу нь сайртсан аж.

Энэ удаа Ахмет хашгичиж орилон тав алдсангүй. Халгаж зугатсан ч үгүй. Тэртээ өдрийнх
шиг хоосон инээж хөхөрсөн ч үгүй. Гал цог нь буурч ухархайн гүнд нуугдсан харцаа Айкүмис
руу хандуулж, удаан ширтсэний дараа уруул ам нь татганан жуумалзахчаан болов. Инээх гэж
чадсангүй бололтой. Эрүү ам нь чичирсхийн Айкүмисийг хөндийдүү тэвэрснээ өлгийтэй
охины духан дээр үнсэн, нүүрэн дээр нь нүүрээ наав. Өргөс мэт сахал самбаа, хүйтэн гараас
цочиж сэрсэн нялх амьтан чарлан уйлав. Өрөвдөнгүй жуумалзсан Ахмет гараараа заан "Яв,
бушуухан явж үз!" гэсэн шиг дохисноо гудамж уруудан яваад өглөө.

- Ахмет? хэмээн дуудсанд Айкүмисийг ч тоосон шинж алга. Эргэж харсан ч үгүй. Хувь
тавиландаа ингэтлээ гомдсон юмуу, ингэхээс өөр арга үгүй хэмээн тавилан заяагаа хүлцэн
зөвшөөрсөн ч юмуу. Айкүмис шиг ариун нандин амьтныг над мэтийн элий балай этгээд
зовоож яах вэ? гэсэн янзтай, эрс шийдэмгий алхалсаар далд оров. Айкүмисийн,

- Эвий хөөрхий минь! Ахмет минь. Ингээд л өнгөрөх гэж үү дээ? хэмээн уйлсан гунигт
дууг ч сонссонгүй. Бас горьдлого тасраагүй залуу эх хамгийн хайртай хүнээсээ үүрд хагацан
салж байгаагаа яахан мэдэх билээ. Хатуутай, зөөлөнтэй хорвоогийн хувь тавилан тэднийг
үүрд хагацуулан өнчрүүлсэн нь энэ билээ.

**********************

Түүнээс хойш олон жил улиран одсон ч хайр сэтгэлийн гуниг зовлон Айкүмис бүсгүйг
ганц хором тайван нойрсуулсангүй өдий хүрэв. Үнэн голоосоо ганц ч удаа болов инээн
баяссан гэж үү? Ай даа, үгүй биз дээ! Бараг инээсэнгүй. Инээлээ гэхдээ чин сэтгэлээрээ
биш, хэн нэгэн хүнийг аялдан дагаж, сэтгэлийг нь засах төдий инээсэн биз. Харин өнөөдөр
тавин жил нандигнан хадгалсан алтан ээмэгийг харан үнэн голоосоо баясан, хүүхэд шиг
баярлан инээв.

Тэр том охиноо тогтуун харцаар удаан ширтсэнээ,


- Мөнх хорвоо гэж байдаг ч юм уу. үгүй ч юм уу? Бүү мэд. Ямар ч гэсэн мөнх наслах нь
үгүй. Энэхүү алтан ээмэгийг надтай хамт оршуулаарай охин минь. Насан туршдаа над
оногдоогүй жаргал, хувь тавилангийн минь бэлэгдэл билээ. Хамт аваад явъя. Хөөрхий, чиний
төрүүлсэн эцэг, миний хайрт Ахметийн дэргэд нутаглуулна биз дээ. Ядахдаа хойт хорвоод
зэрэгцэн нойрсоё хэмээн захив

Ээжийнхээ толгойг түшиж суусан охины сэтгэл аягүйтэн түүний хатингар гараар дэмий
оролдон, илэн таална.

Тэнхээ тамир нь барагдсан хижээл насны эмэгтэйгийн гал цог буурсан нүдэнд нь доголон
нулимс мэлтэлзэнэ.
Намжимын СҮХБАТ
(1963-2002)

Баянхонгор аймгийн Баянбулаг суманд 1963 онд төрсөн. Аймгийнхаа Байдрагийн 10


жилийн сургуулийг 1981 онд дүүргэж, 1982-1985 онд ХЦ-ийн домогт Сулинхээрийн отрядад
алба хааж, 1989 онд Улс төрийн дээд сургуулийн Улс төр - Сэтгүүлчийн ангийг төгссөн.
"Ардын эрх", "Засгийн гаçрын мэдээ”, МОНЦАМЭ агентлагт утга зохиолын ажилтан,
сурвалжлагчаар ажиллаж байгаад 1997 оноос нийтлэл уран сайхны "Эх орон -таймс",
сонины эрхлэгч. 2000 оноос "Эх орон таймс", "Багш" сонины нэгдсэн редакцийн ерөнхий
эрхлэгчээр ажиллаж байсан. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн байсан тэрбээр 1980
оны дунд үеэс уран бүтээлээ эхэлж, “Голомт сахисан хайр", "Шулмасын ороо", "Цус
нүүсэн цас" зэрэг тууж, өгүүллэгийн номууд, "Намрын дурсамж" дууны ном, "Мандалын
сахиус" тоймсон, "Тэнгэрийн хилэгнэл" романууд, "Сарлаг тошех цагаар" уран сайхны
киноны зохиол бичжээ.
БУУ
Үзүүрэндээ хэдэн сэрвэгэр хадтай хар хошуу нөмөрлөж барьсан шургааган хашаа, ганц
навтгар шавар байшин бүхий гурван гэр, Будаг шохой нь халцарч тэр ягаан байшингийн туниа
муутай жижигхэн цонх чийгний үнэр шингэсэн давчуухан өрөөнд нижгээд том ширээ тоос
шороонд дарагдан уйтгартайяа дүнсийнэ. Хар модоор болхидуу хийсэн сайхь лужир
ширээнээс холгүйхэн өрөөсөн хөл нь санжсан түшлэгтэй сандал ... Ингээд л эл суурингийн
"албан тасалгаа" болох нь тэр. Харин хаа ч гэсэн өнгө гэрэлтэй гялалзах шармал хүрээ бүхий
чамин хийцтэй жаазанд заларсан ихэмсэг давлиун хөрөг чанх хоймрын хананд хадагджээ.
Орж гарсан хүн бүхнийг л тэр сүрлэг зураг сэрдхийн хараõац ямар нэгэн бүтэлгүй хэрэг
тарьчихсан юм шиг дотор цүлсхийн бие баригдчих нь тэр. Уг нь ч нэг их сүртэй юм биш л
дээ чааваас! Сэтгэл догдлоод л тэгдэг бололтой юм.

Эл жижигхэн шавар барилга эмчилгээ тэжээлийн цэгийн эмчийн албан өрөө ч гэж болох,
эмийн агуулах ч гэж болох боловч том орос цоожных нь түлхүүр л түүний мэдэлд буй бөлгөө.
Намирсан урт хормойтой час улаан өнгийн даашинз өмсөж өвөл зунгүй хөлсөө шудран
байдаг бүдүүн хүрэн авгайг эс тооцвол тэр шавар байшингийн тоосыг үргээдэг хүн үгүй дээ.
Хаа нэг тоос шороотой буух дарга төлөөлөгчдийн сураг барааг л мэдвэл ёстой л түргэн авч
хөгшин хөвөөгүй мөнөөхөн навтгар хүрэнийг дэндэлзтэл оволзож байгаад цэмцийлгэхчих нь
тэр. Тэр, хуучирсан офицер цүнх дүүжлэн догирхож, ногоовтор онигор нүдэндээ тас хар шил
зүүн гангарах бүрт ямар нэгэн хурал цуглаанд оролцох юм уу эсхүл нэгэн дээгүүр албаны хүн
ирэхийн цондон гэдгийг хаяа дэрлэсэн хоёр гэрийнхэн нь андах биш дээ.

Зэргэлдээх аймгийн төвд малын бага эмчийн сургууль дүүргэсэн юм гэнэ билээ. Утаа
тортгоãт идэгдсэн хар бүрээстэй жижиг дөрвөн ханатын урд хойд хормой нь нохой
зулгаачихсан юм шиг сэмэрч, сэдэрсэн, бууц шороонд өнгө булаалгасан дээлтэй хүүхэд гарч
ирэн хажуугаар нь гишгэсэн гутлаа шарр øарр чирэн алхсаар нүд нь гөлийж мэлтийсэн хамар
цагаан хонины дэргэд очив. Тэр "эр".

- Чишш, үү-үү! гэж хормойгоо дэвтэл мөнөөхөн араатан цааш харайх гэснээ хүзүүгээ
далжийлган ээрүүл шиг эргэчихэв. Хүү

- Чишш, чишш! гэж улам бүр шавдуулан хөөх гэсэн боловч тэр хөөрхий амьтан тоос шороо
бургиулан аанай л бүжигчин лугаа адил хөнгөхөн эргэсээр авай. Чингэтэл нар салхинд
түлэгдэж хүрэнтсэн царайтай авгай үүдээр толгойгоо цухуйлган:

- Хоовоон! Миний хүү ээ! гэж царгиулан дуудлаа.

Хоовон гэгч тэр "эр"-ийг Энх-Амгалан гэдэг авч сайхь нэрээ бараг нь мартчихад хүрсэн
тэрбээр энэ гурван гэрийнхний гар хөлийн үзүүрт л гүйнэ. Энх-Амгалан ээжтэйгээ бол
хэзээний том хүн шиг амгалан дөлгөөн харьцдаг. Ээж нь энэ хэдэн эргүүг л хариулж хэдэн
төгрөг авна. Тэр хэдийгээр хоол унд хувцас хунар гээд л нэг л мэдэхэд өлөн зэлмүүхэн
болчихсон сууж байх.

Малын эмч Магваны гурилдчихсан юм шиг сүүмгэр цагаан хүүхэн эр нөхрийнхөө гоёоны
хар шилийг зүүчихээд бөгсөө хаялан алхлахдаа Энх - Амгалангийн сайртай бор хацрыг
эвлэгхэн илбэж, өврөөсөө чамин цаастай ганц чихэр гаргаж өгнө Чингэхдээ харин хүн
харчихвал нөгөөх уяруун дулаахан төрхөө ор мөргүй хийсгэж ихэмсэг омголонд автан хамарт
нь өргөс орчихсон юм шиг ярвайж ирээд л:

- Наад нүүр гараа угааж байвал яадаг хүүхэд вэ гэдэг. Тэр нь цаанаа хиймэл, хүйтэн үг
болох нь яагаад ч юм мэдэгдэнэ дээ. Тэрбээр хүүхдийн гэгээ татуулан хэдэн өдөр хань болж
байгаад л эргүү цугëуулдаг ГАЗ - 51-ийн бүхээгэнд сууж тэртээх цэнхэр уулсын зүг сунайж
одсон бүдэг замаар тоос татуулан явчихдагсан.

Энх - Амгалан түүний араас удаан гэгч харж зогсохдоо Гэрлээ эгч чухам яагаад байн байн
яваад өгдөг юм бол доо" хэмээн хань татан бодож, чингэх ахуйдаа цэл ногоон нүдтэй
дарвагар ам бүхий Магван эмчийн хүйтэн царайг харах шиг агдасхийн тоосыг үргээдэг
бүдүүн улаан авгайг Пунсал гэдэг. Бурханы ямархан хувь зохиолоор таарсан юм гэмээр
түүний нөхөр нь эрүү өвдөг нь нийлэх шахсан нэгэн билээ. Түүнийг Нямсамбуу гэнэ.

Нямсамбуугийн хүү унжуу хамартай шар банди эмчилгээ тэжээлийн цэгийн (санитар)
асрагч бөгөөд нэг ёсондоо Магван эмчийн орлогч болой. Тэр өлөн шороонд бүрхүүлсэн хар
жигүүнэн тэрлэгнээс сална гэж үгүй. За тэгээд эл сууринд ГАЗ-51-ийн жолооч хүрэн эр хаа
нэг хэдэн эргүү ачин ирж хэд хонохоос өөр хол ойрын хүн ирэх нь ховорхон л доо. Тэр
жолоочийг хааш нь авч явахыг Магван эмч л сайн мэддэг бөгөөд заримдаа өрөө бүхээгт нь
орж суучихаад

- Алив Занаа! Түргэлж үз. Цаг нар хоёр талийлаа гэм хэмээн их л тушаангуй хэлэх. Зана
босоо суугаагийн хооронд зэлгээн цай завьжаараа савируулан хүд хүд залгилчихаад гарч
одно. Магван тийн байгаад л Заныг хүүхэд шиг гүйлгэчихсэндээ бардам байдаг.

Энх - Амгаланд энэ бүхэн ерөөсөө болох л ёстой зүйл мэт санагдаж яагаад ч юм Магваны
хүйтэн дүрээс жихүүцэн ахуйдаа шалавхан яваасай гэж хүсдэгсэн. Ээж нь хүүдээ шар
будаатай цай аягалж өглөө.

- Ээж ээ! Хамар цагаан ч одоо мал болохгүй нээ Энэ Магван гуай олигтойхон ч эмчлэхгүй
юм. Бас л үхэх байхаа даа гэж хээвнэг өгүүлтэл ээж нь хамар дээгүүрх хөлсөө шувтран:

- Миний хүү эмчийгээ тэгж хамаагүй ярьж болдоггүй юм шүү дээ. Эм тариа ч болдоггүй
юмсан уу, За даа тэгээд эргүү гэдэг чинь хичнээн тархи толгойг нь хагласан ч засрах биш дээ,
зайлуул гэж бас ч үгүй гэрийн "эзэнтэй"-гээ ярьж суув.

- Ээж ээ! Гэрэл эгч ирэх болоогүй юм байх даа гэж хүү гэнэт санасан бололтой нүдээ
гялалзуулан асуутал ээж нь хүүгээ мэлмэртэл ширтсэнээ:

- Мэ... дэхгүй л дээ гэв.

Жамбал хүүгийнхээ хэвлүүхэн байдлыг харан цайлж суухдаа "Зайлуул даа: даа миний
бондгор үр! Яагаа ч үгүй ухаан санаа нь явчих юм" гэж уясан хайлж дотроо мэгшин байв. Хүү
нь нэг удаа аавынхаа тухай асуусан нь буй. Уг нь санамсаргүй л юм болсон дог. Магваны
эхнэр томоо гэгчийн данхар толгойтой туранхай хөх хүүхэд дагуулж ирсэн нь Энх-
Амгалангийн нарыг гаргажээ. Хүү суурин газрын турь муутайхан бандийг эхлээд шохоорõон
ганц нэгхэн үг өдөж, яриа үүсгэсэн авч тэр хүүхэд бишүүрхэж, эмээж, хүрлэгэр хүрэн
царайтай бор "эр"-ээс хөндийхөн байв. Нэг өдөр тэр хүүг гохыг нь дарахад амаар нь гал
манарсан дарр дарр гэж дуугардаг чамин буу барьчихсан байхыг нь манай хүн харчихжээ.
Энх-Амгалан түүнийг анх удаа л харж буй болохоор тэссэнгүй.

- Алив найз аа! Чи надад үзүүлээч.

- Үгүй,

- Наадах чинь жинхэнээсээ буу юм уу?

- Тийм.

- Хоёулаа хамт тоглох уу?

- Үгүй.

- Чи наадхаа хаанаас авсан юм бэ?

- Аав өгсөн юм

- Аав чинь хаанаас авсан юм бэ?

- Дэлгүүрээс авсан юм.

- Дэлгүүр хаана байдаг юм бэ?

- Хотод байдаг юм

- Дэлгүүрт ийм буу олон уу?

- Олон

- Дэлгүүрээс өөрөө очоод авчихаж болохгүй юу?

- Болохгүй ээ!

Энх-Амгалан гэр бууг барьж үзэхийг хорхойсовч яаж ч чадахгүй зогсож байснаа гэнэт
нэгийг санав бололтой дэгдэн очиж өөрийнхөө хамгийн нандин тоглоом болох дөрвөлжин
элгэн бор чулууг авч ирэв. Хүү тэр чулуугаар чүдэнз хийж тоглодог бөгөөд чухам л тэр
"чүдэнз” -ээ хэнд ч өгдөггүй.

- Чи энэ миний чүдэнзийг авах уу?

Мөнөөх банди ч тослог хүрэн чулууг шохоорхон харж зогсов.

- Май чи үүнийг ав л даа. Харин наад бууг чинь би үзье.


- Наадхи чинь юу юм бэ?

- Чүдэнз байхгүй юу? Яагаав нөгөөх тамхи асаадаг...

- Чи дэлгүүрээс авсан юм уу?

- Үгүй ээ, Би олсон юм. Чи ав л даа.

- Авахгүй ээ! Манай аавд наадхаас чинь гоё чүдэнз байгаа юм чинь. Энх-Амгалан мөнөөх
бор чулуугаа урамгүйхэн өвөртлөөд:

- Тэгвэл би наадхийг чинь үзчихээд өгье л дөө гээд ойрттол шинэ танил нь чаралчихав.
Магван нүдээ гялалзуулан.

- Чи яагаад хүүхэд зодоод байгаа монш вэ гээд паривгар том алгаараа хацар хорстол
алгадаж, Гэрэл ч хоёр хүүхдийн алиныг нь загнахаа мэдэхгүй байгаа юм шиг энгэрээ барин
түдгэлзсэнээ нөгөөх данхар толгойтын гараас шүүрэн гэртээ оржээ. Чухам тэр үед л хүү
ээжээсээ аавыгаа "нэхжээ". Хүүгийн ботгон бор нүдэнд нулимс хуралдан:

- Ээж ээ! Миний аав хаана байгаа юм бэ? Гэж

- гэнэтхэн асуухад нь тогоо шанагаа угааж байсан ээж нь нэг их сүрхий харж шанхныхаа
үсийг нойтон гараараа хойш болгоод цээжний гүнээс уртаар санаа алдав. Чингэтэл хүү:

- Ээж ээ! Би аавыгаа олмоор байна. Миний аав хаана байгаа юм бэ? гэж дахин асуув
"Ишш. Миний үр минь дээ. Чи аавгүй шүү дээ. Чамд аав байхгүй" гэж хэлэх гэсэн эхийн үг
хоолой давсангүй.

- Аав уу? гэж хэнд ч эс дуулдахаар бүдэгхэн хэлээд дахин санааширснаа:

- Аав нь байхгүй. Холоо юманд явчихсан гэв.

- Тэгээд ...тэгээд аав хэзээ ирэх юм бэ?

- Аав нь ирэхгүй ээ

Хүүгийн урам хугарав. Царай нь хувьсхийж уруулаа унжуулан хэсэг зуур духайснаа дусал
нулимс бөмбөрүүлэн уйлав.

- Миний хүү ... эш миний үр битгий уйл. Ээж нь ... гэж эх сандран хүүгийнхээ толгойг
цээжиндээ наав.

- Ээж ээ! Надад аав байхгүй болохоор хэн дэëгүүрээс буу авч өгөх юм бэ?

- Буу юу? Яагаав ээж нь авч өгөхгүй юу. Хүүгийн нүд сэргээд ирэв.
- Хэзээ?

- Удахгүй ээ.

Аавын тухай яриа ээж хүү хоёрын хооронд иймэрхүү л байдалтай өрнөжээ. Гэвч нөгөөх
данхар банди ч явж, хүүд аавын ч тухай, бууны ч тухай бодол биелэгдэх эсэх нь үл мэдэгдэх
мөрөөсөл болон хоцорсон юмсанж.

- Миний хүү будаатай цайгаа уучихаад энгэрийн хэдэн эргүүг туугаад ир. Ээж нь аргалд
явъя гэж Жамбал хүүгийнхээ духыг илбэн байж хэлэв. Энх-Амгаланг цайгаа уучихаад
эргүүнүүд рүү цахилж явтал Магван навтгар ягаан байшингийнхаа дэргэд алцайн зогсчихсон
тамхи баагиулж байснаа хүүг харангуут:

- Хүүе Хоовон, нааш ир гэж паргиа дуугаар дуудлаа. Хүү ч дуртай дургүй гутлаа чирсээр
хүрч очив. Навтгар ягааны хаалгыг нээчихэж. Магван их л албархуу аж. Тэрбээр тамхины
ишийг тэртээд чулуудаад шаламгайлан дотогш оров. Хананд гялалзах хөргийг Пунсал гуай
зүлгэж байх бөгөөд түүнээс бусад ханын самбарууд, том ширээ зэрэг нь угаас заяагдмал
тоостой байх ёстой мэт бүрсийнэ. Эмч том ширээнийхээ ард байх өрөөсөн хөл нь санжсан
сандалд суухуй тэрхүү модон сандал арангатай ёолон чихарч авай.

Пунсал авгай ажлаа дуусгав бололтой халадныхаа хормойг намируулсаар гарч одоход
мөнөөхөн ихэмсэг хөрөг, доголон сандалд багтаж ядан сууж, боргил ширээ тохойлдон
дүнсийх Магван эмч хоёр л ерөөний мухарт хүйт даана үлдэв. Хүү ч үүдний орчимд зогссоор
л. Гэтэл Магван хаанаас гаргаад ирсэн юм бүү мэд хотын данхар бандийн барьж байсан шиг
амаар нь гал маналздаг бууг гаргаж том ширээн дээр тавиад:

- Чи үүнийг авах уу? гэж хүнгэнүүлэв. Хүү дуугарсангүй зогссоор л.

- Ав, ав. Наадхаа аваад тэр хэдэн эргүү рүү яв...

Энх-Амгалан нисээд л хүрэв уу гэлтэй нэг л мэдэхнээ хоненийхоо дэргэд оччихож. Ээж нь
тэртээ бэлд аргал түүж явна. Хүү ээж рүүгээ цахилав. Буутай болсныгоо ээждээ дуулгах гэж
байгаа нь тэр. Зулгаараа эргэсэн хүнд баêалин гутал ер тээр болсонгүй.

- Ээж ээ! Би буутай болсон. Хар даа гээд гохыг нь дарж гал маналзуулав. Ээж нь араг савар
хо¸роо түшин сууснаа;

- Миний хүү хаанаас ийм гоё буутай болов оо гэж гайхшрав.

- Магван...аа...ээ...эмч! өгсөн юм гэлээ. Ээж нь хүүгийнхээ эл үгэнд цочирдов уу гэлтэй


бас л сүрхий гэгч харснаа нүд нь ер бусын баяртай цоглог болж:

- Миний хүү Магван ах гэж байгаарай гэж эерүү дулаахан хэлэв. Хүү ердөөсөө Магван ах
гэж хэлж сураагүй юмдаг. Магванаас өөр хүн буу өгсөн бол...Гэтэл ердөө л ногоон Магван буу
өгдөг. Нээрээ л буу өгсөн болохоор ах гэлгүй яахав. Тэр орой хүү унтаж ч чадсангүй. Байн
байн буугаа үзнэ. Дэрэн доороо хийчихээд л сонирхож, бахархаж ... Тэгэвч хэнд ч гайхуулхав
дээ Бодлоо! Магван эмч дэлгүүрээс зөндөөн олон буу. бас го¸ чүдэнз, тэгээд аавыг нь авчраад
ГАЗ-51 машиндаа аччихсан ирвэл? Гэрлээ эгч бас гоё чихэр авчихаад... Бодол л юм чинь дээ.
Хүү эргэн хөрвөсөөр нэг л мэдэхэд нойрондоо дийлдчихэв. Хэн нэг хүн ярих шиг болоход нь
ухасхийн өндийсөн боловч гэрт тас харанхуй. Тооноор сарны гэрэл сүүмэлзэнэ.

Гэтэл ээжтэй нь нэг хүн ярьж буй бололтой. Орных нь өмнө хэн ч алга байхад гайхав.
Хүү буугаа тэврэн дэрэндээ наалдаж хэвтлээ. Үлгэр ч юм шиг чих шуугиж байв.

"Аав ирчихээд ээжтэй ярьж байгаа юм болов уу?" гэсэн бодол хүүгийн сэтгэлд харван
орохуй огло харайн босч очмоор санагдав.

- Би чамд баярласан шүү гэж ээж нь зөөлхөн хэлж байв. Тэгээд

- Хүүгээ хааяа үнсэж бай л даа гэж нэмэв,

"Юу-у! Хүүгээ гэнэ үү?!" Энх-Амгалан ийнхүү өөрөөсөө асуун сэмхэн өндийлөө. Тэр хүн
яг л аав нь болох нь дээ.

- Би ч дотроо хайрладаг л юм. Тэглээ гээд одоо яах вэ дээ. Хүнд мэдэгдэхгүй шиг л явбал
боллоо. Эхнэртэй хүн чинь хэцүү юм. Даанч манай хүнээс нойтон сормуустай юм гарах биш.
Би ч сэтгэлээ буцаалгүй бодож явдагтаа л хүүд чинь буу авч өгсөн шүү дээ гэх нь ногоон
Магван!... "Энэ чинь юу хийж явдаг билээ" гэж хүү бодов. Төдөлгүй ээж нь амь тавих гэж
байгаа юм шиг амьсгаагаа давхцуулан, ногоон Магвантай ноцолдож байгаа бололтой орных
нь пүрш хяхтнав. "Ногоон Магван ээжийг алах нь. Ээжийгээ хамгаалахгүй бол алах нь!" гэж
бодсон хүү буугаа барьсаар яах ийхийн зуургүй орны өмнө хүрч очив.

Үнэхээр ч Магван ээжийг нь "дарчихсан" хэвтэж байх нь сарны гэрэлд тодхон аж. Энх-
Амгалан;

- Май чи! Ээжийг тавь! гэж дуу хадаагаад буугаараа "галлачихав".

Тэр хоёр санд мэнд өндийж:

- Хүүш ээ! Миний хүү чинь гэж ээж нь дуу алдтал хүү нь буугаа тэртээ дор чулуудчихаад
ээжийгээ тэврэн асгарууллаа.

Үзүүрэндээ хэдэн сэрвэгэр хадтай хар хошуу нөмөрлөн барьсан шургааган хашаа, ганц
навтгар шавар байшин бүхий гурван гэр байх. Жилийн дөрвөн улиралд тэр л гурван гэрт
амьдрал буцлан авай.

1990-6--7
ХӨШӨӨ
Хөвийн хөх хөндлөн дөрөлжөөр нэгэн морьтон гарч ирлээ. Наранд гандаж цайсан
далбагар малгай өмсч, хатингар цээжиндээ элбэгдсэн том нударгатай улаан даалинбан
тэрлэгээ яльгүй шуусхеéн бүсэëсэн өргөн магнай бүхий түмэн үрчлээ суусан хар царайтай
ясархаг нэгэн бөөн сүүлтэй алаг мориныхоо явдалд үүрэглэн байна уу гэлтэй гараа сул
унжуулжээ. Тэрбээр гархилсан сүүмгэр нүдээр Хөшөөтийн хөндийг нэгжин халиаснаа урт
эрүүн дэх оочиныхоо сахлыг имрэн, омголтсон хөх уруулаа хөдөлгөхийн төдий "Ай даа,
Хөшөөтийн хөндий минь хэзээ ийм байлаа даа" гэж өөртөө хэлэв.

Өвгөний нүдэнд өнчин хайлаас шиг бүртэлзэн харагдах мөнөөхөн чулуун хөшөөнөөс өөр
торойх юм даанч алга ажгуу. Эзгүй хөндийн дунд торолзон буй тэр хөшөөний чанх хойно нь
эхийгээ дагасан янзага лугаа адил жижигхэн овоо буй. Тэр л овоог харах гэж ширгэсэн нүдээ
аргатал ширтсэн буурал, түргэхэн шиг дэргэд нь хүрэхийн мөрөөс болон мөлгөр чихтэй алаг
мориныхоо хондлой тушаа ташуур буулгав. Алаг морь чихээ хулмасхийн сүүлээ хөдөлгөснөө
эзнийхээ аяыг даган пөг пөг шогшууллаа. Намрын хонгор салхи энгэр заам руу шургалан
сэвэлзэж, гуу жалганд идээшилж асан тарвага зурам хошигчино.

Хөшөөтийн хөндий нэлэнхүйдээ усан мандалд автсан мэт суунаглаж, илбэ шидийн толь
лугаа адил явган зэрэглээ шогшино. Тачирхан ургасан өвсний толгой цайж наранд омîгшесон
гүрвэл голио чадал мэдэн гүйлдэнэ. Нэгэн цагт энэ хөндийд морьтой хүн ч харагдамгүй их
ногоо ургадаг байсан даа.

Тэр их өвсөн дунд Хөшөөтийн нуур ч цэлэлзэн, айл саахалтынхан хаяа дэрлэн
буудалладаг асан. Жаргал зовлон буцалсан энэ л хөндийд хүн хүнтэйгээ, мал малтайгаа
ижилдэн, зуун зуунаараа бужигнан ирсэн биз. Амьдралд хүнээс илүү тийм эрхэм зүйл үгүй
мөртлөө хүн хүндээ дайсан байдаг юм байна. Энэ бүхнийг өдий мөнгөн шанхтай болтлоо
хорвоогийн тоосыг хөдөлгөхдөө бишгүй л үзэж мэдэрч ойлгож явсан.

Өвгөнийг Хаянхярâаа гэх боловч эдүгээ Хаянхярваа бус Шаарийбуу болжээ. Хэзээ хэн нь
тийн Шаарийбуу гэж нэрлэсэн, тэр нь чухам юу гэсэн уг болохыг өвгөн хүртэл өөрөө
мэдээгүй, мэдэхийг ч шамдаагүй. Нэг л мэдэхэд энэ нэртэйгээ ижил дасал болчихож.
Шаарийбуу гэж залуудаа ёстой л гал шиг цоролзож явсан нэгэн. Тэр энэ хөндийд хөндлөн
гулд даâхиж өсөхдөө аргагүй л газар дэлхийн эзэн нь юм шиг энэ л хонхорт эхийн хэвлийнээс
унасан нь үнэн гэсэн шиг дэндүү зоргоороо аашилж байлаа.

Гэхдээ торгон хээ нэхэн давалгаалах хөндийн бяцхан нуураа хэнээс ч хамгаалж,
харамлаж явсан. Тогоруу нь өдөржин наадах тэр л нэгэн нуурынхаа хөх сайранд хүүхэд
насныхаа цовоо шингэн дуугаа үлдээсэн. Одод бүжих шөнө ертөнцийн харанхуйг түлхэн
гийтэл янагийн жаргалыг анх л удаа амсахдаа Цахирын шовх оргил бүхий дүнсгэр уулсаас
эмээн харц буруулж байсан. Хонгор багын цог заль, ааш авираа Хөшөөтийн хөх саарал
хөшөөнд шингээсэн. Энэ бүхэн өвгөний сэтгэлээс гарах учир үгүй. Төрөх үхэх хосолсон энэ
замбуулинд часхийн мэндэлчихээд нэгэн үеийг элээхдээ үр удмаа үлдээж голомт залгуулдаг
атал Шаарийбуу эдүгээ болтол гон бие гозон толгой л яваа хэрэг. Чухам яагаад авгай авдаггүй
насыг барав даа гэх хүн нэг ч үгүй.
Бэтгэрч үхтлээ хүн санаж хүсэж хүлээдэг бизээ. Тийм дээ ч айлын хаяа бараадав. Дэндүү
тайван, хүлцэнгүй атлаа тоост орчлондоо яаж шүү амьдрах вэ гэдэг ухааны нарийн уртай
тэрбээр яг л цаасан шувуу шиг салхины аясаар хөвөж явсан залуудаа Буянг олжээ. Буян гэж
урт сайхан гэзэгтэй цэвэрхэн охин байлаа. Уулзаж учирч нэг их сүйд болоогүй мөртөө нэг л
мэдэхэд дотносож, бие биенгүйгээр оршиж чадахаа больчихож. Буян аймгийн хүн эмнэлгийн
салбарт ажиллана. Шаарийбуу сав л хийвэл хүн эмнэлгийн дүнзэн байшингийн үүдэнд дөрөө
мултална. Буянт урт хар гэзгээ савчуулан гүйж ирэн царайгаа улаа бутруулан зогсоно.

Шаарийбуу хэдхэн ааруул хурууд өврөөсөө гарган өгчихөөд дэмий л санаашран байдагсан.
Буян хааяа тормолзсон алаг нүднийхээ дотно бүлээхэн харцаар шагначихаад үснийхээ
үзүүрийг имрэн духайна даа.

- Буянаа? Ажил чинь ямар байна даа. Ядарч байна уу?

- Зүгээр ээ. Сайхан. Чи ирэх бүхэндээ л үүнийг асуух юм.

- Хн. Хоёулаа манай Хөшөөтийн нуурын дэргэд очих юмсан. Үдэш ангирын дууг сонсох
мөн догь шүү.

Тэд ийн ярилцсаар, бие биенээ харсаар, бие биендээ хорогдсоор ... Нэг л мэдэхэд
Шаарийбуу хүрээд л ирнэ. Яваад л өгнө. Цаг хугацаа ирж буцсаар л. Нэг өдөр Шаарийбуу
ирдгээрээ иржээ. Гэтэл Буян тосон гүйж .ирсэнгүй. Шаарийбуу дээш огшсон дээлийнхээ
хормойг тоодгîнуулан, том нударга савчин алхалсаар хааëганы бариулаас атгаж зөөлхөн татав.
Хаалга, дотор зурах шиг чихарлаа. Тасалгаанд хэн ч байсангүй. Өлмий дээрээ гишгэлсээр
цаад өрөөнийх нь хаалгыг татлаа. Бурхан минь! Шаарийбуу хаалгаа тасхийтэл хаачихаад
нүдээ аньтал мөнөөх хаалга түлхэгдэн Буян гүйн гарч ирлээ.

- Хүүе? Чи чинь яаж байнаа. Энд хамаагүй ордоггүй юм шүү дээ гэж бүсгүй анх л
удаагаа ширүүн хэлэв. Чингээд хөвгүүний гараас шүүрэн Буян Шаарийбууг гаргачихаад:

- Наанаа хүлээж бай. Би одоохон ... гэснээ гэзгээ савчуулан гүйгээд орчихов. Шаарийбуу
чөдөртэй мориныхоо дэргэд ирж завилан суугаад тамхи ороох гэтэл гар нь салганан чичирч
ер эвлэж өгсөнгүй. "Юу үзэх нь энэ вэ? Бурхан минь. Яасан ... " гэж амандаа бувтнан суухуй
толгойтой үс босох шиг болж гэдэс дотор базлав. Гэдэс дотроо ухуулж төнхүүлж байгаа хүн
анх удаагаа л харсан нь энэ. Тиймдээ ч ийнхүү мэгдэж буй. Удсан ч үгүй Буян гуйж ирлээ.

- Шаарий! Анхны хагалгаа ... Хагалгаа маш амжилттай болсон? Амжилттай боллоо гэж
үнэн санаанаасаа баярлан чанга гэгч нь ярилаа. Шаарийбуу дуугарсангүй. Гагцхүү Үнэгтийн
хүрэн уулыг харан зогсов.

- Шаарий! Чи яачихав аа! Надад гомдоогүй биз дээ. Хагалгаа хийж байх үед чинь тэгж
хамаагүй ордоггүй юм байхгүй юу! Манай эмч маш их ууртай хүн! Чи хагалгаа амжилттай
болсонд баярлахгүй байна гэж үү?

- Чи наад ажлаасаа гарчих. Хоёóлаа хонь хариулж амьдаръя. Тэгэх үү? Буянгийн царай
хувьсхийн цоглогоор гялалзаж байсан харц нь буурав.
Чингээд өлмий ширтэн чимээгүй духайснаа:

- Чи үнэнээсээ хэлж байна уу? гэж дуулдах төдийхөн асуулаа.

- Үнэнээсээ ...

Буян юу ч хэлсэнгүй огцомхон эргэж гүйлээ. Шаарийбуу яаж ч чадсангүй. Гэнэт санасан
мэт мориныхоо чөдрийг аван мордлоо. Тэрбээр эргэж ч харалгүй гэзгээ савчуулан гүйж одсон
Буянд гомдоогүйгээрээ гомдов. Тэгэвч тэрбээр мориндоо ташуур өгөн Улаан үзүүрийн шил
рүү давхин одлоо.

Шаарийбуу хэдэн өдөртөө л аймгийн эмнэлгийг зорьсонгүй. Тэрбээр хишиг өдрөө


Хөшөөт нуураасаа хонио услана. Чингэхдээ Буянгаа энэ л нуурын дэргэд авчирч, шингэх
наран доогуур бидэртэн давалгаалах нуурын мандалд хөвж яваа шувуудыг харуулахсан гэж
санана. Нуурын мандалд түмэн зүйлийн шувууд шулганалдан ганганаж наадна. Шувуу гэж
сонин амьтан. Алс холыг өртөөлөн жил жилийн зун ганцхан нуурыг л зорино.
Шаарийбуугийн бодлоор Хөшөөтийн нууранд хавьгүй олон төрлийн шувуу ирдэг. Хаана ч
үзээгүй хачин төрлийн нэгэн шувуу ч нэг өдөр харагдсан þì. Чингээд түүнийг харж зогссоор
хонио айлын хоньтой нийлүүлчих шахсан. Цахирын сэтэлчихсэн мэт ониор урины сэвшээ
хүлэглэн шувуудын түрүүч ирэхэд ч Шаарийбуу жигүүр холбон ганганах хос хунг харна.

Хос хун энэ нуурын мандалд ямар жаргалтай сайхан хөвж харагддаг гэж санана. Тийн
нэгэн өдөр хонио услаж яваад морио алдчихжээ. Ижлээ харсан хүлэг нь тоос татуулан одохуй
"Хөө-үүг" гэж дуу хадаан хэд харайлгаад яаж ч чадсангүй арга буюу хониныхоо араас алхлав.
Зэрэглээ бүжсэн цэнхэр талд хонио тогтоогоод хөлийнхөө ороолтыг сэврээж дөрвөн мөч
тэлэн хэвтсэн. Уужим орчлонгийн нэгтэйд өчүүхэн ч атугай зай эзлэн гүн цэнхэр огторгуйд
хараа бэлчээхдээ ер бусын совин татан ерөөс энэ талыг бүрхсэн аварга хүн болохсон гэж
санааширсан.

Тэгэвч тэрбээр зөвхөн зүрх сэтгэлийнхээ мөрөөдлийн хүлгээр цуцтал давхиж буйгаа үл
ухаарнам. Хараа алдрам эх захгүй огторгуйд хаа нэгтэйгээс гэрэл цацруулан инээмсэглэсээр
гарч ирсэн Буян "Аа, чи энд л байсан юм уу? Би чамайгаа их хүлээсэн дээ. Одоо би
эмчийнхээ хамт ирж хагалгаа хийнэ дээ. Гэдсийг чинь? ..." гээд мөнөөхөн гоо сайхан төрхөө
огоорон үзэшгүй муухай амьтны дүрд хувилан довтлох шиг болохуй адгуу хачин бодолдоо
цочирдон ухасхийн бослоо. Тэрхүү хий хоосон дүрс, албин бодол толгойноос хагацаж
өгөхгүй зовоосоор агаад "Арай ч дээ!" гэж өөртөө бухимдан дуу алдаад зэрэглээн дунд
торолзон наашлах хоёр морьтонг олж харлаа. Тэр хоёрын хэн нэгнийг нь гуйж морио
бариулдаг юмуу гэсэн шүү юм бодоод бас чиг эзгүй хээр бөөгнүүлэн ядан байтал тэр хоёр
ирэв.

Тэгтэл Буян, буурал санчигт эмчийнхээ хамт харагдахад эгээтэй л муужирч унасангүй.
Хяслантай юм шиг мөнөөхөн хүйтэн бодол мөлхөн ирж хамаг биеийг нь хүллээ. Толгойтой
үс босох шиг, шанаа даган хөлс урсана. Буян мориноосоо буун харайж:

- Шаарий! Шаарий чи байсан юм уу? гэсээр ойртон ирэв. Шаарийбуу дуугарч чадахгүй эг
маг зогсов.
- Чи яачихав аа! Бие чинь зүгээр үү? Дуугар л даа.

- Зүгээр зүгээр... гээд сая л сэхээрэх шиг Хөшөөтийн манаран тоосрох хөндий лүгээ
дуниартсан харцаар тэр хоёрыг ширтэн зогсох цал буурал толгойтой эмчийг харлаа. Эмч
аанай л ухаарав бололтой:

- Хонь сайн хариулж явна уу? гээд төв даруухан дуугаар асуув. Шаарийбуу мөн л

- Сайн сайн гэж давхцуулан хэллээ.

- Шаарий! Танайх хаана байдаг юм бэ? гэх Буянгийн шингэн дуу гарлаа. Эмч морьдîо
хөтлөн алгуурхан алхсаар хонины зах руу орж явна. Энэ үес Буян хайр гэрэлтсэн харцаараа
ширтсээр агаад чухам юунаас болоод ийнхүү өөрөөс нь хөндий буйг ойлгож ядна.

- Буян аа! Чи минь ажлаасаа гараад надтай хонь маллаач дээ гэж Шаарийбуу зөөлхөн
хэлээд санаа алдав. Буян нүдээ анивчуулан бодлогоширч зогссоноо:

- Би уг нь ажилдаа дуртай л даа. Ямар сайхан гээч. Манай эмнэлэг шинэ байрандаа орсон.
Бас ах нар цоо шинэ аïïарат төхөөрөмж тавьж өгсөн. Хоёр орос эмч, тэгээд удахгүй зөндөө
шинэ эмч ирэх юм гэсэн. Чи ойлгооч дээ! Хачин гоё болно. Харин чи эмнэлэгт ажиллахгүй
юу? гэж ярив.

Шаарийбуу нүдээ эргэлдүүлэн байж ярих Буянг харсаар атлаа улам ч хайр хүрэн, тзгэвч
толгойтой зууралдан буй мөнөөхөн ад мөрийн бодолтойгоо тэмцэлдэн байлаа.

- Бид эмнэлгийн ажлаар явж байгаа юм. Урьдчилан сэргийлэх тариа хийнэ.

- Юу-у. Юунаас тэгж сэргийлэх гэж ...

- Тахал .., Хамгийн хэцүү өвчин, Тарвага элбэгтэй манай нутагт ийм өвчин гарч
болзошгүй. Ингэхэд чи яагаад явган явж байгаа юм бэ?

- Морио алдчихаад гараа савчуулан явна.

- Пөөх! Одоо тэгээд яана. Морь чинь хаашаа явчихсан гэж?...

- Ижилтэйгээ нийлээд энүүхэн Цагаан давааны эрүүгээд...

- Түүгээр айл олон уу?

- Олон

- Би морийг чинь барьж ирнээ. Танайх хаана байдаг юм бэ?

- Тэр Цахирын бэлд харагдаж байна. Чи тэгээд хэзээ ирэх вэ?

- Удахгүй гээд бүсгүй эмчийнхээ араас алхав. Шаарийбуу ч түүнтэй мөр зэрэгцлээ. Тэр
хоёр тэнгэр газрын савслага тийш дөрөө харшуулан хатирч одлоо. Шаарийбуу шилбүүрээ
хөндлөн үүрэн хониныхоо захаар алхлахдаа Буянгаа түргэхэн эргээд ирээсэй гэж хүсэмжлэн
хүлээж, догдлон булиглах зүрхээ тогтоож ядан байлаа...

Алаг морьтой өвгөн овооны дэргэд гэлдрүүлэн ирэв. Чулуун овоо харсан морь чихээ
сэртийлгэн хойш ухарлаа. Нуурын захаар хагарч хатсан шавар цайж, үл мэдэг цагаан тоос
босно. "Нуур минь ширгэж дээ! Хэзээ л ийм байлаа" гэж бодсон өвгөний хамрын уг руу
янгинаад ирэх шиг болов. Тэр жил аймгийн эвлэлийн гишүүн залуучууд Боомын голыг боож
тариалангийн талбай услана гээд л баахан дуулиантай ажил болсон дог. Боомын голыг
боогоод л энэ нуур царай алдсан хэрэг. Арга ч үгүй дээ. Ус сэлбэдэг ганц голыг нь өөр тийш
хөтөлчихөөр!.,.

Өвгөн энэ ажилд мөн ч их эсэргүүцэл тавьсан даа. Хагас өдөржингийн газраас энэ л алаг
морьтойгоо ирж Залуучуудын эвлэлийн дарга шоволзсон бор залууг толгой түрүүгүй загнаж,
зандарсан даг. Тэглээ гээд өвгөний ач тус гарсангүй. Арга буюу гэрээ бараадаж, уур
бухимдлаа дарж ядан суухдаа “Гайгүй ээ та нар! Хожмоо амаа барих цаг ирэх вий" гэж
өөртөө л үглэн суусан.

Ойрноос өвгөний биå мууджээ. Тэрбээр сар шахам хэвтэж, тэнхээрхэхдээ үргэлж л
Хөшөөтийн хөндийгөө санаашран сэтгэлээ бэлчээдэг байж "Би ч яахав өнхрөөд л өгнө. Энэ
өвөөгий минь хэн эргэж тойрч, тоос шороогий нь арчиж тордож байх вэ дээ" гэсэн бодол
сэтгэлээс гарч өгөхгүй. Өвгөний сэтгэлээ үлдээх юм энэ л жижигхэн чулуун овоо байлаа.
Чухам л сүнс нь энэ л эгэлхэн хөндийд хоргодон үлдэх биз! Намрын дунд сарын шинэдээр
энэ эл хульхан хөндийд торолзох чулуун овоогоо зорьсон нь бас л учиртай.

Буян тэр оройдоо л давхин ирж, түүнтэйгээ энэ том саарал хөшөөний нөмөрт намрын
дунд сарын шинийн нэгний сарыг ширтэн, эцсийн бөгөөд эхний халуун янаглалд хөлбөрөн
өнгөрөөжээ. Тэр шөнө нэг л мэдэхэд өнгрөâч дорнодын тэнгэрт нил ягаан туяа татахад
Хөшөөтийн нууранд шөнөжин ганганасан шувууд, цав цагаан хос хун ч тодхон харагдсансан.
Тааж хэлэхэд бэрх ирээдүйгээ төсөөлөн чухам л аз жаргалын өглөө эхэллээ хэмээн дуун
алдан боссон хоёр залууг ямархан их энэлэл, шаналал, хагацал зовлон тосож байсныг яахин
мэднэм.

Шаарийбуу морио чөдөрлөн орхиод мөнөөхөн чулуун овооны дэргэд малгайгаа авлаа.
Чингээд сөхрөн сууж хэдэн жижиг чулуу нэмэрлэв. Овооны суурены том чулуун дээр
"Тарваган тахалтай тэмцэж амь насаа алдсан Буян чамайгаа үүрд дурсана. Шаарий" гэж
монгол бичгээр дурайтал бичжээ.

Өвгөн зовхион буулган тэргүүн гудайлгаж удаан суулаа. Сүрлэг чулуун хөшөө, түүний
дэргэд байраа эзлээд олон жилийн хур бороо нар салхийг үзэж буй овоо, хурц наранд гялбам
шалдан магнай бүхий хатингар өвгөн, толгой хаялан ялаархах алаг морь...

Холын зэрэглээнд нэг нийлэн нэг салан торолзоно. Эзгүй талаар хаа нэг явган тоос
босож агшнаа замхрана...

1989 он
МУХАР ЦЭЦЭРЛЭГИЙН ЗУН
Түүнийг ирэх сургаар манай хотынхон хэрдээ л бэлтгэж, хол ойрын гийчин дөрөө
мултлах нь ихсэж, ер жигтэйхэн их хөлтэй болчихсон. Доржгочоо хүртэл:

- За хө, идээ цагаагаа базааж байгаарай. Өвгөнийхөө ганц цайны дээлийг гаргачих.
Юмыг яаж мэдэх вэ. Лхагваа чинь сүрхий хүн. Манайхаар ороод л ирнэ шүү гэж хөөрцөглөн
гэгэлзэх. Лхагваагийн муу ижий өдөрт хичнээн ч гарч орж байна вэ, хэлээд юүхэв. Ер бараа
сургаа харуулалгүй арван жил тэр хот хүрээ, гадаад дотоодод байсан хүн нутаг ус, ээж ах дүү
гээд ирэх гэж байгаа чинь манай голынхондоо л шинэ зүйл. Тэгээд бас багагүй алба хашдаг,
компани пүүсийн захирал гэсэн ... Дээлийн хормойг өшигчсөн миний сэтгэл үймрэн хаа
нэгтэйгээс нэг л их халуун гал төөнөх мэт, эсхүл ерөөс өөр ертөнц гаригт хүрэхэд ганцхан
хором дутуу байгаа мэт гэгэлзэн Доржгочоогоос ч дутахгүй байлаа. Манай муу жижиг дөрвөн
ханатын хоймор эзлэн суучихаад, түүнд цай идээнийхээ дээжийг барихад гэгээлэг ялдам
инээмсэглэлээр хариу шагнаж ... Доржгочоо түүний бараа сүрэнд дарагдан өчүүхэн нэгэн
болчихсон ... Мөрөөдөл бүхэн минь ингэж сэтгэлийн орон зайг түрэн эзлэхүй Лхагваагийн
суух суудал хүртэл гэрийн зүүн хойморт цэлийн харагдах шиг. Чингэтэл бас ч энэ айл
голомтоо авч яваа эр нөхрөө хэтэрхий доогуур бодож байна уу гэсэн өөрийгөө егүүтгэх бодол
төрж “Нүгэл байгаа даа. Хэдэн хүүхдийн заяа харьчих вий" хэмээн санаж зүрх сэтгэлдээ
хатуу тушаал буулгаж шийтгэнэ. Гучин насны босго хэдийнэ алхчихсан эмэгтэй хүн гэхэд хорь
шүүрч яваа онгон залуу нэгэн шиг нас намбандаа таарахгүй нялхарч хөвсөлзөж суух ч гэж дээ
гэж өөрийгөө чамлан хэн хүнээс санаа зовнихуй нүүр өөд галаар төөнөх шиг. Тийм хоёр
гуравхан хоног нар аргамжсан мэт өнгөрч өгөхгүй суунаглаж байхад хэдий завандаа айлын
тогоо барьсаар арав хорин жилийг өнгөрөөчихсөн, үр хүүхэд төрүүлэн тэр хэд маань сургууль
соёлд орчихсон байдаг байнаа гэж өөрөө гайхах. Үнэндээ Доржгочоо бид хоёрт элдвийг
бодож, гэгэлзэж суух зав ч гараагүй юм уу даа. Нээрээ ч хонь мал. үр хүүхэд идээ цагаа, хоол
унд гэсээр хорвоогийн өдөр хоногууд чавхдан өнгөрснийг мэдсэнгүй дээ. Чингэж ааг
амьсгаагүй мэт хоног өдөр хэрхэн яаж өнгөрснийг ч мэдэхгүй шахам явчихаад гуч хол гарсан
хойноо нялх хүүхэд шиг догдолж байх ч гэж дээ. Уг нь Лхагваа бид хоёр энэ л нутаг голынхоо
цэцгэн дунд, энэ л Мухар цэцэрлэг хангайнхаа чулуун тоглоомонд хараацай бага насаа
өнгөрүүлж, дэндүү омголон насандаа бие биедээ тэмүүлж, тэнгэрийн оддыг хүртэл шүүрэх
нь холгүй хүсэн мөрөөдөж халгиж явсан хонгорхонсон доо. Тиймдээ ч бараа сураггүй олон
жил болсон түүнийг ирэх үеэс ингэж их догдлох нь хэр биз ээ. Лхагвааг ирнэ гэж бодохлоор
гэрээсээ холхон ч аргал түүж чадахгүй хүлээж өдөрт хэдэн удаа тогоо тавьж, тогоо нэрэх
тутам гал шиг архи гарч байгаад урамшин хөөрч, орон гаран саравчилж, чимээ сонордон
сэртэлзэж байгааг минь тэр хэмжээгээр зүрх нялхран догдолж өөрийгөө ч мэдрэхгүй
болчихоод байгааг минь хэн ч эс мэднэ.

Хатуу хөтүү гэвч амьдралаасаа, сайн муу сайхан муухайг минь хуваалцаж байгаа эр
нөхрөөсөө, үр хүүхдээсээ уйдаагүй гэж хэнд ч бардам хэлж чадна. Миний хань сайн ч хань,
сайхан ч эр ээ. Амьдралаа, хань ижлээ хэний ч гар харуулахгүй авч явдаг сүүн сэтгэлтэй ийм
хүнтэй учирсан даа би үнэхээр баярлаж явдаг хүний бүсгүй үр ээ. Хүний амьдралын ёс
жаягийг сахин, бүсгүй хүний, эхнэр хүний журмыг даган арав гаруй жил ханилахдаа өөр
нэгнийг хүсч илүү харсан явдал надад тохиолдоогүй, тийм бодол төрдөггүй байсан. Гэтэл
хүн гэгч ямар хуурамчхан, ямар өчүүхэн амьтан бэ гэж өөрийгөө ч зэмлэж үзэв. Саахалт
айлын хүн ижийдээ ирэх л биз, нутаг усандаа олон жил ирээгүй биз... Ер нь энэ бүхэн чинь
надад огтхон ч хамаагүй шүү дээ. Тэгээд хүн л болсон хойно айл хунараар дөрөө мултална л
биз, хэний ч адилаар ороод л ирэхэд нь цай идээгээрээ дайлаад л өнгөрнө, үүнд чинь тэгтлээ
их догдолж дондолзоод ч байх албагүй шүү дээ гэж өөрөө өөртөө хатуу тушаал өгөвч ерөөс
шал утгагүй зүйлд ингэж буйгаа бодон гутравч... Сэтгэл гэгч тэглээ бодсон бүхнийг хүлээж
авахаасаа хэтэрчихэж...Юу болоод, яагаад байгааг минь хань нөхөр маань бүү хэл би өөрөө ч
ойлгохоо больчихжээ. Нэгэнтээ өөртөө хамгийн хатуу тушаал өгч:

- Гочоо минь ... Айл саахалтад амьтан хүн ирэхийн сургаар чи бидэн ингэж хөл хөөр
болоод юүхэв дээ. Ямар ирж буцдаггүй улс биш. Үгүй энэ чинь хүн юм бол төрүүлсэн
ижийдээ ирэлгүй л яахав. Амьтан хүн ч юу гэж бодох юм гэтэл Доржгочоо хэсэг зуур дуугүй
сууснаа:

- Эр хүнд нэг бодол бий. Амьтан хүнээс дутахгүй л амьдарч байгаа болохоор нутаг
усныхан ирэхэд дүлий дүмбэ оргиод суугаад байвал нэрэнд муу шүү дээ. За тэгээд тэр
Лхагваа чинь хот хүрээндээ төдийгүй улс гүрэндээ нэртэй хүн гэсэн. Эрдэм номын мөр
хөөсөн тийм том хүн энэ муу орон гэрийг минь гийгүүлээд ороод ирвэл хөрзөн царайлаад
сууж байх уу. Цаашдаа хэдэн хүүхдийн минь хувь заяаг ч түшээд явах юм билүү. Тэр бүр бид
хот руу орохгүй. Хүүхдүүд том болоод сургууль соёл бараадаад явчихна. Тэгэхэд ч гэсэн
хэрэгтэй шүү дээ гэж овоо буурь суурьтайхан шиг үг хэллээ.

- Арав хорин жил үзэгдээгүй хүн чинь ямар ч ааш зантай болсон юм билээ. Тэгээд ч авгай
хүүхэд нь чи биднийхээр боддог шиг байх ч юм бил үү. Ёстой л уул үзээгүй хормой шууж ус
үзээгүй гутал тайлна гэдэг шиг болох юм даа гэж хэлчихээд өөрийгөө ч гайхав. Тэгтлээ их
нялхраад байсан чинь хаанаас ийм үг гардаг байнаа гэсэн бодол төрж, "Овоо доо" гэсэн
урмаар өөрийгөө шагнав.

- Лхагваа тэгэхгүй байхаа Удам судрыг нь харсан ч улс амьтанд нэр хүндтэйгий нь бодсон
ч тийм шавилхан зантай эр биш биз. За тэгээд тэр хүн чинь ертөнцийн сайхан л хүүхнүүд
таарна шүү дээ гэж Доржгочоо хар цагаан бодолгүй хэллээ. Би хүн болсноор хэнд ч хэлээгүй
нууцаа чанд хадгалж яваадаа баярладаг, Лхагваа бид хо¸рын тухай, анхны учрал хайрын минь
тухай Доржгочоо үнэндээ ч мэдэхгүй. Мэдэхгүй дээ ч ингэж зүтгэж, ингэж хөөрцөглөж
байгаа хэрэг. Сайхан хүүхэн таарна гэнэ шүү. Нээрээ түүнд ямар хүүхэн таарсан бол,
Ертөнцөд чамаас илүү сайхан нь үгүй гээд хошуу дэвсэж, үүрч дүүрээд дэлхийг тойрсон ч
цуцахгүй гэж хайрлаж энхрийлээд байсан тэр хүн өдгөө ямар гээч хүний бүсгүй үртэй дэр
нийлээ бол доо. Чингэхүй зүрхээр хатгах шиг хачин эвгүй болж, уртаар сүүрс алдан өмнө
хожид хэнд ч гомдож үзээгүй гомдлын хар үүлс сэтгэëийн орон зайг нөмөрч ерөөс утгагүй,
шал дэмий зүйл бодон мөрөөдөж, түүндээ итгэж, тэр зүйлийнхээ тухай эр нөхөртэйгөө ярьж
суугаадаа өөртөө гутрах сэтгэл төрөв. Өчүүхэн амьтан ... Тэр чинь өчүүхэн амьтан шүү дээ.
Доржгочоо минь гэж би хилэнтэйгээр хашгирчихмаар санагдан юу юугүй зүрх оволзоод
ирэхүй өөрийгөө хүчлэн барьж уруулаа хэгзэртэл зуулаа.

- Чи яасан бэ? Ойрд мал хуй гээд их ядарч байх шиг байна. Миний өвгөн энэ жил рашаан
усанд явбал ямар вэ гэж Доржгочоо тэс өмнөө юм ярьж сэтгэл засч байна. Энэ үг бүхий л
биеийг нөмөрч өмнө хожид ийм их хайр халамж үзээгүй мэт сэтгэл бөмбөрлөө. Юу ч
дутаагүй амьдрал минь үлгэрийнх мэт хөвөрч байхад, "чи минь ядарч байгаа байх даа хө" гэж
энгэрийг нь налах эр хүн хайрлаад сууж байхад ямар гээч чөтгөр нь шүгэлчихээрээ ингэж
өөрийгөө зовоож суудаг байнаа. Тэсгэлгүй нүдний аягыг дүүрсэн нулимс энгэр рүү
бөнжигнөн өнхөрчихөв. Түүнийг харсан Доржгочоо дэргэд ирж суугаад мөрөөр тэвэрснээ:

- Би чамайгаа гомдоочихов уу даа. Юунд нь ингэж байдаг юм бэ дээ гэж жигтэйхэн


энхрий зөөлхөн хэлэхүй түүний өвдгийг дэрлэн дотроо онгойтол асгарууллаа. Хань минь бүр
сандарчихсан "Яав ийв" болж сүү саалины үнэр шингэсэн үс гэзгийг минь илбэн үнэрлэж:

- Миний өвгөн жаахан хажуул. Найз нь сайхан цай чанаж өгье гэж байна. Хань минь дээ,
чамаас минь нууж болохгүй юм гэж бас байдаг байна. Өөрийгөө өгч, сэтгэлээ ч өгсөн атлаа
амьдралдаа тас нуух юм бий шүү гэж би хатуу шийдсэн хүн юмсан даа. Гэтэл ... Олон хавар
нэгэндээ гэгчээр чамаас илүү хайрлах хүнгүй мэт санаж, сэтгэлийг нь хиртүүлэхгүй гэсэндээ
нууж хааж байсан бүхэн минь ганцхан өдөр ганцхан хоромд сэтгэл зүрхийг зад татан гарч
ирнэ чинээ би бодоогүй явсан юм байна. Амьдралыг ойлгоогүй, ухаараагүй явсан юм байна.
Одоо хямраад байгаа сэтгэлээ, толгойг минь түшин суугаа эр нөхрөө, цэлмэг сайхан бүхнийг
авч одчихоод хэдэн жилийн дараа хөл хөөрцөг болон ирэх гэж байгаа Лхагвааг ... ер юуг ч
ойлгоогүй явсан байна. Энэ бүхэнд юу буруутай байх вэ, нэгэн хэмээр урсан өнгөрөх
амьдрал, хүмүүсээс намайг илүүтэй хайрлаж энхрийлэх сайн хань Доржгочоо, олон хүний
дунд орж хөөрцөглөж, хот хүрээ гэхгүй мөрөөрөө ноомой явсан би өөрөө. Хэн нь буруутай
вэ?

- Би тэргүүн өндийлгөн алгаараа нүүрээ дарж, ер ертөнцөөс тасарч чив чимээгүй дунд
цомцойн суухуй Доржгочоо санчигны үс илбэн сатаарч чухам яах ч учраа олохгүй болчихсон
мэт:

- Чи хажуулахгуй юм уу гэж хүнгэнэн дуугарч байна. Би нүүрээ шувтран арчаад уйтайхан


харцаар нөхрөө ширтэж сууснаа:

- Гочоо! Чи намайг харддаг уу? гэж асуухад нөхөр минь яана вэ гэмээр нүд нь том болж
мэлтэртэл гайхаснаа:

- Хаанаас даа. Энэ хэдэн жил ханилахдаа чамайгаа ерөөсөө хардаж үзээгүй, чамайгаа ч
зовоож байснаа мэдэхгүй байна. Чи өөрөө мэднэ шүү дээ гэж гэм хийчихсэн мэт жигтэйхэн
сандрангуй хэлэв.

Тийм ээ: чи чамайг зîвоогоогүй. Чи намайг харддаггүй. Чи надад нэг ч буруу үг хэлээгүй
Чи надад гар хүрэх нь бүү хэл ширүүн ч загнаагүй. Ёстой л арван хуруу тэгш сайн хань. Гэтэл
энэ бүхэнд чинь би залхаж байгаа хэрэг үү. Тийм юм гээч. Би чамаас эхнэрээ хардах, эхнэрээ
загнах, эхнэртээ гар хүрэхийг хүсч байгаа юм байна. Би чамаас шал өөр ертөнцийг өөр
хүнийг хүсч байгаа юм байна л даа ... Би галзуу солиотой хүн шиг адармаатай чанга
хөхөрлөө. Бүр сунаж унатлаа хөхөрлөө. Доржгочоо:

- Чи минь яав аа, чи юу болчихов оо... гэж сандран босч яахаа ч мэдэхгүй адгав.

- Тийм ээ, чи харддаггүй, чи харддаггүй гэж дуу хадаан ухаан солиотой юм шиг хөхөрч
өнхөрч...
Амьдрал чинь ийм өчүүхэн юм байсан юм гэж үү. Яг л хүүхдийн тогëоом шиг. Ийм
өчүүхэн жаахан ... Би ердөө ч хэрэггүй, хэнд ч хэрэггүй болчихсон мэт уйтгартайхан сууна.
Саяхан айж сандарч адгаж балмагдаж байсан Доржгочоо миний дэргэд бүхнийг миний буруу,
надаас л боллоо гэж өөртөө бурууг тохоон гэмшингүй сууна. Чи минь яагаа ч үгүй. Чамаас
болоогүй энэ бүхнийг би түүнд хэлсэн. Гэнэт тэрбээр

- Должин хөгшний хүүг ирэхэд нь гэрээрээ оруулахаа больё л доо албатай ч биш гэж
уйтайхан хэллээ.

- Хаанаас даа. Айл амьтан, нутаã усныхан гээд ирж байгаа хүн чинь орж гаралгүй яахав.
Түүнээс болоод би дургүйлхээд ч байгаа юм биш дээ гэтэл Доржгочоо:

- Тийм үү! гэж хүүхэд шиг хөөрхөн нүд нь дугаргуйлав.

- Чи надад санаа зовсны хэрэггүй ээ. Би аргалд явлаа. Харин чи... гэтэл Доржгочоо
сандран:

- Түлээ түлш байгаа шүү дээ Өнөөдөртөө хажуулж амар л даа гэж хэлэв.

- Миний дотор давчдаад байна. Аргал түүж сэтгэлээ жаахан тайвшруулъя. Чиний хэлдгээр
би үнэхээр их ядарч байна гээд би юу ч болоогүй юм шиг босоход Гочоо даган өндийв.

Больёо. Энэ их сэтгэл догдлуулаад байгаа, ингэж их зовоод байгаа бүхнээсээ ангижирч,
урьд өмнөх шигээ л эгэл даруу, хэвийн амьдаръя. Болж бүтэж л байсан шүү дээ. Ёстой надад
ямар хамаатай хэрэг вэ? Би түүнийг яасан гэж ингэтлээ хүлээгээд байгаа юм бэ? Би ингэж
бодсоор Мухар цэцэрлэгийнхээ эхëээд араг үүрэн алхлаа. Богино мухрын наад хөндийд усан
зэрэглээ суунаглан, зэлүүд эл хульхан нутаг усандаа айл саахалтаараа л үлдсэн гэлтэй манай
хэдэн хотынхон бөмбийн харагдана. Намрын сар эхлээ ч үгүй байхад давааны өвөр рүү
давчихаад нутаг голоо эзгүйрүүлдэг манайхан ч бас л сонин улс шүү гэсэн шал өмнөө зүйл
бодогдон дэлгэсэн торго шиг ногоон ширгэн дээр аргаа буулган гэдрэг харан хэвтлээ.
Цэлийсэн их огторгуйд хараа сульдан бодлын түмэн хэлхээс хөврөн нэгэнтээ наашлан
нөгөөтэй цаашлан амилна. Эрүү цагаан малгай өмсөж хөх даалимбан дээлийнхээ энгэрийг
задгай орхисон хархүү сөөсгөр үснийх нь ирмэг захыг хөвөөлөн бөнжигнөх хөлсөө нэгэнтээ
шудран нүүрнийхээ ялаа үргээгээд:

- Маргааш цэрэгт мордлоо гэж тийм ч зоримог бус хэлж байна. Хүзүүндээ цэнхэр алчуур
зангидсан ноомой борхон охин гэзэгнийхээ үзүүрхэнийг имрэн ичингүйрч:

- Тийм үү. Тэр цэрэг чинь их хол уу гэж сулхан дуугарахдаа айсан болжмор шиг догдлох
зүрхээ тогтоож ядан байгаагаа түүнд мэдэгдэхгүйг хичээнэ.

- Чи намайг хүлээх үү ...

- Мг

- Заавал эргэж ирнээ. Эр хүн хэлсэндээ хүрдэг юм шүү ...


Чих шуугин нулимс садарч хоёр шанх норгон урсжээ.”Заавал эргэж ирнээ" гэсэн түүний үг
тэртээ цаана сонсогдож биеэр бодол мөрөөдлийнхөө агаарт жингүйдэн хэвттэл нэгэн хүнд
хөлтэй амьтны ширэг шаржигнуулан алхах сонсдож ухасхийн өндийв. Доржгочоо миний
дэргэд ирчихэж. Тэрбээр: Чи зүгээр үү. Би айлаа шүү хэмээгээд өмнө минь бохирч суулаа.
Зүгээр ээ. Дэмий юм бодоод хэвтчихсэн чинь ..

- Одоо гэртээ харья. Бие чинь тавгүй байх шег байна.

- Гочоо гээд би нэг их сүрхий дуудсанаа өөрийн мэдрэлгүй таг дуугүй болчихов. Өнгөрсөн
бүхнээ энэ л ширгэн дээр Лхагваатай учирч уулзсанаа ч нэгд нэггүй яримаар, Лхагваатай
учирсан учралаа, түүнийг ирэх сургаар яаж догдолж хөөрцөглөж, бас гутарч гуньж байгаагаа
ч яримаар санагдлаа. Тэгэвч зориглож чадахгүй байгаагаа ч мэдэж байлаа.

- Чи надад нэг юм хэлэх гэв үү гэж Доржгочоо хэлж байна. Дэндүү амгалан хүн шүү, чи
минь. Юуны ч буруу байх билээ дээ.

- Чи намайг зэмлэх үү ...

- Би чамайг зэмлэдэггүй шүү дээ.

- Тэгэхдээ зэмлэх л хэрэгтэй.

Гэнэт би юу хэлснээ өөрөө ч үнэндээ мэдсэнгүй. Доржгочоо чухам юу болоод байгааг


тайлж ядан сууна.

- Би Лхагваад маш их хайртай ... гэснээ би таг болов Доржгочоогийн сэрдэсхийсэн харцанд
ийн гацаж "байсан” гэж сулхан хэллээ. Үнэндээ энэ "байсан” гэдэг үгийг хэрэг ч үгүй хэлэв
үү гэж бодов.

- Чи юу гэнээ гэж Доржгочоо бүр аядуухан тайван асууж байна

- Тийм ээ. Би түүнээс болж, тэр хүнийг ирэх сургаар галзуурах нь ээ гэчихээд би эр
нөхрөөсөө харц буруулав. Би түүнээс хилэнтэй догшеноор намайг үзэн ядан харж. ширүүхэн
алганы амт хацарт тасхийн буухыг хүлээж байлаа.

- Лхагваа өнөө маргаашгүй ирэх байлгүй дээ гэж Доржгочоо бүр сулхан урьд өмнөхөөсөө ч
тайвнаар хэлэв. Ээ, чааваас даа. Ийм ч эр хүн. хүний хань байх гэж дээ. Би бүр бархиран
босоод ирмээр санагдавч биеэ барилаа. Чингээд тэр л тайван налгар үгийг нь даруулж;

- Бид хоёр залуу байсан. Чамтай танилцаагүй байхдаа бидэн энэ Мухар цэцэрлэгийн, яг л
одоо бидний сууж байгаа энэ ширгэн дээр учирдаг байсан. Энэ бүхнээс хойш их олон жил
өнгөрч дээ гэж доголон нулимстай нүдээр эр нөхөр өөдөө харлаа. Тэрбээр:

- Тийм ээ. Чи бидэн ханилаад олон жил өнгөрсөн байна шүү. Харья даа хоёулаа гээд
миний нүдний нулимсыг арчлаа. Би юу ч хэлсэнгүй босоход Доржгочоо аргатай аргалыг минь
үүрэн зэрэгцэн алхлаа. Бид хоёр Мухар цэцэрлэгийн хормой уруудан гэрийнхээ зүг явж
байхад Должин хөгшний гадаа урьд өмнө харагдаагүй цагаан тэрэг ирж зогсож байгаа
харагдлаа. Должин хөгшний хүү иржээ...
ДАМБЫН ТӨРБАТ
Дамбын Төрбат Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт төрсөн 1990 онд МЗЭ -
ийн, 1998 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. 1980 - аад оноос уран бүтээлээ
эхлэж, "Улаан жигүүр", "Хүслийн тодотгол”, "Зүрхэн тарни", "Цог хийморийн зүг", "Цог
хийморийн цог" шүлгийн түүвэр, "Хулганы зиндаа”, "Мич шүтэх цаг", "Нар зөв сэтгэл" "Үхэр
унасан бурхад", "Могойн чуулган". "Морин зэрэглээ". "Хонин холбоо" роман туурвижээ.

1990 - ээд оноос тайз дэлгэцийн уран бүтээлд авьяас сорьж "Амьдралын улаан шугам",
"Улаан зурвас", "Харц хатан". "Харанхуй засаг". "Чонон жил", "Бурханы гар утас", "Хэцүү то
ван" жүжгүүд, “Гэсэр", "Чингис". "Жангар", "Гүн гэрийн гүнж". "Модун" дуурь, “Гүюг хаан"
бүжгийн жүжгийн цомнол бичиж, түүний зохиолоор “Галын урсгал", "Ирж яваа цаг",
"Булингар", “Тэнгэрийн сахил", "Халаасны өрөө", "Хадагтай ембүү", "Бүсгүй завилгаа", "Алт
амилах цаг", "Алиа салбадай”, “Бурханы харьяат”, “Танихгүй сэтгэл”, "Аваргын бүрэлба".
"Шадар ван Чингүнжав", уран сайхны кино бүтээжээ.
ЗУЛЫН ХОРИН ТАВАН
Мөнөөхөн бужигнаж асан залуус тархан одов. Гэрийн хоймор ханхайж намрын тал шиг
уй даан үлдлээ. Би өвлийн идэш төхөөрч өгсөн залуусыг далд орон ортол овоон дээрээс харж
суухад цээж эзгүйрэн хоосорч, хэзээ ийм мундаг эр хүн болно доо гэх бяцхан гунигт автана.
Миний ийн шүтээн болсон эрст манай хонхорынхон ам муутай байдаг юм. Доогийн дэлдэн
Дэрмээн гэж шоволзсон шар залуу харахад хийморлог нэгэн мөн боловч хазаарын солиотой,
эмээлийн хэнээтэй гэж шивэр авир хийнэ. Саахалтын Бужаа чавганц хүртэл муулна. Энэ зун
ганц хүү нь ганган цагаан эхнэрээ дагуулж ирэхэд шөнөжин хөзөрдөж хонож л дээ, Үүрээр
мордохдоо мань эр хөзөрийг нь туучихаж. Хүү нь "Үгүй ээ, би хөзөрөө хурааж аваад л унинд
хавчуулсан юм даа" гэхэд хээнцэр эхнэр нь "Миний мөр түшиж ирээд л боссоноо нээг их
суниасан юм аа" хэмээвэл "За тэр, тэгэхдээ л унинаас суãалаад ханцуйлчихгүй юу" гэж Бужаа
чавганц дор нь нотолжээ. Гэвч дэлдэн Дэрмээний үхрийн гэдэс шувтрах, адууны шатай чихэх
сэлт бол нүд ирмэхийн зуурт бүтээх ажил. Ижий хүртэл магтсан билээ. Тэр болгон
сонсоогүй магтаал үгэнд цочсон мэт мээм рүү сэрмийтэл харснаа маасайтал инээж,

- Шоронгийн хадаас болбол ч хоолтойгоо шүү гэж хэлээд ижийд ханги загнуулсан нь бий.
Түүнийг дагуулж давхидаг нь Шовго Андыгаа бодвол их юм үзсэн толгой. Дугана усны ар
энгэрт байх хуучин төгрөгийн хийдийн тууринаа төвлөсөн бригадын төв дээрх хэдэн шавар
тагзыг зүгээр байлгадаггүй эр. "Баяцуулын байшин" хэмээн нэг нүдээр үзэхгүй агаад цоож
цуургыг нь суга татаж, цонх хаалгыг нь эвдэж орон туурганы эсгий, эмээлийн мод
тэсгээдэггүй юм.

Орон шоронд орсон нь ч бий. Гэвч мань эрийн үхрийн дагзан дунд алхаар нэг удаа цохиод
нам унагах эрдэм бол хосгүй. Уур савсуулан өвчих, өөхний өнгө царцаагүй байхад мөчлөх
сэлт бол гарт нь орчихсон ажил. Мань хоёр манай өвлийн идэш болох хар гунж, сувай хээр
гүү, гурван хонийг үдийн хугаст эд бад хийж орхив. Хонь гаргахдаа намайг дуудаж,

- Хөлийг нь татаж бай... гэсэн боловч би очиж зүрхэлсэнгүй. Бүр амь нь гарсан хойно

- Өвчүү түшиж бай гэсэн ч би зүрх хүрсэнгүй билээ. Ижий,

- Миний муу дэнхэр банди зүрх муутай... зүрх муутай... хэмээн намайг өмөөрөхөд Шовго,

- Муу ч эр бол доо ... гэж хаахалзан шар халзан ирэгний өөх алагласан өвчүүг хэрхийтэл
хадахад өөрийн эрхгүй нүд буруулан гэрийн араар орвол,

- Байг, сүнс нь зайлчихна ... гэж ижий аанай л намайг өмөөрөх сонсдов. Энэ шар халзан
ирэг номхон нь дэндсэн мал баéсан юм. Хорооны энгэрийн нургисан шар бууцан дээр би
бишгүй олон удаа морь болгон унаж, бөх болгон барилдаж өссөн сөн. Ер говийн ганц гэрийн
ганц хүүхэд гэдэг амьтан уйдаж гүйцдэг юм. Эл ганцаардлыг мартагнуулан наадаж тоглодог
нь мөнөөхөн ирэг сэн.

Хээрийн билчээрт ч, хорооны нөмөрт ч чимээгүй хивж хэвтдэг аядуу зөөлөн амьтан сан.
Ийн бодоход самсаа шархирч нүд аяндаа чийгтэн шар халзаны хэвтэж асан бууцны хормойг
харав. Анхны цас хайлмагтуулан налайж асан хэвтэр нь бүлээнээрээ атал тэр одоо ахиад
хэзээ ч тургихгүй, ахиад хэзээ ч майлахгүй болжээ. Түүнийг гэж сэрэлгүй хэвтэж байхад нь
ижий,

- Миний хүү гүйгээрэй, шар халзанаа бариад ир... гэхэд би чавхдан очоод хүзүүдэж авсан
юм. Хөөрхий минь, өнөө л сурсан зангаараа ноолж ноцолдох нь гэж бодсон бололтой
чимээгүй босож дуулгавартай явсаар Шовгын чанга гарт орж билээ. Шовгын бүдүүн бахим
сарвуу суга цавиных нь үсгүй арьснаас яз атган дээш нь харуулахад "энэ чинь юу болж байна
аа" гэх мэт над руу харж билээ. Гэвч тэр нүд надаас үл салах аж.

- Миний хүү, гэдэс хийх түмпэн аваад ир... гэхэд гарсангүй. Ижий өөрөө орж ирэн гэдэс
гарчихаад байхад чинь чи яачихав аа хэмээн уцаарлангуй хэлэхэд нь нүдгүй мээм намайг
өмөөрөн,

- Нялх амьтанд улай үзүүлж яах нь вэ? гэлээ. Мээм хариу хэлсэнгүй гуулин түмпэнгээ
гялалзтал арчаад сэвхийтэл гарч одов, Нүдгүй мээм хөнжил дороос буурал толгойгоî
цухуйлган,

- Миний банди үзэм ид ... хэмээн модон тагштай үзэм дөхүүлэв. Энэ бол нүдгүй намайг
ихэд хүндэлж буй хэрэг болой. Нас ная гарсан тэрээр намайг мэдээ ороход л нүдгүй нэгэн
байсан агаад харин "ам барих ач"хэмээн намайг өхөөрдөж, надаар нүд хийж айл хунараар
ордог байж билээ. Сүүлийн: хэдэн жил сүрхий дор орж хэвтэрийн хүн болжээ. Ижий өглөө
сэрэхэд нь аяга үзэм хийж дэрэн доогуур нь шургуулах агаад үзэм, маане хоёроо хүлхэж
өдрийг барна. Хааяа би үзэмнээс нь сэмхэн хулуух нь бий. Гэрийн зүүн орон дээр хэвтэж буй
нүдгүй мээмийн хучлага дээр оройн нар тусаагүй байхад үзэм дуусвал хулгай илэрдэг билээ.
Баригдлаа гээд юу гавих вэ? Ижий минь хойморын хүрэн авдар өөд мөлхөн нүдгүй мээмийн
аягыг дүүргэснээ надад атгыг өгчихөөд

- Багаяад чинь хэлнэ дээ ... гэж чанга хэлдэг байв. Энэ нь намайг шийтгэснээ нүдгүй
мээмэд дуулгаж буй хэрэг. Ер эл шийтгэлд буурай ч сэтгэл ханаж,

- Яахнав, хөөрхийг ... хэмээн намайг цагаатгадаг байв. Багаяа хэмээх нь миний нагац ах.
Насны үүрээр хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч цаг төр үймэхэд шар шувталж, төрсөн
ганц дүүгээ бараадсан нь ижий юм. Бурханаа нууж тахидаг, зулаа шөнө дунд өргөдөг цөвүүн
цагт голомт сахих гал зээ болон би төржээ. Багаяа өөрөөрөө овоглож, тостой гараар
баримгүй өсгөсөн нь би. Багаяад мянга муулавч намайг яах ч үгүйг би гадарлана. Их удаж л
сүрхий муухай харна. Тэр нь алгадаад авснаас дор шийтгэл мэт санагдах нь бий. Муу нагац
ахаа гомдоочих вий гэх айдас жаахан цээжинд минь багтаж ядан түгших билээ.

Ер дөрвөн халуун амь энэ маягаар л нэгэн ам бүл болж бор хоног, шар нарыг өнгөрөөх
тул нүдгүй мээмийн үзэмээр дайлах нь даруй их хүндлэл мөнөөс мөн.

- Ид, миний хүү, ид ... Тэр улай харж яахнав.

- Би хараагүй ээ

- Болж миний хүү, битгий хараарай ид ид, үзэм ид.


- Таны үзэм дуусч байгаа шүү дээ, мээм ээ.

- Зүгээр, өнөө маргаашгүй Багаяа нь ирнэ. Мээм нь баяжаад л явчихна ... гэснээ, шүдгүй
улаан буйлаа гарган хөгжилтэй инээхэд цагаа унасан хоёр нүдэнд нь баяр гялсхийхнээ гэнэт
төв болж,

- Муу хүү минь яаж шүү явдаг юм бол доо... гэв.

- Улаанбаатар хотод л байгаа даа

- Тэр ч тийм байх. Өнөө авч явсан жаал зугаа юм нь борлоо л байх даа ... гээд хараа орсон
мэт утаа ис дарсан тооно ширтэж санаа алдав. Багаяа минь жил жилийн хаврын хавсарганаар
хэдэн тэмээний унгас, адууны хөөвөр, ямааны ноолуур сэлт шуудайлж аваад замын машинд
дайгдан хот гарч өгнө. Хөөрхий минь, мөнөөхөн даржин хөрөнгөө яаж ч өнхрүүлдэг шүү
ухаантай юм бэ, бүү мэд. Юутай ч бууцанд бууж, идэш төхөөрсөний жаахан хойно хотын
боовтой, хоргой торготой ирэхэд нь миний нар гардаг сан.

- Багаяа ирэх дөхөж байгаа даа... гээд би цээжний гүнээс санаа алдахад нүдгүй мээм
чөргөр туранхай гараар тэмтчин миний шороо үнэртсэн түнжин толгойг илснээ,

- Эр хүнгүй айл ч зутруу байдаг юм, газар. Багаяа нь мөд ирнэ... гэлээ. Багаяа ирвэл бөөн
баяр. Өчүүхэн муу би байтугай, Хайрхан Төгрөг минь баярлах шиг санагдана. Энэ хир ижий
гаднаас уур савссан халуун гэдэс нилхийлгэн орж ирснээ,

- Хээ, миний хүү галлачихгүй... Гэрт хүйт орчихлоо... хэмээн аргал зэрэглэхэд нүдгүй
мээм,

- Байг, эр амьтаныг үнстэй хутгах чинь дутаа юу хийморьт нь муу... гэвэл мээм ов тов
бууралтсан шанхаа илж чихнийхээ араар урлагтайхан хавчуулаад галаа үлээн хөгжөөв. Хөх
аргалын гал хуурай харгана дамжин дүрэлзэж, манай гурван давхаргатай дөрвөн ханат дороо
л халуу дүүгээд явчихëаа Нүдгүй мээм өндийн сууж,

- Хээ гал үзэх чинь яасан сайхан юм бэ? хэмээн гараа ээхэд мээм тогоо тавин тарган гэдэс
үйж,

- Энэ хоёр ч гялалзуур юм аа... гэх зуур хайчаа сайтар арчиж зүсэм элэг сэмжинд ороон
шарав. Нүдгүй мээм,

- Умаа хум... умаа хум... гэснээ шарсан элэгний үнэр аван,

- Миний муу хүү өглөөнөөс хойш хэл дээрээ юм тавиагүй өлсөж байгаа... гэхэд ижий,

- Гадаах хоёр ч ялгаагүй... гэсээр тос дааварласан сэмжтэй элгийг модон бавгарт хийн бид
хоёрын өмнө тавив. Мээм тэмтчин авч үмхэлнэ. Мөнөөхөн миний ноолж дассан шар халзан
ирэг, түүний гайхсан нуд надад харагдах шиг болоход чимээгүй гарлаа. Гадаа сэрүү татан
сүүмийж, өвлийн эхэн сарын илч муутай цагаан наран бүүдгэр саарал тэнгэрийн хээлд
хунгар туулж яваа шар тэрлэгтэй ганц чавганц шиг зүдэн зүтгэн ажээ. Энэ бүгдийг би харан
байхад бас миний дэргэдэх өчнөөн олон нүд ширтэн байх нь улаан шүдлэн үхрийн тэс
хөлдсөн нүд: сувай хээр гүүний айсан нүд, ялангуяа шар халзан ирэгний асуусан харц байв.
Ийн ахуйд их л хөхүүн хөхрөлдөх сонсдож: мөнөөх хоёр сайн эр шагайндаа тултал түрийг нь
эргүүлсэн ажлын хар бахиалаа паар, паар чирэн, бугуйндаа хүртэл цус болсон гараа хол хол
савчин айсуй. Ер их л баатарлаг гавьяа байгуулсан мэт цээж түхгэр, хараа дээгүүр аж.

- Хөөе дүү хүү гар дээр ус хийгээд аль... Би хөлдчихвий хэмээн хом бамбайгаар сайтар
хучсан гангаас ус хутгаж мань хоёрын гар дээр хийж өгөхөд

- Тий тий... гэх агаад зориуд мөстөн зайрмагтсан ус хутган пал палхийтэл асгахаа өсөө авч
буй хэрэг хэмээн ойлгов. Гэрээс мээм,

- Хүүхдүүд ээ орж ирж хаëуун гэдэс ид! гэх дуунаар мань хоёр өвлийн хүйтэнд
сугалдаргалсан дээлээ ханцуйлан орж баруун талаар ханхайлдан суулаа. Мээм зүрхний
титэмийг галдаа өргөөд таван цулны юм юмнаас бурхандаа тавьж. миний хувь хэмээн
үнхэлцэг, нүдгүй мээмийн хувь хэмээн үе сүүл, гол махтай хүртээгээд бусдыг түмпэнтэй нь
нөгөө хоёрын мэдэлд өгчилгөв. Шовго урагш давшин сууж мөнгөн тоногтой хуйнаас нь их
ховилтой том балиусаа ширхийтэл сугалан өөх мах нь алагласан дөрвөн өндөр эрхийвчлэн
зүсэж том том үмхэлхэд шанаа түүшин нь овос овос хийх аж. Харин дэлдэн Дэрмээн
мээмийн өгсөн тос дааж хар болсон модон иштэй муу тонгорогоор уушиг, элэгт өдий
гоочилж, цагираг цус мэтийг хэд үмхээд л цадав бололтой над руу дүрлийтэл ширтсэнээ,

- Хоолоо идээч гэв. Мөнөөхөн шар халзан ирэгний нүд харагдаад байсан тул би багвартай
үмхэлцгээ бариатай чигтээ сууж байв. Шовго завьжаараа тос савируулан тарган нугалуур
шалар шалар зажлангаа,

- Модон өмд өмсчихñөн юм шиг ... гэснээ нэг их мэргэн цэцэн үг хэлчихсэн мэт
маасайтал инээн,

- За за гэнэт олдсон гэдэс биш. гэм хийсэн ходоод биш боллоо, боллоо ... гээд сарвуугаар
нь тос урссан гараа дээлийнхээ дотоод хормойд шударч хутгаа сархийтэл хуйлсанаа,

- Цоохор Лүгдэвийнхээр бууна аа ... хэмээн өндийхөд ижий тус тусад нь аравтын улаан
дэвсгэрт барив Шовго дэргэдэхдээ өгөхөд дэлдэн Дэрмээн чимээгүй өвөртлөөд дуугүйхэн
дагаж одлоо. Төдхөнөө дөрөө ханхийж, морин туурай тожир тожир холдсоноо үнсний
цаахнаас тачигнан алслав. Тэд явчихлаа. Миний цээжнээ морьдын тоос манаран босч үлдсэн
мэт жигтэйхэн гуниг төрж эр хүн гэсэндээ газрын өндөр, хотны хоймор бараадсан нь энэхүү
намхан буурал овоо бөлгөө. Багаяа бид хоёр өгсөх бүрдээ бэлийн чулуу нэмсээр овоо
болгосон төдийгүй буух болгондоо нар зөв тойрсоор сайн ажвал жим мэтийг үүсгэжээ. Би
хот хэмээх холын хол газар буй өвгөн нагацаа өөрийн эрхгүй үгүйлж гандсан утас шиг бүдэг
жим даган уруудахад Багаяагийн мөр бүлээнээр үлдсэн мэт хөлийн ул халуу дүүгэж байв аа.

Чингэтэл арьс шир дэлгэсэн хорооны хөл дахь жаахан бор гэрээс ижий гарч ирснээ,

- Миний хүү ээ. хэмээн дуудаж, шингэж буй туниа муутай цагаан нар руу саравчлан
хараад,
- Хээ нар хүрээлчихэж, өнөө шөнө шуурах нь ээ гэх нь сонсдов. Би Шовго мэт нуруугаа
үүрэн тээхэг тээхэг алхаж Багаяаг дуурайн "хайм" хэмээн хоолой засвал ижиé сая намайг олж
хараад,

- Миний хүү, энэ түмпэнд ус хийгээд ир.. гэлээ. Мөнөөхөн шар халзан ирэг болон амиа
өгсөн амьтасын гэдэс гүзээ хийж байсан гуулин түмпэн аж.

Ижий усны ган түлхэн ус хийж хүч хүрдэгãүй юм, Миний ганц гайхуулдаг ажил тэр.
Гуулин түмпэнгээ амыг нь угтуулан барьж байгаад дүүрэн устай ганг жаахан түлхэх төдий
сэрүү татсан цэв хүйтэн ус хол, хол хийн асгарах билээ. Энэ ч бас эрдэм. Гялалзтал арчсан
гуулин түмпэнд мэлтэлзтэл дүүрсэн уснаа миний нунж дорой царай нэг зууван болж, нэг
хавтгай болж алиалах аж. Ижий,

- Гэрийн хаяанд орхичих... гэснээ тэмээн тэрэг сэлт дээр дэлгэж тавьсан хаа, гуяыг шар,
ширхийтэл хуулан эргүүлж тавиад.

- Миний хүүгийн цөгцнүүд хаа билээ гэв. Ер өчүүхэн надад хэн нэгэнд хэрэг болох юм
байж гэмээ нь би учиргүй баярладаг билээ. Гэтэл ижийд минь чуëуун гэртээ аяга, бавгар, хул
хийж тоглодог гуулин цөгцнүүд хэрэг болсонд би учиргүй баярлав. Надад ер хэд л бол хэд
бий. Ноднин намар бригадын төв сахиж байхдаа төгрөгийн хийдийн дуганын балгас, сүмийн
тууринаас би лавтайяа жар гаруйг түүсэн юм. Эхлээд сүрхий шохоорхон тоолж байснаа олон
олдоод ирэхээр тоолохоо ч больсон юм даг Эл баярт гуйлга намайг жигүүр ургуулж овоот
толгодын энгэр дэх бяцхан хадны нөмөрт өрсөн чулуун гэр өөдөө чавхдав. Миний тоглоомын
гэрт дутуу юм үгүй. Мээмийн гуйсан гуулин цөгц гэрийн зүүн хаяагаар ес өсөөрөө арваад үе
бий юм. Зарим нь цуурсан, эмтэрсэн хэдий ч цөгц л бол цөгц шүү дээ. Тоодон жаахан
дээлийнхээ халтар хормой дүүрэн гуулин цөгц хормойлж ижийдээ чавхдан ирлээ. Ижий
хараахан хөлдөөгүй шар халзан ирэгний арьс дэлгэж нугалаан дээр нь бяд муутай хөлөөр бяр
муутай өсгийдөж байснаа,

- Миний хүү хэд гишгээдэх... гэв. Би малыг маë гэлгүй тоглож явсан болохоор арьсан дээр
нь хөл тавихаас зүрхшин

- Цөгц... хэмээн өгчилгөхөд

- Ээ насаа нэм ... гэсээр ижий мөнөөхөн гуулин түмпэнтэй ус руу очвол оройн жаварт
өнгө тогтон зайрмагтсан байв. Миний ижий, дулаан алгаараа түмпэнтэй мөсийг энхрийлэх
мэт илснээ,

- Ум аа хум ... умаа хум хэмээн зөөлхөн аргадаад, мөнөөхөн гуулин цөгцсийг дутуухан
хөлдсөн мөснөө баттайхан шигтгэж харагдав.

- Мянган зул өргөдөг гэдэг юмаа гэж ярин дарж шигтгэвч ер хориод зул л багтах бололтой
гуулин тахилаа мөсөнд шигтгэж эхлэв. Ижий хийж буй ажлаа бишрэл дүүрэн гүйцэлдүүлэх
агаад:

- Арван ес, хорь, хорин нэг... гэснээ мөнөөхөн шар гуулин түмпэн дэх хөх мөснөө
шигтгэсэн хорин нэгэн цөгцөнд тос цутгав. Мөнөөхөн идшэнд хэрэглэсэн малын бөөрний
өөхийг хайлуулж зул өргөх нь энэ билээ. Гүлмэр цэнхэр мөсөн дээр халуун шар тос дороо
царцаж хургүй зуны шаргал тойром шиг болоход ижий хөвөн имэрч бүтээсэн зулын голоо
нямбай шигтгэв. Ийн хөх ус хөлдөхийн цагт миний ижий хүндтэй зочиндоо ч үл гаргах ган
хэттэй, загал цахиураа цахин, цахин гал өгтөөж. хорин нэгэн зул асааж билээ.

Нүдгүй мээм минь нүд орсон мэт зулын гол ороосон хөвөнгийн шинэхэн үнэр авч
сортолзон

- Өнөөдөр зулын хорин таван даа, хөөрхий гэснээ зааны хужирхай эрхээ шамдуухан
имрэх билээ.

Чулуун хороо бараадаж буусан өнчин ганц гэрийн тос даасан бор бүрээсэн дээр мянган
зулын гэрэл ойн бууж үзэгдэх агаад нүдээ аниад харвал манай муу дөрвөн ханат үлгэрт гардаг
оосор бүчгүй орд цагаан өргөө мэт харагдаж билээ. Би биширч гүйцэхийн эрхэнд, өөрийн
мэдэлгүй

- Өнөөдөр зулын хорин таван ... гэж шивнэн хаа хол яваа нагацдаа ч бил үү, ер дэргэд зул
ороож суугаа ижийдээ ч бил үү сүслэж байлаа.

Эл зул, эл зулын гэрэл диваажинд хөөрхийсийг очих замыг гэрэлтүүлдэг нь үнэн аваас би
улам олон зул өргөхсөн билээ.

Хөрзөн хорооны шар бууцнаа хөөцөлдөж өссөн шар халзандай минь лавтайяа диваажин
зүг одсон бизээ гэж бодох сацуу ижий минь нэгэн зүгийг нэвт ширтэв. Жулдрай миний
сэтгэлд шар халзандай босоод ирэв үү гэх бодол төрж сэрхийн харвал зулын гэрэл хүрэх
төдий тэртээд хэн нэгэн бүрэлзэх аж. Ижий,

- Хэн бэ? хэмээн хоолой нь чичирч сонсдоход би ч басхүү айж,

- Хэн бэ? гэлээ

- Бужаа нь байна аа гэхийг сонсоод сая тайвширч ахиулан харвал хөөрхий хөгшин хо¸р
гараа элгэндээ эвхэж, нулимсанд норсондоо хорсож зовоох улаан хацраа илж ядан

- Аятай юу гэв.

- Аятай, аятай юу хэмээн Багаяаг дуурайн үг сольсон хэдий ч нзг л муу совин, этгээд зөн
намайг чимээгүйхэн эзэмдэж авлаа. Бужаа чавганц,

- Ээ насаа нэм. Хүүхдүүд, идшээ хийгээ юу ... хзмээн мэдээж юмыг мэдэн будлин
шивнэснээ уруул нь өмөлзөж, дэмий л ташааны товчоо бээрсэн гараар имрэн

- Өнөе муу хэн ... гээд нулимс нь жолоогүй алдуурав. Ижий мянган зулын дэргэдээс босон
харайхад,

- Өнөө муу хэн өөд болчихлоо.. гэв.


- Өө зайлуул, тэгээ юу ум-аа хум .. умаа хум, гэснээ ижийн нүдэнд нулимс гүйлэгнэж,

- Өнөө муу хэдэн хүүхэд нь хэцүүдэж дээ... гэхэд Бужаа чавганц ахин нэг алхам дөхөөд,

- Хэлээд яахав, дандаа охид ... гэснээ над руу харж,

- Ядаж зул өргөөд өгчих бүстэй юм алга гэлээ. Хэн үхчихсэн юм бол хэмээн ангайж
зогссон миний дотор палхийж, Бужаа чавганц намайг үхсэн хүний яс бариулахаар иржээ
гэдгийг тов тодорхой ухааран дэмий л ижийг харвал,

- Хээ бас, гачлан аа гэснээ над руу харах нь яг л Бужаа чавганцын харц шиг гуйсан,
аргадсан аяс илт. Чингэтэл мөнөөхөн улай битгий үзүүл хэмээн тачигнаж асан нүдгүй
мээмийн дуу гэр дотроос гарч,

- Хээ муу хэн өөд болоо юу, хэн.. .Миний банди оч оч, үүдий нь уясан гэрт эр хүн л эхэлж
ордог юм шүү дээ гэлээ. Бужаа чавганц,

- Энэ хоёр чинь нээрээ ивээл дэг шүү хэмээн над руу "за явах уу даа" гэсэн харцаар харав.
Ижий минь таг дуугүй. Яруухан ухаан нь нулимсандаа шингэсэн мэт чимээгүй асгаруулах аж.
Үг хүлээсний хэрэггүй юмсанжээ Явлаа. Анхны цас унасан шөнийн талаар бүдчин барин
таваргаж хүрэв. Юунаас ч юм бэ айсангүй, яагаад ч юм бэ даарсангүй. Хэн нэгэн ядарсан
хүнд түшиг тулгуур болохын хаа нэгтээ айсан сандарсан хүмүүст нөмөр нөөлөг болохын их
хүслэн л намайг өөд татаж явлаа Бужаа чавганцын хот хо¸р гэр юм. Нэг нь бурхан болооч.
Тэрáээр хүүхдэд дарагдсан хижээл авгай байв Усан дусал шиг ижилхэн долоон шар охинтой
билээ. Тэд Бужаа чавганцын өмгөр бор гэрт уйлалдаж суув. Намайг харснаа бүгд л хормой
хотоо хумьж дор дороо суудал засан өөдөө гар, дээшээ суу гэж үггүй зангав. Бүр худаг дээр
таарах болгон,

- Еэ, еэ бөө вөө.. еэ еэ бөөвөө хэмээн шоолж, урт улаан хэл гаргаж явдаг дунд охин нь
хүртэл хөвөнтэй дээлийнхээ сэмэрхий хормойг сандруу хумьж авав. Би зулын гэрэл
сүүмэлзэх хойморт суухад Бужаа чавганц багвар дүүрэн идээ тавьж, тагш дүүрэн сүү
барилаа. Энэ мэт хүндлэлийг тэр болгон үзээгүй балчир сэтгэл барьц алдавч идээ амсаж, сүү
балгаад босоход бүгд дэрхийн дагав.

Бүрлээчийн гэрийн өрх бүтээлттэй үүд уяатай аж. Эл гэрийн барааг хараад л сэтгэл
даарах шиг болсон ч Бужаа чавганц хийгээд долоон шар охинд эр хүний түшиг үзүүлж тун ч
шийдмэг алхав.

Гадаа тас харанхуй агаад ботгон бор толгодын тэртээгээс холын тэрэгний гэрэл мэт
бүдэг гэгээ асах нь миний ижийн мянган зул билээ.

2001.07.06
ЛОДОНГИЙН ТҮДЭВ
Л.Түдэв 1935 оны 3 сарын 9 - нд Говь - Алтай аймгийн Наран суманд төржээ.
Улаанбаатар хотноо 1956 онд багшийн дээд сургууль, Москва хотноо 1967 онд ЗХУКН - ын
ТХ - ны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурт төгсчээ.

1950 оноос эхлэн уран зохиол бичих болжээ. 1960 оноос "Үнэн” сонины нарийн бичгийн
дарга, 1962 оноос “Утга зохиол" сонины эрхлэгч, 1973-1976 онуудад МЗЭ ийн орлогч дарга,
1984 -1996 онд"Үнэн" сонины ерөнхий эрхлэгчээр ажиллаж байлаа.

Л.Түдэвийн олон нийтийн болон утга зохиолын үйл ажиллагааг 1989 онд Соёлын гавьяат
зүтгэлтэн, 1997 онд Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж үнэлсэн болно. Тэр "Ууëын үер"
1960 "Нүүдэл" роман 1964 “Алтан гадас чигийг заана" 1968. "Хорвоотой танилцсан түүх"
1970. "Бүгд Найрамдах улсын анхдугаар он" 1981 “Оройгүй сүм" роман 1985, "Хувьсгал танаа
өчье" 1988 “Төл" 2000 зэрэг роман бүтээсэн бөгөөд өөрийн бүтээлийг эмхтгэн 2002 онд 25
ботиор хэвлүүлсэн байна.
ЭРХИЙ ДАРАМ ЗАЙ
Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь
олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бүтээчихмээр,
зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бүхнийг
зурж, сийлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зуур бүтээсэн юманд нь
агт морь, атан тэмээний шан ч өгч байлаа. Зун намрын зургаан сард чүү багтаан хийсэнд нь
соном хадаг төдийхний харамж өгдөг хүн ч байлаа. Жамба зураач тэр бүхнийг ихийг их
гэхгүй багыг бага гэхгүй авдаг л байлаа.

Харин энэ удаа хэзээ ч санаж бодож байгаагүй захиалгатай учирчээ. Захиалга нь шан
харамж нь ч ер бусын юм байлаа.

- Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж
Богд эзэн хаанд өргөн барих ээлжит сонин юм болгон авч ир гэж зураач түүний толгой , дээр
их эзний нэрээр лүндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг бүтээж чадахгүй бол нүгэл
алдас болохоор барахгүй амь насанд нь халтай гэж тэрхүү аймшигт тушаалыг дамжуулж
ирсэн хүн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сүрдүүлжээ.

"Нэгэн цунд мянган заан" гэсэн үгийг эрэгцүүлэн бодох ч шаардлагагүй тийм утгагүй
шахам зүйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хүн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм
лүндэн зарлиг буусныг сонссон хүн болгон зураачийг өрөвдөж байлаа. "Харганын ноос түүж
эсгий хийх" гэгч болох нь ээ гэцгээж байлаа. Тэр бүхэн Жамба зураачид ïадгүй хэрэг, түүний
өмнөөс хэн ч тэр хэцүү ажлыг бүтээгээд өгөхгүй нь лавтай. Өөрөө л шийдэх учиртай.
Тийнхүү хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг
л арай ядан багтааж зурах юмдаа гэхээс өөр бодол толгойд орж ирсэнгүй. Богд эзний
даалгавар гүйцэлдүүлэх хугацаа богино болохоор өдөр хоног бүрий түүнд үнэтэй байлаа.
Өнгөрөх хоног болгон нь зураачийг гунигт төгсгөл рүү ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал
дунд нэлээн олон хоног өнгөрөөн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангүй.
Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нүднийхээ өмнө хий агаарт үзэхээр болоогүй байхад тэр
бийр будаг нийлүүлдэггүй зантай ажээ.

... Хоног хугацаа нисэх мэт өнгөрсөөр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа.
Хошуу нутгийнхан нь ч, танил нөхөд нь ч цөм тус болохыг хичээнэ. Гэвч үнэхээр сэтгэшгүй,
биелэшгүй юманд хариу олдсонгүй. Зураачийн түмэн ухаан, мянган арга ч тус болсонгүй.
Тэгтэл хаврын нэгэн өдөр зураач гэрийнхээ гадна гиюүрэн сууж байхыг харсан гуйлгачин эр
дэргэд нь очжээ.

- Юундаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач түүнд хамаг зовлонгоо ярив.
Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:

- Ай мэдэхгүй. Санаанд багтахгүй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мөн ч олон
хүнтэй уулзаж мөн ч их юм сонслоо. Ийм лүндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ
үрчлээт духаа илж

- Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хүний санаанд багтаад л
тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгүй дээ. Чи ямар "даяг үзээгүй бичээч, маяг
үзээгүй зураач" биш дээ гэж хэлэв.

"Нээрээ хүний ухаанд багтаад зарлиг лүндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж
болдоггүй билээ" гэсэн бодол зураачийг эзэмдэв.

- Май, миний хувийг хүрт! гэж зураач хэлээд гуйлгачинд үдийн хоолоо өглөө. Шаант
чөмгийг тэр адис хүртэх мэт хоёр гардан аваад шууд л өвөртлөв.

- За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зургийг мөдхөн дуусгаарай! гэж тэр ерөөгөөд босч
одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогошрон харж байснаа гэнэт нэгэн юм санаж.

- Хөөе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв. Гуйлгачин айх мэт цочин
зогтуссанаа эргэж харав. Зураач гүйн хүрч түүний задгай энгэр лүү ширтэн гөлрөв. Сая өгсөн
шаант чөмгөө буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр
гуйлгачин дөрвөн давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хүрэм, дараа нь сармай дээл, дор нь
даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан өмсчээ. Өвөл, зун, намрын бүх л хувцсаа ганц
биендээ өмсч явдаг болохоор хэрээр давхар дээлээ нимгэлэн цөөлдөг ажээ.

Зураач түүний давхар давхар мөртөө товч шилбэгүй шахам зах руу хэсэг зуур харж
зогссоноо

- Давхар дээлт чамд өглөг их олдох болтугай! гэж ерөөгөөд гэр өөдөө буцаж гүйх тооны
явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мөрөө хөөн амандаа
бувтнан үглэсээр оджээ.

Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дөрвөлжин цаас хайчлав. Бийрээ
будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ хоёр бүтэн зааныг гадаа хүрээнд нь тулгаж
хооронд нь өчүүхэн ч зайгүйгээр хөл толгойгоор нь зөрүүлэн зурав. Хоёр зааныхаа дотуурх
цагаан зайд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох эураас бараг л цэг
төдий боловч зааны дүрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайд тийнхүү мянган зааныг багтаан
зурж чадлаа. Давхар дээлт гуйлгачингийн дүр төрх ийнхүү мянган заан болон амилжээ.
"Даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш гэдгийг нь Жамбад тэр бас ухааруулж өгчээ.
Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хөмрөгт орж
үлдсэн боловч гуйлгачны ухаанаас төрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгүй өнгөрчээ.

1990
ХӨМРӨГ
Говийн малчныд хангайгаас зочин иржээ. Дэлгэр цаг байсан болохоор хүн мал цөмөөрөө
л тайван жаргалтай зоо тэнүүн сэтгэл өег ажээ,

Хангайн зочин говийн бүгчим халууныг гайхаж хамаг хувцсаа тайлж бараг л чармай
нүцгэн суух болов

- Та нар мөн бөх голтой улс аа! Энэ цүү гэсэн халуунаар хөвөнтэй дээлнээс салдаггүй.
Яаж бээчихгүй явж байнаа? гэж хангайн зочин гайхан асуув. Өвгөн тэмээчин инээмсэглэж

- Хөвөнтэй дээл ч бас нимгэдээд байна. Үстэй үзүүрсэг өмсөөд явбал халуунд сайхан
таардаг юм. Сэрүүхэн гээч гэв. Хангайн зочин түүнд итгэсэнгүйгээр барахгүй өөрийгөө
сөргүүлэн дооглов гэж бодоод шар нь хөдлөвч худ ураг болсон хүнтэйгээ анхны өдөр
муудалцахаас болгоомжлоод дуугүй боëж биеэ барив.

Тэмээчин өвгөнөөс таваг шиг хар ширээрээ та юу л хийх гээд байгаа хүн бэ? гэж Хангайн
зочин тэсэлгүй асуув.

- Тэмээ тахална! гэж өвгөн тэмээчин хариулахад тэр чихэндээ итгэсэнгүй.

- Тэмээ тахлана гэв ээ?

- Тэмээ!

- За за больж үз. Хэзээ ширээр мал тахлаж байлаа. Адуу л тахтай байдаг биз дээ.
Тэгэхдээ бүр төмөр тахтай явна гээч. Тэмээг юу боллоо гэж тахлана вэ? очиж очиж ширээр
шүү! гэж Хангайн зочин гайхлаа. Өвгөн тэмээчин говийн хүний ёсоор үгээ зөөж

- Тэмээний тавхай элсэн дунд тэсдэггүй юм. Тах хэрэгтэй л дээ.

- Ха ха ха! Одоо элсэн дунд тэмээн тавхай элэгдэнэ гэж үү дээ? Нурсан зөөлхөн элсэнд
тэмээн тавхай байтугай хүний хөл ч сайртахгүй биз. Говийнхон доогтой, бас тэгээд
хангайхныг хэрдээ басамжилдаг байх нь ээ? гэж хангайн зочин бухимдлаа. Тэмээчин өвгөн

- Яалаа гэж басамжлах вэ? Говийн элсэн манхан дундуур удаан явбал юу ч тэсэхгүй!
Цэвэр элс гэдэг чинь өрөвтөл хуурайтай адил. Өөх тос, хир буртаг болчихсон дээлтэйгээ
элсэн дээр хэд өнхрөөд босоход л бараг шинэ, болоод орхидог юм. Ер нь тэр хот газрын хими
цэвэрлэгээнээс дутахгүй л дээ. Тэмээн тавгийг ч шудраад хаячихдаг юм. Ширээр давхар
тахалчихвал нэлээн тэснэ дээ гэж зугуухан ярив.

"Тэмээ тахлана гэдãийг анх л сонслоо. Тэгээд бас төмөр биш ширээр тахалдаг байх нь ээ"
гэж хангайн зочин сониучлан бодсоноо

- Элс юм цэвэрлэдэг ч юу л бол? гэв.


- Үдээс хойш энэ хойт Бөөргийн элс рүү очоод л үзье л дээ. Наад бахиал чинь тос нэвчээд
үзэх аргагүй болж. Бөөргийн элсэнд хэд алхаад цэвэрлэж ав л даа. Далимд нь би нөгөө муу
солбиу хүрэнгээ тахлаад орхеё. Тэрхэн элсэн тушаа байгаа гэж тэмээчин санал болгов.

- Яршиг ч юм уу даа! Манай хангайд бол ч өөр шүү дээ. Хэд алхаад л тошлой, үхрийн нүд,
гүзээлзгэнэ... Харин энэ говьд ч жимс байтугай булгийн цэвэр ус ч олдохуйяа бэрх юм шиг вэ
дээ гэж хангайн зочин тунирхлаа. Тэмээчин өвгөн

- Бөөргийн элс хавиар хармаг ургадаг юм. Хармагны бутанд сууя. Тэр үхрийн нүд мүднээс
чинь дутахгүй сайхан жимс байгаа юм. Түүж үзэхгүй юу? гэв. Жимсний сургаар хангайн
зочны сэтгэл сэргэж

- Үнэн хэлж байна уу? Тэгвэл хоёулаа гарч салхилангаа тэр жимсийг чинь үзье. Ер нь
хармаг зармаг гэцгээгээд байдаг юм. Ямархуу эд вэ дээ! Үзэх минь гэв.

Мань хоёр тэгээд санал нийлж, Бөөргийн элсэнд очихоор явлаа. Тэмээчин хөвөнтэй
дээлтэйгээ, хангайн зочин бараг чармай нүцгэнээрээ явжээ.

- Хангайг бодвол шумуулгүй нь харин сайхан юм гэж хангайн зочин олзуурхлаа. Удалгүй
тэд Бөөргийн элсэнд хүрлээ

- За энэ элсэн дундуур туучаад үз. Наад муу бахиал чинь цоо шинэ болоод л гараад ирнэ.
Би тэр солбиу хүрэнг бариад ирье. Тэр сондуулын цаана байж байна гэж тэмээчин өвгөн
хэлэв. Хангайн зочин давсарсан цас мэт нургилсан шар элсэн дундуур нааш цааш явж, гараар
цацаж, нуруугаар хөлбөрч дураараа хэсэг зуур аяглав. Төдхөн солбиу хүрнээ хөтлөөд өвгөн ч
ирлээ.

Хоёул хамжин тэрхүү солбиу хүрэн атыг ширээр тахлав. Тавхайн дундуур нь хэлбэсэн
ширэн тахаа өмсгөж бүдүүн тэвнээр сүвэлсэн шөрмөсөөр тавхайтай нь оёж бөхөлснөөр
тэмээ тахлах ажил дууслаа. Дараа нь хоёул хармаг жимс түүхээр болжээ. Элсэн дундуур
туучиж, бутнаас бут дамжин явсаар байтал хангайн зочны гутлын хоншоор, зулаг нь үнэхээр
зүлгэгдээд цэвэршээд иржээ.

- Элс чинь нээрээ л халгаатай эд юм байна даа гэж хангайн зочин сая л зөвшин ярив.

Хоёул хармаг түүж эхэллээ. Нар хурцаар шарж хангайн зочны нүцгэн биен дээгүүр хөлс
урсан цувж, говийн тэмээчин сэтгэл өег байлаа. Тэгтэл хангайн зочин орь дуу тавьж зүүн
гараа алгадан чарлав. Тэмээчин өвгөн цочин босч гүйж хүрвэл хангайн зочны зүүн гарын
булчин дээр зэс өнгөтэй эрхий хуруун чинээ цох хорхой наалдсан байлаа.

- Хүүе, хүүе битгий цохиж сандраа. Наадах чинь цочоовол салдаггүй юм. Аргаар салгах
учиртай гэж тэмээчин өвгөн хэлээд бүснээсээ хэт авахаар тэмтрэхэд хангайн зочин айсандаа
өвгөний үгэнд орсонгүй, нөгөөх цох хорхойг гараараа авч шидэхээр зулгааж эхлэв.

- Хүүе, болохгүй. Аргаар авдаг юм хүчээр салгавал шархлаж баалаад сүйд болно! гэж
өвгөн хэлээд хэтээ гарган цахих зуур хангайн зочин тэсч чадсангүй нөгөөх цохыг хүчээр
угзран авч хаяв. Булчин дээрээс нь цус урсан элсэн дээр дуслав. Зэсэн улаан хөлөө арзайлгаад
эрхий хуруун чинээ цох мөн л элсэн дунд ойчив. Тэгтэл мань хангайн зочин баруун гар дээр
бас нэг хөмрөг шигдэн суугаад хазахыг өвгөн харав. Хангайн зочны орилон тийчлэв. Өвгөн
хэт цохиж асаасан уулаа унгатгаж нэг гараар зочны баруун шууг атгаж нөгөөгөөр унгадах
уулыг барьж хөмрөг цохын нуруун дээр төөнөв. Цох ч өөрөө хөсөр ойчлоо.

- Яасан аймаар хорхой вэ? Юу гэдэг юм бэ? гэж хангайн зочин гайхан шүүрс алдав.

- Хөмрөг гэдэг цох. Хазахаар нь хүч хэрэглэвэл салдаггүй, салбал баалж шархлуулдаг.
Харин хүж юмуу галаар төөнөвөл аяндаа өөрөө салаад гэм халгүй өнгөрдөг юм. Одоо зүүн
гар чинь баална даа. Гурилаар хөхүүлэхээс биш! гэж тэмээчин өвгөн хэлэв.

Зэсэн өнгөт хөмрөг цохыг хангайн зочин элсэнд зүлгэгдсэн гутлаараа бяц гишгэлээ.

1998 он
ЦЭРЭНТУЛГЫН ТҮМЭНБАЯР
Ц.Түмэнбаяр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд "Хараацайн жигүүр" хэмээх
шүлгийн ном, "Удган", "Толгодын шивнээ", "Мэргэнд буусан чоно", "Өнчин чавхдас
дуулдаггүй" зэрэг өгүүллэгийн номоо уншигчдын гар дээр тавьсан, "Цагаан сүүний домог",
"Тэнгэр мэднэ'' уран сайхны киноны зохиол, "Мэргэнд буусан чоно", "Удган" зэрэг дуурь,
бүжгийн жүжгийн цомнол бичсэн аж. Тэрээр 1599 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.
ГАНЦ БИЕ ХӨГЖИМЧИН
Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос
гунигтай ширтэнэ, Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх
залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа.
Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан
сүлжилдэнэ. Шилбээ илж үзэхэд үнгэгдсэн илэг мэт. Эцэнхий цээжиндээ сувдан сондор
унжууëж, тас хараар будуулан буржийлгасан үсээр духныхаа атирааг далдалжээ. Норжмаа
байн байн цагаа хялалзаж, хэн нэгнийг хүлээсэн нь илт. "Яах гэж энэ олон жилийн хойно
гэнэт утасдасны учрыг олж цөхөн гайхна. Гэсэн утасдах шиг, ер бусын юм юу билээ. Энэ бол
багынх нь бүр анхных нь хайрын түймрийг ганцаардсан эмэгтэй рүү эр хүн ч шатаасан хүн.
Үнэндээ өдей болтол хэнд ч ам ангайгаагүй орчлон дээр олдсон ганц үрийнх нь эцэг. Арâан
долоон насанд алдар нэр, эх болох хувь заяаны аль нэгийг нь л сонгох учиртай байлаа.
Норжмаад танхим дүүрэн алга ташилт, олон өнгийн цэцэг, олон эрчүүдийн шүлэнгэтэн
ширтэж, шүтэн биширсэн харц, хайр сэтгэлээ илчлэн догдлох чичирхийлсэн дуунаас тур
боловч сална гэдэг үхэл мэт бодогдсон юм. Чингээд л насан туршид нь эрхэмлэн хайрлах
байсан эр нөхрийнхөө оволзон дүрэлзэх зүрх, өвдөг сөхрөн гуйхыг юман чинээ үл ойшоон
нэг л өдөр бодол болон шанаа тулж сууснаа гэнэт шийдэн, эмнэлэгт очсон билээ. Эргээд
ирэхэд нөхрийнх нь царай сүнс нь зайлсан амьтан л ийм байдаг болов уу гэмээр цайж, гар,
уруул, хүртэл чичирч байсан юм, Хийсэн нүгэлдээ сэтгэл зовоо ч үгүй, өдий хүртэл харамсаа
ч үгүй. Тэрбээр олонхи эмэгтэйчүүдийн адил царай алдан доройтож, муухай чавганц
байснаас төрөл арилжих нь дээр санагддаг, амьдралыг дурлалгүйгээр, эрчүүлгүйгээр төсөөлж
тэвчдэггүй ч өдгөө хүртэл гон бие гозон толгой явжээ. Харин түүний насан туршийн ганц
хань нь төгөлдөр баян хуур хөгжим байлаа.

"Дөчин жилийн дараа эрт урьд өнгөрсөн амьдралаа нөхөх гэж, эсвэл хэвлийдээ байхад нь
бүрэлгэж орхисон үрийнхээ амийг нэхэх гэж үү... яах гэж..." гэж бодохоос л зүрхнийх нь
цохилт түргэсч байлаа. Зүгээр нэг утасдсан бол өөр хэрэг. Харилцуурын цаанаас баяр
баясгалан, аймшигт гашуудал хоёрын аль нэгийг шингээсэн дэндүү догдолсон дууны өнгө
сонсогдсон. ''Би чам дээр очмоор байна" гэж тулгасан хаашаа ч гарах аргагүй ацан шалаанд
орсон хүний бачуурсан ãэмээр дуу гарсан. Өдий насанд "гэрлэе" л гэж лав хэлмээргүйсэн
дээ. Тэгээд ч эхнэр хүүхэдтэй гэж бодлоо.

Норжмаа залуугийн цэцэг шиг дэлгэрч, шувуу шиг дэрвэж явсан үеэ тарчлан дурсахдаа,
түүн лугаа тэмүүлэх мөнхийн хүсэлтэй байж, нэг хормоор ч болов өтлөхгүйн төлөө тансаг
үнэрт го¸мсог цэцэг тарьж, түүнийгээ нүдний цөцгий мэт хайрладаг, заримдаа тэр цэцэгсээ
утга учиргүйгээр гөлрөн мөрөөдөлд автах нь цөөнгүй. Өөрийг нь бахдан хүсэгчид биеэ
тушааж, өршөөж боломгүй гэнэн загнаж явснаа дурсахдаа анхны эрээсээ хойш учирсан
"хайртуудаа" хуруу даран сэмхэн тоолж ч үздэг. Заримыг нь ор тас мартжээ. Санаж байгаа
нэгнийх нь нэр нь орж ирэхэд зүс нь танигдахгүй, зарим нь зүс нь тод ч нэр санагдахгүй.
Заримаас нь хагацан салснаас биш уулзан учирч, зугаа цэнгэлд улангасан умбасан
гайхамшигт мөчүүдийг л дурсах дуртай. Харин анхны учирсан эрээ нэг ч хором мартаагүй
юм. Тэр учрал өчигдөр юм шиг тод. Амьсгалыг нь түгжин, бүтэж үхтэл нь үнсэж билээ. Ямар
халуун, аймшигтай шунаг уруул байсныг одоо бодоход ч биед нь ер бусын сэрэл үүсч, арьс нь
жиргэнэх шиг хачин болдог. Норжмаа "Одоо тэр уруул хөрөө биз дээ" гэж харамсангүй
бодоод өөрийгөө шоолон жуумалзав.

Тэр түүнд өрөвдөлтэй хөгшин харагдахыг хүссэнгүй. Охин үеийнх шигээ зүрхийг нь
булиглуулахгүй гэхэд ямар ч атугай түүнээс толиотой, жавхаатай яваагаа гайхуулъя гэж
шийдлээ. Ядаж үр хүүхэдтэй байсан бол "миний залуу нас энэ" гэж бардамхан хэлээд
намбатай сууж байхсан. Тэрбээр нэг эрд эзлэгдэнэ гэдэг гоо сайхнаа хамгаалах эрхгүй болно
гэсэн үг гэж өөртөө хатуу шийдсэн эмэгтэй. Харин залуу нас нь даанч хурдан цахилгаан мэт
зурсхийгээд өнгөрсөн шиг санагдана.

Норжмаа цагаа харахад арван таван цаг хорин минут болж байлаа. Тэр ,арван таван цаг
гучин минутанд ирнэ гэсэн. Нүүр царайгаа янзалж дуусаад, толинд нэгэнтээ харж, цонх руу
очлоо. Тэгтэл ч хаалганы хонх жингэнэн дуугарав. Сэтгэлийн хөдөлгөөнөө барих гэж түр
амсхийгээд хаалгаа онгойлголоо. Багын амрагийнх нь идэрийн золбооноос өчүүхэн төдий ч
ул мөр үлдсэнгүй. Аймшигтай өтөлснийг нь хараад нүдэндээ итгэж цөхөхдөө "Бид хоёр бие
биенээ голох л гэж уулзах гээ юу" хэмээн харуусан бодлоо. Өвгөн үнэхээр доройтжээ. Хусан
таягаа тулан чүүчигнэн алхсаар ширээний дэргэдэх сандал дээр суухдаа байшингийн дотор
талыг цэлхэрсэн галгүй нүдээр эргэн тойрон анхааралтай ажиглах нь эгээ л алдчихсан юмаа
эрэх мэт. Норжмаа "Ишш хөөрхий, энэ залуу насаа эрж байгаа юм болов уу" гэж доогтой
бодлоо. Цай аягалж өгөхөд өвгөний гар салганан чичирч байлаа. Өвгөн:

-Чи өтлөөгүй байна шүү гээд инээмсэглэхэд нүүрний нь хамаг арьс атиралдан таталдах
аж.

- Дөчин жилийн өмнөх шигээ байна гэх гээгүй биз дээ гэж ёоз муутай дуугарахад:

- Тиймээ гэлээ, Авгай түүнийг сонжих мэт харахад үнэхээр тэр Норжмаагаас хэдэн хувь
илүү хөгширчээ. Тийм бөгөөтөл хамгийн анхны хайр нэхсэн харц өөхөлж, ус гүйсэн нүднээс
зоригтой цацарч байхыг хараад Норжмаагийн бие зарсхийх нь тэр. Норжмаа тэсч чадалгүй:

- Чи яах гэж ирээ вэ? гэж төв, хүйтэн өнгөөр байцаах мэт асуув, Түүний харцнаас бүх
бодлыг нь таасан өвгөн:

- Би их ядарсан байгаа биз гэлээ. Норжмаа:

- Ядраагүй хэн байгаа юм гэж тоомжиргүй хариулав.

- Чи ч шуугеулж явсан даа. Чам шиг хөгжимддөг хүн одоо үгүй болжээ. Чиний
хөгжимдөхийг сонсоход хамаг бие бадайран хөшдөгсөн гэж намуухнаар хүүрнэн ярихад
түүний ярианы өнгөрснөө дурссан төлөв өнгөнд автсандаа ч тэрүү Норжмаа:

- Толгой эргүүлсэн магтаал ухааныг минь булингартуулж байсан юм. Хөгшрөөд хэнд ч
хэрэггүй чавганц болоход мөнхийн юм шиг хөөрөгдөж байсан магтаал, алдар нэр бишүүрхсэн
хүүхэд шиг л нүүрээ бууруулсан даа гэж тун ч гомдолтойгоор хэлэхэд хоолойд нь нулимс
зангирч байлаа. Өвгөн:

- Сүүлийн хэд хоног чиний хөгжмийн аялгуу чихэнд хадаж, зүүдэнд сонсогдоод болохоо
байлаа. Чингээд л тэсэлгүй чам руу утасдлаа шүү дээ хэмээн өршөөл эрсэн мэт хэлэхэд
Норжмаа муухан жуумалзаад;

- Чи арай хатсан мөчрөөс навч цэцэг дэлгэрч байна гэж зүүдэлсэн юм биш биз гээд
тэсгэлгүй инээд алдлаа. Өвгөн:

- Үгүй дээ. Норжмаа минь... чамд би анхандаа голоо горойтол гомдож явлаа. Сүүлдээ
эхнэр, үр хүүхэдтэй ч болж жаахан сатаарлаа. Алдар нэр, гоо үзэсгэлэн чинь тэнгэрт тулахад
чиний зөв байж гэж бодсон шүү. Чиний хөгжмийн аялгууг сонсохдоо л уучилж, сэтгэл минь
зөөлөрч гээд чахалзуур дээр нь яс тээглэх мэт гүлсхийн чимээгүй болсноо ширээний
бүтээлгэний гоёмсог цэцгэн хээг гөлөрсөн чигтээ.

- Би ганцхан юмаар дутаж явлаа. Чиний аялгуунууд үгүйлэгдээд байна гэж шивнэх шахам
хэллээ. Норжмаа ялимгүй санаа алдаад алгуур босч, төгөлдөр хуурынхаа ард суулаа. Тэрбээр:

- Ямар ая тоглох вэ? гэж шийдэмгий асуухад:

- Моцарт, хайрт минь Моцарт гэж учиргүй баярлаж догдолсон дуугаар хэлэв.
Норжмаагийн чихэнд аль эрт сонсогдохоо больж, мартагдах шахсан хайрт минь гэдэг үг
уйлмаар дотно дахиад хэлээч гэж гуймаар эелдэг дуулдлаа. Норжмаа ид цэцэглэж явсан
үеийнх шигээ эгцлэн сууж, хөгжмийн даруул дээр хуруугаа эвлэгхэн тавив.

Түүний нүдэнд тайзан дээрх хилэн улаан хөшиг нээгдэж, амьсгал даран хүлээх танхим
дүүрэн үзэгчдийн царай зурс гээд өнгөрөх шиг. Яагаад ч юм тэр үеэ дурсахад Моцартын
хөгжмүүдээс хамгийн түрүүн “Гашуудлын хөгжим" санаанд нь орж ирлээ. Норжмаа
хөгжмийн даруулыг намуухан дарж зөөлөн эгшиглүүлэхэд өрөөн дотуур тунгалаг дуун үүсч,
улам бүр чөлөөтэй гоёмсогоор урсан, сэтгэлийг амруулах гэрэл гэгээ öацрах мэт огт өөр
ертөнцөд живэн орох нь тэр ээ.

Амсаж ханаагүй янаг хайр, жавхлангийн гэрэл гэгээ цутган ирж, жаргалтай агшнаа
шуналтайяа дурсахад, ухаан санаанд нь дараа дараагаар үерийн ус шиг орж ирэх аялгууг
гүйцэж ядах мэт нарийхан ясан хуруунууд нь хөгжмийн даруул дээр харагдахтай үгүйтэй
жирэлзэнэ. Мөр нь чичирхийлэн, нүдний нь харц тогтож ядан, шаналан гаслах мэт царайны
нь өнгө байн байн хувирч, сүслэн бишрэх мэт толгойгоо хаялна.

Ус шиг цэнхэр мансан хөшигний наана цасан цагаан даашинзтай, намирсан хар үс нь
гоолиг нурууг нь даган асгарч асан эгээ л нисэх гэж буй хун шувуу мэт явсан орь залуу
насандаа эгэн очлоо.

Норжмаагийн хамаг хүч чадал, оюун ухаан хөвчрөн чангарч, урд өмнө нь огт санаанд
ордоггүй байсан алдаа эндэл, гуниг баяр нэгэн зэрэг цээжинд нь үерлэн, хөгжмийн
аялгуугаар дамжуулан анхны хайртаасаа, хорвоо ертөнцөд мэндэлж амжаагүй цорын ганц
үрээсээ өршөөл гуйн уйлж буйгаа ч мэдсэнгүй. Түүний нулимс өөрийн эрхгүй урсаж,
хөгжмийн даруул дээр борооны дусал шиг унахыг ч анзаарсангүй.

Тэр ер бусын тачаангуйгаар энэ орчлонгоос алдсанаа эргүүлж нэхсэн их шуналаар тоглож
байлаа. Аялгуу нисэн нисэн эргэлдэж ертөнц хийгээд өнгөрсөн ирээдүйг бүрэн эзлээд
намуухнаар төгсөхөд Норжмаа асар хүнд ачааг нуруун дээрээсээ авч хаясан мэт енгэнэтэл
шүүрс алдав.

Тэрбээр зочныхоо зүг харцаа тусгахад сандлын түшлэг налан нүдээ анисхийн сууж байв.
Норжмаа алгуур босч очлоо. Гэтэл тэр нь насан туршийнх нь хүсэл биелсэн хүн л ийм
амгалан тайван нойрсдог болов уу гэмээр завьжиндаа ялимгүй инээмсэглэл тодруулан
дэндүү жаргалтайгаар амьсгал хураасан байлаа.

1997.07 12 Улаанбаатар
ХИЛЭНЦЭТ ХОРХОЙ
Жү овогт үхэхээс бусдыг үзжээ. Орсгой шүдээрээ газар мэрэх шахаж цуглуулсан
хөрөнгөнийхөө ачаар өнөөдөр Бээжингийн нэртэй зочид буудалд ясаа амрааж амьд
яваагийнхаа ид хавыг үзэж буй нь энэ, Эргэдэг дугуй ширээн дээр амуу будаа, амтат
жимснээс эхлээд далайн зөөлөн биет, зэрэг жараад төрлийн хоол алаглан зуãуухан эргэнэ.

Долоон жорын амттанаас тамшаалан аажуухан савхдах гадаадын шар арьст өтгөн үст
эрхмүүд үл мэдэгдэх хэлээр зогсоо зайгүй шулганан, хойгуур урдуур өнгөрөх гуя нь гялалзсан
хятад охидыг цатгаëан харцаар халиана. Харин цагаан пял тавган дээр тавьсан олон хар
хорхой Жү овогтын нүдийг бүлтийлгэж, зүрхний нь цохилтыг түргэсгэлээ. Ургамлын тосонд
шарж, халуун ногоогоор амталсан чигчийн чинээ тэдгээр хорхойн найман хол нь сарвайж,
бяцхан ходоод нь цондойн бэлцийж, дээшээ харан дээр дээрээсээ давхаралджээ. Жү овогт
нүдээрээ сэмхэн тоолоход арван хоёр ширхэг байх бөгөөд хүн тус бүрт гурван ширхэг
оногдох аж- Өмнөд нутагт өдрийн од шиг үзэгддэг амтлаг хар хорхойг алс холын Бээжинд
таваг дүүрэн байх юм гэж санасангүй. Хамт суусан гадаадын гурван хун тэр хорхойг идэх
эсэхийг хялам хяламхийн харж, хоолоо шамдан идлээ.

Гагц энэ хорхойн бодлоос болоод хажуудаа тавиур дүүрэн цай, ундаа авчирсан
үйлчлэгчийг ч анзаарсангүй. "Ноён та юу уух бол" хэмээн хоёр дахь удаагаа асуухад гэнэт
цочиж, давхийхдээ "Ай байхуу, байхуу" гэж хашгирах шахам хэлж, эвгүйрхсэндээ хамт
хооллогчид руугаа орсгой шүдээ ичихгүй ил гарган мээсийтэл инээж, тал заслаа.

Түүний нүд өөрийн эрхгүй тавагтай хорхой дээр тусч, залгих мэт харна. Гөлрөн ширтсэн
нүднийх нь хүүхэн хараа томрон таваг дээрх олон хорхой амь орон сарвалзаж, ширээгээр нэг
мөлхөн өөр лүү нь дөхөх шиг үзэгдэхэд мөн л давхийв. Ашгүй гадны хүмүүс хорхойноос
бусдыг савхдан идэж, сарвайсан хорхой руу үл таашаасан харц чулуудахад "ашгүй эд нар
идэхгүй нь. Дөрвөн хүний арван хоёр ширхэг хорхой минийх, нэг хорхой хорь хоногийн
настай. Энэ хэдийг идчихвэл би мянган хорхойн настай болно. Заяаны наян насан дээрээ
мянган хорхойн амь тавин таван жилийг нэмэхэд зуун гучин тав хүрнэ хэмээн бодож амжлаа.

Хүн нь хорхойноосоо олон энэ газар дээр ийм тооцоогоор Жү овогт залуу идэр насандаа
эхнэр аваагүй юм. Хорвоод нэг л удаа олддог энэ насаа эхнэр хүүхэд тэжээж дэмий
өнгөрөөхийг хүссэнгүй. Хааяа нэг аятайхан харагдах нэгэнтэй зугаацаж явсаар тавин
зургаатайдаа хань ижил хэрэгтэйг аргагүй ухааран хорин дөрөвтэй хүүхэнтэй гэрлэж, тэр нь
нэг хүү төрүүлжээ. Гэвч ганцаас илүү хүүхэд төрүүлэх эрхгүй энэ оронд дөнгөж бүрэлдсэн
үрээ хөндүүлэх гэж яваад өөрийнхөө амийг хамт хөндүүлчихсэн юм. Түүнд Жү овогт
төдийлөн харамссангүй Хэн өрссөн нь тэнгэрийн хишгээр амьд гардаг жамтай. Эхнэрийнх
нь насны тоо ердөө л хорин хэдхэн байж.

Эцгээ үхүүлсэн тэр шөнө үүнийг гүн бат ойлгож авсан билээ. Нэгэнт энэ хорвоод
төрснөөс хойш утсан чинээ улаан амиа нэг хормоор ч атугай уртасгах гэж нүдээ ухаж өгөхөөс
бусдыг хийдэг билээ. Жү овогт голио мэт янз бүрийн хорхойг бишгүй нэг усан үзэм шиг сорж
орхидог ч энэхүү хилэнцэт хорхойд дэндүү дуртай,

Арваадхан настай Жү овогтын эцэг тавь гаруйхан насандаа энэ хорхойг олж идэх гэж
яваад хатгуулж, арьсанд нь шалсан царцааны шээс шиг өчүүхэн хорт шүүсэнд амиа алдсан
билээ Эцэг нь амь тавихынхаа өмнө өмх мөөгөнд үжирсэн шаâар оромжиндоо арай ядан
мөлхөн ирж "Хилэнцэт хорхойг олж идвэл түүний амьд явах хоногийн тоогоор нас чинь
нэмэгдэнэ. Хорхой хүнийг сорвол шүүс нь цусаар дамжин түргэн амь алдана. Харин хорхойн
нас уртсана. Би чадсангүй. Тэр хорхой чиний цусыг сорохоор өнөө шөнө миний үнэрээр
заавал ирнэ. Чи огт унтаж болохгүй. Түрүүлж харж, нарийн хутгаар толгойг нь тун хурдан
тасдаад идэх хэрэгтэй. Эс тэгвэл над шиг цаг ч хүрэхгүй тэнгэрт халина. Мэргэн Күнз бага
багаар ихийг хий, чимх чимхээр цадтал ид. Ямх ямхаар олныг сур гэж айлдсан юм." гээд үгээ
гүйцээж чадалгүй амаа дэмий ангалзсаар аймшигтай таталдан үхэж билээ. Түүнээс хойш юу
эсийг үзсэн гэх вэ. Шүлсээ залгиж гараа тоссон өнчин үлдэхэд нь хэн ч түүнд аяганы
шавхруу, амны гулгидас хялайлгасангүй. Санах сэтгэл, сарвайх гар нь чилж, баян айлд илжиг
шиг зарагдаж, нуруугаа зулгарч, тавхайгаа цоортол хүн тэрэгт зүтгэж явахдаа хэнд ч энэ
тухай ам алдаагүйтэйгээ адил хэзээ ч мартаагүй юм.

Эцгийнхээ өөд болохыг харсан Жүд үхэл гэдэг аймшигтай санагдаж, болдогсон бол хэзээ ч
үхэхгүйсэн гэж бодсон юм. Тэр ёрын шөнө хилэнцэт хорхойг хүëээн түгшиж, сандал
давхарлан өнчин шувуу шиг хөëөө атиран сууж, харанхуй руу аймшигт хорхойг өөрийг нь
зорин ирэхийг нүдээ тэвхдүүлсэн мэт цавчилгүй ширтэж, нойр нь салхинд хөөгдсөн мэт
хулжиж, сүнсээ зайлтал айсан билээ.

Үүр шөнөөр хамаг бие нь жихүүцэн чичирч, өөрийн эрхгүй зовхи нь анилдан
зүүрмэглэхдээ үе , үе цочин давхийж, хашгирч сэрсэн сэн. Гэтэл үүр хаяарахын өмнөхөн
тэнгэрийн хаяанд цагаан гэгээ татах агшнаа сандал өөд урт хар хорхой шалмаглан авирахыг
харж гар нь чичирлээ. Холоос гэнэт үсэрдэг энэ хорхойн зүү шиг хурц нарийн хошуу арьсанд
нь хүрээ л бол гүйцээ. Хорхойг өчүүхэн ч цочоохгүйгээр зураас мэт хүзүүг нь тал хяргах
учиртай. Тэр сандал дээрээс сэмхэн буух гэж хэт болгоомжилсноос гэнэт өрөөсөн хөлөөрөө
сандлаа цохиод унагачихлаа. Хорхой цочсондоо төө хэртэй хол үсрэхэд Жү овогт бултаж
амжлаа. Хорхой аминдаа аюул учирсныг Жү - гээс дутахгүй мэдэх учир амь өрссөн энэ
тулалдаанд мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь үсэрсээр авай. Жү шөнө юм харж чадахгүй, гэтэл
хорхойн үнэрч хамар шар шувуу харах мэт аж.

Сүүлдээ Жү нүдээ тас анин жижиг хутгаараа цавчсаар байлаа. Гэтэл сар сархийн үсрэх
дуу нь үгүй болоход ямар аз таарсныг бүү мэд хорхойн хүзүүг яг онилон огтолсон байлаа
Хамаг биеийнх нь хүйтэн хөлс асгарч, нуруу нь нойт оргисныг мэдлээ. Тэр дааж давшгүй их
тулаанд арай ядан амьд гарсан мэт салхийн суухад хамаг биеийнх нь тамир тэнхээ барагдсан
байж билээ.

Толгойгоо тасдуулсан хилэнцэт хорхой хөлөө сарвайлган дээшээ харжээ. Үүний ходоодонд
эцгийнх нь цус бий. Гэвч мөнх насыг олоход түүний дотор юу байх нь хамаагүй. Гэсэн ч гар
нь ялимгүй чичирч, хорхойг авч хэсэг харснаа гэнэт шулуудан амандаа хийж, нүдээ анин тэр
чигт нь залгисан сан. Аманд нь тэр гэхийн аргагүй хачин сайхан амтагдах нь тэр. Түүнээс
хоéш далан жил амтархан зажилж иддэг болсон билээ. Харин нэг удаа үхэл инээн өөдөөс нь
ирж явснаа улаан нүүр лүү нь нулимчихаад буцчихсан.

Дайны үе. Хүн тэрэгт нуруугаа зулгалж явсан тэр цагт улаан гол тасрахгүй тулд цэргийн
дарга нарыг өдөржин зөөж явлаа. Гэтэл яг дэргэд нь бөмбөг дэлбэрч, нурууг нь хорстол нь
ороолгож асан хямсгар зантай, уур ихтэй дарга хажуу нь хялайн унах нь тэр ээ. Эндээс амь
мэнд гарсныгаа ч хорхойн ач л гэж боддог билээ.

Тавган дахь хилэнцэт хорхойнуудыг бүгдийг нь ганцаар идсэн учир ямар нэг хүчиллэг
исгэлэн зүйлээр хэхрүүлж, өөрийн эрхгүй бусдадаа талархан маасайтал инээв. Маргааш
өглөө энэ хоол ирэх болов уу, эд нартай нэг ширээнд таарах хувь ноогдох болов уу, үгүй болов
уу, өдөр бүр ингэж таараад байвал галав юүлсэн ч би амьд үлдэнэ хэмээн боджээ.

Нэн ховор энэ хорхойг буудлынхан олноор нь олж авсан нь сонин санагдана. Арай энэ
буудал хилэнцэт хорхой үржүүлдэг юм биш байгаа гэх жихүүцсэн бодол орж ирлээ. Түүнийг
үүр савнаас нь алдах юм бол юу болох билээ, Жү - гийн өрөөнд ч ороод ирэх юм билүү хэн
мэдлээ. Тэрээр өдөр ажил хөөцөлдөж явсан болохоор хорхойн тухай бодлоос ангижирсан ч
оройн хоолноос хойш "Хорхой буудалд байвал яана. Хорхойнд хүрэхгүй газар, багтахгүй нүх
гэж байхгүй. Зүүний сүвэгчээр ч багтана" гэж бодохуй хамаг биеэр нь айдас арзганан гүйж.
арьс жирвэгнэн үл үзэгдэх түгшүүрт зүрхээ эзэмдүүлэн орондоо оржээ

Түүний цусаар мянган хилэнцэт хорхойн шүүс давс мэт уусан урсаж байгаа. Тэрбээр
гэрлээ унтраан хэсэг хэвттэл таваг дээрх хорхойнууд харагдаад болдоггүй. Нүдээ аньсан ч эс
аньсан ч үзэгдээд болсонгүй. Тэгэх тэгэхдээ амилан сарвалзсан, тал талаас нь тоо томшгүй
олон хорхой өөрийнх нь амтлаг халуун цусанд шунан өрсөлдөж, яаран ирж буй хэмээн хар
дарж үгүй, үгүй, би үхэхгүй. Би та нарт нэг ч хормын нас, ганц ч дусал цус өгөхгүй

Булай муухай зүүдэлснээс цээж нь дэлбэрэх шахтлаа айж сэрсэн түүний нүд бага насыг
нь эс тооцвол, энэ насандаа анх удаа нулимсанд норсонд байлаа.

1997.08.10
ДАМДИНСҮРЭНГИЙН УРИАНХАЙ
Д.Урианхай 1940 оны 7- р дугаар сарын 29-нд Булган аймгийн Уньт суманд төрсөн. 1964
онд ОХУ - д Плехановын нэрэмжит утга зохиолын дээд сургууль, 19/8 онд Горькийн
нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх дээд курс төгссөн. "Хүн танаа", "Таны
шинэ танил", ''Өвлийн шувуу", "Цагийн хөл", "Аав эзгүй намар", "Учерахуй хагацахуй" зэрэг
олон ном хэвлүүлжээ. МЗЭ-ийн гишүүн, МЗЭ-ийн шагналт.
ӨВӨЛЖӨӨНИЙ ШӨНӨ
Цас малгайлна.

Өвч дэлхийн өвс шарилж бүрийн тоогоор ширхэг тоолон бутрах гэсэн мэт зай завсаргүй
нүүр нүдгүй будрана.

Намрын навчис хүчит салхинд сайран øаагих шиг цасан ширхэг том томоор малгайлан
хээр талыг булна. Цасан ширхэгээс хэрэв ганцыг хэлэн дээрээ тосч аваад амандаа үмхэх юм
бол аманд хайлахаасаа түрүүн хахаах байх гэж санагдахаар хүүс хүүсээр газардана. Хас нэг
салхин хөдлөхөд цасан хөшиг нэлдээ ташин намжиж, дуу ихтэй ширүүн мөндөр ташуурдах
мэт цайран ханарах агаад, гагцхүү авиа чимээн үгүй аг дарсан нам гүм нь их усны хөв дор
орсон мэт санагдуулах ажгуу.

Хөдөө хээр чимээ дарна.

Ойн хаяанд өвөлжөө өтөг бараагнан, өвөлжөөний зүг ганц морьтой хүн цас бургуулан
шогшино. Голын шугуй зүүд нойрноо дарагдсан мэт чимээ аниргүй амгалан, хаа нэг бургасны
мөчрөөс цас гулсан, голын хөндийн эзгүй буйдад хэрээ, шувууд нисэлдэнэ. Ерөөлт цасанд
мэдэгдэхтэй үгүйтэй бүтэлзэх замаа орхиж өвөлжөө өөд тэргээ заллаа. Нар шингэв бололтой
шивэр ойтой ноёлог хангайн бараа сүртэй гэгч барагнан хүглийж, жавар нэмж эхэллээ.
Өвөлжөөнөөс өтөг бууцны ороо содон үнэр ханхийж, мал цас хяхнуулан холхиж, малчид үхэр
тугалдаа өвс тэжээл тараах ажгуу. Жижиг бор гэрт гал өрдсөн шинжтэй яндангаар очис
улалзан гэрийн үүд татмагц тогоонд даргилан авай аагтай цайны уур хамар цоргин ханхийж,
сармай дээлтэй настай авгай цай самарч сууна. Гэрийн хатавчинд мөнгөн хошуутай шийр
алаг нялх тугал ханын нүдэнд хавчуулсан нарийн өвс зулгаан тор тор идэж зогсов. Гийчид
мэнд мэдэхэд авгай цай самрангаа хариу мэнд мэдэж,

- Хүүхдүүд дээшээ сууцгаа! гэж уриалгахан өгүүлээд шанагаа барьсаар ор руу очиж
хунирсан бүтээлгийг заслаа.

Үүд онгосхийж даарч улайсан хацартай, толгой нүцгэн тоодгор жаал хүү бор шувуу шиг ,
дэрхийн орж ирээд гийчдийг сониучирхан нүдээ гялтгануулж үүднээ шуухитнан зогсоход,
Ерөөлт:

- За энэ чинь хормойгоо урчихсан, гутлынхаа хошууг цоолчихсон... бас майжийлгаад


гишгэчихсэн, яггүй сахилгагүй эр үү, үгүй юу? А-аа? гэхэд, жаал духан доогуураа хулмагнан
харж өнөө гутлынхаа цоорхой хошуун дээр нэг хөлөөрөө гишгээд золтой л уначихалгүй
дэнжигнэн тогтов. Цоорхой гутлаа нуучихаж буй нь тэр аж. Ерөөлт:

- Юу хийдэг вэ? нөхөр. Мал хашилцахгүй яагаад ороод ирэв гэж тохуурхахад жаал:

- Юу ч хийдэггүй! гээд ихэд эмээнгүй нусаа шорхийтэл татав.

- Мал малладаггүй юу? гэхэд,


- Малладаг гээд, хөл нь чилэв бололтой хөлөө сольбиж өнөө цоорхой гуталтай хөлөө
нөгөө хөлийнхөө араар хийв.

Авгай цайгаа уудалж данхаа нэг сиймгэр даавууны навтархайгаар зүлгэж гийчдийн өмнө
тавиад аяга угаахаар түгцчив.

Ерөөлт авгайг цай аягалах зуур халааснаа чихэр гарган:

- Нусгүй хүүхдэд өгнө! гээд чихрээ гозогнуулбал жаал хүү нусаа дахин татаад ханцуйны
үзүүрээр хамраа арчив. Гийчин бүсгүй Гэрэл:

- Чи битгий хүүхдийн үйл үзээд бай! гээд нөхрийн гараас чихрийг булааж, бас халаасыг
нь ухан хэдийг нэмээд хүүд өглөө.

Үүд онгойж сахал нь мөстөн, усавхи бор нүдэнд нь нулимс цийлэгнэсэн нэг өвгөн орж
ирээд лааны гэрэлд гийчдийг тань ядан,

- За, сайн байцгаана уу? Таних улс байна уу энэ чинь.. танихгүй улс байна уу? гээд
пайлгар муу эсгий гутлынхаа улыг үүдэнд үрэв.

Ерөөлт:

- Үгүй байх аа! Би нутгаас яваад удсан. Харин аавыг маань таньж магадгүй! гээд удам
судар, нутаг ус, гал голомтоо хуучилбал өвгөн дуун алдаад;

- И-ш танихаар барах уу даа! Чи чинь гөрөөчин Дамдингейн хүү байх нь!... гэж Ерөөлтийн
зүг зүтгэж үнсэхээр сарвайв. Авгай ч хөлстэй нүүрээ хурдан шудраад Ерөөлт, Гэрэлт хоёрын
духанд хиртэй нойтон хамраа наан үнэрлээд,

Хөөрхий минь дээ.. хөөрхий минь дээ! гэж уйлах дуулахын завсар ингэ мэт гунганав.
Өвгөн тамхиа нэрж аньсага улайсан нүдээ анисхийгээд,

- Эцэг бид хоёр чинь хар нялхаасаа ханилсан улс аа. Нэгэнтээ, цас нэвсийсэн нэг өвөл
авд цуг мордож аав чинь Харганын нуруунд шархтсан бодон хөөж ганцаар салаад гуяа
хадруулж, тэгээд... өөрийнхөө бурууг мэдэхгүй, бодонд гаргах уураа гарган уурлаж, айлгаж,
сүйд болж байсансан. Ум ма ни бад ми хум!... Нөхрийн мөс сайтай, сүр ихтэй хүнсэн
хөөрхий... гээд санаа алдав Авгай санаандгүй

- Та өөрөө яаж зовоож байсан бол доо, хөөрхий! Цаад хүн нь газар шиг хүн болохоороо
тоодоггүй байсан байх даа, бодоход!... гэв.

Өвгөн:

- Юу зовоох юм?! гээд дуу нь сүрхий өндөрсөхөд, авгай:

- Агсам тавиад л зовоогоод явсан байлгүй,..! гэлээ. Өвгөн:


- Хаанаас энэ чинь гээд муухай харснаа дуугүй болчихлоо.

Бүрэнхий тасарч Ерөөлт өвгөн хоёр адуу хашихаар гадаа гарвал хашаанаас өвс сүрэл, үхэр
малын танил дотно үхэр ханхилж өвөлжөөнд үхэр хевэх, жалга өөд нохой хуцах ... саравч дээр
сүрэл салхинд сэр сүр хийх сонстоод цас зогссон бүрэнхий тэнгэрт ганц нэгхэн од үүлсийн
завсраар анивчин гялвалзах үзэгдэнэ Хашааны гадуур адуу морьд үүрсэж, хааяа гуя хаа руугаа
пид хийтэл тангаралдаж. ганц нэг ороо хулжаа адуу хашаанд орохгүй зугатах агаад цээлхэн
баргил хоолойтой нэг залуу эр унасан морийг ташуурын сураар шав хийлгэн шавхарч, ороо
бусгааг уургын хуйваар тас ороолгон хашааны зүг эргүүлэн элдэнэ. Өвгөн:

- Адуу мал харах сайхан байна уу? Аав чинь хурдан морь, анч нохойд хорхойтсон,
зайлуул... гээд түгдэрснээ, - хүний сайныг тэнгэр эрт таалдаг юм шүү дээ, хүү минь ... гээд
үгээ залгиж буруу харангаа хашааны үүдэнд хэвтсэн бөөрөнхий чулууг аван холоо гэгч
чулуудав. Өвгөн:

- Чи ан ав хийдэг үү? гэв. Ерөөлт:

- Үгүй дээ гэхэд, Өвгөн:

- Загас жараахай гөрөөлөх гээд хот хүрээний та нарт чинь нэг айхтар хорхойтдог ан бий
биз дээ? гээд хүг хүг ханиаснаа

- Хот хүрээний улс гэснээс ноднин зун манай айлын том хүү гэрээрээ хүүхэд
шуухадтайгаа ирж хэд хоноод буцсан. Тэгтэл тэдний бага охин нь нэг өдөр хашаанд гүйж яваа
ишиг хараад "Өвөө маань яасан олон мууртай юм бэ?" гэж гайхаж байдаг шүү гэж хөхрөв.

Адуугаа хашаад үүдний øургаагийг гулдалж олсоор боов. Уулс анир чимээгүй: арын
модод салхинд шуугина Адуу хүзүү хондлойгоо маажилцах, тургих, хаа нэг бие биеэ өшеглөх,
бие биедээ үүрсэх хийгээд цас дарсан хад асганд салхи хүүгэх дуулдана. Өвгөн:

- За хүүхээ орох уу даа! гээд гэр өөдөө алхлаа. Ерөөлт өвгөний араас дуугай толгой өлийн
гэлдрэв.

Өвөлжөөний үүдээр гарахуй өвөлжөөнд үхэр хивэх, яраглах, хэвтэр олоогүй бяруу, шүдлэн
эврээ сэжлэх, дороо омогнон холхих дуулдана. Гэрт орвол авгай бүхэл мах чанахаар өөх нь
дарайсан үхрийн хавирга түлээний хараар хуга хуга ташиж. хоёр гурван сээр, нуруу, бараг
дээлийн ханцуй шиг бүдүүн чихсэн хошного сэлтийг оруулан тогоо дүүрэн мах багсайтал
хийж, Гэрэл гурил зуурахаар эрэгнэгний дээдтэй сөхрөн суужээ.

Ерөөлт гараа ээхээр зуухны дэргэд явган суувал, хатавчинд уяатай тугал сүүлээ
моодгонуулан Ерөөлтийн хувцас хунарын үнэрийг сонирхох мэт хошуугаа шөмбийлгөн хамраа
сартагануулж гарав.

Өвгөн авдраа уудалж хуучин цагийн том цагаан бөгст гаргаад,


- Алив хөгшөөн, цаанаасаа тунхуу аваад аль! гэж зангав.

Шар тос хөвүүлсэн сархад балгаж. хууч хөөрч хот орны сонин хачныг шалгаасаар өвгөний
нүд жаахан сүүмийлээ. Авгай том гуулин цараар дүүрэн тарган мах ууры нь савсуулан
гаргаад шалны өрөн дээр тавьж, уулын зэрлэг сонгино хөшиглөн, тос бурзайн халиурсан
гурилтай хоол цагаан саванд сар пар хийтэл юүлээд халбага шургуулав.

*****************

Гадаа аг чиг, нохой л хаа нэг хөв-хөв хуцна. Өрх татаатай, зуухнаа дүүрэн улаан цогтой
гэрт халуу дүүгэн өвгөн хаа нэг галын цог шилгээн тамхи асаана. Ерөөлт:

- Уг нь малын дэргэд ингээд бууж байдаг бол жаргалтай л амьдрах юм даа! гэхэд Өвгөн;

- Ай даа, юу хэлэх вэ? гэв. Ерөөлт:

- Хавар хонь хариулаад явж байхад ч сайхан байдаг байх даа! Зэрэглээ татаад л, агь
ханхлаад л болжмор жиргээд л... Тийм ээ гээд сархадаас шимснээ:

- Гэхдээ хүн ч сонин амьтан даа! Юмнаас амархан уйддаг, аль байхгүйг үгүйлдэг гээд
хөлчүүрõэн бодлогошроход Өвгөн:

- Хээ -цэс! гэж дургүйцэнгүй аман дотроо дуугараад,

- Юуны чинь уйдах! Чи юун дэмий юм яриад байна? гэлээ. Ерөөлт:

- Ухаан нь та хотод сууж чадахгүй шүү дээ, ахаа! Хэд хоноод хөдөөгөө санана, мөн үү?
Юү ч гэж хэлж мэдэхгүй нэг юм танд дутаад... үгүйлэгдээд, үйлий тань барна. Мөн үү? гээд
өвгөний аяганд тунхуутайгаас шор шор хийлгэж:

- Хүн гэдэг чинь үнэндээ юм юм л хүсэх юм. Гэтэл тэдгээр юмс нь нэг дор цөмөөрөө
бүрдэх, бүтэх нь ховор, тэгэхээр л энэ ч юм нь дутуу, тэр ч юм нь үгүй санагдаад, хүн тамаа
цайж юм юм руу тэмүүлээд байдаг юм уу гэж бодогдох юм! гэвэл өвгөн гараа дуугай зангаж,
лааны дөл ширтэн бодлогоширов. Тэгээд:

- Үнэн л юм шиг санагдана! Ухаан нь намайг морь унахгүй, тарваганы нүх сахихгүй аж
төр гэвэл яана? Хөгөө чирлээ шүү дээ! гээд гар нь салгалан эсгий гутлынхаа хоншоорыг олж
ядан тамхиныхаа үнсийг тогшив. Өвгөн хоёр нэг удаа цээжээ пэржигнүүлэн ханиалгаад,

- Манай үүгээр дайрах хотын хүмүүс ярих нь хотод сүү сааль, тос ховор, олддоггүй гэх
юм. Үнэн үү. Хүүхээ? Мал ахуйтай орон гэх, гол хүрээ нь гэх, тэгээд хар цайгаар голоо
харлуулаад суух ч базаахгүй л хэрэг дээ! А-ан? гэв. Ерөөлт:

- Базаахгүй нь базаахгүй л хэрэг! гэж ам дагуулаад, тунхуунд үлдсэнийг өөрт болон


өвгөнд хуваан юүлж, тунхууг дахин суллав. Ерөөлт:

- Малынхаа дэргэд байгаа болохоор та нар боë арай өөр биз дээ? гэхэд, Өвгөн:
- За даа, ямар дээ.. гээд оочоо имэрч, тооно өөд өлийснөө.

- Болих гээд л байна! гэлээ.

- Адаглаад л бидэн шиг юм бүгд дээр хүний гар харахгүй нь учиртай юм даа гэсэнд
Өвгөн:

- Тэр нь ч тийм!... гээд дуугай болсноо, Хм гэж хоолой засаад, тагштайгаа балгав, Өвгөн
сэмхэн босон жаахан гуйвасхийн юманд мярайх мэт зөөлөн гишгэлэн явсаар авдарын
ширгүүнээс өнөө цагаан бөгстөө сугалан тунхуугаа дүүргээд зуухны халуун таган дээр
аяархан тавив.

Авгай хэдийн таг чиг унтаад цээж нь намуухан түхэс түхэс амьсгалан хөдөлж
өдрийнхөө эх захгүй түгчээнд эцэж ядарсан шинжтэй үл ялиг хурхирч хэвтэнэ. Гэрэл аньсага
дутуухан аниад юм ярьж зүүдлэх мэт уруулаа үл мэдэг хөдөлгөх агаад духаа бүтээн унжсан үс
нь лааны гэрэлд сүүдэртэнэ. Тугал гэрийн хаяа руу бөгсөө шахан хүзүүгээ хөөрхөн нь
аргагүй сунган хаагаа дэрлээд "намайг үхэр биш гэх үү?" гэсэн шиг чихээ нэг хээвнэг
дэлдэгнүүлэн унтана.

Ерөөлт өвгөний аягалсныг балгаад,

- Идэх, уух ч яахав ээ, гол юм биш .. Өнөө чинь хүнд өдий төдий юм хэрэгтэй болчихож!
Ухаан нь таны залууд юу хэрэгтэй байв? Ном, сонин зурагт... орны хөшиг, гутлын тос, за юу ч
байдаг юм... үнэртэй ус: цагаан даавуу... ер одоо бидний хэрэглэхгүйгээр аж төрж чадахгүй
юмсыг мэддэг байсан уу? Тэгэхээр урьд гэдсэнд ордог байсан юмны маань хагасыг толгойд ч
гэх юмуу сэтгэл санаанд ч гэх юмуу оруулах хэрэгтэй болж шүү дээ! Хэрэгцээ гэдэг юм
амьдралыг дэлгэр болгодог эд юм гэж, юунаас ч боëоод ийм юм ярих хэрэгтэй болсон юм,
юунд ч хэрэгтэй гэж ярьж байгаа юм бүү мэд, өвгөний нүднээс дээрдэх юмгүй улхайж
улцайсан нүдээ жоотойлгон, шүлсээ татан, уруулаа долоон өгүүлэв, Өвгөн:

- За тийм тал ч бий нь бий байх аа! Тэгэхдээ тэр хэрэгцээ чинь хүнийг бүүр муу занд
сургаж байна! Хүн улам л ахиад, улам л шунаад байхаас биш, "болъё':, "ханалаа" гэж хэлэх
хүн байхгүй! Улам л... улам л гээд тунхуутайгаас тагш руугаа шоржигнуулав.

*********************

Өвгөн маш хөлчиж тамхиа асаах нь ч, асаасан тамхиа унтраах нь ч олширч тунхуутай руу
гар сарвайх нь улам бур ойр ойрхон болжээ. Өвгөн:

- Багцаа бодоход шөнө дунд л өнгөрч байх шиг байна. Чи нэг ая барих уу, аа? гээд
бүгшүүлэв. Ерөөлт:

- Ээ зохь доо!... миний дуулахаас хэрээний бархирах хаа дээр юм! гэсэнд, Өвгөн:

- Эцэг чинь мөн ч сайхан дуулдагсан даа найранд очоод хултай айрагны хөөс хариулаад
үлээхэд л хоолойд дуу загатнаад ирдэг гээд л ярьдагсан... гээд дуугай болж толгойгоо доош
нугаласхийлгэж ... даарсан элээ шиг бөгвийснөө, гунигтайхнаар,

- Ай хөөрхий юу ч гэхэв дээ, юм хувирна гэдэг л хорвоод ганц үнэн юм даа... гээд санаа
алдëаа. Өвгөн тунхууг тагш руугаа нэлээн шамдангуй тонгойлгож оочоо нэг шувтарснаа
гуйван босч хоймор өөдөө очоод, ойр мөддөө... ойр мөддөө байтугай хэдэн жилдээ гартаа
бариагүй утаа тортог идсэн морин хуураа аваад суудалдаа эгэн завилж хуураа намуухнаар хэд
янцгаалган хөглөөд, залуугаас өдий насан турш завсарлаагүй "Хүрэнгийн жороо"-гоо
сурмагханаар хуурдан татаж өвгөн хүний сийнгэ ер цуцмаг хоолойгоор аялсхийгээд үзэв.

"Хүрэнгийн жороо морь нь

Хүрэн хүртэлээ...." гэж сулбуухан, бөжрөнгө хоолойгоор хуурынхаа ая зэхээг даган


шуранхайлснаа амьсгаа нь хүрэхгүй тасалдан, өөд газар яаруу, зүтгүү алхсан мэт амьсгаадаад
гүйцээж эс чадлаа.

Өвгөн нүдээ арчаад,

- И -ш чааваас, амьдаараа үхэж дуусчээ!... гэж гутран дуугараад, хуурынхаа хөвчийг


хацарлуулж, толгойг нь түшин гунигтайхнаар дуугай тонгойсноо,

- Алив чи дуул! гэж шахаж гарав. Ерөөлт:

- Би чаддаггүй шүү дээ, ахаа. Дуу мэддэг ч үгүй, дуулдаг ч үгүй! гэхэд Өвгөн гэнэтхэн
жигтэйхэн уурлан:

- Чи яагаад чаддаггүй, яагаад мэддэггүй юм. Заавал дуул! гэж уухилаад явчих нь тэр.
Ерөөлт:

- Үгүй ээ, ахаа би үнэхээр. гээд "дуулж чаддаггүй, дуу мэддэггүй" гэх санаатай ам
ангайтал, өвгөн эгшинээ өвгөн биш болж, ээ-н, уу-ний зуурдгүй, суугаа чигээр морин хуураа
дээр гэгч далайн,

- Хүн наана чинь чамайг дуул гэж байна! Чамайг ... чамайг өөр дуу дуул гээгүй монгол
дуугаа дуул гэж байна. Дуулав уу А-аан? гэж дүрэм дүрсгүй уухирдаж, агсамнан загнав.
Ерөөлт учиргүй хөхрөн,

- Би яаж чадах вэ дээ ах минь! Ямар заалгасан биш гэж найрсангүй хэлэхэд, өвгөн:

- Хүн чинь юмыг заалгаж сурдаг юм уу ямар? А-аан? Өөрөө сурдаг юм хар хуухайнууд
минь гэж зандчин, хуураа толгой дээгүүрээ хий эргүүлэв.

Авгай сэрээд, тэр даруйдаа юу болж байгааг эс ухан нойрноос салж ядсан, гайхсан
царайтай,

- Юу вэ, Юу болоод байна? гээд эвшээлгэлээ.

Өвгөн хөгшнийхөө дуунаар омог улам огшиж, идэр залуу эр мэт гавшгайхнаар Ерөөлтийн
ууж асан аяга руу тунхуутайгаас хол хол хийлгээд,

- Май, энүүнийг..,. Балгачих гээд хөгшиндөө барьж, - балгачих хөгшин!,.. Тэгээд дуул! гэж
шавдуулав. Авгай илтэд төвөгшөөн,

- За, яршиг цаашаа. Хэзээ болж гэм би дуулж явсан юм гээд орон дээрээ зайëñхийн
аягатайг гарын үзүүрээр биеэс зайлуулсхийн түлхэхэд, Өвгөн:

- Уу!... уу гэж байна, наана чинь! .. гээд, хөгшиндөө аягатайг хүчээр уулгахаар босох гэтэл
хөл нь гуйваад өөрөө ч золтой л унан алдаж архиа гараас алдаж орхив. Гэрэл Ерөөлтөд:

- Хөгшнийг унтуул, унтуул! Хувцасы нь тайчаад хэвтүүл! гэсэнд өвгөн дургүйцэн,

- Юуны чинь унтах! Найрлана! Бид эцэгтэй чинь найрлаж явсан улс! Бурхандаа залбираад
... морио унаад ... нохой шуугиулаад! ... Одоо би ... найрлана! гээд хэд хэд зогисуулснаа,
хүчтэй хархиран ханиав.

Авгай ч инээд алдаж,

- Ээ, буруу хойшоо доо! Юугаараа найрладаг хүн бол? Хаа байна тэр найрлуулдаг идээ
цагаа чинь? гэж дооглоод,

- Хажуулаа та одоо! Наад хүүхдүүдээ ч амраа! Хол газар хот хүрээнээс яваа улс эцээхэн
амарч унтаад яваг гэхэд, өвгөн:

- Тиймээ, тэгж би унтуулна байх! Хот хүрээний улс гэхээр тэгж долдогононо байх гэж
тонгочсоноо Ерөөлтийг угз татаж,

- Чи тийм сүрхий хүн юм бол дуулаад орхи, эцэг шигээ! гэв.

Ерөөлт залхсан царайтай ч алиалангуй,

- Хотын улс чинь харин дуу мэддэггүй улс байхгүй юу дээ, ах минь! Хотод чинь дуулж
болохгүй, загнуулна. Гудамжинд дуулж болохгүй, шоолуулна. Гэртээ ч дуулж болохгүй, зав
байхгүй... гээд инээтэл, өвгөн босон харайж,

- Тэгвэл би тэр муу хотыг чинь тараагаад өгье, Хот, хот л гэнэ, үхсэн хойноо. Хамаг мал
туугаад явчихна. Хамаг сүү сороод явчихна! Яасан ханаж цаддаггүй бирд вэ? Тэр мууг чинь
би талаар нэг тараагаад хаячихъя! Эсвэл сайхан галдаад өгье! гээд чүдэнз шүүрснээ.

- Алив тэр эмээл хазаар аваад аль! Мордох минь! ... гээд дээлийнхээ ханцуйг шав - шув
шургуулж бүсээ хайв. Гэрт бөөн инээдэм боллоо. Инээлдэх тусам өвгөн улам уурлаж, агсам
нь улам дэвэрч,

- Морь аваад ир!... Морь эмээллээд аль! гэж хашгичин дэвсэлж, авгай Гэрэл хоёрыг ч
сандраан босгов. Ерөөлт өвгөнийг тэвэрч аваад хэвтүүлэхээр ор руу нь өргөн аваачаад
дарсанд, өвгөн эсэргүүцэн тийчилж, хаанаас тэнхээ гарахыг бүү мэд, Ерөөлтөд дийлдэж
өгөхгүйд авгай, Гэрэл гурвуулаа хамжиж хааж байж арай гэж хувцсы нь тайлж, гурвуул
гурвуулаа ноцолдож байж гар хөлий нь бүсээр хүлээд хэвтүүлэв. Өвгөн хүлээтэй тул хий
дэмий л дороо ондогонон овгонож,

- Та нарыг би мөчийг чинь ташна. Тэр муу хоттой чинь цуг нидрээд өгнө. Харж байгаарай,
таануус. Бүгдийг чинь товрог болгоод өгнө!... гэж хашгичин мөчир дор дарагдсан үстэй
хорхой шиг өндөс, цогнос хийж хөдөлж байснаа төдөлгүй нам болоод өгөв.

Авгай гийчдээс жаахан зовж, үрчгэр хөх царай нь жаахан улайсхийж,

- Хөгшин маань ахиухан юм хүртчихээрээ ингэдэг юм аа, хүүхэд минь! ... Бүүр хэзээний
юм! Би унтаж байгаад идээгээ хэтрүүлчихсэний нь мэдсэнгүй л дээ гээд тунхууны
ёроолдохыг сэгсэрч үзэв.

Гурвуул хэсэг хуучилж, инээж хөхөрч суугаад унтацгаахаар хэвтэцгээхэд авгай лаагаа
бөхөөж цээжээ шуухитнуулан хоёр нэг ханиагаад чимээ тасарлаа... Нар дээр хөөрчээ.

Тэрэг хөдлөхөөр болоход өвгөн тамхи нь унтарсан гаансаа хий сороод амнаас авч,

- Заа хүүхээ нутаг голоороо явбал давхиад л ирж байгаарай. Эмгэн бид хоёроо аав ээжээ
гэж санаад л давхиад ирж байгаарай!... гээд, Ерөөлтийг үнсэхээр өлийж хацрыг нь илэн
үнэрлээд,

- Эцэг бид хо¸р чинь сайхан ханилж явсан ... найрлаж, наргиж явсан хоёр шүү гээд гал нь
буурсан нүдээр хулгасхийж харж уруулаа өмөгнүүлэв.

Цас дарсан цав цагаан талд нам гүм, ой хөвч, голын шугуй уйтай ч юм шиг, ãунеãтай ч юм
шиг анир дарж, тэртээ жалганд бараантах өвөлжөөнөөс мал сүрэг билчин холдох нь
тэрэгний цонхоор үзэгдэж, монгол элэгтэнд мөнхөд дотно аргалын утаа, өтөг бууцны үнэр
ханхлах шиг санагдах ажээ.
СҮРЭНЖАВЫН ХИШИГСҮРЭН
С.Хишигсүрэн нь Улаанбаатар хотод төрсөн. Хоссе Мартын нэрэмжит 52 дугаар дунд
сургууль, 1982 онд МУИС, 1964 онд БҮх ард түмний их сургууль, 1987 онд Москва хотын
Комсомолын дээд сургууль, 1994 онд Токиогийн соёлын ажилтны сургууль, 1996 онд
Удирдлагын академи төгссөн. Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцийн орлогч эрхëэгч,
"Өнөөдөр", "Үнэн", “Соёл эрдэнэ", сонины сурвалжлагч байв. "Эмзэг сэтгэлейн уянга"
шүлгийн түүвэр, "Өдөр шиг шөнө" өгүүллэг. туужийн ном хэвлүүлсэн.
ХҮЗҮҮ
Зурагтаар хамгийн сүүлийн үед нэр хүнд нь сүрхий өсч, алдаршиж байгаа нэгэн эмэгтэй
улс төрч ярьж байлаа. Цогтой бадрангуй харц нь үгний өргөлт бүр дээр бөмбөрийн цохилт
шиг таарч, гарын хөдөлгөөн, энгэрийн гоёмсог зүүлт, чамин бөгжтэй нь өнгө дүйцэж аргагүй
л гадаад төрх, үзэмж нь улс төрчийн хувийн соёлыг өндөрсгөнө. Мөн үгний нь уран
өнөөдрийн цаг үеийн байдал хүмүүсийн сэтгэлийн агаартай хачин нийлж байлаа. Хэн
хүнгүй биширч бахархаж, сэтгэл татагдаж байгаа нь илт. Гайхалтай эмэгтэй, гарцаагүй л улс
төрийн тавцанд гялалзах од мэт. Бүгд л хн, уухай, үнэн дээ гэж дуу алдаж байв. Бээлий нэхэж
суусан эмээ нүднийхээ шилийг сольж, холын харааны шилээ зүүгээд дахин дахин нарийн
харж сууна. Тэгснээ цай аягалан ууснаа,

- Тийм ч сайн хүн бишээ. Ийм хар хүзүүтэй эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй байдаггүй юм
гэлээ. Бүгд эмээ рүү сүрхий харснаа зарим нь дооглон инээж, зарим нь эмээг шоолов. Эгч,

- Эмээ зурагтны цаанаас хүний хүзүүний хар цагааныг ялгаад, сэтгэлий нь сайхан
муухайг мэдээд лут юмаа гэлээ. Бага дүү нар инээдээ барьж ядан сууна. Ээж тэндээс

- Та одоо дэмий юм ярьж байж хүний элэг доог болов. Хүзүүний хар, цагаан улс төрчдөд
ямар хамаа байхав гэлээ. Эмээ нэлээд гомдонгуй болсноо

- Урьдынхаар бол эд чинь ард биднээ, асран өөдлүүлэх өндөр заяатай дээдэс биз дээ.
Хүний дотор сайн муу байлгүй яахав. Дээдсээ сайн хүнүү муу хүнүү гэдгийг шинжих нь ард
бидний эрх биз дээ гэж адрав.

- За за ээж чимээгүй! гэж нагац ах тамхиа асаан зурагт руу ойртлоо. Эмээ ч ганцаардаж,
улам бөгтийн нүдний шилээ авч байн байн нүдээ нухах нь харагдав, Сэтгэл эвгүйцэж,
эмээгээ өрөвдлөө. Гал тогооны өрөөнд орж хад аньсны шүүсэнд буцалсан ус, жаахан чихэр
хийж эмээдээ аваачиж өглөө. Гэрийнхэн ч хэрэг бишидсэнийг мэдэж чимээгүй болцгоон
зурагт чагнана. Дүү нар л учир үл мэдэх тул инээж суугаа харагдана. Би эмээг та гал тогооны
өрөөнд орохгүй юм уу? Бүрсэн таргаа үз л дээ гэж аргадав. Дүү нар ч Эмээ тараг ууя, тараг
ууя гэсээр гүйж ирэн шалав. Эмээ маань бага зэрэг тайвшрав бололтой. Гэсэн ч дүү нар луу

-Та нарт хэрэггүй биш үү. Дөнгөж сая л намайг дооглоод эцэг эхтэйгээ ханьсаад инээж
хөхрөөд байсан хэмээн тунилаа. Бяцхан дүү маань эмээ хэрэгтэй, би лав инээгээгүй амаа
ингээд жимийсэн гээд жимсэн уруулаа жимбийлгэн нүдээ аниад эмээ рүү дөхлөө. Эмээ ч
гомдол, тунирхлаа бүрмөсөн гээж: дүүг үнсээд биднээр түшүүлсээр гал тогоо руу явлаа,
Эмээгийн бүрсэн тараг салахын аргагүй сайхан. Бүгд л хувь хувиа хүртэж, дүү нар маань
булцгар хөөрхөн хуруутаараа тараг руу дүрж, хамрынхаа үзүүрт хүргэн, ам хамраа олохгүй
ууцгаана. Эмээ ч бүрсэн таргаа амттай болсонд баярлан, жаргалтай инээж, хувинтай таргаа
барин ач, зээ нарынхаа дундуур нэмүүлэх хүн байна уу? хэмээн өглөгийн эзэн мэт
маадгархан алхана. Гал тогоондоо эмээгээс илүү эрх дархтай, жаргалтай хүн алгаа. Эмээ
дөнгөж ой хүрч арай чүү шулганан аядаж хөлд орон ядан байгаа бяцхан ачдаа үйсэн тагшинд
нь тараг хийж өгөөд өвөр дээрээ авлаа. Тэгээд тараг идүүлж, мойног хуруугаараа хонгор
сэвлэгийг нь илж, магнайг нь үнэрлээд нялх амьтны хүзүү, хоолой нь хөөрхөн шүү. Чи хардаа
хөлний хуруу. өгзөг. хүзүү, гар хурууг нь. Яагаад ийм хөөрхөн, булбарай байгаа юм. Сэтгэл нь
ямар ч хэр буртаггүй ариухан болоод тэр шүү дээ. Тэрэнтэй адил хүний сэтгэл гэдэг нь биåэс
нь ялгарч буй нүнжиг. Нүүр, царай, үс гэзгээ хүмүүс чадмаг өөрчилдөг. Будаж шунхдаад, өөг
нь дарж, үзэх төдий үзэсгэлэн болгодог. Харин хүзүү, хөлний хуруугаа юугаар ч өнгөлж
чадахгүй. Хүний харцаар хүнийг шинждэг, Одоогийн хүмүүс харцаа өөрчилж чаддаг болжээ.
Сайхан инээж, хуурмаг гоё дүр үзүүлдэг болж. Харин хүзүүгээ бага зэрэг янзлавч жинхэнэ
өнгийг нь хэлбэрийг нь өөрчилж чадахгүй. Хөлний хуруугаа хүн санаанд ордоггүй,
тоодоггүй. Тиймээс хэвээрээ байдаг. Хүн болгоны хөлийг хүн үзэх бишдээ. Тэгээд ийн ярив.

Манай нутагт Донойн Самбуу гэж ганц бие эр байлаа. Хэдэн хар тарлан сарлагтай.
Сарлагаа самнаж хөөвөр авна, сарлагийн сүү хачин өтгөн, тогтсон өрөм нь дарайсан зузаан,
шар тос нь гоожсон, салахын аргагүй амттай. Нутгийн бүсгүйчүүл хонины бэлчээрт
Самбуугийн тухай хааяа шивнэлдэнэ. Жоохон гажигтай болохоос сайхан залуу гэнэ. Самбуу
залуудаа Сайнаа гэгч сайхнаас сайхан бүсгүйтэй сэтгэлейн холбоотой болж, гэрлэж суухаар
товложээ. Одод гарахаар уулзаж, үүрийн цолмон гэрэлтэхээр салдаг байж. Гэтэл нэг өдөр
өглөө болтол хоёул унтаж орхижээ. Самбуу сэрүүт хайрт хүүхэн Сайнаагаа үнэрлэж,
энхрийлээд босч морь харжээ. Тийн эргэж ирээд дээлний хормойгоор харагдах хөлний
хуруунуудыг үзээд зогтуссан аж. Тэрбээр юу ч үл хэлэн тэр чигээр мордож, түүнээс хойш
хэзээ ч Сайнаа хүүхэнтэй уулзаагүй бөлгөө. Хэнд ч юу ч үл ярьж, чив чимээгүй тэнэг хүн
шиг ганцаараа явах болсон. Хэрэгт дуртай улс Самбуугаас яаж ч шалгаасан хөлний хурууг нь
үзээд дургүй болсон гэхээс өөр үг сонсдоггүй. Харин Сайнаа ихэд хорсч гажигтай гэдэг яриа
тарааснаар тэдний явдал төгсчээ. Удсан ч үгүй Сайнаа нутгийн сайн удамтай Чойжил
гэгчтэй гэр бүл болж хурим найр хийжээ. Хуримд очсон улс бэрийн өнгө зүс, ялдам аашийг
магтан, ерөөл хэлж, гажигтай Самбууг заяа муутайд тооцсон юм. Харин ялдам ааштай, царай
сайтай бэр Сайнаагийн сайн муу мэдэгдэхгүй хэдэн жил өнгөрч сайхан хавар хэдэнтээ
солигдов. Нэг өглөө Чойжилын ээж хүүгийндээ ороод эрэгнэг дээрээс саалийн хувин аваад
эргэтэл хөнжлийн үзүүрээс цухуйсан бэрийнхээ хөлийг хараад хирдхийн цочжээ. Сэтгэл нь
эвгүйтэж, тарина уншиж, тогоотой сүүнээс тахил өргөсөн боловч нэг л бүүдгэр. Хүнээс
гажууд юу ч байхгүй, таван хуруутай хөл. Гэтэл хурууны нь завсраар могойн толгой цухуйж
байх шиг хүйтэн, эвгүй санагдсан аж. Тэсэлгүй өвгөндөө хэлтэл

- Хээцэс! Юун хөлний хуруу... хийх, хэлэх юмаа олж ядаад. Дэмий юм ярьж байж
хүүхдийн сэтгэлд юм хийчихэв. Дуугүй л хэдэн үхрээ саагаад явж бай! Гажиг Самбуутай
ихэрлэх нь дутаа юу гэж уурсав. Тийн хадам ээж амаа таглуулж нээрэн ч дэмий юм бодож,
ярьж байж хүүгийнхээ амьдралд цэв хийх вий гэж өөрийгөө зэмлэнгүй бодоод өнгөрчээ.

Хэдэн өдрийн дараа Чойжил нутгийн залуустай анд явжээ. Бэрээ ганцаардаж байгаа
болов уу? гэж санасан хадам аав нь санаандгүй хүүгийндээ ортол бэр нь хүүгийнх нь
дээлний захыг уруу харуулаад хаячихсан, дээр нь сандайлж суугаад нөмгөн мах зулгааж
байхтай яг таарчээ. Нөгөө сайхан бэр нь бус үнсэн дээр суусан зэгэл саарал шиг харагдаж
дотор нь муухайрч бушуухан эргэв. Гэртээ ороод эмгэндээ уураа гаргав. Түүнээс хойш удсан ч
үгүй бие нь муудсаар өнгөрчээ. Өнгөрөхийн өмнө эхнэртээ

- Чиний бэрийн тухай хэлсэн ортой гэсэн аж. Эмгэн ч өвгөнөөсөө хойш удалгүй өөд
болжээ. Чойжил нэг шөнө галзуурч хойд уулынхаа оройгоос нисч үхсэнээр нэг айлын голомт
тэр аяараа үгүй боëж үнс мэт хийссэн. Түүний дараа Сайнаа Чойжилын аавын мөнгөн
эдлэлүүдийг нийлүүлж гогцоорсон могойн дүрс бүхий бүс хийлгэсэн гэдгийг дархан Санж
өвгөн нэгэнд ам алджээ. Үсээр дамжин нян үүсдэг шиг сэтгэлийн сайн, муу явдал хүзүү,
хөлний хуруунд

шингээстэй байдаг нь оргүй хоосон сүсэг бишрэл огт бус. Мөрий нь шинж гэдэг чинь зүгээр
л нэг үг биш. Хүний жинхэнэ төрх, жинхэнэ мөн чанар нь биеийнхээ аль нэг газарт нуугдмал
байдаг юм гээд эмээ дүүг үнэрлэв. Нээрэн ч дүүгийн гар нь булцгар, хүзүү нэг л гэгээн
ариунлаг шинж буй аж. Эмээ гал тогоондоо хоол хийж, үлгэр ярьж, үр ачаа үнсэн жаргаж
суулаа. Хар хүзүүтэй эм хүний санаа хар байдаг юм болов уу? Лав л эмээ маань зөөлөн,
цайвар хүзүүтэй юмаа.

2001. III. Кобэ.


ТЭР
Тэр маш баяртай онгоцноос буулаа. Богд уулын орой дээгүүр онгоц эргэхэд нүдний нь
нулимс бүрхэв. Яаж ийгээд л нутагтаа ирлээ. Яахав, явсных багагүй олзтой. Одоо ч харин
Болороосоо холдохгүй шүү, Олсон хэдээ зөв зараад амь нэгтэй амьдарнаа хөө. Ирлээ дээ,
ирлээ. Ядуу Монгол тэр харь газар хөлсний хөдөлмөр хийж халаасандаа хэдэн зоостой,
тархиндаа хувийн үйлдвэр төсөлтэй, сэтгэлдээ хүний нүнжигээ гээсэнгүй буцаж ирлээ. Уул
ус минь, намайгаа тосч авах бий хэмээн өөрөө өөртөө баясал хөөр нэмж байв. Нүдэнд нь
үхрийн өөх алагласан дөрвөн өндөр харагдахуй шүлсээ залгив. Санах эх оронтой, хүлээх
ханьтай, орох байртай эр хүн шүү би чинь. Хөрөнгөтөн оронд хөл тавьж, хүний хийдгийг
хийж, хөлс хүчээрээ олсон хэд гурван харийн мөнгөтэй буцаж ирлээ. Одоо боол шиг зүтгэж,
хаан шиг амьдраад байдаг хэрэг дээ. Цаг хугацаа гэж хурдан юм. Гурван жилийн өмнө Буянт
ухаагаас ханиараа үдүүлээд явж байснаа бодоход ертөнцийн сайн мууг үзэж амсаж яваад
ирлээ. Энхрийхэн гэргий минь чамдаа ирлээ. Дуулмаар, инээмээр сэтгэл нь нэн баяртай.
Ачаагаа хүлээж байх зуураа хэрхэн уулзахаа бодов. Үнсэх үү, тэврэх үү? Эсвэл гарыг нь
атгаад, нүдийг нь ширтэх үү? яах ч үгүй, ачаагаа өгөөд нуруугаа үүрсхийгээд алхах уу? Тэгж
болохгүй. Уйлчихна. Аягүй бол чамайг сэтгэл нь урваж гэж бодчихно. Хачин итгэмтгий,
гэгээн амьтан. Сар болгоны цалингаа яаж ийгээд явуулаад байсан болохоор овоо хэдэн юм
цуглуулаа биз Өөрөөсөө харамлаад л хурааж суухаа чадах л хүн. Сүүлийн цалингаараа авсан
нөгөө үнэтэй ээмэг, бөгжөө мэндлэхдээ гарт нь атгуулж орхи¸. Баярласандаа дэвхрэхээ мэдэх
л хүн. Ингээд уулзнаа. Ачаагаа аваад гарах хаалга руу зүтгэв. Угтан авагсадын царай
харагдлаа. Хаахна зогсож байгаа бол. Эхэнд нь лав алга. Дунд нь алга. Арай харахгүй
өнгөрчихөөгүй байгаа. Сүүлд нь алга. Алхаа нь удааширч эхлэв. Алгаа алга. Үүд хүртэл
ачаагаа чирсээр ... инээмсэглэл нь гайхширлаар солигдов. Ачаагаа ширсээр үүд хүрээд
зогслоо. Эргэж харлаа. Үнэхээр алга. Утсаар ярихад зүгээр байсан хүн чинь ганц хоногийн
дотор яахна энэ вэ? Юу болоов? Арай?! Арай үхчихсэн юм биш биз дээ. Тийм азгүй юм
байхгүй байлгүй. Бурхан минь. Алгаа алга. Тамхи асаав. Гүнзгий татаж сороод хамраараа
гаргав. Гэртээ хоол цайгаа бэлтгээд, халуунаар нь идэг гээд хүлээж байгаа юм биш биз дээ.
Тэгж тэгж. Тэгж таарнаа. Нээрэн ч энэ хүртэл тосоод юугаа хийхэв. Ямар гэрээ олохгүй
амьтан байгаа биш. Ийн бодуут татаж байгаа тамхиа хаян хөлөөрөө унтраагаад хөлсний
машин хайв. Харин ч нэг хурдан олдов. Хорооллын замаар жирийж явнаа.

- Хаанаас ирээв?

- Англиас

- Удав уу?

- Удлаа удлаа. Гурван жил.

- Гэртээ хэл хүргээгүй юу.

- Хүргэсэн. Ирсэнгүй. Гэртээ хүлээж байгаагаас зайлахгүй

- Эхнэр үү? Ээж үү?


- Эхнэр, эхнэр

- Эхнэрийг ч мэдэхгүй. Ээж бол ч хүлээнээ.

- Миний эхнэр хүлээнээ

- Хүн болгон адилгүй дээ.

- Тийм, тийм адилгүй.

Иймэрхүү зүйл ярьсаар нэг мэдэхэд байрныхаа үүдэнд иржээ. Мөнгөө төлж гүйцээд
хариултыг нь авсангүй. Тээшнээс нь цүнх саваа гаргаж хажуудаа тавиад цонх өөд харлаа.
Жолооч хаалгаа хаагаад, сигнал дарж түүн рүү нүд ирмээд хөдлөлөө, Том өрөөний нь цонхон
дээр байдаг ягаан сарнай харагдсангүй. Бас хөшиг нь ч өөрчлөгдөж. Галын өрөөний дээд
жижиг салхивч л онгорхой үзэгдэнэ. За хө цахилгаан шат ажиллаж байгаа болов уу? гэж
бодсоор орцондоо орлоо. Үүдний сахиул алга. Харин өрөөний нь хаалга онгорхой, цонхон
дээр нь бохь, тамхи зэргийг өрсөн байх нь ойр байгаа бололтой. Азаар цахилгаан шат нь явж
байнаа. Давхартаа ирж сайн амьсгаа аваад хөөрч догдолсон сэтгэлээ хүчээр дарж, тамхи
асаав. Тэгснээ дор нь унтрааж хогийн сав руу хийв. Хаалгандаа дөхлөө. Нөгөө муу давхар
төмөр хаалга хэвээрээ. Ахтайгаа бараг долоо хоног ноцолдож байж хийсэн төмөр сайтай бөх
эд. Ханийг минь элдвээс хамгаалж чадах найдвартай хаалга гээд инээмсэглэв. Тэгээд хонхоо
таних дохиогоороо дарлаа даа. Чимээ алга. Дахиад дарлаа. Гэтэл

- Хэн бэ? гэх настай эмэгтэйн үл таних дуу гарах нь тэр. Эргэлзээ түгшүүр давхцан нэрээ
хэлэв.

- Яах гэсэн юм? Ямар хэрэгтэй явна гэв. Айл андуурч хаалга будилсангүйсэн гэж бодоод

- Гэрийн эзэн нь байнаа гэвэл

- Юун гэрийн эзэн. Манай гэрийн эзэн гэртээ байна гээд хөлийн чимээ цаашлав. Дахин
хонх дарвал нөгөө эмэгтэй

- Сэргийлэх дуудна шүү гэж сүрдүүлэв.

- Хөөе эгчээ, Болор байхгүй юу гэвэл

- Байхгүй ээ байхгүй. Тэд өглөө Америк явчихсан. Мөддөө ирэхгүй гэх нь тэрээ.

- Та хаалгаа түр онгойлгооч. Хоёр гурван үг сольё гэвэл шагайлбараар хараад цааш одлоо.
Дахин хонх дарвал томоос том биетэй лухгар эр хаалга онгойлгон үүдэнд хөндөлсөв.

- Би энэ байрны эзэн нь ухаантай юмсан гэж ээрвэл нөгөө эр

- Одоо биднийх болсон. Бид мөнгө төгрөгөөрөө худалдаж авсан хэмээн шазруун хэлээд
хаалгаа хаахыг завдав. Учраа олохоо байсан тэрбээр сандарч гараараа хаалгыг нь татаад
- Алив монгол улс байна даа энэ чинь. Монгол хэлээрээ ярилцаж байгаа хойно эрх биш
учир нь олдоно. Ганц хоёр зүйл асууж лавламаар санж. Үүдэнд эвгүй юм гэвэл нөгөө эр
хөлөөс толгойг нь хүртэл гүйлгэж хараад хажуудах цүнх сэлтийг үзээд нэгийг бодов бололтой
цагаа харснаа

- Бид одоо юманд явах ёстой юмсан гэв.

- Юу л удав гэж дээ. Болор хэзээ, хэнтэй хаашаа явсан бол? Уг нь би энэ байрны эзэн
ухаантай юмсан гэж бага зэрэг тайвширсан дуугаар асуув.

- Бид сайн мэдэхгүй. Нөхөртэйгөө явсан. Бидэнд байраа зарахдаа явтлаа нэг өрөөнд түр
байна гэж тохиролцсон. Тэгээд өглөө явчихсан. Дүү гэлүү, нэг хүн ирнэ. Уулзаж чадахгүй нь
гээд сүрхий сандарч байсан. Тэр нь чи болж таарах нь ээ. Өөртэй чинь уулзах хүсэл аль
алинд нь байсан. Виз, билет гээд эгзэг нь таараагүй болов уу даа

- Аа, за за ойлголоо. Та нарт хэзээ байраа зарсан бэ?

- Жилийн өмнө

Тэр хо¸рын яриа ийн гэнэт тасрав. Тасрахаас өөр яах билээ. Байрны шинэ эзэн

- За ийм шив дээ гээд мөрөө хавчин, амаа мушийсан нь өөр ярих зүйл алга, тиймээс та
явж, бид хаалгаа цоожлоё гэсэн санааг илтгэнэ. Үгүй үнэхээр ч эдэнтэй юу ч ярих билээ

- За баяртай гээд эргэхүйд хаалга өсгийг нь шүргэн алдаад халп хийн хаагдан талп хийн
цоожлогдов.

Гуравхан жилийн өмнө Барс зах дээр өглөөнөөс үдэш болтол хөлсөө шавхан зогсож нэхий
ноолуур зарсны эцэст энэ байрыг худалдаж аваад шинэ байрны цайллага хийж хоёул хөөр
баяр болж байсан билээ. Гэтэл байр, эхнэр, цөм үгүй болж. Ер байгаагүй мэт. Зөвхөн түүний
сэтгэлд нь "байсан л юм даа" гэсэн шиг тэгэхээс тэгсэн шиг тэр үеийн явдал хөвөрнө. Ер юу
юу гээч болчихов оо. Хөөр баяр, худал хуурмагт цочирдсон эргэлзээ аль алийг нь учраа
олохоо болив. Уйлмаар ч юмуу нулимс гарах янзгүй. Нэг юм л цээжнээс дээш өгсөөд
бөглөчих нь ээ. Орцноосоо яаж гарснаа ч мэдсэнгүй. Нөгөө цүнх савныхаа хүнд хөнгөнийг ч
ялгахаа байж. Одоо хайчих билээ? Хаа очих билээ? Юу ч гэсэн буудал хайя! Төрсөн нутагтаа,
гэр орондоо, эхнэртээ яарч ирсэн бус бүүр танихгүй газар яваа мэт. Бараг Англид байсан бол
энэнээс арай танил мэт. Ийм амархан хүмүүс хувирах гэж. Нөгөө муу Улаанбаатар маань
хэвээрээ байõсанж. Хүмүүс л их өөр болж дээ гэсэн шүү юм бодож хажуугаар өнгөрөх
машинд гар өргөлөө. “Грандо" хэмээх шинэ буудлын үүдэнд тулж зогссон машины жолоочид
мөнгөө төлөөд дотогш оров. Үүдний охин ардаас нь хэн нэгэн ирэх мэт хүлээж зогссоноо
гайхсан янзтай өөдөөс харав. Согтуу ч юм шиг надаас айв бололтой.

- Өрөө бий юу гэвэл

- Манайх гадаадынханд л үйлчилдэг гэв.


- Гадаад дотоод гэж заавал ялгаварлах нь ямар учиртай юм бол?

- Үгүй юу л даа. Манайх валютаар л тооцоо хийдэг. Бусад буудлаас илүү үнэтэй.

- Өдрийн хэд вэ?

- 60 доллар. Энэ нь энгийн ерөө л дөө.

- Тэгвэл тэрийг нь төлөөд орж болохгүй юу? гэхэд

- Болно л доо. Тэгэхдээ манай буудал урьдчилж мөнгөө төлдөг гээд бүлтгэр нүдээрээ
ширтэв. Түрийвчээ уудалж 100 доллар сугалан өмнө нь тавив. Үйлчлэгч охин

- Үнэмлэх бичгээ гэв?

- Паспорт болно биз дээ!

- Аа болно Ийн тооцоо хийгээд зааж өгсөн өрөөнд орлоо. Оруут өрөөгөө дотроос нь
түгжиж тамхи асаан ширээний хажуудах буйданд суулаа.

Маш их биеэ барьж байсан ч гар чичирч байгааг сая л мэдрэв. Цүнхээ уудалж, гараа
явуултал том шилтэй архи таарав. Харсан ч үгүй суга татан гаргаад ширээн дээрхи шилэн
аяганд тэхий голоос нь өнгөртөл хийж ганц амьсгаагаар хөнтөрч орхив. Архи бус хүйтэн ус
залгилсан аятай. Дахин түрүүчийнхээсээ илүү хийж залгилаад тамхиа гүнзгий сорлоо.
Ходоодноос үл мэдэг халуу оргисноо тамхины утаанд доошлов. Ийн жаал суутал ходоод халуу
оргин, улмаар уусан толгойд орж эхлэв бололтой. Юу юугүй нүдний нулимс сад тавилаа.
Хоёр хацрыг даган халуун нулимс урсаж ам руу орно. Бүүр ихэр татаж уйлав. Дахин
архинаасаа хийж залгилбал өлөн байсан болоод ч тэр үү, хэт хямарснаас ч болов уу, согтож
эхэллээ.

- Болор оо! Чи чинь одоо юу хийж орхив оо? Даанч даанч дээ. Харийн хүмүүст зарагдаж,
өглөө шөнө ялгалгүй төмрийн хог буталж, аж амьдралаа гэж явахад ийм юм хийчихсэн,
тэгээд өөрөө алга болчихдог. Намайг яаж байгаа нь энэ вэ? Нэгнийгээ даанч дээ гэсээр эхэр
татан нус нулимсандаа хахаж цацав. Олсон хэдийгээ чамд явуулаад л байсан, явуулаад л ...
Даан ч дээ. Дахин уутал шилтэй архи дуусчээ. Гараа цүнх руу явууллаа. Пагдгар шилтэй
буудайны архи суга татан гаргаад бөглөөг нь мулт эргүүлж аяганд сарр, сүрр хийлгэн гадуур
нь асгаж цутган дүүргэв. Тэгээд цааш юу болсныг мэдсэнгүй. Сэрвэл шалан дээр түрүүлгээ
хараад хувцастайгаа хэвтэж байлаа. Толгой ангалзаж, ам цангав. Хэдэн цаг болж байгааг
мэдэх ч юм алга. Арайхиéн өндийж ширээн дээрхээсээ аягалан залгилаад тамхиа асаав.
Өрөөний гэрэл асаалттай, хөшигний цаана харанхуй нөмөрчээ. Нүд түрүүнийхээ бодвол арай
сэргэв. Цагаа харвал 3 цаг 28 минут болж байв. Гэдэс өлсөж ч байх шиг. Аргагүй дээ!
Ирэхийнхээ орой сэтгэл хөдлөөд юм гавьтай идээгүй, Ирээд Болороогийн гарын хоол цай
идэж тухлана гэтэл тийм юм болсон хойно. Өдийд надад олддог хоол гэж хаана байхав,
архинаасаа балгадаг хэрэг гээд дахин архинаас хийж уулаа. Гэнэт эв эрүүл ухаан нь сав
саруул болов.
Одоо дахиж ууж болохгүй. Гуниг, баярыг архиар тайлдагãүй дом байдаг гэж буурай маань
хэлдэг ортой үг. Яаж ч дордлоо архинд автаж болохгүй. Маргаашнаас яаж амьдархав? Хаана
очихов, бодох шийдэх юм их байнаа гээд хувцасаа тайчиж сайхан усанд ордог хэрэг. Юуны
төлөө энэ үнэтэй буудалд буулаа. Аягүйтвэл маргаашнаас усанд ордог ч өнгөрөхийг байг гэх
газаргүй. Долоо дордож найм сэхнээ хө хэмээн өөрийгөө зоригжуулж өндийв. Шүршүүрт
баахан зогсож, хамаг биеэ угааж, онгоцонд халуун ус хийж шилтэй архинаасаа аяганд багахан
хийж ус руу оров. Түүнээсээ бага зэрэг шимэн нүдээ аньжээ, хөдөө тал, цэцэгт нуга, тэнгэр
уулсаа саналаа. Дээр хөхрөгч тэнгэр, доор ногоорогч газар дэлхий минь! гээд ерөөсөө ингээд
л үхчих юмсан гэж бодлоо. Тэгснээ ад мөрийн бодол хэмээн үргээж, дөнгөж 28-хан настай
би үхэж болохгүй. Үхвэл надаар хэн ч дутахгүй. Тэгэхдээ дутах, дутахгүйдээ ч гол нь биш.
Үхэх цаг ирээгүй бол үйлээ дагаад амьдрах л болно гэж бодтол Болор нүдэнд үзэгдэв. Хамар
дээгүүр нь хөлс бурзайгаад, гал түлж сууна. Яагаад ч юм түүнд өширч, үзэн ядаж огт
чадахгүй байв. Тэр тийм юм хийх, арилсан дотортой хун биш. Итгэмтгий, зөөлөн занг нь хэн
нэгэн ашигласан хэрэг. Сэтгэл нь надаас урвасан байхыг үгүйсгэхгүй. Мөнгө төгрөгөнд
тэгтлээ шунах сэтгэл түүнд хэрхэвч байхгүй дээ. Харин тэр нөхцсөн хүн нь л адгийн амьтан
байхаас зайлахгүй. Гэтэл тийм юмыг дагаад Америк явж байдаг гэж бодтол гэнэт айдас
төрөв. Нэг мэдэхэд уснаас гарчихсан харайж явав. Түүнд өөрөөс нь илүү Болорын хувь заяа
түгшүүр айдастай санагдаад үймрэв. Үгүй яаж тэнэгтэхээрээ ингэдэг байнаа. Энэ учир
утгагүй мөнгөний төлөө хүмүүсийн сэтгэлийг үймүүлсэн үл үзэгдэгч ад мөрийн шунал уу?
Нэгийг нөгөөгөөр нь бариулж, нөгөөг өөрөөр залгиулж, эргэн тойронд шуналын хар утаан
хөшиг татуулснаас өөр þу ч үгүй мэт. Саяхан гайхалтай тайван аж төрж байсан хүмүүс
өнөөдөр бие биенээ хуурч, мэхэлж хүн чанараа гээж эхэллээ. Монголчуудын итгэмтгий
гүдэсхэн зан аймаар шунал, авах, булаахын донд уусч эхэллээ. Болор минь, тэр алс холын
Америкт юу гээчийг үзэхээр явах нь энэ үү. Азаар муу юм үзэлгүй шиг өнгөрч гэмээнэ насан
туршдаа өөрийгөө яллах, шаналал зэмлэлийг сэтгэлдээ тээж явах болбол яана. Чи өнөөдөр л
болбол бусдыг мартаж чадах тийм бөх сэтгэлтэй хүн биш гэдгийг би мэднэ. Энэ хар шунал,
энэ хар мөнгө үү? Өглөө болжээ. Яагаад ч юм өнгө зүсээ сэргээж, сайхан хувцас өмсмөөр.
Тэгээд гудамжаар аëхамаар. Сэтгэл бүүдгэр, үймээнтэй ч биеэ засч өөрийгөө тайвшруулахгүй
л бол тэр чигээрээ харанхуй руу орчих юм шиг санагдав. Толинд зүсээ харав. Нүд бага зэрэг
хавдсанаас өөр гажуу зүйл алга. Сахлаа хусч, үсээ самнан тос түрхээд цүнхээ уудалж өөртөө
зориулж авсан өмд, цамцны хослол, шинэ шаахай, өмсөж нүдний шил зүүв. Сайхнаас сайхан
залуу харагдав. За ингээд алхаад байдаг хэрэг. Би гэдэг хүн амьд байнаа. Өглөө болжээ.
Өчигдрийн юмс өчигдрийн л юмс. Ингэж бодох нь хэрэг дээрээ хэцүү. Хэрэв үүнийг чадвал
дараачийн хэцүүг давна. Гунигтай ч алхсаар л. Ай Болороо минь! гэж уртаар санаа алдав.
Уйлмаар л. Уйлавч юу ч үл хувирна. Өглөө болдогоороо л болов, Юу ч болоогүй мэт нар
тусдагаараа л тусав. Тусах тусахдаа сайн муу, сайхан муухай, дээд доод гэж ялгалгүй бүгдийг
гийгүүлэв.

2001.3. Кобэ.
Данзанноровын Хүү
Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Цагаан-Овоо гэдэг газар 1950 онд төрсөн.
1959-1969 онд 10 жилийн дунд сургууль, 1973 онд УБИС төгссөн.

1970-аад оноос уран бүтээлээ эхэлж "Газарч жаалууд" (1989). “Гурван сайхан үг" (1990)
"Ертөнцийн тулгуур ухаарал" (1999) нэртэй хүүхдийн танин мэдэхүйн өгүүллэгийн номууд
нь хэвлэгдсэн.

1990 он МЗЭ - ийн гишүүнд элссэн. Уран зохиолын судлал шүүмжлэлийн бүтээлүүд
дотроос нь Уран зохиол сургалтын хүмүүжүүлэх онцлог (1993) нэг сэдэвт зохиол БНХАУ-д
тусгайлан хэвлэгдсэн болно.

Шилдэг бүтээл туурвисны учир учир МЗЭ -ийн шагнал (2000) хүртсэн юм.
ТАВАН БАРЫН ҮЛГЭР
... Баруун гараа ямагт зүүн (билиг) дээрээ тавьж суудаг нь сайнаар нь муугаа хөөх дом,
харшлах хамаг шалтгааныг биåд ариусгадаг. Иймээс тэрхэн агшинд хүний бие өөдөө хөөрөх
наран, өндөрт ганхах цэцэг мэт даяар амгалан болдог.

Газрын хээлэнд нуугддаггүй, нуугдан отох хулгайн явдал хийдэггүй хэмээн үлгэрт хэлж,
домогт яригддагаар ухран буцан гишгэх, айж эргэн зугтах аюулгүй төрдөг. Бүтэшгүй үл
хөөцөлддөг хүчтэнийг "Улаан зүгт" амьтан гэж үлгэрт нэрлэжээ. Тийм амьтныг Бар гэж
Жаргалан яриагаа эхлэв. Дэлхий хий, гал. ус, шороодын хөдөлгөөн үл ухрах бөгөөд гурван
цагийг эзэгнэгч бөлгөө. Өөр хүчтэн хаа нэгтээ үгүй ээ хэмээн нэмэв. Хөдөлгөөн мөнх бөгөөд
түүнийг хоёр зүгт хуваадаг талаар Жаргалан сөхөж ярилаа. Энэ удаа улаан зүгт хөдөлгөөний
тухай надад хэлж өгснийг сийрүүлэв. Улаан зүгт хөдөлгөөний давхцал хоногтоо нэг тохиох нь
шөнийн дөрвөөс зургаан цагт мөнхөд аж. Энэ нь билгийн (сарны) цагаар өдрийг эхлүүлдэг ч
хар шөнө гэгээн өдрийн зааг гэлцэнэ. Улаан зүгт хөдөлгөөний төгсгөлд тахиа ямагт
донгоддог нь бас л мөнхөд. Тахианы дуунаар буяны ам нээгддэг үгтэй. Тахиа өвөртлөн явж,
Монголчууд өдөр шөнийг ялгаж ирсэн гэдэг ч мөн л дээр зүгтэй холбогдов. Тахиа арван хоёр
жилд багтсан нь ийн эрдэмтэйнх гэнэ. Харин бар жилд оролцох болсон нь хүмүүн судлалын
анхдагч ойлголт. Дуу хөгжимд эгшиглэж, номд зурагдаж, чулуунд цоолборлох хүртэл өргөмж
хүлээсэн БАР бол аль ч хэлэнд хүчит гурван үсэгт хэлбэрээрээ оршдог ч дүрсээр бус, авианы
илэрхийллээр танигддаг гэнэ.

Нутаг орчны байгаль, огт оргүй нөлөөллийн илүү сансрын био хэмнэлийн орчилд орогч
тэр хугацааг "Улаан зүг" гэдэг атал, одон зурхайд үүнийг бар цаг хэмээжээ. Ямагт баруун урд
хөлөө зүүн хөл дээрээ тавьж тайван амгаланаа харуулдаг хүчтэний нэг Бард амьдрахын төлөө
зөвхөн үхэх ганцхан хууль үйлчилдгээр ойлгосон хүмүүс хоногт тохиолдох био хэмнэлийн
хамгийн шийдвэрлэх хугацааг домносон ухаарлаа бараар нэрлэн мануулснаар санаа амарч,
нойрны сүүдрийг дуртай үедээ ярж, сэргэдэг эрдэм олжээ.

Анх нөхөрлөсөн бар ур аргын цэлмэгийг хүмүүст бэлэглэж, хор шорын бүрхэг нэвтлэхгүй,
ямагт сөрөх хүчээ босгож ялдаг эрдмээ таран таван барын хүч хайрласан нь өдгөө оршсоор.

Бар мөчлөг, бар жил, бар сар, бар өдөр, бар цаг нэгэн биед хурваас таван бартай гэнэ.
Таван бард төрснийг бар цагийг эзэгнэгч болгоно. Өвгөдөд нас, хүүõдэд амттан нэмдэг
цагаан сарын шинийн нэгнээр барын дүрст мэнгэтийг ихэд хүндэтгэж, барсын дүрст нутаг
газрын чигт дээж өргөж ёслодог. Таван барын хүчээр тухайн жилтэн эр зоригтой, ой сайтай,
гоц авьяастай, зөн билиг ихтэй, эдлэлээр ямагт баялаг, тусархуу шударга нэгэн байдаг гэнэ.

Улаан зүгийг сахигч Шар бар нь таван шар (улаан) мэнгэнд суудаг. Дунд, доод, захын
гурван хугацааг эзэгнэдгээс, адуу шиг аажуу унтах, шувуу гэлтэй эрт босдог төрөлх чанартай.
Сугар гараг амин (жас), бас эр жил тул аргын төлөөлөл болдог. Монгол хүн бүтээх байгуулах
ажилд түүртэлгүй "Эр бар" явах эрмэлзэлтэй. Бар жил гарахад бусад жилтэн нь дээд суудалд
суулгадаг. Учир нь хоног бүр бар цагаар төгсч, жил бүгд бар сараар эхэлж, жаран бүр гал
бараар жаргадгаас тэр аж. Баяр баясгалан, эрмүүн хүсэл, бадран ялах магадлал илүүтэйгээс
ардын ярианд "ЭР БАР"-ын үлгэр хэлэгддэг. Жил эргэх тоолон барсын арьс тухайн оронд
гууждаг тайлбарыг үлгэрт ингэж өгүүлжээ.

Бар "Хар ачаа үүрдэггүй" ч хатууд багтдаг. Барыг аргалж нохойг Арс, Барс, Асар, Басар
нэр хочоор дуудаж, шинийн өдрүүдэд ойртсонд нь заавал хувь хуваах нь бий. Дөрвөн нүдтэй
улаан халтрыг уявал ойртох ивээлтэй гэж мөрөөснө.

Билгийн тоолол ийнхүү жил нэг бүрээр нь ажин гадар царайг танихаас гадна, дотор
ухааныг нь Монгол даяараа л буй болгожээ.

Хээ хуарыг луугаар, эр бярыг бараар, дотоод ухаарлыг туулайгаар ёгтлон орлуулах сэтгэмж
бол ертөнцийн босоо голчийн түшлэг юм.

Хоёр, нэг жаран сүүдэр зэрэгцэхээс бус, гурав дөрөв равжин дамжин насалсан нь хүнд
үгүй тул дараах дөрвөн мөчлөгийг элээдэг. Бар сүлдийг эзэгнэгч ч олон үрт шороон бар жил,
тийн урвагч хэмээх төмөр бар, сайжруулагч хэмээх усан бар, хотол баясгалант хэмээх модон
барс, барагдагч хэмээх гал бар мөчлөгүүдийг элээвээс сая нэгэн жаран орхиж хошой равжинд
шилжсэн билиг хураанам.

Идээний билигдэл олон хэдий ч бүтэн ууцаар Замбуу тивийг, харин охор ууц нэгэн
жилийг өнгөлдөг. Учир нь мэдэхгүй хүнд ууц бүү гарга гэдэг үгтэйг санаарай. Харин дагуулж
тавьсан сээр 12 сарыг, хавиргууд нь 24-н улирлаа шинжүүлдэг. Бар сарын шинийн нэгний
тавгийн идээн дээр есөн улаан чавга эхлэн тавьж, нэмэн сэргээсээр 81 хүргэх нь муугүй. Энэ
нь улаан зүгийн домнол юм. Мөн улаан үртэй ургамлыг эрхэмлэдэг нь бар жилийнх. Бэлгэнд
улаан чавга тэр бүр оруулдаггүйн учир ийм. Үүдэн хоймрыг улаанаар билигдэж, тэрхэн хавьд
гал манан идээ бэлтгэх бүсгүй хүнийг улаан, улбар маргад шигтгээт барын нүдэн
чимэглэлээр гоёх нь айдсаас зайлуулж зориг зүрхтэй болгодог. Сая төрсөн хүүхдээ
УЛААНАА гэдэг нь бас л хамгаалж буй хэрэг гэж Жаргалан ярив. Идээний чавган жимсээр
улааран сэргэх билигдэл, зориг идэвхижлийн тэмдэг, зөгнөгчийн хүслийн шинэ шав болгодог.
Буяны үйлийг улаанаар тэмдэглэдэг Бэлгийг буяны зүйлд оруулдгаас холд явуулбал улаанаар
боодог, Тиймээс буяныг худалдаанд үл хэрэглэхийн учир хувраг хүн улаан орхимж ороож
номын шар өнгийн дээл өмсдөг. Энэ нь бар болж буй нь тэр ээ. Утгыг үл төөрөхийн тулд
улаан мөр хэрэглэнэ. Бусдад үл үл шилжүүлэхийн учир улаан шугамт бичиг олгодог.
Сүсэгтнээс ад зэтгэр, чөтгөрийн хорлол, хар хэл амыг зайлуулах тусыг улаан өнгийн зангианд
гэх нь бий. Тамганы тосыг улаанаар авдаг. Тамгыг тэнгэрийн хүчтэй гэж үздэгээс тэр юм.
Солонгот тэнгэрийн өнгө, газар дэлхийн өнгөний үл задрах нэгдэл дардсан дээр бууж байгаа
нь тэр.

Жаргалан "Таван бар"-ын үлгэртээ барын шинжийг улаан хэмээн тодруулснаар, ийнхүү
ертөнцийн тулгуур ухааралтай холбогдож бар улс, бар иргэн, ажилдаа эр бар явахын ухаарал
оршив. Улмаар сар бүрийн эхний өдрийг цагаан барсын толгой өдөр гэж монголчууд
нэрлэсээр ирсэн нь сонсоход шинэ содон байлаа.

1998
ЛУГШИЛТ
Жаргалан энэ удаа жилийн дотор арван нэгэн амьтан байна. Миний луу ... хэмээн
асуулаа.

- Би багадаа чухам лууны нутагт хурга хариулж өссөн нэгэн. Үзээгүй гэх аргагүй. Манай
нутагт үлгэрийн л орон доо.

Зургаан зүйл хамаг амьтны сүр болсон илэрхий хүч чадалтай авир зөөлөн эргэн
тойрондоо бол хүрхрэн дуугарагч нэгэн их амьтныг Хан хурмастын хөлгүй гүнд төсөөлөн
харж, түүнийгээ "Бурхны ташуур" гэж нэрлэлээ.

Луншт нэртэй бяцхан толгойг хүмүүс хайрëана. Орчмын усыг цалгиах, ургамлыг таслах:
гүйгүүл жаахан хөх гүрвэлийг ч үл үргээлгэнэ. Алаг хорвоо, нуга толгодоо нутгийн буурлууд
ингэж л хариулна.

Хайрхан гэмээргүй толгой боловч догширно, бас хилэгнэнэ гэлцэнэ. Хилэгнэвэл,


Лунштаас аварга биетэн гарна гэж ёгтлон егөөдсөн тэр л сэтгэхүйг нь бага нас минь
мэдээгүй л өнгөрсөн юм. Тэр нь “Загасан хайрстай, арслан царайтай, араа со¸отой, шувуун
сарвуутай, духан дээрээ эрвээхэйн адил тэмтрүүлтэй, тэмээн нүдтэй долоон голтой, 9-н
амьтай гэх ба чонон нүдээ сөрвөлзүүлж, үхэр хамраа сартайлгаж, могой биеэ муруйлгаж,
морин дэлээ хөдөлгөж, оонон эврээ сэжиж, хангарьд хумсаараа дүрсгүй хүүхдийг баздаг"
болгож биечилнэ. Аргагүй л энэ хэмээн зурна .Лууны ходоод ховдог ч бөөр нь захирдаг гэж
сургана.

Жаргалан ус, хүлэг морь, гал гурвыг там авдаггүйгээс хүчтэн болно. Хүчтэнээ Луугаар
нэрлэхийн учир ийм гэж ярина.

Монгол хэлэнд луу баян, луу гүн, луучин гутал гэх нь хүчирхэгийн бэлгэдэл болно.

Аргагүйд үл дийлдэхийн тул лусын бэлэгдэл мөнх хоцорсон загасан нуруу урлаж зургааг
хэлхэн аргалдаг дом бий.

Жаргалан Ëóнøт толгойн нэрийг "Луун яст" гэж тайлав. Үнэхээр тийм ч юм бил үү! бүү
мэд. Үлэмж биет үлэг гүрвэлийн нутаг энэ говь л бололтой. Эргэн санахад лууны нутагт
түүний ясан дунд хурга хариулж өслөө гэх нь байдаг. Гайхахын аргагүй л үнэн ажээ. Лууны
толгой нь ямагт өөдөө байснаас эртний түүхт Хар балгасны алдарт хөшөөний титмийн чимэг
мөнхөрсөн гурамсан лууны дүрсийн толгой нь сүүлнээсээ дээр зурагджээ.

Харин таг, аяганы ¸роол, хаалган дээр зурвал цагиргалуулдаг. Учир нь "хорлолыг" хаадаг
хэмээн бэлгэддэгээс тэр гэнэ.

Жаргалан Замбуутив дээр хоёр хөлт хүмүүн дөрвөн хөлт адгуусын дунд үл оршихын учир
луу хэмээн нэрлэгдсэнийг олж хүнд өөрт нь луу байдаг гэх үлгэрийн шинэ тайлбар хийлээ.

Хүн бүхэн луутай гэнэ. Бүсийг хувилсан луу гэх үлгэрт үгүүлэхийн учир ийм аж. Тиймээс
бүсэнд толгой байдаг гэлцэнэ.

Толгойг дээш өргөн хийсгэж, сүүл дагуулан хөөрүүлж агаарт өөд нь нисгэж нар зөв
тойруулж даялуулна,

Хүчээр илүүтэй эрийг "Бүстэй хүн" гэх учрыг үлгэрт ингэж өгүүлжээ. Бүс хүчирхэхийн
тулд гэж үздэг. Тиймээс муу бүс бүсэлдэггүй гэнэ.

Хамаагүй сольдоггүй, бас тасалдаггүй. Хэрэв хөндлөн хуваавал тэнгэр хилэгнэнэ гэдэг.
Лууг хэрчсэнтэй адилтгаж байгаа нь тэр.

Бүсээ хураалгах муу үйлийг үл хийнэ. Бүсийг нөмгөлж явна. Үлгэрт үүгээр чадалгүй
болгож буй нь юм шүү дээ.

1997.
ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ
Д. Цэнджав нь 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт төржээ. 1978 онд
Улсын багшийн дээд сургууль, 1991 онд Москва хотноо ОХУ - ын Нийгэм - улс төрийн дээд
сургуулийг тус тус төгсчээ. 1975 оноос уран бүтээлээ эхэлж "Дэгдээхэй", "Уран дүрийн
åртөнцөд", "Тэнгэрт хальсан тоос", "Чонын алтан шагай", "Хул салхи" зэрэг тууж, роман
өгүүллэг, яруу найраг, шүүмжийн номоо хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн
шагналт зохиолч юм.
АЛТАН ЖҮН ЖОР
Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг
гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд
нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.

- Ээ бурхан минь! гэж хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа
ч арай үхчихгүй байхаа гэж бодсîноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын
тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ:

- Хоолой аргаад! Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний
хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав. Тэр халуун цай хэд оочоод духанд нь
хүйтэн хөлс чийхарснаа бие нь гайгүй тавирав

"Хөгшин азарганы дэл нь сүртэй" гэгчээр амь нь цааш орчихсон намайг олон түмэн эгээ
л бурханчлаад энэ хүүг ер тоох янзгүй. Шавьдаа мамба дацангийн хамбын олбогоо
шилжүүлчихээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам нээгээгүй
хадгалсан "Алтан жүн жорынхоо, нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба
дийлэхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс халивал
нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богиндоно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол
маниас ч илүү. Өнгөнд нь магтдаггүй болохоос биш, мений шавьд цаст Төвд орны босго ч
өндөрдөхгүй. Цагаа болохоор ч" гэж хэнд ч сонсогдохоор хэлчихээд зовинов.

- Багшаа, Та хэвтэж болгооно уу? гэхэд тэрбээр өмнө бохирон суусан шавийнхаа мулзан
толгойг зөөлөн илэв. Хариг хатуу багшийн ганц шагнал нь энэ гэдгийг, ламын тогоо шанага
хангинуулахдаа хүү сайн мэддэг болжээ.

- За хүү минь элтээрийн чамд заасан есөн эрдэнэ, таван махбодь шингэсэн танг гаргах
аргыг тайлснаар багшийн чинь насны хүслэн ханалаа. Одоо би ташаад хаясан шаантын яс
шиг болжээ. Байдаг чөмгөө чамаас харамласангүй. Тэр тан л хөгшин зовлогыг чангаах биз
гэхэд

"Жа болгооё багшаа" гэж хүү чимээгүйхэн алга хавсрав.

- Хачин шүү. Энэ хүүгийн зүүн нүдний буланд нэг л хачин хяруу сэрвэгнээд байх шиг
санагдаад, бие хаа нь өсч томорлоо гэхэд ер арилахгүй юм гээч. Очиж: очиж даахиныхаа
үнэрийг гээгээгүй шахуу нялх амьтныг хардах нь уу даа. Зөнөг залгах нь байна гээч гэж өвгөн
өөрөөсөө жийрхэв.

Шөнө огт танихгүй газар мориор шогшиж яваад "Энд таван төрлийн эмийн ургамал
байна, үнэрээр нь нэрлэ" гэхэд энэ л хүү яг олоод хэлчихдэгсэн. Тэр ч байтугай нүдээ
боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч. Ховор оо, ховор
бурхан минь.

"Яахав дээ, Цахиуртын дэлдэн хөх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч
үлдэнэ" хэмээн өвгөн бахархаж утаа тортогноос будаг нь ялгарахаа байсан тооныг ширтэж
хэвтэв.

- Багш аа, тан бэлэн боллоо гэх бүдэг дуунаар өвгөн ур шиг доош нь унжсан үрчлээтэй
зовхио алгуур нээж, надаас нэг өдрийн түрүү амжиж байна шүү. "Түрүү ургасан чихнээс
хожуу ургасан эвэр" гэж энэ дээ гэж дотроо баясав. Тангийн даруулга болох хойлогийн
шөлний нялуувтар үнэр гэр дүүрэн ханхална. Хүү газар шүргэсэн орхимжоо зассанаа түмэн
өлзий хээг ган утас гүйлгэн цувсан мөнгөн гүцтэй эмийг хадганд ороогоод багшийнхаа
өөдөөс барилаа. Өвгөн маарамба тангаа хүртэхийн өмнө нүдээ анин алга хавсран наминчилж
уншлагаа тайвуухан дуусгаад түүнийг хоёр гардан ёсорхуу тослоо.

Гүцний тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан үнэрлэв, Өөртөө үл итгэсэн янзтай


гайхширснаа дахин үнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нүд нь гэнэт хурцаар гялтагнаж
шавийнхаа нүүрийг цоргих адил ширтлээ. Хүүгийн нимгэн шар хацар час улайж хамар
дээгүүр нь хөлс бурзайна.

- Хүү минь, шавь минь! Чи үүнийг хийчихлээ гэж үү дээ? хэмээн цаанаа бядгүй дуугаар
арайхийж асуув.

- Тиймээ, багшаа! Би, би гэж хүү түгдчин дальдрахдаа мөнөөх зүүн нүднийх нь хяруу
шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн сая л олж хараад цочив.

... Аа ийм учиртай сүүдэр байж! Одоо надаас авах юмаа авч ханаж! Аваагүй үлдсэн юм юу
билээ. Хамбын суудал. Аграмбын зиндаа алдар нэр юм байна. Тэр сүг сүнс нь нүдэнд нь
орчихсон надад үзэгдээд байж. Ээ лам гурван эрдэнэ. Гончигсóм! Эм, хор хоёрыг ялгахгүй
байна гэдэг бол эрхи, судраа мань нь ялгахаа байсантай адилхан. Ийм нүгэлтэй чаралбыг
гэмгүй түмний дунд орхиж болохгүй. Эрлэг Номун хаанд л хамт очоод өчигөө мэдүүлье гэж
өвгөн эрэгцүүлээд гүцтэй тангаа хүүгийн урдаас цочмог барив Хүүгийн царай үнсэн саарал
болж, уруул нь өмөлзөн арагшаа ухарлаа.

- Үгүй ээ. бурхан тахилынхаа өмнө шавийнхаа сүүдрийг үргээх гэж үү? Үйлийн үрийн
эзэн нь ерөөсөө би юм байна. Тэр "Алтан жүн жорыг" өдий болтол илчлээгүй гор нь гарч"
гэж шивнээд сунгасан гараа татав.

- Шавь минь чи үүнийгээ үнэндээ надад зориулсан уу? гэхэд хүү харцаа ширдэг дээр
унаган толгой дохив.

- За тэгвэл багш нь хүртьеэ, шавхруу ч үлдээлгүй хүртье гэж цэл хүйтэн уруулынхаа дор
гүцийг авчран шавиа юу хэлэхийг хүлээзнэлээ. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг
тэр хоёр зүрхэндээ ортол мэдрэв. Жа гүйцээе гээд өвгөн гүцтэйг ховх соров. Дэндүү эрдэм
чадал төгс, дагсал буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хүртэл шагшигдсан өвгөн
аграмбын гараас мөнгөн гүц сугарч хүүгийн өлмий доор өнхрөв. Хэрвээ энэ үед өвгөн
маарамба нэгээхэн удаа зовхио нээсэн бол өөртөө авч үлдсэн "Алтан жүн жор" хэмээх алдарт
эмээ алдчих вий гэсэн шиг өврөө тэмтрээд зогсч байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль
хэдийнээ алга болсныг олж харах байлаа.
ХОЁРЫН ДАВАА
Тэднийхээс шив шингэн утаа эгц дээшээ олгойдож байлаа. Оюунаа аль хэдийнээ
босчихоод цайгаа оргиулаад уудалж байгаа, мань "Хоёрын даваа" яахав дээ, дээлээ
эгэлдрэглээд суучихсан хүзүүгээ шөргөөгөөд л амсар нь цоороод уруул урчихмаар болсон
мөнгөн аягатай цайгаа тэмээ шиг хүчтэй сорж суугаа. Орсон гарсанд - Миний энэ чинь
Мэргэ вангийн Далхаа зааны аяга шүү дээ гэж хөөрлөнө. Харин тэр Далхаа заан гэдэг нь
ямархуу бөх хэзээ байсныг ярьж шагширч байгаа хүнийг би л сонсоогүй юм байна. Банди
гуай наадам болгоноор зодоглодог ч хоёрын даваанаас нэг их хэтэрдэггүй болохоор
нутгийнхан мань "Хоёрын даваа" гэлцэн инээд наргиан болдогийг Оюунаа ч мэднэ. Явж явж
нэрмэл тагш тагшаар залгилсан, юм л бол бөх ярьсан хөгийн эртэй хадамсдаг байна шүү.
Оюунтай суусан хойно аав гэх ч хэцүү, Банди гуай гэх бүүр ч хэцүү яанаа гэж би дотроо
бодоод чөдөртэй морь руугаа явлаа. Үүрч яваа эмээлийн ган дөрөө хоорондоо жин жин
хавирах нь чихэнд чимэгтэй.

Оюунаа өмнөөс гүйсээр ирж явна. Бариухан ногоон торгон тэрлэгтэй түүний наранд
борлосон шилбэний булчин ирвэлзэн чинэрч туяхан нуруугаа даган асгарсан торгон хар үс
намиран сугсрана. Нар дээрээс навтайтал шарж, ангасан газраас халуу хөөрөгдөж байсан ч
миний сэтгэлд бол эргэн тойрон нартай бороо шаагиж, тэртээ хөндийд солонго хөллөх шиг
санагдаж байлаа. Би мориныхоо сайвар алхаан дунд Оюунаагийнхаа сугаар тэврэн шүүрч
урдуураа сундлав. Урд шөнө хачин зүүд зүүдэллээ. Чи намайг түлхэж хаячихаад Цэцгээ
эмчтэй хаашаа ч юм цуг явчих юм. Дэр нэвтэрсэн байна лээ гэж тунамал алаг нүдэндээ
нулимс гүйлгэн над руу эргэж харав. Санаанд ормооргүй юм зүүдэлдэг хачин ч амьтан шүү
чи гэж түүнийхээ амьсгал нь бүүр цаана үл мэдэгхэн лүгших бэлхүүсээр тэврэхэд саяхан
угаасан гэзэгнээс нь хүүхдийн сэвлэгнийх шиг үнэр сэнгэнэхэд тархины судас суга суга
өндөлзөх шиг болно. Оюунаа миний энгэрт налаад хоёулханаа мориор ингээд л сажлуулаад
байвал гоёо, тээр тэнгэрийн гүнд од харвах шиг боллоо гээд инээмсэглэхэд охин мариагаа
алдаагүй царай нь улмаа шингэрч үзэгдэнэ.

Шон дээр буухад Банди гуай өлөн хиртэй пансан цамцныхаа хоёр ч товчийг зад татсан
цүдгэр гэдсээ ил гаргасаар тосоод Оюунааг сугадан буулгаснаа,

- Та хоёр ямар жаахан хүүхдүүд биш дээ, гантай цагийн морь нуруугаа амархан авчихдаг
юм шүү дээ гэхэд Оюунаа "Ааваа, та намайг ерөөсөө сундалдаггүй шүү дээ" гэж тунирхав.
Охин минь хэзээ ухаажина даа гэж Банди гуай гүнзгий санаа алдсанаа над руу харж Манай
Баяраа ч морины дэлийг орос сойзны үс шиг болгоод өгдөг хүн дээ. Наад халиуныгаа согоо
шиг болгоод өгөөрэй, өглөө хар үүрээр хөдөлнө шүү, бөх хүний л зан юм байх, наадмын урд
өдөр ерөөсөө нойр хүрдэггүй юм гэлээ. Энэ жил таны бяр ямар байна даа гэж намайг асуувал
"Яршигаа аавын ноололдохыг харахаас ичээд байдаг юм. Гэдэс нь танай их гарын ширмэн
тогоо шиг гээч. Таныг хүмүүс шоолдог юм билээ шүү" гэхэд,

- Цөг хөө, байсаар чи эрчүүдийн хэрэгт оролцох нь уу? Тогтоож барилдана гэдэг амаргүй
гэснээ над руу дөхөн шивнэх шахан "Энэ жил дор хаяж сумын начин. Урд шөнө унтаагаараа
ханын гурван үдээрийг ташраар нь зад тийрсэн байна лээ. Одоо наад халиун чинь гэхэд л
даага шиг харагдаад болох биш, Тэр өдрийн тэнгэр мэдэж дээ" гээд хүд хүд инээв.
****************

Гурвуулаа наадмаас харьж явлаа. Архинд халамцсан Банди гуай далбийж үнгэлдсэн бүрх
малгайныхаа доор гүвтнэж явснаа гэнэт морь бусгатал учиргүй шогширч гаслав. Тэр муу
чөргөр бандид шууд л дотуур дэгээгээ хутгачихдаг байж. Анаж байж алдчихлаа. Бүүр нэг,
ойчих нь мэдрэгдээд гуяных нь хөх мах чичрээд байхад шүү гэхэд би түүнийг тайвшруулах
санаатай "Гаднаас олон сайн бөх ирсэн байна лээ, аргагүй байх" гэхэд Оюунаа аав одоо
хөгширч яваагаа мэддэггүй юмуу гэж ширвэв. Дөчтэй эр дөрвөө дарсан ат гэдэг юм. Намдаг
арсланг гэрээрээ дайраад гараарай гэсэн, хэдэн мэх заалгаад үлдэнээ. Хойтон жилийн
наадмаар ч "За энэ ч яахав би Содномынхоор дайраад гаръя. Миний хоёр хүү шударгахан
ергүүлээд харьчих, сар мөддөө гарахгүй шүү. Төөрөөд чөтгөрийн гүйдэлтэй Ишгэнэ хоолой
руу орчихвоо гэснээ "Хоёр хангайн нутаг хүрэнтэж найгаад байна" гэж дуулсаар нар
шингэчихээд сүүлчийнхээ улаан туяаг цацаж байгаа тэнгэрийн хаяа руу Банди гуай
жижгэрэн жижгэрсээр уусав.

Намдаг арслан гэж хүрэн баримал шиг эр манай хотоор ирж, Банди гуайн магнайг
тэнийлгэлээ. Оюун "Тэр хараа, Намдаг ахыг Хөдөөлсөн бухны хүзүү шиг ямар аймаар юм бэ
Төө хэрийн тэвнээр хатгасан ч нэвтрэхгүй байхаа" гээд тас тас инээв. Бөх хүний охин, бөхөө
шоолбол аавын чинь наадмын тэнгэр харина шүү дээ гэж Оюуныг цаашлуулбал, Чи ааваар
минь даажигнаад байна уу? Барилдаж чаддаггүй ч гэсэн Бага газрын чулуу шиг нөмөртэй хүн
дээ гэж надтай мөчөөрхөлцөв. Банди гуай хонь гарган Намдаг арсланг тухлуулж, ядаж хоёр
хонооч гэж гуйсан боловч хажуу сумын наадамд миний даага үүрсээд хүлээж байхад энд
толгой ганзагалаж хэвтээд юугаа хийхэв. Харин саяын байныхаа даагыг танд үлдээе гэхэд
Банди гуай бөх хүний бэлэг, цаанаа нэг юм бэлгэдэж байгаа гээд бөөн хөл хөөрцөг боллоо.

****************

Би Малахын отроос Оюунаа руугаа довтолголоо. Оюунаа минь намайг харуутаа их л


холоос тосдогсон. Чамайг гурав хоновол санаж үхнэ гэсэн юм чинь гуч хоноод ирэхлээр
ёстой бэтгэрэх шахсандаа. Бие нь зүгээр л байдаг байгаа даа гэж амандаа үглэн мориндоо
ташуур өгөв. Хот хороо нэг л эль хульхан. Банд гуайн гэрийн яндангаар утаа гарахгүй байв,
Өмнөөс ээж минь л тосов.

- Хүү минь яасан их давхиа вэ? Морь чинь бахардаж унах нь байиа шүү дээ

- Тэр яах вэ ээжээ, Оюунаа гэртээ байгаа биз дээ

- Чамаас түрүүхэнд Намдаг арслан тэрэгтэйгээ ирээд явсан. Мөр нь арилаагүй байна.
Банди тэр хоёр буцаж ирэхгүй юм шиг хамаг хувцас хунараа хумьж аваад явчихсан шүү дээ
гэсэн үг дотор манартуулав. Түүний үлдээсэн зурвасыг уншвал "Баяраа, чиний цаашдын
амьдралд чинь сайн сайхныг хүсье. Би Намдагийг дагаад явлаа. Бөхийн өвчтэй аавыг минь чи
мэднэ. Бүсгүй ядарсан амьтан нэг удаа ч болохноо аавыгаа гялайлгая. Хоёрын хоёр бөхийг
гомдоох аргагүй байсныг чи минь ойлгоорой" гэсэн хэдэн үг бүрэлзэв. Даанч дээ, Оюунаа
минь ... Ийм юм гэж байдаг юмуу. Миний янзыг үзээд, тохуу хийгээд л хашааны ард зогсч
байгаа гэж бодон орчиноосоо түүнийг эрж хайж, Оюунаа... гэж хашгирлаа. Пүнзний саравчин
дээр сууж байсан хэдэн турлиах цочоод нисэв. Ноосолчихсон тэмээд шиг цэлдэн хөхөлбөр
гүвээ толгод чимээ аниргүй нэг ойртож, нэг холдож байлаа.

Сониноос, Банди гуай барилдахаа больж, жаахан халамцаад ирэхлээрээ “Би өөрийнхөө
дархан дотуур дэгээгээ хүргэндээ үлдээснээс хойш миний бөх болж төрсний хэрэг бүтэж
байгаа нь тэрээ” гэдэг болсон гэнэ лээ. Хоёрын даваа гэдэг чинь мөн л холын даваа юм билээ
дээ.
СУМЫН ТӨВ ДЭЭР
"Үхлээ, үхлээ, ёо, ёо" гэсээр тэр орноосоо арай гэж өндийв. Аманд нь түй гэх шүлсгүй
болж, уруул нь хатан, толгой тархи нь дүйнгэтэн мэнэрнэ. Зуухны хажуу дахь бөөр нь хэмх
ёнх болсон данхнаас хүйтэн цай гүд гүд залгилахад, гэдэс ходоодонд нь нэгэнт асан алдсан
түймрийг нь бага ч гэсэн номхоруулах шиг болов. Гэрийн доторх юмс ундуй сундуй. Халбага
нь гозойчихсон гурилтай хоолны үлдэгдэл шүүгээн дээр харагдана. Муу хар авгай маань
хаачиваа, урд шөнө гэртээ хоноогүй байх нээ. Шилрээд алга болж дээ. Бас л хөөрхийгөө
нүдчихээ биз дээ. Үйлтэй ч амьтан юм даа. Нүдийг нь бүлтэлчихгүй юмсан. Бусад нь дүүрч.
Хар Дорлигийн амнаас гарсан болохоос биш үнэн байх шүү золиг гэж, юу гэлээ "Эр хүн
нударга зангидаж хорслоо тайлдаг, эм хүн өмдөө шувталж хорслоо тайлдаг” гэлүү гэж
түүнийг бодоход түүний хоолой хорсон, зүрхэн дээгүүр нь зараа гүйх шиг болов. Зодуулаад
сурчихсан юм даа, хөөрхий өдийд Өнөрөөгийнд очоод, сална барина гээд л баахан усан
нүдэлж байгаа биз. Хаа холдохов гэж дээ. Усандаа ирж байгаа борлон шиг гүйгээд л ирдэг
юм. Миний энэ ямаан омог тах Дэрэмийг нэг л өдөр дээлээ толгой дээрээ нөмөргөх байх
шүү.

Дороос муусайн нусгайнуудын булчин шөрмөс сүрхий чангарч байна гээч. Саяхан болтол
миний өөдөөс сарвалздаг амьтан энэ суманд байгаагүй. Тэр ногоортлоо шартснаас болоод
хэгз цохиулсан уруул, толгойныхоо булдрууг сая л анзаарав. Хэн цохио бол чамайг дээ, юун
түрүү сэхэж хүн шиг хүн болох хэрэгтэй байна. За яахав, тэмээ бөхөө хардаггүй гэдэг юм.
Чоно хавхандаа чангарна уу гэхээс, үхдэггүй юмаа гэж Дэрэм энэ тэрийг эргэцүүлэв.

Зүүн орны наана хөвөн зулхай нь энд тэндээ цухуйгаад тасрах шахсан хиртэй хөнжил
аятай юманд толгойгоо шургуулаад унтаж байгаа хүүгээ инээмсэглэн харснаа энэ миний
туурайг хатаах янзтай шүү. Зүгээр зүгээр! Одоо цагт номхон явсан нь л алдана. Чоно шиг
амьдардаг цаг ирж дээ. Хэн хүчтэй нь л хоолоо олж иднэ. Хичээлдээ ч намайг дуурайсан
ногоон нойл юм билээ дээ. Үсэг тоо хоёрыг ялгачихдаг байвал болоо. “Хүүе, золигоо босооч
хичээлдээ явдаггүй юмуу" гэж Дэрэмийг хашгирахад үдээр шиг гүрдийсэн чөргөр хөх хүү
унтаа чигээрээ чанга гээч нь атгаатай байгаа хэдэн бор боорцогоо алдаж асган нүдээ
нухсанаа "хичээлгүй шүү дээ" гэж ундууцаад хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөв. "Аа нээрэн
тийм л дээ. Сургууль хөлдөөд хичээлээ хаасан гэл үү. Жил болгон тэгдэг дээ. Гэм биш зан.
Малтай багш нар л башийж байгаа байх даа. За маньд ямар хамаатай юм гэж үглээд хүчлэн
бослоо.

Тэр явуут дээлээ ханцуйлаад хаалганаасаа толгойгоо цухуйлган айл айл руу олбилзон
харах нь эрэгчин чоно агуйнаасаа сунайн гарч алсыг ажин ангийн үнэр авахтай тун ч төстэй
харагдах аж.

Нар цухайчихаад байхад өмхийртлээ унтацгаагаад, яасан лойчихсон лүднүүд вэ, буу
тавиад сэрээчих юмсан. Үхлээ, үхлээ яая даа байз, аминд орох хэн байдаг билээ гэж үглэхэд
түүний нүдэнд хашааны мухарт байгаа нэг муу зуугийн поошигны үнс хог амаараа давж
асгараад, угаадас дов болтолоо хөлдсөнийг хараад улам ч ой гутав. Юм л бол эрээн мяраан
янз бүрийн сонин барьчихсан явж харагддаг, улстөрийн мэдлэгээрээ гайхуулдаг ганц
сэхээтнийх босоогүй байгааг яндангаар нь андашгүй мэдээд би ч бас эртэч шаггүй эр юмаа
гэсэн омгорхол төрөөд авав. Идэр есийн жавар хамрын үзүүр төмөр шиг хайрна. Өлбөлзөн
удаан гэгч харж зогсов. За ашгүй Сандагийнх эхлээд яндангаа хатгалаа. Эднийд шар тайлах
юм бий дээ.

- Тэр муухай ааштай шар авгайг нь яаж аргалнаа. Үхсэн хойноо, манай муу хар авгайгаас
юугаараа илүү юм бол доо, зайлуул. Зочид буудлын эрхлэгч санаатай юм хийж байгаад л яг
мань мэт шиг ажилгүй болчихсон амьтан шүү дээ. Тэгсэн хэрнээ дандаа том цүнх барьж явна
гээч Соёлтой хүүхнүүдтэй арсалддаг ухаантай юмуу даа. Ямар үхсэн үлийний бичиг ном
түүнд байхав дээ. Эднийх ноолуураар л жаахан сэхсэн болохоос маниустай адил даа. Томроод
мэндийн зөрөөгүй өнгөрнө гээч. Мань мэтийн хар юмнаас өөр юманд бол хөлөө хугалчих
шахнаа. Хөөрхий, тэр муу Сандаг юугаа мэдэх вэ дээ хүүхэд шиг амьтан. Харин архичиндаа
хайртай байдаг юм. Сандагийн аяыг олох амархан. Харин тэр муу шар авгай!

Эдэнтэй уурлаад нэмэргүй. Ухаан сийлэх л хэрэгтэй. Эр хүний арван гурван мэхээс
ердөө гурвыг нь гүйлгэхэд л Дэрэм хүүгийн гарт бүх юм ороод ирдэгсэн. Сандаг дэмий үгэнд
дуртай. Баахан юм хамж чимж бурвал учиртай даа. Сүүлд энэ суманд чинь юу боллоо доо.
Хот руу хэн явсан гэлээ. Мал их үхэж байгаа гэсэн. Өнөө муу будлиу Жа даргын онигооноос
ярихад нүд нь сэргээд ирнэ дээ. Сумын толгойтой болгон яриад сонирхолгүй болчихсон
байхаа. Тэгэхлээр шар авгай нь бас тоохгүй ээ. Юу гэж худлаа залъя даа байж гэж Дэрэм
ганцаараа яриад дээлээ хөөргөж бүслэв. Дээшээ хараад тарваганы дош шиг онгойж байгаа
эсгий гутлынхаа амсар дээр жийргээ нөмөргөж тавиад нэг үсрээд л хөлөө чихчихэв. Тэр бүр
хар багаасаа дотуур байранд байхдаа л гутлаа ингэж өмсдөг зуршилтай болжээ. Жийргээр
хөлөө ороох гэдэг түүнд үнэнхүү залхуутай яршигтай зүйл санагдана. Хөл нь гишгэж л байвал
болох нь тэр. Нэг удаа хөндүүрлээд байсныг тоохгүй явсаар сүүлдээ гишгэх аргагүй болоход
үзвэл бүдүүн гэгчийн зүү арьс махны завсраар хөндлөн орчихоод идээлчихсэн байсныг хэд
хоногийн дараа мэдсэн гээд бодчих. Бас дээр нь өвлийн ямар ч хүйтэнд толгой нүцгэн явах
мөртлөө уур савсаж явна.

Тэр юу гэж худал гөрдөх тухайгаа толгой гашилган бодсоор байлаа. Мөлүү Сүх аймагт
түрүүлсэн хар азаргаа газрын цээж рүү том жийпээр өгчихөж гэнээ гэхүү шар авгай морь мал
тоохгүй ээ. Хар ус гударсаар байгаад энэ загзгар хар толгойд юм орж ирэхээ болихнээ гээд
толгойгоо шааж үзэв. За байз. Манай нөгөө муу хэнхэг цагдаа өчигдөр тэнэг Лутыг гавлаад
аймаг руу шоронд явуулчихжээ гэвэл яах бол? Ийм юм байсхийгээд л гардаг шүү дээ. Хулгай
яревал бүүр ч дэмий балай юм болно. Ямар ч сонирхолгүй. Дахиад ус залгилах гэсэн боловч
алга, данхаа зуухны ам руу чулуудав. Зуухны хүхээ нь галанд сорогдоод сархинаг шиг юм
болсныг сая л харлаа, Амаар нь дүүрэн үнс. Энэ муу авгай ч естой дэлсүүлж байвал таарах
залхаг амьтан даа, мөн ч лоймол барам шүү. Салраад л

Төмөр лаазтай ус голдоо овойтол хөлдчихсөнийг Дэрэм баривгар том гараараа ганц
дэлсээд цөмлөв. Яасан сайхан юм бэ өдий болтолоо үүний ид шидийг нь мэддэггүй байна
шүү, хүн ухаажихгүй байсаар маргааш нь үхдэг гэдэг үнэн юм гэсээр мөсийг бөөнөөр нь
шаржигнатал хэмхчин хазалж, мөн гарын алгын чинээгээр нь дух, хацар, дагзаа үрлээ. Ийм
сайхан хүйтэн юм байх гэж. Мөс ингэж аминд ордгийг нээснээ өөртөө ч бас л омгорхоод
авав. Үе үе өөрөөрөө бахадна. Түүнээ бусдад давс нэмээд гайхуулчихна. Гэвч бас л дотор нь
оëон эрээн могой эвхэрэлдэн дураараа эргэж хөрвөж байгаа шиг түүнд санагдана.
- Шар авгайд л түлхүүр нь байгаа. Сандагт ямар мэдэл байх биш. Өнөө хэн гуай. Сүүжийн
хонхорт тас харанхуй шөнөөр үнэг хөөж яваад нэг харсан чинь үнэг нь хөх дэлэнгээ
унжуулсан өлөгчин чоно болчихсон давхиж байна гэнэ. Бүүр сүүлдээ шав шалдан цагаан
үстэй эм болчихоод машиных нь хамар дээр суугаад: Үгүй! Үгүй энд тэнд үүнийг зөндөөн
бурсаар байгаад тоохоо байчихсан зүйл. Дэрэм хүүгийн толгойд ярианы сэдэв үг зөрөхийн
хооронд гялс манас ороод ирдэг юмсан. Ухаан муудаад байна даа гэснээ байж суухын аргагүй
болсон тул хаалганы завсраар дүүрэн цан хүүрэг болсон гэрээсээ гарлаа. Сандагийнх ердөө
хоёрхон хашааны өмнө болохоор юухан байхав. Хэдхэн алхмын ажил байв. За байз, юугаа
ярьж хуйхаа маажинаа гэж үүдэнд нь хэсэг халгаснаа болохгүй бол хүч хэрэглэнэ дээ гэж
шийдээд хаалгыг татав.

- Ээ дээ энэ Зулаа шиг ийм эртэч авгайгаар тогоо шанагаа бариулчихаа чам шиг дулаан
хөнжилдөө дугжирч байхсан. Мөн аз хийморьтой эр шүү гэснээ сэрсэн хэрнээ гэрээ
дулаацахаар босох санаатай байгаа Сандагийн хөнжлийг хуулмар аядав. Зулаа түүнийг даанч
хүн байна гэж тоосон шинжгүй, "Хар үүрээр хаалга үүд онголзуулаад, хар ус л эргүүлж яваа
биз" гэж тас ширвэхэд Сандагийн санаа зовов бололтой тий тий яасан хүйтэн гартай золиг вэ
гэснээ авгай руугаа хүүхэд өхөөрдөх адил уруулаа дэвсэн нялхамсаж "Миний өвгөөн. Хүн
өглөөний мэнд ус асууж байхад хангир янгир гэж болохгүй шүү дээ" гэж аргадах аядав.
Дэрэм Зулаагаас ийм араншин гарна гэдгийг сайн мэдэх байсан болохоор тоосонгүй, айл
хунар ах дүүсэд чинь өглөө, үдэш гэж байх учиргүй биз дээ гэснээ маасайтал инэзж.

- Туулайн хэвтэр ч төөрсөн хүнд дулаахан гэгчээр манай Зулаагийн хэвтэр ч дулаахан
янзтай юмаа. Чи ийм сайхан авгайг яаж авч суусан юм бэ гэж инээгээд Сандагийн хажуу
талын дэрийг гараараа илж маяглав. Зулаа түүнийг нэг нүдээрээ ч харалгүй хм гэж эгдүүцэн,
зориуд аяга таваг тачигнуулан эргэнэгийн хаалгыг тас няс саваад "Сандагаа чи босооч! Ажлаа
бод. Айлаас үүцээ авчираарай, мах дууслаа” гэж тачигналаа.

- Нөгөө муу сумын заан Норов онхолдчихсон гэл үү? Бие нь ямар байгаа бол? Наадмаар
одоо гадныхантай хэн гар зөрүүлнээ. Байдаг даагаа тавиад туучихнээ дээ.

- Юун бөх мөх вэ? Хүүе дуулж байна уу, Сандагаа цайгаа гударсан болоод эртхэн ажлаа
бодооч. Далбайсан, ажилгүй хар юмнууд ёс юм шиг цуваад ирнэ гээд Дэрэмийг хяламхийв.

- За, за тэр яахав. Хөдөөний бид чинь бөх, морио ярихгүй бол өөр юугаа ярих юм бэ?

- Хэзээ манай суманд олигтой бөх байсан юм бэ? Та нар шиг хар ус гудардаг юмнаас эрүү
маанаг зулбадас гарна уу гэхээс гэж уурласандаа болоод Зулаа арчиж байсан аягаа хагалчихав.

- Тэгж ярих юм бол Норов зааны хэдэн чардгар банди төв хөдөөгүүр бий шүү, би нэг
бүрчлэн мэднэ гэж Дэрэм арзайтал инээсэн биш гал дээр тос нэмэх шиг юм болов. Тийм
майга бүдүүн, бух шиг юмыг хэн тоодог юм бэ?

- Худлаа гэвэл чамд нэрлээд өгөх үү? гээд Дэрэм хуруугаа түүний өмнө сарвайв.

- Тэр Норов зааны чинь хүүхэд арай чиний авгайд чинь байгаа юм биш биз дээ.
- Хуцваа... Тэгж ярих юм бол за яршиг даа гэж Дэрэм Сандаг руу харснаа муусайн
авгайчууд хэцүү шүү дээ гэж бувтнав.

- Зулаа минь амаа татаач. Шал дэмий мааз юм ярих юм гэж Сандаг яриаг өөр тийш
эргүүлэх санаатай,

- Авгай чинь юу хийж байна даа гэлээ.

- Юу хийдэг юм. Авгайчуул хов ярих, эрчүүд архи уухаас өөр хийх ажил энэ суманд чинь
алга шүү дээ.

- Чи муу авгайгаа дандаа зодож, шар арьсанд нь хатааж байх юм. Арай өөр юманд омгоо
гаргаж чаддаггүй юмуу, Танай авгай чинь тэсэхээ байгаад хотын машинд суугаад алга болсон
шүү дээ. Авгайгаа алдчихаад хар үүрээр ингэж айл хэсч явах гэж дээ.

- Эр эмийн хооронд илжиг бүү жороол гэгчээр Зулаа минь больж үз...

- Худлаа худлаа, тэр хар авгайн минь бурантаг надад явдаг юм шүү дээ. Явлаа гээд хаа
холддог юм бэ? Ер нь авгайчууд та нарын бэлчээр хаа л билээ дээ. За, за би хэрэлдэх гэж
танайд үүр цүүрээр ирээгүй юм. Их чухал ажилтай! Сандаг ч босоод айван тайван морь
харчихаад ир, тэгээд түүнээ хэлье гэж Дэрэм Зулаа руу нүд ирмэв.

- За Зулаа минь. би зүгээр танай нөхрийн чинь өмнө худлаа уурлаж нохойтож байгаа минь
тэр. Чамд маш чухал үг хэлэх гэж ирлээ. Их чухал шүү.

- За, за чи бид хоёрын хооронд хэрүүл байна уу гэхээс хэлцээр байхгүй шүү дээ.

- Чи дуугүй л сонсч бай. Одоохон Сандаг ороод ирнэ, Тэгвэл бишиднэ

- Миний нөхөр яахлаараа чиний яриаг сонсч болдоггүй билээ? Намайг бас татаж чангаах
ухаантай юмуу? Горьдвоо.

- Би мэднээ, чи мань мэтээс тохой илүү давчихсан согоо шүү дээ. Чамайг харин цаана
чинь сумын мисс гэлцээд байнаа.

- Өө, за за; намайг уу даа! Энэ чинь чиний урд шөнийн хар дарсан зүүд үү? Баярлаëаа гэм.

- Үгүй ээ, үгүй. Эрчүүдийн нүд өөр. Жишээлбэл, би чамайг тэгж хэлэхгүй байж болноо
доо. Чи чинь ингэхэд сумандаа байхгүй өндөр нарийхан гоолиг, гунхалзсан дамшиг юм гэнээ.
Өчигдөр л архидаж яваад сумын харчуудаас тэгж сонслоо.

- Муусайн хар архичдын нүдэнд чавганц ч мисс болж үзэгдэнэ шүү дээ.

- За чи миний үгийг дуугүй сонс. Саяхан би сумын эмч залуутай уулзлаа. Их сайхан залуу
юмаа. Ганц бие хүн яаж олигтой амьдрах вэ дээ.

- Тэгээд тэр эмч чинь юу гэж байх юм?


- Гол нь яг үүндээ байгаа юм. Чамайг хүсч явдаг гэнээ. Надад итгэдэг юм зайлуул. Үүнийг
хичээж чамд хэлж тус болооч гэсэн юм.

- За чи битгий худлаа залаад бай, тэр чинь надтай тоож ч үг сольдоггүй шүү дээ. Их зантай
юмуу даа гэж бодсон шүү.

- Үнээн, чи нэг удаа биеэ үзүүлсэн юмуу?

- Үгүй л байх учиртайсан, тэгээд юу гэж байна?

- Чамайг их гоё сайхан биетэй хүүхэн билээ. Би ийм хүүхнийг л мөрөөдөг гэж байна лээ.

- Аяархан гэм, Сандаг сонсчихвол сүйд болно.

- Би ч бас чиний өмнөөс баярлаад, үүнийг хэлэх гэж хар үүрээр ирж байгаа нь энэ. Тэр
эмч баргийн эмэгтэйд ингэж хэлэхгүй шүү дээ. Насны үд голлох шахсан бидэнд ямар
хамаатай юм бэ? Одоо ч хаа сайгүй хамжааргагүй болсон дуулдах юм.

- Хачин юм даа, тэгж яревал би чинь дандаа ч ийм хормойгоо чирсэн хүн яваагүй ээ.
Буудалд ажиллаж байхад энд тэндхийн төлөөлөгч зүгээр суулгадаггүй зовоодог л байлаа.
Бүүр томчууд гээч! гэж Зулаагийн нүдэнд аальгүй шинж манасхийснээ Дэрэмийг хараад
дорхноо бөхөв. Тэрбээр хөнгөн санаа алдаад хоймрын хавтастай толь руу харж, үс гэзгээ
янзлангаа,

- Амьдрал сонин шүү хө, Чи одоо ч го¸ л байна шүү дээ.

- Манайд Үзмээ багшаас аваад сайхан хүүхэн зөндөөн шүү дээ. Гэтэл над руу нүд тусч
байдаг. Ийм юм ч байдаг л даа. Хүний сэтгэл гэдэг ч нээрэн хачин тиймээ, Дэрэмээ.

- Зүс царай яахав дээ. Мисс хүн чинь бие хаагаараа онцгой төрсөн байдаг юм байхаа. Би
ямар мэдэх биш. Залуус л тэгж байна лээ.

- Үнэндээ бол ч би бие хаагаар бол бусдаас дутахгүй л дээ, аав ээжий минь л өглөг юм даа.
Наадам, цагаан сараар чи намайг хардаг биз дээ. Яагаав цэнхэр торгон дээлтэй байхыг?

- Харалгүй яах юм бэ, нүд сугараад уначих шахдаг. Сандаг азтай золиг шүү:

- Өөр гоёж гоодох үе хөдөөд гарахгүй юм даа. Төв суурин газар бол ч. Тэр эмч залуу
үнэхээр соёлтой царайлаг юм билээ гээд Зулаа гундасхийж яваа хацартаа Зостын шавар шиг
энгэсэг халтар хултар түрхээд энгэр рүүгээ баахныг ïургиулахыг хараад Дэрэмийн хөх инээд
хүрч, нөгөө муу эмсгий Сандаг арай жорлонд унаагүй байгаа. Бушуухан ороод ирээсэй гэж
бодож суув.

- Өнөөдөр чинь зантай хүйтрэх нь байнаа, юун хаа байсан тэр холоос мах шөл авчрах
гэсээр Сандаг гаднаас орж ирэв.
- Арай л өнөөх озгой чинь тасраад уначихсангүй юу гэж Дэрэм их юмны ард гарсан хун
шиг маадгар нь аргагүй хөхрөв. "Алив та хоёр ширээнд ойртоод сууцгаа. Эрийг басч
болдоггүй гэдэг байхаа. Дэрэм бид хоёр ч нэг ангид байсан ухаантай юм шүү дээ. Чи чинь
гурав годройтсон байхаа. Хэдүүлээ өглөөнийхөө цайг хамтдаа тухтайхан ууцгаая. Миний
өвгөн өнөөдөр заавал мах авчрах гээд яахав дээ. Дараа л болно биз. Дэрэмээ, чи бөссөн
хүйтэн адууны маханд хэр билээ?

- Ээ, гэгээн минь, энэ шар тос шиг хайлмагтсан өөхтэй тарган харвингаас ч салах юм биш
дээ. Жамц давс үрээд идэх ч мөн янзтай шүү. Харин хүчтэйхэн даруулга л хэрэгтэй болдог
юм даа.

- Хүүхнүүд бид чинь яахав дээ, эрчүүд та нарынхаа биеийг бодоод л боож үхчих гээд
байдаг юм шүү дээ, Түүнээс биш бага сага уувал хориод сүйд болох зүйл биш л дээ хэн ч ууж
болно. Цагаан сараар л хэрэглэе гэж бодсон юм, яахав дээ эрчүүд уóлзалдаж байгаа хойно
гээд түлхүүрээ шаржигнуулан авдраа уудалж жижигхэн шилтэй цэнхэр өнгөтэй юм гаргаж
ирэв. Урд газрын хүчтэй спирт шүү. Найруулаад ууна биз. Шөнөжингөө толгой өвдөж дотор
муухайрч хонолоо. Биеэ үзүүлдэг юм уу даа? Миний эзгүйд та хо¸р даварвал!

- Манай ерөнхийлөгч чинь яахлаараа хацар нь туяараад, хөл нь хөнгөрөөд эрдэнэсийн


хайрцгаа тийм амархан нээчихдэг билээ. Энэ Дэрэм чинь тэгж байгаад хүний хамрын нүхээр
орчихмоор элдэвтэй эр шүү. Муу авгайгий минь толгойг эргүүлчихээгүй биз?

- Арай ч энэ зэргийн Дэрэм шиг эрд толгой минь эргэх хүн биш, би. Пийшиндээ нүүрс
чихээд унтчихсан чинь золтой угаартчихсангүй. Толгой өвдөөд. Эмчид үзүүлэхээс.

- Дотор муухайраад гэдэг чинь нэг үг хэлээд байна даа. Та хоёр маань маамуутай л болох
гээд байна даа.

- Миний өвгөн, биеэ үзүүлээд ирээ. Хүүхэд шуухад ч яамай. Хордлого хэцүү шүү. Манайд
ер нь хэзээ эмч, багш тогтож байлаа даа. Гайгүй шоволзсон залуу ирсэн байна лээ. Нээрэн л
удахгүй алга болно доо гэж Сандаг хэлээд томхон хо¸р мөнгөн аяганд тэнцүү хийсэн спирт
дээр цасны ус хийв.

Зулаа хувцсаа солихдоо Дэрэмээс ичих нь бүү хэл, харин ч харвал хараг гэсэн шиг хуучин
дээлээ тэрхэн зуур тайлж хаяхад нүцгэн цээж нь ил гарав. Хулгайгаар харсан түүний нүдэнд
мөлчийсөн цагаан харьт, булчин тусч хөхний даруулгын холбоосыг тасдах шахан булхалзах
мээмээ шинэ даашинзанд далдалж амжив. Энэ золигийн бие чинь нуугитал элдчихсэн
хурганы арьс шиг юм гээч. Хүн дэргэдэхээ мэддэггүй, нохой цадахаа мэддэггүй гэдэг үнэн
юмаа. Зэгзийсэн сүүтэгнэсэн юм л явдаг юм. Үнэндээ аятайхан биетэй дамшиг байж шүү
дээ. Ээ дээ энэ хүүхнүүд үү! Нөгөө эмч залуу ажлаа хаячихаад аймаг руу алга болж өгсөнийг
эд мэдээгүй нь яамай. Бушуухан л шараа тайлах юмсан. Энэ Сандагийн хөдөлж байгааг,
янцаглаад... гэж Дэрэм тэсч ядан суулаа. Архины илжирсэн эсгийний үнэр шиг юм гэр
дүүрэн ханхийхэд түүний магнай дээгүүр нь хар хөлс цувах нь жигтэйхэн.

- Чиний нөгөө хэлнэ гээд сүйд болоод байсан сонин хачин юм чинь юу билээ.
- Сумын клубт шагайн харваатай гэнээ. Баянгийн тойромынхон ирэх гэнэ. Түүнийг хэлэх
гэж хар үүрээр ирлээ. Чи бид хоёр чинь нэг баг шүү дээ. Хяргаад өгнө шүү.

- Хаалгаа нээлгүй гурван жил болоод бүх цонх нь яйрчихсан клубыг яаж дулаацуулах юм
бол?

- Түүнийг яаж мэддэг юм бэ, Алив наадах чинь одоо найрч дуураад ирээ биз дээ гэж
Дэрэм шүлсээ гүд залгилаа. Үнэртэй усны хачин хурц нялуун нь архины үнэртэй холилдох
энэ агшинд Зулаа жаахан охин шиг годогнож годогнож байгаад гарахад Дэрэм золтой л
түсхийгээд инээд алдсангүй. Дараа нь яаж Зулаагийн царайг харнаа гэж хүний урманд
бодсонгүй "Өвгөн, битгий нэг их удаарай" хэмээн Сандаг царайчлан хэлэхэд "Энэ маань
намайг зуухныхаа хажууд үргэлж л хормойдож суух санаатай юм шүү дээ. Гарын алган дээрх
шиг бүх юм ил энэ суманд хэнийд оров гэж дээ. Хэн гээч хэнийд ороод хэдэн цаг болов
гэдгийг манайхан андаггүй шүү дээ. Та хоёр давраваа гэсээр Зулаагийн цагаан сараар өмсдөг
хурган дээлийн хормой үүдээр гялсхийн алга болов,

- Ээдээ мөн дотор сайхан онгойлоо. За хө, өнөөдөр Сандагаа хоёулаа сайхан савнаа. Би
эхлээд чигээ тогтоочихо¸ гэж Дэрэм мөнөөх л хаалгаа нээж цээжээ ил гаргах нь өлөн чоно
агуйнаасаа алсыг харж ангийн үнэр авах шиг өлөлзөхөд хажууханд нь нэгэн олигор хар залуу
бас яг түүн шиг хаалгаар цээжээ цухуйлгаад энэ тэрийг ажиж байлаа. Дэрэм долоовор, дунд
хуруугаа нийлүүлээд тэр олигор хар руу дохиход цаадах нь толгой дохин хариу дохив. Энэ нь
хамтдаа ганзага нийлье гэсэн дохио болохыг тэр сайн мэднэ. Энэ өдрийн хэрэг сайхан бүтэх
нь ээ би ч бас хоосон эр биш шүү дээ гэсэн омгорхол тэр зуур Дэрэмд төрөхөд авгайных нь
номой төрх тархинд нь зурсхийв. Намайг хаяад явчихсан гэж бураад байгаа гэл үү? Тэдний
толгойд яаж ийм юм ордог байнаа. Дэрэм хүүгийн гарт бурантаг нь байгаа юм шүү дээ.
Хөөрхий минь, түүнийхээ нүдийг нь бүлтэлчихгүй юмсан, бусад нь яахав гэж бодов. Их
хунгар цасанд боогдон тэхий дундуураа харагдахаа больсон хэдэн шавар байшинтай сумын
энэхүү хөөрхөн төвд амьдрал үргэлжилсээр авай.
ШАГДАЙН ЦЭНД-АЮУШ
Ш.Цэнд-Аюуш 1949 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. УБДС, Москвад
Горькийн нэрэмжит утга зохиолын дээд курс төгссөн. Шог өгүүллэг, тууж, роман бүхий олон
ном хэвлүүлжээ. Тоншуул, Ардын эрх, Хөдөлмөр зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад
сэтгүүлч, нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Одоо Монголын Үндэсний Радиод албаны
даргаар ажиллаж байна.
САЛХИ ХАГАЛАГЧ
Ороо бусгаа үед өвдөнө гэдэг үхэхээс хэцүү юм. Надад эхлээд муусайн жулдрай жаал,
эрүү өвдөг нь нийлсэн чавганц нарыг оролдож байдаг хамрын ханиад хүрлээ. Надаас түрүүнд
хэдэн өдрийн турш хамраа сэтэртэл найтаасан эхнэр маань.

- Барагтай бол салдаггүй новшийн эд байна лээ. Бага дээр нь дарж ав гээд эмийн мөнгө
өгсөн л дөө. Харин би "Энэ муу ханиад яав л гэж" хэмээн бодоод түүгээр нь шар айраг аваад
уучихав. Гэтэл одооны ханиад овоо болжээ.

"Баслаа" гэж шаралсан хатгаа болж хувираад эрлэг номун хааныд хүргэж өгнө хэмээн
намайг чинь чирж гулдарч гарлаа.

Нөгөө талаас эхнэр хүүхэд эмч домчтой нийлэн явуулахгүй гэж чангааж дунд нь би
тэлэгдэн эмнэлэгт сар илүү тарчиллаа. Эцэст нь эмнэлгийн шинжлэх ухаан хөгжсөний
хүчинд эдгэрч гэртээ ирэв.

Гэтэл яасан гэж санана. Эхнэр маань идэх хоолоо хасаж эмнэлэг уруу зөөсөөр чүдэнзний
мод шиг чөрийсөн амьтан болсон байв. Би бүр авгайгаа гэдэгт эргэлзэж паспортыг нь үзэж
байж үнэмшлээ.

Хүүхдүүд талхны булан харахаараа оготно харсан муур шиг дардаг болжээ.

Ядарсан үед аминд орно гэж бурхны гүнгэрваанд хадгалдаг байсан эрүүл мэндийн
даатгалын дэвтрийн ид шид гараагүй ажээ.

Бэлэн мөнгөөр эмчээс тариа худалдаж авсаар өөр байгаагаа дуусгаад өрөнд орчихсон
байлаа.

Гэвч амьд мэнд гарсан хойно арга олдох байх гэж бодоцгоов. Эхний ээлжинд зурагтаа
барьцаалан хо¸р зуун мянган төгрөг зээллээ. Түүнийгээ эргүүлж хөлжих санаатай байв.
Тэгээд Эрээний галт тэрэгний тасалбар авах гэж яваад сургуульд хамт байсан Дамирантай
тааралдчихлаа.

- Сургуулийн маань дөчин жилийн ой болж байгаа. Хамт очъё гэж тэр хань татлаа.

- Нөгөөдөр урагшаа явна гэж цааргалсан боловч ятгасаар дагуулж явав. Төгссөн
сургуулийн маань багш нар биднийг халуун дотноор угтлаа. Том өрөөнд урт ширээ засаж
дээр нь архи дарс, идээ будаа ирийтэл өржээ. Нийтдээ тавиад хүн цугласан харагдав.

Хоёр гурван хундага архи тогтоож хэдэн бууз идээд орхитол хамаг бие тавираад явчихлаа
Түрүүлж ирсэн хүмүүс улаан зээрд болчихсон зөгий шиг дүнгэнэлдэнэ. Ямар ч юманд бэлэн
болчихсон янзтай. Захирал багш шавь нартаа баяр хүргэж үг хэллээ. Дараа нь Дамиран
зүүгээр хатгуулсан аятай үсрэн босох нь тэр. Багш нараа алт шиг үгээр булаад

- Ачит сургуульдаа 50 мянган төгрөг хандивлаж байна хэмээн баяр жавхлантай мэдэгдлээ.
Алга ташилт нижигнээд явчих нь тэр. Түүнээс хурмын төдий хоцорсон бор залуу Дамиран
луу муухай хараад

- Би жаран мянга гэж ориллоо. Захирлын туслах гарын үсэг авах гэж цагаан цаас барин
түүн лүү харайлгатал

- Жаран таван мянга гэж шинэ тоо хашхиран махлаг цагаан бүсгүй түрүүчийн хоёрыг
унтраав.

- 68000

- 68500

- 70000 гэж эргэн тойрон шаагилдаж гарлаа.

Хандив өргөсөн хүн бүр олны анхааралд өртөн хүндлэгдэнэ.

- Чамаас нэг жилийн өмнө төгссөний хэрэг юу билээ. Арай бэнчинтэй байлгүй. Наян
мянга гэж сэгсгэр шар залуу шаралхаж байхад

- Бушуухан хэлж авахгүй бол мөнгөний тоо нэмэгдэнэ хэмээн өөр нэг бүсгүй найзыгаа
нудран сандарч байлаа

Тал талаас мөнгө амлаж хашхираад байхаар хэний ч зүрх хөөрчих юм. Нэгэнтээ

- 90 мянга гэж хашгирахыг сонсоод өөрийн мэдэлгүй би

- 91 мянга гэж дуугарчихаад "зүрх палхийн "бурхан өршөө" гэж залбирлаа. Ашгүй бараг
надтай зэрэгцэн бүдүүн дуутай эр

- Зуун мянга гэж орилсон тул миний сулхан хэлснийг хэн ч сонссонгүй. Би болгоомжтой
болж уруулаа жимбийтэл зуугаад амаа ангайхаа байв.

- 160 мянга

- 170 мянга

Мөнгөний тоо огцом өсөж, хэлсэн хүмүүс нь олимпод түрүүлсэн тамирчин шиг онцгойрч
байв. Би хярсан туулай шиг сандалдаа тас шигдэж илүү дутуу үг хэлчих вий гэсэндээ амаа
алгаараа дарчихаад байлаа. Гэтэл нэг залуухан бүсгүй ирж хундагатай архиа барив.

Түүнээс амсахаар амаа ангайх үед хэн нэгэн

- 190 мянган гэж хашхирлаа. Түүнийг дагаад ангайсан ам маань

- Хоёр мянга гэсэн авиа гаргачихав. Яаран гараараа амаа тагласан боловч хэрэг бишиджээ.
Бүх хүмүүсийн хараа над уруу чиглэх нь тэр.
- Хэд гэнээ гэж хандив тэмдэглэгч тодрууллаа. Би уруулаа тас зуугаад дүлий юм шиг
зогсов. Энэ чигээрээ л тэсэхээр шийдлээ.

- Хоёр л гэсэн. Бодвол хоёр зуун мянган гэсэн биз гэж өнөө хундага барьж гай чирсэн
бүсгүй хэллээ.

- Тийм үү? гэж хандив тэмдэглэгч надаас асуув.

Хариуд нь би юм дуугаралгүй байж чадсан боловч толгой маань донжгос гээд дохичихдог
байгаа.

"Оо-оо-ооо" гэж хүмүүс алга ташин орилолцдов. Ёстой л

"Оо-оо" болох нь тэр. Хандив тэмдэглэгч цаас бариад хүрээд ирлээ. Одоо яая гэхэв.
Өврөө уудалж хоёр зуун мянгыгаа гаргаж сарвайлаа.

- Бүүр бэлэн мөнгөөр өглөө гэж эргэн тойрныхон талархаж байна. Уул нь элий балай
болж өмнөө байсан шилэн аяганд архи дүүргэж аваад залгилж орхилоо. Тэрнээс цааш юу
болсныг бүү мэд. Нэг л мэдсэн гэртээ хэвтэж байв.

Эхнэр

- Чи чинь ганзаганд явах гэж байж архиа уудаг нь яаж байгаа юм бэ гэж зэмлээд

- Мөнгө чинь хаана байна гэж асууж байна.

- Хандивлачихсан гээд учраа хэлбэл ухаан алдаад унаад өглөө.

Чүдэнз шиг чөрийх миний ээлж ирэв. Энд тэндээс хэд гурван төгрөг зээлэн эмнэлэг уруу
халуун савтай хоол барин гүйнэ. Тэгж яваад Дамирантай дахиад таарлаа.

- Чи нөгөө сургуульд амласан хандиваа өгсөн үү? гэж асуутал

- Түрүүнд амласан газрууддаа өгч амжаагүй явна. Тэрний дараа л болно доо. Одоо би сурч
байсан дээд сургуулийнхаа ой руу яарч явна. Очиж салхи хагалах хэрэгтэй гээд санд мэнд
салж одлоо.

1995 он
ТОХИРОЛЦОО
Тоо яаж бодохыг хичнээн ч заагаад сурдаггүй хүүхэд байх юм. Элсэн дээр ус
тогтдоггүйтэй адил гэмээр юм уу даа.

Тийм хүүхдийн нэгийг нэрлэвэл Сүмбээ. Дунд ангид орчихсон мөртөө дөрвөн аргынхаа
тоог бодож чадахгүй хуруугаараа хуруугаа тоолно. Ийм хүүхдийг та яах байсан бол!

Миний бодлоор түүнд жил бүр тоо заах гэж түвэг удаж байхаар дүнгийнх нь хүснэгт дээр
хэдэн дугуй тэг тавьж өгөөд дуусгачихмаар санагддаг юм. Яахав, өөр төрлийн хичээлээ л
заалгадаг юм байгаа биз. Даан ч захиргаадалт гэдэгтэй нэг язгууртай үгнээс үүсэлтэй
захирал.

- Нэг ч хүүхдийг сул сургаж болохгүй гэж хатуу лантуулддаг билээ. Сүмбээд хичнээн ч муу
тавьсан улирлын эцэст түүнийгээ алтан гурав болгож засахаас аргагүй болно.

Гэтэл ашгүй ардчилал, өөрчлөн байгуулалт ялан мандлаа. Нэгдэл задрал болтлоо
өөрчлөгдлөө. Дарга зохицуулагч болтлоо өөрчлөгдлөө. Дамчин бизнесмэн болтлоо
өөрчлөгдлөө. Гагцхүү нөгөө Сүмбээ л хэвээрээ үлдэв.

Улирлын шалгалт болоход өнөөх усан тэнэг маань "хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү долоо"
гээд бодчихсон байв

Ил тодын үе юм чинь би томоос том дугуй тэг ил тодоор тавиад өглөө. Захирлаас ч айх
юм байсангүй. Одоо тэр муу жижигхэн захиргаадагч олон юм яривал '"Огцор" гээд суусан ч
болохоор болсон билээ. Үүнийгээ мэдээд энэ удаа захирал юу ч хэлсэнгүй. Харин аав нь "Та
манай хүүд буруу дүн тавьсан байна" гэсээр хүрч ирлээ.

- Хоёр дээр хоёрыг нэмээд долоо гаргасан байна гэсээр би хөдөлшгүй баримт болох
шалгалтынх нь ажлыг үзүүллээ. Гэтэл

- Үүнд чинь юу нь буруу байгаа юм бэ гэж Сүмбээгийн аав мөрөө хавчив. Дээд
боловсролтой хүн гэсэн. Гэвч хүү шигээ дөрвөн аргын тоо мэддэггүй юм байх гэж гайхлаа.
Хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв байдаг юм гэж хэлж өгөв. Гэтэл өнөөх чинь

- Яахав, та дөрөв гэж үздэг юм байж. Харин олон ургалч үзлийн үүднээс манай хүү долоо
гэж үзэхэд юу нь буруу байгаа юм бэ гэж адарлаа.

- Энэ чинь дөрөв гэж үзэж байгаа юм биш. Дөрөв байдаг юм хэмээн би хэллээ.

- Таны өөрийнхөө мугуйд үзлийг тулгадаг цаг өнгөрсөн.

Шинэ сэтгэлгээгээр ажиллаж сурах хэрэгтэй гэж Сүмбээгийн аав хор маажлаа.

Шинжлэх ухаан бол шинжлэх ухаан. Юу боллоо гэж би түүнд бууж өгөх билээ. Би ч
өөрийнхөөрөө, тэр ч өөрийнхөөрөө зүтгэлээ. Сүмбээгийн аав тун заргач нэгэн ажээ. "Олон
ургалч үзлийг хяхан хавчиж байна" гэсэн гомдол сургуулийн захиргаанд гаргалаа.

Захирал Сүмбээгийн бодсоныг өөр багшаар хянуулав. Тооны багш болгон хоёр дээр хоёрыг
нэмбэл дөрөв гэдгийг мэдэлгүй яахав.

Даанч Сүмбээгийн аав үүнийг ч бас хүлээн зөвшөөрсөнгүй. "Сургууль даяараа олон
ургалч үзлийг хяхан хавчиж байна. Тооны багш нар бие биенээ хамгаалж байна" Эдгээр
хуучинсаг багш нарыг ажлаас нь халбал таарна" гэж өлсгөлөн зарлаж суулаа. Зөвхөн
шокîладнаас өөр юм идэхээ байв. Бас "Тоонд муу хүүхдүүдийн эцэг эхийн холбоо" гэгчийг
байгуулав. Хүүхдүүд нь эцэг эхтэйгээ нийлэв.

Гаус, Эйнштөйн, Лобачевскийн хөргийг бэхээр будах боллоо. Тэд нэг ургалч үзлийн
үндсийг тавьсан хүмүүс юм байх.

- Чи зөрүүдлээд яах вэ? Дүнгий нь засаад өгчих гэж захирал гуйх боллоо. Тэгж шинжлэх
ухаанд харш юм хийхгүй гэж би зүтгэсээр байв. Гэсэн хир нь сургуулийн захиргаанаас
төлөөлөгч томилж тоонд муу хүүхдүүдийн эцэг эхийн холбооныхонтой дугуй ширээний
хэлэлцээ хийж эхэллээ. Түүний дүнд "Хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв" гэж томъёолдог ч
олон ургалч үзлийн үүднээс тав зургаа долоо байхыг үгүйсгэхгүй гэж тохиролцсон байлаа.

1990он
БАНЗРАГЧИЙН ЦЭРЭНЖАМЦ
Б.Цэрэнжамц Булган аймгийн Ингэт толгойн Ингэтийн голын хоёр Хоод хэмээх газар
Хөхөгчин хонин жил буюу хамтатгахын ордонд төрсөн. Монголын зохиолчдын эвлэл,
Сэтгүүлчдийн эвлэлийн гишүүн. 1994 онд "Чимээгүй аялгуу" яруу найргийн ном нь
хэвлэгдсэн.
ТӨӨРӨГ
Цуурганы гинж тохуурхалын инээд мэт хүйтэн өнгөөр сэтгэл зурж хар модон хаалга ёолох
мэт чихрэн онгойход нарны хугасхан туяаг өвөртлөөд нөмгөндөө тогтоолгүй асгачихвуудаа
гэмээр биåрхэг том лам эрлэгийн үүдний гишгүүр л ийм байдаг болов уу гэмээр нүхэн
шоронгийн шороон шат руу буутай хуягт чичлүүлэн унав. Лхүмбэ японы тагнуул гэх зэрэг
зүүдэндээ ч нэрийг нь сонсоогүй олон ялт хэрэгт гүтгэгдэж Чойжоо ламтан энэ өдөр долоо
дахь байцаалт долоо дахь тамлалтнаасаа ирж буй нь энээ. Баруун зуу болон Дашчойнхорлон
хийдэд шавилан сууж гавьжийн дамжаа барин улмаар шат ахисаар зээрэмбийн зэрэгт хүрсэн
томоохон мяндагтны нэгэн билээ. Хэт хувьсгалчдын нугалааны шуурганд жарнаас жаранд
бүтээгдсэн Монгол түмний оюун ухааны нандин бүтээл бурхан тахил ном судар сүсэгтэн
олны сүлдлэн тахесан сүм дуган төөрөлдсөн мунхагуудын хорслын галд тамхины цаас шиг
хайлан шатаж номын мөр хөөсөн мянга мянган лам хуврагууд үүрээ эвдүүлсэн улаан
шоргоолж лугаа адил бужигналдаж, амиа хоохойлохын тулд зарим нь уул хаданд бүгэж, зарим
нэг нь хар болж зүсээ хувилгасан цөвүүн цагийн хатуу жилүүдсэн. Энэ гашуун хувь тавиланд
өртсөн Чойжоо зээрэмбэ Сэлэнгийн сав нутаг гурван голын бэлчир буюу Хужирын голоор
нутагтай Лхам авгайг бараадан очиж, гадна нь жижиг дөрвөн ханат босгосон нь учиртай
хэрэг юмсанжээ.

- Хүрээ орж хүүгээ танд золгуулах гэсээр байгаад амжилгүй цэрэгт мордуулчихсан даа.
Цэргийн дарга л болсон сурагтай яах аргагүй л та бидэн хоёрын амь биений бүрдэл юмсан.
Энэ олон жил таны алдрыг бодсоор л ус балгачихсан юм шиг өдий хүрлээ дээ. Миний хүү
чинь эцэгтэй хүн шүү гэж олон түмэнд ойлгуулмаар санагддаг байсан үе зөндөө тохиолдсон
доо хэмээн санаа алдан хэлж суусан Лхамын дүрлэгэр алаг нүд харанхуй шоронг нэвт
гийгүүлэн харагдсаар олон хоногийг өнгөрөөсөн сөн. Өндөр гэлэн гуайн удмын Лхам хэмээх
шавилхан бор бүсгүй Хүрээнд ирэх болгондоо нутгийн лам гэсээр Чойжоод сүү, цагаан идээ
авчирч өгөн хоног төөрүүлэн буцдагсан. Ингэж ирж буцсаар нэг л мэдэхэд хоёулаа
хорвоогийн жаргал нүгэлийн хаалгаар эргэлт буцалтгүй орсон байлаа. Вангийн хүрээний урд
харагдах Булган уулын шувтарга Байшинт, Өлийн давааны модод үл мэдэг ногоон туяа татан,
жаргалтай хосуудын бүлээн амьсгал лугаа адил салхин урхинаар үлээж хөх тэнгэр сайхан
бүсгүйн нүд шиг тунгалагханаар мишээсэн хаврын налгар өдөр Лхам тохойн чинээхэн бяцхан
үрээ тэвэрсээр хүүдээ нэр хайрла даа гэсээр орж ирсэн сэн. Орооцолдсон хувь тавилангийн
үзүүр нүгэл юм шиг атлаа жаргал авчрахын чинээ санаагүй ламтан баярлах догдлохын алган
дээр бяцхан үрээ тосон авч удаан ширтсэнээ "Цэнд" хэмээх насан уртын судраар адислан
Чойдаш буюу орчуулбал "Номын өлзий" хэмээн өөрийнхөө нэрийг оролцуулсан холбоо нэр
хайрласан хоромд жилийн өмнөх явдал өнөөдөр болж өнгөрсөн юм шиг мартахын зүүдэнд
арчигдсангүй. Хийдийнхээ лам нар болон хүрээний олны хэл амнаас цэрвэн нууж, нөгөө
талаар би чинь бас хорвоод өөрийнхөө удмын үргэлжлэлийг үлдээсэн хүн шүү гэсэн
бахархалтай бодлоор сэтгэл өегшин явсан сан. Ганц бие хүнд аминаас өөр, ус нутаг, эрх
чөлөөнөөс өөр хоргодох зүйл ховорхон байдаг бол нүглийн хаалга тоссон замаар жадтай
бууны дор туугдаж явахдаа би чинь бас үртэй хүн дээ хаана явдаг бол доо зайлуул юутай ч
гэсэн жаал зугаа хатуу эдлэлээ тэр хоёртоо үлдээж амжсан нь боллоо. Амьжиргаанд нь хэрэг
болог доо гэсэн нэгэн дулаахан шинэлэг бодлоор өөрийгөө зоригжуулан насны цулбуураа
эвхэж яваагаа яахан мэдэх билээ.
*******************

Лхам хэлэхдээ хүү чинь нүднийхээ доохон буланд жижигхэн төд хар мэнгэтэй юм билээ
гэж хэлж байсан сан. Энэ шинээр солигдсон байцаагч хүүгийн эвдрээгүй зан чанарыг
харахад энэ ажилд удаагүй л болов уу? Санаа дагаад ч тэрүү зүс царай нь хүртэл мөн ч юм
шиг гэж дотор бодолдоо горьдîлын сүүдэр манантуулсан зөн совингийн хаалганы цаана
бөртөлзөн суусан өвгөн лам

- Хүү минь чи аль нутгийн хүүхэд вэ? гээд тэссэнгүй асууж орхив.

- Наад сандал дээрээс чинь хүн байцаадаггүй юм аа. Энэ өдрөөс хойш миний асуултанд
үнэн зөв хариулах тань танд өлзий болно гэж хэлж суугаа булбарай шинэ байцаагчийн
хүүхдэрхэг шингэн дууны нь өнөө Лхамын дуутай адилхан ч юм шиг санагдлаа.

Энэ үеэр хоригдлуудын дунд 'Араатан хар" гэж алдаршсан эрүү нь зуурчихсан юм шиг
шүдээ байнга зууж ярьдаг Хар Даваа орж ирэв.

- Чойдашаа би наад феодалыг чинь харзнаж байя. Хашааны үүдэнд ээж чинь бололтой
холын хүн ирчихэж чи уулзаж ирээд байцаалтаа үргэлжлүүл гэх нь тэр.

Энэхэн хоромд өвгөн ламын нүдэнд олон жил зүсийг нь хараагүй төрсөн үрээ таньсны
баярын оч гялсхийхийн зэрэгцээ үзэн ядахуйн хар нөмрөгт хүлүүлсэн орчлон даан ч бачуухан
санагдаж баяр харууслын гунигт агшинд цохигдон алмайрав.

- Төрсөн эцгийнхээ зүс царайг төөрөлдсөн үр минь таньж хоцрох л учиртай. Лхам минь
хүүд минь намайг ямар ч гэмгүйг ойлгуулах ёстойсон. Төрсөн хүү Чойдашийн минь буруу
биш, төр засгийн цэвэр алдаа ... Хорвоогийн хамгийн дотно хоёр хүнтэйгээ уулзах юм шиг
ийнхүү бодол сэтгэлээ цэгцэлж ядан байхуйд "Араатан" хэмээх Даваагийн ташуурын сур
нүүрэн дундуур нь аянгын гялбаа шиг татлаа.

****************

Ламтан арай гэж босоод эрлэгийн нүхэн зоорь луу зоримог гэгч алхалсан боловч өдөр
өдрийн тамлалд өртсөн эд эс нь эрдэнэт биеэ эс даан унав. Сүүлчийнхээ амьсгалд багтаан
номын тарни хэлэв үү? Ачлал төгс багшийгаа дуудав уу? Эсвэл мянган зулын бадран цацрах
гэрэлд сүр сулд төгөлдөр амирлангуй их бурхаддаа болоод хөлгөн их судрууддаа сүүлчийн
залбирлаа үйлдэв үү? Ам нь өмөлзөн шивнэн шивнэсээр юу ч болоогүй юм шиг царайгаа
улам ч төв болгон аниргүйн ертөнцөд одлоо...

1995он
ИШДОРЖИЙН ЦЭРЭНЖАМЦ
Завхан аймаг Сантмаргац суманд төрсөн. Тахиа жилтэй. Нягтлан бодогч - эдийн засагч
мэргэжилтэй. Монголын Зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналтан.

"Цэнхэр агь", ''Үүл нүүсэн хөх тэнгэр", "Хошин өргөө", "Хүрэл инээмсэглэл", "Өрлөн
цод", "Уянгын хошин холбоо" зэрэг ном хэвлүүлсэн. Хошин шогийн "Бэлэн Сэнгэ", "Азтай
Бадарчин" тэмцээний тэргүүн шагналтай.
ХУВИЙН ПҮҮСИЙН ЭЗЭН МАДАМ ЧОГЖМАА
(Хошин өгүүллэг)

Шүд насыг аргамждаггүй юм байна. Ааруул тас хазах тэнхэлтэй Чогжмаа гуайг тавин
тавтайд нь баярын бичиг тэврүүлээд тэтгэвэрт суулгачихав. Баярын бичиг мэрж суултай биш
тэтгэврийн хэдээ өдөрт нь үрж дуусгаад хувийн пүүс үүсгэхээр аймгийнхаа татварын албаны
хаалга татжээ. Жар шүргэх насандаа тамга түших хувьтай төрсөндөө урамшсан Чогжмаа гуай
юуны төлөө хилд ойр аймгийн төвд суудаг билээ, урд хөршид сайн түнштэй болохоор том
хүүгээ мордуулжээ. Гэтэл морьтой яваа хүүг нь хил гаргасангүй. Тэгэнгүүт удаах хүүгээ
мотоциклтой шурхийлгэв. Манайхан л хойнодоо хилээр мөн л алхуулсангүй. Цомбон
туурайтай хүрнээр ч цоо шинэ дугуйтай ч гишгүүлдэггүй яасан айхтар хил гааль гээч вэ?
Алив миний хүү хоёр зээрдээрээ туулаад ир! гэж отгон хүүгээ "Адидас" хийцийн хавчиг
үүрэгтэй таваргуулжээ. Чөтгөрийн бага адтай. Отгон банде нь урд хил хүртэл явган таваргаж
тэндээсээ галт тэргэнд сууж хил гараад Важин - сү гэгч лут түнштэй, ээждээ бэлэгтэй
иржээ. Түншид ноос үс аминдэм шиг хэрэгтэй гэнэ. Үс ноос олно гэдэг Чогжмаа гуайд
үдийн будаа л гэсэн үг. Хөдөө сум руугаа ганц дуулгаад л болоо. Харин яаж ахиухан олох вэ.
Оросууд их үс ноосорхог улс Зүүнбаянгийн орос цэргүүд нутгаа буцчихаа болов уу гэж
хүртэл бодоод авчээ. Тэгтэл ч ахиухан мөнгөтэй, том тэвштэй ир гэж хүр дүү нь хүнээр
хэлүүлсэн байв. Чогжмаа гуай арын хашааныхаа лам дээр хадагтай орж аймгийн банкны
даргын нохой жилийг зуруулаад сүлд өдөр нь тавиад буучихав. "Зээл өгч болно. Барьцаа тавих
бэл хөрөнгө хэр билээ" гэж шалгаахад дөрвөн тал хашаа, өвөл зуны байшин, таван ханатай
гэр, хоёр алтан ээмэг, гурван алтан бэлзэг, дээр нь дөрвөн алтан шүдтэй гээд амаа ангайж
харуулжээ. Банкныхан маргааш нь үл хөдлөх хөрөнгийг нь нэг бүрчлэн үзэж ломбодоод, энэ
хугацаанд үүдэн дөрвөн шүдээрээ хатуу юм хазахгүй байхыг анхааруулаад зээл өгчээ.
Чогжмаа гуай арын хашааныхаа лам дээр зуутын дэвсгэрт барьж өдрийн сайныг зуруулахад
зуны эхэн сарын шинийн тавны морин цагаас өмнө хөдөл. Өглөө зам дээр таарсан анхны
шоргоолжны чигээр зүгээ гарга гээд галынхаа хайчны амыг онгойлголгүй биедээ авч явбал
олз омог нүүрлэнэ гэж айлджээ. Чогжмаа гуай отгон хүүгээ дэргэдээ суулган дүүрэн ачаатай
хөдөлж тавагтай шар тос шиг зуны нартай цуг хайлж урсах шахан хил гаалийн шалгалтыг
давж, нар шингэхийн өмнө түншийнхээ гарыг "Гуд моонин" гээд зуурчээ. Зуурсны учир гэвэл
аян замын явдалд асгагдаж, цай холдсоноос хөл нь сөхөрчих гээд байв. Түнш нь хөл алдан
оройн зоог барьжээ. Чогжмаа гуай анх удаа гадаад оронд хөл тавьж байгаа, тэгээд ч пүүсийн
эзэн тул эелдэг зан. боловсон ёсыг хэрээрээ хичээж байсан ч тавган дээрээс савхдаж
дөхүүлэх гээд зургаан мантуу алдаж шалан дээгүүр бөмбөрүүлэхдээ дараа ирэхдээ хэдэн
хөнгөн цагаан сэрээтэй ирэх юм хуна гэж дотроо анаж байжээ. Чогжмаа гуай аймгийн
эмнэлэгт насаараа асрагч, сувилагч хийж явсных буудлынхаа бүрсгэр шалыг дор нь угааж
гялалзуулаад дахин шавар шавхай болгохгүй гэхдээ хүүтэйгээ цонхоороо орж, гарч байв.
Маргааш "олон улсын худалдааны хэлэлцээр" эхэлнэ. Чогжмаа гуай өглөө зургаад босч үсээ
галынхаа хайчаар эргүүлж, "гарсион” маягаар самнаад шилэн оймс, өндөр өсгийт өмсч
гангарсан нь яг л Тетчер шиг харагдаж байв. (Галын хайчны ам анх ингэж ангайв)
Хэлэлцээрийн ширээнд суухын өмнө улсынхаа далбаа бүхий дарцагийг урдаа гаргаж хатгав.
Эл байдалд оноо алдсан түнш нь хүн яаран зарж өөрийн улсын дарцгийг авчруулав. Энэ үед
Чогжмаа гуай дараагийн "мадаа" хэдийн зэхчихсэн суув. Юуны төлөө зурагтныхаа өмнө явган
сандал дээр нимгэн дэвтэр өвдөг дээрээ тавиад хоёр жил гадаад хэл шагайлаа. Хэлэлцээг
олон улсын "дифалмаат" ёсны дагуу англи юм уу, эсвэл франц хэл дээр явуулна гэж мэдэгдэв.
Тэгээд гялгар уутанд дээжилсэн мяндас цагаан ноолуур руу зааж "Маде ин монголиа" гэж
хуруугаараа дохижээ. Түншийнх нь нуд духан дээрээ үсрэв. Цаадах нь англид таг, францад
бүр паг бололтой юм. Хэлмэрчээр дамжуулж хэлэлцээг танай хэл дээр явуулъя гэж царайчлан
гуйжээ. Чогжмаа гуай '!портхоол"-ын хүн хаа байна вэ гэж дараагийн маданд оруулав. Түнш
нь хэлмэрч рүү заахад олон улсын хэлэлцээр дээр хэлмэрч хүн "портхоол" хөтлөх ёсгүй гэж
НҮБ-аас хориглосон байдаг юм гээд гэдийчихэв. Түнш нь арга буюу өөр хүн дуудаж ирүүлэв.
Хэлэлцээ эхэллээ. Ханасан үнэ тулгах хариуцлагатай мөч туллаа. Гэтэл ... гэтэл хөлний нь
шилбэ рүү нэг зөөлхөн юм буугаад явчихав. Юу байдаг билээ. Хартал шилэн оймс нь
шалбараад шилбэнд нь буучихаж. Одоо яах вэ? Яаж түүнийг дээшлүүлэх вэ? Бөхийе гэхэд
урдаас цоо ширтсэн зургаан нүд. Тэгтэл нөгөө талын оймс элс самрах шиг сэм доошлох нь
бас мэдрэгдлээ. Чогжмаа гуайн хөлс дааварлаж эхлэв. Тэд хоорондоо нэг юм шивнэлдээд
эхлэх чинь. Энэ үед хүүгийнхээ чихэнд "Буудалд очоод галынхаа хайчийг аваад ир" гэж
шивнэж амжив. Важин сү арай гадарлачихаагүй байгаа. Үнэ ханш хадаах ч өнгөрлөө. Шалдан
чавганц ирсэн гээд шаагина шүү дээ. Улсынхаа нэрийг тэгж хөөдөхгүй юмсан. Хүү минь
ирлээ. "Наадах хайчаараа ээжийнхээ оймсыг чимхээд дээшлүүл. Эдэнд мэдэгдэж тун
болохгүй шүү" гэж хэлж амжив. Хүү ширээг элэгдэн шахаж суугаад ээжийнхээ оймсыг
чимхэх гэж оролдов.

- Дээшлүүл гэж хүүдээ хэлтэл

- Ай, түрүүн дээшлүүлсээн. Одоо бас яахаа гэж Ва жин сү дуугарав.

- Дээшлүүл!

- Юу дээшлэх ээ?

- Оймсоо бишээ, үнэ ээ?

- Хай, түрүүн дээшилсээн шүү...

- Буучихлаа ...

- Хай дээшлүүлээд байхад буулаа буулаа гэх ээ.

Чогжмаа гуай арай гэж зүүн оймсоо дээшлүүлж амжив. Одоо баруун талынх. Хүүдээ:

- Түрүүчийнх шигээ дээшлүүл гэж хэлэв. Тэгтэл түнш нь,

- Хай, би гурваар дээшлүүлсээн. Одоо бүр чадахгүй.

- Жаахан тат!

- Хай, манай гурил чанартай. Би үнийг татаж чадахгүй гэж Ва жин сү дуугарав.

- Жаахан дээшлүүл!
- Хай, танай яасан хэцүү түншээ. За яах вэ, нэг зоосоор дээшлүүлбаа.

- Чогжмаа гуай нөгөө талын оймсноосоо барьж авангуут хүүдээ,

- Одоо боллоо гэв. Түнш,

- Хай, тэгэлгүй дээ. Танай бараа дэндүү өндөр үнэ хүрсэн шүү гэхэд Чогжмаа гуай хавьгүй
өндөр үнэ санаандгүй хүргэсэнээ сая мэдүүт гарын үсгээ яаран зуржээ. Маргааш нь орны
бараагаа тэвш дүүргэн ачтал хөөрхий түнш нь зөндөө их бараа илүү олгох гэж байсныг
буцааж өгчээ. Будилуу түншээ монжчихож болох л байв. Гэвч түншилбэл түншилсэн шиг
түншлэх хэрэгтэй. Монгол хүний нэр төр гэж байна даа. Чогжмаа гуай жолооч, хүү хоёртоо
наймаа хийсэн паянгаа замдаа дэлгэж элгээ хөштөл инээлдсээр тэвш дүүрэн гурил будаа, нар
хамба, нанжин чавга ачсаар гэрийн бараа харжээ. Маргааш нь ууган хүүгээ дуудаж авсан,
өгсөн зүйлийн тооцоог бодуулсанд сая төгрөг зөрөөд явчихаж Чогжмаа гуай “Тийм байх
есгүй. Бараа тэгж дутуу авах ёсгүй" гэж гурав хоног толгой таталгүй тооцоогоо дахин
бодуулаад гэнэт нэгийг санав бололтой:

- Алив, пенициллиний шил аваад ир гэж хашгирчээ. Тэгээд,

- Саятын пенициллин чинь зургаан тэгтэй байна шүү дээ. Хөсрий луйварчин гэж
орилжээ. Тэглээ ч арны яргай шиг таван сайхан хүүтэй хүн болохоороо өр зээлээ үүдэн
дөрвөн шүдэндээ хүргэлгүй хугацаанд нь даржээ. Одоо Чогжмаа гуай арын хашааныхаа ламд
залбирч, орон эндүүрч шатсанаа нөхөж дүнчүүр маани уншиж суугаа. Харин орных нь
ширгүүд галын хайч нь ам нь боолттой хэвтэж байгаа!
АВИДЫН ШАРТОЛГОЙ
1935 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын 1-р багийн нутаг Тоосгон гэдэг газар
төрсөн.

1957 оноос уран бүтээлийн гараагаа шүлгээр эхэлж. 1969 оноос эхлэн "Жанжны
даалгавраар", "Тулгын чулуу", "Дуудлага", "Их говийн зоригтон" зэрэг хэд хэдэн жүжиг
бичиж тоглуулж., 1986 оноос "Оргил", "Сургүй мөнгөн хазаар". "Одтой явах нас" зэрэг шүлэг
өгүүллэгийн номоо хэвлүүлэв. 1999 оноос "Дигваранз", "Домгийн цэнхэр говь", "Маргааш
дайн эхэлнэ", "Их хөлийн зарга" өгүүллэг, тууж, романы цуврал дөрвөн номоо хэвлүүлэн
уншигчдаа барив.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал. "Монгол улсын соёлын тэргүүний ажилтан"


цол хүртжээ.

2002 оноос "Саран хөхөө" жүжиг "Ноён хутагт Равжаа" туульсийн хоёр ангит киноны
зохиол бичиж одоо "Ноён гэгээний тууж". "Говийн V ноён хутагт Лувсанданзанравжаагийн
амьдралын мөчлөг"-ийг бүтээн хэвлүүлжээ.
МАРТАГДСАН ҮЛГЭР
Эрт урьдын цагт юмсанж, илжиг унасан нэгэн худалдаачин явж байж гэнэ. Тэгтэл мөр
замд нэг айл харагдаж, уяан дээр эмээлтэй морьд багшраад найр наадмын их хөлтэй байх юм
гэнэ.

Энд юу болж байгаа юм бол гэхэд илжиг нь,

- Аа эзэн минь энэ айл жасаагаа уншуулж байгаа юм байна гэжээ. Энэ айлаар ороод гаръя
гэхэд илжиг нь хэрэггүй дээ хэрэггүй гэж хичнээн цааргалсан ч болсонгүй очиж дээ.
Тэднийг очиход, гэрийн эзэн харилхаж, цээрлэсэнгүй, харин ч буянтай будагтай хүн ирлээ
гэж бэлэгшээх шахуу юм болж "Дааяа дээшээ, дээшээ!" гэж байх юм гэнэ. Худалдаачин ч,
зүгээр гээд баруун урд хаяанд сөхрөн сууж дээ.

Хурсан олонд цай идээ айраг сархад сөгнөж уншлага тайллага өндөрлөж байгаа бололтой,
бий биелэгээр элбэг хангалуун жирийн нэг айл байх юм гэнэ.

Худалдаачин ингэж боджээ, хачин юм даа, энэ өдөр мэнгэ голлож үгүйрч хоосрох, үйлийн
гурван муу шинж давхцсан хувхай ёдор модон хохь өдөр байх юм. Тэгтэл энэ айл жасаагаа
уншуулж буян хишгийн даллагаа авч байх ч гэж дээ. Үзтэл тэрсүүд өдрийн хатуу цаг байтал,
хурагсад бүх юм ёсоороо сайхан боллоо гэлцэхийг яана. Ямар хүн танай "өдөр судрыг" үзсэн
юм бол гэвэл "уулын багш" гэнэ. Харыг цагаанд буулгаж хатууг зөөлөнд хариулдаг далдын
ухааны нууц нь юундаа байна. Тэр уулын багш гэгчийг сураглаж уулзъя гэж бодтол гадаа хүн
амьтны дуу шуугиан дэгдэж, хүүе дааяа болохоо байлаа, унаа хөсөг чинь догшроод байна гэж
хашгиралдана.

Гараад ирсэн чинь хөөрхий муу салга сайвар илжиг нь шуумаазан ганзгалаагаа гэдсэндээ
хөглөрүүлчихээд нохойд боорлуулан зогсч байна гэнэ.

Худалдаачин ч нэрэлхээд олон юм ярьсангүй, өртөө замаа бараадаж дэнжийн чулуунаас


гал бутартал дэрсний толгойноос салхи исгэртэл дэргүүлж явж гэнэ. Нар шингэхийн үед
араас нь хөтөлгөө морьтой хүн гүйцэж ирсэн нь улаа нэхээд буцаж яваа хүн байв гэнэ. Тэд
унаа морины амьсгаа дарж хэсэг зуур зам нийлэв гэнэ.

Тэгтэл хэдэн гэр адуу малын бараа харагдаж энэ ямар айл байна гэж худалдаачин асуув.

- Уулын өртөө гэж улаач хариулав.

- Уулын өртөө... тэгвэл уулын багш гэж бас юу байна гэж омогшингуй асуув. Цаадах нь:

- Чи түүгээр яах гэсэн юм.

- Чухал яриа байна.

- Та хо¸рын чухал юм гэж юу байсан юм.


- Энэ чамд ямар хамаатай

- Тэгвэл тэр хүн чинь би байна

- Чи юу... гэж тохуурхалтай инээснээ, хэрэв чамд уулын багш гэгчийн ухаан заяасан бол би
энэ унасан илжгээ ачаатай нь өгөөд ар Бээжин хүртэл явган явбаа чү гэв. Тэр хоёр ийнхүү
явдал дундаа тоглоом шоглоомын үг хаялцан хойно урдаа орсоор захын хар гэрийн гадаа буув.
Дээл сугалдаргалж алчуур зангидсан хөхөлбөр царайт эр, улаачийг тосч ирээд,

- Уулын багштан, алжааж ядрав уу, алба саадгүй амгалан уу гэж хөл алдав гэнэ. Нэгэнт
орой болсон учир, худалдаачин унааныхаа нурууг амраан хоноглохоор болов. Хээр хөдөөгийн
эгэл борогхон амьдрал, ханхай хар гэрийн дотоод байдал, нүүдэлчин шинждээ тохирсон
эдлэл юмсыг нь ажиглаж, ойр зуурын яриаг чагнаж суухдаа бухын хүзүү шиг хөшүүн энэ
борчуулын буян заяаг ер юу түшиж явдаг байна гэсэн юм бодож суулаа. Улаач,

- Та замдаа аяншиж ядарсан байлгүй, цай хоол сайн идэхгүй яагаав. Нэгэнт та намайг
зорьж яваа гэсэн, та надтай юу хуучлахсан бол гэлээ.

Сэрэвгэр өтгөн буурал хөмсөгний дорх уулаас босоо зовхитой төрсөн галтай нүд, чи чинь
илжигээ надад өгөхөөр ам алдлуу гэх шиг нэвт шувт ажиглаж байгааг мэдсэн худалдаачин тал
засах маягтай хөнгөн инээд нисгэж,

- Замд нэг айл жасаагаа уншуулж, найр ёс болж байна. Тэр ч яах вэ сайхан, сайхан боллоо.
Харин өдөр судрыг та үзсэн гэлцэх юм. Энэ үнэн үү.

- Тийм ээ, өдөр судрыг нь би зурсан ухаантай юм гээд тулганы халуун нурманд гударсан
зэс дэвэртэй богшсон цайнаасаа аягалж сархад мэт ташаалахыг харж суусан худалдаачин,

Энэ бид хоёрын байж байгаа царай, өдөр судар мэдэх нь юу л бол, лав худал хэлээ биз Юу
ч гэсэн хэдэн үгээр туршаад үзэхэд хар шар нь мэдэгдэхгүй, энэ асман багш хий хоосон үгээр
суухгүй хаа зайлна. Нохой идваа чү гэж хөх инээд нь хүрсэн худалдаачин,

- Миний бодлоор бол энэ өдөр яасан муу, ямар учир байна гэж гайхсан дүр үзүүлэв.

- Тиймээ; үнэн шүү тун таагүй өдөр. Та ч бас яггүй хүн байх нь ээ. Гэхдээ энэ өдөр тэр
айлын босгыг эзэн хаан алхах хишиг буяны даллага тохиосон өдөр шиг санагдаад байсан юм
гэх нь тэр

Худалдаачны нүүрнээс гал бутрах шиг болсон ч балмагдсанаа мэдэгдэхгүйг хичээж,

- Миний энэ зөнөг толгойд ... ухаан дутваа гээд толгой сэгсрэн инээх аядав. Орой болж
унтах юм болцгоов гэнэ. Энд халуун байна гадаа унтана гэж худалдаачныг шалтаг гаргахад
улаач өөрөө гараад модон мөөртэй тэрэгний аралд тулгуур тавьж тэгшлээд дээр нь хэдэн
давхар цагаан эсгий дэвсч өгөөд оров гэнэ. Эндээс бушуухан холдохгүй бол болохгүй нь гэж
худалдаачин шивнэв.

Би эс хэллүү одоохон явья гэж илжиг адгав гэнэ.


Гэнэт явбал ажиг сэжег авна. Үүр шөнийг хүëээе гэж худалдаачин цааргалав. Од тэгшрэн
орой болсон ч уулын багш хөх дархан хоёр дүнгэр дүнгэр яриад ер мөд унтах шинжгүй гэнэ.
Эсгий дэвсэж ор зассан нь хүндэтгэлтэй санагдавч, модон тэрэг нь нэг л егөөтэй ер
шинжийн юм бодогдоод болж өгсөнгүй. Эд нар юу яриад байна. Мэдээд ир гэж илжгээ
явуулж ãэнэ. Илжиг нь газар анирдаж хомоол эргэцүүлсэн болж, зуны шөнийн шуулттай
хаяагаар өөхөн дэнгийн гэрэлд ярилцан суугаа тэр хо¸рын яриаг сайн чагнаад эзэндээ ингэж
хэлж ирж гэнэ.

Утаа суусан, өртөөний хар гэрийн хоймор байвч, удам угсаа үе залгамжилсан бичиг
номын их хүний өргөө байна тэр чинь. Одтой тэнгэрийг нартай сартай нь алган дээрээ
буулгаж, орчлонгийн хөх униарыг сөхөн намартай хавартай нь шинжиж суунаа тэд чинь.
Зурхайн найман суудлыг арван хуруундаа гүйлгэж, зураг төөрөг заяа тавилангаа билгийн
нүдээр харж сууна. Он жилийн өмнөх явдлыг хугацан бодож ороо бусгаа цагийн өнөө төрхийг
шинжиж сууна тэд чинь. Улайтгасан төмөр нүдсэн ядуу эр харагдавч дэргэдэх нь угтаа бол
хар төмрийн хаан байна. Ган төмөр дөрөөний сэнж цагийн буулганд дөлрөх вий гэхдээ,
гарьдын жигүүр дэлгэн, галаар ширээж

суунаа цаадах нь гэж гэнээ. Бид энд удвал баригдаж шившгээ тарих юм боллоо гэж ярилцаж
байтал нөгөө хоёр сая нэг юм гадаалж, уулын багш гэрээ тойрон ном “залж" явснаа, үгүй ээ
энэ чинь юу вэ гэж дуу алдаж гэнээ. Гэрийн хоёр талд мөр мөрөө дарж яваа тэр хоёрын яриа
тодхон сонсогдох аж. Хөх дархан,

- Багштан та юу гэж айлдав аа.

- Ай мэдэхгүй. Хөх дархан минь, их л учир жанцантай юм болж байх шиг байна.

- Яаж байна.

- Эзэн хааны од энэ шөнө манай чанх дээр хоног барьсан байх шиг байна.

- Үгүй та чинь, айлын жасаан дээр байхаар юм айлдсан гээгүй бил үү.

- Одоо бол манайд л заларсан байхаар тохиосон байна.

- Тэгвэл цаад тэргэн дээрх саарал илжигт чинь юм байлгүй дээ гэж хөх дархан намуухан
хүд хүд инээх шиг болов

- Энэ ч ямар хүн явааг бас яаж мэдэхэв дээ гээд Уулын багш бишрэлтэй аргагүй хэлэх нь,
худалдаачинд сүжиг сэжиг хоёрыг зэрэг төрүүлэв. Хөх дархан дотроо ингэж бодож гэнээ.

Үе үе манай уулын багш нэг явдалтайхан нохойтдог доо, тэр нь хөдлөх нээ. Яах гэж байгаа
бол доо... Эзэн хаан илжиг зайдлаад энэ газар тэнэж явах юм гэнэ. Гайгүй байлгүй. Тэр нь
бас мангартаад айлын гадаа тэргэн дээр тэнгэр хараад алмайрч хэвтэх юм гэнэ. Зориуд түүнд
дуулдахаар хэлж дамшиглаж байгаа нь тэр. Мань эр ер нь аль оройноос эхлээд энэ муу
луухаанд цай хоол ор дэвсгэр гэж нэг их сүйд болоод байсан юм. Аягүй бол эвтэйхэн гэгч
хөлд нь сууж хөөрөгдөөд, хэдэн нэхий, аргамжааны сураа талхилуулаад авах гэж байгаа вий
гэсэн юм бодогдовч үгээ татсаар багшийг дагаж гэрт оров гэнэ. Худалдаачин ч ум хумгүй
арилж өгч гэнээ.

... Нэгэн цагт Манж эзэн хаан, ядуу гуйлгачин цагаачны дүрээр хувцаслаж гадагш хээр
хөдөө оëны дунд орж учир битүүлэг нууцыг олж тандахаар сэм хөдлөхийг завдтал, дэргэдийн
тэргүүн шадар зөвлөх нь мэдчихээд,

- Эзэн хаантан минь болгоож соёрх. Дээдсийн суудал алдаж, төрийн том хүн энэ мэт
хөнгөн хуумгай хөдөлж болохгүй. Нэр төр болоод өс ёмбонд харш. Баригдвал амь насанд
халтайгаас гадна төрийн нуруу хазайлгаж түмэн газрын сонорт олны шившиг болно. Энэ
чинь цагийг эзэлсэн их хүний хийдэг ажил биш гээд халгаасангүй ээ. Манж эзэн хаан ч
мөчөөгөө өгсөнгүй,

- Хэдэн түмэн цэрэг хөдлөглөө ч хэрэг дээрээ та нар Монголын голомтыг самарч үнсийг
нь хийсгэж чадсангүй. Халхын буян хазайж хавтаганы нь ам уруугаа хардаггүй нь юундаа
байна. Монголын заяа хэлтийж модоо барьдаггүйн учир юундаа байна, түүнийг мэдэх
хэрэгтэй гэж адгаж гэнэ. Тэргүүн шадар цөхөрсөн янзтай ингэж хэлэв гэнэ.

- За тэгвэл төрийн төлөө зүтгэх нь миний алба, төвшин амгалан явах нь таны ёс. Би танд
бараа болж явъя. Гэхдээ та Ар Бээжин орох гэж яваа арилжаа наймааны хүн, би нохой
дайрвал тангардаг ноёд үзвэл жороолдог ногоо харагдвал зулгаадаг номхон саарал илжиг
болж хувиръя гэж хоёулаа тохиролцоод гарсан нь энэ юмсанжээ.

Тэр хоёр айл амьтны унтаагаар өртөө замаасаа дайжин зугтаж явтал энэ дуулианы дам
сургаар халхын хошуудын хэсэг зусарч ноёд бэлэг сэлт барин довтолгож ирэв гэнэ.

Баригдах нь гэж үнхэлцгээ хагартал айсан хаантан, тэдний бараанаар,

- Тэргүүн шадар минь, би одоо яах билээ гэж сандарч гэнэ. Цаадах нь,

- Зовох юмгүй ээ, би таныг сохор номин болгоод газар доогуур шургуулчихъя. Дараа ирж
авна гээд ажигч үгүй орхиод явчихаж гэнэ. Илжиг бас ингэж бодож гэнэ.

Манай энэний их санаатай гэдэг нь, Эр хүйстэй бүгдийг эрхи орхимж хоёроор
аргамжаагүй цагт, халхын өндөр босгыг байтугай хаяа хацавчаар нь шургална ч гэж санахын
хэрэггүй. Эмс охидын нь энгэр хормой задгайрч хөлд нь салхи ороогүй цагт, энэ улсын
судсыг ханана гэж бодохын ч хэрэггүй. Үеийн үед үлий сахидаг болог гэж зүхэж гэнээ. Тэр
цагаас хойш тэргүүн шадар хэзээ ирж намайг авах бол гэж сохор номин болон үлийд
хоргодож байгааг тэнгэр мэдчихээд уурсан хилэгнэж аянга буулгадаг болсон нь тэр юм гэнэ.
Тэглээ ч тэр намайг аль өргөөндөө бий гэж ниргэх вэ гээд сохор номин олон үлий ухдаг
болсон нь тэр юм гэнэ... гэснээр үлгэр амар сайхандаа жаргав гэнээ...
ЦАГЛАШГҮЙ ЭГШИГЛЭН
"...Эс таалбал гагцхүү хөшүүн сэтгэлээ номхотго"

Ноён хутагт Равжаа

Зам зуур оройтож хоноглосон шөнийн талаас анир чимээлэх нэгэн аялгуу. Сэрээнэн
цоржийн бодол санааг байн байн дэнсрүүлэхэд арга буюу нойр хулжина. Майхны хаяагаар үе
үе зөөлөн салхи сэвэлзэх тусам агь таанын үнэр хамар цоргин амьсгал бачуурч бие
тэнчүүрнэ.

Сүүлийн хэдэн сард ойр дотносох болсон Чимэд начин бараа болж хоноглосон боловч
тэр хэзээнээс аян жинд явж, урт замд дассан гүдэс эр тул хэд гурван үг сольж байснаа толгой
дэрэнд тавингуут нам унтаж майханд бий үгүй нь үл мэдэгдэнэ.

Сэрээнэн, халуун бүгчим байна хэмээн шалтагëаж гадаалж хэвтсэн хэдий ч нэмэр
болсонгүй. Баян модны газар "Саран хөхөө" намтар дуулж зуны дунд сарыг шувтлаад буцах
замдаа хоноглосон нь энэ байв. Ойролцоо эргэцэх чөдөртэй морьд өвс ногооны ааг тоосонд
нь байн байн тургилна.

Хутагтын өргөөний өмнүүр тал саран хэвтэрт эгнүүлсэн арван хэдэн майхан, ачаа тэн
сүр сүүдэр бараална. Цаана нь тэмээн зэл үргэлжилнэ Хэдэн хоногоор суурьших газарт
хутагтад битүү дэвсгэрлэсэн дөрвөн ханат гэрийг барьж, бусад асар майхан нэмэгдэнэ. Харин
энэ мэт зуур хоногийн газар түр үдлээд нүүх байсан ч Равжааг ирсэн ирээгүй ч дөрөвтийн
шар асар гэгчийг заавал босгож суудал шүтээнийг нь хоймор зална. Өргөөний ард гурван
үүдэн хоймрын зайд сууриндаа бад цэцэг сийлбэртэй оройдоо таван өнгийн хадаг яндраар
онголсон цагаан зандан бүхий морины уяа бас заавал байна.

Тэр болгон бараа болж яваагүй хүнд энэ мэт нь нэг бодлын баахан төвөгтэй юм шиг
байвч төдхөн дасч энэ бүхнийг эс гүйцэтгэвээс хэвтэр хэдий зөөлөн ч сүүж үл амрах мэт
бодогдоно. Гэвч ноён хутагт тэр болгон зэхсэнээр ирэх нь үгүй.

Нэгэн бээр ачаа хөсгөөс түрүүлж, эсвэл хоногийн газраас арай гэж гүйцэж ирэх нь
олонтаа. Ачаа хөсгийн магнайд эрээн жууз тэрэг явавч ямбаны суудалд тэр болгон залрахгүй,
ихэвчлэн бараа бологсдын хамт морин дэл дээр хэдийнээ тачигнуулан алга болж өгнө. Ирэх
нь өдөр шөнө үүр цүүрээр ч магадгүй.

Язгуур угсаа ядуу баян эсвэл худалч хулгайч хэнийг ч боловч харгалзахгүй зам зуураас
хэнтэй ч хамаагүй зам нийлэн ирнэ. Бараа тоосонд нь багтахгүй байхыг хүсэх хэн байхсан
билээ. Энэ үед но¸н хутагтын юм бүхэн ёсоор байх учиртайд ийнхүү яв цав байх, дэг журмыг
тэд алгуурлах нь үгүй.

Ноён хутагтын эрс тэрсхэн зан, сэвэлзсэн алхаа гишгээ, дээдэстэй бол ямар ч үгэнд хариу
барихаас буцахгүй омголон байдал нь хэнд ч бишрэл төрүүлэм агаад ойр дэргэдийн
хүмүүсийн биå сэтгэлийг энэ нь нэн чөлөөтэй болгоно. Эл явдал луу жилийн тэр нэгэн зун
Алшаагийн баруун хийдэд Равжаа, тэднийг угтаж авсан цагаас эхэлсэн гэлтэй. Ноён хутагт
нэгэнт нэр цохон урин дуудуулсан нь, хэрхэн юуны учрыг эс мэдэвч Өвөр хамрын газраас лам
хар, хүүхэд хүүхнүүд нийлсэн дөчин хэдэн халуун ам бүл аяны гал дөрөө нэгсэн Алшаа
зорьсон удаа бий. Замын уртад юу эсийг ярьж, өдөр хоногийг барах вэ. Хэрэг зоригийг
тайлах гэж үндэс тоолон бодлогоширч оньсого мэт ярилцавч эс тайлна.

Хутагтын заллагад багтах болсондоо хөл хөнгөрч сэтгэл сэргэн явагсдын дунд Чимэд
начин, Базар бууч, Жамъянмядаг хүүхэн, Довчин баяны зарц Чанцалдулам хүртэл явааг
харахаас, энэ дунд би бас юү ч вэ дээ гэж Цорж ламтан Сэрээнэн өөрийгөө санахаас инээд нь
хүрч явсансан.

Цорж ламтан нэгэнтээ эргэн хөрвөж хэвтэв. Од шуугдаж долоон бурхан зулай шүргэм
болсныг үзвэл шөнө дунд өнгөрч байгаа бололтой. Хучлага дэвсгэртээ шургах тусам өнөөх
аялгуу бүр дэрэн дорх нялх ногооны үндэс бүхнээс намуухан урсана. Түүний уян налархай
дуурьслыг, хэдэн сар хоногоор сэтгэлд хоногшсон саран хөхөөний намтар дууллаас эрж
олохыг хичээв. Гэвч хэний ч ая дайтай төсөөтэй юм ер бодогдсонгүй. Харин үүнээс аван
хайлж цорж ламтан, Ямши түшмэлийн хүү Лаганд хувилан ирэв. Өмнө нь, зүүвч баруун
гэдгэрээ нутагтай өндөр Дуламын дунд хүүхэн Жамъянмядаг байлтай ч баруун газраас
буулгасан Сóрасдини хатны үзэсгэлэн гоод хувилан, дальдравч хаашаа ч зайлах аргагүй алаг
нүд өмнүүр нь ээрч өгүүлэх ину.

- Аяа би тэсвэрлэхэд бэрх, Хан хөвүүн манийг хатан болгосон нь адил бөгөөтөл, адайр эм
Сэрсэнмад харин илүү. Харсаар байтал гэгээн өдрийг шөнөд бодож янагшихуй дор, намайг
нохойн хэвтэрт үлдээнэ.

- Байз байз Сóрасдини минь, хан хөвгүүний мэдэл их цагийг хүлээ. Хазгай гишгэх гэж бас
буй цагийг хүлээ.

- Цагийг хүлээх нь над юутай гамшиг, цаст уулсын барс болъюу гэвээс Номун Баясгаланг
чи даруй хөнөө. Номхон боол болгон хогийн шүүр тэврүүлж Сэрсэнмаг бас хөө.

- Сóрасдини минь тогтож айлд, сүүдэр биеийг арилжих учир гэж бий, цагийг хүлээ. Сүг
сүнсийг егүүтгэх удаа гэж бас бий цагийг хүлээ.

- Яана гэнээ ... амраглаваас, энэ биеийн жаргал алган дээр чинь багталтай алгуурлаваас,
эзэн суудлыг бусдын гар дор алдалтай. Хан хөвүүнээс далдуур ханьсан, бие сэтгэлийг чамд
дураар эдлүүлсэн бус уу. Хартал чи яргуйд цадсан ямаа адил, бийд үгүй мэт байх нь юун. Үйë
заяа хувь тавилангаа тэрсэж, үг биеэр эвсэн мягуй мэт нөхцсөн бус уу, үзтэл чи ууланд
дошлох сарлаг адил амирлангуйн дүрд хувилах нь юун.

- Ахайтан та миний үгийг сонс.

- Гэдэргээ муу хөгшин ухна, гэгээн наран дор бүтэлгүй мунхагийн үгийг ханатлаа
сонслоо. Бүсгүй заяагаа хөсөр хаяж өөрөө өөрийгөө, бүрэлгэхийг чи нүдээр үзсүгэй хэмээн
догшин хатны хөмсөг нумлан тачигнахад Сэрээнэн цорж хэвтэртээ бас нэгэнтээ хөрвөж, ува
гайхал чамайг гэж. энэ хорвоогийн явдал гэдэг чинь ийм юмсан уу гэж амандаа бувтнав.
Бодол санаа юугаа ариусган номын тайлагат төвлөрүүлэхийг хичээвч догшин хатан
Сурасдиний үгэнд сөхөрч хойт зүгийн Махаяна мөрний ой хөвчид хан хөвүүн Номун
Баясгаланг хөхөө шувууны хүүрт юүлж, нөхрийн биед өөрөө оршин хуурамч агь хаан болохуй
цаг дор, эцэг эх ойр төрлийнхөн сэтгэлийн там эдлэн үхэж үрэгдэх нь Лагана буюу хуурамч
Агьд юу ч биш байсныг бас нэгэнтээ саналаа.

Хүсэвч, зоргоор болдоггүй хорвоогийн жам, хүзүүнд буухдаа нүглийн цалам болох удаа
байдгийг санахад аймшигтай байвч энэ бүхэн чинь үлгэр домогт хөлөглөсөн ший янгууны
явдал хэмээн тайвшрахыг бодож, цорж лам Сэрээнэн арга тасарсан хүний эрхээр өндийж
хэсэг суув. Морьд зогсоолдоо үүрэглэнэ. Үүрийн цагаан суунаг татаж хаа нэгтээ ганц нэгхэн
болжмор жиргэнэ. Майхнуудаас хэн ч эртлэн босох нь үзэгдэхгүй, хол замд аяншсан асгатай
хөгшин ат хүртэл босохоос тээршээх маягтай сүүжилдэн жаран сэнхэрцэгийн хив сэвсээ
хүржигнүүлэн хивэхээс бусад нь ажин түжин ажээ.

Саяхан өөрийг нь амар заяа үзүүлэхгүй. түр дугжиръя гэхнээ заамдаж авах шахаад байсан
Сурасдини хатан ч алга, харин өнөө л намуун урсгал аялгуу сонсогдсоор авай. Хүрээ
горломын газраас энэ мэт хөндийрч Саран хөхөөний намтар дуулсан цагаас хойш чихнээс
салахаа байсан энэ аялгуу зүүд гэвээс сэрүүнд шаналгах, бодол гэвээс зүүдэнд жаргаах нь
цорж ламтныг ацан шалаанд оруулна.

Ацан шалаа гэвч, ноёноо авч үлдэж болдог байтал далдын эгшиглэнт нэгэн утас
Цоржтонг хаашаа ч юм хөтлөнө. Заримдаа ад мөрийн хий юм сонсдог юм болов уу хэмээн
тавгүйрхэж ариусгал заслын юм эрэлхийлнэ. Тэгэх тусам Жамъянмядагийг санахаас дургүй
хүрнэ. Гэтэл яахлаараа Лаганы хилэнтэй нүдээр адалж явсан Сэрсэнмаг /Чанцалдулам/
өрөвдөн хайрлах сэтгэл төрдөгт гайхна, Заримдаа юугаар ч цагаатгаж боломгүй нүгэл
хилэнцийг энэ биеэрээ үйлдсэн байлтайд бухимдана. Зөвхөн Сэрсэнма бус зарц бүсгүй
Чанцалдуламын өмнө төрөл арилжсан ч энэ яваа насандаа нүгэлтэй санагдана.

Ер нь энэ хорвоод хечнээн Лагана, хичнээн Ямши байдаг бол гэхээс "Саран хөхөөг" хаяад
явмаар болно. Явна гэхэд ноён хутагтын айлдсан ертөнцийн дөрвөн цаглашгүйд сургаал
айлтãал сэтгэлд бууж тайтгарна. Анх хутагтын заллагаар Алшаа руу гарахдаа энэ тухай ер
санаанд орсонгүй юмсанж. Жамъянмядагийн үе үе хадны ханги ханзартал инээхийг сонсоход
түүний нуруулаг тэгш бие, уулын зээрэгний анхилуун үнэр суусан, сунасан урт хар гэзгэнд нь
хүрч алдмаар санагдсан үе бий. Гэвч Жамъянмядаг ламтны дэргэд ёсыг чанд барихыг
эрхэмлэн, салхин дээд талд явахыг цээрлэн холуур дөлөх нь гачлантай. Алшаад очсон хойноо
но¸н хутагтын бараа сүрд багтан явж, Мялын намтар Саран хөхөө тэргүүтэн гайхамшгийг
баясан үзвээс, үгүй ер ийм юм бас байж болдог байхнээ гэлцэн хэн хэн нь гайхсан юмсанж.
Эцэст нь учир битүүлэг оньсого бус "Саран хөхөө" намтар дуулах үйлс тэдэнд оногдож буйг
мэдмэгц хүн бүхний цээжинд нэгэн гэрэл гэгээ ноцов. Хэлж зүрхлээгүй болохоос, бурхан
минь би чадахгүй бол яана гэж түгших үе ч байсан. Цорж ламтан ч тэрхэн үед төрийн
түшмэлд хувилж, ер сэтгэлд багтамгүй атгаг хорон санаа өвөрлөж бусдын нулимсанд ханатлаа
баясах үе байх юм гэж санасангүй. Тэр дундаас Чанцалдуламын гайхалтай уян цээл хоолой,
аргадан учирлах үглэлд цорж лам Сэрээнэн уяатай ботго шиг эргэлдэх нь цөөнгүй байсан.
Гэхдээ, нэг удаа намтар дэглэх үес Лагана Сэрсэнма хоёрын өрөлт хэсэг болоход хамаг юм
өөрөөр эргэсэн нь учиртай. Намтар гэгчийг ямар дуулж чуулж олны өмнө гарч явсан биш.
Хааны хатантай нууцаар байтугай, хонины бэлчээр дээр үеийн хүүхэнтэй үнсэлдэж үнгэлдэж
явсангүйг хэлэх үү, энэ мэт эмс хүүхнүүдтэй ороолдсоноос улайссан тулга толгойдоо
углуулсан нь дээр санагдаж, гэгээн хутагт минь намайг юунд ийм үйлт юманд унагана вэ гэж
ухрахад Равжаа элгээн хөштөл инээж, та нар бие биенээсээ цэрвэх хэрэг юун. Чухамдаа үлгэр
домогт л, лусын хааны танхил охин цэцэг навчнаас дэлгэрэх авай. Хүний явдал, хорвоогийн
жам ёс. Загас усандаа, шувуу тэнгэртээ дураар цэнгэн жаргахыг хүсэх бөгөөтөл хүмүүн бие
өөрийгөө хилэнцэт аалзны торонд хүлээстэй тарчлаах, зовлонт хорхойн явдлаар төсөөлөхийг
би үл тэвчьюү. Мөн чанарыг таньж хоосон чанарыг нээж ухаарваас та бидэнд ялгаа юун гээд
эргэжээ, Энэхэн агшныг нүдээр үзэж чихээр сонссон бүхэн мэл гайхшрав. Гэсэн ч хэдхэн
хоногийн дараа Саран Хөхөөний дэг урагштай цэгцрэв.

Утай Бээжин, баруун тийш Дааган дэл Мухар суваргын дээрэмчдийг эс ажран Хөх хот
хүртэл хэдэнтээ туулан аян жин тээж, бусдын гар хөлийн үзүүрт зарагдаж явсан бааз
борогхон эр Чимэд начин, Варнасын орны эзэн сэнтийд Гүларанз хааны дүрээр заларч
Хардэл бээсийн хошуунаас цагаачилж ирсэн Базар бууч гэгч, утаа суусан урт хар буу, бөгтөр
шар самган хоёроо аль хэдийнээ мартаад хамгийг агдлан захирах мянганы но¸н зэргийг
сэрүүн зүүдэлж эрх ямбын төлөө үнэгэн залиар шадарлан суухыг үзвээс Сэрээнэн цоржид
олон юм бодогдуулна. Нүдний үзүүрт нэг юм сүүтэгнэв. Байсхийтэл хий юм үзэгддэг
болохнээ гэж зэрвэсхэн харвал нэг майхнаас яах аргагүй нүцгэн хүн бөгтөгнөн гарч ирснээ
нөгөө майхны хаяагаар шурган алга болов. Эр эм нь үл мэдэгдэх тэр хүн лав сүг сүнс, буг
чөтгөр биш хүмүүн биеийн явдал болох нь танигдав. Түүнийг хэн болохыг мэдэхийг
хүссэнгүй, одоо эргэн санавал ганц өөрт нь ч бус хамт явагсдын сэтгэл санаанд ямар нэг
өөрчлөлт, сэтгэл санааны асар их зөрөө, хол ойрыг эргэцүүлэн бодох явдал илэрхий мэдэгдэх
болсныг сая анзаарав, За за ганц би ч биш ер нь хүмүүс өөр болж байгаа юм байна шүү гэхээс
Цорж ламтанд эргэж хэвтэх хүсэл ч төрсөнгүй. Сан хүж болж уншлага юугаа ч үйлдэх бодол
орж ирсэнгүй. Үүрийн туяа шаргалтан шувууд дуу дуугаа авалцан жиргэх нь, намтрын өмнүүр
суух олон хөгжимчдийн тэнгэрлэг их найруу эгшгийн цац дэншиг лугаа адил сонсогдоно...
Чөдөртэй морьд ч холдсонгүй. Хар чийгэнд жихүүцэж хөшсөн биеэ тавирааж ядан, зарим нь
хөрвөөхийг харваас хүний орчинд байгаа юм бүхэн хүлээстэй мэт бодогдохуйц чөдөр тушааг
бүгдийг нь мултлан тавибал сая санаа амармаар ажээ.

Жаргал зовлон хоёр давхцсан гэлтэй ийнхүү хичнээн бор хоногийг элээх бол гэхээс
Цоржтон эрхийн толион дээр авсан хамрын тамхиа тоосортол санаа алдан нүдээ анив. Нэг
удаа өөрийн нь хамгийн ойр дотно Зул шавийн Лувсанбазар зурхайчтай сэм уулзсанаа санав.
Энэ хо¸р багаас үерхсэн тул ямар нэг юм болоход хаана газраас зорьж бие биедээ зүтгэн ирнэ.
Уулзсан цагт хэн хэндээ сайн үйлсийг бүтээж, чадах бүхнээ хийж ч явсан хоёр. Сэрээнэн тэр
үеийнхнээсээ гойд хурц ухаанаараа гайхагдаж баруун газар ном тайлж ирсний дараа
цоржийн зэрэг хүртсэн юмсанж. Цэл залуу насандаа билгийн ухаан түрж ёстой л бусдын
толгой дээгүүр суга явсанд далдын атаа жөтөө ч Сэрээнэнг тойрсонгүй Гэвч Сэрээнэн
сэтгэлийн чанарыг ариусган аливааг бясаëгаëын нүдээр ажиж номын суудалд биеийг
төвшитгөн суувал зохилтойг эрхэмлэнэ. Гэтэл өдгөө балгасан цай ч хоолой давж өгөхгүй,
түүгээр ч барахгүй эрдэнийн торгон өмсгөëийн энгэр суман хормой дарсхийж гантиг чулуун
харшийн сэрүүн шатаар өгсөн ирэх Сэрсэнма хатныг үзмэгц хэдэн алхмын чанадаас түүний
илч биений халуун нөөллөг, судсанд нь цусан түрлэг болж эргэхэд "хэлдэг үг" мартагдаж,
намтар будилуулсан удаатай. Тэгээд Сэрээнэн, би ч нэг л биш болжээ. Энэ лав эмс
хүүхнүүдтэй элдэвлэн хутгалдсанаас болж хутаг сууж бузрын сэв дайрсан буйзаа гэхээс
Лувсанбазартай уулзсан нь тэр. Цаадах нь зурхай үзснээ, өө би таныг эргүүлэхээсээ өнгөрчээ.
Аяндаа нутаг ус чинь нэг юм хэлнэ байх гээд өөр юм халгаасангүйд гайхав. Эсвэл тэр цаг нь
ирж байгаа юм боëîв уу. Тэгээд би чинь өөрийгөө татаж авах жолоо цулбуургүй амьтан болж
байгаа хэрэг үү. Арай ч дээ, бурхны олон шавь нар намайг юу гэхсэн билээ. Үзсэн ном явсан
газар уулзсан хүнээ бодсон ч орон суурин дацан хурал мянган бурхны орноо би яалтай билээ
гэж бодтол дэрний нь хажууханд толгой шүргэн алдах ганга өвсний навчинд шүхэрлэн буусан
шүүдэр усан дуслыг хармагц Сэрээнэн цочих шмг болов. Энэ үрэл сувдан дуслыг навч
цэцгэнд бус Сэрсэнма хатны хацар дээр бас нэг харсан бус уу. Эргэн санахуйд Лаганад
адлагдаж Сүрасдинид тавлагдаж хагацал харуусалд унасан Сэрсэнма хатан энгэрээ нэвчиртэл
хичнээн ч уйлан хайлсан юм бэ дээ хэлэхэд нэн бэрх. Заримдаа урьд шөнө ганга өвсний
навчинд Сэрсэнма хатан болж, толгой дээр нь шөнөжин уйлсан ч юм билүү... Энэ мөчид
өөрт нь нохой мэт хөөгдөж байсан Сэрсэнма хэзээ ч эргэж ирэхгүйгээр бүр явчихсан мэт
болж дотор нь нэг л хачин болтол, ламтан сайхан нойрсов уу гээд майхнаас нөмгөн гарч
ирсэн Чимэд начин бодол юугий нь тасалдуулав. Түрүүчийн хүмүүс хэдийнээ босч гадаа
задгай гал дээр цай чанана.

Баруунаасаа дөрөв дэх майхнаас Чанцалдулам гарч ирэхийг үзэв. Одоо харахад түүнд
Сэрсэнматай төстэй юм юү ч алга. Энэ чинь юу болоо вэ? Гадаа хар чийгэнд нүцгэн
цэлдийтэл суугаад гэсэн шиг Чанцалдулам зэрвэсхэн нэг харснаа бодол зүүдний зааг дээр
өөрийг нь шөнөжин тамлаагүй юм шиг, ар нуруугаа даган асгарсан задгай хар үсээ самнан
майхны үүдэнд баруун хойшоо харан зогсоно. Бас зүүнээс, дадсан заншил ёсоор домботой
цай, тавагтай идээ барьсан нэг хүн ирж явааг харвал Үржинханд байв. Хичнээн удаа
гэрээслэл үгийг нь сонсч, хичнээн удаа ч юм бэ дээ ёслол хүндэтгэлтэй нутаглуулсан
Мадимахани хатан, ийнхүү өглөө бүр өөрт нь цай идээ барихыг санахдаа үгүй ер, энэ намтар
шийний явдал миний толгойг бүр эргүүлж гүйцлээ хэмээн инээд нь хүрч овоо толгойд гаръя
гэж дээлээ түргэхэн ханцуйлж бүсээ шүүрэв.

... Нар, Гурван баяны хөндийгөөс гарав уу гэлтэй бидэрт шаргал манхны зоонд гэрэл
гэгээгээ цацлана. Саахалтын газар чөдөртэй морьд барьж яваа хоёр хүүхэд ямар нэг юм чанга
чанга ярилцах дуулдана. Баглуур бударганатай холхи хөндийд ахар хатгаж амжаагүй хэдэн хөх
тэмээ торолзож, товцог шар модны чөлөөнд хар сүүлт зээр гал авсан янзтай тэрүүхэндээ
сэртэлзэнэ. Өглөөний униарт, манан сөхсөн холын цэнхэр уулс энэ бүхнээс, өнөөх намуун
урсгал аялгуу бас л сонсогдож тэр ч байтугай Сэрээнэн өөрөө босоо ятга болж хөглөгдөн хэн
нэгний уяхан цагаан хурууны үзүүр сэм сэмхэн хүрч алдан байв.

**************

За тэгнээ тэр, хэзээ нэг цагт ийм болох гээд байсан юм. Номын ухаанд гаргууд гэгдсэн
минь цагаан хэл ам байжээ. Тэр болгон хүний санаснаар амархан хүрдэггүй цоржийн
дамжааг даанч идэрхэндээ барьсан минь, өндөр суудал зэрэг зиндаанаас шатгүй буух нэгэн
цагийн элэг доог байжээ гэж Сэрээнэнд бодогдтол, Гарга наадахыгаа, одоохон хөөж гарга гэх
олны шуугиан сумын жантан хөвхөлзтөл дэгдэж тэсвэр алдам хашгиралдах нь тэр. Нэг хүн
ирж, хүзүүгээр нь харлаг самбай хэдрэн өвөр энгэрээд нь тохож хаяад араас нь хүчтэй ёвров.
Тэгээд гол сүмээс гарахын түүс болоход Чойжилдүгжавын балан шалсааг хар хурдаар нь хөөн
тонилгодогтой адил, лам хувраг олон шавь нарын дундуур шар шувтлан гарна гэдэг ёстой
улаан гал дундуур нүцгэн туулахаас хэцүү байв. Гэвч өөр зам байсангүй, Хэц хэнгэрэг, хонх
дамар харанга сэлнэн тачигнаж ард үлдэгсэд алга ташин инээлдэж зарим нь элдэв навс зүүж,
шившлэг шороо цацан инчиднэ. Алга таших нь амьтны хар нүгэл гэдэг байтал сахил санваар
алдаж чаралба болон хөөгдөхийн цагт ойр дотны хэн ч байсан бахаа ханатал алга ташдагийг
харин тэгэхэд өөрөө үзэв,

Хоёр самбартай гол хаалга цэлийтэл нээлттэй хор нь зүүний сүвэгч шиг тэртээд
сүүтэгнээд, яасан ч явж барагддаггүй юм гэж Сэрээнэнд бодогдон босго алхтал, үүдэнд
зогссон гэсгүйн хүнд бэрээ ар нуруунд бас буув, Хийдийн хамба ламын дуу улам өндөрсөвч
олны шуугианд чухам юу гэж байгаа нь сайн дуулдсангүй тэртээ хойно хоцров. Гадаа гаран
амьсгаа авч арай гэж нүдээ нээвэл нулимсан дунд нэг юм сүүтэгнэнэ. Сайн харвал хөх дэлэн
нь сэрийж үс гэзэг нь сэгсийсэн нүцгэн эм тачигнатал инээхийн зэрэгцээ баярлан дэвхцэж
хүзүүн дэх харлаг самбайгаар нь урхидан оосорлоод даялан өмнө нь дэгдэнэ.

Сэрээнэн тэр ад мөрийн хойноос нэг бодлын амь тэмцэн зүтгэж яваа ч юм шиг, эсвэл
хөл алдан өөрийн эрхгүй хөтлөгдөж гэгээн багшаасаа аврал эрэн байдаг чадлаараа хашгирна.
Гэвч яасан эсэхийг бүү мэд. Хажууд дөрөө харших чимээ гарч ламтан амар амгалан морилж
явна уу гэх дуунаар Сэрээнэн давхийн сэрж хэсэг зуурхан морин дээрээ зүүрмэглэснээ сая
мэдэв. Жин үдийн нохой гаслам халуунд ачаа хөсгийн ая дагаж явна гэдэг тийм амаргүй. Тэр
тусмаа урд шөнө нойргүй дэнсэрч хоноглосон Сэрээнэнд атан тэмээний жигдхэн, хүнд нүсэр
алхаа хүртэл залхуутай харагдаж, хэд гурван шад юм уншиж явтал зүүрмэглэсэн нь тэр байв.
Тэрхэн зуур, дэргэд яваа өнжмөл дэлтэй хар голт халиун морь унасан ноён хутагт Равжаа
зэрэгцэн ирэхийг бас л зүүд сүүдрийн маягтай юм бодов.

Ламтан та Дунд баянгийн ширээгийн урд хөндийд үдлэн газрын шав тавиад хүлээж
байвал ямар вэ гэх нь яах аргагүй Равжаагийн дуу болохыг танимагц жолоо цулбуураа хумин
эмээл дээрхи хазгай суудлаан сандран засав. Сэрээнэн юу гэхээ олохгүй балмагдаж байтал
Равжаа, ер нь Янсан хөтөч Чанцалдулам та гурвуулаа түрүүл. Цаашдаа хаана үдэлж бууж явах
"намтрын" хөсөг жолоог өөрсдөө атгаж явалтай. Би аль болгон ачаа хөсөг дагах вэ? Бид хоёрт
жаахан ярьж хөөрөх юм байна гээд хамт ирсэн хүнтэйгээ ойролцоох хадтай толгой руу
давхив.

Өндөр сэрвээтэй хөх буурал морь унасан янхирдуу биетэй оворжуу эрийг харуут Мэргэн
вангийн хошууны эрүү Доёд гэгч мөн болохыг танив. Үгүй ер, заавал би бас явдаг нь юу ч вэ
дээ гэж цорж ламтанг бодтол, үгүй байлгүй дэз би бас буруу сонссон байх гэсэн шиг
Чанцалдуламын гайхширсан харцтай гулгарав. Чанцалдуламд энэ бүхэн байж боломгүй
явдал, дээдсийн дэргэд алдас болом дэндүү хүндэдсэн юм санагдав. Үд хоногийн газар шав
тавихаар голдуу Чимэд начин явдагсан. Гэвч тэгсэнгүй. Нэгэнт хутагтын айлдсаныг зөрчих
хэн байхсан билээ. Цаашид юу болохыг хүлээн амгай шаргиулан ялаархах мориныхоо амыг
татасхийн явав.

Сэрээнэн газрын байдлыг харвал, ачаа хөсөг Элсэн хошууны зүүн биеэр орж яваа
бололтой. Хоноглосон газраас дөнгөж саяхан ачаалсан байтал хэдхэн гүвээний цаана байгаа
Дунд баянд заавал өдөр хоног өнгөрөөх гэсэн юм шиг тэнд үдлэх гэдэг нь юу билээ гээд
эргэж харвал тэртээх толгод дээр Хутагт Доёд хоёр эс мэдсэн суугаа харагдана. Хутагтын
морь газар анирдан чавчилж тогтворгүйтэн тэр хоёрыг хэд гурван үг солиулахгүй тэвдүүлж
байгаа бололтой. За энэ хоёр нэг уулзахаараа хурганы хүүхэд шиг толгой холбоод мөд салах
хоёр биш дээ. Хаа нэгтэйгээс бие биенийхээ сураг аван зүтгэж уулзах, номч шинжээч их
хүмүүс, ярьж хөөрөх юу эс байх вэ. За явах уу гээд Сэрээнэн дөрөөндөө ялимгүй өндийж
мориндоо ташуур өглөө. Чанцалдулам ч юу болсныг мэдсэнгүй нэг л мэдэхнээ салхи татуулан
хамт давхиж явав. Янсан хэмээх бараа бологч тэр хоёрын тоосонд өртөөчний хаврын эцсэн
морьтой улаач мэт бөгтрөг бөгтрөг цогиулан бараа алдахгүйг хичээнэ.

Харин цорж ламтанд цагаа тулаад ирэхээр Чанцалдуламтай юу ярих нэг л эвээ олохгүй,
дэмий л ногоо мөн сайхан ургажээ гэлээ.

Чанцалдулам мориныхоо амыг дийлж ядан юун ногоотой манатай явна. Гэвч эмээж
ичингүйрэх нь аль хэдийнэ нисэн алга болж сэтгэл сэргэнэ. Жамъянмядаг, өнөө догшин
хатны атаа хорслоор шатан хоцорсон эсэхийг бүү мэд. Тоононы голоос хойш гарч үзээгүй
Чанцалдулам ийнхүү дээдсийн ачаа хөсгийн манлайд гарч нэгэн их хүндтэй үйлийг
бүтээлцэхээр түмэн уулын чанадад тэнгэрийн хаяа руу тэмүүлэх лугаа адил явав. Хэрэв
намайг ингэж явааг Довчин гуай харчихвал, чи чинь галзуурав уу. Энэ чинь чам шиг зарц
барлаг бүсгүй хүний хийдэг ажил биш гэж зандарна гэхээс жолоо татавч морины ам яахан
дийлдэнэ. Ер нь шав тавина гэдэг бүсгүй хүний ажил юм уу. Үгүй байлтай. Гэвч аль болохгүй
юмыг болгож бусдад галзуу тэрслүүд ад үзэгдсэн ноён хутагт Равжаа, өөрт нь заяагдсан сайн
сайхан бүхнийг хайрласан гэж биширнэ. Номхон хүлцэнгүйн хүлээс алдарч намтар дуулсны
өргөн хоймроос эхлэн сэтгэл санаанд бий болсон гэрэл гэгээ Довчин баяны илүү гэрт
эргэлдэх тогоо шанаганы ажил, үхэр малын зэлнээс цааших энэ хорвоогийн хязгааргүй орон
зай гэж байдгийг ухаарснаа хүртэл ноён хутагт хайрласан гэж сүсэглэнэ. Унасан морины
задгай суман хатираанд эгшиглэнт аялгуу дэрэн дороос бус зүрхэн тольтноос бүр ч хүчтэй
сонсогдохыг Сэрээнэн мэдрэв. Алаг хорвоод эрэвч олдоогүй чухаг, хүсэвч амтлаагүй жаргал
гэдэг нар салхинд борогшсон эгэл бор амьдрал болохыг төсөөлөх тусам буруу талд нь яваа
Чанцалдуламд унасан морио цулбуурдуулсан мэт хөтлөгдөнө. Ертөнцийн дөрвөн цаглашгүйг
айлдсан ноён хутагтын сургаалыг сүсэглэн бодохуй би ч гэсэн бие сэтгэлийн чанадыг үл
огоорон цагийг эс хугацан тээрмийн чулуу мэт нэгэн хэмд эргэлдэх юун. За за зул шавийн
Лувсанбазар над үнэнийг айлджээ гэж Сэрээнэн бодож явтал зэрэглээн дунд дөнгөж бараа
бараандаа торолзох, үл анзаарагдам хоёр толгодыг сая таньж жолоогоо татасхийв. Ажвал
Дундбаянгийн өмнөх уужим бэл говь цагаан тэгш газар, нэгэнт хүрч ирсэн байлаа. За тэгнээ
тэр, хутагт яавч нэгийг бодсон байж таарна. Толгодын барууныг Түмэн-Өлзий, зүүнийг Буян-
Өлзий гэнэ. Буян-Өлзийн нар дэвссэн уужим бэлд Хутагтын таалал болсон эхийг
нутаглуулсан юм гэдэг. Явуул замын жин үдэд, ачаа хөсгийн сүүдэр унаган хөндлөн хэдэрч
гарах учиргүйг бас бодож хэлжээ. Дөрөө мултлан бууж, хөсөг уналгын нуруу амраан газар
лусыг аргадан тайж, бие сэтгэлийн өчиг айлдах гэсэн хэрэг буй заа. Тэгэхлээр Түмэн-Өлзийн
хормой түшин үдлэх нь зөв болов уу гэдэгт эргэлзсэнгүй.

Хэдэн бор зээр тэднээс дайжиж өвөр зөв даран зүтгэж өнгөрөхөд түүнд ихэр янзагатай
шаргачин байхыг олж харсан Чанцалдулам дуу алдан баясав. Ихэр янзага гэж дуулснаас бус
нүдээр үзээгүй явсан Сэрээнэн, яагаад ч юм бэлэгшээх сэтгэл төрж бүх юм эндээс бүр
шинээр эхлэхийн цаг дохиол ирж байгаа юм биш байгаа гэсэн бодол зурсхийж мориноосоо
буув. Сэрээнэн, усны хөл, алсын хөтөл бодолцон гурван чулуугаар өргөө шавыг эхлэн тавьж
эргэв. Чанцалдулам минь чи бид хоёр ч гэсэн бас нэг намтар дуулах цаг иржээ. "Саран
хөхөө"-г хэдэн хоног сараар дуулдаг бол, бид хоёрын намтар, насан туршдаа ч дуулж барахгүй
биз гээд гараас нь хөтлөн биедээ татав.

- Ламтан минь та юу айлдана вэ? Бурхны минь аврал гэхээс өөр юу ч хэлэх сөгөөгүй
байгаа Чанцалдуламын гарт: ханийн заяа түшиж бие сэтгэлийг чамдаа даатгалаа гэх шиг
жолоо цулбуураа нартай хамт атгуулсан байв.

Хөлийн дор царцаа дэвхрэгнээс өөр анир чимээгүй агшинд хоёр биеийн сэтгэл, хаалт
далангаа зад татсан их мөрний урсгал аль дайралдсан гольдролоор хулжих лугаа адил
болохуйд саахалтын газар бараа үл тасрах Янсан хөтөлчийг санан хэн хэн нь биеэ татаж
хувцсаа засав. Гэвч үүлэн сүүдэр хүүшлэн буусан хүрэн тойром, домгийн цагаан усан хаялга
сэрвээн дээрээ шидлэх задгай шаргал манхны чанад руу өдөржийн газар гэмээн үл саарах
хоёр морины тэлгүүлсэн суман хатираа, цаглашгүй эгшиглэн сонсогдсоор авай.
ДОРЖЗОВДЫН ЭНХБОЛД
1959 онд Улаанбаатар хотод төржээ. 1985 онд Политехникийн дээд сургууль төгссөн
байна. 1980 - аад оноос уран бүтээлээ эхэлж "Бүйлс дахин цэцэглэнэ" анхны номоо
хэвлүүлсэнээс гадна "Паанан" тууж нь тусгай ном болон хэвлэгдсэн байна. Энхболд "Утгын
чимэг" богино өгүүллэгийн наадамд олон удаа шагналт байранд орсон бөгөөд 1992 онд Сэр-
Одын болон МЗЭ -ийн шагнал хүртжээ.
ШАР ХӨВИЙН ЗЭРЭГЛЭЭ
Лог шар нэг их удаанаар хэнгэнэтэл амьсгал татсанаа бөмбөгнөтөл гунганав. Хариуд нь
гялаан цагаан хэмээх сүрлэг том ат суль үмхлэх зуураа сүү гашлам чичрүүлэн гунганахад
Гажидмаагийн сэтгэл жигтэйхэн ээдэрч учир зүггүй мэгшин уйлмаар, аль эсвэл хөмхийгөө
зуугаад дусал нулимс ч унагалгүй барайчихмаар нэг л хачин болоод явчихав. Цээжинд нь
ямар нэг юм зангирчихаад ер тавьсангүй. Дэмий л ингэж ижилддэг мал байдгаа даа гэж
бодоод лог шарынхаа бандгар гуян дээр тэнзэн ташуураар падхийтэл гуядав. Лог шар түүний
нь хариуд лаадага лаадага алхаж явснаа тэмээн сүргийн захад ирмэгц санаа амрах мэт
зогтусан, хүүгэтэл цагхаалаад шээж эхлэв.Тэрхэн зуур гялаан цагаан, бага цагаан, өндөр хөх,
буурал өвдөгт, идэр бор таван бүдүүн ат сүргээс тасран нүүгэлтэн наашилсаар ирж Лог
шарыг тойрон үнэрлэцгээв. Гэтэл Лог шарын өрөвлөг бууралтсаныг үзээд Гажидмаа гайхан
мэлэрч орхив. Гялаан цагаан, Идэр бор хоёр энэ хэдээсээ нэг ах. Ингээд бодохоîр хэдэн ат нь
хорин тав зургаа хүрчихжээ. Гэхдээ тэмээ яг л хүн шиг бууралтдагийг анх удаа анзаарч мэдэв.
Цаг хугацаа гэгч мөн ч хурдан өнгөрч одох юм даа. Саяхан л энэ хэд тайлаг байж, аав нь анх
хомнож сургаад жинд явж байсан даа. Гэтэл одоо аав нь ч алга, ижий нь ч алга. Харин хүү нь
байна. Нас нь найм өнгөрөөд одоо хэдхэн сарын дараа естэй болно. Гэтэл Гажидмаа хань
бараа татаад сургуульд өгч чадсангүй. Ирэх намраас л хэцүүднэ. Захирал хэтээсээ амаргүй
хүн.

- За яая гэхэв энэ жил орхизноё. Харин энэ жил л гэдгийг мартаж болохгүй шүү гэж тун
айхтар хэлсэн дээ. Хүү нь сургуульд ороод эгч шигээ сүрхий сураад байж чадах юм уу, үгүй ч
юм уу бүү мэд. Багаасаа баахан эрхэлчихсэн болохоор байранд сууж барахгүй л байх даа гэж
бодогдоно.

- За хар хүү гуай морь харж гүйцэв үү? Яагаад ч юм нэг жаахан аальгүйтмээр санагдаад
Гажидмаа лог шардаа ингэж хэлжээ. Лог шар нь хүзүү сунган ижил хэдээ үнэрлэн шээсээр л
зогсоно. Ер энэ хэдэн атны бие гэж уул, бөх гэж хөгжим юм. Нэгэнтээ сумын төвд хотоос
урлагийн бригад ирэхэд Гажидмаа нэг хачин хөгжим үзэж билээ. Их л бүдүүн бараг эр
хүнэрхүү хэëбэр төрхтэй тэр хөгжим үнэхээр л эр хонгор дуутай эд байсан даа. Нэр нь л
таагүй. Конторбаас гэж байгаа. Тийн хэлэхийг нь дуулаад ангийнх нь охид ам хамраа
ханцуйгаар таглан годгонолдож "Паах баас байхдаа ч яахав дээ" гэлцэн аальгүйтсэн.
Гажидмаа ч аальгүйтсэн л байх. Харин унаа мориныхоо зоо хондлойг ханцуй нударгаараа
илбэн арчих хүн шиг хөгжмөө алгаар илбэн байсан хөгжимчин тийн маяглахад нь
уурласангүйгээр барахгүй бусдын харц хариулан Гажидмаа руу ирмэж билээ. Тэгээд л тэр
хоёр бүжгэн дундуур гараад явчихсан юм даа.

Лог шар шээж дуусчээ. Гажидмааг цангинатал хэд гуугачуут тэмээ нь хумигдаж хэдэн
хөгшин ингэ түүчээлэн гэрийн зүг дуулгавартай нь аргагүй алхалж гарав. Тийн цувах сүргийн
дундаас хэдэн бүдүүн атных нь бөх сүмийн ганжир мэт сугсалзаж харагдана. Харахад нүд
дүүрээд аргагүй л нэг хөгжим дөө. Хэдэн жилийн өмнө энэ хэдэн сугсалзсан сайхан бөх юу ч
үгүй шалчийж, эргүүлээд гөвчихсөн уут шиг болж билээ. Мөн ч бэрх өвөл тохиож билээ. Гэвч
гэрээ ачаад явахад хацар нүүр рүү зүү шивэх мэт часхийлгэх хар жавраас сүргээ нөмөрлөөд л
хэдэн сумын нутаг дамнан алхалж онд орцгоосон. Хэдэн биеэ үзүүт л гунганан сүжирцгээнэ.
Сүргээсээ тасраад амихнаараа салхидчих нь бий. Гэхдээ л сураг тасрана гэж үгүй. Гурав
хоноод л усандаа суналзан орж ирцгээнэ. Харин зун шавар шалбааг дэлгэрэхэд л нэг авах нь
алга болцгооно. Тийм үедээ ч холд яваа хүн мэнд мэдэж захидал ирүүлэх адил бууж мордсон
хүн бүр ямар нэгийг хэлж ирнэ.

- Танай хэдэн ат тэнд тэгж явна. Энд ингэж явна. Тэр нь тийшээ хараад тэгж зогсож
харагдана лээ гэхчилэн ярина. Тийм л мал даа. Гажидмаа хүүдээ яарах тул лог шараа
шавдуулан шир шир алхууллаа, Тэмээ нь лог шарын тавир том алхаанд түрэгдэх мэт яаруухан
урагшилна. Харуй бүрий болоотхоор хүү нь айж эхэлнэ. Эхийнхээ дэргэд л хэсүүрхэж
өвөөгийнхөө гаансанд тамхи нэрэн таахалзахаас нялх амьтан чинь айлгүй ч яахав. Одоо
борцоо дэвтээж гурилаа элдчихээд тэмээ харагдаасай хэмээн гадаа бөртийтөл зогсож байгаа.
Торомтой ингэндээ явахаараа тэмээн дээрээ унтаж ташуур гээдэг гэмтэй. Тэр Гажидмаад
ганц тэнз үлдэж хүү нь гэрээ харах болсон хэрэг, Гажидмаагийн аав тээр жил жингээс
ирэхдээ "Цана гээч юманд ийм таяг хэрэглэдэг юм гэнэ, Үгүй тэр хотынхон ер яасан
дундардаггүй сониуч саваагүй улс байдаг юм. Мань мэтдээ бол энэ цагираг шиг юмыг нь
аваад хаячихвал боломжийн аятайхан ташуур болмоор эд шиг санагдаад" гэсээр нэг их саваа
шиг савх мод авчраад өөрөө нэг хоёрыг л барьсан байх. Ааваасаа хойш түүнийг бараандаа
хураагаад мартчихсан нь чухам хэрэг болж билээ. Хүү нь унаа тэмээнийхээ бөхийг тэвэрч
үүрэглээд өвөө эмээ хоёрынхоо ташуурыг гээсний дараа Гажидмаа гэнэт мөнөөх савх модыг
санаж бараагаа ухаж ухаж гаргаж өгсөнсөн. Хүү нь ч ёс шиг гээсээр, саяхнаас тэр их савх мод
ч дууссан.

Намбайтал хивэн цувж явсан сүргээс жоотгонуур нэрт шар ингэ захлан гараад саариганан
гүйх гэхээр нь Гажидмаа нэг сайн цангинатал зандраад ижилд нь нийлүүлэв. Тэр мөн ч
жоотгонодог амьтан даа. Ботго тормоо ч тоохгүй. Хөгшин залуу атанцар бууранцар л байвал
дагаад саариганадаг мал. Малд ч бас ийм хэтрүү амьтан байдаг аж. Нэрийг нь мөн ч онож
өгсөндөө. Ботго байхдаа л тэгж харагдаад байсан хэрэг. Сааж байгаад нүд рүү нь харахад аль
нэг эр сүвтэй юм руу сүүмийтэл ширтчихсэн ивлэж байдаг амьтан. Тийм ад дүүрэн малыг
чинь юу ч гэхэв дээ.

Сультай элсэн хоолой гаталсан тэмээн сүрэг нь одоо хайрга шир ширхийлгэн алхална.
Энэ бол замын зунд орсны тэмдэг. Гажидмаа ийш тийш хараачлан лог шараа үе үе падхийтэл
гуядан шавдуулж өнчин дэрст гэгдэх хотгорыг өнгөртөл өтгөрч эхэлсэн бүрийн дундуур гэр нь
аяга хөмөрчихсөн мэт бараантан үзэгдэв. Тэгтэл гэрийн нь гадаа нэг лүглэгэр юм байх ч шиг
үгүй ч шиг оргив. Хичээж харах тусам нүдэнд нь ус гүйгээд сайн ялгарч өгсөнгүй. Гэр өөдөө
ойртох тусам харуй бүрий өтгөрч төдөлгүй гэр нь үзэгдэхээ болив. Тийнхүү харанхуй
наашлан наашилсаар агдлан тэврэх мэт эргэн тойрон харанхуйд уусаад гагцхүү тэмээн
сүргийнх нь шир ширхийн алхлах чимээ үлдэн хэсэг зуур явтал гэнэт хажууханд нь гал
дүрэлзэн хүү нь гэрийнхээ чигийг мэдэгдэв. Мөнөөх гэрийн гадаа байх ч шиг үгүй ч шиг
оргиод байсан юм нь өндөр ачаатай машин байжээ. Хамар амыг нь хөлдөж орхих вий хэмээн
гайгүй хичээнгүйлэн туурга берзээнтээр бүтээсэн юмсанж. Гажидмаа түүнийг нь мэдээгүй
тул харанхуйд тэмтчиж яваад хөглөрсөн туурганы үзүүрт бүдэрч унав. Гэвч цухалдсангүй.
Хол ойрын чимээ сонсгох гийчин ирсэнд аминдаа хөөрөн дэгдэгнэж орхежээ. Хүү нь тосож
ирүүт л,

- Ижий манайд хүн ирсэн гэж мэдээжийн зүйл шулганаад халуун саванд цай хийгээд
тавьчихсан, хоолоо гал дээрээ хийчихсэн. Арай л гаргаагүй байгаа. Та ороод дулаацаж бай. Би
лог шарыг тушиж тавьчихаад торомнуудаа уячихая тэгэх үү ээжээ хэмээн урсгалаа. Хүү нь ч
бас хүний бараанаар хөөрч баярлаж орхижээ. Тэгээд лог шарыг хөтлөөд гүйгээд явчихав.
Тэмээн сүрэг хэвтшээ эрцгээн үнэрлэн холхилдсоноо тус тусын хэвтрээ олж түрүүчээсээ
намс намсхийтэë хэвтэж эхлэв. Уяулж сурсан торомнууд нь л зэлэн дээрээ бараантана.
Хээлтэй ингэнүүд хэвтэшээ засан пад падхийтэл дэвслэнэ. Гажидмаагийн зүрх гэнэт
гижигдэн цохилож ямар улс ирээ юм бол гэж бодогдов. Гэр өөдөө алхалангаа үс гэзгээ
сандрангуй илж янзлаад алчуураа тайлан авч жимбийтэл боогоод тэмээн дээр хэлхийн
унжиж орхисон хормой хотоо тэгшлэн бүсээ чангалав. Тэгээд тоос товрог болсон байх вий
гэж бодон нүүрээ хэдэнтээ шувтран арчаад үүднийхээ сурнаас татлаа.

Галын өмнө том том дөрвөлжин хээтэй хүрэн улаан цамц өмсөж ханцуйг нь шуусан идэр
насны шар хүн гурил тасдаж суулаа. Тэрээр ер хэзээний энэ айлын гэрийн эзэн мэт
өөриймсөг хэнэггүй нэгэн ажээ. Энэ байдлыг нь үзээд Гажидмаагийн дотор сэрхийн, авгай
нь эзгүй айлд шөнө дөлөөр ороод оччихсон мэт гэрэвшин ичингүйрч орхив. Хаалга онгойх
чимээнээр мөнөөх хүн өлийн харснаа

- Аа та юу? Сайн явав уу. Бузгай жаварлаг байдаг шүү, даарав уу. За дулаац дулаац би
одоохон цай аягалаатхая гэнгүүт босон харайж шургуулганаас аяга гарган цай аягалав.
Гажидмаагийн дотор бөглөрч хачин жигтэйхэн бадайрч “Сайн явлаа" гэхээс өөр үг унагаж
чадсангүй. "Юүхэв ээ би өөрөө аягалаад уучихая" гэж хэлмээр байсан авч чадсангүй. Илүү
нэг л үг хэлбэл нулимс нь сад тавьчих гээд байжээ. Ер эр нөхөр нь нэг хоёр сар эзгүй яваад
ирсэн мэт ээл дулаан санагдахын сацуу хэнд ч юм, магадгүй энэ хэнэггүй эрд ч юмуу
цөхөртлөө гомдож явснаа гэнэт мэдэв. Алчуураа их л удаан тайлж орон дээрээ тавиад аягатай
цайг авч гараа дулаацуулахын тулд хоёр алган дээрээ ёроолыг нь ээлжлэн бөмбөрүүлсээр
шимж уулаа. Мөнөөх эр эрэгнэг дээрээс тавагтай боорцог авчрангаа ам хуурай байсангүй.

- Намайг Шархүү гэдэг л дээ. Аймгийн баазынх. Танай суманд жаал гурил будаа хүргэхээр
явтал энэ хойно гэнэтхэн тэрэгний бөгс эвдрээд хамт явсан тэрэг маань чирч танай гадаа
авчирсан нь зол боллоо. Тэгээд яахав, аяны хүн айлын эрхээр гэгчээр хоол хийгээд л сууж
байна гэчихээд хүнгэнүүлэн инээж,

- Тоглосон юм тоглосон юм. Ганц орой ч бол гараа амраагаад аваг гэж саналаа. Ер нь
жолооч бид чинь хоолыг муугүй хийдэг юм шүү дээ. Олон жил хээр хөдөө хоол цайгаа
аялуулсаар явтал гарт орчихдог юм. Харин танай Тулга сүрхий эр юм гээч гурилыг мөн сайн
зуурч байдаг шүү гээд давхарлан тавьсан гурилаа тасдаж эхлэв. Гурил таслах гэж ёстой л
жиргэж өгдөг эр ажээ. Заазуур жирс жирсхийгээд бүхэл тэвхгэр гурил гоймон адил
жиргэгдэн үлдэнэ. Гажидмаа түүнийг хараад л суумаар санагдав. Гэр нь урд урдахаасаа илүү
гял цал болчихсон ч юм шиг, халуу дүүгээд сайхан ч гэж юүхэв. Ёстой л "ёох" гэж хэлээд
унаад өгмөөр санагдав. Уг нь өдийд чинь юун ингэж суухтай манатай. Хотон дотроо л тормоо
эрээд тэмтчиж явдаг шүү дээ. Тэгээд л шөнө дөлөөр орж ирмэгц хүүтэйгээ гангар гунгар
хийсээр хоолоо хийж лааны гэрэл сүүмэлзүүлэн хоолоо идээд хэвтэнэ. Гэтэл энэ орой хүү
минь айж бий болов уу яаж байгаа бол гэж огт бодогдсонгүй, тормоо уячихаад л ороод ирнэ
биз дээ гэж бодов. Хүний хань бараа гэдэг ийм байдаг ажээ. Манайх чинь сайхан айл байна
шүү гэж яагаад ч юм бодогдоод ирэв. Дутуу юм алга. Хүлээн авагч, о¸длын машин, эрээн
авдрууд, тэр авдар шигээ эрээлж будсан ор, дээр нь дэвссэн хивс. Урьд нь яагаад ч юм энэ
бүхнээ нарийн сайн анзаарч хардаггүй байсан мэт санагдана. Гэр нь ч нэг л цэлийж
цайвартаад ч байх шиг. Тэгээд унь тоононыхоо хээг харах гэсэн шиг дээшээ өлийснөө “Хүүе
манайх чийдэнтэй болчихож" гэж хэлчихээд учиргүй баярлан алгаа хооронд нь үржээ.

- Аа хунлятрын гэрэл оруулсан юм, сайхан байгаа биз.

- Сайхан юмаа.

- Таныг Гажидмаа гэдэг шиг билээ.

- Тийм тийм. Хүү маань бүхнээ ярьж амжаа байлгүй дээ.

- Тэгсээн. Үе үө мод толгойгоо зуугаад подхийтэл завилаад авах юм. Тэгээд л бид хоёр
чинь хөврүүлж алдаж байлаа шүү дээ. Сумын уурын зуухны галч Намжил хар тайлагаа өгчих
гээд, их шалдаг бололтой юм. Мань эрд үнэ өртөг нь нэг л боломжийн бус санагдсан
бололтой юм. Бас Даш гэдэг хүний хүү Дариймаа гэдэг хүүхнийг гуйгаатахсан чинь цаад
Дариймаагийн нь аав ээж юу гэсэн юм дээ нэг л болж бүтэхгүй үг хэлээд Дашийн хүү нь
өгсөн захидлаа буцаагаад авчихсан бололтой юм.

- Өө тэр ч бүр энүүхэнд, надад эрхэлчихсэн юм. Алийв та одоо тухал тухал. Би
даргиулчихая гээд Гажидмаа бүсээ тайлж дан тэрлэгээ эрэлхийлбэл

- Тэрлэгээ эрээд байна уу цаад орны чинь хөл рүү тавих шиг болно лээ бид хоёр чинь гэр
цэвэрлэхдээ л тааруу юм. Хавийн шүүрдэхээс арай л анги байдаг шүү гэснээ "За эмэгтэй
минь одоо гэрээ мэддээ" гэсээр босож баруун хойморт гарч завилав. Гажидмаа тэрлэгээ
сольж өмсөөд цай аягалж барелаа. Тэгээд гал дээрээс хоолоо гаргаж байтал хүү нь орж ирээд
баруун орныхоо дэрэн доогуур юуг ч юм эрэн ухаж ухаж,

- Ээжээ энийг хараа, Шархүү ах өгсөн юм гэв. Гажидмаа хүү рүүгээ хармагц "Хүүе
яавлаг" гэж алин цагийн мартагдчихсан охин хонгор аалиар дуу алдаад үсэрч очоод шүүрээд
авах хорхой ассан нүдээр ширтэв.

- Май. Энэ нь таных. энэ нь минийх.

- Яах нь вэ. Миний хүү өөрөө л ид.

- Өөр зөндөө бий. Би уутанд хийгээд хошлонгоос зүүчихсэн. Хөлдөхөөрөө мууддаггүй юм


гэж Шархүү ах хэлсэн юм. Тийм ээ ахаа гэлээ.

- Ммг.

Тэр гурав их ë жаргалтайгаар хөлсөө чийхруулан хооллоцгоогоод шагай хамав. Шархүү


санаатай санамсаргүй алин болох нь бүү мэд ёс шиг хожигдох ажээ. Хуруу гар нь барвийгаад
хүрз шиг атлаа сандчин чичигнэж хам хум шүүрэхдээ долоо наймыг л авна. Илүү багтааж
чадахгүй, заримдаа андарганаасаа хождож тэвдэхдээ мөнөөх атгасан хэдийгээ ч савируулан
алдаж эх хүү хоёрыг оройжин хөгжөөв. Гажидмаа сэтгэлийн угаас ингэж инээж хөхрөлгүй
удсан санагдана. Заримдаа нугалан суусан өвдөг нь Шархүүгийн өвдгийг шүргэхэд ч юм уу,
аль эсвэл Шархүү сандарч тэвдэж самардаж явахдаа хуруу гараараа биеийг нь шүргэхэд
агзасхийн жирвэлзэнэ. Энэ тоглоомд Гажидмаа нэг хүү нь хо¸р удаа хожив. Гажидмаагийн
залхуу гэнэтхэн учир тоймгүй хүрч хэдэнтээ эвшээлгээд,

- Ёох бүр ядарч орхилоо. Миний хүү одоо унтацгаая. Шархүү ах нь ч ядарч байгаа. Алив
ижий нь орыг нь засаад өгье гэсэнд

- Аа ээж. одоо ганцхан л тоглочихоё ë доо тэгэх үү гэж тоглоомын амтанд орсон хүү нь
шаллаа. Тэгтэл Шархүү нэг л эервүү зөөлөн инээмсэглэснээ "Маргааш бас нөгөөдөр тэрний
цаад өдөр тоглоё. Ах нь үнэндээ ядраад байна тэгэх үү Тулгаа гэж эвтэйхэн гуйсанд хүү
хөөрөн баярлаж "За тэгье, яг тоглоно шүү" гээд морь харахаар гарахдаа Шархүүг бараадлаа.
Орондоо ороод хэвттэл нэг хоёр эвшээлгээд л мөнөөх их нойр нь хаашаа ч юм нисэн одож
гэнэтхэн учир зүггүй гиюүрч тэгснээ "Шархүү босоод ирвэл яанаа" хэмээн анх удаа
хирдхийн бодов. Төдөлгүй баруун орны зүгээс хүүгийнх нь хурхирах сонсодсонд "Муу хүү
минь бүр ядарч орхилоо доо, хамжаа дэмжээ байхгүй, нэгдлийн энэ олон малтай цаашдаа
яанадаа” хэмээн бодогдоход хаврын их хавсрага нүүрээд нь маналзах шиг болов. Гэнэтхэн
хоймрын ор зөөлөн шажигнаж Шархүү юү юүгүй босоод ирэх шиг болсонд нүдээ тас
аньчихав. Тэгснээ чимээгүй болчихоор нь сэмхэн сүүрс алдаад нүдээ нээвэл тоононы
сүүмгэр туяа халхлан ханхайтал зогсож байх нь тэр.

- Гажидмаа цаашаа хэвтэхгүй юу гэсэн тасалданги дууг нь сонсоод Гажидмаа алив нэгийг
эргэцүүлж амжсангүй хана руугаа эргэн зайчилтал шүлс гудхийтэл залгих чимээтэй зэрэгцэн
ялимгүй хөлс, басхүү машинд суухад л үнэртдэг цаанаа л нэг аяг зөөлөн таатай ч гэмээр үнэр
үнэртүүлсээр хөнжлийнх нь сэжүүр доогуур шургаад ороод ирэв. Хэн хэн нь дуугарсангүй.
Шархүү хоолойгоо зөөлөн зассанаа нэг гараа Гажидмаагийн бэлхүүс доогуур шургуулан
тэвэрч өөр рүүгээ эргүүлэв. Гажидмаа уртаар санаа алдсанаа өндийж дан тэрлэгээ тайллаа.
Хаа хамаагүй холын хол одон гаригт оччихоод түүндээ учиргүй хөөрөн хөөрөн дэгдэгнэж
гүйх мэт жигтэй бадайрч хамаг л ухаан санаа нь нэг алдран нэг буцаж ирэн хөлд орж яваа
хүүхэд шиг учир зүггүй хөөрлөө. Хэдэн ингэний нь дэлэн чандайтлаа чинэрэн саамширч
гүйлдэн ирснээ, өөрсдөө ивлэн сүү нь дуслах адил болов.

- Шархүү

- Аа

- Хүү сэрчих вий дээ.

Гэвч түүнээ хэлэв үү үгүй юү өөрөө мөн л Шархүүгийн ааш авирт шингэн ороод ухаан
санаа бүдэгрэн эзгүй загийн төгөл дунд Шархүүтэй хоёулхнаа айл гэр болон тоглож суугаа
балчирхан охин мэт болж байлаа. Тэгтэл өөрөө ч мөн хүн Жоотгонуур, Жоотгонуур
Гажидмаахан болчихсоноо ухааран ичиж хөнжлийн сэжүүрээр нүүрээ нууснаа "Одоо яая
гэхэв дээ, хэнээсээ ч ичиж нуугдах билээ дээ" хэмээн бодоод тайвширч цээжээ ялимгүй
гарган сэрүүцэв. Гэрт анир гүм болж Шархүүгийн зүрх луг луг цохилох нь мэдэгдээд хотонд
тэмээн сүрэг нь нэгэн зэрэг ичиг ичиг гэх адил шивэр шивэр хивэх нь тодхон дуулдав.
Орчлонгийн энэхэн чөлөөнд юу болоотхов гэх шег говийн шөнийн хурц одод тооноор нь
шагалзана.

- Шархүү!

Цаадах нь зүүрмэглэж байсан бололтой давхийн цочиж "Аан" гэлээ.

- Битгий унт л даа.

- Өө за заа би зүүрмэглэчихэж, одоо унтахгүй ээ, давгүй.

- Хоёулаа гарах уу?

- Морь хармаар байна уу?

- За яршигдаа гэснээ Гажидмаа хөнжлийн сэжүүрээр амаа даран нугдганан инээгээд


Шархүүгийн ихэд үсэрхэг суга руу гараа хийн гижигдэж "Үгүй ээ би чамд Жоотгонуур, Идэр
бор хоёрыг үзүүлэх гэсэн юм” гэлээ.

- Тэмээ юмуу?

- Тийм, нэг нь ингэ, нөгөө нь харимал ат байхгүй юу.

- Аа. Тэд яахав дээ ямар алга болчих юм биш маргааш л үзье.

Гажидмаагийн урам жигтэйхэн суларч "Нээрэн тийм л дээ. Шархүүд юу нь сонин


санагдах билээ" хэмээн сулбуухан бодтол Шархүү гэнэт сэргэн түүнийг тас тэвэрч нугалсан
хөлийнх нь тахим руу бадируун хөлөөрөө их л өөриймсөг жийн тэнийлгээд шанхыг нь илбэн
сөхөж хацар дээр нь удаанаар үнэрлэн үнссэнээ улмаар тэндээ халуун оргиулан озтол
Гажидмаагийн хаахнаас гараад байгаа нь үл мэдэгдэх халуун сайхан хүсэл оргилон бадраад
нүдээ анилаа. Нэг мэдсэн үүр цайж байв. Тооноор нь сандарч цочсон бөөн бүгээн адуу
дэргэтэл хатиран ороод ирэх мэт цайвар гэгээ садран цутгаж гэрийн доторхи тавилга тодорч
эхэлмэгц Шархүү нэгэнтээ суниагаад түүнийг ихэд халуун дотноор тэврэн үнэрлэн таалснаа
босоод явав. Гажидмаа хоромхон зуур дугхийн нүднийхээ хорыг гаргуут босож цайгаа
чаналаа. Үе үе дуу аялмаар ч шиг, бие нь ихэд хөнгөрч шөнөжин унтаагүй хир нь ядарсан
шинж даанч үгүй оргиод орж гарч шалвалзлаа. Шархүү хоймрын ор дүүргэн гараа
алдалчихаад унтаж байна. Гүйн очуут өвөр рүү нь хүйтэн гараа шургуулан эрхлэж наадмаар
санагдсан их хүслээ ичиглэн шоолчихоод торомтой ингээ шувтарахаар гарлаа. Лог шар нь
тушаатайгаа тэмтэчсээр яваа гялаан цагааны хажууд ирээд хэвчихэж. Жоотгонуур Идэр
борын нөөлөг их илчинд халууцсан аятай бөөрийг нь налаад байдгаараа тарайчихсан хивж
хэвтэнэ. Өөрөө ч мөн л ийм байсан байхдаа. Идэр бор үе үе ихэд янцаглан цатгалдаж
хэвтэнэ. Харвал хоймрын ор дүүргэн унтаж хэвтээ Шархүү шиг Хөөрхий амьтан, юундаа
ингэж ханаж цаддаг байнаа. Өнөөдрөөс хэдэн хоног уяж сойж уналгүй болохгүй нь. Өөх
тосыг нь жоохон ч атугай дундруулж хайлуулж хом бөхийг нь нимгэлж, өгөхгүй бол хур
хүчиндээ хуурамч цатгалдаад шинэ ногоо идэж шалихгүй чихэлдэхнэдээ, Буур нь хэдхэн
хоногийн өмнө ороондоо галзууран алдаж байсандаа гэмших мэт нүд анилдуулан хоосон шүд
хяхатнуулан сүргээс зайдуу хавчигнан чичрэн хэвтэнэ. Шартчихсан хүн шиг. Түүнд одоо
Жоотгонуур ч тэр ер юү ч байсан хахь хамаагүй болсон бололтой. Хээлтэй ингэнүүд нь ихэд
чихэлдэн янцаглалдаж сүүжилдэхийг үзвэл түрүүчийн ботго юү юүгүй цухуйх нь бололтой.

Гажидмаа гэнэтхэн "Үгүй ер эдэн шиг нэг төрөхсөн" гэж бодогдоод явчихлаа. Эхчүүдийг
асрах гэрт эмнэлгийн асрагч сувилагч нараар асруулж тойлуулан шөл ууж төрсөн эхчүүдтэй
дэвэн дэлхийн юм хамж шимэн ярьсан шиг хэд хонохсон. Тэгтэл сувилагч орж ирээд л "За
эхчүүдээ хүүхдээ хөхүүлэх цаг боллоо. Учир тоймгүй нялуурцгаагаад хөхүүлэх цаг
хэтрүүлбээ. Амныхаа самбайг зүүцгээ авчихваа та нар, хүүхдэд ханиад хүрчихнэ шүү" гэж
чухам өөрөө төрүүлээд өгч байгаа юм шиг л ихэмсэглэнэ шүү дээ. Тэр ч бас сайхан. За тэгээд
л эхчүүд энд тэндгүй л хүүхдийнхээ өлгийг задлан тайлж нэг мэдсэн мөнөөх их таван ханат
нялх хонгор үнэрээр халгиж орхино. Мөн ч таатай даа. Нээрэн нэг хүүхдийн булбарай зулай
үнэрлэхсэн, би ч жилийн жилд л баахан ботгоны өрвөлөг л үнэрлэх юм шив дээ" хэмээн хөл
алдсан бодол хөврүүлсээр хэдэн торомтой ингээ дор нь шувтарчихав. Түвэгсээд ч байх юм
байсангүй. Торомтой ингэ нь бараг ширгээд чүү ай хоёр гурван цайны сүү л өгөв. Цайгаа
сүлж энэ хоёрыгоо сэрэхээр л нэгмөсөн уухаас гэж бодоод ороо хураав. Шархүү энэ
сэжүүрээс л сөхсөн байхдаа гэж санагдаад урьд шөнийх нь хөлгүй их жаргал цэнгэл бас л
дутуудсан мэт санагдаж дотроо жуумалзан Шархүүг ширтээд "За гайгүй ээ" хэмээн шивнээд
инээмсэглэн эргэв. Тэгтэл ч тэмээ нь босоцгоон холхилдоод эхэлцгээсэн тул гарч билчээрт
нь гилчихээд загийн ганц хоёр өгөр хожуул хормойлсоор ирвэл нөгөө хоёр нь сэрчихсэн хоёр
том хүн шиг дүнгэр дүнгэр ярьж хэвтэв. Тус тусынх нь аяганд өрөм тос үйгээд цайг нь
аягалан орны нь өмнө тавилаа. Хүү нь сурснаараа орон дээрээ дөрвөн хөллүүт хөнжлөө
хэдрээд цайгаа оочсоноо "Ижий надад яавлаг өгөөч" гэлээ.

- За заа цайгаа уучих. Дараа нь тожигнуулна биз. Шархүү орон дээрээ өндийгөөд хувцсаа
эрж бөгтөгнөв.

- Цайгаа уучихаад аажуу уужуу босооч дээ.

- Сураагүй юм чинь эвгүй оргиод байна шүү. Босоё доо.

- Цайлж хэвтрээ хангаад босохгүй дээ. танай төвийнхөн ч нээрээ яарч адгаж босоод л
хагас хугас цайтай л ажил руугаа шогшоод сурчихсан байдаг байхаа даа.

- Үгүй нээрээ, би одоо юундаа ч яарах билээ. Тухтайхан шиг цайлаад л босдог хэрэг үү дээ
гэж Гажидмаа руу шунал дундраагүй харцаар ширтэн инээмсэглэтэл мөнөөх айхавтар харц нь
энгэр заамны нь завсраар шургаад ороод ирэх болоод Гажидмаа дэмий л захаа тэмтэрч
тэгшилж янзаллаа.

Нар дээр хөөрч жавар гэсэж уясаад ирэхээр Шархүү хөлдүү төмөр дүн дан хийлгэн
машинаа ухаж төнхөж гарлаа. Байсгээд л "Тулгаа хүү минь нагтнаа аваад аль" гэнэ. Тэгснээ
“Ээ хөөрхий наадах чинь дорцоов байна шүү дээ. Чи ер нь жолооч болж нэг л барахгүй нь ээ
дээ" гээд инээж дуулдана. Гажидмаа дуу аялан орж гарангаа тогоо дүүрэн борцтой будаатай
цай чанаж, илүү гэртээ ороод ганц гүзээ цагаан тосоо гарган ирж булангаас нь их л томоор
эмтлэн авлаа. Ингэ нь ид ширүүн ботголж, шилэрсэн ингэний хойноос зүг чиггүй жонжуулж
жонжууëж ботгыг нь дүүрч ядарсаар ирээд цайнд үйж уухад ядаргааг гаргууд тайлж
амсхийлгэдэг идээсэн билээ. Харин энэ удаа эргэлзэж тээнэгэлзэлгүй хагалж орхив.
Харамссан ч үгүй. Басхүү гэртээ оруут зүүн хоймрын авдраа уудлан ингэний нэрмэл гарган
шар тос хийгээд зуухны хүхээн дээр тавьчихаад гэрээс гарч "Хөөе, жолооч нар цайгаа уу"
хэмээн авдрынхаа мухраас хурган дээлээ гаргаж нар салхи амтлуулан хэцэн дээрээ тохож
байгаа хүний адилаар сэтгэлийн гүнээс нургиулан дуудав. Хариуд нь их бага хоёр эр хүн хоёр
өөр өнгөөр "За за одоохон очлоо” гэхийн сацуу өглөө ижлээс нь барьж уясан идэр бор
гэнэтхэн жоотгонуурыг үгүйлэв үү, аль эсвэл эзнийхээ тэрхүү эервүү наалинхай дуунд уярч
гуниглан сүүрслэж байгаа нь тэр үү хэнгэнэтэл гунгалан бурантагных нь үзүүрээс чангааж
сарвайх уяа загаа тойрон эргэлдэв. Шархүү яаруу давчуу цайлж, халааж өгсөн архийг хам хум
уунгуут түргэлэн гарч дахиад л мөнөөх төмрөө тожигнуулж эхлэв. Ер хичнээн ч удсан юм бүү
мэд Гажидмаа "Энэ чинь хүний хүн, явуулын хэрмэл эр, тэгэхээр бушуухан л явахсан гэж
яаралгүй яахав дээ” гэсэн гашуун бодол төрөөд хоолой нь юунд юм торж нулимс нь
гилтэлзэн гарч иртэл "Байтлаа хүүхэд шиг уйлах нь үү дээ" гэж өөрийгөө зэмлэн унан алдсан
нулимсаа ханцуйгаар шудруут тэмээндээ явъя даа хэмээн бодож гэрээс гарав. Нар баруун
тийш нилээн хэвийжээ. Шархүү Тулга хо¸р нэг том бөөрөнхий төмөр машиныхаа хажууд
салгаад тавьчихсан доторхийг нь ухаж төнхөж байна. Үзвээс тэр нь дахин хэрэглэгдэхгүй
болтлоо эвдэрчихээд доторхи жижиг сажиг юмных нь аль л бололцоотой гайгүйг нь түүж
байх бололтой.

Нар жигтэй таатайхнаар ээсэн ээвэр дулаан өдөр байсанд "Ер нь өнөөдөр хүүгээ явуулъя
байз" гэж бодогдоод ирэв, Салхинд гараад ирэг. Дандаа л гэрийн мухар сахиж байх гэж юу
байх вэ. Муу хүү минь бүр уйдаж гансарч орхио, хээр гадаа явж. цангинатал дуулаг гэж санаад
хүүгээ дуудав.

- Миний хүү, идэр бороороо яваад тэмээгээ хураагаад ир.

- Аа ээж, та явчих л даа. Би зөндөө их ажилтай байна шүү дээ.

- Ээжийнх нь бие зарайгаад халуураад байхад чи тоох ч үгүй юм. За яахав, яахав. Би хээр
хөдөө халуурч дагжиж яваад тэмээ малаасаа унаад үхээд өгье л дөө. Аль тэр тохом гаргаад
тохоод аль.

Хүү эхийнхээ царай өед аймсран харснаа "Ээжээ та амьсгаадаад байна шүү дээ" гэсэнд
"харин тэгээд яагаав. За за бушуул" хэмээн зандарчээ. Хүү нь ч гэр рүүгээ год харайн оров.
Гажидмаа машин доогуураа хэвтээд юм оролдон байгаа Шархүүг нэгэнтээ хараад гуниглан
сүүрс алдуут идэр бор руугаа очин бурантагийг нь тайлан хөтөлсөөр гэрийн хаяанд авчран
сөглөж хэвтүүлтэл хүү нь үстэй дээлээ өмсөж дулаалчихсан тохмыг нь тэвэрч түүртэж
бүдэчсээр гарч ирэв.

- Ижий би яваад ингээ хураагаад ирье. Харии нэг яавлаг аваад явъя тэгэх үү гэжээ.
Гажидмаа "Эвий минь дээ" хэмээн дотор сэтгэлдээ дуу алдаж өөрийн үйлсгүй муухай
санаагаа зүхсээр,

- За яахав дээ миний хүү. Хоолоо хийгээд байж бай. Торомныхоо хөлдүүсийг арилгаарай
гэсэнд хүү тоосонгүй.
- Ээж би харин өнөөдөр бууз л идмээр байна. Та хөмлөн зоодой шулж байгаад амттай бууз
хийгээрэй. Тэгээд та хоёр хоолоо идэлгүй намайг хүлээж байгаарай. Би ааруул
өвөртөлчихсөн. Тээр хараа.

- За тэгвэл өөрөө мэддээ, явбал яваад ир. Ээж нь сайхан бууз хийгээд хүлээж байя битгий
их оройтоорой. Тэмээгээ ширүүхэн алхуулаад ирээрэй.

Хүү мордоод "чүү" хэмээн давчихад харвал гарт нь ташуур байсангүй.

- Миний хүү хүлээгээрэй. Гажидмаа ийн хэлчихээд гэр рүүгээ гүйж ороод үлдсэн ганц
тэнзээ барин гарч ирэв.

- Ээжээ надад дээс л өгчих.

- Барь барь миний хүү. Хээр билчээр дээр хүн хар таарвал муухай. Хүү үг дуугүй
инээмсэглэн ташуурыг авч гуядтал идэр бор хаашаа явахаа сайн мэдэж байгаа бололтой
тэртээ өмнө этгээдэд сүүмэлзэгч их бага хайрханыг чиглэн хамар шуухитнуулан тэшлээ.

- Миний хүү! Мэдээтэй яваарай унаа чинь авч шуугих вий.

- За аа ээжээ.

Гажидмаа хотныхоо хөлдүүсийг хүрз малтуураар гялав цалавхийтэл цэвэрлэчихээд илүү


гэрээс мах оруулан гурилаа зуурав. Төдөлгүй Шархүү ч орж ирэв.

- Машин тэргээ ашгүй янзалж гүйцэв үү.

- Гүйцэхтэй мантай юм болжээ. Шинийг л тавихаас биш бүр болшгүй болчихож. Гажидмаа
зуухан дээрээс бүлээсгэсэн ус авч Шархүүгийн гар дээр хийж өгөөд томхон шиг загийн
хожуул авчирч гал руугаа хийчих санаатай гарав. Тэгтэл зууханд багтчихмаар жижгэвтэр юм
үгүй болжээ. Бас л түлээ үүрэх ажилтай болох нь хэмээн сэтгэлдээ дэмий нэг үглээд үлдсэн
хожуулуудын хамгийн жижгийг чулуун дээр бÿцлаж хагалах санаатай өргөх гээд даасангүй,
дэмий жаал оролдоод аргал хормойлон орвол Шархүү түүнийг хармагц учрыг ойлгосон
бололтой юм ч хэлсэнгүй зөрөөд гарчээ. Тэгтэл ч гадаа заг бÿцлах дуулдлаа. Гажидмаа ч
тэссэнгүй гартал мөнөөх даагддаггүй бүдүүн бүдүүн хөх загнуудыг толгой дээрээ сэгнийтэл
өргөснөө "Сүй сүй” хэмээн чулуун дээр буулгана. Тэр тоолон заг нь ёолох мэт чихраад тас
тас үсрэнэ. Гажидмаагийн нар ганц гарчээ. Болж хуна золигуудыг их элэг бариад даагдахгүй
байдаг билүү та нар. Хоромхон зуурын дотор гадаах загийг нь бутлаж дуусгаад явган сууж гар
дээрээ овоолоод босохдоо Гажидмааг харж инээмсэглэн "Маргааш нэг номхон ат аваад үлдэх
юм шүү хэдүүлээ түлшээ базаанаа" гэлээ.

Гажидмааг хараахан төрөөгүй байгаа нялх ботгоны өөвийсөн өрвөлөг, бамбагар зөөлөн
тавхай сэлтийг сэтгэлдээ эргэлдүүлэн хар цагаан хоёр өнгийн түүдгээр эргүүлэгтэй уяа томж
суутал үе үе түүний зүг нүд буландан харж баруун хоймор ном уншин сүүжилдэж хэвтсэн
Шархүү тэссэнгүй босож ирээд араас нь тэврэн авч гэдрэг нь дарав.
- Хүүе л дээ, хүн хүрээд ирнэ гэснээ инээд алдан өндөлзөв.

- Чи ер нь сайхан хүүхэн юмаа. Харах тусам улам ë сайхан болоод байх юм.

- Мөөн, өөр юу гэмээр санагдах юм, Аймаг орны хүүхнүүд ч харин сайхан байдаг байх
шүү

- Миний хувьд ч тэр сайхнууд нь хүртээлгүй шүү дээ. Ер нь бол байдаг л байлгүй дээ,
Миний хувьд ч ямар азаар машин маань энд ирж эвдэрвээ гэж бодоод учиргүй баярлаж байна
даа. Гэхдээ би улсын хойшлуулашгүй ажилтай, чи эндээ нэгдлийн энэ олон малтай, бид хоёр
яаж ч болсонгүй нэг үйлийн үр ургууллаа даа.

- Хүрээд ир л дээ. Хүү бид хоёр чамд аль байдгаа л зориулна гэж хэлэн алдаад хэлээ хазан
тэслээ. Мөнөөх хөгжимчин яалаа мөн л ийм үг хэлж байсан. Хааяа нэг үзэгддэг тоо бүртгэгч
ч ялгаагүй, холхиж байснаа л тэсэлгүй сум руугаа яардаг. Энэ Шархүү ч эгээ адил. Тэгэхээр
тэр үйлийн үр гээч нь чухамдаа би өөрөө юм байна. Яая ч гэхэв дээ. Гоёо шиг л гав гашуун
үйлийн үр чигээр өтлөх учиртай юм байхдаа. Шархүү түүний тахим цээжээр гараа оруулан
сэвхийтэл өргөж орон дээр нь тавиут тэртэй тэргүй сулран чирэлдсэн бүсийг нь тайлж
эхлэв.

- Хүн хүрээд ирнэ шүү дээ.

- Энэ эзгүй элсэн дунд хэн л ирэв гэж. Эсвэл чамд ирдэг хүн байдаг юм уу. За хэлчих
нээрэн байдаг уу.

- Байтлаа хардах нь шив дээ. Надад хэн л ирэхэв дээ. Энгүүн яваа тэмээ малын эрэлчин
алийг хэлж мэдэх билээ, гэнэтхэн ороод ирэхэд нь орон дээрээ жарвайтал хэвтэж байвал
муухай.

- Энд бас сайхан байна шүү. Нам гүм, хэн ч байхгүй. Бид хоёр л байх шив дээ.

- Чи төв суурины хүн удахгүй уйдна л даа.

Шархүү хариуд нь юм хэлсэнгүй харин суганых нь товчийг имэрч мултлаад энгэрийг нь


задгайлж эхэлсэнд,

- Шархүү байзна би хоймроор гээд Гажидмаа үгээ ч гүйцээсэнгүй нөмгөн хэвээр босож
хоймрынхоо орыг хонхойлж эхэлжээ. Тэр хоёр хэсэг зуур зүүрмэглэж орхижээ. Гажидмааг
зүүдэндээ цочин тийрээд сэртэл гал нэгэнт зогсоод гэрт зэвэр даажээ. Тооноодоо харснаа
"Хүүе хүү минь ирэх болчихжээ" хэмээн уулга алдаад дан тэрлэгээ шүүртэл цээж нь
хөлөрчихсөн унтаж байсан Шархүү ч цочин сэрж ухасхийв. Хоёул яаран гүйлдэж ор дэрээ
хураагаад буузаа хийжээ. Гурвуул өвдөг өвдөгөө нийлүүлэн сууж мөн л шөнө дөл болтол
шагай хамлаа. Хүү ташуурыг нь гээчихээд ирсэн авч Гажидмаа загнаж аашилсангүй. Ээжийнх
нь бие сайжирч инээж хөхөрч байгаад хүү нь ч баярлаж ташуур гээсэн гэмэрхлээ мартагнан
шагай хамж суусан хэвээр үүрэглэв. Гажидмаа орыг нь засаж хүүгээ унтуулаад эргэтэл
Шархүү тоононы дор санжиганах гэрлийн унтраалгыг чадхийтэл даржээ. Нэг л мэдсэн тав
зургаа хоногт Гажидмаагийн бие хөшүүн залхуутай байдаг нь оргүй болж арилаад зүйрлэвэл
намар орой бороонд таана монгол нялхарсан их тал цэмцийн ногоорохын адил хөнгөн
цолгиун болж орхив. Юуханд ч гэлээ инээд нь хүрч үе үе гижигдүүлсэн мэт тасхийтэл инээх
авай. Мөнөөх засварын улсуудыг ирээд хоргүйхнээр шоглон наргихад ч савыг нь огт хоосон
буцаасангүй.

- Тийм, тэгсэн юм Танай Шархүүг мөн сайн аргамжлаа даа. Харин та нар очуут л дарга
даамлууддаа хэлээд нааш нь ойр ойрхон явуулж байгаарай гэж хэлэх мөртлөө тас тасхийтэл
инээсээр байжээ. Оройхон хирд тэд тэргийг нь засаж өгөөд аймаг руугаа буцацгаав. Шархүү
маргааш нь сум руу явахаар шийдэж хонолоо. Тэр шөнө ер бусын богинохон шөнө байсан
бөгөөд аймгийн төвд суугч царай зүс бие бялдараар өөрөөс нь хахь хамаагүй дор атлаа тэн
хэмжээгүй их аз жаргалын эзэн болсон Шархүүгийн атигар давжаахан хүүхэнд тэсэлгүй
атаархсан атаархал дарагдаж сэтгэл санаа цэлмэн "За боллоо" гэж бодогдож амжаагүй байтал
үүр цайж эхлэв.

- Шархүү чиний авгай нээрэн тийм царай муутай юм гэж үү?

- Чиний хаана ч хүрэхгүй.

- Тэгээд яагаад суучихсан юм бэ? Салж болохгүй юм гэж үү дээ, Шархүү би чамд
дасчихлаа би яах юм бэ? Чи намайг хайрлаач дээ.

- Яараад л суучихсан юм. Чамайг энд ингээд байж байх юм гэж мэдсэн биш дээ.
Авгайгаасаа салж чаддаг юм гэхэд хүүхдүүдээсээ салж чадахгүй хүн шүү дээ би. Тэд маань
одоо зам ширтээд бэтгэрч байгаа. Манай бага гэж яана, намайг чинь ёстой дагиж өгдөг эр
шүү дээ.

Гажидмаа хөнжлийнхөө сэжүүрээр нүүрээ дараад гашуунаар мэгшин уйлав. Шархүү


түүнийг өөр рүүгээ шахан аргадаж тэврэх гэхээр цээж рүү нь гараар тулан цахдаж гэдийв.
Шархүү ч аргадах гэж дахиж хүчилсэнгүй. Тэгэхээр нь яв яв хэмээн дохиж түлхвэл босоод
явжээ. Тийнхүү хэнэг ч үгүй босоод явчихна чинээ санаагүйдээ гэнэт учиргүй харамсан
нулимсаа шудран арччихаад босож араас нь очин баахан ноололдов. Нар юү юүгүй мандах
дөхжээ. Гажидмаа анх удаа гэрэлт халуун нарыг сэтгэлдээ ад үзэн зандарсан авч нэгэнт
өнгөрчээ. Орчлон хорвоо, түүнийг гэрэлтүүлэн гийгүүлэгч ээлт наран би чамд ямар буруутай
үйл хийсэн билээ дээ гэх адил зүүн уулын араас цухуйж торгон утас мэт ширхэг нь тооноор
гулган орж ирээд жаазтай зурагных нь буланд амсхийх аятай гялтайж байлаа...

... Шархүү бүхээгтээ орж хаалгаа хапхийтэл хаав. Тэгээд түлхүүрээ түлхэхийн өмнө
гэрийнхээ үүдэнд бөртийн зогсох хоёрыг харлаа. Хүү нь эхийнхээ гэдсэнд шахан наалдаад
нулимс тунасан нүдээр ширтэж байна. Энэ нь тунасан нулимсны цаадах сэргэлэн хар нүд
юуг хэлнэв. Ингээд л хаашаа ч хамаагүй яваад өгөхсөн гэж байгаа ч юм болов уу, эсвэл энэ
муухай дуутай хүйтэн төмөр тэрэг байгаагүй бол Шархүү ах энд л байж байх байсандаа гэж
өгүүлнэ үү бүү мэд. Тэрээр сайртаж хагарсан могжгор гараараа эхийнхээ хормойг хумиж
базсаныг нь л зэгсэн сайн анзаарч харав. Энэ л жижиг бор гараар шагайг бөөн бөөнөөр нь
хамж байсан. Хөөрхий дөө. Харин тэр хүү юү ч захисангүй. Хүүхдүүд нь ийш тийшээ явах
бүрд нь ааруул ээзгий ч юм уу үгүйдээ л гэхэд го¸о захиж бөөн шагшаан шулганаан болдог энэ
хүү тэгсэнгүй. Гажидмаагийн нүдэнд мөн л нулимс гялтайж харагдавч түүнээ унагахгүйсэн
хэмээн хүчилж байгаа бололтой мушийтал инээмсэглэн хүүгийнхээ түнжгэр зулайг зөөлөн
бор алгаараа илж зогсоно. Хэдхэн цагийн өмнө энэ л дулаан алгаар өөрийнх нь цээжийг
ингэж л халуу оргитол илж агдлан тэвэрч тоононы бүдэгхэн туяанд цээжээ цайвартуулан
аяглаж байсансан. Ийн бодтол дахиад л нэг хономоор санагдан тэсэлгүй шүлсээ гүд хийтэл
залгив. Боломжийн л хүүхэн дээ. Харин эхнэрийн Дорлигийнд өгөөрэй гэсэн яавлагийг яаж
ч болсонгүй эднийд өгчихөв байна. Хожим мэдчихээд цамнаад унахааргүй нэг аятайхан
шалтаг олж хэлэх юм шүү. Сум орох замдаа л бодоод олчихдог хэрэг хэмээн бодсоноо нойр
дутуугийн эрхээр өөрийн эрхгүй эвшээж орхижээ. Тийн эвшээтэл нүдэнд нь ус урсах мэт
болоод тэрхүү урссан их үер хүү эх хоёрыг хамаад явчих шиг болсонд нүдээ нухаад харвал тэр
хоёр гэрийнхээ үүдэнд зогссон хэвээр л байжээ, Шархүү нэгэнтээ тамшаалж тамхиа
асаангуут түлхүүрээ түлхэж тэргээ хэд хүчтэй хаазлан нургиулж аваад хөдөллөө. Тэр яваад
өгөв. Тэрхүү сүр бараатай машины зогсож байсан газарт түүний талын талд ч хүрэхгүй,
хонхойж хоосорсон хөлдүү төмөр ямар нэг олон нүдтэй амьтан "Намайг ингээд орхичихлоо
гэж үү" хэмээн гайхах адил онгойж харласаар үлдэв.

- Өө золигдоо, энэнийгээ зайлуулчихаарай гэж хэлэхээ мартчихсан байна шүү дээ. Бид хоёр
яагаад ч даахгүй байхдаа хэмээн Гажидмаа харамсан бодсоноо "Үгүй ер нь тэмээ мал үргэлж
туйлаад байхгүй болж гэм нүдний буланд өртөсгээд байж байг дээ хэмээн цайруулан
уужирлаа. Машины дуу холдон холдсоор Шар хөвийн дөрөлжөөд мацан гарч харагдсанаа
зэрэглээнд сэмрэн сэмэрсээр алга болов. Хотонд гялаан цагаан гэнэт хэнгэнэтэл гунганалаа.
Ижил хэдэн атаа үгүйлж дээ. Бүгд эр сүвтэй атлаа ингэтлээ ижилддэг мөн сонин амьтад шүү.

- Ингэсгээд ижий нь тэмээ рүүгээ явъя даа. Миний хүү борцтой гурилтай хоол хийгээрэй.
Ижийгээ оройтвол гал гаргаарай.

Хүү нь хариу дуугарсангүй, харин эхийнхээ хормойг шүүрэн угзарч юунаас ч юм нүдээ нуух
адил нүүрээ даржээ.
МАГВАНЫ ЭРДЭНЭБАТ
М.Эрдэнэбат 1972 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Ерөнхий
боловсролын болон Жамъянгаравын нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцсан.
МСХ, МЗХ -ны гишүүн. Тэрбээр 1996 онд"Хөлгүй цэнхэр нуур" өгүүллэгийн түүвэр
хэвлүүлж МЗЭ - ийн Гомбын Сэр-Одын нэрэмжит шагнал, 2002 онд утга зохиолын оны
тэргүүн шагнал "Алтан-Өд" цомыг "Юу ч мартаагүй" өгүүллэгийнхээ түүврээр тус тус
хүртсэн.
СОХОР
Бүгчим халуун болж нар төөнөж эхлэхэд Гэрлээ нойрноосоо сэрлээ. Гэрт анир чимээгүй.
Гэрлээ босож бүсгүй хүний галбир төрх аль хэдийн бүрэлдэж цогцолсон гоолиг турьхан биеэ
гайхуулах мэт ургаж гүйцсэн хөх, өөхөлж мяраалсан өгзөг юугаа чинэрүүлэн байж хэд сайхан
суниалаа. Тэр ор дэвсгэрээ хурааж нүүр гараа угаагаад цайгаа уухаар гал тогооныхоо өрөөнд
оров. Хажуугийн өрөөнөөс дүүгийнх нь нойрмог дуу гарч,

- Гэрлээ чи босчихсон юмуу гэсээр нүцгэн хөлөөрөө түг түг алхлан орж ирэх сонсогдоно.

Гэрлээ дүүтэйгээ өглөөнийхөө цайг яаралгүйхэн уулаа. Уг нь охины нэр Гэрэлтнаран


билээ. Хориод жилийн тэртээ анхныхаа үрийн зулайг үнэрлэсэн түүний эцэг, эх гэгээн
бүхэнд тэмүүлж байдаг хүний л ёсоор охиныхоо баруун чихэнд Гэрэлтнаран нэрийг
гурвантаа шивнэсэн юмсанж. Хорвоо охины энэ нэрэнд өширхсөн юм шиг түүнд орчлонг
харах мэлмий заяасангүй. Цайлж дуусаад Гэрлээ өрөөндөө орж хөгжмийнхөө товчийг
торхийтэл дарав. Өрөөнд хөгжмийн уярам тансаг аялгуу эгшиглэнэ. Тэр хөгжмийн аялгуунд
уярч гадаа гарахсан гэж учиргүй яарав. Төдөлгүй тэр дүүгээрээ хөтлүүлэн гадаа гарлаа.
Түүний танил дотно орчлонгийн чимээ угтжээ.

Тэр нүдээрээ үзэж харах гэж юу байдгийг мэдэхгүй учраас үзэхсэн,

харахсан гэдэг хүсэл тийм ч ихээр төрөлгүй өдий хүрснийг хэн ч үл мэднэ. Гэрлээ салхи
битгий салхилаасай гэж бодохын зэрэгцээ амттай самар идэхийг хүсч байлаа. Хэрэв салхи
салхилбал түүнийг дүү нь гэрт нь оруулах билээ. Тэр гэртээ орох ямар ч хүсэлгүй харин
нөгөө самар өгдөг хүнийг хүлээнэ. Тэр хүн нь мөдхөн ирж самар авчирч өгөхийг Гэрлээ
зөнгөөрөө мэдэж байв. Түүний хувьд салхи хүртэл бусдад цас бороо шиг харагдаж байдаг. Тэр
ингэж л бодно. Төдөлгүй нөгөө хүсэн хүлээсэн хүнийх нь танил дуу сонсогдов.

- Сайн уу? Гэрлээ чи хэзээ гарч ирэв гээд тэр түүний дэргэд суув.

- Саяхан

- Өнөөдөр бороо орж магадгүй байна.

- Тийм үү гээд тэр түүний гараас самар авлаа.

Тэр хүн Гэрлээд самраас өөр юм өгч үзээгүй бөгөөд яагаад ч юм түүний өгсөн самар
дэндүү амттай санагдана. Тэр хоёр зэрэгцэн суугаад самар цөмнө. Самартай залуугийн
нэрийг Сүхээ гэдэг бөгөөд тэр Гэрлээгийн суудаг энэ байранд жижүүр хийдэг ажилтай.
Гэрлээ самар идэх зуураа:

- Сүхээ чи ажил ихтэй байдаг уу?

- Өдрийн цагаар гайгүй байдаг юм аа.

- Чи өдөр шөнөгүй ажилладаг юм уу?


- Тийм

- Яг юу хийдэг юм бэ?

- Танайхаас эхлээд бүх айлуудыг харж хамгаалдаг байхгүй юу

- Харах ий

Гэрлээ "харах" гэж чухам юу болох тухай мөнөөх л бодолдоо дарагдав. Гэрлээ энэ
орчлонгийн тухай өөрийн гэсэн төсөөлөлтэй. Харин "харах" гэдэг л янз янзаар төсөөлж
бодоод өдий хүртэл учрыг нь олоогүй билээ. Сүүлийн үед бас нэг зүйл гайхлыг нь давхар
төрүүлэх болжээ.

Энэ нь Сүхээгийн өгдөг самар байлаа. Түүний өгсөн самар бусдын өгдөг самраас арай л
илүү амттай. Бас гадаа гарч түүний хажууд суух юмсан гэж үргэлж хүсэх болжээ. Түүний дуу
хоолой бусад эрчүүдийнхээс нэг л өөр. Хамаг биеийг нь гижигдэх шиг болно.

Гэрлээ ч хүмүүсийн уянгалан дуулдаг хайр дурлал надад иржээ гэдгийг зөнгөөрөө мэдэрч
хааяа хааяа хардаг ч болоосой гэж боддог болов. Гэтэл нэг хүүхэд "Сохрын сууж байгаа
сандал доогуур орчихлоо. Аваад шидээрэй" гэж хашгирав. Ер нь хүүхдүүд "Манайх сохрын
дээд давхар", "Манайх сохрын орц" гэхчилэн ярьцагаадаг бол хажуугаар нь өнгөрөх хүмүүс
"Зайлуул сохор юм байна, ийм сайхан охин сохор байх гэж" ярихыг тэр улиг болтлоо сонсдог
болохоор "сохор" гэдэг үг түүнд өөрийнх нь нэр шиг танил сонсогддог болжээ. Гэнэт хүчтэй
салхи хөдөлж, чийг үнэртэж эхлэв. Амгалан тайван байсан эргэн тойрон хөдөлгөөнд орж энд
тэнд цаас шаржигнан хийсч, хаалга цонх савлах сонсогдоно. Гэрлээ сандарч,

- Сүхээ манай дүү харагдахгүй байна уу? гэж асуув.

- Үгүй

- Одоо яанаа гэж тэр Сүхээд хандан аяархан хэлээд орох байх газраа олж ядна.

Сүхээ босч,

- Чи манай өрөөнд ороод сууж бай гээд түүний гарыг атган авахад Гэрлээ яагаад ч юм
гараа угз татан авав. Төдөлгүй хүчтэй туйлаадас орж эхлэв. Гэрлээ өөрийн эрхгүй Сүхээд
жижигхэн цагаан гараа өгч тамхины нэвширмэл үнэр нэвт шингэсэн түүний умгар харанхуй
өрөөнд дагаж орлоо. Тэр өрөө нэг ер бусын санагдана. Сүхээ түүнийг хатуу модон вандан
дээр суулгав. Сүхээгийн юм бүхэн Гэрлээгийн мэддэггүй юмс байлаа. Түүний даашинз нэвт
норжээ. Тэр өөрийн эрхгүй дагжин чичирнэ. Сүхээ түүнд цамцаа нөмрүүлэх гэж ойртоход
чихийг нь түүний халуун амьсгал ирвэгнүүлнэ. Энэ л агшныг Гэрлээ их удаан хүлээсэн юм
шиг санагджээ.

Гэрлээ бүхнийг умартаж Сүхээгийн мэдэлд очжээ. Эмзэг турьхан бие нь Сүхээгийн
бахим гарынх нь аясаар бөмбөрч түүний бүх л мэдрэхүй сохор мэлмийгээ орлоно. Түүнийг
хязгааргүй их дур хүсэл тарчилган тамлаж аль нэг үл мэдэх зүг рүү авч одох мэт болжээ. Заяа
тавилантайгаа эвлэрэн гангарах түүний хатаж ширгэсэн нүднийх нь аньсага хүртэл чийгтэж,
бөгсөн бие нь хөндүүрлэн нойт оргино. Салхи тогтож тэнгэр цэлмэсэн хойно тэр хоёр гадаа
гарч зэрэгцэн суугаад нөгөө л самраа цөмцгөөв. Сүхээгийн өгдөг самар зүгээр л самар шиг
самар ажээ.

Түүнд тийм гойд сайхан амт байсангүй. Сүхээ түүний хувцас хунарыг янзалж өгөөд,

- Чи ингээд сууж бай гээд аль нэг тийшээ явж одов. Ангаж цангасан их талын дээгүүр
ганц нэг бороо дусаагаад өнгөрсөн хурын үүл сарнин замхрах шиг Гэрлээгийн сэтгэл дотор
эзгүйрэн хоосров. "Би ингээд сууж байна аа" гэж тэрбээр өөртөө дуулдахаар аяархан
шивнэлээ. Тэр хэзээ ч харахсан гэж ийм ихээр хүсч байсангүй.
ХАР ХҮН
Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаа уяатай морьд багшран хөлтэй
найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож гандсан хүрэн
хамбан тэрлэг, цагаан гэхээсээ бор гэмээр даавуу малгай духдуулсан дөч эргэм насны эр гарч
ирээд уяатай морьдын зүг яаралгүйхэн алхлаа.

Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон их гэдэстэй хээр морийг тайлах зуураа
бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Түүний хээр морь эргэн хоргодож хэд хэдэн удаа хазаар
дугтарсан боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшуулëаа.

Тэнгэрт бүртийх ч үүлгүй харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас
татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй
гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн
гэлдрүүллээ, Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар
Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол дарагдан толгойгоо унжуулж
явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол
тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдээрээ исгэрүүлэн
явсан нь даанч олон,

Хар Олдох хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ
дэлийг хичээнгүйлэн засаж ажилдаа гарна. Айл, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх
наймаагаа тохирно. Хаврын хаварт заавал ингэнэ. Нутгийнхан нь түүний энэ явдлыг наймаа
хийлээ гэж шоолох боловч ихэнх нь худлаа хэлдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ.
Харин энэ явдалд түүний эхнэр Хажид үнэн голоосоо дургүй:

- Миний өвгөн намар л хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл
ангийн тэнгэр хаяагүй цагт намар, хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж
цээж хөдөлгөнө. Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга.

- Юу юу гэнэв? Муу сагсуу новш. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга
гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу
муухайг дуудна гэнээ.

Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал амалж өвчигнөх яахав. Чи тийм баян юм бол
цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Үргэлж тарваганы
мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү гэж найран дээр Баадгайгийн хэлсэн үгийг
бодох тусам уйлах ихдэж, уурлах багадаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон
гэлдрүүлж яваа нь энэ ажээ.

Түүний шанааны судас нь гүрэлзэж, түүнийг нь дагаж урссан хөлс хар зам татуулан
хатжээ. Олдох баярлах гомдох хоёрыг бишгүйдээ л үзсэн. Гэхдээ ингэж муухайгаар хэлүүлж
үзсэнгүй Түүний самсаа шархирч нулимс нь цийлэгнэх боловч арай л доош нь урсгачихалгүй
хээрийн хөх салхинд эгшээж явлаа. Тайтгарч чадалгүй бухимдсаар явтал нэг мэдэхэд
гэрийнхээ урд хамар дээгүүр тонгойж байв. Гадаа тоглож байсан хэдэн хүүхэд нь "аав ирлээ,
аав ирлээ" гэж хашгиралдах дуунаар Хажид сая оёж байсан зүйлээ хойш тавьж найранд их
хөөр болж явсан хүн ингэж ирмээргүйсэн гэж бодон дэлгээтэй үүдээр харвал Олдох уяан
дээрээ бууж байлаа. Олдох гэртээ орж ирээд ганц ч үг хэлэлгүй Хажидын аягалж өгсөн цайг
хурдан оочилж, тарваганы тосонд хайрсан хүрэн улаан боорцог ховдоглон идэхийг нь харвал
найр наадамд биш адуу малын эрэлд яваад ирсэн хүн гэлтэй. Хажид түүнийг харж сууснаа.

- Найр сайхан болов уу гэж асуулаа.

- Сайхан сайхан боллоо

- Чи тэгээд яасан эрт ирээв?

- Оройн гараанаар ганц нэг тарвага унагая гэж бодоод.

- За яршиг даа. Ганц өдөр яадаг юм. Сүйд болох гэж. Өдий насалчихаад айлын найранд ч
тохитой суучихаж чадахгүй гэж үг өдсөн боловч Олдох хариу хэлсэнгүй.

Хэдэн хүүхэд нь аавынхаа өвөр түрийг уудлан чихэр боов эрцгээж, гарцгаа, тогëо гэж
аашлуулаад уван цуван гарч одов. Олдох ч төдөлгүй хувцсаа сольж: бага гэрээсээ буугаа аваад
морджээ. Чимээгүйхэн мордоод явсан нөхрийнхөө араас харж зогссон Хажид муу хөгшнийг
минь хэн нэгэн гомдоож дээ. Өглөө найранд явна гэж хичнээн хөл хөөрцөг боллоо. Ямар
нэгэн юм болоогүй бол оройхон улаа бутарсан амьтан найрын сонин ярьсаар ирэхгүй юу. Юу
болоо юм бол доо. За яахав, яваг яваг. Хээр гарч дотроо онгойлгож яваад ирэг гэж бодсоор
гэртээ эргэж орлоо. Нар ханын толгойноос унаж хэдэн хүүхэд нь бараа сураггүй болжээ.
Хажид ус авчруулахаар хоёр томыгоо дуудсан боловч хариу алга. Гэрт ямар ч чимээ аниргүй
эл хуль байгааг анзаарсан Хажид "Үгүй энэ хэдэн хүүхэд хаашаа явчихваа” гэж өөртэйгээ
ярьсаар хүлээн авагчийнхаа товчийг эргүүлтэл нэвтрүүлэгчийн цээлхэн дуу гэр дүүрэн хадаж
амьдрал үргэëжилж байна хэмээн хэëэх мэт санагдлаа. Сая Хажидын сэтгэл бага боловч
уужирч данхтай зэлгээхэн цайнаас аягалж түр амсхийлээ. Энэ радио бол Олдохын дотнын
нөхөр. Зав л гарвал түүнийгээ чагнаж, энүүхэн, ус голдоо л мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ.
Мөн өнгөрсөн хуучирсан ч хамаагүй сонингийн тасархай гарчиглана.

Тэгээд л түүнийгээ Засаг төрийн ордонд суудаг хүн шиг тэр дарга тэгж хэлсэн, энэ хурал
ингэж шийдсэн энийг ингэх ёстой, тэрийг тэгэх ёстой гээд ярьж гарна. Олдох худлаа ярьж
байгаагүй учраас түүний үгэнд эргэлзэх хүн энэ хавьд байхгүй. Олдох хээр гарч тамхи татан
хэсэг суулаа. Нар баруунаа хэвийж энд тэндгүй тарвага хошгирно. Ганц нэг сум тавьсан
боловч нэг бол шороо пурхийлгээд нэг бол агаарт сум исгэрүүлээд тун ч болсонгүй. Хар
Олдохын ингэж ан хийж явааг хараагүй хүн бол яасан ч итгэхгүй. Хамгийн сайн чаддаг
зүйлээ ч хийж чадахгүй өдөр хүнд тохиолддог ажээ. Олдох даллуур, буу хоёроо зэрэгцүүëэн
тавиад тэнгэр ширтэн хэвтлээ. Би Баадгайд гэм хор хийх нь битгий хэл ам мурийж үзээгүй.
Гэтэл тэр намайг яаж доромжлоно вэ гэхээс уур нь хүрч дэргэд нь байсан бол гарт
тааралдсанаараа нам цохиж унагамаар санагдана. Бусадтай адил надад мал хөрөнгө байхгүй л
дээ. Муу аав минь энэ айл орон болж байгаа залууг их ажилтай сайн хүн байгаа юм гээд л их
магтдаг байж билээ. Өөрөө байсан бол ингэх л байсан байх гэж бодоод л хонь амласан юм.
Ядарсан ч гэсэн ганц төлөг байлгүйдээ гэхчилэн элдвийг эргэцүүлэн бодож хэвтлээ. Арав
гаруйхан настай байхдаа гэрийнхээ хаяанд тоглож байгаад нэгэн учир битүүлэг яриа анх
сонссон юм. Энэ ярианы учир хожим олдож билээ.

Юунд ч үл захирагдах шар нар, бор хоногууд ээлжлэн өнгөрсөөр нэг л мэдэхэд Олдох эр
бие жагсаж аавынхаа дээлийг шингээхтэйгээ болжээ. Цэрэг мордохын өмнөхөн талийгаач
эцэг нь дэргэдээ суулгаад ийнхүү өгүүлсэн билээ. Тээр жил их цас унаж, хэд хоног шуурч
хамаг адуу уруудсан юмдаг Манай нутгийн эрчүүд цөмөөрөө хэдэн адууныхаа араас шуурга
даган мордоцгоолоо. Бид ч гэсэн гурвуулаа адууныхаа араас хэд хоног явж сураг эс гаргаад
эсэн мэнд дээрээ харья гэцгээж шуурга сөрөн буцаж явлаа. Эцсэн морьтой бид гурав арай л
гэж газар хороож явтал зурвасхан харанхуйлахад би нөгөө хоёроосоо тасарлаа. Нөгөө
хоёрыгоо дуудаж, тэрүүхэндээ эргэлджээ байтал чихний үзүүрт хүүхэд уйлаад ч байх шиг,
шуурга исгэрээд ч байх шиг санагдаад болсонгүй. Чих тавиад сайн чагнавал гарцаагүй хүүхэд
уйлж байна. Айсандаа болоод ухаан алдах дөхлөө. Ойр хавьдаа эргэлээ. Нөгөө хоёроос маань
бараа сураг алга. Олон хоног нойр хоол муутай явснаас болж хий юм л сонсогдоод байна гэж
өөрийгөө тайтгаруулж явтал нүдний үзүүрт нэг бараан юм үзэгдлээ. Хариугүй цасанд
булагдах гэж байгаа тэр зүйлийг хараад очиж ч болдоггүй, яаж ч болдоггүй хэсэг зогсов.
Саяхан л хүүхэд уйлах шиг болсон доо гэхээс бас явж болдоггүй. Зориг гарган дөхөж очив.
Тэгсэн юу байсан гээч. Хөвөнтэй дээлэнд хулдаж орхисон ой хэртэй нялх хүүхэд дөнгөж л
амьсгаатай байв. Яах ч учраа олохоо байлаа. Эргэн тойронд нь шурганд эдгэрч амжаагүй
тэмээний мөр байхыг үзвэл дөнгөж саяхан хүн орхиод явсан бололтой. Амьд байгаа нялх
амьтныг чинь орхиод явж зүрхэлсэнгүй, аваад л өвөртөллөө. Гэтэл ашгүй нөгөө хоёр маань
хэдэн адуу туугаад чимээ шуугиантай ирж явахтай тааралдав. Бидний адуу биш боловч манай
энэ хавиас уруудсан адуу байсан юм. Би нөгөө хоёртоо тохиолдсон явдлаа ярьж нөгөө бяцхан
амьтнаа үзүүллээ. Гэтэл хамт явсан халзан Сүнгээ учиргүй сэжиглэж, уурлан галзуурах
дөхөв. Харин нөгөөх нь

- Саяхан үүгээр нэг тэмээтэй хүн явах шиг болсон, Өвдсөн хүүхдийг л найдваргүй гэж
бодоод хаяж дээ. Алив одоо амьсгаатай байна уу гэлээ.

- Амьсгаатай байна гэж намайг хэлбэл Сүнгээ,

- Зүгээр л орхичихвол яасан юм бэ. Ямар ч учиртай юм билээ гэж байснаа дуугаа хураав.
Бид хэсэг ярилцаад тэр адуунаас хоёр морь барьж унаад би түрүүлж явахаар боллоо. Ингээд
би өвөртөө байгаа амьтны амьсгааг чагнаж явсаар сайн морины хүчинд төдөлгүй айлын
бараа харлаа. Орой үдэш болсон болохоор амьсгал хураачихсан бол айл амьтанд гай болно
гэж бодоод сайн чагнавал яах аргагүй амьсгаатай байна. Айлд ороод задлахаар юу гарч ирдэг
бол гэж бас санаа зовно. Ямар ч гэсэн хаячихаж зүрхлэсэнгүй. Олон нялх нойтон хүүхэдтэй
хээ шаагүй айл таарсан тул харин хэрэгтэй, хэрэггүй олон юм асууж шалгаасангүй. Харин
нөгөө хүүхэд маань их мяраалаг хөөрхөн хүү байсан. Өдөр шөнө хоёр халуураад л гайгүй
боллоо. Ингэж чи миний хүүхэд болсон юм даа. Миний хүү ч хүн болох хувьтай хүү шүү.
Одоо ч сайхан ханхар эр боллоо, Цэрэг цуух гээд энд тэнд бишгүй дээ л явна. Өөрийнхөө үүх
түүхийг мэдэж явалгүй болохгүй. Харин аав нь дараа жил тэр нутгаар очиж чиний гарал
үүслийг олж мэдсэн юм. Чиний төрүүлсэн ээж ах дүү хоёулаа байж л дээ. Аав ээж хоёр нь
бурхан болж чиний ээжийн ах эхнэр авсан байгаа юм. Бүсгүй амьтан ямар ганцаараа байлтай
биш ахындаа байж. Гэтэл чи гарч. Ингээд удалгүй чиний ээж бурхан болсон хэрэг. Нагац ах
чинь болох хүн чамайг ад үзэхдээ хээр хаясан юм байна. Одоо ч чамд тэр хүмүүсийн нэр
алдар нутаг усыг хэлээд яахав. Хүнд өс хонзон санахын нэмэр. Мэдэхгүйгээрээ л дууссан нь
дээр гэж билээ.

Олдох энэ бүхнийг эргэн санахын учир энэ өдөр үнэхээр их ганцаарджээ. Амьдрахын
эрхээр хангай дэлхийгээс хишиг хүртэж нүгэл хураадаг нь үнэн билээ. Гэхдээ хүнд ингэж
хэлүүлэх болтлоо хар буруу санаж яваагүй бодогдоно. Тэр гэнэтхэн босч даллуур буу хоёроо
аван гэрлүүгээ давхилаа. Гэртээ орж буугаа тавиад дээлээ сольж байхдаа тэр авгайтайгаа нэг
ч үг сольсонгүй, яг л эзэнгүй гэрээс гарч байгаа хүн шиг шурдхийн гарлаа. Чи ингээд хүн
доромжилж бай гэж амандаа үглэн хөмхийгөө тас зуун найрлаж байгаа айлын зүг давхиж
явлаа. Олдох энэ өдөр бүх юманд тэрч бүү хэл өөрөө өөртөө өширхөх сэтгэл төржээ.

Хэдэн сарын өмнө тарвага агнах болоогүй байхад нөхөр Олдох тарвага агнаж байна гэсэн
гомдол сумын захиргаанд очсон боловч сумын дарга

- За та нар муу Олдохтой битгий барьц. Тэр чинь олон нялх нойтон хүүхдээ тэжээх гэж
зүтгэж яваа амьтан хөөрхий гэсэн байна гэсэн яриа Олдохын чихийг дэлсэхэд тэрээр
нулимсаа гартал баярлаж билээ. Харин өнөөдөр энэ бүхнийг бодохоос улам уур нь хүрч юунд
ч юм өөрийгөө зүхнэ.

Найранд ирсэн гийчид шингэрч найр жаргах дугараа эргэж байхад Олдох гэрт орж ирэв.
Найрчдын тарагны сав аль хэдийн бялхаж хийх ажилгүй болоод байсан үйлчлэгч хүүхнүүд
идээ ундаагаар Олдохыг шахаж гарав. Олдохын уур омог ч дарагджээ. Гэрийн баруун хаяанд
завилж суусан чигээрээ умаахан болсон Баадгайг хараад бүр ч ой нь гутаж, юунд наашаа
дахиж ирэв дээ гэж бодон суулаа. Бага ч гэсэн ажилтай болсон үйлчлэгч хүүхнүүд Олдохыг
айраг архиар баруун солгойгүй шахаж гарлаа.

Нэгэнт яах учраа олохоо байсан Олдох ирсэн болгоныг дундалж орхив. Намрын эхэн
сарын арван хэдний тэргэл сар мэлтийсэн сүүн цагаан шөнө, орчлон дэлхий юутай амар
амгалан. Хажид хэдэн хүүхдээ унтуулаад Олдохын ирэхийг хүлээн чимээ чагнан хэвтсээр
байлаа. Төдөлгүй аргамжаатай морь янцгааж гадаа уяан дээр морь тургих сонсогдов. Хажид
хурдхан дээлээ нөмөрч гадаа гарав. Олдох уяан дээрээ мориноосоо ч буулгүй донхолзож
байснаа Хажидыг дөхөж очмогц мориныхоо зөв тал руу салхийн уналаа. Хажид түүнийг
өргөх аядаж мориноос нь холдуулаад эмээл хазаарыг нь авч байх хооронд тэр гомдож
цөхөрсөн хүний хөггүй саарал хоолойгоор,

- Хажид аа! Чи намайг хэн гэж бодож байна. Би хэн юм? гэсээр чимээ тасрав. Морийг нь
чөдөрлөж дуусаад Хажид түүнийг босгох гэтэл тэр зөөлхөн хурхирч байлаа.
ТҮНДЭВИЙН ЮМСҮРЭН
1937 оны 7 дугаар сарын нэгэнд Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт
Эмээлцэгийн аманд төрсөн. 1958 онд Говь - Алтайн 10 жилийн /төвийн/ дунд сургууль, 1963
онд МУИС, 1985 онд ЗХУ-д М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх
дээд курсийг төгссөн. 1957 оноос уран зохиол сонирхон оролдсон. 1970 оны 7 дугаар сарын
29-нд Монголын Зохиолчдын Эвлэлд элссэн. 1969 онд анхны түүвэр "Голын харгиа"
нэртэйгээр хэвлэгдсэн.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналтай.


ЭЭЖ ХАЙРХАНЫ ДУУЛЬ
Баньд,

- Би энэ агуйд сар гаруй байлаа. Цаашид хэдий болтол байх билээ дээ. Тэгж байтал намайг
энд нуугдаж байгааг хэн нэг нь Пүрвээ төлөөлөгчид хэлчихвэл бүх зүйл дуусна.... Ингээд л
Нарандэлгэрийг минь бас. . гэж бодоход нуруу руу нь хүйт оргих шиг болов. Тэгтэл нүдний
нь өмнүүр буу үүрсэн хоёр морьтой хүн Толь гүний хүрээн дээрээс хоёр ламыг барьж гарыг
нь хүлэн моринд мордуулчихсан аваад явж байна. Тэд Баньдын хажуугаар өнгөрөв.

Нэг зиндаанд сууж байсан Далай, Баньд руу хазайн "Бид ч өнгөрлөө ... Чи л бушуухан
холдож үз ..." гэж шивнэсэн ажээ. Тэгээд л Баньд нэг тийш явахаар шийдээд юмаа бэлтгэж
байв. Нарандэлгэртэй уулзан энэ учраа ярихаар шөнө тэдний рүү явав. Энэ шөнө тэнгэрт
аëиман саран мэлтийж, түүний туяан дор юм бүхэн амгалан тайван налайна. Харин тэдний
ойролцоо ууль дугарах чимээнээр Нарандэлгэр гэрээс гаран гэтсээр Баньд дээр ирэв. Баньд
хамаг учраа ярилаа.

Бүсгүй түүний яриаг чагнаж сууснаа,

- Чи тэгээд хаашаа явах гэж байгаа юм бэ? гэж асууâ.

- Баруун говь руу л явах санаатай...

- Баруун говь руу юу? Бүр цаашаа бол хүн амьтан ч байхгүй... Ус ч үгүй.

- Хүнээс зугтаж яваа хүнд эзгүй тусмаа л сайн биш үү

- Тийм нь ч тийм Гэхдээ эв эзгүй газар гав ганцаараа явахад чоно нохойноос өгсүүлээд юу
ч тааралдаж мэднэ. Ганц хүн хүн болдоггүй гэдэг биз дээ. Ээж хайрхан ууланд очвол дээр
байхаа.... Эрхбиш наад хоолойд нь айл бий . . гэж өгүүлээд дув дуугүй болон санаашрав.
Нарандэлгэр тийн суухдаа говьд тэмээ хариулдаг хүргэн ахындаа нэг очиход нь нэгэн домог
ярьж өгснийг санав. Юу гэвэл: Хэзээ ч юм бэ, нэгэн цагт Аж богд хэмээх хөгшин ноён
байжээ. Өнөө ноён Ээж хайрхан гэдэг залуухан сайхан бүсгүйг эхнэрээ болгон авахаар
завдаж байв.

Өнөө бүсгүй хөгшин ноёны эхнэр болохоос дургүйцэн холын газар дайжихаар шийдээд
Захуй, Зармангийн говийг чиглэн алхсаар хоолойн баруухан захад ирээд түр зуур амрахаар
толгойгоо баруун урагш харуулан хөлөө зүүн хойш нь жийгээд хэвтэв. Хэсэг амраад босох
гэтэл босч болсонгүй. Өнөө ноён түүнийг зугтаж явсныг мэдээд ихэд уурсан хэвтэж байгаа
газарт нь хад болгон хувиргасан байв. Тэр цагаас хойш энэ хоолойн баруун захад Ээж хайрхан
хэмээх нэгэн өнчин уул бий болсон юм даа гэж ярьсан аж...

Нарандэлгэр ийм домгийг санаад "Зовлон үзсэн энэ уул Баньд бид хоёрт тус болох юуны
магад вэ? гэж бодон шүүрс алдлаа. Нарандэлгэр дуугүй баахан байснаа,

- Лам та нарыг олноор нь барьж аваад байх боллоо. Та бүгд ямар хэрэг хийсэн юм бэ? гээд
Баньдын нүүр өөд эгцлэн харав. Хар хүү дув дуугүй байснаа аяарханаар санаа алдаад,

- Манай хүрээнийхэн л яагаа ч үгүй юм гэсэн... Бусад нь яасныг бүү мэд гэж хэлэв.
Нарандэлгэр,

- Манай ээжийн эгчийнх, Ээж хайрханы наад Хаяагийн адагт тэмээ хариулж байгаа. Би
тэднийд очоод ирье гэж ааваас гуйя гээд дуугүй болов. Нарандэлгэрийн аав сэнтэг Бадарч
сүүлийн үед дотоодыг хамгаалахын төлөөлөгч оодон Пүрвээтэй дотносон салахаа байжээ.
Хоёр ч удаа Пүрвээ хүн баривчлахдаа Бадарчийг дагуулан явж байхыг Баньд харснаас хойш
түүний барааг хараад л зугтдаг болжээ. Тэгээд ч зогссонгүй, охин Нарандэлгэрт нь сэтгэл
алдан түүнтэй байнга уулздаг байснаа больжээ. Нэг өдөр Баньдыг голын хөвөөнд сууж
байхад нь Нарандэлгэрийн дүү охин гүйж ирээд,

- Таныг энэ орой өнөө газраа очоорой гэж эгч хэллээ гэв. "Нарандэлгэр аавынхаа
ятгалтаар надтай ингэж уулзаж байгаад бариулах гэж буй юм биш биз" гэж бодон
гайхалзсанаа,

- За юу боловч очоод л үзье гэж шийдэв. Тэр үдэш Нарандэлгэр түүнтэй уулзаад,

- Чи яагаад уулзахаа байчихав? Сэнтэг Бадарчийн охин аав шигээ л лам нарыг бариулчихна
гэж айгаа юу? Эцэг эх нь хүний биеийг төрүүлдэгээс санааг нь төрүүлдэггүй гэдэгсэн биш
бил үү? гээд ширтэн байснаа,

- Чамайг хүрээд ирэх болов уу гэж Тахилгатын хойт гүвээг сэтэртэл ширтлээ гээд шүүрс
алдсанаа,

- Аргаа барахдаа дүүгээ явууллаа... Чи бид хоёрч үйлийн үрээр л учирсан байхаа даа гээд
доош харав. Баньд болгоомжилсон байдлаар,

- Яаж байна гэж? асуув.

- Яахав дээ ... Хэцүү байнаа...

- Юу тэр вэ?

- Юм бүхэн ... Цаг цөвүүн болж байдаг. Манай аавын байж байгаа царай ... гэснээ таг
дуугүй болов. Тийн асууснаа,

- Одоо чи яая гэж бодож байна? гэв.

- Яах тухайгаа бодъё... Маргааш орой эндээ л уулзъя гэв. Нарандэлгэр,

- Чи хэзээ явах юм бэ?

- Нөгөөдөр шөнө явнаа...

- Тэгвэл би хамт явнаа...


- Чамайг тэгээд явчихвал аав чинь Пүрвээд хэлээд чи бид хо¸рыг дор нь бариулна даа ...

- Ээж хайрханы наад хоолойд манай ээжийн эгчийнх тэмээ хариулж байгаа гэж чамд
хэлсэн. Би аавд тийшээ явна гэсэн. Урьд нь би тийшээ явна гэж яриад л байсан болохоор тэр
үү, юм хэлэхгүй л байна лээ гэв...

Тэд маргааш шөнө нь нааш гарсан ажээ. Баньд ээж хайрханы хадны өнгөтэй адил боровтор
шар дээл хийлгэж өмссөн болохоор өдөрт нь хаданд бүгэн хол ойрыг дурандан суусаар бүрий
болгоно. Шөнө болохоор уулын өвөрт байдаг энэ агуйд ирж хонодог байв. Бүрий болохоор
Нарандэлгэр хоол цай хийж аваад нааш явсаар уулын өврийн хондыг өнгөрөн хэсэг явснаа
жалгад морио хантайрч орхин цааш алхсаар агуйд очдог байв. Энэ удаад Нарандэлгэр агуйны
доод хадыг дамжин дөхөж ирснээ аяархан исгэрэв. Баньд хоолойгоо засан айлтгүй гэсэн
чимээ өгөв. Бүсгүй агуйны амсар дээр хүрч ирээд дотогш орлоо. Дэн барьсан болохоор
гэрэлтэй байв. Нарандэлгэр ширэн богцныхоо үдээсейг тайлан савтай хоол, домботой цайгаа
гарган Баньдад өглөө. Баньд хоолноос аяганд хийж аваад идэх зуураа Нарандэлгэр лүү байн
байн харна. Бүсгүй түүний байдлыг ажаад,

- Энэ маань надад ямар нэг юм хэлэх гээд байгаа бололтой. Чухам юу хэлэх гэсэн юм
бол... Арай намайг буц гэх юм биш байгаа ... Тэгвэл би яасан ч буцахгүй. Хамт л байж
байгаад учраа олно гэж бодож суув...

Толь гүний хүрээ тарахын урд зун Тахилгатын голд их хуртай байлаа. Нэг өдөр
Нарандэлгэр саахалтын хонинд хурга ишгээ нийлүүлэхээр явж байхад ширүүн бороо орж
байлаа. Тахилгатын гол үерлэнэ. Хурга ишгээ шахсаар Нарандэлгэр ус руу оруулав. Тэгтэл нэг
хэнз хурга үерт урсаад явав.

Нарандэлгэр ус руу харайж ороод хургаа барьж автал өөрөө хөл алдан унав. Үерийн ус
дээгүүр нь бүрхэн авав. Босох гэж хэд дахин өндийж ирсэн боловч нэгэнт босож чадсангүй
үерт туугдав. Нэг өндийх зуураа Ээж ээ! гэж хашгирчээ. Гэрийнхээ гадаа явж байсан Баньд
тэр дууг сонсоод ус руу харайж очсон байна. Нэг мэдэхэд голын захад өөрийг нь газрын уруу
түрүүлэг нь харуулан хэвтүүлсэн байв. Бороо асгарсаар байна. Нэг харвал хэд хоногийн өмнө
хөдөөлж ирсэн саахалтын нь айлын залуу ламын хамаг хувцас нь шал норчихсон
Нарандэлгэрийн ууцан дээр дарж, гар хөлийг нь хөдөлгөж байснаа бүсгүйг ухаан орсонд
баярласан байртай,

- Гол сүрхий их үерлэжээ. Та урсаад явчих шахлаа. Би усанд муу болоод сандарчихсаныг
хэлэх үү ... гээд инээмсэглэн өгүүлснээ.

- Хамаг хувцас чинь норчихсон... Даарч байгаа биз гэснээ үсийг нь базан усыг нь шавхарч
байв. Тэгээд,

- Бие чинь ямар байна гээд судсы нь барьж үзсэнээ,

- Алив, манай руу очъё! Чи явж чадах нь уу? гэв. Нарандэлгэр арай ядан өндийв. Баньд
түүнийг сугадан гэлдэрсээр гэртээ оруулан иртэл ээж нь,
- Наад охин чинь осгочихоо юу? гэхэд

- Үгүй, Үерт урсаад... гэснээ нойтон тэрлэгийг нь тайлаад дээл нөмөрүүлээд халуун цай
аягалж өгөв. Нарандэлгэр арай ядан байж цайнаас хэд оочлоо. Баньд түүний тэрлэгний усыг
мушгиад хатаахаар галын дэргэд араг нөмрүүлэн дэлгэв. Баньд Нарандэлгэр хоёрын
танилцсан түүх ийм ажээ. Баньд,

- Одоо намрын дунд сар гарлаа. Хярын айлууд нааш орж ирнэ. Айлууд уруудаад ирвэл
намайг энд байгааг мэднэ, Тэгэхээр би энд байж болохгүй. Хаа нэг тийшээ явахаас өөр арга
байхгүй. Харин Нарандэлгэр минь алийн болгон надад хоол зөөх билээ. Үүнийг одоо буцаая.
Энд байгаад байвал "Тээрмийн хөлд буудай, тэрэгний хөлд мэлхий" гэдэг шиг юм болно гэж
бодов.

Баньд хоолоо идэж дуусаад домботой цайнаас аягандаа хийж авав. Тэгснээ Нарандэлгэр
лүү бодлогоширсон байдалтай харав, Нарандэлгэр Баньдыг үг хэлэх нь үү гэж хүлээн хэсэг
дуугүй байснаа сая ам нээн,

- Дадиа (хүргэн ахыгаа тэгж авгайлдаг аж) Толь гүний хүрээ ороод өчигдөр орой ирсэн.
Хүрээнд чамтай хамт шавелан сууж байсан лам нараас хэдэн хүн баригдаад явсан гэнэ.
Пүрвээ төлөөлөгч хэдэн хүнтэй хамт танайхаар хоёр дахин очиж чамайг сурагласан гэнэ лээ.
Бодвол барих л гэж явсан байлгүй гээд дуугүй болов. Энэ үед Баньд,

- Намайг барих л гэж сураглаа биз. Түүнээс ямар аймгийн наадамд урих гэсэн байв гэж үү.
тэр нэг л өдөр наашаа давхиад ирнэ. Сэгний үнэр авсан чоно заавал олж очдог гэсэн ... Тэд
хүрээд ирвэл намайг барих ч бага хэрэг. Цагийн салхинд хааш нь ч хийсгэсэн дур... Харин
Нарандэлгэр минь л тэрэгний хөлд дайрагдсан мэлхий шиг болох бий...

Бадарч гуайг цагийн салхи даган давхисаар од шүүрэх бодолтой хүн гэж хүмүүс ярилцдаг.
Бодвол тэр нэг л юмны үнэр авсан байхаа. Харин Нарандэлгэр маань бид хоёрын дунд хадны
завсар хавчуулагдсан халиуны зулзага шиг зовж яваа юм гэж бодоод дотроо санаа алдав. Тэр,

- Аа тийм үү? Чамайг надтай хамт явсныг аав чинь мэдчихээд Пүрвээ төлөөлөгчид
мэдэгдсэн байх,.. гэхэд Нарандэлгэр Баньдын нүүр өөд түгшингүй харцаар харан,

- Тэгсэн юм болоâ уу? Манай аав уул нь ийм хүн байгаагүй юм гэнэ лээ.
Хамтралжуулалтын үед хамтралын дарга болгосноос хойш их өөр болсон, муу эр дайнд
хөөрнө гэдэг энэ байхдаа гэж ээж ярьдаг юм гээд доош харав. Баньд ам нээн,

- Чамайг нааш яваад сар гаруй болсон. Бас намайг ор сураггүй болсон хоёрыг холбон
сэжиглэж байгаа даа... Тэгээд л Пүрвээ төлөөлөгч хэдэн хүн дагуулан давхиж ирээд энэ уулын
чулуу бүрийг сөхөж харан нэгжиж байгаад л намайг барьж авна. Одоо чинь сүүдрээсээ
хүртэл айж явдаг цаг иржээ гээд Нарандэлгэр лүү харав. Бүсгүй бодол болсон янзтай хэсэг
сууснаа,

- Чи л баригдахгүй байвал намайг яана дураараа л болно биз гэж шийдмэг байдлаар хэлэв.
Баньд ийм үг сонсоод сэтгэл нь ихэд уяран нүдэнд нь нулимс мэлмэрч ирсэн боловч түүнээ
мэдэгдэхгүйг хичээн нүүрээ аягаараа хаëхлаж байгаад нулимсаа баруун гарынхаа алгаар сэм
арчив. Хэсэг байснаа.

- Одоо чи л бушуухан буцмаар байна. Тэгэхгүй бол Пүрвээ мөдхөн давхиад ирнэ гээд
Нарандэлгэр лүү харав. Бүсгүй,

- Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг биз дээ... Ээж хайрхан нурж Хаяагийн гол ширгэсэн
ч би чамтай хамт байна гэж хэлээд Баньдын нүүр өөд эгцлэн харав. Түүний энэ үгийн цаана
яахаас ч буцахгүй гэсэн бодол байгааг Баньд ойлгов. Гэвч яг энэ үед хуучин Толь гүний
хүрээн дээрээс буу үүрсэн хоёр, ташаандаа буу зүүсэн бас нэг, ийм гурван хүн шөнө гарч Ээж
хайрханы зүг явж байсныг тэр хоёр яахин мэдэх билээ.

Нарандэлгэр шөнө аажуу буцаж ирвэл ахынхан нь унтаагүй тооноор гэрэл гялалзаж байв.
Гадаа нь хүрч ирвэл уяан дээр нь их хөлөрсөн гурван морь эмээлтэйгээ зогсоно. Морьдын
дэргэд очвол нэгний нь эмээл аавынх нь мөн. Гэрт хүмүүс дүнгэр дүнгэр ярилцана. Бүсгүй
тэдний яриаг сонсох санаатай гэрийн хананд чихээ наалдуулан чагнав. Яриа нь сайн
сонсогдохгүй байлаа. Нарандэлгэр хэрэг биш болж байгааг гадарлаад яах билээ гэж эргэлзэн
зогсов. Тэгтэл нагац эгч нь гарч ирэв. Эгч нь дөхөж ирснээ,

- Аав чинь Пүрвээ төлөөлөгч, сумын дарга хоёртой хамт ирсэн. Чамайг гэртээ харихгүй
энд юу хийгээд байгаа юм бэ? Одоо хайчсан, хэдийд ирэх вэ? гэж их шалгаасан. Бас энэ
хавиар Баньд үзэгдэв үү гэж асууж байна лээ. Чамайг тэмээ хариулж яваад хэдэн тэмээ
алдчихаад түүнийг хайгаад явсан гэж хэлсэн Пүрвээ маргааш өглөө Ээж хайрхан тийш явах
гэнэ. Пүрвээ төлөөлөгч Дадиаг чинь гадаа аваачиж байгаад баахан байцаасан. Чухам юу гэж
ярьсныг мэдэхгүй гэв. Энэ үг Нарандэлгэрийн толгой руу хүнд юмаар дэлсээд авах шиг
болов. Нарандэлгэр балмагдан хэсэг зуур чимээгүй болсноо

- Эгчээ! Эд нар Баньдыг барих гэж яваа байх нээ! Одоо яах вэ гэж асуув. Эгч нь,

- Хэл хүрэг! Тэгэхгүй бол бариад авна гэж хэлж байтал гэрээс Пүрэв төлөөлөгч гарч
ирснээ тэр хоёрын дэргэд ирэн,

- Аа Нарандэлгэр үү? Чи хаачаад ирэв? Сайн явав уу? гэж асуув.

- Би тэмээнд яваад ирлээ гэв. Пүрвээ,

- За гэрт орцгооё гэв. Тэд орлоо. Бадарч охиноо орж ирэхийг хараад гайхсан зэвүүрхсэн
харцаар ажин,

- За охин минь, чи гэртээ харихгүй яагаав? Энд хоргодох юм баймааргүйсэн гээд дуугүй
болсноо Пүрвээ рүү харлаа. Пүрвээ,

- Нарандэлгэр минь, бид Баньдыг хайж явна. "Энэ хавьд нуугдаж байгааг нь ч мэдэж
байна. Тэр одоо чухам хаана байгаа вэ?" гээд нүүр өөд нь ширтэв. Нарандэлгэрийн царай
жаахан барайн,
- Мэдэхгүй ... Тэр энд байгаа юм уу? гэж тайвуухан хэлэв. Гэвч Ээж хайрханд Баньд
нуугдаж, түүнд Нарандэлгэр хоол зөөж өгдөгийг түрүүн хүргэн ахыг нь сүрдүүлэн
байцаасаар мэдсэн төлөөлөгч,

- Чи мэдэхгүй гэв үү? Гайхмаар хэрэг байна даа. Чамайг дагуулаад Ээж хайрхан тийш
очиж хад чулуу бүрийг нь нэгжихэд олдох байлгүй гэснээ Нарандэлгэр лүү эгц хараад,

- Хувьсгалын эсэргүү, Ардын засгийн дайсан Баньдын байгаа газрыг нь нэг бол зааж өгнө.
Үгүй бол түүний оронд чамайг барьж аваад явна гэж сүрдүүлэв. Нарандэлгэр нэгэнт ийм үг
сонссон болохоор санаа шулуудан,.

- Тэр хүний байгаа газрыг би мэдэхгүй. Зааж өгч ч чадахгүй гэв. Энэ үед Бадарч ярианд
оролцон,

- Охин минь лам нар гэдэг чинь ардын төр засгийн эсрэг зэвсэг барин босч тэмцсэн
хамгийн аюултай дайснууд. Тиймээс чи Баньдын байгаа газрûг мэддэг бол бушуухан зааж
өгсөн нь дээр гэв. Нарандэлгэр, . .

- Би яаж мэдэхэв дээ аав минь. Намайг тэмээ хайгаад баруун хайрхан тийш яваад байгаа
болохоор хүмүүс буруу ойлгож байдаг байлгүй. Харин Ээж хайрханд байгаа юм бол та нар
очоод л барьж авна биз гэж хэлэв. Үүнээс хойш олон таван үг ярилцсангүй.

Тэр шөнө Пүрвээ төлөөлөгч Баньдын байгаа газрыг яавал энэ бүсгүйгээр заалган авах вэ?
Хэрвээ тэр баруун ууланд байгаа нь үнэн бол энэ барагтайд зааж өгөхгүй бололтой ...
Тиймээс үүнийг отож байгаад тийш явахаар нь даган очиж барих ганц арга байна ... Хэрвээ
Баньдыг л барихгүй очвол аймгийн дотоодыг хамгаалахынхан намайг эсэргүү ламыг зориуд
хил давуулан оргууллаа гэж хардах байх. Тэгвэл ... Би энэ нутгаас мөн ч олон хүнийг барилаа
даа ... Тэр бүхэн цөм эсэргүү дайсан байсан нь юу л бол... Аймгаас түүнийг баривчил гээд
нэрийг нь ирүүлэхээр баривчлахгүй байхын арга байхгүй гэх зэргийг бодон чимээ чагнан
хэвтэв. Харин Бадарч,

- Охин минь очиж очиж эсэргүү ламтай орооцолддог байна шүү. Хэрэв ингээгүй бол би
төлөөлөгчтэй сүжрэн хойно өмнө нь гүйн итгэл олж байгаад ах ламыгаа л аваръя гэж бодсон
... Гэтэл энэ охин... одоо яадаг шүү юм билээ ... Өглөө хоёулханаа уулзаж байгаад Баньдын
байгаа газрыг төлөөлөгчид заагаад өгчих гэж сайн ятгая гэх зэргийг бодон орондоо эрэгцэж
байв. Харин Нарандэлгэр,

- Пүрвээ төлөөлөгч хамаг учрыг Дадиагаас мэдсэн шиг байна. За яадаг ч байсан Баньдад
хэë хүргье. Тэгэхгүй бол болохгүй. Ингэлээ гээд намайг яавал л яана биз. Тэр миний амийг
уснаас аварсан. Тэгж авраагүй бол өдийд би байхгүй л байх шүү дээ. Тэгээд ч би онгон биеэ
түүнд тушаасан... Энэ маань ч зөв байх. Одоо би Баньдын төлөө юуг ч хийнэ гэж бодон эргэж
хөрвөсөөр хонов. Үүр тэмтрэãцэх үед Нарандэлгэр босон гарахдаа,

- Эгчээ! Ботготой ингэнүүд бэлчээд явчихлаа. Би буцаагаад ирье гэж хэлэв. Пүрвээ чимээ
чагнан гарахад бэлэн хэвтэж байëаа. Морин туурай пижигнэн холдов. Пүрвээ санд мэнд гарч
хойноос нь харвал Нарандэлгэр бэлчиж яваа ингэнүүдээс өнгөрөн цаад бэл өөд давхилаа.
Пүрвээ уяан дээр байгаа морио авч мордоод хойноос нь хар хурдаар нь давхив. Яг энэ үед
Бадарч гарч ирвэл Ээж хайрханы наад өөд өнөө хоёр нэлээн зайтай цувран давхиж яваа
харагдав. Бадарч тэдний араас бас давхилаа.

Пүрвээ Нарандэлгэрийн хойноос довтолгож явснаа түүнийг юу юугүй уулын өвөр өөд
өгсөх үед нь "Энэ очоод хэл өгчихвөл Баньд хаданд гараад нуугдчихна. Тэгээд огт олдохгүй
гэж бодоод Нарандэлгэрийг түр саатуулахаар,

- Хүүе зогсооч! Зогсооч! гэж байн байн хашгирч явлаа. Түүний дууг

Нарандэлгэр сонсож байгаа эсэхийг бүү мэд. Тэр морио ташуурдан улам хурдан давхих
боловч Пүрвээгийн саяхан барьсан бүдүүн морь, Нарандэлгэрийн унааширсан гүүнд
улам улам дөхсөөр явав. Пүрвээ нэлээн ойртон очоод,

- Хүүе зогсооч! Зогсохгүй бол буудлаа шүү! буудлаа гэж хашгирсаар байв. Нарандэлгэр
эргэж ч харалгүй давхисаар Ээж уулын өвөр хондыг өнгөрөн цаад жалга өөд нь өгсөж явснаа
буун харайгаад морио орхин хойд хад өөд нь гүйлээ. Пүрвээ мориноосоо бууж тушчихаад
Нарандэлгэрийн хойноос гүйж явснаа зогсон буугаа хараалж байгаад буудлаа.

Хүний хашгирах чимээ сонссон Баньд агуйныхаа амаар цухуйн байдлыг ажиж байснаа
хойд хад өөдөө гүйтэл буун дуу тас хийхэд нь эргэн харвал агуйны доохон талд Нарандэлгэр
годройтон унаж харагдав. Áаньд эргэн гүйн очиж түүнийг тэвэрч авав. Түүний ам хамраас
хүрэн улаан цус дуслан Баньдын бор шар дээлийн урд хормой дээр хэсэг хэсэг хүрэн улаан
толбууд бий болж байв. Баньдын хоёр нүднээс нулимсан дуслууд бөмбөрөн өнөө цусан
толбууд дээр хүрэн улаан болон урсана ... нарандэлгэр нүдээ алгуурханаар нээн Баньд руу
харснаа

- Чи минь намайг орхиод бушуухан зугтаа! Бушуухан! Бушуу! Гэж шивнэн нүдээ анив.
Пүрвээ тэдний дэргэд буудахад бэлтгэн хүрч ирээд дуугүй харж зогсов. Араас нь Бадарч
амьсгаадан гүйцэж ирээд дугарах ч үгүй, хөдлөх ч үгүй түр зогссоноо охин луугаа хараад
царай нь зэвхий даан цайрснаа гэнэт хүрлийн, урагш нэг алхан, барьж байгаа тэнзэн
ташуураараа Пүрэвээгийн толгой руу гэнэт буулгав. Пүрэвээ “Ээ” гэж дуу алдан газар саван
унав. Бадарч Пүрэвээгийн гар бууг шүүрч аваад төлөөлөгчийн цээж рүү хоёр буудаад түр
эргэлзсэнээ бууныхаа амыг өөр лүүгээ эргүүлээд хоёр дарав. Тэр гуйван унав. Орчин тойронд
хачин нам гүм болов. Тэгтэл доод руу морьд янцгаах сонсогдов. Энэ үед тэртээ зүүн өмнө
зүгийн их уулан дээгүүр намрын шаргал наран алгуурхан цухуйн ирэхэд түмэн алтан утас мэт
туяа нь цацран Ээж хайрханы бор шаргал хадыг бараг улаан шаргал болгон гэрэлтүүлж
байлаа.

1998.12.03

You might also like