You are on page 1of 1

ДПК-ИЙН АНГИ ТАНХИМД МӨРДӨХ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

1. Ковид-19 тай холбогдуулан анги танхимын агаарыг 2 цагт тутамд


завсарлагаанаар цонхыг нээж агаарыг сэлбэнэ.
2. Цахилгаан хэрэгсэл болон эд хогшил эвдэрч гэмтсэн үед
мэргэжлийн цахилгаанчинд хандаж, аюулгүй ажиллагааг хангаж
ажиллана. Эвдрэл, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл, эд хогшил
хэрэглэхийг хориглоно.
3. Анги танхимд ил гал гаргах /лаа, арц , хүж асаах, тамхи татах
г,м/-ыг хориглоно.
4. Хичээлийн явцад биед ямар нэг зовиур илрэх зэргээр эрүүл
мэндэд таагүй нөхцөл үүсвэл, багшаас зөвшөөрөл авч, шууд
эмчид нэн даруй хандана.
5. Гал түймрийн аюул, байгалийн гамшиг тохиолдох зэргээр онцгой
байдал үүссэн нөхцөлд өөрийн болон бусдын амь нас, эрүүл
мэнд, эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээнд идэвхтэй оролцоно.
6. Галын анхан шатны багаж хэрэгслийг ашиглах, гал унтраагуурын
төхөөрөмжийг ажиллуулах чадвартай байна.
7. Гал түймрийн үед сургуулийн байрнаас дүрвэн гарах маршрут
нөөц хаалга, гарцыг мэддэг байх.
8. Аюул ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байна.
9. Хичээл бүрэн дууссны дараа ангийн бүх цахилгаан хэрэгслүүдийг
цахилгааны тэжээлээс салгаж, цонхыг бүрэн хааж харуул буюу
жижүүрт ангийн түлхүүрийг хүлээлгэн өгнө.
10. Шатаар буухдаа шатны бариулаас барьж гишгүүрт хөлийн
улыг бүрэн гишгэж шатан дээр халтирахаас сэргийлж,
болгоомжтой бууна.

ХАБЭА

You might also like