You are on page 1of 2

Судалгааны арга зүй сургалт, II долоо хоног

Сэдэв: Судалгааны ажлын бүрэлдэхүүн хэсгүүд

Судалгааны ажлын бүрэлдэхүүн хэсэгт дараах үндсэн хэсгүүд зайлгшүй багтсан байх шаардлагатай.

1. Гарчиг (title)
• Товчхон, цөөн үгээр
• Нэр үг хэрэглэсэн, эсвэл үйлт нэрийг нэршүүлсэн
• Судалгааны зорилго, хамрах хүрээг илтгэсэн байх
2. Хураангуй (abstract)
• Судалгааны ажлын зорилго, хамрах хүрээ, мэдээлэл цуглуулах, боловсруулах арга,
гарсан үр дүнг цөөн өгүүлбэрт багтаан бичих
• Судалгааны ажлын дараа бичих нь зүйтэй.
3. Оршил (introduction)
• Тухайн судлаач яагаад энэ судалгааг хийх болсон тухай, судалгааны бусдаас ялгарах
онцлог юу боолх,мөн судалгааг хаана явуулах, хэнд зориулж хийж байгаа зэрэг
өмнөх мэдээллийг уншигчдад өгөх хэсэг юм.
4. Сэдвийн судлагдсан байдал (literature review)
• Тухайн судлаачийн сонирхсон сэдвээр урд өмнө нь судалгаа хийгдсэн эсэхийг
шалгаж, сэдвээ өөрийн болгож өмчлөх хэсэг юм.
• Ингэж сэдвийн судлагдсан байдлыг судлахдаа ямар мэдээллийн бааз сонгож, түүн
дотроо ямар түлхүүр үгээр, ямар шалгуур үзүүлэлтийн дагуу хайж, хичнээн
судалгааны материал уншиж судалснаа тодорхой бичих шаардлагатай.
• Тухайн судалгааны сэдвээр бичигдсэн ижил төстэй материалуудаасаа урд өмнө нь
судлагдаагүй хэсгийг ялган таних (research gap), түүнийгээ өөрийн судалгааны сэдэв
болгон өмчилж авах нь энэ хэсгийн зорилго юм.
5. Судалгааны асуулт (research questions)
• Судалгааны сэдэв буюу гарчгаа асуулт хэлбэрт оруулсныг судалгааны асуулт гэдэг.
• Судалгааны асуулт ерөнхий болон дэд гэж хуваагдаж болно. Ийм тохиолдолд дэд
асуулт нь ерөнхий асуултанд хариулахад туслах үүрэгтэй.
• Судалгааны асуулт нь өөрөөр хэлбэл судалгааны зорилго юм. Иймд хэт өргөн биш,
хэт баригдмал биш, цаг хугацаа, мөнгө санхүү, судлаачийн чадварын хувьд
биелэгдэхүйц, хэмжиж болохуйц байх хэрэгтэй.
• Судалгааны асуулт нь ил тод, ойлгомжтой, олон утга агуулаагүй байх ёстой. Хэрвээ
мэргэжлийн нэр томъёо, үг хэллэг хэрэглэсэн бол тодорхойлолтыг нь бичих
хэрэгтэй.
• Мөн судалгааны асуултнаас судалгааны хамрах хүрээ харагддаг байх ёстой.
6. Хамрах хүрээ (participants)
• Судалгааны хамрах хүрээ, оролцогчдыг тухайн судалгааны онцлогт тохирсон аргаар
сонгож, үүнийгээ тайлбарлаж бичих хэсэг юм.
7. Мэдээлэл цуглуулах арга (data collection methods)
• Судалгааны мэдээлэл цуглуулах олон аргуудаас ямар аргыг, ямар шалтгаанаар
сонгосноо тайлбарлах, тухайн аргаар хэрхэн мэдээлэл цуглуулснаа дүрсэлж бичих
хэсэг юм.
• Мөн цуглуулсан мэдээллээ илтгэх хэсэг юм.
8. Мэдээлэл боловсруулах арга (data analyze methods)
• Цуглуулсан мэдээллээ хэрхэн боловсруулах аргазүйгээ тайлбарлах, гарсан үр дүнд
анализ хийж, илтгэх хэсэг юм.
9. Дүгнэлт (conclusion)
• Судалгааны эцсийн үр дүнг тайлагнах
• Судалгаа хийх явцад гарсан хүндрэл бэрхшээл, дутагдалтай талыг хэлэх
• Тухайн судалгаатай холбоотой цаашид судлах нэн шаардлагатай зүйлсийг дурдах
хэсэг юм.
10. Ном зүй (reference)
• Судалгаанд иш татсан, хэрэглэсэн бусдын бүтээлүүдийг жагсаах хэсэг юм.
• Ингэхдээ нийгмийн шинжлэх ухааны судалгаа тул бид APA 6th edition форматаар
ишлэл зүүлтийг хийж сурах хэрэгтэй.

You might also like