You are on page 1of 1

Монгол Улсын Консерватори болон Мюнхены Хөгжим Театрын урлагийн Их сургууль

хоорондын багш, оюутан солилцооны хөтөлбөрийн талаар мэдээлэл

1. Төсөлийн гэрээний дагуу, 2021 оны II-VI хооронд буюу, энэ хичээлийн жилд манай
сургуулиас 3 багш Германд зочин багшаар ажиллах юм. Үүнд: ардын хөгжим, сонгодог
хөгжим, жазз хөгжмийн гэсэн мэргэжлийн 3 багш авахаар Германы тал хүсэл гаргасан
болно. Та бүхэн тэнхимийн багш нараасаа Германд очиж ажиллах багшийн нэрс, Германд
очоод хийх ажлын маш товч төлөвлөгөөгний хамтаар 10 сарын 28-ны дотор буюу
дараагийн Лхагва гарагт ирүүлнэ үү? Төлөвлөгөө нь нэг хуудаснаас хэтрэхгүй товч байж
болох ба хичээл заах, туршлага судлах, Монголын сонгодог болон ардын уран бүтээлийг
сурталчилах, Монголын шинэ хөгжмийн урын санг сурталчилах, тоглолт хийх, эрдмийн
судалгааны ажлаа хийх гэх мэт тухайн багшийн өөрийн хийхээр төлөвлөж буй ажлын товч
агуулгыг багтаасан байх юм.
2. 2021 оны III сард, Германы талаас Мюнхены сургуулийн Гадаад харилцааны албаны дарга,
төгөлдөр хуурч Маркус Белхайм манай консерватори дээр зочин багшаар ажиллана.
Белхайм багшийг ирэхэд, манай сургуулийн бүтцийн сургуулийн захирлууд болон
тэнхимийн эрхлэгч багш нарын хамтрсан баг гаран ажиллаж, 2021-2022 оны хичээлийн
жилд Монгол Улсын Консерваториос Мюнхенд очиж 2 семестр суралцах нийт 4 оюутныг
сонгоно. Сонгохдоо, тоглолтын ур чадвар, хичээлийн голч үнэлгээг харгалзан үзэх ба, бид
сонгон шалгаруулах болзлыг хэлэлцэн 2021 оны I сардаа багтаан бэлдэнэ.
3. 2021 оны II сард Германы талаас ардын хөгжмийн багш, жазз хөгжмийн багш нар манай
Консерватори дээр зочин багшаар ирж ажиллах ба Үндэсний хөгжмийн тэнхим, Хөгжмийн
ухааны тэнхимтэй хамтран ажиллах юм.
4. 2021 оны I сарын сүүлээр Германы 5 оюутан, тэр дундаа жазз хөгжмийн 3, ардын хөгжмийн
1, эртний барокко хийл тоглооч 1 оюутан манайд ирж суралцах ба тэд 1 улирал суралцана.
Германы оюутнуудад үндэсний хөгжим, Монголын хөгжмийн уран зохиол болон
Монголын түүх, хэл бичгийн хичээлүүдийг санал болгоно уу хэмээх санал бид 5 хоногийн
өмнө авсан болно. Энэ талаар Ганбат, Байгалмаа, Алтангэрэл, Энхбат, Энхцэцэг, Мөнхбаяр
багш нартай удахгүй хэлэлцэж хөтөлбөр гарган бэлтгэх хүсэлтэй байна.
5. Цаашид хамтын ажиллагааны төсөл 2024 хүртэл хэрэгжих төлөвтэй байгааг харгалзан,
Германд зочин багшаар ажиллах багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх
зорилгоор Гьёте Институттэй хамтран Герман хэлний сургалтыг хэрэгжүүлэхээр ажиллаж
байна. Энэ талаарх мэдээллийг ойрын хугацаанд хүргэнэ, учир нь Монгол дахь Гьёте
Институтын захирал ирээд удаагүй байгаа ба одоогоор ажилдаа орох болоогүй байгаа юм.

You might also like