You are on page 1of 1

2020-12-03-НЫ ӨДРИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТОЙМ

Хэлэлцэх асуудал 1:
• Мэргэжлийн сургууль, албадын цахимаар хичээллэсэн, ажилласан
талаар мэдээлэл сонсох
• СХМС-ийн захирал Г.Ганчимэг
- Оюутан Хастөрийн 3-р курст суралцах өргөдөл
• ЕБС-ийн сургалтын менежер Г.Оюунтуяа
- Тэгш-Амгалангийн Унгараас шилжин ирж суралцах хүсэлт
• ГХТХА-ны дарга Ц.Шаравцэрэн
- Гадаад сурагчийн төлбөрийн тухай
• СНҮА-ны дарга Л.Зоригтбаатар
- Жилийн эцсийн тооллого явуулах тухай
Хэлэлцэх асуудал 2: Өгсөн үүрэг, даалгаврын биелэлт
1. И.Ариунаа, Л.Аззаяа
- Чанарын дотоод баталгаажуулалтын журам танилцуулж, санал авна.
- Магадлан итгэмжлэлийн зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөө танилцуулж,
санал авна.
• Бусад үүрэг даалгаврын биелэлтүүд
Хурлын шийдвэрүүд:
1. Цахим хичээлийн мэдээллийг багш ажилтны цахим хуудаст оруулах
2. Оюутан Т.Хастөрийг 2-р курст нь суралцуулахаар шийдвэрлэв.
3. А.Тэгш-Амгалангийн Унгараас шилжин ирж суралцах хүсэлтийг дахин
судлахыг Г.Оюунтуяад үүрэг болгов.
4. Гадаад сурагчийн төлбөрийн талаарх хүсэлтийг ирүүлсний дараа
танилцуулахыг Ц.Шаравцэрэнд үүрэг болгов.
5. Сургуулийн өмч, хөрөнгийн тооллого 2020 оны 12-р сарын 04-ний
өдрөөс эхлэх тул сургуулийн захирал, тэнхимийн эрхлэгч нар хуваарийн
дагуу ажиллана.
6. Магадлан итгэмжлэлийн зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөөний
саналыг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр авч дуусгахаар
шийдвэрлэв.
7. Чанарын дотоод баталгаажуулалтын журмын саналуудыг 2020 оны 12
дугаар сарын 10-ны өдөр авч дуусгахаар шийдвэрлэв.

ТОЙМ БИЧСЭН. Л.АЗЗАЯА

You might also like