You are on page 1of 4

СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН

ГАЗРЫН ХИЙСЭН АЖЛЫН ТАЙЛАН


2020-11-30
1.Сургалтын үйл ажиллагааны чиглэлээр:
Сургалтын үйл ажиллагаа удирдлага мэдээллийн xCloud.mn систем, Zoom
Google.meet, DingTalk зэрэг аппликэйшин ашиглан явагдаж байна.
Доктор, магистрын ШУ-ны Философи, ШУС-ны арга зүй, УС-ын арга зүй, Сонгодог
Монгол Хэл, Эх бичиг судлал, Урлагийн сэтгэл судлал хичээлүүд Zoom, DingTalk
аппликэйшнийг ашиглан амжилттай зохион байгуулагдаж /нийт 12 хичээл орсон/ байна.
Бакалаврын сургалтын хувьд Цахим сургалтыг xcloud.mn системээр зохион
байгуулж байгаа бөгөөд 15 багш, 2, хичээлийн хичээлийн хуваарийн дагуу системд
байршуулж байгаа бөгөөд мэдээллийг 7 хоногоор авч мэргэжлийн сургууль, тэнхимүүдэд
хүргүүлэн ажиллалаа. Оюутны хичээл оролт, хичээл сонголт болон системд нэвтрэхтэй
холбоотой асуудлуудад тухай бүр хариу өгч, шийдвэрлэж ажиллаж байна.
12-р сарын 1-нээс эхлэн Zoom, Google.meet ашиглахаар бэлтгэл хангаж байна.
2. Орон нутгийн оюутныг шинжилгээнд хамруулах, орон нутаг буцаах ажлыг зохион
байгуулах талаар
БШУЯ-ны зохион байгуулж нийт оюутнуудаас Google.Form ашиглан авсан хаяг
байршил болон корона илэрсэн газраар зорчсон эсэх судалгааны холбоосыг “Монгол
улсын консерватори 2020-2021” оюутны, “Консерватори магистрант 2020” магистрын
группд мэдээллийг байнга оруулж Хөтөлбөрийн зөвлөх анги удирдсан багш нартай
хамтран нийт бакалаврын 178 оюутныг хамруулсан.
УОК, ЭМЯ-ны 119.mn сайтад Орон нутгийн оюутны хаяг байршлын судалгаа,
шинжилгээнд хамрагдах эрүүл мэндийн газрын тухай судалгааг дээрх группүүдэд
байршуулан орон нутгийн нийт оюутныг хамруулсан.
Орон нутгийн оюутны харьяаллын хаяг болон оршин суух мэдээллийг БШУЯ-ны
нэгдсэн системд харьяаллын болон оршин суух газар /өөрийн гэрт-137, айлд-21,
түрээсийн байранд-19, оюутны байранд-5/ судалгааг авч оруулж баталгаажуулсан
болно. Судалгааны дүнд нутагтаа буцах 32 оюутны судалгааг БШУЯ-нд баталгаажуулан
нэгдсэн зохион байгуулалтад оруулж орон нутагт хүргэх ажлыг зохион байгуулна.

3. Төрийн сан, төлбөр, дүн


• Төрийн сангийн буцалтгүй тусламж нийт 4 оюутан санхүүжилт авсан
• Оюутны хөгжлийн зээл нийт 29 оюутны санхүүжилт авахаар тайлан хийж байна.
• БНХАУ-ын Засгийн газар хоорондын тэтгэлгээр нэг оюутан сурч байгаа.
• Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын тэтгэлэг өргөдөл өгсөн 2 оюутны материалыг
цахимаар авч холбогдох газар хүргүүлсэн.
4. Оюутны ZOOM цахим хурал
• Бакалаврын 4-р курсийн 30 оюутантай zoom уулзалт хийж кредитийн дутууг хэрхэн
нөхөх, хичээл, судалгааны ажлын чиглэлээр санал солилцсон болно.
• Оюутны зөвлөл болон Хөгжмийн 3-р курсийн оюутнуудын сургуулийн захиргаанд
ирүүлсэн хүсэлтийн дагуу Оюутны зөвлөл, 4-р курс, 3-р курсийн төлөөлөл нийт 8
оюутантай zoom хурал хийж
✓ Xcloud системийн үйл ажиллагаа, алдаа, онооны тухай
✓ Төлбөрийг ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлийн үнэлгээг
хэрхэн тогтоосон
✓ Зарим хичээлийн төлбөрийн тухай асуудлыг ярилцсан болно.
Албан ёсны хариуг төлбөрийн талаар БШУЯ-ны чиг үүргийн дагуу шийдвэрлэж
тухай үед мэдээлэхээр боллоо.
• Системд нэвтэрч хичээл үзэхтэй холбоотой хамгийн их санал асуулт тавьсан
Циркийн 1-к курсийн 8 оюутантай Zoom хурал хийж зөвлөгөө өгсөн болно.
• Тэнхим тус бүрээс авсан дүнгүүдээ нэгтгэж оюутан тус бүрээр гаргаж байна: Үүнд
o Бакалаврын төгсөх 17 оюутнууд руу дүнг и-мэйл хаягаар нь явуулж дараа нь
нэгдсэн байдлаар судалсан хичээл болон кредитийн тулгалт хийсэн. /Zoom-р
холбогдож/
o Магистрын төгсөх 19 магистранттай дүнгийн тулгалт хийгдсэн байна. /Zoom-р
холбогдож/

5. Бусад
Хөтөлбөрийн зөвлөх багш нар системд оюутны цээж зургийг оруулсны дагуу
дараах оюутны үнэмлэх хэвлэсэн байна.
• Дуулаач 27
• Үлээвэр хөгжим 6
• Үндэсний хөгжим 22
• Бүжиг 7
• Цирк 6
• Төгөлдөр хуур 3
• Утсан хөгжим 5
• Жазз 2

Нийт 78 оюутны үнэмлэх хэвлэсэн.

И.Ариунаа

You might also like