You are on page 1of 1

Даалгавар-15.

Нийгмийн даатгалын сангуудын ашиг, алдагдлын учир шалтгаан.


Даалгаврын хүрээнд өгөгдсөн мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзвэл “Нийгмийн даатгал”-ын
сангийн алдагдлын дийлэнх хувийг “Тэтгэврийн даатгалын сан” эзэлж буй нь харагдаж байна.
Бусад сангуудын алдагдал нь тухайн жилийн байдлаас хамааран гарсан алдагдлууд бөгөөд жишээ
нь “Тэтгэмжийн даатгалын сан” 2014-2016 онд алдагдалтай ажилласан нь жирэмсний тэтгэмж,
хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмжийг иргэд улсаас их авсан тухайн
жилийн онцлог юм. Сүүлийн хоёр жил “Тэтгэврийн даатгалын сан”-гаас бусад сангууд
алдагдалгүй ашигтай ажилласан. Энэ нь иргэдийн төрөөс авч буй даатгалын нөхөн төлбөрийн
хэмжээ нь санд орж буй орлоготой харьцуулахад харьцангуй бага байгааг харуулж байна.
Ерөнхийдөө 2012 оны “Нийгмийн даатгал”-н сангийн орлого, зарлагыг харвал ашигтай байсан нь
харагддаг. Гэвч 2012 оноос хойш алдагдалтай ажилж эхэлсэн. Мэдээж хамгийн их дарамт үүсгэж
буй сан нь “Тэтгэврийн даатгалын сан” юм.
Энэ нь тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо нэмэгдсэн болон зарим хуулийн нөлөөллөөр “Тэтгэврийн
даатгалын сан” алдагдалтай ажиллах болсонтой холбоотой. Нийт тэтгэвэр авагчдын 40 орчим
хувь нь ямар нэгэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр авч байна. 2012 оноос нийгмийн даатгалыг
нөхөн төлүүлэх хууль хэрэгжүүлж “Нийгмийн даатгал”-ын шимтгэл нөхөж төлөхдөө тухайн
жилүүдийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлэхээр хуульчилсан нь тус санд 700
орчим сая төгрөгийн ачааллыг үүсгэсэн зэргээс алдагдал үүсэх шалтгаан болсон.
Тэтгэврийн даатгалын сан дангаараа тэтгэвэр, тэтгэмжээ өгөх боломжгүй болж, Улсын төсвөөс
татаас хэлбэрээр мөнгө авах болсон. Тиймээс аливаа эрсдэлээс хамгаалан, сангийн үйл ажиллагааг
тогтвортой, алдагдалгүй үргэлжлүүлэх үүднээс иргэдийн тэтгэврийн шимтгэлийг хоёр хувиар
нэмэх асуудал яригдаж байгаа. Гэхдээ сүүлийн хоёр жилийн үзүүлэлтийг харвал алдагдал
тодорхой хэмжээнд буурсан нь харагдаж байна. Энэ нь тодорхой бодлого авч хэрэгжүүлж,
алдагдлыг бууруулахаар хичээж буйтай холбоотой гэж үзэж болохоор байна.
Нэмэлт судалгаа:
Өнөөдөр хүн амын 9.6 орчим хувийг ахмадууд эзэлж байна. Энэ тоон харьцаа 2045 он гэхэд 16.3
хувьд хүрнэ. Түүнчлэн өнөөдөр хүн амын 53.6 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг. 2045
он гэхэд хөдөлмөрийн насны хүн амын тоо 47 хувь болж буурна гэж үзжээ. Одоогоор арван
шимтгэл төлөгч, дөрвөн тэтгэвэр авагчийн тэтгэврийг дааж байгаа. Энэ харьцаа 2030 он гэхэд 10
шимтгэл төлөгч, долоон тэтгэвэр авагчийн тэтгэврийн зардлыг даах болно. Энэ бүх асуудлыг
шийдэхийн тулд тэтгэврийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх, алдагдалгүй байлгах, улсын
төсвөөс өгөх татаасыг багасгах, насжилтад бэлтгэх гэх мэт бодлогуудыг хэрэгжүүлж эхлэх
хэрэгтэй гэж судлаачид дүгнэж байна. Ингэхгүй бол нэг л өдөр олон зуун мянган ахмадын
тэтгэврийг тавьж чадахгүй нөхцөл байдал үүснэ гэсэн тооцоо гарсан. Тиймээс “Тэтгэврийн
даатгалын сан”-гийн талаар зөв бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

You might also like