You are on page 1of 4

“Хувь хүний санхүү” хичээл Семинарын ажил-1.

КЭЙС:
Асуулт:

1. Тэдний санхүүгийн амьдралыг илүү шулуун дардан байлгахад санхүүгийн ямар үүрэг, зарчим
баримтлах нь зохистой байсан бэ?
Юун түрүүнд орлогын хуваарилалтыг илүү оновчтой болгох, орлого зарлагаа зөв хуваарилан
төлөвлөх хэрэгтэй. Нэн ялангуяа мөнгөн хөрөнгөө хэзээ, хэрхэн, юунд зарлагадахаа төлөвлөх нь
чухал. Мөн ямар нэг онцгой хэрэгцээ шаардлага, эрсдэлтэй нөхцөл байдал гарсан тохиолдолд
тэдгээрийг даван гарахын тулд хуримтлал үүсгэх нь мөн ач холбогдолтой. Дээрх кейсийн хувьд
гэнэтийн өвчин эмгэг, инфляци зэрэг эрсдлийн өмнө гэр бүлийн нөхцөл тогтворгүй болж буйг харж
болж байна. Тиймээс эрсдэлийг удирдахад туслахуйц нөөцийг бүрдүүлэх нь мөн чухал байна. Мөн
өнөөдрийн 1 төгрөг маргаашийн 1 төгрөгөөс илүү ашигтай гэдэг зарчмыг баримтлан өнөөгийн үр
ашиггүй зардлуудаа багасган илүү үр ашигтай байлгахын тулд орлогын тодорхой хувийг
хадгаламжинд хийж харьцангуй эрсдэл багатайгаар мөнгөн хөрөнгөө өсгөж, чухал мөнгөн
хөрөнгийн нөөцийг бий болгож болно.
2. Учирч болох дээрх санхүүгийн хүндрэлийг асуудалгүй даван туулахад санхүүгийн эрх чөлөөнд
хүрэх арга замуудаас алийг нь хэрэгжүүлэх шаардлагатай вэ?
Эрсдэлээ удирдах, шилжүүлэх арга замыг судалх хэрэгтэй. Дээрх кейсийн хувьд Батын ээж хүнд
өвчин туссан ба хувиараа хөдөлмөр эрхлэгч байман учраас ямар нэгэн нийгмийн даатгал төлдөггүй
байсан. Энэ нь эмчилгээнд зориулан их хэмжээний мөнгө хэрэглэх хэрэгтэй болж байгаа. Хэрвээ
даатгалтай байсан бол төрөөс зарим төрлийн үнэгүй болон хөнгөлөлттэй эрүүл мэндийн үйлчилгээг
авах боломжтой байсан. Иймээс дээрх гэр бүл хэрвээ эрүүл мэндийн болоод, амьдралын даатгалтай
байсан уг эрсдлийг дарамт багатайгаар даван туулах боломжтой байсан. Тиймээс одооноос
ирээдүйд учирч болох эрсдэлүүдийг харгалзан үзэж бодит төсвийн процесс болоод эрсдэлээ
удирдах, шилжүүлэх алхамд анхаарах хэрэгтэй. Мөн охин нь удахгүй их сургуульд орох гэж буй
учраас охиныхоо боловсролд хөрөнгө оруулахын тулд боловсролын санхүүжилт, төлбөрийн зээл,
тэтгэлэг зэргийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Дээрх арга замуудыг анхааран авч
төлөвлөж чадвал санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломжтой.
3. Дээрх гэр бүлийн ирээдүйн санхүүгийн амьдралыг тодорхой болгоход ямар удирдлага зайлшгүй
хэрэгтэй вэ?
Юун түрүүнд эрсдэлийн удирдлага чухал яагаад гэвэд дээрх гэр бүлд дахин ямарваа нэг гэнэтийн
эрсдэл учирсан тохиолдолд маш хүнд нөхцөл байдалд орохоор байна. Иймээс юун түрүүнд
эрсдэлийн удирдлагыг төлөвлөн оновчтой болгосны дараагаар хөрөнгө оруулалт болоод санхүүгийн
удирдлагад анхаарал хандуулах нь зөв болов уу.
Дүгнэлт:

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хувь хүн болоод гэр бүлийн хувьд санхүүгийн аливаа нэг шийдвэр гаргалт
хийгээд эрсдэл, санхүүгийн мөнгөн хөрөнгө, хуримтлалтай холбоотой тудгамдсан нөхцөл байдал бий болж
байдаг. Үүнийг даван туулах нь тулгамдсан үед тийм ч хялбар зүйл биш. Тиймээс хувь хүн бүр цаашлаад
гэр бүлүүд амьдралын зорилго хийгээд цаг үеийн нөхцөл байдал өөрсдийн ирээдүйд учирч болох аливаа
нэгэн эрсдэл зэргийг харгалзан үзэж амьдралаа оновчтой төлөвлөж цаашлаад үүнтэйгээ уялдуулан мөнгөн
орлого болоод зардлаа удирдах нь чухал гэдгийг харж болохоор байна.
ДАСГАЛ: Санхүүгийн шийдвэр.

Санхүүгийн Хэрхэн хэрэгжүүлсэн Хугацаа


шийдвэр
Зарцуулах Өөрийн хугацаатай хадгаламжийн хүүний орлогоос мэргэжил 2020.09.07
болоод хичээлийн холбогдолтой номд мөнгө зарцуулсан.

Хадгалах Өөрийн ирээдүйн зорилго, төлөвлөгөөтэй уялдуулан урт хугацааат 2020.09.08


мөнгөн хадгаламжаа хүүний орлогын хамт хугацааг нь сунгаж
хадгалах шийдвэр гаргасан.
Хөрөнгө оруулах Хувь хүний хөгжлийн сургалтанд хамрагдахын тулд өөрийн 2020.09.09
цуглуулсан гарын мөнгөөр өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийх
шийдвэр гаргаж урьдчилгаа төлбөрийг төлсөн.
Санхүүжүүлэх Хувь хүний хөгжлийн сургалтын үлдэгдэл төлбөрийг эцэг, эхээсээ 2020.09.10
санхүүжилт авах замаар шийдвэрлэсэн.
Эрсдэлийг удирдах ЭТТ компаний 1072ш хувьцааны ногдол ашгийн орлогоор хувьцаа 2020.09.11
худалдан авахаар төлөвлөсөн боловч эрсдэлийг харгалзан үзэж,
одоогоор хувьцаа авалгүй богино хугацаат хадгаламжинд
байршуулах шийдвэр гаргасан.

1. Та санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд хэр ойрхон байх шиг байна. Өөрийн гаргаж буй
санхүүгийн шийдвэртэйгээ уялдуулан дүн шинжилгээ хийгээрэй.

Миний хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд багаар бодоход 5 орчим жилийн хугацаа байна
гэж харж байна. Учир нь одоогоор оюутан тул мөнгөн орлого тийм ч хангалттай биш
санхүүгийн хувьд эцэг эхээсээ хараат байгаа. Үүнээс гадна эрсдэлийг удирдах чадамж
хангалтгүй гэж бодож байна. Харин төгсөөд хөдөлмөр эрхэлж эхэлсэнээр санхүүгийн хувьд
харьцангүй биеэ дааж ирээдүйтэйгээ уялдсан хөрөнгө оруулалт болон санхүүгийн шийдвэр
гаргаж, биеэ даан эрсдэлий удирдах түүнийг даван туулах шийдвэр гаргахад илүү хялбар
болон болов уу гэж дүгнэж байна.
2. Санхүүгийн шийдвэр гаргасаныхаа дараа яагаад дахин үнэлгээ хийх ёстой вэ?
Санхүүгийн шийдвэр гаргасаныхаа дараа дахин үнэлгээ хийх нь шийдвэрийг оновчтой болгох,
учирч болох эрсдлээс зайлсхийх, шийдвэрийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чухал ач
холбогдолтой. Үүнээс гадна эдийн засгийн хүчин зүйлсийн хувийн санхүүгийн байдалд
үзүүлэх нөлөөг сайтар тооцон нягтлахад тусладаг.
3. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд хадгаламж, зээл, зээлийн карт, гарын мөнгөний аль нь илүү
чухал вэ?
Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд хадгаламж илүү чухал. Учир нь зээл болоод зээлийн карт
эргэн төлөгдөхдөө зээлийн хүү нэмэгдэнэ. Үүнээс гадна зээлээ эргэн төлж чадахгүй байх
эрсдэл учирч болно. Гарын мөнгө нь хуримтлал үүсгэхэд төвөгтэй хадгалахаас илүү
зарцуулагддаг. Харин хадгаламж нь тогтмол өсөж үнэ цэнэ нь нэмэгдэж, Ядаж л инфляци
нөлөөлсөн ч гэсэн анх байснаасаа өсдөг учраас бусад зүйлтэй харьцуулахад хамаагүй үр
ашигтай.
ҮГИЙН СҮЛЖЭЭ: Excel file давхар илгээсэн шүү багшаа.
Хариулт:
Босоогоор:
1. Цаг хугацааны хувьд орлого, зарлага нь ямар шинж чанартай вэ? /Хувьсах/
2. Хувь хүн хэрэглээ, хуримтлал, хөрөнгө, санхүүжилт, эрсдэлээ төлөвлөх үйл ажиллагааг ХХС-ийн
хүрээнд судалдаг.
3. Санхүүгийн нэг үүрэг нь хэрэглээ, хуримтлал, хөрөнгө оруулалт, санхүүжилт зэргийг хянах юм.
4. Өнөөдрийн 1 төгрөг маргаашийн 1 төгрөгнөөс үнэ цэнэтэй гэдэг нь санхүүгийн үндсэн зарчим юм.
5. Хувь хүний нөөц боломжид ордог зүйлийн нэгийг нэрлэнэ үү. /Чадвар/
6. ХХС-гийн эцсийн зорилго нь санхүүгийн “Эрх чөлөө”-нд хүрэх.
7. Компанийн санхүү нь компанийн санхүүгийн үйл ажиллагааг хамардаг.
8. Хувь хүний санхүү нь санхүүгийн салбар шинжлэх ухаан юм.
9. Машин, орон сууц худалдан авах шийдвэр нь ямар шийдвэртэй холбогдон гарч ирэх вэ?
/Хөрөнгө оруулах /
10. Санхүүгийн байгууллага нь хөрөнгийн (a) илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгийн (б) дутагдалтай
байгаа хэсэгт шилжүүлж мөнгөн хөрөнгийг эргэлтэнд оруулдаг.
Хөндлөнгөөр:
1. ХХС нь ямар шинж чанар бүхий мөнгөн орлого зарлагаа удирдах тухай судалдаг вэ?
/Хязгаарлагдмал/
2. Хувь хүмүүс санхүүгийн тогтолцооны тусламжтайгаар юуг амьдралд хэрэгжүүлдэг вэ? /Шийдвэр/
3. Аливаа улсын санхүүгийн тогтолцоо нь санхүүгийн системийн аль ангилалд орох вэ? /Бүс нутгийн/
4. Хувь хүн санхүүгээ удирдахад шаардлагатай чухал хүчин зүйлийн нэгийг нэрлэнэ үү. /Нөөц/
5. Зарлагаасаа давсан орлого. /Ахиу орлого/
6. Санхүүгийн шийдвэр гаргалтанд нөлөөлдөг амьдралын мөчлөгт хамаарах хүчин зүйлийн нэг. /Нас/
7. ХХС-ийн ач холбогдлын нэг нь санхүүгийн хүндрэлээс сэргийлэх юм.
8. ХХС-ийн зарчмаар хувь хүн санхүүгийн нөөцөө тасралтгүй, оновчтой бүрдүүлэх ёстой.
9. Санхүүгийн тогтолцоо болон ХХС-ийн үүрэг нь эрсдэлээ давах юм.
10. Санхүүгийн харилцаа нь ямагт мөнгөөр илэрхийлэгддэг.
11. Санхүүгийн тогтолцооны үүрэг нь төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэх.
12. Банкнаас зээл авах нь хувь хүний шийдвэр гаргалтын аль хэсэгт хамаарах вэ?
/Санхүүжилт/

You might also like