You are on page 1of 4

Манай улсад жилд 1,4 сая тонн хог хаягдал үүсдэг бөгөөд

нийт хог хаягдлын 60 хувийг ахуйн хог хаягдал эзэлдэг


байна. Харин жилд 150 мянга гаруй тонн аюултай хог
хаягдал гардгийг хот, суурин газрын хатуу хог хаягдлын
цэгт хаяж, зайлуулж байна.

Манай улсын хувьд аюултай хогийг ангилж, бүрэн устгах,


дахин боловсруулах үйлдвэр байдаггүй учраас иргэд
тухайн хогийг зөв боловсон хаях нь чухал болоод байна.

Пластик хог хаягдал нь 450-1000 жилийн дараа ба орчин


үеийн амьдралын хэв маягт пластик хэрэглээ хамгийн
түгээмэл хэрэглэгдэхүүн. Пластик сав, гялгар уут бидний
олон асуудлыг хялбараар шийддэг боловч үүнээс их хор
хохирлыг дагуулдаг юм.

Архи, ундааны шил нь 1000 жилийн дараа, хөнгөн цагаан


лааз 80 жилийн дараа, памперс 200-500 жилийн дараа
бүрэн устдаг.

Цаас 2-6 долоо хоногийн дараа устах ба Судлаачдын


тооцоолсноор нэг тонн цаасыг дахин боловсруулбал 17
модыг тасдуулахаас аврах юм.
Тамхины иш — 10–12 жил;
Резинэн гутал — 50–80 жил;
Хуванцар аяга — 50 жил;
Арьсан гутал — 25–40 жил;
Сүүний хайрцаг — 5 жил;
Картон цаас — 2 сар;
Нилон /nylon/ даавуу — 30–40 жил;
Олс — 3–14 сар;
Хөнгөн цагаан лааз — 200–250 жил;
Тийз — хоёр долоо хоног,
Canvas бүтээгдэхүүн — 1 жил;
Батарей — 100 жил;
Ариун цэврийн хэрэгсэл — 500–800 жил;
Ноосон хувцас — 1–5 жил;

1. Нэг удаагийн багаар савалсан бүтээгдэхүүнээс татгалзаж


том савлагаатай
бүтээгдэхүүн   сонгох   нь   хог   хаягдлыг   багасгана.  

2. Нийслэлчүүдийн нэг жилийн хог хаягдлын 36 хувийг хоол


хүнсний хаягдал
эзэлдэг. Иймээс хүнсний хэрэглээгээ зөв сонгож зохистой
хэрэглэж  сурах нь
чухал байна.

3. Дэлхий дээр жилд дунджаар 15 сая га модыг устгаж


байгаагийн1/3 нь цаас
үйлдвэрлэхэд   зарцуулагддаг.   Компьютерийг   ашиглан  
бичихдээ   12   үсгийн
хэмжээгээр   бичихэд     хуудасны   тоо   57   байсан   бол  
11   болгож   бичихэд
хуудасны тоо 51 болж багасна. Мөн цаасны 2 талыг бүрэн
ашиглах хэрэгтэй.

4. Пластик ,резин ,хуванцар савнуудыг ангилан түүхий эд


дахин боловсруулах
газарт тушааж ашигласнаар орчноо бохирдуулахгүй  байх
боломжтой.

5. Таны амсөж байсан хувцас дахин өмсөх боломжгүй


болсон бол өөр олон
зүйлийг хийж болно. Тухайлбал даавуун тор, бээлий
,зөөлөн тоглоом, малын
нэмнээ гэх мэт…

6. Дэлхий  дээр  хог хаягдлын 30  хувийг  гялгар  уут эзлэж


байна.
Иймээс   бид   гялгар   уутнаас   татгалзаж     даавуун  
уутыг   хэрэглэж   хэвших
хэрэгтэй.

7. Орон сууцанд амьдарч байгаа ил өрхийн хог хаягдлын 37


хувь нь цаас , 20
хувь нь бөс даавуу ,албан  газар сургууль цэцэрлэг
эмнэлгийн хон хаягдлын
40-50 хувийг цаас бөс даавуу эзэлж байна. Эдгээрийг дахин
боловсруулан
хоёрдогч түүхий эд болгон ашиглах  боломж харагдаж
байна.  
Энэ их хог хаанаас гардаг вэ. 15 хувь нь барилга
байгууламжаас, 25 хувь нь үнс, харин 60 хувь нь ахуйн
хэрэглээний хог хаягдал юм. Үүнийхээ  70 хувийг нь булж
устгаад үлдсэнийх нь маш өчүүхэн хувийг эргүүлж
ашигладаг байна. Үнэндээ бол нийт гарч буй хогны 70-80
хувийг эргүүлж ашиглаж болох боломжтой юм.

Улаанбаатар хот зундаа нийт хувийн 36% хүнсний хаягдал,


22% пластик, 22% цаас, 9% шил, 7% метал, 4% даавуун хог
хаягдал гаргадаг байна. Харин өвөлдөө 49% үнс, 23%
хүнсний хаягдал, 14% пластик, 13% цаас, 1% даавуун хог
хаягдал гаргадаг байна.

You might also like