You are on page 1of 1

Семинарын даалгавар-1.

1. Яагаад харандаа өөрийгөө “бурхны бүтээл” гэж байна вэ?


Хүмүүс ямарваа нэгэн дээд оршихуй, нууцлаг хэн нэгэн аль эсвэл хүчирхэг нэгний
дарамт шахалтаар бус өөрсдийн хүсэл эрмэлзэл, зорилго, харилцан ашиг сонирхол
зэрэгт үндэслэж ямарваа нэгэн зохицуулалт, удирдлагагүйгээр сая сая хүний хөдөлмөр,
хамтралын шууд бус нэгдлийн үр дүнд харандаа жам ёсоороо бий болж буй учраас
бурхан жам ёсыг бүтээдэг гэх үзэл санааг тусган “Бурханы бүтээл” гэж дүгнэсэн.
2. Өгүүллэгт гарч буй харандааг үйлдвэрлэхийн тулд хүмүүс харилцан хамтарч ажиллахад
юу түлхэц болж байна вэ?
Хэдий хүн бүр харандаа хүсээгүй, үйлдвэрлэх явцад шууд бус оролцоо буюу дам
байдлаар нөлөөлж буй боловч энэхүү үйл явцад оролцсоноор бий болох үр ашиг буюу
хүмүүсийн өөрсдийн харилцан адилгүй хүсэл хэрэгцээ юм.
3. “...хүн төрөлхтний эрх чөлөө зугуухнаар амь тавьж байгаа” нь үнэн үү?
Заримдаа талаар үнэн гэж авч үзэж болно. Учир нь төрөөс хэт хараат, хяналтан доор
аливаа үйл ажиллагаа явах нь чөлөөт хүсэл зориг, сохирхолыг үгүй болгож байгаа гэдэг
утгаар эрх чөлөөгүй болж байна гэж дүгнэж болно. Яагаад гэвэл эрх чөлөө зөвхөн
чөлөөт хүсэл зоригт л оршдог.

You might also like