You are on page 1of 4

Ориг чацаргана

Сэдэв: Завханы “ориг чацаргана” –г Улаанбаатар хотын зах зээлд нэвтрүүлж


олонд танигдсан алдартай брэнд бүтээгдэхүүн болгох нь:

Үндэслэл: завхан аймгаас тээвэрлэж ирсэн байгалийн цэвэр чацарганыг вакумаар


савлан ариун цэврийн шаардлага хангасан чацарганыг улаанбаатар хотын зах
зээлд нэвтрүүлж олны танил брэнд бий болгохын тулд ямар ажил зохиох вэ

Цэвэр чацаргананы давуу тал: бусад жүүс зэргийг бодвол витаминлаг чанар
ихтэй , ханиад томуу эдгээх чадвар сайтай, савласан тул зах дээрх чацарганаас
эрүүл ахуйн талаараа давуу талтай, чацарганы шүүсээ бодвол хэрэглэгчид
өөрсдийнхөө хэрэглээний байдалд тааруулан боловсруулж болно,

Цэвэр чацарганы сул тал: нийлүүлэгчид хол байдаг, хадгалалтын онцгой


нөхцөл шаарддаг, импортын орос чацарганы өрсөлдөх чадвар сайтай,

Бүтээгдэхүүн:

Савлагаа: 0.5кг,1кг, 2кг

Эрүүл ахуй: вакумжуулж савласан

Үнэ: 1кг нь 6000 төгрөгөөр худалдаалагдах (тээврийн зардал кг-р 180-200, 1кг-н
үнэ 2500-3000төгрөгөөр авна, )

Түгээлтийн суваг: Бүх сүлжээ дэлгүүрүүд, хүнсний захууд, дэлгүүр,


супермаркетууд,

Урамшуулал, сурталчилгаа: тв сувгууд ашиглана, сонин, FM ашиглана.

Хадгалалтын онцгой горим шаардлагатай учраас хөргөлттэй агуулахад хадгалаад,


борлуулахдаа түгээлтийн сувгууд хөлдөөгчинд хадгалж борлуулах шаардлагатай ,
хэрвээ хөргөгчгүй түгээгч байвал өөрсдийн хөргөгчийг гэрээ хийсний үндсэн дээр
байрлуулж бүтээгдэхүүнээ борлуулна.

Яаж брэнд болгох вэ?


лое Вера, Чацаргана агуулсан үс ангижруулагч   /750мл/
Бидний зүс царайг үзэсгэлэнтэй сайхан харагдуулахад үс хамгийн чухал тул тогтмол арчлах
шаардлагатай байдаг. Нар, салхи, хуурай агаар, далай тэнгисийн ус, сэнсний байнгын хэрэглээ,
химийн буржийлга, стресс, зөв хэмнэлгүй амьдрал нь үсний өнгө чанарт муугаар нөлөөлж, үсийг
нарийсган хэврэгшүүлж, хугарамхай болгодог. Үсийг эдгээр гэмтлээс найдвартай хамгаалах өндөр
чанартай ангижруулагчийг гаргаж авсан ба үүнийг тогтмол хэрэглэсний дүнд үсний
цахилгаанжилтийг багасгаж, самнахад хялбар болгон, гадны нөлөөнөөс (нар, салхи, борооны ус)
хамгаалсан бүрхүүл тогтоосноор үсийг эрүүлжүүлж, ургалтыг хурдасгана. Шампунь, ангижруулагч
нь бүх төрлийн үсэнд тохирох эмчилгээний чухал ач холбогдолтой ба, ялангуяа үс унадаг,
хуурайшиж хагтсан, будагтай үсэнд илүү үр дүнтэй. Хүүхдийн үсний даахиралт, эрүүл ахуйд маш
сайн тохирдог. Ангижруулагч нь усан үзэмний үрийн тос, халгай, сарнай, розмарины ханд,
чацарганы ханд, жожоба тос, Алое Вера, B5, E Витамин, Сөнөсөн тэнгисийн эрдэс баялгаар
баяжигдсан ба хуйхыг эрүүлжүүлж, үсийг эрүүл зөөлөн гялалзсан анхилуун үнэртэй болгоно.
Хэрэглэх заавар: Шампуниар үсээ угаасны дараа усыг нь сайн шавхраад ангижруулагчаа хуйханд
хүргэхгүйгээр үсэндээ түрхээд массаж хийнэ. Хэсэг хугацааны дараа усаар сайтар зайл

2010 оны байдлаар Монгол улсын чацаргана

Чацарганы жимс тєдийгvй навч, залуу мєчрийг цай, тэжээл, эмийн тvvхий эдээр ашиглаж
болдог юм байна. Экологийн цэвэр бvтээгдэхvvн vйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргана.
Тvvнчлэн хvний дундаж наслалт нэмэгдэхээс гадна эм, хvнс, гоо сайхны эцсийн
бутээгдэхvvнийг олон нэр тєрлєєр vйлдвэрлэвэл vр ашиг нь улам нэмэгдэнэ. Арвайн
гурилыг чацарганы тосоор баяжуулах технологи эзэмшвэл цоо шинэ "брэнд"-ийгдахин
бvтээж болох гэнэ.

Чацаргана хэмээх тал бvрийн ашигтай энэ ургамалыг монголчууд эрт дээр vеэс
эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн тvvхэн уламжлалтай. Сvvлийн vед чацарганын
vйлдвэрлэл нэмэгдэж, энэ жимсээр цэвэр шvvс, тос, чанамал зэрэг тєрєл бvрийн
бvтээгдэхvvнийг vйлдвэрлэх болсон нь сайшаалтай.

Сvvлийн жилvvдэд Япон, БНСолонгос зэрэг улс манай орны чацарганыг ихээр сонирхож
єєрийн улсад энэ жимсийг аваачих, хамтарсан хєрєнгє оруулалттай цэцэрлэг байгуулах
зэрэг арга хэмжээ зохион байгуулаад байгаа тухай олон саналыг Ж.Мижиддорж хэлжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн жимс, жимсгэнээс чацарганы эрэлт, хэрэгцээ нэмэгдсээр байна. Япон,
Солонгос, Герман, Хятад  зэрэг орныхон сайн чанарын чацарганыг их хэмжээгээр үнэ хайрлахгүй
худалдан авахад бэлэн сууна. Найрлагадаа хамгийн их ашигтай бодис агуулсан байдаг учраас
дэлхийн ургамлын хаан гэгддэг аж. Түүнчлэн C, A, K, E, B, P зэрэг амин дэмээр баялаг. Тос, шүүс 
хоёр нь дэлхийн хүмүүсийн хорхойг хөдөлгөдөг.

Тос нь ходоодны шарх, судасны хатуурал, түлэнхийн шарх сорви эдгээхдээ гарамгай гэнэ. Тосны
найрлагад нь нарны хортой туяаг эсэргүүцэгч бодис байдаг. Тиймээс чацаргана сансрын
нисгэгчийн хоолонд ордог. Үүнээс гадна атомын цахилгаан станцын  хорт молекулиудыг устгахад
тустай. Тиймээс япончууд чацарганыг чухалчилдаг.
 Мөн ихэнх ургамлууд зөвхөн үрэндээ тостой байдаг бол чацаргана жимснийхээ зөөлөн эдэд
биологийн идэвхт бодис бүхий эмчилгээний үнэт тос агуулдаг байна.

Дээрх жимс нь зөвхөн Ази, Европт бий. Монгол, ОХУ-ын Алтайy хязгаар, Эрхүү, Буриадад ихээхэн
ургадаг. Монголд Увс, Ховд, Булган, Завхан, Сэлэнгэ аймагт байдаг. Дэлхийн чацарганы нөөцийг 30
мянган тонн гэж үздэг. Үүний 20 орчим мянга нь ОХУ-д бий аж. Чацаргана цөөнгүй оронд ургадаг
хэрнээ сүүлийн үед Монголын чацаргана дэлхийн хүмүүсийн сонирхолыг яагаад татна вэ.

Чацаргана хөрс голдоггүй. Элс хайрганад ургаж, буурцагт ургамлуудын адил хөрсөнд азот
хуримтлуулдаг сайн талтай.
Монголын чацаргана том жимстэй, жимсэндээ тос ахиутай гэдгээрээ гадаадынхны сонирхлыг ихэд
татаж буй аж. Бусад орнуудын чацаргана зөөлөн эддээ тосгүй байдаг байна. Үүгээрээ монгол
чацаргана брэнд бүтээгдэхүүн болж буй. 1980-аад оны үед Япон, Солонгос, Герман руу манайхаас
чацарганы суулгац аваачиж тариалсан ч монгол хөрснийх шиг сайн ургахгүй байгаа аж. Тиймээс
япон, солонгосчууд Монголын чацаргана руу хошуурч буй хэрэг. Манай хүйтэн сэрүүн уур амьсгал,
хуурайдуу, хатуу хөрс чацаргана ургахад таатай нөхцөл болж өгдөг бололтой.

Чацарганаар бид юу хийж байна вэ. “Увс хүнс” компанийн чацарганы шүүс, “Моноскосметикс”
компанийн гоо сайхны бүтээгдэхүүнийг эс тооцвол анагаах ид шидтэй  чацарганаар монголчууд
эцсийн бүтээгдэхүүн төдийлөн хийж чадахгүй сууна.

Эрдэмтэн, мэргэжилтнүүдийн судалгаагаар нэг тонн жимснээс 20-70 кг тос, 600 литр цэвэр шүүс,
50 кг поливитамны бэлдмэл, 200-250 литр амтат дарс зэрэг боловсруулсан бүтээгдэхүүн авах
боломжтой гэнэ.  Түүнчлэн өтгөрүүлсэн шүүсийг бусад түүхий эдтэй хольж цөөнгүй нэр төрлийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой аж. Гэвч өнөөдрийг болтол манай  хураасан жимсний  70
гаруй хувь нь гар дамжин худалдаалагдаж, гэрийн нөхцөлд буцалгаж уух, эсгэх зэргээс илүү гарч
боловсруулж чадахгүй  байгаа нь харамсалтай. Эмчилгээ, сувилгаа, хүүхэд, настайчууд,
эмэгтэйчүүдэд хэрэглэвэл зохих их хэмжээний нөөц амин дэм дэмий үрэгдэж, чацарганы үрийг
гадаадынхан их хэмжээгээр авч байна. Монголд нэг кг чацарганы зах зээлийн ханш  өнөөдрийн
байдлаар 2500 төгрөгийн үнэтэй байна.

Чацарганыг нэг  га-д 1000-1250 бут суулгаж, өвөл хөлдсөний дараа нь буюу арваннэгдүгээр сард
доргиож болон салаа төмрөөр шувтарч хураадаг. Чацаргана арчилгаа багатай таримал ч хураалтын
технологи нь хүндрэлтэй.

Чацарганыг тарималжуулж ашиглах талаар Орос, Хятад, Канад, Пакистан, Энэтхэг зэрэг улс ихээхэн
анхаарч буй. Хятад улс чацаргана тариалж ашиглах талаар 1985 онд “Засгийн газрын хөтөлбөр”
боловсруулж ажилласнаар эдүгээ нэг сая га талбатай болжээ. Тус улад чацарганы 300 гаруй
үйлдвэр бий. “Консеко”, “Юханжень”  гэсэн  хоёр компани зөвхөн чацарганын тариалалт,
үйлдвэрлэлээрээ дэлхийн олон оронд танигдаад байна.
Манай улс чацарганы судалгаа, үйлдвэрлэл, ашиглалтын талаар үе шаттай арга хэмжээг 1992 он
хүртэл хэрэгжүүлж ирсэн байхад Хятадын хан үндэстэн 1988 он болтол чацарганыг төдийлөн сайн
мэддэгүй байсан гээд бод доо. Гэтэл Дэлхийн чацаргана судлалын төв Бээжинд байдаг бөгөөд  тус
улс зөвхөн дотооддоо анхаараад зогсохгүй гадаад орнуудад чацаргана үржүүлэх талаар багагүй
үйл ажиллагаа явуулдаг байна.

Хятадад ургадаг байгалийн чацаргана жижиг жимстэй, маш исгэлэн амттай. Витамин C ихтэй нь
түүний давуу тал юм. Зэрлэг чацарганын хамгийн том нөөц БНХАУ-д бий аж. ОХУ чацарганыг
эртнээс тарьж, хүнс, эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Эдүгээ ОХУ-д 6000 гектар талбай
бүхий арилжааны цэцэрлэг байгаагаас гадна айлууд хашаандаа ихээр тариалж байна.
Түүнчлэн байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд ч гайхамшигтай зохицон ургадаг учраас экологийн
тэнцвэржилтэд сайнаар нөлөөлдөг  байна.

Нөгөө талаас байгалийн зэрлэг чацарганы дэлхийн тосны төв агууламж нь хамгийн өндөр
байдаг зэрлэг чацаргана Увс нутагт заяасан. Үүнийг  2006 онд хийсэн бусад газар нутагт
ургадаг чацаргануудтай харьцуулсан шинжилгээгээр баталгаажуулсан.

ацарганы найрлаганд 190 орчим хүний биед ашигтай элемент байдаг. Хамгийн гол нэг
үйлчилгээ нь хорт хавдрыг сааруулж цацраг идэвхжлээс хамгаалж аливаа хорыг дарах
үйлчилгээтэй. Тийм болохоор нэг хүн хоногт 96 гр орчим чацарганы жимс идэж байвал
дээрх витаминуудыг бүрэн хэмжээгээр авах боломжтой гэд

You might also like