You are on page 1of 74

Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Шинэ иргэншил дээд сургууль

Баасан Отгонбаяр

Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр


(5-р ангийн сурагчдын жишээн дээр)
Мэргэжлийн индекс: Боловсролын удирдлага Е01110102

Дипломын ажлын удирдагч:


Доктор (Ph. D), Б. Мөнхбаяр

Магистрын зэрэг горилсон судалгааны ажил

1
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Улаанбаатар. 2019
Дипломын ажлын удирдагч:
Доктор (Ph. D), Б. Мөнхбаяр

Судалгаа хийсэн байгууллага:


БГД-ийн ерөнхий боловсролын сургуулиуд

Магистрын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлөийн хурал 2019 оны 3-р


сарын 20-ны өдрийн 11:00 цагт
Шинэ Иргэншил Дээд Сургуулийн Ерөнхий эрдмийн суурь боловсролын
тэнхимд болно.

Сургуулийн хаяг:
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 4-р хороо
Нэгдсэн үндэстний байгууллагын гудамж -6
Магистрын зэрэг горилсон бүтээлтэй Шинэ иргэншил дээд сургуулийн
номын санд танилцана.

2
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Шинэ иргэншил дээд сургуулийн Магистрын зэрэг хамгаалуулах


зөвлөлийн дарга Академич, Доктор (Sc. D), профессор Л. Болд
Гарчиг

Удиртгал .............................................................................................................. 4-6

Нэгдүгээр бүлэг. Бага боловсролын гадаад хэлний хичээлийн агуулга,


түүний тогтолцоо ............................................................................................... 7-11

1.1. Тестийн тухай ерөнхий ойлголт ба ангилал ......................................... 12-26


1.2. Гадаад хэлний хичээлээр сурагчдын эзэмших чадвар ........................ 27-30

Хоёрдугаар бүлэг. Англи хэлний хичээлийн авиазүйн тухай ................. 31-33


2.1. Хараа ........................................................................................................... 34-35

2.2. Унших уламжлалт аргын дутагдал ............................................................ 36-38


2.3. Уншлагын анхны хурлыг тодорхойлох нь ................................................. 39-42
2.4. Англи хэлний унших чадварын тестүүд ................................................... 43-46
2.5. Туршилт түүний үр дүн ............................................................................... 47-61

Дүгнэлт ............................................................................................................... 62-63


Ном зүй ..................................................................................................................... 64

3
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Удиртгал

XXI - зуун мэдлэг мэдээллийн эрин зуун бөгөөд даяарчлалын энэ зуунд
гадаад хэлний мэдлэг нь амьдрал танин мэдэхүйн хэрэгцээг хангах хэрэгсэл нь
болж байна. Хэлийг тодорхой түвшинд эзэмшсэнээр гадаад хэл дээрх
мэдээлэлийг эх хэл дээрээ хүлээн авах хувь хүн болон нийгмийн ач
холбогдолтой. 1864 онд Английн эрдэмтэн Дж. Фишер өөрийн суралцагчдын
мэдлэгийг шалгах зорилгоор тестийг анх хэрэглэжээ. Тестийн аргын онолын
үндсийг боловсруулсан эрдэмтэн нь Английн сэтгэл судлаач Ф. Гальтон юм.
’’ Тест ’’ гэсэн нэр томъёог Америкийн сэтгэлзүйч Д. Кеттел анх хэрэглэсэн
байна. Энэ нь ’’ Туршилт, сорилт, шалгалт ’’ гэсэн утгатай Англи гаралтай үг юм.
Энэ нэр томъёог ихэнх орны эрдэмтэд өөрийн хэл дээр хэрэглэхдээ
орчуулахгүйгээр хэрэглэж байгааг харахад энэхүү нэр томъёог хэрэглэхэд
ойлгомжтой, дасал болсон байгааг харуулж байна. Тестийн аргаар судалгааг
үндсэн 3 үе шаттайгаар явуулдаг.
Нэгдүгээр үе шат – тестийг зорилго үнэмшил эргэлзээгүй, зөв шинжээр
толорхойлон сонгодог.
Хоёрдугаар үе шат – тестийг явуулах заавар зааварчилгааг сайтар анхаарах
шаардлагатай.
Гуравдугаар үе шат – тухайн судалгааны зорилготой уялдаа холбоотойгоор үр
дүнг боловсруулан задлан шинжилгээ хийдэг байна.
Аливаа тестийг явуулахад хэд хэдэн үндсэн шаардлагууд тавигддаг. Юуны
түрүүнд тестийн стандарт байдал гэдэг нь түүнийг гүйцэтгэхэд болон дүгнэн
шинжлэхэд нэг төрлийн ижил арга барилтай байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл өөр
өөр бодгалийн үзүүлсэн үр дүнг хооронд нь харьцуулах шаардлагатай бол
тестийг явуулсан нь бүх хүмүүст ижил байх тохиолдолд л яригддаг.
Мөн тестийг найдвартай болгох тохиолдолд чанар чухал ач холбогдолтой.
Тестийн найдвартай чанар гэдэг нь тухайн бодгаль хүнээс авсан тестийн үр дүн
давтан явуулсан судалгаагаар тохирох эсвэл ижил төстэй байхыг хэлдэг бол
тестийн тохиолдолд чанар нь тухайн тест судлах ёстой үзэгдлийг зөв судалж
чадаж байна уу гэдгээр тодорхойлогддог.

4
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Гадаад хэлэнд тестийн аргыг хэрэглэх нь өнөө үед энгийн үзэгдэл болсон ч
багш суралцагчдад өөрийн мэдлэгийн чадвар шалгах сургалтын стандарт
түвшинг нийтийн жишигтэй харьцуулж, үнэлж дүгнэлт хийхэд ач холбогдолтой.

Судалгааны ажлын сэдвийн ерөнхий үндэслэл


Даяарчлалын энэ үед гадаад хэл сурах явдал нь нийгмийн хөгжлийн
шаардлагаас урган гарч байгаа бөгөөд манай улсын хувьд Англи хэлийг хоёр
дахь хэл хэмээн үзэж судлах асуудал яригдаж байна. Иймээс Англи хэл сурч
байгаа суралцагчид гадаад хэлээр зөв унших нь чухал юм.
Англи хэлийг эзэмшихэд зайлшгүй шаардагдах нэг зүйл нь тухайн хэлээр зөв
уншиж сурах явдал.
Өнөөдөр ЕБС-д гадаад хэлийг V ангиас эхлэн судладаг. V ангийн гадаад хэлний
хичээлийн хөтөлбөрийн бүтэн жилийн агуулга нь суралцагчдын сонсох, ярих
чадварыг хөгжүүлэх зорилгоор долоо хоногт 3-н цаг нийт хичээлийн жилд 33-н
долоо хоногт 99 цагийн агуулгатай байдаг. V ангийн хөтөлбөрийн агуулгад зөв
уншиж сургах асуудал байдаггүй бөгөөд багш болгон өөрийн арга барилд
тулгуурлан зааж үнэлдэг. Олон жилийн байдлаас харахад аль ч ЕБС-д зөв
уншиж сургах, түүнийг үнэлэх асуудал тогтвортой биш байна. Тиймээс үүнийг
боловсронгуй болгох үүднээс энэхүү сэдвийг сонгосон болно.

Судалгааны ажлын зорилго


Англи хэл сурч буй суралцагчдын унших чадварыг тестийн аргыг ашиглан
үнэлэх нь.
Сургалтанд тестийг ашиглах явцад гарч буй өөрчлөлтүүд, давуу ба дутагдалтай
талуудыг тайлбарлахыг оролдсон болно.

Судалгааны ажлын зорилт


Дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна.
1. Тест болон түүнийг үнэлж дүгнэх талаар гадаад дотоодын эрдэмтдийн
үзэл баримтлалыг судлах
2. Судлагдсан байдалд задлан шинжилгээ хийх
3. Англи хэлний унших чадварыг шалгахад тестийг хэрэглэх

5
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

4. Гадаад хэлний сургалтанд тестийн онол арга зүйг судалсан ном сурах
бичгийг судлан дүн шинжилгээ хийх

Судалгааны ажлын таамаглал


Англи хэлний тест нь өөр хоорондоо уялдаа холбоо бүхий олон
хувилбаруудын нэгдэлд суралцагчдын мэдлэг чадвараа шавхан дайчлах болон
тэдний сонирхол хэрэгцээ, мэдлэгийн түвшинд нь тохирч байвал уг тестээр бие
даан ажиллах боломж бүрдэж, тэдний сурах чадварт ахиц өөрчлөлт гарах
болно.
Тестийн олон хувилбаруудыг өөр хоорондоо уялдаа холбоотойгоор
боловсруулахдаа;
 Суралцагчдын мэдлэгийн түвшинд тогтоох
 Сурах арга барил эзэмших
 Даалгаварыг бие даан гүйцэтгэх чадвартай болгох, мэдлэгийн түвшингээ
ахиулах зэрэг шаардлагуудыг хангаж байхаар боловсруулсан тест нь
унших чадварыг хөгжүүлэх нөхцөл бүрдүүлж өгнө.

Судлах зүйл
Гадаад хэл суралцагчдын унших чадвар болон үнэлэхийн холбоо хамаарал.

Судалгааны ажлын шинэлэг тал ба ач холбогдол


Энэхүү ажлын шинэлэг тал нь манай улсын боловсролын системд тестийн
аргыг өргөн ашиглаж байгаа өнөө үед унших тестийн талаар материал бага
байгаатай холбогдуулан энэхүү судалгааны ажлыг бичсэн. Мөн суралцагчдад
гарын авлага болгон ашиглах боломжтой байгаа нь энэ ажлын практик ач
холбогдол оршино.

Судалгаа явуулсан газар


Ерөнхий боловсролын 12 жилийн 4-н \ 40,28,13,47 \ сургуулийн 60 багш болон
42 сурагчдаас судалгаа авлаа. Туршилт явуулсан газар ерөнхий боловсролын
40 –р сургуулийн
5а, 5б ангиудын англи хэлний хичээл дээр туршилт явуулав.

6
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Судалгааны ажлын бүтэц


Судалгааны ажил нь удиртгал, 1 бүлэг, 2 бүлэг, дүгнэлт, ном зүй зэргээс бүтнэ.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Бага боловсролын гадаад хэлний хичээлийн агуулга, түүний тогтолцоо


Гадаад хэлний боловсролын зорилго нь монгол хүүхдийн хөгжлийг гадаад
хэлний боловсролоор дэмжиж, тухайн судлаж буй хэлээр нийгмийн харилцааны
хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан ойлголцох хэрэгцээгээ
хангадаг иргэн төлөвшүүлэхэд оршино.
Ерөнхий боловсролын сургуулийн гадаад хэлний боловсрол дараах
онцлогтой:
 Нийгмийн болон хувь хүний хэрэгцээнд суурилсан
 Хэл эзэмших тухайн түвшинд суралцагчдын мэдлэг,чадварыг ахиулах
 Суралцагч төвтэй
 Хэрэглээний агуулгатай
 Чадварт суурилсан
 Коммуникатив арга зүйтэй
 Үнэлгээний шинэ зарчимтай
Бага боловсролын түвшинд англи хэлийг V ангид суралцагч бүр тодорхой
сэдвээр санаа бодлоо энгийн хэлбэрээр илэрхийлэх, харилцах хүрээнд Европын
холбооны нэгдсэн хүрээний шаардлагын дагуу англи хэлний Low A1 түвшинг
баримжаалан суралцагчийн хүрвэл зохих үр дүнг тодорхойлон хэрэгжүүлж
байна.
Суурь боловсролын түвшинд суралцагчид англи хэлийг 6-9 дүгээр ангид\ англи
хэл 840 цаг\ судлахаар сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд тухайн хэлийг
заах нийт цагаас хамааран англи хэлээр олгох чадварын түвшин ялгагдах хэдий
ч сургалтын цөм агуулга, үнэлэх аргачлал нь нэгдмэл байна. Суралцагч бүр
эзэмшсэн мэдлэг, чадвараа анги ахих бүрт нэмэгдүүлэн, өргөжүүлэн

7
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

гүнзгийрүүлнэ. Тус хөтөдбөр суралцагчдын судлах хам сэдвийн хүрээнд


харилцах, өөрийгөө илэрхийлэх, бүтээлчээр бие даан суралцах, шинжлэн
судлах арга барилаа хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна.
Англи хэлний сургалтанд Европын холбооны нэгдсэн хүрээний англи Low A1 –
Low A2 түвшинг баримжаалан суралцагчийн хүрвэл зохих үр дүнг тодорхойлно.
Бага болон суурь боловсролын түвшний гадаад хэлний сургалтаар сурагчид
дараах чадварыг эзэмшинэ.

Танин мэдэхүйн хүрээнд


 Бүтээлчээр сэтгэх
 Эрэл хайгуул хийх
 Асуудал шийдвэрлэх

Хэл харилцааны хүрээнд


 Гадаад хэл, шинжлэх ухаан технологийн энгийн хэл, хэллэг ашиглах,
хэрэглэх
 Мэдээлэлтэй ажиллах, МХТ-ийг хэрэглэх
 Бусадтай санал солилцох, хүндэтгэх, хамтран суралцах
 Идэвх, санаачилгатай байх
Өөрийгөө удирдан хөгжүүлэх хүрээнд
 Үндэсний өв уламжлал, олон улсын соёлд хүндэтгэлтэй хандах
 Эв дүй, сахилга, ёс зүйтэй байх
 Сурах үйл ажиллагаанд хариуцлагатай хандах
 Бие даан бүтээлчээр суралцах
Сурагчдад дээр дурдсан чадварыг төлөвшүүлэхэд аливаа зүйлийг сонирхон
судлах, шинжлэх, сэдэл төрүүлэх үйл ажиллагааг зөв чиглүүлэх нь багшийн
үүрэг юм. Сурагчид аливаа зүйлийг эргэцүүлэн бодож учир шалтгааныг тунгаан
дүгнэж, юмсын холбоо хамаарлыг танин мэдсэнээр өөрөө болон бусадтай
хамтран аливаа асуудлыг шийдэх оновчтой шийдвэр гарган бүтээлчээр хандаж
сурах юм. Сурагчид гадаад хэлийг харилцааны хэрэглүүр болгох, хэлэхүйн үйл
ажиллагааны чиглэлээр мэдлэг, чадвар эзэмших, өөрийгөө хөгжүүлэх, гадаад
хэл сурах арга барилтай болох боломжтой. Энэхүү хөтөлбөрийн хүлээгдэж буй

8
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

ерөнхий үр дүн нь сурагчдын эзэмших мэдлэг, чадвар, төлөвшилд баримжаалан


англи хэлний боловсролын сүүлийн жилд сурагчдын хүрэх түвшихг тодорхойлно.
Сурагчид суралцахуйн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд өдөр тутмын сургалтын
үйл ажиллагааны явцад хэлний идэвхтэй үгийн нөөцөө нэиэгдүүлэн, хэлний хэл
зүйн хэрэглээний мэдлэг бүтээж дадлага хийх, мэдлэгээ өөрийн амьдрал, үйл
ажиллагаатай холбон бүтээлчээр хэрэглэх чадвараа хөгжүүлнэ. Багш нар
сурагчдад англи хэл сурах арга барил эзэмшүүлэх, мэдээлэл хайх, судлах,
боловсруулах сэтгэлгээний чадваруудыг хөгжүүлэх аргазүйг ашиглан,
тэдгээрийн бүтээлч үйл ажиллагааг дэмжихэд илүүтэй анхаарна. Сурагчид англи
хэлийг судлах явцад англи хэлтэн орнуудын болон дэлхий нийтийн соёл,
уламжлал, нийгмийн харилцааны тухай мэдлэг эзэмшиж, бусдын түүх, соёл,
уламжлалыг хүндэтгэх, өөрийн соёл, уламжлалыг бусдад таниулах чиглэлээр
англи хэлний хэрэглээний чадвар, цогц чадамжтай болно.

Гадаад хэлний хичээлийн хөтөлбөрийн агуулга

Яагаад англи хэлийг судлах хэрэгтэй вэ?


 Англи хэлийг хүн төрөлхтний хөгжил, соёлын үнэт зүйлсээс суралцахад
хэрэглэх, хувь хүний болон нийгмийн мэдээлэл, харилцааны хэрэгцээг
хангах
 Бага боловсролын түвшинд суралцагч бүр гэр бүл, найз нөхөд, сургуулийн
орчинд санаа бодлоо ангийн хэлбэрээр илэрхийлэх, харилцах
Ямар үр дүнд хүрэх вэ?
Энэхүү бага боловсролын түвшинд Англи хэлний сургалтын явцад V-VII ангид
Европын холбооны хүрээний хэлний А1, VIII-IX ангид А2 түвшний хүрэх дараах
сурах арга барил эзэмшинэ.
V ангийн хүрээнд A1 түвшинд суралцагчид дараах чадварыг эзэмшсэн байна..
Хүлээн авах чадвар - Receptive skills (сонсох, унших)
 Анхааралаа төвлөрүүлэх
 Түлхүүр үг тэмдэглэх
 Түлхүүр үг ашиглан энгийн эхийн гол ба туслах санааг таамаглах
 Ажиглах, харьцуулах

9
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

 Мэдээллийг ялгах, ангилах, хэрэглэх


 Хэрэгцээт мэдээлэлийн эрэл хайгуул хийх
 Сурах бичиг ашиглаж сурах
 Аливаа юмс үзэгдэл, үйл явдлын дэс дарааллыг олох
 Хам сэдвийн хүрээнд энгийн мэдлэг бүтээх
 Энгийн үг өгүүлбэр, харилцан яриаг сонсож ойлгох
 Богино эх уншиж ойлгох
Бүтээх чадвар – Productive skills (ярих, бичих, хэрэглэх)
 Энгийн тулгуур дохио болон загвар ашиглах
 Үгийн нөөц баяжуулан тогтоох арга эзэмших
 Энгийн өгүүлбэрийн бүтцийг хэрэглэх
 Хэлний бус харилцааны хэрэглүүрийг ашиглах
 Ярих, бичих зүйлээ төлөвлөх
 Энгийн мэдээлэл солилцон харилцах
 Асуудлыг таних, тодорхойлох
 Хосоор, багаар энгийн даалгавар гүйцэтгэх
 Өөрийн ахицыг үнэлэх
 Тодорхой сэдвийн хүрээнд загвар ашиглан энгийн танилцуулга хийх
 Судалсан сэдвийн хүрээнд аливаа зүйлийг бичгээр товч танилцуулах

ЕБС-ийн англи хэлний сургалтын агуулга бүхэлдээ дараах чиглэлд багтана.


Үүнд:
 Өдөр тутмын амьдрал
 Хувь хүн, нийгмийн амьдрал
 Хүрээлэн буй ертөнц
 Боловсрол, ажил эрхлэлт, бизнесийн ертөнц
 Мэдээлэл, харилцаа холбоо
 Гадаад ертөнц
 Урлаг, соёл, бүтээлч сэтгэлгээ
Тус чиглэлийн агуулгыг анги бүрт нарийвчлан спираль хэлбэрээр, хөнгөнөөс
хүнд рүү гүнзгийрүүлж байгаа болно.

Яаж суралцах вэ?

10
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Англи хэлний үндсэн чадвар болох сонсох, ярих чадварыг түлхүү, унших, бичих
чадварыг тодорхой хүрээнд эзэмшсэнээр мэдээллийг ойлгож ашиглах, англи
хэлний анхан шатны мэдлэг бүтээх, бүтээсэн мэдлэгээ тодорхой бүлэг сэдвийн
хүрээний харилцаанд хэрэглэх арга барилд суралцана.
Ямар хэрэглэгдэхүүнээр дэмжих вэ?
Сонсох чадварыг хөгжүүлэх хүрээнд:
 Суралцагчдын сонсох чадвар болон зөв дуудлагыг хөгжүүлэхүйц танин
мэдэхүйн түвшинд тохирсон дуу, шүлгийг тарааж өгөх материал, CD,
ажлын хуудас
 Зорилготой, анхааралтай сонсох чадварыг хөгжүүлэх төрөл бүрийн сонсох
эхүүд, түүнд тохирсон даалгаврууд

Ярих чадварыг хөгжүүлэх хүрээнд:


 Чөлөөтэй, өөртөө итгэлтэй, бие биенээ хүндэтгэн харилцах эерэг уур
амьсгал, таатай орчин бүрдүүлэх
 Анги танхимд хэлний бичил орчин үүсгэх
Унших чадварыг хөгжүүлэх хүрээнд:
 Сэдвийн агуулгад тохирсон үзүүлэн таниулах материал, мэдээлэл
технологийн хэрэгсэл, бодит материал, эх
Бичих чадварыг хөгжүүлэх хүрээнд:
 Төрөл бүрийн зориулалтай эхийн загвар \ богино эх, шүлэг, оньсого,
мэндчилгээ, танилцуулга\
 Сургалтын идэвхтэй үйл ажиллагааг дэмжсэн дасгал даалгаврууд
 Суралцагчдын нас, бие, сэтгэхүйд тохирсон сургалтын идэвхтэй аргууд
\тулгуур дохио, зураг, хөгжим, дуут ба дүрст бичлэг\
Юуг, яаж үнэлэх вэ?
Юуг? Яаж?
 Ерөнхий чадварын хөгжил Унших, бичих, ярих-сонсох үйлийн
 Ярих чадвар гүйцэтгэлээр илрүүлэх
 Сонсох чадвар
 Унших чадвар
 Бичих чадвар

11
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

 Хэлний хэрэглээ

Сурагчид бусад хичээлээр эзэмшсэн мэдлэгээ ашиглан англи хэлээр дадлага


хийх амаар болон бичгээр харилцах, өөрийн санаа бодлоо илэрхийлэх зэрэг
чадвар эзэмших боломжтой. Энэхүү хөтөлбөрийг ашиглан багш нар өөрийн
сургуулийн онцлог, сурагчдын эрэлт хэрэгцээ, сурах арга барил болон англи
хэлний түвшинд тохируулан нэгж, ээлжит хичээлийн төлөвлөлтийг боловсруулж
сургалтыг явуулна. Хичээл бүрийн явцад сурагчид хэлний мэдлэг бүтээнэ. Үүнд:
шинэ үг хэллэг, хэл зүйн дүрмийн хэрэглээний тухай мэдлэгийг сонсох буюу
унших эхтэй ажиллахдаа бүтээх учиртай. Дараа нь багшийн удирдлагын дор
бүтээсэн мэдлэгээ ашиглан дадлага хийнэ, мөн бүтээлч дадлага хийж мэдлэгээ
өөрийн болгож бататгана. Дадлага хийхийн ач холбогдлыг багш нар сайтар
ойлгох нь чухал. Тухайлбал, хөгжим тоглох, спортоор хичээллэхийн адил
дадлага сайн хийвэл чадвар сайн эзэмших боломжтой билээ. Хэлний хичээл
дээр дадлага хийсний хэрээр сурагчид хэлний чадварыг илүү сайн эзэмшинэ.
Үүний зэрэгцээ дадлага хийхдээ тухайн сэдэвчилсэн контекст чухал үүрэгтэй.
Учир нь контекстийн хүрээнд хийсэн дадлагаар сурагчид тухайн үг хэллэг, хэл
зүйн дүрмийн хэрэглээнд сайн суралцах боломжтой. Иймд тэдэнд дадлага хийх
цаг хугацаа өгч байх хэрэгтэй.

1.1. Тестийн тухай ерөнхий ойлголт

1864 онд Английн эрдэмтэн Дж.Фишер өөрийн суралцагсадын мэдлэгийг


шалгах зорилгоор тестийг анх хэрэглэсэн. Тест нь ’Шалгалт, сорил, туршилт’
гэсэн утгатай Англи гаралтай үг юм. ’’Тест гэж юу вэ?’’. Тест гэдэг нь
суралцагсадын мэдлэгийн түвшинг хэмжих шалгалтын хэмжүүр. Хэлний бүх
хэлбэрийг багтаасан үнэлгээний нэг хэлбэр. Өндөгийг тоолж сүүг хэмждэг шиг
тест нь шалгалтын хэмжүүр юм. Хэлний чадваруудад тестийг хэрэглэснээр өөр
өөр үр дүнд хүрдэг. Хэлний чадваруудад тестийг хэрэглэсэнээр өөр өөр үр дүнд
хүрдэг. Хэлний тестийг сургалтанд хэрэглэснээр суралцагсдын ур чадвар
нэмэгддэг. Ихэвчлэн тестийг суралцагсдын хэлний чадварыг шалгаж үнэлэх
зорилгоор хэрэглэдэг.
Хэлний тестийн үндсэн шалгуур

12
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Хэлний тест нь дараах үндсэн 6 шинж чанарыг агуулж байж үр өгөөжтэй, ач


холбогдолтой болно. Үүнд:
1. Үндэслэлтэй байх – Construct validity: Шалгалч шалгах гэсэн зүйлээ яв
цав шалгаж байвал тестийг үндэслэлтэй гэнэ. Үүнд: Харахад үндэслэлтэй
байх, агуулга үндэслэлтэй байх, бүтэц үндэслэлтэй байх, эмперик буюу
статистик үндэслэлтэй байх орно.
2. Найдвартай байх – Reliability: Тестийн найдвартай байдал нь тестийн
оноо тогтвортой байх, тестийг хийлгүүлсэн нөхцөл байдал, тестийн
заавар, хувь хүний хүчин зүйл, тест хийх арга зам, хугацааг тодорхойлох
зэргээс хамаарна.
3. Үнэн зөв байх – Authenticity: Хэлний тестийн даалгаварын үнэн зөв байх
нь хэл суралцагч тестийг үр дүнтэй хийхэд чухал үүрэгтэй.
4. Уялдаа холбоотой байх – Interactiveness: Хэлний тестийн даалгаварын
онцлог нь танин мэдэхүй болон хэлний мэдлэг чадвар, сэдвийн мэдлэг,
гүйцэтгэх чадвар зэрэг нь хоорондоо харилцан уялдаатай байж тестийг үр
дүнтэй болгодог.
5. Үр өгөөжтэй байх – Impact: Тест үр өгөөжтэй байх нь 2 түвшинд
явагддаг.

Микро буюу тест өгч буй хувь хүний хувьд суралцагчийг өөр программд
хамруулах зорилгоор хэлний тестийг ашиглах.

Макро буюу тест өгч буй хувь хүний хувьд – суралцагчийг өөр программд
хамруулах зорилгоор хэлний тестийг ашиглах.

Макро буюу нийгмийн түвшинд – цагаачлах хүсэлт гаргагчдыг шилж


сонгоход мэргэжилтэнд эрх зүйн мэдлэг олгох ажиллагааны нэг хэсэг
болгон ашиглах.

6. Практик чанартай байх – Practicality: Тестийг авахад хэрэглэж буй цаас


болон цаг хугацаанд хэмнэлттэй, үр өгөөжтэй байх, сургалтанд тухайн
тест үр дүнгээ өгдөг байх ёстой.

Тестийн ангилал

Хэлний тест нь суралцагсдын хэлний мэдлэгийн түвшин төдийнгүй


чадвар, оюуны чадавхи, хандлага сонирхлыг хэмжин дүгнэх арга хэрэглүүр

13
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

болдгийн үүднээс гадаад хэлний сургалтанд тестийн бүхий л төрөл зүйл,


хэлбэрүүдийг хэрэглэх нь сургалтын чанарыг сайжруулах, багшийн заах аргыг
нэмэгдүүлэх, сургалцагсдын мэдлэгийн түвшин, хэлний чадварыг дээшлүүлэх
зэрэгт ач холбогдолтой болж байна. Тиймээс тестийн ангилал болох тестийн
төрөл зүйл, тестийн хэлбэрийн онцлог шинжийг энэ бүлэгтээ тусгахыг зорьсон
болно. Хэлний тестийг авч буй зорилгоор нь дараах төрөлд хуваадаг.

Чадвар шалгах тест \Proficiency test\


Энэ төрлийн тест хүний хэлний чадварыг илрүүлэх бөгөөд уг тестийн
агуулгад тухайн хүний хамрагдаж байсан сургалтын агуулга, зорилгыг тусгаагүй
байдаг. Чадвар шалгах тест нь хэлний бүх талын чадварыг нэг дор шалгах
хэлний ерөнхий тест бөгөөд энэ тестийг боловсруулахад хэлний чадварын бүх
талын мэдлэгийг багтаасан бичих, унших, ярих, ойлгох зэрэг дасгал
даалгавруудыг оруулах шаардлагатай.

Ололт амжилтын тест \Achievement test\


Энэ ололт амжилтын тестийг бэлдэх болон авахад багш шууд хариуцна.
Гол зорилго нь тухайн сургалтанд хамрагдаж буй суралцагч болон бүлэг
сургалцагчид сургалтын зорилгод ямар амжилттай хүрч буйг илрүүлэх явдал
юм. Ололт амжилтын тестийг эцсийн ба явцын гэж ангилдаг.
Эцсийн тестийг гэгээрэл, боловсролын яамнаас эсвэл мэргэжлийн шалгалтын
комиссын гишүүд бичмэл хэлбэрээр авдаг. Явцын ололт амжилтын тест
сургалтын туршид суралцагчийн ололт амжлтыг хэмждэг.
Диагностик буюу оношлогүүны тест \Diagnostic test\
Оношлогооны тест нь суралцагчийн хүчтэй болон сул талыг илрүүлж,
тэдний цаашдын сургалтанд юуг анхаарах чиг хандлага баримжаа болдог.
Зарим талаар чадвар шалгах тесттэй төстэй боловч цаашдын сургалтанд чиг
олгодогоороо ялгаатай. Ийм тест нь хэд хэдэн жижиг боловч хэлний өөр өөр
чадвар буюу нэг чадварын хүрээнд хэд хэдэн чадварыг шалгах дэд тестээс
бүрддэг бөгөөд тухайн тестийн дасгал даалгавруудыг хөнгөнөөс хүнд рүү
дараалалтай байрлуулан хийх нь тестийн үр дүнтэй болгодог.

14
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Түвшин тогтоох тест \Placement test\


Энэ түвшин тогтоох тест нь тухайн тестнээс хийсэн дүгнэлтийн мэдээлэл
дээр түшиглэн суралцагсдын сурах чадвар, тэдний мэдлэгийн түвшинд
тохируулан анги, бүлгээр хуваахад хэрэглэдэг нь багшийн ажил хялбарчлагдаж,
цаг хугацаа хэмнэгдэх ач холбогдолтой.

Стандартчлагдсан тест:
Стандартчлагдсан тест ихэвчлэн боловсролын удирдах байгууллагын
хэмжил зүйн мэргэжилтнүүд боловсруулдаг бөгөөд объектив бичмэл хэлбэртэй
тодорхой критери шалгуурт нийцсэн, шалгах порцесс нь тухайн тестийг авах
болгонд ижил байна.

Стандарт бус тест:


Энэ төрлийн тест нь ангид хэрэглэгдэх багшийн боловсруулсан тестүүд
байдаг бөгөөд тодорхой зорилго нөхцөлтэй нэг болон хэсэг бүлэг хүмүүст ихэнх
тохиолдолд ганц удаа авахаар төлөвлөгдсөн, практик чанараараа онцлогтой юм.

Объектив тест:
Объектив тест нь авахад цаг хугацаа бага шаарддаг, дүгнэхэд хялбар
байдаг. Олон хариултын дундаас сонголт хийх, нөхөж бичих, үнэн \ худал
хариулттай тест, богино хариулттай, хооронд нь тохируулах зэрэг тестийн төрөл
зүйлүүд багтдаг.

Тестийн төрөл зүйл:


Хэлний тест нь хариулт шаардсан элементүүд байдаг бөгөөд тестийг авч
буй хэлбэрийн хувьд олон төрөл зүйлд ангилдаг бөгөөд эдгээр тестийн төрлөөс
доорх үндсэн 6 тестийн ялгаа, онцлогийг хүснэгтэн дээр үзүүлсэн болно.

Эдгээр тестийн зохион бичлэгийн тестээс бусад нь объектив хэлбэрийн тест


тул сувъектив хандлага гарах нь онолын хувьд бага хэдий ч тестийг
боловсруулах явцад тухайн төрлийн онцлог, шинжийг харуулсан шаардлагыг

15
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

тусган хийх нь тестийг үр дүн, өгөөжтэй болгоход ач холбогдолтой тул эдгээр


тестийн төрлүүдийг өргөн хэрэглэдэг

Богино хариулттай тест \Short answer test\:


Богино хариулттай тест нь тест өгөгчөөс өгүүлбэрийн гүйцээх болон
зааврын дагуу өөрийн өгүүлбэр зохиох, өгөгдсөн асуултанд хариулах зэрэг
хэлбэрийн даалгавар байдаг. Жишээ нь:

1. Is this a pen? - Yes.


2. Is this red pen? - No.
3. Is that a pencil? - Yes.
4. Is this name Nick? - Yes.
5. Is this lamp bad? - No.
6. Is this a map? - Yes.
7. Is it a large map? - No.
8. Is this my bag? - No.
9. Is that match thin? - Yes.
10. Is this flat clean? - No.
11. Is this bag big? - Yes.
12. Is Ulaanbaatar a big city? - Yes.

Богино хариулт бүхий тестэнд сонголт хийх, нөхөн тохируулах, үнэн худал
гэх зэрэг тестийн төрлүүд багтана. Объектив тест нь ямар төрөл байхаас үл
шалтгаалан багш тестийг боловсруулахдаа тухайн асуулгыг хамгийн оновчтой
байдлаар сурагчдад хэрхэн хүргэх вэ гэдэг арга замыг олон шаардлагатай
тулгардаг. Тестэнд багтсан асуултууд нь мэдээллийг сэргээн санаж, түүнийгээ
факт, нэр томъёо, нэр ус, дүрэм журам зэрэг мэдлэгээр бататгахыг шаардахаас
гадна танин мэдэхүйн өндөр төвшиний ур чадваруудыг харуулахыг мөн
шаарллаг. \сонголт бүхий тест нь танин мэдэхүйн өндөр төвшний ур
чадваруудыг шалгахад тохируулан боловсруулахад илүү хялбар байдаг. Харин
бусад богино хариулттай тестүүдийн төрлийг ийм зорилгод нийцүүлэн
боловсруулахад хүндрэлтэй байдаг\. Доорх саналуудын богино хариулттай
асуултыг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй.
1. Тестийн асуултууд нь сургалтын гол гол зорилгууд, үр дүнг хэмжиж байх
ёстой.

16
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

2. Тестийн асуулт тухайн хичээл буюу курсын агуулга, зорилтуудад өгсөн ач


холбогдлыг тусгасан байх ёстой. Харин та сургалтын нэг талыг чухалчилж
болохгүй, мөн асуултууд нь чухал бус болон ач холбогдолгүй зүйлсэд хэт
төвлөрсөн байж болохгүй.

3. Тестийн асуултыг тодорхой, ойлгомжтой байдлаар найруулснаар тухайн


асуултыг мэдэж байгаа сурагч будилах, буруу хариулт өгөх явдлаас
сэргийлнэ. Мөн мэдэхгүй байгаа хүнд тааж, зөв хариултыг олоход нь тус
болох зүйлсийг тестийн асуултууд дотор шингээж болохгүй.

4. Битүү утга санаа бүхий асуулт нь уг материалыг мэдлэг сурагчдыг


шийтгэж, харин тохиолдолд найдан таамаглаж хариулах нь сурагчдын
хувьд завшаан болдог.

5. Тестийн асуулт бүр тухайн зүйлийг мэддэг сурагчдыг мэддэггүйгээс нь


ялгаж өгөхүйц байвал зохино.

6. Тестийн урт болох зорилгоор ач холбогдол муутай асуулт оруулах нь


зохисгүй. Мөн сурагчдын ихэнх нь зөв хариулчих \хэт хөнгөн\ , эсвэл буруу
хариулчих \хэт хүнд\ асуултуудыг оруулах хэрэггүй.

7. Тестийн асуултууд хоорондоо холбоогүй байх ёсгүй. Нэг асуултын


хариултыг мэдсэнээр нь нөгөөд хариулах боломж олгохооргүй байлгах
хэрэгтэй.

8. Тестийн асуултууд хэл зүйн дүрмийн хувьд алдаагүй байх ёстой.

9. Асуулт нь сурагчдын нас, унших түвшин, танин мэдэхүйн болон хөгжлийн


түвшинд тохирсон байх хэрэгтэй.
10. Тестийн асуулт нь арьс өнгө, яс үндэс, хүйсийн хувьд ялгаварласан
хандлага гаргаж болохгүй.

11. Асуулт бүр нь бусад бүх багш нар зөвшөөрсөн тодорхой ганц зөв
хариулттай байх хэрэгтэй.

17
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

12. Тестийн асуултуудын тоо нь тухайн групп дахь сурагчдын чадвар мөн
тестэнд зарцуулах хугацаатай нийцэж байх хэрэгтэй. Сурлага муутай
сурагчдад сайн сурагчдыг бодвол арай цөөн асуулт, эсвэл илүү цаг өгөх
хэрэгтэй.

13. Шалгалт авахдаа өрөөний халуун хүйтэн, агааржуулалт, гэрэл чимээ гэх
зэрэг орчны нөхцөлийг анхаарах хэрэгтэй.

14. Тест нь сурагчийн анги танхимд хийж гүйцэтгэх, сурах үйл ажиллагааг
үнэлэх юмуу тухайн хичээлээр сурагчийн авах эцсийн дүнгийн цорын ганц
эх сурвалж болох ёсгүй.

Тохиромжтой тест бэлтгэхийн тулд багш тухайн хичээлийн агуулгыг


бүрэн гүйцэд мэдэж байх ёстой. \Жишээ нь, тодорхой мэдлэг, ур чадварууд ,
зарчмын ойлголтууд , өргөн тархсан байдаг буруу ойлголтууд , хүндрэлтэй
аспектууд гэх мэт\. Гэвч агуулгын бүрэн эх нь хангалттай биш. Багш нь
хичээл, ээлжит хичээлийн зорилтуудыг тухайн материалыг мэдэж буй болон
мэдэхгүй байгаа сурагчдын хоорондын ялгааг гаргахуйц хэмжээний
асуултууд болгон хувиргаж чаддаг байх ёстой бөгөөд эдгээр асуултууд нь
тухайн хичээлтэй холбоотой агуулгаар болон ерөнхий мэдлэгийн хүрээнд
сурагчдын хоорондын чанарын ялгааг \ ялангуяа сэтгэн бодох өндөр төвшний
бол сайн.\ гаргаж чадахуйц байх ёстой.

Нөхөх тест - Completion test


Энэ төрлийн тест нь суралцагчийн хэлний янз бүрийн хэлбэрийг танихаас
илүү хэлийг хүлээж авах чадварыг харуулах боломж олгодог. Англи хэлний
бичгийн чадварыг шалгах хэлзүйн тестийг ихэвчлэн энэ тестийн төрлөөр
боловсруулсан байдаг. Учир нь нөхөх тест нь үг, өгүүлбэрийг хэлзүйн алдаагүй
зөв гүйцээн бичих даалгавар өгөгдсөн байдаг тул тест өгөгчөөс тестийг гүйцэтгэх
явцад хэлзүйн дүрмийг анхааран хийхийг зайлшгүй шаарддаг тул англи хэлний
хэлзүйн онцлог талуудыг тусган харуулахад их тохиромжтой байдаг. Жишээ нь:

1. Ben ……. my friend. 2. He ……. a teacher. 3. I …… in my room. 4. ‘’ ……..


Tommy and Billy babies?’’ ‘’ Yes, they ….. ‘’ 5. We ….. students. 6. She

18
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

…… a doctor. 7. ….. you a student? 8. ‘’ …… they doctors?’’ ‘’ No, they


……. not. They ……. students’’. 9. This ….. a cup. It ……. yellow. 10. The
spoons …… on the table. The table …. in the room. 11. ….. those men
friends?

2. Хариулт: 1.is, 2. is, 3.am, 4.are, are, 5.are, 6.is, 7.are, 8.are,are,are
9.is,is 10.are, is, 11.are

Үнэн худлыг олох тест – True / False item


Энэ төрлийн тест нь өгүүлэмжийг үнэн худлын дүгнэлт өгөх хэрэгтэй
байдаг. Энэ тест оноо тавьж, үнэлгээ өгөхөд хялбар найдвартай, цаг хугацаа
бага шаарддаг тул явцын тестэнд хэрэглэхэд тохиромжтой. Жишээ нь:

My name is Saran. I am in the 6 th grade. Today is Wednesday, but yesterday was


Thursday. On Thursday we had five classes. At 8; 30 we had math, at 9; 15 we had
literature, at 10 o’clock we had ecology, at 10;50 we had English, at 11;30 we had
botany. I like my English class. We learn new vocabulary words, answer the teacher’s
questions and listen to English cassette.
T .F. Her name is Naran.
T .F. Yesterday was Tuesday.
T .F. On Thursday we had five classes.
T .F. At 10; 50 we had Russian.
T .F. Yesterday we had botany and ecology.
T .F. My favorite subject is English.
Олон хариултаас нэг хариултыг сонгох тест – Multiple choose item
Энэ тест олон хувилбартай хариултуудаас бүрддэг бөгөөд зөв
хариултыг сонгох, үг сонгох, олон өгүүлбэрээс зөв хариулт өгүүлбэрийг сонгох
зэрэг даалгавартай байдаг учраас тест өгөгчийн хувьд буруу хариултууд нь
самууруулах боломжтой. Тиймээс тест зохиогч нь тестийг бэлдэхдээ зөвхөн нэг
сонголт зөв хариулт байхыг анхаарах ёстой. Энэ тест нь дараах давуу талтай.
Энэ тест нь адил хариулт өгөгдөөгүй байдаг тул тест өгөгч зөв хариулт сонгосон
байвал текстийг зөв ойлгосон эсэхээс хамаарахгүйгээр урьд мэдлэг дээр
тулгуурлан хийсэн байдаг. Даалгаврыг сайн боловсруулсан байдаг тул тест

19
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

өгөгч зөв хариултыг сонгоход хялбар, тодорхой байдаг бөгөөд өргөн хүрээтэй
олон тооны зүйлүүдийг оролцуулж болдог онцлогтой. Жишээ нь:

1. ……. you live in the center of the soum?


a. do b. does c. where
2. last night we ….. to the music until 12 p.m.
a. listen b. listened c. to listen
3. Our teacher ……us.
a. love b. like c. loves
4. She doesn’t ……..the piano.
a. play b. plays c. to play
5. My younger sister ……..to elementary school.
a. goes b. go c. gone

Өгөгдсөн зүйлийг хооронд нь тохируулах тест - Matching test


Хэлний энэ төрлийн тест нь өгөгдсөн даалгавраас үгийн эерэг болон эсрэг
утгыг олох, өгүүлбэрийн утга санааг гүйцээх, холбоо үг, үгийн утгын хоорондын
холбоо хамаарал болон мэргэжлийн үгийг танин ойлгож буй зэрэг мэдлэгийг
шалгах тохиолдолд ашиглаж болно. Жишээ нь:
1. Where do people speak Russian?
2. Can you speak German?
3. Where do people speak English?
4. Does he speak French?
a. No, I can’t.
b. In Ukraine and Kazakhstan.
c. Yes, he studied it for two years.
d. In Australia.

20
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Хариулт : 1-b, 2-a, 3-d, 4-c.

(Б. Энх-Оюун “Герман хэл суралцагсдын бичгийн чадварыг


тестийн аргаар дүгнэх нь ” х 10 -15)

Богино хариулттай тестийн асуултын давуу ба сул талууд

Асуултын Давуу тал Сул тал Сануулга


хэлбэр

21
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

1.Агуулга, зорилгыг 1.Сонголтын хувилбарууд 1.Богино, хоорондоо


хэмжихэд уян хатан болон суурь өгүүлбэрүүд адил төстэй
ханддаг. заримдаа маш урт, сонготын
2.Сайтар ойлгомжгүй, давхар хувилбарууд болон
боловсруулсан утгатай болсон байдаг. суурь
асуултууд нь өндөр 2.Агуулгыг сайн мэдэхгүй өгүүлбэрүүдийг бич.
түвшний мэдлэгийг хэрнээ зөв хариултыг 2.Бусадаасаа богино
шалгах боломжийг тодорхойлж болдог. буюу урт, мөн
Сонгох тест

агуулдаг. 3.Таах, бусад хариултыг дүрмийн алдаатай


3.Шийтгэх арга нь хасах замаар зөвийг нь үгс бичих нь
хэлбэрүүдийг дотор олох боломж ихтэй. сурагчдад эргэлзээ
нь суулгаж өгсөнөөр 4.Боловсруулахад цаг их төрүүлдэг.
тааж хариулах шаардлагатай. 3.Үнэн бодитой мэт
явцыг багасгаж 5.Зарим тохиолдолд харагдах боловч
болно. нэгээс илүү зөв зөв буруу хувилбаруудыг
4.Оноо өгөхөд хариулт байх нь бий. бич.
хялбар, зөв 4.Сурах бичгийн
хариултыг хэллэг хэрэглэхээс
өөрийнхөөрөө зайлсхий.
1.Боловсруулах, 1.Дан үг буюу богино 1.Илт тодорхой
Нөхөх Тохируул
ах тест

дүгнэхэд харьцангуй хэллэг хэрэглэх мэдээлэл, сурах


хялбар. шаардлагатай.2.Салангид бичгийн хэллэг
2.Юм үзэгдлийн мэдээллүүд нь тодорхой хэрэглэхээс
хоорондын холбоо
1.Тестийг хязгаарлагдмал агуулгыг
1.Оноо өгөхөд зайлсхий.2.Ямар
1.Дүгнэх боломжоо
асуулт

боловсруулахад төвөгтэй.2.Зарим бодолцон зөвхөн нэг


хялбар. асуултын хариултууд үг, бичигдэхээр
2.Ямар нэгэн үнэн бодит биш байдаг. боловсруулах
сонголт, хувилбар
1.Боловсруулахад Өөр өөрөөр
1.Зарим тайлбарлах
тохиолдолд маш хэрэгтэй. ганц зөв
1.Цорын
асуулт
худал

мөн дүгнэхэд өргөн агуулгыг хамарч хариулт байх


Үнэн

хялбар. ойлгомжгүй болдог. ёстой.2.Сурагчдыг


2.Агуулга 2.Танин мэдэхүйн энгийн будлиулахүйн тулд
зорилтуудыг маш төвшин анхан шатны нийлмэл бүтэцтэй

(Орнштейн А.С. “Идэвхтэй сургалтын стратеги” 2008, Х 252-264)

Хүснэгтэнд өгөгдсөн тестүүд нь богино хэмжээтэй байдаг учир


боловсруулахад хялбар байдаг. Үнэн зөв хариулттай байдаг учир таах боломж
багатай. Тухайн сэдвийг зөв сонгохгүй бол өргөн агуулгыг хамарч ойлгомжгүй
болдог.

22
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Тест өгөгч зарим хүмүүс жишээлэхэд: амаар ярилцлагын хэлбэрээр өгөх


тестэнд сайн байхад, нөгөө зарим нь хэлний лабораторид суугаад чихэвчинд
сонсогдох асуулт ба өгүүлбэрүүдэд микрофоноор хариулахад сайн байдаг. Аман
ярилцлагад сайн хүмүүс хэнийг мэдэхгүй ярилцагчтай ярихдаа муу байж болно.
Тест өгөгч зарим хүмүүс ярилцагч харагдахгүй тестийн үед айх, сандрах, болон
тааруухан байж болох боловч өгүүлбэрийг бөглөх тестүүд, сонссон материалаас
хариултыг олон хувилбар дундаас сонгох хэлбэрийн тестүүдэд сайн байж болно.
Сонсох материалыг амьдаар нь эсвэл хэрэгслээр дамжуулж сонсох, хувь хүний
шинж чанар, өгүүлбэрүүдэд орхигдсон зайг бөглөх эсвэл текст дэх зайг бөглөх,
ашиглагдаж буй текстийн хэлбэр ба хэмжээ гэх мэт нь хэлний тестэнд бэлтгэхэд
хэрэглэх аргууд янз бүр байж болохын цөөхөн хэдэн жишээ юм. Тестийн
аргуудын эдгээр шинж тэмдгүүд хэлний тестийн ямар болохыг үзүүлэх бөгөөд
хэлний тестийн зохион байгуулалт, хөгжил, ашигалаа зэрэгт чухал ач
холбогдолтойгоос гадна бид нөлөөлж өөрчилж, чадах гол үзүүлэлтүүд юм.
Хэлний тестийг бэлтгэх нэг арга бол агуулгыг хянах юм. Ингэснээр тест нь хэл
судлаач нарын тайлбарладаг шигээр хэлний агуулга, нөхцөл байдлыг харуулсан
найруулга зүй, хэллэг зэрэг нь сайжирна.
Ихэнх тестийн гүйцэтгэлийн хамгийн анхдагч бөгөөд үндсэн зорилго бол
сонирхож буй хэлний мэдлэг чадвар ямар байгааг илрүүлэх ба харин
ярилцлагад оролцогсдын дүр төрх нь хэн нэгэн дээрээс нь ажиглаж буй шалгалт
авагч, хянагчийн саналаас шалтгаалахгүй. Тест хийгчдийн зорилгоос нөгөө рүү
шилжихэд өөр өөр байдаг. Тэрээр бидний харилцааны чадвар, харилцааны янз
бүрийн нөхцөл байдалд зорилтод хэлбэрийг гарган харилцааны чадвараас
хамаарна. Хэлний чадварыг гүйцэтгэлийн төлөвлөгөө болгох хэлбэрүүд өөр өөр
бөгөөд энэ нь өгөгдсөн тест хэрхэн тавигдсан, өвөрмөц тестийн зорилтыг тест
өгөгч хэрхэн үнэлж байгаа, зорилгоор хэлний хэрэгцээ ямар байснаас шууд
хамаарна.
Түүнчлэн тестэнд хариулах чадвар тест өгөгчийн хэлний мэдлэгээс гадна
хувь хүний шинж төлөвөөс бас хамаарна. Тест өгөгчийн танин мэдэхүй,
мэдрэмж, “бодит ертөнцийн талаарх мэдлэг”, нас хүйс, төрөлх хэл, боловсрол,
нийгэм эдийн засгийн суурь зэрэгтэй бас холбоотой. Хүний танин мэдэхүйн
шинж, чадвар, бие даасан байдал болон хаалттай тестэнд хэрхэн хариулахын
хооронд өндөр шүтэлцээ байдгийг илрүүлээд энэ шүтэлцээ бие даасан байдал
хэлний тестийн хоорондын бусад хэлбэрүүдээс өөр байдгийг тэмдэглэжээ.
Тест бэлтгэгч болон хэрэглэгчдийн сонирхдог хувь хүний шинжүүд бол тест
өгөгчийн тест өгсөн туршлага, тестэнд хариулахдаа шаардах хугацаа, бэлтгэх
хэлбэр зэргээс шууд шалтгаална. Эдгээр шинж тэмдгүүдийг заримдаа тестэнд
зарцуулдаг гэж нэрлэх ба үүнтэй холбоотойгоор төрөл бүрийн тестийг үр дүнтэй

23
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

өгөх төрөл бүрийн ерөнхий стратегиуд гарч ирнэ. Жишээлэхэд: Цагаа зөв
ухамсартайгаар хуваарилах, өгөгдсөн өгүүлбэрүүдийг уншихаасаа өмнө эхлээд
асуултуудаа дахин дахин уншиж судлах, хариултын олон хувилбартай
тохиолдлуудад аль болох олон хариултын хувилбарыг эхлэн үгүйсгэх, тэгээд
үлдсэн хариултууд дундаас зөв тааварлах гэх мэт орно. Ерөнхийдөө ийм
стратегиуд тест өгөх процесс нэмэр болохоос гадна өгөгдсөн тестийн шинж
чанаруудыг сайн мэдэхгүйгээс үүсэх бэрхшээлийг багасгана. Үүнд тестийн нэгэн
хэсэг болгон зааварыг сайн өгч жишээгээр тайлбарлах нь ашигтай. Эдгээр
ерөнхий стратегиас гадна тест өгөгчийн өвөрмөц тест бэлтгэхэд ялгаа байдагтай
холбоотой. Бахмен ба Пальмер жишээлэхэд тестийн доорхи аргуудыг “аман
ярилцлага”, “бичгийн түүвэр”, “олон сонголтод”, “бичгээр илэрхийлэх” гэж салган
тайлбарлажээ. Ийм бүхэлд нь авч үзэж судалсан тестийн зорилтуудын нэг нь
хэлний хэрэглээний найруулга зүйг жигд хадгалахын хамт эдгээр шинж
төрхүүдийг нь өөрчилж хэрэглэхдээ хэлний найруулгын үндсэн хэв шинжийг
хадгалж, тестийн зорилгын дагуу үзэл бодлыг нь хадгалж, үндсэн зүйлүүддээ
анхаарч оруулсан байх явдал юм. Түүнээс гадна бичгийн чадварын тодорхой
түвшнийг харуулж, бас ч үгүй харилцааны зорилгоор хэрэглэгдэж, цаашилбал
аман тестийн үед тестийн бус хэлний хэв шинжийг хадгалсан найруулгатай
ярилцлага байх ёстой. Хэлний тестийн аргуудын дизайн, хэрхэн сайн
шалгагдсанаас, эдгээр болон хэлний найруулгыг шинж төрхүүдийн хоорондын
холбоо зэргээс тестийн “баталгаат” байдал, зорилгууд хамаарна.
Ерөнхийдөө тестийн аргын шинжүүд, хэлний найруулгын хэрэглээний үндсэн
шинж төрхүүдийн хоорондын тохиргооноос тест нь тест өгөгчдөд очих баталгааг
хангана. Хэлний хэрэглээнд утга, найруулга зүйн үүргийг сайн мэдэж байхын
ялдамд тестийн аргуудын найруулгад нөлөөлдөг хүчин зүйлүүд тухайн тестийн
гүйцэтгэлд гол нөлөө үзүүлдэг. Хэлний мэдлэгийг хэмжих бидний аргууд хэлний
тестийн гүйцэтгэлд нөлөөлдөг болохыг хэд хэдэн судалгаа харуулжээ. Өөрөө
үнэлэх тестийн оноонууд хэлний ур чадвар, шинж төрхөөс бус харин тестийн
аргаас хамааран байнга өндөр байх ба орчуулга болон ярилцлагын хүчин
зүйлүүд нь аргаасаа илүү шалтгаалахаас хэлний хэв шинжээс хамаардаггүй.
Үүнтэй төстэйгөөр Бахмер, Пальмер нар өөрөө үнэлэх тест ба аман ярилцлага
зэрэг нь тестийн аргаас илүү хамаарахаас хэлний өвөрмөц чанараас
хамаардаггүй гэжээ. Хэл сурагчдын хэл хоорондын системд дээрхтэй төстэй
нөлөөг Дуглас тэмдэглэн бичжээ. Тэрээр утга агуулгын хувьд хэлний хэрэглээ
хэрхэн өөр байдгийг харуулсан хэд хэдэн жишээ татжээ.
Хэлний тестийг бэлтгэсэн арга, хувь хүний хэлний мэдлэг зэргээс нь
тестийн гүйцэтгэл шалтгаалах ажээ. Цаашилбал, тест өгөгч бүрээс хамааран янз
бүрийн тестийн аргуудын нөлөө өөр өөр байна. Хүн болгон ярилцлагын

24
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

хэлбэрийн тестэнд сайн байдаггүйгээс гадна зарим нэгэн хүн олон хариултын
хувилбартай тестэнд сайн байхад нөгөө зарим нь муу байх жишээтэй. Янз
бүрийн тестийн нөхцөл байдалд гүйцэтгэл өөр өөр байх нь жишээлэхэд
Дугласын хэлсэнээр хэлний харилцааны чадвар тестийн нэг хуурцаг гэх мэт
ашиглаж шалгалт өгөх нь мэддэггүй төхөөрөмж жишээлэхэд: компьютер
ашиглаж шалгалт өгөхөөс дээр байна. Урьд өмнө нь мэддэг хүмүүсдээ шалгалт
өгөх нь өөр өөр үнэлгээнд хүргэх боломжтой. Цаашилбал зарим судалгаанд
харуулснаар харилцах хэлбэрийн тест, тухайлбал аман ярилцлагын шалгалтанд
оролцож буй хүний тооноос хамаарч тест өгч буй хүн тестийг хэрхэн ойлгох
түүнээс улбаалан тестийг гүйцэтгэх нь шалтгаална. Тестийн цаг хугацаа бас
гүйцэтгэлд нөлөөлнө. Өглөөн цагаар өгсөн тестийг илүү сайн гүйцэтгэж, үдээс
хойш өдрийн цайгаа уусны дараах шалгалтаас өөр байж болно. Эцэст нь
шалгалт өгч буй хүн биеийн байдлаасаа хамааран өөр гүйцэтгэлтэйгээр тестийг
өгч болно. Орчны дуу шуугиан, тасалгааны температур, чийгшилт, суусан
байрлал, гэрэлтүүлэг зэрэг бүгд нөлөөлнө.
Зарим хүмүүс тестийн дарааллыг баримталдаггүй. Гэтэл өөр бусад зарим
нь асуултын хүнд хөнгөнөөс ч үл хамааран байнга дарааллыг баримталж
ажиллана. Харин бусад нэг хэсэг нь тестийн материалын дагуу хэд хэдэн удаа
ажиллах зарчмыг баримтлан, эхний удаагаас хариулахад хамгийн амархан,
мэдэж байгаа асуултууддаа хариулаад, хөнгөнөөс хүнд рүү амжилттай шилжиж,
хамгийн сүүлд нь тэд огт хариулж чадахгүй гэсэн асуултуудаа үлдээгээд эцэст
нь үлдсэн хугацаандаа тэр асуултуудын хариултыг тааж тавьдаг. “Онтарийн
Англи хэл бол хоёрдогч хэл сорил”, “Англи хэлийг сорих үйлчилгээ” зэрэгт
тестийн дараалал гүйцэтгэлд бага нөлөө учруулдаг тул заавал дарааллаар нь
гүйцэтгэх албагүй юм.
Компьютерт өөрчлөн хийсэн тест асуултууд нь тест өгөгчийн хариултын үйл
ажиллагааны дарааллаар байрласан байна. Тиймээс хэрэв хариулагч аль нэг
асуултанд хариулж чадахгүй бол дараагийн асуулт нь өмнөхөөсөө амархан руу,
зөв хариултын дараа өмнөхөөсөө хүнд асуулт руу гэх мэт шилжинэ.

Тестийн орчин
Тест өгч буй хүмүүс өөр өөр орчинд янз бүрээр хариулах боломжтой.
Тестийн орчинд:
1. Тест өгөхөд байх байр, тоног төхөөрөмжүүд адил, төстэй байх
2. Тест авах үед байх хүмүүс
3. Тест авах цаг

25
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

4. Биеийн байдал зэрэг багтана.

Тестийн эргэх холбоо


Суралцах болон багшлах үйл явцын үр дүнд тестийн эргэх холбоо бий
болдог төдийгүй тестийг үр өгөөжтэй болон үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд
тестийг ашигладаг. Багшлах болон суралцах үйл явц, суралцагсадын мэдлэгийг
үнэлэн дүгнэхэд тест чухал үүрэг гүйцэтгэдэг тул тестийг сайн бэлтгэж хянах
хэрэгтэй. Тест болон тест авах техник үйл ажиллагаа тестийн эргэх холбоо
хэлбэрээс гарч ирдэг бөгөөд суралцагсадын хэлний чадваруудыг нэмэгдүүлэхэд
чухал ач холбогдолтой. Суралцагчдын хэлний чадваруудыг дээшлүүлэх
зорилгоор тестийн эргэх холбоог зохицуулж өгдөг. Ердийн тестийн заавар нь
маш тодорхой, оноо нь маш нарийн тодорхой хянагдаж шалгагдсан байх ёстой.
Хэрэв тест нь энэхүү шинж чанарыг агуулаагүй бол тестийн эргэх холбооны чиг
хандлага нь хазайна.

1.2 . Гадаад хэлний хичээлээр сурагчдын эзэмших цогц чадвар

Гадаад хэлний хичээлээр дунд, ахлах ангийн сурагчид сонсох, ярих,


ойлгох, унших, бичих үйлийг хосолмол хэлбэрээр цогц эзэмшсэн байх
шаардлагатай боловч гадаад хэлний сургалтын үнэлгээний стандартад
үүнийг тусгаагүй буй юм.
Гадаад хэлний хичээлээр сурагчид сонсох-ярих-ойлгох-унших-бичих
үйлүүдийн доорх хослолыг цогц эзэмшсэн байвал зохино.

1. Сонсохын хослол

а. Сонсоод ойлгох Сонсоод ярих Сонсоод


бичих
б. Сонсож унших Сонссоноо ярих Сонссоноо
бичих

2. Ярианы хослол

26
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

а. Яриаг сонсох Яриаг ойлгох Ярьсныг


ярих
б. Яриагаа ойлгох Ярьсанаа бичих

3. Ойлгох хослол

а. Ойлгож сонсох Ойлгосноо ярих Ойлгосноо


бичих
б. Ойлгож унших

4. Уншихын хослол

а. Уншсанаа ойлгох Уншсанаа ярих


б. Уншсанаа бичих Уншиж буйгаа сонсох
с. Уншсаныг унших Уншсаныг ярих
d. Уншсаныг бичих
5. Бичихийн хослол

а. Бичсэнийг ойлгох
б. Бичсэнг унших
с. Бичсэнээ унших
d. Бичсэнийг унших
e. Бичиж буй зүйлээ ойлгох
f. Бусдын бичсэнийг ярих
g. Бичсэнээ ярих
h. Бичингүүт ярих
i. Бичингүүт сонсох

Дээрх үйлүүдийн хослолыг нэг бүрчлэн хийлгэж сургавал дунд сургуулийн


гадаад хэлний хичээлээр ярих, сонсох, ойлгох, сурагчдын сэтгэхүйн хурд,
анхаарлын төвлөрөлт, хуваарилалт, шилжилт болон хэл ярианы,
сэтгэлгээний ухаарах мэдрэмжийг хөгжүүлдэг.

Англи хэлний сургалтын явцад сурагчдын эзэмших арга барил, зарчим

27
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Гадаад хэл сурах арга барилыг эзэмшүүлэх чиглэлээр хийгдсэн судалгаанаас


үзэхэд түүнийг эзэмшүүлэхэд дараах хэд хэдэн зарчим чухал болох нь тодорхой
байна. Үүнд:
 Гадаад хэл сурах арга барил эзэмшүүлэх үйл явц сурагчдын итгэл
үнэмшил, хандлага, хэрэгцээн дээр тулгуурлах
 Хэлний даалгаврын онцлог, сурагчийн зорилго, түүний сурах хэв маягт
нийцсэн барилуудыг ашиглах
 Сурах арга барилыг эзэмшүүлэх сургалтыг хэлний сургалттай
интеграцчилан тасралтгүй хэлбэрээр зохион байгуулах
 Хэлний хичээл дээр сурагчдад янз бүрийн барилуудыг туршин хэрэглэх
боломж бололцоог хангалттай бүрдүүлэх
 Хэлний барил эзэмшүүлэх үйл ажиллагааны тайлбар, гарын авлага,
дасгал, лавлах болон бусад шаардлагатай материалаг ангид болон гэртээ
бие дааж хийж гүйцэтгэх, уншиж судлах
 Сурах барилыг сонголтонд нөлөөлөх сэтгэл хөдлөл, сэдэл, сонирхол зэрэг
афектив асуудлуудыг арга барил эзэмшүүлэх сургалтад зайлшгүй
харгалзаж үзэх
 Хэл сурах арга барил эзэмшүүлэхдээ хэлний хэрэглээний бодит материал
дээр тулгуурласан олон төрлийн дасгал даалгавар хийлгэх
 Тодорхой барил эзэмшүүлэхдээ сурагчийн хэлний ерөнхий чадварыг
хөгжүүлэх чиглэлийг бодолцох сурах, сургах үйлийг төлөвлөн зохион
байгуулах
 Арга барил эзэмшүүлэхдээ сурагч бүрийн сурах хэв маяг, хэрэгцээ,
сонирхол, онцлогт тохируулан зохион байгуулах
 Сурагч өөрийн үйл ажиллагааг тасралтгүй хянаж, үнэлж, мөн сайжруулж
байхууцаар хяналт-үнэлгээний механизмыг бүрдүүлэх
Дээрх зарчмуудыг харгалзан багш нар дараах гурван чиглэлээр өөрсдийн сурган
хүмүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнд:
 Асуулга, ярилцлага, мөн судалгааны бусад арга хэрэгслээр
суралцагчдынхаа ямар сурах барил эзэмшсэнийг тогтоох
 Сурагчдын сурах хэв маяг, онцлог, мөн дасгал даалгаврыг төрөл, зорилго
зэргийг харгалзан тэдэнд бодит туслалцаа үзүүлэх
 Салангид бус, харин олон барилуудаас сонгон ашиглаж сурах чадвар
суулгах чиглэлээр багш практик туслалцаа, чиглүүлэг өгөх зэрэг орох юм.

Хэл сурах арга барил эзэмшүүлэх арга зүйн үе шат

28
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Суралцагчиддаа сурах арга барил эзэмшүүлэхэд багшийн зүгээс дараах 5


зүйлийг сайтар тайлбарлаж өгч байж үр дүнд хүрнэ. Үүнд:
1. Барилын тухай ойлголт
Багшаас тухайн барилын дэлгэрэнгүй тодорхойлолт өгөхийн сацуу түүний
онцлог шинжийг тайлбарлаж өгнө.
2. Тухайн барилыг яагаад сурах шаардлагатай байна.
Багшаас хичээлийн зорилго буюу тухайн барилыг ашиглахын ач холбогдлыг
сайтар тайлбарлаж ойлгуулах нь сурагчдыг бие даалгах, тэдгээрийн сурах
үйлийн хариуцлагыг ухамсарлан ойлгоход чухал үүрэгтэй.
3. Барилыг хэрхэн хэрэглэх
Зааж сургах гэж буй барилаа хэрхэн хэрэглэхийг бүрдүүлбэр хэсэг тус бүрийг
шат шатаар нь задлан нарийн анализ хийж загварчлан үзүүлэх, хэрэв бодитоор
загварчлах боломжгүй хийсвэрлэн бодох үйл байвал эргэцүүллийн протокол
бичүүлэх, аналог олуулах, тэмдэглэл хөтлүүлэх зэрэг арга техникийг ашиглах нь
зүйтэй.

4. Хэдийд, ямар нөхцөлд тухайн барилыг ашиглах


Уншиж буй зүйлийн төрөл, дасгал даалгаврын зорилго зэргээс шалтгаалан олон
барилаас хамгийн үр дүнтэй барилыг хэрхэн сонгох талаар багш нарийн
тайлбарлаж өгнө. Тухайлбал уран зохиол, яруу найраг, ерөнхий мэдээлэл
агуулсан эх зэрэг нь өөрсдийн онцлогтой байдаг тул өөр өөр барил ашиглах
шаардлагатай болдог.
Сургалтын энэхүү шатанд дээрх зүйлийг тайлбарлахаас гадна тодорхой жишээн
дээр туршиж үзэх сургалтын бүхий л боломж, бололцоогоор хангах нь зүйтэй.
5. Ашигласан барилаа хэрхэн ашиглаж ямар үр дүнд хүрснээ үнэлэх
Хэрэглэсэн барилаа хэрхэн үнэлэх, үр дүнг нь тооцохыг багшаас суралцагчдад
тодорхой үлгэрлэн зааж сургах, мөн хүсэн хүлээсэн үр дүнд хүрээгүй бол ямар
аргаар түүнийг сайжруулан засах зэрэгт бодит чиглүүлэг өгч байх юм.

29
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Англи хэлний хичээлийн авиазүйн тухай


Боловсролын чанарын үнэлгээ сурагчдын сурлагын амжилт, суралцах чадварыг
илрүүлэхэд чиглэдэг. Чанарын судалгааны даалгавраас сурагчдын “алдаа”-г
илрүүлж, багшийн заах аргыг сайжруулах боломжтой.

Сурагчдын сонсох чадварыг хөгжүүлэх барилууд (Listening strategies)


Сонсох чадвар нь аливаа мэдээллийг хүлээж авах, ойлгох, утгыг өөрийн
хэрэгцээ шаардлагын дагуу тайлах, өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд
чиглэгдсэн цогц чадвар юм. Иймээс унших чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дээрх
үйлтэй холбоотой бөгөөд мөн л гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой
юм. Харин ялгаатай нь ихэвчлэн нэг удаа богино хугацаанд болж өнгөрдөг үйл

30
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

учраас сурагчаас үгийн сангийн, хэлзүйн мэдлэг, чадвар цаашилбал ерөнхий


мэдлэг илүүтэйгээр шаардагддаг. Зарим тохиолдолд сонсож буй эхийн бүх үгийг
мэдээд байгаа хэрнээ санааг бүрэн ойлгодоггүй нь далд санааг ялгаж ойлгохдоо
холбоотой байдаг.

Сурагчдын бичих чадварыг хөгжүүлэх барилууд (Speaking strategies)


Бичих чадвар нь аливаа суралцагч өөрийн санаа бодлыг бичгээр ойлгомжтой,
цэгцтэй илэрхийлэх чадвар юм. Тухайн чадварыг хөгжүүлэх нь:
 Хэлний мэдлэг, чадварыг бататгах
 Үгийн санг нэмэгдүүлэх, ой тогтоолыг сайжруулах
 Сурагчдын өөр өөр сурах хэв маяг, хандлагыг тооцож мэдлэг чадварыг
хөгжүүлэх зэрэгт чухал ач холбогдолтой.
Бичих нь нэгэнт чадвар учраас мөн тодорхой зорилго чиглэлтэй хийгддэг шат
дараалсан үйл юм.

Сурагчдын ярих чадварыг хөгжүүлэх барилууд (Speaking strategies)


Ярих чадвар нь бусдын санаа бодлыг ойлгох, мөн өөрийн санаа бодлыг бусдад
ойлгомжтой, цэгцтэй илэрхийлэх чадвар юм. Аман харилцаанд идэвхтэй
оролцохын тулд дараах арга техник чухал ач холбогдолтой гэж үздэг. Үүнд:
 Богино дохио хариултуудыг ашиглах. Богино хариултууд нь цаад
харилцагчийн өгүүлж буй зүйлийг ойлгож, зөвшөөрч, эсвэл эргэлзэж
буйгаа илэрхийлэхэд хэрэглэдэг тогтсон хэллэг, хэлцүүд юм.
 Хэлний хэрэглээний нөхцлийг тооцох. Учир нь харилцааны тодорхой
нөхцөлд тодорхой үг, хэллэг, хэлзүйн бүтэц хэрэглэгддэг бөгөөд үүнийг
ялгаж мэдсэнээр утга санааг тааварлахад дөхөмтэй болдог.
 Сургалтын явцад тухайн хэлийг ашиглах. Сургалтын явцад суралцагчид
ойлгоогүй зүйлээ лавлах, тодруулах зэргийг хэрхэн хийхийг зааж сургах,
мөн өөрийн зүгээс тэдгээрийн хийж гүйцэтгэсэн даалгаврыг сонсохдоо
дэмжих, зөвшөөрөх, магтах, алдаа засах зэргийг англи хэл дээр хийснээр
хэлний хэрэглээний орчин сайн бүрэлддэгийг анхаарах.
 Тодруулах асуултуудыг хэрэглэх
 Өөрийн яриаг бичиж аваад, дахин сонсож алдаа, дутагдлаа олох
 Өөрөө өөртэйгээ чангаар ярьж давтах, дасгал хийх

31
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

 Англи хэлээр ярих, харилцах боломж бүрийг эрж хайх, бүтээлчээр


ашиглах
 Дуу дуулах, шүлэг унших

Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх барилууд (Reading strategies)


Уншиж ойлгох чадвар нь оюуны үйлдэл талаасаа хүртэхүй (perception) болон
сэтгэхүй (thought) хоёрыг багтаасан нарийн бөгөөд цогц үйл юм. Ингэхээр уншиж
ойлгоно гэдэг эхийг бүрдүүлж буй үгсийг шугаман харьцаанд авч механикаар
утга санааг ойлгодог идэвхгүй үйл биш, харин уншигчийн зүгээс өмнөх буюу
суурь мэдлэгтэйгээ холбож ухаарах, таамаглах, үгийн олон салаа утгыг
ялгаруулан ойлгох, хэлний дүрмийн мэдлэгээ ашиглах, янз бүрийн арга
аргачлалыг ашиглаж турших, үр дүнг тооцох зэрэг маш их хөдөлмөр, оролцоо
шаарддаг идэвхтэй үйл юм. Уншиж ойлгоход хүртэхүй болон танин мэдэхүйн үйл
явагдаж байгаа тул уншиж ойлгохын тулд хэлний болон хэлний бус олон мэдлэг,
чадвар шаардагддаг. Ийнхүү унших нь цогц үйл учраас түүнийг чадвар болгож
хөгжүүлэхийн тулд энэхүү шат дараалсан цогц үйлийг “уншихын өмнө, унших
явцад, уншсаны дараа” хийх байдлаар нь задалж авч үзэх нь чухал ач
холбогдолтой.
Уншихын өмнө юу хийж болох вэ?
 Яагаад, ямар учраас тухайн эхийг унших гэж буйгаа эргэцүүлэн зорилгоо
тодорхой, оновчтой тодорхойлох
 Унших сэдвийг гүйлгэн харж дагалдах зураг, схем, график зэргийг үзэх
 Эхийн гол санааг урьдчилан таахын тулд гарчиг болон дагалдах зургаас
санаа авч өмнөх мэдлэг, туршлагатайгаа холбохыг оролдох
 Таамаглал дэвшүүлэх
 Уншихын өмнө тухайн эхэд юуны тухай өгүүлж болох талаар асуулт
тавих, зохиох
Унших явцдаа юу хийх вэ?
 Тулгуур үгс, чухал санааг олж тодруулах, тэмдэглэх
 Дэвшүүлсэн таамаглал зөв эсэх талаар мэдээлэл, нотолгоо цуглуулах
 Эхийн санаануудыг логик холбогдлоор нь зурж тэмдэглэх, тэмдэглэл
хөтлөх
 Ил болон далд мэдээллийг олж ялгах
 Эхэд гарч буй санааг өмнөх мэдлэг, туршлагатайгаа холбож эргэцүүлэх
 Эхийн тодорхой хэсгийг уншаад түр зогсож эргэцүүлэх, тоймлохыг хичээх

32
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

 Шинэ үг хэллэгийг утга санааг хэлний болон хэлний бус хам сэдвээс
тааварлах
Уншсаны дараа юу хийх вэ?
 Уншиж ойлгосон санаа, үзэл бодол, асуудлын талаар хэлэлцэх, өөрийн
үзэл бодлыг илэрхийлэх
 Хэрхэн ойлгосноо лавшруулах, тодотгох үүднээс санаануудаа бичгээр
илэрхийлэх, томьёолох
 Нэгтгэн дүгнэх
 Эхийн мэдээллийг график, хүснэгтэд оруулах
 Дүгнэж бичих, ярих
 Эхийн санааг өөр үгээр илэрхийлэх

2.1. Хараа

Хүний хараа бол сэтгэхүйд нэвтрэх үүд мөн. Бүтэн өдрийн туршид нүд нь нэг
мянган “зураг авалт” хийдгийн ихэнх нь үр ашиггүй өнгөрдөг байна. Харааны
ачаар хүн мэдээллийг 90% хүртэл хүлээн авдаг байна. Үүнийг хүн болгон
харилцан адилгүй ашигладаг.
Ном уншигч нь хараа, сонсгол, хөдөлгөөний гурван үйлдэл хийдэг. Номоо
уншиж бясалгаж дуусаад хойш нь тавьсаны дараа ямар нэг хугацаанд гараараа
авч хуудас бүрийг эргүүлэн “хөдөлгөөн” хийж дахин уншдаг нь “Харааны үйлдэл”
болно.

33
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Хараагаа зайлуулахад л ном унших үйл ажиллагаа зогсдог. Нэг цаг тутамд
ном уншигчийн хараа нь 57 минутанд харьцангуй тайван байдгийг тооцоо
ажиглалтаар нотолжээ.
Хараагаа салгасан үед хэдий хэмжээний мэдээлэл хүлээн авсан байхаа
өөрөө мэдэж нэгж хугацаанд аль болох олон мэдээлэл хүлээн авахыг хичээдэг
нь түргэн уншлагыг бүрэлдүүлдэг.
Нас сэтгэхүй арга туршлага нь янз бүрээс болж ном уншигч бүрийн харааны
хүлээн авах чадвар, хугацаа нь харилцан адилгүй байдаг. Нүд хэдийчинээ
хэмнэлттэй хөдөлвөл ухаан санаанд уншсан зүйл төдийчинээ сайн тусдаг.
Унших ур чадвар эзэмшсэн өргөн мэдлэгтэй сайн хараатай хүн үг үгээр нь
уншдаг. Өгүүлбэрийн доторх гол утга санаа илэрхийлсэн үгийг сонгон авч
сэтгэдэг хүмүүс нь унших ур чадвартай, тодорхой арга дадалтай, мэдлэгийн
үлэмж нөөцтэй, ухаан санаа нь маш сэргэлэн юмыг зохион бичихдээ чадварлаг
хүмүүс байдаг.
Түргэн унших үед нүдний хөдөлгөөн нилээд хэмнэгддэгийг дараах зургаас
харна уу.

Удаан уншлага Түргэн уншлага


Харааны талбай

34
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Нүдний хөдөлгөөн
Удаан унших, түргэн унших нүдний хөдөлгөөнийг харуулав.
Ном уншиж байгаа хүний хараа 1.5 хэмд нилээд сайн хардаг. Дээд хэмжээ нь
35 хэмд харах байдаг. Үүнийг дараах зургаар харуулав.

2.2. Унших уламжлалт аргын дутагдал

35
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Түргэн унших арга эзэмшихийн тулд унших уламжлалт аргын дутагдлыг


мэдэх ёстой. Судалгаа шинжилгээгээр тогтоосон нэг хэмжээ байдаг. Энэ л 13-19
насандаа уншлага нь нилээд түргэн байна. Гэхдээ 13 ба түүнээс дээш насны
хүүхдүүдийг түргэн унших арга ажиллагаанд сургадаггүй байна. Унших
уламжлалт аргын дутагдлыг үндсэн таван хэсэгт хувааж болох байна.

Нэгдэх дутагдал: Унших үеийн өгүүлэх эрхтний ажиллагаа юм. Чимээгүй


уншиж байгаа үед уншигчийн уруул, хэл зэрэг эрхтэнүүд нь хөдлөхгүй байгаа юм
шиг боловч үнэн хэрэгтээ байнга нуугдмал хөдөлгөөнтэй байдаг. Түүний
идэвхтэй эсэх нь унших арга дадлын хөгжлийн түвшин, ном сэдвийн хүнд
зэргээс хамаарагдана. Чимээгүй уншиж сураагүй хүүхдийн түвшин хэдийчинээ
бага байх тусам уншиж байгаа номын сэдэв нь төдийчинээ төвөгтэй болж,
улмаар дотоод яриа нь төдийчинээ ихээр дэлгэгддэг. Чанга биш чимээгүй уншиж
байхад буй болдог сэтгэхүйн дуугүй яриаг дотоод яриа гэнэ. Дэлгэрэнгүй ба товч
гэсэн хоёр янзын яриа байдаг. Энэхүү чимээгүй яриа нь уншиж байгаа
хурдтайгаа ижилхэн байна. Ингэж уншиж байхад зөвхөн нүдээрээ унших
төдийгүй чих уруулаараа бас уншдаг нь нууцлагдсан мэдээллийг уураг тархинд
хүргэж яриа, сонсголын сувгийн оролцоотойгоор боловсруулдаг бөгөөд хурд нь
хараанаас олон дахин бага байдаг байна. Уншигч нь үг нэг бүрийг үсэгчлэн
уншихгүй өгүүлбэр гүйлгэн гол утга санаагий нь зөв сонгон авч тунгаан уншиж
чадсан цагт дотоод яриа нь багасч, түргэн уншиж, зөв ойлгох арга ухааныг
эзэмшиж чадна. Хүүхдийг үсэгчлэн, үгчлэн, өгүүлбэрчлэн гэх зэргээр эрэмбэ
дараалалтайгаар сургадаг уламжлалт арга ухаан нь анги ахих тусам баяжсаар
эцэстээ номоо чанга уншиж байгаад аажмаар шивнэж, эцэст нь дуу гаргалгүй
уншдаг болгоно. Энэхүү дадал нь нилээд туйлбартай байдаг билээ.

Хоёрдох дутагдал: Уншиж байгаа нөхцөлд харааны бага талбай юм.


Харцаар нэг удаа нүдэнд тодорхой тусгагдсан унших хэсгийг харааны талбай
гэнэ.
Энэхүү харааны талбай нь үсгүүд төдийгүй сайндаа л хоёр гурван үгийг
тусгаж авдагаараа харааны талбай маш бага байдгийг нотолдог. Ийм байдлаас
болж олон удаа харааны өчүүхэн талбайнуудад “зогсож” харааг бутаргардаг.
Харааны талбай хэдий чинээ их байвал мэдээллийг төдийчинээ их хүлээн авч,
хараа нь уншиж байгаа сэдвүүддээ саатах нь багасч, улмаар уншлага нь үр
өгөөжтэй болно. Энэ нь уламжлалт хоёр гурван үгийг уншихаасаа бүхэл бүтэн
өгүүлбэр, догол мөрүүдийг унших бололцоотой болдог. Урт өгүүлбэрээр нь шууд
уншиж сурах нь зөвхөн түргэн уншихад ач тустай төдийгүй уншсанаа гүн бат зөв

36
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

ойлгоход нь дөхөм үзүүлдэг. Зөв ухаарч ойлгоогүй хараагаа бичсэн буюу


хэвлэсэн нэг мөрөөс нөгөө мөрд буруу шилжүүлэхээс болж харцаа ашиггүй
болгодог. Нэг номын бүх мөрд ингэж ашиггүй шилжүүлээд байвал зөвхөн цаг
мөч төдийгүй, оюун ухаанаа их хэмжээгээр талаар өнгөрөөнө.

Гуравдах дутагдал: Уншилтын ухралт бууралт, доройтолт юм. Уншсан үг,


өгүүлбэр, утга санаагаа хараагаа дахин чиглүүлэхийг уншилтын ухралт, бууралт,
доройтолт гэнэ. Хараа нь уншсан зүйл рүүгээ сайн тусдаггүй, зөвхөн
баримжаалан тусдаг учир уншсан зүйлээ яг тод хүлээн авч чаддаггүй. Энэ
дутагдал нь хамгийн их тархжээ. Ажиглалт хийж үзэхэд зарим уншигчид хөнгөн ч
байгууллага, хүнд ч байгууллага уншсан зүйлээ давтан уншдаг муу зуршилд
хэвшсэн байв. Уламжлалт уншлагын явцад бий болдог нүдний давтан тооцох
байдлыг дараах зурагт харуулав.

Бичгийн мөр
--- Мөр дээр харц анхаарлаа чиглүүлэн тэмдэглэн тогтоох цэг
1 2 3 4. Мөр дээр тэмдэглэн тогтоох дэс дарааллын дугаар
-0 Таних хилийн бүсэд мөрийг тодорхой ухаж ойлгох бага зууван
-- Хурц, тод тодорхой биш ойлгоцыг урьдчилан мэдэх бүсийн их зууван
+++ Мөрийн ухралтын давтан уншиж, тэмдэглэн тогтоох хэсэг

37
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Мөрөө ухарч давсан аажуу унших үйл ажиллагаа нь голдуу 100 хүртэл үгтэй
10-15 бичиг номд нилээд тааралддаг. Дахин давтан уншихыг уншиж байгаа хүн
голдуу бичлэг, найруулагын хүндээс боллоо гэх боловч чухамдаа унших арга
барилаа зөв олоогүйтэй бас холбоотой юм. Дахин давтан ашиггүй уншиж цаг
гарздахгүйн тулд урьдчилан сайн тунгаан бодож уншвал уншиж өнгөрсөнөө
үндэслэлтэй болгож шинэ сэтгэхүйг бүрдүүлнэ. Хурдан унших аргачлал нь
унших зүйлээ бүрэн уншсаны дараа дахин уншихыг зөвлөдөг.

Дөрөвдэх дутагдал: Уншлагын уян хатан чадварлаг ухааныг иж бүрдэл


байхгүйгээс бий болдог. Энэ нь уншлагын үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг.
Цомхон нугалбартай унших ердийн арга хэрэглэж чадвал унших хугацаа ба
ойлголт тус бүр хоёр дахин түргэтгэж сайжруулж чадна.

Тавдахь дутагдал: Уншиж байгаа үедээ анхааралгүй байсанаас болдог.


Ажиглаж байхад удаан уншлага нь хайхрамжгүй байдлыг бүрэлдүүлж улмаар
ойлгоцыг бууруулж, цаг хугацаа алдаж, оюун ухааны идэвхийг саатуулдаг. Өөр
тийш нь анхаарлаа хандуулж, уншиж буй зүйлийнхээ ойлгоцыг сарниулах, унших
зүйлээ дур сонирхол нь буурч ухамсартаа хүртэл сэтгэж чадахгүй болдог. Энэ
бүгдийн уршгаар уншсанаа дахин унших гэж оролддог. Амьдралд ажиглаж
байхад ийм уншигч нар аргачилсан сонирхолтой зохиол, эрдэм шинжилгээний
бүтээл, мэргэжлийн ном зохиол, цаг үеийн тогтмол хэвлэл зэрэг ямар ч зохиолыг
жигд хурдтай уншиж хэвших аюулд хүрдэг. Хурдан уншдаг хүн бол ямар ч ном
хэвлэлийг өөрийнхөө унших зорилго зэрэг бусад нөлөөлөх хүчин зүйлүүдтэй уян
хатан холбож, ухаан чадвараа зөв зохицуулан жолоодож өөрийнхөө анхаарлыг
зөв хандуулж чадна.
Үүнээс гадна төрийн өмчийн ЕБС-д гадаад багш ажилуулах явдал дутагдалтай
байдаг. Монгол багш гадаад хэлийг дуудах нь цэвэр сайхан дуудахгүй боловч
ойртуулж дуудаж сургахад дээрх 5-н дутагдлыг арилгах боломж нь багшийн үйл
ажиллагаа, идэвх чармайлттай холбоотой. Тиймээс ЕБС-д гадаад багш
ажилуулбал \тодорхой хэмжээнд\ англи хэлийг зөв дуудаж сурахад дөхөм болно.
Сүүлийн үед нэг талаар даяарчлалын эсрэг үзэл санаа нөгөө талаар өөрийн
орны уламжлал, өв соёлыг авч үлдэх үүднээс ямарваа нэг \харь\ хэлийг үзэж
судлаж буй хүмүүс тухайн хэлийг хэрэглэхдээ яг төрөлх хэл шиг байх албагүй

38
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

гэж үздэг болсон. Ялангуяа азийн томоохон улсууд болох Хятад, Солонгос зэрэг
орнуудад энэ үзэгдэл илүү тод илэрдэг.
Жишээлбэл: Ок --- үкэй, orange --- үрэнж жүүс г.м
Тэд ингэж дуудаж байгаагаа буруу гэж огт үздэггүй. Солонгосын англи хэлний
нэгэн хувилбар дуудлага гэж үздэг. Тиймээс “CHINGLISH” гэдэг үгийг англи
хэлэнд орсон шинэ үг гэж үзэн бүртгэж авсан байна. Энэ нь Chinese English
гэсэн утгатай байх жишээтэй.
Учир нь аж үйлдвэр өндөр хөгжсөн улс орны хувьд ийм байх боломжтой. Харин
манай орны хувьд тийм боломж байхгүй учраас бид ингэж болохгүй. Тиймээс
бид энэхүү асуудлыг шат шатанд нь

2.3. Уншлагын анхны хурдыг тодорхойлох нь-

Уншлагын хурдыг дараах томъёогоор тодорхойлно. Үүнд:

T
Х= ∙K
C
Х- минутанд хичнээн үсгийн тэмдэг уншсан хурд
Т- сэдэв дэх тэмдгийн тоо
С- сэдвийг уншихад зарцуулсан хугацаа
К- ойлгоцын коэффициент

Энэ томъёо бол тоогоор илэрхийлсэн тэмдэг бүхий эх бичгийн эзэлхүүнийг


тодорхойлно. Уншиж буй үгээр хэмжигдэх уншлагын хурдыг тодорхойлох томъёо
бас байдаг. Гэвч эх бичгийн эзэлхүүний нэгж хэмжигдэхүүн нь байгаа нөхцөлд
тэдгээрийн харьцааг мэдвэл унших нь хурдаа тодорхойлоход амархан юм.
Монгол хэлний үгийг дунджаар 6 үсэгтэй гэж бодъё. Жишээ нь: хурдан уншлагаа
минутанд 600 үсэг уншлага гэж үзвэл 1 минутанд 100 үг унших нь ээ. \600:60\.
Уншлагын хурдыг секундметрээр буюу цагийн секундны зүүгээр хэмжиж болно.
Ойлголтын коэффициент гэж юуг хэлдэг юм бэ? Хурдан уншлага нь
уншсанаа гүнзгий ойлгож зөв сэтгэхийг хэлнэ. Ийм учраас зөвхөн унших хурдаа

39
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

төдийгүй ойлгоцынхоо чанарыг бас хэмжих хэрэгтэй. Чухам үүнд л дээрх томъёо
чиглэгдэж байна. Уншсан номынхоо агуулгын талаарх 10 асуултанд өгсөн
хариултаа задлан шинжилсэнээр ойлгоцынхоо коэффициентыг тодорхойлно.
Бүх асуудалд бүрэн зөв хариулж чадвал К-1, хэрвээ 8- асуудал бол К-0 гэхчлэн.
Урт удаан хугацааны ажиглалтаар шинжлэх ухаан-техникийн ба ойлгомжтой
эх бичгийн унших хурдын хэм хэмжээг тогтоожээ.

1- р хүснэгт

Уншлагын хурд Минутан дахь тэмдгийн тоо Минутан дахь үгийн


\тоо\мин\ тоо \үг тоо\мин\
Доод 900 ба түүнээс дээш 150 ба түүнээс доош
Дунд 1500 250
Өндөр 3300 550
Хэт өндөр 3300-аас дээш 550-аас дээш

Эх хэлний уншлагын хурдын хэмжээ

Унших арга: Унших нь авиан зүйтэй салшгүй холбоотой. Зөв дуудаж, уншиж
сурахгүй бол таны яриа ойлгомжгүй болж ач тусаа өгөхгүй. Авиаг зөв дуудаад
зогсохгүй, үг өгүүлбэрийн утгын талаар нь зөв хуваарилж ойлгомжтой уншихыг
шаарддаг. Иймээс уншиж эхлэхийн өмнө зөв дуудлагын дүрэм үзэж, ямар ямар
авиаг дуудахад хэцүү байдгийг мэдэж аваад сургуулилах хэрэгтэй.

Уншлага бол: а\чанга, б\амандаа буюу чимээгүй гэж хоёр төрөл байж болно.
Зөв аялгууг олтлоо чанга унших нь илүү ашигтай. Харин чимээгүй гүйлгэж унших
нь цаганд хэмнэлттэй, түргэн бөгөөд түүнийг хэл сурах сүүлийн шатанд хэрэглэх
нь илүү ашигтай. Эхэн үед унших ном нь хөнгөн, ойлгомжтой байвал юм унших
хүслийг бадруулж өгдөг. Харин хэт хүнд сэдэв уншихад сонирхол буурахад
хүрдэг.

Дашдаваа. Д., “ Гадаад хэл яаж сурах вэ? ” х 35-40

40
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Англи хэлний эгшиг үсгийн дуудлага


Үсэг a [ei] o [ou] E [I:] i [ai] y [wai] u [ju:]
Үсгийн
дуудлага
[ ei ] [ ou ] [i: ] [ ai ] [ju: ]
I
name note be fine my tune
II [æ] [ᴐ ] [e] [i] [ʌ]

Flat not pen sit myth cup


III [a :] [ ᴐ :] [ ǝ:]

large fork term film bird fur


IV [ ɛǝ ] [ ᴐ :] [ I ǝ] [aiǝ] [juǝ ]

marry more here fire tyre during

3-р хүснэгт

Нийлмэл үсгүүдийн дуудлага


Нийлмэл Дуудлага Жишээ Нийлмэл Дуудлага Жишээ
үсэг үсэг
ai [ ei ] Spain oo [u: ] Too
ay Day

ea [ I: ] Sea ou [ au ] Out
ee Meet ow Brown
ew [ ju:] New ai+r [ ɛǝ ] Chair
oi [ ᴐ i] Point Engineer
oy Boy Our
oo+k [u ] Book oo+r [ ǝ:] Door

41
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Нийлэмж үсгүүдийн дуудлага


Үсэг Байршил Дуудлага Жишээ
c [ si:] 1. e, i, y -ийн өмнө [s] Cent, pencil, icy, cap,
2. a, o, u – ийн өмнө [k] come, cup, black
g [ dʒi:] 1. e, i, y -ийн өмнө [ dʒ] Page, gin, gypsy,
2. a, o, u –ийн өмнө [g] good, green, big
s [ es ] 1. Үгийн эхэнд, дуугүй [s] Sit, students, lists
гийгүүлэгчийн өмнө,
үгийн төгсгөлд дуугүй
гийгүүлэгчийн дараа
2. Хоёр эгшгийн дунд,
эгшгээр төгссөн үгийн
дараа, дуутай [z] Please, ties, pens
гийгүүлэгчээр төгссөн
үгийн дараа
x [eks] 1. Гийгүүлэгчийн өмнө [ks] Text, six
үгийн төгсгөлд орвол
2. Өргөлттэй үеийн өмнө [gz] Exam
орвол
sh Ямар ч үед [ᶴ] She
ch Ямар ч үед [t ᶴ] Chess
tch Өргөлтгүй үеийн дараа [t ᶴ] Match
ck Өргөлтгүй үеийн дараа [k] Black
th [θ] Thick, myth
[ǝ] This, battle
wh 1. Үгийн эхэнд о бусад бүх [w] What
эгшгийн өмнө
2. о эгшгийн өмнө [h] Who
qu Бүх эгшгийн өмнө [kw] Question
ng Үгийн төгсгөлд [η] Long
nk Ямар ч үед [ηk] Thank
wr Үгийн эхэнд эгшгийн өмнө [r] Write
al 1. Өргөлттэй к [ᴐ:] Chalk
гийгүүлэгчийн өмнө
2. Өргөлттэй үгийн эхний [ᴐ:l] Wall, also
үед
wor Өргөлтгүй үеийн дараа [wǝ:] Work, word
wa 1. “ r ” бусад дуутай [wᴐ] Want

42
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

гийгүүлэгчийн өмнө
2. “ r ” өмнө орвол [wᴐ:] Warm
igh Ямар ч үед [ai] light

Сурагчид зөв цэвэр уншихын тулд багшийг дууриаж уншихаас гадна авиа зүйн
нийлэмж үсгүүдийн дуудлагыг мэдсэн байх шаардлагатай байдаг. Иймээс 2 ба 3
– р хүснэгтэнд эгшиг үсэг, нийлэмж үсгүүдийн дуудлагыг үзүүлэв.

2.4. Англи хэлний унших чадварын тестүүд

Анхан шатны түвшинд үгийн шүүмжлэл маш их ач холбогдолтой.


Англи хэлний үгийн, үсгийн холбооны хооронд маш их ялгаа байдаг. Унших
чадварыг хэрэглэж байх үед ихэнх “загварууд адил болон ялгаатай” гэсэн талтай
байдаг.
Жишээ нь:
Sad Sat S D
Red Ret S D
Meat Meet S D

-Адил болон ялгаатай талууд


From the mayor I for the mayor S D
With her brother I with her brother S D
-Адил төстэй зүйлийг сурагчид тодоор тэмдэглэсэн байна.
Net net ten
Nap span naps
Түлхүүр үгийг ашиглах
Pots:
Stop pods pots spot

43
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Figure:
Figure finger fissure ringer

Энэ төрлийн зааврууд нь энгийн маш ойлгомжтой байдаг. Сурагчид чанга


ойлгомжтой унших нь багшид дүгнэхэд хялбар байдаг. Шаардлагатай үед
өөрийн төрөлх хэл дээр заавруудыг өгдөг.
Зарим энгийн бүтцүүд:
Баг тус бүрт 2 үг өгнө. Зарим багт ижил үг өгнө. Зарим багуудад нь өөр өөр
үгнүүдийг өгнө. Адил үг өгсөн баг үгээ дугуйлаад S бичнэ.
Ялгаатай үг өгсөн баг нь мөн дугуйлаад D бичнэ. Арван минутанд маш хурдан
ажиллана.
Жишээ нь:
Too to S D
In in S D
“Адил-ялгаатай” энэ дасгалыг ердийн өгүүлбэрийн түвшинд ажиллаж болно.
Ээлжлэх хэлбэрээр бүгд ялгаатай байвал ялгаатай талд нь бүгд ижил байвал
ижил талд нь сондгой үг байвал тэр үгийг тод болгоно.
Жишээ нь:
All different all the same
Speak peace seeks
Peace peace peace
Info bed in the bed in the bed

Ялгаатай үгийг олох дасгал:


Доорх үгүүдээс ялгаатай үгийг олж дугуйлах.
Жишээ нь:
Pleasure; pleasing pleasure pleasure
Want to go; want to go \want to go\ won’t go

44
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

1. Эдгээр дасгалууд нь оноо тавих болон дүгнэлт хийх


2. Эхлэн суралцагсдад үсэг нүдлэхэд ердийн дасгалууд
3. Тестийг өгүүлбэрийн түвшинд шалгах. Энэ түвшнийхэнд \composition\
зохион бичлэг хүндэднэ. Асуулт асууж хариулах журмаар явагдана. Багш
шинэ үг дүрмийн талаар зөв хэлж дуудаж байгааг шалгана.
1.Зураг таах:
-Зураг таах зөв зургийг тод болгоно.

The children are playing on their new toy.


Хүүхдүүд өөрсдийнхөө тоглоомоор тоглож байна.

2- р зураг нь өөр байна.

Mother is pushing the children on the tricycle.


Ээж 3 дугуйт унйаж байгаа хүүхдүүдээ түлхэж байна.

45
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Зөв бурууг олох дасгал \Дараагийн том зурган дээр\

Жишээ нь:
The robber can’t see the TV. T F
Тийи \ үгүй асуулт асуух:
Is the lady reading the newspaper? Yes\No.

Эдгээр жишээн дээр ердийн зурган дээр зөвийг сонгох дасгалууд ажиллаа.
Жишээ нь:

46
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

The robber is successful because


a. He doesn’t see the family.
b. The family is at home in the living room.
c. It is dark outside.
d. The family doesn’t hear him.
Энэ даалгавар тийм\үгүй асуултуудаас арай хүнд дасгал.
2.Өгүүлбэр таах:
Мөн анхан суралцагсдад өгүүлбэрийн зөв бурууг сонгох дасгал ажиллуулах.
Сурагчид харж байгаад үнэн худал боломжгүйг хэлнэ.
The sun sets in the rest. T F
She is my mother. T F

(Arthur Hughes, ‘’Testing for language teachers’’ x 116-


133)

2.5. Туршилт түүний үр дүн

Унших тестийг багш нар сургалтандаа хэр зэрэг ашигладаг мөн тестийн
талаар хэр зэрэг мэдлэгтэй болохыг судлах зорилгоор нийт 4 сургуулийн 60
багшаас судалгаа авсан. Та сургалтандаа тестийн аргыг хэрэглэдэг үү гэсэн
асуултанд бүх багш нар тестийн аргыг сургалтандаа хэрэглэдэг боловч тестийн
талаарх мэдлэг хомс байгаа нь судалгаагаар харагдаж байна. Судалгаанд
оролцсон нийт багш нарын 83 % нь тестийн үндсэн шалгууруудыг хичээлд
хэрэглэж байгаа нь судалгаагаар харагдаж байна. Нийт 40, 28, 13, 47 сургуулийн
багш нараас судалгааг авахад тестийн аргыг сурагчдын мэдлэг чадварыг
шалгаж, үнэлгээ өгөх зорилгоор тестийг хэрэглэдэг нь ажиглагдлаа.

47
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Сурагчдын унших чадварыг тогтоож, үгийн тогтоолт, унших ойлгох чадварыг


шалгах зорилгоор өөрийн сургуулийн \өөрөө хичээл ордог групп\ V ангийн 42
сурагчдыг хамруулан судалгаа хийлээ.
Сурагчдын авиа зүйн дуудлагыг зөв уншихыг шалгах зорилгоор сурагчдаас
минутын уншлага авсан. Мөн сурагчдаас тухайн эхийг уншаад ойлгосон байдлыг
шалгах зорилгоор богино хариулттай тестийн төрөл болох үнэн худлыг олох
тестээр шалгал авлаа.
Судалгааг дараах үе шаттайгаар боловсруулав. Үүнд:
 Судалгааны эх боловсруулах
 Сурагчдад англи хэлээр унших дадал эзэмшүүлж байгаа байдал
 Судалгаа явуулах
 Туршилтын судалгааны үр дүнг гаргах зэрэг болно.

Сурагчдыг анхан шатны түвшинд өдөр тутмын хамгийн энгийн үг хэллэг болон
бодит юмс үзэгдлийг нэрлэсэн үг, өгүүлбэрийг дүрслэн тайлбарлах, эхийг
харьцуулах аргаар уншуулсан туршилт хийв.
Туршилтыг 2 сарын хугацаанд дараах байдлаар хийж гүйцэтгэлээ.
Үүнд:
1. Сурагчдын унших материалаа хэрхэн зөв дуудах дуудлага, авиа зүйг
тогтоох
2. Эхний ажлын үр дүнг нэгтгэж, дасгал ажиллуулах
3. Туршилтын 2 дахь ажлын гүйцэтгэлийн дараа ажлын гүйцэтгэлийг дахин

шалгаж, түүний үр дүнг тодорхойлох

Эхлээд эхийг багш хоёр удаа тод чанга уншиж өгнө. Дараа нь сурагчдаар дагаж

хэлүүлж, уншуулах.

Сурагчдын мэдэхгүй шинэ үг хэллэгийг багш хэлж өгөх. Дараа нь сэдвийг уншиж

ойлгоод өгөгдсөн тестүүдийг ажиллах. Даалгаврын биелэлтэнд алдаа гарсан

шалтгаан нь эхэд байгаа үгийг буруу дуудах, шинэ үг хэллэгийг мэдэхгүй мөн

48
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

унших явцдаа зогсолт хийх, эхийг сайн ухаж ойлгоогүйгээс өгөгдсөн тестүүдийг

тааж хийх асуултанд буруу хариулах зэрэг бэрхшээлүүд ажиглагдлаа.

Сурагчдын хүсэл сонирхолд нийцсэн сэдэв болох “My house”, “TV cameraman”

сэдвийг уншуулж үзээд дуудлага аялга шинэ үгийг ойлгох байдал, уншлагын

хурд өгөгдсөн дасгалуудын туршилтын үр дүн ажилласан байдлыг үзэж

дүгнэсэн.

Унших материалууд

TELEVISION CAMERAMAN

Don Todd is a television cameraman. He works at the television station in his

hometown. He often has to work at night. He has to work with the director of the

television program. Don knows how to use his camera effectively. He doesn’t work on

Wednesday. He gets better every day, he says.

1. CHOICES TO MAKE; Choose the correct answer. Sometimes more than one

is correct.

1.Don works (a) at home.

(b) at night.

(c) at a television station.

(d) at the director’s house.

49
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

2.Don knows how (a) to be a director.

(b) to use his camera.

(c) to sing.

(d) to work.

3.Don has to (a) get better.

(b) use the director.

(c) work at night.

(d) work at a television station.

2. WORLD PRACTICE; Choose the words in List B opposite in meaning to the

words in List A.

LIST A LIST B

Work a. day

Often b. worse

Night c. seldom

With d. without

Better e. play

3. SPEAKING PRACTICE; Answer the following questions.

50
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

1. What does Don do?

2. Where does he work?

3. How does he use his camera?

4. Is he getting better?

5. With whom does Don work?

MY HOUSE

My name is Tergel. This is my house. It’s very large. I live with my mother,

father, grandmother, grandfather and younger brother. I‘ve got a kitchen, a bathroom,

a toilet and bedroom. This is my kitchen. We cook and eat in the kitchen. My mother

younger brother and father’s bedroom is there. They sleep in their room. My younger

brother’s name is Boldkhuyag. He is six month. We watch TV and play in the living

room. My mother washes in my bathroom.

1. Read the text and choose true or false.

T. F - Her name is Boldkhuyag.

T.F - Her house is large.

T.F - He hasn’t got a kitchen.

T.F - Her dad and mum sleep in their bedroom.

T.F - They watch TV and play in the living room.

51
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

2. Answer the questions.

1. How many rooms has he got?

2. Has he got a kitchen?

3. What does he do in the kitchen?

4. What does he do in the living room?

5. What does he do in the bedroom?

6. What does her mother do in the bathroom?

3. Choose the correct words.

1. a mirror a. авдар

2. a kettle b. хивс

3. a pot c. сандал

4. a stove d. данх

5. a chest e. толь

6. a carpet f. сав

7. a stool g. зуух

4-р хүснэгт

Уншлагын Уншлагын

Сурагчдын нэрс Дуудлага хурд өмнө Хувь хурд дараа Хувь



нь 1 мин нь 1 мин

52
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

1 Ангараг Зөв 39 32,5% 97 53,8%


2 Анужин Зөв 39 32,5% 97 53,8%
3 Батсуурь Зөв 73 60,8% 100 55,5%
4 Бат-эрдэнэ Зөв 74 61,6% 94 52,2%
TH Батболд Зөв 59 49,1% 61 33,8%

5
6 Баярмагнай Зөв 64 53,3% 90 50,0%
7 Баттулга Зөв 109 90,8% 156 86,6%
8 Банзрагч Зөв 16 13,3% 37 20,5%
9 Базаргүр Зөв 25 20,8% 49 27,2%
10 Батбямба Зөв 88 73,3% 140 77,7%
11 Буянжаргал Зөв 41 34,1% 75 41,6%
12 Дөлгөөн Зөв 48 40,0% 90 50,0%
13 Золзаяа Зөв 48 40,0% 106 58,8%
14 Зургаадай Зөв 101 84,1% 153 85,0%
15 Лхагвасүрэн Зөв 29 24,1% 56 31,1%
16 Мөнхбаяр Зөв 94 78,3% 98 54,4%
17 Мөнх-эрдэнэ Зөв 92 76,6% 116 64,4%
18 Мөнхжин Зөв 101 84,1% 178 98,8%
19 Нарантуяа Зөв 90 75,0% 169 93,8%
20 Одонтуяа Зөв 39 32,5% 85 47,7%
21 Саранцэцэг Зөв 105 87,5% 163 90,5%
22 Содхүү Зөв 38 31,6% 68 37,7%
23 Содном Зөв 107 89,1% 172 95,5%
24 Төрмөнх Зөв 27 22,5% 48 26,6%
25 Тэрбиш Зөв 16 13,3% 21 11,6%
26 Цэрэндулам Зөв 44 36,6% 97 53,8%
27 Цэрэнбат Зөв 45 37,5% 75 41,6%
28 Энхболд Зөв 52 43,3% 37 20,5%
29 Эрдэнэбаяр Зөв 20 16,6% 25 13,8%
30 Эрхэмбаяр Зөв 38 31,6% 950 52,7%

Сурагчдын уншлагын хурдны үзүүлэлтүүд

Дараагийн шатанд сурагчдын унших, ярих чадварт нь ахиц гарсан байгаа нь

уншиж ярих сэдэв ойлгомжтой, зорилго тодорхой бие даасан үйл ажиллагаа

53
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

хөгжиж хичээлд идэвх чармайлттай оролцож байгаа нь судалгаанаас харагдаж

байна.

Мөн цөөн үетэй үгийг хурдан түгдрэлгүй уншиж олон үетэй үгийг удаан,

нийлэмж үсгүүдийг буруу алдаатай уншиж байна.

5-р хүснэгт

Зөв цэвэр дуудлага Уншсанаа ойлгох Уншлагын хурд


Тооцов Эс тооцов Тооцов Эс тооцов Тооцов Эс тооцов
76,5% 23,5% 56,3% 43,7% 44,2% 56,8%

Нийт сурагчдын 53% нь сэдвээ уншаад утгыг нь ярихдаа сайн, өөрийн үгээр

чөлөөтэй ярьж байна. 36% нь зарим үгийг алдаатай уншиж сэдвийн утгыг

алдагдуулж логик дэс дарааллыг хооронд нь хольж утгыг нь алдагдуулан ярьж,

11% нь тааруухан нэг хоёр өгүүлбэрээр мөн нэг хоёр үгээр ярьж үлдсэн зарим нь

огт ярьж чадахгүй байгаа нь тухайн сурагчийн эх нэлний мэдлэг болон

сурагчдын бие даах үйл ажиллагаа сул байгаатай нь холбоотой болох нь

судалгаанаас харагдаж байна. Үгийг зөв уншиж буйг шалгах зорилгоор шалгалт

авахад доорх үзүүлэлтүүд гарч байна.

6-р хүснэгт 5а 5б

Сурагчдын Дуудлага Зөв Сурагчдын Үсэг Зөв

№ нэрс 10 үг унших нэрс Таних унших

10
1 Аззаяа 10 10\ 100% Амарбат 10 5\50%

54
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

2 Алдар 10 10\100% Азжаргал 10 7\70%


3 Амгалан 10 10\100% Ариунзаяа 10 5\50%
4 Ариунаа 10 8\80% Ариунзул 10 4\40%
5 Асем 10 7\70% Батхишиг 10 8\80%
6 Буянбат 10 10\100% Баяржаргал 10 7\70%
7 Буяндарь 10 8\80% Есүхэй 10 7\70%
8 Гэлэг 10 5\50% Лхагвасамбуу 10 7\70%
9 Елик 10 9\90% Намсрай 10 3\30%
10 Зоригтбаатар 10 10\100% Намуунаа 10 4\40%
11 Мишээл 10 10\100% Отгондарь 10 5\50%
12 Мөнхжин 10 10\100% Уртнасан 10 2\20%
13 Нандинзул 10 10\100% Мичидмаа 10 9\90%
14 Номин 10 10\100% Хулан 10 9\90%
15 Номинзаяа 10 10\100% Хүрэлсүх 10 3\30%
16 Нямбаяр 10 8\80% Чинзориг 10 6\60%
17 Оюу-эрдэнэ 10 9\90% Тэлмэн 10 6\60%
18 Содбилэг 10 6\60% Энхгэрэл 10 4\40%
19 Солонго 10 7\70% Энхбаяр 10 4\40%
20 Түвшинбаяр 10 6\60% Эрхбаяр 10 3\30%
21 Цэнд 10 9\90% Эрхэмбаяр 10 8\80%

Зөв уншиж сургах 2 төрлийн аргыг хэрэглэж үзэхэд нийлэмж үсгийн ялгааг

таниулах аргаар заасан 5а анги 21 сурагчдаас 13 сурагч нь VIII түвшин, 8 сурагч

VII түвшинд зөв уншиж сурсан байна. Гэтэл үсэг таниулж унших аргаар заасан

5б ангийн 21 сурагчдаас 4 сурагч VII-VIII түвшин, 9 сурагч V-VI түвшин, 8 сурагч

II-IV түвшинд уншиж сурсан байна.

Харьцуулсан судалгааг дүгнэж үзвэл нийлэмж үсгийн ялгааг таниулах аргаар

заах нь илүү үр дүнтэй болох нь харагдлаа.

Сурагчдын унших чадварын шалгалтын үзүүлэлтүүд


Хүснэгтээс харахад сурагчдын зав унших чадварт ахиц гарсан байгаа нь тухайн
сэдвийг ойлгож бодит байдлыг харж, зөв дуудах үгийг харьцуулан ихийг ойлгох

55
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

тодорхой зорилготой, бие даасан зөв уншиж сурах үйл ажиллагаа хөгжиж байгаа
нь харагдаж байна.

Англи хэлийг зөв уншуулж сургахад гарч байгаа бэрхшээл, түүнд нөлөөлж буй
хүчин зүйлд гарах үр дагавар, түүнийг зохицуулж буй арга хэлбэрүүдийг судлан
дүн шинжилгээ хийх зорилгоор доорх санал асуулгын хуудсыг бэлтгэлээ.

АСУУЛГЫН ХУУДАС
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Та доорх судалгаанд идэвхтэй
оролцоно уу.
1.Та англи хэлний хичээлээр сурагчдаа үнэлэхдээ ямар арга хэрэглэдэг вэ?
а. Тест б. Аман с. Бичих d. Сонсох
2. Зөв дуудлагыг тестээр үнэлэх нь зөв үү?
а. Тийм б. Байж болно с. Үгүй d. Мэдэхгүй
3. Үгийг зөв дуудаж сургахад ямар арга хэрэглэдэг вэ?
а. Цээжлэх б. Дагаж дуудах с. Сонсох d. Бусад
4. Таны бодлоор зөв дуудаж сургахад өөр ямар арга хэрэглэж болох вэ?
........................................................................................................................................
........................................................................................................................................
........................................................................................................................................
........................................................................................................................................
........................................................................................................................................
........................................................................................................................................
........................................................................................................................................
............................

56
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Судалгаанд нийт ЕБС-ийн 4 сургуулийн \40, 28, 13, 47 сургуулийн\ 60 багш


хамрагдсан. Үүнээс үзэхэд:

График 1.

57
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Та сурагчдаа үнэлэхдээ ямар арга хэрэглэдэг вэ?


Тест Амаар Бичих Сонсох

10%

20%

50%

20%

Судалгаанаас үзвэл тестийн аргаар үнэлдэг гэж 54% нь хариулсан бөгөөд


амаар болон бичгээр үнэлдэг гэж тус бүр 20% нь хариулсан байна. Дээрх
судалгааг дүгнэж үзвэл багш нарын ихэнх нь сурагчдаа үнэлэхдээ тест болон
бичгээр үнэлдэг болох нь харагдаж байна.

График 2.

58
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Зөв дуудлагыг тестээр үнэлэх нь зөв үү?


8%
15%

16%

61%

Тийм Байж болно Үгүй Мэдэхгүй

Зөв дуудлагыг болон зөв уншиж сургах үйл явцыг тестээр үнэлэх боломжгүй
гэж нийт багш нарын 61% нь “үгүй” гэж хариулсан байна. Тиймээс дан ганц
тестээр зөв дуудахыг үнэлэх нь тийм ч оновчтой арга биш болох нь
судалгаанаас харагдлаа.

59
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

График 3.

Үгийг зөв дуудаж сургахад ямар арга хэрэглэдэг вэ?


Дагаж дуудах Сонсох Цээжлэх Бусад

3%

33%

38%

25%

Үүнээс үзэхэд багш нарын дийлэнх нь зөв уншуулж сургахад дагаж дуудуулах
33% нь цээжлүүлэх аргаар 39 нь тухайн үгийг таниулдаг болох нь харагдаж
байгаа бөгөөд англиар ямар нэг зүйл сонсгож үгийг зөв дуудуулж сургахад
дөхөм гэж үзсэн байна.

60
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

График 4.

Таны бодлоор зөв дуудах өөр ямар ямар арга байж болох вэ?
40%

35%

30%

25%

20%

15%

10%

5%

0%
Давтан хэлүүлэх Цээжлүүлэх Үсэг хоорондын Англи хэл дээр Ном унших
нийлэмжийн сонсгох
ялгаа

Column2

Судалгаанаас үзэхэд нийт багш нарын 35% нь сонсох болон үсэг хоорондын
нийлэмж түүний ялгааг таниулах нь англи хэлээр зөв дуудаж сурах явцад илүү
үр дүнтэй гэж хариулсан нь харагдаж байна.
Буруу хариултын шинжилгээгээр илрүүлсэн хүүхдүүдийн бүдэрч буй асуудлыг
тэр чигт нь орхиж болохгүй.

61
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

ДҮГНЭЛТ
Зөв унших аргын тестийг боловсруулахдаа сэдэв агуулга нь тодорхой
байх төдийгүй тестийг авах орчин хувь хүний насны онцлог, тестийн заавар,
тест өгөгчид үзүүлэх нөлөө түүний мөн чанар, хэсгүүдийн уялдаа холбоо,
цагийн хувиаарилалт, зааварчилгаа зэргийг нарийн тодорхойлох
шаардлагатай нь харагдсан.

 Асуултанд хариулах тест, үнэн худлыг олох тест, сонгох тестүүдийг


хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд тестийн эдгээр арга нь сурагчдын
бие даан сурах үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг болох нь
нотлогдсон.
Энэхүү дипломын ажилд хийсэн дадлага, судалгаанд үндэслэн дараах
дүгнэлтэнд хүрэв.
1. Сурагчдад дуудлага сайжруулах тохиромжтой үг орсон эхийг бэлтгэн
цээжлүүлэн уншуулах, багш өөрөө дагуулан унших зэрэг нь сурагчдын зөв
уншиж сурах, уран тод хэллэгийг сайжруулдаг болох нь харагдлаа.
2. Багш сурагчдын зөв уншиж сурах чадварыг үнэлэхдээ сурагчидтай аль
болох ойр дотно харьцаж тэдэнтэй хамтран ярилцах, нийлэмж үсгүүдийн
дуудлагыг ямагт сануулж байх, алдаатай уншиж, хэлж байгаа үгүүдийг
ялган хэлж өгч сурагчдын бие даан хийж буй бүтээлч ажиллагааг бага
гэлтгүй урамшуулан дэмжиж харилцан ойлголцсоны үндсэн дээр
хичээллэх нь үр дүнтэй байдаг нь харагдлаа.
3. Тестийн аргыг зөв уншиж сургах сургалтанд хэрэглэснээр тэдний мэдлэг
чадварын түвшинг тогтоох багшийн ажлын үр дүн ур чадварыг богино
хугацаанд тодорхойлж үнэлэлт дүгнэлт өгөхөд илүү үр дүнтэй болох нь
ажиглагдлаа.
Ихэнх сурагчид эх хэлээрээ зөв сайхан, уран тод унших арга барилтай
болсон байдаг ч өнөөгийн нийгэмд дэлхий нийтээр өргөн хэрэглэгдэж байгаа
хоёрдох хэл болох англи хэлийг зөв сайхан унших арга барилд сайн сургах
асуудал нь өнөө үед гадаад хэл заах арга зүйд чухлаар тавигдаж байна.
1990 оны эхэн болон дунд үед АНУ-ын Энхтайваны ‘’Peace’’ корпус-аар
дамжуулан гадаад багшаар дэмжлэг үзүүлдэг байсан. Тэр үеийн нийгмийн

62
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

байдал, мэдээллийн орчин өнөөдөртэй харьцуулахад бараг хаагдмал


байсан. Гэтэл өнөөдөр нийгмийн байдал, мэдээллийн орчин өндөр түвшинд
хөгжсөн байна. Ийм үед мэргэжлийн гадаад багш нарын хэрэгцээ байсаар
байна. Үүнтэй уялдуулан саяхан БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг АНУ-аас
Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С. Клеческиг
хүлээн авч уулзан хос хэлний боловсролыг дэмжих, хөдөө орон нутгийн
англи хэлний багш нарын ур чадвар, зөв дуудах заах аргыг сайжруулах
асуудлаар санал солилцсон Кембриджийн олон улсын үнэлгээний төвтэй
хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар
болсон байна.
Аливаа гадаад хэлийг зөв уншиж сурсанаар тухайн хэлийг цаашид сайн
сурахад илүү дөхөмтэй болно гэж тодорхойлж байна. Тиймээс энэхүү
судалгааны ажил нь гадаад хэлээр тэр дундаа англи хэлээр зөв уншиж
сурахад чиглэгдсэн бөгөөд сурагчид англи хэлээр зөв дуудаж сурахад багш
сурагч хоёрыг холбох гүүр нь сурах бичиг юм. Гэтэл сурах бичигт зөв дуудах
түүнийг заах аргазүй орхигдсон байдаг.Тиймээс сурах бичигт зөв дуудаж
сурах аргазүйг заавал оруулах нь багш сурагчдад тулгарч байгаа өнөөгийн
нийгэм, боловсролын тогтолцоонд учирч байгаа бэрхшээл болж байна.

63
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

НОМ ЗҮЙ

Монгол ном
1. БМДИ гаргасан “Сургалтын технологийн шинэчлэл ба сургалтын
хөтөлбөр” 2015
2. Алтангэрэл. Д. “Англи-Монгол толь” 2015
3. Англи хэлний 1000 сорилго 2012
4. “Бага сургуульд хэл бичиг заах арга зүйн зарим асуудал” 1969
5. “Боловсролын чанар ба монгол хүний хөгжлийн хамаарал” 2012
6. Бэгз. Н. “Судалгааны арга зүй” 2002
7. Дашдаваа. Д. “Гадаад хэл яаж сурах вэ?” х 35-40
8. “Монгол хэлний дидактик онол түүний арга зүй” 2004 х 158-164
9. Орнштейн. А.С “ Идэвхтэй сургалтын стратеги” х 252-260
10. Энх- Оюун. Б. “Герман хэл суралцагсдын бичгийн чадварыг тестийн
аргаар дүгнэх нь” х 10-15

Англи ном
1. “A more valid reading test English Language teaching journal” 2014 х 3-26
2. “Arthur Hughes. Testing for Language Teachers Cambridge university press”
2016 х 116- 123
3. Н.А. Бонк, И.И. Левина “Английский язык” курс для начинающих 1994 г.
4. А.В. Петрова “Самоучитель Английского языка” 1993 г.
5. Бонк. С. “Everyday English for students”
6. www. Wrong and right words.mn

64
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

Хавсралт
Жишээлбэл:

C o = k дуудна . ж\нь: Cat, cow, cup

C e = C дуудна. ж\нь: cinema, bicycle, center

G o =Г дуудна. ж\нь: grape, goat, gun

65
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

G e = Ж дуудна. ж\нь: giraffe, gym,

Дүрмийн гажилт: give, gift, girl

1. man [ mæn ] – эр
2. men [ men ] – эрчүүд
3. woman [ wumǝn ] – эмэгтэй
4. women [ wimin ] – эмэгтэйчүүд
5. child [ tᶴaild ] – хүүхэд
6. children [ tᶴildren ] – хүүхдүүд
7. bag [ bæg ] – цүнх
8. black [ blæk] – хар өнгө
9. map [ mæp] – газрын зураг
10. tooth [ tu:θ ] – шүд
11. teeth [ ti:θ] – шүднүүд
12. foot [ fut ] – хөл
13. feet [ fi:t] – хөлнүүд
14. fork [ fᴐ:k ] – сэрээ
15. spoon [ spu:n ] – халбага

66
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

16. water [ wᴐ:tǝ ] – ус


17. weather [ weӚǝ ] – цаг агаар
18. warm [ wᴐ:m ] – дулаан
19. nature [ neitᶴǝ ] – байгаль
20. culture [ kʌltᶴǝ] – соёл

[ǝ:] work [wǝ:k], worker [wǝ:ke], world [wǝ:ld], word [wǝ:d]

[ʌ] summer [ sʌmǝ], butter [bʌtǝ], mouth [mʌθ], month [mʌnθ]

[æ] can [kæn], plan [plæn], hand [hænd], brand [brænd]

[ᴐ] dog [dᴐ:g], want [wᴐ:nt], doctor [dᴐ:ktᴐ], clock [klᴐ:k]

[ɛǝ] air [aɛǝ], fair [fɛǝ], pair [pɛǝ], bear [bɛǝ]

67
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

[ʒ] pleasure [pleʒǝ], treasure [treʒǝ], measure [meʒǝ]

[tᶴ] lecture [lektᶴǝ], literature [litǝritᶴǝ], adventure [adventᶴǝ]

68
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

69
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

70
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

71
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

72
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

73
Англи хэлний зөв дуудлагыг үнэлэх үнэлгээний хэлбэр

74

You might also like