You are on page 1of 11

Миний анхны сургалтын төв байгуулах бизнес план. 2008.1.

16
August 12, 2015 at 2:47 AM
2008.1.16 -нд тухайн үед надад хөрөнгө оруулна гэж байсан Америкт байдаг нэг
Монгол ах руу яахоогоор аттачлаж явуулж байж ээ. 1-р курстээ бас сэнтэг гар
байсан байгаамшүү, Судалгаа хийж байна гэж үнэнчээр хуудас бөглүүлж судалгаа
хийж, өөрөө авах гэж байгаа юм шиг 4-р дэлгүүрийн тэнд байдаг тавилгын
дэлгүүрээс нэхэмжлэх бичүүлж авч нтр. Доор шууд копидоод тавьчихлаа. 
 
Та үг бүрчлэн уншиж танилцан, алдаа оноо, зөв бурууг ялган надад дараа нь мэйлдээрэй.
Мэдээж таны өөрийн үзэл бодол, санааг тусгахыг би зорьж байгаа. Буруу болон санаанд
чинь хүрэхгүй байгаа зүйлсийг санаа зоволгүй надад шууд хэлээрэй. Энэ бол том ажил
болохоор надад магтаалаас илүү шүүмжлэл их хэрэгтэй байгаа.
Бат-Эрдэнийн Саруулбаяр
 
Сургалтын төв байгуулахад хувийн зүгээс хийсэн тандалт, судалгаа, дүгнэлт 
 
-Уг сургалтын зорилтот зах зээл нь хэн бэ?
16-25 насны залуучууд, өсвөр үеийнхэн, сурагчид. Өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаггүй,
зорилт зорилгоо тодорхойлоогүй, эсвэл буруу тодорхойлсон байдаг ба амьдралын
мөрдлөг, орчин үеийн залуусын боловсрол, мэдээллийн хандлага зэргээс хоцрогдолгүй,
жинхэнэ иргэн болж төлөвшиж, улс орныхоо ирээдүйн төлөө ихийг бүтээх зориг
эрмэлзлийг олгохын төлөө байгууллагдана.

1. Англи хэл

 Ярианы          
 Бизнесийн
 Орчуулгын

1. Илтгэх урлаг, харилцаа

 Олон нийттэй харилцах нь


 Өөрийгөө зөв, чөлөөтэй ойлгуулах нь
 Илтгэх урлаг, түүнийг эзэмших нь

1. Мэргэшлийн хичээлүүд

 Төсөл бичих, судалгааг ашиглах сургалт


 Багаар ажиллах, багийн зорилгыг тодорхойлох
 Зар сурталчилгаа Пи Ар

Гэсэн гурван бүтцэд хуваагдаж хичээлүүдээ төлөвлөсөн ба зорилгодоо хүрэх хамгийн дөт,
хурдан аргыг олсон, зүгээр сургалтанд суугаад төгсөх биш зорилго, санаа нэгт танилын
хүрээгээ өргөжүүлэн өөрийн санаагаа ажил хэрэг болгоход туслах найз нөхөд, түүнийг
дэмжих спонсор, зааж туслах багштай болсон байх болно.
 
-Монголчуудад яг хэрэгтэй сургалтын төв нь мөн үү?
Одоогийн залуусын ихэнхи нь их дээд сургуульд сурдаг хэдий ч ажиллах хүч болон
төлөвшин гарч чаддаггүй, чадлаа ч мэргэжлээрээ ажиллахад саад учирдаг. Үүний гол
шалтгаан нь мэдээж ажилдаа тэнцэхгүй байгаагаас болж байгаа юм. Яагаад гэвэл залуус
зорилгоо бүрэн ухааралгүйгээр үлгэн салган 4 жил сурч диплом өвөрлөн гарчихаад хэдий
хэрэгцээтэй, өндөр цалинтай мэргэжил эзэмшсэн ч ажилгүй байгаа нь элбэг. Тиймээс 21-р
зууны, тэр тусмаа хүн цөөтэй монголын ажиллах хүч болж буй залуучууд нь бүх талаараа
чадваржсан, нэг ёсондоо универсал байхыг биднээс шаардаж байна. Энэхүү асуудлыг
олж харсаныхаа хувьд миний бие их сургуульд сурсан мэдлэгээс дутахааргүй бусад
чадвар, мэдлэг, мэргэшлүүд хэрэг болно.
            Одоогоор МУ-д нэг жилд өчнөөн мянган ажиллах боловсон хүчин төгсдөг ч түүний
26% нь мэргэжлээрээ ажилладаг, 38% нь сурснаасаа өөр мэргэжлээр, бусад нь ажилд орж
чадалгүй диплом өвөрлөн гэртээ хэвтэж байгаа юм. Сурсанаараа өөр мэргэжлээр
ажиллах нь тэр хүний өөрийнх нь дэвшил, албан байгууллагынх нь өсөлтөнд хэрхэн
нөлөөлөхийг би хэлэх нь илүүц биз ээ. Их сургуульд заадаг хичээлүүдээс тэс өөр
хичээлүүдийг, тэс өөр аргаар, тэс өөр түвшинд зааж, тэс өөр мэдлэгийг залууст олгосноор
МУ-ынхаа төлөө ихийг хийх чин эрмэлзэлтэй залуусыг бэлтгэн гаргах зорилготой.
 
-Уг сургалтданд зориулах монголчуудын хөрөнгөний боломж хэр вэ?
Монголын ихэнх гэр бүлийн орлого нь хүний анхдагч хэрэгцээ болох идэж уух, өмсөх,
зүүхээс хэтрэхгүй байгаа нь хэдий үнэн ч одооноос иргэд боловсролгүй бол хаана ч хол
явахгүй гэдгээ ойлгож эхэлсэн нь сайшаалтай үр дүн билээ.. Оюутан залуусын бараг
талаас илүү хувь нь хөдөө, орон нутгаас ирж суралцдаг бөгөөд тэдгээр нь Их сургуульдаа
төлж буй их хэмжээний мөнгөн дээр, өөрийнхөө боловсролд зарцуулах хэтэрхий үнэтэй
сургалтанд суух хүсэлгүй байдаг. Хүслээ ч боломж байдаггүй. Монголын ажиллах хүчний
цалингийн доод хэмжээ нь сард 108.000₮ байдаг ч иргэдийн дундаж цалин 200.000₮-
350.000₮ байна. Тиймээс бид үнийн бодлогоо уян хатан байлгаж, үнэхээр ирээдүйнхээ
төлөө өөрчлөлт хийх хүсэлтэй залууст зориулж хямд үнээр, чанартай боловсролыг
олгохыг зорих хэрэгтэй. Миний тооцоолсоноор 1 сарын буюу (7 хоногийн 12 цаг) 48цагийн
сургалтыг 48.000₮ байхад боломжтой хэмээн үзэж байна. Нэг цагийн сургалт 1000₮ гэсэн
үг.
 
-Тэд ямар үр дүнг хүсч байгаа юм?

1. Зорилго, зорилт бүрэн тодорхойлох, түүндээ хүрэх арга замаа мэдрэх


2. Соёлч боловсон, аль ч газрын ямар ч албан  тушаалд гологдохооргүй мэдлэг
чадвартай  болох
3. Мэдлэгтэй, шинийг эрэлхийлэгч, манлайлагч зөв хүн болж жинхэнэ иргэн болж
төлөвших
4. Өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилээ бат хамгаалахад шаардагдах мэдээллээр
хангагдах
5. Цаг ашиглалт болон багаар ажиллах зэргийг сурч мэдэх /Үүнийг бид төсөл дээр
ажиллах, төслийн сэдэл олох зэрэг баг бүрдүүлэн тэдэнд оноо өгч, шалгарсан
төслүүдийг тэтгэх, шалгаруулах, холбогдох газруудад нь өгөх зэргээр практик дээр
ажиллуулахаар төлөвлөж байна. Мөн таны цаашдын бизнесийн үйл ажиллагаанд
хэрэг болохуйц мэргэжилтэн ч юмуу, ядахнаа л судалгаанд оролцож, үнэтэй санал
бодлоо солилцдог чадварлаг залуусын нэгдэл болох юм/

 
-Хэнээс сурахыг хүсч байгаа вэ?
-Мэдээж чадварлаг, залуу, өдгөө амжилттай ажиллаж буй боловсон хүчнээс, багшаас...
Заах арга барил, үзэл бодол нь өв тэгш чадварлаг мэргэжилтэнг би хайж байна. Хэд хэдэн
сэтгэлд нийцэхүйц хүмүүстэй уулзаж ярилцсан. Илүү сайныг хайсаар байна.
 
-Яаж сурахыг хүсч байгаа юм?
Танхимаар, практикаар, ганцаарчилж, жишээгээр, онолоор зэргийг аль альныг нь тусгах
төлөвлөгөөтэй байгаа. Тухайн хүний өөрийнх нь хүсэл сонирхолд нийцсэн сургалтын
төлөвлөгөө, программыг гаргана. Багийн сонирхлыг хөгжүүлж, түүнийгээ ажил болгоход нь
туслах. Практик дадлагыг үндсэн чиглэлээ болгон ажиллах хэрэгтэй гэж би үзэж байна.
 
-Яаж сурталчилгаагаа хийж, эрч хүчээ авах вэ?
Сурталчилгааг сайн хийж хүчээ авах нь уг ажил эхлэх гол хөшүүрэг нь билээ. Тиймээс
энэхүү ажлыг маш сайнаар хийж гүйцэтгэх нь цаашдын үйл ажиллагаанд том түлхэлт
болох нь дамжиггүй. Ямар сувгаар, ямар мэдээллээр, ямар үйл ажиллагааг ямар маягаар
сурталчлах нь сурталчилгааны компаниудын мэдэх хэрэг гэж үзэж байна. Харин бидний
зүгээс тэдний анхаарлыг татахаар, тулгамдсан асуудлынх нь гол түлхүүрийг нь атгуулж
чадахуйц шилдэг багш, тоног төхөөрөмж, сэдэв, мэргэшлээр хангах нь зүйтэй.
Сурталчилгааг
ü  Телевиз
ü  ФМ-үүд
ü  Веб Сайтууд /үүнд залуусын ихээхэн
зочилдог www.biznetwork.mn www.ozone.mn www.xopom.com www.ehlel.com www.amjilt.co
m болон сургуулиудын веб хуудсуудад баннер болон мэдээлэл хэлбэрээр байршуулах/
-аар хийхээр одоохондоо төлөвлөж буй юм. Шаардлагатай гэж үзвэл өөр олон
мэдээллийн сувгуудыг хэрэглэж болно.
Хамтарч ажиллахад бэлэн байгууллагууд:
ü  Монголын оюутны холбоо
ü  Залуучуудын холбоо
 
-Бидний санааны бусдаас илүү болон давуу тал.
Бидний сургалтын төвийн гол зорилго нь бусдаас нилээн онцгой. Монгол улсад, тэр
дундаа Улаанбаатар хотод та бидний байгуулах гэж буй сургалтын төвтэй ажил үйл
ажиллагаа явуулдаг сургалтын төв байдаггүй юм байна. Ихэвчлэн цогц мэдлэг өгөх
сургалт бус дан дангаар нь мэдлэг олгодог, тэд нь чанаргүй заадаг, хичээлийн цаг нь бага,
үнэтэй гэж залуусын дунд тархсан хэдхэн сургалтын төвүүд энэхүү их зүйл мэдэх хүсэлтэй
залуусыг хуурч, бизнес хийж байгааг би мэдэж авлаа.
Бид энэхүү төвүүдээс бүх талаараа илүү гарах боломжтой байгаа юм. Боловсон хүчнээрээ
ч тэр, залууст өгөх үр дүнгээрээ ч тэр. Бид боловсон хүчнийхээ тал дээр ихээхэн анхаарч
шилдэг гэгддэг багш нарыг урьж хичээл оруулахаар төлөвлөөд байгаа бөгөөд заримтай нь
биечлэн уулзаад, үйл ажиллагаа чинь эхэлсэн үед дэмжин ажиллахад бэлэн байгаа гэсэн
аман амлалтыг нь авсан билээ. Анги танхим, тоног төхөөрөмжийн хувьд ихээхэн
анхааралдаа авч ажиллаж байгаа бөгөөд шаардагдах бүх материалаар хангахад
шаардагдах мөнгөн дүнг боловсруулчихаад байж байна.
 
-Үйл ажиллагаа эхлээд дараачийн үе шат нь юу вэ?
Чадварлаг залуус боловсон хүчин цугларсан үед тэднийгээ дараачийнхаа үйл
ажиллагаанд шаардагдах үе шатуудаа боловсруулахад үзэл бодлыг нь тусгах. Дараачийн
үе шатанд шилжихэд ойролцоогоор нэг жилийн хугацаа шаардлагатай гэж би үзэж байна.
Зорилтот зах зээлээ өөрчлөх буюу Ерөнхий боловсролын сургуулиуд болон албан
газруудын ажилтнуудад өөрсдийнхөө зааж буй хичээлээсээ бусад төрлийн хичээл,
мэргэшлүүдээр мэргэшүүлэхэд чиглэгдэнэ. Уг байгууллага маань хэдий өсч томорсон ч
бизнесийн үйл ажиллагаа руу орохгүйгээр залуусынхаа боловсролд анхаарсан
байгууллага хэвээрээ үлдэх ёстой.
 
 
СУДАЛГААНЫ ЭЦСИЙН миний Дүгнэлт.
Таны энэ талаар ярьсан, миний хийж  буй ажлыг дэмжихээ амласан тэр өдрөөс хойш
өөрийн хийсэн судалгаануудаа энд багахан дурьдлаа. Төгс сайн судласан гэхгүй ч
хангалттай судлаж, өөрийнхөө цагаас ихээхнийг уг судалгаанд, тэр тусмаа ийш тийшээ
явж багш сурагчидтай уулзах, санал бодлыг нь сонирхох, үйл ажиллагаагаа танилцуулах
зэрэгт зориулсан юм. Таны надаас асуух байсан асуултуудад зөв, үнэн бодитой, хэрэгтэй
хариулт болохуйц хариултуудыг бэлдэж суухдаа, үнэхээр энэ ажлууд маань эхэлчихвэл
Монголын хүүхэд залууст тулгамдсан яг одоо шаардлагатай байгаа оюуны хөрөнгө
оруулалт болох нь дамжиггүй хэмээн бодож суулаа.
Таны надад даалгасанчлан уг мэдээллийг цуглуулсанаараа би их зүйлийг олж мэдэж,
өөрийнхөө хувийн хөгжилд ч томоохон алхам хийсэн гэдгээ эцэст нь хэлмээр байна.
Мэдэхийг хүссэн өшөө асуултуудад өөрийн мэдлэгээ, цаг заваа, хөдөлмөрөө гаргахад
бэлэн байна.
УГ СУДАЛГААН ДЭЭР ҮНДЭСЛЭН БОЛОВСРУУЛСАН МИНИЙ СУРГАЛТЫН ТӨВ
БАЙГУУЛАХ САНААГ СОНИРХОХ УУ?
Байгууллагын үндсэн танилцуулга
Зорилго
Манай байгууллага нь залуучуудын хөгжил, харилцах урлаг, түүний соёл, өөрийгөө
илэрхийлэх, дотоод ба гадаад гоо сайхны тал дээр хичээл орж, боловсролтой, соёлтой,
цэгцтэй зөв ярин цаашдын зорилго зорилтоо зөв тодорхойлох нь туслах, зөвлөгөө өгөх,
чадварлаг мэргэшсэн иргэн болж төлөвшүүлэхээр байгууллагдсан АШГИЙН БУС
байгууллага билээ.
Явуулах сургалт

1. Англи хэл

 Ярианы          
 Бизнесийн
 Орчуулгын

1. Илтгэх урлаг, харилцаа

 Олон нийттэй харилцах нь


 Өөрийгөө зөв, чөлөөтэй ойлгуулах нь
 Илтгэх урлаг, түүнийг эзэмших нь

1. Мэргэшлийн хичээлүүд

 Төсөл бичих, судалгааг ашиглах сургалт


 Багаар ажиллах, багийн зорилгыг тодорхойлох
 Зар сурталчилгаа Пи Ар

Гэсэн хичээлүүдээс сонгон суралцах юм. Манай сургалтын төлбөр болох 48.000₮-өөр дэд
бүлэг тус бүрээс нэг хичээл сонгож болох ба нэмж хичээл сонгох хүсэлтэй бол 16.000₮
/нэг хичээл 16цаг явагдана, 1цагийн хичээл 1000₮/ нэмж төлөн хамрагдах боломжтой.
Сургалтын давуу тал

 Тохилог анги танхимтай


 Чадварлаг багш, лекторууд хичээл орох
 Хичээллэх цагаа өөрөө сонгох
 Ном сурах бичиг ,хэвлэмэл гарын авлагаар хангагдах
 Төлбөрийн хөнгөлөлт
 Өөр дээрээ дэвшилт өсөлтийг бодитойгоор мэдрэх
 Үеийнхээ манлайлагч хүүхдүүдээс өөрсдийн хүрээллээ бүрдүүлэх
 Чөлөөт цагаараа хичээлийн анги дахь ном сэтгүүлүүдийг судлах
 Өөрийн санаагаа чөлөөтэй илэрхийлж сурах ба өөрийн гаргасан шинэлэг санааг
хэрэгжүүлэхэд тань мэргэжлийн зөвлөгөө болон санхүүгээр туслах, дэмжих
 7 хоног бүр гадаад гоо сайхны талаар загвар зохион бүтээгч, мисс, загвар өмсөгч,
олны танил хүмүүсээр лекц хийх /үүнд та санаа зоволтгүй, энэ нь боломжтой юм байна
лээ, ярилцаж тохирсон байгаа/
 Амжилттай төгсөгчдөд сертификаттай

Сургалтын үнэ, цаг, хөнгөлөлт


 
Сургалтанд хамрагдагч
Сургалтын төлбөр
Хөнгөлөлт
Сурах боломж
Бүх их дээд сургуулийн оюутан залуус
96.000
50%
48.000₮
/3 хичээл/
ЕБС-ийн сурагчид
1 хичээл 1  цаг нь 1000₮
-
16.000₮ /1 хичээл/
Бусад хувь хүн
96.000₮
 
96.000₮
Мөн Их дээд сургууль, албан байгууллагууд, ЕБС-дээр урилгаар лекц хийх боломжтой.
Тухайн захиалагчийн өгсөн сэдвээр тэр чиглэлийнх нь мэргэжлийн хүн очиж лекц уншина.
Сургалтын үр дүн

 Зорилгоо бүрэн тодорхойлж, түүндээ хүрэх арга замыг мэдсэн


 Чөлөөтэй сэтгэж, хэнээс ч айж ичилгүй олны өмнө гарч чаддаг болсон
 Хэрэгцээт мэдээллүүдээр хангагдаж, орчин үетэй хөл нийлүүлэгч шилдэг иргэн
болсон байх болно.

Байршил, холбоо барих хаяг


УБ хот, ??? дүүрэг, өрбоыйөрлбрө
Тел:789797979
Факс: 46546544665
И-Мэйл: өрболөрл@fdjklfjk.com
 
 
 
 
 
 
 
 
ХИЧЭЭЛ ЯВАГДАХ ХУВААРЬ
Гариг/ хичээлийн нэрс
Даваа гараг
Мягмар гараг
Лхагва гараг
Пүрэв гараг
Баасан гараг
Бямба гараг
Ням гараг
10.00-12.00
Англи хэл (Ярианы)
Мэргэшил багаар ажиллах
Харилцаа
Илтгэх урлаг
Англи хэл (Ярианы)
Мэргэшил багаар ажиллах
Харилцаа
Илтгэх урлаг
 
13.00-15.00
Харилцаа, илтгэх урлаг ( олон нийттэй харилцах харьцаа)
Англи хэл Бизнесийн
Мэргэшил
Зар сурталчилгаа Пи Ар
Харилцаа, илтгэх урлаг ( олон нийттэй харилцах харьцаа)
Англи хэл Бизнесийн
Мэргэшил
Зар сурталчилгаа Пи Ар
 
16.00-18.00
Мэргэшлийн хичээл (төсөл бичих)
Илтгэх урлаг Өөрийгөө ойлгуулах
Англи хэл
Орчуулгын
Мэргэшлийн хичээл (төсөл бичих)
Илтгэх урлаг Өөрийгөө ойлгуулах
Англи хэл
Орчуулгын
 
 
 
 
ЭХЛЭЛ ХӨРӨНГӨ БА ЭХЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД.
Одоогоор би сургалтын төвөө хаагаад ямар ч эд хогшилгүй болсон/түрээслэж байсан
болохоор/ тул худалдаж авахаар энд тусгасан юм. Энэ Мөнгөн дүн хэтэрхий их байвал
худалдаж авах бус түрээслэж бас болно. Гэхдээ түрээслэхэд хорогдол их гардаг учраас
сүүлдээ түүнийх нь мөнгөн дүнг төлөх шаардлагатай болдог юм байна лээ. Тэгээд ч бүх
материалуудыг 2 сар түрээслэхэд үүнийг худалдаж авах хэмжээтэй дүйцэхүйц өртөгтэй
байдаг. Тийм учраас худалдаж авахаар энд тусгав.
Компьютер ланд/ компьютерийн худалдаа явуулдаг компани/ болон
ЮБОС /албан тасалгааны тавилгын худалдаа явуулдаг/-ийн 2010.02.04-ны үнийн тариф
болно.
нэр
Нэгжийн үнэ
тоо ширхэг
Мөнгөн дүн буюу үнэ
Оффис түрээслэх
300.000₮

300.000₮
Хичээлийн өрөө түрээслэх
500.000₮

500.000₮
Сургалтын сандал
20.000₮
40ш
800.000₮
Сургалтын ширээ
40.000₮
20ш
800.000₮
Оффис компьютер
500.000₮

500.000₮
Компьютерийн ширээ
100.000₮

100.000₮
Сандал
40.000₮

80.000₮
Оффис ширээ
200.000₮

200.000₮
Уулзалтын дугуй ширээ
200.000₮

200.000₮
Уулзалтын сандал
45.000₮

270.000₮
Ксерокс хувилагч
350.000₮

350.000₮
Цаас, самбар, индэр
200.000
 
200.000₮
Сурталчилгаа /фм, тв, сайт, гм/
Бүгд нийлээд 600.000₮
1 удаа
600.000₮
Нийт
 
 
4.900.000₮ буюу 3500$
 
Энэ хэрэгслүүд маань цаашдаа таны  үл хөдлөх хөрөнгө болж үлдэх тул үйл
ажиллагаагаа өөрчлөх, шилжүүлэх, өөрийнхөө явуулах гэж байгаа бизнестээ ч ашиглах
/оффис, ширээ сандал, компьютер зэргийг/ боломжтой. ЭНЭ БҮХ ЭД ХОГШИЛ ТАНЫ
МЭДЭЛД БАЙНА.
1 сард гарах зардалуудыг тооцоход:
 
Хугацаа ба зориулалт, тайлбар
нийтдээ
Багш
18 цаг*10.000₮/нэг цагийн хөлс/
180.000₮*4/багш/ =720.000₮
Түрээс
Хоёр өрөө нийлээд
800.000₮
Жижиг хэрэгслүүд/бичиг, цаас, харандаа, принтерийн хор/
 
100.000₮
Реклам сурталчилгаа
Байнга хийхээр төлөвлөсөн
500.000₮ / багадаа 100.000₮-г сард зайлшгүй зарцуулна/
Менежер
Нэг ажилтан
400.000₮
Нийт
Бүгд нийлээд ба би өөрийнхөө цалинг тооцсонгүй.
2.520.000₮
2.520.000₮-ийг 48.000₮/нэг хүүхдийн сургалтын төлбөр/ хуваахад сардаа 52-хон хүүхэд
сураад байхад л бид алдагдалгүй ажиллана гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Гэхдээ бидний
санаагаар 52 байтугай 150 хүүхдийг суралцуулахад хангалттай хүрэлцэх хичээлийн анги
танхимын багтаамж, цаг, чадварлаг багш, лекторууд байгаа юм.
 
Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах
шаардлагыг тогтоох тухай

   Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын


сайдын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 178 тоот хамтарсан тушаалаар
“Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах
шаардлагыг тогтоох журам”-ыг баталсан. Уг журмаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд
шаардагдах нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэх арга барил, техник, технологийн анхан
шатны мэдлэг, чадвар, дадлыг тодорхой ажил мэргэжлийн хүрээнд эзэмшүүлэх,
мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн ур
чадвар олгох богино хугацааны мэргэжлийн сургалтын үйл ажиллагаатай холбоотой үүсэх
харилцааг зохицуулна.

Мэргэжлийн сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

   -Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

  -Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа, ажил олгогчийн хэрэгцээнд үндэслэн


боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх байршил дахь мэргэжлийн боловсролын бүсийн арга
зүйн төвөөр эсхүл мэргэжлийн боловсрол, сургалтын заах арга зүйн төвөөр эсхүл
мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллагаар
мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг батлуулсан байх

   -Мэргэжлийн сургалтын төвийн багш нь мэргэжлийн зэрэгтэй, тухай чиглэлээр 3-аас


жилийн ажлын туршлагатай, мэргэжлийн боловсрол, сургалтын заах арга зүйн сургалтад
хамрагдаж, багшлах эрх авсан байх

   -Мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрт заагдсан, мэргэжлийн түвшний


шаардлагад нийцсэн сургалтын орчин, техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж,
сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байх

   -Өөрийн байранд дадлага хийлгэх боломжгүй тохиолдолд байгууллага аж ахуйн нэгж,


үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, дадлагын сургалт зохион байгуулах боломжийг
бүрдүүлсэн байх

   -Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх

   -Суралцагчидтай байгуулах гэрээний загварыг баталгаажуулсан байх


  -Мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын төлбөр тогтоосон шийдвэрээ
албажуулсан байх ба хэт өндөр төлбөр тогтоохгүй байх

   -Шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, харъяа дүүргийн нийгмийн даатгал,


татварын алба болон харилцагч банкнаас санхүүгийн болон байгууллагын чадамжаа
илэрхийлсэн тодорхойлолт авсан байх

   Дээр заасан шаардлагуудыг хангасан сургалтын байгууллагын хүсэлтийг хөдөлмөр


эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн
авч, бүртгэх талаар шийдвэр гаргана. Мөн гэрчилгээний хугацаа сунгах, үйл ажиллагаанд
нь хяналт тавих, шаардлага хүргүүлэх, бүртгэлээс хасах асуудлыг мэргэжлийн сургалтын
асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.

You might also like