You are on page 1of 1

ЛЕКЦ ДААЛГАВАР - 4

1. Монгол орны хөрсөн бүрхэвчийн онцлог шинжийг товч бичнэ үү?

-Монгол орон газарзүйн байрлалын хувьд Дорнод сибирийн цэвдэгт тайгаас


Төв азийн хуурай цөлд шилжих завсрын нутгийг эзлэх тул байгалийн нөхцөлийн
ялгаа эрс тэс, нөгөө талаар гадаргын төрх байдал жигд биш өндөр, нам уулс
хоорондын хотос хонхор, ухаа гүвээ, хяр толгод, хөндий хоолой, тал хосолсон
учраас олон янзын хөрс үүсэж хөгжих нөхцөл бүрэлджээ. Хөрсний шинж чанар,
тархалтанд хотгор гүдгэрийн хүчин зүйл шийдвэрлэх үүрэгтэй. Байгалийн бүсээс
хамаарсан цаг уур, уур амьсгалын хүчин зүйл тэр дундаа агаарын температур, хур
тунадасны хэмжээ хөрсний ус физик шинж чанар, үржил шимийн үзүүлэлтэнд
нөлөөлдөг. Геологийн тогтоц хөрсний үүсэл хөгжилд тодорхой үүрэгтэй байдаг ба
судалгаанд хамрагдсан бүс нутгийн хээрийн бүсэд доод цэрд, дээд триас-доод юр,
уулархаг хэсгээр доод палейзой, мезозойн хурдас чулуулаг алаг цоог тогтворжсон.
Говийн бүсэд дээд цэрд, неоген-дөрөвдөгчийн үеийн хурдас чулуулагтай.

2. Монгол орны хөрс нь байгалийн жамаараа бий болоход ойролцоогоор ямар хугацаа
зарцуулдаг вэ?

- Хөрсний элс элсэнцэр хэсгүүд хагарч бутарч шавар үүсэх процесс туйлын урт. 1см
шаварлаг үе бий болоход бараг 100 жил шаардлагатай. Хамгийн гол нь хөрсний
бичил биетнүүд хэт үржиж олширч, ялзмагийг задалж хооллон хөрсний нөөц үржил
шимийн цөм болох ялмагийг бууруулна. хөрс үүсэх үйл явц нь мэдээж байгалийн
нөхцөл, хүчин зүйл, тэр үргэлжлүүлнэ шууд хамааралтай байдаг. Энэ дансанд
хослол нь тэд бүхэл бүтэн үйл явц чиглэлийг тодорхойлох зэрэг түүний авч бас
чухал юм. Хөрс үүсэх нөхцөл таван төрөлд хуваагдана:

· хөрс үүсгэгч чулуулаг;


· ургамал орон нутгийн иргэд,
· амьтан, бичил организмын үйл ажиллагаа;
· цаг уурын нөхцөл;
· тусламж;
· хөрсөн бүрхэвч нас.

You might also like