You are on page 1of 2

“БАРИЛГЫН ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛ”-г

ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГИЙН


ҮНДЭСЛЭЛ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

1. БАРИЛГЫН ҮЕ ШАТНЫ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН ТЭМДЭГЛЭЛИЙН


ТАЛААР
1.1. Барилгын тухай хуульд:
40-р зүйл. Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг
40.1.2. барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны
ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт
хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан
хууль ёсны шаардлагыг биелүүлэх;
48-р зүйл. Барилга байгууламж ашиглалтад оруулах
48.5. Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад
барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд
дараах баримт бичгийг хавсаргана:
48.5.1. барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;
48.5.2. барилгын ил, далд ажлын акт;
48.5.3. зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
48.5.4. захиалагчийн техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;
48.5.5. барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг
техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг
баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;
48.5.6. барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;
48.5.7. тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар
баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног
төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.
Гүйцэтгэгч нь үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх
үүрэгтэй ба захиалагчид хүргүүлж, энэ нь барилга байгууламжийг
ашиглалтад оруулах баримт бичгийн бүрдлийн нэг болно. Тиймд
барилгын мэдээллийн
1.2. 2000.01.07-ны Монгол улсын дэд бүтцийн хөгжлийн сайдын тушаал
№ 09 “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн тэмдэглэл хөтлөх
журам”-д:
1.2.1. Ерөнхий зүйл
- тэмдэглэлийг захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд хамтран баталгаажуулсан
байх бөгөөд барилга байгууламж нь зураг төсөл, техникийн нөхцөл,
технологийн дагуу баригдсан эсэхийг гэрчлэх баримт бичиг болон үлдэнэ;
- тэмдэглэл нь барилга байгууламжийн хувийн хэргийн бүрдлийн салшгүй нэг
хэсэг бөгөөд “Барилга, байгууламжийн ашиглалтын дүрэм”, “Барилга,
байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-үүдийг мөрдлөг болгон барилга,
байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан үед холбогдох бичиг
баримтын хамт архивт хадгалагдана;
- хяналтын болон захиалагч бусад холбогдох байгууллагуудаас барилгын
ажилтай танилцаж үзсэн тохиолдолд ямар шаардлага, зөвлөмж өгсөн
биелэлтийг шалгасан тухай тэмдэглэлд тодорхой тэмдэглэнэ;
- тэмдэглэлийн хуудсыг урж тасдах, бичигдсэн зүйлийг дарж баллах,
батлагдсан загварыг өөрчилж хэрэглэхийг хориглоно;
- тэмдэглэлийг барилга хариуцсан инженер даамал цэвэр нямбай хөтлөх
бөгөөд барилгын талбай дээр тогтмол байлгана;
- тэмдэглэл нь нийт . . . хуудастай байх ба барилга, байгууламжийн ажилд
хөтлөгдсөн тэмдэглэл нь дууссан боловч ажил нь дуусаагүй бол
тэмдэглэлийг дахин шинээр нээж захиалагч, гүйцэтгэгч байгууллагаар
баталгаажуулан үргэлжлүүлэн хөтлөнө.
Барилгын ажлыг хэрхэн гүйцэтгэсэн талаар гүйцэтгэгч тэмдэглэлд
тодорхойлох ба энэ нь зураг төсөл, техникийн нөхцөл, технологийн
дагуу баригдсан эсэхийг гэрчилнэ гэжээ. Угтаа гүйцэтгэгчээс
боловсруулдаг, өдөр тутамд захиалагчаас баталгаажуулалт
хийдэггүйг харахад мэдээллийн шинж чанартай баримт бичиг байж
болох юм. Гэрчлэх баримт бичиг байхын тулд зөвхөн нэг талын
тэмдэглэлээр явсан байх нь зохимжгүй.
Цэвэр, цэгцтэй бичих зэрэг гар ажиллагаа шаардсан байгаа нь
компьютерт эх бэлтгэдэг болсон орчин үеийн хандлагатай зөрчилдөж
байна.
Монгол улсын засгийн газрын 2019 оны 70-р тогтоол “Төрөөс
барилгын салбарын талаар баримтлах бодлого”-н II үе шат “2022-
2025” онд барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн
системтэй болно гэсэн зорилтын дагуу барилгын чанарын мэдээллийн
баримт бичгийг гар аргаар гүйцэтгэдэг явдлыг халж, цахим хэлбэрээр
боловсруулдаг болох зайлшгүй шаардлагатай. Үүнд үе шаттайгаар
шилжвэл зохих юм.
1-р ээлж: цахим хэлбэрээр бэлтгэдэг, хангалттай хэмжээний мэдээлэл
боловсруулах боломжтой болох;
2-р ээлж: хяналтын нэгдсэн платформтой болж, архивын асуудлыг
цогцоор шийдэх гэх мэт. Төслийн хүрээнд мэдээллийг цахим хэлбэрээр
боловсруулах оновчтой хувилбарыг санал болгох ба цаашид нэгдсэн
платформ, цогц хяналтын системд тавих шаардлагын саналыг
боловсруулна.

You might also like