You are on page 1of 26

Сурган хүмүүжүүлэх

сэтгэл судлалын үүсэл,


хөгжлийн үе шат

Сэтгэл судлалын багш Б.Баярмаа


Орчин үеийн олон шинжлэх ухаанууд дотроос сэтгэл
судлалын салбар хүний сэтгэц ухамсар,түүний мөн
чанарыг олон талаас нь судлан тодорхойлдог билээ.
Сэтгэл судлалын нэг биеэ даасан салбар болох
сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүний сурах,
хөгжих, төлөвших үйл ажиллагаатай илрэх сэтгэцийн
өөрчлөлт хөгжлийн асуудлыг судлан тодорхойлно.
Монголд сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүүхдийн сэтгэл
судлалын үндсэн дээр түлхүү хөгжиж ирсэн. Сэтгэл судлаач Д.
Санжжав “Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлал нь хүүхдэд мэдлэг,
чадвар, дадлыг эзэмшүүлэх зүй тогтлыг судалж ,энэхүү процесст
илрэх хүүхдийн онцлог ялгаа хүүхдийн бие даасан , идэвхтэй
бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхийн сэтгэл зүйн онцлог болон сургалт
хүмүүжлийн ажлын нөлөөгөөр сурагчдын хөгжилд гарсан чанарын
болон тооны өөрчлөлтийг судална”хэмээсэн.
Хүүхдийн сэтгэцийн хөгжил, түүнд тохирсон
сургалтыг зохион байгуулах онцлог, хүүхдийн
зан төлвийн илрэл зэрэг олон асуудлыг хөндөн
судалж байсан нь сурган хүмүүжүүлэх сэтгэл
судлалын эх үндэс болж байна.
Сурган хүмүүжүүлэх сэтгэл судлалын судлагдахууны
нэг багшийн сэтгэл зүйн асуудлыг Монголын
судлаачид олон талаас нь авч үзэж байсан.
Эрдэмтэн Б.Борын “Хүүхэд судлах ажил явуулж
байна”, “Багш хүний хувийн чанарын тухай”, “Сурган
хүмүүжүүлэх авъяас билгийн тухай асуудалд ”зэрэг
олон өгүүллүүд нь сурган хүмүүжүүлэх сэтгэл
судлалын асуудлыг хөндөн судалсан ажлууд юм.

You might also like