Professional Documents
Culture Documents
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ-2017
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ-2017
ДЭЭД СУРГУУЛЬ
Улаанбаатар хот
2017
1 он
МАНДАХ БҮРТГЭЛ ДЭЭД СУРГУУЛЬ
УЛААНБААТАР ХОТ
i
Эмхэтгэсэн: Б. Нацагдорж /Доктор(Ph.D), дэд профессор/
ii
ГАРЧИГ
ГАРЧИГ.............................................................................................................................................. iii
ӨМНӨХ ҮГ ..................................................................................................................................... iv
iii
ӨМНӨХ ҮГ
Эрдэмтэн багш, судлаач оюутнуудын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, залуу
судлаачдын эрдэм судалгааны ажлын арга зүйд ахиц дэвшил гаргах, харилцан мэдээлэл,
туршлага солилцох, шинжлэх ухаан, инновацийн төсөл, санааг хэрэгжүүлэхэд бусад судлаач,
ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахад тус нэмэр болох зорилгоор Мандах Бүртгэл дээд
сургуулийн судлаач профессор багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг
эмхэтгэн гаргадаг уламжлалтай.
МБДС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хурлыг 2017-01-27-ны өдөр зохион
байгууллаа. Тус хуралд нийт 26 эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцүүлэхээр ирүүлсэнээс
редакцийн комисс шүүн тунгааж, 11 илтгэлийг шалгаруулан Эрдэм шинжилгээний хуралд
хэлэлцүүллээ.
Тус багш нарын эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцаа, эрдэм шинжилгээ
хариуцсан дэд захирал доктор, дэд профессор Л.Энх-Амгалан удирдаж, хурлын шүүгчээр
дэд профессор Г. Нанжид, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, доктор, дэд профессор
Г.Билгээ, доктор, дэд профессор А.Ганзориг, доктор, дэд профессор Ц.Ядамсүрэн нар
ажиллав.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ЭЗБТ-ийн багш С.Цолмон “Компанийн
дампуурлыг таамаглах загвар, түүнийг боловсруулж буй статистик шинжилгээний аргууд”
сэдэвт судалгааны ажил 1-р байр, ЭЗБТ-ийн багш С.Мөнхцэцэг “Монгол Улсын хөрөнгийн
бирж дэх компанийн зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлс” сэдэвт судалгааны
ажил 2-р байр, БСТ-ийн багш Г.Хандсүрэн, Э.Энх-Амгалан “Санхүүгийн тайлагналын зарим
асуудал” сэдэвт судалгааны ажлын илтгэл 3-р байр, ЭЗБТ-ийн багш М.Ганхөлөг, Ж.Гантулга
нарын “Хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж сайжруулах арга” сэдэвт судалгааны
ажил, БСТ-ийн багш З.Ундармаа, Ц.Одгарав нарын “Оюутны идэвхийг нэмэгдүүлэх зарим
асуудал” сэдэвт судалгааны ажил тусгай байрыг тус тус эзэлсэн.
Эдийн засаг, бизнес, боловсрол, нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, бизнес, удирдлага
гэсэн чиглэлүүдээр 2016-2017 оны хичээлийн жилд Эрдэм шинжилгээний бага хуралд
тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлэж, олны хүртээл болгож байна.
Сургуулийн захиргаа
Эрдмийн зөвлөл
iv
“БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР”
v
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
М.Энхсүрэн1, a *, Б.Баатарцогт2,b
1,2
Мандах бүртгэл дээд сургууль, Бүртгэл, санхүүгийн тэнхим,
Улаанбаатар хот, Монгол улс
1a
enksuren@mandakh.mn, 2b baatartsogt@mandakh.mn
Хураангуй
Татвар төлөгч иргэд болон ААН-үүдийн дунд НӨАТ-ын талаар зөв ойлголт, мэдлэг,
туршлага бүрэн төлөвшөөгүйгээс гадна татварын хуулийн шинэчлэлийг сурталчилан
таниулах, мэдээлэл түгээх байдал хязгаарлагдмал байсны улмаас НӨАТ-ын хуулийн шинэчлэл
зорилгоо бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Энэ хуулийн хэрэгжилт, үр дүн нь шинэчлэгдэх
болсон шалтгаан, зорилгодоо хүрч чадаж байгаа эсэхийг тодорхойлохын тулд ААН, иргэдээс
судалгаа авсныг SPSS программ ашиглан боловсруулж дүгнэсэн юм. Иргэдийн хувьд хуулийн
хэрэгжилттэй холбоотой дараах асуудлууд тулгардаг байна. Тухайлбал: худалдан авалтын
баримтаа цахим бүртгэлийн системд оруулах идэвхи нь 2016 онд улирал тутам буурч
байсан, НӨАТ-ын баримтаа худалдан авалт бүртээ авч чадахгүй байгаа бөгөөд НӨАТ-ын
буцаан олголт, урамшуулал нь баримтаа цахим бүртгэлийн системд оруулах хөшүүрэг болж
чадахгүй байна. Харин ААН-үүдийн хувьд баримтыг системд оруулахгүй байх, үнийн дүн
зөрүүтэй байх, зөвхөн борлуулалт хийсэн тал алдаатай шивэгдсэн баримтыг буцаах, устгах
эрхтэй байх, и-баримт-г тухай бүр хэрэгчлэгчид хэвлэж өгдөггүй, НӨАТ-ийн баримтын
наймаа зогсоогүйгээс гадна иргэд и-баримт авахгүйгээр худалдан авсан барааныхаа үнийн
дүнгээс НӨАТ-ын 10%-иа хасуулах тохиолдол байна. Судалгааны үр дүнгээр НӨАТ-ын
хуулийн шинэчлэлтэй холбоотой хуулийн мэдээлэл, сургалт сурталчилгаа дутмаг, хамрах
хүрээ бага, цахим орчин технологитой холбоотой хот хөдөөгийн ялгаа их, иргэний үүргээ
биелүүлэх иргэдийн ухамсар дутмаг байсан зэрэг нь дээрх асуудлууд үүсэх гол хүчин зүйл
болжээ.
Түлхүүр үг: НӨАТ-ын шинэчлэлт, эцсийн хэрэглэгч, суутган төлөгч, и-баримт, цахим
бүртгэлийн систем
Оршил
Монгол улсад НӨАТ-ы тухай хууль анх 1998 онд батлагдаж байсан боловч түүнээс
хойш 40 гаруй удаа нэмэлт өөрчлөлт орж байсан эрх зүйн хувьд хамгийн тогтворгүй
татварын хууль юм. Хамгийн сүүлд 2015 онд энэ хууль шинэчлэгдэн батлагдаж 2016.01.01-
ээс хэрэгжиж эхэлснээр ар араасаа сайн муу олон асуудлыг дагуулж байгаа юм. Аливаа
хуулийн шинэчлэл нь татварын үндсэн суурь зарчмуудыг гажуудуулалгүйгээр, бусад эрх
зүйн баримтуудтай нийцэн, нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан өөрчлөгдөх нь
зүйтэй. НӨАТ-ын хуулийн шинэчлэлт нь НӨАТ ногдох орлоготой холбоотой бүхий л
мэдээлэл татварын алба, сангийн яаман дээр төвлөрч, татвараас зугтан зайлсхийх, татварын
маргаантай холбоотой асуудал буурах, бүртгэл хөтлөлт сайжрах зэрэг ач холбогдолтой юм.
1
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Гэхдээ энэ хуулийн хэрэгжилтийг хангахад эцсийн хэрэглэгчид хамгийн чухал үүрэгтэй.
Эцсийн хэрэглэгчид худалдан авалтын бүх баримтаа еbarimt-нд бүртгүүлснээр ААН
байгууллагуудын олсон орлогыг ТЕГ, Сангийн яамнаас хянах боломжтой болох юм. Гэвч
цахим орчин, татвар төлөгчдийн татварын боловсрол, НӨАТ-ын урамшууллын хэмжээ зэрэг
олон хүчин зүйлсээс шалтгаалан ААН байгууллагуудын орлогыг 100% хянаж хараахан
чадахгүй байгаа юм. Монгол улсын хэмжээнд НӨАТ-ын албан татварын талаар сүүлийн үед
хамгийн их судлагаа хийж байгаа судлаач бол СЭЗИС-ын багш Ч.Өнөржаргал бөгөөд түүний
Б.Авирмэдтэй хамтран бичсэн НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилтээр дамжуулан татварын
боловсролыг дэмжих нь сэдэвт судалгааны ажил нь НӨАТ-ын хууль хэрэгжээд удаагүй байх
үед хийгдсэн бөгөөд НӨАТ-ын хууль шинээр хэрэгжсэнээр эцсийн хэрэглэгчид шинэ мэдлэг
мэдээлэлтэй болсон, иргэд НӨАТ-ын урамшуулал авна гэдэгтээ итгэлтэй байгаа ч гэсэн
татварын боловсролыг дээшлүүлэх талаар дунд хугацааны бодлого боловсруулж хэрэгжүүлэх
зэрэг ажлууд нэн түрүүнд хийгдэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Харин МУИС-
ийн БС-ийн багш Л.Оюун, Болор нарын Татварын боловсролоор дамжуулан иргэдийн
санхүүгийн боловсролыг дээшлүүлэх нь илтгэлд иргэдийн санхүүгийн боловсролд НӨАТ-ын
урамшуулын арга хэмжээ нөлөөлж байгаа бөгөөд НӨАТ-ын урамшууллын арга хэмжээнд
иргэдийг бүрэн хамруулахын тулд и-баримт, etax, ebalance хөтлөхөд нь дэмжлэг, туслалцаа
үзүүлэх шаардлагатай байна гэж үзсэн байна. Харин олон улсын түвшинд Graham Harrison
болон Russel Krelove (2001) НӨАТ-ын буцаалт нь ямар хүчин зүйлсээс хамаарч байгаа талаар
дэлгэрэнгүй судалсан байна. Энэхүү судалгааны үр дүнгээр буцаалтын хувь хэмжээ эдийн
засгийн үндсэн шинж, татварын системийн хэлбэр, татвар төлөгчдийн зан төлөв, татварын
удирдлагын систем зэргээс хамаардаг болохыг судалсан байна. (1) Мөн Helene Ehrhart and
Christian Hubert Ebeke (2011) 1980-2008 хоорондох хөгжиж буй 103 орны хувьд НӨАТ-ын
хэрэгжилт ямар байгааг судалсан байна. Судлаачид НӨАТ-ын систем ашигладаг улс орны
татварын орлого нь НӨАТ ашигладаггүй улс орныг бодвол 40-50% бага байгааг судалж
гаргасан бөгөөд үүний гол шалтгаан нь эдийн засгийн хөгжлийн түвшин, худалдааны
нээлттэй бус байдал нөлөөлж байна гэж үзсэн байна. (1) Харин бид судалгаагаараа төр цахим
төлбөрийн баримтын системийг ашиглан эцсийн хэрэглэгчээр дамжуулан ААН
байгууллагуудын НӨАТ-ын падааны наймааг таслан зогсоох, орлогоо нуух, татвараас
зайлсхийх асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа эсэхийг тодорхойлхыг зорьж, энэ хуулийн
хэрэгжилт үр дүнгийн талаар ААН-үүд болон иргэдээс асуулга авах, ажиглах, түүвэрлэх
аргуудаар SPSS программ ашиглан судалж үзлээ.
Дэлхийн улс орнууд өнөөдөр шууд татвараас шууд бус татварын системд шилжих
хандлагатай байна. Шууд бус татвар гэж үнийн нэмэгдлийн хэлбэрээр илэрхийлэгдэж,
хэрэглэгчдийг бараа, ажил үйлчилгээг худалдан авахад нь ногдуулж, борлуулагчаар дамжин
хэрэглэгчийн өмнөөс төсөвт төлөгддөг татварын тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл татвар төлөгч
ба татварыг төсөвт төвлөрүүлэгч субъектүүд нь тусдаа байдаг. Шууд бус татварын хамгийн
анхны хувилбар нь борлуулалтын татвар бөгөөд XIV зууны үед европод дэлгэрч улмаар
1930-аад оноос АНУ-ын муж улсуудад түгээмэл ашиглагдаж байжээ. Өнөөгийн байдлаар
ӨАБНУ-д НӨАТ төлөгчөөр бүртгэгдээгүй зарим жижиг худалдаа үйлчилгээний цэгүүдэд,
Филиппин улсад НӨАТ-аас чөлөөлөгдсөн даатгал, банк санхүүгийн байгууллага, тээвэр
аялал жуучлал зэрэг зарим үйлчилгээний салбарт, АНУ-ын зарим мужуудад тодорхой
төрлийн бараа үйлчилгээнд энэ татварыг ногдуулж байна.
НӨАТ нь бизнесийн үйл ажиллагааны эцсийн үр дүн гарахыг хүлээхгүйгээр бараа
үйлчилгээний үнэ, борлуулалтын орлогод ногдуулан авдаг шууд бус буюу хэрэглээний
татварын нэг төрөл юм. Энэ татварыг төлөгч нь эцсийн хэрэглэгч байдаг. Өөрөөр хэлбэл
бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулахгүйгээр хэрэглэгчдийн хэрэглээгээр дамжин
2
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
10
0
1998
1999
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
3
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
НӨАТ-ын тухай хуульд хамгийн сүүлд 2015 онд шинэчлэлт хийгдсэн нь 2016.01.01-
ээс мөрдөгдөж эхлээд 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ шинэчлэлтийн зорилго нь
цахим бүртгэлийн системээр (и-баримт) дамжуулан далд эдийн засгийг хумих, ААН-үүдийн
орлогоо нуух, татвараас зайлсхийх асуудлыг таслан зогсооход чиглэгдсэнээс гадна үндэсний
үйлвэрлэлийг дэмжих, татварын бааз суурийг нэмэгдүүлэх явдал юм. Хуулийн шинэчлэлийн
хүрээнд дараах өөрчлөлтүүд хийгдсэн байна.
Нэр томьёоны хувьд НӨАТ суутгах үүрэг үүсэх өдөр, төлбөр тооцоо хийх, нэгдсэн
систем хариуцагч, хэрэглэгчийн систем нийлүүлэгч, төлбөрийн баримт, дахин давтагдашгүй
төлбөрийн дугаар, бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, бүртгэлийн систем гэсэн шинэ
ойлголтууд нэмэгдсэнээс гадна НӨАТ төлөгч болох хүсэлтээ ажлын 10 хоногт багтаан өгөх,
өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан гэрчилгээ олгох, дараалсан 12 сарын
тайлангаар НӨАТ ногдох орлогын босго хүрээгүй, үйл ажиллагаа явуулаагүй бол бүртгэлээс
хасна гэж заасан байна. (4)
НӨАТ-ын бааз суурийг өргөжүүлэх тал дээр бусдын буруутай үйл ажиллагааны
улмаас хүү торгууль, алданги авах, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ, төрөөс олгож буй
татаас санхүүжилт, шаардах эрхийг худалдах замаар санхүүжилт хийх, зуучлах, зуучлах
онцгой эрх худалдах, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад
үйлчилгээ үзүүлэх, үсчин гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ, өмгөөлөл,
хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнд НӨАТ ногдуулах, эд мөнгөний хонжворт сугалаа
төлбөрт таавар бооцоот тоглоомын үйлчилгээнээс оролцогчдын төлсөн мөнгөн дүнгээс
НӨАТ тооцох, үндсэн хөрөнгө худалдан авсан үнийн дүнд төлсөн НӨАТ-ыг хасахгүй гэх
мэтчилэн хуульчилсан байна.
НӨАТ-ын хувь хэмжээ, чөлөөлөлтийн хувьд экспортод гаргасан уул уурхайн болон
ноос ноолуур, арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүнд 0% хэрэглэдэг байсныг ашигт
малтмалын эцсийн бүтээгдэхүүн гэж өөрчилсөн. Мөн импортоор оруулж ирж байгаа
бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан
бүтээгдэхүүн, экспортод гаргасан түүхий, угаасан, самнасан, ноолуур, арьс шир, оршуулгын
үйлчилгээ, боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн,
хуулийн этгээдийн дүрэмд заасан боловсрол мэргэжил олгох үйлчилгээ гэсэн татвар ногдох
зүйлүүдийг нэмж борлуулсан сонин гэсэн заалтыг хассан.
НӨАТ-ын босго буцаан олголтын хувьд НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг хүртэл
нэмэгдүүлснээс гадна сайн дураар бүртгүүлэх, эцсийн хэрэглэгчийн төлсөн НӨАТ-ын 20%-
ийг буцаан олгохоор болсон.
4
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
120
100
80
60
40
20
0
Байнга Хаяа Шивдэггүй Бусдын баримт
шивдэг
5
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
2000 1307
0
0 2 4 6 8 10 12 14
25000
21071
19570
Татвар төлөгчдийн тоо
10000
5000
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
0
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12
2016 он
Татвар төлөгчдийн тоо -ААН
Зураг. 5 Татвар төлөгчдийн ААН-ийн тоо
6
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
НӨАТ-ын сар бүрийн цэвэр орлогын хэмжээ татвар төлөгчдийн тооноос хамаарч
өөрчлөгддөг болох нь харагдаж байна. Энэ жилийн 5 болон 6-р сард татвар төлөгч иргэдийн
тоо буурч, мөн НӨАТ-ын цэвэр орлого буурчээ. 2016 оны НӨАТ орлогын төлөвлөгөө
1,081,358,072.72₮, гүйцэтгэл 1,143,132,696.36₮, (105.7%) байсан бол 2015 оны байдлаар
гүйцэтгэл, төлөвлөгөөнөөс бага (161,497,415.35₮-р бага буюу 86.5%) байсан байна. НӨАТ-ын
орлого нь өмнөх 2015 оноос 10.2%-иар, татварын орлогод эзлэх хувийн жин 2.7%-иар
(20.1%-с 22.8%) өсчээ.
Дүгнэлт
7
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Санал
8
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Ашигласан материал
Хавсралт
Тийм Үгүй
Зураг 2 Зураг 3
9
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
С.Мөнхцэцэг1а*
1
Мандах Бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим
Улаанбаатар хот, Монгол улс
a
s_munkhtsetseg@mandakh.mn
Хураангуй
Энэ судалгааны ажлын гол зорилго нь компаний зээлжих зэрэглэл болон түүний
өөрчлөлтийг тодорхойлогч хүчин зүйлсийг илрүүлэх явдал юм. Ингэхдээ Монголын хөрөнгийн
бирж (МХБ)-д бүртгэлтэй компаниудын зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлсд
голлон анхаарсан болно. Хөгжиж буй зах зээлийн хувьд МХБ нь мэдээллийн хоцролт, гишүүн
компаниудын тогтворгүй бизнесийн үйл ажиллагаа зэрэг олон тооны бэрхшээлтэй тулгарч
байна. Энэхүү судалгааны ажлын үр дүн нь хөрөнгийн зах зээлийн хөгжилийг ойлгоход
зайлшгүй шаардлагатай зээлжих зэрэглэлийн мөн чанар, түүний загварыг боловсруулахад
чухал ач холбогдолтой. Судалгааны ажлын гол үр дүнд бид МХБ дэх компаний зээлжих
зэрэглэлийг загварчилахад шаардагдах үндсэн эмпирик (туршилтын) нотлох баримтуудыг
илрүүлэхээр хүлээж байна. Ингэснээр цаашид хөгжүүлэх туршилтын загвар маань зээлдэгч
болон хөрөнгө оруулагчдад бүртгэлтэй компаниудын санхүүгийн чадавхи, эмзэг байдлын
талаар хэрэгцээтэй мэдээлэл хүргэх юм.
Оршил
10
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
илрүүлэхэд бүртгэлтэй 30 компаний санхүүгийн мэдээлэл (үүнийг дотоод мэдээлэл гэж үзнэ)
болон гадаад орчны мэдээллийг түүвэрлэн шалгах болно.
Энэ судалгаанд танилцуулж буй бидний арга зүй Alexander B. Matthies (2013) –ийн
судалгааны ажлын тойм бүтээлтэй нэлээд холбогдоно. Бид компаний зээлжих зэрэглэлийн
тодорхойлогч хүчин зүйлсэд чиглэсэн суурь бүтээлүүдэд голлон анхаарна. Зээлжих
зэрэглэлийн тодорхойлогч хүчин зүйл үндсэн гурван ангилалд хуваагдана. Нэгдүгээрт
санхүүгийн харьцаа, санхүүгийн өгөгдлөөс бүрдэх хувьсагчид юм. Эдгээр хувьсагчид
хөшүүрэг, хөрвөх чадвар, компаний хэмжээ зэрэг тухайлсан хүчин зүйлсийг төлөөлдөг (e.g.
Ederington (1985), Kamstra et al. (2001), and Blume et al. (1998)). Хоёр дахь ангилалд компаний
засаглалын механизм хамаарна. Энд эздийн өмчийн бүтэц, төлөөлөн удирдах зөвлөлийн бие
даасан байдал зэргийн хэмжинэ (Bhojraj & Sengupta (2003) and Ashbaugh-Skaife et al. (2006)).
11
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Гуравдах бүлэгт ДНБ-ий өсөлт зэрэг зээлжих зэрэглэлд нөлөөлөх макро эдийн засгийн хүчин
зүйлс багтана (e.g. Amato & Furfine (2004)).
Энэ судалгааны ажилд бид Dany Rogers et al. (2016) нарын арга зүйтэй ижил хандлага
ашиглана. Бүртгэлтэй компаниудын түүхэн мэдээллийг 2012-2015 оны хооронд сонгон
түүвэрлэсэн. Өгөгдөлийн бүрэлдэхүүн нь МХБ-д бүртгэлтэй 30 компанийг хамаарна.
Автокорреляцийн тест
Үнэлгээний тэгшитгэлийн
тооцоолол GMM загварын
Тодорхойлох тест таамаглалын үнэлгээ
Микро зэрэглэлтэй
компаниуд гурван хэсэгт
хуваагдана
Регрессийн загварын
тооцоолол: Динамик
панел
Зураг 1. Судалгааны өгөгдлийн шинжилгээний үе шат
Судалгааны арга зүй нь дөрвөн бүлэгт хуваагдана. Үүнд: эхний бүлэгт өгөгдлийн
суурь болон тэдний үндсэн үйл хөдлөлийг авч үзнэ; хоёр дахь хэсэгт зээлжих зэрэглэл
тогтоох загвар болон микро зэрэглэлийн тодорхойлолт, гурав дахь хэсэгт тайлбарлагч болон
тайлбарлагдагч хувьсагчдын тайлбар, үндэслэл, ашиглагдсан байдал, хүлээгдэж буй үр дүн
зэргийг дэлгэрэнгүй тайлбарлана; эцэст нь дөрөв дэх хэсэгт эконометрик загвар болон
шинжилгээний горим, судалгааны таамаглал зэргийг онцолно. Зураг 1-д судалгааны
өгөгдлийн шинжилгээний үе шатыг тайлбарласан болно.
12
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Судалгааны ажилд ашиглагдаж буй загварт энэ сэдвийн судалгааны өргөн танигдсан
хэд хэдэн тайлбарлагч хувьсагч ашиглагдсан. Жишээлбэл, Blume et al. (1998) нарын
санхүүгийн чадварын харьцаанууд, Kamstra et al. (2001) болон Kaplan and Urwitz (1979)
нарын капиталын бүтцийн хувьсагчид багтана. Бид мөн хөрөнгийн зах зээлд мэдэгдэхүйц
нөлөөтэй макро эдийн засгийн хувьсагчдыг ашигласан. Гэсэн ч бид бизнесийн мөчлөгийн
нөлөөний талаарх асуудлыг загварт тусгаагүй.
Компаний засаглалыг илтгэх хувьсагчдын хувьд МХБ-ээс энэ төрлийн мэдээллийг
олох практик боломжгүй байв. Тиймээс эдгээр хувьсагчдыг олох чиглэлд тусгайлсан
судалгаа хийгдэх хүртэл бид засаглалын хувьсагчдыг өөрсдийн загварт одоогоор тусгаагүй.
Загварт хамаарах өгөгдөл нь 2012-2015 оны хооронд түүвэрлэсэн MХБ-д бүртгэлтэй 30
компаний санхүүгийн харьцаанаас бүрдэх панел өгөгдөл. Загварыг тайлбарлавал:
𝑦𝑖𝑡 = 𝛼0 + 𝛽1 𝐶𝐽𝑖𝑡 + 𝛽2 𝐷𝑇𝑖𝑡 + 𝛽3 𝐷𝐿𝑃/𝐴𝑇𝑖𝑡 + 𝛽4 𝐷𝑇/𝑃𝐿𝑖𝑡 + 𝛽5 𝑅𝑂𝐴𝑖𝑡 + 𝛽6 𝑀𝑂𝑖𝑡 + 𝛽7 𝐸𝐵𝐼𝑇𝐷𝐴𝑖𝑡 +
𝛽8 𝐴𝑇𝐼𝑉𝑂𝑖𝑡 + 𝑢𝑖𝑡 (1)
Энд yit нь тайлбарлагдагч хувьсагч буюу МХБ-ийн зэрэглэл, компаниудын цэвэр хөрөнгийн
үнэ цэнэ, Хүснэгт 1-т тайлбарлагч хувьсагчдыг тусгав. Шугаман тэгшитгэл 1 нь i компанид t
хугацаанд нөлөөлөх санхүүгийн хувьсагчдыг илтгэдэг. Эдгээр санхүүгийн хувьсагчдын
нөлөөг зэрэглэлийг тодорхойлох дотоод хүчин зүйл гэж ойлгоно. Гадаад орчны нөлөөг
тусгахын тулд загварт макро эдийн засгийн хувьсагчид багтах шаардлагатай. Энэ нөхцөлд,
Тэгшитгэл 1 дараах байдлаар өөрчлөгдөн:
13
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Богино хугацаат өр /
DLP/ PL Сөрөг Kaplan and Urwitz (1979)
Цэвэр үнэ цэнэ
Эерэг /
M2 М2 / ДНБ Soh Wei Chee et al. (2015)
Сөрөг
Эерэг /
G Эдийн засгийн өсөлт Soh Wei Chee et al. (2015)
Сөрөг
Эдийн засгийн эрх Эерэг /
F Soh Wei Chee et al. (2015)
чөлөөний индекс Сөрөг
14
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
өсөлтөөс утга авна. Өөрөөр хэлбэл, 𝑦′′𝑖𝑡 хувьсагч нь аливаа компаний өөрийн өмч,
хуримтлагдсан ашиг, дахин үнэлгээний нөлөөг агуулсан мэдээллийг агуулна.
Панел өгөгдөл ашиглаж байгаа тул бид бүхий л хувьсагчдыг нэгж язгууртай буюу
тэднийг тогтворгүй гэж таамагласан. Иймээс нэгдүгээр эрэмбийн ялгавар авах замаар
тогтворжуулсан. Хүснэгт 3-ийн дагуу score_2 хувьсагч нь score_1 хувьсагчаас илүү өндөр
статистик ач холбогдолтой байна. Энэ нь аливаа i компаний хуримтлагдсан ашиг болон
хувьцаат капиталыг агуулсан дотоод мэдээлэл нь тухайн i компаний зээлжих зэрэглэлийг
илүү үр нөлөөтэй төлөөлнө.
15
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Америкийн орнуудад ихэвчлэн ашиглагддаг. Иймээс бүс нутгийн санхүүгийн бүтцийн нэлээд
ялгаатай байдлаас эдгээр хувьсагчдын үр нөлөөгүй байдал шалтгаалсан байж болно.
Макро эдийн засгийн хувьсагчдад сууриласан загварын тооцоолол 𝑦 ′ 𝑖𝑡 хувьсагч болон
∑∝𝑖=1,𝑡=1 𝜑𝑖𝑡 𝑋𝑖𝑡 хооронд энокометрикийн хувьд маш бага хамааралтай байгааг харуулсан. Энэ
нөхцөлд бид эдийн засгийн тайлбарлагч хувьсагчид түүврийн хугацааны туршид үүссэн
макро эдийн засгийн үйл явдлыг тайлбарлаж чадахгүй байна гэж таамаглах бөгөөд гадаад
нөлөөний тэгшитгэлийг эдгээр үйл явдлыг тайлбарлах хүртэл өргөжүүлэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, түүврийн хэвтээ тэнхэлгийг нэг бүтэн бизнесийн мөчлөгийг хамрахаар
өргөжүүлэх шаардлагатай. Харамсалтай нь мэдээллийн дутагдалтай байдлаас хамааран энэ
судалгааны ажилд макро эдийн засгийн нөлөөний хэсгийн шинжлэхгүй болно.
5. Дүгнэлт
Энэ судалгааны ажилд бид монголын хөрөнгийн биржийн жишээн дээр компаний
зээлжих зэрэглэлийг тодорхойлогч хүчин зүйлсийг илрүүлэхэд голлон анхаарлаа. Гол
нотолгоонуудыг нэгтгэвэл, 𝑦𝑖𝑡 тэгшитгэлд тусгасан хувьсагчид хүү төлөх чадвар, үйл
ажиллагааны ашгийн харьцааг эс тооцвол компаний зээлжих зэрэглэлийг тодорхойлох үр
нөлөөтэй хувьсагчид болно. Макро эдийн засгийн бүлэг хувьсагчдын хувьд бид зэрэглэлд
нөлөөлөх макро эдийн засгийн аливаа нөлөө илрүүлээгүй. Гэвч, түүврийн хэмжээг
өргөжүүлж, оновчтой тооцоолохын тулд эдийн засгийн өгөгдөлд тохируулах шаардлагатай.
Гол нотолгоонууд дээр үндэслэн энэ судалгааны ажил хэд хэдэн бодлогын зөвлөмж хүргэж
байна. Үүнд: (1) компаний хэмжээ зээлжих зэрэглэлд мэдэгдэхүйц нөлөөтэй тул МХБ өөрийн
бүртгэлтэй компаниудыг хэмжээгээр нь бага, дунд, том гэж ангилах нь тохиромжтой (2) нийт
өр төлбөр болон өөрийн хөрөнгө дэх богино хугацаат өр төлбөрийн өсөлт компаний зээлжих
зэрэглэлийг бууруулдаг. Тиймээс бүртгэлтэй компаниудын удирдлага өрийн бус эх үүсвэр
(хувьцаат капитал, хуримтлагдсан ашиг)-ээ нэмэгдүүлэхийг эрмэлзэх хэрэгтэй. Санхүүгийн
онолын хүрээнд удирдлага өмчийн үнэт цаасаарх өндөр өртөгтэй санхүүжилтээс зайлсхийх
хэрэгтэй гэж үздэг ч өмчийн үнэт цаасаарх санхүүжилтийг нэмэгдүүлэх нь МХБ-ийн нөхцөлд
ухаалаг шийдвэр болно.
Altman, E. (1968). Financial ratios, discriminant analysis and the prediction of corporate
bankruptcy. The Journal of Finance , 23(4): 589 - 609.
Amato, J., & Furfine, C. (2004). Are credit ratings procyclical? Journal of Banking & Finance, 28:
2641 - 2677.
Ashbaugh-Skaife, H., Collins, D., & LaFond, R. (2006). The Effects of Corporate Governance on
Firms Credit Ratings. Journal of Accounting and Economics, 42: 203 - 243.
Bhojraj, S., & Sengupta, P. (2003). Effect of Corporate Governance on Bond Ratings and Yields:
The Role of Institutional Investors and Outside Directors. Journal of business, 76(3): 455 - 475.
Blume , M., Lim, F., & Mackinlay, A. (1998). Thee declining quality of US corporate debt: Myth or
reality? Journal of Finance, 53: 1389 - 1413.
Brown, P., Beekes, W., & Verhoven, P. (2011). Corporate governance, accounting and finance: A
review. Accounting & Finance, 51: 96 - 172.
Ederington, L. (1985). Classification models and bond ratings. The financial review, 20: 237- 261.
Feng, D., Gourieroux, C., & Jasiak, J. (2008). The ordered qualitative model for rating transitions.
Journal of Empirical Finance, 15: 111 - 130.
16
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Gonzales, F., Haas, F., Johannes, R., Persson, M., Toledo, L., Violi, R., . . . Wieland, M. (2004).
Market dynamics associated with credit ratings: a literature review. Banque de France Financial
Stability Review, 4: 53 - 76.
Kamstra, M., Kennedy, P., & Suan, T.-K. (2001). Combining bond rating forecasts using logit. The
Financial Review, 37: 75 - 96.
Kaplan, R., & Urwitz, G. (1979). Statistical models of bond ratings: A methodological inquiry.
Journal of Business, 52: 231 - 261.
Kim, Y., & Sohn, S. (2008). Random effects model for credit rating transitions. European Journal
of Operational Research, 184: 561 - 573.
Kisgen, D., & Strahan, P. (2010). Do regulations based on credit ratings affect a firm’s cost of
capital? The Review of Financial Studies, 23: 4325 - 4347.
Matthies, A. B. (2013). Empirical Research on Corporate Credit-Ratings: A Literature Review. SFB
649 Discussion Paper, 003.
Rogers, D., Silva, d. W., & Rogers, P. (2016). Credit Rating Change and Capital Structure in Latin
America. BAR, Rio de Janeiro, v. 13, n. 2, art 3.
Soh Wei Chee, Cheng Fan Fah, & Annuar Md. Nassir. (2015). Macroeconomics Determinants of
Sovereign Credit Ratings. International Business Research, Vol. 8, No. 2.
Standard & Poor's . (2004). Standard & Poor’s Corporate Governance Scores and Evaluations:
Criteria, Methodology and Definitions. New York: McGraw{Hill Companies, Inc.,.
17
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Г. Хандсүрэн1а*, Э. Энх-Амгалан2b
1,2
Мандах бүртгэл дээд сургууль, Бүртгэл, санхүүгийн тэнхим
Улаанбаатар хот, Монгол улс
а
khandsuren@mandakh.mn, benkhamgalan@mandakh.mn
Хураангуй
Манай орны хувьд НББ-дээ олон улсын арга хандлагыг тухай бүр нэвтрүүлэн,
сайжруулсаар байгаа билээ. Сүүлийн 20-оод жил дэлхийн улс орнуудад нийтлэг хэрэглэгддэг
аргазүйн чиг хандлага буюу СТОУС, НББОУС-ын дагуу санхүүгийн тайлангаа хэвлэн
нийтэлж байна. Харин сүүлийн жилүүдэд мэдээлэл хэрэглэгчид аж ахуй нэгжийн зөвхөн
санхүүгийн мэдээллээс гадна тэдний стратеги, нийгмийн хариуцлага, ёсзүй, тогтвортой
байдал зэргийг сонирхох болжээ. Иймээс олон улсад компаний бүх оролцогч талуудыг
шаардлагатай мэдээллээр хангахуйц тайлагналын тогтолцоог бий болгосон нэгдмэл
тайлагнал юм. Манай улсын хувьд мэдээллийн ил тод байдал нь зөвхөн олон нийтэд үүрэг
хариуцлага хүлээсэн аж ахуй нэгжүүдийн хувьд хангагдаж байгаа боловч энэ нь санхүүгийн
мэдээллээс хэтрэхгүй байна. Арилжааны банкууд болон цөөн тооны хувьцаат компаниуд
жилийн тайланг тайлагнасан байна. Нэгдмэл тайланг тайлагнах нь олон улсын шаардлагад
нийцсэн мэдээллийг оролцогч талуудад хүргэх боломжтой болох бөгөөд ялангуяа тухайн аж
ахуй нэгжийн хөрөнгө оруулалт татах, гадны түншүүдтэй харилцах, цаашлаад санхүүгийн
зах зээл хөгжих нэг үндэс суурь болж өгөх юм.
Түлхүүр үг: Нэгдмэл тайлагнал, санхүүгийн тайлан, оролцогч талууд, хөрөнгө оруулагч,
Оршил
18
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Энэхүү судалгааны ажлаар нэгдмэл тайлан гаргах боломж, нэгдмэл тайлагналын тогтолцоог
Монгол улсад нэвтрүүлэхэд санал боловсруулахад оршино.
1. Онолын хэсэг
Дэлхий нийтэд үйлдвэрлэл, аж ахуй төрийн мэдлээс гарч хувийн эзэмшилд шилжсэн
капиталист нийгэм оршин тогтнох үед пүүс хооронд зах зээлийн ажил гүйлгээ ихээр гарах
болсон. Зах зээлийн ажил гүйлгээгээр үнэ тодорхойлогдох болсон нь энэ нийгмийн гол
өөрчлөлт байлаа. Гэвч пүүсүүд эдийн засгийн үйл ажиллагаанд оролцохын тулд шийдвэр
гаргалтанд хэрэгтэй мэдээлэл шаардлагатай болов.
Энэ нийгмийн үед аж ахуй нэгжүүд эдийн засгийн хөдөлгөгч болж байв. Ихэнхи улс
оронд тэд л эдийн засгийн өсөлтийг бий болгож, ард иргэдийг ажлын байраар хангаж,
хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг нийтэд хүргэж нийгэмд томоохон хувь нэмрүүдийг
оруулсан. Ингэснээр аж ахуй нэгж нийгмийн маш олон харилцаанд оролцох шаардлага
гарсан нь дагаад олон түншүүд (ажилчид, хөрөнгө оруулагчид, үйлчлүүлэгчид, хууль
тогтоогчид гэх мэт)-тэй харилцах шаардлага бий болгосноос гадна түнш бүрт тухайн
байгууллагатай харилцаа тогтоохын тулд байгууллагын мэдээлэл шаардлагатай болсон
байна. Тэгэхээр ААН-ийн тайлагнал нь тухайн байгууллагатай эдийн засгийн үйл
ажиллагаанд оролцогч талуудыг мэдээллээр жигд хангах зорилготойгоор бий болсон байна.
Энэ нь мэдээлэл хэрэглэгчдийг тэгш мэдээллээр хангаж, шийдвэр гаргалтанд чухал нөлөөтэй
байсан.
Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засаг өргөжихийн хэрээр мэдээлэл хэрэглэгчдэд илүү
нарийн, тодорхой мэдээлэл шаардлагатай болсон бөгөөд мэдээлэл хэрэглэгч бүр ААН-
үүдийн тайланг ил тодоор хүлээн авах, тэдгээрийг харьцуулахыг боломжиийг судалж эхэлсэн
байна. Энэ нь Global Reporting Initiative болон Transparency International зэрэг ОУТББ-ууд
бий болоход нөлөөлсөн байна.
Ийнхүү ААН-ын тайлан нь тухайн аж ахуй нэгжийн хөрөнгө оруулагч, зээлдүүлэгч
зэрэг оролцогч талуудтай харилцах нэрийн хуудас болсон. Иймээс компаний үйл ажиллагааг
19
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Материаллаг байдал
Товч, тодорхой байна
Бодитой найдвартай байна
Тогтвортой, харьцуулагдахуйц байна
Агуулга
Компаний ерөнхий байдал болон хүрээлэн буй орчны тухай: Компани ямар үйл ажиллагаа
эрхэлдэг, ямар нөхцөл байдалд үйл ажиллагаагаа явуулдаг тухай
Засаглал: Урт, дунд, богино хугацаанд үнэ цэнийг бий болгоход компанийн засаглал хэрхэн
дэмжлэг үзүүлдэг талаар
Бизнесийн загвар: Бизнесийн загвар тань ямар вэ?
Эрсдэл болон боломж: Урт, дунд, богино хугацаанд үнэ цэнийг бий болгоход ямар эрсдэл,
боломж байна? Компани түүнийг хэрхэн даван туулж байна?
Стратеги, нөөцийн хуваарилалт: Компани урт хугацаанд юу хүсч, бий болгохыг хүсч байна
түүндээ хэрхэн хүрч буй талаар
Гүйцэтгэл: Стратегийн зорилгодоо хүрэхийн тулд юуг өргөжүүлсэн үүний үр дүн ямар
байв?
Толилуулгын суурь: Нэгдмэл тайлан дээр тусгагдсан зүйлсийг хэрхэн тодорхойлсон хэрхэн
хэмжиж, үнэлсэн талаарх мэдээлэл
Тайлангийн агуулга бүр нь компаний стратегийн зорилготой уялдсан байхаас гадна KPI,
үзүүлэлтүүдийг сонгоход анхаарах хэрэгтэй.
Нэгдмэл тайлан нь 6 капиталыг авч үзнэ.
21
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
2. Судалгааны хэсэг
Манай улсын хувьд бүртгэл, тайлагналын тогтолцоо нь 100 гаруй жилийн түүхийг
бүтээсний дотор сүүлийн 20 гаруй жилд дэлхийн улс, орнуудын нийтлэг хэрэглэгддэг арга
зүй, чиг хандлагыг хэрэглэж байгаа хэдий ч энэ нь зөвхөн санхүүгийн мэдээлэл агуулсан
тайлан бэлтгэж байна.
Санхүүгийн зах зээл хөгжих, төлөвшихийн хирээр гадаад дотоод мэдээлэл
хэрэглэгчдын хувьд мэдээллийн хэрэгцээ шаардлага нь санхүүгийн мэдээлэл гэхээс илүү
хүрээнлэн буй орчин, компаний засаглал, стратеги төлөвлөлт, нийгмийн хариуцлагын
талаарх мэдээллийг түлхүү сонирхох болж байна.
Тэр тусмаа хувьцаат компани буюу хувьцаагаа хөрөнгийн бирж дээр арилжаалдаг
компаниудын хувьд бусад орнуудын адил нэгдмэл тайлан гаргах хэрэгцээ шаардлага бий
болж байна. Хувьцаат компаний хувьд жилийн үйл ажиллагааны тайлангаа ТУЗ-д
тайлагнадаг боловч үүнд цөөн тооны хувьцаа эзэмшигч, шинээр хөрөнгө оруулалт хийхээр
төлөвлөж буй хөрөнгө оруулалгчдын хувьд хаалттай байдаг.
Хүснэгт 2. Оролцогч талуудын мэдээллийн хэрэгцээ
Оролцогч Шаардлагатай мэдээлэл Мэдээллийн эх үүсвэр
талууд
Санхүүгийн Веб сайт Бусад /хаалттай сан/
тайлан
Санхүүгийн үзүүлэлтүүд Нөөцийн
Санхүүгийн
Хөрөнгийн өсөлт хуваарилалт
Хувьцаа үзүүлэлтүүд
Нөөцийн хуваарилалт ААН-ийн цаашдын
эзэмшигч Хөрөнгийн өсөлт
ААН-ийн цаашдын хандлага хандлага
Стратеги төлөвлөлт Стратеги төлөвлөлт
Санхүүгийн үзүүлэлтүүд
Санхүүгийн
Хөрөнгийн өсөлт
Хөрөнгө үзүүлэлтүүд
Нөөцийн хуваарилалт
оруулагчид Хөрөнгийн өсөлт
ААН-ийн цаашдын хандлага
Стратеги төлөвлөлт
Шагнал урамшуулал Хүний нөөцийн Шагнал
Сургалт бодлого урамшуулал
Хүний нөөцийн бодлого Ажлын байрны Сургалт
Ажлын байрны тогтвортой тогтвортой Хүний нөөцийн
байдал байдал бодлого
Ажилчид Ажиллах хүчний эргэлт Нийгмийн Ажлын байрны
үйлчилгээ тогтвортой байдал
Нийгмийн
үйлчилгээ
Ажиллах хүчний
эргэлт
Тогтвортой байдал ААН-ын -
ААН-ын нийгмийн нийгмийн
хариуцлага хариуцлага
Түншүүд -
Санхүүгийн чадавхи
Харилцаа, хандлага
Стратеги төлөвлөлт
Засгийн Бүх талын мэдээлэл Шаардлагатай Шаардлагатай
газар тохиолдолд тохиолдолд
ТББ Нийгмийн хариуцлага
-
(Судлаачид) Баримт материал
Эх сурвалж: Судлаачийн тооцоолол
22
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Манай орны хувьд хувьцаат компани болон банк, банк бус санхүүгийн
байгууллагуудын тайлан мэдээлэл илүү нээлттэй байдаг боловч мэдээллийн агуулга нь
мэдээлэл хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагын хангаж чадахгүй байгааг Хөрөнгийн биржэд
бүртгэлтэй 1-р ангилалд байгаа аж ахуй нэгжүүдийн нээлттэй тайланд хийгдсэн судалгаанаас
харж болох юм.
Дээрх судалгаанаас үзвэл хувьцаат компаниуд гаргаж буй мэдээллээс оролцогч талууд
мэдээлэл авах боломжгүй байдаг ба нээлттэй байгаа мэдээлэл нь хөрөнгө оруулагчдын хүсдэг
олон талт мэдээллийг харуулж чадахгүй байгаагаас тэдний хөрөнгө оруулалтыг алдах
цаашлаад энэ нь санхүүгийн зах зээлийн хөгжлийг удаашруулж байгаа бас нэг шалтгаан
болж байна.
Хувьцаат компаниудын хувьд нээлттэй мэдээлэл нь зөвхөн санхүүгийн тайлангууд
байсаар ирсэн. Харин олон нийтийн анхаарал доор байдаг уул уурхайн салбарынхны хувьд
нийгмийн шаардлагаар тогтвортой байдлын тайланг тайлагнадаг боловч бүх аж ахуй нэгжийг
хамрахгүй байна. Мөн арилжааны банкны хувьд Монгол банкны зохицуулалтаар жилийн
тайлан гаргах үйл ажиллагаа нилээн сайн боловч байгуулагын олон улсын хамтын ажиллагаа,
удирдлагын бүтэц зэргээс хамааран мэдээлэл цар хүрээ өөр өөр байгаа нь ажиглагдаж байна.
Жишээлбэл ТУЗ-ын бүтцэд байгаа гадаадын хөрөнгө оруулагчид байгаа эсэх, гадаадын зах
зээлийн хөрөнгө, зээл босгох шаардлага байгаа эсэх зэргээс хамаарч байна.
23
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Дээрх улс орнуудын туршлагаас харахад нэгдмэл тайланг хөрөнгийн бирж, МНБИ,
төрийн байгууллагын оролцоотойгоор нэвтрүүлж байна.
Манай орны хувьд ч компанийн засаглалын хуульд аж ахуй нэгжүүд ОУ-ын сайн туршлагын
дагуу бизнесийн тодорхойлолт, санхүүгийн нөхцөл байдлын дүн үйл ажиллагааны үр дүн,
24
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
аливаа материаллаг эрсдэл, эрсдлийн хүчин зүйлсийг жилийн тайландаа тусгасан байна. Тус
жилийн тайланг өөрийн веб сайтаар дамжуулан ил тод мэдээллэнэ гэж заасан боловч энэ
сайн дурын байдлаар хэрэгжиж байна. ММНБИ-ээс нэгдмэл тайлангийн талаар судалгаа,
шинжилгээний ажил бэлтгэж, хэрхэн нэвтрүүлэх талаар дэс дараалалтай ажлууд хийгдэж
байна.
Манай улсын хувьд санхүүгийн зах зээл хөгжөөгүй учир ихэнх хөрөнгө оруулагч нар
банкинд илүүдэл мөнгөө хадгалах байдлаар хөрөнгө оруулалт хийж байна. Нэгдмэл
санхүүгийн тайлан нэвтрүүлснээр хөрөнгө оруулагч нар аж ахуй нэгжийн мэдээллийг судлан
санхүүгийн зах зээлд оролцох оролцоо нэмэгдэхэд тодорхой хэмжээнд нөлөөлнө.
Дүгнэлт
Санал
Ашигласан материал
25
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Б.Сайнжаргал1а*
1
Мандах бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим
Улаанбаатар хот, Монгол улс
а
sainjargal@mandakh.mn,
Хураангуй:
Бизнесийн орчин асар хурдацтай хөгжиж буй өнөөгийн зах зээлд байгууллагуудын
амжилттай ажиллах үндэс нь маркетингийн оновчтой шийдвэр гаргах асуудал байдаг. Зөв
стратегиа сонгохын тулд компаний хийх анхны алхам нь зах зээлийн оновчтой хэсэгчлэл
хийх, зорилтот зах зээлийн сонголт, түүнд тохирсон бүтээгдэхүүний амжилттай
хоногшуулах нэгдмэл үйл явц юм. Тиймээс зах зээлээ ангилах нь маркетеруудын хувьд
хамгийн тулгамдсан асуудал учраас энэхүү судалгааны ажилдаа нэгдмэл үйл явц болох зах
зээлийн хэсэгчлэлийн хүрээнд анхаарах онол, аргазүйн зарим асуудлыг судалж, өөрийн орны
арилжааны банкны зах зээлийн хэрэглэгчийг зан төлөвийн онцлогт үндэслэн VALS болон
SERQVUAL загварыг хослуулан хэсэгчлэл хийж, дүгнэлт гаргасан юм.
Түлхүүр үг: Хэсэгчлэл-сегмент, хэрэглэгчийн зан төлөв, VALS загвар, SERQVUAL загвар,
хэрэглэгчийн сэтгэл ханамж
Оршил:
Монгол улсын хэмжээнд нийт арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд
эдгээр компаниуд нь зорилтот хэрэглэгч нараа хэсэгчлэхдээ байгууллагын зах зээл,
хэрэглэгчийн зах зээл гэж ангилахаас гадна эцсийн хэрэглэгчийн зах зээлийг хэсэгчлэхдээ
газар зүйн байршил, хүн ам зүйн хүчин зүйл болох нас, хүйс, орлого, боловсрол гэх мэт
ерөнхий хэсэгчлэлийн аргыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэдэг. Гэтэл өнөөдөр
хэрэглэгч нар сэтгэл ханамжинд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг авах хүсэл сонирхолтой
бөгөөд халамж анхаарлыг илүүд үздэг болсон. Иймд энэхүү судалгааны ажилдаа
хэрэглэгчийн зан төлөв болон арилжааны банкны хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээнд
хандах сэтгэл ханамжийг хослуулж хэсэгчлэл хийснээр цаашид зорилтот хэрэглэгч нартаа
үзүүлэх үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөх боломжтой.
Маркетингийн шинжлэх ухааны түүхэн үйл явцыг судлаад үзэхэд Eric H.Shaw,
D.G.Brian Jones нарын хамтран бичсэн “Маркетингийн сэтгэлгээний хандлагын түүхэн
үечлэл” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэлд маркетингийн шинжлэх ухааны хөгжлийн
явцад хувь нэмэр оруулсан эрдэмтэдийн үзэл баримтлалыг дараах 4 үе болгон хувааж үзсэн
байна. Үүнд:[1]
Маркетингийн өмнөх онолын үзэл баримтлал, 1900 оноос өмнөх үе
26
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
27
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Зах зээлийн хэсэгчлэлийн нөхцөл байдалд томоохон тоон өгөгдлүүдийг шинэ хөгжсөн
компьютер программуудыг бүрэн ашиглаж эхэлсэн.
1972 онд Frank, Missy, Wind нар хэсэгчлэлийн суурийг ерөнхий /бүтээгдэхүүн,
үйлчилгээ болон нөхцөл байдалд хамааруулан/, бүтээгдэхүүний онцгой байдал /бүтээгдэхүүн
үйлчилгээ эсвэл нарийн нөхцөл байдлыг хэрэглэгчидтэй хоюулантай нь хамааруулан/
ангилсан. Үүнээс гадна тэд ажигладахуйц /шууд хэмжихүйц/ эсвэл үл ажиглагдахуйцээс
/дүгнэлт хийхүйц/ үл хамааран гэж ангилсан.
Мөн судлаач Yoran Mind (1978) зах зээлийн хэсэгчлэлийн priori буюу анхдагч, кластер
зэрэг уламжлалт, мөн илүү уян хатан болон хосломол шинэхэн аргуудыг, харин Green (1977)
эхний хоёр аргад үндэслэсэн post hoc буюу тусгай аргыг тус тус боловсруулсан [5] байна. Тэд
хүн ам зүй, нийгэм-эдийн засаг, хүний зан төлөвт үндэслэн хэсэгчлэл хийх дарааллыг санал
болгосон судлаачид юм.
Зах зээлийн хэсэгчлэлд түгээмэл ашиглагддаг анхдагч буюу priori аргад VALS загвар
багтдаг. VALS загвар нь Frank, Missy, Wind нарын хэсэгчлэлийн үндсэн ангилалын үл
ажиглагдахуйц бүлгийн ерөнхий хэсэгчлэл болох сэтгэл зүй, үнэ цэнэ, хувийн болон
амьдралын хэв маяг гэсэн ангилалд багтдаг. VALS загварын талаар товч тайлбарлавал: VALS
– values and lifestyle [6] гэсэн үгний товчлол бөгөөд маркетингийн стратеги боловсруулахад
тусалдаг судалгаа юм. Энэхүү судалгааг АНУ ийн судлаач Арнолд Митчел 1970-аад оны
АНУ-ийн хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, баримталж буй үнэт зүйлсийн өөрчлөлтийг
тайлбарлахын тулд боловсруулжээ. Тэрээр 1989 онд энэ загвараа дахин шинэчилэн
боловсруулсан байна. VALS судалгааг хэрэглэгчийг худалдан авах зан төлөвт нөлөөлөх
сэтгэл зүйн онцлог шинжүүдээр хэсэгчилснээр бизнесийн одоогийн болон ирээдүйн
боломжуудыг тодорхойлоход ашигладаг. VALS судалгаа нь хэрэглэгчдийн үйлдэлд хүргэж
буй сэдэл ба тухайн үйлдлийг гүйцэтгэхэд шаардагдах нөөц гэсэн үзүүлэлтүүдээр
хэрэглэгчийг шинийг эрэлхийлэгч /innovator/, сэтгэгч /thinkers/, тэмүүлэгч/achievers/, туршигч
/experiencers/, итгэгч /believers/, тэмцэгч /strivers/, бүтээгч /makers/, амь зуугч /survivors/ гэж
найман сегментэд хуваадаг байна. VALS загвараар зах зээлээ хэсэгчлэхээс өмнө тусгайлан
боловсруулсан асуултуудыг багтаасан анкетын асуулгыг боловсруулах хэрэгтэй. Судалгааны
асуулга гурван хэсгээс бүрдэх бөгөөд 1) Эхний хэсэг нь хүн ам зүйн /нас, хүйс, боловсрол,
орлого гэх мэт/ талаарх мэдээлэл цуглуулах асуулт 2) Хоёр дахь хэсэг нь Likert scale
асуултууд буюу сэтгэл зүйн зан төлөвийг тодорхойлох асуултууд 3) Гурав дахь хэсэг нь
банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой хэрэглэгчийн сэтгэл
ханамжийн талаарх асуултуудыг багтаана.
Frank, Missy, Wind нарын хэсэгчлэлийн үндсэн ангилалын ажиглагдахуйц бүлгийн
бүтээгдэхүүний ангилалд багтах SERVQUAL-ийг Parasuraman, Zeithaml and Berry нар (1988)
онд [7] тодорхойлсон бөгөөд үүнд дараах 5-н хэмжигдэхүүнүүд багтдаг. Үүнд найдвартай
байдал, хариу үйлдэл үзүүлэх байдал, баталгаатай байдал, хэрэглэгчдийг ойлгох байдал, биет
орчин зэрэг багтдаг. Parasuraman, Zeithaml болон Berry (1988) Rosen болон Karwan (1994) нар
1.найдвартай байдал (Reliability) - "Үйлчилгээг амласандаа найдвартай, алдаа дутагдалгүй,
зөв гүйцэтгэх чадвар", 2.хариу үйлдэл үзүүлэх байдал (Responsiveness) - "Компаний ажилчдын
28
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хоёр. Монголын арилжааны банкны хэрэглэгчийн зах зээлийг VALS болон SERVQUAL
загвараар үндэслэн хэсэгчилсэн дүн
Энэ сэдвийн хүрээнд Монголын зах зээл дээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж буй
арилжааны банкны хэрэглэгчийг сэтгэл зүйг VALS загвараар, үйлчилгээний чанарыг
SERQVUAL загвар ашиглан хэсэгчлэх зорилго тавьсан.
Судлаач Koonnaree Wongsiriwat-ийн “Банкогийн хэрэглэгчдийн брэндийн гар цүнхэнд хандах
хандлага, үнэ цэнэ, амьдралын хэв маягыг судалсан” судалгааны асуултыг (Хавсралт 1-ийн
хүснэгтийн асуулга) туршиж үзсэнээр ач холбогдол нь өндөр байсан тул тухайн асуулгыг
боловсруулж 43 асуултаас бүрдсэн судалгааны анкетыг боловсруулсан. Энэхүү судалгаанд
манай улсын арилжааны таван банкиар үйлчлүүлдэг 24-өөс дээш насны нийт 500 хүнийг
санамсаргүй түүврийн аргаар сонгон авсан бөгөөд 16 анкет хүчингүй болж, нийт 484
судалгааны өгөгдлийг SPSS 21 программаар боловсруулав. Судалгааны үр дүн дараах
байдалтай байна.
Алхам 1. Анхдагч судалгааны 484 асуулгын анкетыг 1-ээс 484 хүртэл кодолж SPSS 21
программ дээр тухайн өгөгдлийг оруулсны дараагаар хамгийн түрүүнд харах үзүүлэлт бол
судалгааны түүвэр нь эх олонлогоо төлөөлж чадах эсэхийг шалгах үйл явц юм. Түүвэр нь эх
олонлогоо төлөөлж чадах эсэхийг харуулдаг үзүүлэлтийг KMO буюу Kaiser-Meyer-Olkin –
ийг шалгахад дараах байдалтай байна.
Хүснэгт 2 KMO and Bartlett's Test
Kaiser-Meyer-Olkin Measure of Sampling Adequacy. .887
Approx. Chi-Square 894.318
Bartlett's Test of Sphericity Df 210
Sig. .000
энэ судалгааны асуулгууд ойлгомжтой байна уу?, бодит байдалд хэр нийцэж байна вэ? гэдэг
үзүүлэлт юм. Манай судалгааны хувьд Cronbach’s Alpha нь дараах байдалтай байна.
Хүснэгт 3. Reliability Statistics
Cronbach's Alpha Cronbach's Alpha Based on N of Items
Standardized Items
.766 .799 35
Судалгааны үр дүнд Cronbach’s Alpha нь .766 буюу 76,6% -тай байгаа нь уг судалгаа
нь бодитой найдвартай байх байдал нь 76,6% гэж үзэхээс гдана хэрэглэгчид тухайн
судалгааны асуулгыг 76,6%-тай ойлгосон байна. Энэ үзүүлэлт өндөр гарсан тул дараагийн
алхамд шилжинэ.
Алхам 3. Судалгаанд оролцогчдын өгөгдөл дээр үндэслэн нийт хэрэглэгчээ зан төлөвөөр нь
хэсэгчилж VALS загвараар 8 сегментэд хуваах ба судалгааны асуулгууд аль зан төлөвт
хамааралтайг нь хавсралт 1-ээр харуулав.
Хэрэглэгчдийг зан төлөвөөр нь хэсэгчилсний дараа ямар зан төлөвтэй хэрэглэгч аль банкаар
үйлчлүүлдэг талаар харьцуулсан анализ хийхэд дараах үр дүнгүүд гарсан.
Энд Хас банкинд туршигчид /50%/, тэмцэгчид/50%/ гэсэн хоёр сегментийн хүмүүс
үйлчлүүлдэг бол Төрийн банкинд шинийг эрэлхийлэгчид 43.75 хувь, Голомт банкинд
тэмцэгчид 33.3 хувь, үлдэж байгаа банкуудад олон төрлийн сегментийн үйлчлүүлэгчид
холимог байдалтай үйлчлүүлдэг байна. Энэ судалгааны үр дүнд тухайн банкууд өөрийн
үйлчлүүлэгчдийн зан төлөвийн онцлогт тохирсон ялгаатай маркетингийн бодлого
хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
Алхам 4. Хэрэглэгчийг сэтгэл зүйн онцлогоор сегментчилж, аль банкаар үйлчлүүлдэг талаар
тодорхойлсны дараа тухайн 8 төрлийн зан төлөвтэй хэрэглэгч нар Ямар шалтгаанаар банкаар
үйлчлүүлдэг? Банкны ямар үйлчилгээг авахыг хүсдэг? зэргийг судлан дараах харьцуулалтыг
хийлээ. Харьцуулалт хийх шалтгаан нь тухайн 8 сегментэд хуваагдсан хэрэглэгчидийн
хоорондын ижил төсөөтэй болон ялгаатай талуудыг тодорхойлохын тулд SERQVUAL
загвараар /хавсралт 2/ шалгахад дараах байдалтай байна.
Хүснэгт 5. Reliability Statistics
Cronbach's Alpha коэффициент нь 0.8 > байгаа scale - бүлэглэл нь тохиромжтой гэж үзэж
байна.
30
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
31
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Арилжааны банкны үйлчилгээний гол үзүүлэлт бол итгэл буюу найдвартай байдал их чухал.
Хэрэглэгч нар арилжааны банкны найдвартай байдлыг 5,7,9-р асуултын үр дүнгээр үнэлэх
хүсэл сонирхолтой байсан бөгөөд бодит байдалтай харьцуулахад зөрүү нь сөрөг утгатай
харагдаж байна. Ялангуяа үзүүлж байгаа үйлчилгээгээ чанартай байх тал дээр хэрэглэгч нар
хангалттай оноо өгөөгүй байгаа нь арилжааны банкууд цаашид хэрэглэгчийн үйлчилгээг
богино хугацаанд гүйцэтгэх тал дээр анхаарах шаардлага гарч байна.
Хариу үйлдлийн хувьд хэрэглэгч нар ажилчдын ур чадвар, хэрэглэгч нар үйлчлэх хурдыг
илүү чухалчлан үздэг боловч арилжааны банкуудын үйлчилгээний хурд нь хэрэглэгчийн
сэтгэл ханамжид хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Энэ үзүүлэлтийн зөрүү нь -1,44
байгаа нь цаашид арилжааны банкууд үйлчилгээний үйл явцаа богиносгох эсвэл тодорхой
стандартыг тавих хэрэгтэй.
Итгэл түрүүлэх байдал дээр арилжааны банкны хэрэглэгчидтэй харилцах харилцаа буюу
Customer relationship management /CRM/ дээр үйлчлүүлэгч нар их анхаардаг болох нь
судалгааны үр дүн болох хүлээлтийн 6,3 гэсэн үзүүлэлтээс харж болно. Бодит байдал хүлээлт
хоёрын зөрүү нь -1,18 байгаа нь цаашид банкны үйлчилгээний харилцаан дээр анхаарах
хэрэгтэй бөгөөд ажилчдын мэдлэг чадвар, хэрэглэгч нарт мэдээлэл өгөх хандлагыг
чухалчилсан байна.
32
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
-
3 Найдвартай байдал GAP -0.88 -1.35 -1.49 -0.2513 -4,41
0.4444
-
4 Хариу үйлдэл GAP -1.67 -1.65 -1.31 -0.1667 -5,57
0.7778
5 Итгэл түрүүлэх байдал GAP -1.46 -0.95 -1.08 -0.62 -0.5064 -4,6
Хэрэглэгчдийг ойлгох байдал
6 -1.048 -1.03 -0.87 -0.74 -0.2821 -3,9
GAP
Нийт -6.75 -5.31 -5.37 -2.57 -1.63
Бүтээгч зан төлөвтэй хэрэглэгч нарын хувьд Хаан банкаар үйлчлүүлдэг шалтгаан нь
найдвартай байдалд итгэн үйлчлүүлдэг бол, Хас банкны туршигч хэрэглэгч нар нь
материаллаг байдалд илүү сэтгэл ханамжтай байдаг байна. Мөн Голомт банкны тэмцэгч нар,
ХХБ-ны амь зуугч нар материаллаг байдалд илүү анхаарахаас гадна Голомт банкны
хэрэглэгчдийг ойлгох байдал, ХХБ-ны итгэл түрүүлэх байдалд тулгуурлан үйлчлүүлдэг
байна. Төрийн банкны шинийг эрэлхийлэгч нарын хувьд хариу үйлдэл буюу хэрэглэгчидтэй
буцах холбоог нь харж сонгон үйлчлүүлдэг байна. Иймд тухайн арилжааны банкууд зорилтот
хэрэглэгч нараа хадгалж үлдэх, цаашид шинэ хэрэглэгчийг татах стратегиа боловсруулахдаа
тухайн хэрэглэгч нарын зан төлөвт тохирсон үйлчилгээний чанарыг санал болгох боломжтой
юм.
Дүгнэлт, санал
34
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Ашигласан материал
1. Eric H. Shaw & D. G.Brian Jones, (2005). A history of schools of marketing thought.
Marketing Theory article; Vol.5, p.239
2. Proceedings of 9th international business and social science research conference. (2014).
Retail banking customer’s market segmentation based on psychological factors: case study
in islamic republic of Iran: bank mellat, hajar hakimi, Novotel world trade centre, Dubai,
UAE,
3. J.H. Martins. (2009) Market segmentation of the consumer market in South Africa. Bureau
of Market Research
4. Michel. W & Wagner.K. (2000). Market segmentation Conceptual and Methodological
Foundations. Second edition.
5. Caroline. A. T. Market Segmentation. Department of Business Studies, University of
Edinburgh
6. Jennifer.D. Market Segmentation. Department of Marketing, University of Strathctyde,
Gtasgew
7. Nynnelarsen. (2010). Market segmentation - a framework for determining the right target
customers” ba-thesis: Mariette ulbækaarhus school of business
8. Koonnaree Wongsiriwat. (2007). A Study of influences of Values, Attitudes and lifestyles
(VALSII) on Brand Equity of Luxury Handbags in Bangkok. Master of Business
Administration in Management School of Management Shinawatra University
9. Отгонсүрэн. Я. (2010). Маркетингийн удирдлага. Улаанбаатар хот.
35
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хавсралт 1
1
“A Study of influences of Values, Attitudes and lifestyles (VALSII) on Brand Equity of Luxury Handbags in
Bangkok” ., KoonnareeWongsiriwat, Master of Business Administration in Management School of Management
Shinawatra University June 2007
36
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хавсралт 2
Судалгааны асуулга
Энэхүү асуулгын гол зорилго нь арилжааны банкны үйлчилгээний чанарыг хэрэглэгчдийн
хүлээлт болон бодит байдлын зөрүүгээр тодорхойлоход оршино.
№1 Асуулт Хүлээлт Бодит байдал
1 Банк орчин үеийн тоног төхөөрөмж, шинэлэг шийдэлүүдтэй байх 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
нь хэр чухал бэ ?
2 Банкны архитектур/барилга,гадаад үзэмж хэр чухал бэ ? 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
3 Ажилчид нь үйлчлүүлэгчдэд тусалж,хурдан шуурхай үйлчилгээ1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
үзүүлэхэд бэлэн байх нь хэр чухал бэ ?
4 Банкны бүтээгдэхүүн,үйлчилгээний танилцуулга 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
(товхимол,брошур) сэтгэл татам бүхий харагддаг байх нь хэр
чухал бэ ?
5 Тодорхой цаг хугацаанд ямар нэг зүйл хийхийг амлаж, түүнийгээ 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
хугацаандаа биелүүлдэг байх нь хэр чухал бэ ?
6 Харилцагчдад асуудал тулгарсан бол түүнийг нь чин сэтгэлээсээ 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
сонирхож,шийдэж өгөх байдал нь хэр чухал бэ ?
7 Үйлчилгээгээгээ нэг удаагаар чанартай хийдэг байх нь хэр чухал 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
бэ ?
8 Амласан цагтаа үйлчилгээгээ үзүүлдэг байх нь хэр чухал бэ ? 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
9 Банкууд алдаагүй тайланг шаардах нь хэр чухал бэ ? 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
10 Банкны ажилчидийн гадаад байдал хэр чухал бэ ? 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
11 Ажиллагсад хэрэглэгчдэд хурдан шуурхай үйлчилгээг үзүүлдэг 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
байх нь хэр чухал бэ ?
12 Ажиллагсад үргэлж хэрэглэгчидэд туслахад бэлэн байх нь хэр 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
чухал бэ ?
13 Ажилчид завгүй байсан ч харилцагчидын хүсэлтэнд хариу заавал 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
өгөх байдал нь хэр чухал бэ ?
14 Ажиллагсадын зан төлөвөөр харилцагчдад таатай мэдрэмж 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
төрүүлэх байдал хэр чухал бэ ?
15 Харилцагчид аюулгүй байдлыг мэдрэх нь хэр чухал бэ ? 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
16 Ажиллагсдын нөхөрсөг байдал болон эелдэг зан хэр чухал бэ ? 1 2 3 4 5 6 7 1 2 3 4 5 6 7
37
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
38
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Х.Нямбаяр1,a, Б.Бадрал2,b*
1,2
Мандах бүртгэл дээд сургууль, Бүртгэл, санхүүгийн тэнхим
Улаанбаатар хот, Монгол улс
a
nyambayar@mandakh.mn, b badral@mandakh.mn
Хураангуй
СТОУС-ын зөвлөл түрээсийн бүртгэлийн шинэ стандартыг 2016 оны 1-р сарын 13
өдөр батлан гаргасан билээ. “СТОУС 16 Түрээс” нь 2019 оны 1-р сарын 1 өдрөөс хүчин
төгөлдөр болон үйлчлэх бөгөөд хэрэв байгууллага “СТОУС 15 Үйлчлүүлэгчтэй байгуулсан
гэрээний орлого” дагуу бүртгэл хөтөлж байгаа бол тус стандартыг хэрэгжих хугацаанаас
өмнө мөрдөх боломжтой. Шинэ стандарт нь НББОУС 17 “Түрээс” болон түүнтэй
холбоотой тайлбарыг орлоно. Энэхүү шинэ стандарт нь өмнөх стандарттай харьцуулахад
түрээсийн шалгуур нь багассан бөгөөд илүү хялбар байдлаар санхүүгийн түрээсийг
тодорхойлох боломжтой болгосон. Ингэснээр балансаас гадуурх хөрөнгүүдийг санхүүгийн
тайланд тусгах бололцоотой болгосон. Шинэ стандартад шилжсэнээр санхүүгийн мэдээлэл
өмнөх стандартыг ашигласнаас илүү иж бүрэн болж, мэдээлэл хэрэглэгчдийг шийдвэр
гаргахад нь шаардлагатай мэдээллээр хангах юм. Харин энэхүү шилжилтийг хийхийн тулд
бүртгэлийн тодорхой арга зүйг боловсруулах шаардлагатай бөгөөд стандарттай нийцсэн
санхүүгийн маягт, загвар батлах шаардлагатай.
Түлхүүр үг:Үнийн индекс, өсөн нэмэгдэх хүү, хөрөнгө ашиглах эрх, өнөөгийн үнэ цэн,
хойшлогдсон татварын өр ба хөрөнгө
Оршил
Санхүүгийн түрээсийн үед түрээслэгч тал түрээсийн хөрөнгө болон өрийг өөрийн
санхүүгийн байдлын тайланд тусгах ёстой байдаг бол үйл ажиллагааны түрээсийн хувьд ийм
хариуцлага байхгүй байсан. Энэ асуудал нь мэдээлэл хэрэглэгчдийн шүүмжлэлд ихээхэн
өртөж байсан бөгөөд 2005 онд АНУ-ын Үнэт цаасны арилжааны хорооноос (SEC)
санхүүгийн тайланд түрээсийн хариуцлагатай холбоотой мэдээлэл ил тод бус байгаа талаар
байр сууриа илэрхийлсэн байна.Иймд СТОУСЗөвлөл болон АНУ-ын санхүүгийн бүртгэлийн
стандартын зөвлөл (FASB) холбогдох стандартыг сайжруулах төслийн ажлыг эхлүүлсэн
байна. Судалгааны явцад түрээслэгч тал хөрөнгө түрээслэх үед түүний хувьд хөрөнгө бий
болохоос гадна түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлага үүсдэг. Харин НББОУС 17 дагуу
үйл ажиллагааны түрээсийн үед түрээслэгч тал ямар ч хөрөнгө болон өр төлбөр тайлагнах
хариуцлага хүлээхгүй. Учир нь тухайн ажил гүйлгээ ихэвчлэн материаллаг бус дүнтэйд
тооцогддог.
СТОУСЗөвлөл СТОУС (IFRS) болон НББНХЗЗ (USGAAP) мөрддөг байгууллагуудын
2014 оны санхүүгийн тайланд судалгаа хийн түрээсийн төлбөртэй холбоотой үүссэн 3 их
наяд долларын балансаас гадуурх өрийг илрүүлсэн байна. Санхүүгийн тайланд байгууллагын
39
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Шинэ стандартаар түрээслэгч талын хувьд түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлага буюу
өр төлбөрийг тайлагнаж, тодруулж байхыг шаардаж байгаа. Түрээслэгч нь түрээсийн
харилцаа үүссэн өдрөөс хойш түрээсийн хөрөнгийг ашиглах эрх болон түрээсийн төлбөртэй
холбоотой хариуцлагыг хүлээн зөвшөөрч бүртгэх ёстой.
Түрээсийн харилцаа үүссэн өдөр гэдэг нь түрээслүүлэгч тал түрээслэгч талд түрээсийн
хөрөнгийг ашиглах боломжийг бүрдүүлсэн өдөр юм.
41
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Өмнөх жишээний өгөгдөл ашиглав. Эхний жил байгууллага түрээсийн төлбөрийн хүүнд
48,371.6₮ тооцно. (241,857.99₮ х 20%)
Дт: Хүүгийн зардал 48,371.6
Кт: Түрээсийн өр 48,371.6
Түрээсийн 2 дахь жилийн эхэнд хэрэглээний үнийн индекс 130 болсон гэж үзье.
Тухайн үзүүлэлт өөрчлөгдөхөөс өмнөх түрээсийн төлбөр 290,229.59₮ (241,857.99+48,371.6).
2 дахь жилийн түрээсийн төлбөр индексийн өөрчлөлтийн нөлөөгөөр 65,000₮ болно. (60,000₮
х (130 / 120)).
Түрээсийн тэнцүү төлбөрийн дүн өөрчлөгдсөн тул үлдэх түрээсийн өрийг дахин тооцоолох
шаардлагатай.
Үлдэх 9 удаагийн дискаунтчласан төлбөрийн дүн 314,415.39₮ болно.
314,415.39= 65,000 х 4.837159 ( Нийлмэл тогтмол мөнгөний ӨҮЦ хүчин зүйл)
Тооцооллын үр дүнд, түрээсийн төлбөр 24,185.8₮-р өссөн байна. (314,415.39–290,229.59) Уг
өөрчлөлтийг бүртгэлд дараах байдлаар тусгана:
Дт: Түрээсийн хөрөнгө ашиглах эрх 24,185.8
Кт: Түрээсийн өр 24,185.8
2 дахь жилийн эхэнд түрээсийн төлбөр болох 65,000₮ барагдуулах өдөр:
Дт: Түрээсийн өр 65,000
Кт: Мөнгөн хөрөнгө 65,000
Хэрэв түрээсийн хугацаанд түрээслэгч тал түрээсийн хөрөнгөтэй холбоотой нэмэлт хувьсах
шинжтэй зардал төлөхөөр тохиролцсон бол тайлант үеийн зардлаар бүртгэнэ. (тухайн
зардлыг хөрөнгийн өртөгт шингээх үндэслэл байхгүй бол) зүйл.
Тайлагнал:
СБТ: Шинэ стандартын дагуу түрээслэгч түрээсийн хөрөнгө эзэмших эрхийг бусад хөрөнгөөс
тусад нь тайлагнах шаардлагатай. Ингэж ангилаагүй тохиолдолд түрээслэгч тухайн
хөрөнгийн эзэмших эрх шилжих үед ямар хөрөнгөөр ангилан тусгах байсан тэр зүйлээр
ангилан тодруулж санхүүгийн байдлын тайланд тусгана.
Түрээсийн төлбөртэй холбоотой хариуцлагыг мөн бусад төрлийн өр төлбөрөөс тусад нь
тайлагнах нь зүйтэй. Ингэж ангилаагүй тохиолдолд тухайн өр төлбөрийн талаар нэмж
тодруулах шаардлагатай.
ОДТ: Түрээсийн хөрөнгөтэй холбоотой элэгдлийн зардал болон хүүгийн зардлын тайлагнана.
Хүүгийн зардал нь санхүүгийн зардал болно.
МГТ: Түрээслэгч нь дараах төрлийн мөнгөн гүйлгээг ангилан тайлагнана:
Түрээсийн төлбөрийн үндсэн дүн – санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ;
Түрээсийн төлбөрийн хүү–НББОУС7 дагуу тайлагнана. (өөрөөр хэлбэл үндсэн үйл
ажиллагааны эсвэл санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээгээр тайлагнана);
Богино хугацааны материаллаг бус дүнтэй түрээсийн үйл ажиллагаа болон түрээсийн
төлбөрт багтаагүй тогтмол бус төлбөртэй холбоотой мөнгөн урсгал – үйл ажиллагааны
мөнгөн гүйлгээ.
Түрээслүүлэгчийн бүртгэл
43
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
хэмжилт
Түрээсийн төлбөр 5,000,000
нь түрээсийн өрийн
бууралт хэлбэрээр
бүртгэгдэнэ
Түрээсийн зардал - - - -
Хүүгийн зардал
2,157,484.38
Элэгдлийн зардал
3,713,398.24
Элэгдлийн зардал -
Нийт зардал -
Илүү дүн -
Хойшлуулсан татварын -
нөлөө
Дүгнэлт
Санхүүгийн байдлын тайланд дараах нөлөөлөл үзүүлнэ:
Үйл ажиллагааны түрээсээр хөрөнгө түрээслэсэн компаниуд хөрөнгө ихтэй харагдах боловч
өр төлбөр ихтэй харагдана. Графикт дүрслэн харуулбал:
График 1. Түрээсийн хөрөнгө ба өрийн харьцуулалт
45
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
46
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
[1] Сэтгүүл “Финансовый директор”, Новые правила учета аренды по МСФО, Низков А.
12.02.2016
[2] Сэтгүүл “Актуальная бухгалтерия”, IFRS 16”Аренда”, Беззатеева. Т, №2016-10
[3] Сэтгүүл “Финансовый директор”, Новые правила учета аренды по МСФО, Низков А.
12.02.2016
[4] “IFRS 16 Leases” Project summary and feedback 2016 January
[5] “Leases ” 2016. PWC
[6] “IFRS 16 Leases” 13 January 2016. KMPG
47
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
1,a
Б. Нацагдорж
1
Мандах бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим
Улаанбаатар хот, Монгол улс
a
natsag9599@yahoo.com
Хураангуй
Оршил
Улс орны хөгжлийг хэмжих нэг үндсэн үзүүлэлт нь тухайн улс орны санхүүгийн
системийн хөгжил байдаг.Санхүүгийн системийн гол бүрэлдэхүүн хэсэг нь санхүүгийн
байгууллага байдаг. Санхүүгийн байгууллагууд нь бэлэн мөнгөний илүүдэлтэй талаас
дутагдалтай тал руу мөнгөн хөрөнгийг зуучлах үйл ажилагааг явуулдаг.
Судалгааны зорилго:Энэхүү судалгааны ажлаар албан ёсны статистик тоо,баримт
дээр тулгуурлан Монгол улс дахь санхүүгийн байгууллагын өнөөгийн байдалд
үнэлэлт,дүгнэлт өгөхийг зорилоо.
Судалгааны объект,судлагдахуун: Монгол улсын санхүүгийн байгууллагууд
судалгааны үндсэн обьект болох ба тэдгээрийн санхүүгийн үзүүлэлтүүдийг судална.
Судалгааны хамрах хүрээ:Судалгаанд Монгол улс дахь санхүүгийн байгууллагуудын
2006 -2016.III он хүртэлх тоон мэдээллийг ашигласан болно.
Судалгааны онол,арга зүй:Энэхүү судалгааг явуулахдаа санхүүгийн
байгууллагуудын
48
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
санхүүгийн үндсэн үзүүлэлтэд анализ хийх болон бусад судалгааны арга ашигласан
болно.
Сэдвийн судлагдсан байдал:Монгол банк болон Санхүүгийн зхицуулах хорооны
тайлант оны судалгаа болон СЭЗДС –ийн багш Б.Мөнхзаяа” Санхүүгийн байгууллагын
эрсдэл”,Г.Балж”Санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн ойлголтууд” гэсэн
бүтээлд санхүүгийн байгууллагуудын талаар авч үзсэн болно.
ҮНДСЭН ХЭСЭГ
Санхүүгийн зуучлагчгүй нөхцөлд эдийн эдийн засаг дахь мөнгөн урсгал өрх гэр,
пүүс компаниудын хооронд шууд явагдана. Өрх гэр хэрэглээнээс илүү гарсан мөнгөө
хуримтлуулахыг хүсдэг. Мөнгөө эргэлтэнд оруулахыг хүсвэл бэлэн мөнгөний
хэрэгцээтэй байгаа пүүс компанийн гаргасан хувьцаа өрийн бичгийг худалдаж авах
болно. Энэ нь хоёр талын хэрэгцээг зэрэг хангах боловч өрх гэрүүдийн хувьд оруулсан
хөрөнгийг компани хэрхэн үр ашигтай зарцуулж байгаад хяналт тавих боломжгүй
байдаг. Хяналт тавьсан тохиолдолд зардал маш өндөр гарах учраас өрх гэрүүдийн шууд
хөрөнгө оруулалт хийх сонирхол буурна. Хөрөнгө оруулалт буурснаар пүүс
компаниудын үйл ажиллагаа хумигдаж эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орно.
Санхүүгийн зуучлал зайлшгүй байх шаардлага нь дараах шалтгаан нөхцөлүүдтэй
холбоотой байдаг.Үүнд:
1. Хөрөнгө оруулалтын зардал
2.Хөрөнгийн хэмжээ
3.Цаг хугацааны зөрүү
Товчоор хэлбэл санхүүгийн зуучлал нь зардал ,эрсдэлийг бууруулж, хадгаламж,
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтөнд нөлөөлж, түүний
зохицуулалтанд тусалдаг.
Харин эдийн засгийн хөгжихийн хэрээр олон төрлийн санхүүгийн байгууллага
бий болж түүгээр дамжуулан өрх гэрүүд шууд бус хөрөнгө оруулалт хийх
болсон.Ингэснээр эргэлтэнд төдийлөн орохгүй байсан бэлэн мөнгө эргэлтэнд орж
мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтийг хурдасгана. Санхүүгийн
байгууллагууд нь засгийн газар, бизнесийн байгууллагууд, хувь хүмүүсийн
хадгаламжийг зээл болон хөрөнгө оруулалт болгон хувиргах санхүүгийн зуучлагчид
юм. Санхүүгийн байгууллагууд нь хөрөнгийн илүүдэлтэй байгаа олон жижиг хөрөнгө
оруулагчдын хөрөнгийг хуримтлуулж нэгтгээд хөрөнгий эх үүсвэр хомсдолтой
нэгжүүдэд хөрөнгө оруулалт, зээл болгон хуваарилдаг. [1]
Санхүүгийн байгууллагууд нь анхүүгийн зах зээлээр дамжуулан өөрийн үйл
ажиллагаагаа явуулдаг.Санхүүгийн зуучлагч байгууллагууд нь мэргэжлийн өндөр
түвшинд судалгаа, шинжилгээ, үнэлгээ хийж санхүүгийн зуучлалын үйлчилгээ
үзүүлдэг.Санхүүгийн үйлчилгээг голлон эрхэлж эдийн засгийн мөнгөн харилцааг
зохицуулж байдаг хуулийн этгээдийг санхүүгийн байгууллага гэнэ.Санхүүгийн
үйлчилгээ гэдэгт санхүүгийн бүтээгдэхүүн /хэрэгсэл/-ийг бий болгож иргэд,
байгууллага,засгийн газарт хүргэх үйл явцыг ойлгоно. Үүнд:
Банкны үйлчилгээ
Даатгалын үйлчилгээ
Үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ
Үнэт цаастай холбоотой бүх төрлийн үйлчилгээ
Лизингийн үйлчилгээ
Факторингийн үйлчилгээ
Санхүүгийн талаар зөвөлгөө өгөх үйлчилгээ гэх зэрэг үйлчилгээнүүд орно.
Олон улсад санхүүгийн байгууллагуудыг дараахь байдлаар ангилдаг:
1. Хадгаламжийн байгууллага
Арилжааны банк
49
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
2014 ОН
БАНК 22.582 96.6 326 88.5 2.134 81.7
ББСБ 508 2.2 36 9.9 332 12.7
ДААТГАЛ 153 0.7 2.2 0.6 75 2.9
ХЗХ 81 0.3 4.0 1.1 19 0.7
50
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
2016 оны байдлаар 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил
банкны салбарын нийт активын хэмжээ бууралттай гарч байсан хэдий ч 2016 оны
эхнээс өсөлтийн хэмжээ нэмэгдсэн байна. 2016 онд арилжааны банкуудын нийт актив
25.3 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 15 хувь өсчээ. Активын хэмжээгээр
Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Голомт банкууд тэргүүлж байгаа бөгөөд
арилжааны банкуудын нийт активын 71 хувь нь төвлөрч байна.
Банкны салбарын өөрийн хөрөнгийн дүн 2.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх
оныхоос 17.2 хувь өссөн байна. Арилжааны банк нь санхүүгийн гол зуучлагч болохын
хувьд хадгаламж хэлбэрээр санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлж, татан
төвлөрүүлсэн хөрөнгөөрөө бодит эдийн засагт зээл хэлбэрээр нийлүүлдэг. Банкны
салбарын нийт харилцах хадгаламжийн дүн 11.4 их наяд төгрөгт хүрч өмнөх оныхоос
16.6 хувь өсчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 12,3 их наяд төгрөг болж өмнөх оныхоос
5.6 хувь өсчээ. Эдийн засгийн нөхцөл байдалаас хамаарч зээлийн чанаргүй зээл
тогтмол өсч 1,04 их наяд төгрөгт хүрсэн байна. [3]
2006 оноос хойш Санхүүгийн зохицуулах хороо ХЗХ -ны үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт шалгалт тавих, татан буулгах зэрэг үйл
ажиллагааг гүйцэтгэж байна. Хадгаламж, зээлийн хоршоо нь СЗХ-ноос зөвшөөрсөн,
хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээг эрхэлж болно.
ХЗХ-ны санхүүгийн байдлыг тодорхой нэг хугацаагаар (улирал, жил) тасалбар болгон
тайлагнахын тулд хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийн хэмжээг мөнгөн
илэрхийллээр үзүүлж, тайлан тэнцэлд тусгана. Хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийг
тайлан тэнцэлд нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан үнэлгээгээр үнэлж үзүүлнэ.
Хөрөнгийг хөрвөх чадвараар нь, өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь дэс дараалуулан
тайлан тэнцэлд тусгана. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөлтэй 276 ХЗХ-доос 65.2 хувь буюу 180 ХЗХ нь Улаанбаатар хотод, 34.8 хувь
буюу 96 ХЗХ нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр хадгаламж
зээлийн хоршоо 44,8 мянган гишүүнийхээ хүрээнд үйлчилгээ үзүүлж байна. ХЗХ-ны
салбарын нийт актив 108.7 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.4 хувийг, нийт
зээлийн үлдэгдэл 84,3 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.7 хувийг, чанаргүй
зээлийн үлдэгдэл 4,2 тэрбум төгрөг байгаа нь банкны салбарын 0.05 хувийг, нийт татан
төвлөрүүлсэн хадгаламжийн үлдэгдэл 65,3 тэрбум мянган төгрөг нь банкны салбарын
0.8 хувийг тус тус эзэлж, байна.
ХЗХ – дын
тоо 51 179 209 212 179 162 148 141 159 253 276
Нийт актив
(Тэрбум
15.6 35.6 41.7 44.6 48.8 61.9 67.7 73.8 80.5 97.7 108.7
төграгөөр)
Даатгалын гэрээнд дурьдсан байгалийн болон гэнэтийн аюул осолоос иргэдийн амь
нас, хөдөлмөрийн чадвар болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг
даатгаж хохирол гарсан тухайд нь түүнийг нөхөх үүрэг хариуцлагыг хүлээдэг
санхүүгийн байгууллагыг даатгалын компани гэнэ. 2016 оны 3 дугаар улирлын
байдлаар ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын 1,давхар даатгалын 1,
даатгалын зуучлагч 40,даатгалын хохирол үнэлэгч 29 компани даатгалын зах зээлд үйл
51
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Нийт актив
(Тэрбум 69.2 66.4 78.5 96.5 128.6 205.4 252.1 381.1 508 623.2 695.2
төграгөөр)
2016оны гуравдугаар улирлын байдлаар нийт ББСБ-ын 89.2 хувь буюу 454 ББСБ
зээлийн үйл ажиллагаа,28.1 хувь буюу 143 ББСБ гадаад валютын арилжаа,6.5хувь буюу
33 ББСБ хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх,5.5 хувь буюу
28 ББСБ итгэлцлийн үйлчилгээ,4.3хувь буюу 22 ББСБ факторингийн үйлчилгээ,3.1хувь
буюу 16 ББСБ төлбөрийн баталгаа гаргах,2.3хувь буюу 12 ББСБ цахим төлбөр тооцоо
,мөнгөн гуйвуулгын үйлчилгээ,0.4 хувь буюу 2 ББСБ богино хугацаат санхүүгийн
хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх,төлбөр тооцооны хэрэгсэл гаргах үйлчилгээг тус тус
эрхэлж байна. [6]
ББСБ-ууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээр өөрийн хөрөнгөөр эрсдэл даах
чадварыг сайжруулж, мөнгөн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар
санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой
билээ.Түүнчлэн салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн тоох ийгээд ББСБ-уудын
хуримтлагдсан ашиг жилээс жилд хурдацтай нэмэгдсээр байна.
Үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага нь компани, засгийн
газраас гаргасан үнэт цаасуудыг зуучлан борлуулах үйл ажиллагаа эрхэлнэ.
Үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн оролцогчид: Тайлант хугацаанд 61 ҮЦК
Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд үнэт цаасны зах зээлд мэргэжлийн
үйл ажиллагаа эрхэлж байгаагаас үнэт цаасны арилжаа эрхлэх 2,үнэт цаасны төлбөр
тооцооны үйл ажиллагаа эрхлэх 1, төвлөрсөн хадгаламжийн 1, кастодиан банкны
үйлчилгээ үзүүлэх 3, хөрөнгө оруулалтын менежментийн 12 компани үйл ажиллагаа
явуулж байна. Салбарын нэгтгэлд хамрагдсан нийт ҮЦК-иудын нийт актив тайлан
52
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
түеийн байдлаар 75.17 тэрбум төгрөг байгаагаас 64.6 хувийг эргэлтийн хөрөнгө, 35.4
хувийг эргэлтийн бус хөрөнгө тус тус эзэлжээ.Нийт пассивын 16.04 хувийг өр төлбөр,
83.96 хувийг эздийн өмч тус тус эзэлсэн бөгөөд үүнээс богино хугацаат өр төлбөр
15.49 хувийг,урт хугацаат өр төлбөр 0.55 хувийг,урт хугацаат зээл 1.62 хувийг тус тус
эзэлжээ. Тайлант хугацаанд салбарын нэгтгэлд хамрагдсан нийт 54 ҮЦК –уудаас 37
үнэт цаасны компани алдагдалтай ажилласан болно. [6]
Дүгнэлт
Ном зүй
[1] Мөнхзаяа, Б. (2009). Санхүүгийн байгууллагын эрсдэл. Улаанбаатар хот: Монгол.
[2] Дэвид С.К, Ричард Л.П.Финансовые институты, рынки и деньги. Санкт – Петербург
:Россия
[3] Монгол банк. (2015). Банкны жилийн тайлан. Улаанбаатар хот: Монгол.
[4] www.mba.mn
[5] Санхүүгийн зохицуулах хороо. (2016). III улирлын тайлан. Улаанбаатар хот:
Монгол.
53
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хураангуй
Сургалт гэдэг нь сургах болон суралцах гэсэн хоёр хэлбэрээс бүрддэг бөгөөд
сургах гэдэг нь багшийн үйл ажиллагаанаас, харин суралцах нь оюутны үйл
ажиллагаанаас хамаардаг байна. Сургах буюу багшийн үйл ажиллагааг олон эрдэмтэн,
судлаач, сурган хүмүүжүүлэгч нар судлан тайлбарласан байдаг. Харин энэхүү
судалгааны ажил нь суралцах буюу оюутны үйл ажиллагаа, оюутны сурах арга барилд
чиглэсэн судалгааг “Мандах Бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангид суралцаж буй
нийт 910 оюутны 23.7% буюу 216 оюутнаас асуулгын аргаар авч, SPSS статистик
судалгааны программаар боловсрууллаа. Амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол
сайн уншиж чаддаг, хүмүүсийн яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж,
ангилж чаддаг, ойлгосноо тэмдэглэж, сэргээн санаж чаддаг байх явдал юм. Харин
эдгээр чадварын цогцыг сурах арга барил гэдэг. Судалгааны үр дүнд оюутнуудын сурах
арга барил нь анги дэвших тутам өөрчлөгдөж байна. Тухайлбал 1-р курсын оюутнууд
сурах орчин, найз нөхдийн хүрээлэл өөрчлөгдснөөр хичээлийг ихэвчлэн семинарын цагт
ойлгодог бол ахлах курсын оюутнууд лекц болон семинарын цагт практиктай
хослуулан ойлгодог болдог байна.
Оршил
Зорилго: Оюутны сурах арга барилыг судлан, түүнд тулгамдаж буй бэрхшээлийг
засаж, сайжруулах боломжийг эрэлхийлэх, оюутныг хэрхэн идэвхижүүлэх
Зорилт:
Оюутны сурах арга барилын талаар асуулга хийх
Асуулгын үр дүнг боловсруулах
Тулгамдаж буй бэрхшээлийг засаж, сайжруулах боломжийг эрэлхийлэх
54
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
55
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Сургалт
Сургах Суралцах
- Мэдээллийг
тайлбарлах арга
- Мэдээллийг Ерөнхий арга Тусгай арга
боловсруулах
- Үр дүнг хянах
- Сонсох - Оюун ухааны арга
- Ажиглах - Судалгаа
- Бичиж тэмдэглэх шинжилгээний арга
- Ярих - Сурах хөдөлмөрөө
Багшийн үйл - Ном мэдээллийн зохион байгуулах
ажиллагаа хэрэгсэлтэй ажиллах
Амжилттай суралцах нэг үндсэн нөхцөл бол сайн уншиж чаддаг, хүмүүсийн
яриаг зөв сонсож чаддаг, юмс үзэгдлийг ажиглаж, ангилж чаддаг, ойлгосноо тэмдэглэж,
сэргээн санаж чаддаг байх явдал юм. Харин эдгээр чадварын цогцыг сурах арга барил
гэдэг.
Энэхүү судалгаанд “Мандах Бүртгэл” дээд сургуулийн өдрийн ангид суралцагч нийт
910 оюутны 23.7% буюу 216 оюутнуудаас зөвхөн “Бүртгэл Санхүүгийн Тэнхим”-ээс
56
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
19%
1-р курс
44%
2-р курс
15% 3-р курс
4-р курс
22%
Судалгаанд 1-р курсын 311 оюутны 30%, 2-р курсын 195 оюутны 24%, 3-р курсын 192
оюутны 17%, 4-р курсын 212 оюутны 19% нь хамрагдсан байна.
57
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хүснэгт 5 Таньд өөрөө бие даан хичээл хийх үед ямар бэрхшээл тулгардаг вэ?
Frequency Percent Valid Percent Cumulative Percent
Ойлгоогүй учраас бодож
143 66.2 66.2 66.2
чаддаггүй.
Зав гардаггүй. 18 8.3 8.3 74.5
Ном, сурах бичиг хангалтгүй
32 14.8 14.8 89.4
Valid байдаг.
Хэн нэгэнтэй хамтарч хийхгүй
20 9.3 9.3 98.6
л бол ганцаараа чаддаггүй.
бусад 3 1.4 1.4 100.0
Total 216 100.0 100.0
Дээрх асуулгад нийт судалгаанд оролцогчдийн 66.2% нь ойлгоогүй учраас
бодож чаддаггүй гэж хариулсан бол 14.8% нь ном сурах бичиг хангалтгүй байдаг, 9.3%
нь хэн нэгэнтэй хамтрахгүй л бол ганцаараа чаддаггүй гэж хариулсан байна.
Таны хичээл хийх идэвхийг юу бууруулдаг вэ? гэсэн асуулгад давхардсан тоогоор нийт
судалгаанд оролцогчдийн 67.4% нь хичээлээ ойлгохгүй байх гэсэн бол 56% нь бусад
хичээлийн ачаалал их байна гэж хариулжээ. Харин багш урам өгөхгүй байх гэж 28.9%,
хувийн асуудал гэж 28.4% нь хариулсан байна. Дээрх асуулгыг оролцогчдийн курсээр
авч үзвэл хувийн асуудал гэж хариулсан нь 1 болон 4-р курсын оюутнууд байна. Энэ нь
1-р курсын оюутнуудад сурах болон амьдрах орчин, найз нөхдийн хүрээлэл, нийгмийн
харилцаа өөрчлөгдсөнтэй холбоотой асуудлууд үүсдэг байж болох юм. Харин багш
урам өгөхгүй байх гэсэн хариултыг 2 болон 3-р курсын оюутнууд сонгосон байна.
58
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Дээрх асуулгад 75.2% нь ангийн найз нөхдөөсөө асуудаг гэж хариулсан байна.
Энэхүү асуулгыг курсээр нь ангилж үзвэл 1-р курсын оюутнууд зөвхөн тухайн
хичээлийг ордог багшаас асуудаг бол 4-р курсынхан арай илүү дотно багшаасаа асуудаг
гэж хариулсан байна. Энэ нь анги дэвших тусам багш нараа таньж мэдэн, аль нэг
багшаас байнга зөвлөгөө авдаг болдогтой холбоотой гэж үзэж байна.
Дүгнэлт
Дээрх судалгааны ажлаас харахад оюутнуудын сурах арга барил нь анги дэвших
тусам сайжирч байна. Тухайлбал: 1-р курсын оюутнууд нь хичээлийг семинарын цагт,
ангийн найз нөхөдтэй хамтран хийснээр ойлгодог бөгөөд ойлгоогүй, тодруулах
шаардлагатай зүйлсийг ангийн найз, нөхдөөсөө асуудаг. Багшаас асуудаггүй шалтгаан
нь ичиж санаа зовдог байна. Харин тэдний хичээл хийх идэвхи нь хичээлийг маш сайн
ойлгосон үед нэмэгддэг нь харагдаж байна. 2-р курсын оюутнуудын хувьд хичээлийг
лекцийн цаг дээр ойлгодог бөгөөд асууж тодруулах зүйлсийг зөвхөн тухайн хичээлийг
заадаг багшаас асууж лавладаг бол хичээлийн ачаалал их байх нь хичээл хийх идэвхид
нөлөөлдөг байна. Тэгвэл 3-р курсын оюутнуудын хувьд асууж тодруулах зүйлийг ном
сурах бичгээс өөрөө хардаг болж байгаа бол хичээл хийх идэвхи нь багш урам өгөх,
магтах сайшаах үед нэмэгддэг байна. Харин 4-р курсын оюутнууд нь хичээлийг
практиктай хослуулан тайлбарлахад илүү үр өгөөжтэй гэж үзэж байна. Мөн асууж
тодруулах зүйлсийг арай илүү дотно багшаас асуудаг болж байгаа нь багш нараа танин
мэдэж, илүү нээлттэй харилцаж байгаатай холбоотой байна.
Оюутнуудын хувьд бусад хичээлийн ачаалал их байгаа нь хичээл хийх идэвхийг
бууруулж байгаа бол 1 болон 2-р курсын оюутнуудын хувьд ангийн найз, нөхөд нь
хичээлээ хийхгүй байх нь мөн нөлөөлж байна. Харин 3 болон 4-р курсын оюутнуудын
хувьд бусад хүүхдүүд юм асууж сатааруулах нь хичээл хийхэд нөлөөлдөг гэж үзжээ.
Харин оюутны сурах идэвхийг дээшлүүлэхэд нөлөөлж буй нэг зүйл нь багшийн
урамшуулал байгаа бөгөөд бүх курсын оюутнуудын хувьд оноо нэмэх нь илүү
идэвхитэй болгодог байна.
59
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
[1] МУИС, Нийгмийн шинжлэх ухааны сургууль. (2007). Дээд сургуулийн сургалтын
технологи. Улаанбаатар хот. Монгол.
[2] БСШУСЯам, http://www.mecss.gov.mn/
[3] Сургалтын чанар, хяналтын алба. (2017). Сургалтын талаарх мэдээ, мэдээлэл.
Мандах Бүртгэл дээд сургууль. Улаанбаатар хот
[4] Эрдэнэболор. Б (2014). Сурах арга барилаа хэрхэн сайжруулах вэ?. ХААИС.
[5] Даваа Ж. (2002). Боловсрол судлал. Улаанбаатар хот. Монгол. х.54
[6] Сургалтын чанар, хяналтын алба. (2017). I улирлын тайлан. Мандах Бүртгэл дээд
сургууль. Улаанбаатар хот.
60
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Ж.Гантулга1а, М.Ганхөлөг2b
1,2
Магистр, Мандах Бүртгэл дээд сургууль, Эдийн засаг, бизнесийн тэнхим
Улаанбаатар хот, Монгол улс
а
Е-майл: j_gantulga@mandakh.mn, b Е-майл: gankhulug@mandakh.mn
Хураангуй
Өнөө үед аль ч боловсролын байгууллагын нэн тэргүүнд нийгэм, улс төр, оюун
санаа, техник технологийн хүрээнд гарч буй өөрчлөлтийг харгалзан боловсролын
зорилго, агуулгыг тодорхойлох арга зүйг боловсронгуй болгох явдал зайлшгүй тулгарч
байна. Олон улсын түвшинд болон дотооддоо үйл ажиллагаа явуулдаг хөтөлбөрийн
магадлан итгэмжлэлийн байгууллагуудын бодлого ч сургалтын үр дүн буюу ямар
мэдлэг, чадвартай боловсон хүчин бэлтгэж байгааг үнэлэхэд чиглэгдэж байна. Энэ ч
утгаараа их, дээд сургууль, коллежийн анхаарах гол асуудал нь хичээлийн хөтөлбөрийг
оновчтой боловсруулах арга зүйг судалж зохицуулагч байгууллага, ажил олгогчид,
суралцагсадын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэ стандартыг боловсруулах нь зүйтэй.
Оршил
Манай улсын хувьд боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд их, дээд
сургуулийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж дэлхийн жишигт хүргэх зорилгоор
олон ажлууд зохион байгуулж байгаагийн нэг нь сургалтын хөтөлбөрийн шинэчлэл юм.
Энд сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал ажлын нэг нь
судлагдахууны (хичээлийн) хөтөлбөрийг оновчтой боловсруулах явдал билээ. Иймд
“Мандах Бүртгэл” ДС-ийн одоо мөрдөгдөж байгаа хичээлийн хөтөлбөрийн стандартыг
CDIO арга болон олон улсын магадлан итгэмжлэлийн шалгууртай уялдуулан шинэчлэх
зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ судалгааны ажлаар хичээлийн
хөтөлбөрийг хэрхэн оновчтой боловсруулах арга зүйг судалж хөтөлбөрийн шинэ
стандарт, загварыг гаргах явдал юм.
Зорилго: Судлагдахууны хөтөлбөрийг боловсруулах арга зүйг судлан “Мандах
бүртгэл” дээд сургуулийн банкны мэргэжлийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулах
арга зүйг оновчтой зөв тодорхойлон боловсруулахад оршино.
Зорилт:
Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүйг судлах
Хичээлийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийх
Хичээлийн хөтөлбөрийг сайжруулах аргуудыг судлах
Судлах зүйл: Хичээлийн хөтөлбөр боловсруулах арга зүй
Судлагдахуун: Банкны НББ хичээлийн хөтөлбөрийн харьцуулалт
Судалгааны арга: Эх сурвалж судлах, баримт бичиг судлах, жишиж харьцуулах
Судалгааны хамарсан хүрээ: МУИС-Бизнесийн сургууль, МҮИС, Вьетнамын их
сургуулийн банкны НББ хичээлийн хөтөлбөрүүд
Судлагдсан байдал:
61
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
чадвар эзэмших, агуулгаа стандарт төвтэй тодорхойлсон бол арга зүй нь мэдлэг
бүтээхэд илүү чиглэсэн, үр дүнгийн үнэлгээ нь суралцагчдын чадвар, дадал, хөгжилийн
ахицыг тэргүүн ээлжинд тодруулсан, багш нь чадвар, дадал эзэмшүүлэхээр хамтын
ажиллагааны менежментээ тохируулсан, суралцагч нь хамтран мэдээлэл боловсруулах,
бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрэн ашигласан байхаар
судлагдахууны хөтөлбөрөө боловсруулан мөрдөж болно.
Судлагдахууны зорилго нь мэдлэг эзэмшүүлэх, зорилт нь мэдлэг, чадвар
эзэмшүүлэх, агуулга нь шинжлэх ухаан төвтэй, арга зүй нь мэдээлэл дамжуулах,
үнэлгээ нь мэдлэгийн түвшинг тогтоох, багш нь мэдлэг дамжуулах, суралцагч нь
мэдээлэл хүлээн авах, үр дүн нь суралцагчдад тухайн шинжлэх ухааны мэдлэг бий
болоход нөлөөлөхөөр боловсруулах нь ч бий. (Ж.Даваа, 2012, хуудсд. 46-47)
Хөтөлбөрийн үр дүн
CDIO syllabus Хөтөлбөрийн Сургалтын
/үр дүнгийн (PLO)-ийн
сургалтын үр төлөвлөгөөний
жагсаалт/ үнэлгээний загвар
дүн (2) матриц (4)
(6)
64
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
65
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
66
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
67
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
оны байдлаар дэлхийн 120 гаруй их дээд сургуульд нэвтэрсэн үр дүнтэй сургалтын арга
болж хөгжиж байна. (Т.Амаржаргал, 2015)
ШУТИС дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын сургалтын технологи, аргазүйн
шинэчлэлийн туршлагыг судалсаны үндсэн дээр 2011 оноос эхлэн CDIO стандартууд
болон сургалтын аргыг зарим мэргэжлийн хөтөлбөрүүдийн хүрээнд туршиж эхэлсэн
бөгөөд 2015 оны эхээр ШУТИС тодорхой шалгууруудыг даван CDIO-гийн гишүүн
сургууль болж чадсан. Судалгааны 2-р бүлэгт CDIO стандартын дагуу МБДС-ийн
банкны НББ хичээлийн хөтөлбөрийг шинэчилж боловсрууллаа.
Хичээлийн хөтөлбөрийг боловсруулахдаа тухайн хөтөлбөрөөр заагдах лекцийн цөм
агуулгын хүрээнд дэд сэдэв бүрээр лекцийн товч тодорхойлолт, мөн семинарын ажлын
зохион байгуулалтыг товч дурьдаж, үүний зэрэгцээ үндсэн болон нэмэлт материалыг
зааж өгөх хэрэгтэй. МУИС болон МБДС-ийн хувьд лекц, семинарын сэдвийн товч
агуулга, олгох мэдлэг чадвар, тухайн сэдэвт заавал ашиглах ном, эх сурвалжийн
жагсаалт, зохион байгуулалтыг нарийн тусгаж өгсөн нь нэлээд сайшаалтай байлаа.
Дээрх байдлаар зохион байгуулж боловсруулах нь уг мэргэжлээр суралцаж буй
оюутнуудад ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар цогц мэдлэг, чадвар эзэмшүүлэх үр
дүнтэй сургалт болж өгөх юм.
Хичээлийн лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа оюутанд илүү
ойлгогдохуйц, тухайн хичээлээр үзэх онолын мэдлэг, түүнд чиглэсэн практик
семинарын ажлын зохион байгуулалт, ашиглагдах ном, сурах бичгийн холбоог нарийн
тусгаж өгсөнөөр үр дүнд суурилсан оюутанд чиглэсэн хичээлийн хөтөлбөрийн гол
зорилго харагдах боломжтой гэж үзээд дараах загварыг боловсрууллаа. /Хавсралт
1.1.Хичээлийн төлөвлөгөө/
Аль ч сургууль мэргэжлийн мэдлэг, ур чадвар дээр түлхүү анхаарлаа хандуулж
түүндээ чиглэсэн хичээлийн хөтөлбөр боловсруулж байдаг. Энэ нь нийгмийн болон
ажил олгогчийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй гологдох асуудал ихээхэн гарч байна.
(С.Ариунаа, 2015) Дээрх судалгааны ажилд эрсдэлийн нилээд төвөгтэй нөхцөлд ажилладаг
банкны ажилтан болох гэж буй мэргэжлийн оюутнуудад зориулсан банкны НББ
мэргэжлийн хичээлээр олж эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг боловсруулсан бөгөөд
зөвхөн мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна харилцааны өндөр соёл, ёс зүй, гоо зүй,
хариуцлагын мэдрэмжтэй байх шаардлагыг нэмж тусгажээ. /Хавсралт 1.3. Банкны ажилтны
мэргэжлийн мэдлэг, ур чадвар, хандлага/
Бид дээрх судалгааны үр дүн, БШУС-ын А174 тоот тушаалаар баталсан бакалаврын
хөтөлбөрт тавигдах шаардлага, МБДС-ийн НББ банк мэргэжлийн хөтөлбөр, мөн СDIO-
ийн стандартад нийцүүлж банкны НББ хичээлийн хөтөлбөрөөр оюутны эзэмшвэл зохих
чадвар, дадал, мэдлэгийн болон хандлагын ахиц өөрчлөлтийн жагсаалтыг
боловсрууллаа. /Хавсралт 1.2. Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага/
Дүгнэлт
Нэгж хичээлийн хөтөлбөр нь уг хөтөлбөрөөр суралцагчдын эрэлт хэрэгцээ, ажил
олгогчдын тавьж буй шаардлага, зохицуулагч байгууллагуудын бодлого, хууль эрх
зүйн орчин, олон улсын чиг хандлага зэрэг хүчин зүйлээс шалтгаалж өөрчлөгдөж байх
учиртай. Энэ ч утгаараа Монголын их дээд сургуулиуд хичээлийн хөтөлбөрөө
боловсруулахдаа дээрх хүчин зүйлсийг харгалзаж үзэн шинэчлэлт өөрчлөлтийг хийж
байгаа хэдий ч анхаарах зүйлсүүд тодорхой түвшинд байсаар байна. Санхүү, банкны
чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиудад банкны НББ хичээлийн
хүрээнд сургалтын арга зүй, оюутанд олгох мэдлэг, чадвар, дадал, мөн лекц болон
семинарын агуулга, зохион байгуулалт, ашиглах ном, сурах бичгийн хувьд ялгаа
багатай, ижилхэн байгаа нь сайшаалтай хэдий ч уг хичээлээр ашиглагдах ном сурах,
бичиг, гарын авлагын төрөл, тоо цөөн, магадгүй багш нарын мэргэжлийн ур чадвар,
68
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Зөвлөмж
Судлаачдын зүгээс үзэхэд их дээд сургуулиуд нь олон улсын түвшинд болон дотооддоо
үйл ажиллагаа явуулдаг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагуудын
бодлого, ажил олгогч байгууллагын мэргэжилтэнд тавьж буй шаардлага, мөн сургалтын
хөтөлбөртөө нийцүүлэн хичээлийн хөтөлбөрийг оновчтой боловсруулж чадвал:
Хувь хүнд: Хүссэн ажлаа, өндөр ур чадвартайгаар, өндөр цалинтайгаар
гүйцэтгэх
Ажил олгогчид: Өрсөлдөхүйц ур чадвартай олон тооны мэргэжилтэнүүд
Нийгэмд: Эдийн засгийн хөгжилд тогтвортой үйлдвэрлэл, инновацийн өсөлт
Их дээд сургууль /коллеж: Төгсөгчдийн ажил эрхлэлт өсч, нийгмийн үнэлэмж
зэрэг олон олон дэвшилтэт талуудыг олох боломжтой юм.
69
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
НОМ ЗҮЙ
70
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хавсралт
Хавсралт 1.1. Хичээлийн төлөвлөгөө
№ Хичээлийн сэдэв (Лекц) Цаг Семинар дээр хийгдэх ажлууд Цаг Ашиглах материал
Банкны НББ-н зохион байгуулалтын
4 4
үндэс
БНББ-н мөн чанар, баримтлах Хичээлийн үнэлгээний журам,
зарчим: хөтөлбөрийн талаарх мэдээлэл,
1 БНББ-н үүсэл хөгжил 2 семинарын ажлын зорилго, 2
БНББ-н ерөнхий ойлголт, онцлог зохион байгуулалтын талаар
БНББ-н онол арга зүйн үндэс танилцуулах, хуваарилалт хийх
[1] Бүлэг-1, Хуудас 8-28
Дансны төлөвлөгөө, бүртгэлийн Баримтын төрөл, ашиглалт, [2] Бүлэг-3, Хуудас 9-11
баримтууд, түүнд тавих хяналт: хяналтын талаарх ярилцлага
Банкны баримтын агуулга, төрөл хийх, төв банк ба арилжааны
2 2 2
банкны дансны төлөвлөгөөтэй
Банкны баримтанд тавигдах хяналт
танилцаж, кодчиллын тайлбар
Дансны кодчилолын агуулга хийх
Төлбөр тооцоо, түүний систем 4 4
Бэлэн бус тооцоо, түүний хэлбэрүүд:
Шилжүүлгийн тооцоо Банкуудаарх бэлэн бус тооцооны
Төлбөрийн нэхэмжлэлээр хийх хэлбэрүүд, тэдгээрийн
тооцоо ашиглалтыг судлах, бэлэн бус [1] Бүлэг-2, Хуудас 29-45
3 2 2
тооцоо ашиглан бодлого бодож,
Тооцооны чекээр хийх тооцоо гүйлгээ хийх, анхан шатны
Аккредитивын тооцоо баримт бүрдүүлэх
Картаар хийх тооцоо
Хоорондын тооцоо: Хоорондын тооцоотой холбоотой
4 Банк хоорондын тооцоо 2 бодлого бодож гүйлгээ хийх, 2 [1] Бүлэг-2, Хуудас 45-61
анхан шатны баримт бүрдүүлэх
Систем хоорондын тооцоо
Хөрөнгийн бүртгэл 12 12
Мөнгө ба түүнтэй адилтгах
хөрөнгийн бүртгэл: Бэлэн мөнгөний бүртгэлтэй
Мөнгөн хөрөнгийн бүтэц холбоотой бодлого бодож [1] Бүлэг-3, Хуудас 62-78
5 2 2
гүйлгээ хийх, анхан шатны [2] Бүлэг-4, Хуудас 11-17
Кассын орлого ба зарлагын гүйлгээ
баримт бүрдүүлэх
Кассын тайлан бэлтгэх
Хөрөнгө оруулалтын бүртгэл:
Үнэт цаасаарх хөрөнгө оруулалт
Үнэт цаасны үйл ажиллгааны Үнэт цаасны үйл ажиллгааны
ажилбартай холбоотой бодлого [1] Бүлэг-3, Хуудас 79-92
6,7 бүртгэл 4 4
бодож гүйлгээ хийх, анхан [2] Бүлэг-4, Хуудас 17-31
Үнэт цаасны урамшуулалт, шатны баримт бүрдүүлэх
хямдруулалт тооцох, түүний
бүртгэл
Зээлийн бүртгэл:
Зээлийн тухай ерөнхий ойлголт
Зээл олгох, төлүүлэх, хүү
Зээлийн олгох, төлүүлэх үеийн тооцоололт, зээлийн эрсдэлийн
бүртгэл сан байгуулах, зарцуулах [1] Бүлэг-3, Хуудас 93-102
8,9 4 4
Зээлийн хүү, түүний тооцоололт, тэдгээрийн бүртгэлтэй холбоотой [2] Бүлэг-4, Хуудас 37-57
түүний бүртгэл бодлого бодож гүйлгээ хийх,
Зээлийн эрсдэлийн санг байгуулах, анхан шатны баримт бүрдүүлэх
зарцуулах, түүний бүртгэл
Бусад санхүүгийн ба санхүүгийн бус
хөрөнгө:
Авлагын бүртгэл Бусад санхүүгийн ба санхүүгийн
Урьдчилгаа, түүний бүртгэл бус хөрөнгөтэй холбоотой [1] Бүлэг-3, Хуудас 110-126
10 2 2
бодлого бодож гүйлгээ хийх, [2] Бүлэг-4, Хуудас 81-89
Бараа материал, үнэ бүхий
анхан шатны баримт бүрдүүлэх
зүйлсийн бүртгэл
Өмчлөх бусад хөрөнгийн бүртгэл
Өр төлбөрийн бүртгэл 4 4
71
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
72
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хавсралт 1.4. Монголын их, дээд сургуулиуд болон гадаадын сургуулийн Банкны НББ
хичээлийн лекцийн агуулгын харьцуулалт
НЭРС АГУУЛГА
1. Банкны нягтлан бодох бүртгэлийн бодлого
МУИС
2. Банкны мөнгөн хөрөнгийн бүртгэл, хяналт
73
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Ж.Төгсөө1а, Т.Сумъяа2b
1,2
Магистр, Мандах Бүртгэл дээд сургууль, Гадаад хэлний тэнхим
Улаанбаатар хот, Монгол улс
a
jtogsoo@yahoo.com, bsuugii_t99@yahoo.com
Хураангуй
Оршил
75
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хүн судлалын (Сэтгэл судлал, Боловсрол судлал, гэх мэт) ухаанд хүн, хувь хүн,
бие хүн гэсэн гурван үндсэн ухагдахуун буюу нэр томъёо байдаг. Эдгээр нь үндсэндээ
бүгд хүний тухай боловч тус тусдаа харилцан ялгаатай өөр өөр утгыг агуулж байгаа
юм.
Манай нэрт судлаач,эрдэмтэн, нийгэм, улс төрийн зүтгэлтэн Ц.Балхжавын бичсэнчлэн
“амьд байгалийн дээд хөгжлийг агуулсан онцгой хүч, аварга их хүчин чадал эзэмшсэн
хосгүй үзэгдэл, байгаль, түүхийн хөгжлийн дээд түвшин, байнгын хөгжил хөдөлгөөний
нийлбэр цогц.” “Хүн бол хичнээн судалсан ч тайлагдаагүй өч төчнөөн асуудлыг өөртөө
агуулсан үлэмж нарийн төвөгтэй судалгааны объект” юм гэх ( (Одончимэг, 2014) “Бие
хүний судалгааны онол, аргазүйн зарим асуудлууд) зэргээр бараг бүх шинжлэх ухааны
чиглэлд эрдэмтэд өөр өөрийн судалгааны өнцгөөс хүнийг биологийн гэхээсээ
нийгмийнхээ шинжүүдээр түлхүү тодорхойлсон байдаг.
Төрөлхийн болон байгаль, нийгмийн хүчин зүйлийн нөлөөгөөр тодорхой зүй
тогтлын дагуу хүний бие махбодь, сэтгэц, хандлагад гарах чанарын дэвшилтэт
өөрчлөлтүүд нь бие хүний хөгжил хэмээн тодорхойлсон байдаг. Хүний хөгжил,
төлөвшил бол бие бялдрын-оюуны-сэтгэлийн хөгжлийн нэгдэл, харилцан шүтэлцсэн
цогц юм.
Бие хүний төлөвшил – Төрөлхийн удамшил болон байгаль нийгмийн хүчин зүйлийн
нөлөөгөөр хүн эрүүл саруул өсөн хөгжиж оюун ухааны боловсрол, харилцааны
соёлтой, хөдөлмөрч, ёс суртахуун, гоо сайхны мэдрэмж таашаал эрмэлзэлтэй, аливаад
өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах хэм хэмжээг илэрхийлэх динамик
үзүүлэлт, бие хүний хөгжлийн цар хүрээ юм. Бие хүний төлөвшилд байгалийн орчин,
нийгмийн макро, микро орчин обьектив нөлөөтэй.
Бие хүний хөгжин төлөвших үйл явцын мөн чанар нь нийгмийн зүгээс хувь хүнд тавьж
байгаа бодит шаардлага, хувь хүний өөрийн үйл ажиллагаа, зан төрхөөр илрэх дотоод
субьектив чанар бүхий БИ-г бий болгоход оршино. Түүнчлэн удамшил буюу хүний
төрөлх чанарууд нь бие хүний төлөвшлийн сэтгэц физиологийн эх үндэс болдог байхад
шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйл бол хувь хүний өөрийнх нь сэтгэл зүйн дотоод орчин
бөгөөд тэдгээрээс бие хүний чанаруудын төлөвшил ихээхэн шалтгаална. (Нямжав,
2016)
76
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Мэргэжилтэн–Бие хүн
77
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
78
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Нийтэч байх 54 32 6 6
Хариуцлагатай байх 54 31 5 8
Сониуч байх 55 35 4 4
Уйгагүй байх 64 30 22
Тэвчээртэй байх 51 36 6 5
Гадаад хэлний сургалтаар дараах чадвар, төлөвшилд багш нар илүү анхаарч
дэмжээсэй гэж хүсдэг.
Бусадтай харилцах 68 29 11
Хариуцлагатай байх 56 39 3
Орчуулах 54 37 4 3
Багаар ажиллах 63 34 1
Ачаалал даах 57 36 12
Сэтгэн бодох 59 39
Мэдээлэлтэй ажиллах 64 31 22
79
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Дүгнэлт
80
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
81
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Хураангуй
Түлхүүр үг: Мэргэжлийн онцлог, Kendall and marzano taxonomy, VALS загвар
Судалгааны үндэслэл
82
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Түүврийн тооцооллоос 380 оюутнаас судалгаа авах нь нийт оюутныг төлөөлж чадахуйц
хангалттай байхаар байна. Судалгааг online хэлбэрээр буюу
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc0yVmahlA4eqIQ1I336FpY_6sHJyaC5JZ9Zy
C_5fL_jzUfJg/viewform ашиглан судалгааг авч статистикийн SPSS23 программ
ашиглан судалгааны үр дүнг боловсруулсан.
Дархан-Уул аймгийн их, дээд сургуулийн нийт 380 оюутнаас авсан судалгааны
үр дүнд нийт 10 асуултанд хариулсан дундаж утгаар шалгаж үзэхэд асуулт нь сэтгэл
ханамжтай гэсэн интервалд багтаж байна. Харин “Багш оюутныг хичээлдээ илүү
идэвхтэй сурах сонирхол, эрмэлзлэлийг төрүүлдэг.” гэсэн 9-р асуулт “дунд” гэсэн
үнэлгээ авсан байгаа нь багш зүгээс хичээл заах арга техникт оюутан сэтгэл хангалуун
байгаа ч оюутныг сурах сэдэл, сонирхлыг төрүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг
дээрх судалгаа харуулж байна. Их, дээд сургуульд суралцагчдыг тухайн салбартаа
амжиттай сайн боловсон хүчин болгохын тулд тэдэнд мэргэжлийн онцлогоос хамааран
онолын мэдлэгээс гадна ямар ур чадвар чухлаар тавигддаг вэ? гэдэгт тулгуурлан тухайн
ур чадвар, зан байдлыг сургах нь өнөөгийн шаардлага болоод байна. Тиймээс
дараагийн бүлэгт мэргэжлийн 6 салбарт ажиллаж буй албан хаагчдаас эмпирик
судалгаа авлаа.
шинийг санаачлагч
80
судалгаа шинжилгээ
60 хийх чадвар
Тооцоолон бодох
40 чадвар
84
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Харин банк санхүү, эдийн засгийн салбарт ажилладаг албан хаагчдад тооцоолон бодох
чадвар, нягт нямбай байдал, бичиг баримт боловсруулах баримт боловсруулах чадвар
чухал болох нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Боловсролын салбарт ажилладаг албан хаагчдад судалгаа шинжилгээ хийх
чадвар, бичиг баримт боловсруулах чадвар, тооцоолон бодох чадвар чухал гэж
судалгаанд оролцогчдын 92 хувь хариулсан байхад инженерийн чиглэлээр ажилладаг
хүмүүст бүтээлч чадвар, тооцоолон бодох
чадвар, нягт нямбай, ажилласаг чанар,
Өөрийгөө хянан ачаалал даах чадвар илүү чухал гэж үзсэн
зохицуулах байна.
Мэдлэг бүтээлгэх Хөдөө аж ахуйн салбарын хүмүүст ажлын
Мetacognition
ачаалал даах чадвар чухал гэж харилусан
нь салбарын онцлогтой холбоотой гэж
Дүн шинжилгээ
хийх үзэж байна. Хэл шинжлэл буюу орчуулагч
Ойлгох нарт тухайн улс орон бүрийн түүх соёл, ёс
заншлын мэдлэг чухал, бичиг баримт
Сэргээх боловсруулах чадварыг өндөр түвшинд
эзэмших нь тухайн мэргэжилд амжилт
гаргах нь хурдан юм гэж хариулсан байна.
Судалгаанд оролцож буй оролцогчдоос тухайн мэргэжлийн их тэргүүнд шаарагдах ур
чадвар болон шинэ боловсон хүчинд дутагдаж буй ур чадварын талаар нээлттэй
байдлаар асуухад мэргэжлийн онцлогоос шатгаалан харилцан адилгүй ур чадварыг
бичсэн байна /хавсралт -1/. Тухайлбал анагаахын мэргэжлийн хувьд тухайн хүний зан
чанарт тулгуурлан харьцах чадвар, бусдын мэдрэх, сэтгэлтэй байх чадварыг чухал гэж
үзсэн байхад боловсролын салбарын хувьд оюутны төлөвшилд анхаарах, судалаач
байх, бүтээлч байх, хувь хүний ёс суртахуунийг чухалчилсан байна. Инженер техникий
мэргэжлийн хүмүүст тооцоодон бодох чадвар, хянамай байдал нэн шаардлагатай ур
чадварын нэг гэж судалгаанд оролцогчид хариулсан байна. ХАА чиглэлийн
мэргэжилтэнүүд ажилсаг, хичээнгүй байдал, тууштай байдал, бүтээлч байдал тухайн
салбарт чухал гэж хариулсан байна.
Мөн шинэ боловсон хүчинд дутагдаж буй ур чадварын талаар асуухад
судалгаанд оролцогчдийн дийлэнх хувь нь харилцааны ур чадвар сул, хувь хүний ёс зүй
муу, бүтээлч чадвар, багаар ажиллах чадвар сул, практик мэдлэг байхгүй, хувь хүний
маркетинггүй, идэвхи санаачлаггүй, тууштай бус гэх мэтээр хариулсан байсанаас
дүгнэхэд боловсролын байгууллагын удирдлагууд өөрсдийн сургалтыг арга барил
болон сургалтын тенологид сайжруулалт хийх шаардлагатай харуулж байна. Өөрийн
сургуулийн сургалтын хөтөлбөрт тухайн оюутанд ямар ур чадвар түлхүү хөгжүүлвэл
зах зээлд гологдохгүй байхыг бодолцох боловсруулах асуудал зайлшгүй тулгарч байгаа
нь судалгааны үр дүнгээс харагдаж байна.
Тухайн салбарт суралцагчийн эзэмшвэл зохих ур чадварыг эзэмшүүлэхэд
чиглэгдсэн сургалтын таксоном
Орчин үед боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр нь тухайн багшийн
зааж буй хичээлийг сэргээх, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээлч байдал
зэрэг ур чадварыг эзэмшүүлэх байдлаар боловсруулагдаж байна. Энэ нь блоомсын
таксономыг сургалтын хөтөлбөртөө хэрэглэж байгаагийн илрэл юм.
Бид оюутны сэтгэл ханамж болон мэргэжлийн ур чадварын судалгааны үр дүнд
тулгуурлан Блоомс таксономоос гадна Марзоно болон Кендалл таксономыг тухайн
сургалтын хөтөлбөрыг боловсруулахад анхаарч авч үзэх хэрэгтэй гэж үзэж байна.
Марзона болон Кендалл таксономын голын онцлог нь өөрийгөө хянан зохицуулах
чадвар болон мэдлэг бүтээлгэх чадвар, аливаа зүйлийн цаад мөн чанарыг гаргаж ирэх
чадварыг оюутнуудад эзэмшүүлвэл ажлын байр дээр илүү амжилт гаргах нөхцөл гэж
85
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
86
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Үр дүн
Кендалл таксоном
Боловсро - Сэтгэл зүйг мэдрэх; Тэдэнд бүх зүйл нарийн
Итгэгчид төлөвлөлттэй байх нь
л - Харилцааны ур чадвар
- Судалгаа шинжилгээ тааламжтай.
хийх
Шинийг санаачлагч Сургалтын шинэ арга
Анагаах - Бусдыг ойлгох, эв дүй; технологи нь оюутны
VALS - Ажигч, хянамгай байдал сурах хүсэл сонирхлыг
загвар - Хариуцлага өдөөнө.
Сэтгэгчид
Шийдвэр гаргах чадвар,
ирээдүйн хандлагыг
Банк - Сэтгэх бодох ур чадвар;
тодорхойлох, эрсдлийг
санхүү, - Шийдвэр гаргах чадвар тооцоолох чадварыг
Тэмцэгч эдийн - Хувийн зохион эрэлхийлнэ.
байгуулалт,
Хөгжилтэй түүнчлэн
- Найруулан бичих чадвар орчин үеийн тэдний
Хэл
Туршигчид анхаарлыг татахуйц
шинжлэл - Улс орны соёлын ялгаа сургалтын арга барил
- Хувь хүний маркетинг хэрэгтэй
-
Тэсч үлдэгсэд Эдгээр хүмүүс тогтвор
ХАА - Шинийг эрэлхийлэгч; муутай байдаг тул тэдний
- Бүтээлч сонирхлыг шинэ шинэлэг
Тэмүүлэгч - Тооцоолон бодох чадвар зүйлийг татаж байх
хэрэгтэй
87
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Ерөнхий дүгнэлт
Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүрийн нэг бол боловсролын
байгууллага чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах явдал байдаг. Иймээс хэрэглэгчээ
ангилан түүнд тохирсон ур чадварыг хөгжүүлэхэд сургалтын зорилгыг чиглүүлэх
шаардлагатай байгаа бөгөөд үүн дээр үндэслэн дараах дүгнэлтэнд хүрлээ.
Хэрэглэгчдийг сегментлэн зорилтот зах зээлээ тодорхойлох маркетингийн шинжилгээний
аргаар боловсролын салбарт VALS загвараар хэсэгчлэл хийлээ.
АУҮИС-ийн оюутнууд шинийг эрэлхийлэгч, Мандах бүртгэл дээд сургуулийн оюутнууд
Сэтгэгчид, ХААИС туршигчид, Дархан дээд сургууль Итгэгчид, ХИС тэмцэгчид, ТИС
Бүтээлч хандлага нь давалгайлсан байна.Эндээс сэтгэл зүйн онцлог шинжид тохирсон
сургалтын аргыг тодорхойлон гаргасан.
Мөн салбар бүрийн ажилчдаас тухайн мэргэжилд шаардагдах ур чадварыг тодорхойлох
үүднээс судалгаа авсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад харилцааны ур чадвар, бичиг
баримт боловсруулах чадвар, тооцоолон бодох чадвар, судалгаа шинжилгээ хийх чадвар,
өөрийгөө бусдад ойлгуулах чадвар, бүтээлч чадвар, шинийг эрэлхийлэгч чадвар нэн
шаардлагатай байна гэж судалгаанд оролцогчид үзсэн байна.
Дээрх судалгааны үр дүнд үндэслэн ур чадварт чиглэсэн сургалтын загварыг салбар бүрийн
онцлогт тохируулан боловсруулсан болно
88
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
89
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Содномдаваагийн Цолмон1, *
1
Мандах Бүртгэл дээд сургууль, Эдийн засаг бизнесийн тэнхим
a
тsolmon@mandakh.mn
Хураангуй
Судалгааны зорилго нь олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд 1966-2015 онд
нийтлэгдсэн 296 эрдэм шинжилгээний өгүүллэг дэх 510 загвар болон эдгээр загваруудыг
боловсруулахад ашиглаж буй статистик аргуудад харьцуулалт хийх явдал юм. Үүний тулд
эдгээр загвар боловсруулахад ашиглаж буй арга зүй, таамаглах чадвар, хэрэглээ болон
дампууралд нөлөөлж буй хүчин зүйлсэд гол анхаарал хандуулав. Дампуурлын загвар нь
зориулалт, хүчин зүйлийн сонголт, загвар боловсруулж буй арга, түүврийн хэмжээ зэргээс
шалтгаалан харилцан адилгүй байна. Үүнээс гадна дампуурлын загвар боловсруулахад 65
орчим статистик шинжилгээний арга ашиглаж байгаагаас дискриминант шинжилгээ,
ложит болон хиймэл оюуны сүлжээ зэрэг аргуудын таамаглах чадвар харьцангуй өндөр
байна. Компанийн дампууралд нөлөөлж буй 400 гаруй ялгаатай хувьсагч байгаагийн 86 хувь
нь санхүүгийн үзүүлэлт байна. Эдгээрээс хөрвөх чадвар, ашигт ажиллагааны бүрэлдэхүүнд
багтах зарим үзүүлэлт чухал ач холбогдолтой байгаагаас гадна сүүлийн үед компанийн
засаглал, макро эдийн засаг, салбарын нөлөөг илэрхийлсэн хүчин зүйлс түгээмэл ашиглах
болжээ.
Түлхүүр үг: Эрсдэл, дискриминант шинжилгээ, ложит загвар, хиймэл оюун ухаан, z индекс
Оршил
Компанийн дампуурлыг таамаглах тухай асуудал тэртээ 1930 оноос эхэлсэн хэдий ч
өнөөг хүртэл судлагдсаар байгаа чухал сэдэв хэвээр байна. Үүний шалтгаан нь компанийн
дампуурал нэмэгдэх үед зээлдэгч, хувьцаа эзэмшигч зэрэг компанийн гол оролцогч талууд
төдийгүй нийгэм, эдийн засагт олон сөрөг үр дагаврыг бий болгодогтой холбоотой юм.
Эдгээр загваруудад харьцуулалт хийх нь энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачид болон
хэрэглэгчдэд чухал ач холбогдолтой байх болно. Учир нь судлаачдын хувьд ямар арга болон
хүчин зүйлсэд тулгуурлан загвар боловсруулахаа тодорхойлохоос гадна тухайн компанийн
дампуурлыг урьдчилан таамаглаж буй хэрэглэгчдийн хувьд ямар улсын, аль салбарт
боловсруулсан загвар нь таамаглах чадвар харьцангуй өндөртэйг мэдэх боломжтой болно.
Дампуурлын загваруудад харьцуулалт хийсэн Aziz, Dar[1], Bellovary ба бусад[2], Linden [3]
зэрэг хэд хэдэн судалгаа байдаг боловч бидний судалгаа нь сүүлийн үед хэрэглэх болсон
аргуудын ач холбогдол, түгээмэл хэрэглэж буй хүчин зүйлс, тэр дундаа компанийн
дампууралд хамгийн хүчтэй нөлөөлж буй 50 санхүүгийн харьцааг олж тогтоох зэрэг
асуудлыг нарийвчлан судалж байгаагаараа онцлог юм.
90
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Компанийн дампуурлыг таамаглах оролдлого анх 1930 оны үеэс эхэлсэн бөгөөд
үндсэн хэрэгцээ, шаардлага нь арилжааны банкуудад түгээмэл байв. Тухайн үед ашиглаж
байсан арга нь дампуурсан болон дампуураагүй компаниудын санхүүгийн үзүүлэлтэд ямар
онцлог ялгаа, зүй тогтол байгааг энгийн статистик аргад тулгуурлан судалж байсан бөгөөд
гол төлөөлөгчид нь Edmister[4], Ramser and Foster[5], FitzPatrick[6], Smith and Winakor[7],
Wall[8], Merwin [9] нар юм. Тухайлбал; FitzPatrick 13 санхүүгийн харьцаанд тулгуурлан
компанийн дампуурлыг таамаглах арга зүйг нэг хэмжээст статистик аргаар боловсруулж
байжээ.
Дампуурлыг таамаглах загварын түүхэн хөгжил нь тухайн үеийн бодит хэрэгцээ болон загвар
боловсруулахад ашиглагдаж буй статистик, эконометрик аргуудын хөгжилтэй салшгүй
холбоотой юм. Бидний олж тогтоосноор 1966-2015 оны хооронд хийгдсэн 500 гаруй
дампуурлыг таамаглах загвар байгаа бөгөөд эдгээрт ойролцоогоор 60 гаруй статистик болон
эконометрик аргууд ашиглажээ. Тэр дундаа дискриминант шинжилгээ (Discriminant
Analysis), ложит загвар (Logit model), хиймэл оюуны ухааны сүлжээ (Artificial Neural
Networks) зэрэг арга, загварыг түлхүү ашиглаж байна.
Beaver [10] аж үйлдвэрийн 38 салбарын дампуурсан болон дампуураагүй тус бүр 79
компанийн 30 гаруй харьцаанд тулгуурлан нэг хэмжээст дискриминант шинжилгээг ашиглах
замаар дампуурлыг таамаглах загвар боловсруулсан нь энэ аргад суурилсан бусад ажлуудаас
практик ач холбогдол өндөртэй сайн ажил болж чадсан. Түүний судалгааны гол үр дүнгээс
үзвэл; компанийн дампууралд цэвэр ашгийг нийт өр төлбөрт харьцуулсан харьцаа, цэвэр
ашгийг борлуулалтын орлогод харьцуулсан харьцаа зэрэг үзүүлэлтүүд чухал нөлөөтэй
болохыг олж тогтоожээ.
1960 оны сүүлээр олон хэмжээст дискриминант шинжилгээ хөгжих болсонтой холбогдон
дампуурлын шинжилгээний дараа үеийн хөгжил эхэлсэн. Энэ үеийн гол төлөөлөгчид нь
Alitman[11], Deakin[12], Blum[13], Elam[14], Libby[15], Taffer[16], Wilcox[17], Argenty [18]
нар юм. Эдгээрээс таамаглах чадвар, практик хэрэглээ зэрэг үзүүлэлтээрээ давуу болж чадсан
загвар нь Стерн бизнесийн сургуулийн профессор Эдвард Альтманы боловсруулсан таван
хувьсагчтай загвар юм. Тэрээр компанийн дампуурлыг таамаглахын тулд санхүүгийн
хүндрэлд хамгийн их нөлөөлдөг 22 санхүүгийн үзүүлэлтээр үнэлгээ хийж, эцэст нь хамгийн
хүчтэй нөлөөлдөг таван үзүүлэлтийг олж тогтоосон. Тус загвар нь дампуурах магадлалыг нэг
жилийн хугацаанд 95 хувь, хоёр жилийн хугацаанд 72 хувийн магадлалтай үнэн таамаглах
чадвартайгаас гадна компанийн муу менежмент, зах зээлийн хүчтэй өрсөлдөөн, эдийн
засгийн хямрал зэрэг нь дампуурлын гол шалтгаан болдог талаар Альтманы ажлуудад [11],
[19], [20], [21] тэмдэглэгдсэн байна. Meyer and Pifer [22] нар шугаман магадлалын загварыг
(linear probability model) анх ашиглаж байсан боловч тус аргаар боловсруулсан загваруудын
таамаглах чадвар муу, статистик ач холбогдол бага зэргээс шалтгаалан маш цөөн судлаачид
ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл 1970-2015 оны хооронд Gloubos and Grammatikos [23],
Castanias [24] зэрэг 6 судалгааны ажилд ашигласан байна.
Hanweck [25] пробит загвар, Martin [26] ложит загварыг анх ашиглах болсон бөгөөд ложит
загвар нь дискриминант шинжилгээний дараа орох хамгийн түгээмэл хэрэглээтэй арга юм.
Энэхүү арга нь дотроо сlassic logit analysis, binomial logit analysis, multinomial logit analysis
зэрэг хэд хэдэн төрөлтэй бөгөөд тус загварыг ашиглан дампуурлыг таамаглах загвар
боловсруулсан хамгийн алдартай загвар нь Ohlson [27]-ны 8 хувьсагчтай загвар юм. Харин
пробит загварт тулгуурлан боловсруулсан Gentry, Newblod and Whiteford[28], Lennox [29]
зэрэг загваруудаас Zmijewski [30]-ийн 3 хувьсагчтай загвар нь хамгийн түгээмэл загварт зүй
ёсоор тооцогддог.
1980-аад оны сүүлээр хиймэл оюун ухааны сүлжээ загварыг анх Bell, Riber and Verchio[31],
Tam and Kiang[32], Coats and Fant[33], Udo[34], Fletcher and Gos [35] зэрэг судлаачид
компанийн дампуурлыг таамаглах загвар боловсруулахад ашиглаж эхэлсэн. Тус загвар нь
91
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
дотроо learning vector quantization (LVQ), self-organizing map (SOM), probabilistic neural
networks (PNN), Fuzzy neural network (FNN), n-net neural network (N-NET), optimal estimation
neural network (OENN), counter propagation neural network (CPNN), GRGx neural network
(GRGx), radial basis function neural network (RBFN), multi-layer perceptron network (MLP) зэрэг
хэд хэдэн төрөлтэй бөгөөд хамгийн өргөн ашигладаг аргуудын нэг нь буцах тархалттай
хиймэл оюуны сүлжээ загвар (Backpropagation neural network) байна.
1990 оны эхэн үеэс шийдвэрийн модны арга (decision trees) ашиглах болсон. Тус аргад
тулгуурлан дампуурлын загвар боловсруулсан гол төлөөлөгчид нь Cho, Hong and Ha[36],
Stanišić, Mizdraković and Knežević[37], Li[38], Kwak, Cheng, Ni, Shi, Gong and Yan [39] нар
бөгөөд тус аргад тулгуурласан нийт 17 дампуурлын загварыг боловсруулсан байдаг.
Шийдвэрийн модны арга нь дотроо Interactive Dichotomizer 3 (ID3), Classification and
Regression Trees (CART), QUEST algorithm (QUEST), CHi-squared Automatic Interaction
Detector (CHAID), Multivariate Adaptive Regression Splines (MARS), C4.5 болон C5 algorithm
зэрэг олон төрөлтэй бөгөөд Tam and Kiang [32]-ID3, Chen [40] CART арга, Shiri and Ahangary
[41] QUEST, CHAID болон C5 арга, Fernandez and Olmeda [42] MARS, C4.5 зэрэг судлаачид
харгалзах арга, загваруудыг судалгаандаа ашигласан байна.
Үүнээс гадна aз туршилтын загвар (hazard model), k-хамгийн ойр хөршүүд (k-nearest
neighbours), aнгиллын дүрмүүд (rule based classification), байесын сүлжээ (bayesian network),
туслах вектор машин (support vector machine), амьдрах чадварын шинжилгээ (survival
analysis), опционы үнийн загвар (option pricing model), генетик програмчлал (genetic
programming) зэрэг аргуудыг орчин үед өргөн ашиглаж байна. Мөн 1996 оноос хойш
хосолсон техник буюу (hybrid techniques) дээрх арга, загваруудыг хослуулах замаар
дампуурлыг таамаглах загвар боловсруулах болжээ. Тухалбал; Back, Laitinen and Sere[43],
Ignizio and Soltys [44] нар (Genetic Algorithms+ Multi-layer Perceptron network), Min, Lee and
Han [45] нар (Multi-layer Perceptron network+ logistic regression), Hua болон бусад [46] нар
(Support vector machines+logistic regression) зэрэг аргуудыг хослуулах замаар компанийн
дампуурлыг таамаглах загвар боловсруулсан байна.
40 Дискриминант Ложит загвар Пробит загвар Хиймэл оюуны сүлжээ Бусад арга
35
30
25
20
15
10
5
0
Дампуурлын загвар боловсруулахад ашиглаж буй аль арга нь таамаглах чадвар сайн
байгааг үнэлэхдээ Aziz and Dar [1] нарын арга зүйд тулгуурлав. Хэдийгээр BSDM, GA зэрэг
аргуудаар үнэлсэн загваруудын таамаглах чадварын дундаж утга нь хамгийн өндөр байгаа ч
тухайн аргуудын хэрэглээ, таамаглах чадварын геометр дундаж болон жигнэсэн вариацаар
тооцсон таамаглах чадварын зэрэглэлээс харвал олон хэмжээст дискриминант шинжилгээ
(MDA), ложит загвар (LM), хиймэл оюун ухааны сүлжээ (ANN) аргаар үнэлсэн дампуурлын
загваруудын таамаглах чадвар хамгийн сайн байгааг дараах хүснэгтээс харж болно. Үүнд:
93
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Энд бид MDA-ийн LDA, UAD, QAD, NPDA аргууд, LM-ийн BLA, MLA аргууд, NN-
ийн BNN, N-NET, GRGx, OENN, FNN, MLP, PNN, LVQ, SOM, RBFN, CPNN аргууд болон
DT-ийн ID3, CART, QUEST, CHAID, MARS, C4.5, C5 аргуудыг тухайн харьяалагдах аргад нь
нэгтгэж тооцсон. Харин бусад арга гэдэгт BM, BT, CBR, CMYh, CRIS, CUSUM, DEA зэрэг
нийт 24 төрлийн аргыг нэгтгэж тооцов.
Компанийн дампуурлыг таамаглах загвар бидний олж тогтоосноор нийт 42 улсад зохиогдсон
байна. Эдгээр загваруудын таамаглах чадвар хамгийн өндөр нь Турк (92.5 хувь), Япон (90.6
хувь), Бразил (89.2 хувь) байгаа бол хамгийн бага байгаа нь БНХАУ (69.9 хувь), Эстон (72.7
хувь), Итали (72.9 хувь) зэрэг улсуудад хийгдсэн загварууд байна. Харин тухайн улсад
хийгдсэн загваруудын таамаглах чадварыг геометр дундаж, жигнэсэн болон засварлагдсан
стандарт хэлбэлзлээс нь хамааруулан эрэмбэлбэл Америк, Англи, Иран улсуудад хийгдсэн
загваруудын таамаглах чадвар хамгийн өндөр байна.
Судалгаанд хамрагдсан загварууд нь тухайн жил болон түүнээс хойш 7 хүртэл жилийн
хугацааг таамаглах чадвартай байгаагаас 31.7 хувь нь тухайн жил, 10.87 болон 10.42 хувь нь
тус бүр нэг болон хоёр жилийн дараах дампуурах эрсдэлийг урьдчилан таамаглах чадвартай
байна. Тухайлбал; Baldwind and Gleze[47], Fletcher and Gos [35] нарын боловсруулсан загвар
нь хамгийн урт хугацаанд буюу 7 хүртэл жилийн дараах дампуурах эрсдэлийг урьдчилан
таамаглах боломжтой юм.
85.0
83.2
82.4
79.4
77.1
77.0
76.0
75.8
75.8
75.7
75.7
75.0
74.8
73.1
72.7
71.1
17.3
15.9
14.8
14.0
14.0
13.3
13.2
2.6
t жил t+1 жил t+2 жил t+3 жил t+4 жил t+5 жил t+6 жил t+7 жил
Арифметик дундаж Медиан Стандарт хазайлт
120
99%
100
Таамаглах чадвар,
80 87%
60
хувь
40
20 30.1%
0
0 10 20 30 40 50
Дампуурлын загварууд дахь хувьсагчийн тоо
Дампуурлын загваруудад ашиглагдаж буй хүчин зүйлсийг судлаачид хэд хэдэн бүлэгт
ангилдаг. Бидний судалгаанд хамрагдсан дампуурлын загваруудад 400 гаруй ялгаатай
хувьсагч байгаагийн 86 хувь нь санхүүгийн харьцааны үзүүлэлтүүд байна. Эдгээрийг дотор
нь санхүүгийн хүчин зүйлс, бусад санхүүгийн хүчин зүйлс, зах зээлд суурилсан санхүүгийн
хүчин зүйлс, санхүүгийн бус хүчин зүйлс, макро эдийн засгийн хүчин зүйлс, компанийн
засаглалын хүчин зүйлс гэсэн 6 бүлэгт ангилав.
Санхүүгийн үзүүлэлтээс хамгийн өргөн хэрэглээтэй 50 үзүүлэлт нь давхардсан тоогоор 1778
удаа ашиглагджээ. Эдгээр санхүүгийн үзүүлэлтийг бүлэглэн үзвэл хөрвөх чадварын үзүүлэлт
31.1 хувь, ашигт ажиллагааны үзүүлэлт 24.8 хувь, хөшүүрэг 16.4 хувь, үйл ажиллагааны
идэвхжилтийн үзүүлэлт 12.3 хувийг бүрдүүлж байгаа бол бусад санхүүгийн хүчин зүйлс 15.5
хувийг бүрдүүлж байна.
Санхүүгийн үзүүлэлтүүдээс хөрвөх чадварын үзүүлэлтүүд хамгийн түгээмэл
ашиглагдаж байгаа ба Glezakos, Mylonakis and Oikonomou [48] нар хөрвөх чадварын
харьцааны үзүүлэлтүүд нь компанийн дампуурлыг урьдчилан таамаглах загваруудад хамгийн
түгээмэл ашиглагдаж буй чухал хүчин зүйлс болохыг тодорхойлсон. Үүнээс гадна Kaaro[49],
Mensah [50] нар тус үр дүнг баталсан байдаг.
Харин дампуурлыг таамаглах загваруудад хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй
санхүүгийн үзүүлэлт нь цэвэр ашгийг нийт хөрөнгөнд харьцуулсан харьцаа байгаа ба
Ohlson[27], Zmijewski [30] зэрэг 136 дампуурлын загварт (топ 50 санхүүгийн харьцаанд эзлэх
хувь 7.6) оржээ. Үүнээс гадна Beaver[10], Altman[11], Shumway[51], Springate [52] зэрэг
эрдэмтдийн боловсруулсан дампуурлыг таамаглах суурь загвар дахь санхүүгийн
үзүүлэлтүүдийг судлаачид түгээмэл ашиглаж байна.
Бүртгэлд суурилсан санхүүгийн харьцааны үзүүлэлтүүдээс гадна хувьцааны үнийн
хэлбэлзэл зэрэг зах зээлийн үнэлгээнд суурилсан санхүүгийн хувьсагчдыг мөн дампуурлыг
урьдчилан таамаглахад Altman, Haldeman and Narayana [53] зэрэг судлаачид өргөн хэрэглэх
болсон. Эдгээр харьцаа нь зах зээлд суурилсан санхүүгийн мэдээллийг агуулах ба тэдгээрийг
гагцхүү хувьцаат компанийн хувьд тооцоолох боломжтойгоос гадна зах зээлийн үнэлгээг
зардалд харьцуулсан харьцаа болон зах зээлийн үнийг балансын үнэнд харьцуулсан харьцааг
түгээмэл ашиглаж байна.
Дампуурлыг таамаглахад бүртгэл болон зах зээлд суурилсан санхүүгийн хувьсагчаас
гадна хэмжээг илэрхийлэх хувьсагчдыг ашиглаж болно. Учир нь зээл хялбар авах боломж,
диверсификаци зэргээс шалтгаалан томоохон компанийн хувьд бизнесийн эрсдэл бага учир
дампууралд өртөх нь бага Castanias [24], активын хэлбэлзэл нь дампуурлыг таамаглахад
бүртгэлд суурилсан санхүүгийн үзүүлэлтийг бодвол илүү үр дүнтэй байдаг талаар Cram ба
бусад [54] зэрэг цөөнгүй судлаачид баталсан байдаг. Үүнээс гадна Ohlson [27] компанийн
хэмжээг илэрхийлэх зарим хувьсагчид нь статистик ач холбогдолтой болохыг олж
тогтоосноос гадна нийт хөрөнгөөр тохируулсан ҮНБ-ийн үнийн төвшний индексийг
ашигласан байдаг.
Хэрэв компанийн хэмжээг илэрхийлэх хувьсагч нь бүртгэлийн буюу нийт актив,
хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэ зэрэг зах зээлд суурилсан хувьсагч дагалдаж байвал
санхүүгийн бусад хувьсагч гэж үзэж болно. Тухайлбал; Chen болон бусад [55] нар компанийн
хэмжээг хэмжихдээ ажиллагсдын дундаж тоог ашигласан байдаг. Санхүүгийн бус хүчин
зүйлсэд гол төлөв салбарын нөлөө их байгааг цөөнгүй судалгааны ажлаас харж болно.
Тухайлбал; Mensah[56], Petersen and Plenborg[57], Hensher and Jones [58] зэрэг судлаачид
эдийн засгийн хуучин салбар, шинэ салбар, эрдэс баялаг, санхүү, үйлчилгээний салбар зэрэг
дамми хувьсагчаар салбарын үнэлгээ хийх нь дампуурлыг сайн таамаглаж байгааг олж
тогтоосон байна.
Макро хүчин зүйлсээс хамгийн өргөн ашиглаж байгаа, мөн компанийн дампууралд
хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь инфляцын төвшин Quinlan[59], Liou and Smith[60];
хүүгийн хувь хэмжээ Salman болон бусад[61], Lee болон бусад[62]; эдийн засгийн өсөлт Liou
95
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
and Smith[60], Munth and Kornel [63] болон валютын ханш Veronica and Anantadjaya[64], Nam
болон бусад [65] байна.
Харин компанийн дампууралд засаглалын хүчин зүйлсийн нөлөө чухал болохыг
сүүлийн үеийн судалгааны ажлуудаас харж болно. Тухайлбал; Teti, Acqua and Brambilla [66]
нар ТУЗ-ийн үүрэг хариуцлага, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаа болон хяналт зэрэг
үзүүлэлтийг, Donoher [67] өмчийн эзэмшил ба ТУЗ-ийг гадаад болон дотоод төлөөллөөс
бүрдүүлсэн байдал, Piruna and Kingkarn [68] нар хувийн өмчлөл, ТУЗ дахь хяналтын хувьцаа
эзэмшигчдийн эзлэх хувь, ТУЗ дахь хараат бус захирлуудын эзлэх хувь зэрэг 9 үзүүлэлтийг
олж судалсан бол Darrat болон бусад [69] нарын судалгаанд захирлын тоо, гүйцэтгэх
захирлын нас, аудитын хороо нь бүгд гадаад захирлуудаас бүрдсэн байдал зэрэг компанийн
засаглалтай холбоотой 13 хүчин зүйлээр компанийн дампуурлыг үнэлсэн байна.
Дампуурлын загваруудаас практик ач холбогдол, таамаглах чадвар, хэрэглээ өндөртэй
хэд хэдэн алдартай загвар байна. Хэдийгээр Taffler [70] зэрэг зарим загварын таамаглах
чадвар өндөр боловч ч практик талаас нь харьцуулж үзвэл Альтманы таван хүчин зүйлийн
загвар хамгийн үр дүнтэй, өргөн хэрэглээтэй байна. Үүнийг мөн Mani Shehni[71], Perez[72],
Aziz and Dar [1] Chung, Tan and Holdsworth [73] нарын судалгаанаас харж болно.
Дүгнэлт, зөвлөмж
Өнөөг хүртэл компанийн дампуурлыг таамаглах загвар маш олноор зохиогдох болсон
нь сайшаалтай хэдий ч компанийн дампуурлын загвар хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулах
эрсдэлтэй юм. Дампуурлын загварын түүхэн хөгжил нь нөлөөлж буй хүчин зүйл,
боловсруулж буй арга зүй, хэрэглээний чиг хандлагатай салашгүй холбоотой байна.
Түрүү үеийн судлаачид гол төлөв санхүүгийн харьцааны үзүүлэлт ашиглаж байсан
бол орчин үеийн судлаачид макро эдийн засаг, салбарын нөлөө, компанийн хэмжээ,
засаглалын үзүүлэлт зэрэг өргөн хүрээнд хамруулах болжээ. Гэсэн хэдий ч санхүүгийн хүчин
зүйлс нь компанийн дампууралд хүчтэй нөлөөлсөн хэвээр байгаа нь нүсэр бүтэц, муу
төлөвлөлт, үр ашиггүй зарцуулалт, үйлдвэрлэлийн өндөр өртөг, компанийн засаглал зэрэг
удирдлагын шийдвэр, арга барилтай холбоотой хүчин зүйл нь компанийн дампууралд чухал
нөлөө үзүүлдэгтэй холбоотой юм.
Компанийн пампуурлыг таамаглах загвар хэрэглэгчдийн хувьд аль ч цаг үед үнэ цэнээ
алдаагүй, түгээмэл хэрэглээтэй Аltman[11], Taffler[70], Ohlson[27], Springate[52], Zmijewski
[30] зэрэг алдартай загвараас гадна өөрийн орны, тэр дундаа тухайн салбарын онцлогт
нийцсэн загвар ашиглаж байх нь илүү оновчтой.
Харин дампуурлыг таамаглах загвар боловсруулж буй судлаачдын хувьд түүврийн
хэмжээг түлхүү авах, дискриминант шинжилгээ, хиймэл оюуны сүлжээ, ложит зэрэг арга,
загвараар үнэлгээ хийж байхаас гадна дампуурсан эсэхийг тодорхойлох шалгуурт анхаарах,
дампууралд нөлөөлөгч хүчин зүйлсийг тухайн орон, салбар болоод нийгэм эдийн засгийн
орчны хүчин зүйлийн онцлогтой уялдуулан сонгох нь зүйтэй байна.
96
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Aziz. M.A, ба Dar.H.A. (2006). Predicting corporate bankruptcy: Where we stand? . Corporate
Governance: 6(1), 18-33.
Bellovary.J.L, Giacomino, D,E, ба Akers,M,D. (2007). A Review Of Going Concern Prediction
Studies: 1976 To Present. Journal of Business & Economics Research: Volume, Number 5.
Linden, H. (2015). Synthesis of research studies examining prediction of bankruptcy. Department of
Accounting School of Business: Accounting Master's thesis.
Edmister, R. (1930). An Empirical Test of Financial Ratio Analysis for Small Business Failure
Prediction. Journal of Financial and Quantitative Analysis. Vol. 7. No. 2. 1477-1493.
Ramser, L.O, ба Foster.J.R. (1931). A Demonstration of Ratio Analysis. Bureau of Business
Research Bulletin. No. 40. University of Illinois.
FitzPatrick, P.J. (1932). A Comparison of Ratios of Successful Industrial Enterprises with Those of
Failed Companies. The Certified Public Accountant, 727-731.
Smith, F.R, ба Winakor.A.H. (1935). Changes in Financial Structure of Unsuccessful
Corporations. Bureau of Business Research. No. 31. University of Illinois.
Wall, A. (1936). How to evaluate financial statements. Harper. New York, 1936.
Merwin, C. (1942). Financing Small Corporations. Bureau of Economic Research. New York.
Beaver, W, H. (1966). Financial Ratios as Predictors of Failure. Empirical Research in
Accounting: Selected Studies. Journal of Accounting Research. Supp. pp. 71-111.
Altman, E. (1968). Discriminant Analysis and the Prediction of Corporate Bankruptcy. The Journal
of Finance. pp. 589-609.
Deakin, E,B. (1972). A Discriminant Analysis of Predictors of Business Failure. Journal of
Accounting Research. Vol. 10. No. 1, pp. 167-179.
Blum, M. (1974). Failing Company Discriminant Analysis. Journal of Accounting Research. Vol.
12. No. 1. pp. 1-25.
Elam, R. (1975). The Effect of Lease Data on the Predictive Ability of Financial Ratios. The
Accounting Review. Vol. 50. No. 1. pp. 25-43.
Libby, R. (1975). Accounting Ratios and the Prediction of Failure: Some Behavioral Evidence.
Journal of Accounting Research. Vol. 13. No. 1. pp. 150-161.
Taffler, R. (1976). Finding those Firms in Danger. City University Business School. London.
Working Paper Vol. 3. No. 3.
Wilcox, J,W. (1976). The Gambler’s Ruin Approach to Business Risk. Sloan Management Review.
No. 1. Fall. pp. 33-46.
Argenti, J. (1976). Corporate Collapse: the Causes and Symptoms. . McGraw-Hill.
Altman, E. (1983). Corporate financial distress: A complete guide to predicting, avoiding, and
dealing with bankruptcy. New York:: John Wiley & Sons.
Altman, E. (2002). Bankruptcy, credit risk, and high yield junk bonds: a compendium of writings.
Oxford: Blackwell Publishing.
Altman, E. (1993). Corporate financial distress: A complete guide to predicting, avoiding and
dealing with bankruptcy, second edition. New York: John Wiley and Sons.
Meyer.P.A, ба Pifer.H.W. (1970). Prediction of Bank Failures. The Journal of Finance, 25(4), 853-
868. http://dx.doi.org/10.1111/j.1540-6261.1970.tb00558.x.
Gloubos, G, ба T Grammatikos. (1988). The success of bankruptcy prediction models in Greece.
Studies in Banking and Finance. 7: 37–46.
Castanias, R. (1983). Bankruptcy risk and optimal capital structure. The Journal of Finance, 38, pp.
1617-1635.
Hanweck, G.A. (1977). Predicting Bank Failure. Research Paper in Banking and Financial
Economics, Financial Studies Section, Division of Research and Statistics, Board of Governors of
the Federal Reserve System, November.
97
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Martin, D. (1977). Early Warning of Bank Failure: A Logit Regression Approach. Journal of
Banking and Finance, 1, 249-276.
Ohlson, J,A. (1980). Financial Ratios and the Probabilistic Prediction of Bankruptcy. Journal of
Accounting Research (spring), 109-131.
Gentry, J, A, P Newblod, ба D, T Whiteford. (1985). Classifying bankrupt firms with funds flow
components. Journal of Accounting Research, 23(1), 146–160.
Lennox, C. (1999). Identifying failing companies: A revaluation of the logit, probit and da
approaches. Journal of Economics and Business, 51, 347–364.
Zmijewski, M. (1984). Methodological issues related to the estimation of financial distress
prediction models. Journal of Accounting Research 22 (Suppl.), 59–82.8.
Bell, T, G Ribar, ба J Verchio. (1990). Neural Nets Versus Logistic Regression: a Comparison of
Each Model’s Ability to Predict Commercial Bank Failures, In Proceeding of the 1990 Deloitte
Touche/Univ. Kansas Symp. On Auditing Problems, 29–53.
Tam, K, ба M Kiang. (1992). Managerial Applications of the Neural Networks: the Case of Bank
Failure Predictions. Management Science, 38, 416–430.
Coats, P, ба L Fant. (1992). A Neural Network Approach to Forecasting Financial Distress. Journal
of Business Forecasting, 10(4), 9-12.
Udo, G. (1993). Neural Network Performance on the Bankruptcy Classification Problem.
Computers and Industrial Engineering, 5, 377-380.
Fletcher, D, ба E Gos. (1993). Forecasting with Neural Networks-an Application Using Bankruptcy
Data. Information Management, 24, 59–167.
Cho, S, H Hong, ба B-C Ha. (2010). A hybrid approach based on the combination of variable
selection using decision trees and case-based reasoning using the Mahalanobis distance: For
bankruptcy prediction. Expert Systems with Applications, Vol. 37, 3482–3488.
Stanišić, N, V Mizdraković, ба G Knežević. (2013). Predicting corporate financial distress using
the logit model: The case of Malaysia. Asian Academy of Manageent Journal. 6, 49-61.
Li.W. (2014). Corporate Financial Distress and Bankruptcy Prediction in the North American
Construction Industry. Duke University, Durham, North Carolina.
Kwak, W, X Cheng, J Ni, Y Shi, G Gong, ба N Yan. (2014). Bankruptcy Prediction for Chinese
Firms: Comparing Data Mining Tools With Logit Analysis.
Chen, M-Y. (2011). Bankruptcy prediction in firms with statistical and intelligent techniques and a
comparison of evolutionary computation approaches. Computers and Mathematics with
Applications, 62, 4514-4524.
Shiri, M,M, ба M Ahangary. (2012). Corporate Bankruptcy Prediction using Data Mining
Techniques: Evidence from Iran.” African Journal of Scientific Research, Vol. 8, No. 1.
Fernandez, E, ба I Olmeda. (1995). Bankruptcy prediction with artificial neural networks. Lect.
Notes Comput. Sc., pp. 1142–1146.
Back, B, T Laitinen, ба K Sere. (1968). Neural network and genetic algorithm for bankruptcy
predictions. Exp Syst Appl 11:407-413.
Ignizio, JP, ба JR Soltys. (1996). Simultaneous design and training of ontogenic neural network
classifiers. Comput Oper Res, 23, 535–546.
Min, SH, J Lee, ба I Han. (2006). Hybrid genetic algorithms and support vector machines for
bankruptcy prediction. Exp Syst Appl, 31:652–660.
Hua, Z, Y Wang, X Xu, B Zhang, ба L Liang. (2007). Predicting corporate financial distress based
on integration of support vector machine and logistic regression. Exp Syst Appl, 338, 434–440.
Baldwind, J, ба G Glezen. (1992). Bankruptcy Prediction Using Quarterly Financial Statement
Data. Journal of Accounting, Auditing & Finance. Vol. 3. No. 7. pp. 269-285.
Glezakos, M, J Mylonakis, ба K Oikonomou. (2010). An Empirical Research on Early Bankruptcy
Forecasting Models: Does LogitAnalysis Enhance Business Failure Predictability. European
Journal of Finance and Banking Research, Vol.3, No.3.
98
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
Perez, M. (2006). Artificial neural networks and bankruptcy forecasting: a state of the art. Neural
Computer & Application, 15, 154-163.
Chung, K, S Tan, ба D Holdsworth. (2008). Insolvency prediction model using multivariate
discriminant analysis and artificial neural network for the finance industry in New Zealand.
International Journal of Business and Management, 3(1), 19-29.
ХАВСРАЛТ
№ Түгээмэл ашиглагдаж буй 50 санхүүгийн харьцаа Тэмдэглэ Давтамж Хув
л ь
1 Цэвэр ашиг/ Нийт хөрөнгө NITA 136 7.6
%
2 Эргэлтийн хөрөнгө / Богино хугацаат өр төлбөр CACL 126 7.1
%
3 Ажлын капитал / Нийт хөрөнгө WCTA 107 6.0
%
4 Нийт өр төлбөр / Нийт хөрөнгө TLTA 105 5.9
%
5 Хуримтлагдсан ашиг / Нийт хөрөнгө RETA 98 5.5
%
6 Хүү, татварын өмнөх ашиг / Нийт хөрөнгө EBITTA 97 5.5
%
7 Борлуулалтын орлого/ Нийт хөрөнгө STA 80 4.5
%
8 Эргэлтийн хөрөнгө / Нийт хөрөнгө CATA 71 4.0
%
9 (Эргэлтийн хөрөнгө-бараа материал)/Богино хугацаат өр CICL 69 3.9
төлбөр %
10 Цэвэр ашиг / Өөрийн хөрөнгө NIE 51 2.9
%
11 Бэлэн мөнгө / Нийт хөрөнгө CTA 46 2.6
%
12 Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ / Нийт өр төлбөр CFOTL 45 2.5
%
13 Өөрийн хөрөнгийн зах зээлийн үнэ / Нийт өр MVED 44 2.5
%
14 Богино хугацаат өр төлбөр / Нийт хөрөнгө CLTA 34 1.9
%
15 Өөрийн хөрөнгө/ Нийт хөрөнгө ETA 28 1.6
%
16 Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ / Богино хугацаат өр төлбөр CFOCL 26 1.5
%
17 Үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ/ Нийт хөрөнгө CFOTA 26 1.5
%
18 Цэвэр ашиг / Борлуулалтын орлого NIS 25 1.4
%
19 Урт хугацаат өр төлбөр / Нийт хөрөнгө LTDTA 24 1.3
%
20 Хүү, татварын өмнөх ашиг / Зээлийн хүүгийн зардал EBITI 23 1.3
%
21 Үйл ажиллагааны орлого / Нийт хөрөнгө OITA 23 1.3
100
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
%
22 Өр төлбөр / Өөрийн хөрөнгө LE 23 1.3
%
23 Бэлэн мөнгө / Богино хугацаат өр төлбөр CCL 21 1.2
%
24 Үйл ажиллагаа мөнгөн гүйлгээ/ Борлуулалтын орлого CFOS 21 1.2
%
25 Эргэлтийн хөрөнгө / Борлуулалтын орлого CAS 21 1.2
%
26 Бараа материал / Борлуулалтын орлого IS 21 1.2
%
27 Нийт хөрөнгийн логарифм LOGTA 19 1.1
%
28 Цэвэр ашгийн өөрчлөлт CHIN 19 1.1
%
29 Өөрийн хөрөнгийн бүртгэлийн үнэ цэнэ / Нийт өр BVED 19 1.1
%
30 Цэвэр ашгаарх мөнгөн гүйлгээ / Өр төлбөр CFD 18 1.0
%
31 Борлуулалтын орлогын логарифм LOGS 18 1.0
%
32 Ажлын капитал / Борлуулалтын орлого WCS 17 1.0
%
33 (Нийт орлого-Борлуулсан бүтээгдэхүүний өртөг)/ ББӨ RCGS 16 0.9
%
34 Үндсэн хөрөнгө / Хөрөнгө CA 16 0.9
%
35 Богино хугацаат өр төлбөр / Эргэлтийн хөрөнгө CLCA 16 0.9
%
36 Хүү, татварын өмнөх ашиг / Богино хугацаат өр төлбөр EBITCL 16 0.9
%
37 Борлуулалтын орлого / Бараа материал SI 16 0.9
%
38 Үйл ажиллагааны зардал / Үйл ажиллагааны орлого OEOI 16 0.9
%
39 Үйл ажиллагаанаас бий болсон нөөц/ Нийт өр төлбөр FULT 16 0.9
%
40 Нийт өр төлбөр нь нийт хөрөнгөөс их бол 1, үгүй бол 0 OENEG 16 0.9
%
41 Цэвэр ашиг нь сүүлийн 2 жил сөрөг байсан бол 1, үгүй бол 0 INTWO 16 0.9
%
42 Цэвэр борлуулалт / Нийт хөрөнгө NSTA 16 0.9
%
43 Нийт орлого / Хөрөнгө RA 16 0.9
%
44 Татварын өмнөх цэвэр ашиг / Цэвэр борлуулалт NIBTS 16 0.9
%
45 Түргэн хөрвөх хөрөнгө / Борлуулалт QAS 15 0.8
%
46 Борлуулалтын орлого/ Эргэлтийн бус хөрөнгө SFA 15 0.8
%
47 Ажлын капитал / Өөрийн хөрөнгө WCE 15 0.8
%
48 (Авлага / Борлуулалтын орлого) *360 RS 14 0.8
%
101
БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2017
102