You are on page 1of 92

МАНДАХ ИХ СУРГУУЛЬ

БАГШ НАРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ


ХУРЛЫН ЭМХЭТГЭЛ

УЛААНБААТАР ХОТ
2020 ОН
ГАРЧИГ
ӨМНӨХ ҮГ........................................................................................................................................3
1.МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ИНФЛЯЦИД
ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ Л.Дансранбавуу, С.Мөнхцэцэг, Б.Нацагдорж......................................4
2. СТОУС15 ХУДАЛДАН АВАГЧТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ОРЛОГО
СТАНДАРТЫН НЭВТРЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА . Б.Баатарцогт........................14
3. МОНГОЛ ХЭЛНИЙ ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ ҮГИЙГ ХЭРЭГЛЭЭ ТАЛААС СУДЛАХ НЬ
(“Нохой хорио!” үгийн жишээн дээр) И.Должинсүрэн...............................................................22
DJANGO FRAMEWORK. П. Зоригтбаатар...................................................................................34
5. САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН ЗАРИМ АСУУДАЛ.
/Монголын цахилгаан холбоо ХК С.Цолмон, Г.Эрдэнэцогт, Г.Уянга, Ж.Гантулга...............40
6. ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ НЯГТЛАН БОДОХ
БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН НЭВТРЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН
СУДАЛГАА Х.Нямбаяр , М.Энхсүрэн,
Г.Хандсүрэн..................................................................Error! Bookmark not defined.6
7. Z ҮЕИЙНХЭНИЙ ОНЦЛОГИЙГ СУРГАЛТАНД ХАРГАЛЗАН ҮЗЭХ НЬ З.Тэлмүүн......55
8. ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭНЧ БАЙДЛЫН ТҮВШИНГ
ТОДОРХОЙЛОХ НЬ /Мобиком компаний жишээ дээр/ Б.Сайнжаргал, П.Насанжаргал,
М.Жанузах, Г.Билгээ.......................................................................................................................64.
9. ОЮУТНЫ АНГЛИ ХЭЛЭЭР СОНСОЖ ОЙЛГОХ ЧАДВАРЫН ХҮЧИН
ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА Т.Оюунтогтох...........................................................................72
10. БАГШИЙН УР ЧАДВАРЫН ҮНЭЛЭМЖ АНХААРАХ АСУУДАЛ. Д.Цэвэлмаа..........79.
11. УРГИЙН ОВОГ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ БАЙДАЛ. О.Баттуяа.............................88

2
Өмнөх үг

Эрдэмтэн багш, судлаач оюутнуудын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, залуу
судлаачдын эрдэм судалгааны ажлын арга зүйд ахиц дэвшил гаргах, харилцан мэдээлэл,
туршлага солилцох, шинжлэх ухаан, инновацийн төсөл, санааг хэрэгжүүлэхэд бусад судлаач,
ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахад тус нэмэр болох зорилгоор Мандах Их
Сургуулийн судлаач профессор багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эмхэтгэн
гаргадаг уламжлалтай.
Мандах Их Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний хурал 2020 оны 01 сарын 13 - ны
өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь багш нар
харилцан мэдлэг туршлага солилцох, хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг дэмжих
таатай нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглүүштэй. Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал 5
–н судалгааны багаас шалгарсан 11 илтгэлийг тавиулж хэлэлцүүллээ.
Мандах ИС багш нарын эрдэм шинжилгээний хуралд илтгэлээ хэлэлцүүлсэн судалгааны баг,
багш нарыг тодотговол:
I. Эдийн засаг,бизнесийн судалгааны баг
“Мөнгөний нийлүүлэлт ба эдийн засгийн өсөлтийн инфляцид үзүүлэх нөлөөлөл”
Л.Дансранбавуу /Багш/, С.Мөнхцэцэг /Ахлах багш/, Б.Нацагдорж /Доктор, профессор/
“Үүрэн холбооны зах зээлийн хэрэглэгчийн үнэнч байдлын түвшинг тодорхойлох нь”
Б.Сайнжаргал /Багш /, П.Насанжаргал /Багш /, М.Жанузах /Багш/, Г.Билгээ /Доктор, дэд
профессор/
“Санхүүгийн эрсдлийн шинжилгээний арга зүйн зарим асуудал”/МЦХ ХК-ны жишээн дээр/
С.Цолмон /Доктор (PhD), дэд профессор/, Ж.Гантулга /Багш/, Г.Эрдэнэцогт /Багш/,
Г.Уянга
/Багш/
II. Бүртгэл, санхүүгийн судалгааны баг
НББОУС40“Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө” стандартын нэвтрэлт,
хэрэгжилтийн судалгаа
Х.Нямбаяр /Дэд профессор/, М.Энхсүрэн /Ахлах багш/, Г.Хандсүрэн /Багш/
“Багшийн ур чадварын үнэлэмж, анхаарах асуудал” Д.Цэвэлмаа /Ахлах багш/
“СТОУС15 худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого стандартын нэвтрэлт,
хэрэгжилтийн судалгаа” /Барилгын салбарт/ Б.Баатарцогт /Багш/
III. Хүмүүнлэг, боловсрол судлалын судалгааны баг
“Монгол хэлний үндэсний онцлог үгийг хэрэглээ талаас судлах нь”
/”Нохой хорио” үгийн жишээн дээр/ И.Должинсүрэн /Багш/
“Оюутны англи хэлээр сонсож ойлгох хүчин зүйлсийн судалгаа” Т.Оюунтогтох /Багш/
“Z үеийнхэний онцлогийг сургалтанд харгалзан үзэх нь” З.Тэлмүүн /Багш/
IV. Суурь шинжлэх ухаан , инженерчлэлийн судалгааны баг
“Монголчуудын ургийн овгийн хэрэглээний байдал” О.Баттуяа /Доктор /
V. Мэдээллийн технологийн судалгааны баг
“Django framework” П.Зоригтбаатар /Багш/
Эдийн засаг, бизнес, боловсрол, нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, бизнесийн удирдлага,
мэдээллийн технологи гэсэн чиглэлүүдээр 2019-2020 оны хичээлийн жилд багш нарын
ЭШХ-д тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн хэвлэж, олны хүртээл болгож байна.

3
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ИНФЛЯЦИД
ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ

Л.Дансранбавуу1, С.Мөнхцэцэг2, Б.Нацагдорж 3


1
dansranbavuu@mandakh.mn ,
2
s.munkhtsetseg@mandakh.mn
3
natsagdorj@mandakh.mn

Хураангуй
Эдийн засгийн онолын зарим хууль зүй бодит амьдрал дээр нийцтэй байгаа эсэхийг
судлах нь судлаачдын хувьд анхаарал татсан асуудлын нэг юм. Макро эдийн засгийн
үзүүлэлтүүд нь хоорондоо нарийн уялдаа холбоотой байдаг тул тэдгээрийг зохицуулах
бодлого хэрэгжүүлэхдээ бодит байдлыг онолын үндэслэлтэйгээр судлан үр дүнг тооцох нь
чухал юм. Бид энэхүү судалгааг хийхдээ мөнгөний тооны онолын тэгшитгэл дээр тулгуурлан
инфляци, мөнгөний нийлүүлэлт, бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлт буюу эдийн
засгийн өсөлтийн хамаарлыг 2010 оны нэгдүгээр улирлаас 2019 оны гуравдугаар улирлын
хоорондох хугацаан цуваан өгөгдөл дээр тулгуурлан Гранжерийн учир шалтгааны тест,
Вектор алдааг засварлах загвар VECM (Vector Errow Correction Model) ашиглан үнэлгээг
хийхийг зорьсон. Эдийн засгийн онол болон бодит байдлыг судлах нь эдийн засгийн бодлого
боловсруулагчид болон эдийн засагт оролцогч субъектуудын хувьд шийдвэр гаргахад нь
тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.
Түлхүүр үг: Дотоодын нийт бүтээгдэхүүн, вектор алдааг засварлах загвар, гранжерийн тест

Оршил

Монгол Улсын бодит эдийн засаг 2009 онд 1.3 хувиар буурсныг эс тооцвол 2000-2019
оны хооронд жилд дунджаар 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэхүү жил дараалсан
өсөлт нь иргэдийн амьдралд төдийлөн хүртээмжтэй байж чадахгүй байна. Улс орны эдийн
засгийн бодит байдал иргэдийн жагсаал цуглаан, эсэргүүцэлтэй тулгарч тэтгэвэр, цалингийн
хэмжээг тасралтгүй нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх зэрэг нь эдийн засаг
дахь мөнгөний хэмжээг ихэсгэж улмаар инфляцийг хөөрөгдөх, иргэдийн амьжиргааны
түвшинд сөргөөр нөлөөлөх үр дагавууруудыг дагуулж байна. Түүнчлэн төрөөс боловсролын
үйлчилгээний эрэлт, нийлүүлэлтийг зохистой түвшинд байлгах үүднээс мэргэжлийн сургалт
үйлдвэрлэлийн төвд суралцагчдад 2019 оноос олгож эхэлсэн 100.0 мянган төгрөгийн
тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж олгох, цэцэрлэгийн хүүхдийн хоол, ерөнхий боловсролын
сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр болон дотуур байрны хоолны зардлыг тус тус 50 хувиар
нэмэгдүүлэх зэрэг нийгмийн арга хэмжээнүүд, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавих
“Экологийн цагдаагийн алба” байгуулах, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх тогтолцоог сайжруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилгоор
Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2019 оны
орлогоос 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 11.8 их наяд төгрөгт, нийт зарлагыг 2019 оны
зарлагаас 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 13.9 их наяд төгрөгт, тэнцвэржүүлсэн тэнцлийг -
2.1 их наяд төгрөг байхаар тооцсон (Сангийн яам, 2019). Мөн тэтгэврийн зээлийг тэглэх
4
зорилгоор 776 тэрбум төгрөгийн бонд гарган мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр
байна. Засгийн газрын эдгээр улс төр, эдийн засгийн бодлого шийдвэрүүд нь мөнгөний
нийлүүлэлтийг нэмэгдүүлж, ханшийг унаган иргэдийн амьдралд шууд болон шууд бус
нөлөөллийг үзүүлж байна.
Инфляцид мөнгөний нийлүүлэлт болон эдийн засгийн өсөлт хэр хэмжээгээр нөлөөлж
байгааг мэдэх нь тэтгэврийн зээлүүдийг тэглэх, төсвийн орлого, зарлагыг нэмэгдүүлэх
замаар мөнгөний нийлүүлэлт ойрын үед ихээр нэмэгдэхээр байгаа өнөө үед эдийн засагт
оролцогч субъектүүдийн шийдвэр гаргалтанд нөлөө бүхий анхаарал татсан асуудал болж
байна.
1. Эдийн засгийн өсөлт ба мөнгөний нийлүүлэлт
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн бодит ДНБ-ий өсөлтөд үзүүлэх нөлөөлөл зээлийн
хүүгийн нөлөөллөөс илүү хүчтэй байна. Гэхдээ мөнгөний нийлүүлэлт өсөхөд бусад олон
хүчин зүйл нэгэн зэрэг нөлөөлдөг учраас бодит ДНБ-д үзүүлэх тэдгээр нөлөөллийг ялгаж
салгах нь түвэгтэй байдаг. Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь ДНБ-д хүчтэй нөлөөлж байгаа
учраас мөнгөний бодлогыг ашиглан өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, далд эдийн засагтай
тэмцэх, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зэрэг арга замыг эрэлхийлэх
боломжтой юм(Hameed & Ume, 2011).
Эдийн засгийн бодит өсөлт. дийн засгийн өсөлтийг нэг хүнд ногдох бодит дотоодын нийт
бүтээгдэхүүн болон, бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өөрчлөлтийн хувиар тооцдог.
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн (БДНБ) нь улс орон тухайн жилийн хугацаанд
үйлдвэрлэн бий болгосон бүтээгдэхүүн, үйлчилгээний өртгийг зэрэгцүүлэх оны үнээр
илэрхийлснийг харуулдаг. БДНБ нь үнийн өсөлт, бууралтын нөлөөг тусгасан нийт
үйлдвэрлэлийг харуулах макро эдийн засгийн үндсэн хэмжигдэхүүн юм. Мөн тухайн оны
үнээр илэрхийлэгддэг нэрлэсэн ДНБ-ийг үнийн ерөнхий түвшний өөрчлөлт буюу ДНБ-ны
дефлятороор үржүүлэх замаар БДНБ болгон хувиргадаг. Инфляцийн улмаас нэрлэсэн ДНБ
нэмэгдсэн ч гэсэн энэ нь бодит ДНБ өссөн гэсэн үг биш. Тиймээс бодит ДНБ-ий өсөлтийг
тооцохын тулд нэрлэсэн ДНБ-д үзүүлсэн инфляцийн нөлөөллийг хасаж тооцох ѐстой болдог.
Дотоодын нийт бүтээгдэхүүнийг орлогын, үйлдвэрлэлийн, зардлын арга буюу эцсийн
ашиглалтын арга гэсэн үндсэн 3 аргаар тооцдог. Тухайлбал эцсийн ашиглалтын аргаар
тооцсон ДНБ нь хувийн хэрэглээний зардал, хөрөнгө оруулалт, экспортын импортын зөрүү,
засгийн газрын зардал гэсэн үндсэн зардлуудын бүрэлдхүүнүүдэд хуваарилагдана.
Мөнгөний нийлүүлэлт болон инфляци. Мөнгөний нийлүүлэлт нь тухайн улсын эдийн
засагт тодорхой хугацааны доторгүйлгээнд байгаа мөнгө болон бусад хөрвөх
чадвартайхэрэгслүүдийн нийт дүнг харуулдаг. Мөнгөний нийлүүлэлтэд бэлэн мөнгө, зоосон
мөнгө, хадгаламжийн дансны үлдэгдлүүд, мөн мөнгийг шууд орлох бүхий л зүйлс ордог.
Мөнгөний онолыг баримтлагчид нь мөнгөний нийлүүлэлтийг макро эдийн засгийн бодлогыг
удирдах гол хүчин зүйлсийн нэг гэж үздэг.Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны
хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа,
бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд “Шатахууны жижиглэнгийн худалдааны
үнийг тогтворжуулах”, “Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг
бууруулах”, “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Барилгын
салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрүүдийг
5
боловсруулан хэрэгжүүлсэн (Монголбанк, 2013). Энэхүү хөтөлбөр нь зарим нэр төрлийн
бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах зорилготой хийгдсэн ч гэсэн эдийн засагт гэнэт
их хэмжээний мөнгө оруулснаас 2012 онд 1359.4 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш
2016 онд 2147.74 төгрөгтэй, 2018 онд 2472.67 төгрөгтэй тэнцэх болж валютын ханшийн
өсөлт бий болсон байна. Ингэснээр үнэ тогтворжуулах хөтөлбөр маань валютын ханшийн
өсөлтөөр дамжин үнийг өсгөх хөтөлбөр болон хувирч иргэдийн амьдралд дарамт учруулах
боллоо. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2012 оны жилийн эцэстөмнөх оны
мөн үетэй харьцуулсан “Хэрэглээний үнийн улсын индексийн өөрчлөлт” 14.0 хувьд, 2013
оны жилийн эцэст 11.9 хувьд хүрч огцом өссөн байна (ҮСГ, 2019).
Роберт болон Нина нарын судалгаа нь мөнгөний нийлүүлэлтөсөх ньэдийн засгийн
өсөлтөд эерэг нөлөө үзүүлэхийг баталж чадсан цөөхөн судалгааны нэг юм. Тэд судалгаандаа
БРИКС-ийн орнуудыг болон хурдацтай хөгжиж буй Азийн орнуудыг авч үзсэн байна. Үүний
зэрэгцээ, мөнгөний өсөлт нь инфляцийг хөөрөгдөх, ядуурлыг нэмэгдүүлэх сөрөг үр
дагавартайг харуулсан байна(Robert & Nina, 2015).
2. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 оны эхний 9 сарын байдлаар 6.3 хувийн
өсөлттэй байна. Нэрлэсэн ДНБ 27.4 их наяд төгрөг, бодит ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр)
13.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн ашиглалтын
аргаар авч үзвэл өрхийн хэрэглээ 48.6 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 40.1 хувь, төрийн
байгууллагын хэрэглээ 11.3 хувь, цэвэр экспорт 0.1 хувийг эзэлж байна (ҮСГ, 2019).

17.3
12.3 11.6
7.9 7.2
6.4 5.3 6.3
2.4 1.2

2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019*

Зураг 1. Эдийн засгийн өсөлт хувиар (Эх сурвалж: data.worldbank.org, www.1212.mn)


Дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт болон эдийн засагт үүссэн
хүндрэлийг арилгах үе шаттай бодлогуудын үр дүнд 2017 оноос эхлэн эдийн засгийн өсөлт
эрчимжсэн байна. Тухайлбал нийлүүлэлтийн талаас уул уурхай, хөдөө аж ахуй,
боловсруулах салбарын үйлдвэрлэлийн өсөлт голлох эерэг нөлөөг үзүүлсэн байна.
Олон улсын санхүүгийн байгууллагууд Монгол улсын эдийн засгийн өсөлтийн чиг
хандлагыг 2019 онд дунджаар 6.5 хувийн өсөлттэй байхаар таамагласан нь бодит байдалтай
бараг нийцэж эдийн засгийн өсөлт 2019 оны эхний 9 сарын байдлаар 6.3 хувийн өсөлттэй
гарсан нь үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ өссөнийг илэрхийлж байна.

6
6,000

5,000

4,000
Q1
Q2
Q3
3,000 Q4

2,000

1,000
2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019

Зураг 2. Бодит ДНБ улирлаар /2010 оны зэрэгцүүлэх үнээр тэрбум төгрөгөөр/
(Эх сурвалж:www.mongolbank.mn)
Манай улсын эдийн засагт улирлын нөлөө хүчтэй илэрдэг нь дээрх зургаас харагдаж
байна. Ихэвчлэн тухайн жилийн нэгдүгээр улиралд эдийн засгийн идэвхжил муу байдгаас
бодит ДНБ бусад улирлаас бага байна. Харин бусад улирлын хувьд эдийн засгийн идэвхжил
ойролцоо буюу урин дулааны цагт үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгддэг болох нь харагдаж
байна.
Засгийн газар, МҮЭ-үүдийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо
гэсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр 2018 оны 8
дугаар сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон. Энэхүү шийдвэрээр
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс 320 000 төгрөг, 2020
оны 1 дүгээр сарын 1-нээс 420 000 төгрөг болгохоор тохиролцсон байна. Гэтэл хөдөлмөрийн
хөлс, цалин өсөх хэрээр төгрөгийн ханш унаж, цалин хөлсний нэмэгдэл иргэдийн амьдралд
бодитой нөлөөлөл үзүүлэхгүй байна.

320.0

420.0
240.0
192.0
140.0
108.0
90.0
69.0
53.0
42.5
30.0

40.0
24.8
18.0
12.0
9.6

Зураг 3. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /мянган төгрөгөөр/


(Эх сурвалж: ҮСХ)

1995 онд 9.6 мянган төгрөг байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2020 оноос 420
мянган төгрөг болж бараг 44 дахин өссөн байна. Орлого өссөн хэмжээгээр иргэдийн
амьдралын түвшин сайжрах ѐстой, гэтэл ард иргэдийн амьдрал төдийлөн сайжирсангүй.
Үүнд голлон нөлөөлсөн зүйл бол үнийн өсөлт юм.

7
20,446.
19,474.8
25,000. 16

15,861.2
14 12.5 14

12,158.7
20,000. 13
12

10,634.3
10.4

10,049.
9,452.6
15,000. 10

7,611.9
8.9

6,411.2
8.1 8

4,678.7
10,000. 6.4 6
4
5,000. 1.9 2
1.3
0. 0
2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019

Мөнгө М2 Инфляц

Зураг 4. Мөнгөний нийлүүлэлт ба инфляцийн түвшин/тэрбум төгрөг, хувь/


(Эх сурвалж: ҮСХ)
Төрөөс баримталж буй мөнгөний бодлогын чиглэлд 2018-2020 онд инфляцийн
түвшинг 8 орчим хувьд тогтворжуулах зорилтыг тавьсан бөгөөд инфляцийн түвшин 2018
оны эцсээр 8.1 хувь, 2019 оны 11 сарын байдлаар 5.2 хувьтай байна. Харин мөнгөний
нийлүүлэлт 2010 онд 4.6 их наяд байсан бол 2019 оны байдлаар 20. 4 их наяд төгрөг болж
өссөн байна.
3. Судалгааны арга зүй
Мөнгөний тоо хэмжээний онол (Quantity theory of money) нь мөнгөний нийлүүлэлт
болон үнийн түвшний хоорондын шууд хамаарлыг харуулдаг. Энэхүү онолын орчин үеийн
нэгэн хувилбарыг Ирвинг Фишерхөгжүүлсэн байдаг (Fisher, 1911). Мөнгөний тооны онолын
тэгшитгэлийг авч үзвэл:
[1]
M - Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ
P- Үнийн ерөнхий түвшин
Y- Үйлдвэрлэлийн бодит хэмжээ
- Мөнгөний эргэлтийн хурд
Бид энэхүү судалгааны ажилдаа инфляцийн түвшин нь ýäèéí çàñãèéí ºñºëòийг дагаж
шууд өсөж байгаа зүй тогтлыг авч үзсэн. Инфляцид нөлөөлөх мөнгөний нийлүүлэлт болон
бодит ДНБ-ийн өсөлтийн аль нь илүү хүчтэй нөлөөлж байгаа тодорхойлох зорилгоор
мөнгөний тооны онолын тэгшитгэлд тулгуурлан дараах тэгшитгэлийг авч үзсэн.
[2]
Энд, LCPIt нь хэрэглээний үнийн индексийн логарифм утга буюу түүний өсөлтийн
хурд, LM2t нь М2 мөнгөний логарифм утга буюу түүний өсөлтийн хурд,LRGDPt нь
дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн логарифм утга буюу түүний өсөлтийн хурд ,
ut нь тооцооллын алдааг, t нь цаг хугацааг тус тус харуулна. Монгол Улсын бодит ДНБ
өсөлт болон мөнгөний нийлүүлэлтийн инфляцид үзүүлж байгаа нөлөөллийг тооцоолох
үүднээс судалгааны ажилд 3 хувьсагчтай Гранжерийн учир шалтгааны тест, Вектор алдааг
засварлах загвар VECM (Vector Errow Correction Model) ашиглагдсан. Хувьсагчдын

8
тогтвортой эсэхийг шалгах үүднээс нэгж язгуурын ADF (Augmented Dickey-Fuller
test)тестийг ашигласан болно.
4. Эмпирик судалгааны үр дүн
Судалгаанд хамаарах өгөгдөл нь 2010 оны нэгдүгээр улирлаас 2019 оны гуравдугаар
улирлын хооронд түүвэрлэсэн хугацаан цуваан өгөгдлийг ашиглаж байгаа тул хувьсагчдын
тогтвортой эсэхийг шалгах нь чухал юм. Тоон өгөгдлийн тогтвортой эсэхийг шалгахад
түгээмэл хэрэглэгддэг нэгж язгуурын ADF (Augmented Dickey-Fuller test) тестээр шалгасан
үр дүнг Хүснэгт 1-т харуулав.
Хүснэгт 1. Тухайн түвшин дэх нэгж язгуурын тестийн үр дүн
ADF тест LCPI LM2 LRGDP
Тогтмол тоон t-статистик -0.6998 5.1323 1.6434
утгагүй Prob- Магадлал 0.4066 1.0000 0.9729
Тогтмол тоон t-статистик -2.1198 -2.8587 -4.6801
утгатай Prob- Магадлал 0.2384 0.0598 0.0006*
Тогтмол тоон t-статистик -2.0889 -2.7420 -1.5446
болон тренд
Prob- Магадлал 0.5343 0.2273 0.7922
утгатай
Тэмдэглэл: (*),(**),(***) нь харгалзан 1%, 5%, 10% тэг таамаглал няцаагдах ач холбогдлын
түвшинг илэрхийлнэ. Эх сурвалж: Судлаачдын тооцоолол
Судалгаанд ашиглагдаж буй хувьсагчдын логирифм авсан утгыг тухайн түвшинд
тогтвортой эсэхийг нэгж язгуурын ADF (Augmented Dickey-Fuller test) тестээр шалгахад
бодит дотоодын нийт бүтээгдэхүүнээс (LRGDP) бусад хувсагчид нь тухайн түвшинд
тогтворгүй байгаа тул нэгдүгээр эрэмбийн ялгавар авах замаар тогтворжуулан судалгаанд
ашигласан болно. Нэгдүгээр эрэмбийн ялгавар авсны дараах хувьсагчдын тогтвортой
байдлын үзүүлэлтийг Хүснэгт 2-т харуулав.
Хүснэгт 2. Нэгдүгээр эрэмбийн ялгавар авсны дараах нэгж язгуурын тестийн үр дүн
ADF тест LCPI LM2
Тогтмол тоон t-статистик -5.1740 -2.0876
утгагүй Prob- Магадлал 0.0000* 0.0371**
Тогтмол тоон t-статистик -5.0925 -2.6328
утгатай Prob- Магадлал 0.0002* 0.0959***
Тогтмол тоон болон t-статистик -5.0421 -3.5150
тренд утгатай Prob- Магадлал 0.0014* 0.0532***
Тэмдэглэл: (*),(**),(***) нь харгалзан 1%, 5%, 10% тэг таамаглал няцаагдах ач холбогдлын
түвшинг илэрхийлнэ. Эх сурвалж: Судлаачдын тооцоолол
Нэгж язгуурын тестийн үр дүнгээс үзэхэд инфляци, мөнгөний нийлүүлэлт, эдийн
засгийн өсөлтийн тэгшитгэлд ашиглагдах хувьсагчид нь 10 хувийн ач холбогдлын түвшинд
тогтвортой буюу үнэлгээг хийх боломжтойболохыг харуулж байна.
Гранжерийн учир шалтгааны тест, Вектор алдааг засварлах загвар VECM (Vector Error
Correction Model) судалгаанд ашиглахад нэгдүгээрт хувьсагчид тогтвортой байх хоѐрдугаарт
хоцролтын зэрэг буюу лагийн оновчтой хэмжээг тодорхойлсон байх шаардлагатай юм.
Хувьсагчид тогтвортой болсон тул хувсагчдийн лагийн оновчтой хэмжээг тодорхойлох
хэрэгтэй болдог. Ингэхдээ Акейкийн AIC (Akaike Information Criteria), болон Шварцийн SC

9
(Schwarz Information Criterion) шинжүүрүүд болон Hannan-Quinn Information Criterion (HQ)
шинжүүрийг ашиглана.
Хүснэгт 3. Лагийн оновчтой хэмжээ
Lag LogL LR FPE AIC SC HQ
0 121.8674 NA 1.19e-07 -7.429210 -7.291797 -7.383661
1 140.3990 32.43038* 6.59e-08* -8.024938* -7.475287* -7.842744*
2 145.5437 8.038515 8.54e-08 -7.783978 -6.822089 -7.465139
* indicates lag order selected by the criterion
LR: sequential modified LR test statistic (each test at 5% level)
FPE: Final prediction error
AIC: Akaike information criterion
SC: Schwarz information criterion
HQ: Hannan-Quinn information criterion
Эх сурвалж: Судлаачдын тооцоолол
Үнэлгээг Eviews 10.0 программын тусламжтай хийсэн бөгөөд Хүснэгт 3-аас харахад
лагийн оновчтой хэмжээ 1 гэж тогтоогдсон байна.Вектор алдааг засварлах загврын VECM
(Vector Error Correction Model) үнэлгээг хийхэд хувьсагчдын харилцан бие биедээ нөлөөтэй
эсэхийг Гранжерийн учир шалтгааны тестээр шалгах шаардлагатай байдаг.
Хүснэгт 4. Гранжерын учир шалтгааны тестийн үр дүн
Лагийн утга: 1-3 Лаг 1 Лаг 2 Лаг 3
D(LM2) нь LRGDP-ийн учир шалтгаан болохгүй байх 0.4176 0.0950*** 0.0269**
LRGDP) нь D(LM2) -ийн учир шалтгаан болохгүй байх 0.3187 0.7819 0.1310
D(LCPI) нь LRGDP-ийн учир шалтгаан болохгүй байх 0.8330 0.8022 0.4560
LRGDP нь D(LCPI) -ийн учир шалтгаан болохгүй байх 0.6741 0.0773*** 0.0629***
D(LCPI) нь D(LM2) -ийн учир шалтгаан болохгүй байх 0.0018* 0.1651 0.8793
D(LM2) нь D(LCPI) -ийн учир шалтгаан болохгүй байх 0.0010* 0.0280** 0.8391
Тэмдэглэл: (*),(**),(***) нь харгалзан 1%, 5%, 10% тэг таамаглал няцаагдах ач холбогдлын
түвшинг илэрхийлнэ. Эх сурвалж: Судлаачдын тооцоолол
Гранжерын тестийн үр дүнгээс харахад мөнгөний нийлүүлэлт нь инфляци үүсэх
шалтгаан болж байна. Мөн инфляци нь мөнгөний нийлүүлэлтийн учир шалтгаан болж байна
гэсэн үр дүнг харж болохоор байна. Энэ нь мөнгөний нийлүүлэлт нь нийт эрэлтээр дамжин
эрэлтийн шалтгаантай инфляци үүсэхэд нөлөөлж байж болох юм. Харин бодит ДНБ нь 3
үеийн дараагаар инфляцид нөлөөлдөг байна. Түүнчлэн мөнгөний нийлүүлэлт нь 2-3 үеийн
дараа бодит ДНБ-д өөрчлөлтөнд нөлөө үзүүлэх нь харагдаж байна.
Хүснэгт 5. Коинтеграцийн шалгуур
Trend assumption: Linear deterministic trend
Series: DLCPI DLM2 LRGDP
Lags interval (in first differences): 1 to 3
Unrestricted Cointegration Rank Test (Trace)
Hypothesized Trace 0.05
No. of CE(s) Eigenvalue Statistic Critical Value Prob.**

None * 0.683479 50.64736 29.79707 0.0001


At most 1 * 0.418164 18.43713 15.49471 0.0175
At most 2 0.110327 3.273243 3.841466 0.0704

Trace test indicates 2 cointegrating eqn(s) at the 0.05 level


10
* denotes rejection of the hypothesis at the 0.05 level
**MacKinnon-Haug-Michelis (1999) p-values
Unrestricted Cointegration Rank Test (Maximum Eigenvalue)
Hypothesized Max-Eigen 0.05
No. of CE(s) Eigenvalue Statistic Critical Value Prob.**
None * 0.683479 32.21023 21.13162 0.0009
At most 1 * 0.418164 15.16389 14.26460 0.0360
At most 2 0.110327 3.273243 3.841466 0.0704
Max-eigenvalue test indicates 2 cointegrating eqn(s) at the 0.05 level
* denotes rejection of the hypothesis at the 0.05 level
**MacKinnon-Haug-Michelis (1999) p-values
Unrestricted Cointegrating Coefficients (normalized by b'*S11*b=I):

Эх сурвалж: Судлаачдын тооцоолол


Хувьсагчдын хоорондох коинтеграци хамаарлыг Johansen-ий шалгуурыг ашиглан
шалгаж үзлээ. Хүснэгт 5-ын үр дүнгээс харвал коинтеграцилагдаагүй гэсэн таамаглал
няцаагдаж байгаа тул өрсөлдөгч таамаглал болох коинтеграци хамааралтай гэсэн таамаглал
батлагдаж байна. Түүнчлэнхувьсагчид нь коинтеграци хамааралтай бол вектор алдааг
засварлах загварыг ашиглах нь тохиромжтой юм.
Хүснэгт 6. Вектор алдааг засварлах загварын үнэлгээний үр дүн

Error Correction: D(DLCPI) D(DLM2) D(LRGDP)

CointEq1 -0.020161 0.080172 0.242110


(0.06114)**
* (0.02998)** (0.11220)
[-1.61104] [ 2.67416] [ 2.15788]
D(DLCPI(-1)) -0.401807 0.046407 -0.131465
(0.24605) (0.03494)** (0.13075)
[-1.63303] [1.32833] [-1.00550]
D(DLCPI(-2)) -0.104788 0.059990 -0.089500
(0.23017) (0.03268)** (0.12231)
[-0.45526] [1.83556] [-0.73175]
D(DLM2(-1)) -2.117970 -0.087984 0.750107
(2.12645) (0.30193) (1.12995)
[-0.99601] [-0.29140] [ 0.66384]
D(DLM2(-2)) 0.231140 0.293094 2.291112
(0.06532)**
* (0.22794) (0.85304)
[0.14398] [ 1.28585] [ 2.68582]
D(LRGDP(-1)) -0.391912 0.013605 -0.154329
(0.36625) (0.05200)*** (0.19462)
[-1.07007] [ 0.26161] [-0.79299]
D(LRGDP(-2)) 0.519530 -0.003830 -0.663284
(0.08996)**
* (0.05537) (0.20722)
[1.33227] [-0.06917] [-3.20090]
C -0.013485 -0.004058 0.018106
11
(0.02979)** (0.00423)* (0.01583)
[-0.45261] [-0.95934] [ 1.14368]

R-squared 0.404863 0.746710 0.669926


Adj. R-squared 0.215502 0.666118 0.564903
F-statistic 2.138043 9.265276 6.378828
Тэмдэглэл: (*),(**),(***) нь харгалзан 1%, 5%, 10% тэг таамаглал няцаагдах ач холбогдлын
түвшинг илэрхийлнэ.
Хүснэгт 6-ын Вектор алдааг засварлах загварын (VECM) үр дүнгээс харахад инфляцид
(LCPI) нөлөөлөх хувьсагчдын нөлөө нь 10 хувийн ач холбогдлын түвшинд тодорхойлогдсон
байна.
Үнэлгээнд хамаарах хувьсагчид нь цаг хугацааны 2 үеэс хамааран урт хугацаанд
мөнгөний нийлүүлэлт болон бодит ДНБ –ний өсөлт нь инфляцийг өсгөх чиглэлд нөлөөлж
байна. Мөнгөний нийлүүлэлтийг хамааран хувьсагчаар тодорхойлсон нөхцөлд инфляци
болон бодит ДНБ-ний өөрчлөлт нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөх чиглэлд нөлөөлөх үр дүн
тодорхойлогдсон. Харин бодит ДНБ нь хамааран хувьсагч байх үед инфляци болон мөнгөний
нийлүүлэлтийн ямар нэгэн хамаарал илрээгүй байна.
5. Дүгнэлт, санал
Энэхүү судалгааны ажлаар бид Монгол улс дахь инфляцийн түвшин, мөнгөний
нийлүүлэлт бодит ДНБ-ний хамаарлыг мөнгөний тооны онолын тэгшитгэлд үндслэн
хугацаан цувааний динамик загварын үнэлгээнд түгээмэл хэрэглэдэг Гранжерийн учир
шалтгааны тест, Вектор алдааг засварлах загвар VECM (Vector Error Correction Model)
ашиглан үнэлгээг хийхийг зорьсон болно. Судалгааны үр дүнд инфляцийн өөрчлөлтөд
мөнгөний нийлүүлэлт болон бодит ДНБ-ний өөрчлөлт нөлөөлж байгаа нь тодорхойлогдсон.
Мөн мөнгөний нийлүүлэлтийн өөрчлөлтийн учир шалтгаан нь инфляцийн өөрчлөлт байх
харилцан хамааралтай үр дүн илэрсэн. Манай улсын хувьд мөнгөний нийлүүлэлт нь
инфляцийг өсгөх чиглэлд нөлөөлж байгаа нь эдийн засгийн монетарист чиглэлийн онолын
үзэл баримтлалтай онолын хувьд нийцэж байна. Монетарист онолын үзэл баримтлалаар
мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд үйлдвэрлэлийн тэлэлт дагалдахгүй байгаа тохиолдолд энэ
нь инфляцийг өсгөх хүчин зүйл болдогийг тайлбарласан байдаг. Түүнчлэн эдийн засгийн
өсөлт нь инфляцитай ижил чиглэлд өөрчлөгдөж байгаа нь эдийн засгийн мөчлөгийн онолоор
тайлбарлагдах боломжтой юм. Эдийн засаг өсч буй үед үйлдвэрлэл нэмэгдэх нь эдийн засагт
өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх замаар нийт эрэлтээр дамжин инфляци үүсэх шалтгаан
болдог байна.
Хэрэв эдийн засгийн өсөлтийн гол эх үүсвэр нь үйлдвэрлэл, бүтээмжийн өсөлт зэрэг
үнийн бус өсөлт байгаа бол энэ нь үйлдвэрлэлийн үр ашигаар хуваарилагдан илүү их
бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусам бүтээгдэхүүний үнэ буурч инфляцийг бууруулахад
хүргэнэ.Гэхдээ бодит ДНБ-ий өсөлтийн хурд нэмэгдэж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлт,
мөнгөний хурд тогтмол байх тохиолдолд үнийн түвшингийн өсөлтийн хурд буурах ѐстой
байдаг нь мөнгөний тооны онолын тэгшитгэлээс харагдаж байгаа тул эдийн засгийн
мөчлөгийн сөрөг үр дагаврыг бууруулах боломжтой юм.
Гол нотолгоонууд дээр үндэслэн энэ судалгааны ажил дараах санал, зөвлөмж хүргэж байна.
Үүнд:

12
1. Мөнгөний онолын үзэл баримтлал дээр тулгуурлан мөнгөний нийлүүлэлтийг
бууруулах хатуу бодлого нь инфляцийг бууруулах боломжтой хэдий ч энэ нь
инфляцийн эсрэг хамгийн үр дүнтэй арга биш юм. Тиймээс эдийн засгийн өсөлтийн
инфляцид үзүүлэх нөлөөллийн хүчин зүйл дээр үндэслэсэн нийт нийлүүлэлттэй
холбосон бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
2. Эдийн засгийн хурдтай өсөлт, үүнийг дагасан үнийн өсөлт ажиглагдаж байгаа тул
эдийн засгийн өсөлт, инфляцийн өсөлтийн шалтгааныг нарийвчлан тодорхойлох
шаардлагатай. Хэрэв өсөлтийн гол эх үүсвэр нь янз бүрийн улсын хөрөнгө оруулалтыг
санхүүжүүлэх замаар илэрч байвал энэ нь эдийн засагт бодит гарцаас давсан
мөнгөний хэмжээг нэмэгдүүлж инфляцийн асуудлыг улам хүндрүүлдэг тул засгийн
газрын бодлогыг оновчтой тодорхойлох.
3. Судалгааны үр дүнгийн найдвартай байдлыг хангах үүднээс макро эдийн засгийн
нарийвчилсан хувьсагчдыг тусган судалгааны ажлыг өргөтгөн судлах шаардлагатай
юм.

Ашигласан материал

Fisher, I. (1911). The Purchasing Power of Money: Its Determination and Relation to Credit,
Interest, and Crises. Fraser.
Hameed, I., & Ume, A. (2011). Impact of monetary policy on gross domestic product (GDP).
Interdisciplinary Journal of Contemporary Research in Business, vol 3, No1.
Robert, N., & Nina, G. (2015). The Impact of Money Supply on Economic Growth: Theory,
Experience, Modelling. Handbook on Economics, Finance and Management Outlooks, vol
3.
Засгийн газар. (2000). Өрхийн амьжиргааны чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр.
Монгол: ЗГ.
Монголбанк. (2013). Үнэ тогтворжуулах хөтөлбөр. Улаанбаатар, Монгол Улс: Монголбанк.
Сангийн яам. (2019). Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл. Улаанбаатар:
Сангийн яам.
ҮСГ. (2019). Статистик тоон мэдээ. Улаанбаатар: Үндэсний статистикын газар.
ҮСГ. (2019). Хэрэглээний үнийн улсын индексийн өөрчлөлт. Улаанбаатар, Монгол Улс:
Үндэсний статистикын газар.

13
СТОУС15 ХУДАЛДАН АВАГЧТАЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ОРЛОГО
СТАНДАРТЫН НЭВТРЭЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН СУДАЛГАА
(Барилгын салбарт)

Б.Баатарцогт1
1
baatartsogt@mandakh.mn

Хураангуй:
Орлого нь санхүүгийн тайлангийн хэрэглэгчдийн хувьд аливаа ААН-н санхүүгийн үр
дүн болон байдлыг үнэлж дүгнэхэд чухал үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Санхүүгийн
Тайлагналын Олон Улсын Стандартын шаардлагууд нь АНУ-ын Нягтлан Бодох Бүртгэлийн
Нийтээр Хүлээн Зөвшөөрөгдсөн Зарчмын (НББНХЗ) шаардлагуудаас өөр байсан бөгөөд
эдгээрийг сайжруулах хэрэгцээ гарсан юм. Ийм учраас Нягтлан Бодох Бүртгэлийн Олон
Улсын Стандартын зөвлөл (НББОУСЗ), АНУ-ын үндэсний стандарт тогтоогч байгууллага
болон Санхүүгийн Нягтлан Бодох Бүртгэлийн Стандартын Зөвлөл орлого хүлээн
зөвшөөрөлтийн зарчмыг тодорхой болгох, СТОУС болон АНУ-ын НББНХЗ-д нийтлэг
орлогын нэг стандартыг гаргах хамтарсан төслийг эхлүүлсэн нь СТОУС 15 Худалдан
авагчтай байгуулсан гэрээний орлого юм. Иймээс 2018.01.01-с хэрэгжиж эхэлсэн орлогын
шинэ стандарт болох СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого стандарт нь
Барилгын салбарт нэвтэрсэн эсэх, мөн орлогын шинэ хандлага болох орлого хүлээн
зөвшөөрөлтийн 5 нь алхамыг хэрэгжүүлж байгаа эсэхийг үнэлэхийг зорьсон. Үнэлэлт
өгөхдөө яг энэхүү судалгааны чиглэлээр ММНБИ-с зохион байгуулсан хэлэлцүүлгийн
судалгааны тоон мэдээ болон Монгол улсад барилгын салбарт идэвхитэй үйл ажиллагаа
явуулж буй 6695 ААН байгууллагаас түүвэр судалдаагаар 35 сонгон авч уг компаниудын
орлогын дэлгэрэнгүй тайлангийн борлуулалтын орлогын үзүүлэлтийг НӨАТ-н орлогын
үзүүлэлттэй харьцуулсан судалсан.
Зохион байгуулсан хэлэлцүүлэг, ААН-с авсан судалгаа, НББ-н улсын үзлэгийн
судалгаануудаас үндэслэн СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого
стандарт нь барилгын салбарт нэвтрээгүй гэж дүгнэлээ.
Түлхүүр үг: Гэрээ, гүйцэтгэлийн үүрэг, ажил гүйлгээний үнэ, орлого хүлээн зөвшөөрөлт,
орцын арга, гарцын арга

ОРШИЛ
НББОУСЗ-ийн Суурь үзэл баримтлалд тодорхойлсны дагуу орлогод үндсэн үйл
ажиллагааны дагуух орлого, олз хоѐулаа багтана. Үндсэн үйл ажиллагааны орлого нь ААН-н
нэгжийн ердийн үйл ажиллагааны явцад үүссэн орлого бөгөөд үүнийг өөр өөр нэрээр
нэрлэсэн ч болно. Орлого нь орлогын тайланд хамгийн их дүнг харуулдаг мөр бөгөөд
түүнийг үнэн зөв тодорхойлох нь нэн чухал юм. АНУ-ын нэгэн судалгаагаар өмнө нь
гаргасан санхүүгийн мэдээллийг дахин тайлагнах шаардлага, санхүүгийн тайлантай
холбоотой бүх луйварын хэргүүдийн талаас илүү нь орлогоо нуун дарагдуулах явдалтай
холбоотой болохыг харуулсан байдаг.
Уг стандартад ААН бараа, үйлчилгээний хяналтаа худалдан авагчид шилжүүлсэн
үедээ орлого хүлээн зөвшөөрөх дүрмийг заасан байдаг. Энэ стандарт батлагдаж гарснаар
14
практикт олон салаа бүртгэлийн арга хандлагыг үүсгэдэг байсан хэтэрхий ерөнхий НББОУС
18 болон дүрэм журмуудыг нэгтгэн харуулж байгаа юм. Энэ нь орлогыг хэзээ, ямар
хэмжээгээр хүлээн зөвшөөрөх үзэл баримтлалыг тусгасан болно. СТОУС 15 нь худалдан
авагчтай гэрээ байгуулсан бүх компаниудад ашиглагдах ба түрээсийн орлого санхүүгийн
хэрэглүүрийн ба даатгалын гэрээний орлогуудад хамаарахгүй юм.Уг стандартыг
хэрэгжүүлснээр гарах давуу тал нь:
 Орлогын өмнөх шаардлагуудын нийцэмжгүй байдал, сул тал арилна.
 Орлогын асуудалтай холбоотой илүү уялдаа хамаарал бүхий үзэл баримтлалаар
хангана.
 Тодруулгын тайлангаар дамжуулан санхүүгийн тайлан хэрэглэгчдэд илүү хэрэгтэй
мэдээлэл өгнө.
СТОУС15-н ихээхэн хэмжээгээр нөлөөлж болох салбаруудаас барилгын салбарыг
онцлон авч судалгаа хийсэн. Манай улсын хувьд барилгын салбар үүсч, хөгжөөд нилээдгүй
хугацааг өнгөрүүлсэн боловч барилгын салбарын нягтлан бодох бүртгэл нь олон улсын
стандартын дагуу бүртгэгдэхгүй хэвээр байна. Үүнийг “2011 оны улсын үзлэгээр стандартын
нэвтрэлт 49%, НББ-ийн хүрээлэнгийн 2017 оны судалгаагаар 56.5% (НББ-ийн хүрээлэн,
2017), 2019 оны улсын үзлэгээр нийтийн ашиг сонирхол бүхий 8298 байгууллагын 43 хувь нь
стандартыг бүрэн нэвтрүүлж ажилладаг (Сангийн яам, 2019) гэсэн дүгнэлтүүдээс харж болох
юм.
Судалгааны зорилго: Барилгын салбар дахь СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан
гэрээний орлого стандартын нэвтрэлт, хэрэгжилтийн байдалд судалгаа хийн дүгнэлт өгөх
явдал юм. Стандартын нэвтрэлтийг үнэлэхдээ ААН-н орлогын дэлгэрэнгүй тайлан, НӨАТ-н
уялдаа холбоо болон хэлэлцүүлгийн тоон мэдээг ашиглана.
Судалгааны зорилт:
1) СТОУС15-н орлого хүлээн зөвшөөрөлтийн үндсэн зарчмууд
2) Барилгын салбар дахь СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого
стандартын нэвтрэлт сэдэвт хэлэлцүүлгийн үр дүн
3) ААН-н санхүүгийн тайланд судалгаа хийж, орлогын дэлгэрэнгүй тайлангийн
үзүүлэлт, НӨАТ-н орлогын үзүүлэлтүүд хоорондын уялдаа, дүгнэлт
4) Нэгдсэн дүгнэлт
Судалгааны обьект: Барилгын салбар дахь СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан
гэрээний орлого стандартын нэвтрэлт сэдэвт хэлэлцүүлэг, барилгын салбарын 35 ААН-г
түүвэрлэн авч, тэдгээрийн орлогын дэлгэрэнгүй тайлан болон НӨАТ тайлан
Нэг.СТОУС15Худалданавагчтай байгуулсан гэрээний орлого стандартын танилцуулга
ААН-үүд худалдан авагчтай байгуулсан гэрээнээс үүссэн орлогыг бүртгэхэд
хэрэглэгдэх цорын ганц иж бүрэн загвар болгох зорилгоор СТОУС 15-ыг 2014 оны 5 сард
батлан гаргасан. СТОУС 15 хүчин төгөлдөр болох үеэс эхлэн одоогийн орлого хүлээн
зөвшөөрөхөд ашиглагдаж буй НББОУС 18 Орлого, НББОУС 11 Барилгын гэрээ болон
тэдгээртэй холбоотой тайлбарууд хүчингүй болсон.
СТОУС 15-ын үндсэн зарчим нь худалдан авагчид амласан бараа, үйлчилгээгээ
нийлүүлсэн үедээ тухайн бараа, үйлчилгээнийхээ оронд авах эрхтэй гэж үзэж буй нөхөн
төлбөрийг илэрхийлэхүйц орлогыг ААН-үүд хүлээн зөвшөөрөх явдал юм. Өөрөөр хэлбэл

15
СТОУС 15-ын дагуу, ААН-үүд гүйцэтгэлийн үүрэг хангагдсан үед орлого хүлээн
зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл гэрээгээр заасан тодорхой үүргийн гүйцэтгэлтэй холбогдох
бараа, үйлчилгээний хяналт нь худалдан авагчид шилжсэн үед орлого хүлээн зөвшөөрдөг.
Стандартын зорилго
Худалдан авагчтай байгуулсан гэрээнээс үүссэн орлого болон мөнгөн гүйлгээний
шинж төрөл, дүн, цаг хугацаа, тодорхойгүй байдлын талаархи ач холбогдолтой мэдээллийг
санхүүгийн тайлангийн хэрэглэгчдэд тайлагнахын тулд тухайн ААН-н даган мөрдөх
зарчмуудыг тодорхойлоход оршино.
СТОУС 15 нь ААН байгууллагууд орлогоо хэзээ, хэр хэмжээгээр тусгах вэ гэдгийг
харуулсан стандарт юм. ААН дараах алхамуудыг хэрэгжүүлэх замаар үндсэн зарчмын дагуу
орлого хүлээн зөвшөөрнө.
 Алхам 1: Худалдан авагчтай байгуулсан гэрээг тодорхойлох,
 Алхам 2: Гэрээн дэх гүйцэтгэлийн үүргүүдийг тодорхойлох
 Алхам 3: Ажил гүйлгээний үнийг тодорхойлох
 Алхам 4: Ажил гүйлгээний үнийг гэрээний үүргүүдэд хуваарилах,
 Алхам 5: Аж ахуйн нэгж гүйцэтгэлийн үүргээ биелүүлсэн үедээ орлогыг хүлээн
зөвшөөрөх,
Хоѐр. СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого стандартын
хэрэгжилт, нэвтрэлтийн судалгаа
Нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэгийн дүнгээс харахад 2019 оны эхний хагас
жилийн байдлаар судалгаанд хамрагдсан нийт 95,523 ААН байгууллагын 56 хувь нь
Санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг, 44 хувь нь ЖДААН-н СТОУС-ыг дагаж
мөрдөж байна.
Нийтийн ашиг сонирхлын байгууллагын СТОУС-ын нэвтрэлтийн байдалд судалгаа
хийхэд судалгаанд хамрагдсан 8,298 байгууллагын 43 хувь нь стандартыг бүрэн нэвтрүүлсэн
байна. Мөн судалгаанд хамрагдсан байгууллагын 26 хувь нь нягтлан болох бүртгэлийн
бодлогын баримт бичигтэй, 11 хувь нягтлан бодох бүртгэлийн програм хангамж ашиглаж
байна. Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын нэвтрүүлсэн байдлыг стандарт
бүрээр авч үзэхэд нийт 41 стандартаас нийтлэг үзүүлэлтээрээ 14 стандарт нь огт нэвтрээгүй
байна. (Ч.Чимидсүрэн, 2019) СТОУС15 нь огт нэвтрүүлээгүй стандартуудын тоонд багтжээ.
Орлогын стандартын холбоотой судалгааг авахдаа 2018.01.01 -с хүчингүй болсон НББОУС11
Барилгын гэрээ стандартыг оруулсан байна. Гэвч уг хүчингүй стандарт хагас нэвтрэлтэй
гэсэн дүгнэлт гарчээ.
СТОУС15-н стандартын нэвтрэлт, хэрэгжилтийн судалгааг дараах чиглэлээр хийж, үнэлэлт
өглөө.
1. Барилгын салбар дахь СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого
стандартын нэвтрэлт сэдэвт хэлэлцүүлгийн үр дүн
2. ААН-н орлогын дэлгэрэнгүй тайлан, НӨАТ-д хийсэн судалгаа, үр дүн
2.1 Барилгын салбар дахь СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний орлого
стандартын нэвтрэлт сэдэвт хэлэлцүүлгийн үр дүн
Барилгын салбарт ажилладаг нягтлан бодогчдыг урьж, хэлэлцүүлэг зохион
байгууллаа. Хэлэлцүүлэгт нийт 45 нягтлан бодогч бүртгүүлэн, оролцож, өөрсдийн ажил,
16
мэргэжилд тулгамдаад байгаа асуудлаа хэлэлцэж, судалгаанд хамрагдсан. Судалгааны эхний
асуулт болох “барилгын салбарын нягтлан бодох бүртгэл хөтлөлтийг ямар түвшинд байгаа
гэж үздэг вэ?” гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын 81% нь дунд гэж хариулсан байна.
Маш сайн, муу гэсэнд нягтлан бодогчид хариулт өгөөгүй байна.

Маш
Муу
сайн
Сайн
0% Маш сайн
19%
Сайн
Дунд
Дунд
Муу
81%

Зураг 1 НББ хөтлөлтийн түвшин


Судалгаанд хамрагдсан нягтлан бодогчдоос танай байгууллага бүртгэлдээ аль
стандартыг мөрддөг вэ гэдэг асуултанд 50% нь СТОУС мөрддөг гэж хариулжээ.

СТОУС
11%
ЖДААНБСТОУС
22%
50%
Сангийн сайдын 2016
оны 410 тоот тушаал
17% Өөрсдийн бодлогын
баримт бичиг

Зураг 2 Стандартын мөрдөлт


Судалгааны эхний 2 асуулт нь ерөнхий асуулт буюу стандарт мөрдөлт, НББ-н
хөтлөлтийн түвшиний талаарх асуулт байсан бол дараачийн асуултууд нь орлого хүлээн
зөвшөөрөлттэй холбоотой асуултууд байсан. “Танай байгууллагын барилгын гүйцэтгэлийн
ажил 1-с дээш тайлант хугацааг хамардаг уу” гэдэг асуултанд 31% нь тийм гэж хариулсан
байна.

17
Тийм
Заримдаа Тийм
31%
38%
Үгүй
Заримдаа
Үгүй
31%

Зураг 3 Гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаа нэгээс дээш эсэх

Танай байгууллагаа орлогоо хэрхэн хэрхэн бүртгэдэг вэ гэсэн асуултанд 25% нь “төлбөр орж
ирсэн тухай бүрт” гэж хариулжээ.

6% Төлбөр орж ирсэн


25% тухай бүрт
25% Ажлын гүйцэтгэлтэй
уялдуулж
Ажлыг гүйцэтгэж
дууссаны дараа
Татварын албаны
44% шаардлагад нийцүүлж

Зураг 4 Орлогоо хүлээн зөвшөөрөлт

Энэхүү асуултаас ажлын гүйцэтгэлтэй уялдуулан орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэдэг


гэж 44% нь хариулсан нь судалгаанд хамрагдсан ААН-үүдийн дийлэнх нь төлбөр орж
ирсэнээр эсвэл татварын албаны шаардлагаар зэрэг шалтгаанаар мөнгөн сууриар орлогоо
хүлээн зөвшөөрч бүртгэдэг нь харагдаж байна. Мөн асуулт 3 дээр судалгаанд хамрагдагсдын
31% нь 1 жилээс дээш хугацаатай ажил гүйцэтгэдэг гэж хариулсан боловч эдгээрийн 44% нь
аккрэул сууриар буюу ажлын гүйцэтгэлтэй уялдуулан орлого хүлээн зөвшөөрдөг гэж
хариулсан байна. Өөрөөр хэлбэл судалгаанд хамрагдсан 45 ААН-с ердөө 5 нь ажлын
гүйцэтгэлтэй уялдуулж орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэдэг болохыг харуулж байна.
СТОУС15-г танай байгууллага бүртгэлдээ мөрдөж эхэлсэн үү гэсэн гол асуултанд
65% нь үгүй гэж хариулсан байна.

18
35%
Тийм
Үгүй
65%

Зураг 5 СТОУС15-н нэвтрэлт


Энэ нь СТОУС15 -г судалгаанд хамрагдсан ААН-дийн дийлэнх нь нэвтрүүлээгүй
байгаа гэж дүгнэх үндэслэл болж байна.
2.2 ААН-н орлогын дэлгэрэнгүй тайлан, НӨАТ -д хийсэн судалгаа, үр дүн
Барилгын салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 6695 ААН байгаа боловч
эдгээр байгууллагууд нь орлогоо стандартын дагуу хүлээн зөвшөөрч байна уу гэдгийг
тогтоохын тулд дараах таамаглалыг дэвшүүллээ.
 СТОУС15-р гүйцэтгэсэн бараа, үйлчилгээний орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэж
байгаа бол нэгээс дээш тайлант хугацааг хамарсан (цаг хугацааны явцад биелэгдэх
гүйцэтгэлийн үүрэг) ажилд орцын арга (гүйцэтгэлийн хувийн жингийн арга) эсвэл
гарцын аргын аль нэгийг ашиглан орлогыг хэмжих ѐстой.
 Орлогыг дээрх аргуудын аль нэгээр орлогыг хүлээн зөвшөөрч бүртгэсэн бол орлогын
дэлгэрэнгүй тайлан дахь борлуулалтын орлого, НӨАТ-р тайлагнасан борлуулалтын
орлого зөрүүтэй байна гэж үзсэн.
Таамаглалаа батлахын тулд, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн барилгын салбарт
үйл ажиллагаа явуулдаг гэж бүртгүүлсэн 833 ААН байгаагаас идэвхитэй үйл ажиллагаа
явуулдаг нь үүнээс бага ба эндээс түүвэр судалгаа хийж 36 ААН-н борлуулалтын орлого,
НӨАТ тайланд шинжилгээ хийлээ. Эдгээр байгууллагуудын 9-н ААН нь орлогын
дэлгэрэнгүй тайландаа 500 сая - 4 тэрбум төгрөг, 12 нь 100 сая-500 сая, судалгаанд
хамрагдсан бусад байгууллагууд нь дунджаар 25 сая төгрөгийн орлого тайлагнасан байна.
Хүснэгт 7 Борлуулалтын орлого, НӨАТ-р тайлагнасан орлогын харьцуулалт
ААН-н Борлуулалтын НӨАТ-н тайланд тусгагдсан борлуулалтын
нэр орлого/мянган төгрөг/ орлого /мянган төгрөг/
1 3 636 187.10 3 636 187.07
2 2 370 909.20 2 422 160.21
3 1 874 945.60 1 875 172.90
4 1 661 695.00 1 661 695.01
5 1 338 306.30 1 338 306.27
6 1 330 799.80 514 254.50
7 1 081 212.80 1 081 212.81
8 545 781.20 504 335.21
19
9 522 627.30 522 496.74
10 389 427.30 389 427.30
11 275 068.40 275 068.40
12 258 000.00 258 000.00
13 239 875.70 239 875.70
14 205 685.70 205 685.70
15 195 414.80 195 414.80
16 189 034.50 189 034.50
17 187 486.40 187 486.40
18 172 737.50 172 737.50
19 145 786.20 145 786.20
20 137 418.50 137 418.50
21 98 654.50 98 654.50
22 88 142.30 88 142.30
23 50 000.00 50 000.00
24 28 636.40 28 636.40
25 28 181.80 28 181.80
26 24 000.00 24 000.00
27 20 238.40 20 238.40
28 19 109.00 19 109.00
29 13 697.00 13 697.00
30 12 727.30 12 727.30
31 11 635.30 11 635.30
32 8 905.00 8 905.00
33 6 750.00 6 750.00
34 6 508.90 6 508.90
35 1 739.30 1 739.30
17 177 324.50₮ 16 370 680.92₮

Эндээс дүгнэхэд стандартаар тооцсон борлуулалтын орлого, НӨАТ-н хуулиар


тайлагнасан борлуулалтын орлого хоѐрын хоорондын зөрүү нь 806 сая төгрөг байгаа нь
ажлын гүйцэтгэлтэй уялдуулан орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэж буй мэт харагдаж болох ч
судалгаанд хамрагдсан байгууллагын ердөө 4 нь ААН-ийн стандартаар тооцсон
борлуулалтын орлого, НӨАТ-н хуулир тооцсон борлуулалтын орлого зөрүүтэй байна. Бусад
31 ААН-н стандартаар болон НӨАТ хуулиар тооцсон борлуулалтын орлогууд тэнцүү байна.
Иймд судалгаанд хамрагдсан 35 ААН-н 88.6% нь орлогоо ажлын гүйцэтгэлтэй уялдуулж
тооцдоггүй буюу орлого хүлээн зөвшөөрөлтийн стандарт мөрддөггүй ба мөнгөн сууриар
орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэдэг гэдгийг харуулж байна.
Гурав. Дүгнэлт
Уг стандартын орлого хүлээн зөвшөөрөлтийн хэрэгжилтийн цаг хугацаа болон хүлээн
зөвшөөрөх орлогын хэмжээг нэгтгэн авч үзвэл:
 Гэрээнд тусгагдсан бараа, үйлчилгээний тоонд орлогыг хуваарилна.
 Бараа, үйлчилгээнд орлогыг хуваарилах аргуудыг ашиглана.
20
 Худалдан авагчдад бараа, үйлчилгээг нийлүүлэх цаг хугацааг тодорхойлно.
Уг стандартыг хэрэгжүүлснээр гарах давуу талууд нь:
 Орлогын өмнөх шаардлагуудын нийцэмжгүй байдал, сул тал арилна.
 Орлогын асуудалтай холбоотой илүү уялдаа хамаарал бүхий үзэл баримтлалаар
хангана.
 Тодруулгын тайлангаар дамжуулан санхүүгийн тайлан хэрэглэгчдэд илүү хэрэгтэй
мэдээлэл өгнө.
 Орлогыг үнэн зөв тодорхойлсноор цаашдын үйл ажиллагаагаа үнэн зөв таамаглах
боломжтой болно гэх мэт давуу талуудтай юм.
Монгол улсад СТОУС-ыг нэвтрүүлэх ажил хийгдсээр байгаа боловч стандартыг агуулгын
хувьд ашиглах, хэрэгжүүлэх ажил нэн хангалтгүй байгаа нь судалгаагаар харагдлаа.
1. “Барилгын салбар дахь СТОУС15-н нэвтрэлт” сэдэвт хэлэлцүүлгээс үндэслэн,
судалгаанд хамрагдсан ААН-н 31%-нь нэгээс дээш хугацаатай ажил гүйцэтгэдэг
ба үүнээс 44% нь орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэхдээ “ажлын гүйцэтгэлтэй
уялдуулж хэсэгчилэн” гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл ердөө 5 ААН
СТОУС15 нэвтрүүлсэн байх магадлалтай. Харин бусад аж ахуй нэгжүүд
СТОУС15-г нэвтрүүлээгүй гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
2. Дараагийн судалгаагаар 35 ААН-н орлогын дэлгэрэнгүй тайлан дах борлуулалтын
орлогыг НӨАТ-н хуулиар зөрүүтэй тайлагнадаг эсэхэд судалгаа хийхэд уг 35
ААН-н 88.6% нь орлогоо ажлын гүйцэтгэлтэй уялдуулж тооцдоггүй буюу орлого
хүлээн зөвшөөрөлтийн стандарт мөрддөггүй гэж дүгнэлээ.
Иймд 2019 оны НББ-н улсын үзлэг, “Барилгын салбар дах СТОУС15-н нэвтрэлт” сэдэвт
хэлэлцүүлэг, 35 ААН-н орлогын дэлгэрэнгүй тайлан, НӨАТ тайлангийн харьцуулалтын
судалгаануудаас үндэслэн дүгнэхэд СТОУС15 Худалдан авагчтай байгуулсан гэрээний
орлого стандарт барилгын салбарт нэвтрээгүй гэж дүгнэж байна. Цаашид уг стандартыг
нэвтрэлтийг сайжруулахын тулд тогтмол сургалт явуулах шаардлагатай гэж үзэж байна.

IV. Ашигласан ном зүй


1. ММНБИ. (2019). СТОУС Стандартууд А хэсэг 2018
2. Christina-Aurora, Bunea-Bontas. 2014. New approaches on revenue recognition and
measurement.
3. Наранчимэг.Б. (2017). СТОУС15 ба орлого хүлээн зөвшөөрөлтийн асуудал
4. https://www.ifrsbox.com/example-construction-contracts-ifrs-15/
5. https://www.ifrsbox.com/example-construction-contracts-ifrs-15/
6. https://www.1212.mn/
7. Сангийн яам. (2019). НББ-ийн улсын үзлэг
8. Сангийн яам. (2011). НББ-ийн улсын үзлэг
9. НББ-н хүрээлэн. (2017). СТОУС нэвтрэлтийн судалгаа

21
МОНГОЛ ХЭЛНИЙ ҮНДЭСНИЙ ОНЦЛОГ ҮГИЙГ ХЭРЭГЛЭЭ ТАЛААС
СУДЛАХ НЬ(“Нохой хорио!” үгийн жишээн дээр)
И. Должинсүрэн
Мандах Их Сургууль
Хураангуй
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!( Б. Ринчен “Монгол хэл” шүлгээс...)
Даяршил, техник технологийн хурдацтай хөгжлийн өнөө үед хүн төрөлхтөн
мэдээллийг хүлээн авагч, түгээгч, дамжуулагч, хэрэглэгч байгаад зогсохгүй харь хэлний
нөлөөнөөс төрөлх хэлнийхээ дархлааг хамгаалах үүрэг хүлээсэн эрин зуунд амьдарч байна.
Учир нь хэл бол хүмүүс хоорондоо харилцаж санаагаа илэрхийлэх, хэрэглээнд оруулах
үндсэн хэрэглүүр болоод зогсохгүй мэдээлэл хуримтуулах, хадгалах, дамжуулах үүрэг
гүйцэтгэдэг. Энэ үүднээс тухайн хэлээр хэлэлцэгч улс үндэстэн, ард түмний түүх соѐлын
нэвтэрхий толь, оршин тогтнолын үндэс, хойч үедээ өвлөн үлдээх эрхэм нандинөв нь
Үндэсний онцлог үг төдийгүй үүнийг амьдрал ахуйдаа зөв хэрэглээ, хэвшил болгох нь юу
юунаас эрхэм чухал гэж үзэн энэхүү судалгааны ажлаа зориглон эхлүүллээ. Ингэхдээ
Монгол хэлний үндэсний онцлог “Нохой хорио!”үгийг хэрэглээ талаас судлахыг зорилоо.
Судалгаанд Ховд аймгийн Булган сумаас 55, Улаанбаатар хотоос67 иргэд
хамрагдсан.Мэдээлэл цуглуулж, тоон болон чанарын аргыг голлон түүвэрлэн судалсан.
Түлхүүр үг:үндэсний онцлог үг, нохой хорио, хэрэглээ, хэл шинжлэл, онцлог шинж
Оршил
Уламжлалтахуй амьдрал, зан заншил, эрхэлдэг аж ахуй, нийгэм улс төр, шашин,
соѐлын болон газар нутаг, амьтан, ургамлын онцлогийг тусгасан утга бүхий үг хэллэгийг
үндэсний онцлог үг гэдэг. Хэлшинжлэлд эдгээр үгийг реали үг гэнэ. "Realis”/хожуу үеийн
латины “эд юмс, эд өлөг” гэсэн утгатай/. Эдгээр нь маш олон бүлэг үгс байж болох бөгөөд
тухайлбал оюуны ба шашны соѐлын эд юмс (монгол хэлний “овоо”), үндэсний хоолны нэрс
(орос хэлний “квас”, японы “суши, сашими”, монголын “сүүтэй цай”), хувцасны нэрс (хятад
хэлний “长袍”, монгол хэлний “дээл”), баяр ѐслолын нэрс (хятадын “元宵节”, японы
“ханами”, монголын цагаан сар, наадам”), урлагын төрлийн нэрс (хятад хэлний “京剧”,
монголын “ хөөмий”) гэх мэт ангилж болно. Эдгээр нь үндэсний соѐлын давтагдашгүй
өвөрмөц эд зүйлс төдийгүй үйл явдал зэргийн нэрс юм. Түүнчлэн шашин шүтлэг, ѐс заншил,
хоол хүнс, хувцас хунар, аж ахуйн зүйлсийг заасан үгс бий. Тухайлбал: араг, богц, гэр, тулга,
хорхог, боодог, овоо тахилга, даахь үргээх зэргийг дурдаж болно. Цаашлаад тухайн улсын
олон нийтийн байгууллага (монголын “нэгдэл, нутгийн зөвлөл) худалдааны ба үйлчилгээний
байгууллага (америкийн: “drugstore, grill-room, drive-in”, монголын “агент, тохиролцооны
дэлгүүр”), улс төр олон нийтийн байгууллага (нууруудын холбоо) гэх мэт.
Үүнээс гадна монгол хэлэнд өөр бусад хэлний реали олон үгс орж ирсэн бөгөөд яг хэзээ орж
ирсэн бэ гэдгийг тодорхойлох аргагүй билээ. Жишээ: ломбард, пицца, кимчи гэх мэт.
Судалгааны зорилго, зорилт

22
Монгол хэлний үндэсний онцлог “нохой хорио!” үгийнхэрэглээг судлах, ингэхийн
тулд үндэсний онцлог үгийн онцлог шинжийн онолын үндсийг судлах, “Нохой хорио!” үгийн
хэрэглээний талаар судалгаа авахыг зорьлоо.
Судалгааны сэдвийн судлагдсан байдал
Энэхүү судалгааны ажил нь монгол хэлний үгийн сангийн үндэсний онцлог үгийг
хэрэглээ талаас тодруулбал утга зүй үгийн сангийн асуудлыг хөндөж байгаа учир хэл
шинжлэлд хамгийн өргөн хэрэглэгддэг уламжлалт аргуудын нэг товчоолох аргыг (ажиглалт,
ангилал хийх, тайлбар хийх, эрэмблэх, дүгнэлт гаргах) голлон хэрэглэсэн. Мөн түүнчлэн
жишин зэрэгцүүлэх, харьцуулах, үгийг утгачлах зэрэг арга болно. Үндэсний онцлог үгийг
Монголын олон эрдэмтэн судлаач, доктор, профессор сонирхон судалдаг бөгөөд тухайлбал
Ж.Равдан, Д.Дашдаваа, Г.Томтогтох,Ж.Төмөрцэрэн, С.Галсан, Ч.Өлзийхутаг зэрэг эрдэмтэд
монгол хэлний үндэсний онцлог үгийн талаар чухал санаа дэвшүүлсэн байдаг. Энэхүү
эрдэмтэд үндэсний онцлог үгийг олон талаас судалсан. Тухайлбал судлаач
Г.Томтогтох“Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгсийн үгийн сан-утга зүйн судалгаа”
бүтээлдээ үндэснийонцлог үгийг утга, үгсийн сан талаас онцлон судалсан. Монгол хэлний
үндэсний онцлог үгийн талаар эрдэмтэн Ж.Төмөрцэрэн “Хэлний үгийн санд тэр хэлээр
хэлэлцэгч ард түмний түүхэн онцлог туссан нь цөөнгүй тохиолддог. Монгол хэлний үгийн
баялгийг ажиглан үзэхэд хээр талын нүүдэлчин монголчуудын амьдрал, ахуй өвөрмөц
байдал, улс нийгмийн хөгжлийн туршлага ... янз бүрийн улс үндэстэнтэй соѐл, боловсрол,
эдийн засаг, улс төрийн элдэв харьцаатай явж ирсэн сонин баримт
харагддаг”.(Ж.Төмөрцэрэн, 44-р тал) гэж дурьдсан байхад эрдэмтэн Ч.Өлзийхутаг “Монгол
хэл, мал аж ахуй, амьтан ургамлын олон зүйлийн талаар баялаг олон үгтэй” (Ч.Өлзийхутаг
43-р тал) гэж тэмдэглээд, мал аж ахуйтай холбогдолтой үгсийг тусад нь онцгойлон анхаарч
бичсэн.
Өнөө үед эрдэмтэн судлаачид нүүдэлчдийн соѐл иргэншлийг сонирхон судалж,
тодруулбал монгол үндэсний соѐлын илэрхийлэл нь үндэсний онцлог үг болохын хувьд
судлаачдын анхаарлыг маш ихээр татаж байна. Иймээс өөрийнх нь онцлогт тулгуурлан
үндэсний онцлог үгийн үгийн сан, утга зүйн судалгаа явуулах нь нэн чухал ач холбогдолтой
гэж үзлээ.
Монгол хэлний үндэсний онцлог үгийн уран зохиолын судлалд нэлээд судалгаа
хийгдсэн боловч харин үгийн сан, утга зүйн талаар тодорхой барьцтай судалгаа хомс байна.
Үндэсний онцлог үгсийн асуудал нэг хэлний хүрээнд бус олон хэлний хүрээнд авч
үзэхэд үндэсний өвөрмөц онцлог, соѐл үгэнд хадгалагдан илүү тодоор илэрдэг.
Үндэсний онцлог үгийг аман зохиолын бие даасан төрөл болохынх нь хувьд
цуглуулан эмхтгэж, дээжлэн хэвлэхийн зэрэгцээ хэлбэр, агуулга, үүрэг, тархац, хувилбар, хэл
найруулгыг уран зохиол шинжлэлийн үүднээс судалсан судалгаа цөөнгүй бий боловч харин
монгол утга соѐлын цогц бүтээл болох талаас нь ялангуяа монгол соѐл- хэлт үндэстний
бүтээл, ахуйн хэрэглээ, угсаа сэтгэц хэл шинжлэлийн үүднээс судалсан судалгаа хомс юм.
Монгол хэлний үндэсний онцлог үгийг үсгийн дараалалд оруулан эмхтгэсэн бүтээл,
тодорхой тооны үндэсний онцлог үгийн товч тайлбарыг хийж, монголын зохиолчдын зохиол
бүтээлээс жишээ аван дэлгэрүүлсэн бүтээл байх боловч үгийг утгаар нь, үгээр нь хайж олох
боломжтой бөгөөд өнөөгийн нийгэмд хүмүүсийн ой тойнд буухуйцаар тайлбар хийж
оруулсан нь тун цөөн байх аж. Г.Аким “Цэцэн билгийн сувд эрих” хэмээх бүтээлүүд нь

23
хийхийг хүсэж бодож явсан судалгааны ажилтай маань нэлээд төстэй боловч агуулга,
хэлбэрийн хувьд өөр байсан юм.
Өмнөх үеийн эрдэмтэн мэргэд, судлаач нар энэхүү сэдвийг хүн бүр өөр өөрийн гэсэн
өвөрмөц онцлог, хүсэл сонирхолтойгоор хөндөн гаргаж, судлан дүгнэлт хийж байсан ч
миний хувьд энэ удаад үндэсний онцлог үгийг хэоэглээ талаас судлан, ингэхдээ бусад
судлаачдын бүтээл, ахмад үеийнхээ арвин их туршлагыг гол чигээ болгох, орчин үед амьдарч
байгаа хэн боловч уншиж, амьдралд ойр бөгөөд ойлгомжтойгоор сургамж авах тухайн
үгтэйгээ холбоотой нэмэлт тайлбарыг оруулж, мөн үг нэг бүрийн анхдагч болон тухайн
онцлог үгэнд оруулсан утгыг тодруулан, дор бүрд нь оруулах, үг болон хэллэгийн утгыг
тайлбарлан, үгийн тэмдэглэгээ хийхийг чухалчилж, энэ нь судалгааны ажлын маань шинэлэг
тал, ач холбогдлыг тодорхойлно .
Үндэсний онцлог үгийн онцлог шинж:
• Ард түмний өмч.
• Онцлогийг тусгасан.
• Ахуй амьдралын хэв маяг.
• Утга зүйн ерөнхий шинжтэй.

Үндэсний онцлог үгийн ангилал:

Аман зохиол, Нийгэм


Аж байдлын Угсаатны зүйн
домгийн түүхийн

Зураг 1 Үндэсний онцлог үгийн ангилал

ҮНДСЭН ХЭСЭГ Нохой хорио!

Зураг 2 Үндсэн зураг


24
Нохой- (нэр үг)
1. Үнэрлэх, сонсох сэрлээр соргог, хөхөн тэжээлт араатны тусгай аймагт багтах гэрийн
тэвээжэр амьтан, өнгө зүс олон янз, мөрдөн мөшгих, ан ав хийх, мал хариулах, манах
зэрэгт сургаж ашиглана. Жишээ нь: гөрөөч нохой, анч нохой, хоточ нохой, нохой
тавих, нохой турхирах, золбин нохой гэх мэт.
2. Сарны зурхайн 11 дэх жил, цаг; нохой жил, нохой цаг, тэнгэрийн гурван нохой, (зур.
гурван марал).
3. Шилжсэн утга: хүний заль мэх, муу санаатай, нохой зальтай хүн, заль мэхтэй хүн.
4. Шилжсэн утга: үйл үгийн хэргийн төвөгтэй хэцүү байдал. (Нохой явдал болох, гахай
явган нохой нүцгэн, нохойн дуу ойртох, нохой хар хамартаа хүрэхээр усч.)
Нохой-Саарал чонын удам, тэжээж гэршүүлсэн амьтан, ан ав хийх, мал харуулах, эд
хөрөнгөө мануулах зэрэгт ашиглана. Жишээ нь: анч нохой, гарж нохой, гөрөөч нохой, мөрч
нохой, хөтөч нохой, зуудаг нохой, золбин нохой, хайгуулч нохой гэх мэт.
Нохой хорих- а. Зочныг ирэхэд нохойгоо хорьж өгөх,
б. Дөнгөж аргацаах (аар саар эм уусан болж нохой хорьж байна)
Нохой хорих- нохойгоо хорин барьж, зочноо гэртээ оруулах, нохойгоо барих, хүн рүү
давхиулахгүй байх.
в. Хаах, боох: адгуус малыг хашаалан хорих
г. Хорио цээр тогтоох, хөл хорих
д. Хууль цагдах, цаазлах, хорих ял (гэмт хэрэг хийсэн этгээдийг хуульд заасан
тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлан засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн байгууллага
эдлүүлдэг эрүүгийн ял)
Хорио- (нэр үг)
1. Цээртэй зүйл, үйлдэж үл болох зүйл, хорио тэмдэг, хорио зөрчих, хорио цээр, хорионд
орох (хөл хаагдах, дураар зорчиж үл болох), хорио тавигдах (хөл хаасныг цуцалсаныг
албан ѐсоор сонсгох) Жишээ нь: Хорио тавигдаж хот орох боломж гарав.
Хорих-(үйл үг)
1. Хориглох: хамаагүй зорчихыг хорих, хориглох саатуулах, гажуу бурууг цаазлан
хорих, муу зүйлийг ятган хорих
2. Хаах, боох: малыг хашаад хорих, усыг боож хорих
3. Хорио цээр тогтоох: хөл хорих
4. Цаазлах, цээрлэх: гянданд хорих
Нохой хорио-
Зөвшөөрөх үйлийн нэр: зөвшөөрөл авах (албан ѐсоор зөвшөөрүүлэх), зөвшөөрөл олох (зохих
байгууллага, хүнээр зөвшөөрүүлэх), зөвшөөрөл өгөх (албан ѐсоор зөвшөөрөх, эрх
өгөх), зөвшөөрөл эрэх (зөвшөөрөхийг хүсэх) - Айлын гадаа ирээд нохой хорио гэж дуугарах
нь нохойноос айсны дохио биш танайд орж болох уу гэсэн зөвшөөрөл эрэх үг
болно. Х.Нямбуу. Хамгийн эрхэм ѐсон.
Хүснэгт 1 Онцлог үгсийн тайлбар
Үндэсний Монгол хэлний Монгол хэлний тайлбар Бусад эх сурвалж
№ онцлог үг дэлгэрэнгүй толь
тайлбар толь
25
№111 Нохой Нохой хорио- Нохой хорио- нохойгоо Нохой хорио-
хорио!
1. а.Зочныг ирэхэд хорин барьж, зочноо Зөвшөөрөх үйлийн
нохойгоо хорьж гэртээ оруулах, нэр: зөвшөөрөл авах (албан
нохойгоо барих, хүн
өгөх, ѐсоор
рүү давхиулахгүй байх. зөвшөөрүүлэх), зөвшөөрөл
б.Дөнгөж
аргацаах (аар саар в. Хаах, боох: адгуус олох (зохих байгууллага,
эм уусан болж малыг хашаалан хорих хүнээр
зөвшөөрүүлэх), зөвшөөрөл
нохой хорьж г.Хорио цээр тогтоох,
өгөх (албан ѐсоор зөвшөөрөх,
байна) хөл хорих
эрх өгөх), зөвшөөрөл
д.Хууль цагдах, эрэх (зөвшөөрөхийг хүсэх) -
цаазлах, хорих ял (гэмт Айлын гадаа ирээд нохой
хэрэг хийсэн этгээдийг хорио гэж дуугарах нь
хуульд заасан тодорхой нохойноос айсны дохио биш
хугацаанд нийгмээс танайд орж болох уу гэсэн
тусгаарлан засан зөвшөөрөл эрэх үг болно.
хүмүүжүүлэх Х.Нямбуу.Хамгийн эрхэм
хөдөлмөрийн ѐсон.
байгууллага эдлүүлдэг
эрүүгийн ял)
НОХОЙ ХОРИО ҮГИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААРХ СУДАЛГАА

18-25
11%
32% 26-45
18%
46-65

39% 66-аас
дээш

Зураг 1 Судалгаанд оролцогсдын насны ангилал

26
3%
Дээд

31% Дунд
52%
14% Бүрэн дунд

Зураг 2 Судалгаанд оролцогсдын боловсролын түвшин

34%
эрэгтэй
эмэгтэй
66%

Зураг 3 Судалгаанд оролцогсдын хүйсийн ангилал

15%

9% Хот
Аймаг
Сум
76%

Зураг 4 Судалгаанд оролцогсдын амьдарч буй газар

27
0%

13%

орон сууц
хувийн байшин
29% монгол гэр
58%
нийтийн байр

Зураг 5 Судалгаанд оролцогсдын амьдардаг сууц

тийм
9%
үгүй
41%
29% заримдаа
огт хэрэглэдэггүй
22%

Зураг 6 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

11%

тийм
28% үгүй

61% мэдэхгүй

Зураг 7 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

28
1%
Дөнгөж аргацаах

44% Танайд ирлээ. Орж


болох уу?
55%
Танайд ирлээ.
Нохойгоо хорьж өгнө
үү !

Зураг 8 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

5%
Айлын гадаа ирсэн
үед
Айлын нохой сул
байхад
38%
Айлын нохой
57% харагдахгүй байхад

Зураг 9 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

16%
Зочинд аюултай
47%
Гэрийн эзэнд эвгүй
Ноцтой асуудал биш
37%

Зураг 10 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

29
100%
90% 86%
80%
70%
60%
50% 46% 43%
36% 39%
40%
31%
30% 22%24%
18% 15% 18%
20% 14%
8%
10%
0%
18-25 26-45 46-65 66-аас дээш
Тийм Үгүй Заримдаа Огт үгүй

Зураг11 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

80%

70%

60%

50%

40%

30%

20%

10%

0%
Тийм Үгүй Мэдэхгүй
18-25 26-45 46-65 66-аас дээш

Зураг 12 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

30
70% 64%
59%
60%
52%
48% 48%
50%
41% 41%
38%
40%

30%

20%

10%
2%
0%
18-25 26-45 46-65 66-аас дээш
а.Дөнгөж аргацаах
б.Танайд ирлээ. Орж болох уу?
Танайд ирлээ. Нохойгоо хорьж өгнө үү!

Зураг 13 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

80%
71%
70%
63%
60% 54%
50% 48%
41% 43%
40% 35%
30%
21%
20%
9% 8%
10% 5%
2%
0%
18-25 26-45 46-65 66-аас дээш
а. Айлын гадаа ирсэн үед б. Айлын нохой сул байхад
в. Айлын нохой харагдахгүй байхад

Зураг14 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт

31
80%
71%
70%

60% 57%
51%
50%
41% 41%
40%
31% 30% 29%
30% 28%

20%
13%
10% 8%

0%
18-25 26-45 46-65 66-аас дээш
а. Зочинд аюултай б. Гэрийн эздэд эвгүй в. Ноцтой асуудал биш

Зураг 15 Судалгаанд оролцогсдын үндсэн асуулт


Судалгаанд ниит 122 хүн хамрагдсан. Бид санамсаргүй түүврийн судалгаагаа
Улаанбаатар хотоос 67, Ховд аймгийн Булган суманд амьдарч байгаа 55 иргэдээс
судалгаандаа хамруулсан. Энэхүү судалгаанд монгол хэлний үндэсний онцлог “нохой хорио”
үгийг хэрэглээ талаас судалсан. Ингэхдээ нас, боловсрол, хүйс, хаана амьдардгийг онцлон
мөн түүнчлэн“нохой хорио” гэдэг үгийг хэрхэн хэрэглэдэг хэрэглээ талаас тандах судалгааг
хийсэн. Ингэхэд судалгаанд хамрагдагсдын дийлэнх хувь нь “нохой хорио” гэдэг үгийг
хэрэглэдэг үү? гэсэн асуултанд 86%-нь тийм гэж хариулж байна. Энэ нь зөвхөн нүүдэлчин
соѐлын хэсэг мөн үү? гэж асуухад 46-65 насны хүмүүсийн 70 гаруй хувь нь тийм гэж
хариулсан. Харин “нохой хорио гэдэг хэллэгийн утгыг сонгоно уу?” гэсэн асуултанд 18-25
болон 66-аас дээш насныхан буюу 64% нь “ Танайд ирлээ. Орж болох уу?” гэсэн хариултыг
сонгосон. “нохой хорио” гэдэг үгийг хэзээ хэрэглэх тохиромжтой вэ? Гэжасуухад 66-аас
дээш насныхан буюу 71% нь “айлын нохой харагдахгүй байхад” гэж хариулсан. Тенхик
технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед орчин үеийн залуучууд бид соѐлын үнэт өвөө
тодруулбал үндэсний онцлог үгээ хадгалан хамгаалах нь чухал гэдгийг ухамсарлан энэхүү
судалгааны ажлаа эхлүүлсэн. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй өндөр байшингуудын дунд
түүх соѐл, зан заншил, өв уламжлалаа амьдралын хэв маяг, хэрэглээ болгохыг уриалан
энэхүү судалгааг хийлээ.
ДҮГНЭЛТ, САНАЛ
Монголчууд үе үедээ өвлүүлэн үлдээсэн арвин их баялаг, арга ухаан, зан заншил,
амьдарлын хэв маягаа хойч үедээ өвлүүлэн үлдээж, хэлж сургамлан заншил болгох нь
чухал.Монголын нүүдэлчдийн соѐл иргэншилд зүйр цэцэн үг, оньсого таавар, үлгэр домог,
дуу шүлэг, ерөөл магтаал, өвөрмөц хэллэг гэх мэт хэлний тогтвортой илэрхийлэлүүдийг
багтаан үздэг. Аливаа улс оронд Соѐл хэмээх томоохон ухагдахууныг авч үздэг бөгөөд
үүнийг Эд өлгийн соѐл, Оюун билгийн соѐл гэж ангилдаг. Эд өлгийн соѐлд хүний гараар
32
бүтээж бий болгосон, бас хойч үедээ өвлөн уламжилж, баяжуулж, шинэчилж байдаг зүйлийг
хамруулдаг бол харин оюун ухааны соѐлд ухамсар, хийсвэрлэх сэтгэхүй, оюун билгийн үйл
ажиллагааны үр дүнд бий болсон, өвлөн уламжлагдан, шинчлэгддэг зүйлсүүд орно. Тухайн
төрөлх соѐл-хэлтний ертөнцийг үзэх үзэл, эдүгээ цагаас өнөөг хүртэл бүтээн туурвисан,
өвлөн үлдээсэн эдийн болон оюуны соѐлын илэрхийлэлүүд нь тухайн орны Үнэт өв нь байх
учиртай.
 Аж байдлын үндэсний онцлог үг нь тухайн цаг үеийнхээ үндэсний онцлог үгийг
илэрхийлж байдаг тул тэрхүү онцлог ахуй орчны өөрчлөлтийг даган хэрэглээнээс
гарах байдал харагдаж байна.
 Үндэсний онцлог үг нь тухайн цаг үеийн талаарх ном зохиолоор дамжин дараагийн
үедээ уламжлах
 Нийгмийн өөрчлөлтийг даган үндэсний онцлог үгийн соѐлын болон хэлний утгат
байдал гажуудах тал байдал гарч болох талтай нь харагдаж бна мжлагддаг.
Тиймээс үндэсний онцлог үгээр дамжин илрэх үндэсний соѐл зан заншлаа дараа үедээ зөв
тайлбарлан таниулах нь чухал юм.
Монгол гэдэг үндэстнийг бусдаас ялгаж байгаа үндэсний сэтгэлгээ соѐл ахуйгаас урган гарч
үеэс үед уламжлагдах ард түмний оюуны өмчийг хамгаалах асуудал цаана нь хөндөгдөж
байгаа гэсэн санаа

НОМ ЗҮЙ

Б.Баярсайхан. (2011). Монгол хэлний тайлбар толь. Улаанбаатар: Монсудар хэвлэлийн


компани.
Г.Жаргал, Н. (2018). Судалгааны арга зүйд. Улаанбаатар: Арилдал ХХК.
Г.Томтогтох. (2000). Монгол хэлний үндэсний онцлог бүхий үгсийн үгийн сан-утга зүйн
судалгаа. Улаанбаатар.
Г.Томтогтох. (2002). Хэл шинжлэлийн удиртгал. Улаанбаатар.
Г.Томтогтох. (2018). Монгол хэлний онцлог бүхий үгсийн сан-утгазүйн судалгаа.
Улаанбаатар.
И.Дамбажав. (2006). Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь. Улаанбаатар.
Н.Нансалмаа. (2011). Хэл шинжлэлийн судалгааны аргазүй. Улаанбаатар: Соѐмбо принтинг
ХХК.
Э.Равдан. (2013). Хэрэглээний хэл шинжлэл.Улаанбаатар: Pixels Printing ХХК.

33
DJANGO FRAMEWORK
П. Зоригтбаатар
zorigoo@mandakh.mn

Хураангуй
Дэлхий дахинд програм хангамжийн бүтээгдэхүүн Cloud-based буюу үүлэн технологи,
интернетэд суурилан бүтээгдэх болж байгаа өнөө үед програмчлалын хэл болон технологи
түүнийг даган хувьсан өөрчлөгдөж байна. Энэхүү судалгааны ажлаар сүүлийн үед
хэрэглээгээрээ өсөн нэмэгдэж буй програмчлалын python хэл дээр суурилсан веб орчинд
ажиллах Django framework-н талаар судлахыг зорьсон болно.
Түлхүүр үг Python, programming language, web development, framework.
ОРШИЛ
Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг
хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн
хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна. [1]
Интернетийн өсөн нэмэгдэж буй хэрэглээнээс(хөдөлгөөнт холбооны интернет хурд болон
хэрэглээ)шалтгаалан мэдээллийн технологийн бүтээгдэхүүн ньвеб суурьтай байх
шаардлагатай тулгарч байна. Програмчлалын хэл гэдэг нь компьютер дээр хийгддэг тооцон
бодох үйлдлийг илэрхийлэх чадвар бүхий машин унших болон ойлгоход зориулсан зохиомол
хэлийг хэлнэ. [2]Өөрийн гэсэн онцлогтой маш олон төрлийн програмчлалын хэл байх бөгөөд
тэдгээр хэлийг ашиглан веб суурьтай програм хангамж хөгжүүлэх боломжтой.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ
Өөрийн гэсэн онцлогтой маш олон төрлийн програмчлалын хэл байх бөгөөд тухайн
програм хангамжийн хэрэглэгчийн шаардлага, ажиллах орчин, нэвтрүүлэх орчин, зардал гэх
мэт олон хүчин зүйлсээс шалтгаалан хөгжүүлэгчид өөр өөр хэл болон хөрс (framework)
сонгон хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэдэг.StackOverFlow, Hackernoon гэх зэрэг олон
сайтуудын судалгаанаас үзэхэд сүүлийн 4-5 жилд хэрэглээгээр хамгийн их өсөн нэмэгдэж
буй програмчлалын хэл нь python болон javascript хэлнүүд юм. Иймээс судалгааны ажлын
хүрээнд python хэлийг сонго авсан бөгөөд python хэл дээр суурилсан олон веб хөрс (web
framework) –с Django framework-г сонгон авч судалсан болно.

34
Зураг 1. Програмчлалын хэлний хэрэглээний өсөлт 2012-2018 (hackernoon.com)

Зураг 2. Програмчлалын хэлний ирээдүйн өсөлтийн таамаглал 2012-2020 (stackoverflow.com)


СУДАЛГААНЫ ХЭСЭГ
Python програмчлалын хэл
Python програмчлалын хэлийг Guido Van Rossum 1990 зохиосон бөгөөд python
development foundation хөгжүүлдэг хэл юм. [3] Сурахад хялбар, бичиглэл ойлголмжтой,
ажиллагаа хурдан гэх мэт олон давуу талтай учир хэрэглээ нь маш хурдтай өсөн нэмэгдэж
байгаа програмчлалын хэл юм.
Python програмчлалын хэлний давуу тал:
 Сурахад хялбар
 Маш олон сантай (libraries)
 Нээлттэй
 Уян хатан өгөгдлийн төрөл
 Хурд
Python програмчлалын хэлийг дараах салбаруудад өргөн ашиглаж байна. Үүнд:
 Бүх төрлийн аппликейшн болон веб програм хангамж
 Машин сургалт
 Их өгөгдөл
 Хайлтын систем
 Үйлдвэрлэлийн автоматжуулалт
 Сансар судлал гэх мэт.
Python хэл дээр суурилсан дараах веб фреймворкүүд байна. Үүнд:
35
 Django
 Flask
 Tornado
 Web2py гэх мэт маш олон фреймворкүүд байх бөгөөд эдгээрээс хэрэглээгээрээ Django
болон Flask тэргүүлж байна.
Хүснэгт1.Түгээмэл хэрэглэгдэж буй python web frameworks (JETBRAINS.COM)
№ Нэр Хэрэглээний хувь
1 Django 43%
2 Flask 41%
3 Tornado 6%
4 Web2py 6%
5 Bottle 4%
6 CherryPy 3%
7 Falcon 3%
8 Pyramid 3%
9 TurboGears 1%
10 Hug 1%
11 Other 4%
DJANGO FRAMEWORK
Django framework нь үнэгүй, нээлтэй эхийн python web framework бөгөөд ямарваа веб
аппликейшн хурдан хугацаанд хөгжүүлэх боломж олгодог. Дараах давуу талтай:
 Хөгжүүлэхэд хурдан
 Нууцлал хамгаалалт сайтай
 Ажиллагаа хурдан
Дараах олны танил сайтууд Django framework ашиглан хөгжүүлэлт хийсэн байна. Үүнд:
 Instagram
 Mozila Firefox
 Pinterest
 NASA
 The Washington Post
Суулгац:
 Python суулгах: Django framework-г суулгахын тулд python програмчлалын хэл
суулгах шаардлагтай. www.python.orgсайтаас өөрийн хүссэн хувилбараа татаж авч
суулгана. Python хэл амжилттай суусан эсэхийг шалгахын тулд command prompt –д
python гэж бичиж шалгаж болно.

36
Зураг 3. Python installation (www.python.org)
 Django framework суулгах: python амжилттай суусан бол django framework-оо дараах
командын тусламжтай суулгана.Pip install django
Төсөл болон аппликейшн үүсгэх
Django project болон app-г дараах командыг тусламжтай үүсгэнэ.
Django-amdin startproject HelloWorldProject

Django-admin startapp basic_app

Django төслийн бүтэц:


 __init__py: Django хавтас бүрд байрлах файл.
 Settings.py: Тохиргоо
 Urls.py: Сайтын холбоосууд тохируулах хэсэг
 Wsgi.py: Сайтыг веб серверт байрлуулах
 Manage.py: Django төслийн командуудыг удирдана.
Django апп-н бүтэц:
 __init__.py: Django хавтас бүрд байрлах файл
 Admin.py: Модуль бүртгэх хэсэг
 Apps.py: Аппликейшы тохиргооны хэсэг
 Models.py: Mодель үүсгэх хэсэг
 Tests.py: Турших хэсэг
 Views.py: Харагдах байдал үүсгэх хэсэг
Туршиж үзэх
Django прожектыг ажиллуулж туршиж үзэхдээ дараах командыг бичиж өгнө.
Python manage.py runserver

37
Зураг 4. Django project амжилттай ажилласан байдал (www.djangoproject.com)

38
ДҮГНЭЛТ
Энэхүү судалгааны ажлаар хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй програмчлалын хэл, тухайн
програмчлалын хэлний веб суурьтай аппликейшн хөгжүүлэх боломжийг судлахыг зорьсон
бөгөөд програмчлалын хэлээр python, веб framework-р Django framework-г сонгон авч
судаллаа. Python програмчлалын хэл өндөр төвшний объект хандалтад програмчлалын хэл
бөгөөд сүүлийн 5 жилд хэрэглээ нь маш хурдан өсөн нэмэгдэж байгаа нь салбар бүрд
ашиглагдаж байгаагаас харж болно. Тухайлбал сансар судлал, их өгөгдөл боловсруулалт,
хиймэл оюун ухаан хөгжүүлэлт, машин сургалт, хайлтын систем гэх мэт. Хөдөлгөөнт
интернетийн хэрэглээ болон хурд нэмэгдэж байгаатай уялдаж веб суурьтай програм
хангамжийн хэрэглээ маш хурдтай өсөн нэмэгдэж байгаа өнөө үед зайлшгүй веб фремворк
ашиглан хурдан хугацаанд веб апп боловсруулах шаардлага гарч байна. Python хэл дээр
суурилсан олон веб фремворк дотроос хэрэглээгээрээ тэргүүлж буй Django framework-г
сонгон судалж ХЭРХЭН СУУЛГАХ, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ болон хэрхэн
ТУРШИХ талаар судалгааны ажилдаа тусгалаа.

АШИГЛАСАН НОМ ЗҮЙ


1. Р.Ганболд“Мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”.
2. https://mn.wikipedia.org/wiki/Програмчлалын_хэл/
3. www.python.org
4. www.djangoproject.com

39
Санхүүгийн эрсдэлийн шинжилгээний арга зүйн зарим асуудал: Монголын
цахилгаан холбоо ХК –ийн жишээн дээр
С.Цолмон a, Г.Эрдэнэцогт b, Г.Уянга c, Ж.Гантулга d
a
tsolmon@mandakh.mn,berdenetsogt@mandakh.mn,
с
uyanga@mandakh.mn,dj_gantulga@mandakh.mn

ХУРААНГУЙ
Энэнхүү судалгаагаарМЦХолбооны жишээн дээр үлгэрчлэн загвар боловсруулж жижиг
дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эрсдэлийн шинжилгээний арга зүйн зарим асуудлыг
танилцуулж байгууллагын орлого болон борлуулалтын орлогыг таамаглахад оршино. Энэхүү
судалгааны ажилаараа бид санхүүгийн эрсдэлийн шинжилгээ хийдэг зарим арга, загварыг
Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн жишээн дээр хийж гүйцэтгэв. Тус
компанийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд санхүүгийн эрсдэлийн түвшин, тэр дундаа
төлбөрийн чадвар, хөрвөх чадвар зэрэг үзүүлэлтүүд нь хэвийн түвшинд байлаа. Бизнесийн
өрсөлдөөн нэмэгдэж, компанийн үйл ажиллагаа улам нарийн төвөгтэй болж буй өнөө үед
гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалгтаалсан асар олон төлийн эрсдэлүүд бий болсоор
байна.
ТҮЛХҮҮР ҮГС: ЭрсдэлТөлбөрийн чадвар Таамаглал
ТАНИЛЦУУЛГА
Сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралаас үүдэн санхүүгийн болон бусад төрлийн
бизнесийн эрсдэлүүд нэмэгдэж байгаа ч байгууллагууд эрсдэлээ үнэлэх зохистой арга,
аргачлалууд өнөөг хүртэл дутмаг байна байгаа ба компаниуд эрсдэлийн нарийвчилсан
шинжилгээ хийх шаардлагатай болсон. Жижиг дунд бизнес эрхлэгчид нь менежмент сайтай
болов ч компанийн эрсдэлдээ анхаарал хандуулаагүйн улмаас төлбөрийн чадваргүй болж
уналтад орох нь илбэг. Санхүүгийн эрсдэлийн шинжилгээ хийхдээ дотоод хүчин зүйл, тэр
дундаа снахүүгийн тайлан мэдээнд суурилах бус гадаад орчны хүчин зүйлийн нөлөөг
тусгадаг байх хэрэгтэй ба санхүүгийн менежер төсөөллийн мэдээлэлд үндэслэн дүгнэлт
гаргах шаардлагатай болдог. Ийм тохиолдолдборлуулалт, орлогын таамаглал хийдэг.
Жижиг дунд бизнес эрхдэгчид эрсдэлийн шинжилгээний зарим аргуудыг боловсронгуй
болгох, салбар болон үйл ажиллагааны төрөл тус бүрд нийцүүлсэн байдлаар илүү
сайжруулан хөгжүүлэх шаардлагатай
Дампуурлыг урьдчилан таамаглах шинжлэх ухаанд суурилсан загваруудыг АНУ-д анх 60-
аад оны үед В.Х. Beaver (1966) ба E.I. Altmani (1968) үүссэн. Судалгааны хамгийн чухал
дүгнэлт бол бол урьдчилсан алдааны хэмжээг үл тоомсорлох нь ашиг орлогын зарим
мэдээллийн агуулгыг "хаядаг" явдал юм (Бивер нар, 1979). Тиймээс, компани дампуурах
төлөвтэй байгаа бөгөөд жилийн орлогын урьдчилсан тооцоонд алдаагүй, хамгийн бага
эрсдэлтэй байх тохиолдол байдаг.
МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО ХК –ИЙН ЭРСДЭЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Хүснэгт 1.Төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээ
40
Хөрвөх чадвараар анилсан актив 2015 2016 2017 2018
Хамгийн бага эрсдэл 10,766,544 4,185,540 1,858,622 2,095,625
Бага эрсдэл 5,547,646 5,839,984 4,987,595 3,935,199
Дундаж эрсдэл 3,789,827 10,630,736 11,621,859 10,619,655
Их эрсдэл 18,479,913 18,344,100 17,270,318 17,909,721
Төлбөрийн хугцаагаар агшилсан пассив 2015 2016 2017 2018
Хамгийн бага 833,669 832,708 434,117 1,076,297
Бага хугцаатай 2,519,987 3,431,506 1,984,485 1,763,031
Урт хугцаатай 4,370,850 4,370,850 4,370,850 4,370,850
Хамгийн урт хугацаатай 30,859,424 30,365,295 28,948,942 27,350,022

Төлбөрийн чадвар гэдэг нь аж ажуй нэгж хүрэлцэхүйц хэмжээний бэлэн мөнгө болон
төлбөрийн хэрэгсэл болж чадах хөрвөх чадвартай хөрөнгөтэй байхыг хэлдэг ба МЦХ хувьд
2016 оноос хойш их эрсдэлтэй болон бага эрсдэлтэй активын хэмжээ нь 10 хувиар буурсан
байна. Хөрвөх чадвараар ангилсан активын хамгийн бага эрсдэлтэй активын хэмжээ 2005
оноос хойш тав дахин буурсан байна.
Хүснэгт 2.Санхүүгийн тогтвортой байдлын абсолют эрсдэлийн үнэлгээ
2015 2016 2017 2018
1. ±Фөэх = 9,309,265 8,910,196 7,870,787 5,792,095
2. ±Фухө = 13,680,114 13,281,046 12,241,637 10,162,945
3. ±Фүэү = 17,033,770 17,545,260 14,660,239 13,002,273
S(={1,1,1}) S(={1,1,1}) S(={1,1,1}) S(={1,1,1})

МЦХ ХК-н санхүүгийн нөхцөл байдал нь үнэмлэхүй тогтвортой байдалд буюу эрсдэлгүй
бүсэд байна. 2015 оноос хойш МЦХ ХК нь зөвхөн өөрийн хөрөнгөөр эргэх хөрөнгө
бүрдүүлж байгаа ба уг тогтвортой байдлаа 4 жилийн хугацаанд хадгалж байна.

Хүснэгт 4.Төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээ


Үзүүлэлт Хязгаар 2015 2016 2017 2018
1. Төлбөрийн чадварын ерөнхий
үзүүлэлт >=1 4.311 2.667 2.863 2.217
2. Төлбөр барагдуулах өнөөгийн
боломж >0.2-0.7 3.21 0.982 0.768 0.738
3. Төлбөр барагдуулах ойрын боломж -1.5 4.865 2.351 2.831 2.124
Байвал зохих
4. Төлбөр барагдуулах хэтийн боломж
утга -1, >2 5.995 4.844 7.636 5.864
Үзүүлэлт
5. Гол хөрөнгийн байршилын итгэлцүүр буурах нь эерэг
үзэгдэл 0.226 0.649 0.724 0.769
6. Эргэлтийн хөрөнгийн хувийн жин >=0.5 0.521 0.53 0.517 0.482

Хүснэгт 4.1. Төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээ


41
ТООЦООЛОЛ 2015-2016 2016-2017 2017-2018
L1 -1.64 -38.10% 0.2 7.40% -0.65 -22.60%
-
L2 -2.23 -69.40% -0.21 21.70% -0.03 -4.00%
L3 -2.51 -51.70% 0.48 20.40% -0.71 -25.00%
L4 -1.15 -19.20% 2.79 57.60% -1.77 -23.20%
L5 0.42 186.60% 0.08 11.70% 0.04 6.20%
L6 0.01 1.60% -0.01 -2.40% -0.03 -6.80%

МЦХ хувьцаат компанийн богино хугацаат өр төлбөрийн боломж нь 2015 оноос хойш өссөн
үзүүлэлтэй байгаа хэдийн ч 2018 онд (-0.03) байгаа нь хангалтгүй хэмжээ юм. Харилцагч
байгууллагын өмнө төлбөр төлөхгүй байх эрсдэлтэй байна_

Хүснэгт 4.2. Төлбөрийн чадварын эрсдэлийн үнэлгээ


№ Үзүүлэлт 2015 2016 2017 2018
1 Өр болон өөрийн хөрөнгийн харьцаа 0.25 0.284 0.235 0.264
2 Өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх чадвар 0.616 0.582 0.632 0.567
3 Санхүүгийн хамаарлын итгэлцүүр 0.8 0.779 0.81 0.791
4 Санхүүжүүлгийн итгэлцүүр 3.995 3.517 4.264 3.793
Санхүүгийн тогтвортой байдлын
5 0.528 0.521 0.538 0.536
итгэлцүүр

Хүснэгт 5.Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ


Шинжийн
Санхүүгийн үзүүлэлт багасах 2015 2016 2017 2018
нөхцөл
0,19 / 20 3.21039 0.98155 0.768469 0.738071
Абсолют төлбөрийн чадварын үзүүлэлт
14 14 14 14
0,29 / 11 4.864599 2.351084 2.83065 2.124032
Критик үнэлгээний коэф
11 11 11 11
Урсгал төлбөрийн чадварын үнэлгээний 0,59 / 10 5.994657 4.844096 7.635847 5.864232
коэф 20 20 20 20
Эргэлтийн хөрөнгийн нийт активт эзлэх 0,09 / 20 0.521046 0.529643 0.516757 0.481782
хувь 10 10 10 9.636
0,09 / 6,25 0.250313 0.284373 0.234532 0.263626
Өөрийн хөрөнгийн хангалтын коэф
12.5 12.5 12.5 12.5
0,29 / 17,5 5.723495 5.267558 5.932468 6.973141
Санхүүжилтийн коэф
17.5 17.5 17.5 17.5
0,09 /
Cанхүүгийн хамааралгүй байдлын коэф 16,67 0.7998 0.77859 0.810024 0.791373
10 10 10 10
0,19 / 6,25 0.913082 0.890662 0.932325 0.917844
Санхүүгийн тогтвортой байдлын коэф
5 5 5 5
Нийт баллын оноо 100 100 100 99.6

Хүснэгт 6.Дампуурлын үзүүлэлт


Судлаач Доод муж 2015 2016 2017 2018
Альтман,
Z<1.81
1968 4.379 4.150 4.705 4.306

42
3.067 2.938 3.331 3.052
0.434 0.420 0.449 0.400
Альтман, 0.730 0.710 0.734 0.713
Z<1.23
1978 -0.019 0.001 0.000 0.001
3.995 3.517 4.264 3.793
0.501 0.538 0.579 0.547
0.040 0.044 0.044 0.039
0.521 0.530 0.517 0.482
Лиссо, 1972 Z<0.037 0.048 0.075 0.080 0.050
-0.019 0.001 0.000 0.001
3.995 3.517 4.264 3.793
Таффлер,
Z<0.2
1977 0.918 0.853 0.967 0.869
Лео хао
Z<1.5457
суан, 1999 2.802 2.478 3.241 2.759
3.620 3.554 3.795 3.382
0.434 0.420 0.449 0.400
Беликов,
Z < 0.18 -0.019 0.001 0.000 0.001
1998
0.501 0.538 0.579 0.547
-0.042 0.002 0.000 0.003
4.323 4.246 4.764 4.323
0.434 0.420 0.449 0.400
Цолмон,
Z< -0,0697 -0.019 0.001 0.000 0.001
2008
3.995 3.517 4.264 3.793
0.501 0.538 0.579 0.547
Аж ахуй нэгж нь төлбөр төлөх чадваргүй болж, санхүүгийн тогтворгүй байдлаар
илрэх санхүүгийн хямралын төгсгөлийн шат нь дампуурал байдаг. 2015-2018 оны МЦХ ХК-н
санхүүгийн тайланд дампуурах эрсдэлийн шинжилгээг нийт 6 төрлийн дампуурлын
эрсдэлийг оношлох загвараар үнэлсэн ба уг хувьцаат компанийн хувьд санхүү, төлбөр төлөх
чадварын доголдолд орж болзошгүй магадлал нь бага байна.

2500.0
2251.4

2127.0
2117.5

Борлуулалтын орлого
1950.2
1902.3

1844.5
1793.6

1789.5
1780.9

Хэлбэлзэл засварласан орлого 1692.8


1621.0

1584.6

1580.0
2000.0
1432.0

1338.5
1320.9
1243.4

1191.4
1180.9

1177.4
1062.7

1500.0
1005.4
812.9
739.4

1000.0

500.0

Зураг 1. Борлуулалтын орлого МЦХ ХК


43
Борлуулалтын орлого, бодит Таамаглал 1
Таамаглал 2 Таамаглал 3
Таамаглал 4 Таамаглал 5
Трендийн загвар Дундаж таамаглал

Зураг 2. Борлуулалтын орлогын таамаглалМЦХ ХК

МЦХ ХК-ний 2013-2018 оны тайланд үндэслэн 2019 оны борлуулалтын таамаглалыг хийсэн
ба 2019 онд борлуулалтын орлого нь өмнөх онуудтай харьцуулахад 5-15%2н өсөлттэй байна.

312.92

330.68
307.59
Холбооны салбарын орлого, тэрбум төг

300.12
307.8
Борлуулалтын таамаглал

264.1
263.7
258.4
260
221.3

219.2
230
214.6

210.1
205.3
202.3

201.2

198.6
195.4

190.5
189.3
184.7
182.1
181.7

180.7
177.1

175.2
172.1
152
135.5

Зураг 3. Харилцаа холбооны салбарын орлогын таамаглал

МЦХ ХК-ний 2013-2018 оны санхүүгийн тайланд үндэслэн 2019 оны борлуулалтын
таамаглалыг хийсэн ба 2019 оны 3-р улирлын борлуулалтын орлого 2019 оны 2-р улирлын
борлуулалтын орлоготой ижил байх боловч 2020 оны 1-р улиралд борлуулалтын орлого нь
өмнөх оны энэ үетэй харьцуулахад 15%-иарөсөхтаамаглалтайбайна.

ДҮГНЭЛТ, САНАЛ
44
Энэхүү судалгааны ажилаараа бид санхүүгийн эрсдэлийн шинжилгээ хийдэг зарим
арга, загварыг Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн жишээн дээр хийж
гүйцэтгэв. Тус компанийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд санхүүгийн эрсдэлийн
түвшин, тэр дундаа төлбөрийн чадвар, хөрвөх чадвар зэрэг үзүүлэлтүүд нь хэвийн түвшинд
байлаа. Бизнесийн өрсөлдөөн нэмэгдэж, компанийн үйл ажиллагаа улам нарийн төвөгтэй
болж буй өнөө үед гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалгтаалсан асар олон төлийн
эрсдэлүүд бий болсоор байна. Гэвч дийлэнх байгууллагууд нь эрсдэлийн үнэлгээ тогтмол
хийж, түүнд тулгуурласан шийвэр гаргадаггүй хэвээр байгаа нь эцэсдээ тухайн компанийг
санхүүгийн хүндрэл, цаашлаад дампууралд хүргэж байна. Үүнээс гадна эрсдэлийн
шинжилгээний зарим арга, загваруудыг илүү боловсронгуй болгож, хөгжүүлэх шаардалаг
гарч байгаагаас гадна санхүүгийн эрсдэлийн үнэлээний талаар сургалт явуулдаг, судалгаа
хийдэг болон зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагын хэрэгцээ, шаардалга
өсөн нэмэгдэх болжээ.
АШИГЛАСАН МАТЕРИАЛУУД
1. Baxter, R., J.C. Bedard, R. Hoitash and A. Yezegel, 2013. “Enterprise Risk Management
Program Quality: Determinants, Value, Relevance, and the Financial Crisis,” Contemporary
Accounting Research, 30(4): 1264–1295.
2. Ellul, A. and V. Yerramilli, 2013. “Stronger Risk Controls, Lower Risk: Evidence from U.S.
Bank Holding Companies,” Journal of Finance, 68(5): 1757-1803.
3. Gates, S., P. Nicolas, and P.L. Walker, 2012. “Enterprise Risk Management: A Process for
Enhanced Management and Improved Performance,” Management Accounting Quarterly,
13(3): 28–38.
4. Nocco, B.W. and R.M. Stulz, 2006. “Enterprise Risk Management: Theory and Practice,”
Journal of Applied Corporate Finance, 18(4): 8–20.

45
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой нягтлан бодох
бүртгэлийн олон улсын стандартын нэвтрэлт, хэрэгжилтийн судалгаа

Х.Нямбаярa, М.Энхсүрэнb, Г.Хандсүрэнc


a
nyambayar@mandakh.mn, benkhsuren@mandakh.mn, ckhandsuren@mandakh.mn

Хураангуй
Монгол улсад нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг нэвтрүүлэх,
хэрэгжүүлэх ажил 1993 оноос өдийг хүртэл хийгдсээр байгаа билээ. Гэвч стандартууд
хэлбэрийн хувьд нэвтэрсэн мэт харагдах боловч агуулгын хувьд хэрэгжүүлэх асуудал
хангалтгүй байна. Иймээс стандарт тус бүрээр хэрэгжилтийг судлан үнэлэлт өгөх
шаардлагатай. НББОУС40 “ХОЗҮХХ” стандарт нь бодит үнэ цэнээрх санхүүгийн
мэдээллийг бэлтгэдэг стандартуудын нэг юм. Энэхүү судалгаагаар ХОЗҮХХ-ийн
тодорхойлолт, ангилал, хэмжилт, толилуулга, тодруулга зэрэг зүйлс стандартад нийцэж
байгаа эсэхийг үнэлсэн. Үнэлэлт өгөхдөө үл хөдлөх хөрөнгө эзэмшигч аж ахуйн нэгжийн
судалгаа, аудиторуудын судалгаа, и-баланс цахим санхүүгийн системд дэх санхүүгийн
тайлангийн судалгаа зэрэгт үндэслэлээ. 2018 оны жилийн эцсээр үл хөдлөх хөрөнгийн үйл
ажиллагаа явуулдаг 1140 аж ахуйн нэгж байгаас 20 компани буюу 2 хувь нь ХОЗҮХХ
бүртгэсэн байв. Эдгээр 20 компаниас 45 хувь нь буюу 9 компани стандартыг бүрэн
нэвтрүүлсэн гэж үзлээ. Нийт 1140 аж ахуйн нэгжийн хувьд 0.8 хувь нь стандартыг
нэвтрүүлсэн гэж дүгнэлээ. Уг стандарт нь нэвтэрч эхэлсэн, нэвтрүүлсэн компаниудын хувьд
хагас хэрэгжилттэй гэсэн дүгнэлт өглөө.
Түлхүүр үг: НББОУС 40, үл хөдлөх хөрөнгө, хэмжилт, хүлээн зөвшөөрөлт, толилуулга

ОРШИЛ
2019 оны байдлаар дэлхийн 166 улс Нягтлан бодох бүртгэлийн олон улсын
стандартын зөвлөлөөс баталсан олон улсын стандартыг хүлээн зөвшөөрөөд байна (IASB,
2019). Үүнд манай улс ч багтаж байгаа билээ.
Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зааснаар аж ахуйн нэгж
байгууллага нь Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Жижиг, дунд аж ахуйн нэгж,
байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, Улсын секторын нягтлан бодох
бүртгэлийн олон улсын стандартыг дагаж мөрдөх ѐстой. (НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН
ТУХАЙ ХУУЛЬ, 2019) Гэвч 2011 оны улсын үзлэгээр стандартын нэвтрэлт 49%, 2017 оны
НББ-ийн хүрээлэнгийн судалгаагаар 56.5% (НББ-ийн хүрээлэн, 2017), 2019 оны улсын
үзлэгээр нийтийн ашиг сонирхол бүхий 8298 байгууллагын 43% нь стандартыг бүрэн
нэвтрүүлж ажилладаг(Сангийн яам, 2019) гэсэн дүгнэлт гарчээ.
Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланг загвар талаас нь харахад олон
улсын стандартад нийцсэн мэт боловч санхүүгийн тайлангийн элементүүдийн хэмжилт,
хүлээн зөвшөөрөлт, үнэлгээний арга хандлага нь олон улсын стандартын шалгуурт
нийцээгүй хэвээр байгаа нь дээрх судалгааны дүнгээс харагдаж байна.
46
Нягтлан бодох бүртгэл нь зөвхөн өнгөрсөн үйл явдлыг бүртгэдэг байсан бол өнөөгийн
нөхцөлд тухайн үйл явдлын ирээдүйд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцож бүртгэх,
өмчийн эздийг хамгийн сүүлийн үеийн бодит үнэ цэнээрх санхүүгийн мэдээллээр хангах чиг
хандлага давамгайлах болсон тул глобал стандартын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байна
(Б.Болормаа, 2012). НББОУС40 нь бодит үнэ цэнээрх санхүүгийн мэдээллээр хангахад
чиглэдэг стандартуудын нэг юм.
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа гэдэг нь үл хөдлөх хөрөнгийн лизингийн
үйлчилгээ үзүүлэгч, агент, брокерын үл хөдлөх хөрөнгө худалдах, үл хөдлөх хөрөнгө
түрээслэх, үнэлгээ хийх зэрэг үйлчилгээ орно. Өөрөөр хэлбэл, энэ салбарт үл хөдлөх
хөрөнгөтэй холбогдох бүхий л үйл ажиллагаа багтана (Үндэсний статистикийн хороо, 2019).
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаанд дараах зүйлс орно.
- Өөрийн эзэмшлийн эсвэл лизингийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах,
түрээслэх болон зохицуулах үйл ажиллагаа орно. Үүнд: байшин, барилга, орон сууц;
үзэсгэлэнгийн танхим, гараш, агуулах, хадгалах байр, дэлгүүр, худалдааны төв, орон
сууцны бус барилга болон газар зэрэг
- Ихэвчлэн сар эсвэл жилээс илүү урт хугацаагаар тавилгатай эсвэл тавилгагүй,
байшин/гэр, сууц, орон байраар хангах үйл ажиллагаа
- Байшин, барилгын талбайг түрээслэх зорилгоор хийгдэж буй барилгын төслийг
зохиох үйл ажиллагаа
- Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэж байгаа үл хөдлөх хөрөнгийг худалдан
авах, худалдах, түрээслэх үйл ажиллагааны зуучлалын үйл ажиллагаа
- Ипотек, моргейжээр баталгаажсан үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
- Газрыг өөрчлөхгүйгээр үл хөдлөх хөрөнгийн жижиглэн хуваах үйл ажиллагаа
- Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, брокер, баталгаажуулах агентын үйл ажиллагаа
Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө (ХОЗҮХХ)
Зарим үл хөдлөх хөрөнгө нь түрээсийн орлого эсвэл капиталын үнийн өсөлтөөр ашиг
олохын тулд эзэмшиж буй хэсэг болон бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл буюу
нийлүүлэлтэнд, эсвэл удирдлагын зорилгоор ашиглахын тулд эзэмшиж буй хэсгээс бүрдсэн
байдаг. Хэрэв эдгээр хэсгүүдийг тусад нь борлуулж болохоор байвал аж ахуйн нэгж тэдгээр
хэсгүүдийг тусдаа тайлагнана (НББОУС40.10). Жишээ нь, гурван давхар барилгын хоѐр
давхрыг нь түрээсийн орлого олох зорилгоор, нэг давхрыг нь үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх
зориулалтаар эзэмшиж байж болно. Тухайн барилгын давхар бүрийг тусад нь борлуулж
болохоор байвал тус тусад нь бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, барилгын нэг давхар нь эзэн-
ашигладаг үл хөдлөх хөрөнгө, үлдсэн хоѐр давхар нь ХОЗҮХХ гэж тусдаа бүртгэгдэнэ.
Ингэснээр уг барилгын давхар бүр санхүүгийн байдлын тайланд тусдаа зүйл байдлаар
илэрхийлэгдэнэ. Хэрэв давхар бүрийг тусад нь борлуулах боломжгүй бол уг барилгын маш
бага (өчүүхэн бага) хэсгийг үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа
тохиолдолд л ХОЗҮХХ гэж үзнэ.

47
НББОУС 40 ХОЗҮХХ стандартын товч танилцуулга
Энэ стандартын зорилго нь ХОЗҮХХ-ийг нягтлан бодох бүртгэлд тусгах арга болон
холбогдох тодруулгын шаардлагыг тодорхойлоход оршино. Уг стандартнь ХОЗҮХХ-ийг
орлогод авахаас эхлээд санхүүгийн тайланд тусгаж, данснаас хасах хүртэлх үйл ажиллагааг
бүртгэх удирдамж болохоос гадна холбогдох тодруулгын шаардлагыг тодорхойлж өгдөг.
НББОУС 40-ийг анх 2000 оны 4 дүгээр сард Нягтлан бодох бүртгэлийн олон улсын
стандартын хорооноос батлан гаргасан бөгөөд 2001 оны 4 дүгээр сард Нягтлан бодох
бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл цаашид дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Уг
стандартад үндсэн хөрөнгө, бодит үнэ цэнэ, түрээс зэрэгтэй холбоотой стандартуудын
өөрчлөлтөөр 10-аад удаа өөрчлөлт орсон байдаг.
НББОУС 40 ХОЗҮХХ стандартын Монгол Улс дахь хэрэгжилт
Сангийн Яамнаас зохион байгуулсан Нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэгийн
дүнгээс харахад 2019 оны эхний хагас жилийн байдлаар судалгаанд хамрагдсан нийт 95,523
аж ахуйн нэгж, байгууллагын 56% нь СТОУС-ыг, 44% нь ЖДААН-ийн СТОУС-ыг дагаж
мөрдөж байна. Нийтийн ашиг сонирхлын байгууллага (public interest entity)-ын СТОУС-ын
нэвтрэлтийн байдалд судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан 8,298 байгууллагын 43% нь
стандартыг бүрэн нэвтрүүлсэн байна. СТОУС-ын нэвтрүүлэлтийг стандарт бүрээр авч үзэхэд
нийт41стандартаас нийтлэг үзүүлэлтээрээ 14 стандарт нь хагас болон хэрэгжүүлж эхэлж
байгаа байна (Ч.Чимидсүрэн, 2019). Мөн уг үзлэгээр (10 сая төгрөгөөс дээш үнийн дүн
бүхий) ХОЗҮХХ-ийг санхүүгийн тайландаа бүртгэсэн 208 аж ахуйн нэгж байсан бөгөөд
тэдний өөрийн үнэлгээг авч үзвэл 39% нь СТОУС-ыг огт нэвтрүүлээгүй, 39% нь хагас
нэвтрүүлсэн, 22% нь бүрэн нэвтрүүлсэн гэж хариулжээ. 2019 онд хийгдсэн уг судалгаагаар
НББОУС 40 нь “хагас нэвтэрсэн, хэрэгжүүлж эхэлж байгаа стандарт”-ын ангилалд багтжээ
(Ч.Чимидсүрэн, 2019).
Иймээс бид энэхүү судалгаагаар уг стандартын нэвтрэлт, хэрэгжилтийн судалгааг дараах 3
чиглэлээр хийж, үнэлэлт өглөө.
3. Улаанбаатар хотын томоохон үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн үл хөдлөх
хөрөнгийн судалгаа, тэдгээрийн бүртгэлд хийсэн судалгаа
4. Аудитын компаниудаас авсан судалгаа, үр дүн
5. Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланд хийсэн судалгаа, үр дүн
1. Улаанбаатар хотын томоохон үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдийн судалгаа, үр дүн
НББОУС40 “ХОЗҮХХ”-ийн хэрэгжилтийг үнэлэхийн тулд Улаанбаатар хотын төв
зам дагуу байрлалтай 30 объектыг судалгаанд хамруулахаар сонгосон боловч Гранд плаза,
Пийс молл, Сандэй, Жуков худалдааны төвүүд нь хувь хүн, хуулийн этгээд холилдсон олон
өмчлөгчтэй бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээг тусдаа менежментийн баг хариуцдаг тул
судалгаанаас хассан. Үлдсэн 26 компаниас урьдчилан боловсруулсан асуулгаар судалгааг
авсан.Судалгааны эхний 4 асуулт НББОУС40 “ХОЗҮХХ” хэрэгжүүлэх шаардлагатай эсвэл
хэрэгжүүлдэг эсэхийг тогтоох зорилготой байсан бол дараагийн 7 асуулт нь НББОУС40
“ХОЗҮХХ”-ийн хэрэгжилтийн түвшинг тодорхойлоход чиглэсэн байсан.

48
Судалгаанд хамрагдсан байгууллагуудын 25 нь Нягтлан бодох бүртгэлийн тухай
хуулийн 10.3-т заасны дагуу жилд 2 удаа санхүүгийн тайлангаа бэлтгэдэг тул тус хуулийн
4.1.1-д заасан СТОУС-ыг мөрдөх ангилал шалгуур үзүүлэлтийг хангасан компаниуд байна
гэж үзсэн. Мөн судалгаанд хамрагдсан бүх байгууллагын мэдэлд үл хөдлөх хөрөнгө байдаг
бөгөөд тэдний 25 нь тухайн үл хөдлөх хөрөнгийг түрээсийн орлого олох зорилгоор, 1 нь
үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг гэж хариулсан байна. Түрээсийн орлого
олох зорилгоор үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг компаниудын 96% буюу 24 нь санхүүгийн
тайлангаа жилд 2 удаа бэлтгэж толилуулдаг байна. Иймээс судалгаанд хамрагдсан 26
компаниас түрээсийн орлого олох зорилгоор үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ба СТОУС-ыг
мөрдөх ангилалын шалгуурыг хангасан 24 компани байсан. Эдгээр 24 компаниас 19 компани
буюу 79% нь ХОЗҮХХ-ийн бүртгэлдээ НББОУС16 “Үндсэн хөрөнгө”-ийг ашигладаг, 2
компани буюу 8% нь ямар нэг стандарт мөрддөггүй гэж хариулсан бол 3 компани буюу 13%
нь ямар стандартыг мөрддөг талаар огт хариулт өгөөгүй байна.
Түрээсийн орлого олох зорилгоор эзэмшдэг хөрөнгөө ямар стандартаар бүртгэдэг вэ?
гэсэн асуултанд 26 компанийн 81% нь хариулсан байна. Асуултанд хариулсан компаниудын
90% нь НББОУС16 “Үндсэн хөрөнгө”-ийг ашигладаг, 10% нь ямар нэг стандарт мөрддөггүй
гэж хариулсан.
Судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 96% нь үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө
оруулалтын зориулалтаар ашигладаг боловч НББОУС40 “ХОЗҮХХ” стандартыг ашигладаг
компани байхгүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр компаниуд үл хөдлөх хөрөнгөө өмчлөгч-
эзэмшсэн хөрөнгө байдлаар бүртгэсэн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд нь НББОУС40
“ХОЗҮХХ” нэвтрээгүй учир хөрөнгийн ангилал, хүлээн зөвшөөрөх үеийн хэмжилт, дараа
үеийн хэмжилт, толилуулга, тодруулгад үнэлгээ өгөх боломжгүй юм.
2. Аудитын компаниудаас авсан судалгаа, үр дүн
НББОУС40 “ХОЗҮХХ”-ийн стандартын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор нийт 29
аудитын компанийн 64 аудиторуудаас аудитын ажлын явцад ХОЗҮХХ бүхий аж ахуй нэгж
байсан эсэхийг тандах 1 асуулт, ХОЗҮХХ-ийн хөрөнгийн ангилал, хүлээн зөвшөөрөх үеийн
хэмжилт, дараа үеийн хэмжилт, толилуулга, тодруулгад үнэлгээ өгөх зорилготой 7 асуулт
бүхий судалгаа авлаа.
Судалгаанд оролцсон аудиторуудын ажлын явцад:
- ХОЗҮХХ бүхий байгууллага 10 хүртэл удаа таарсан гэж 29 компанийн 54 аудитор,
- ХОЗҮХХ бүхий байгууллага 11-ээс дээш удаа таарсан гэж 10 компанийн 10 аудитор
хариулсан байна.
Хүснэгт №1 Аудиторуудаас авсан асуулгын үр дүнг жинэлсэн дундаж үнэлгээгээр
дундажлан харуулбал:
№ Асуулт Жинэлсэн
дундаж

1 Аж ахуйн нэгжүүд өөрийн мэдэл дэх үл хөдлөх хөрөнгийн ангиллыг 71.2%


стандартыг дагуу ангилж чаддаг эсэх

2 НББОУС40 “ХОЗҮХХ”-ийн стандарт дагаж мөрдөх шаардлагатай аж 71.1%


49
ахуй нэгжүүд хөрөнгийн анхдагч хүлээн зөвшөөрөлтийг стандартын
дагуу бүртгэдэг эсэх

3 НББОУС40 “ХОЗҮХХ”-ийн стандарт дагаж мөрдөх шаардлагатай аж 54.6%


ахуй нэгжүүд хөрөнгийн дараа үеийн хэмжилтэд бодит үнэ цэнийн
загвар ашигладаг эсэх

4 Аж ахуйн нэгжүүд СТОУС13 "Бодит үнэ цэн"-ийн стандартыг дагаж 58.0%


мөрддөг эсэх

5 Дараа үеийн хэмжилтэд өртгийн загварыг стандартын дагуу 66.0%


ашигладаг эсэх

6 НББОУС40 “ХОЗҮХХ”-ийн стандарт дагаж мөрдөх шаардлагатай аж 59.5%


ахуй нэгжүүд ХОЗҮХХ-тэй холбоотой нэмэлт тодруулгыг
стандартын дагуу бэлтгэдэг эсэх

7 НББОУС40 “ХОЗҮХХ” стандартын хэрэгжилт, нэвтрэлтэд ерөнхий 62.8%


үнэлгээ өгнө үү

Аудиторуудын үнэлснээр аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгийн ангилал, анхдагч хүлээн


зөвшөөрөлтийг сайн гүйцэтгэдэг буюу 71.2%-ийн үнэлгээтэй байсан бол дараа үеийн
хэмжилтэнд бодит үнэ цэнийн загварын ашиглалт хамгийн сул буюу 54.6%-тай, СТОУС13
Бодит үнэ цэнийн стандартын хэрэглээ бага, нэмэлт тодруулгыг стандартын дагуу
гүйцэтгэдэггүй буюу 60%-аас бага үнэлгээтэй гарсан.
Аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгийн ангилал, анхдагч хүлээн зөвшөөрөлт, дараа үеийн
хэмжилт, тодруулгыг НББОУС40 “ХОЗҮХХ” стандартын дагуу бэлтгэдэг эсэхийг тодруулах
эхний 6 асуултын жинэлсэн дундаж үнэлгээ 63.4% байна. Харин 7-р асуултаар НББОУС40
“ХОЗҮХХ” стандартын нэвтрэлтэд аудиторууд 62.8%-ийн үнэлгээ өгсөн байна.
Аудиторуудаас авсан судалгаагаар НББОУС40 “ХОЗҮХХ” стандартын ерөнхий хэрэгжилт
50-70% буюу D үнэлгээтэй байна.
3. Аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланд хийсэн судалгаа, үр дүн
НББОУС40 “ХОЗҮХХ” стандартын нэвтрэлтийг үнэлэх зорилгоор E-Balance цахим
санхүүгийн тайлангийн системийг ашиглан нийслэл хотод санхүүгийн тайлан тушаадаг нийт
64,184 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд судалгаа хийлээ. Судалгаанд хамрагдсан 64184
аж ахуйн нэгжээс 0.5% буюу 298 компани нь ХОЗҮХХ бүртгэсэн байсан ба үүнээс 20
компани нь үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байна1.
Эдгээр 298 компаниас 89 компанийн бүртгэсэн ХОЗҮХХ материаллаг бус дүнтэй буюу 20
сая төгрөгөөс доош үнийн дүнтэй, 141 компани СТОУС ашиглах шаардлагагүй, аудит
хийлгэдэггүй, нийт хөрөнгийн дүн 500 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд байна. Мөн 104
аж ахуйн нэгжийн ХОЗҮХХ-ийн дүнд 2016, 2017, 2018 онуудад өөрчлөлт ороогүй байгаа

1
Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооныдаргын хамтарсан 319,А/160 тушаалаар батласан “Эдийн
засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ийн дагуу үл хөдлөх хөрөнгө, түрээсийн үйл
ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж 2018 оны эцсийн байдлаар 1140 байсан (Үндэсний статистикийн хороо,
2019) ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь ХОЗҮХХ бүртгэсэн эсэхийг шалгахад 20 аж ахуйн нэгж үлдсэн.
50
учир элэгдэл тооцоогүй, бодит үнэ цэнийн хэмжилт хийгээгүй байна гэж үзлээ. Энэ нь аж
ахуйн нэгжүүд ХОЗҮХХ-ийг бүртгэсэн боловч дараа үеийн үнэлгээнд СТОУС-ыг
баримтлахгүй байгааг харуулж байна.

350
300
250
200
150 298
100
157 141
50 89
0
Материаллаг бус СТОУС ашиглах СТОУС ашиглах Нийт
шаардлагатай. шаардлагагүй

Зураг 5. ХОЗҮХХ-ийн дараа үеийн үнэлгээнд СТОУС ашиглалт


Материаллаг бус буюу 20 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй ХОЗҮХХ бүртгэсэн 89 аж ахуйн
нэгж байгаа бөгөөд 1 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй ХОЗҮХХ бүртгэсэн 41 аж ахуйн
нэгж, 10 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй ХОЗҮХХ бүртгэсэн 77 аж ахуйн нэгж байна.
Эдгээр аж ахуйн нэгжүүд стандартын дагуу хөрөнгийг ангилаагүй байна гэж үзлээ.

100 89
77
80
60
41
40
20
0
1 сая хүртэл 10 сая хүртэл 20 сая хүртэл

Зураг 2. ХОЗҮХХ-материаллаг бус дүнтэй аж ахуйн нэгжүүдийн тоо


Санхүүгийн тайландаа ХОЗҮХХ тайлагнасан нийт 298 аж ахуйн нэгжээс иж бүрэн
СТОУС ашиглах шаардлагагүй аж ахуйн нэгжүүд болон ХОЗҮХХ-ийн тайлагнасан дүн нь
материаллаг бус үнийн дүнтэй аж ахуйн нэгжүүдийг хасч 147 аж ахуйн нэгжийг сонгон авав.
Эдгээр 147 компанийн санхүүгийн тайланг гүнзгийрүүлэн судлахад 64 компани нь нятлан
бодох бүртгэлийн бодлогын баримт бичигтэй байна. Харин 83 компани нь бодлогын баримт
бичиггүй тул НББОУС40-ийн хэрэгжилтийг үнэлэх боломжгүй гэж үзлээ.
НББББ-тэй 64 компанийн санхүүгийн тайлан, тодруулгыг судлан үзээд 12 компани нь
бодит үнэ цэнийн загвар, 29 компани нь өртгийн загвар ашигладаг байх магадлалтай гэж
үзлээ. Үлдсэн 23 компани нь стандартыг дагуу бүртгэл хөтлөөгүй байна гэж дүгнэв. Мөн
НББББ-тэй 64 компанийн 16 нь буюу 25% нь дараа үеийн хэмжилтэнд стандартыг дагаж
мөрдсөн байх магадлалтай, 48 нь буюу 75% нь стандартыг мөрдөөгүй байна гэж үзлээ.
Мөн судалгаанд хамрагдсан 298 компаниас НББББ-тэй ба үл хөдлөх хөрөнгийн үйл
ажиллагаа явуулдаг гэсэн 2 шалгуурыг зэрэг хангасан 9 компани байгаа бөгөөд тэдний 5 нь

51
БҮЦ-н загвар, 4 нь өртгийн загвар ашигласан байна. Эндээс ХОЗҮХХ бүртгэсэн 298
компанийн хувьд стандартын нэвтрэлт 5.4% байна.

ДҮГНЭЛТ
Энэхүү судалгаагаар НББОУС40 “ХОЗҮХХ” стандартын дагуух ХОЗҮХХ-ийн
тодорхойлолт, ангилал, хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт болон хүлээн зөвшөөрөлтийн
дараа үеийн хэмжилт, толилуулга, тодруулгын байдал зэргийг харгалзан санал асуулгын арга
болон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийх аргаар НББОУС40
“ХОЗҮХХ” стандартын Монгол улс дахь хэрэгжилтийг үнэллээ.
Санал асуулгыг түүврийн аргаар сонгосон 30 аж ахуйн нэгжийн нягтлан бодогч,
санхүүгийн ажилтнууд болон 29 аудитын компанийн 64 аудитораас анкетийн аргаар хийсэн.
Харин санхүүгийн тайланд дүн шинжилгээ хийхдээ 64,184 аж ахуйн нэгжийн санхүүгийн
тайлангууд болон нэмэлт тайлбар тодруулгыг ашиглалаа.
Монгол улсад СТОУС-ыг нэвтрүүлэх ажил хийгдсээр байгаа боловч стандартыг агуулгын
хувьд ашиглах, хэрэгжүүлэх ажил нэн хангалтгүй байгаа нь судалгаагаар харагдлаа.
1. Үл хөдлөх хөрөнгө өмчлөгчдөөс авсан судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 96% нь үл
хөдлөх хөрөнгийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашигладаг боловч НББОУС40
“ХОЗҮХХ” стандартыг ашигладаг компани байхгүй байна. Эдгээр компаниуд үл
хөдлөх хөрөнгөө өмчлөгч эзэмшсэн хөрөнгө байдлаар бүртгэсэн байна. Өөрөөр хэлбэл
НББОУС16 “Үндсэн хөрөнгө”-ийн стандартыг ашигласан байна.
E-balance Цахим тайлангийн системээр шалгахад эдгээр аж ахуйн нэгжүүд ХОЗҮХХ
бүртгээгүй байсан болно. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд НББОУС40 “ХОЗҮХХ”
нэвтрээгүй учир хөрөнгийн ангилал, хүлээн зөвшөөрөх үеийн хэмжилт, дараа үеийн
хэмжилт, толилуулга, тодруулгад үнэлгээ өгөх боломжгүй юм.
2. Аудиторуудын үнэлснээр ААН-үүд үл хөдлөх хөрөнгийн ангилал, анхдагч хүлээн
зөвшөөрөлтийг сайн гүйцэтгэдэг буюу 71.2%-ийн үнэлгээтэй байсан бол хүлээн
зөвшөөрөлтийн дараа үеийн хэмжилтэнд бодит үнэ цэнийн загварын ашиглалт
хамгийн сул буюу 54.6%-тай, СТОУС13 Бодит үнэ цэнийн стандартыг хэрэглээ бага,
нэмэлт тодруулгыг стандартын дагуу гүйцэтгэдэггүй буюу 60%-аас бага үнэлгээтэй
гарсан.
Аудиторуудаас авсан судалгаагаар НББОУС40 “ХОЗҮХХ” стандартын ерөнхий
хэрэгжилт 50-70 хувь буюу D үнэлгээтэй гарлаа.
3. E-Balance цахим санхүүгийн тайлангийн системийг ашиглан нийт 64,184 аж ахуйн
нэгжийн санхүүгийн тайланд судалгаа хийхэд 298 компани ХОЗҮХХ бүртгэсэн байв.
Эдгээрээс СТОУС ашиглах шаардлагагүй, үнийн дүнтэй материаллаг бус
компаниудыг хасч 147 компанийг сонгон авсан боловч 83 компани бодлогын баримт
бичиггүй учир стандартын хэрэгжилтийг үнэлэх боломжгүй гэж үзсэн. Үлдсэн 64
компанийн санхүүгийн тайлан, тодруулгыг судлан үзэхэд 12 компани бодит үнэ
цэнийн загвар ашигладаг, 29 компани өртгийн загвар ашигладаг байх магадлалтай гэж
үзлээ. Үлдсэн 23 компани нь стандартын дагуу бүртгэл хөтлөөгүй байна гэж дүгнэв.
52
НББББ-тэй 64 компанийн дараа үеийн хэмжилтэнд нийт аж ахуйн нэгжүүдийн 25 хувь
нь стандартыг дагаж мөрдсөн байх магадлалтай, 75 хувь нь стандартыг мөрдөөгүй
байна гэж үзлээ. Харин ХОЗҮХХ бүртгэсэн 298 компанийн хувьд стандартын
нэвтрэлт 5.4% байна.
2018 оны байдлаар үл хөдлөх хөрөнгө, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг 1140 аж ахуйн
нэгж байсан боловч 2 хувь буюу 20 компани ХОЗҮХХ бүртгэжээ. Эдгээр 20 аж ахуйн
нэгжээс стандартын дагуу бүртгэл хөтөлсөн 9 компани байна.
Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа явуулдаг нийт 1140 аж аж ахуйн нэгжийн 0.8 хувь
буюу 9 компани нь ХОЗҮХХ-ийн стандартыг нэвтрүүлсэн гэж үзэж байна. Үлдсэн аж ахуйн
нэгжүүд нь хөрөнгөө зөв ангилж бүртгээгүй, дараа үеийн хэмжилт, толилуулга, тодруулгад
стандартыг ашиглаагүй байна. Мөн аж ах аж ахуйн нэгжүүд үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө
оруулалтын зориулалтаар ашигладаг боловч НББОУС40 “ХОЗҮХХ” стандартыг ашиглан
бүртгэхгүй байна. ХОЗҮХХ бүртгэсэн компаниуд нь дараа үеийн үнэлгээ, толилуулга,
тодруулгыг стандартын дагуу гүйцэтгэхгүй байна.
Уг стандарт нь Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, аудитын салбарт дөнгөж нэвтэрч
эхэлж байгаа бөгөөд нэвтрүүлсэн компаниудын хувьд хагас хэрэгжилттэй стандарт гэсэн
дүгнэлт өглөө.

НОМ ЗҮЙ

(2019 оны 12 05). www.legalinfo.mn: https://www.legalinfo.mn/law/details/11191?lawid=11191-


ээс Гаргасан
(2019 оны 10 10). www.legalinfo.mn: https://www.legalinfo.mn/law/details/33?lawid=33-ээс
Гаргасан
(2019 оны 10 10). www.legalinfo.mn: https://www.legalinfo.mn/law/details/14299-ээс Гаргасан
IASB. (2019 оны 09 10). ifrs.org. https://www.ifrs.org/use-around-the-world/use-of-ifrs-standards-
by-jurisdiction/#1-ээс Гаргасан
Б.Болормаа. (2012). МОНГОЛ УЛСЫН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ОЛОН УЛСЫН
СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ОНОВЧТОЙ БОЛГОХ НЬ. Улаанбаатар.
ММНБИ. (2018). СТОУС . Улаанбаатар.
НББ-ийн хүрээлэн. (2017). СТОУС-н хэрэгжилтийн судалгаа. Улаанбаатар.
Сангийн яам. (2019). НББ-ийн улсын үзлэг. Улаанбаатар.
Үндэсний статистикийн хороо. (2019). 1212.mn:
http://1212.mn/BookLibraryDownload.ashx?url=ISIC_4.0_2019.pdf&ln=Mn-ээс Гаргасан
хороо, Ү. с. (2019 оны 12 01). 1212.mn:
https://www.1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_2600_010V4&13999001_select_all=0
&13999001SingleSelect=_T5&ISIC_2_select_all=0&ISIC_2SingleSelect=_23_231&YearQ
_select_all=0&YearQSingleSelect=_201804_201704_201604_201504&viewtype=table-ээс
Гаргасан
53
Ч.Чимидсүрэн. (2019 оны 09). Нягтлан бодох бүртгэлийн стандартын хэрэглээ, мэргэжил
өнөө ба ирээдүй. http://202.131.251.99/#presentations:
http://202.131.251.99/#presentations-ээс Гаргасан
яам, С. (2019 оны 10 10). E-balance. E-balance: https://e-balance.mof.gov.mn/EBalance/home.jsf-
ээс Гаргасан

54
Z ҮЕИЙНХЭНИЙ ОНЦЛОГИЙГ СУРГАЛТАНД ХАРГАЛЗАН
ҮЗЭХ НЬ

З. Тэлмүүн1
1
telmuun@mandakh.mn

Хураангуй
Бидний амьдарч буй нийгмийн хамгийн залуу үе болох Z үеийнхэн ахмад үеээсээ тэс
өөр нөхцөл байдалд төрж өссөн тул тэдний нийгэм болон боловсролд хандах хандлага нь ч
өөр байх ажээ. Хэдий тэд нийгэмд хөл тавиад удаагүй ч өөрсдийн хэв маягаа бүрдүүлэн, байр
сууриа эзлээд байна. Энэхүү судалгааны ажлаар бид олон төрлийн насны бүлгүүдийн талаар
хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг уншиж судлан, тэрхүү мэдээллийг ашиглан
Монгол улсын Ерөнхий боловсролын сургуульд сурч буй Z үеийнхэний боловсролд хандах
хандлагыг тодорхойлсноор тэдний сурах үйлийг илүү үр дүнтэй болгохыг зорилоо. Иймд
Нийслэлийн ерөнхий боловсролын А болон Б сургуулиудын нийт 218 сурагч, 45 багш нараас
асуулгын болон ярилцлагын аргаар судалгаагаа авч, мэдээллийн сан бүрдүүлээд түүнийгээ
mоон судалгааны арга буюуSPSS программаар боловсруулан танилцууллаа. Тус судалгааны
үр дүнд монголын Z үеийнхэний сурах үйл ямар зохион байгуулалттай байхад хамгийн үр
дүнтэй болохыг тодорхойлжоновчтой сургалтын орчинг хэрхэн бүрдүүлэх талаар шийдэл
дэвшүүллээ.
Түлхүүр үг:насны ангилал, Z үе, Y,Х үе, хандлага, боловсрол
ОРШИЛ
Хэдий хүн бүр ижилгүй боловч эрт дээр үеэс эрдэмтэн судлаачид биднийг
төрөлжүүлж, ижил төстэй шинж чанараар нь ангилах гэж оролдож ирсэн билээ. Үүний үр
дүнд “насны ангилал” гэх зүйл бий болсон. Насны ангилал нь хүмүүсийн төрсөн оноор нь
бүлэглэж үзэх ба нийгмийн нөхцөл байдал, хөгжил дэвшилээсээ хамааран хүмүүс хоорондоо
зан араншин, хандлага харилцаа, мөн сурах үйлээрээ хүртэл өөр байх ажээ.
Насны ангилалын тогтоох нь тийм ч амар зүйл биш юм. Өнөөг хүртэл ихэнх судалгааг
АНУ, Их Британи, Канад зэрэг барууны орнуудад хийсэн байх юм (Cennamo, 2008). Гэсэн
хэдий ч нийгмийн ач холбогдол, тэр тусмаа зах зээл, арилжаа наймаа, бизнесийн ихэнх
хувийг Z үеийнхэн эзлэхэд ойр байгаа тул дэлхий даяар бүх байгууллагууд энэ тал дээр
судалгаа хийхэд хүрч байна.
Орчин цагийн нийгэмд таван төрлийн насны ангилал дээр эрдэмтэд тогтоод байгаа
билээ:
1. Чимээгүй үе буюу Гайхамшигт үе, 1928-1944 оны хооронд төрсөн бөгөөд эрх
мэдэл, шатласан системийг хүндэлдэг хүмүүс
2. Baby Boomer, 1945-1965 оны хооронд төрсөн. Тэд Дэлхийн 2-р дайны дараах
хүн амын алдагдлыг нөхөхийн тулд олон хүүхэд төрүүлснээрээ ийм нэртэй
болсон бөгөөд ажилд гарамгай хүмүүс
3. X үе, 1965-1979 оны хооронд төрсөн. Маш тайван амгалан төрлийн хүмүүс
байх бөгөөд ажил, амьдралаа зохицуулах чадвар сайн

55
4. Y үе, 1980-1995 оны хооронд төрсөн. Хөгжил цэцэглэлийн дээд үе болон
техник технологийн дэвшилд хөл тавиж төрсөн хүмүүс
5. Z үе, 1995 оноос хойш төрсөн хүмүүс(Cilliers, 2017)
Өнөөгийн нийгэмд буй хүмүүсийгэдгээр таван төрөлд ангилж байгаа хэдий ч энэ
насны хязгаарын тогтоох нь тийм амар ажил биш юм. Учир нь нэг жилийн зөрүүтэй төрсөн
хоѐр хүн өөр үеүүдэд хамаарч тэс ондоо зан араншинтай байх нь учир дутмаг зүйл юм.
Z үеийнхэн хамгийн залуу бөгөөд хамгийн эрч хүчтэй үеийнхэн болоод байгаа нь
тэдний техник, технологитой ойр төрсөнийх юм. YouTube, web blog, WeChat, Facebook зэрэг
цахим сувгууд бидний өдөр тутмын амьдралыг өөрчилж байна. Сошиал медиа нь нийгмийг
өөрчилж байна (Sinaga, 2015).
Z үеийнхэн
Оршил хэсэгт дурдсан 5 төрлийн насны ангилалын хамгийн залуу үе буюу 1995 оноос
хойш төрөгсөд нь нийгэмд хөл тавиад удаагүй ч “цахим мангас”-ууд юм. Тэд шийдвэр
гаргахдаа түргэн, харилцаа холбоог үргэлж идэвхтэй байлгадаг төрлийн хүмүүс. Дэлхий
даяар интернэт сүлжээ бүрэн холбогдсон нийгэмд төрсөн учир тэд технологиор амьдарч,
амьсгалдаг гэхэд хэлсдэхгүй (Rothman, 2016). Боловсролын салбарт ч тэдний хэрхэн
техниктээ хайртай гэдэг нь харагддаг. Лекцийн зургыг нь дараад авчихдаг, яриаг нь бичээд
хадгалчихдаг, асуултыг багшаас биш интернэтээс хайхдаа гарамгай, хариулт хүлээгээд суух
дургүй бөгөөд бэлэн мэдээлэлд дуртай байдаг. Учир нь тэд өмнөх үеийнхэн шигээ аливаа
зүйлийг сурахдаа удаан цаг зарцуулдаггүй. Хормын төдийд аливааг өөрийн болгочихдог
тэдний хувьд багшаас асуулт асуугаад багш нь тэр орой нь номын санд сууж мэдээлэл
цуглуулаад маргааш нь түүнд танилцуулна гэдэг бол утгагүй хэрэг.
Z үеийнхэн мэдээллийн эрин зуунд төрж өссөн учир өөрсөддөө хэрэгтэй мэдээллийг
тун хялбар аргаар олж, солилцдог ажээ. Үүнээсээ болоод ахмад үеийнхэндээ “залхуу” гэж
дуудуулах нь ч бий. Тэд төрөл бүрийн төхөөрөмж болон сошиал медиа ашиглан үргэлж
хоорондоо мэдээлэл дамжуулж байдаг. Өдөрт фейсбүүк оролгүйгээр, нэг ч болов
сонирхолтой нийтлэл уншихгүйгээр амьдарч чадах Z үеийн хүн тун ховор. Техник
технологийн дэвшил хурдацтай хөгжиж буй энэхүү мэдээллийн эрин зуунд Х, Ү үеийнхэн
хүртэл сошиал медиаг идэвхтэй хэрэглэж байна. Z үеийнхэн бодит байдал, нийгмийн нөхцөл,
өөрсдийн амьдарч буй орчин тойрон зэрэг бодит бүхнийг цахим ертөнцөд нийтэлж,
шүүмжилж, санал бодлоо солилцдог. Үүнд Twitter, Instagram, Pinterest, Snapchat, YouTube,
Facebook зэргийг ашигладаг бөгөөд тэд интернэт мэдээллийг хэрэглээд зогсохгүй мөн бүтээж
бас удирдаж байна (Hardey, 2011).
Харин эдгээр техникийн дэвшилүүд нь ихэнхдээ “multitasking буюу нэг дор олон зүйл
хийх чадвар шаарддаг учир, анхаарлаа нэг зүйлд хандуулах, нямбай байх, аливааг цээжилж
удаан хадгалах” зэрэг чадварууд нь Z үеийнхэний хувьд хэцүү болсон аж (Csobanka, 2016).
Иймд тэдний аливааг сурах үйл нь өмнөх Х болон Ү үеийнхэнээс тун өөр байна.
Зарим судлаачидZ үеийн хүмүүсийн тархи нь өмнөх үеийнхэнээсээ бүтцийн хувьд өөр
болохыг тогтоожээ (Rothman, 2016). Лекц, семинар зэрэг цаг шаардсан эдгээр хичээлийн
төрлүүд тэдний хамгийн дургүй зүйл юм. Учир нь тэдний анхаарал нэг зүйлд удаан
төвлөрдөггүй, сонирхохгүй л бол анхаарахгүй, ѐстой л “Дургүйд хүчгүй” гэдэг үгийн тод

56
илрэл болсон хүмүүс юм. Харин тоглоом, хамтын ажиллагаа, өрсөлдөөн, мэтгэлцээн зэрэг
зүйлст тэд дуртай.
Судалгаа
Ерөнхий боловсролын А болонБ сургуулиудын багш болон сурагчдаас асуулгын
аргаар судалгаа авлаа. Асуулгын судалгааг цаг болон цаас хэмнэх Google form цахим аргаар
авсан. Хоѐр сургуулийн нийт 218 сурагчид судалгаанд оролцсон ба судалгааны асуултууд гол
төлөв тэдний сурах арга барил ямар хэв маягтай болохыг тодорхойлох, мөн одоогийн
сургалтын арга зүй тэдэнд нийцэж байгаа эсэхийг судлахад оршино.
Мөн хоѐр сургуулийн нийт 45 багш нараас гол төлөв тэдний заах арга барил ямар хэв
маягтай болохыг тодорхойлж сурагчидтайгаа ямар харилцаатай байдаг болон тэдний заах
арга барил сурагчидад нийцэж эсэхийг судлах зорилгоор асуулгын аргаар судалгаа авсан
болно.
Сурагчдаас авсан судалгаа
Сурагчид бүгд 1995 оноос хойш төрсөн Z үеийнхэн байв. Судалгааны эхэн хэсэгт
тэднээс энгийн асуултууд асуулаа. Мэдээж сошиал медиа хэрэглээ сурагчдын дунд маш
идэвхтэй буюу тэдний 98% нь Facebook, Twitter, Instagram зэргийн аль нэгийг тогтмол
хэрэглэдэг болох нь тодорхой болов. Мөн тэд багш нартайгаа сошиал медиа хэрэглэн
харилцдаг, гэвч энэ харилцаа тийм ч идэвхтэй биш ажээ. “Багш нар seen-дээд хариу өгдөггүй”
/seen-дэх: Facebook дээр захиаг нь уншсан боловч хариу өгөөгүй/, “хичээлийн бус цагаар
битгий холбогд” гэх мэтээр тэдний харилцах идэвхийг унтраадаг байна.
Мөн судалгаанд оролцсон сурагчдын нийт 175 буюу 80% нь сошиал медиагаар багш
нартай харилцах сонирхолтой байдаг гэж хариулсан байна. Харин “Та хичээлийн үеэр
багштайгаа цаг үеийн мэдээ, сонин хачин зэргийн тухай ярих дуртай байдаг уу? Гэсэн
асуултанд 157 буюу 72% нь “Тийм, зарим багштай” гэж хариулсанаас үзэхэд тэд сонирхолтой
мэдээлэл авах дуртай байна. Тэдний хувьд сургалт бол албан ѐсны биш, илүү чөлөөт байх нь
зохистой юм.
Судалгааны зарим асуултуудыг график үзүүлэлтээр харуулвал:

Зураг 6Сургалтын хэрэглэгдэхүүний талаар сурагчдаас авсан судалгаа

57
Судалгаанаас үзэхэд сурагчид хичээлийн сурагчид хичээл дээр дуу болон дүрс бичлэг
үзэх дуртай байна. Мөн гар утсаа хэрэглэх тохиолдол цөөнгүй гардаг нь тэдний онцлогтой
шууд хамааралтай билээ. Интернэт гэх зүйл дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрснээс
хойш төрсөн энэ үеийнхэний хувьд гар утасгүй амьдрал гэдэг утгагүй санагдана.“Z үеийн
хүмүүсийн дүрслэх чадвар маш сайн байдаг тул сургалтын аргад дүрс, зураг оруулах нь маш
үр дүнтэй юм”(Rothman, 2016).
Харин сурагчдын сургалтын арга зүйн талаар өгсөн асуулгыг график үзүүлэлтээр
харахад:

Зураг 7Сургалтын аргазүйн талаар сурагчдаас авсан судалгаа


Хичээлийг аль болох өрсөлдөөнтэй, багаар хамтран ажиллуулж сонирхолтой байдлаар
явуулах нь тэдэнд уламжлалт сургалтын хэлбэрээс илүү таалагдахаар байна. Z үеийнхэн
нэгэн хэвийн зүйлст дургүй. Тэдний сонирхол үргэлж өөрчлөгдөж байдаг бөгөөд байнга өөр
өөр зүйлс туршиж үзэхийг хүсч байдаг(Dolot, 2018).

Зураг 8Багш сурагчийн харилцаа болон хандлагын талаар сурагчдаас авсан судалгаа
58
“Z үеийн сурагчид мэдэхгүй зүйлээ олон сурагчдын дунд, ангидаа асуухаас илүүтэй
онлайнаар асуух нь элбэг бөгөөд хариултаа хүлээх дургүй, харин бэлэн мэдээлэл болон
байнгын харилцаа холбоотой байх дуртай байдаг” (Rothman, 2016). Иймд тэд багштайгаа
цахим ертөнцөд холбоотой байж чадвал олон хүүхдийн өмнө тэнэг асуулт асууж нүүр улайх
шаардлагагүй бөгөөд багшаасаа хүссэн үедээ хэрэгтэй мэдээллээ авах боломжтой болно.
Дээрх үзүүлэлтээс харахад ихэнх сурагчид хичээлийн үеэр багш нартайгаа найз мэт
нөхөрсөг байх дуртай байна. Z үеийнхэн нийгмийн давхарга, дарга-цэргийн тогтолцоо зэрэг
зүйлст дургүй. Тэдний үзлээр бол хүн бүр ижил бөгөөд хүмүүсийг арьс өнгө, нас хүйсээр
ялгаварлаж хандахад тэд маш дургүй. Хамгийн сонирхолтой нь тэдний ихэнх нь техник
технологийн тал дээр өөрсдийгөө багш нараасаа илүү мэдлэгтэй гэж үзэж байна. Тэдэнд
хичээл заадаг багш нарын ихэнх нь Х болон Ү үеийнхэн учир энэ мэдээлэл үнэн байж ч
болзошгүй юм. Энэ үзлээс болж зарим багш сурагчдын хооронд зөрчилдөөн үүсч болзошгүй.
Багш нараас авсан судалгаа
Нийслэлийн ерөнхий боловсролын А болон Б сургуулиудын судалгаанд хамрагдсан
45 багш нарын насны ангиллалыг үзэхэд:

Зураг 9Судалгаанд хамрагдсан багш нарын насны үзүүлэлт


Дээрх үзүүлэлтээс харахад судалгаанд оролцсон багш нарын ихэнх нь Х болон Ү
үеийнхэн байна. Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны байдлаар Ерөнхий Боловсролын
Сургуулийн багш нарын 31.8 хувь нь 30 хүртэл насны, 28.7 хувь нь 30-39 насны, 25.4 хувь
нь40-49 насны, 12.4 хувь нь 50-59 насны, 0.01 хувь нь 60 ба түүнээс дээш насны багш нар
байна(2018-2019 оны статистик мэдээний товч танилцуулга, 2019). Х үеийнхэнийг мөн
социалист үеийнхэн ч гэж нэрлэх нь бий. Нийгмийн байдал, статус зэргээс хамааран тухайн
үед төрж өссөн хүмүүсийн сэтгэхүй бусад үеийнхээс өөр байх нь мэдээжийн хэрэг.
Багш нараас техник, технологийн талаар авсан асуулгыг зургаар танилцуулвал:

59
Зураг 10Сургалтын хэрэглэгдэхүүний талаар багш нараас авсан судалгаа
. Багш нар хичээл дээр сурагчдыг идэвхжүүлэх зорилгоор дүрс бичлэг
хэрэглэдэг боловч тогтмол үзүүлдэггүй байна. Харин дуу сонсгох тохиолдол илүү бага
байгаагын шалтгаан нь үр дүн муутай гэж үзсэнийх болов уу. Сурагчдын хувьд хичээл
болгонддүрс бичлэг үзэж, дуу сонсож байх сонирхолтой байгаа билээ.
Монгол улсын боловсролын системийн түүхийг сөхвөл, 1912 оны 3-р сард Богд
гэгээнд өргөх бичиг барьсны дагуу төрийн сургууль байгуулагдаж эхэлсэн бөгөөд 1980-аад
оноос олон улсын стандарт бүхий боловсролын системтэй болж эхэлсэн билээ (Д.Наран,
2001). Иймд Монгол улсын Х болон Ү үеийнхэн голдуу уламжлалт, багш төвтэй сургалтын
хэв маягаар сурч, ерөнхий боловсролоо олсон байдаг. Тэдний зарим нь нийгмийн огцом
өөрчлөлтийг үл хүлээн зөвшөөрч Z үеийн сурагчдыг өөрсдийн сурсан арга барилаараа
сургахыг зорьдог байхыг үгүйсгэхгүй. Гэтэл Z болон Х,Ү үеийн хүмүүс хоорондоо тэнгэр
газар мэт өөр юм.
Гар утас бол тэдний амьдралын салшгүй хэрэглээ. Сурагчид сурах үйлдээ ч мөн гар
утсыг тогтмол хэрэглэх нь зөв гэж үзэж байна. Гэхдээ тодорхой хязгаарлалттайгаар. Гар
утсыг хичээлийн үеэр хэрэглэх нь буруу, учир нь анхаарал сарниулдаг, нүдний хараанд муу
гэхчилэн олон судалгаа энэ тал дээр хийгдсэн байдаг. Харин судалгаанд оролцсон ЕБС-ийн
сурагчид үүнийг зохистой хэрэглэвэл хичээлийг үр дүнтэй болгодог гэж үзэж байна.
Сурагчдаас аргазүйн талаас авсан асуулгыг багш нараас мөн авахад үр дүн нь:

Зураг 11Сургалтын аргазүйн талаар багш нараас авсан судалгаа


Багш нар хичээл дээр сурагчдыг багаар ажиллуулах болон мэтгэлцээн явуулах зэрэг
ажлуудыг тогтмол хийдэггүй нь сургуулиас батлагдсан хөтөлбөрийн дагуу хичээлээ заах
ѐстой байдгаас улбаатай. Зарим тохиолдолд “Та яагаад хичээл дээр төлөвлөгөөнөөс гадуур
зүйл заав” гээд хичээлийн эрхлэгчдээ донгодуулах нь бий. Иймд зарим сургуулийн багш нар
хичээлд тийм ч идэвхтэй хандахаа больсон нь Z үеийнхний сурах сонирхлыг улам бууруулж
байна.
60
Үүний оронд багш нар рационалболон бүтээлчээр сэтгэж сурагчдын бодож сэтгэх
чадвараа хөгжүүлэхэд тохиромжтой сургалтын орчинг бүрдүүлэх нь зүйтэй. Аливаа сурах
үйлд зохистой сургалтын орчин нэн чухал. Анги танхимийг шинээр зохион байгуулах,
сурагчид өөд өөдөөсөө харж суун харилцаагаа нэмэгдүүлэх, гадаад орчинд хичээл заах, шинэ
технологийг сургалтанд ашилах, аялал зугаалга зэрэг нь шинээр сэтгэхэд дэм болно (Stern,
2014). Багаар ажиллуулах болон мэтгэлцээн явуулах зэрэг сонирхолтой бөгөөд шинэлэг
байдлаар сурагчдын суурь чадваруудыг хөгжүүлэх нь нэн үр дүнтэй юм.

Зураг 12Багш сурагчийн харилцаа болон хандлагын талаар багш нараас авсан судалгаа
Үүнээс харахад ихэнх багш нар зөвхөн зарим тохиолдолд хичээл дээр
сурагчидтайгаанайз мэт нөхөрсөг байх бөгөөд цахим ертөнцөд ч мөн тэдэнтэй тийм ч
тогтмол харилцдаггүй байна. Өнөө цагт ХҮZ ялгаагүй хэн бүхэн гар утсыг байнга хэрэглэж
байгаа энэ үед багш нар сурагчидтайгаа эргэх холбоо сайтай байж чадвал тэдний “бэлэн
мэдээлэл болон байнгын харилцаа холбоотой байх дуртай” (Rothman, 2016) байдалтай тун
сайн нийцэх бизээ.
ДҮГНЭЛТ
Бидний хичээлийн анги танхимд Z үеийнхэн зонхилж байна. Тэд сургалтын орчинг
өөрсдийн төсөөлдөг виртуал ертөнцтэйгээ ижил төстэй гэж үзэх болно. Үүнд: аливаа
мэдээллийг цаг алдалгүй олж авах, дуу дүрстэй эх сурвалжаас мэдээллийг хүлээж авах,
хүчээр биш хөгжилтэйгээр суралцах гэх зэрэг багтана.
Энэхүү судалгааны үр дүн Plessis (2011:28) судалгааны ажилд дурдсан “сошиал
медиа, сошиал сүлжээ зэрэг сурагчдын дурлаад байгаа технологийн элементүүдийг бид сурч
мэдсэнээр тэдгээрийг сургалтандаа хэрэглэх шаардлагатай байна” гэсэн дүгнэлтийг дэмжиж
байна. Энд бид технологийг сургалтын хэрэглэгдэхүүн болгоод зогсохгүй “шинэлэг анги”-
ийг бий болгож сурагчдын сурах үйлийг өдөөх шинэ аргуудыг сэдэж, дуу дүрс бүхий
мэдээллийг боловсруулан тэдэнд хүргэх байдал юм. Орчин үед сурагч-төвтэй сургалтын арга
зүй хамгийн шилдэг нь болоод байна (Plessis, 2011). Үүнд технологийн дэвшил болон
сошиал медиаг ашигласнаар илүү үр дүнтэй болно.

61
Z үеийнхэнд хичээл заах гол түлхүүр нь уламжлалт сургалтын арга зүйг
шинэчилж“цахим мангас”-уудын төсөөллийг дэмжиж, тэдний сонирхлыг татах шинэлэг арга
хэрэгсэлээр хичээлийн хөтөлбөрийг баяжуулахад оршино.
Энэхүү судалгааны ажил цар хүрээний хувьд хангалттай өргөн болж чадаагүй бөгөөд
нийслэлийн хэмжээнд Z үеийнхэнийг бүхэлд нь хамааруулахын тулд Их дээд сургуулиудын
1,2-р курсын оюутнуудаас судалгаа авах нь зүйтэй болов уу. Ерөнхий боловсролын 10, 11,
12-р ангийн сурагчдаас авсан энэхүү судалгааны үр дүнг их дээд сургуулийн эрдэмтэн багш
нар шинээр элсэж буй оюутнуудад хичээл заах, тэдний сургалтын орчинг бүрдүүлэхдээ
хэрэглэвэл зохистой гэж үзлээ.

62
АШИГЛАСАН НОМЫН ЖАГСААЛТ
(2019). 2018-2019 оны статистик мэдээний товч танилцуулга.Улаанбаатар: Нийслэлийн
боловсролын газар.
Cennamo, L. G. (2008). Generation differences in work values, outcomes and person-organisation
values. Journal of Managerial Psychology, 891-906.
Cilliers, E. (2017). The challenge of teaching generation Z. People: International Journal of Social
Sciences, 188-198.
Csobanka, Z. (2016). The Z Generation. Acta Technologica Dubnicae, 63-76.
Dauksevicuite, I. (2016). Unlocking the full potential of digital native learners. Henley Business
School, Mc Graw Hill Education handouts.
Dolot, A. (2018). The characteristic of Generation Z. e-mentor, 44-50.
Hardey, M. (2011). Generation C: Content, Creation,. International Journal of Market Research,
749-770.
Plessis, N. D. (2011 оны September). Social Media in Higher Education: The case of Facebook.
Vaal University of Technology, North-West University.
Rothman, D. (2016). A Tsunami of learners called Generation Z.
Sinaga, M. (2015). The role of social media as a tool of social movement. People: International
Journal of Social Sciences, Special Issue, 369-374.
Stern, R. (2014 оны May 14). Chicagonow.com. Гаргасан 2019 оны December 22,
http://www.chicagonow.com/gifted-matters/2014/05/generation-z-teachers-hows-todays-
creative-classroom-working-for-you-аас
Д.Наран. (2001). Монголын төр ѐсны боловсролын түүх. Улаанбаатар.

Ашигласан зургын жагсаалт


Зураг 1 Сургалтын хэрэглэгдэхүүний талаар сурагчдаас авсан судалгаа .............................. 57
Зураг 2Сургалтын аргазүйн талаар сурагчдаас авсан судалгаа ..............................................58
Зураг 3 Багш сурагчийн харилцаа болон хандлагын талаар сурагчдаас авсан судалгаа ......58
Зураг 4Судалгаанд хамрагдсан багш нарын насны үзүүлэлт ..................................................59
Зураг 5 Сургалтын хэрэглэгдэхүүний талаар багш нараас авсан судалгаа ........................... 60
Зураг 6 Сургалтын аргазүйн талаар багш нараас авсан судалгаа ...........................................60
Зураг 7 Багш сурагчийн харилцаа болон хандлагын талаар багш нараас авсан судалгаа ...61

63
ҮҮРЭН ХОЛБООНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭНЧ БАЙДЛЫН
ТҮВШИНГ ТОДОРХОЙЛОХ НЬ/Мобиком компаний жишээ дээр/

Б.Сайнжаргал, a, П.Насанжаргал,2,
М.Жанузах,c, Г.Билгээ,d
a
sainjargal@mandakh.mn,b, nasanjargal@mandakh.mn
c
januzakh@mandakh.mn, g.bilgee@mandakh.mn

Хураангуй
Үнэнч хэрэглэгчийг бий болгоход нөлөөлдөг маш олон хүчин зүйл байдаг бөгөөд энэ
удаад бид энэхүү судалгаандаа үйл, явц, сонирхол, үзэл бодол нь хэрхэн нөлөөлдөг болох
талаар үүрэн холбооны зах зээл дээр жишээ авч судласан юм. Ялангуяа орчин цагт
хүмүүсийн амьдралын салшгүй хэрэгцээ болсон үүрэн холбооны интернэт хэрэглээний
амьдралын хэв маягт тулгуурлан асуулга боловсруулж, санамсаргүй түүврийн аргаар анхдагч
судалгаа авч, статистикийн фактор шинжилгээний аргаар боловсруулалт хийн, үр дүнг
тайлбарласан болно.
ТҮЛХҮҮР ҮГ: үнэнч байдал, сегмент, зорилтот зах зээл, амьдралын хэв маяг
ОРШИЛ
Бизнес эрхлэгчийн хувьд шинэ хэрэглэгчийг татах, тэднийг хадгалж үлдэнэ гэдэг нь
маш чухал үйл явц юм. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн үед өрсөлдөгч нараасаа ялгаран,
хэрэглэгчийг хадгалж үлдэх нь тулгамдаж буй асуудлын нэг болж байна. Учир нь
хэрэглэгчийн хувьд худалдан авалтын шийдвэр гаргахад хангалттай их сонголт бий болоод
байна. Өөрөөр хэлбэл зах зээл дээр өрсөлдөөн ширүүсч, тэр хэмжээгээр үнэнч хэрэглэгчийг
бий болгох боломж улам бүр багассаар байна. Иймээс бид энэхүү судалгааны ажилдаа
интернэт амьдралын хэв маяг, үнэнч байдлыг хоорондын харилцан хамаарал болоод тухайн
хамаарал нь үнэнч хэрэглэгчийгбий болгох боломжтой эсэх талаарх судалгааг үүрэн
холбооны зах зээлийн Мобиком компанийн хэрэглэгчдийн жишээн дээр хийхээр зорьсон юм.
ОНОЛЫН ХЭСЭГ
Хэрэглэгчийн үнэнч байдлын талаар ойлголтыг судлаачид хоѐр талаас нь авч үздэг ба
судлаач Jacoby, Kynar (1973) уг онолыг хандлага талаас нь авч үздэг бол Ehrenberg, (2000) нь
үнэнч байдлыг зан төлөвийн үүднээс авч үзсэн. Судлаач Day (1969) нь анх үнэнч байдал нь
зан төлөв болон хандлага гэсэн хоѐр хэмжээсийг харьцуулан үнэнч байдлын талаарх
ойлголтыг санал болгосон. (Rundle-Thiele, 2005) Сүүлийн 20 жилийн хугацаанд хэрэглэгчийн
үнэнч байдлын талаарх ойлголтыг илүү өргөн хүрээнд авч үзэж, судлах болсон. Үнэнч
байдлыг тодорхойлохын тулд эхлээд сэтгэл ханамжийг тайлбарлах нь зүйтэй байх. Учир нь
энэ хоѐр үг хоорондоо салшгүй холбоотой. Сэтгэл ханамж гэдэг нь “өмнөх хүлээлт ба
бүтээгдэхүүний бодит гүйцэтгэл хоорондын зөрүүг үнэлэх” гэж тодорхойлсон. (Tse and
Wilton 1988, p 204; see also Oliver 1980). Харин үнэнч байдал гэдэг зарим нэг брэндийн хувьд
дахин худалдан авалт буюу хэд хэдэн давтамжтай худалдан авалтын циклийг хэлдэг (e.g.,
Tellis 1988) (Oliver, 1999). Өөрөөр хэлбэл хэрэглэгч хэдий чинээ сэтгэл ханамжтай байна
төдий чинээ тухайн бүтээгдэхүүнийг дахин худалдан авах магадлал өндөр байдаг. Үнэнч
байдал хэрэглэгчийн сэтгэл ханамж хоѐрын хоорондын харилцан холбоог судлах нь маш
64
чухал ач холбогдолтой хувьсагчид гэж олон судлаачид үздэг (Colgate and Steward, 1998;
Hocutt, 1998; Patterson and Spreng, 1997) (Yu & Dean, 2001)
Үнэнч хэрэглэгчийг бий болгохын тулд үнэ цэнэтэй бүтээгдэхүүнийг бий болгох
ѐстой гэж маркетерууд үздэг. Тэгвэл үнэ цэнэ гэдэг нь хүссэн зүйл, нөхцөл байдлын зорилго,
янз бүрийн чухал зүйл, хүмүүсийн амьдралыг хөтлөх суурь гэж тодорхойлдог (Rokeach 1973)
(Vyncke, 2002) Үнэ цэнэ нь хувь хүний зан чанараас илүү зан төлөвтэй нь хамааралтай, мөн
эдгээр нь цөөн тооны, төвлөрсөн байдаг ба хандлагаас илүү сэдэлтэй шууд
хамааралтай(A.Kamakura, P.Novak, E.M.Steenkamp, & M.M.Verhallen, 1993) Тэгэхлээр “үнэ
цэнэ”, “сэтгэл ханамж”, “үнэнч байдал” нь хоорондоо салшгүй холбоотой хэмжээсүүд юм.
Эдгээр хэмжээсүүдийн хүрээнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг загвар бол AIO юм.
AIO загвар: William Lazer (1963) AIO загварыг анх санал болгосон ба хэрэглэгчийн
амьдралын хэв маягийг тодорхойлох судалгаанд тухайн загварыг өргөн ашигладаг
(M.Solomon, 2017). Энэ загвар нь үйл явц, сонирхол болон үзэл бодлыг хэмждэг. Судлаач
Peter, Olson (1994) нар “амьдралын хэв маяг” гэдэг нь “хүмүүсийн амьдралаа хэрхэн авч явах
дүр төрх, тэр дундаа үзэл бодол, сонирхол болон үйл явц” гэсэн (Vyncke, 2002). Үйл
явц(action) гэдэг нь ажил, хобби, нийгмийн арга хэмжээ, амралт, зугаа цэнгэл, клуб дугуйлан,
олон нийт, дэлгүүр хэсэх, спорт гэх мэт үйл явдлын илэрхийлэл болно. Сонирхол (interest) нь
сэтгэл хөдлөлийн түвшин буюу онцгой болон тасралтгүй анхаарч байдаг обьектив, үйл явц
эсвэл сэдэв (гэр бүл, гэр, ажил, хамт олон, зугаа, загвар, хоол, хэвлэл мэдээлэл, амжилт гэх
мэт) юм. Үзэл бодол (opinions) нь итгэл үнэмшилээр (өөрөө өөрийгөө үзэх үзэл, нийгмийн үр
дүн, улс төр, бизнес, эдийн засаг, боловсрол, бүтээгдэхүүн, ирээдүй, соѐл гэх мэт )
тодорхойлогдоно. Сэтгэлзүйн хувьсагчийг хэмжихэд ашигладаг хэмжих хэрэгсэл нь
судалгаанд оролцогчид тухайн асуулттай санал нийлж байна эсвэл нийлэхгүй байх
талаархтомоохон мэдээллийг багтаасан AIO олон талд асуулт юм.
Судалгаанд оролцогчийн зан үйл ба бие хүний онцлогийг өөрийн үнэлэлтийн
мэдээлэлд тулгуурлан оношлодог. Энэ төрлийн судалгаа нь ихэнхдээ олон тооны асуултыг
өөртөө багтаадаг. Сэтгэц оношилгооны аргачлалыг зохиохүндсэн хоѐр арга зам байдаг
(Г.Сарантуяа, 2015) Үүнд:
1. Урьд зохиогдсон тестийг (гадаадын орны эрдэмтдийн болон хуучирсан тестийг)
дасган хувиргах
2. Шинээр тест зохиох
Асуулга бол асуулт эсвэл баталгаа өгүүлбэрүүдээс бүрдэх аргачлал учир судалгаанд
оролцогч түүнд хариулах, эсвэл бүрэн санал нийлж байна уу, эсвэл үгүй юу гэдгийг
илэрхийлдэг. Асуулга нь асуулт, баталгаагаар өгөгдөж судалгаанд оролцогч өөрийн тухай
зарим мэдээллийг хариултын хэлбэрээр бие дааж өгөх томоохон бүлэг аргачлал юм.
Эцсийн хэрэглэгчээс авч буй асуулгын хэлбэр нь likert scale-ийн 1-5 гэсэн тоогоор
үнэлүүлж, тухайн хэрэглэгчийн сэтгэл зүйн онцлогыг тодорхойлдог.
Дээрх загварыг боловсруулахдаа таамаглах статистикийн фактор шинжилгээний
“cluster mixture model” буюу кластерийн хольцын загвар гэсэн арга зүйг ашигладаг.
Фактор шинжилгээ нь олон тооны хувьсагчуудын хоорондын харилцан хамаарлыг
үзүүлэх ба ерөнхий суурь хэмжээсийн нөхцөл дэх хувьсагчдыг тайлбарладаг. (Mitchel, 1994).
Уг шинжилгээний арга (W.Stewart, 1981) нь олон хэмжээст статистикийн техник
шинжилгээний арга бөгөөд судлаж буй өгөгдлүүдийн багц доторх бүтцийг тодорхойлж, авч

65
үздэг онцлогтой. Фактор шинжилгээ нь өгөгдлийг багасгах техник аргаар өгөгдөл доторх
хэмжээсийг тодорхойлохоос гадна өгөгдлийн харилцан хамааралд шинжилгээ хийж, ерөнхий
хувьсагчдыг тайлбарладаг. Фактор шинжилгээний үндсэн долоон алхмын дагуу бид үүрэн
холбооны хэрэглэгчийг сэтгэл зүйн хүчин зүйл болох сонирхол, үйл явц, үзэл бодол гэсэн 3
үндсэн үзүүлэлтээр хэмжин, сегментчлэдэг.
Үндсэн 3 хувьсагчийг ашиглан дараах загварын дагуу судалгааны үр дүнг
тодорхойлсон.

E-үйл явц

E-Сонирхол E-амьдралын хэв маяг Үнэнч байдал

E-Үзэл бодол

Зураг 1: Судалгааны загвар


Дээрх зураг 1-т үзүүлсний дагуу сэтгэл зүйн хүчин зүйлсээр хэрэглэгчийн амьдралын
хэв маягийг тодорхойлсноор тэдний үнэнч байдалд хэрхэн нөлөөлж, түүний түвшинг
нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судлахаар зорьсоны дагуу бид дараах таамаглалуудыг
дэвшүүлэн, статитистикийн харилцан хамаарлын фактор шинжилгээний аргаар тооцоолол
хийсэн.
Таамаглал H1:Мобикомын хэрэглэгчдийн цахим амьдралын хэв маяг нь үнэнч
хэрэглэгчдийг бий болгоход нөлөөлдөг
Таамаглал H0:Мобикомын хэрэглэгчдийн цахим амьдралын хэв маяг нь үнэнч
хэрэглэгчдийг бий болгоход нөлөөлдөггүй
Үүрэн холбооны зах зээлийн өнөөгийн байдал:Дэлхий даяар орчин үеийн өндөр
технологи хөгжиж буй цаг үед Монгол хэрэглэгчид түүнтэй эн чацуу хөгжиж байгааг
өнөөгийн интернэт болон ухаалаг утасны хэрэглээнээс харж болно. 2019 оны байдлаар2
дэлхийн хүн амын 57% буюу ойролцоогоор 4.3 тэрбум нь интернэт хэрэглэж, 67% буюу 5.1
тэрбум нь гар утас хэрэглэж, 45% буюу 3,4 тэрбум нь сошиал сүлжээг ашигладаг ба 42%
буюу 3,2 тэрбум нь ухаалаг утаснаас сошиал сүлжээнд хандаж, өдөр тутмын амьдралдаа
идэвхтэй хэрэглэж байна. Харин Монгол улсын хувьд сошиал медиа идэвхтэй хэрэглэгч
2’156’000 байгаа бол тэдгээрийн 95% нь гар утаснаас холбогддог. Манай орны хувьд үүрэн
холбоо хэрэглэгчдийн тоо идэвхитэй өсөж байгааг дараах судалгааны үр дүнгээс харж болно.
Тус салбарт нийт 4 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд анхны тэргүүлэгч компани
болох Мобиком ХХК нь зах зээл дээр анхдагч байсан төдийгүй зах зээл дээр монопол байр
суурьтай байсан цаг саяхан. Гэвч сүүлийн 10 жилд зах зээлд эзлэх хувьиа эрчимтэй алдсаар
байгаад тэргүүлэгчийн байр суурийг алдсан байна. Учир нь тухайн зах зээл дээр 40%-аас
илүү хувийг эзлэж байвал тэргүүлэгч гэж үздэг Котлерийн онолыг хадгалж чадахгүй байдалд

2
https://datareportal.com/reports/digital-2019-global-digital-overview
66
хүрсэн шалтгааныг нь бид судлахаар зорьсон юм. Одоогийн байдлаар тэргүүлэгчийн байрт
маш ойрхон байгаа нь Unitel ХХК болон Mobicom ХХК байна.

Зураг 2: Үүрэн телефоны идэвхтэй хэрэглэгчдийн тоо


Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны тайлан
Давхацсан тоогоор үүрэн холбооны идэвхитэй хэрэглэгчдийн тоо 4,2 саяд хүрсэн
байгаа нь нэг бүтээгдэхүүнтэй үнэнч бус хэрэглэгчийн тоо байх боломжтой гэж үзэж
болохоор байна. Учир нь Монгол улсын хүн амын тооноос даруй 1 саяар илүү үзүүлэлт
харагдаж байна. Бид тавьсан зорилгодоо хүрэхийн тулд боловсруулсан асуулгын
судалгааг санамсаргүй түүврийн аргаар 350 гаруй хэрэглэгчдийг хамруулсан. Нийт
судалгаанд найдвартай асуулгын 297түүврийг SPSS 21 программ дээр боловсруулсан ба уг
түүвэр нь эх олонлогоо төлөөлж чадаж байгаа эсэх үзүүлэлт болох KMO нь 92.4%-тай байв.
Өөрөөр хэлбэл уг түүвэр эх олонлогыг төлөөлөх чадамжтай ба түүврээ нэмэх шаардлагагүй
гэж үзсэн. Мөн 100 хэрэглэгч тутмын 5% -ийнх нь зан төлөвийг буруу тодорхойлсон гэж
таамаглан шалгуур тогтоож үзэхэд Sig үзүүлэлт нь 0.05-аас хэтрээгүй бөгөөд уг судалгааны
үр дүнд Sig.0.000 гарсан нь судалгааны алдаа бага байгааг харуулсан. Судалгааны бодитой,
найдвартай байдлыг шалгах Cronbach’s Alpha-г тооцоход 0.915 гарсан нь хэрэглэгчид тухайн
судалгааны асуулгыг 91.5%-тай ойлгосон гэдгийг харуулсан. Судалгааны асуулга нь нийт
долоон үндсэн хэсгийн 42 асуулттай ба сэтгэл зүйн хүчин зүйлийг тодорхойлох зургаан
үндсэн асуултыг likert scale-ийн 1-5 гэсэн үнэлгээний баллаар авсан болно. Судалгааны үр
дүнг статистикийн харилцан хамаарлын техник болох фактор шинжилгээний аргаар
тооцоход дараах үр дүн гарсан.
Хүснэгт 1. Хүчин зүйлийн шинжилгээ
Хүчин зүйлийн шинжилгээ
Асуулт 1 2 3 4 5
q6.2 .893
q6.1 .877
q6.4 .797
q6.3 .745

67
q6.5 .740
q2.2 .765
q2.1 .765
q2.5 .714
q2.3 .701
q2.6 .608
q3.2 .743
q3.1 .737
q3.3 .716
q3.4 .673
q3.5 .609
q4.4 .667
q4.6 .664
q4.3 .649
q4.2 .579
q4.1 .575
q4.7 .555
q1.6 .744
q1.2 .709
q1.3 .651
q1.7 .563
Эх үүсвэр: Судлаачдын тооцоолол
Хүчин зүйлийн шинжилгээний үр дүнд цахим амьдралын хэв маяг, үнэнч байдлын
түвшинг тодорхойлох 34 асуултнаас, интернэт амьдралын хэв маягийг тодорхойлох асуулгыг
засварласны үндсэн дээр 25 асуулт 5 бүлэг хүчин зүйл үр дүн гарсан.
Хүснэгт 2. Тодорхойлогч статистик
Тодорхойлогч статистик
Mean Std. Deviation N
Үнэнч байдал 3.4976 1.10919 297
e_Үйл явц 2.7458 1.02574 297
Мобиком
e_Сонирхол 3.7138 1.00558 297
e_Үзэл бодол 2.7414 0.90982 297
Эх үүсвэр: Судлаачдын тооцоолол
Дээрх хүснэгтэн мэдээллээс харахад Мобикомын хэрэглэгчдийн хувьд үнэнч байдлын
түвшин 5-аас 3.49 гарсан байна. Харин цахим амьдралын хэв маягийг тодорхойлогч үйл
ажиллагаа, сонирхол, үзэл бодлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд хамгийн өндөр үзүүлэлт нь
сонирхол 3.71 гарсан бол нилээн онооны зөрүүтэйгээр буюу үйл ажиллагаа, үзэл бодол 2.74
гарсан байна.
Эндээс харахад үүрэн холбооны зах зээлийн голлон тоглогч Мобиком компанийн
хэрэглэгчдийн үнэнч байдлын түвшин 3.49 бөгөөд үүнд нэн тэргүүнд цахим амьдралын хэв

68
маягийг тодорхойлогч сонирхлоор нь дамжиж өдөөгддөг нь харагдаж байна. Өөрөөр
хэлбэлМобикомын хэрэглэгчид нь сэтгэл хөдлөлийн түвшин ихтэй, онцгой обьектив хүчин
зүйлд тасралтгүй анхаарч байдаг гэдгийг харуулж байна. Харин үйл явц, үзэл бодол гэх
хүчин зүйлсүүд нь нь ажил, хобби, нийгмийн арга хэмжээ, амралт, зугаа цэнгэл, клуб
дугуйлан, олон нийт, дэлгүүр хэсэх, спорт, өөрөө өөрийгөө үзэх үзэл, нийгмийн үр дүн, улс
төр, бизнес, эдийн засаг, боловсрол, бүтээгдэхүүн, ирээдүй, соѐл гэх мэт үйл явдлын
илэрхийлэгддэг магадгүй бусад үүрэн холбооны өрсөлдөгч компани ялангуяа Юнител
компанийн ялгарсан сегмент байх магадлал өндөр юм.
Хүснэгт 3.Хамаарлын шинжилгээ
Үнэнч e_үзэл
e_үйл явц e_сонирхол
байдал бодол
Pearson
1
Correlation
Үнэнч
Sig. (2-
байдал
tailed)
N 297
Pearson
.199** 1
Correlation
e_үйл явц Sig. (2-
.001
tailed)
N 297 297
Pearson
.192** .447** 1
Correlation
e_сонирхол Sig. (2-
.001 .000
tailed)
N 297 297 297
Pearson
.259** .286** .438** 1
Correlation
e_үзэл бодол Sig. (2-
.000 .000 .000
tailed)
N 297 297 297 297
Эх үүсвэр: Судлаачдын тооцоолол
Судалгааны үр дүнгүүд Sig. (2-tailed) 0.05-аас бага байгаа нь статистикийн хувьд ач
холбогдолтойг харуулж байна. Ерөнхийдөө цахим амьдралын хэв маягийг бүрдүүлэгч 3
хүчин зүйлс бүгд үнэнч хэрэглээг бий болгоход чиглэгддэг болох нь батлагдаж байна. Тэр
дундаа хамгийн өндөр нь үнэнч байдалд үзэл бодол 25.9%-ийн хамааралтай байна. Өөрөөр
хэлбэл үзэл бодлыг нэг функтээр өсгөхөд үнэнч байдал0.259 -ээр тус тус өсдөг гэсэн үг юм.
Цахим амьдралын хэв маягийг бүрдүүлэгч хүчин зүйлс дотроо сонирхол нь үйл
ажиллагаатай 44.7% өндөр үзүүлэлтэй байгаа нь ер нь Мобикомын хэрэглэгчдийн
сонирхлоор нь дамжуулж өдөөж, цаашид үнэнч хэрэглээг бий болгоход хамгийн хялбар
бөгөөд маркетерүүд нь маркетингийн хөтөлбөрөө илүү хэрэглэгчдийн сэтгэл хөтлөлийг бий
69
болгохуйц онцгой содон, сэтгэлд хоногшсон контентоор бүрдүүлэх шаардлагатай хэмээн
үзэж байна.

ДҮГНЭЛТ

Үнэнч хэрэглэгчийг бий болгох өнөөгийн өрсөлдөөнт нийгмийн үед компаниудын


хувьд тулгамдсан асуудлын нэг болсон бөгөөд энэхүү судалгаагаар бид үнэнч хэрэглэгч гэж
хэн болох түүнд нөлөөлөх ямар хувьсагч байж болох талаар онолын хувьд судалгаа хийсний
үр дүнд үүрэн холбооны зах зээл тэр дундаа ууган компаний нэг болох Мобиком ХХК-ны
жишээн дээр дүн шинжилгээ хийсэн. Судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэвэл дараах байдалтай
байна.
o Мобикомын хэрэглэгчдийн цахим амьдралын хэв маяг нь үнэнч хэрэглэгчдийг бий
болгоход нөлөөлдөггэсэн H1 таамаглал батлагдсан.
o Нийт судалгаанд түүвэр297, түүврийг эх олонлогоо төлөөлж чадаж байгаа эсэх үзүүлэлт
болох KMO нь 92.4%, Sig үзүүлэлт нь 0.05-аас бага, Cronbach’s Alpha-г тооцоход 0.915
гарсан.
o Мобикомын хэрэглэгчдийн хувьд цахим амьдралын хэв маягийг тодорхойлогч үйл
ажиллагаа, сонирхол, үзэл бодлыг ач холбогдлоор нь эрэмбэлэхэд хамгийн өндөр үзүүлэлт
нь сонирхол 3.71, бол нилээн онооны зөрүүтэйгээр буюу үйл ажиллагаа, үзэл бодол 2.74
гарсан байна.
o Мобикомын хэрэглэгчдийн үнэнч байдлын түвшин 3.49 гарсан бөгөөд хамгийн өндөр нь
үнэнч байдалд үзэл бодол 25.9%-ийн хамааралтай байна. Өөрөөр хэлбэл үзэл бодол нэг
функтээр өсгөхөд үнэнч байдал 0.259-ээр тус тус өсдөг гэсэн үг юм. Интернэт амьдралын
хэв маягийг бүрдүүлэгч хүчин зүйлс дотроо сонирхол нь үйл ажиллагаатай 44.7% өндөр
үзүүлэлтэй байна.
Санал, зөвлөмж: Цаашид судалгааны цар хүрээг өргөтгөн судлахдаа бусад үүрэн холбооны
компаниудтай харьцуулах. Мөн сэтгэл ханамж гэсэн хувьсагчийн нөлөөллийг авч үзэх
шаардлагатай.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

A.Kamakura, W., P.Novak, T., E.M.Steenkamp, J.-B., & M.M.Verhallen, T. (1993). Identifying
Pan-European Vaue Segments with a Clusterwise Rank-Logit Model. Recherche et
Applications en Marketing, 1-24.
M.Solomon. (2017). Consumer Behavior: Buying, Having, Being. Saint: Saint Joseph’s University:
13 edition.
Mitchel, V.-W. (1994). How to Identify Psychographic Segments: Part 1. Marketing Intelligence
and Planning, 4-10.
Oliver, R. L. (1999). Whence Consumer Loyalty. Journal of Marketing, 33-44.
Rundle-Thiele, S. (2005). Elaborating customer loyalty: exploring loyalty to wine retailers. Journal
of Retailing and Consumer Services, 333-344.
70
Vyncke, P. (2002). Lifestyle Segmentation: From Attitudes, Interests and Opinions, to Value,
Aesthetic Styles, Life Visions and Media Preferences. European Journal of Communication,
445-463.
W.Stewart, D. (1981). The Application and Misapplication of Factor Analysis Marketing Research.
Journal of Marketing Research, 51-62.
Yu, Y.-T., & Dean, A. (2001). The contribution of emotional satisfaction to consumer loyalty.
International Journal of Service Industry Management, 234-250.
Г.Сарантуяа. (2015). Сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд. Улаанбаатар хот.

71
ОЮУТНЫ АНГЛИ ХЭЛЭЭР СОНСОЖ ОЙЛГОХ ЧАДВАРЫН ХҮЧИН
ЗҮЙЛСИЙН СУДАЛГАА

Т. Оюунтогтох1
1
oyuntogtokh@mandakh.mn

Хураангуй

Гадаад хэлийг сурахад зайлшгүй эзэмшвэл зохих хэлэхүйн үндсэн дөрвөн чадвар
байдгаас хамгийн чухалд тооцогдох эзэмшихэд ярвигтай чадвар бол яах аргагүй сонсож
ойлгох чадвар юм. Сонсож ойлгох чадвар нь гадаад хэлэнд суралцахад тэр дундаа анхан
болон дунд шатны суралцагчдад хамгийн анхаарал татахуйц нэн тэргүүний чадваруудын нэг
юм. Учир нь юу ярьж, өгүүлж байгааг сонсоод ойлгож чадахгүй бол харилцан ярилцаж
чадахгүй билээ. Энэ утгаараа сонсож ойлгох чадвар нь аливаа хэлийг суралцахын үндэс
суурь нь болж өгдөг. Гадаад хэл тэр дундаа Англи хэлийг заахад бид өдөр бүр сорилттой
нүүр тулгардаг ч түүнийг даван гарах багшийн ур ухаан, хичээл зүтгэлээс хамаарах зүйл гэж
би ойлгодог.Нийгэмд бусадтай харилцах, мэргэжилдээ өсөж дэвших, нийгмийн байр сууриа
олоход гадаад хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай болсон энэ цаг үед бид гадаад хэлний
хэлэхүйн дөрвөн чадвар тэр дундаа сонсож ойлгох чадварт суралцах, түүнд суралцагчдыг
бэлтгэх, дадуулах шаардлагатай юм. Англи хэлээр зөв сонсоод бусдад өөрийгөө зөв
ойлгуулах, бусдыг ойлгох чадварт хүрэхийн тулд сонсож ойлгох чадварыг хөгжүүлэх нь нэн
шаардлагатай гэж үзэн гадаад хэлний сургалтын тэргүүнд тавигдах чадваруудын нэг сонсож
ойлгох чадварыг хөгжүүлэх онол, аргазүйн асуудлыг зайлшгүй судлах, оюутан
суралцагчдаар ажиллуулах дасгал даалгаврыг сонгох, тэдгээрийг үнэлэх, тулгарч буй
бэрхшээлийг нь тодорхойлон, даван туулах арга замыг боловсруулан ажиллах нь зүйтэй юм.
Түлхүүр үг: сонсох чадвар, хүчин зүйл, бэрхшээл, оролт, арга барил

ОРШИЛ

Англи хэлний сонсож ойлгох чадварыг хөгжүүлэхэд зөвхөн сонсож ойлгоод зогсохгүй
мэдэхгүй үгээ ч хам сэдвээс түүж, тааварлан ойлгох чадварыг шаарддаг. Хоѐрдагч хэлийг
судлах явцад хэлний үндсэн дөрвөн чадварт суралцах шаардлагатайг дээр дурдсан.
Эдгээрийг авч үзвэл: сонсох ойлгох, ярих, унших мөн бичих чадварууд багтана. Дээр
дурдсанчлан эдгээрээс нэн тэргүүнд сурах, хөгжүүлэх шаардлагатай чадвар нь яах аргагүй
“сонсож ойлгох чадвар” юм. Учир нь сонсож ойлгож чадахгүй бол хичнээн сайн ярьдаг
байсан ч харилцан ярилцаж чадахгүй. Хүүхэд анх хэлд орохдоо эргэн тойрноо ажиглаж, эх
хэлээрээ ярьж буй хүмүүсийг сонсож, даган дуурайн давтан хэлэх замаар эх хэлээ эзэмшдэг.
Үүнээс үзэхэд аливаа хэлээр хэлж, ярьж сурахад сонсож ойлгох чадвар хамгийн чухал
үүргийг гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа оюутнуудын англи хэлээр сонсож ойлгох чадварын
хүчин зүйлсүүдийг тодруулах, орчин үеийн оюутан залуучуудын сурах хэв маягт тохирох

72
арга зүйг эрэлхийлэх ажиллах нь зүйтэй гэж үзэн энэхүү судалгааг авсан болно. Үүнтэй
уялдуулан:
Судалгааны зорилго: Оюутнуудын англи хэлээр сонсож ойлгох чадварын хүчин зүйлсийг
тодорхойлох. Судалгааны зорилт:
 Анги хэлээр сонсож ойлгох үйлийн онолыг судлах
 Сонсож ойлгох чадварын хүчин зүйлсийг судлах
 Цаашид сонсож ойлгох чадварыг сайжруулахад Е-сургалтын орчныг ашиглах
Судалгааны арга:
 Асуулга
 Ажиглалт
 Математикстатистик-SPSS

1.1 СЭДВИЙН СУДЛАГДСАН БАЙДАЛ


Гадаад хэлээр сонсож ойлгох тал дээр олон эрдэмтэн судлаачид өөрсдийн байр суурь,
үзэл бодлоо илэрхийлэн онол арга зүйн хослолыг боловсруулсан байдаг. Эдгээрээс жишээ
болгон өгүүлбэл“сонсохуй буюу сонсгол гэдэг нь орчны нөлөөллийг хүн мэдрэхүйн
эрхтнээрээ дамжуулан хүлээн авах таван мэдрэмжийэ нэг өвөрмөц чадвар юм. Сонсохуй
гэдэг нь сонсох гэдэг үгийг дуулах, юмыг сонсох эрхтнээр мэдрэх сэрэх, сонсгол гэдгийг
сонсох хэр хэмжээ” хэмээн эрдэмтэн, судлаач Я.Цэвэл тайлбарласан байна (29-р тал).
Сонсож ойлгох чадвар нь хэлний сургалтын маш чухал бие даасан бүрэлдэхүүн хэсэг билээ.
Судлаачид 1970-аад оноос хойш үүнд анхаарлаа хандуулах болж, олон талын онол арга зүйн
хувилбарыг дэвшүүлж ирсэн байна. “Сонсож ойлгох нь хэлний дөрвөн чадварын эзэмшихэд
хамгийн ярвигтай чадвар юм” хэмээн дараах судлаач тодорхойлжээ(Dunkel, 2001). Түүнчлэн
судлаач Жоннсон (2008); Менделсон(2006), Вандергрифт (2011) нар “өмнөх үеийн
судалгаануудын арга тенхикүүд нь сонсгол-хэлний арга зүйд суурилсан байдаг бөгөөд
сонсох чадварыг идэвхгүй, хүлээн авах чадвар” гэсэн үзлийг эргэн харах хэрэгтэй гэсэн
байна. Улмаар“сонсох үйл нь оюун ухааны идэвхтэй үйл явц” хэмээн танигдах болжээ.
Үүнийг “дүрслэн тайлбарлахад мөн л хэцүү” гэж судлаач Вандергрифт (2011) хэлжээ. Тэрээр
гэсэн хэдий ч судлаачдын тодорхойлж чадах зүйл бол “сонсогч мэдээллийг ойлгохын тулд үр
дүнтэй сонсголын арга барилуудыг ашиглан сонсох нь чухалгэсэн ухагдахуун юм”
гэжээ(Thompson, 2013).
“Тэрхүү үр дүнтэй сонсох арга барилуудыг ашиглахгүйгээр сонсогчид сорилттой,
асуудалтай, үр дүнгүй байдалтай учирдаг” хэмээн судлаач Менделсон (2006) илэрхийлжээ.
Мөн “1980-аад оноос хойш судлаачид гадаад хэлний сургалтад үр дүнтэй сургалтын арга
барилуудыг ашиглах нь багш нарын эрхэм зорилго байх төдийгүй суралцагчдад хэрхэн
сонсох талаар зааж байх ѐстой” хэмээн үзсээр иржээ. “Мэдээллийг 100 хувь ойлгохгүй юм
гэхэдхэрхэн хүлээн авах уу, ямар байдалтай сонсох уу зэрэгт суралцсан байх чадваруудыг
эзэмших хэрэгтэй”хэмээн судлаачид үзсэн байдаг.
Үүнийг “арга барилд-суурилсан зарчим гэх бөгөөд тэрхүү арга барилуудыг эзэмших
суралцагчдын ухамсар, ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал” гэж мөн хэлсэн байна. “Арга
барилууд нь гадаад хэлийг эзэмших, ухан ойлгох, хэрэглэх зэрэгт ашиглаж буй ухамсар
бүхий үйлдэл, зан байдал, үе шат, арга техникзэргийг хэлнэ” гэжээ (Geoffrey Brouhton, 2003).
73
Түүнчлэн судлаач Жүди (2005) “миний бодлоор суралцагчид сонсож байхдаа аливаа зүйлийг
шинээр сурч байдаг” гэж хэлсэн байдаг(Huang, 2009). Үүний нэгэн адил судлаач багш
Морган ч “суралцагчдынхаа ойлголтын чадварыг илүүд үзэжсуралцагчид эхлээд ойлгох
хэрэгтэй энэ бол маш чухал” гэсэн байна (Huang, 2009). Учир нь ойлгохгүйгээр, анхаарал
сайн хандуулахгүйгээр сайн сонсож чадахгүй” гэж тэрээр хэлсэн байдаг. Үүнээс гадна
судлаач Сахил "суралцагчид 50 минут лекц ч бай, 1 цагийн лекц ч бай аль болох боломжтой
хэмжээгээрээ сонсох хэрэгтэй” хэмээн дурдсан байдаг(Huang, 2009). Түүнчлэн багшийн
зүгээс “Scaffolding буюу дэмжих үйл”-ийг сургалтад ашиглах нь зүйтэй хэмээн судлаачид
үзсэн байдаг. “Энэ нь суралцагчдад шинэ санаа, мэдлэг, ойлголт, чадварыг хөгжүүлэхэд
туслах түүгээр хангах багшийн түр зуурын бөгөөд маш чухалд тооцогдох дэмжих үйл
ажиллагаа юм” хэмээн судлаач Хаммонд болон Гиббонс (2001) нар (Rogers, 2013).
Түүнчлэн амжилттай сонсогч бол англи хэлээр сонсож байх явцдаа сонсож байгаа
зүйлийнхээ гол агуулгад анхаарал хандуулдаг, юуг нь илүү сайн сонсох уу гэдгээ урьдчилан
дизайнчилдаг, өгөгдөж буй мессежийг ойлгохын тулд bottom-up processбуюу дасгал ажил
түүнд орсон хэлний тодорхой бүрэлдэхүүн хэсгүүд тухайлбал авиа болгоноос үгсийн
сангийн утгат хэсэг дэх дүрмийн холбоос бүхий үг үүсэх үйл явцыг сонсож ойлгон үлдэхийг
харуулдаг бол, top-down processнь хэлшинжлэлийн болон хам сэдвийн талаарх
мэдлэгбуюусуурь мэдлэг, туршлага, танин мэдэхүйн талаарх бүхий л ойлголт зэргийг хамрах
үйл явц болохыг судлаачид тайлбарласан байдаг (Rogers, 2013). Энэхүү хоѐр үйл явц нь
сонсож ойлгох үйлд хоѐулаа явагддаг онцлогтой ба үүгээрээ ч интерактив, интерпретив үйл
явц болдогийг судлаачидтэмдэглэсэнбайна.
Мөн оюутан суралцагчдад хичээлээр дамжуулж англи хэл дээрх дуу сонсгох, дууны
үг хэллэг, тэдгээрийн дуудлагыг зааж хамтдаа дуулах нь үр дүнтэй арга гэж би ойлгодог.
Судлаач Гордоны (1995) үзсэнээр “дуу дуулах нь сонсголын хөгжилд туйлын үнэ цэнэтэйд
тооцогдох үйлдэл” (Гордон, 1995) гэсэн бол судлаач Хоулан“дуу дуулж буйг харах нь
сонсголоо ашиглан цээж бичих чадвар эзэмшилтийн суурь чадваруудын нэг гол хэсэг” гэсэн
байна (Rogers, 2013). Харин судлаач Харрисон“хөгжмийн авъяас билиг, сэдэл дээр
тулгуурлан судалгааны арга зүйгээ тодорхойлохдоо судлаач Хоулан (1995) дараах байдлаар
тодорхойлсныг авч үзжээ. “Сонсож цээж бичиг бичих, дуу дуулахыг нүдээр харах чадварууд
хоорондоо харилцан уялдаатай” гэж үзсэн байна (Rogers, 2013).
СУДАЛГАА
1.2 ОЮУТНУУДААС АВСАН АСУУЛГЫН ҮР ДҮН
Мандах их сургуулийн оюутнуудын дунд явуулсан “Англи хэлний сонсож ойлгох чадварын
талаарх судалгаа”-г явуулахад нийт 100 оюутан оролцсон болно. Судалгааны үр дүнг сонсож
ойлгох чадвар буюу үйл түүнд учирах хүчин зүйлсүүдийг тодруулахыг зорьсон болно.
Судалгааны хариултыг үнэлэхдээ хамгийн бага-1, хамгийн их-5 гэсэн сонгох сонголттойгоор
нийт 6 хүчин зүйл бүхий 49 асуулттайгаар авсан.
СУДАЛГААНЫ ДҮН
Хүснэгт 1. Ерөнхий үзүүлэлт. 6 хүчин зүйлсээр гарсан уг судалгааны энэхүү үзүүлэлт
түүврээ төлөөлж байгаа, үнэн бодитой байдлыг мөн мэдээллүүдийн дундаж утгыг харуулж
байгаа болно.

74
KMO and Bartlett's Test
Kais er-Meyer-Olkin Meas ure of
Sam pling Adequacy. .777 Reliability Statistics

Bartlett's Approx. Chi-Square


Tes t of 523.899 Cronbach'
Sphericity s Alpha N of Item s
df 120 .914 38
Sig. .000

Statistics
Хам_сэдэ Дасгал_а
Оролт Сонсогч Бэрхшээл в ж ил
N Нийт 100 100 100 99 99
Хариулаагүй
0 0 0 1 1
орхигдсон
Дундаж утга 3.5187 2.8758 3.0350 3.3081 3.0202

Дээрх хүснэгтийн мэдээллийг дараах байдлаар ангилан харуулбал:


Хүчин зүйл: Оролт

Зураг 1. Оюутны шинэ мэдээллийг хүлээж авах байдал.


Хүчин зүйл: Сонсогч

Би сонсож байхдаа ямар арга барилыг ашиглан сонсохоо


мэддэггүй учраас эхийг сонсож ойлгох нь надад хэцүү
санагддаг.
99.0 100.0
100.0
39.0
50.0 20.0 23.0
8.0 9.0 1.0
0.0
Valid ХариулаагүйНийт
Хувь 8.0 20.0 39.0 23.0 9.0 99.0 1.0 100.0

Хувь

Зураг 2. Оюутны арга барилыг ашиглах байдал. Эндээс харахад 23 хувь нь их буюу 4, 39
хувь нь дунд зэрэг буюу 3 гэсэн хариултыг өгчээ. Энэ нь оюутнууд англи хэлээр аливаа
зүйлийг хүлээн аван сонсохдоо ямар арга барилыг ашиглах мэдээллийг хэрхэн хүлээн авах

75
уу, сонссон мэдээллээ хэрхэн яаж боловсруулж гаргах уу зэрэг арга барил, техникийн тал
дээр мэдээлэл хомс, мөн хичээлийн явцад сонсох дасгалын явцад сонсож чадахгүй үлдэх вий
гэсэн айдастай, яаравчлан ханддаг нь ажиглагддаг.
Хүчин зүйл: Бэрхшээл
Оюутны богино хугацааны санах ойд хадгалагдсан мэдээллээ ашиглах байдал. Энэхүү
асуултад нийт суралцагчдын 30 хувь нь 3 буюу дундаж гэсэн хариултыг өгсөн бол 11 хувь нь
хамгийн их тохиолддог буюу 5 гэсэн хариултыг өгчээ.

Зураг 3. Богино хугацаанд хадгалагдсан мэдээллийг дараагийн мэдээлэлтэй уялдуулах


байдал.

Хүчин зүйл: Хам сэдэв

Зураг 4. Эх сэдэв түүнд орсон мэдээллээс хамаарах байдал.


Хүчин зүйл: Дасгал ажил

76
Надад сонсголын дасгал ажлыг хийж гүйцэтгэхэд хэцүү
байдаг. Учир нь сонссон мэдээллийн дагуу зураг зурах,
бөглөх гэх мэт ажлыг хийж гүйцэтгэдэг.
100.0
100.0 17.0 30.0 24.0 21.0 8.0
50.0
0.0
1 2 3 4 5 Нийт
Үнэлгээ
Хувь 17.0 30.0 24.0 21.0 8.0 100.0

Хувь

Зураг 5. Оюутны сонсголын үеэр болон сонсголын дараах задлан шинжлэх, нэгтгэн
боловсруулах мөн ойлголтоо дүгнэх байдал. Үүнээс үзэхэд нийт оролцогчийн 39 хувь нь 3,
22 хувь 4, 7 хувь нь 5 гэсэн хариултуудыг өгчээ.

ДҮГНЭЛТ
Оюутны англи хэлээр сонсож ойлгох чадварын хүрээнд авсан асуулгын судалгааны
өгөгдлүүд болох “Оролт, сонсогч, бэрхшээл, хам сэдэв, дасгал ажил” гэсэн хүчин зүйлсүүд
дээр дундаж утга гарсан тул үүн дээр илүү анхаарах хэрэгтэй юм байна.
Туршилт сургалтын өмнөх оюутны мэдлэгийг туршилтын дараах үетэй харьцуулан
үнэлж дүгнэх. Үүнд: дуудлага, аялгад ямар ахиц өөрчлөлт гарсан, тэдэнд сургалтаар сонсож
ойлгох үйлийн ямар аргыг эзэмшүүлэх мөн оюутны англи хэлээр сонсож ойлгох чадварын
хүчин зүйлсийн үнэлэлт, дүгнэлтэд ямар өөрчлөлт, хувьсал гарсан талаарх судалгааг дахин
авч харьцуулах
Оюутны сонсож ойлгох чадварыг сайжруулах арга барилыг эзэмшүүлэхэд
суралцуулах. Туршилтын явцад цахим сургалтыг дэмжиж ажиллах, оюутны танин мэдэхүйн
үйл буюу сурах зорилгоо тодорхойлох, сурах үйл явцаа хянах, сургалтын амжилтаа үнэлэх,
дүгнэх, мэдлэг бүтээх, өргөжүүлэх, сонсголын арга барилаа боловсронгуй болгох тал дээр
хэрхэн суралцаж байгааг ажиглах, ярилцлага авах зэрэг үйл ажиллагааг явуулахыг зорьж
байна.
НОМ ЗҮЙ
Bonk, N. (2007). Step by step translated by Gun-Uils,D.
Dunkel, P. (2001). Listening in the native and second/foreign language: Toward an integration of
research and practice.
English Language Teaching, (2017).Vol. 10, No. 4; , ISSN 1916-4742 E-ISSN 1916-4750,
Published by Canadian Center of Science and Education. p. 92.
Erkem Solak, A. P. (2016). Teaching Language skills for prospective English teachers, Nisan.
Geoffrey Brouhton, C. B. (2003). Teaching English as a foreign language, second edition, London
& New work.
Huang, H. (2009). How to teach aural English more effectively, English language teaching journal
No.148, English Department, Luohe Medical College, China.

77
Lund, R. (2017). A taxonomy for teaching second language listening, Foreign Language Annals
Vocabulary Retention of Iranian EFL learners, English Language Department, Zahedan
Branch, Islamic Azad University, Zahedan, Iran. p. 92.
Rogers, M. (2013). Listening with Musics, Avondale College of Higher Education, Australian
Journal of Music Education.
Strategy for teaching listening, TESS India, Version 2.0. (2014).
Thompson, P. (2013). American English, Speaking and Listening resource book. Department of
Education, The Government of Western Australia. p. 34-52.

78
БАГШИЙН УР ЧАДВАРЫН ҮНЭЛЭМЖ АНХААРАХ АСУУДАЛ

Д.Цэвэлмааi
1
НББ-ийн тэнхимийн ахлах багш, ММНБ,ТМЗ

Хураангуй

Багшлахуй бол суралцахуйг дэмжих, удирдах менежментийн үйл ажиллагаа. Их дээд


сургуулийн багш бол эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, Их сургуулийн гол хүч, үнэ цэнэ гэж
тодорхойлсон байдаг.Багш мэргэжилтний хөгжлийн чанарыг илтгэх гол үзүүлэлтийн нэг нь
чадамж. Чадамж /competence/ нь амжилттай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар,
хандлагын нэгдлийг илэрхийлдэг. Иймд уг сэдвийн хүрээнд НББТ-ийн 9 багшийн хичээлд
сууж 320 оюутнаас багшийн чадамжийн тоон судалгаа авч боловсруулалт хийсэн. Мөн
Мандах их сургуулийн багш нарын нээлттэй хичээлийн тайлангаас 2015-2018 оны мэдээлэлд
чанарын судалгааг хийж нэгтгэсэн. Мэдээллийг excel программаар боловсруулалт хийсэн. Үр
дүн дараах байдлаар гарсан.
1. Тухайн хичээлийг заасан давтамж нь багшийн ур чадвартай 80% хамаарч байгаа
нь регрессийн болон корреляцийн шинжилгээгээр нотлогдож байна.
2. Харин ажилласан жил багшийн ур чадвартай сөрөг хамааралтай гарсан.
3. Багш нарыг зааж буй хичээлээр нь мэргэшүүлэх нь оюутанд үзүүлж буй
үйлчилгээнд үр дүнтэй байгааг харууллаа.
4. Нээлттэй хичээлийн тайлангийн чанарын судалгаагаар тэнхимүүдийн зааж буй
хичээлийн онцлогоос хамаарч харилцан адилгүй ур чадварт зөвлөмж өгч байгаа ч
нийтлэг 2 зөвлөмж бүх тэнхимд давхцаж байсан. Үүнд:
 идэвхигүй оролцож байгаа оюутнуудыг жигд оролцуулах тал дээр
анхаарах/идэвхижүүлэх аргуудыг ашиглах/
 РР бэлтгэлт/суурь өнгө, үсгийн фонд, үсгийн хэмжээ, 1 слайд дах мэдээлэл хэт
их/
5. Нээлттэй хичээл явуулсан байдал 2015-2018 хичээлийн жилийн турш дараах
байдалтай байна.
 ГХТ нийт 31 удаа. Үүнээс ахлах багш- 14 багш-17
 ЭЗБТ нийт 15 удаа. Үүнээс ахлах багш- 6 багш-9
 НББТ нийт 6 удаа. Үүнээс ахлах багш- 1 багш-5
 СШУИТ нийт 6 удаа. Үүнээс ахлах багш- 6 багш-0
 МТТнийт 2 удаа. Үүнээс ахлах багш- 0 багш-2

Дээрхи судалгааны дэлгэрэнгүйг холбогдох бүлгүүдээс дэлгэрүүлж үзэх боломжтой.


Түлхүүр үг: /Багшийн чадамж,чадвар,EQ,асуулга, хамаарал/
ОРШИЛ
Их сургуулийн олон талт үйл ажиллагаанд багш бүр оролцдог тул түүний үйл
ажиллагааны хүрээ, үүрэг чиглэл нь өргөн байх учиртай. Юнескогоос эрхлэн гаргасан
боловсролын илтгэлд боловсролын үндсэн 4 зарчим нь нилээд чухал үзэл баримтлал болж
байна. Уг үзэл баримтлал нь:

79
1. Мэдэхийн тулд суралцах
2. Хийхийн тулд суралцах
3. Оршин байхын тулд суралцах
4. Хамтдаа амьдрахын тулд суралцах
Дэлхий даяар хувьсан өөрчлөгдөж байгаа боловсролын салбарын зорилго, шинэ
шаардлагатай уялдан багш нар өөрсдийн үйл ажиллагааны үүрэг чиглэл бүрт харгалзах
чадамжуудыг эзэмших нь зайлшгүй асуудал болж байна.
Сэдвийг сонгосон шалтгаан:
Орчин үеийн суралцагчдад боловсрол эзэмшихэд үйлчлэх багш нь тэдэнтэй соѐлтой
харилцаж, суралцагчдын хэрэгцээ, сонирхлыг ямагт харгалзан, ажил үйлчилгээгээ зөв
зохион байгуулах чадвартай байхыг шаардаж байна. Үүнээс үндэслэн боловсролын
үйлчилгээ үзүүлэгч багш гадаад төрх, хувцаслалт, биеэ авч явах байдлаа анхаардаг,
эрдэм төгс, мэргэжлийн ур чадвар өндөртэй, үүрэг хариуцлагаа ухамсарласан, бие
хүний хувьд төлөвшсөн, суралцагчид болон бусад хүмүүстэй харицах эв дүй, соѐлтой,
хувь хүн, бүлэг хүмүүсийн боловсролын хэрэгцээг хангахад нөөцийг зөв зохицуулах
чадвартай байх чухал учир энэ сэдвийн чиглэл сонгож судалгааны ажлыг хийлээ.
Судалгааны зорилго:
Их сургуулийн амин чухал зүйлсийн нэг бол багшлах боловсон хүчний чадавхи,
тэдний хувийн болоод мэргэжлийн ур чадвар ажилдаа хандах хандлага юм.
Мандах Их сургуулийн багш нарын ур чадварт хийсэн дагнасан судалгаа дотооддоо
хийгдэж байгаагүй учир энэ хичээлийн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгаж багш нарын
хичээлд төлөвлөгөө гарган сууж оюутнуудаас судалгаа авч нэгтгэн боловсруулж үр дүнг
хэлэлцүүлж цаашдын ажлаа чанаржуулах зорилго тээн ажлыг эхлүүлсэн болно.
Судалгааны зорилт:
 Мандах их сургуулийн багшийн албан тушаалын ангиллын нэг багш албан тушаалд
ажиллаж байгаа багш нарын хичээлд суух
 EQ чадвар багшлахад хэрхэн ашиглагдах вэ?
 Сургуулийн оюутнаас авдаг хөтөлбөрийн асуулгад багшийн ур чадварыг үнэлэх
асуулт ордог эсэх
 Гадаадын их сургуулийн багш нарын ур чадамжийг ямар байх ѐстой талаар оюутнууд
хэрхэн үнэлдэг талаар судлах
 8-р долоо хоногоос хойш багш нарын хичээлд сууж оюутнуудаас асуулга авах
 Багшийн ажилласан жил, тухайн хичээлийн багшлах ур чадварт хэр нөлөөлдөг
эсэхийг үнэлэх
 Тоон болон чанарын судалгаа хийх
 Нэгдсэн дүгнэлт гаргах
Судалгааны обьект:
Мандах их сургуулийн НББ-ийн тэнхимийн 9 багш, тэдний хичээлийг судлаж
байгаанийт 320 оюутан. Судалгаанд хамрагдсан хичээлүүдийн хувьд Дунд шатны НББ-2
хичээлийн 8 группээс 4 багшийн хичээлд, Өртгийн бүртгэл хичээлийн 5 групийн 1 багш, Аж
ахуй нэгжийн санхүүгийн 6 группийн 1 багш, СТОУС хичээлийн 4 группийн 1 багш, Санхүү
бүртгэл хичээлийн 6 группийн 1 багш хамрагдсан.

80
Судалгааны арга зүй:
 Орчин үеийн гадаадын их дээд сургуулийн багш нарын ур чадварын төрлүүдийг
үнэлэх судалгаануудаас орчуулж манай мэргэжлийн онцлогт тохирох асуулга
ашигласан
 Асуулгын загвар боловсруулж багш нарын хичээлд сууж цаасаар асуулга авч
боловсруулсан
 Багш бүрээр судалгааны нэгтгэл бэлтгэж өөрт нь танилцуулах
 Microsoft excel программ ашиглаж боловсруулалт хийсэн
Судлагдсан байдал:
 “Багшийн заах арга зүй” АШУҮИСМ.Энхтөгөлдөр, Т.Сумъяасүрэн, Б.Оюунгоо,
Б.СолонгоБагшийн заах арга зүйн чадвар эзэмшүүлэх сургалтанд хийсэн үнэлгээ
2018
Судалгааны ач холбогдол:
 Ур чадамжийн үнэлгээ багш бүрээр тодорхойлогдох
 EQ нь ур чадварын үнэлгээтэй хамааралтай эсэхийг үнэлэх
 Тэнхимийн багшаар сегментчилэн судалгаа хийснээр цаашид чадамжаа
нэмэгдүүлж суралцагдад үзүүлэх үйлчилгээ улам сайжирснаар төгсөгчдийн чанарт
нөлөөлөх
 Багш бүр өөрийн чадамжуудын давуу сул талыг бусадтай харьцуулж мэдсэнээр
хувь хүний болоод багшлах чадамжинд үнэлгээ хийж үйлчилгээ сайжрах
боломжтой
 БАХХ ямар чиглэлээр сургалт, хөгжүүлэлтийг багш нарт явуулах үр ашигт
сургалтыг төлөвлөх хандлага бий болох зэрэг юм.
Дэвшүүлж буй асуудлын шинэлэг тал
 Багшийн ур чадамжийн судалгааг тэнхимээр сегментчилж хийсэн
 Бусад алба нэгжийн үйл ажиллагаатай уялдах боломжтой
 Хамаарлыг 2 төрлөөр корреляци, регреесс шинжилгээ хийж судалсан
 Багш бүр ур чадамжийн үнэлгээтэй танилцаж чадвараа дээшлүүлэх хандлага бий
болох
 Оюутанд үзүүлэх үйлчилгээг чанаржуулах
 EQ чадвар багшийн ур чадамжтай уялдаж байгаа эсэхийг тодорхойлсон болно.
1. Багшийн чадамжийн тухай онолын ойлголт
Орчин үед хүмүүсийн чадварыг тогтоохдоо IQ /Intelligence Quotient/ чадвараар биш
EQ /Emotional Quotient/ чадвараар хэмждэг болсон байна. Эрдэмтэд “өөрийн мэдрэмж сэтгэл
санаагаа чадварлагаар удирдан, өөртөө буюу бусдад ашигтайгаар ашиглах явдал нь EQ буюу
хүний сэтгэл хөдлөл, харилцааны чадварын итгэлцүүрийг илэрхийлдэг”3гэж үзжээ.
1995 онд Харвардын их сургуулийн профессорДаниелГолмэн (Daniel Goleman)
"Emotional Intelligence”бүтээлдээ EQ хэмээх чухал ойлголтыг гаргаж ирсэн.
ТүүнийтодорхойлсноорEQ г эдэг нь ".4EQ хэмжигдэх үндсэн үзүүлэлтэд:

81
1. Өөрийн ухамсар-өөртөө итгэлтэй, санаачлагатай,зоригтой
2. Хувийн зохицуулалт-тэвчээртэй, хатуужилтай, хүлээцтэй
3. Идэвхтэй байдал-урам хайрлах, идэвхижүүлэх,эрч хүчтэй байх
4. Бусдыг ойлгох чадвар-нийтэч, сайн сонсогч, хянуур
EQ-ийн чадамжаараа ялгаатай хүмүүсийн нийтлэг шинжүүдийг харьцуулбал:

EQ

EQ-ийн чадамж сул хүмүүс EQ-ийн чадамж өндөр хүмүүс

 Өөртөө итгэлтэй
 Түрэмгий
 Идэвхтэй
 Дээрэлхүү
 Санаачилгатай
 Захирангуй
 Сайн дурын
 Эсэргүүцсэн
 Шийдэмгий

 Зоригтой
 Амархан бууж өгдөг  Нөхөрсөг
 Хувиа бодсон  Сэтгэл татам
 Түргэн зантай  Бадрангуй
 Муу сонсогч  Итгэлтэй

 Идэвхигүй
 Тэвчээртэй
 Хариуцлагагүй
 Хатуужилтай
 Удаан
 Найдвартай
 Зөрүүд
 Сайн сонсогч
 Өөрчлөлтөд дургүй
 Нийтэч

 Хянуур
 Шүүмжлэгч  Хичээнгүй
 Эрх танхи  Зохион байгуулалттай
 Шаардлага өндөртай  Чадварлаг
 Цамаан  Цэвэрч, нямбай
 Шаардуулдаг  Зохион бүтээгч

82
 Багаар ажиллах

Ялангуяа багш хүн EQ-ээ хөгжүүлснээр хамт олон бусадтай харилцах харилцаа,
хамтын үйл ажиллагаа сайжирч, аливаа шинэ зүйлийг эерэгээр хүлээж авах, түүнийгээ
хөгжүүлэх сэтгэлгээ хандлагатай болно
2. Багшийн чадамжийн үнэлэмжийн судалгааны нэгтгэл үр дүн
2.1 НББТэнхимийн 9 багшийн 320 оюутны өгсөн ур чадварыг үнэлсэн судалгааны нэгтгэл.
Судалгааны нэгтгэлийг дараах төрөл тус бүрээр бэлтгэж нэгтгэлд ашиглав.
Хүснэгт-1 Нийт судалгаанд хамрагдалтын байдал /хичээлээр/
судалгаанд хамрагдсан

Санхүү бүртгэл-2 ДШНББ-2 СТОУС ААНСанхүү Өртгийн бүртгэл Татварын бүртгэл


дамжаа

судлаж судлаж судалгаанд судлаж судалгаанд судлаж судлаж судлаж


судалгаанд судалгаанд судалгаанд судалгаанд
буй нийт эзлэх буй нийт хамрагдса эзлэх буй хамрагдсан эзлэх буй эзлэх буй нийт эзлэх буй эзлэх
хамрагдсан хамрагдсан хамрагдсан хамрагдсан
оюутны хувь оюутны н оюутны хувь нийт оюутны хувь нийт хувь оюутны хувь нийт хувь
оюутны тоо оюутны тоо оюутны тоо оюутны тоо
тоо тоо тоо оюутн тоо оюутны тоо оюутны
2 292 39 13%
3 305 116 38% 211 46 22% 305 17 6% 211 66 31%
4 246 36 15%

ДШНББ-2 хичээлийн хувьд нийт 8 группын 50% хамарч чадсан учир тус хичээлийн
судалгаанд хамрагдсан багш нар чадамжийн үнэлгээнд илүү ач холбогдолтойгоор хандан
үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллаж болох юм.
Хүснэгт-2Асуулгын хамгийн бага онооны дундаж түүний харгалзах чадамжийн асуулгын
нэгтгэл

Багшийн шифр 180 181 182 183 184 185 187 188 189

хамгийн бага үнэлгээ авсан асуултын хувь 68.2 77.4 75.4 77 74.6 77 72.9 70 77.3

хамгийн бага үнэлгээ авсан асуулт 4 6 4 6 4 4 4 6 4

5 үнэлгээг авсан хувь 63 52 65 49 55 62 47 46 74

4 үнэлгээг авсан хувь 25 32 24 32 25 24 38 26 17

3 үнэлгээг авсан хувь 11 12 9 17 16 11 11 18 5

Нийт 13 асуулгын 8 асуулгаар үр дүнг гаргах нь оновчтой гэж үзсэн. Нэгтгэлээр дараах 2
асуулгад багшийн чадамж бусад асуулгаас бага үнэлгээгээр үнэлэгдсэн байна. Үүнд:
 Асуулт№4-Багийнажиллагаагаархичээлявуулахчадвар 68,2%
 Асуулт№6-Сургахаргабарилааөөрчлөнхичээлявуулахчадвар 70%

83
Багшийн дундаж
ерөнхий дундаж
89.9 85.8 90.2
85.5 85.9 89
85.4 91.9
81.1
180 181
182 183 184 185 187 188
189

Зураг-1
8 асуулгын нэгтгэл дундаж хамгийн өндөр үзүүлэлттэй багш 91,9%
8 асуулгын нэгтгэл дундаж хамгийн бага үзүүлэлттэй багш 81,1% буюу хоорондын ялгаа
10,8% байна. Үүнд 2 багшийн бага үнэлгээ авсан асуулгын ажиглаж үзэхэд хоорондоо 7,3%
зөрүү байгаа нь нөлөөлж байна. Мөн дээрх зөрүү нь 1 асуулгаар давхцаагүй 4 болон 6-р
асуулгад 2 багш ялгаатай байсан.
Хүснэгт-3Багшийн чадамжинд ажилласан жил, тухайн хичээлийг заасан жил ямар
хамааралтайг илэрхийлэх тооцоолол
Багшийн шифр 180 181 182 183 184 185 187 188 189
Ажилласан жил 7 9 8 8 7 9 9 7 7
дундаж хувь 89.9 85.8 90.2 85.5 85.9 89.0 85.4 81.1 91.9

Багшийн шифр 180 181 182 183 184 185 187 188 189
Тухайн хичээлийн заасан
хичээлийн жил 5 3 8 5 3 7 2 2 6
дундаж хувь 89.9 85.8 90.2 85.5 85.9 89.0 85.4 81.1 91.9

Корреляцийн тооцоолол
Тухайн
Ажилласан жил дундаж хувь хичээлийн
заасан
хичээлийн жил дундаж хувь
Тухайн хичээлийн
Ажилласан жил 1 -0.057 заасан хичээлийн
жил 1 0.797

дундаж хувь -0.057 1 дундаж хувь 0.797 1

2.2. Мандах их сургуулийн багш нарын “Нээлттэй хичээл явуулсан ажлын тайлан”
2015-2018 оны нэгтгэлд хийсэн сайжруулах шаардлагатай ур чадварын нэгтгэл
Чанарын судалгааг хийхдээ хичээлд суусан багш нарын илтгэх хуудсыг нэг бүрчлэн
уншиж өгсөн зөвлөмжүүдийг жагсааж давхцлыг багш бүрээр тэмдэглэж эцэст нь тэнхим
бүрээр нэгтгэл хийсэн.

84
Хүснэгт-4Тэнхимүүдийн 3 жилийн хугацаанд явуулсан нээлттэй хичээлүүдийн нэгтгэл
Тэнхим Тэнхим Тэнхим
үзүүлэлт 2015-2016 2016-2017 2017-2018
ГХТ НББТ СШУИТ ЭЗБТ МТ ГХТ НББТ СШУИТ ЭЗБТ МТ ГХТ НББТ СШУИТ ЭЗБТ МТ
багш-ахлах 7 1 6 1 3 3 1 2 3
багш 7 2 1 5 2 5 2 5 1 3

хичээл-
мэргэжлийн 2 3 3 2 1 1

хичээл-
мэргэжлийн
суурь 8 1 4 4 1 4

дээд
боловсролы
н суурь 6 1 7 3 1 4 2 2
нээлттэй
хичээл 14 2 2 1 10 3 3 8 2 5 1 2 6
үзүүлэх
хичээл 1 1
татвар, татвар, ах, татвар, ах,
заасан банк, аудит, банк аудит, санхүү
хөтөлбөр АХ, Банк сонголт аудит сонголт аудит санхүү ах, татвар татвар ах банк
курс-1 10 1 1 7 3 1 4 2 1
курс-2 1 2 1 4 1 3
курс-3 2 1 2 2 3 3 2
курс-4 1 0 0 1

ГХТэнхим 2015-2018 СШУИТэнхим 2015-2018

курс-3 курс-3
курс-1 курс-1
үзүүлэх хичээл үзүүлэх хичээл

дээд боловсролын суурь дээд боловсролын суурь

хичээл-мэргэжлийн хичээл-мэргэжлийн

багш-ахлах багш-ахлах
0 5 10 15 0 1 2 3 4

2017-2018 2016-2017 2015-2016 2017-2018 2016-2017 2015-2016

НББТэнхим 2015-2018 ЭЗБТэнхим 2015-2018


курс-3 курс-3

курс-1 курс-1

үзүүлэх хичээл үзүүлэх хичээл

дээд боловсролын суурь дээд боловсролын суурь

хичээл-мэргэжлийн хичээл-мэргэжлийн

багш-ахлах багш-ахлах
0 2 4 0 5 10

2017-2018 2016-2017 2015-2016 2017-2018 2016-2017 2015-2016

85
Хүснэгт-52015-2018 оны хичээлийн жилд Нээлттэй хичээл явуулсан тайлангуудын
Зөвлөмжийн нэгтгэл
ГХТ НББТ ЭЗБТ СШУИТ МТТ
идэвхигүй оролцож байгаа идэвхигүй оролцож байгаа идэвхигүй оролцож байгаа
оюутнуудыг жигд оролцуулах оюутнуудыг жигд оролцуулах оюутнуудыг жигд оролцуулах
РР бэлтгэлт/суурь өнгө, үсгийн
1 тал дээр анхаарах/идэвхижүүлэх тал дээр анхаарах/идэвхижүүлэх тал дээр анхаарах/идэвхижүүлэх хэт хурдан ярьж байна
фонд, үсгийн хэмжээ
аргуудыг ашиглах/хөгжтлтэй аргуудыг ашиглах/хөгжтлтэй аргуудыг ашиглах/хөгжтлтэй
байлгах байлгах байлгах
РР бэлтгэлт/суурь өнгө, үсгийн РР ашиглах боломжтой
РР бэлтгэлт/суурь өнгө, үсгийн РР бэлтгэлт/суурь өнгө, үсгийн
2 фонд, үсгийн хэмжээ, 1 слайд эсэх/багш өөрийн хийж байгааг тараах материал өгч байх
фонд, үсгийн хэмжээ фонд, үсгийн хэмжээ
дах мэдээлэл хэт их/ бүгдэд харуулах тал дээр/
идэвхигүй оролцож байгаа
шинэ үг хэллэгийн цаг ашиглалтыг оюутнуудыг жигд оролцуулах
нүүрний хувирал, дууны өнгө,
3 тайлбарлах/оюутны илтгэлд 1 слайд дах мэдээлэл хэт их тооцох,практиктай холбосон тал дээр анхаарах/идэвхижүүлэх
ярианы темп анхаарах
гарч байгаа/ хичээлийн даалгавар өгөх аргуудыг ашиглах/хөгжтлтэй
байлгах

идэвхигүй оролцож байгаа


багаар ажиллуулахдаа ямар оюутнуудыг жигд оролцуулах
цаасан толь бичгийн практик жишээ өгөх-
4 системээр явуулах талаар тал дээр анхаарах/идэвхижүүлэх самбар ашиглалтыг сайжруулаа
ашиглалтыг нэмэгдүүлэх оюутнуудад ойр байх жишээ
анхаарах аргуудыг ашиглах/хөгжтлтэй
байлгах
хоцорч буй оюутнуудыг
нүүрний хувирал, дууны өнгө, оюутнуудад лекцийн тэмдэглэл
5 самбар ашиглалтыг сайжруулаа оруулахгүй байх-анхаарал
ярианы темп анхаарах бичих хугацаа өгөх
сарниулж байна
шинэ мэдлэг олгох зүйл дээр
хоцорч буй оюутнуудыг оюутны төлөвшилд анхаарах/1
оюутнуудын анхаарлыг өөртөө оюутнуудад лекцийн тэмдэглэл
6 оруулахгүй байх-анхаарал зүйлийг олон дахиан асуух,
хандуулж тэмдэглэл зайлшгүй бичих хугацаа өгөх
сарниулж байна зэрэгцэж ярих/
хөтлүүлэх

Нэгтгэлээс харахад тэнхимүүдийн зааж буй хичээлийн онцлогоос хамаарч харилцан адилгүй
ур чадварт зөвлөмж өгч байгаа ч нийтлэг 2 зөвлөмж бүх тэнхимд давхцаж байсан. Үүнд:
 идэвхигүй оролцож байгаа оюутнуудыг жигд оролцуулах тал дээр
анхаарах/идэвхижүүлэх аргуудыг ашиглах/
 РР бэлтгэлт/суурь өнгө, үсгийн фонд, үсгийн хэмжээ, 1 слайд дах мэдээлэл хэт
их/

ДҮГНЭЛТ
 Тухайн хичээлийг заасан давтамж нь багшийн ур чадвартай 80% хамаарч байгаа
нь регрессийн болон корреляцийн шинжилгээгээр нотлогдож байна.
 Тухайн багш нарыг зааж буй хичээлээр нь мэргэшүүлэх нь оюутанд үзүүлж буй
үйлчилгээнд үр дүнтэй байгааг харууллаа.
 Харин ажилласан жил багшийн ур чадвартай сөрөг хамааралтай гарсан.
 Дундаж хамгийн өндөр 91,9%, дундаж хамгийн бага үзүүлэлттэй багш 81,1% буюу
хоорондын ялгаа 10,8% байна. Үүнд 2 багшийн бага үнэлгээ авсан асуулгын
ажиглаж үзэхэд хоорондоо 7,3% зөрүү байгаа нь нөлөөлж байна. Мөн дээрх зөрүү
нь 1 асуулгаар давхцаагүй 4 болон 6-р асуулгад 2 багш ялгаатай байсан.
 Багш нар багаар ажиллах чадвар болон сургах арга барилаа өөрчлөн хичээл
явуулах хэрэгтэй байгааг судалгааны нэгтгэл харууллаа.
 EQ чадвар багшийн чадамжийн үнэлгээтэй ............................хамааралтай
 Нэгтгэлээс харахад тэнхимүүдийн зааж буй хичээлийн онцлогоос хамаарч
харилцан адилгүй ур чадварт зөвлөмж өгч байгаа ч нийтлэг 2 зөвлөмж бүх
тэнхимд давхцаж байсан. Үүнд:

86
 идэвхигүй оролцож байгаа оюутнуудыг жигд оролцуулах тал дээр
анхаарах/идэвхижүүлэх аргуудыг ашиглах/
 РР бэлтгэлт/суурь өнгө, үсгийн фонд, үсгийн хэмжээ, 1 слайд дах мэдээлэл
хэт их/

САНАЛ, ЗӨВЛӨМЖ
 БАХХ-ийн төлөвлөгөөнд багшийн ур чадварын үнэлэмж бага үзүүлэлттэй хэсгийг
нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтанд хамруулах санал өгөх
 БАХХ багш нарынхаа чадамжийг үнэлэх, хөгжүүлэх үйл ажиллагааны тогтолцоог
улам сайжруулах /багшийн ачаалал, сурах боломж олгох,
 Багш нарын ур чадварыг хөгжүүлэх системчилсэн төлөвлөгөөтэй болох
 Багш нар өөрсдөө цаг зав гарган “хувь хүний чадамж”-аа дээшлүүлэх хандлагатай
байх
 Хичээл бүрээр судалгааг хийж өргөжүүлж үр дүнг хэлэлцэж сайжруулах талаар
хэлэлцүүлэг зохион байгуулж өөрсдөө ажилдаа шинэлэг арга аргачлал ашиглаж
өөрийн үнэлгээний тайланд ахиц дэвшилээ үнэлж хэвших
 Суралцахуйн үр дүн ба сургалтын арга, хүргэх хэлбэрүүдийн жишээ хамаарал
судлан хичээлийн онцлогт тохируулан сургалтанд ашиглах –CDIO арга зүйн
зөвлөмжийн хүснэгт 5.4
 Тэнхимүүд 3 жилийн хугацаанд хийсэн нээлттэй хичээлийн нэгтгэлээс нээлттэй
хичээл болон үзүүлэх хичээл явуулах талаар төлөвлөгөөндөө тусгаж ажиллах
 Багш нар заах ур чадварт дутагдалтай давхцал ихтэй гарч байгаа асуудлуудад
анхаарч ур чадвараа чанаржуулах, суралцах, туршлага солилцох

ЦААШДАА ХИЙХ СУДАЛГААНЫ ЧИГЛЭЛ


 Авсан асуулгуудаа EQ-ийн үзүүлэлтүүдтэй холбож судлаж үзэх
 Нэг хичээлээр дагнан бүх оюутнаас авч судалгааны нэгтгэл хийх

АШИГЛАСАН МАТЕРИАЛ
 БСШУСЯ Багш нарын хувь хүний болон багшлахуйн чадварыг дээшлүүлэх арга
зүйн зөвлөмж 2017
 Ш.Ичинхоролоо Багшийн ном 2011
 БСШУСЯ нийлмэл сургалтын хөтөлбөр, хичээлийн хөтөлбөр боловсруулах арга
зүйн зөвлөмж
 EQ загварыг ашиглан багш ажлын байрандаа хөгжих нь -147 багшаас авсан
судалгааны ажлын тайлангийн загвар асуулга
 http://www.teachhub.com/15-professional-development-skills-modern-teachers
 http://www.thebalancecarereers.com/teaching-skills-list-2062488
 https://busyteacher.org/
 http://www.olloo.mn/n/64152.html
 http://www.queendom.com/queendom_tests/transfer

87
УРГИЙН ОВОГ БА ТҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ БАЙДАЛ

О.Баттуяа1
Мандах Их Сургууль
1
battuya@mandakh.mn

Хураангуй
1990-ээд оноос хойших үеийн төрөөс баримталж буй бодлогыг шинжихэд угийн
бичиг, ургийн овгийн хэрэглээнд ихээхэн ач холбогдол өгч эдгээрийг хүн амын удмын санг
ариун байлгах зорилготой гэрлэлтийн хязгаарыг тогтоогч гол хүчин зүйл, гэр бүл, ураг
төрлийн холбоо хамаарлын илэрхийлэл, баталгаа гэж үзэж байна. Энд 2017 онд хийсэн “Гэр
бүлийн орчин дахь үндэсний соѐл” –ын байдал, чиг хандлагыг тодорхойлсон судалгааны гар
бичмэл, тайланг голлон ашиглав. Түүх, угсаатны зүйн чиглэлд түгээмэл ашигладаг түүхийн
сурвалж, архивын баримт мэдээг харьцуулан үзэж нэгтгэн дүгнэж задлан шинжлэх аргыг
ашигласнаас гадна тухайн сэдэвт хамаарах хүрээгээр иргэдийн дунд ярилцлага судалгаа
хийж судалгааны эх хэрэглэгдэхүүнээ цуглуулсан болно. Асуултыг ургийн овгийн нэр,
нутагшил засаг захиргааны харьяалал, нас, гэр бүлийн гишүүдийн овог гэх мэт нэг ижил
сэдвээр бэлдэж 30 орчим хүнтэй уулзаж ярилцлаа. Илтгэлийг угсаатны зүйд хэрэглэдэг
дэлгэрүүлэн тайлбарлах арга зүйгээр бичив.
Төрийн энэ бодлого хандлагатай уялдуулан уг илтгэлд монголчуудын ургийн овгийн
зүй зохистой хэрэглээ ямар байна вэ?, иргэд ургийн овгийг хэрхэн ойлгож төсөөлж байна вэ?
төрөөс баримталж буй ургийн овог, угийн бичиг хөтлөлтийн ач холбогдлыг амьдрал дээр
хэрхэн үнэлж байна вэ? гэдгийг харуулахыг зорьлоо. Аливаа ард түмний угсаа соѐлын үйл
явцад төрийн бодлого чухал нөлөөтэй. Илтгэл Овгийн талаарх ойлголт ба төрийн үзэл
баримтлал, Ургийн овгийн хэрэглээ гэсэн үндсэн хэсэгтэй.
Түлхүүр үг: Овог, ургийн овог, ураг төрөл, цус ойртолт, угийн бичиг, хамжлагат ѐс,
формацийн онол.

Оршил.
Төрөөс “овог”-ийг (ургийн овог)ураг төрлийн хэлхээ, цусан төрлийн холбоо гэж үзээд
улмаар хүн амын удмын санг хамгаалах үүднээс угийн бичиг хөтлөх, ургийн овгоо
тодорхойлох нь иргэний үүрэг гэдэг үүднээс хууль эрх зүйн хэд хэдэн баримт (Угийн бичиг
хөтлөх журам, Гэр бүлийн тухай, Соѐлын тухай хууль) iбичиг батлан гаргажээ. Төрөөс
тодорхойлсончлон ургийн овог нь цус ойртолтоос сэргийлэх ач холбогдолтой байж чадаж
байна уу? Үүнийг шинжихийн тулд монголчуудын овгийн хэрэглээг шинжье. Статистикийн
мэдээгээрi /2015 он/ манай улсад хамгийн түгээмэл овог нь боржигон- 615061, сартуул-43812,
тайж-41103 байна. Мөн шарнууд, харчин, бэсүд, чонос, өөлд, олхонууд, жалайр, урианхай гм
овгууд дараалж байна. Баримтаас үзэхүл XIII зууны сурвалжид дурдагддаг боржигон,
сартуул, олхонууд гэх мэт овгийн нэрийг түгээмэл хэрэглэж байна. Монгол угсаатан бүрдсэн
XIII зууны үеийн боржигонi нь овгийг цусан төрлийн хэлхээ гэж үзэж хэрэглэхийг заасан
төрийн бодлоготой уялдаж байгаа эсэх нь анхаарах асуудлын нэг болно.
2. Овгийн талаарх ойлголт ба төрийн үзэл баримтлал.
88
Өнөөгийн монголчуудын овгийн талаарх ойлголтыг тодотгохын тулд илтгэлийн
эхний хэсэгт овгийн түүхэн ойлголтын талаар эрдэмтдийн дүгнэлтийг товч өгүүлэх
шаардлагатай.
Овог гэх ойлголт нэрний талаар эрдэмтэн судлаачид санал хуваагдаж байдаг. Энэ нь
марксист түүх бичлэгээс улбаатай гэж болно. Угсаатан судлаач Г.Цэрэнханд, Л.Билэгт нар
хээрийн судалгааны хэрэглэгдэхүүн болон нүүдэлчдийн овгийг тайлбарлаж байсан
эрдэмтдийн бүтээл, “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган” зэрэг сурвалжуудыг
нягтлан судлаад нийгмийн хөгжлийн формацийнi онолд суурилсан марксист түүх бичлэг нь
нүүдэлчдийн овгийг зөвхөн “төрөл хүмүүсийн нэгдэл” гэх нь ташаарал юм. Тэд дундад
үеийн монголын нүүдэлчдийн овог –ийг нягт зохион байгуулалт бүхий нийгмийн
байгууламжийн нэгж гэж тодорхойлон, “oboq” гэдэг нь үндсэндээ - эзэн(ejen)ба хараат(haran
qarachu, bo’ol) этгээдүүдээс бүрдсэн, - нийгмийн давхаргын ялгаа ихээхэн гүзгийрсэн,
нүүдлийн мал аж ахуйн эдийн засгийн ба нийгмийн харьцааны үр дүнд бий болсон
байгууламж бөгөөд дан ганц нэг төрлийнхний хүмүүсээс бүрдээгүй бүлэгi гэсэн байна. Түүхч
П.Дэлгэржаргал нүүдэлчдийн овгийн талаарх марксист түүх бичлэгийг шүүмжлээд- “ураг
төрөл дээр суурилсан овог аймгийн нийгмийн талаарх өрнөдийн нийгэм судлалын
сонгодог(хувьслын) онол нь дорно дахиныг колоничилох үетэй давхцан боловсрогдсон
бөгөөд дорно дахины ард түмний төрт ѐсны хөгжлийг бүдүүлэг буюу өрнөдийн орнуудаас
доогуур түвшинд байдаг гэсэн улс төрийн хэрэгсэл болж гарч ирсэнi хэмээжээ. Түүхийн
сурвалж, түүх бичгийн судалгаанд үндэслэн хийсэн судлаачдын дүгнэлтээр бол овог нь ураг
төрлийн ойлголт гэхээсээ илүүтэй нийгмийн зохион байгуулалтын хэлбэр, хамгийн бага нэгж
байсан гэдэг нь харагдана.
ХХ зууны эхэн үе 1921 оны ардын хувьсгалын дүнд монголчууд хамжлагат ѐсыг халж
нийгмийн харилцааг тэр чигээр нь өөрчлөв. Нийгмийн харилцаанд цэргийн алба хаах эсвэл
алба гувчуур төлөх зэргээр албатын үүрэгтэй, өөрийн эзний нэрийн дор явж ирсэн харц
ардууд хамжлагат ѐсыг халсны дараагаар иргэний эрх эдэлж, нийгмийн харилцаанд тэгш
оролцох болсон нь төрийн албан хэрэг хөтлөлтөд шинэчлэл хийхээс аргагүйд хүргэжээ.
Үүний нэг нь “овог” –ийн хэрэглээ зайлшгүй болж гарч ирсэн явдал юм. Энэ асуудлыг
Монгол ард улсын 15-р(1925) он 7 сарын 10-ны өдөр БНМАУ-ын ЗГ-ын хурлын олон гишүүд
хуралдан авч хэлэлцээд ... улсын ардыг эр эм их бага хэмээн ялгаварлахгүй данснаа бүртгэж,
тэднийг тус тусын овогтой болгох нь зүйтэй...i гэж үзсэн байна. Ард олныг эр эм ялгалгүй
нийтээр нь овогтой болгох зайлшгүй шалтгааныг “олон ардыг өөр хооронд нь ялгах
шаардлагатай болсон” гэж тодотгосон байдаг. Ингээд ЗГ-ын 1-р хурлын 7-р зүйлд хэлэлцээд
уг асуудлаар Дэндэв, Жамсранов, Дорж нарын бүрэлдэхүүнтэй тусгай комисс томилон
гаргаж овогтой болгох асуудлыг дахин хянан төлөвлүүлжээ. Мөнхүү комиссоос ... бүх улсын
ардыг эр эм их бага хэмээн ялгаварлахгүй бүгдэд нь данс үйлдэж бас - хуучин овог бүхүйнх нь
овгийг, овгоо үл мэдэгчид нь эцэг эх, өвөг элэнц хуланц ба түүнээс дээш хуучин угсаа төрлийн
хүний нэрээр буюу эсвээс өөрсдөө зохих тохирох овгийг зохион нэрийдэж дагаж явуулах нь
зөв... гэж үзэв. Үүнийг хэлэлцээд ... эхийн нэрийг оролцуулах ба өөрсдөө овгийг зохиохоор
төлөвлөсөн нь зохилдохгүй тул аливаа хүн өөр өөрийн эцэг өвгийн нэрээр овог нэрийдэж
явуулвал зохино ... хэмээн зөвшөөж Дотоод Яамнаас эрхлэн нийтээр зарлаж журамлан
шийтгүүлэхээр тогтсон ажээ.

89
1927 оны зургаа, долдугаар сард ... Аливаа хүмүүсийн овгийг үе үеийн эцгийн нэрээр
нэрийдэх явдлыг хэрэгсэхгүй болгож, одоогийн хэрэглэн буй овгуудыг хэвээр улируулан
явуулах... учрыг гишүүн Амар нарт хойш явуулан шийтгүүлэхээр тогтов” гэснээс үзэхүл
эцэг, өвгийн нэрээр овог гэж нэрийдэх дээрх шийдвэрт Монгол төрийн зүтгэлтнүүд ихээхэн
нухацтай хандан олон зууны туршид хэрэглэж ирсэн овог язгуураа тийм ч амар орхихгүй
санаатай байсан ажээ. Гэсэн ч 1930 оноос эхлээд хүмүүс хуучны язгуур овгоо хэрэглэхээ
больж монголчууд нийтээр эцэг буюу эхийн нэрээр, эсвэл бутач/эцэг тодорхойгүй нь/ гэж
овоглох болсон байна. Монголчууд нийтээр овог хэрэглэж эхэлсэн гучаад оны үед Монголын
төр засгийн үйл ажиллагаанд коминтерн ихээхэн нөлөө бүхий байсныг дурдах хэрэгтэй. Мөн
үед хуучны зэрэг дэв, язгуур угсаатай хүмүүсийг дарлагч анги, феодалууд хэмээн улс, төр
иргэний эрхийг нь хязгаарлаж, хөрөнгө хогшлыг нь хурааж, буудан хороож, гэр бүл ураг
төрлийнхнийг нь ялгаварлан гадуурхаж байсан тул монголчуудын тодорхой хэсгийг “хуучин
язгуурын овог”-оосоо татгалзахад нөлөөлсөн нь ойлгомжтой.
Судлаачдын дүгнэлт ба түүхийн сурвалжаас үзэхүл тухайн үеийн Монголын улс
төрийн нөхцөл байдлаас хамаарч 1930-аад оны үеэс урьдын “овог”(нийгмийн байгууллын
нэгж) гэх уламжлалт ойлголт хамаагүй явцуурч, овог гэдгийг зөвхөн эцгийн/эхийн/ нэр
хэмээн ойлгож төсөөлж эхлэн, улмаар социалист түүхийн үеийн “овог гэдэг нь нэгэн өвөг
дээдсээс гаралтай бүлэг хүмүүсийн нэгдэл” гэх тодорхойлолтоор батжиж, формацийн онолд
суурилсан марксист түүх бичлэг дэх “овог нь хүн төрөлхтний хөгжлийн хамгийн бүдүүлэг
анхдагч шат” гэсэн алдаатай ойлголт болон төлөвшжээ. Социалист түүх бичлэг дэх овог нь
угсаа гарал нэгтэй хүмүүсийн нэгдэл

2.1. Ургийн овгийн хэрэглээ.


Манай улс 1990-ээд оноос хойш хүн амын талаар баримтлах бодлогын үзэл баримтлалаа
өөрчилж, өмнөх нийгмийн тогтолцооны үеийнхээс огт өөр улсын дотор чөлөөтэй шилжин
суурьших зэрэг дэвшилтэт чиг хандлагатай заалт бүхий “Хүн амын талаар баримтлах
чиглэл”i бодлогын баримт бичгийг БНМАУ-ын ерөнхийлөгчийн 1991 оны 151 тоот зарлигаар
батлав. Тэнд “хүний удмын санг цэвэр ариун байлгахыг эрхэмд үзэж, цус ойртохоос
сэргийлэх гол хэрэглүүр, “угийн бичиг”-ийг айл өрх бүрт хөтлүүлж хэвшүүлэх, иргэдийн
овгийг сэргээн тогтоох явдлыг нэн чухалд тооцно” хэмээн заажээ. “Хүн амын талаар
баримтлах чиглэл” –ийн дээрх заалтыг үндэслэн 1997 онд МУ-ын ЗГ-ын тогтоолоорi “Угийн
бичиг хөтлөх журам” батлав. “Угийн бичиг хөтлөх журам” i журамд зааснаар угийн бичигт
тухайн хүмүүсийн овгийг заавал дурдах бөгөөд ингэснээр мөн хүн амыг цус ойртохоос
сэргийлнэ гэж үзсэн байна.
Угийн бичиг хөтлөхөд зайлшгүй шаардлагатай овог(ургийн овогi) гэдгийг төрөөс
гаргасан хууль эрх зүйн баримт бичигтi тодорхойлохдоо “овог гэж нэг өвөг дээдсээс
гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэр”
гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл төрөөс угийн бичиг ба ургийн овогт “хүн амыг цус
ойртохоос сэргийлэх” гэсэн эн тэнцүү ач холбогдолтой гэж тооцсон болохыг харуулж байна.
(Ургийн овог хэрэглэх нь хүн амыг цус ойртохоос сэргийлэхээс гадна хөрөнгө өв
залгамжлалын баталгаа болж эхэлж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй).
Хүн амыг цус ойртохоос сэргийлэх ургийн овгийн ач холбогдол ямар байгааг Хэнтий
аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн жишээгээр авч үзье. 2016 оны байдлаар
90
Хужхан баг нь 121 өрхтэй, 377 хүнтэй. Энэ багт 49 ургийн овог бүртгэгдсэн байнаi. Хужхан
багийн овгийн бүтцийг задлахад:
1. Түүхэн овгууд. Үүнд: боржигон, хатиган, мэргэд, олхонууд.
2. Хуучны засаг захиргааны нэгж болох отгийн нэрнээс үүсгэж хэрэглэсэн овгууд.
Үүнд: урианхан, бишрэлт, хийчин/хийдчин- О.Б/.
3. Уг удмын онцлогийг дөвийлгөж нэрлэсэн овгууд. Үүнд: гагнуурчин, харваач,
анчин, бариач, дархчууд, долоон гэлэн.
4. Ураг төрлийн хэн нэгний авгайлсан нэрнээс үүссэн овгууд. Үүнд: амбаа,
хөхийнхөн, тангад, жал, одон гэх зэрэг овгоос бүрдэж байна.
Судалгааны явцад төрсөн ах, дүү нар, - эцэг, эх үр хүүхдүүдөөр өөр ургийн овогтой
байхаас гадна эхнэр нөхрүүд ижил овогтой байгаа жишээ гарч ирж байв. Хужхан багийн 120
гаруй айл өрхийн 8 айлынх нь эхнэр, нөхрүүд(ихэвчлэн 30- 40 насныхан) хоорондоо
ижилхэн “боржигон” овогтой, 5 нь ижилхэн “урианхад” овогтой байгаа нь ургийн овог
хэрэглэх зорилгыг сайтар таниулаагүй цаашилбал “ургийн овог”-ийн ач холбогдол,
ойлголтод хэт өнгөц хандсаны илрэл гэж олох юм.
Хужхан багт төдийгүй Цэнхэрмандал сумын бусад багийн дотор элбэг таарах
урианхад, бишрэлт, хийчин овог нь урьдын шавь отгийн нэр юмi. Иймээс Хужханы бишрэлт
овгийхон энэ шавь отгийн харьяатуудын удам угсаа, үр сад, нөгөөтэйгүүр отгийн нутгаар
байсан улс гэж ойлгож болох юм. Отог нь хуучнаар засаг захиргааны нэгж байсан бөгөөд
отогт дан нэг ураг төрлийн хүмүүс багтдаггүй байсан тул өнөөгийн хүмүүсийн хувьд ураг
төрлийн хэлхээг илэрхийлэхээсээ илүү нэгэн засаг захиргаанд харьяалагдаж явсан улс ба
түүний үр садын тодотгол болж байна.
Тус багт хамгийн олон буюу нийт хүн амыг нас харгалзалгүй тоолсон үзүүлэлтээр 144
гэж бүртгэгдсэн овог нь боржигон. Боржигон овогтон нь багийн хүн амын 38,1% -ийг эзэлж
байна. Энэ нь манай улсын хүн амын 18-20% орчим хувь нь боржигон овогтой гэсэн тоон
үзүүлэлттэй харьцуулбал бараг 2 дахин их давхцалтай байна. Боржигон овогтнуудаас ургийн
овгоо хэрхэн сонгож тэмдэглүүлсэн шалтгааныг тодруулахад,
1. Уг гарлаа ил болгох хүсэлгүй тул зориуд,
2. Дээд удам гарлаа мэдэхгүй байсан учраас халх юм чинь боржигон овогтой байхад
болно гэсэн төсөөллөөр хандсан гэж байв.
Хужхан багийн нутагт хийсэн судалгааны дүн нь өнөөгийн монголчуудын ургийн
овгийн хэрэглээ нь төрөөс хүн амын талаар баримталсан бодлого ба үндэсний аюулгүй
байдлын үзэл баримтлалд дурдсан “хүн амыг цус ойртохоос сэргийлэх” ач холбогдлыг огт
хангахгүй байгааг харуулж байна.
2003, 2004, 2017 онд Хэнтий аймагт явуулсан судалгааны баримтаас үзэхэд ургийн
овгийн хэрэглээнд төрийн албан хаагчийн анкетан дээрх “таны үндэс угсаа” гэсэн асуулт
нөлөөлдөг болох нь ажиглагдаж байв. Угсаатаны жижиг бүлгийн гишүүд албаны бичиг,
дансанд “үндэс, угсаа” –ны талаарх асуулганд хариулахдаа ажилд орох боломж нь ямар нэг
байдлаар хумигдуузай гэсэн болгоомжлол, ажлын амжилтад нөлөөлнө гэсэн далд ухамсар
байдгаас болоод өөрийн уг гарлаа нуух тохиолдол байдаг ажээ.
Би анх иргэний үнэмлэх солиход тэр ажилд нь оролцсон. Бригадын(одоогийнхоор бол
баг- О.Б) дарга гээд. Манай эндхийн Ж гэж хүн хамниган байж халх гэж бичүүлэх
гэхээр нь би бичихгүй гээд. Улаан цайм хамниган гэдгийг чинь мэдэж байхад гээд би
91
уурласан. Тэр хүн маань бүүр уурлаад, сүүлдээ хоѐулаа заамдалцсан. Намайг сумын
даргад орж хэлсэн байсан. Дарга надад- яахав тэр хэлснээр нь бүртгэчих гэхээр нь би
дургүйцээд. Тэгээд сүүлдээ хэлснээр нь бүртгэсэн л дээ. Сүүлд бодоход энэ манайхны
хамниган, буриад хоѐр чинь хоорондоо таарамжгүй. Тэрнээсээ болдог юм уу яасан юм
хамниган гэлгүйгээр халх гэж бүртгүүлэх гэж тэгж их зүтгэсэн шиг байгаа
юм.(Хэнтий,Биндэр, Д, 61 настай, эрэгтэй).

Санал, дүгнэлт:
Монгол угсаатан бүрдсэн XIII зууны үеэс нийгмийн зохион байгуулалтын нэгж болж
явсан овог нь 1930-аад оноос өөрчлөгдөж, овог гэдгийг эцгийн нэр/эхийн/ нэр гэж үзэх
ойлголт төлөвшиж эхэлсэн ажээ. 1930-аад оноос хойш 70 орчим жил ураг удмын талаарх
ойлголт явцуурч, 2-3 үеийн хэмжээнд баригдах болжээ. 1990-ээд он хүртэл энэ ойлголт
баттай тогтсон байв. Хүн амын дундах ургийн овгийн хэрэглээний байдлыг үзэхүл цус
ойртохоос сэргийлэх хэмжээний ач холбогдолтой хэрэглээ болж чадаагүй байна. Энэ нь
ургийн овгийн ач холбогдлыг сайтар ухаж танилгүй, давчуу хугацаанд яаравчлан хэрэглэх
болсонтой холбоотой ажээ. Манай эрдэмтэн судлаачид уламжлалт түүхэн овог ба өнөөгийн
ургийн овгийн ялгааг тодорхой гаргаж хэрэглээ болгож түгээж чадахгүй байна. Ургийн
овгийн хэрэглээг зөв голдиролд нь оруулахад анхаарах хэрэгтэйг харуулж байна. Ургийн
овгийн хэрэглээг “цус ойртолт гэсэн биологийн ойлголтоос илүү гэрлэлт, гэр бүл, өөрөөсөө
дээш ба доош үе, яс угсаа, үе сунжрах, яс хагалах гэх мэт ураг төрлийн талаарх ойлголттой
холбон тайлбарлах замаар түгээн дэлгэрүүлж хэрэглүүлэх нь үр өгөөжтэй байж болох юм.
Өмчийн харилцаа хууль эрх зүйн орчинд “ургийн овог” –т ач холбогдол өгч байгаа учраас
иргэд ургийн овгийн хэрэглээнд урьд өмнөхөөс илүү хариуцлагатай хандаж эхэлж байна.

Ашигласан материал:
1. Баттуяа.О, Хэнтий, Дорнод аймагт хийсэн хээрийн судалгааны гар бичмэл, 2003,
2004 он
2. Дэлгэржаргал.П. Дундад эртний монгол овгийн судалгаа ба өнөөгийн чиг
хандлага.//Acta . historica.УБИС-ийн эрдэм шинжилгээний бичиг. Tomus XYII.
Fasciculus 1-25
3. Мөнх-Эрдэнэ.Г ..,бусад “Нийгэм соѐлын хүн судлалын удиртгал”, МУИС, Пресс
хэвлэл-2017
4. Цэрэнханд.Г, “Монголчуудын ураг төрөл:ѐс заншил, зан үйл”, Улаанбаатар-2015
5. Эрт, дундад үеийн монголчуудын аж ахуй, соѐл. Улаанбаатар.,2006
6. ”Гэр бүлийн орчин дахь үндэсний соѐлын өнөөгийн байдал, чиг хандлага”
социологийн судалгааны тайлан. СУСХ. Улаанбаатар., 2017
7. “Гэр бүлийн тухай” хууль, 1999
8. “Хүн амын талаар баримтлах бодлого”, 1991
9. “Угийн бичиг хөтлөх журам”, 1997, 2007

92

You might also like