Professional Documents
Culture Documents
САНИТАС Өнөөдөр сонин
САНИТАС Өнөөдөр сонин
Хятад улс дахь нөхцөл байдлаас үүдэн "Санитас" гар ариутган халдваргүйжүүлэгч
бүтээгдэхүүний сав баглаа боодлын тасалдал үүсч иргэдэд хүрэлцээ муутай байгаа энэ үед
бүтээгдэхүүнээ илүү хүртээмжтэй байлгах үүднээс боломжит бүх шийдлийг эрэлхийлэн 5-
6 төрлийн шинэ савлагаанд савлаж зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ 75 мл, 50мл -ийн
савлагаатай гар ариутган халдваргүйжүүлэх үйлчилгээтэй цацлага шинээр хэрэглэгчидээ
хүргэхээр ажиллаж байгаа сайхан мэдээг дуулгахад таатай байна.
Мөн “Монос эмийн сан”-гийн салбаруудаас 250 мл-ийн дурын савандаа савлан авах
боломжтой “Санитас” гар ариутган халдваргүйжүүлэгч гель байршуулсан нь иргэдийн
сайшаалыг хүртээд байгаа юм. Байгальд ээлтэй, хямд үнэтэй, нэг саваа олон удаа хэрэглэх
боломжтой энэхүү савлагааг цаашид ч байнгын хэрэглээ болгох хүсэлтэй иргэд маш олон
байна. Хэрэглээнд тань илүү ойртсон ухаалаг үйлчилгээ болсон гэдэгтэй санал нийлэх биз
ээ.
Хэрэглэгч Та “Санитас” нэрийн 250 мл болон 66 мл-ийн саваа авчирснаар 250 мл-ийн гар
ариутган халдваргүйжүүлэгч гелийг 4000, 66 мл-ийнхийг 880 төгрөгөөр худалдан авах
боломжтой бөгөөд "Монос эмийн сан"-гийн дараах салбаруудаас савлаж авах боломжтой.
Корона вирусын халдвараас сэргийлэхээр дэлхийн улс орнууд хичээнгүйлэн зүтгэж буй
энэ цаг үед Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, мэргэжлийн байгууллага,
мэргэжилтнүүдийн өгч байгаа даалгавар, зөвлөгөөг биелүүлэн маскаа тогтмол зүүж, гараа
ариутган өөрийгөө болон гэр бүл, хамт олноо энэхүү аюулт өвчнөөс хамгаалж, хүн бүр
дор бүрнээ хариуцлагатай байж эрүүл мэндээ сахин хамгаалахыг "Монос косметик"-ийн
зүгээс уриалж байна.
Монгол хүн бүр эрүүл байхын төлөө хичээцгээе.