You are on page 1of 4

Ажилд гарахын өмнөх болон ажлын байранд мөрдөх

харуулын дотоод журам


Энэхүү ажилд гарахын өмнө болон ажлын байран дахь харуулын дотоод журам,
аюулгүй ажиллагааны зааварчилгаа нь таныг учирч болзошгүй аюул ослоос
урьдчилан сэргийлэх ажлын үед дагаж мөрдөх дотоод журам харуулын цэг дээр
албан үүргээ хэрхэн гүйцэтгэх тухай заасан болно. Уг дотоод журам аюулгүй
ажиллагааны зааварчилгаатай өдөр бүр ажилд гарахын өмнө танилцаж ээлжийн
ахлахад хянуулж гарын үсэг зурж баталгаажуулна.
1. Ажилд гарахдаа ажлын тусгай хэрэгсэл бүрэн өмсөж зүүсэн байх.
2. Өмнөх ээлжийн харуултай харуулын цэгийн эд, аж ахуйг бүртгэлийн дагуу
бүрэн хүлээлцэж хүлээн авах.
3. Харуулын цэгийн аж байдлыг цаг тухад / 2 цаг тутамд/ уурхайн дарга
ээлжийн ахлахад илтгэл өгөх.
4. Харуулын цэгийн эд, аж ахуйн цоож, лацыг зөвхөн удирдах албан
тушаалтны зөвшөөрлөөр онгойлгох, дур мэдэн онгойлгохгүй, лацыг
хөндөхгүй байх.
5. Харуулын цэгт болж буй үйл ажиллагааг цаг тухайд рапортын дэвтэрт
бичиж тэмдэглэх.
6. Харуулын цэг болон уурхайн бүсэд гадны хүн, мал орж ирвэл уурхайн дарга
ээлжийн ахлахад илтгэж зөвшөөрлийн дагуу нэвтрүүлэх буцаах
7. Шалган нэвтрүүлэх цэг болон уурхайн аман дээр ирсэн хүн, машин техникт
үзлэг хийж зөрчилтэй зүйлсийг хурааж гарахад нь буцаан олгоно.
8. Гаднаас ирсэн хүнтэй эелдэг зөв боловсон харьцах
9. Тэсэлгээний бодисын агуулахруу орж буй хүн машинд үзлэг хийж ил гал
гаргах хэрэгсэл болон гар утсыг хурааж гарахад нь буцаан олгоно.
10. Ажлын байрны эд, аж ахуйг ариг гамтай хэрэглэх.
11. Уурхайн болон кемпийн үйл ажиллагааны талаар гадны хүнд ярихгүй байх.
12. Станцаар ёс зүй бусаар харьцах.
13. Ээлж хүлээлцсэн тухай удирдах албан тушаалтанд мэдээ өгөх.

Онцгой санамж
 Шалган нэвтрүүлэх I постоор зөвхөн харуулын ахлах буюу уурхайн
даргын зөвшөөрөлтэй оруулах буюу гаргаж нэвтрүүлнэ.
 Хэрвээ оруулж гаргах бол заавал зөвшөөрөл авч нэвтрүүлнэ.
 Дур мэдэн оруулж гаргахын хориглоно.
 Усны нүүрсний машинаас бусад бүх машиныг “орлоо” “гарлаа” гэж
заавал станцаар мэдэгдэж байх
 Гарах хуудас заавал уурхайн даргын гарын үсэгтэй байсан үед
оруулж гаргана. /Хатуу анхаарах !!!!!!!/
 Хариуцлага алдвал өөрөө бүрэн хүлээх!!!
Анхааруулга !!!!

 1-р пост болон 5-р постоор гадны хүн, орон нутгийн иргэд, малчид болон
ойр орчмын уул уурхайн ажилчидыг уурхайн бүс болон дэлгүүрлүү үл
нэвтрүүлнэ. / Дэлгүүрлүү огт оруулахгүй /
 Гаднаас ирсэн зочидтой соёлтой харьцах:
1. Амар мэнд асуух
2. Хаанаас яваа хэнтэй уулзахыг тодруулах
3. Зөвшөөрөл ирсний дараа уурхайн бүс рүү нэвтрүүлнэ. Зөвшөөрөл
өгөөгүй бол нэвтрүүлэхгүйг хатуу анхаарах.
4. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явааг асууж тодруулах
5. Гаднаас ирэх зочид уурхайд урьдчилан мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд
зөвхөн мэдэгдэлд орсон хүмүүсийг уурхайн бүсэд нэвтрүүлнэ.
 Ирсэн хүмүүстэй зөв эелдэг харьцах.
 Постонд гарц байгаа хамгаалагч нэр тухайн постонд байгаа өмч хөрөнгө
болон гэрэл чийдэнг өөрийн биеэр хариуцах болно. Эвдэрсэн шатсан
тохиолдолд өөрсдөө төлөх буюу хохиролгүй болгох.
 Рапорт хүлээлцэхдээ постонд байгаа эд, аж ахуйг давхар хүлээлцэж бичиж
байх.
 Ажлын хариуцлага алдсан тохиодолд шууд цалинг хувьдана.
 2 дахь тохиолдолд шууд ажлын байрнаас чөлөөлнө
Ажилдаа сэтгэлтэй хариуцлагатай хийхийг анхааруулж сануулж байна
“Тавандорж” ХХК ажилчидын бүртгэл

Танилцсан Зааварчилгаа Зааварчилгаатай


№ Нэрс Огноо
эсэх өгсөн ахлах танилцсан харуул

You might also like