You are on page 1of 8

Төсөл бичих стандартын загвар

Төслийн стандарт:

Төслийн шалгаруулалт, санхүүжилтийг хийхэд мөрдвөл зохих олон улсын жишиг


шаардлагад зохицсон энэхүү стандартыг манай улс мөрдөж байна.

Нэг. Ерөнхий зүйл

1.1 Төслийн баримт бичгийг А4 цаасан дээр хийнэ.

1.2 Төслийн баримт бичгийг компьютер эсвэл бичгийн машинаар бичнэ.

1.3 Төсөлд холбогдох тоо баримт, материалын үнэн зөвийг төсөл болсруулах

байгууллага хариуцна.

Хоёр. Төслийн баримт бичиг

Төсөлд дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна:

a. Төслийн баримт бичиг

b. Төслийн ач холбогдлыг илэрхийлсэн холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын


санал дүгнэлт

c. Төслийг хэрэгжүүлснээр байгаль орчинд үзүүлэх нөлөөлөлийн талаар мэргэжлийн


байгууллагын үнэлгээ

d. Гадаадын зээлээр санхүүжих төсөл арга хэмжээ нь гадаад эх үүсвэрээс гадна дотоод эх
үүсвэр бүрдүүлэх шаардлагатай бол дотоод эх үүсвэрийн баталгаа

e. Санхүүжилтын дотоод эх үүсвэрийг төсвийн зээлээр гаргах тохиолдолд

a. Шаардагдах эх үүсвэрийн нарийвчилсан тооцоо

b. Сангийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн төсвийн нэмэгдэл эх үүсвэр, төслийн


зээлийн зөвшөөрөл, зээлийн урьдчилгаа, бүрэн төлүүлэх тухай тодорхойлолт

f. Төсөл хэрэгжүүлэх байгууллага өмнө нь зээл болон өртэй байсан эсэхийг

тодруулсан харилцагч банкны тодорхойлолт

g. Санхүүгийн үйл ажиллагааг хариуцсан татварын байгууллагын

тодорхойлолт

2.8 Тухайн байгууллагын дүрэм, үүсгэн байгуулагчтай оруулсан гэрээ

2.9 Төсөл хэрэгжүүлэх байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга


2.10 Банк санхүүгийн байгууллагуудад шаардагдах төслийн зээлийн хэмжээтэй дүйцэх
хөрөнгийн баталгаа

Гурав. Төслийн бүтэц

Төслийн баримт бичиг нь дараах үндсэн бүтэцтэй байна.

a. Төслийн нүүр

b. Төслийн үндэслэл

c. Төслийн зорилго

d. Хөрөнгө оруулалт

e. Эрсдлийн тооцоо судалгаа

f. Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд

g. Төслийн явцыг хянах, мэдээлэл үнэлгээ хийх

h. Үйл ажиллагаа

i. Төслийн төсөв

j. Хаягдал

k. Хавсралтууд

3.1 Төслийн нүүр:

- Гарчиг

- Төсөл хэрэгжүүлэх салбар

- Төсөл хэрэгжүүлэх байгууллага

- Төсөөлд хамтран оролцох бусад байгууллага

- Судалгаанд оролцсон байгууллага

- Төсөл хэрэгжих газар

- Төсөл эхлүүлэхээр төлөвлөсөн хугацаа

- Төслийн нийт төсөв

- Төслийн товч тайлбар

Төслийн үндэслэл: Энд төслийг хэрэгжүүлэх болсон үндэслэл хэрхэн төлөвлөж тооцсноо
дараах хэсгүүдээр тайлбарлан бичнэ.
a. Шийдвэрлэх гэж байгаа асуудал, түүний одоогийн байдал, маркетингийн судалгаа

b. Төсөл хэрэгжүүлснээр шийдвэрлэх асуудал, үр дүн

c. Төслийн цар хүрээ

d. Төслийн үшр ашиг хэрэгжүүлэх давуу тал

e. Төслийн стратеги ба хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, тэдгээрийн давуу тал

f. Зээл авах болсон шалтгаан, үндэслэл

g. Харгалзан үзэж болох бусад нөхцөлүүд (Төслийн үр дүн бусад төслөөс, нийгэм эдийн
засгийн хувьд харьцангуй давуу талтай эсэх)

h. Зохицуулалтын бусад арга хэмжээ төсөл нь тухайн байгууллагын үйл ажиллагааатай


хэрхэн уялдаж байгаа

i. Төслийг хэрэгжүүлэх хүчин чадал, төслийг хэрэгжүүлэхэд өөрийн зүгээс оруулах хувь
нэмэр төслийг үр дүнтэй болгох, гарсан үр дүнг нийтийн хүртээл болгох, хадгалах
чадвартай эсэхийг тодорхойлох

Төслийн зорилго:

a. Төслийн зорилгыг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн ерөнхий бодлого, чиг
хандлагатай уялдуулан нийцүүлсэн байх

b. Төслийн зорилгын хүрээнд тавигдах зорилтууд хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөрөнгө оруулалт:

Хүснэгт1, 1-1, 1-2, 1-3, 1-4

Эрсдлийн тооцоо судалгаа:

Төслийг хэрэгжүүлэх болон хэрэгжүүлснээр гарч болзошгүй эрсдэл, түүнийг бий болгох
нөлөөлөх хүчин зүйлийн талаар дэлгэрэнгүй тодорхойлон бичих, мөн эрсдэл, хүндрэлийг
багасгах, гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг бичнэ.

3.6 Төслийг хэрэгжүүлснээр хүлээх үүрэг, урьдчилсан нөхцлүүд:

- Төслийн бэлтгэл ажил

- Авсан арга хэмжээ

- Төслийг хамтран гүйцэтгэгчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажил

3.7 Төслийн явцыг хянах, мэдээлэлийн үйл явцыг үнэлэх:

Энэ хэсэгт төслийг хэрэгжүүлэх явцыг хянах, үнэлэлт дүгнэлт өгөх, зохион байгуулах
журмыг тодорхойлно.
3.8 Төслийн төсөв зохиох:

Хүснэгт 3

3.9 Хаягдал ашиглалт:

Үйлдвэрлэл үйлчилгээнээс гарах хаягдлын дахин ашиглалт буюу боловсруулах талаар


төлөвлөсөн арга хэмжээ байна.

3.10 Хавсралтууд:

a. Хүснэгт

b. Төсөлд ажиллах хүмүүсийн ажил үүргийн хуваарь

c. Зээл эргүүлэн төлөх санхүүгийн төлөвлөгөө

d. Ня-бо бүртгэлийг хөтлөх журам

e. Төсөл хэрэгжүүлэх газар объектын тухай шаардлагатай мэдээ материал, гэрэл зураг
бичлэг байна.

Үт=∆π-∆тс

Үт - төслийн үр дүн, үнэлэмж

∆π - төслийн үр дүн, ашигтай байдлын өөрчлөлт

∆тс – төслийн үр дүнгийн зардлын өөрчлөл

Төсөл бичих аргачлал

Төслийн баримт бичиг доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг нэг тусдаа
бүлэг болгон дугаарлах нь зүйтэй.

1. Төслийн баримт бичгийн хавтас. Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн
үг юм. Иймд анхаарал татахаар байвал зохино.

2. Товч танилцуулга. Энэ бүлэгт төслийн мөн чанар, агуулгыг тодорхой, товч бичих бөгөөд
хагас хуудас, дээд тал нь нэг хуудас байвал зохино. Дараахь асуултад хариу өгөхүйц
нэгээс хоёр өгүүлбэр байхад хангалттай.

Үүнд:

- Төслийг хэн хэрэгжүүлэх вэ?

-Төсөл хэнд, ямар учраас хэрэгтэй вэ?

-Төслөөс ямар үр дүн гарах вэ?

-Төслийг хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ?


-Төсөлд хэдий хэр хөрөнгө шаардлагатай вэ?

3. Оршил буюу танилцуулга. Захиалагч байгууллагын тухай мэдээллийг агуулдаг. Үүнд


төслийг хэн өгсөн, хэн хэрэгжүүлэх, төсөлд оролцогчид чухам яагаад мэргэжил, мэргэшил,
ур чадвар, туршлага, итгэл үнэмшил, алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү
гүйцэтгэх чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.

4. Хэрэгцээ шаардлага. Энэ бүлэгт тухайн төслийг ямар шаардлага, хэрэгцээг үндэслэн
ямар бэрхшээл, асуудлыг шийдвэрлэхийг зорьсон, энэ нь захиалагч байгууллагын
зорилго, зорилттой хэрхэн уялдаж буй тухай өгүүлнэ.

5. Зорилго, зорилт. Хандивлагч энэ бүлгээс төслийн үр дүнгийн тухай тодорхой


төсөөлөлтэй болдог. Зорилго нь чухам юуны төлөө энэ төслийг бичив гэдэгт хариу өгөх
ёстой. Зорилт бол төслийг хэрэгжүүлэхийн тулд хүрэх тодорхой үр дүн юм. Зорилт, үр
дүнг тоон чанараар үнэлдэг.

6. Арга зүй. Энэ бүлэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээл асуудлыг шийдвэрлэхийн
тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах үйл ажиллагааг заадаг. Тухайн төслийн зохион
байгуулалт, ажлын төлөвлөгөөг энд оруулах ёстой. Мөн энэ хэсэгг чухам юу хийх вэ? хэн,
хэзээ хэр хугацаанд энэ ажлыг хэрхэн, ямар дарааллаар гүйцэтгэх вэ, ямар нөөц
бололцоог ашиглах вэ гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.

7. Үнэлгээ дүгнэлт, тайлан. Энэ бүлэгт төслийг төгсгөлд нь яаж үнэлж, дүгнэх тухай
саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын
аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах
тухай дурьдах ёстой.

8. Төслийн баталгаат байдал, дараагийн санхүүжилт. Энэ хэсэгт тухайн төслөөр олсон
амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүгийн ямар арга, эх
үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл дууссаны дараа энэхүү ажил,
санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий гэдгийг хандивлагчид нотлох ёстой.

9. Төсөв. Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тухай бүх мэдээллийг


энэ бүлэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх зардлыг
жагсааж, дараахь асуултын хариултыг бэлтгэсэн байвал зохино.

Үүнд:

- Хандивлагчаас хичнээн хэмжээний санхүүжилт хүсэж байгаа

- Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээс олох

- Хөрөнгө чухам юунд зарцуулагдах

10. Хавсралт. Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан

нэмэлт мэдээлэл, материалыг хавсаргасан байна


Дэвшилтэт санаагаа бусдаар дэмжүүлэхийн тулд, бусадтай хамтран ажиллахын тулд
төслөө бичих нь судалгаатай дүүцхүйц ажил байдаг.

Төслийн бүтэц

Төслийн баримт бичиг нь доор дурьдсан бүтэцтэй байх бөгөөд хавтаснаас бусдыг дэд
хэсэг болгон дугаарлах нь зүйтэй.

I. Төслийн баримт бичгийн хавтас

II. Төслийн хураангуй буюу товчоо

III. Танилцуулга

IV. Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага, тулгамдсан асуудал

V. Төслийн зорилго, зорилт, үр дүнгийн тойм

VI. Аргачилал, үйл ажиллагаа

VII. Үнэлгээ дүгнэлт, тайлан

VIII. Төслийн тогтвортой байдал

IX. Төсөв

X. Хавсралт дагалдах материал

I.Төслийн баримт бичгийн хавтас

Энэ бол танай байгууллага, таны нэрийн хуудас гэсэн үг юм. Иймд анхаарал татахаар
өнгө үзэмж, хийц загвартай байвал зохино.

II.Төслийн хураангуй

Энэ хэсэгт төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө
оруулалт, оролцогчдын тухай мэдээллийг хураангуйлан товч тодорхой бичих бөгөөд нэг
хуудсанд багтаж байвал зохимжтой юм. Дараахь асуултанд хариу өгөхүйц нэгээс хоёр
өгүүлбэр байхад хангалттай.

Үүнд:

• Төслийн нэр

• Төслийг хэрэгжүүлэгч

• Төсөл хэрэгжих байршил

• Төслийн зориулалт, хэрэгцээ

• Төслөөс гарах үр дүнгийн тойм


• Оролцогчид(Төсөл хэрэгжүүлхэд хамтран ажиллах байгууллага,
мэргэжилтэн,санхүүжүүлэгч, хандивлагч, нийлүүлэгч, түншүүд)

• Төсөлд шаардагдах хөрөнгө оруулалт(өөрөөс болон төслөөс)

III.Танилцуулага

Төслийг санаачлагч, хэрэгжүүлэгч болон захиалагч байгууллагын тухай мэдээллийг


агуулдаг. Үүнд төслийг хэрэгжүүлхэд оролцох хүмүүсийн мэргэжил, мэргэшил, ур чадвар,
туршлага итгэл үнэмшил,алдар хүндийн хувьд энэ ажлыг бусдаас илүү гүйцэтгэх
чадвартай гэж үзэж байгаа тухай өгүүлнэ.

IV.Үндэслэл буюу хэрэгцээ шаардлага

Энэ хэсэгт тухайн төслийн үндэслэл, хэрэгцээ шаардлагыг тодорхойлхын зэрэгцээ


тулгамдсан бэрхшээлтэй асуудалыг хэрхэн шийдвэрлэхийг зорьсон, төслийн гол зорилго
нь байгууллагын зорилго, зорилттой уялдаж буй тухай өгүүлнэ

V.Зорилго,зорилт, үр дүнгийн тойм

Оролцогчид энэ хэсгээс төслийн гол зорилго, түүнийг хэрэгжүүлэх зорилтууд, үр дүнгийн
тухай тодорхой төсөөлөлтэй болдог. Төслийн зорилго нь чухам юуны төлөө энэ ажлыг
гүйцэтгэх хэрэгтэй болсон хүлээгдэж буй үр дүнгийн талаар мэдээлэл өгөх агуулагатай
юм. Төслийн зорилт нь төслийг хэрхэн гүйцэтгэх үйл ажилагааны хамрах хүрээний талаар
мэдээлэл өгдөг. Төсөл хэрэгжсэний үр дүнд тухайн байдалд ямар өөрчлөлт бий болох вэ
гэдэг нь энэ хэсэгт тодорхой харагдаж байх ёстой.

VI.Аргачилал, үйл ажилагаа

Энэ хэсэгт төлөвлөсөн үр дүнд хүрэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд авч
хэрэгжүүлэх арга хэмжээ, явуулах аргачлал, ажлын төлөвлөгөөг энд оруулна. Мөн энэ
хэсэгт чухам юу хийх вэ? гэдгийг ойлгомжтой, тодорхой бичнэ.

VII.Үнэлгээ дүгнэлт, тайлан

Энэ хэсэгт төслийн үр дүнг хэрхэн үнэлж, дүгнэх тухай саналаа бичнэ. Үүнд тухайн төсөл
зорилгодоо хүрсэн эсэх, төслийн явцад тавих хяналтын аргын тухай өгүүлнэ. Мөн хийсэн
ажил, зарцуулсан хөрөнгийн талаарх тайлангаа гаргах тухай дурьдах ёстой.

VIII.Төслийн тогтвортой байдал

Энэ хэсэгт тухайн төслөөр олсон амжилтаа бататгах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн
тулд санхүүгийн ямар арга, эх үүсвэр ашиглах тухайгаа тайлбарлана. Үүндээ тухайн төсөл
дууссаны дараа энэхүү ажил, санаачилгыг дэмжих нөөц бололцоо бий, бас цаашид ч
олдоно гэдгийг нотлох ёстой.

IX.Төсөв
Тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тухай бүх
мэдээллийг энэ хэсэгт тусгана. Энд төслийн хүрээнд хийх ажил, үйл ажиллагааны бүх
зардлыг жагсааж, дараахь асуултын хариулт бэлтгэсэн байвал зохино. Үүнд:

• Ямар хэмжээний санхүүжилт хэрэгцээтэй байгаа

• Санхүүжилтийн үлдэж буй хэсгийг ямар эх үүсвэрээр олох

• Хөрөнгө чухам юунд зарцуулагдах тухай мэдээлэл байна.

X.Хавсралт

Төслийн баримт бичигт захиалгын агуулгыг тодотгож, тайлбарласан нэмэлт мэдээлэл,


материалыг хавсаргасан байна.

You might also like