You are on page 1of 4

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

ОЛОН УЛСЫН ШИНЭ


ЭРЧИМ ХҮЧНИЙ
ЧУУЛГАН 2022
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ

28-29/9/2022
Улаанбаатар, Монгол

ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

ZOOM
Албан ёсны хэл TIME ZONE:
LINKEDIN LIVE
GMT+8
FACEBOOK LIVE
Монгол, Англи хэл Ulaanbaatar,
INFO@MRIA.MN

WWW.MRIA.MN Mongolia
ОЛОН УЛСЫН ШИНЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧУУЛГАН 2022
“ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ”

Үндэслэл

Их Британийн нэгдсэн вант улсын Глазгов хотноо 2021 оны 10 дугаар сарын 30-аас 11
дүгээр сарын 12-ны өдрүүдийн хооронд зохион байгуулагдсан “Уур амьсгалын
өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын оролцогч талуудын 26 дугаар бага хурал”-ын
үр дүнд нийт 154 улс орнууд үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрээ сайжруулж,
90 орчим хувь нь Net-Zero зорилтод хүрэхээ мэдэгдсэн нь дэлхийн нийт хүлэмжийн хийн
ялгарлыг 80 хувийг эзэлж байна.

2021 оны байдлаар зүүн хойд азийн 3 гол зах зээл болох БНХАУ, БНСУ, Япон улсууд Net-
Zero зорилтоо зарлаад байна.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг болон БНСУ-ын эрчим хүчний эдийн
засгийн хүрээлэнгийн хамтран бэлтгэсэн тайланд “GEIDCO -н төсөөллөөр 2050 он гэхэд
Зүүн хойд азид нийт эрчим хүчний хэрэглээний 80 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах
боломжтой[1]. Үүний тулд нийт 990 ГВт чадалтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг
хөгжүүлэх шаардлагатай. Үүнд Лена болон Амур мөрнийг түшиглэсэн 64.5ГВт чадалтай
УЦС, Охотскийн тэнги, Сахалины арал, Монголын өмнөд говь, БНХАУ-ын хойд азийн
салхины нөөцөд түшиглэсэн 430ГВт-ын нарны цахилгаан станц, Монголын өмнөд говь
болон БНХАУ-ын хойд нутгийн салхины нөөцөд түшиглэсэн 510ГВт чадалтай салхин
цахилгаан станцуудыг байгуулах урьдчилан таамаг боловсруулжээ. Үүнээс үзвэл зүүн
хойд ази нь ирэх 30 жилийн туршид сэргээгдэх эрчим хүчний хамгийн их өсөлттэй шинэ
зах зээл байхаар ажиглагдаж байна.

Монгол улсын хувьд үндэсний тодорхойлсон хувь нэмэртээ “хүлэмжийн хийн ялгарлыг
2010 оны түвшинтэй харьцуулахад 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах” зорилтыг
дэвшүүлсэн ба үүнийг 27.2 хувь хүртэл нэмэгдүүлэх боломжтойг Монгол улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенцын
оролцогч талуудын 26 дугаар бага хурал” дээр албан ёсоор мэдэгдсэн.

Өнөөгийн зорилтыг хэрэгжүүлэхэд эрчим хүчний салбар нь чухал үүрэгтэй ба нийт


ялгарлыг 49.7 хувийг бууруулах үүргийг хүлээсэн. Гэвч 2021 оны түвшинд нийт эрчим хүч
үйлдвэрлэлийн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаад байгаа нь
зорилтот түвшинд хүрэхэд эргэлзээтэй байна.

2022 оны хувьд Монгол улсын эрчим хүчний салбар үүсч хөгжисний 100 жилийн ой
тохиож буй чухал ач холбогдолтой жил юм. Иймд эрчим хүчний салбарын түүхт ойд
зориулж, тус олон улсын шинэ эрчим хүчний чуулганыг “Эрчим хүчний шилжилт” сэдвийн
дор зохион байгуулах гэж байна.

[1] IRENA and KEEI (2021), Renewable energy and electricity interconnections for a sustainable Northeast
Asia, International Renewable Energy Agency, Abu Dhabi
Зорилго
Зүүн хойд азид эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсгэж буй хүлэмжийн хийн ялгарлыг
бууруулах, бүс нутагт тогтвортой эрчим хүчний салбарыг хөгжүүлэх сэдвийн хүрээнд
санал дэвшүүлж, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхэд шийдлүүдийг хэлэлцэх нь тус
чуулганы гол зорилго юм. Мөн олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол
улсын эрчим хүчний салбарт чиглүүлэх, мэдээллээр хангах нь тогтвортой эрчим хүчний
салбарыг хөгжүүлэхэд чухал түлхэц байх болно.

Онцлох сэдвүүд
Бодлого ба шийдэл
Эрчим хүчний шилжилт
Зүүн хойд ази: “Net-zero” бүс нутаг
Эрчим хүчний төслүүд ба эрх зүйн орчны сорилтууд
Зүүн хойд азийн бүс нутаг дахь эрчим хүчний хамтын ажиллагаа: Азийн супер сүлжээ
Тэрбум мод хөдөлгөөн: Ойжуулалтад эрчим хүчний шийдэл
Зорилтын хэрэгжилт: 2030 он гэхэд 1.5°С – Бид хаана явна...!
Хот суурин газарт шаталтат түлшний хэрэглээг халах боломжууд
Агаарын бохирдол ба эрүүл мэнд
Дулаарлыг сааруулахад Зүүн хойд ази дахь эрчим хүчний шилжилтийн үүрэг, роль

Технологи
Говийн бүс нутагт нар, салхины эх үүсгүүрээс ногоон устөрөгчийг үйлдвэрлэх,
хөгжүүлэх
Их чадлын батарей нөөцлүүр
Хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх
Дамжуулах, түгээх сүлжээний шинэчлэл ба дижиталжуулалт
Хүлэмжийн хийн ялгаралгүй бүс нутаг, суурьшил (ухаалаг сүлжээ)
Эрчим хүчний салбар дахь хиймэл оюун ухааны хөгжил
Бүс нутаг дахь нар, салхин цахилгаан станцын хэтийн төлөв, хөгжлийн чиг хандлага
Хэт өндөр хүчдэлийн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам (HVDC)
Хүлэмжийн хийн ялгаралгүй дулаан хангамжийн шийдэл
Дамжуулах болон түгээх сүлжээнд сэргээгдэх эрчим хүчний оролцоог нэмэгдүүлэх
шийдлүүд

Шинэ зах зээл ба хөрөнгө оруулалт


Хүлэмжийн хийн ялгаралгүй эрчим хүчний санхүүжилтын механизмууд
Тогтвортой уул уурхай: Хүлэмжийн хийн ялгаралгүй эрчим хүчний хангамж
Орчин цагийн эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын бодлого, өөрчлөлт,
шинэчлэлүүд
Үнэ тарифын шийдэл: Төсөл шалгаруулалт ба feed-in тарифын ялгаа, давуу, сул талууд
Цахилгаан болон устөрөгч бүхий тээврийн салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв,
давуу, сул талууд ба сорилт, шийдлүүд
Монгол орны нөхцөлд нарны дулааны цахилгаан станцыг байгуулах боломж
Газрын гүний дулааны станц байгуулах боломж
Тогтвортой эрчим хүч ба блокчэйн
Эрчим хүчний нөөцлүүрийн шийдэл, хөрөнгө оруулалтын боломжууд
Усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц
Оролцогчдын хамрах хүрээ
Тус чуулганд олон улсын болон дотоодын өндөр түвшний 600 орчим зочид оролцдог ба
доорх байгууллагуудын төлөөллөөс бүрдэнэ:

Монгол улсын талаас


Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар
Эрчим хүчний яам, харъяа байгууллагууд
Эрчим хүчний зохицуулах хороо
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, харъяа байгууллагууд
Нийслэлийн, аймгуудын засаг даргын тамгын газар
Элчин сайдын яамдууд
Олон улсын байгууллагууд
Гадаадын болон дотоодын арилжааны банкууд
Эрчим хүчний төсөл хөгжүүлэгч, эрчим хүч үйлдвэрлэгчид
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд
Мэргэжлийн төрийн бус байгууллагууд
Олон улсаас
Олон улсын байгууллагууд (IRENA, GWEC, IEA, REN21)
Төсөл хөгжүүлэгч, хөрөнгө оруулагчид
Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид
Зүүн хойд азийн эрчим хүчний хамтын ажиллагаа санаачлагын оролцогч талууд
(GEIDCO, KEPCO, Soft Bank etc…)
Эрдэмтэн, судлаачид

Хаана болох
Монгол улс, Улаанбаатар хот, Корпорэйт конвеиншн зочид буудал

Хэзээ болох
2022 оны 9 дүгээр сарын 28 – 29-ний өдрүүдэд

Албан ёсны хэл


Монгол, Англи хэл

You might also like