You are on page 1of 4

ГЭРИЙН ДААЛГАВАР 2.

(Хэлцэл, төлөөлөл, эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн эрх зүйн үндэс, үүргийн ангилал)

Бодлого 1

”Говийн зэрэглээ” ХХК –ны хувь нийлүүлэгч Жаргалын эзэмшдэг 3600 ширхэг
хувьцааг 2019 оны 1-р сарын 1-нээс Баяржаргал гэгч эзэмших болсныг бусад хувьцаа
эзэмшигч нар нь мэджээ. Жаргал дээрх хувьцаагаа өөрийн нагац ах Баяржаргалдаа
бэлэглэсэн гэсэн тайлбар өгсөн байна.
Энэ талаар бусад гишүүд мэдээлэл цуглуулсны дараа Баяржаргал нь түүний нагац
ах биш харин холын хамаатан нь, мөн 3600 ширхэг хувьцаагаа 13.4000 ам.доллараар
худалдсан болох нь тогтоогджээ.

Асуулт:
1. Жаргал, Баяржаргал нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр үү?
Хариултын үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлана уу.

Бодлого 2

Швейцарь улсын хэдэн иргэд Монгол Улсын 10-н жилийн нэгэн сургуульд хандив
өгөх зорилгоор 10.000 доллар цуглуулан Швейцарь улсаас монгол улсад суугаа консул
М.Дубах-д энэхүү хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах эрхийг өгч итгэмжлэл
олгожээ. М.Дубах энэхүү эрхээ өөрөө хэрэгжүүлэхэд хүндрэлтэй хэмээн үзэж Монгол Улсын
иргэн Заяа-д шилжүүлэхийг хүссэн.

Асуулт:
1. Та бүхэн энэхүү эрхээ шилжүүлж болох эсэх талаар хууль зүйн зөвлөгөө өгнө үү.
2. Энэхүү харилцаа нь Монгол Улсын иргэний эрх зүйн харилцаа юу эсвэл Олон улсын
эрх зүйн харилцаа юу?

Бодлого 3

Палам өөрийнх нь сүрэгт 2 тугалтай үнээ нийлснийг мэдэж 2 жил болсон боловч хэн
нэг хүн сураглаж ирсэнгүй. Энэ хугацаанд хоёр үнээ тус бүр нэг удаа тугалж, урьдчилан
сэргийлэх тарилга, угаалга, эмчилгээнд эдгээр 6 үхэрт нийт 50000 төгрөг зарцуулсан байна.
Гэтэл Дорж гэгч нэг өдөр ирж зэргэлдээх сумын нутгаас 2 жилийн өмнө алдсан 2 тугалтай
үнээгээ таньж хожим гарсан тугалынх нь хамт Паламаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл
гаргажээ. Палам дээр дурдсан 50000 төгрөгөө Доржоос гаргуулахаар сөрөг нэхэмжлэл
гаргажээ.

Асуулт:
1. Алдуул малын талаар хуулийн ямар зохицуулалт байдаг вэ?
2. Шүүх маргааныг хэрхэн шийдвэрлэх вэ?
3. Палам 50000 төгрөгөө гаргуулах эрхтэй юу?

Бодлого 4

1
Самдан Болдоос сарын хугацаагаар 2 сая төгрөг зээлж, өөрийн “Акцент” маркийн
шинэ машинаа барьцаанд бариулж, энэ тухай бичгээр гэрээ байгуулж, машинаа Болдод
хадгалуулав. Хоёр сарын дараа газар хөдлөлт болж, Болдын хадгалж байсан машин устаж
үгүй болов.

Асуулт:
1. Машины эрсдлийг түүнийг хадгалж байсан Болд хариуцах уу?
2. Болдын барьцааны эрх хэвээр хадгалагдах уу?
3. Машин нь даатгалтай байсан бол даатгалын төлбөрийн тухайд Болдын барьцааны
давуу эрх хадгалагдах уу?

Бодлого 5

“Улаанбаатар” компани 2014 оны 1 дүгээр сарын 7-нд Дархан хотын “Нэхий”
компанид факсаар “3х4” хэмжээний 100 ширхэг хивс нэг бүрийг нь 90.000 төгрөгөөр
худалдана. 1 дүгээр сарын 10-ны дотор хариу ирүүлнэ үү “ гэсэн санал илгээжээ.
2004 оны 1 дүгээр сарын 9-нд “Нэхий” компанийн төлөөлөгч 9 сая төгрөг шилжүүлсэн
баримт, хивс ачих машинтайгаа “Улаанбаатар” компани дээр ирэхэд: ”Өчигдөр
Солонгосын нэгэн пүүсийнхэн ирж 3х4 хэмжээний 200 ширхэг хивс нэг бүрийг нь 100
доллараар аваад явчихсан. Одоо танайд өгөх хивс байхгүй” гэв.

Асуулт:
1. ”Улаанбаатар” ба “Нэхий” компанийн хооронд гэрээ байгуулагдсан уу?
2. “Нэхий” компанийн төлөөлөгч энэ тохиолдолд юу хийх вэ?

Бодлого 6

Аялал жуулчлалын “Экотур” компани 2015 оны 1 дүгээр сарын 15 -нд “Баянгол “ ХК-
тай мөн оны 7 дугаар сарын 1-нээс 20 хоногийн хугацаагаар 150 жуулчин байрлуулах гэрээ
байгуулж, дэнчинд 6000 долларыг 1 дүгээр сарын 16-ны өдөр “Баянгол” ХК-ны дансанд
шилжүүлсэн ажээ. 2015 оны 7 дугаар сарын 1-н болов.

Асуулт:
1. “Баянгол” ХК “Экотур”-ын 150 жуулчныг хүлээн авч байрлуулахаас татгалзвал ямар
үр дагавар үүсэх вэ?
2. “Экотур” 150 жуулчнаа ирүүлж чадахгүй болсон бол ямар үр дагавар үүсэх вэ?

Бодлого 7

Иргэн Сүхээ 2017 оны 12 дугаар сарын 15-нд 2.000.000 төгрөгөө Осор гэгчийн
хүсэлтээр нэг сарын хугацаагаар 20% хүүтэйгээр зээлдүүлж, Осорын Sony маркийн
хавтгай дэлгэцтэй зурагтыг барьцаалахаар болж болж энэ бүх тохиролцооныхоо тухай
бичгээр гэрээ байгуулж гарын үсэг зуралцан мөнгөө шилжүүлжээ. Харин Осорыг “Шинэ
жилээр хүүхдүүд маань зурагт үзэж чадахгүй хэцүү байна даа “ гэсний дагуу Сүхээ уг
зурагтыг гэрт нь үлдээжээ. Осор амласан хугацаандаа мөнгөө төлсөнгүй. Сүхээ барьцааны
зурагтаа авахаар шаардахад байсангүй. Учрыг лавлахад Осор урьд нь банкнаас зээл
авахдаа уг зурагтыг бусад эд хөрөнгийн хамт барьцаанд бариулсан бөгөөд түүнийг банк
өрөндөө хураачихсан байжээ.

2
Асуулт:
1. Сүхээгийн хийсэн зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр үү?
2. Сүхээ 2018 оны 4 дүгээр сард шүүхэд хандаж үндсэн зээл 2.000.000 төгрөг, түүний
нэг сарын хүү 400.000 төгрөг, алдангийг үндсэн зээлийн 50 хувиар тооцож 1.000.000
төгрөг, нийт 3.400.000 төгрөг Осороос гаргуулахаар нэхэмжлэл ирүүлжээ. Шүүх энэ
нэхэмжлэлийн шаардлагыг хангах уу?
3. Энэ тохиолдолоос ямар сургамж авбал зохих вэ?

Бодлого 8

“Я” гэгч “Р”-эс хашаа байшинг нь хөлслөн суудаг байв. Байшин нь 3 өрөө бүхий
дороо зоорь, гарааштай ажээ. “Я” “Р”-ээс зөвшөөрөл авсны үндсэн дээр гараашийг засч
ислэг хавтангаар доторлож, усны хоолой, радиатор байрлуулж, шалыг нь дублэж
шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулан, мөн нэг булангийн хананд бие засах өрөө
хийж, караоке клуб байгуулжээ. Харин ус дамжуулах хоолой, бие засах өрөө хийх талаар
“Р”-тэй зөвлөөгүй ажээ. 1 жилийн дараа “Я “ гэр бүлийн хамт Эрдэнэт хотод шилжиж
амьдрахаар болж уг эд хөрөнгө хөлслөх гэрээгээ цуцлах болжээ.
“Я “ дээр дурьдсан өөрийн тохижуулсан зүйлсийнхээ бүх зардлыг “Р”-ээс шаардахад
тэрээр татгалзжээ. “Я “ шүүхэд хандав.

Асуулт:
1. Шүүх ямар шийдвэр гаргах вэ?
2. “Я “ өөрийн хийсэн тохижуулалтын зүйлсээс юу юуг авах эрхтэй вэ?

Бодлого 9

Тунгалаг хавар намрын пальто хийлгэхээр ноосон даавуугаа “Хараацай” хоршоонд


өгч, бусад туслах материалыг хоршоо гаргахаар тохирчээ. “Хараацай” хугацаандаа пальтог
оёсон байна. Тунгалаг пальтоогоо өмсөөд 6 сар болоход оёдлоороо задарч, өмсөхийн
аргагүй болжээ. Тунгалаг хоршоонд хандаж пальтог задалж, дахин сайн утсаар оёж өгөхийг
шаарджээ. Харин “Хараацай” энэ ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэхээс татгалзжээ.

Асуулт:
1. Тунгалагийн шаардлага зөв үү?
2. Ажил гүйцэтгэх гэрээний талаархи тухай гомдлын шаардлагын талаар Иргэний
хуулинд ямар заалт байдаг вэ?

Бодлого 10

Уянга бөгж, ээмэг, зүүлтний хослол хийлгэхээр дархан Дамбад өөрт байсан 2 цэн
алт, 2 ширхэг сувдаа өгч, бусад шаардагдах материалыг Дамба гаргахаар тохирч, түүний
хөлсөнд урьдчилгаа болгож 20.000 төгрөг төлжээ. Дамба уг зүйлийг хугацаанд нь хийж
дуусгасан бөгөөд өөрөөсөө оруулсан сувд, алтны үнэ 65.000 төгрөг болов. Уянгын ирж авах
товлосон өдрөөс 2 хоногийн өмнө Дамбын дарханы газар түймэр гарч уг зүйл бүрэн устжээ.
Түймрийн шалтгаан тогтоогдсонгүй.

Асуулт:

3
1. Ямар төрийн гэрээ вэ?
2. Уянга 2 цэн алт, 2 ширхэг сувд, урьдчилгаа 20.000 төгрөгөө нэхэмжилж авч чадах уу?
3. Дамба уг эдлэлүүдийн хийцийн бүрэн хөлсийг 45.000-өөр тооцсон бол 25.000 төгрөг,
өөрийн оруулсан зүйлийн үнэ 65.000 төгрөгөө Уянгаас авч чадах уу?

Бодлого 11

Наранцэцэгийг 2010 оноос 2018 оны 4-р сар хүртэл Солонгос улсад ажиллаж байх
хооронд 2017 оны 11 сарын 26-ны өдөр түүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн зурсан
итгэмжлэлээр байрыг нь түүний ойрын төрөл садангийн нэг болох Туяа Хаан банкны
барьцаанд тавьсан байна. Наранцэцэг шүүхэд хандаж уг итгэмжлэлийг хүчингүй
болгуулахыг хүссэн байна. Хуурамч итгэмжлэлийг гэрчилсэн нотариатч нас барсан, уг
байрыг барьцаанд тавихад Туяагийн хүү Цогтбаяр, түүний найз Алтангэрэл нар оролцсон
гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.
Цогтбаяр, Алтангэрэл нар нь өөр өөр арилжааны банкинд шийдвэр гүйцэтгэгчээр
ажилладаг байна.
Асуулт
1. Итгэмжлэлд ямар шаардлага тавигддаг вэ?
2. Хуурамч итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр үү?
Ямар үр дагавар үүсэх вэ?
3. Хэрэв Та тус хоёр арилжааны банкны удирдлага нь байсан бол Цогтбаяр, Алтангэрэл
нарт ямар арга хэмжээ авах вэ?

Бодлого 12

Хэвлэх үйлдвэрийн эзэн Равдан “Суврага” компани болон иргэн Доржоос тодорхой
хэмжээний мөнгө зээлсэн байжээ. Ингээд Равдан иргэн Төмөрт үйлдвэрээ түүхий эдийн
хамт түрээслүүлэхээр гэрээ байгуулжээ. Мөн гэрээндээ тус хэвлэх үйлдвэрийн өрийг Төмөр
хариуцахаар тохирчээ. Равдан энэ тухайгаа зээлдүүлэгч болох “Суврага” компанид
бичгээр мэдэгдэж зөвшөөрлийг нь авчээ. Харин зээлдүүлэгч иргэн Дорж энэ тухай 6 сар
өнгөрсний дараа мэдсэн байна. Учир нь Доржтой байгуулсан зээлийн гэрээ дуусгавар
болсон байхад зээлдэгч үүргээ биелүүлэхгүй байлаа. Иргэн Дорж энэ тухай “Суврага”
компанид мэдэгдэж, тэр хоёр тус тусдаа өрөө нэхэмжилж шүүхэд ханджээ.
Асуулт
1. Равдан Төмөр нарын хооронд ямар төрлийн үүрэг үүсэн бэ?
2. “Суврага “ компани ингэж шүүхэд хандах үндэслэлтэй юу?
3. Иргэн Доржийн гаргасан нэхэмжлэлийн талаар шүүх ямар
шийдвэр гаргах вэ?

You might also like