You are on page 1of 2

Жоллибий (Jollibee): Түргэн хоолны зах зээлд МкДоналдсыг буулгаж авсан нь

МкДоналдс (McDonald’s) бол 30 гаруй тэрбум ам.долларын жилийн борлуулалтын


орлого бүхий дэлхийн түргэн хоолны хамгийн амжилттай брэнд юм. Хэрэглэгчдэд
нь нийцэхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэснээр гадаад улсын олон зах зээл
дээр ноёрхлоо тогтоосон боловч Филиппин улсад чадаагүй байна.

Жоллибий Фүүдс корпорац нь жилийн 6.1 тэрбум песо /140 орчим сая ам.доллар/-гийн борлуулалт
бүхий гэр бүлийн эзэмшлийн сүлжээ юм. Хэдий тийм ч Филиппиний түргэн хоолны зах зээлийн 52
хувийг дангаар эзэлдэг /МакДоналдс 16 орчим хувийг эзэлдэг/. Тус компани нь улсынхаа хэмжээнд
МакДоналдстай харьцуулахад 2 дахин олон ресторантай.

Амжилтын гол түлхүүр нь зах зээлийнхээ хэрэгцээг сайтар мэдсэнтэй холбоотой байдаг. Жоллибий
үйлчлүүлэгчдэдээ халуун ногоотой бургер, шарсан тахианы гуя, мөч,
шпаггетти санал болгохын сацуу орж ирсэн хүн бүрт амталсан будаагаар
үйлчилдэг байна. Хоолнуудаа “Филиппин гэрийн эзэгтэй гэртээ хийсэн” мэт
харагдахаар чимэглэж олгодог. Мөн МакДоналдстай харьцуулахад
бүтээгдэхүүний үнээ 5-10% хямд тогтоожээ. Энэхүү харьцангуй хямд үнээр
“зөв” хоолыг хэрэглэгчдэд санал болгосон нь бодит үнэ цэнийг бий болгосон байна.

Үүнээс гадна Жоллибий МакДоналдсын маркетингийн зарим бодлогыг хуулбарлаж, хэрэгжүүлсэн


байв. Жишээлбэл хүүхдүүдийн анхаарлыг татах зорилгоор ресторандаа
хүүхдийн тоглоомуудыг байрлуулж, үлгэрийн баатруудыг бий болгож,
өөрийн лого бүхий урамшууллын бүтээгдэхүүн, тоглоомуудыг тараасан
байна. Түүнчлэн байршлын хувьд МакДоналдсын ресторануудын ойролцоо
өөрийн ресторануудаа ажиллуулах болжээ. Түргэн шуурхай үйлчилгээ болон
цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх зорилгоор стандарт шаардлага гарган
мөрдөж эхэлсэн байна.

Дээрх амжилтад хүрснээр тус компани энэхүү туршлагынхаа дагуу бусад улсад үйл ажиллагаагаа
амжилттай явуулахаар ажиллаж байгаа бөгөөд АНУ-д гэхэд л 10 ресторанаа нээгээд байна. Мөн Ази,
Арабын улсуудад өөрийн бизнесээ өргөжүүлэхийг төлөвлөөд байгаа ч Филиппин улсынхаа зах зээлийг
хамгийн чухалчлан ажилласаар байгаа юм. Бүх л ресторанууддаа хоолны сонголт сайтай цэсээр
үйлчилж, бүтээлч маркетингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үр ашиг бүхий үйлдвэрлэлийн болон
ложистикийн тогтолцоог бий болгож, нөхөрсөг тааламжтай харилцаа бүхий үйлчилгээг цогцлоож
чадсан байна. Ингэснээр Филлиппинчүүдийн дунд нэр хүндтэй төдийгүй шинэ салбар нь ялангуяа
гадаад улсад нээгдэх бүрт үйлчлүүлэгчдийн маш урт дараалал үүсдэг болжээ.

Асуултууд:

1. МакДоналдс Филиппин улсад Жоллибийгийн эсрэг яагаад амжилт гаргаж чадаагүй гэж бодож
байна вэ?
Хариулт: МакДоналдсзах үээлийн судалгаа болон хэрэглэгчидийн хүсэл зэргийг таньж
мэдээгүй учираас амжилт гаргаж чадаагүй байна. Филиппин нь азийн орон учираас ихэнх
хоолоо будаатай иддэг мөн халуун ногооны хэрэглээтэй гэдгийг МакДоналдс судлаагүй байна.
Тиймээс тухайн улсын соёл онцлогоо мэдсэн компани нь амжилттай ажилласан.
2. Филиппиний зах зээл дээр өөрсдийн эзлэх хувиа нэмэгдүүлэхийн тулд МакДоналдсд юу хийх
хэрэгтэй гэж зөвлөх вэ?
Хариулт: Хамгийн түрүүнд судалгаа шинжилгээ хийж зах зээлийн хэрэгцээгээ мэдэх . Түүний
дараагаар хэргэлэчидийн сонирхолд нийцэхүйц шинэ бүтээгдэхүүн гаргаж хоолны сонголтоо
сайжруулах. Мөн хүүхдүүд гэр бүлээрээ хооллоход тохиромжтой чанар стандартыг хангах.
Ингэснээр хэрэглэгчидэд ээлтэй болж МакДоналдс үйлчлүүлэгчидээ татах боломжтой болно.
3. Жоллибийгийн АНУ, Азийн болон Арабын улсуудад үйл ажиллагаагаа өргөтгөж байгаад
үнэлэлт дүгнэлт өгнө үү.
Хариулт: Жоллибийгийн АНУ, Азийн болон Арабын улсуудад үйл ажиллагаагаа өргөтгөж
байгааг зөв ашигтай гэж үзэж байна. Жоллибий Фүүдс корпорац нь хэрэглэгчидийн хэрэгцээ
шаардлагыг мэдэрч, хангаж хоолны баялаг сонголт бий болгон МакДоналдсоос илүү хямд
үнэтэй хоолтойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан. Бусад оронд очсон ч энэ давуу талуудаа
хадгалж барьж чадвал АНУ, Азийн болон Арабын улсуудад хүлээн зөвшөөрөгдөн Жоллибий
Фүүдс корпорац нь өргөжин сайжрах болно.
4. АНУ-н зах зээлд амжилттай өрсөлдөхийн тулд Жоллибий ямар стратеги баримтлах нь
хамгийн амжилттай байна гэж бодож байна вэ? Жоллибий АНУ-д нэвтэрснээр
МакДоналдсын зүгээс ямар хариу үйлдэл үзүүлнэ гэж бодож байна вэ?

Хариулт : АНУ-н хувьд маш олон төрлийн үндэстэн цагаачидаад тогтсон 400 гаруй сая
иргэнтэй улс билээ. Сүүлийн тооллогын дүнгээр 2010-2020 оны хооронд АНУ-н латин биш
цагаан арьст хүн амын тоо түүхэндээ анх удаа буурсан үзүүлэлт гарсан ба харин Ази
гаралтай болон Испани хэлтэн хүн амын тоо хамгийн ихээр өсжээ. Үүнээс үзэхэд АНУ-д
суугаа цагаачид ази хүмүүс ихсэж байгаа учир ази хэрэглэгчидээ хамгийн түрүүнд өөрсөддөө
татах хэрэгтэй. Мөн зах зээлийн судалгаа явуулан хэрэглэгчидийн хэрэгцээг мэдэрч бүх
ресторанууддаа хоолны сонголт сайтай цэсээр үйлчилж, бүтээлч маркетингийн
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үр ашиг бүхий үйлдвэрлэлийн болон ложистикийн тогтолцоог
бий болгож, нөхөрсөг тааламжтай харилцаа бүхий үйлчилгээг цогцлоож чадвал Жоллибий
амжилтай байна. МакДоналдс АНУ-н хэрэглэгчидээ ч сайн мэддэг тухайн улсаас өргөжин
гарсан компани учир зах зээлээ ноёрхосон байгаа. МакДоналдс Жоллибий компанитай
өрсөлдөхгүй учир нь улсынхаа томоохон компаниудын нэг мөн АНУ-н хэрэглэгчидэд сайн
танигдсан, итгэлийг хүлээсэн байгууллага.

Гүйцэтгэсэн: Б.Туул B20FA1371

You might also like