You are on page 1of 19

1

МАКРОЭКОНОМИКСИЙН
ҮНДЭС

ХИЧЭЭЛИЙН ТУХАЙ

З.БААСАНДОРЖ СЕМИНАР
100% цахим
• МУИС-ийн Захирлын 2022 оны 1 сарын 28-ны
өдрийн A/30 тоот тушаалын дагуу тус хичээл нь
100% цахимаар явна.
• Ингэхдээ асинхрон (asynchronous – шууд бус)
хэлбэрээр явагдана. Өөрөөр хэлбэл лекц,
семинарын цаг дээр Teams meeting зохион
байгуулахгүй.
• Лекц, семинарын урьдчилсан бэлдсэн бичлэгийг
оюутан өөрт тохирсон цагтаа бие дааж үзнэ.

2
Лекц, семинар
• Хичээлийн бүх лекц, семинар онлайнаар
явагдана.
• Ингэхдээ долоо хоног бүрийн Даваа гарагт
• лекцийн слайд PDF файлаар,
• бичлэг YouTube линкээр,
• семинарын бодлого PDF файлаар,
• семинарын бодолт PDF файлаар,
• семинарын бичлэг YouTube линкээр тавигдаж байх
болно. 3
Семинар
• Семинарын бодлогыг эхэлж бие дааж оролдож
байгаад дараа нь бодолт, тайлбар бичлэгийг үзэж
байвал хамгийн өгөөжтэй.
• Лекц, семинарын тэмдэглэл, бодолтыг шалгахгүй.
Оноогоор дүгнэхгүй.

4
Асуулт, хариулт
• Хичээлийн агуулгатай холбоотой асуулт гарвал
Teams группийн Оюутны булан болон сэдэв тус
бүрийн channel дээр пост хэлбэрээр тавьж
байгаарай.
• Бусдын тавьсан асуултанд сайн хариулсан
оюутанд бонус оноо өгч байх болно.
• Багш нь ч гэсэн асуултуудад хариулж байх
болно.
5
Асуулт, хариулт
• Мөн зарим долоо хоногийн лекцийн цагаар
урьдчилан зарлаж Teams meeting зохион
байгуулж болно.
• Тус meeting-ээр оюутнууд хүссэн асуултаа
асууж, хариулт зөвлөгөө авах боломжтой.

6
Хичээлийн тухай
• Хичээлээ долоо хоног тутамд нь хийж явахгүй
хойшлуулаад байвал дийлдэхээргүй их ажил
дороо овоорох аюултайг санаарай.
• Мөн зарим долоо хоногт идэвхийн оноо шийдэх
сорил Microsoft Forms-оор авч байх тул
хичээлээ бүү цалгардуулаарай.

7
Асуулт, хариулт
• Харин хувийн шинж чанартай асуулт байгаа бол
zbaasandorj@num.edu.mn хаяг руу имэйлээр
асуултаа явуулж байгаарай.

8
Сурах бичиг

9
Гүнзгийрүүлэн судлах сурах бичиг

10
Дүнгийн задаргаа
Дүгнэх зүйл Оноо • Ирцийн оноог бүх оюутанд
Ирц 5 автоматаар өгнө. Ирц авахгүй.
Идэвх 15 • Өмнөх долоо хоногт нь
Бие даалт 10 зарласны дагуу зарим долоо
Явцын шалгалт 30 хоногт 5-7 тесттэй сорил авч
Эцсийн шалгалт 40
идэвхийн 15 оноог олгоно.
Нийт 100

11
Дүнгийн задаргаа
Дүгнэх зүйл Оноо • Хичээлийн дунд хэсэгт 10
Ирц 5 онооны бие даалт цахимаар
Идэвх 15
авна.
Бие даалт 10
• Нээлттэй болон бүтээлч
асуултанд хариулж, бодлого
Явцын шалгалт 30
бодож файлыг нь явуулна.
Эцсийн шалгалт 40
• Дор хаяж долоо хоногийн
Нийт 100 өмнө зарлана.
12
Дүнгийн задаргаа
Дүгнэх зүйл Оноо • Явцын болон эцсийн
Ирц 5 шалгалтыг цахимаар
Идэвх 15 Microsoft Forms ашиглаж өмнө
Бие даалт 10
нь зарласны дагуу лекцийн
Явцын шалгалт 30
цагаар авна.
Эцсийн шалгалт 40

Нийт 100

13
Шалгалтаас чөлөөлөх
• Явцын 60 онооноос дор хаяж 95% буюу 57 оноо
авсан топ 10% оюутныг эцсийн шалгалтаас
чөлөөлнө. (Сургалтын журмын 4.7.11.)
• 57 оноо авсан ч топ 10%-д багтаагүй бол
чөлөөлөгдөхгүй.
• Топ 10%-д багтсан ч 57 оноо аваагүй бол
чөлөөлөгдөхгүй.
14
Дүн гаргах
• Дүнг нэрийг нууцалсан байдалтай ил тод
танилцуулж шинэчилж явна.
• Эцсийн дүн гарахад бутархай дүнтэй гарвал дээш
нь тоймлоно. Жишээ нь: 63.35 гарсан бол 64 болно.
• Дүнгийн яг зааг дээр гарсан бол (94, 89, 84, 79, 74,
69, 64, 59) оноо нэмж дээд дүн рүү оруулна.
• Жишээ нь нийлбэр 79 гарсан бол 80 болно.

15
Дүн гаргах
• Бутархай дүнг дээш нь тоймлоод 94, 89, 84, 79,
74, 69, 64, 59 гарахаар бол дээш нь ахиж
тоймлох боломжгүй. Дүнг зөвхөн нэг удаа дээш
нь тоймлоно.
• Жишээ нь 78.4 гарсан бол 79 л болно.
• Teams дээр бусдын асуултанд хариулж байсан
оюутнууд буянаараа л оноо нэмүүлэх
боломжтой.
16
Дүн гаргах
• W тавиулах хүсэлтийг Сургалтын журмын дагуу
эцсийн шалгалтаас 7 хоногийн өмнөх хүртэл
zbaasandorj@num.edu.mn хаягаар авна.
• Хүндэтгэн үзэх шалтгаанаар эцсийн
шалгалтанд орж чадаагүй бол шалгалтаас хойш
3 хоногийн дотор E тавиулах хүсэлтээ, нотлох
баримтын хамт и-мэйлээр явуулсан байх ёстой.
17
Дүн гаргах
• Бүх оюутанд ижил дүрэм үйлчилнэ.
• Макроэкономиксийн үндэс хичээл голч ахиулах
хэрэгсэл биш гэдгийг санаарай.
• Тус хичээлийг судалснаар дийлэнх оюутнуудын голч
унадаг.
• Дүнг гуйх биш, дээр дурдсан дүрмийн дагуу өөрөө
олж авах ёстой.
• Дээр дурдсанаас өөр дүн өгөх ямар ч боломжгүй.
18
Амжилт хүсье!
• Хичээл сонголт чинь мэргэн байх болтугай!
• Сурлагын өндөр амжилт, эрүүл энхийг хүсье!

19

You might also like