You are on page 1of 1

МУИС З.

Баасандорж
Макроэкономиксийн үндэс
Семинар 2: Үндэсний тооцооны систем

1. Уурхай, гангийн үйлдвэр, машины үйлдвэрээс бүрдэх жишээ эдийн засгийг авч
үзье. Дараах мэдээлэл дээр үндэслэн тус эдийн засгийн дотоодын нийт
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн (нэмсэн өртгийн), орлогын болон зарлагын
аргаар доорх хүснэгтэнд тооцно уу. Гурван хариу хоорондоо таарч байна уу?

Уурхай 10 сая долларын үнэтэй төмрийн хүдэр олборлосон бөгөөд


ажилчиддаа 7 сая долларын цалин хөлс төлж, үлдсэн 3 саяыг нь хувьцаа
эзэмшигчиддээ ногдол ашиг болгож тараажээ.

Гангийн үйлдвэр уурхайн олборлосон хүдрийг бүгдийг нь худалдаж авсан


бөгөөд 25 сая долларын үнэ бүхий ган хавтан үйлдвэрлэжээ. Ингэхдээ
цалин хөлсөнд 5 саяыг, ногдол ашигт 3 саяыг төлж үлдсэн 2 саяыг
хадгалжээ.

Машины үйлдвэр 20 сая долларын ган хавтан худалдан авч, 75 сая


долларын үнэ бүхий машин үйлдвэрлэсэн бөгөөд бүгдийг нь дотоодын
өрхүүдэд заржээ. Ингэхдээ тус үйлдвэр гадаадаас машины хөдөлгүүр 20
саяар, робот 10 саяар авсан байна. Мөн цалин хөлсөнд 15 саяыг
зарцуулсан бол үлдсэн ашгаа хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон
тараасан байна.

Гангийн
Уурхай Машины үйлдвэр Нийт
үйлдвэр
10
Гарц (төмрийн
хүдэр)
Завсрын
бүтээгдэхүүн
Нэмсэн өртөг 10
Хэрэглээ (C)
Хөрөнгө оруулалт (I)
Цэвэр экспорт (X-M)
Зарлага
Цалин 7
Ногдол ашиг 3
Бусад орлого

Орлого 10
Нэгж: сая доллар

You might also like