You are on page 1of 26

МОНГОЛБАНК

ЭДИЙН ЗАСГИЙН САЛБАРУУДЫН


ХӨРӨНГИЙН ХУВААРИЛАЛТ

Н.Амар1, Б.Мөнхбаяр2

1
Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах эдийн засагч
2
Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн эдийн засагч
Агуулга
I. ОРШИЛ ............................................................................................................. 4

II. ОНОЛЫН ХЭСЭГ .......................................................................................... 5

2.1 Хөрөнгийн урсгал ...................................................................................... 5

2.2 Хөрөнгийн урсгалын матриц тооцох аргачлал ....................................... 7

III. ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ ..................................................................... 11

3.1 Дотоод эдийн засаг .................................................................................. 11

3.2 Гадаад сектор ба дотоод эдийн засаг хоорондын хөрөнгийн урсгал . 15

3.3 Дотоод сектор хоорондын хөрөнгийн урсгал ....................................... 18

IV. ХӨРӨНГИЙН УРСГАЛЫН МАТРИЦ 2018 ОН ..................................... 20

4.2 Дотоод эдийн засгийн тэнцвэржилт ...................................................... 21

4.3 Санхүүжилт .............................................................................................. 22

V. Дүгнэлт .......................................................................................................... 23
Зургийн жагсаалт

Зураг 1. Нийт хэрэглээ (их наяд ₮).................................................................. 11


Зураг 2. Хувийн сектор, ЗГ-ын хэрэглээ......................................................... 11
Зураг 3. Нийт хуримтлал (их наяд ₮) .............................................................. 12
Зураг 4. Хувийн сектор, ЗГ-ын хуримтлал ..................................................... 12
Зураг 5. Хөрөнгө оруулалт (их наяд ₮) ........................................................... 13
Зураг 6. Хувийн сектор, ЗГ-ын ХО ................................................................. 13
Зураг 7. Нийт зөрүү (их наяд ₮)....................................................................... 14
Зураг 8. Хувийн сектор, ЗГ-ын зөрүү.............................................................. 14
Зураг 9. a) Нийт гадаад санхүүжилт (сая ам.доллар) .................................... 15
Зураг 10. ЗГ-ын хөрөнгийн урсгал .................................................................. 17
Зураг 11. Төв банкны хөрөнгийн урсгал......................................................... 17
Зураг 12. Банкны гадаад санхүүжилт .............................................................. 17
Зураг 13. Хувийн гадаад санхүүжилт ............................................................. 17
Зураг 14. Төв банк ба Засгийн газар ................................................................ 18
Зураг 15. Төвбанк ба арилжааны банк ............................................................ 18
Зураг 16. Банк ба Хувийн сектор ..................................................................... 19
Зураг 17. Банк ба Засгийн газар ....................................................................... 19
Зураг 18. Гадаад санхүүжилт ........................................................................... 22

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1. Секторуудын тэнцэл ба урсгал дансны хоорондох хамаарал ..... 7


Хүснэгт 2. Эдийн засгийн үндсэн секторууд: Хуримтлал-хөрөнгө
оруулалтын зөрүү ба тэдгээрийн санхүүжилт ................................................. 8
Хүснэгт 3. Хөрөнгийн урсгалын матрицын бүтэц........................................... 9
I. ОРШИЛ

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал нь олон улс хоорондох санхүүгийн


урсгал төдийгүй улс орон доторх эдийн засгийн cекторууд хоорондын
хөрөнгийн урсгалд нарийвчилсан шинжилгээг хийж, ойр хяналт тавьж байх
сургамж болсон. Тиймээс олон улсын шинжээчид сүүлийн үед сектор
хоорондын санхүүгийн тэнцвэрт бус байдал, улсын секторын өр,
санхүүгийн зуучлагчдын баланс зэрэг асуудалд түлхүү анхаарлаа
хандуулан ажиллаж байна.
Хөрөнгийн урсгалын матриц нь засгийн газар, хувийн сектор, санхүүгийн
салбар болон гадаад сектор хоорондын нэг жил доторх хөрөнгийн орох,
гарах урсгалын цэвэр дүнг харуулдаг тайлан юм. Хөрөнгийн урсгалын
шинжилгээнд эдийн засгийн секторуудын санхүүгийн тоон мэдээлэл чухал
үүрэгтэй байдаг. Хөрөнгийн урсгалын статистик нь эдийн засгийн
секторуудын тайлан тэнцэл болон санхүүгийн гүйлгээний мэдээллийг
багтаасан байх шаардлагатай бөгөөд эдгээр мэдээлэлд үндэслэн хөрөнгийн
урсгалын матрицыг боловсруулдаг байна.
Хөрөнгийн урсгалын шинжилгээг хийснээр эдийн засгийн секторууд
хоорондох хамаарлыг ойлгох, эдийн засгийн ерөнхий үйл хөдлөлийг хянах
боломжтой юм. Ингэснээр эдийн засаг дахь нөөцийн илүүдэл, хомсдолын
шалтгааныг тодорхойлох, сектор бүр дэх илүүдлийг хэрхэн зарцуулах
болон алдагдлыг хэрхэн санхүүжүүлэх бодлогын ямар зохицуулалт
тохиромжтой болохыг тодорхойлоход дөхөм болдог. Хөрөнгийн урсгалын
матрицад үндэслэн мөнгө, төсвийн бодлогын шинжилгээ, санхүүгийн
тогтвортой байдлын үнэлгээ зэрэг бодлогын дүн шинжилгээ болон макро
эдийн засгийн төсөөлөл, таамаглалуудад ашиглахад нэгдсэн, харилцан
уялдаатай санхүүгийн тоон мэдээллээр хангах ач холбогдолтой юм.
Энэхүү судалгааны ажлаар мөнгөний статистик, төсвийн гүйцэтгэл,
төлбөрийн тэнцлийн статистик болон үндэсний тооцооны статистик
мэдээлэл ашиглан Монголын улсын сектор хоорондох хөрөнгийн урсгалын
матрицыг 2018 оны байдлаар гаргах бөгөөд эдийн засгийн сектор бүрийн
2007-2018 оны хоорондох хөрөнгийн урсгалын үзүүлэлтүүдийн динамик
шинжилгээг хийхийг зорилоо.

4
II. ОНОЛЫН ХЭСЭГ
2.1 Хөрөнгийн урсгал
Хөрөнгийн урсгалын тооцоо нь ДНБ-ий эцсийн ашиглалтын аргаар тооцсон
задаргаа, төсвийн тэнцэл, мөнгөний статистикийн тайлан болон төлбөрийн
тэнцэл гэсэн эдийн засгийн гол 4 тайлан тэнцэл дээр тулгуурладаг бөгөөд
түүний санхүүгийн бус тэнцлийн гол цөм нь ДНБ-ий тооцоо юм. Үүнийг
онолын дагуу дараах байдлаар илэрхийлнэ.

Y = GDP = C + I + G + (X - M) (1)

Дотоодын нийт бүтээгдэхүүн (Y) нь өрхийн нийт хэрэглээ (C), хувийн


хөрөнгө оруулалт, бараа материалын хуримтлал (I), засгийн газрын нийт
зардал (G), цэвэр экспорт (X-M) зэрэг нийт хөрөнгө оруулалтын нийлбэрээр
илэрхийлэгддэг. Харин үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцохдоо богино
хугацааны гадаад валютын цэвэр урсгалыг (FNI) харгалзан үзэх хэрэгтэй.
Гадаад цэвэр орлогын урсгалыг (1)-д нэмснээр үндэсний нийт бүтээгдэхүүн
(GNP)-ийг дараах байдлаар илэрхийлж болно.

GNP = C + I + G + (X - M) + FNI (2)

Дээрх тэгшитгэлийг секторын (засгийн газар, хувийн хэвшил, гадаад)


тэнцвэрийн хэлбэрт оруулахын тулд 2 талаас нь нийт татвар болон
шилжүүлэг (Т)-ийг хасаж өгнө.

GNP - T = C + I + G + (X - M) + FNI – T (3)

Дараа нь гурван секторын тэнцлийг харуулсан хэлбэрт шилжүүлнэ.

(GNP - C - T) - I = (G - T) + (X - M + FNI) (4)

(GNP - C - T) = S нь үндэсний нийт орлогоос хувийн секторын хэрэглээ,


засгийн газрын татварыг хассан дүн буюу хувийн секторын хуримтлалын
(хадгаламж) хэмжээг илэрхийлнэ. Хувийн секторын хуримтлалаас хөрөнгө
оруулалтыг хассан нь (S-I) дотоодын хувийн секторын тэнцлийг харуулна.
(G -Т) нь Засгийн газрын тэнцэл бөгөөд зарлага (G) нь орлого (Т)-оос их
байвал тэнцэл алдагдалтай байна. (X-M+FNI) нь гадаад валютын орох гарах
урсгалын тэнцэл бөгөөд урсгал дансны тэнцэл (CAB) гэж нэрлэдэг. Эндээс

5
харахад дотоодын хувийн секторын тэнцэл нь засгийн газрын тэнцэл болон
гадаад секторын урсгал дансны тэнцлийн нийлбэртэй тэнцэж байна.

(S - I) = (G - T) + CAB (5)

Эдийн засагчдын тайлбарладгаар засгийн газрын алдагдал (G -T> 0) болон


урсгал дансны илүүдэл нь (CAB>0) үндэсний орлогыг өсгөж, хувийн
хэвшилд цэвэр санхүүгийн хөрөнгийг бий болгодог. Харин засгийн газрын
ашиг (G -T<0) болон урсгал дансны алдагдал нь (CAB <0) үндэсний орлогыг
бууруулж, хувийн хэвшлийн санхүүгийн чадавх нэмэгдэхэд сөргөөр
нөлөөлдөг.

Тэгшитгэл (5)-д бага зэрэг хувиргалт хийснээр дараах илэрхийллийг гарган


авч болно.

(S - I) – CAB = (G - T) (6)

Зүүн гар талын [(S – I) - CAB] нь засгийн газрын (төрийн) бус секторуудын
тэнцэл бөгөөд засгийн газрын санхүүгийн баланстай тэнцүү байна. Өөрөөр
хэлбэл засгийн газрын алдагдал (илүүдэл) нь бусад секторын илүүдэлтэй
(алдагдал) тэнцүү байна гэсэн үг юм.

Дүгнэж хэлэхэд, эдийн засгийн секторуудын тэнцэлд дараах тайлбарыг


хийж болно.

 (S - I) нь дотоодын хувийн секторын тэнцэл юм. Хэрэв энэ нь илүүдэлтэй


байгаа бол (+) бусад салбаруудад зээл олгодог. Хэрэв энэ нь алдагдалтай
бол (-) бусад салбаруудаас зээл авах эсвэл өнгөрсөн үеийн
хуримтлагдсан баялгийг зарцуулах замаар тэнцвэржүүлнэ.

 (G - T) нь засгийн газрын тэнцэл юм. Хэрэв энэ нь илүүдэлтэй байгаа бол


(зардал нь орлогоосоо их) бусад салбарын чадавхыг бууруулж,
санхүүгийн цэвэр хөрөнгийг хуримтлуулахаас бага зардлаар зарцуулж
байна гэсэн үг.

 CAB нь гадаад секторын тэнцэл юм. Хэрэв энэ нь алдагдалтай бол


дотоод эдийн засаг гадаадаас зээл авах буюу дотоодын тэнцлээ гадаад эх
үүсвэрээр тэнцвэржүүлж байна гэсэн үг юм.

6
Засгийн газар ба хувийн секторуудын тус бүрийн үүргийг тодорхой
гаргахын тулд хуримтлал (S), хөрөнгө оруулалт (I)-г задлан бичвэл:

CAB = (Sp − Ip ) + (Sg − Ig ) (7)

Энэ нь (i) хувийн секторын хуримтлал-хөрөнгө оруулалтын тэнцэл, (ii)


төсвийн тэнцэл, (iii) төлбөрийн тэнцлийн урсгал дансны хоорондын
хамаарлыг харуулж байна. Мөн урсгал дансны тэнцэлд хувийн сектор
болон засгийн газрын гүйцэтгэж буй үүргийг тодорхойлсноороо уг
тэнцэтгэл нь макро эдийн засгийн шинжилгээнд ач холбогдолтой юм.
Хувийн болон улсын секторын тэнцэл төлбөрийн тэнцлийн урсгал дансны
тэнцэлтэй хэрхэн уялдах боломжуудыг Хүснэгт 1-д харуулав.
Хүснэгт 1. Секторуудын тэнцэл ба урсгал дансны хоорондох хамаарал
Хувийн сектор Засгийн газар Урсгал дансны тэнцэл
(I) (Sp − Ip ) > 0 (Sg − Ig ) < 0 Хэрэв |(Sg − Ig ) > (Sp − Ip )| бол CAB < 0
(II) (Sp − Ip ) < 0 (Sg − Ig ) < 0 CAB < 0
(III) (Sp − Ip ) < 0 (Sg − Ig ) > 0 Хэрэв |(Sp − Ip ) > (Sg − Ig )| бол CAB < 0

I тохиолдол: Төсвийн алдагдал нь урсгал дансны алдагдлын гол эх үүсвэр


нь болдог. Энэ тохиолдол нь “хос алдагдал”-ын нэг хэлбэр бөгөөд төсвийн
хумих бодлогоор болон хувийн секторын илүүдэл хуримтлалаар урсгал
дансны алдагдлыг бууруулах боломжтой.

II тохиолдол: Урсгал дансны алдагдал нь засгийн газрын болон хувийн


секторын хомсдолыг аль алийг нь төлөөлдөг.

III тохиолдол: Урсгал дансны алдагдал нь төсвийн илүүдэл ба хувийн


секторын хомсдолыг илэрхийлнэ. Энэ тохиолдолд урсгал дансны алдагдал
нь гадны санхүүжилтээр орж ирж буй хувийн хөрөнгө оруулалтын эсвэл
хувийн секторын импортын хэрэглээний өсөлтийг харуулна.

2.2 Хөрөнгийн урсгалын матриц тооцох аргачлал

Хөрөнгийн урсгалын матрицад эдийн засгийн үндсэн секторуудын


харилцан холбоог тусган харуулдаг. Сектор бүрийн хуримтлал-хөрөнгө
оруулалтын тэнцлийн хоорондох хамаарал болон бусад сектортой
холбогдох санхүүгийн гүйлгээ нь уг матрицад тодорхойлогддог. Эдгээр нь
хоорондоо хэрхэн холбогдох аналитик илэрхийллийг Хүснэгт 2-т харуулав.

7
Хүснэгт 2. Эдийн засгийн үндсэн секторууд: Хуримтлал-хөрөнгө оруулалтын
зөрүү ба тэдгээрийн санхүүжилт
Дотоод эдийн засаг
Хуримтлал-хөрөнгө оруулалтын зөрүү GNI – C – I = S – I
S – I = CAB
Санхүүжилт S - I = -(FDI + NFB - OINd) + ΔNFA
Багана (1) (S – I) + (FDI + NFB – OINd) – ΔNFA = 0 (1)
Засгийн газар
Хуримтлал-хөрөнгө оруулалтын зөрүү GNIg – Cg – Ig = Sg – Ig (2)
Санхүүжилт Sg – Ig = – (NFBg + ΔNDCg + NB – OINg) (3)
Багана (2) (Sg – Ig) + (NFBg + ΔNDCg + NB – OINg) = 0
Хувийн сектор
Хуримтлал-хөрөнгө оруулалтын зөрүү GNIp – Cp – Ip = Sp – Ip (4)
Санхүүжилт Sp–Ip = –(FDIp+NFBp+ΔNDCp–ΔM2–NB–ΔOINp)
Багана (3) (Sp–Ip)+FDI+NFBp+ΔNDCp–ΔM2–NB–ΔOINp=0 (5)
Банкны сектор
Хуримтлал-хөрөнгө оруулалтын зөрүү GNI_b – C_b – I_b = S_b – I_b = 0
Санхүүжилт S_b – I_b = 0 = – (ΔM2 – ΔNFA – ΔNDC – ΔOIN_b)
Багана (4) ΔM2 – ΔNFA – ΔNDC – ΔOIN_b = 0 (6)
Гадаад сектор
Хуримтлал-хөрөнгө оруулалтын зөрүү –X + M – Y_f– Tr_f = – CAB
–CAB = FDI + NFB + NEO – ΔR
Санхүүжилт NEO = – OINf (7)
Багана (5) –CAB – (FDI + NFB – OINf –ΔNFA) = 0 (8)

Үүнд: GNI – Үндэсний нийт цэвэр орлого, S – хуримтлал, I – хөрөнгө оруулалт, CAB – урсгал дансны
тэнцэл, C – эцсийн хэрэглээ, X – экспорт, M – импорт, Y_f – хүүний цэвэр орлого, TR_f – цэвэр шилжүүлэг,
NFB – гадаад цэвэр зээл, NDC – дотоод цэвэр зээл, NB – банкны бус зээл, FDI – гадаадын шууд хөрөнгө
оруулалт, M2 – нийт мөнгө, NFA – гадаад цэвэр актив, OIN – бусад зүйл (алдаа, тохируулга), g – засгийн
газар, p – хувийн сектор, b – банк, f – гадаад сектор, Δ – жилийн өөрчлөлт

Дээрх схемийн дагуу хөрөнгийн урсгалын матриц тодорхойлогдох бөгөөд


үндэсний орлогын тооцоо, төлбөрийн тэнцэл, засгийн газрын санхүүгийн
статистик болон мөнгөний статистик зэрэг макро эдийн засгийн
данснуудын хоорондох хамаарлаас гардаг. Сектор бүрийн санхүүгийн бус
гүйлгээ нь санхүүгийн актив, пассивын өөрчлөлтийг бий болгох бөгөөд энэ
нь эргээд секторуудын санхүүгийн гүйлгээг харуулдаг. Хөрөнгийн
урсгалын матрицын ерөнхий загварыг Хүснэгт 3-т харуулав.
Тайлбар:
 Хөрөнгийн урсгалын матриц нь ерөнхийдөө дотоод болон гадаад
секторуудаас бүрдэх бөгөөд дотоод эдийн засаг нь засгийн газрын,
хувийн, банкны гэсэн гурван секторт хуваагдана.
 Хөрөнгийн урсгалын матриц хөндлөнгөөр үндсэн хоёр хэсэгт
хуваагдана. Эхний хэсэг нь бодит буюу санхүүгийн бус гүйлгээг /бараа,

8
үйлчилгээ, орлого, шилжүүлэг г.м/, хоёр дахь хэсэг нь санхүүгийн
гүйлгээг /зээл г.м/ харуулна.

Хүснэгт 3. Хөрөнгийн урсгалын матрицын бүтэц


Дотоод Эдийн засгийн салбарууд
Гадаад Хөндлан
эдийн Засгийн Хувийн Банкны
сектор шалгалт
засаг газар сектор систем
Үндэсний нийт орлого Y Yg Yp 0
Эцсийн хэрэглээ -C -Cg -Cp 0
Нийт хөрөнгө оруулалт -I -Ig -Ip 0
Бараа, үйлчилгээний экспорт X -X 0
Бараа, үйлчилгээний импорт -M M 0
Хүчин зүйлсийн орлого Yf -Yf 0
Шилжүүлэг (цэвэр) Yr -Yr 0
Санхүүгийн бус тэнцэл (S-I) (Sg-Ig) (Sp-Ip) 0 CAB 0
Гадаад санхүүжилт
Мөнгөний
Гадаад цэвэр активын -ΔNFA -ΔNFA ΔNFA 0
өөрчлөлт
Мөнгөний бус
Шууд хөрөнгө оруулалт FDI FDI -FDI 0
Гадаад цэвэр зээл NFB NFBg NFBp -NFB 0

Дотоод санхүүжилт
Мөнгөний
Дотоод зээл ΔNDCg ΔNDCp -ΔNDC 0
Нийт мөнгө ΔM -ΔM2 ΔM2- ΔM 0
Мөнгөний бус
Банкны бус
Цэвэр алдаа ба залруулга -ΔOINd -ΔOINg -ΔOINp -ΔOINb -ΔOINf 0
Босоо шалгалт 0 0 0 0 0 0

 Санхүүгийн бус тэнцэл: Нийт эдийн засгийн хувьд хуримтлал-хөрөнгө


оруулалтын тэнцэл нь хомсдолтой бол гадаа урсгал дансанд алдагдлыг,
илүүдэлтэй бол ашгийг үүсгэнэ.
 Санхүүжилт: Сектор бүрийн хуримтлал-хөрөнгө оруулалтын зөрүү нь
бусад секторуудаас санхүүжилт хийж тэнцвэржинэ.
 Сектор бүр бодит /санхүүгийн бус/ болон санхүүгийн гүйлгээгээр бусад
сектортой эдийн засгийн харилцаанд орно.
 Уг гүйлгээ нь хөрөнгийн урсгалын дансаар тодорхойлогдох бөгөөд тэг
нийлбэртэй матрицаар илэрхийлэгдэнэ.

9
 Багана бүр (i) нь эдийн засгийн секторыг, мөр бүр (j) нь тэдгээр
секторуудын хоорондох гүйлгээг илэрхийлнэ. Матрицын нүд бүр (ij)
тухайн хугацаан дахь (ихэвчлэн улирал эсвэл жил) i секторын j
гүйлгээний цэвэр дүнг (+,-) харуулна.
 Сектор бүрийн санхүүгийн бус тэнцэл нь санхүүгийн гүйлгээгээр
санхүүжигдэх учраас багана тус бүрийн нийлбэр тэгтэй тэнцүү байна.
 Нэг секторт орж байгаа мөнгөний урсгал нөгөө сектороос гарч байгаа
мөнгөний урсгалтай тэнцэх учраас мөр тус бүрийн нийлбэр тэгтэй
тэнцүү байна.

10
III. ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭСЭГ
3.1 Дотоод эдийн засаг

Хэрэглээ
Монгол улсын нийт хэрэглээ 2007 онд 3.1 их наяд төгрөг байсан бөгөөд
2008-2009 оны дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас хойш эрчимтэй
өссөөр 2015 онд 16.8 их наяд төгрөгт хүрчээ. Харин 2016 онд эдийн засгийн
хүндрэлээс шалтгаалан нийт хэрэглээ хумигдаж сүүлийн 10 жилд анх удаа
өмнөх оноос буурсан дүнтэй гарсан. 2017 оны эхнээс эдийн засагт сэргэлт
ажиглагдаж, хэрэглээ өсч эхэлсэн бөгөөд 2018 оны байдлаар 17.2 их наяд
төгрөгт хүрээд байна. Нийт хэрэглээний дотоодын нийт бүтээгдэхүүн
(ДНБ)-д эзлэх хувь 2007-2018 оны хооронд дунджаар 66.6%-тай байгаа ба
сүүлийн 3 жилд энэ үзүүлэлт буурах хандлагатай байна.
Хувийн секторын хэрэглээний нийт хэрэглээнд эзлэх хувь сүүлийн 10
жилийн дунджаар 80.4% байсан бол засгийн газрынх 19.6% байжээ. Хувийн
секторын болон засгийн газрын хэрэглээний жилийн өсөлтийн динамик
ерөнхийдөө ижил хандлагатай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд өсөлтийн
хурдац нь буурах төлөвтэй байна.
Дээрхээс дүгнэхэд манай улсын эдийн засгийн дийлэнх хувийг нийт
хэрэглээ бүрдүүлж байгаа бөгөөд тэр дундаа хувийн секторын хэрэглээ
нийт хэрэглээг голчлон тодорхойлж байна.
Зураг 1. Нийт хэрэглээ (их наяд ₮) Зураг 2. Хувийн сектор, ЗГ-ын хэрэглээ
Нийт хэрэглээ Засгийн газрын хэрэглээ/Нийт
ДНБ-нд эзлэх хувь /БГТ/ Хувийн секторийн хэрэглээ/Нийт
Linear (ДНБ-нд эзлэх хувь /БГТ/) ЗГ хэрэглээ (жилийн өсөлт)
Хувийн хэрэглээ (жилийн өсөлт)
20 100% 100% 80%
Thousands

80% 80% 60%


15

60% 60% 40%


10
40% 40% 20%

5
20% 20% 0%

0 0% 0% -20%
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

Эх сурвалж: ҮСХ

11
Хуримтлал
Монгол улсын нийт хуримтлал 2018 онд 9.7 их наяд төгрөгт хүрсэн нь
сүүлийн 10 жилийн хамгийн дээд түвшин бөгөөд 2007 онтой харьцуулахад
4.6 дахин өссөн байна. Нийт хуримтлал 2018 онд огцом өссөн нь засгийн
газрын хуримтлал өмнөх оноос 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэнтэй (ОУВС
өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр) холбоотой юм. Нийт хуримтлалын
ДНБ-д эзлэх хувь 2007-2018 оны хооронд дунджаар 27.3% байгаа бөгөөд
сүүлийн жилүүдэд энэ үзүүлэлт өсөх хандлагатай байна.
Манай орны нийт хуримтлалын ихэнх хэсгийг хувийн сектор бүрдүүлдэг
бөгөөд 2018 оны байдлаар 74.2%-ийг эзэлж байгаа бол засгийн газрын
хуримтлал үлдсэн 25.8%-ийг бүрдүүлж байна. Хувийн секторын
хуримтлалын жилийн өсөлт сүүлийн 10 жилд хэлбэлзэл өндөртэй байсан
бөгөөд сонгуулийн дараах жилд огцом уналттай байдаг дүр зураг
ажиглагдлаа.
Зураг 3. Нийт хуримтлал (их наяд ₮) Зураг 4. Хувийн сектор, ЗГ-ын хуримтлал
Хуримтлал Хувийн секторын хуримтлал
ДНБ-нд эзлэх хувь /БГТ/ Засгийн газрын хуримтлал
Linear (ДНБ-нд эзлэх хувь /БГТ/) Хувийн хуримтлал (жилийн өсөлт)
15 100% 100% 80%
Thousands

80% 80% 60%


10 60%
60% 40%
40%
40% 20%
5 20%
20% 0%
0%

0 0% -20% -20%
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

Эх сурвалж: ҮСХ, Судлаачийн тооцоо

Хөрөнгө оруулалт
Манай улсын нийт хөрөнгө оруулалт 2007 онд 1.9 их наяд төгрөг байсан бол
2011 оноос уул уурхайн томоохон төслүүд (Оюутолгой г.м) хэрэгжиж,
хувийн сектор дахь ГШХО нэмэгдсэнээр нийт хөрөнгө оруулалтын хэмжээ
огцом өсч 9.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин 2014 оноос дэлхийн зах
зээл дээрх түүхий эдийн үнэ унаснаар манай улсад орох ГШХО буурч,
дотоод эдийн засаг дахь нийт хөрөнгө оруулалт багасч эхэлжээ. 2018 оны
байдлаар нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 13.6 их наяд төгрөг байна.

12
Нийт хөрөнгө оруулалтын хэмжээний ДНБ-д эзлэх хувь 2007-2018 оны
хооронд дунджаар 44.3%-тай байсан бол 2012 онд хамгийн дээд утга буюу
ДНБ-ий 69.7%-д хүрч, 2016 онд хамгийн доод утга буюу ДНБ-ий 28%-д
хүрч байв.
Сүүлийн 10 жилд манай улсад хийгдсэн нийт хөрөнгө оруулалтын 96.3%-
ийг хувийн сектор эзэлж байгаа бол үлдсэн 3.7%-ийг засгийн газрын
хөрөнгө оруулалт эзэлж байна. Хувийн секторын хөрөнгө оруулалтын
жилийн өсөлтийн динамикаас харахад 2011 онд хамгийн дээд цэгтээ хүрч
байсан бол 2014 онд хамгийн доод цэгтээ хүрч байжээ.
Дүгнэж хэлэхэд манай улсын хөрөнгө оруулалтын хэмжээг хувийн секторт
оруулсан хөрөнгө оруулалт тодорхойлдог бөгөөд энэ нь хямралын
жилүүдэд буурч, халалтын жилүүдэд өсдөг дүр зураг ажиглагдаж байна.
Зураг 5. Хөрөнгө оруулалт (их наяд ₮) Зураг 6. Хувийн сектор, ЗГ-ын ХО
Хөрөнгө оруулалт Засгийн газрын хөрөнгө оруулалт
ДНБ-нд эзлэх хувь /БГТ/ Хувийн секторын хөрөнгө оруулалт
20 Linear (ДНБ-нд эзлэх хувь /БГТ/) 100% Хувийн хөрөнгө оруулалт (жилийн өсөлт)
Thousands

150%
90%
80%
15
70% 100%
60%
10 50%
50%
40%
30%
5 0%
20%
10%

0 0% -10% -50%
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

Эх сурвалж: ҮСХ, Судлаачийн тооцоо

Хуримтлал болон хөрөнгө оруулалтын тэнцэл


Хуримтлал болон хөрөнгө оруулалтын зөрүү (S-I) 2007 онд эерэг буюу
203.3 сая төгрөг байсан бол 2018 онд -4.7 их наяд төгрөг болж буурсан
байна. Нийт зөрүү 2011 оноос огцом буурсан нь уул уурхайн томоохон
төслүүдийн хөрөнгө оруулалтыг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлж
эхэлсэнтэй холбоотой юм. 2014 оноос хөрөнгийн дотогшлох урсгал
хумигдсанаар нийт зөрүүний алдагдал багассан байна. Хуримтлал болон
хөрөнгө оруулалтын зөрүүний ДНБ-нд эзлэх хувь 2007-2018 онуудад
дунджаар -17.3% байсан бөгөөд 2018 онд -15.3% гарсан байна.

13
Хувийн секторт 2011-2014 онуудад гаднаас их хэмжээний хөрөнгө оруулалт
хийгдсэнээр хуримтлал болон хөрөнгө оруулалтын зөрүү нь огцом буурсан
байна. 2016 онд эдийн засагт хүндрэл бий болоход хувийн секторын
хөрөнгө оруулалт буурч зөрүү нь эерэг дүнтэй болсон байна. 2017-2018
онуудад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой
гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэнээр хувийн секторын хуримтлал,
хөрөнгө оруулалтын зөрүү дахин сөрөг дүнтэй болсон бөгөөд 2018 оны
байдлаар -4.9 их наяд төгрөгт хүрсэн байна.
Засгийн газар 2012 оноос гадаад зах зээлд бонд (Чингис бонд) арилжиж,
түүгээрээ дотоодын төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт хийж эхэлснээр
хөрөнгө оруулалт нь хуримтлалаас давж зөрүүний сөрөг утга өсч эхэлсэн
байна. Мөн 2016 оны эдийн засгийн хүндрэлийн үед Засгийн газар
хөтөлбөрөөр дамжуулан их хэмжээний хөрөнгө оруулалт хувийн секторт
хийсэн нь хуримтлал, хөрөнгө оруулалтын зөрүүний сөрөг утгыг өсгөн,
улмаар 2016 онд -3.1 их наяд төгрөгт хүрчээ. 2017 оноос Монгол улс ОУВС-
тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн
хүрээнд Засгийн газраас төсвийн сахилга батыг хангаж, зарлагыг бууруулах
чиглэлд бодлого хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтыг бууруулж
хуримтлалыг өсгөн, зөрүү нь 2018 онд эерэг дүнтэй буюу 1.1 их наяд төгрөг
гарсан байна.
Зураг 7. Нийт зөрүү (их наяд ₮) Зураг 8. Хувийн сектор, ЗГ-ын зөрүү
Засгийн газрын зөрүү
Зөрүү Хувийн секторын зөрүү
4 40% 4 Засгийн газрын зөрүү (%ДНБ) 30%
Thousands

ДНБ-нд эзлэх хувь /БГТ/ Хувийн секторын зөрүү (%ДНБ)


2 20%

0 0% 0 0%

-2 -20%

-4 -40% -4 -30%

-6 -60%

-8 -80% -8 -60%
2014
2015
2016
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

2007
2008
2009
2010
2011
2012
2013

2017
2018

Эх сурвалж: ҮСХ, Судлаачийн тооцоо

14
3.2 Гадаад сектор ба дотоод эдийн засаг хоорондын хөрөнгийн урсгал

Гадаад сектор ба нийт эдийн засаг


Монгол улсын дотоод эдийн засгийн секторууд болон гадаад сектор
хоорондын хөрөнгийн урсгалыг авч үзвэл:
 2003-2007 оны хооронд Монгол улсаас гадагшлах хөрөнгийн хэмжээ
жилд дунджаар 78 сая ам.доллар байжээ. 2008 онд манай улсад 838.5 сая
ам.долларын дүнтэй хөрөнгө оруулалт хийгдэж хөрөнгийн дотогшлох
урсгал нэмэгдэж эхэлсэн бол дэлхийн санхүү, эдийн засгийн хямралаас
шалтгаалан 2009 онд эргээд буурсан байна.
 2010-2014 он буюу хямралын дараах жилүүдэд түүхий эдийн үнэ сэргэж,
хувийн секторт их хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэн,
уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж (Оюу толгой, г.м) эхэлсэн
байна. Түүнчлэн дотоодын арилжааны банкууд болон Засгийн газар олон
улсын санхүүгийн зах зээлд бонд (Чингис бонд, Самурай бонд, г.м)
гаргаснаар манай улсад орох хөрөнгийн урсгал эрс нэмэгджээ. 2010-аас
2014 он хүртэл манай улсад гаднаас орсон нийт цэвэр хөрөнгийн хэмжээ
15 тэрбум ам.доллар байсан нь дотоод эдийн засагт халалт үүсэх
нөхцөлийг бүрдүүлжээ.
Зураг 9. a) Нийт гадаад санхүүжилт (сая ам.доллар) b) Хуримтлагдсан
Багцын хөрөнгө оруулалт Бэлэн мөнгө ба харилцах
Зээл Шууд хөрөнгө оруулалт
Нөөц хөрөнгө Гадаад санхүүжилт 30,000
8,000

6,000
20,000
4,000
Хөрөнгө дотогшлох
урсгал
2,000 10,000

0
0
-2,000
Хөрөнгө гадагшлах
урсгал
-4,000 -10,000
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

2018

Эх сурвалж: Монголбанк

 2017 оноос Монгол улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн
бол хөрөнгө оруулалтын буцаалт болон зээлийн эргэн төлөлттэй
холбоотой гарах урсгал мөн нэмэгдсэн байна. 2018 онд 1.9 тэрбум

15
ам.долларын дүнтэй ГШХО хийгдсэн нь нийт гадаад санхүүжилтийн
дийлэнх хувийг эзэлсэн байна.
 Монгол улсад 2003-2018 хүртэлх гадаад сектороос орсон хөрөнгийн
хуримтлагдсан цэвэр дүнг авч үзвэл ГШХО 18 тэрбум ам.доллар, гадаад
зээл 4.8 тэрбум ам.доллар, багцын хөрөнгө оруулалт 4.6 тэрбум
ам.доллар байна.
 Хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдсэнээр нэг талаас дотоодын хөрөнгө
оруулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр болох, мөн ГВАН-ийг нэмэгдүүлэх
зэрэг эерэг нөлөө үзүүлсэн боловч нөгөө талаас энэ нь өр төлбөр үүсгэх
урсгал тул жил бүрийн дүн нь хуримтлагдсаар гадаад өрийг өсгөж,
ханшийн зөрүүнээс үүдэн их хэмжээний бодит бус алдагдал хүлээх зэрэг
сөрөг нөлөөг үзүүлсэн байна.

Гадаад сектор ба Засгийн газар, Төв банк


Монгол улсын Засгийн газар 2012 онд 1500 сая ам.долларын дүнтэй Чингис
бондыг гадаад зах зээлд арилжаалж байжээ. Түүнчлэн 2015 онд 161 сая
ам.долларын дүнтэй Дим сам бонд, 2016 онд 500 сая ам.долларын дүнтэй
Мазаалай бонд, 2017 онд 600 сая ам.долларын дүнтэй Хуралдай бонд болон
800 сая ам.долларын дүнтэй Гэрэгэ бондыг арилжиж гаднаас санхүүжилт
авсан байна.
Засгийн газрын хөнгөлттэй нөхцөлөөр гаднаас авсан зээлийн хэмжээ 2016
онд 570.5 сая ам.доллар, 2017 онд 847.5 сая ам.доллар байжээ. 2018 онд
463.5 сая ам.долларын зээлийг гаднаас авч, гадаад бондын эргэн төлөлтөд
410 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг ЗГ-аас гадаад секторт шилжүүлсэн
байна.
Анх гадаад зах зээлээс босгосон хөрөнгөө үр ашиггүй, урт хугацаанд
өгөөжөө өгөх төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулсан нь бондын эргэн төлөлтөд
дарамт учруулж, улмаар гаднаас дахин санхүүжилт авч өрийн үйлчилгээнд
зарцуулах буюу өрийг өрөөр санхүүжүүлэх нөхцөл байдалд хүргэсэн байна.
Монгол улсын Төв банк 2012 онд нөөц хөрөнгөөсөө 1.6 тэрбум ам.долларыг
гадаад үнэт цаас худалдан авах болон гадаад харилцах дансанд байршуулах
замаар зарцуулсан байна. Хятадын Ардын Банктай 2013 онд 2 тэрбум
ам.доллартай тэнцэх своп хэлцэл байгуулснаар ГВАН мөн хэмжээгээр
нэмэгджээ. Мөн 2017 онд 1.6 тэрбум ам.долларын нөөц хөрөнгийн
зарцуулалт хийж гадаад активаа нэмэгдүүлсэн байна.

16
Зураг 10. ЗГ-ын хөрөнгийн урсгал Зураг 11. Төв банкны хөрөнгийн урсгал
сая $ Зээл сая $ Нөөц хөрөнгийн зарцуулалт
2,000 Багцын хөрөнгө оруулалт 4,000 Зээл
Бэлэн мөнгө, харилцах
Нийт гадаад санхүүжилт Нийт гадаад санхүүжилт
1,500 3,000

1,000 2,000

500 1,000

0 0

-500 -1,000

-1,000 -2,000
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
Эх сурвалж: Монголбанк

Гадаад сектор ба Хувийн хэвшил, Банк


Монгол улсын арилжааны банкууд болон гадаад сектор хоорондын
хөрөнгийн урсгалыг авч үзвэл 2010-2015 оны хооронд цэвэр дүнгээр 1.3
тэрбум ам.долларын хөрөнгийг зээл авах, бонд арилжих замаар гаднаас
авсан байна. 2016 онд 271 сая ам.долларын бэлэн мөнгийг гадны харилцах
дансанд байршуулсан бол 218 сая ам.долларыг гаднаас зээлээр авчээ. Харин
2017 онд зээлийн эргэн төлөлтөд 265 сая ам.доллар гадаад сектор уруу
шилжсэн бол 380 сая ам.долларын бэлэн мөнгийг гадаад харилцах данснаас
татсан байна. 2018 онд цэвэр дүнгээр 118 сая ам.доллар банкны сектороос
гадаад секторт шилжсэн байна.
Зураг 12. Банкны гадаад санхүүжилт Зураг 13. Хувийн гадаад санхүүжилт
сая $ Бэлэн мөнгө ба харилцах сая $ Шууд хөрөнгө оруулалт
Зээл Зээл
1,000 Бэлэн мөнгө ба харилцах
Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд 6,000
Багцын хөрөнгө оруулалт Багцын хөрөнгө оруулалт
800 Нийт гадаад санхүүжилт 5,000 Нийт гадаад санхүүжилт

600 4,000
3,000
400
2,000
200
1,000
0
0
-200 -1,000
-400 -2,000

Эх сурвалж: Монголбанк

17
Хувийн секторт 2010 оноос хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдэж эхэлсэн
бөгөөд 2011 онд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар Оюу толгойн бүтээн
байгуулалт эхэлснээр хөрөнгийн орох урсгал огцом өссөн байна. 2012 онд
гадаад сектороос хувийн хэвшилд орох хөрөнгийн урсгал хамгийн дээд
түвшинд буюу 4.3 тэрбум ам.долларт хүрсэн бол дэлхийн зах зээлд түүхий
эдийн үнэ унасантай холбогдон 2014 оноос ГШХО зогсож хөрөнгийн
дотогшлох урсгал татарч эхэлжээ. Сүүлийн 2 жилд Оюутолгойн далд
уурхайн бүтээн байгуулалттай холбогдон 2017 онд 1.4 тэрбум ам.доллар,
2018 онд 1.9 тэрбум ам долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт
хийгдсэнээр хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдсэн байна.
3.3 Дотоод сектор хоорондын хөрөнгийн урсгал
Засгийн газар 2012 онд Чингис бондыг гадаад зах зээлд арилжсан бөгөөд
тус онд Төв банкинд 1.7 их наяд төгрөгийн хөрөнгийг шилжүүлсэн байна.
Төв банкнаас 2013 онд 1.2 их наяд төгрөг, 2014 онд 0.9 их наяд төгрөгийг
Засгийн газарт эргүүлэн өгчээ. 2017 онд Засгийн газраас 1 их наяд төгрөг
Төв банкинд орсон бол 2018 онд мөн хэмжээний мөнгийг Засгийн газарт
эргүүлэн шилжүүлсэн байна.
Төв банкнаас арилжааны банкуудад 2013 онд 3.9 их наяд төгрөгийн зээлийг
олгосон бол энэхүү зээлийг сүүлийн 5 жилд хувааж эргүүлэн төлсөн байна.
Арилжааны банкнаас Төв банк уруу орох хөрөнгийн урсгал харьцангуй бага
дүнтэй байсан бол 2017-2018 онуудад 3.8 их наяд төгрөг шилжсэн байна.
Зураг 14. Төв банк ба Засгийн газар Зураг 15. Төвбанк ба арилжааны банк
тэрбум ₮ Төв банкинд ЗГ-аас орсон хөрөнгө тэрбум ₮ Төв банкинд АБ-аас орсон хөрөнгө
Төв банкнаас ЗГ-руу гарсан хөрөнгө Төв банкнаас АБ-руу гарсан хөрөнгө
2500 4000
Цэвэр дүн Цэвэр дүн
2000 3000
1500 2000
1000
1000
500
0
0
-1000
-500
-1000 -2000

-1500 -3000

-2000 -4000
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

Эх сурвалж: Монголбанк

Засгийн газар, Төв банк болон арилжааны банк хоорондын хөрөнгийн


урсгалаас 2012 онд Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн эдийн засгийг
18
тогтворжуулах хөтөлбөрийн дүр зураг харагдаж байна. Тодруулбал 2012
онд ЗГ-аас гадаад зах зээлд бонд арилжиж хөрөнгө босгосон бөгөөд тус
хөрөнгийг Төв банк болон арилжааны банкуудад шилжүүлж, улмаар
арилжааны банкнаас хувийн секторт зээл олгох замаар хөтөлбөрийг
хэрэгжүүлсэн байна.
Арилжааны банкуудаас хувийн секторт (хувийн байгууллага ба иргэд) олгох
зээл 2009 оны хямралын үед зогссон бол эдийн засгийн халалтын жилүүд
буюу 2011 оноос 2014 он хүртэлх хугацаанд эрчимтэй өсч жилд дунджаар
2.3 их наяд төгрөгийн зээлийг олгож байжээ. 2015 он буюу эдийн засгийн
хүндрэлийн эхэн үед эсрэгээр хувийн хэвшлээс банкны салбарт 0.9 их наяд
төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн байна. 2015-2017 оны хоорондох эдийн
засгийн хүндрэлийн үед банкны салбараас хувийн хэвшилд олгосон зээлийн
өсөлт халалтын үетэй харьцуулахад бага байсан нь харагдаж байна. 2018 он
гарсаар хувийн хэвшилд олгох зээлийн хэмжээ өсч 3.4 их наяд төгрөгт
хүрлээ.
Хувийн секторын арилжааны банкин дахь хадгаламжийн хэмжээ 2007 онд
469.2 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 2.5 их наяд төгрөг болж 5 дахин
өссөн байна. Хадгаламжийн хэмжээг зээлтэй харьцуулахад ерөнхийдөө бага
дүнтэй байсан бөгөөд эдийн засгийн хүндрэлийн үед хадгаламж нь зээлээс
өндөр байсан байна.
Зураг 16. Банк ба Хувийн сектор Зураг 17. Банк ба Засгийн газар
тэрбум ₮ тэрбум ₮ Олгосон зээл Авсан зээл
Олгосон зээл Хадгаламж
Цэвэр дүн
3000 Цэвэр дүн
2000
2000
1500
1000
1000
0
500
-1000
0
-2000
-500
-3000

-4000 -1000

-5000 -1500
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

Эх сурвалж: Арилжааны банкуудын тайлан тэнцэл

Арилжааны банкнаас хувийн секторт орох хөрөнгийн хэмжээ цэвэр дүнгээр


сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 387.2 тэрбум төгрөг байсан
байна. 2018 онд цэвэр дүнгээр 0.9 их наяд төгрөг банкны салбараас хувийн

19
хэвшилд орсон байна. Хямралын үед хувийн сектороос арилжааны банкинд
орох хөрөнгийн урсгал өсөх хандлагатай байдаг бол халалтын жилүүдэд
банкны салбараас хувийн сектор уруу их хэмжээний хөрөнгийн урсгал
ордог байна.
Арилжааны банкнаас Засгийн газарт 2011 оноос 2016 он хүртэлх хугацаанд
3.5 их наяд төгрөгийн зээл олгосон бол 2017-2018 онуудад Засгийн газар 2.1
их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкинд эргүүлэн төлсөн байна. Мөн
сүүлийн 10 жилийн хугацаанд Засгийн газраас арилжааны банк уруу 2 гаруй
их наяд төгрөг орсон байна.

IV. ХӨРӨНГИЙН УРСГАЛЫН МАТРИЦ 2018 ОН


4.1 2018 оны сектор хоорондын хөрөнгийн урсгалын матриц
Эдийн засгийн салбарууд
Дотоод Үүнээс Гадаад Хөндлөн
Засгийн Хувийн Санхүүгийн
Гүйлгээ/Салбарууд эдийн засаг сектор шалгалт
газар сектор салбар Төв банк АБанк
(1) (2) (3) (4) (5) (6)

Үндэсний нийт орлого -28,723.1 6,030.9 22,692.2 0.0

1. Эцсийн хэрэглээ 18,995.7 -3,732.4 -15,263.3 0.0


2. Нийт хөрөнгө оруулалт 14,419.9 -1,191.7 -13,228.2 0.0
3. Экспорт 19,030.8 -19,030.8 0.0
4. Импорт -20,913.9 20,913.9 0.0
5. Хүчин зүйлсийн орлого -3,510.6 3,510.6 0.0
6. Шилжүүлэг (цэвэр) 701.2 -701.2 0.0

A. САНХҮҮГИЙН БУС ТЭНЦЭЛ -4692.5 1106.8 -5799.2 4692.5 0.0

1. ГАДААД САНХҮҮЖИЛТ 4,407.6 267.1 4,390.8 -250.4 -1,896.0 -159.0 -4,407.6 0.0
Хөрөнгө оруулалт 5,052.4 5,052.4 -5,052.4 0.0
ГШХО 4,745.6 4,745.6 -4,745.6 0.0
Санхүүгийн ХО 90.7 90.7 -90.7 0.0
Хөрөнгийн данс 216.0 216.0 -216.0 0.0
Зээл -394.4 267.1 -661.5 394.4 0.0
Гадаад цэвэр активын өөрчлөлт -250.4 -250.4 -1,896.0 -159.0 250.4 0.0

2. ДОТООД САНХҮҮЖИЛТ -965.1 73.0 892.1 -161.6 -2,479.0 0.0 0.0


2.1 Мөнгөний -965.1 73.0 892.1 -161.6 -2,479.0 0.0
Дотоод зээл -965.1 3,686.5 -2,721.4 -161.6 -2,479.0 0.0
Нийт мөнгө -3,613.5 3,613.5 0.0
2.2 Мөнгөний бус -500.9 500.9
Б. САНХҮҮГИЙН ТЭНЦЭЛ -698.0 4,463.8 641.8 -4,407.6

В. ЦЭВЭР АЛДАА, ЗАЛРУУЛГА 284.8 92.1 834.5 -641.8 -284.8 0.0

Босоо шалгалт 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0

20
4.2 Дотоод эдийн засгийн тэнцвэржилт

 Үндэсний нийт орлого:


 Монгол улсын үндэсний нийт цэвэр орлого 2018 онд 28.7 их наяд
төгрөгт хүрсэн бөгөөд үүний 84% нь хувийн секторын, 16% нь
засгийн газрын орлого байна.

 Дотоодын нийт зарцуулалт:


 Дотоодын нийт зарцуулалт 32.6 их наяд төгрөг байгаагаас 58.3% нь
хэрэглээнд, 41.7% нь хөрөнгө оруулалтанд зарцуулагджээ.
 Нийт хэрэглээний 80.4% нь хувийн секторынх, 19.6% нь засгийн
газрынх байгаа бол нийт хөрөнгө оруулалтын 91.2%-ийг хувийн
cекторын, 8.8%-ийг засгийн газрын хөрөнгө оруулалт тус тус эзэлж
байна.

 Эдийн засгийн тэнцвэржилт


 2018 онд дотоод эдийн засагт орлогоос давсан зарцуулалт хийж,
үүнийг гадаад эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Энэ нь төлбөрийн
тэнцэл дэх урсгал дансны алдагдал болох -4.7 их наяд төгрөгөөр
илэрхийлэгдэж байна.

 Хуримтлал – хөрөнгө оруулалтын зөрүү


 2018 онд хувийн секторт их хэмжээний ГШХО хийгдсэнээр
хуримтлал болон хөрөнгө оруулалтын зөрүү -5.8 их наяд төгрөг
болсон байна.
 Монгол улс ОУВС-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас төсвийн
сахилга батыг хангаж, зарлагыг бууруулах чиглэлд бодлого
хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтыг бууруулж хуримтлалыг өсгөн,
зөрүү нь 2018 онд эерэг дүнтэй буюу 1.1 их наяд төгрөг гарсан байна.

Хувийн сектор Засгийн газар Урсгал дансны тэнцэл


(Sp − Ip ) < 0 (Sg − Ig ) > 0 CAB < 0
-5,799.2 1,106.8 -4,692.5

 Урсгал дансны 4.7 их наяд төгрөгийн алдагдал нь хувийн секторт их


хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, улмаар
хувийн секторын импортын хэрэглээ өссөнөөр тайлбарлагдаж байна.

21
4.3 Санхүүжилт

Гадаад санхүүжилт

Нийт эдийн засаг: 2018 онд манай улсад цэвэр дүнгээр 4,790.2 тэрбум
төгрөгтэй тэнцэх хөрөнгийн дотогшлох урсгал явагдсан байна. Үүнээс
засгийн газар цэвэр дүнгээр 267 тэрбум төгрөгийн санхүүжилт гадаад
сектороос авсан бол хувийн секторт цэвэр дүнгээр 4,601.1 тэрбум төгрөгтэй
тэнцэх хөрөнгө гаднаас орсон байна.

Засгийн газар: 1,143.5 тэрбум төгрөгтэй тэнцэх гадаад зээлийг авч, -1,011.2
тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг гадаад бондын эргэн төлөлтөд
зарцуулснаар цэвэр дүнгээр 267.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийг
гадаад сектороос авсан байна.

Хувийн сектор: Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын


хүрээнд 4,745.5 тэрбум төгрөгтэй тэнцэх ГШХО хийгдсэн бол 1,096.8
тэрбум төгрөгийн санхүүгийн хөрөнгө оруулалт гаднаас хийгдсэн байна.
Мөн тус сектор гадаад зээлийн эргэн төлөлтөд 1,081.9 тэрбум төгрөгийг
гадаад секторт шилжүүлж, 159.4 тэрбум төгрөгийг гадаадын харилцах
дансандаа байршуулжээ.
Зураг 18. Гадаад санхүүжилт

ЗАСГИЙН ГАЗАР: 267.1 тэрбум ₮ ХУВИЙН СЕКТОР: 4601.1 тэрбум ₮


Үүнээс: Үүнээс:

Санхүүгийн ХО: -1,011.2 тэрбум ₮ ГШХО: 4,745.5 тэрбум ₮

Гадаад зээл: 1,143.5 тэрбум ₮ Санхүүгийн ХО: 1,096.8 тэрбум ₮

Харилцах: -159.4 тэрбум ₮

Гадаад зээл: -1,081.9 тэрбум ₮

Эх сурвалж: Монголбанк

Дотоод санхүүжилт: 2018 онд засгийн газраас санхүүгийн секторт 962.7


тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн бол санхүүгийн сектороос
хувийн секторт 3585.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

22
V. Дүгнэлт
 Манай улсын эдийн засгийн дийлэнх хувийг нийт хэрэглээ бүрдүүлж
байгаа бөгөөд тэр дундаа хувийн секторын хэрэглээ нийт хэрэглээг
голчлон тодорхойлж байна. Сүүлийн 2 жилд нийт хэрэглээний ДНБ-д
эзлэх хувь буурах хандлага ажиглагдсан бол нийт хуримтлалын ДНБ-д
эзлэх хувь өсөх хандлагатай байгаа нь сайн үзүүлэлт юм.
 Монгол улсын нийт хуримтлал болон хөрөнгө оруулалтын зөрүүний
сөрөг дүн сүүлийн жилүүдэд өссөн нь хувийн секторт их хэмжээний
ГШХО хийгдсэнтэй холбогдож байна. Харин Монгол улс ОУВС-тай
хамтран хэрэгжүүлж эхэлсэн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн
хүрээнд Засгийн газар төсвийн сахилга батыг хангаж, зарлагыг
бууруулах чиглэлд бодлого хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалтыг
бууруулж, хуримтлалыг өсгөснөөр зөрүү нь 2018 онд эерэг дүнтэй буюу
1.1 их наяд төгрөг гарсан байна.
 Урсгал дансны 4.7 их наяд төгрөгийн алдагдал нь хувийн секторт их
хэмжээний гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдэж, улмаар хувийн
секторын импортын хэрэглээ өссөнөөр тайлбарлагдаж байна. Манайд
гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн ч дотоодын үйлдвэрлэл
хөгжөөгүйн улмаас энэхүү хөрөнгө нь импортын хэрэглээгээр дамжин
гадагшилснаар эдийн засагт өгөх үр өгөөж нь дутмаг байгаа юм. Иймээс
цаашид хувийн хэвшлийн чадавхыг нэмэгдүүлж, урсгал тэнцлийн
алдагдлыг бууруулах хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл хувийн секторын
хуримтлалыг өсгөж, хөрөнгө оруулалтыг дотоод эх үүсвэрээр
санхүүжүүлэх замаар дотоод, гадаад эдийн засгийн хөрөнгийн урсгалыг
тэнцвэржүүлэх шаардлагатай байна.
 Манай улсын хөрөнгийн дотогшлох урсгал 2011 оноос огцом нэмэгдэж
эхэлсэн. Энэ нь нэг талаас дотоодын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх
эх үүсвэр болж, ГВАН-ийг нэмэгдүүлэх зэрэг эерэг нөлөө үзүүлсэн
боловч нөгөө талаас жил бүрийн орох урсгалын дүн нь хуримтлагдсаар
гадаад өрийг өндөр түвшинд хүргэж, улмаар ханшийн зөрүүнээс үүдэн
бодит бус алдагдал хүлээх зэрэг сөрөг нөлөөг үзүүлсэн байна.
 Эдийн засгийн халалтын жилүүдэд санхүүгийн сектороос их хэмжээний
хөрөнгийг хувийн секторт зээл хэлбэрээр олгож байсан бөгөөд эдийн
засгийн нөхцөл байдал хүндрэхэд чанаргүй зээлийн хэмжээ өсч улмаар
санхүүгийн сектор зээлийн нөхцөлөө чангаруулснаар бодит секторт

23
хийгдэх хөрөнгө оруулалт хумигдаж эдийн засгийн нөхцөл байдлыг
улам хүндрүүлэх хүчин зүйл болж байна. Тиймээс цаашид мөчлөг
сөрсөн төсвийн болон мөнгөний бодлогыг хэрэгжүүлж эдийн засгийн
хэлбэлзлийг саармагжуулах хэрэгтэй.
 2018 онд манай улсад цэвэр дүнгээр 4,790.2 тэрбум төгрөгтэй тэнцэх
хөрөнгийн дотогшлох урсгал явагдсан байна. Үүнээс засгийн газар цэвэр
дүнгээр 267 тэрбум төгрөгийн санхүүжилт гадаад сектороос авсан бол
хувийн секторт цэвэр дүнгээр 4,601.1 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгө
гаднаас орсон байна. Дотоод санхүүжилтийн хувьд 2018 онд засгийн
газраас санхүүгийн секторт 962.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн
төлсөн бол санхүүгийн сектороос хувийн секторт 3585.9 тэрбум
төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна.

24
Гадаад хөрөнгө оруулалтын позицийн статистик нь гадны улсад байршиж
буй Монгол улсын эзэмшлийн санхүүгийн хөрөнгө /гадаад актив/ болон
Монгол улсад байршиж буй, бусад улсын эзэмшлийн санхүүгийн хөрөнгө
/гадаад пассив/-ийн хуримтлагдсан үлдэгдлийг харуулдаг статистик юм.
Гадаад актив, пассивын зөрүүг хөрөнгө оруулалтын цэвэр позиц гэх бөгөөд
хасах дүнтэй буюу богино позицтой байгаа нь Монгол Улс цэвэр өглөгтэй
байгааг, эсрэгээр нэмэх дүнтэй буюу урт позицтой байгаа нь цэвэр
авлагатай байгааг харуулна.
Зураг #. Гадаад хөрөнгө оруулалтын цэвэр позиц
Өр төлбөр Актив Цэвэр дүн
30,000
Монгол Улс цэвэр авлагатай
20,000

10,000

-10,000

-20,000

-30,000

-40,000
Монгол Улс цэвэр өглөгтэй
-50,000
I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV
2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018

Эх сурвалж: Монголбанк

Монгол улсын гадаад актив сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа бөгөөд


2011 оноос 2018 оны хооронд дунджаар 5 тэрбум ам.доллар орчим байжээ.
Харин гадаад пассив сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байсан бөгөөд
2011 оны эхэнд 14.1 тэрбум ам доллар байсан бол 2018 онд 40 тэрбум ам
доллар болж өссөн байна. Гадаад хөрөнгө оруулалтын цэвэр позиц 2018 оны
IV улирлын байдлаар -33.3 тэрбум ам доллар байна.

Эдийн засгийн хүндрэлийн жил буюу 2016 онд засгийн газрын хэрэглээний
жилийн өсөлт 11.9% байсан бол хувийн секторынх -4% гарсан нь тус онд
сонгууль явагдсантай холбоотой байж болох юм.

25
Зөрүү
Хуримтлал
16 Хөрөнгө оруулалт 80%
Thousands

Зөрүү (%ДНБ)
12 60%

8 40%

4 20%

0 0%

-4 -20%

-8 -40%

-12 -60%
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018

ЗАСГИЙН ГАЗАР: 267.1 тэрбум ₮ ХУВИЙН СЕКТОР: 4601.1 тэрбум ₮

Санхүүгийн ХО: -1,011.2 тэрбум ₮ ГШХО: 4,745.5 тэрбум ₮

Гадаад зээл: 1,143.5 тэрбум Санхүүгийн ХО: 1,096.8 тэрбум ₮


Харилцах: -159.4 тэрбум ₮

Гадаад зээл: -1,081.9 тэрбум ₮

26

You might also like