You are on page 1of 3

Даалгавар 2 (40 оноо)

Бодлого 1 (5 оноо)

V=110 В дундаж квадрат утгатай хувьсах хүчдэлийг цэгэн диод ба RL=1.1 кОм ачааллын резистортай
цуваа холбожээ. (а) диод идеаль, (б) диодын шууд эсэргүүцэл r=15 Ом бөгөөд түүн дээрх шууд
хүчдэлийн уналт Vd= 0.7 В гэж үзнэ. Дээрх хоёр тохиолдол тус бүрт диодоор гүйх хамгийн их гүйдэл
ба гаралтын хүчдэлийн далайцын утгыг тус тус ол.

Бодлого 2 (5 оноо)

Зурагт үзүүлсэн хэлхээний гаралтын vout дохионы


хэмжээг олж хэлбэр дүрсийг зурж үзүүл.

Бодлого 3 (4 оноо)

Зурагт үзүүлсэн хэлхээнүүдийн диод тус бүрийг практик загвараар төлөөлүүлэн үзээд тэдгээр дээрх
хүчдэлийг тодорхойл.

(а) (б) (в) (г)

Бодлого 4 (5 оноо)

Хагас үеийн шулуутгагчид 1:2 ороодсын харьцаатай трансформатор хэрэглэсэн бөгөөд оролтын
хүчдэл нь 200𝑠𝑖𝑛𝜔𝑡 ба f=50 гц байв. Ачааллын эсэргүүцэл 100 Ом. Тэгвэл (а) гаралтын тогтмол
хүчдэлийг, (б) урвуу оргил хүчдэлийг, (в) шулуутгагчийн ашигт үйлийн коэффициентийг тус тус ол.
Бодлого 5 (5 оноо)

Зурагт үзүүлсэн шулуутгах хэлхээний


трансформаторын нэгдүгээр ороомогт 100 В
далайцын утгатай синусан хүчдэл өгсөн бол
хоёрдугаар ороомгийн хагас бүр дээрх болон RL
ачаалал дээрх хүчдэлийн хэмжээг олж хэлбэрийг
зурж үзүүл. Диод дээрх урвуу хүчдэлийн хамгийн
бага утга ямар байх вэ?

Бодлого 6 (5 оноо)

харуулсан гүүрийн шулуутгагчийн хувьд гаралтын


хүчдэлийн далайцын утгыг тодорхойлж хэлбэрийг
нь зурж үзүүл. Диодыг практик загвараар нь авч
үзээд шаардагдах урвуу хүчдэлийн хэмжээг нь ол.
Трансформаторын нэгдүгээр ороомогт стандарт 220
В хүчдэл өгөхөд хоёрдугаар ороомогт гарах
хүчдэлийн үйлчлэгч утга 12 В байна.

Бодлого 7 (5 оноо)

Зурагт үзүүлсэн ачаалал бүхий шүүлтүүртэй,


гүүрэн шулуутгагчийн лугшилтын
коэффициентийг тодорхойл. Бүх диод 1N4001
төрлийнх байв.

Бодлого 8 (3 оноо)
Зурагт үзүүлсэн диодын хэлхээний оролтонд 100 В далайцын
утгатай синусан хүчдэлийг өгчээ. Диодыг идеаль гэж үзээд vo-ыг
зурж үзүүл.

Бодлого 9 (3 оноо)

Зурагт үзүүлсэн хэлхээний диод гарцаагүй нээлттэй байсан гэж


үзье. Диод дээрх хүчдэл ба хязгаарлагч резистор дээр унах хүчдэл
ямар байх вэ?
Бодлого 10 (3 оноо)

Зурагт харуулсан хоёр талаас нь хязгаарлагчид 100 В


агуураг (пикээс пик хүртэлх утга) бүхий хувьсах
хүчдэлийг өгчээ. Диодыг идеаль гэж үзээд гаралтын
хүчдэлийн хэлбэрийг зурж харуул.

Бодлого 11 (4 оноо)

Хэрэв гэрлэн диодын зөвшөөрөгдсөн хамгийн их гүйдэл 10 мА бөгөөд диод дээр 1.5 В хүчдэл унана.
5 В үүсгүүртэй цуваа холбосон резисторын эсэргүүцэл ямар хэмжээтэй байвал зохих вэ? Гэрлэн
диодын эсэргүүцэл ямар байх вэ?

Бодлого 12 (4 оноо)

Зурагт үзүүлсэн хүчдэл тогтворжуулагчийн зенер диод


тогтворжуулалт хийж чадах ачааллын гүйдлийн хамгийн
бага ба хамгийн их утгыг тодорхойл. Хэрэглэж болох RL-
ийн хамгийн бага 24BRL утга ямар байх вэ? VZ=12 B, IZK=1
мА, IZM=50 мА. Хялбарчлах үүднээс ZZ=0 Ом ба гүйдлийн
нийт утгын хүрээнд VZ тогтмол 12 В байна гэж үзнэ.

You might also like