You are on page 1of 16

Лекц №3

Нийлмэл цахилгаан хэлхээнд


хүрээний гүйдэл, зангилааны
хүчдэл, нэмэх аргаар тооцоо
хийх
Нийлмэл цахилгаан хэлхээнд хүрээний
гүйдлийн аргаар тооцоо хийх
Энэ арга нь өмнөх аргыг бодвол цөөн тооны
тэгшитгэл бичигддэг тул бодолтыг хялбарчилдаг
сайн талтай. Тооцоо хийхэд Кирхгофын II хуулийг
хэрэглэдэг. Кирхгофын II хуулиар тэгшитгэл
бичигдэж байгаа хүрээг үндсэн, түүнтэй хиллэж
байгаа хүрээг туслах хүрээ гэнэ. Энэ аргаар
тооцоо хийхдээ хүрээний гүйдлийг ашиглана.
Үндсэн хүрээний гүйдлийн чиглэл туслах
хүрээний гүйдлийн чиглэлтэй давхцаж байвал
нэмэх, эсрэг тохиолдолд хасах тэмдэгтэй авна.
Үүний чиглэлийг хиллэж буй эсэргүүцэл дээр
харна.
Тооцооны зорилго: Салаа тус бүрээр гүйх гүйдлийг
тодорхойлох /Өмнөх жишээ бодлого дээр авч үзье/

1. Хүрээ болон салааны гүйдлийн чиглэлийг сонгоно.


2. Хүрээний гүйдлийг ашиглаад КII хуулиар хүрээнд
тэгшитгэл бичнэ. ( чиглэл харгалзах )
3. Хүрээний гүйдлийг тодорхойлно.( [-] бол эсрэгээр
солих)
4. Хүрээний гүйдлийг ашиглаад салааны гүйдлийг
тодорхойлно. Олсон хүрээний гүйдэл нь дангаар
орших салааны гүйдэлтэй тэнцүү байдаг.Үлдсэн
салааны гүйдлүүдийг КI хуулиар зангилаанд
тэгшитгэл бичиж тодорхойлно.
5. Чадлын балансаар шалгах
I(acda)

II(abca)
Нийлмэл цахилгаан хэлхээнд зангилааны
хүчдлийн аргаар тооцоо хийх:
Энэ арга нь хоёр зангилааны хоорондох хүчдлийг
ашигладаг.
Өмнөх жишээ бодлого дээр авч үзье.
өгсөн нь:

Зорилго: Салаа тус бүрийн гүйдлийг олж, чадлын


балансаар шалгах
Зангилааны (уулзварын) хүчдлийн
арга нь дээрхи аргуудыг бодвол
энгийн бөгөөд салбарласан НЦХ-ний
гүйдлийг тодорхойлоход хэрэглэнэ.
Энэ арга нь хэлхээний гүйдлийг 2
зангилааны хоорондох хүчдлийн
тусламжтайгаар тодорхойлдог.

а зангилаанд KI хуулиар тэгшитгэл


бичье.
Салаа тус бүрийн гүйдлийг КII хуулиар
тодорхойлбол:

Одоо дамжуулах чадварыг тодорхойлоод


тэгшитгэлээ дамжуулах чадвараар
илэрхийлж бичье.
Тэгшитгэлийн баруун зүүн талыг тус
бүрд нь нэмье
Энэ бодлогын хариу нь өмнөх 2 бодлоготой
ижил гарсан тул бодолт зөв байна
Нийлмэл цахилгаан хэлхээнд нэмэх
аргаар тооцоо хийх
Зорилго: Салаа тус бүрээр гүйх гүйдлүүдийг
тодорхойлж, чадлын балансаар шалгах.
Энэ арга нь нийлмэл цахилгаан хэлхээнд хэд
хэдэн цахилгаан хөдөлгөгч хүч байх
тохиолдолд гүйдлийг тодорхойлж болно.
Цахилгаан хөдөлгөгч хүч үүсгэгчдийг нэг
нэгээр нь салган авч, хэлхээг зөвхөн нэг тэжээл
үүсгэгчээс тэжээгдэж байна гэж үзээд
гүйдлүүдийн чиглэлийг тогтооно. Ингэснээр
нийлмэл цахилгаан хэлхээ нь энгийн цахилгаан
хэлхээнд шилжиж тооцоо хийхэд хялбар байдаг.
Нийлмэл цахилгаан хэлхээнд нэмэх аргаар
тооцоо хийх:
Энэ арга нь үүсгэгчдийг нэг нэгээр нь салган авч
тооцдог.
Өмнөх бодлогоо энэ аргаар тооцож үзье.
өгсөн нь:

Зорилго: Салаа тус бүрийн гүйдлийг олж, чадлын


балансаар шалгах
Мөн бодит салааны гүйдэл нь хэсэглэсэн
гүйдлүүдийн алгебрийн нийлбэртэй
тэнцүү байдаг. (чиглэл харгалзана)
Дээрх жишээ бодлогоо бодъё
Өгсөн нь: R2=19 Ом
E1=220B R3= 5 Ом
E2=240B R4=15 Ом
R01=R02=1 Ом Олох нь:
R1=9 Ом Iсал-?
1. E1-үүсгэгчтэй үед:
Нэг үүсгэгчтэй учир энгийн цахилгаан
хэлхээнд Омын хуулиар тооцоо хийнэ.
2. E2-үүсгэгчтэй үед:

Одоо салааны бодит гүйдлүүдээ олохын тулд


хэсэглэсэн салааны гүйдлүүдийн алгебр
нийлбэрээр тодорхойлно
а-зангилаанд:

Нэмэх аргаар бодоход салааны гүйдлүүдийн


утга өмнөх аргуудаар бодсон утгатай ижил
гарч байгаа учир зөв байна.
Анхаарал тавьсанд баярлалаа

You might also like