PH101 Lecture 6 PDF

You might also like

You are on page 1of 18

ЛЕКЦ 6 S.

PH101 ФИЗИК-1

ХЭЛБЭЛЗЭХ ХӨДӨЛГӨӨН, БАГА


ХЭЛБЭЛЗЭЛ, ГАРМОНИК ХЭЛБЭЛЗЭЛ,
УНТРАХ ХЭЛБЭЛЗЭЛ, ГИДРОДИНАМИК,
БЕРНУЛЛЫН ТЭГШИТГЭЛ

Бэлтгэсэн: О.СҮХ, Б.ОДОНТУЯА


2S.PH101 Физик-1 [Лекц-1]

6 ХЭЛБЭЛЗЭХ ХӨДӨЛГӨӨН

Тодорхой хугацаанд давтагдах хөдөлгөөн нь хэлбэлзэх


хөдөлгөөн болно. Жишээ нь цагийн дүүжин, утасны
хэлбэлзэл.

Механик болон механик цахилгаан соронзон гэх мэт


хэлбэлзэл байна. Хэлбэлзэгч системд үйлчлэх үйлчлэлээс
хамааруулан чөлөөт буюу хувийн, албадмал, авто хэлбэлзэл,
параметрт хэлбэлзэл гэж ангилж болно. Чөлөөт буюу хувийн
хэлбэлзэл системийг тэнцвэрийн байрлалаас гаргасны дараа
аяндаа явагдах процесс юм. Албадмал хэлбэлзлийн үед
хэлбэлзэгч системд гаднаас үелэх хүчээр үйлчилнэ. Авто
хэлбэлзлийн үед албадмал хэлбэлзэлтэй адил системд гаднаас
үйлчлэл үзүүлэх боловч энэ үйлчлэл хэлбэлзэгч системээр
өгөгдөх буюу систем гадны хүчийг өөрөө удирдана.
Параметртэй хэлбэлзлийн үед гадны үйлчлэлээр системийн
ямар нэг параметр үелэн өөрчлөгдөнө. Хамгийн энгийн нь
гармоник хэлбэлзэл буюу хэлбэлзэгч хэмжигдэхүүн косинус
буюу синусын хуулиар өөрчлөгдөнө.

6-1 БАГА ХЭЛБЭЛЗЭЛ

Байрлал нь ганцхан 𝑥 − ээс хамаарах механик систем авч


үзье. Энэ нь нэг чөлөөний зэрэгтэй систем болно. 𝑥 − нь
системийн байрлалыг тодорхойлох ба өнцөг, эсвэл зай гэх мэт
байж болно. Системийн потенциал энерги 𝑈 = 𝑈(𝑥) болно.

Системийг тогтвортой тэнцвэрийн байрлалд байна гэж үзье.


Энэ байрлалд 𝑈(𝑥) функц минимум утгатай. 𝑈 0 = 0

Потенциал энергийг координатын эхлэлээс тооцъѐ. Тэгвэл


𝑈 0 = 0бага хэлбэлзэл учраас 𝑈 𝑥 −г 𝑥 −ийн зэргээр
Зураг 6- 1
Тейлорын цуваанд задалъя.

1
𝑈 𝑥 = 𝑈 0 + 𝑈 ′ 0 𝑥 + 𝑈 ′′ 0 𝑥 2 + ⋯
2
𝑈 0 = 0 минимум учраас 𝑈 ′ 0 = 0. 𝑈 ′′ 0 = 𝑘 (𝑘 >
0)гэвэл
1
𝑈 𝑥 = 2 𝑘𝑥 2 - бага хэлбэлзлийн потенциал энерги. (6-1-1)

Системд үйлчлэх хүчийг олбол


3S.PH101 Физик-1 [Лекц-1]

𝜕𝑈
𝐹𝑥 = − 𝜕𝑥 = −𝑘𝑥 (6-1-2)

Энэ хүч нь тэнцвэрийн байрлал руу чиглэнэ. Үүнийг буцаах


хүч гэдэг.

Ньютоны II хуулийг ашиглан хөдөлгөөний тэгшитгэлийг


бичвэл

𝑚𝑥 = −𝑘𝑥 (6-1-3)

𝜔02 = 𝑘/𝑚 (6-1-4)

тэмдэглэгээг орлуулбал

𝑥 + 𝜔02 𝑥 = 0 (6-1-5)

Энэ нь хэлбэлзэх хөдөлгөөний тэгшитгэл болно.

6-2 ГАРМОНИК ХЭЛБЭЛЗЭЛ

Өмнө үзсэн хэлбэлзэх хөдөлгөөнийг илэрхийлсэн


тэгшитгэлийн шийдийг олъѐ. Тэгшитгэлийн шийдийг
𝑥 = 𝑒 𝑖𝜔𝑡 хэлбэртэй хайя.

𝑥 = 𝑖𝜔𝑒 𝑖𝜔𝑡 𝑥 = −𝜔2 𝑒 𝑖𝜔𝑡

−𝜔2 𝑒 𝑖𝜔𝑡 + 𝜔02 𝑒 𝑖𝜔𝑡 = 0 ⇒

−𝜔2 + 𝜔02 = 0 𝜔 = ±𝜔0

𝑥 = 𝐶1 𝑒 𝑖𝜔 0 𝑡 + 𝐶2 𝑒 −𝑖𝜔 0 𝑡 (6-2-1)

𝐶1 , 𝐶2 − комплекс тогтмол тоонууд

𝑥 𝑡 −нь бодит функц учраас

𝑥 ∗ = 𝑥 ⇒ 𝐶1∗ 𝑒 −𝑖𝜔 0 𝑡 + 𝐶2∗ 𝑒 𝑖𝜔 0 𝑡 = 𝐶1 𝑒 𝑖𝜔 0 𝑡 + 𝐶2 𝑒 −𝑖𝜔 0 𝑡 (6-2-2)


𝑥0 𝑥0
𝐶1∗ = 𝐶2 𝐶1 = 𝐶2∗ 𝐶1 = 𝑒 𝑖𝛼 𝐶2 = 𝑒 −𝑖𝛼 (6-2-3)
2 2

𝑥0 𝑥0
𝑥= 𝑒 𝑖(𝜔 0 𝑡+𝛼) + 𝑒 −𝑖(𝜔 0 𝑡+𝛼) = 𝑥0 cos 𝜔0 𝑡 + 𝛼 (6-2-4)
2 2

Зураг 6- 2 Энэ тэгшитгэлийн шийд косинус (синус байж болно)


функцээр илэрхийлэгдэж байгаа учраас гармоник хэлбэлзэл
болно.
4S.PH101 Физик-1 [Лекц-1]

𝑎 −хэлбэлзлийн далайц()

𝜔0 𝑡 + 𝛼 − хэлбэлзлийн фаз

𝛼 − анхны фаз
2𝜋
𝑇 = 𝜔 − хэлбэлзлийн үе (6-2-5)
0

1
𝜈 = 𝑇 −хэлбэлзлийн давтамж (6-2-6)

2𝜋
𝜔0 − тойрог давтамж 𝜔0 = = 2𝜋𝜈 (6-2-7)
𝑇

Хэлбэлзэх хөдөлгөөний хурд


𝜋
𝜐 = 𝑥 = −𝑥0 𝜔0 sin 𝜔0 𝑡 + 𝛼 = 𝑥0 𝜔0 cos 𝜔0 𝑡 + 𝛼 + 2 (6-2-8)

Хэлбэлзэх хөдөлгөөний хурдатгал

𝑎 = 𝑥 = −𝑥0 𝜔02 cos 𝜔0 𝑡 + 𝛼 = 𝑥0 𝜔02 cos 𝜔0 𝑡 + 𝛼 + 𝜋 (6-2-9)

Зураг 6- 3 Хэлбэлзэх хөдөлгөөний потенциаль энергийн хамгийн их утга


𝑘𝑥 0 2
𝑈𝑚𝑎𝑥 = 𝐸 = (6-2-10)
2

Хэлбэлзэх хөдөлгөөний кинетик энергийн хамгийн их утга


2
𝑚 𝜐 𝑚𝑎𝑥 𝑚 𝑥 02 𝜔 02
𝐸 = 𝐸𝑘𝑚𝑎𝑥 = = (6-2-11)
2 2

Кинетик энергийн хугацааны хамаарал

𝑚𝑥2 𝑚 𝑥 02 𝜔 02
𝐸𝑘 = = sin2 𝜔0 𝑡 + 𝛼 (6-2-12)
2 2

Потенциаль энергийн хугацааны хамаарал

𝑘𝑥 2 𝑘𝑥 02
𝑈= = cos 2 𝜔0 𝑡 + 𝛼 (6-2-13)
2 2

Энерги хадгалагдах хуулиас

𝑘𝑥02 𝑚𝑥02 𝜔02


=
2 2
𝑘𝑥 02 𝑚 𝑥 02 𝜔 02
Бүрэн энерги 𝐸 = 𝐸𝑘 + 𝑈 = = (6-2-14)
2 2
5S.PH101 Физик-1 [Лекц-1]

1 1
𝐸𝑘 = 𝐸 sin2 𝜔0 𝑡 + 𝛼 = 𝐸 − 2 𝑐𝑜𝑠2 𝜔0 𝑡 + 𝛼 (6-2-15)
2

1 1
𝑈 = 𝐸 cos2 𝜔0 𝑡 + 𝛼 = 𝐸 + 2 𝑐𝑜𝑠2 𝜔0 𝑡 + 𝛼 (6-2-16)
2

Эндээс 𝐸𝑘 ба 𝑈 нь 2𝜔0 давтамжтай хэлбэлзэнэ.

6-3 ДҮҮЖИН

𝑙 урттай утсанд 𝑚 масстай ачааг бэхлэн таазнаас бэхлэе.


Утасны массыг тооцохгүй ба биеийн хэмжээг тооцохгүй цэг
гэж үзнэ. Ийм биеийг математик дүүжин гэдэг. Энэ системд
үйлчлэх хүчний моментийг бичье.

𝑀 = −𝑚𝑔𝑙 sin 𝜑 (6-3-1)


Зураг 6- 4
Эргэх хөдөлгөөний тэгшитгэлийг бичье.

𝑑𝜔
𝐼 = 𝑀 ⇒ 𝑚𝑙 2 𝜑 = −𝑚𝑔𝑙 sin 𝜑
𝑑𝑡
𝑔
𝜑 + 𝑙 sin 𝜑 = 0 (6-3-2)

Бага хэлбэлзлийн үед sin 𝜑 ≈ 𝜑


𝑔
= 𝜔02 (6-3-3)
𝑙

𝜑 + 𝜔02 𝜑 = 0 (6-3-4)

Энэ нь 2-р эрэмбийн дифференциаль тэгшитгэл болно.


Үүний шийд нь:

𝜑 = 𝑎 cos 𝜔0 𝑡 + 𝛼 (6-3-5)

Хэлбэлзэгч биеийг материал цэг гэж үзэж болохгүй бол


физик дүүжин болно. дээрхийн адил тооцоог хийвэл:

𝐼𝜑 = −𝑚𝑔𝑙 sin 𝜑 (6-3-6)

𝜑 + 𝜔02 𝜑 = 0 (6-3-7)
𝑚𝑔𝑙
𝜔02 = (6-3-8)
𝐼

𝐼
𝑇 = 2𝜋 (6-3-9)
𝑚𝑔𝑙

Зураг 6- 5
6S.PH101 Физик-1 [Лекц-1]

𝐼
𝑙 = 𝑚𝑙 −урттай математик дүүжинтэй адил үетэй байна.
Үүнийг физик дүүжингийн эмхэтгэсэн урт гэнэ.

6-4 ВЕКТОР ДИАГРАММ

O цэгт эхлэх бүхий х тэнхлэг авч үзье. О цэгт эхлэлтэй


түүнтэй 𝛼 өнцөг үүсгэх 𝑎урттай вектор авч үзье. Энэ векторыг
𝜔0 хурдтай эргүүлбэл түүний х тэнхлэг дээрх проекц −𝑎 −аас
+𝑎 -ийн хооронд шилжих буюу хугацаанаас

𝑥 = 𝑎 cos 𝜔𝑡 + 𝛼 гэж өөрчлөгдөнө.

Зураг 6- 6 Иймээс 𝑎 векторын урттай тэнцүү амплитудтай, 𝑎 векторын


𝑂 цэгийг тойрон эргэх өнцөг хурдтай тэнцүү өнцөг
давтамжтай, анхны эгшинд х-тэнхлэгтэй үүсгэсэн өнцөгтэй
тэнцүү анхны фазтай гармоник хэлбэлзэл хийнэ.

Нэг зүгт хэлбэлзэх ижил давтамжтай 2 гармоник


хэлбэлзлийг нэмье. Хэлбэлзлүүдийг 𝑎1 ба 𝑎2 вектороор
дүрслэе. Үр дүнгийн хэлбэлзлийн давтамж 𝑎 болох ба
давтамж нь 𝜔0 , анхны фаз 𝛼 болно.

Нэг зүг чиглэсэн хэд хэдэн хэлбэлзлийг нэмэхэд хэлбэлзлийг


вектороор дүрслэх нь хялбар байдаг.
Зураг 6- 7
𝑥1 = 𝑎1 cos 𝜔0 𝑡 + 𝛼1 𝑥2 = 𝑎2 cos 𝜔0 𝑡 + 𝛼2 (6-4-1)

𝑥 = 𝑥1 + 𝑥2

Далайцуудын вектор нийлбэр 𝑎 = 𝑎1 + 𝑎2 болох ба хэмжээ


нь

𝑎2 = 𝑎12 + 𝑎22 + 2𝑎1 𝑎2 cos 𝛼2 − 𝛼1 болно. (6-4-2)

Анхны фаз нь
𝑎 sin 𝛼 +𝑎 sin 𝛼
𝑡𝑔𝛼 = 𝑎 1 cos 𝛼 1 +𝑎 2 cos 𝛼2 болно. (6-4-3)
1 1 2 2

6-5 БИЕНИЕ

Нэг зүг чиглэсэн, давтамж нь маш бага ялгаатай хоѐр


хэлбэлзлийг авч үзье.

𝜔, 𝜔 + ∆𝜔 ∆𝜔 ≪ 𝜔
7S.PH101 Физик-1 [Лекц-1]

𝑥1 = 𝑎 cos 𝜔𝑡 𝑥2 = 𝑎 cos 𝜔 + ∆𝜔 𝑡
∆𝜔
𝑥 = 𝑥1 + 𝑥2 = 2𝑎 cos 𝑡 ∙ cos 𝜔𝑡 (6-5-1)
2

∆𝜔
2 дахь үржвэрт -г 𝜔 −той харьцангуйгаар хаясан. Эхний
2
үржвэр 2-р үржвэртэй харьцуулахад удаан өөрчлөгдөнө.
Иймээс энэ илэрхийллийг далайц нь косинусын хуулиар
өөрчлөгдөх 𝜔 давтамжтой гармоник хэлбэлзэл гэж үзэж
болно.

Зураг 6- 8

𝜔
Энэ графикт = 10 байх биение зурав.
∆𝜔

6-6 ХАРИЛЦАН ПЕРПЕНДИКУЛЯР


ХЭЛБЭЛЗЛҮҮДИЙГ НЭМЭХ

Материал цэг 𝑥 ба 𝑦 тэнхлэгийн дагуу хэлбэлзэнэ гэж үзье.

𝑥 = 𝑎 cos 𝜔𝑡 𝑦 = 𝑏 cos 𝜔𝑡 + 𝛼 (6-6-1)


𝑥
cos 𝜔𝑡 = 𝑎 (6-6-2)

𝑥2
sin 𝜔𝑡 = ± 1 − 𝑎 2 (6-6-3)

Траекторын тэгшитгэлийг олбол

𝑦 𝑥 𝑥2
= cos 𝛼 ∓ sin 1 − 2 ⇒
𝑏 𝑎 𝑎
8S.PH101 Физик-1 [Лекц-1]

𝑥2 𝑦2 2𝑥𝑦
+ 𝑏2 − cos 𝛼 = sin2 𝛼 (6-6-4)
𝑎2 𝑎𝑏

𝑥 𝑦 2 𝑏
1. 𝛼=0 −𝑏 =0 ⇒𝑦=𝑎𝑥 (6-6-5)
𝑎

𝑥 𝑦 2 𝑏
2. 𝛼 = ±𝜋 +𝑏 = 0 ⇒ 𝑦 = −𝑎 𝑥
𝑎
Зураг 6- 9
𝜋
3. 𝛼 = ±2 𝑥 = 𝑎 cos 𝜔𝑡 𝑦 = 𝑏 sin 𝜔𝑡

𝑥2 𝑦2
+ 𝑏2 = 1 (6-6-6)
𝑎2

𝑎 = 𝑏 бол тойрог болно.

Эндээс 𝜔− өнцөг хурдтай 𝑅− радиустай дугуй

Зураг 6- 10 хөдөлгөөнийг харилцан перпендикуляр 2 хэлбэлзлийн


нийлбэрт бичиж болно.

𝑥 = 𝑅 cos 𝜔𝑡 𝑦 = ±𝑅 sin 𝜔𝑡 (6-6-7)

Харилцан перпендикуляр хэлбэлзлүүдийн давтамж маш бага


Δ𝜔 хэмжигдэхүүнээр ялгаатай бол тэдгээрийг ижил
давтамжтай хэлбэлзлийн фазын ялгаа нь удаан өөрчлөгдөх
хэлбэлзэл гэж үзэж болно.

𝑥 = 𝑎 cos 𝜔𝑡 𝑦 = 𝑏 cos 𝜔𝑡 + Δ𝜔𝑡 + 𝛼


Зураг 6- 11
Δ𝜔𝑡 + 𝛼 −хугацаанаас шугаман удаан хувьсах фазын
ялгавар

Энэ тохиолдолд үр дүнгийн хөдөлгөөн нь фазын ялгаврын


утга −𝜋 ээс +𝜋 хүртэл өөрчлөгдөхөд үүсэх янз бүрийн
хэлбэртэй муруйнууд болно.

6-7 УНТРАХ ХЭЛБЭЛЗЭЛ

Хэлбэлзэгч системд эсэргүүцлийн хүч үйлчилж байвал


унтрах хэлбэлзэл үүснэ. Энэ хүч нь бага хэлбэлзлийн үед
хурдтай шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл 𝐹эс = −𝑟𝜐 = −𝑟𝑥
болно. 𝑟 − эсэргүүцлийн коэффициент. Үүнийг тооцон
хэлбэлзлийн тэгшитгэлийг бичье.

𝑥 + 2𝛽𝑥 + 𝜔02 𝑥 = 0 (6-7-1)


9S.PH101 Физик-1 [Лекц-1]

𝑟
Энд 2𝛽 = 𝑚 болно. (6-7-2)

𝑘
𝜔02 = 𝑚 (6-7-3)

𝜔0 − системийн хувийн давтамж

Тэгшитгэлийн шийдийг 𝑥 = 𝑒 𝑘𝑡 хэлбэртэй хайя.

𝑥 = 𝑘𝑒 𝑘𝑡 𝑥 = 𝑘 2 𝑒 𝑘𝑡

𝑘 2 + 2𝛽𝑘 + 𝜔02 𝑒 𝑘𝑡 = 0
Зураг 6- 12
𝑘 2 + 2𝛽𝑘 + 𝜔02 = 0 (6-7-4)

𝑘 = −𝛽 ± 𝛽 2 − 𝜔02 (6-7-5)

Унтралт хүчтэй биш бол 𝛽 < 𝜔0 үед 𝛽 2 − 𝜔02 < 0. Иймээс


үүнийг 𝑖𝜔 2 хэлбэртэй бичвэл 𝛽 2 − 𝜔02 = 𝑖𝜔 2 = −𝜔2

𝜔= 𝜔02 − 𝛽 2 (6-7-6)

𝑘1 = −𝛽 + 𝑖𝜔 𝑘2 = −𝛽 − 𝑖𝜔 (6-7-7)
−𝛽 +𝑖𝜔 𝑡 −𝛽−𝑖𝜔 𝑡
𝑥 = 𝐶1 𝑒 + 𝐶2 𝑒 = 𝑒 −𝛽𝑡 𝐶1 𝑒 𝑖𝜔𝑡 + 𝐶2 𝑒 −𝑖𝜔𝑡
= 𝑎0 𝑒 −𝛽𝑡 cos 𝜔𝑡 + 𝛼
2𝜋 2𝜋
𝑇= = (6-7-8)
𝜔
𝜔 02 −𝛽 2

Нэг бүтэн үе өнгөрсний дараахь хэлбэлзлийн далайцуудын


харьцааг бичье.

𝑎(𝑡)
= 𝑒 𝛽𝑇
𝑎(𝑡 + 𝑇)
𝑎 (𝑡)
𝜆 = ln = 𝛽𝑇 − унтралтын логарифм декремент гэдэг
𝑎(𝑡+𝑇)
(6-7-9)
𝜋
𝑄 = 𝜆 −хэлбэлзлийн чансаа (6-7-10)
10S.PH101 Физик-1 [Лекц-1]

6-8 АЛБАДМАЛ ХЭЛБЭЛЗЭЛ

Албадагч хүчний хэлбэлзэл

𝐹0 cos 𝜔𝑡
𝐹0 cos 𝜔𝑡 ⟹ = 𝑓0 cos 𝜔𝑡
𝑚
гармоник хуулиар өөрчлөгдөж байвал хэлбэлзлийн
тэгшитгэл

𝑥 + 2𝛽𝑥 + 𝜔02 𝑥 = 𝑓0 cos 𝜔𝑡 болно. (6-8-1)

𝑥 + 2𝛽𝑥 + 𝜔02 𝑥 = 𝑓0 𝑒 𝑖𝜔𝑡 (6-8-2)

𝑥 = 𝑎𝑒 𝑖𝜔𝑡 𝑥 = 𝑎𝑖𝜔𝑒 𝑖𝜔𝑡 𝑥 = −𝑎𝜔2 𝑒 𝑖𝜔𝑡 (6-8-3)

−𝑎𝜔2 + 2𝛽𝑎𝑖𝜔 + 𝑎𝜔02 = 𝑓0


𝑓
𝑎 = 𝜔 2 −𝜔 20+2𝑖𝛽𝜔 (6-8-4)
0

𝜔02 − 𝜔2 + 2𝑖𝛽𝜔 = 𝜔02 − 𝜔 2 2 + 4𝛽 2 𝜔 2 𝑒 𝑖𝜑 (6-8-5)


2𝛽𝜔
𝜑 = 𝑎𝑟𝑐𝑡𝑔 𝜔 2 −𝜔 2 (6-8-6)
0

𝑓0
𝑎= 𝑒 −𝑖𝜑
2
𝜔 02 −𝜔 2 +4𝛽 2 𝜔 2

𝑓0 𝑓0
Зураг 6- 13 𝑥= 𝑒 −𝑖𝜑 𝑒 𝑖𝜔𝑡 = 𝑒𝑖 𝜔𝑡 −𝜑
2 2
𝜔 02 −𝜔 2 +4𝛽 2 𝜔 2 𝜔 02 −𝜔 2 +4𝛽 2 𝜔 2

Энэ функцийн бодит функцээр тухайн шийдийг олъѐ.


𝑓0
𝑥= cos 𝜔𝑡 − 𝜑 (6-8-7)
2
𝜔 02 −𝜔 2 +4𝛽 2 𝜔 2

Албадмал хэлбэлзлийн далайц албадмал хүчний давтамжаас


хамаарах хамаарлаас тодорхой давтамжинд системийн далайц
максимум утгандаа хүрнэ. Үүнийг резонансын давтамж гэдэг.
Резонансын давтамжийг олохдоо уламжлал авна.

−4 𝜔02 − 𝜔2 𝜔 + 8𝛽 2 𝜔 = 0 (6-8-8)

Зураг 6- 14
𝜔 = 0 𝜔 = ± 𝜔02 − 2𝛽 2 𝜔рез = 𝜔02 − 2𝛽 2 (6-8-9)
11S.PH101 Физик-1 [Лекц-1]

6-9 ГИДРОДИНАМИК

Хатуу бие болон материал цэгийн механикаас гадна нил


орчны механик байна. Үүнд хий, шингэний механик ордог.
Өөрөөр хэлбэл тасралтгүй орчны динамик болно. Шингэний
хөдөлгөөнийг тодорхойлохын тулд шингэний цэг бүрийн
байрлалыг хугацаанаас хамааруулан өгөх хэрэгтэй. Үүнийг
Лагранж боловсруулсан. Бөөмийн хөдөлгөөнийг авч

Зураг 6- 15 үзэхгүйгээр шингэний бөөм дайран өнгөрөх огторгуйн цэг


дээр хурдыг тодорхойлж болдог. Үүнийг Эйлер
боловсруулсан. Шингэний хөдөлгөөнийг огторгуйн цэг бүр
дээр хурдны векторыг хугацааны функц байдлаар өгч
12S.PH101 Физик-1 [Лекц-1]

тодорхойлж болно. Огторгуйн бүх цэг дээр 𝜐 векторыг


тодорхойлсныг хурдны векторын орон гэнэ. Хөдөлж байгаа
шингэнд цэг бүр дээрх шүргэгч нь хурдны вектортой давхцах
муруйг зуръя.

Үүнийг гүйдлийн шугам гэнэ. Гүйдлийн шугамыг Δ𝑆


талбайд перпендикуляр нэвтрэх шугамын тоо тухайн цэг дэх
хурдны хэмжээтэй пропорциональ байхаар зурна. Иймээс энэ
зургаас хурдны чиглэл төдийгүй, хэмжээг тодорхойлж болно.
Цэг бүр дээрх 𝜐 векторын хэмжээ ба чиглэл хугацааны эгшин
бүрд өөрчлөгдөх учраас гүйдлийн шугам тасралтгүй
өөрчлөгдөнө. Хурдны вектор огторгуйн цэг бүрт тогтмол
байвал урсгалыг стационар гэнэ. Стационар урсгалын үед
шингэний бөөмс огторгуйн тухайн цэгийг нэг л утгатай
дайран өнгөрнө. Стационар урсгалын үед гүйдлийн шугамын
зураг өөрчлөгдөхгүй ба гүйдлийн шугам бөөмийн траектортой
давхцана. Гүйдлийн шугамаар хязгаарлагдсан шингэний
хэсгийг гүйдлийн хоолой гэдэг. Гүйдлийн шугамд шүргэгч 𝜐
Зураг 6- 16 вектор, гүйдлийн хоолойд шүргэгч байх ба шингэний хэсэг
хөдөлгөөний явцад гүйдлийн хоолойн ханыг огтлохгүй.

Гүйдлийн хоолойд хурдны чиглэлд перпендикуляр 𝑆 огтлол


авъя. Δ𝑡 хугацаанд 𝑆 огтлолоор 𝑆𝜐Δ𝑡 хэмжээтэй шингэн
урсана.Хэрэв шингэн үл шахагдах бол 𝑆1 ба 𝑆2 огтлолуудын
дунд байгаа шингэний хэмжээ өөрчлөгдөхгүй.

𝑆1 𝜐1 = 𝑆2 𝜐2 ⇒

𝑆𝜐 = 𝑐𝑜𝑛𝑠𝑡 −урсгал тасралтгүйн теорем (6-9-1)

6-10 БЕРНУЛЛЫН ТЭГШИТГЭЛ

Олон тохиолдолд шингэний нэг хэсгийн шилжилтийг нөгөө


бусад хэсэгтэйгээ үрэлцэхтэй холбоогүй гэж тооцож болдог.
Ийм шингэнийг идеал шингэн гэнэ. Зурагт үзүүлсэн гүйдлийн
хоолойд 𝑆1 ба 𝑆2 огтлолын хооронд шингэн авч үзье. Δ𝑡
хугацаанд энэ эзэлхүүн шилжин хөдлөх ба 𝑆1 огтлол
𝑆1′ байрлалд Δ𝑙1 зам туулж 𝑆2 огтлол 𝑆2′ байрлалд Δ𝑙2 зам туулж
шилжинэ. Урсгал тасралтгүй учраас Δ𝑉1 = Δ𝑉2 = Δ𝑉.

Шингэний бөөм бүрийн энерги кинетик энерги болон


хүндийн хүчний орон дахь потенциал энергиэс тогтоно.
Зураг 6- 17 Урсгал стационар учраас энергийн өөрчлөлт Δ𝐸 зурааслагдсан
13S.PH101 Физик-1 [Лекц-1]

Δ𝑉2 ба Δ𝑉1 эзэлхүүнүүдийн энергийнзөрөөгөөр


тодорхойлогдоно. Δ𝑙 − ийг бага гэж үзвэл энэ эзэлхүүн дэх
𝜐, 𝑃, 𝑕 −г ижил гэж үзье. Тэгвэл энергийн өөрчлөлт

𝜌Δ𝑉𝜐 22 𝜌Δ𝑉𝜐 12
Δ𝐸 = + 𝜌Δ𝑉𝑔𝑕2 − + 𝜌Δ𝑉𝑔𝑕1 (6-10-1)
2 2

Идеал шингэнд энергийн өөрчлөлт даралтын хүчний


ажилтай тэнцүү.

𝐴 = 𝑃1 𝑆1 Δ𝑙1 − 𝑃2 𝑆2 Δ𝑙2 = 𝑃1 − 𝑃2 Δ𝑉 (6-10-2)

𝐴 = Δ𝐸гэдгээс

𝜌𝜐 12 𝜌𝜐 22
2
+ 𝜌𝑔𝑕1 + 𝑃1 = 2
+ 𝜌𝑔𝑕2 + 𝑃2 (6-10-3)

𝜌𝜐 2
+ 𝜌𝑔𝑕 + 𝑃 = 𝑐𝑜𝑛𝑠𝑡 −Бернуллийн тэгшитгэл (6-10-4)
2

6-11 НҮХНЭЭС ШИНГЭН УРСАХ

Бернуллийн тэгшитгэлийг онгорхой өргөн саванд байгаа ус


жижиг нүхээр урсах хөдөлгөөнд хэрэглэе. 2хоѐр (амсрын ба
хажуугийн) огтлол дахь даралтыг агаарын даралттай тэнцүү
гэж үзэх ба иймээс тэнцүү байна. Бас өргөн саван дахь
шингэний шилжих хурдыг 0 гэж үзэж болно.

𝜌𝜐 2
Зураг 6- 18 𝜌𝑔𝑕1 = + 𝜌𝑔𝑕2 𝑕 = 𝑕1 − 𝑕2
2

𝜐= 2𝑔𝑕 −Торригеллийн томъѐо (6-11-1)

Савны нүхээр урсах шингэн Δ𝑡 хугацаанд Δ𝑝 = 𝜌𝑆𝜐𝜐Δ𝑡


импульс авч гарна.

𝑆 −нүхний талбай, 𝜐 − урсгалын хурд

Энэ импульсийг урсаж байгаа шингэнээс Ньютоны 3 – р


хууль ѐсоор авна.

Δ𝑃
𝐹𝑟 = − Δ𝑡 = −𝜌𝑆𝜐𝜐 (6-11-2)

Энэ нь урсаж байгаа шингэний реакцийн хүч болно. Хэрэв


Зураг 6- 19 савыг тэргэн дээр тавибал 𝐹𝑟 хүчний үйлчлэлээр тэрэг
урсгалын эсрэг чигт хөдөлнө.
14S.PH101 Физик-1 [Лекц-1]

𝐹𝑟 = 𝜌𝑆𝜐 2 = 2𝜌𝑔𝑕𝑆 (6-11-3)

6-12 ДОТООД ҮРЭЛТИЙН ХҮЧ

Үрэлтгүй идеал шингэн гэдэг ойлголт байхгүй. Аливаа хий


ба шингэнд их бага хэмжээгээр зуурамтгай эсвэл дотоод үрэлт
байна. Зууралт нь шингэн ба хийн хөдөлгөөнийг үүсгэх
үйлчлэл зогссоны дараа хөдөлгөөн аажмаар зогсдог шалтгаан
болно. Шингэнд параллель 2 ялтас оруулъя. Тэдгээрийн
хэмжээ хоорондын зай 𝑑 − ээс олон дахин их. Доод ялтсыг
Зураг 6- 20 байран дээр нь байлгаж дээд ялтсыг доорхитой харьцангуй 𝜐0
хурдтай хөдөлгөе. Туршлагаас дээд ялтас 𝜐0 хурдтай
хөдөлгөхийн тулд түүнд 𝐹 тодорхой хүчээр үйлчилнэ. Ялтас
хурдатгалгүй хөдлөх учраас энэ хүчийг шингэн зүгээс түүнд
үйлчлэх үрэлтийн хүчтэй тэнцсэн гэж үзнэ.
𝜐0
𝐹үр = 𝜂 𝑆 (6-12-1)
𝑑

𝜂 −дотоод үрэлтийн буюу зуурамтгай коэффициент

Энэ үед доод ялтсанд 𝐹үр − тэй тэнцүү 𝐹үр′ − эсрэг чигтэй хүч
үүснэ. Иймээс шингэнд байгаа 2 ялтсын хооронд дээрх хүчээр
тэдгээрийн хооронд харилцан үйлчлэл явагдана. Шингэний
янз бүрийн үе дэх бөөмийн хурд ялтсанд перпендикуляр 𝑧
чиглэлийн дагуу
𝜐0
𝜐 𝑧 = 𝑧 (6-12-2)
𝑑

шугаман хуулиар өөрчлөгдөнө. Ялтастай шууд шүргэлцэж


байгаа хэсгийн хурд ялтасны хурдтай тэнцүү. Эндээс
𝑑𝜐 𝜐0
= (6-12-3)
𝑑𝑧 𝑑

𝑧 −тэнхлэг, эсвэл дээд ялтсыг хөдөлгөөнгүй байлгаад доод


𝑑𝜐 𝜐0 𝑑𝜐
ялтсыг хөдөлгөвөл − сөрөг болно. > 0 учраас гэж
𝑑𝑧 𝑑 𝑑𝑧
бичнэ.
𝑑𝜐
𝐹үр = 𝜂 𝑆 (6-12-4)
𝑑𝑧

Зуурамтгайн коэффициент температураас хамаарна.


Температур өсөхөд хүчтэй буурна. Харин хийн хувьд
зуурамтгайн коэффициент температураас хамаарч өснө.
15S.PH101 Физик-1 [Лекц-1]

6-13 ЛАМИНАР БА ТУРБУЛЕНТ УРСГАЛ

Шингэний урсгалын 2 хэлбэр байна. 1 тохиолдолд шингэн


үеүүдэд хуваагдах ба эдгээр нь хоорондоо холилдохгүйгээр
бие биетэйгээ харьцангуй гулсана. Ийм урсгалыг ламинар
гэнэ. Ламинар урсгал стационар болно. Урсгалын хурд ба
хөндлөн огтлолын хэмжээ ихэсхэд шинж чанар нь эрс
өөрчлөгдөнө. Шингэн эрчимтэй холилдоно. Энэ нь турбулент
урсгал болно. Энэ үед шингэний бөөмийн хурд эмх
замбараагүй өөрчлөгдөх ба урсгал стационар биш болно.
Английн эрмдэмтэн Рейнольдс урсгалын шинж чанар
𝜌𝜐𝑙
𝑅𝑒 = (6-13-1)
𝜂

гэдэг нэгжгүй хэмжигдэхүүнээс хамаарна гэж үзсэн.

𝜌 − шингэний нягт

𝜐 − шингэний дундаж хурд

𝜂 − шингэний зуурамтгай коэффициент

𝑙 −хөндлөн огтлолд харгалзах хэмжээ

Жишээ нь: квадрат огтлолтой үед квадратын тал, дугуй


огтлолтой үед диаметр эсвэл радиус.

𝑅𝑒 − Рейнольдсын тоо. Энэ тоо бага үед ламинар усргал


байна. 𝑅𝑒 нь тодорхой утгаас эхлэн урсгал турбулент болно.
Рейнольдсын тоог хоолойгоор эсвэл сувгаар урсах шингэний
төсөөллийн шинж болгон ашиглана. Янз бүрийн шингэн, янз
бүрийн огтлолтой хоолойгоор урсах үед 𝑅𝑒 тооны утга ижил
байвал шинж чанар нь адил байна.

𝟔 −14 ДУГУЙ ХООЛОЙГООР ШИНГЭН УРСАХ

Дугуй хоолойгоор шингэн урсах үед хоолойн ханан дахь


шингэний хурд тэг ба хоолойн тэнхлэгтэй максимум утгатай
байна. Урсгалыг ламинар гэж үзээд хурд хоолойн тэнхлэгээс
rзайнаас яаж хамаарахыг олъѐ.

𝑟 радиустай 𝑙 урттай цилиндр эзлэхүүндэх шингэнийг авч


үзье. Хөндлөн огтлол нь тогтмол байх хоолой дахь стационар
Зураг 6- 21 урсгалын үед шингэний бүх бөөмийн хурд тогтмол байна.
16S.PH101 Физик-1 [Лекц-1]

Иймээс шингэний аливаа эзлэхүүнд үйлчлэх гадны хүч тэг


байна. Дээрх цилиндр эзлэхүүнд 𝑝1 − 𝑝2 𝜋𝑟 2 хүч үйлчилнэ.
Энэ хүч шингэний хөдөлгөөний дагуу үйлчилнэ. Үүнээс гадна
𝑑𝜐
цилиндрийн хажуу гадарга дээр 𝜂 2𝜋𝑟𝑙 үрэлтийн хүч
𝑑𝑟
үйлчилнэ. Урсгал стационар учраас
𝑑𝜐
𝑝1 − 𝑝2 𝜋𝑟 2 = 𝜂 2𝜋𝑟𝑙 (6-14-1)
𝑑𝑟

байна. Урсгалын хурд хоолойн тэнхлэг хүртэлх зайнаас


𝑑𝜐 𝑑𝜐 𝑑𝜐
урвуу хамаарна. Иймээс нь сөрөг тэмдэгтэй. = − 𝑑𝑟
𝑑𝑟 𝑑𝑟

𝑑𝜐 𝑝 1 −𝑝 2
Үүнийг тооцвол (6-14-1) тэгшитгэл нь − 𝑑𝑟 = 𝑟
2𝜂𝑙
болно. Хувьсагчийг ялгавал

𝑝1 − 𝑝2
𝑑𝜐 = − 𝑟𝑑𝑟
2𝜂𝑙

Интегралын үр дүнд
𝑝 1 −𝑝 2
𝜐=− 𝑟2 + 𝐶 (6-14-2)
4𝜂𝑙

Интегралын тогтмолыг олохын тулд хоолойн ханан дээр


𝑟 = 𝑅 хурд тэг байдагийг ашиглана. 𝑅- хоолойн радиус.
𝑝 1 −𝑝 2
𝐶= 𝑅2
4𝜂𝑙

𝐶 −ийн утгыг(6-14-2)-т тавьбал (6-14-3)гарна.


𝑝 1 −𝑝 2 𝑝 1 −𝑝 2 𝑟2
𝜐 𝑟 = 𝑅2 − 𝑟 2 = 𝑅2 1 − 𝑅2 (6-12-3)
4𝜂𝑙 4𝜂𝑙

Хоолойн тэнхлэг дээрх хурдны утга


Зураг 6- 22
𝑝 1 −𝑝 2
𝜐0 = 𝜐 0 = 𝑅2 (6-14-4)
4𝜂𝑙

болно. (6-12-3)-г ашиглавал


𝑟2
𝜐 𝑟 = 𝜐0 1 − 𝑅 2 (6-14-5)

болно. Эндээс ламинар урсгалын үед хурд нь хоолойн


Зураг 6- 23
тэнхлэг хүртэлх зайнаас парабол хуулиар хамаарна. Турбулент
урсгалын үед цэг бүр дэх урсгалын хурд эмх замбараагүй
17S.PH101 Физик-1 [Лекц-1]

өөрчлөгдөнө. Гадны нөхцөл өөрчлөгдөөгүй үед хоолойн


огтлолын цэг бүр дэх дундаж хурд нь тогтмол байна. Зурагт
турбулент урсгалын дундаж хурдыг үзүүлсэн. Хоолойн
хананы орчим хурд ламинар урсгалыг бодвол хүчтэй
өөрчлөгдөх ба бусад огтлолд хурд бараг өөрчлөгдөхгүй.

Ламинар урсгалын үед урсгалын хурд Q-г олъѐ. Энэ нь нэгж


хугацаанд хоолойн хөндлөн огтлолоор урсах шингэний
эзлэхүүн юм. Үүний тулд хоолойн хөндлөн огтлолын
𝑑𝑟өргөнтэй цагирагуудад хуваая. 𝑟 радиустай цагирагаар нэг
секундэд урсах шингэний эзлэхүүн цагирагийн талбай 2𝜋𝑟𝑑𝑟-
г хоолойн тэнхлэгээс r-зайд орших урсгалын хурдаар
үржүүлсэнтэй тэнцүү. (6-14-5)-г тооцвол (6-14-6) болно.
𝑟2
𝑑𝑄 = 𝜐0 1 − 𝑅 2 2𝜋𝑟𝑑𝑟 (6-14-6)

Урсгалын олохын тулд (6-14-6)-г 𝑟 −г 0 → 𝑅 хүртэл


интеграл авна.
𝑅 𝑟2 1 1
𝑄= 0 0
𝜐 1 − 𝑅 2 2𝜋𝑟𝑑𝑟 = 2 𝜋𝑅 2 𝜐0 = 2 𝑆𝜐0 (6-14-7)

(𝑆 −нь хоолойн хөндлөн огтлолын талбай) (6-14-7)-оос


ламинар урсгалын үед урсгалын дундаж(огтлолын хувьд) хурд
нь хоолойн тэнхлэг дээрх хурдны утгын хагастай тэнцүү. (6-
14-7)-д (6-14-4)-өөс 𝜐0 −г тавьбал
𝑝 1 −𝑝 2
𝑄= 𝜋𝑅 4 (6-14-8)
8𝜂𝑙

болно. Үүнийг Пуазейлийн томъѐо гэдэг. Энэ нь зөвхөн


ламинар урсгалд биелэнэ. Үүнийг шингэний зуурамтгайн
коэффициентыг олоход хэрэглэнэ. Шингэнийг радиус нь
мэдэгдэж байгаа капилляр хоолойгоор нэвтрүүлж даралтын
уналт ба урсгал 𝑄 −г хэмжсэнээр 𝜂 −г олж болно.

6-15 ШИНГЭХ БА ХИЙ ДЭХ ХӨДӨЛГӨӨН

Бие хий ба шингэнд хөдлөх үед түүнд тэнцүү үйлчлэгч 𝑅 хүч


үйлчилнэ. 𝑅 хүчийг 2 байгуулагч болгон задалж болно. 𝑄
биеийн хөдөлгөөний эсрэг чиглэнэ. 𝑃 нь хөдөлгөөний чиглэлд
перпендикуляр. 𝑄 −дух эсэргүүцэл. 𝑃 −өргөх хүч.

Зураг 6- 24
18S.PH101 Физик-1 [Лекц-1]

Хөдөлгөөний чиглэлийн дагуу тэгш хэмтэй биед зөвхөн дух


эсэргүүцлийн хүч үйлчилнэ. Өргөх хүч 0 болно. Тооцооноос
үзэхэд идеал шингэнд бие жигд хөдлөх үед дух эсэргүүцэл
үүсэхгүй. Зуурамтгай идеал шингэн биеийн гадарга дээр
чөлөөтэй гулсан биеийг бүтэн тойрно. Зургаас харахад
цилиндрийг тойрох шингэн тойрох үед урсгал 𝐴𝐵 ба 𝐶𝐷
шулууны хувьд тэгш хэмтэй байна. Иймээс 𝐴 ба 𝐵 цэг дэх
даралт тэнцүү. Энэ цэгүүд дээр хурд бага учраас даралт их
байна. 𝐶𝐷 цэгт хурд их учраас даралт бага. Иймээс
цилиндрийн гадарга дээрх нийт даралт тэг болно. Ийм үр дүнд
Зураг 6- 26 бусад хэлбэрийн биед бас үүснэ. Зуурамтгай шингэн байдал
өөр. Энэ үед биеийн гадаргад түүнтэй хамт хөдлөх маш
нимгэн үе байна. Энэ нь дараагийн үеийг бас өөртөө татна.
Биеийн гадаргаас холдох тутам үеийн хурд багасах ба
тодорхой зайд 0 болно. Иймээс бие хурдны градиент бүхий
шингэний үеэр хучигдана. Энд үрэлтийн хүч үүсэх бөгөөд
үүний дүнд дух эсэргүүцэл үүснэ. Гадаргын үе байгаа нь
шингэн биеийг тойроход нөлөөлнө. Бүрэн тойрч чадахгүй.
Үрэлтийн хүчний улмаас урсгал биеийн гадаргаас тасрах ба
биеийн ард хуйлрал үүснэ. Хуйлрал урсгалаар зөөгдөх ба
үрэлтийн улмаас аажмаар унтрана. Биеийн ард хуйларсан
мужид үүсэх даралт бага байх ба үүний үр дүнд дух
эсэргүүцэл үүснэ. Ингэж дух эсэргүүцэл нь үрэлтийн хүчний
эсэргүүцэл ба даралтын эсэргүүцлээс үүснэ. Биеийн хөндлөн
огтлолын хэмжээнээс даралтын эсэргүүцэл хүчтэй хамаарна.
𝑅𝑒 −тоо бага өөрөөр хэлбэл хурд их биш үед ( 𝑙 их) орчны
эсэргүүцэл бараг үрэлтийн хүчээр тодорхойлогдоно. Шингэн
Зураг 6- 25 дэх шарикийн хөдөлгөөний үеийн эсэргүүцлийн хүч их биш
хурдтай үед Стоксын томъѐогоор тодорхойлогдоно.

𝐹 = 6𝜋𝜂𝑟𝜐 (6-15-1)

6-16 ӨРГӨХ ХҮЧ

Өргөх хүч үүсэхэд шингэний зуурамтгай чанар нөлөөлөхгүй.


Зургаас харахад гүйдлийн шугам 𝐶𝐷 шулуунтай тэгш хэмтэй
боловч 𝐴𝐵 шулуунтай тэгш хэмтэй биш. Гүйдлийн шугам 𝐶
цэгт шигүү учраас энд даралт бага (D цэгтэй
Зураг 6- 27
харьцуулахад)учраас өргөх хүч үүснэ. Зуурамтгай шингэнд
мөн ингэж үүснэ. Зураг онгоцны далавчны хамгийн зөв
шийдлийн огтлолыг үзүүлсэн.

You might also like