You are on page 1of 14

БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ

БАРИЛГА БҮТЭЭЦИЙН ТООЦООНЫ


ТАЙЛАН, ТҮҮНИЙ БҮРДЭЛД ТАВИХ
ШААРДЛАГА

БД 11-123-20

Албан ёсны хэвлэл

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН


ЯАМ

Улаанбаатар хот
2020 он
БАРИЛГЫН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ

БАРИЛГА БҮТЭЭЦИЙН
ТООЦООНЫ ТАЙЛАН, ТҮҮНИЙ
БҮРДЭЛД ТАВИХ ШААРДЛАГА

БД 11-123 -20

Албан ёсны хэвлэл

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ


БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

Улаанбаатар хот
2020 он
Монгол Улсын Барилга, хот байгуулалтын Сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний
өдрийн 121 дугаар тушаалаар батлав.

Боловсруулсан:
Д. НАМСРАЙ /Монгол Улсын зөвлөх инженер/
Г. ТУЛГА /Монгол Улсын зөвлөх инженер/

Хянан тохиолдуулсан:
М.ОЮУНЧИМЭГ /Монгол Улсын зөвлөх инженер/
М.АМАРЖАРГАЛ /Монгол Улсын зөвлөх инженер/

Энэхүү нормативын баримт бичгийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны


төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчлэн хувилах, олшруулах,
тараахыг хориглоно.
БД 11-123-20

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН ДҮРЭМ

БАРИЛГА БҮТЭЭЦИЙН ТООЦООНЫ ТАЙЛАН,


ТҮҮНИЙ БҮРДЭЛД ТАВИХ ШААРДЛАГА

STRUCTURAL CALCULATION REPORT.


REQUIREMENTS FOR CONTENT

1. ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Энэхүү барилгын дүрмийг барилгын бүтээцийн зураг төсөл боловсруулахад


үндэслэл болох тооцооны өгөгдөл, тооцооны үр дүн агуулсан барилгын бүтээцийн
тооцооны тайлангийн бүтэц, агуулгыг тогтооход хэрэглэнэ.
Энэ дүрэмд заасан агуулга нь тайлангийн бүтцэд байх шаардлагатай агуулгын
хамгийн нийтлэг бөгөөд хамгийн бага шаардлагыг заасан бөгөөд энд зааснаас илүү
дэлгэрэнгүй агуулгатай тайлан бэлтгэхэд ямар нэг саад болох ёсгүй.

2. НОРМАТИВ ЭШЛЭЛ

Энэхүү барилгын дүрэмд дараах норматив баримт бичгүүдийг болон эдгээртэй


ижил хүчин төгөлдөр норматив баримт бичгүүдийг иш татаж хэрэглэв. Он заасан
ишлэлийн хувьд зөвхөн иш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй ишлэлийн
хувьд тухайн стандарт, нормативын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)-ийг
хэрэглэнэ. Үүнд:
- “Монгол улсын үндэсний стандартчиллын тогтолцоо. 2-р хэсэг. Стандартын
бүтэц ба боловсруулах дүрэм” MNS 1-2:2006;
- “Барилгын бүтээц ба буурийн найдваршил” БНбД 20-01-11;
- “Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-17;
- “Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм”
БНбД 22.01.01*/2013;
- “Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм”
БНбД 50-01-16;
- “Өрөгт ба арматурласан өрөгт бүтээц” БНбД 2.03.02-90;
- “Бетон ба төмөр бетон бүтээц” БНбД 52-01-10;
- “Ган бүтээц” БНбД 53-03-07;
- “Модон бүтээц” БНбД 54-01-07;
- “Алюминевые конструкций” СНиП 2.03.06-85.

3. НЭР ТОМЬЁО, ТОДОРХОЙЛОЛТ


Энэ баримт бичигт дараах нэр томьёо тодорхойлолтуудын хамт ашиглана:
Ачаалал: Барилга байгууламжид (бүтээц ба буурьт) үйлчлэх гадаад механик
хүч (бүтээц, төхөөрөмжийн жин, цасны хуримтлал болон хүмүүсийн жин зэрэг)-ийг
хэлнэ;
Ачааллын найдваршлын илтгэлцүүр: Байгууламжийн хэвийн ашиглалтын
нөхцөлд ачааллын нормын утгаас тааламжгүй (их болон бага) тал руу гарч болох
өөрчлөлтийг бодолцох илтгэлцүүр;

3
БД 11-123-20

Ачааллын нормын утга: Төслийн даалгавар буюу техникийн нөхцөл, харгалзах


төсөллөлтийн нормоор тогтоогдох үндсэн суурь үзүүлэлт;
Ачааллын тооцооны утга: Ачааллын нормын утгыг ачааллын найдваршлын
харгалзах илтгэлцүүрээр үржүүлсэн утга;
Ачааллын тооцооны хослол: Объектийн төсөллөлтөнд авч үзэх (тооцох)
шаардлагатай ачааллын боломжит тааламжгүй бүх хослол;
Ачааллын хослолын илтгэлцүүр: Хэд хэдэн ачаалал нэгэн зэрэг тооцооны
утгадаа хүрэх магадлалыг бууруулахыг бодолцсон илтгэлцүүр;
Богино хугацааны ачаалал: Ачаалал ба үйлчлэлийн үргэлжлэх хугацаа нь
барилга байгууламжийн ашиглалтын хугацаатай харьцуулахад эрс бага байх
ачаалал;
Онцгой ачаалал: Гамшиг сүйрлийн үр дагаварт хүргэж болзошгүй ачаалал ба
үйлчлэл (тэсрэлт, тээврийн хэрэгсэл мөргөлдөх, тоног төхөөрөмжийн осол, гал
түймэр, газар хөдлөлт, бүтээцийн даацын элементийн эвдрэл нуралт гэх мэт);
Удаан хугацааны ачаалал: Ачааллын тооцооны утга нь барилга
байгууламжийн ашиглалтын хугацаатай харьцуулахад урт хугацаанд хадгалагдах
ачаалал;
Үйлчлэл: Барилгын төлөвлөлтийн өндөр уртаас хамаарах, объектод нөлөөлөх
температурын өөрчлөлт, хүрээлэн байгаа орчны нөлөөлөл, салхины үйлчлэл,
буурийн суулт, тулгуурын шилжилт, материалын шинж чанарын цаг хугацаанаас
хамаарах доройтол болон барилгын бүтээцийн хүчдэл-хэв гажилтын төлвийн
өөрчлөлтөөс үүсэх бусад нөлөөлөл. Ачааллын үйлчлэлийн тооцоо хийхдээ
тэдгээрийн нөлөөллийг эквивалент ачааллаар төлөөлөн авахыг зөвшөөрнө;

4. ТООЦООНЫ ТАЙЛАНГИЙН АГУУЛГА

Тооцооны тайланг мэдээллийн А хавсралтад үзүүлсэн загварыг баримтлан энэ


зүйлд заасан агуулгатайгаар бэлдэнэ. Олон блоктой цогцолбор барилгад тайланг
блок тус бүрээр тус тусад нь, эсвэл энэ зүйлийн хэсгүүдэд блок тус бүрийн тооцооны
өгөгдөл ба үр дүнг багтаан бэлдэнэ.
Тухайн хэсэг ба дэд хэсэгт хамаарах өгөгдөл болон үр дүн байхгүй (тухайлбал
онцгой ачаалал ба түүний үйлчлэлийн үр дүн зэрэг) бол уг хэсгийг хоосон орхино.
Хоосон орхисон шаардлагагүй хэсгийг хянаж шалгах болон магадлал хийх үед
шаардахгүй.
Ажлын зургийн болон техникийн төслийн үе шатанд энэ зүйлийн дэд зүйл тус
бүрд заасан өгөгдөл, үр дүнг, эх загвар зургийн үе шатанд энэ дүрмийн 4.5.2 ба 4.5.3
дэд зүйлд зааснаас бусад өгөгдөл, үр дүнг тайланд багтаана.
Төслийн онцлогоос хамаарч энэ дүрмийн 4.5.1-д заасан хэв гажилт, шилжилт,
4.5.2-д заасан хүчлэлийн талаархи мэдээллүүдийг нэгтгэж, эсвэл энд зааснаас өөр
дарааллаар үзүүлж болно.

4.1. Нүүр хуудас


Нүүр хуудсанд
- Төслийн тухай мэдээлэл (байршил, нэр шифр г.м)

4
БД 11-123-20

- Захиалагчийн тухай мэдээлэл (нэр, хаяг г.м)


- Зураг төслийн компанийн тухай мэдээлэл (нэр, хаяг, тусгай зөвшөөрлийн
дугаар ангилал г.м)
- Зохиогч инженерийн тухай мэдээлэл (нэр, мэргэшлийн зэрэг, мэргэшлийн
гэрчилгээний дугаар г.м)
- Шалгасан инженерийн тухай мэдээлэл (нэр, мэргэшлийн зэрэг, мэргэшлийн
гэрчилгээний дугаар г.м) зэргийг бичнэ.
Өндөр барилга, онцгой хариуцлагатай барилгын хувьд төслийн багт ажилласан
инженер тус бүрийн нэр, мэргэшлийн зэрэг, гэрчилгээний дугаарыг энэ хуудсан
бичнэ.
Энэ хуудсанд зураг төслийн компанийн эмблем, логог байрлуулж болно.
Зохиогч ба шалгасан инженерийн тухай мэдээлэлтэй хэсэгт тэдгээр инженерүүдийн
тайланг баталгаажуулсан огноог тавьж болно.
4.2. Ерөнхий зүйл
4.2.1. Товч тодорхойлолт
Энэ дэд зүйлд барилга байгууламжийн хариуцлагын зэргийн ангилал, уг
ангилалд хамаарах найдваршлын илтгэлцүүр, бүтээцийн товч тодорхойлолт (хэмжээ,
бүтээцийн төрөл, материал), тайланд багтаасан тооцооны жагсаалт, тэдгээрийн
үндэслэл, бүтээцийн тооцоонд хэрэглэсэн арга (хязгаарын төлвийн аргууд, шугаман
болон шугаман бус байдал, газар хөдлөлтийн үйлчлэлийг тооцсон арга гэх мэт),
мөрдсөн болон баримталсан норматив, тооцоонд хэрэглэсэн бол програм
хангамжийн нэр, програм хангамжийн лицензийн болон зөвшөөрлийн гэрчилгээний
дугаар, шинэ материал, дэвшилтэт технологи ашигласан бол уг материал,
технологийн талаархи энэ дүрэмд багтаагүй өгөгдөл болон тайлбарыг бичнэ.
Бүтээцийн тооцооны програм хэрэглэх, зөвшөөрөл олгох журамд өөрөөр
заагаагүй бол тооцоонд хэрэглэсэн програм хангамжийг ашиглах чадвартай болохыг
нотолсон гэрчилгээний дугаарыг энэ хэсэгт бичиж болно.
Барилгын бүтээцийн үндсэн шийдлийн талаархи мэдээллийг бүтээцийн
байгуулалт, шаардлагатай бол огтлол зэргээр зургаар үзүүлж болно.
Бүтээцийн тооцооны загварыг үзүүлсэн хэсэгт суурийн болон бусад онцгойлж
үзэх цэгүүдийн бэхэлгээний нөхцөлийг тооцооны хэрэглэсэн програм хангамжийн
боломжид тааруулан ойлгомжтой байдлаар үзүүлнэ. Програм хангамжийн боломж
хязгаарлагдмал бол хүснэгтийн буюу бусад боломжтой аргуудыг хэрэглэж болно.
Тооцооны жагсаалт ба үндэслэлийг гаргахдаа байгаль, цаг уурын нөхцөл,
барилга байгууламжийн төрөл, овор хэмжээ, хийц болон материалын төрлөөс
хамаарч тайланд багтаасан тооцооны үндэслэлүүдийг дурдана.
Тухайлбал, бүтээцийн шийдэл, нормативын шаардлага зэргээс хамаарч олон
хувилбараар тооцсон бол энэ хэсэгт дурдана.
4.2.2. Шилжилт, хэв гажилтын хязгаар
Энд, тооцож байгаа бүтээц, элементийн материалаас үл хамааран, хязгаарын
төлвийн хоёрдугаар бүлгээр тооцох үеийн, байгаа барилга байгууламж, түүний
хэсгүүдийн шилжилт, хэв гажилтын хязгаарыг заана.

5
БД 11-123-20

Шаардлагатай бол доргилт чичирхийллийн, хурдатгалын хязгаарыг холбогдох


нормативын баримт бичиг, зургийн даалгаврын шаардлагын хамт дурдана.
4.2.3. Материалын механик шинж чанар, бат бөхийн үзүүлэлтүүд
Энэ дэд зүйлд барилгын бүтээцэд хэрэглэсэн материал тус бүрээр тэдгээрийн
хөшүүний үзүүлэлтүүд, бат бөхийн үзүүлэлтүүдийг өгнө. Үүнд:
- Өрөгт бүтээцэд: Өргийн материалын стандарт, төрөл, марк, зуурмагийн марк,
өргийн барьцалдалт, хэв гажилтын модуль, арматурлах бол арматурын физик,
механик шинж чанарын үзүүлэлтүүд, материалын найдваршлын ба ажиллах
нөхцөлийн илтгэлцүүр (шаардлагатай бол “Өрөгт ба арматурласан өрөгт бүтээц”
БНбД 2.03.02-90-ийн 2 ба 3 дугаар хэсэгт заасан бусад үзүүлэлтүүд) г.м;
- Бетон ба төмөр бетон бүтээцэд: Бетоны төрөл, шахалтын бат бөхийн анги
(шаардлагатай бол нягтын, суналтын бат бөхийн гэх мэт “Бетон ба төмөр бетон
бүтээц” БНбД 52-01-10-ийн 5 дугаар хэсэгт заасан бусад үзүүлэлтүүд), арматурын
анги, арматурын стандарт, материалын найдваршлын илтгэлцүүр ба ажиллах
нөхцөлийн г.м;
- Ган болон хөнгөнцагаан бүтээцэд: гангийн анги (эсвэл хөнгөнцагааны марк ба
төлөв), холбох арга, холбоосонд хэрэглэх электрод, боолтны бат бөх, механик шинж
чанарын үзүүлэлтүүд, материалын найдваршлын ба ажиллах нөхцөлийн илтгэлцүүр
(шаардлагатай бол “Ган бүтээц” БНбД 53-03-07-ийн 3 дугаар хэсэгт заасан бусад
үзүүлэлтүүд);
- Модон бүтээцэд: Модон материалын төрөл, ангилал, материалын
найдваршлын ба ажиллах нөхцөлийн илтгэлцүүр (шаардлагатай бол “Модон бүтээц”
БНбД 54-01-07-ийн 2 ба 3 дугаар хэсэгт заасан бусад үзүүлэлтүүд) г.м.
4.2.4. Буурийн тооцооны үзүүлэлтүүд
Энд буурийн шахагдах үеийн хязгаарт байх хөрсний бүх үе тус бүрийн
- Дотоод үрэлтийн өнцөг;
- Барьцалдалтын илтгэлцүүр;
- Барагцаалсан тооцооны эсэргүүцэл;
- Хэв гажилтын модуль;
- Хөрсний нягт;
- Байгалийн чийг;
- Урсалтын үзүүлэлт;
- Сүвшлийн илтгэлцүүрийг өгнө.
Уян буурь дээрхи суурьтай барилга байгууламжид дараах өгөгдлүүдийг нэмж
өгнө.
- Пауссоны илтгэлцүүр;
- Дэвсгэр үеийн илтгэлцүүрүүд.
Хадан хөрсөнд дараах өгөгдлүүдийг нэмж өгнө
- Нэг тэнхлэгийн дагуух шахалтын бат бөх;
- Өгөршлийн зэрэг.
Тогтворгүй бүтэцтэй хөрсөнд дараах үзүүлэлтүүдийг нэмж өгнө.
- Олон жилийн цэвдэг хөрсөнд: БНбД 50-01-16-ийн 4.1.3-т заасан өгөгдлүүд;
- Хөлдөж овойдог хөрсөнд: овойлтын үзүүлэлтүүд, хөлдөлтийн гүн,
- Хөөлттэй хөрсөнд: БНбД 50-01-16-ийн 6.1.3-т заасан өгөгдлүүд;
6
БД 11-123-20

- Суумтгай хөрсөнд: БНбД 50-01-16-ийн 3.1.1-т заасан өгөгдлүүд.


4.3.4.3-т барилгын талбайн газар хөдлөлтийн эрчмийг газар хөдлөлтийн
ерөнхий мужлалын зургаас тодорхойлсон бол хөрсний газар хөдлөлтийн шинж
чанараар ангилсан зэргийг энд нэмж өгнө.
4.3. Ачаалал
Энэ дэд зүйлд тухайн барилгын (эсвэл блокийн) хариуцлагын зэргийн
илтгэлцүүр, бүтээцэд үйлчлэх тогтмол, түр, онцгой ачааллуудын нормын утга,
найдваршлын тухайлсан илтгэлцүүрүүд, тооцооны утга, шаардлагатай зарим
ачааллын (салхи, температур, газар хөдлөлтийн гэх мэт) хувьд тэдгээрийг тооцоход
шаардагдах илтгэлцүүрүүд болон бусад параметрүүдийг үзүүлнэ.
Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрийн барилгын байгуулалт дээр түүнд
үйлчлэх ачааллыг схемчилж харуулна. Ийм боломж хязгаарлагдмал зарим
байгууламж болон бүтээцийн хувьд тооцооны схем, түүнд үйлчлэх ачааллыг үзүүлж
болно.
Энд дурдагдаагүй ачааллуудын хувьд “Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн
заалт болон төслийн даалгавраар өгсөн үзүүлэлтүүдийг өгнө.
4.3.1. Тогтмол ачаалал
Энэ дэд зүйлд “Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн 5.3-д заасан
ачааллуудыг үйлчлэх ялгаатай байрлал тус бүрээр өгнө. Ачааллын өгөгдөл дараах
агуулгатай байна. Үүнд:
- Ачаалал үйлчлэх байрлал
- Бүтээц, заслал, өнгөлгөө үеийн нэр
- Зузаан
- Нормын утга
- Найдваршлын илтгэлцүүр
- Тооцооны утга
4.3.2. Удаан хугацааны ачаалал
Энэ дэд зүйлд “Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн 5.4-д заасан
ачааллуудыг үйлчлэх ялгаатай байрлал тус бүрээр өгнө. Удаан хугацааны ачааллын
өгөгдөл дараах агуулгатай байна. Үүнд:
- Ачаалал үйлчилэх байрлал
- Нормын утга
- Найдваршлын илтгэлцүүр
- Тооцооны утга
Гурав болон түүнээс дээш тооны удаан хугацааны ачаалал өгөх тохиолдолд аль
ачааллыг голлох үйлчилгээтэй гэж авснаа энэ хэсэгт дурдана.
“Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн 8.2.4 ба 8.2.5-д заасан бууруулах
илтгэлцүүрүүдийг хэрэглэсэн бол энэ хэсэгт мөн өгч болно.
4.3.3. Богино хугацааны ачаалал
Энэ дэд зүйлд “Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн 5.5-д заасан салхины
болон өргүүрийн хэвтээ ачааллаас бусад ачааллуудыг үйлчлэх ялгаатай байрлал тус
бүрээр өгнө. Богино хугацааны ачааллын өгөгдөл дараах агуулгатай байна. Үүнд:

7
БД 11-123-20

- Ачаалал үйлчилэх байрлал


- Нормын утга
- Найдваршлын илтгэлцүүр
- Тооцооны утга
Гурав болон түүнээс дээш тооны богино хугацааны ачаалал өгөх тохиолдолд
аль ачааллыг голлох үйлчилгээтэй гэж авснаа энэ хэсэгт дурдана.
“Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн 8.2.4 ба 8.2.5-д заасан бууруулах
илтгэлцүүрүүдийг хэрэглэсэн бол энэ хэсэгт мөн өгч болно.
Цасны ачааллын хувьд дээврийн хэлбэрээс хамаарах илтгэлцүүрийг энэ дэд
зүйлд өгнө.
4.3.4. Онцгой ачаалал
Энэ дэд зүйлд “Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн 5.6-д заасан газар
хөдлөлтийн ачааллаас бусад ачааллууд барилга байгууламж, түүний хэсэгт үйлчлэх
бол тэдгээрийг үйлчлэх ялгаатай байрлал тус бүрээр өгнө. Өгөгдөл дараах
агуулгатай байна. Үүнд:
- Ачаалал үйлчилэх байрлал
- Тооцооны утга
- Шаардлагатай бол галын аюулгүй байдлын болон бусад үзүүлэлтүүд.
4.3.5. Хэвтээ чиглэлийн ачаалал
Энэ дэд зүйлд барилга байгууламж, түүний хэсэгт үйлчлэх хэвтээ чиглэлтэй
салхи, өргүүрийн хэвтээ чиглэлийн ачаалал, газар хөдлөлтийн ачааллыг өгнө.
4.3.5.1. Салхины ачаалал
Салхины ачааллын өгөгдөл дараах үзүүлэлтүүдийг агуулна. Үүнд:
- Барилга байгууламжийн баригдах талбайн газар орчны байдал
- Салхины даралтын нормын утга
- Салхины даралтын өндрийн дагуух илтгэлцүүр
- Агаарын хавиралцлын илтгэлцүүр
- Найдваршлын илтгэлцүүр
- Салхины статик ачааллын тооцооны утга.
Салхины ачааллын лугшилтын бүрдлийг тооцох шаардлагатай барилга
байгууламжуудад дараах үзүүлэлтүүдийг нэмж өгнө. Үүнд:
- Салхины даралтын лугшилтын илтгэлцүүр
- Салхины даралтын лугшилтын орон зайн корреляцийн илтгэлцүүр
- Салхины үйлчлэх чиглэлд эгц босоо чиглэл дэх барилгын оврын хэмжээнүүд
- “Ачаалал ба үйлчлэл” БНбД 20-04-16-ийн 11.1 дүгээр зураг, 11.5 ба 11.6
дугаар хүснэгтээс авах илтгэлцүүрүүд.
4.3.5.2. Өргүүрийн хэвтээ ачаалал (шаардлагатай тохиолдолд)
Өргүүрийн хэтиээ чмглэлийн ачааллын өгөгдөл дараах үзүүлэлтүүдийг агуулна.
Үүнд:
- Өргүүрийн өргөх хүч, тэргэнцрийн жингийн нийлбэр
- Найдваршлын илтгэлцүүр
- Динамикийн илтгэлцүүр

8
БД 11-123-20

- Хоёр ба түүнээс дээш өргүүрийг нэг зэрэг бодох бол хослолын илтэлцүүр.
4.3.5.3. Газар хөдлөлтийн ачаалал (шаардлагатай тохиолдолд)
Газар хөдлөлтйин ачааллын өгөгдөл дараах үзүүлэлтүүдийг агуулна. Үүнд:
- Барилга байгууламжийн баригдах талбайн газар хөдлөлтийн эрчим
- к1, кψ илтгэлцүүрүүд
- Онцгой хариуцлагатай, өндөр барилгад газар хөдлөлтийн үйлчлэлийн тоцоонд
хэрэглэсэн хөрсний хурдатгалын бичлэгийн диаграм
4.4. Ачааллын хослол
Энд хязгаарын төлвийн бүлэг тус бүрээр тооцоонд авсан үндсэн ба онцгой
хослолууд, тэдгээрт харгалзах хослолын илтгэлцүүрүүдийг үзүүлнэ.
Гурваас дээш богино хугацааны ачаалал хослолд оруулсан бол хослолын
илтгэлцүүрийг богино хугацааны ачааллын орсон хослол тус бүрд тодорхой үзүүлнэ.
4.5. Тооцооны үр дүн
Энэ хэсэгт бүтээцийн статик, динамик болон бат бэхийн тооцооны үр дүнг өгнө.
Программ хангамжийн боломжоос хамааран үр дүнг өгөх загвар нь өөр өөр байж
болно. Аль ч тохиолдолд төсөллөж байгаа барилга байгууламж, түүний
элементүүдийн хэв гажилт, шилжилт, бат бэх, тогтворшил зэрэг нь холбогдох хүчин
төгөлдөр нормативын баримт бичгээр заасан шалгуурыг хангаж байгаа болохыг энэ
хэсэгт нотлон харуулж, дүгнэлт өгнө. Дүгнэлтийг бүх шалгууруудыг хамтатган нэг
хэсэг болгож, эсвэл дараах хэсэг тус бүрд хамаарах шалгуурыг хангаж байгааг
харуулах байдлаар үзүүлж болно.
4.5.1. Шилжилт, хэв гажилт, ан цав
Барилга байгууламж, түүний хэсгийн статик динамик тооцооны үр дүнд бүтээцэд
үүсэх хэв гажилт, шилжилтийг энэ хэсэгт үзүүлж, 4.2.2-т заасан хязгаарын утгатай
харьцуулна.
Тооцоонд хэрэглэсэн програм хангамжийн боломжоос хамааруулан энэ хэсэгт
барилга байгууламжийн элементүүдийн марк, эсвэл шаардлагатай төгсгөлөг
элементүүдийн дугаарыг харуулсан бүтээцийн угсралтын бүдүүвчийг үзүүлж болно.
Эсвэл угсралтын бүдүүвчийг зөвхөн шаардлагатай элементүүдэд, 4.6.2 ба 4.6.3 дэд
зүйлүүдийн аль шаардлагатай хэсэгт үзүүлж болно.
Газар хөдлөлтийн, салхины динамик ачаалал үйлчлэх барилга байгууламжид
тооцооны загварын динамик шинж чанарын үзүүлэлтүүд (хувийн хэлбэлзлийн үе,
давтамж, массын оролцоо гэх мэт), хэлбэлзлийн болон хэв гажилтын загваруудыг
энэ хэсэгт үзүүлнэ. Хувийн хэлбэлзлийн үе, давтамжийг координатын тэнхлэг тус
бүрд харуулна.
Төмөр бетон бүтээцийн хувьд шаардлагатай элементүүдийн ан цавын нээгдэлт
өргөний тооцоог энэ хэсэгт багтааж үзүүлнэ.
4.5.1.1. Суурь, зоорийн хана, түшиц хана
Энэ дэд зүйлд барилга байгууламжийн буурьт үүсэх даралт, буурийн хэв
гажилтын хэмжээг тоон утгаар, эсвэл зургаар үзүүлж “Барилга байгууламжийн буурь,

9
БД 11-123-20

суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм” БНбД 50-01-16-ийн 4 дүгээр хавсралтад
заасан хязгаарын утгатай жишнэ. Мөн “Барилга байгууламжийн буурь, суурийн зураг
төсөл зохиох норм ба дүрэм” БНбД 50-01-16-ийн дагуу тооцож гарсан буурийн
тооцооны эсэргүүцлийг мөн энд үзүүлнэ. Хэрэв түшиц хана гэх мэт бүтээцтэй бол
түүнд үүсэх хэв гажилт, түүний зөвшөөрөгдөх хязгаарт байгаа эсэхийг энд мөн
багтааж үзүүлнэ.
4.5.1.2. Бусад бүтээц
Энэ хэсэгт барилга байгууламжийн хотойлт, тахийлт, шилжилтийн утгыг үзүүлж,
4.2.2-т заасан хязгаарын утгатай жишнэ. Үүнд:
- Цэвэр алслалын 1/12-оос бага огтлолын өндөртэй дам нуруунд хотойлтын
утга (шугаман, эсвэл шугаман бус), зөвшөөрөгдөх хязгаар;
- Салхины ачаалал, суурийн хазайлт, цаг уурын температурын үйлчлэлээс
үүсэх хэвтээ чиглэлийн шилжилтын утга;
Өргөн ба өндрийн харьцаа их байх болон бусад норм ба дүрмээр шаардсан
барилга байгууламжийн салхи, газар хөдлөлтийн үйлчлэл дэх тогтворшлыг
шалгасан шалгуурыг энэ хэсэгт үзүүлнэ.
Өндөр барилгын хувьд газар хөдлөлтийн үйлчлэл дэх давхрын харьцангуй
хэвтээ шилжилтийн утгыг “”Өндөр барилгын төлөвлөлт” БНбД 31-17-10-т заасан
хязгаартай харьцуулсныг мөн үзүүлнэ.
4.5.2. Хүчлэл
Барилга байгууламж, түүний хэсгийн ажлын зураг төсөл боловсруулахад
шаардлагатай бол (тухайлбал ган ба модон бүтээцийн уулзвар, зангилаа төлөвлөх
гэх мэт) тэр хэсэг болон элементэд үүсэх хүчлэлүүдийг тусдаа үйлчлэх ачаалал
болон хослол тус бүрээр энэ хэсэгт үзүүлнэ.
Хэрэв дээрхи шаардлагатай бол бүтээцүүдэд үүсэх хүчлэлийг газраас дээшхи
болон доошхи хэсгээр ангилж хүчлэлийг үзүүлж болно.
Бат бэхийн тооцоо хийх, ажлын зураг боловсруулах, магадлал хийх шаардлагыг
хангаж байвал бүтээц, түүний элементүүдэд үүсэх хүчлэлүүдийг зургаар үзүүлэхийг
зөвшөөрнө.
4.5.3. Бат бэх, тогтворшлын тооцооны үр дүн
Энэ хэсэгт бүтээцийн бат бөхийн тооцооны үр дүнг үзүүлнэ. Тооцооны үр дүнг
тооцоонд хэрэглэсэн програм хангамжийн боломжид тулгуурлан үзүүлэх боловч бат
бөхийн болон шаардлагатай цэгүүдийн шилжилт, элементийн хэв гажилт, ан цав
тэсвэршлийн тооцоогоор шаардлагатай огтлолын хэмжээ, түүнийг хязгаарын утгатай
харьцуулсан харьцуулалтыг агуулна. Төмөр бетон бүтээцийн хязгаарын төлвийн
нэгдүгээр бүлгийн тооцооны хувьд энд өгүүлсэн хязгаарын утгатай харьцуулсан
харьцуулалтыг шаардахгүй.
Энэ хэсэгт тогтворшлын тооцооны үр дүнг шаардлагатай бол барилга
байгууламжийн хувьд бүхэлд нь, эсвэл тогтворшлыг шалгах шаардлагатай элемент
тус бүрд үзүүлнэ. Элементийн тогтворшлын тооцооны үр дүнг харуулахдаа
тэдгээрийн тооцооны уртууд, тооцооны уртыг тодорхойлсон үндэслэл (норм ба
10
БД 11-123-20

дүрмийн заалтын дугаар), тогтворшлын тооцооны үр дүнг хязгаарын утгатай


харьцуулсан харьцуулалт буюу тогтворшил хангагдаж байгааг харуулсан нотолгоо
болон дүгнэлт зэргийг үзүүлнэ.

5. ТООЦООНЫ ТАЙЛАНГ БАТАЛГААЖУУЛАХ


Тооцооны тайлангийн бүх хуудсыг дугаарласан байна.
Тайлангийн нүүр хуудсанд зохиогч болон шалгасан инженерийн нэрний ард
гарын үсэг зурж мэргэшлийн зэргийн тамгыг дарж баталгаажуулна.
Нүүр хуудсанд огноог зохиогч болон шалгасан инженерийн тухай мэдээлэлтэй
хэсэгт тавиагүй тохиолдолд огноог гарын үсэгний хэсэгт бичиж болно.
Өндөр болон онцгой хариуцлагатай барилга байгууламжийн хувьд зураг
төслийн багт ажилласан зөвлөх инженер тус бүр гарын үсэг зурж, тамга дарж
баталгаажуулна.
Тооцооны тайлангийн нүүр хуудасны агуулгын жишээг 1 дүгээр хавсралтаар
үзүүлэв.

11
БД 11-123-20

ХАВСРАЛТ А
Тооцооны тайлангийн нүүр хуудасны жишээ

БАРИЛГЫН БҮТЭЭЦИЙН
ТООЦООНЫ ТАЙЛАН

12
БД 11-123-20

АГУУЛГА

1. Хэрэглэх хүрээ 3
2. Норматив эшлэл 3
3. Нэр томьёо, тодорхойлолт 3
4. Тооцооны тайлангийн агуулга 4
4.1. Нүүр хуудас 4
4.2. Ерөнхий зүйл 5
4.2.1. Товч тодорхойлолт 5
4.2.2 Хэв гажилтын хязгаар 5
4.2.3 Материалын хөшүүншил, бат бөхийн үзүүлэлтүүд 6
4.2.4 Буурийн тооцооны үзүүлэлтүүд 6
4.3. Ачаалал 7
4.3.1. Тогтмол ачаалал 7
4.3.2. Удаан хугацааны ачаалал 7
4.3.3. Богино хугацааны ачаалал 7
4.3.4. Онцгой ачаалал 8
4.3.5. Хэвтээ чиглэлийн ачаалал 8
4.3.5.1. Салхины ачаалал 8
4.3.5.2. Өргүүрийн хэвтээ ачаалал
(шаардлагатай тохиолдолд) 8
4.3.5.3. Газар хөдлөлтийн ачаалал
(шаардлагатай тохиолдолд) 9
4.4 Ачааллын хослол 9
4.5 Тооцооны үр дүн
4.5.1. Шилжилт, хэв гажилт, ан цав 9
4.5.1.1. Суурь, зоорийн хана, түшиц хана 9
4.5.1.2. Бусад бүтээц 10
4.5.2. Хүчлэл 10
4.5.3. Бат бэх, тогтворшлын тооцооны үр дүн 10
5. Тооцооны тайланг баталгаажуулах 11
6. Хавсралт А: Тооцооны тайлангийн нүүр хуудасны жишээ 12

13

You might also like