You are on page 1of 8

Сүүний салбарын өнөөгийн байдалд өгөх

дүн шинжилгээ
Сүүний салбарын өнөөгийн байдалд өгөх дүн шинжилгээ

Давуу тал Давуу талыг хэрхэн ашиглах вэ?


 ХАА-н үйлдвэрлэл, хэрэглээний  Төв, суурин газрын сүү, сүүн
үзүүлэлтээр нэг хүнд жилд 135 кг бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг
сүү, сүүн бүтээгдэхүүн ногдож нэмэгдүүлэхэд анхаарах
байгаа нь Ази тивдээ өндөр

 Бэлчээрийн мал аж ахуй эрхлэж 5  Малчин өрх, фермийн хэмжээнд сүүний


хошуу малын сүү саалийг нөөц боломжийг ашиглах зохих
амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн технологи бүхий хөрөнгө оруулалтыг
уламжлалтай ард түмэн нэмэгдүүлэх арга хэмжээ авах

 Хагас суурин хэлбэрийн 10-40  Суурин газрын ойролцоо бүс нутагт газар
саалийн үнээ бүхий фермерийн ж тариалан-мал аж ахуй хосолсон аж ахуйг
ахуй сүүлийн жилүүдэд олноор өргөнөөр сурталчлах, технологи
бий болох хандлагатай байна дамжуулах үйл ажиллагааг нэвтрүүлэх

Сул тал Сул талыг яаж засах вэ?


 Сүү, сүүн бүтээгдэхүүний  Сүү, сүүн бүтээгдэхүүний чанарыг
маркетинг: (i) зах эээл харьцангүй нэмэгдүүлж , хэрэглэгчдийг татахад
бага; (ii) хөдөөгийн хүн ам хотын анхаарах
хүн амаас 3-4 дахин илүү сүү,  Хэрэглээг нэмэгдүүлэх сурталчилгааны
цагаан идээ хэрэглэдэг, ажлыг хүнсний аюулгүй байдал, сүү
уламжлалт аргын цагаан идээний цагаан идээний тэжээллэг ач
чанар доогуур; (iii) хөргүүр бүхий холбогдолтой холбох
түүхий эд, бүтээгдэхүүн  Үдийн цай хөтөлбөрт хүүхдэд өдөрт сүү,
дамжуулах сүлжээ маш муу сүүн бүтээгдэхүүн өгч байх асуудлыг
хөгжсөн шийдвэрлэх

 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл  Сүү бэлтгэн нийлүүлэх, анхан шатны


өндөр, боловсруулах түвшин боловсруулалт хийх тогтолцоог сэргээх
доогуур байна ажлыг үргэлжлүүлэх, эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадамжийг
дээшлүүлэх
 ЭЗ-ийн хувьд үр ашигтай загваруудыг
нэвтрүүлж сүү үйлдвэрлэгчдийг
боловсруулах нэгжүүдтэй холбож өгөх
 Сүү бэлтгэн нийлүүлэх,  Сүү бэлтгэн нийлүүлэх, боловсруулах
боловсруулах тогтолцоо нь тогтолцоог сэргээх ажилд хөрөнгө,
хуучирсан тоног төхөөрөмж, санхүүжилт татах
технологи, санхүүгийн  Салбарын чадавхийг нэмэгдүүлэх,
хязгаарлагдмал байдал, сургалт явуулахад хөрөнгө гаргах
техникийн болон менежментийн  Аймаг, сумын хэмжээнд ажиллах жижиг,
чадвар дутагддаг зэргээс үүдэн дунд сүү боловсруулах цех, үйлдвэрт
хөгжиж олигтой чадахгүй байна шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслийн
талаархи цогц мэдээллийг зохих
мэдээллийн хэрэгслээр дамжуулах, вэб-
сайтад байрлуулах

 Сүүний үйлдвэрэл нь улирлын  Өвлийн сүү үйлдвэрлэлийг үнийн


хэлбэлзэл, орчин үеийн урамшуулал, малын үржлийн үйлчилгээг
эрчимжсэн фермийн аж ахуйн сайжруулах, тэжээлийн чанарыг
талаар хязгаарлагдмал туршлага, нэмэгдүүлэх замаар хөгжүүлэх
мэдлэгтэй, саалийн үхрийн ашиг  Сүүний үхрийн ашиг шимийн зөв
шим доогуур, фермерүүд хоршиж бүртгэлийн тогтолцоог хэрэгжүүлэх
ашиллах сонирхол багатай
зэргээс үүдэн хөгжихгүй байна Сүүтэй холбоотой мэргэжлийн болон төрийн бүс
байгууллагуудыг бэхжүүлэх

 Манай орны нөхцөл байдалд тасан


зохицох чадвартай өндөр ашиг шимтэй
үржлийн үхэр импортоор оруулж ирэхэд
хөрөнгө зарцуулах

 Сүүний сургалтын тогтолцоо сул  Хэрэгцээнд тулгуурласан сургалтын


хөтөлбөрийг ССҮТөв дээр нэвтрүүлэх,
технологи дамжуулах, экстэншэний
ажилтнуудыг мэргэшүүлэх
 Газар дээрх сургалтыг зохион байгуулах
арга зүйг боловсруулах
 Дадлагын хичээл явуулах,
бүтээгдэхүүний үйлдвэрлийг турших,
загвар гаргахад ашиглах байгууламжийг
бий болгох

Боломж Боломжийг яаж ашиглах вэ?


 Төв, суурин газрын зах зээл  Төв, суурин газрын хэрэглэгч рүү хандсан
байнга өргөжиж байна үйлдвэрлэлийн бодлого хэрэгжүүлэх

 Импортын сүү, сүүн  Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүнийг


өргөнөөр сурталчлах
бүтээгдэхүүнийг орлох боломж  Сүүний чанар нэмэгдүүлэхэд чиглэсэн
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх
 Шудрага бус өрсөлдөөнийг зохицуулах
арга хэмжээ авах
 НӨТ бусад татварын хөнгөлөлт үзүүлж
хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх
 Дотоодын зах зээлийн багтаамж
хангалтгүй гэдгийг одооноос төлөвлөж
экспортын боломжийг нээх

Бэрхшээл Бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ?


 Нэг хүнд ногдох импортын сүүн  Засгийн газартай хамтран дотацтай
бүтээгдэхүүний хэмжээ өндөр импортын асуудлыг цэгцлэх, чанар
хэвээр байна (20кг) муутай импортын бүтээгдэхүүнийг хянах
 Экспортологч улс орон сүүн арга хэмжээ авах
гадагшаа гарч байгаа сүүн  Хүнсний хяналтын лабораторийг
бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бэхжүүлэх, байцаагч нарыг давтан
дотац өгдөг, импортын сүүн сургахад дэмжлэг үзүүлэх
бүтээгдэхүүний хугацаа дуусах
дөхсөн эсвэл дууссан байдаг
 Хүнсний хяналтын асуудал
анхаарал татсан хэвээр байна

 Сүү цуглуулах, боловсруулах  Зарим төхөөрөмж, хэрэгслийг дотооддоо


тоног төхөөрөмж, техник үйлдвэрлэх арга хэмжээ авах, дэмжлэг
дутагдалтай байна үзүүлэх
 Нэгдсэн байдлаар сүүний төхөөрөмж,
хэрэгсэл импортоор оруулж ирэх сувагтай
болох

 Цаг агаарын таагүй нөхцөл  Зохиомол хээлтүүлгийн аргыг нэвтрүүлж


байдал нь өвлийн сүү өвлийн сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх,
үйлдвэрлэлийг хязгаарлаж байна чанартай сүү нийлүүлэгчийг урамшуулж
байх
 Тэжээл бэлдэх үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлэх

 Ферм, боловсруулах үйлдвэрийг  Сүүний салбарыг хөгжүүлэх сан


хөгжүүлэхэд хөрөнгө санхүүгийн байгуулах
хязгаарлагдмал байдал, зээлийн  Дотоодын сүүний үйлдвэрлэлийг
хүү өндөр г.м хөгжүүлэх хөрөнгө оруулалтын таатай
нөхцөл бүрдүүлэх тал дээр Засгийн
газартай идэвхтэй ажиллах

Сүүний үйлдвэрлэл, эрэлт, нийлүүлэлт


Манай улсад 2008 оны эцсээр нийт 44.0 сая мал тоологдсон байна. Үндэсний
статистикийн газрын мэдээгээр 493.7 сая литр сүү саасан байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний
хэрэглээний хувьд жишсэн нэг хүнд улсын дунджаар 130.8 -147.6 литр сүү ногдож байгаа
нь хэрэглэвэл зохих хэмжээнд байгаа боловч, хотын нэг хүн хөдөөгийнхөөс бараг 4 дахин
бага сүү хэрэглэж байна. Манай улс сүүний хэрэгцээнийхээ 27-хон хувийг дотоодоос
хангаж байна. 73 хувийг импортоор хангана гэдэг Монгол шиг мал аж ахуйн оронд
туйлын хангалтгүй үзүүлэлт. Хүн амын хоол тэжээлийн бодисуудын талаархи зөвлөмжид
зааснаар монгол хүн жилд 124.1 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой

Сүүн бүтээгдэхүүний хэрэглээ

Хоногт Жилд
Зөвлөмж хэмжээ 350 гр-9 сар 140.8 кг
495 гр-3 сар
Улсын хэмжээнд 1010.1 мян.л 368.7 сая л
Улаанбаатар хотод 372.6 мян.л 136.6 сая л
Хүн амын жилийн өсөлт Улсын хэмжээнд -2.3-2.5 %
Улаанбаатарт-8.0-10.0 %

"Хүн амын хоол тэжээлийн байдал"-ын талаар 2004 онд явуулсан үндэсний хэмжээний
судалгааны дүнгээс үзэхэд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 1999 оныхоос багассан
байна. Харин хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах хэмжээ
сүүлийн 5 жилд тогтмол өсч байгаа хэдий ч сүү, цагаан идээний үйлдвэрлэлд үндэсний
уламжлалт аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн зонхилох байр эзэлсэн хэвээр байна.

Монголчууд сүү, цагаан идээний хэрэглэгээрээ тэргүүлдэг

Аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн статитик мэдээнээс үзэхэд хөдөө аж ахуйд


үйлдвэрлэсэн нийт сүүний дөнгөж 2.3 хувийг боловсруулах үйлдвэрт хүлээн авч байна.
Үүний дээр сүүний үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа 40 хувийг ашигласан
байна.
ОН 2007 2008
Хүн амын жилийн хэрэгцээ /сая литр / 386.8 413.9
Хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн сүү, /сая литр/ 465.6 542.3
Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү 10.1 14.5
Хангамжийн түвшин % 123.0 134.0

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, жимс,


жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргажээ. Ерөнхийлөгч орон нутгийн
иргэдээс гаргасан үүсгэл санаачилгыг дэмжиж тэтгэнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан
байна.

Өнөөдөр барууны ертөнцөд үнээний сүүг аж үйлдвэрийн хэмжээнд үйлдвэрлэж


боловсруулж байна. Хөгжилтэй орнуудад арилжааны зориулалттай сүүний чиглэлийн
фермүүд автомат тоног төхөөрөмжүүдийг хэрэглэснээр сүүний зах зээлийн дийлэнхийг
хангаж байна. Тухайлбал [Гольштен буюу Хар Тарлан] мэтийн өндөр сүүний гарцтай янз
бүрийн үүлдэрүүд сүүний үйлдвэрлэлд ашиглагдаж байна. [АНУ]-ын сүүний чиглэлийн
үхэрний 90% нь, мөн Их Британид 85%-нь Хар тарлан үүлдрийн үхэр байна. Сүү, сүүн
бүтээгдхүүн үйлдвэрлэлээр Энэтхэг, түүний дараа АНУ болон Шинэ Зеланд орж байна.
Дэлхийн хэмжээнд Латин Америк, Африк тивийн фермийг оролцуулаад 149 сая сүүний
фермийн аж ахуйтай. Нэг ферм, өрхийн аж ахуйг 6 хүнтэй гэж тооцоход 895 сая буюу
нийт дэлхийн хүн амын 14% /7 хүний нэг хүн тутам/-ын амьжиргаа сүүний үйлдвэрлэл,
фермээс хамаардаг байна

ИМПОРТЫН СҮҮНИЙ НОЁРХЛЫГ


ХЭЗЭЭ ХАЛАХ ВЭ
2012-05-14 13:57:00
 Электрон хувилбар

Монголчууд дөрвөн цагийн улиралд дураараа


нүүдэллэж өвөлдөө махаа идэж, зундаа сүү,
цагаан идээгээр хооллосоор олон зууныг
үдсэн. Малаас авч буй ашиг шим нь хүнсний
хэрэгцээг өлхөн хангаж байв. Гэвч хүн ам
нэмэгдэхийн хэрээр дотоодын сүү, сүүн
бүтээгдэхүүний зэх зээлээ хангаж дийлэхээ
болив. Хүнээсээ арав дахин их малтай бид
солонгос, хятад, орос сүү уусаар байх уу?

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨР СҮҮНИЙ


ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖЖЭЭ

Манайхны сүүний хэрэглээ их биш. Цай сүлэх, хүүхдийн тэжээл төдийхнөөр хяз
гаарлагддаг байсан цаг саяхан. Олон улсын сүүний холбоо, Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн
байгууллага “Азид үйлдвэрлэсэн нэг аяга сүүг Азийн хүүхэд бүрт өгье” гэж гишүүн
орнууддаа уриалж, монголчууд ч энэ санаачилгад нэгдэн “Нэг аяга сүүг Монголын хүүхэд
бүрт” гэж сүүний хэрэглээг дэмжих үйл ажиллагааг дөрвөн жилийн өмнөөс
эрчимжүүлжээ. Таны хүүхэд 200 грамм сүү ууснаар уургийн 35, кальцийн 55 хувиа нөхөж
авахаас гадна аминдэмээр тэжээгдэнэ гэж сурталчилж байлаа. Удалгүй дунд сургуулийн
“Үдийн цай” хөтөлбөрт түлхүү оруулж өгсөнөөр уг бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгджээ.
Хүн өдөрт нэг аяга сүү уувал хоногийнхоо кальцийг бүрэн нөхөж чаддаг гэсэн судалгаа
бий. Сүү, цагаан идээ нь уураг, амин хүчил, тос, нүүрс ус, эрдэс бодис ихээхэн агуулдаг
болохыг мэдсэнээс хойш хүмүүс хэрэглээгээ “цагааруулж” эхэлсэн гэж болно.

БИД ОРОС, ХЯТАД, СОЛОНГОС СҮҮ УУЖ БАЙНА

Манай улсын сүү, сүүн бүтээг дэхүүний зах зээлийн багтаамж жилд 403 сая литр гэнэ.
Энэхүү хэрэгцээнийхээ 27 хувийг л өөрсдөө хангаж үлдсэнийг нь импортолсоор байна.
Импортын хуурай сүүний 92 хувийг ОХУ, БНСУ, Шинэ Зеланд улсаас, шингэн сүүг бараг
100 хувь ОХУ-аас авч байгаа аж. Өнгөрсөн онд манай хилээр 36 сая литр сүү, сүүн
бүтээгдэхүүн орж ирснээс 100 гаруй тонн шар сүү, 330 тонн аарц, бяслаг, 100 тонн
цөцгийн тос, 3500 тонн хуурай сүү эзэлж буй. Үүнээс үзвэл сүү, сүүн бүтээгдэхүүний
томоохон үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг хуурай сүү нь импортод ихээхэн жин дарж байна.
Ерээд оноос өмнөх 19000 мянган саалийн үнээтэй 40 механикжсан ферм нь эдүгээ 27500
саалийн үнээтэй 350 ферм болсон ч өсөн нэмэгдэж буй хүн амынхаа сүүний хэрэгцээг
хангаж дийлэхгүй байна. Тодруулбал, арван тонноос дээш хүчин чадалтай 11, 5-10 тонн
хүртэлх хүчин чадалтай дөрөв, 1-5 тоннын 10 үйлдвэр, жижиг 80 цех (50-1000 литрийн)
ажиллаж буй аж. Нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хоногт 430 грамм
буюу жилд 157 кг гэж тогтоосон байдаг. Гэвч одоо нэг хүнд ногдож буй сүүний хэмжээ
жилд 85.2 кг байгаа нь хэрэглэвэл зохих хэрэгцээнийхээ талтай нь тэн цэж байна. Харин
хө- дөөний хүн жилд 261.6 кг сүү хэрэглэдэг аж. Үүнээс үзэхэд хот хүн амын сүүний
хэрэглээ хөдөөгийнхөөс дөрөв дахин бага, хангамж нь ч тогтворгүй байгаа юм. Тиймээс
нийт хүн амын тал нь амьдарч буй суурин газрын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр
хангах хүчин чадалтай сүүний үйлдвэрийг дэмжих шаардлагатай байна.

36 САЯ ТОЛГОЙ МАЛ БА 600 САЯ ЛИТР СҮҮНИЙ НӨӨЦ

Монгол Улс өнгөрсөн оны эцэст 36 сая толгой мал тоолуулсны 13,1 сая нь саалийн үнээ
аж. Үүнээс 40 гаруй хувь нь эх мал бөгөөд саалинд хамрагдсан малын тоо 7.4 сая толгой
байна. Тэдгээрээс 600 орчим сая литр сүү авна гэж тооцоолоод буй аж. Нийт нөөцийнхөө
65 хувийг үнээнээс сааж авдаг байна. Монголчууд хонь, ямааны сүүгээр ихэвчлэн ааруул
бяслаг хийдэг. Харин ингэ, гүүний сүүгээр хоормог, айраг, саам хийж эмчилгээ сувилалд
ашигладаг. Сүү бол улирлын чанартай эмзэг бүтээгдэхүүн. Гэвч зуны улирлаас бусад үед
сүүгээ хангалттай хэрэглэх боломж бий юү. Манай улсын сүүний нийт үйлдвэрлэлийн 80
гаруй хувь нь зуны улиралд буюу таваас есдүгээр сард явагддагаас болж үйлдвэрт
нийлүүлэгдэж буй түүхий сүүний үнэ харилцан адилгүй байдаг. Зуны улиралд сүүний
гарц, хэмжээ нэмэгддэг боловч газар дээр нь хөргөх, хадгалах боломж муу байдаг нь
чанарт сөрөг нөлөө үзүүлдэг аж. Тиймдээ ч сүүний үнэ өвлийнхөөс 2,5 дахин буурч,
борлуулалт ч эрс багасдаг байна.

Өвлийн улирал буюу нэгээс


дөрөвдүгээр сар, арваас
нэгдүгээр сард сүүний гарц
бага, цаг агаар тааламжгүй
учраас сүүг байгалийн аргаар
гадаа орчинд хөргөж, түүхий,
задгайгаар борлуулахад
тохиромжтой байдаг. Сүүний
хангамж муугаас шалтгаалан
үнэ нь ч өсдөг байна. Зуны цагт
нэг литр шингэн сүү 600-800
төгрөг байдаг бол өвөл 1200-
1500, тетрапак савлагаатай сүү
1800-2800 төгрөгөөр
худалдаалагддаг.

Иргэд өдөр бүр 1800 төгрөгийн үнэтэй сүү худалдаж аваад байх боломж бага тул өнөөх л
хуурай сүүгээ хэрэглэдэг байна. Хөдөө орон нутгийн иргэд сүүгээ төв суурин газар
борлуулъя гэхээр тээврийн зардал өндөр, тогтсон үнэ байхгүй, хадгалалт, чанарын эрүүл
ахуйн шаардлага хангадагг үй аж. Тиймээс удаан хадгалагдах бүтээгдэхүүн болох ааруул,
ээзгий, өрөм, тос хийх нь түгээмэл.

Сүүний худалдаачид зориулалтын бус саванд юүлж галт тэргээр зөөн авчран олны хөлийн
тоосон дунд сүүгээ борлуулдаг нь эрүүл ахуйн шаардлагад нийцдэггүй. Тиймээс
жижиглэнгийн худалдааг хянах төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Дөнгөж саасан
сүүг хоёр цагийн дотор дөрвөн хэм хүртэл хөргөвөл 48 цаг хадгалж болох төдийгүй
бактериа өөрөө устгах чадвартай байдаг аж. Цаашид импортын түү хий эдийн хараат
байдлыг арилгах зорилгоор дотоодод хуурай сүүний үйлдвэр барих, удаан хадгалагддаг
сүүн бүтээгдэх үүний үйлдвэрлэлийг хөгж үүлэх, шинээр байгуулах, сүүний чиглэлийн
фермерийн аж ахуйг хөгжүүлж сүүний гарцыг нэмэгдүүлэх, малчид, фермер,
үйлдвэрлэгчдийн хоршин ажиллах арга хэлбэрийг бий болгох талд илүү анхаараасай.
Гадагш урсаж буй импортын зардлыг дотооддоо хумих боломж нь сүүний фермерүүдийг
хөгжүүлэх гэдэгтэй мэргэжилтгүүд санал нийлэх биз ээ. Ингэж чадвал монголчууд
дотоодынхоо сүүний хэрэгцээг хангах боломж нээгдэнэ.

О.БАТ-УНДРАХ

You might also like