You are on page 1of 19

Оршил

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь Тариалан эрхлэх эрх зүй, эдийн засгийн


таатай орчин бүрдүүлж, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар хүн амыг аюулгүй
хүнсний бүтээгдэхүүнээр тогтвортой ханган импортын хараат байдлыг арилгаж
тариалангийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн болно.
Хөтөлбөрийн хүрээнд тариалан эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин
бүрдүүлэх, тариаланчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүний нөөцийн
чадавхийг сайжруулах, тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, тариалангийн
үндсэн тарималын үрийн чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлэх, дэвшилтэт
техник, технологи нэвтрүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх
чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2008 онд 212.9 мянган тонн үр тариа хурааж авсныг
өнгөрсөн жилтэй харьцуулахад үр тариа 98.2 мянган тонноор нэмэгдэж, жилийн
хэрэгцээт буудайны 50 хувийг дотоодын ургацаас хангах боломжийг бүрдүүлсэн.
Энэ онд улсын хэмжээгээр 280.0 мянган га-д үр тариа тариалж 340.0 мянган тонн
буудай хураан авч, хэрэгцээт буудайн 78.0 хувийг дотоодын ургацаас хангах
зорилт тавин хэрэгжилтийг зохион байгуулж байна. 2009 оны 04 дүгээр сарын
байдлаар Тариалан эрхлэлтийг дэмжих санд 104,6 мян.тн, улсын нөөцөд 21,0
мян.тн, гурилын үйлдвэрүүдэд 28,0 мянган тонн нийтдээ 153,6 мян.тн буудайн
нөөцтэй байна. Үүгээр 75 хувийн гарцтай 115,2 мян.тн гурил үйлдвэрлэх
боломжтой юм.

1
Гурил, гурилан бүтээгдэхүүн экспортлоход шаардлагатай бичиг
баримт:

Тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараахь бичиг


баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:
1. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ.
2. Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт.
3. Худалдааны бичиг баримт.
Дээрх бичиг баримтанд дараах нэмэлт мэдээллийг оруулна:
1. Тээвэрлэгчийн нэр, хаяг.
2. Тээврийн хэрэгслийн харьяалал.
3. Бараа илгээх, хүлээн авах улсын нэр.
4. Бараа илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг.
5. Худалдагч, худалдан авагчийн нэр, хаяг.
6. Барааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдэг.
7.тухайн бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах эсэх.
Төмөр замаар бараа тээвэрлэхэд тээвэрлэгч нь дараахь бичиг баримтыг гаалийн
байгууллагад гаргаж өгнө.
1. Дамжуулах хуудас.
2. Вагон хуудас.
3. Тээврийн бичиг баримт;
4. Худалдааны бичиг баримт.
Дээрх бичиг баримтад дараахь мэдээллийг нэмж оруулна:
1. Бараа илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг.
2. Бараа илгээх, дамжин өнгөрөх, хүлээн авах өртөө;
3. Ачааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдэг;
4.Чингэлэгийн дугаар.

Гурил, гурилан бүтээгдэхүүн 2009 онд:

Хэдий болтол бид импортын буудайнд дарлуулах вэ гэж бид өөр


хоорондоо ярилцсаар ирсэн.
Гурван жилийн хугацаанд газар тариалангийн салбар хөл дээрээ
зогсож, 1400 төгрөг хүрээд байсан нэг кг гурилын үнэ өнөөдөр хоёр дахин
буурсан. Тариаланчдын амьдрал ахуй ч мэдэгдэхүйц дээшилчихлээ.
Гэтэл хямд үнэтэй импортын улаан буудай, гурил нь тэдний хөдөлмөрийг

2
үнэгүйдүүлж байгаад эмзэглэж байна. “Бид яахав ээ, тарьдгаа тариад,
ургуулдгаа ургуулчихаж дөнгөнө хамгийн гол нь бидний хэдэн жилийн
хөдөлмөрийг импортын буудай, гурил үгүй хийхийг бид зөвшөөрөхгүй.
Үнэхээр л тийм байсан юм бол Атрын аян зарласны хэрэг юу байсан юм
бэ.
ОХУ-аас хямд үнэтэй буудай, гурилаа зөөх нь яасан юм. Хамгийн
гол нь дэлхий нийтээр ган гачиг болж, буудай хомсодсон цагт тэд бидэнд
160.000 төгрөгөөр нэг тонн буудайгаа худал дана гэж байхгүй шүү дээ
хэмээн тэд ярьж байсан юм.

ЗАРИМ УЛС БУУДАЙН ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАМГААЛАН,


ТАТВАРАА ӨСГӨЖ ЭХЭЛЛЭЭ.

Дэлхийн улс орнууд хөдөө аж ахуйн дотоод зах зээлээ хамгаалах,


гадаадын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах маш том эрмэлзэлтэй

3
байна. Дэлхийн зах зээлд 2008 онд буудайн үнэ огцом өсөж, түүнээс
хойш хоёр жил дараалан буурч байгаа. Үүнтэй холбогдуулж зарим улс
импортын хямд тарианаас дотоодын зах зээлээ хамгаалан татвараа
өсгөж эхэллээ.

Энэтхэг улсын Засгийн газар импортын буудайн татварыг 40 хувь


болгохоор хэлэлцэж байгаа аж. Дотоодын зах зээлээ хамгаалах тал дээр
манай хоёр хөрш ч ихээхэн хөрөнгө зарж байгаа юм билээ. 2010 онд ОХУ
хөдөө аж ахуйн салбартаа 107 тэрбум рублийн дэмжлэг үзүүлсэн нь
дотоодын ургац болон бүтээгдэхүүний үнээ тогтвортой барьж, өрсөлдөх
чадварыг нь бүрдүүлэх боломжтой болгож байна. Олон улсын үр
тарианы зөвлөлийн судалгаагаар улаан буудайны дэлхийн үйлдвэрлэл
өнгөрсөн онд 674 сая тонноор багассан байна.

Ялангуяа Европын холбооны орнууд болон Өмнөд Америкт


үйлдвэрлэл нэлээд буурчээ. Ха рин ОХУ, Ойрхи Дорнод болон Африкийн
зарим улсад улаан буудайн үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр нэмэгд сэн
аж. Тэдний үзэж буйгаар улаан буудайны дэлхийн хэрэглээ энэ онд 642
сая тоннд хүрнэ гэж тооцоолж байна. Үүнээс 452 сая нь хүнсний
зориулалтаар, 102.6 сая нь тэжээлд, харин 18.2 сая нь аж үйлдвэрт
хэрэглэгдэх аж.

Гурил, гурилан бүтээгдэхүүний эдин засгийн ач холбогдол:

Бялуу, дарс, чихэр, жигнэмэгтэй чамин ганган ширээ тойрон суух шинэ жил
хариугүй болох нь. Амттан шимттэний үнэ өсч, гурилын хангамж, хүрэлцээтэй
холбоотой асуудал доороос "дэвшсээр" өнөөдөр парламентын танхимд ид хүчтэй
яригдаж байна. Импортын улаан буудай болон гурилын НӨАТ болон гаалийн
татварыг чөлөөлөх, эс чөлөөлөх тухай УИХ-ын гишүүд талцан маргалдаж сууна.
Нийлүүлэлтийг сайжруулж, үнэ тогтворжуулах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж

4
дуншсаар байтал шинэ жил, цагаан cap гэсэн шил шилээ дарсан үрэлгэн
зардалтай баяр айсуй.
Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт дотоодын үйлдвэрлэгчдээс биш,
дэлхийн зах зээлээс хамаарч байгаа. Манай улс дэлхийн зах зээлийн хандлага
төлөвийг урьдчилан харж, арга хэмжээ авч чадаагүйгээс хүнд байдалд ороод
байна. Өнөөдөр УИХ-ын гишүүдийн нэг хэсэг нь гурил, улаан буудайн гааль болон
НӨАТ-ыг чөлөөлөх нь зөв, нөгөө хэсэг нь буруу гээд маргаж байна. Аль аль нь зөв.
Нэг хэсэг нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэдэг санаагаар хэлж байгаа байх.
Гэхдээ өнөөдөр маргаад суух цаг биш. Тийм л юм бол 17 жилийн турш хийхгүй
яасан юм бэ. Гурил, улаан буудайн аль алиныг нь тодорхой хугацаанд татвараас
хөнгөлж, үнийн өсөлтийг тогтоохгүй бол цагаан сараар тавгийн идээ байх уу, үгүй
юу гэдэг асуудал босохоор байгаа. Тиймээс зөвхөн гурилыг НӨАТ-аас
чөлөөлснөөр эцсийн бүтээгдэхүүний үнэ буурахгүй. Хуулиараа бол НӨАТ
үйлчилгээний шат дамжлага бүрт мөрдөгддөг. Түүнээс биш, зөвхөн гурилыг 
татвараас чөлөөлснөөр бүтээгдэхүүний үнэ бууруулах эцсийн зорилго биелэхгүй.
Гурил, гурилан бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлнө гэсэн заалт оруулах юм бол
харин хөнгөлөлт хэрэглэгчдэд мэдрэгдэнэ. Манайх иж бүрнээр нь хийхгүй эхэнд нь
хөнгөлж, авч ч болохгүй хаяж ч болохгүй дутуу алсан могой шиг зүйл хийдэг. Иж
бүрэн шийдэж өгөхгүй бол бараг хөнгөлөөгүй байсан нь дээр. Тэр нь илүү
шулуухан, хэн хэндээ амар юм. Уг нь нэг юм дуулгаад суугаад байх биш, гэрээ
хэлцлээ шуурхай хийх хэрэгтэй байна шүү дээ. Гэрээ хэлцлийн дагуу бараа
бүтээгдэхүүн авах амаргүй. Дэлгүүрээс бараа авахтай адил биш. Тээвэрлэнэ,
ачна, буулгана гээд цаг барсан ажил ихтэй. Хэвийн боов ямар үнэтэй байхыг
одоогоор хэлж мэдэхгүй байна. Гурилын үнээс л хамаарна. Гурилан
бүтээгдэхүүний үнийн хувьд гурилаас гадна сахар, цөцгийн тос, маргарин гээд
бусад түүхий эдийн үнээс хамаардаг. Эдгээр бүтээгдэхүүний үнэ бас нэмэгдээд л
байгаа. Тухайлбал, манайх кг маргариныг өмнө нь 1600 төгрөгөөр авдаг байсан.
Одоо 2400 төгрөгт хүрсэн байна гээд бод доо. Тэгэхээр бүтээгдэхүүний үнэ
цаашид буурах эсэхийг үйлдвэрлэгчид хэлж мэдэхгүй.
ХХАА-н сайдтай гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид уулзаад, үнийг энэ
сарын дунд хүртэл барина гэж тохиролцсон. Тэр цаг хугацаа нь болчихлоо, одоо

5
хэрхэх вэ. Арванхоёрдугаар сарын дунд болтол бараг шийдэгдчихнэ гэж байсан
импортын гурил, улаан буудайг татвараас хөнгөлж, хойд хөршөөс ахиу нийлүүлэлт
хийх тухай асуудал дөнгөж одоо яригдаж байна. Монголын залуус үй олноор
гадагшаа тэмүүлж, гарсаар байна. Би үүнийг Монголын эмгэнэл гэж боддог. Юм
үзэж, нүд тайлаад ирэхэд болохгүй зүйл үгүй ч буцаж ирэхээсээ ирэхгүй нь их.
Үүнийг төр, засгаас дэмжээд "Тойргоосоо төчнөөн хүн гадаадад гаргаж,
ажиллуулна" гээд амлаад байдаг улс төрийнхнийг би ойлгодоггүй. Улс орондоо ид
хүчээ өгөх, оюун бодлоо зориулах тийм залуусаа бид алдсаар. Түүнчлэн гэр бүл
салж сарних, үр хүүхэд, хань ижлээсээ хол, амьдын хагацалд унаж байгаагаас
гадна Монголын хүн ам зүйд сөрөг нөлөө гарч байгааг үгүйсгэх аргагүй. Хэрвээ
хүсэх юм бол Монголдоо сайхан ажиллаж амьдрах бололцоо бий гэдгийг ойлгох
хэрэгтэй. Улсын бодлого, хувь хүний оролдлого, хичээл зүтгэлээс хамаарна. Дор
бүрнээ л хичээх хэрэгтэй байх. Бизнес эрхлэгч бүр ажиллагсдынхаа амьдрал ахуй,
ар талыг даах ёстой. Хариуцаж байгаа юмаа хариуцсан шиг хариуцах ёстой гэж
үздэг. Миний хувьд ажилтнуудаа өнөөгийн дундаж түвшингээс дээгүүр орлоготой
байлгах юмсан гэсэн сэтгэл өвөрлөж явдаг. Манай компани энэ жил цалингаа хоёр
үе шаттай нэмсэн. Манай ажилтнуудын дундаж цалин 300 мянган төгрөгт хүрсэн.
Цалин нэмснээр компанийн ашиг буурсан. Гэхдээ бүгдийг мөнгөөр хэмжиж
болохгүй. Ажилчдын маань баярласан царай, нүүрэнд тодрох игээмсэглэлийн
дэргэд ашиг, орлого гэдэг бага зүйл. Цаашид ч үнэт капитал болсон ажилчдынхаа
амьдрал ахуйд анхаарна.

Гурил, гурилан бүтээгдэхүүний талаарх дэлхий дахинд.

Улаанбуудайн гол экспортлогч ОХУ экспортоо зогсоохоо мэдэгдсэнээс хойш


гурил, гурилан үнэ нэмэгдэж магадгүй гэсэн таамаг гараад байсан. Ингээд дэлхийн
зах зээл, хөрш улсуудад гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ ямар байгааг мэдээлж
байна.

Эстонид:

6
Эстонийн зарим үйлдвэрлэгчид намраас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр
төлөвлөж байна гэж мэдэгдээд байна. Энэ нь Эстони еврозоны гишүүн болж чадах
эсэх тухай асуудалд ноцтой нөлөө үзүүлэхгүй ч тус улсын бизнесүүд,
хэрэглэгчдийн хувьд муу мэдээ болж байна. Дэлхийн зах зээл дээр улаанбуудайн
ханш өсөөд байгаатай холбоотойгоор Эстонийн шар айрагны хамгийн том
үйлдвэрлэгч “Саку Оллетхас”  компани намраас шар айрагны үнээ 0.5-аас 1
кроноор өсгөнө гэж мэдэгдсэн байна.

Орост:

Ган, түймэрт өртсөн мужуудад гурилын ханш өссөн байна. Хэдхэн хоногийн
өмнө нэг ширхэг талх Москва хотод 15 рубль байсан бол одоо 18 рубль бол, үнэ нь
20 хувь өсөөд байна. Оросын талхны худалдаачид талхны үнэ цаашид өсч
болзошгүй гэж худалдан авагчдадаа сануулаад байна. Гурилын үнэ чанар,
төрлөөсөө шалтгаалаад 30-50 хувь өсөөд байгаа тул гурилан бүтээгдэхүүний ханш
ойролцоогоор 12 хувь өсөөд байна гэж Москва хотын нэгэн дэлгүүр сануулах
самбартаа анхааруулсан байна гэж “AFP” агентлаг мэдээлэв.
Орос улс даяар талхны үнэ ханш өсөөд байгаа асуудлаар Оросын Засгийн газар
баасан гаригт хуралдаад “Оросын холбооны монополийн эсрэг албыг зах зээл
дээр ган, түймрээр шалтаглан бүтээгдэхүүний үнийг 20 хувь хүртэл хэмжээгээр
хөөрөгдөж байгаа хувь хүмүүс, байгууллагуудад арга хэмжээ авах шийд гаргасан
байна.
Орост энэ жил инфляци албан ёсны дүнгээр 6-7 хувь байгаа нь өмнө
байгаагүй доогуур үзүүлэлт бөгөөд Оросын Засгийн газар энэ хэмжээг өсгөхгүй
бодлого баримталж байна. “Шударга бус зах зээлийн оролцогчид хуулийн хүрээнд
үйл ажиллагаа явуулахад анхаарах хэрэгтэй. Үгүй бол тэд бүтээгдэхүүн
дамласнаасаа илүү олон дахин нугалсан төлбөр, торгууль төлөх болно” гэж ОХУ-
ын ерөнхий сайд Владимир Путин баасан гаригт Монополийн эсрэг албаны дарга
Игорь Артемеевтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Артемеев Татарстан, Курск,
Магадан мужуудад олон арван компаниудын эсрэг хэрэг нээж шалгаж эхлээд
байна гэж Путинд танилцуулсан байна. Түүнчлэн Москва хотын өрсөлдөөний

7
албаны ажилтнууд талхныхаа үнийг бараг 20 хувь өсгөөд байгаа жижиг талхны
газрууд, цехүүд дэлгүүрүүдийн эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Долоогоос наймдугаар сарын хооронд Москва хотод талхны үнэ 10-15
хувиар нэмэгдсэн байна гэж Монополийн эсрэг албаныхан ярьж байна. Харин
Оросын зарим бизнес эрхлэгчид гурилан бүтээгдэхүүний үнийн талаар өөр байр
суурь илэрхийлж байна. “Нэг тонн гурил зургадугаар сард 6,000 рубль байсан.
Харин одоо 10,500 рубль болж үнэ нь 75 хувиар нэмэгдээд байна. Ийм байхад
талхны үнэ яах билээ? Талхыг гурилаар хийдэг биз дээ” гэж Оросын зарим талх
үйлдвэрлэгч ярьж байна.

Тодруулга:

Баасан гаригт АНУ-ын зах зээл дээр нэг бушель (27.1 кг) улаанбуудай 8.41
ам.доллар хүрсэн байна. Даваа гаригт Оросын рубль 42 төгрөг, Их Британийн
паунд 1999 төгрөгний ханштай байлаа.

8
Гадуур гурил хомсодчихоогүй ч гэлээ саяхнаас дотоодын үйлдвэрийнхэн
болон импортлогчид хүнсий зах, дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ ахиухан хүргэхийг
төдийлөн хүсэхгүй байна.
Импортлогчид агуулахдаа арвин нөөцтэй байхыг чухалчилж, “Алтан тариа”,
Улаанбаатар гурил” зэрэг үндэсний  томоохон үйлдвэрлэгчид хүчин чадлаараа
шөнө, өдөргүй ажиллаж, хахаж цацтал нь үйлдвэрлэхийг хүсэхгүй байна. Гурил
үйлдвэрлэгчид цагаан сарын өмнө ХХААЯ-тай  нэгдүгээр гурилын нэг кг-ын үнийг
550 төгрөгт барина хэмээн гэрээлсэн нь өдгөө ийнхүү түүхий эдээ гамнаж,
үйлдвэрлэлээ татанг явуулахад хүргэсэн бололтой.
    Түүнчлэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон Монгол-
Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны портоколд тусгасан хойд
хөршийн зүгээс манайд экспортын татварын 40 хувийн нэмэгдэлгүй үнээр
нийлүүлэх 85 мянган тонн улаан буудай манай гурил үйлдвэрлэгчдийг ийн хүлээж
харзнасан байдалд оруулаад байгаа аж.
“Тэгээд гурилын үнэ өсч, хомсдол үүсэх үү, нөөцлөхөд илүүдэхгүй юү” гэсэн
тодорхой хариулт нэхсэн яриа хэрэгэлэгчдийн дунд хэдийнэ гарч амжиж. Дэлхийн
зах зээл дээр улаан буудайн үнэ тэнгэрт хадаж буй мэдээллийг байнга сонсож буй
учраас гурилынхаа 70 гаруй хувийг импортоор хангадаг улсын иргэдийн хувьд
дээрх болгоомжлолыг тээхээс аргагүй. Нэг үгээр, манай төр, засгаас
шалтгаалахгүй гадаад нөхцөл байдал үүссэнийг иргэд гадарлаж байгаа гэсэн үг.
  Гурил үйлдвэрлэгч, импортлогчид болон томоохон гурилан бүтээгдэхүүн  
үйлдвэрлэгчдийн заримтай ярилцаж үзэхэд, лав ойрын хугацаанд гурилын
хомсдол үүсэхээргүй байх шиг. “Хомсдохгүй, харин үнэ нэмэгдэхээс аргагүй
нөхцөл байдал үүсээд байгаа” гэсэн хариулт цөөнгүй сонслоо. Хамгийн гол нь
манай гурилын зах зээлд аль шинэ жилийн өмнө үүссэн хүлээлт одоо хэр нь
арилаагүй. Зах зээлд гурилын нийлүүлэлт хэвийн байсан ч импортын гурилыг
НӨАТ, гаалийн татвараас чөлөөлөхийг харзанасан хүлээлт нийгэмд бий болсон.
Энэхүү хүлээлт олны дунд үнэ өсөх вий гэсэн  болгоомжлолыг төрүүлээд байв.
40 мянган тонн гурил татваргүй оруулж ирснээр цагаан сарын үеэр гурилын
хомсдолгүй байлгаж чадсан сайн талтай ч  хүссэн хэмжээний үр дүн өгөөгүй.
Засгийн газар  дотоодын үйлдвэрлэгчидтэй нэгдүгээр гурилын үнийг 550 төгрөгт

9
барих тухай гэрээ хийсэн шигээ импортлогчдод татварын хөнгөлөлт
эдлүүлснийхээ хяналтыг хатуухан тавих ёстой байлаа. ХХААЯ-ны холбогдох
мэргэжилтэн өгүүлэхдээ “Импортын гурилын татвараас чөлөөлөх тухай хуулийн
төслийг боловсруулж байх үед манайх хяналт тавих үүднээс  импортлогчдод квот
тогтоох санал оруулсан. Харамсалтай нь хууль тогтоогч байгууллагаас аавын
хүүхдүүдийг алагчилж үзэхгүй, хэн дуртай нь гурил импортолж болно” гэсэн шийд
гаргасан.Тийм болохоор хяналт тавих үнэхээр боломжгүй байсан” гэв.
Импортын гурилыг татвараас чөлөөлөх нь төр, засгийн авч хэрэгжүүлэх  ёстой
арга хэмжээ  байсан ч тийм ч оновчтой шийдэл биш байсан гэдэгтэй цөөнгүй хүн
санал нийлж байна.
Гурилын үнийн өсөлт, хомсдолтой холбоотой асуудал өнөөдөр ч анхаарал
татаж, хариулт нэхсэн хэвээр байна. Ямар арга зам байна вэ. Гурил
үйлдвэрлэгчдийг  үйлдвэрлэлээ сойход хүргээд байгаа 85 мянган тонн улаан
буудай хойд хөршөөс хэзээ орж ирэх вэ гэдэг чухал байна. ХХАА-н сайд хэлэхдээ “
Хэдийгээр биднээс шалтгаалахгүй гадаад зах зээлийн нөхцөл байдал үүсээд
байгаа ч Монгол-Оросын Засгийн газар хоорондын  портоколд туссан
хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх 85 мянган тонн буудай оруулж ирэх учраас манайд
гурилын хомсдол үүсэхгүй, үнийг ч өнөөдрийн түвшинд нь  тогтвортой байлгахыг
бодож байна” хэмээн өгүүлж буй.
Дээрх 85 мянган тонн буудайнаас гадна мөн 15 мянган тонн гурил
хөнгөлөлттэй үнээр нийлүүлэхээр хоёр улсын Засгийн газар хоорондын протоколд
туссан байсан. Цагаан сарын өмнө ХХААЯ-ны холбогдох албаныхан Орос явж 15
мянган тонн гурилын гэрээ хэлцэл хийж, өнөөдрийн байдлаар бараг тал хувийг нь
оруулж ирээд байгаа аж. Уг гурилыг  ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих
сангийн шугамаар оруулж ирж байгаа бөгөөд  гурил, гурилан бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчдэд харьцангуй хямд үнэтэй олгож байгаа гэнэ.
Нэгдүгээр гурилыг кг-ыг  нь 490, дээдийг нь  550 төгрөгөөр бодож олгож
байгаа юм билээ. “Засгийн газрын хөнгөлөлттэй үнэтэй гурилыг аль болох олон
үйлдвэрт хүртээхийг хичээж байна” хэмээн  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн
мэргэжилтэн ярив. Их биш ч  гэсэн жижиг зах зээлтэй манай улсын хувьд дээрх
хэмжээний гурил нөлөөтэй л байгаа байх. Харин 85 мянган тонн улаан буудай

10
манайд  хэзээ нийлүүлэгдэж бол оо. Үндэсний үйлдвэрийнхэн харьцангуй хямд
үнэтэй буудайтай болно гээд харуулдаад л сууна. Ямар сайндаа сүүлдээ
үйлдвэрлэлээ багасгаж байх вэ дээ. Байгаа жаахан түүхий эддээ баригдаж,
түүнийгээ дуусчих вий гэж хайрлаад тэр гэнэ.
Тухайлбал, сүүлийн үед “Улаанбаатар гурил” компанийн бүтээгдэхүүн ховор
байна гэсэн яриа их бий. Энэ талаар тус компанийн холбогдох хүнээс лавлахад “
Ганц манайх  ч гэлтгүй бусад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлт
эрс багассан шүү дээ. ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр 85 мянган тонн улаан буудай
оруулж ирнэ гэхээр нь Казахстан, ОХУ-тай хийсэн гэрээнийнхээ зармыг нь
хойшлуулж, зармыг нь цуцалчихсан. Гэтэл мөнөөх буудай нь орж ирэхгүй,
хүлээгдээд ацан шалаанд орчихлоо. Манай үйлдвэрийн 200 гаруй хүн бараг
ажилгүй шахуу болчихоод байна. Түүхий эдийн жаахан нөөц бий. Гэхдээ нэг их
биш учраас хүчин чадлынхаа өчүүхэн хэсгээр ажиллаж байгаа. Засгийн газар
хөнгөлөлттэй үнээр буудай оруулж ирнэ гээгүй бол бид гэрээгээ цуцлахгүйгээр
түүхий эдээ татаад хүчин чадлаараа ажиллах боломжтой байсан. Дэлхийн зах
зээл дээр буудайн үнэ хоногт 12 ам.доллараар өсч байна. ОХУ буудайн экспортын
үнээ 40 хувиар нэмжээ.

Улаанбуудайн 20 хүрэхгүй хувиар бор гурил үйлдвэрлэдэг

Ихэнх хүн дээд гурилыг чанартай гэж боддог. Үүнтэй холбоотойгоор I


зэргийн болон дээд, дээдийн дээд гурилыг хүнсэндээ хэрэглэж заншсан. Тиймээс
талх, нарийн боов үйлдвэрлэгчид голчлон дээд гурилаар бүтээгдэхүүнээ
үйлдвэрлэж байна. Үүнтэй холбоотойгоор цагаан гурилын хэрэглээ өсч, үүнийг
дагаад үнэ нь нэмэгдэж байна.
Тухайлбал, манай улс өнгөрсөн жилийн эхний долоон сарын байдлаар 64
мянган тонн улаанбуудай импортолжээ. Үүний ихэнхийг ОХУ, Казахстанаас
оруулсан аж. Үүнээс Казахстан, Хятад улсаас зөвхөн I гурил, ОХУ-аас дээд, нэг, II
гурил авдаг байна. Нийт импортын гурилын 60-70 хувийг I гурил эзэлдэг гэнэ.
Харин импортын гурил ховордсон үед манайд хомсдол үүсч, гурил, талх,
нарийн боовны үнэ ч нэмэгддэг юм. Гэтэл өндөр үнээр аваад байгаа I гурилнаас
илүү хүмүүсийн голоод байдаг бор гурил тэжээллэг байдаг байна. Мөн үнийн хувьд
11
ч хямдхан. Сүүлийн үеийн мэдээллээр дээд гурил 800,( I гурил 700 төгрөгийн
үнэтэй байгаа бол II гурил 500 төгрөгийн үнэтэй байна.

Гурилын өнгө цайрах тусмаа шим тэжээл нь буурдаг:

Буудай маш олон дамжлагаар орж, шигшигдсээр гурил болдог. 29 дугаартай


шигшүүрээр шигшсэнийг нь хоёрдугаар гурил гэдэг. Харин үүнээс арай жижиг
нүхтэй буюу 35 дугаартай шигшүүрээр шигшсэн нь нэгдүгээр гурил юм. Бүр нарийн
шигшүүрт орсон нь дээд гурил болдог аж. Өөрөөр хэлбэл олон шигшүүр дамжих
тусмаа гурилын өнгө цайрдаг. Гэхдээ шимт чанар нь буурдаг байна. Тиймээс
цагаан гурилын шимт чанарыг нэмэгдүүлэхийн тулд амин дэм, эрдэс бодисоор
баяжуулдаг гэнэ.
Цагаан гурилын 80 хувь нь нүүрс ус байдаг. Ийнхүү их хэмжээгээр агуулагдсан
нүүрс ус нь саахар, крем зэрэг өтгөрүүлсэн нүүрс устай холилдон нойр булчирхай,
элэгний үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг.
Дээд гурилаар хийсэн хүнс нь гэдэсний шовгор сэртэнгүүдэд наалдан
гүрвэлзэх хөдөлгөөнд саад болоод зогсохгүй, бусад хүнсний зүйлийг гэдэсний
хананд шимэгдэхэд саад болдог байна. Түүнчлэн гурилын өнгө цагаан байх нь
цардуул их байна гэсэн үг. Тиймээс ч цагаан гурил ус сайн даадаг. Харин цардуул
ихтэй орчинд бичил биетэн үрждэг тул цагаан гурил их хэрэглэх нь хамрын
ханиад, бөөрний үрэвслээр өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Мөн цагаан
гурил нь таргалалтын шалтгаан болоод зогсохгүй хорт хавдарт өртөх магадлалыг
ихэсгэдэг аж. Тиймээс л турахыг хүссэн хүмүүст цагаан гурилнаас аль болох
татгалзаж, хөх тариа, бор гурилан бүтээгдэхүүнийг санал болгодог байна. Түүнээс
гадна цагаан гурилын хэт их хэрэглээ нь харшлын өвчнөөр өвдөх магадлалыг 4-5
дахин, гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлийг 3-4 дахин нэмэгдүүлдэг болохыг
эмч нар судалгаагаар тогтоожээ. Харин хоёрдугаар гурилыг баяжуулах
шаардлагагүй шим тэжээлтэй аж. Тухайлбал, хөх тарианы талх нь төрөл бүрийн
эрдэс бодис, олон төрлийн амин дэмүүдийн агуулалт ихтэй, гэдэсний гүрвэлзэх
хөдөлгөөнийг сайжруулж, хүний биед хуримтлагдсан хорт бодисыг зайлуулах
үйлчилгээтэй байдаг аж. Тиймээс ийм талх, нарийн боовыг илүүдэл жинтэй болон
саахарын өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой юм байна. Түүнчлэн хөх тарианы

12
гурилын талханд ямар нэгэн нэмэлт чанаржуулагч, өнгө оруулагч хийдэггүй аж.
Тиймээс хөх тарианы гурилыг байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж тооцох нь бий.
Түүнчлэн бор гурил нь бодисын солилцоог сайжруулдаг тул хоёрдугаар гурил идэж
өссөн хүн барагтай өвддөггүй, ходоодны өвчин тусдаггүй гэдгийг эмч
мэргэжилтнүүд хэлдэг.

Спиртийн буудайгаар бор гурил үйлдвэрлэх боломжтой:

Тиймээс сүүлийн үед бор гурилын хэрэглээ нэмэгдэж байгаа аж. Үүнтэй
холбоотойгоор бор гурилан бүтээгдэхүүн гурилын үйлдвэрүүдийн хамгийн их
борлуулалттай, эрэлттэй бүтээгдэхүүн болж байна. Түүнчлэн цэцэрлэгүүд
хүүхдийн эрүүл мэндэд тустай гэдэг утгаар нь зарим өдөр бор гурилаар хоол хийж
өгдөг болжээ. Энэ талаар Чингэлтэй дүүргийн IV цэцэрлэгийн багш Д.Энх-Амгалан
хэлэхдээ “Манайх хүүхдүүддээ өдөр болгон өөр өөр хоол хийж өгдөг. Хүүхдийн
эрүүл мэндэд ашигтай, аль болох амин дэмтэй төрөл бүрийн хоолыг сонгож
хийдэг. Сүүлийн үед хүүхдүүдийн хоол боловсруулах ажиллагааг сайжруулах
зорилгоор бор гурилаар хоол хийх болсон. Хүүхдүүд маань ч дуртай идэж байгаа”
юм.

Бор гурилан бүтээгдэхүүний борлуулалт их байгааг хүнсний дэлгүүрийн


худалдагчид хэлж байлаа. СБД-ийн XVIII хороонд байрлах найман нэрийн
дэлгүүрийн худалдагч Ч.Саруул “Худалдан авагчид ихэнхдээ “Атар” талхыг авдаг
байсан. Харин одоо “Хар талх” гэж нэрлэгддэг талхыг илүү авч байна. Одоо хар
талх их олон төрлийн болсон. Гэхдээ зарим хар талх бага зэрэг гашуун байна
гэдгийг худалдан авагчид хэлдэг” гэлээ. Мөн хоёрдугаар гурилын борлуулалт сайн
байгаа талаар “Баянзүрх” худалдааны төвийн борлуулагч Х.Нарангарав хэлэв.
Тэрбээр цааш нь “Ер нь манай иргэд бор гурилыг амьдрал тааруухан хүмүүс л
иддэг гэж боддог. Тэгээд хүмүүс гурил авахдаа хамгийн үнэтэй, хамгийн цагаанаас
нь авдаг. Гэхдээ бор гурилыг байнга хэрэглэдэг хүмүүс ч байдаг юм байна лээ.
Манай лангуунаас гурил авдаг байнгын үйлчлүүлэгч хүнсний үйлдвэрийн
технологич мэргэжилтэй болохоор хоёрдугаар гурилын ашиг тусыг мэдээд, бүх
хоолоо бор гурилаар хийдэг гэсэн. Нэг үеэ бодвол бор гурилын борлуулалт

13
нэмэгдэж байна. Гэхдээ манайд бор гурил үйлдвэрлэлт маш бага хувьтай байдаг
аж. Жилд тариалж буй улаанбуудайны 70-80 хувийг гурил хийх зориулалтаар
ашигладаг. Харин гуриланд оногдох буудайн ихэнх буюу 70-80 хувиар нэгдүгээр
зэргийн дээд гурил  хийдэг бол үлдсэн бага хэмжээний буудайгаар хоёрдугаар
зэргийн гурил үйлдвэрлэдэг аж.

Хүнсний үйлдвэрлэл ба хэрэглээ

Аюулгүй, цэвэр хүнсээр дотоодынхоо хэрэгцээг хэрхэн хангах тухай сүүлийн


үед ихээхэн яригдах болжээ. Асуудлын гол нь үйлдвэрлэл, нийлүүлэлтийг
нэмэгдүүлэхээс гадна хэрэглээнд өөрчлөлт бий болж, хүнсний аюулгүй байдлын
төлөө санаа тавьдаг явдал хүн амын тодорхой хэсгийн хүрээнд хэвшин тогтсон
зэрэг бодит хүчин зүйлс ард нь байгаа юм. Тэгвэл Монгол Улс эдгээр өөрчлөлт,
шинэ хандлагыг хүлээн авах, хэрэгжүүлэхэд бэлэн, чадавхи байгаа юу гэдэг
асуулт тавигдаж байна.    
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл жил жилээр хэлбэлздэг,
хэмжээ нь ч бага учраас хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал ийн яригдах
болсон билээ. Дотоодын үйлдвэрлэлээр зах зээлээ хангаж чадахгүй байгаа нь
зарим талаар дэд бүтэц сул, буруу хэлбэржсэн зах зээлийн сүлжээтэй олон талаар
холбоотой. Иргэдийн худалдан авах чадвар муу, бүтээгдэхүүний үнийн улирлын
хэлбэлзлийг хэрэглэгчдийн олонхи нь даах чадвар сул байгаа нь хямд, эрсдэлтэй
импортыг сонгоход хүргэж буй тал бий.    
Хүнсний үйлдвэрлэл, зах зээлийн нийлүүлэлтийн талаас авч үзвэл, ургац
нэмэгдүүлэх, хортонтой тэмцэх зорилгоор элдэв бордоо, химийн бодис, бэлдмэл
ихээхэн хэмжээтэй хэрэглэх болсон нь хүнсний аюулгүй байдлын анхаарах
асуудал болж байна. Бордоо, химийн бэлдмэлийг талбайд шууд хэрэглэж байгаа
нь хөрс, усыг бохирдуулах эх үүсвэр болж байна. Чанарын хяналтын багаж
төхөөрөмж орон нутагт байхгүй учраас аюултай хүнс, бүтээгдэхүүн дотоодын зах
зээлээс болон импортоор зах зээлд нэвтрэхэд хүргэж байна. Иргэдийнхээ
физиологийн шаардлагыг хангана гэвэл улсын хэмжээнд жилд 200 мянган тонн
мах, махан бүтээгдэхүүн, 320.3 мянган тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 247 мянган
тонн гурил, 301.4 мянган тонн төмс, хүнсний ногоо үйлдвэрлэнэ гэсэн үг. 2007 онд
14
140 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь 2000-2003
оны дунджаас даруй 55 тэрбум төгрөгөөр илүү байна.
Хүнсний дотоодын хэрэглээ дотоодын үйлдвэрлэл, импорт гэсэн хоёр эх
үүсвэрээс хангагдаж байна.  Мах, сүүний хэрэглээг дотоодоосоо хангах чадавхи,
нөөц Монгол Улсад бий. Төмс, хүнсний ногооны тариалалт нэмэгдэж байгаа нь
дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ өсөх таатай нөхцөл бүрдүүлж
байна. Өсөн нэмэгдэж буй гурилын хэрэгцээг газар тариалангийн үйлдвэрлэл
мэдэрч, зохицож чадахгүй байгаагаас болж гурилын нийлүүлэлт, хангамжид
төвөгтэй асуудал байсаар ирсэн, эдүгээ ч хэвээрээ байгаа. Өргөн хэрэглээний
хүнсний бүтээгдэхүүнээс төмс, өндөг, талх нарийн боов, ундаа, архины
үйлдвэрлэл өсч байна.
Нэгэнт дотоодын үйлдвэрлэлээр гурилын хэрэгцээг хангах боломж хомс
байгаа нь энэ чиглэлд нэлээд анхаарч, олон асуудлыг шийдвэрлэх шаардлагыг
бий болгож байна.   
Цөөн тооны сонгосон бүтээгдэхүүнээр жишээлэхэд, дотоодын
үйлдвэрлэлээс хүнсний нийлүүлэлтийг хангах чадавхи сул хэвээр байна. Нөөц
байгаа ч дотоодын үйлдвэрлэлээс хангалт муу хийж буй бүтээгдэхүүнд сүү, сүүн
бүтээгдэхүүн зүй ёсоор багтана.

Мах, сүүнээс бусад өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний


түвшин 1997 онд Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамнаас тогтоосон
физиологийн нормоос доогуур байна.
Гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногооны хэрэглээ 2004 оноос
хойш нэмэгдэж байгаа ч физиологийн нормд хараахан хүрэхгүй байна.
Хөдөөгийнхний хэрэглэж буй мах хотынхноос 1.5, сүү, сүүн бүтээгдэхүүн 2.0 дахин
илүү байна. Суурин газрын хүн амын уургийн хэрэглээ нормоос бага,
хөдөөгийнхний хувьд уургийн хэрэглээ арай илүү, гэхдээ амьтны гаралтай уураг
түлхүү хэрэглэдэг онцлогтой байна.   Хөдөөгийн хүн ам нормоос 1.4-1.8 дахин илүү
өөх тосны зүйл хэрэглэдэг бол хотод зохистой хэмжээнд байна. Ерөнхийд нь авч

15
үзвэл уураг, өөх тосны хэрэглээний зохистой харьцаа хөдөөд нэлээд алдагдсан
байдал ажиглагдаж байна.

Гурил, гурилан бүтээгдэхүүний талаар засгийн газараас авч


хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа:

Засгийн газар энэ оныг Хүнсний аюулгүй байдлын жил гэж зарласан. Үүнд
ХХААЯ, УМХГ, БОЯ-аар дамжуулан төр, засаг анхаарч чамгүй хөрөнгө гаргахаар
болсон. Үүнийг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихэд зориулъя гэсэн саналыг
гурил үйлдвэрлэгчид давхар гаргаж байна.
Манай улс дотооддоо тариалсан улаан буудайгаар үйлдвэрлэсэн гурил, гурилан
бүтээгдэхүүнээр улс орныхоо хэрэгцээг бүрэн хангаж байсан цаг бий. 1990 он
хүртэл хүнсний өргөн хэрэглээний бараа буюу гурил, талхаар хэрэгцээнийхээ 70
хувийг хангаж байсан үе нэгэнт ард хоцорчээ. Уналтын жил нь 2002 он байж. Энэ
үеэс эхлэн манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг гаднаас авдаг болж.
Герман дахь Олон улсын (Керман Хершманы) шинжилгээ, судалгааны
байгууллагаас хүнсний гол нэр төрлийн барааны хангамжийг индексээр тооцож
тухайн улсын хүнсний аюулгүй байдлын хараат эсэхийг тогтоодог байна. Үүгээр
улс орны хүнсний хараат байдлыг нь үлэмж, бүрэн, бага буюу хагас гэж ангилдаг
аж. Үүгээр тооцоход манай улс өнөөдөр дотоодын хүнсний хэрэгцээний дөнгөж 37
хувийг өөрсдөө хангаж байна гэж Мах, гурил, талх сүүн бүтээгдэхүүн
Үйлдвэрлэгчдийг (алгокольны бус бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн) нэгтгэсэн
холбооны тэргүүн Ш.Пүрэвсүрэн мэдээлэв. Тиймээс хүнсний импорт болон мөн
гадаадаас орж ирдэг нефть шатахууны үнээс шууд хамааралтай хүнсний
бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид төр, засгийн удирдлагад гаалийн болон НӨАТ-аас
бүтээгдэхүүнийхээ үнийг чөлөөлүүлж, хөнгөлүүлэх хүсэлтийг тавьж байна. Ийм
арга хэмжээ авснаар гурил, гурилан бүтээгдэхүүн болон талхны үнэ хямдарч нэг
түвшинд очно гэж итгэхэд бас бэрх. Учир нь улаан буудай болон импортын
гурилын бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлж 40 мянган тонн улаан буудайг
хил, гаалиар “ногоон гэрэл”-ээр оруулж ирсэн боловч олон түмэн өнөө хэр Засгийн
газрын амлаж байсан шиг нэг кг нь 500-550 төгрөгийн гурилыг амсаагүй л байна.
16
Татварын болон мэргэжлийн хүмүүс улаан буудай, гурилыг хэрэглэгчдэд
очих эцсийн дамжлага буюу гурилын үйлдвэр, худалдан авагчдад хүрэх тэр цэгт
хөнгөлөлт, чөлөөлөлтийг хэрэглэх нь оновчтой гэж үздэг. Гэвч зарим үйлдвэрлэгч
хил, гаалиар хямд оруулж ирсэн, баталгаатай бус улаан буудай, гурилаар
үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ үнийг хөөрөгдөж хэрэглэгчдийг хохироосоор, энэ
талын төр засгийн бодлого “цаасан дээр” үлдсээр байна.
Гурилын үнэ цаашид өсөх үү. Иргэдийн хүлээж байгаа энэ асуултад өнөөдөр
олон улс дахь үнэ ханшийн мэдээллийг манайдаа нэгтгэн гаргадаг Монголын
Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) болон манай Хөрөнгийн
бирж, гурил үйлдвэрлэгчид, бусад холбогдох байгууллагынхан үнэ өсч, нэмэгдэнэ
гэж гэсэн хариу өгч байна. Одоо нэг ширхэг нь 600 төгрөг байгаа зүссэн талх 630-
650 төгрөг болохыг үгүйсгэсэнгүй. Учир нь улаан буудай дэлхийд “ховордож” үнэ
нь талийж байгаагаас тэр. Манайхан саяхан улаан буудайн олон улсын үнийг нэг
тонн нь 1200 ам.доллар байна гэж буруу мэдээлжээ. Гэтэл тухайн өдөр АНУ-ын
Миниполлисын үрийн буудайн худалдааны бирж дээр 599, Канзасын бирж дээр
439, Канад улсын бирж дээр хамгийн өндөр буюу 899 ам.доллар байжээ. Энэ нь
намар эртийн зөөлөн улаан буудайн үнэ ханш. Манай гурил үйлдвэрлэгчид
Засгийн газрыг шатахууны үнийг барина гэж амлаж байгаа шиг гурил, талхны үнэ
дээр яг ингээсэй гэж залбирч байна.

17
Дүгнэлт

2009 оны эхний 4 сарын байдлаар манай улсын нийт импортын 10.7 хувийг
хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна. Импортын гол нэр төрлийн бараа,
бүтээгдэхүүнийг илгээгч улсаар нь авч үзэхэд гурилыг ОХУ-аас, төмс цагаан
будааг БНХАУ-аас, элсэн чихрийг Тайланд болон Малайз улсаас оруулжээ.
Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг
100 хувь импортоор оруулж байгаа бөгөөд цагаан будааны 100 хувийг, элсэн
чихрийн 70 хувийг БНХАУ-аас, ургамлын тосны 68.4 хувийг, импортын гурилын 97
хувийг ОХУ-аас тус тус импортолсон байна.
Манай улсын хүн амын хоол хүнсэндээ хэрэглэж буй цагаан будаа, элсэн
чихрийн хэрэглээ жил бүр өсөх хандлага ажиглагдаж байна. 2005 оны байдлаар
манай улс 13.77 мян.тн цагаан будаа, 26.83 мян.тн элсэн чихэр импортлон
хүнсэндээ хэрэглэж байсан бол 2008 оны байдлаар 27.9 мян.тн цагаан будаа,
42.36 мян.тн элсэн чихэр импортлож, цагаан будаа болон элсэн чихрийн хэрэглээ
1.5-2 дахин нэмэгдсэн дүнтэй байна. Харин ургамлын тосны импорт харьцангуй
тогтвортой байна. Харин 2009 оны эхний 04 сард нийтдээ 13643.7 мян ам
долларын хүнсний бүтээгдэхүүн импортлосноос, 5.4 мян.тн цагаан будаа, 4.6
мян.тн элсэн чихэр, 1.2 мян.тонн ургамлын тос импортлон зах зээлд худалдаалсан

18
нь өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад 1.8-3.5 дахин буурсан үзүүлэлттэй
байна. Үүнээс шалтгаалан 2009 онд зах зээлд будаа, ургамлын тос, элсэн
чихэрийн хомдол үүсч, үнэ нилээд өсөх хандлага ажиглагдаж байна.
Цаашид цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн нийлүүлэлтийг тогтворжуулах
зорилгоор улсын зээл, тусламж, төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар болон
хөнгөлттэй үнээр авах асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа болно.

19

You might also like