You are on page 1of 1

Брэндийг бүтээх гол зорилго нь хүмүүс таны компанийг эсвэл таныг хараад

таньдаг болоход чиглэж байгаа юм.

Brand positioning
Брэндийг бүтээхэд гол зүйл бол бусдаас ялгарах ялгаа юм. Үүний тулд та
дараах асуултуудад хариулах хэрэгтэй.
 Та хэн бэ?
o Хүн, компани, бараа бүтээгдэхүүн гэх мэт.
 Та юу бүтээдэг вэ?
o Та ямар бүтээгдэхүүнийг бүтээдэг вэ?
o Ямар үнэ цэнийг хэрэглэгчдэдээ өгдөг вэ?
 Таны сонгосон зах зээл юу вэ?
o Таны бараа бүтээгдэхүүнийг хэдээс хэдэн насны хүмүүс хэрэглэх
вэ?
o Тэдний хэрэгцээ шаардлага юу вэ?
 Таны бусдаас ялгарах ялгаа юу вэ?
o Та яагаад энэ өрсөлдөөнд орохоор болсон бэ?
o Юуг бусдаас илүү хийж чадах вэ?

Brand identify
Брэндийг би болгоход хамгийн чухал хүчин зүйл бол брэндийн лого юм. Таны
байгууллагыг илэрхийлэх чухал хүчин зүйл юм. Вэбсайт ч бас таныг
өрсөлдөгчдөөс чинь ялгаруулах хүчин зүйл болно. Вэбсайтыг бүтээхдээ ямар
фонт ашиглах, компаны логог жижигрүүлсэн хувилбар, мөн логог зөвхөн хар
цагаан өнгөөр харахад ямар хэрэгдах талаарх бүх тооцооллыг хийсэн байх.

Компаны логог сонгоход өнгө ч бас чухал үүрэгтэй. Таны вэбсайтын цэсний
өнгө ч мөн компаны логоны ерөнхий өнгөтэй ижил байх нь зохимжтой
харагддаг.

Brand promise
Брэндийг үүсгэхэд брэндийн өөрийн алсын хараа хэрэгтэй. Жишээ нь FEDEX
компаны хувьд тэдний уриа бол “Таны илгээмжийг өнөө шөнөөс өмнө очих
болно.”

Үүнийг хийхийн тулд анхаарах хэдэн хүчин зүйл буй.


1. Be credible – Таны бизнесийн амлалт тань та яагаад энэхүү бизнесийн
салбарт орж ирсэнтэй тань холбогдолтой байх
2. Provide value – Таны хийж байгаа бизнес бусад хүмүүсд үнэ цэнэтэй
байх
3. Keep your promise – Таны компани үргэлж өөрийн үнэ цэнэ амлалтыг
хадгалж байх

You might also like