You are on page 1of 1

Даалгавар-10

Сэдэв: Хөрөнгө, өр төлбөрийн үнэ цэн, өртөг тооцох арга зүй


Бодлого 9
Суурь машиныг худалдан авсан үнэ 1,200,000₮, тээврийн зардалд 35,000₮, ачиж
буулгах кран хөлслөхөд 25,000₮, угсарч суурилуулахад ажиллагчдын хөлсөнд 40,000₮
тус тус төлсөн, гаалийн татварт 21,000₮, материалын 24,000₮-ийн зардал гарсан ба
ашиглах хугацаанд хуримтлагдсан элэгдэл нь 600,000₮, ашиглалтаас хасах үед уг
машинаас 50,000₮-ийн сэлбэг авч үлдсэн хаягдал төмрийг 200,000₮-өөр худалдсан
гэвэл:
а. Суурь машиныг орлого болгон бүртгэх өртөг: 1,200,000₮+35,000₮+25,000₮
+24,000₮’+21,000₮+40000₮=1345000₮
б. Үлдэгдэл өртөг: 1345000₮-600,000₮=745000₮
в. Үлдэх өртөг: 50,000₮+200,000₮=250,000₮
г. Элэгдэл тооцох суурь үнэ: 1345000₮-250,000₮ =1095000 ₮ зэргийг тус тус
тодорхойлно уу.
Бодлого 10
"Болор" компанийн үйлдвэрлэдэг “А" бүтээгдэхүүний талаар дараах мэдээлэл өгөгджээ.
Өртөг 420,000₮
Орлуулалтын өртөг 365,000₮
Худалдах үнэ 400,000₮
Тооцоолсон борлуулалтын зардал 50,000₮
Хэвийн ашиг худалдах үнийн 25%
20Х1 оны 12-р сарын 31-нээр А бүтээгдэхүүнийг балансад тайлагнах үнэ цэнийг
тодорхойлж, холбогдох дансны бичилтүүдийг хийнэ үү.

You might also like