You are on page 1of 36

Лекц 10

Тогтмол гүйдлийн цахилгаан


машины хийц, ажиллах зарчим,
ажлын ба механик
хамаарамжууд, чадлын алдагдал
Тогтмол гүйдлийн цахилгаан машиныг
хөдөлгүүр ба генераторын горимоор
ашигладаг. Хөдөлгүүр нь тохируулгын шинж
чанар сайтай, хэт ачааллын горимоор
ажиллах чадвартай, зөөлөн ба хатуу механик
хамаарамж гаргадаг, хурд болон хүчдэлийг
дурын утганд өөрчилж болдог зэрэг давуу
талуудтай тул төрөл бүрийн цахилгаан
дамжлага, тээврийн хэрэгсэл, ачаа өргөх,
газар ухах, металл боловсруулах болон
хөнгөн /цаасны, хэвлэлийн, нэхмэлийн/
үйлдвэрүүдэд өргөн хэрэглэгддэг байна.
Бага чадлын тогтмол гүйдлийн
хөдөлгүүрийг автоматикт өргөн ашигладаг.
Тогтмол гүйдлийн генераторыг цахилгаан
хөдөлгүүр, автомашин, галт тэрэг, онгоц
зэрэгт цахилгаан үүсгэвэр болгож хэрэглэнэ.
Энэ машин нь хоёр хэсгээс бүрдэнэ.
(Зураг 5.1)
1.Үл хөдлөх хэсэг статор
2. Хөдлөх хэсэг
Статор нь машиныг шороо тоос, салхи,
бороо, чийг гэх мэтийн гадны үйлчлэлээс
хамгаалах их бие (8), соронзон урсгалыг
үүсгэх зориулалттай үндсэн туйл (6), үндсэн
туйлыг тойрсон сэргээлтийн ороомог (7), их
чадлын машинд нэмэлт туйл, туйлыг
тойрсон ороомгуудаас бүрдэнэ. Их бие нь
машиныг гадны үйлчлэлээс хамгаалахын
зэрэгцээ соронзон урсгалыг дамжуулах хэсэг
болох тул сайн чанарын соронзон нэвтрүүлэх
чадвартай, механик бат бөх сайтай
материалаар хийгдсэн байдаг. Ихэвчлэн
хөнгөнцагаан буюу ширэмний хайлшаар
хийдэг.
Үндсэн туйл нь соронзон нэвтрэх чадвар
сайтай 1-2 мм зузаантай цахилгаан
техникийн нимгэн ган хуудаснуудыг
хоооронд нь шахаж хийсэн зүрхэвч (5),
түүнийг тойрсон сэргээлтийн ороомгоос (7)
бүрдэнэ. Үндсэн туйл нь машины соронзон
оронг сэргээх зориулалттай бөгөөд статор,
якорын хоорондын агаарын завсарт машины
соронзон урсгалыг жигд хуваарилахын тулд
туйлыг өвөрмөц хэлбэр бүхий төгсгөлийн
хэсэгтэй анизотроп шинж чанартай хүйтэн
цувих аргаар үйлдвэрлэсэн цахилгаан
техникийн гангаар хийдэг.
Үндсэн туйлуудын ялтасны хооронд
зориудаар тусгаарлагч хийж өгдөггүй
тэдгээрийн гадаргуу дээр исэлдэлтийн дүнд
үүссэн бүрхүүл нь тусгаарлагч болж
хуйларсан гүйдлийг эрс бууруулдаг. Бага
чадлын тогтмол гүйдлийн машины туйлын
зэс ороомгийг багцалж, гадуур нь
тусгаарлагчаар ороож зүрхэвчийн гадуур
өмсгөж байрлуулна. (Зураг 5.2.а) Их чадлын
/1кВт-аас дээш/ цахилгаан машины
ороомгийг эхлээд хуванцар хоногт ороож
зүрхэвчийн гадуур өмсгөж суулгана.
Нэмэлт туйл сойз- коллекторын хооронд
үүссэн очийг хязгаарлаж, машины
ажиллах чадварыг нэмэгдүүлэх үүрэг
гүйцэтгэх бөгөөд үндсэн туйлуудын
хооронд байрлана. Жижиг машинд үндсэн
туйлуудын хоорондох зай бага учир
нэмэлт туйл хийдэггүй. Статор ба якор нь
хоорондоо агаарын завсраар
тусгаарлагдана.
Якорь нь эргэлдэх гол (1) дээр (Зураг 5.3)
байрласан цилиндр хэлбэртэй соронзон зүрхэвч (2),
түүний гадна гадаргууд гаргасан ховилуудад
байрласан ороомог (4), ороомгийн үзүүрүүд
бэхлэгдэх гол дээр суусан коллектороос (3)
тогтоно. Хуйларсан гүйдлийн нөлөөнөөс үүсэх
халалтаас хамгаалахын тулд якорын зүрхэвчийг
0.3-0.5 мм –ийн зузаантай цахилгаан техникийн ган
ялтсаар хийж хооронд нь лакаар тусгаарладаг.
Машины хүндийн жинг багасгахын тулд
зүрхэвчийг нүхтэй хийдэг. Якорийн ороомгийг
дугуй буюу тэгш өнцөгт хөндлөн огтлолтой зэс
дамжуулагчаар хийнэ.
Коллектор нь трапец хэлбэртэй (Зураг 5.4.б)
зэсийг хооронд нь тусгаарлагчтайгаар цуглуулж
цилиндр хэлбэрт оруулсан ялтас, түүний дотор
байрлах хуванцар эдээр хийсэн цагирагаас
бүрдэнэ. Коллекторын гадаргуу дээр нүүрсэн
буюу зэс, хүрэл, мөнгө зэргээр металжуулсан бал
чулуугаар хийсэн сойзнууд (4) дарж байрлах ба
тэдгээрт суулгасан багцалсан зэс утсаар
сүлжээнээс тэжээл авах буюу хэрэглэгчтэй
холбогдоно. Коллекторын цилиндр хэлбэртэй
ялтсыг хөдөлгөөнгүй суулгахын тулд цагирагтай
харьцах хэсгийг “хараацайн сүүл “ (6) /трапец/
хэлбэртэй (Зураг 5.4.а) цоожлогчтой хийж
шахаад цагираг (1,3) тавьж боолтоор (2) бэхэлдэг.
Коллекторын зэс ялтсыг хооронд нь цахилгаан
тусгаарлагч миканитаар (4) жийрэглэдэг. Зэс
ялтасны төгсгөлд (5) якорийн ороомгууд
гагнагдана. Бага чадлын машинд ихэвчлэн ган
ялтсыг (1) хуванцраар хийсэн цагирагт (2)
суулгасан байдаг. (Зураг 5.4.в) Коллекторыг бат
бэх болгохын тулд хуванцарын дунд металл
цагираг (3) хийж дотор талд нь ган цилиндр (4)
цөн /втулка/ тавьж бэхэлдэг байна. Сойз (3) нь
сойзны хоног (4) дотор суух бөгөөд түүнтэй
харьцах пүрш (2), пүрш дарагчтай (1) холбоотой
(Зураг 5.4.г) байдаг.
Эдгээрийг бүхэлд нь сойз баригч гэж
нэрлэнэ. Сойз баригч нь хавчуургаар (5) их
биетэй бэхлэгдэх бөгөөд сойзноос гарсан
зэс дамжуулагчаар (6) гадаад хэлхээтэй
холбогдоно. Машины тасралтгүй
ажиллагаа нь сойз-коллекторын хосын
харьцах гадаргуу нягт зай завсаргүй
байхаас их шалтгаалдаг. Сойз коллектор
дээр жигд бус дарснаар оч хаях, коллектор
халах, сойзны гадаргуу жигд бус элэгдэх
үзэгдэл гардаг.
Якорь эргэхэд ороомгийн секцийн идэвхитэй
хэсгүүд туйлуудын дор ээлжлэн орно. Энэ үед
ороомогт индукцлэгдсэн ЦХХ-ны чиглэл байнга
өөрчлөгдөх ба гадны хэлхээнд тогтмол гүйдэл
гаргаж авахын тулд шулуутгах төхөөрөмж
шаардагдана. Энэхүү шулуутгах процессыг сойз-
коллекторын хос гүйцэтгэдэг. Машины якорыг
чөлөөтэй эргэлдүүлэхийн тулд голын хоёр талд
холхивч байрлах хүзүү (12) гаргасан байдаг. (Зураг
5.1) Голын арын төгсгөл дээр хөргөх сэнс (10)
суулгана. Их биеийн хоёр талаас таг (2,9) тавьж
битүүлэх ба дээд талд нь машиныг тээвэрлэхэд
зориулсан сэнж, доод хэсэгт нь тулгуур хөл (11)
хийж суурьтай хөдөлгөөнгүй бэхлэдэг.
Тогтмол гүйдлийн машины
ажиллах зарчим
Тогтмол гүйдлийн машины ажиллах зарчим
цахилгаан соронзон индукцын үзэгдэл /соронзон
орон дотор дамжуулагч эргэхэд түүнд ЦХХ үүснэ/
буюу цахилгаан соронзон хүчний /соронзон орон
доторх гүйдэлтэй дамжуулагчид хүч үйлчлэх/
үйлчлэлийн хуулиар явагдана. Ажиллах зарчмыг
судлахын тулд машины хялбарчилсан хийцтэй
танилцъя. (Зураг 5.15) Машины хөдөлгөөнгүй
хэсэг N-S хоёр туйлуудын хооронд якорь
коллекторын хамт нэг гол дээр эргэлдэнэ. Якорь
чөлөөтэй эргэхийн тулд туйлаас агаарын завсраар
тусгаарлагдана. Гол нь туузан дамжуулгаар
анхдагч машинтай холбогджээ.
Якорийн ороомгийг жааз хэлбэртэй аb cd
дамжуулагчаар /ороомгийн нэг секц/
орлуулж төгсгөлийг нь коллектор гэж
нэрлэгдэх хагас дугуй хэлбэртэй хоёр зэс
ялтсанд холбоно. Коллектор дээр А,В
хоёр сойз хөдөлгөөнгүй дарж байрлах
бөгөөд якорийн ороомгийг /эсэргүүцэл R/
гадны хэлхээтэй холбоно. (Зураг 5.15)
Генераторын горим. Машины якорийг цагийн
зүүний эсрэг тогтмол хурдтай гадны механик
хүчээр эргүүлье Ороомгийн секцийн аb
дамжуулагч N туйлын, cd дамжуулагч S туйлын
харъяанд ижил хэмжээнд байрлах бөгөөд
түүнийг секцийн идэвхтэй хэсэг гэж нэрлэдэг.
Секцийн идэвхтэй хэсгийг соронзон урсгалын
шугам огтлох бөгөөд (L) уртын дагуу соронзон
индукц (В) тогтмол нэг утгатай байна. Якорийн
дамжуулагч соронзон орон дотор эргэхдээ
цахилгаан соронзон индукцын хуулиар
дамжуулагчид е = 𝐵𝐿𝑣 ЦХХ индукцлэгдэнэ.
Секцийн 2 идэвхтэй хэсэгт үүссэн ЦХХ
е = 2𝐵𝐿𝑣 болно.
Генераторийн якорийн ороомогт индукцлэгдсэн
ЦХХ-ний эгшин зуурын утга соронзон урсгалтай
шууд пропорциональ байна. е = 𝑐𝑒 𝑛Ф Генератор
ажиллах явцад якорийн ороомгийн
дамжуулагчийн 2 тал ээлжлэн N ба S туйлуудын
доогуур өнгөрөх учир ЦХХ-ний чиглэл
өөрчлөгдөнө. Иймд ЦХХ хувьсах хэмжигдэхүүн
бөгөөд соронзон индукц агаарын завсарт
харилцан адилгүй тархдаг. Хэрэв машинд
коллектор байгаагүй бол гадны хэлхээнд хувьсах
гүйдэл гарах байсан. Коллектор сойзоор дамжиж
гарсан гүйдэл тогтмол чиглэлтэй болох бөгөөд
гүйдэл А сойзноос В-рүү чиглэсэн тогтмол
гүйдэл хэлхээнд очно.
Генераторын гаралтанд хэрэглэгч
залгавал хэлхээгээр тогтмол гүйдэл
гүйнэ. Ингэж гаднаас авсан голын
эргэлтийн механик энергийг цахилгаан
энергид шилжүүлж байгаа машиныг
генератор гэнэ. Генераторын горимд
коллектор якорийн ороомгийн хувьсах
гүйдлийг гадаад хэлхээнд тогтмол
болгох шулуутгагчийн үүрэг
гүйцэтгэнэ.
Гадаад гүйдлийн лугшилтыг
багасгахын тулд якорийн ороомгийг
олон ороодостой хийж, якорийн
гадаргуугаар жигд тархаан
байрлуулдаг. Генераторын горимд
залгуур дээрх хүчдэл якорийн
ороомгийн ЦХХ-ээс якорийн
ороомгийн эсэргүүцэл дээр унасан
хүчдэлийн уналтыг хассантай тэнцүү
байна. 𝑈 = 𝐸 − 𝐼𝑅
Хөдөлгүүрйин горим. Цахилгаан машиныг
хөдөлгүүрийн горимоор ажиллуулахын тулд
якорийн ороомгийг сойзоор дамжуулан гадны
үүсгэвэртэй харилцан үйлчилсний үр дүнд
якорийн дамжуулагчид цахилгаан соронзон хүч
𝐹эм үйлчилж, якорьт цахилгаан соронзон момент
М үүснэ. Якорь 1800 эргэхэд соронзон хүчний
чиглэл хувирахгүй харин ороомгийн гүйдлийн
чиглэл өөрчлөгдөнө. Якорийн ороомгийн
гүйдэлтэй дамжуулагч соронзон орон дотор
орших учир цахилгаан соронзон хүч дараах
томъёогоор тодорхойлогдоно. (Зураг 5.17)
𝐹ЦС = 𝐵𝐿𝐼 Энэ хүчний үйлчлэлээр эргэлдүүлэх
𝐷𝑎
механик момент үүснэ. 𝑀=𝐹 энд
2
Da-якорийн гадаад диаметр
Цахилгаан соронзон моментын тодорхой
(хөдөлгүүрийн гол дээрх үрэлтийн моментоос
их) утганд машины якорь эргэлтэнд орж, гол
дээрээ механик чадал гаргана. Ингэж гаднаас
цахилгаан энерги авч гол дээрээ механик энергид
шилжүүлж байгаа машиныг тогтмол гүйдлийн
хөдөлгүүр гэнэ. Хөдөлгүүрийн горимд машины
коллектор гадны үүсгүүрээс авсан тогтмол
гүйдлийг якорийн ороомогт хувьсах гүйдэлд
хувирган механик инверторын үүрэг гүйцэтгэнэ.
Хөдөлгүүрийн якорийн ороомог соронзон орон
дотор эргэлдэж байгаа учир түүнд ЦХХ
индукцлэгдэх бөгөөд түүний чиглэл гүйдлийн
эсрэг байна. Хөдөлгүүрийн горимд якорийн
залгуур дээрх хүчдэл якорийн ороомгийн ЦХХ
ба якорийн ороомгийн эсэргүүцэл дээр унасан
хүчдлийн уналтуудын нийлбэртэй тэнцүү байна.
𝑈 = 𝐸 + 𝐼𝑅 Тогтмол гүйдлийн цахилгаан
генератор ба хөдөлгүүрийн тэгшитгэлүүдээс
үзэхэд генераторын горимд 𝑈 < 𝐸, хөдөлгүүрийн
горимд U>E байна. Чадлыг 𝑈𝐼 = 𝐸𝐼 + 𝐼2 𝑅 гэж
тодорхойлно.
Тогтмол гүйдлийн машины сэргээлт
Цахилгаан машиныг ажиллуулахын тулд
соронзон оронг сэргээж өдөөх шаардлага
гардаг. Тогтмол гүйдлийн машиныг өөрийн
ба гадны сэргээлттэй гэж ангилах бөгөөд
өөрийн сэргээлттэй машины якорийн
ороомог сэргээлтийн ороомогтой зэрэгцээ,
цуваа , холимог байдлаар холбогдсон байдаг.
Гадны сэргээлттэй машины сэргээлтийн
ороомог өөр үүсгэврээс холбогддог бол
өөрийн сэргээлтийн ороомог уг машинаас
өөрөөс нь тэжээгдэнэ.
Тогтмол гүйдлийн генераторын хамаарамж:
Тогтмол гүйдлийн генераторын ажлын
хамаарамж шинж чанар нь сэргээлтийн төрөл,
тэнд үүсэх соронзон урсгалын хэмжээнээс
хамаардаг. Генераторын хамаарамжийн гол
параметрт хоосон явалтын хүчдэл U 0,ачааллын
гүйдэл IA, сэргээлтийн гүйдэл IC, генераторын
гаралтын хчдэл Ur, сэргээлтийн ороомгийн
эсэргүүцэл rc, ачаалал rA, якорийн эргэлтийн хурд
n орно. Гадны сэргээлттэй генераторын үндсэн
хамаарамж: Генераторын хамаарамжийг
судлахын тулд энгийн схемийг авч үзье.
Зураг 5.20 Сэргээлтийн ороомгийн гүйдлийг
эсэргүүцлээр тохируулах ба гүйдлийг
өөрчилснөөр генераторын үндсэн соронзон
урсгалын хэмжээг нэмэгдүүлж, эсвэл
бууруулж болно.
Хоосон явалтын хамаарамж: Генераторыг
ачаалалтай холбогдоогүй үеийг хоосон
явалтын горим гэнэ. Гаралтын хүчдэл
сэргээлтийн ороомгийн гүйдлээс хамаарахыг
хоосон явалтын хамаарамж гэнэ. IA=0 n=const
Ачааллын хамаарамж: Генераторын гаралтын
хүчдэл сэргээлтийн ороомгийн гүйдлээс
𝑈𝑟 = 𝑓(𝐼𝑐 ) хамаарахыг ажлын хамаарамж гэнэ.
IA=const n=const
Гадаад хамаарамж: Генераторын гаралтын хүчдэл
ачааллын гүйдлээс хамаарахыг хэлнэ. 𝑈𝑟 = 𝑓(𝐼𝐴 )
𝐼𝑐 =const n=const
Тохируулгын хамаарамж: Сэргээлтийн
ороомгийн гүйдлээс ачааллын гүйдэл хамаарахыг
хэлнэ. 𝑈𝑟 = 𝑓(𝐼𝑐 ) 𝑈г =const n=const
Тогтмол гүйдлийн машины
чадлын алдагдал ба ашигт
үйлийн коэффициент
Цахилгаан хөдөлгүүрийн сүлжээнээс авсан
чадлын ихэнх хувь ажлын горимын үед якорийн
хэлхээнд, бага хэсэг нь сэргээлтийн ороомгийн
хэлхээнд зарцуулагддаг. Зураг(5.25.а)
𝑃1 = 𝑈𝐼 𝑃𝑐эр = 𝐼𝑐2 𝑅𝑐 = 𝑈𝐼𝑐 𝑃я = 𝑃1 − 𝑃𝑐
𝑃1 - Хөдөлгүүрийн сүлжээнээс авсан чадал
𝑃𝑐эр - Сэргээлтийн ороомгийн хэлхээнд
зарцуулагдсан чадал
𝑃я - Якорийн ороомгийн хэлхээнд зарцуулагдсан
чадал
Якорийн хэлхээний чадлын нэлээд хувийг
ороомгоор гүйх гүйдлийн улмаас хэлхээнд
алдагдах цахилгаан чадал Рцах = 𝐼я2 𝑅я мөн
хуйларсан гүйдэл, гистрезисийн үзэгдлийн
нөлөөгөөр якорийн соронзон зүрхэвчинд
алдагдах соронзон чадал Рсор эзэлдэг.
Цахилгаан энергийг механик энергид
хувиргах явцад холхивч, коллектор сойзны
хоорондын үрэлт, хөргөх сэнс болон эргэх
хэсэг агаартай харьцсанаас үүсэх үрэлт зэргээс
алдагдах механик чадал Рмех болон бусад
нэмэлт алдагдлууд гардаг байна.
Механик чадлын алдагдал хэвийн чадлын 1.4
хүртлэх хувийг эзэлдэг бөгөөд нэмэлт алдагдал
нь туйлуудын төгсгөл, якорийн зүрхэвчийн
ховилд соронзон урсгалын лугшилтаас болж
үүсдэг бөгөөд ойролцоогоор бүх алдааны 1% -
ийг эзэлдэг. Хөдөлгүүрийн гол дээр гарах
ашигтай чадлыг( Р2 ) тодорхойлбол:
Р2 = Р1 − Рсэр − Рцах − Рсор − Рмех − Рнэм
Генераторын горимоор ажиллаж байгаа машинд
дээрх алдагдал адилхан гардаг бөгөөд алдагдлын
бүтцийг диаграммаар харуулав. Зураг(5.25.б)
Энэ үед генератор гаднаас механик энерги авах ба
цахилгаан энергийг сүлжээнд өгөх хүртэл чадлын
алдагдлыг бичье. Р2 = Р1 − Рмех − Рсор − Рцах − Рнэм
Цахилгаан машины гаргаж байгаа ашигтай Р2 чадлыг
түүний хэрэглэж байгаа Р1 чадалд харьцуулсныг машины
ашигт үйлийн коэффициент гэнэ.

Энд σ 𝑃 = Рцах + Рсор + Рмех + Рнэм алдагдлуудын


нийлбэр
Тогтмол гүйдлийн машины ашигт үйлийн коэффициент
(АҮК) 100 кВт-аас доош чадалтай машинд 0.75-0.9,
түүнээс дээш чадалтай машинд 0.9-0.97, бага чадлын /5-
50Вт/ машинд 0.15-0.5 байдаг.

You might also like