You are on page 1of 10

Лекц №2

Тогтмол гүйдлийн нийлмэл


цахилгаан хэлхээний үндсэн
ойлголт, Кирхгофын
хуулиудаар тооцоо хийх,
тооцоог чадлын балансаар
шалгах
Хэд хэдэн үүсгэвэртэй цахилгаан хэлхээг
нийлмэл цахилгаан хэлхээ гэнэ. Ийм
цахилгаан хэлхээ нь зангилаа, салаа,
хүрээнээс бүрдэнэ. Гурваас дээш гүйдэл нэг
цэгт уулзсаныг зангилаа, хоёр зангилааны
хооронд гүйдэл ижил утгатай байх хэлхээний
хэсгийг салаа, гүйдэл битүүрэх хэсгийг хүрээ
гэнэ. Нийлмэл цахилгаан хэлхээнд тооцоо
хийхэд Омын хууль хүрэлцэхгүй учир
Кирхгофын хуулиудыг хэрэглэдэг.
Кирхгофын I хууль зангилааны хувьд
хүчинтэй. Кирхгофын I хууль: Цахилгаан
хэлхээний зангилаанд орж гарч байгаа
гүйдлүүдийн алгебрийн нийлбэр нь тэгтэй
тэнцүү. Гүйдлийн чиглэлийг тооцохдоо
зангилаанд орж байвал нэмэхээр, эсрэг
тохиолдолд хасахаар авна. I=0
Кирхгофын II хууль цахилгаан хэлхээний
хүрээнд бичигдэнэ. Кирхгофын II хууль:
Хүрээний ЦХХ-ний алгебрийн нийлбэр уг
хүрээний эсэргүүцэл дээр унах хүчдлийн
уналтуудын алгебрийн нийлбэртэй тэнцүү.
ЦХХ-ний чиглэл хүрээний гүйдлийн
чиглэлтэй давхцаж байвал нэмэхээр, эсрэг
тохиолдолд хасахаар авна. E=IR

ЦХХ-ний чиглэл туйлаас, хүчдлийн чиглэл


гүйдлээс хамаарна. Салааны гүйдлийн чиглэл
хүрээний гүйдлийн чиглэлтэй давхацвал нэмэх,
эсрэг тохиолдолд хасах тэмдэгтэйгээр авна.
Цахилгаан хэлхээний ЦХХ, эсэргүүцлүүд
мэдэгдэж байвал гүйдлийг дараах аргаар олно.
Үүнд:
а) салааны гүйдлийн чиглэлийг өөрөө дураараа
сонгож аваад n зангилааны тоог нээгээр
хорогдуулан Кирхгофын I хуулиар n-1
тэгшитгэл бичнэ.
б) хүрээний гүйдлийн чиглэлийг өөрөө сонгоод
m салааны тооноос n зангилааны тоог хасаад
нэгийг нэмж Кирхгофын II хуулиар m-n+1
тэгшитгэл бичнэ.
Зохиох тэгшитгэлийн тоо үл мэдэгдэх гүйдлийн
тоотой тэнцүү байна.
Тэгшитгэлийг бодож тооцоо хийсний дараа
гүйдэл хасах утгатай гарвал чиглэлийг өөрчилж
тасархай сумаар түрүүчийн авсан чиглэлийн
эсрэг зурж нэмэх болгоно. Кирхгофын I, II
хуулиар тэгшитгэл бичиж бодсоны дараа тооцоо
зөв эсэхийг чадлын балансаар шалгадаг.
Pүүс=Pхэр ба EI=I2R
Нийлмэл цахилгаан хэлхээнд Кирхгофын
хуулиар тооцоо хийх:
К I, II хуулиар тооцоо хийхдээ үл мэдэгдэгчийг олох
Гауссын аргыг хэрэглэх нь тохиромжтой.
Дараах жишээ бодлого дээр авч үзье.
өгсөн нь:

Зорилго: Салаа тус бүрийн гүйдлийг олж, чадлын


балансаар шалгах
Энэ нийлмэл цахилгаан хэлхээ нь 3 хүрээ
(abca,acda,abcd),
2 зангилаа(a,c), 3 салаанаас(abc,ac,adc) бүрдэж
байна.
1. Салаа болон хүрээний гүйдлийн чиглэлийг
өөрсдөө сонгоно ( )
2. Зангилаанд n-1=2-1=1 тэгшитгэл бичнэ. (К I)
3. Хүрээнд m-n+1=3-2+1=2 тэгшитгэл бичнэ.(K II)
.
Анхаарал тавьсанд
баярлалаа

You might also like