You are on page 1of 18

Цахилгаан техникийн үндэс

Хичээлийн зорилго: Тогтмол ба хувьсах


гүйдлийн цахилгаан хэлхээнд явагдах соронзон
ба цахилгаан үзэгдлийг онолын түвшинд судлан,
тооцоо хийх аргуудыг эзэмшинэ.
Трансформатор, цахилгаан машин, хэмжүүрийн
багаж төхөөрөмжийн хийц, бүтэц, ажиллах
зарчмыг судална.
Лекц №1
Сэдэв: Цахилгаан
хэлхээний үндсэн
параметрүүд.
Цахилгаан хэлхээ
Тогтмол гүйдлийн
цуваа зэрэгцээ,

Тэжээл үүсгэгч
холимог

Дамжуулагч
Хэрэглэгч
холбогдсон энгийн
цахилгаан хэлхээ.
Энгийн цахилгаан
хэлхээнд Омын
хууль, хувиргах
аргаар тооцоо
хийх
Цахилгаан эрчим хүчний үүсгэгчид, хэрэглэгчид ба
хувиргагчдыг цахилгаан гүйдэл нэвтрэх замыг үүсгэж
байхаар холбохыг цахилгаан хэлхээ гэнэ. Хими,
дулаан , механик болон бусад хэлбэрийн эрчим
хүчнээс цахилгаан эрчим хүчинд хувиргагчийг
үүсгэгч гэнэ.Тухайлбал: Химийн болон нарны
батарей, уурын ба усан генераторууд. Цахилгаан
эрчим хүчийг эрчим хүчний бусад хэлбэрүүдэд
хувиргадаг хэлхээний элементүүдийг хэрэглэгч
гэнэ.Жнь: Цахилгаан хөдөлгүүрүүд, төрөл бүрийн
халаагч хэрэгслүүд, өдрийн болон улайсах чийдэн,
транзисторууд, конденсатор, ороомог, резистор,
д а м ж уул а х а н т е н н , д и н а м и к ч а н г а я ри г ч
Хэрэглэгч ба үүсгэгчийн үүргийг зэрэг гүйцэтгэж
байдаг шулуутгагч, төрөл бүрийн тэжээлийн блокууд,
хүлээн авах антенн, хүчдэл тогтворжуулагч зэрэг тоног
төхөөрөмжүүд хэлхээний онолд чухал байр эзлэх
бөгөөд цахилгаан гүйдэл ба хүчдлийг янз бүрээр
хувиргах, мөн хувьсахыг тогтмолд, тогтмолыг
хувьсахад хувиргах, хүчдлийн хэмжээг өөрчлөх учраас
цахилгаан эрчим хүчний хувиргагч буюу хоёрдогч
үүсгэгч гэж нэрлэнэ. Хоёрдогч үүсгэгчид анхдагч
үүсгэгчээс цахилгаан эрчим хүч авах учир хэрэглэгч
шиг, мөн тэр дороо хэлхээний бусад хэсэгт цахилгаан
эрчим хүч өгдөг тул үүсгэгчийн үүрэг гүйцэтгэдэг.
Цахилгаан хэлхээний үндсэн элемент болох
үүсгэгч, хувиргагч, хэрэглэгчдийг өөр хооронд
нь холбохдоо дамжуулагч утас /зэс, хөнгөн
цагаан, ган гэх мэт/ түлхүүр, залгуур зэрэг
туслах элементүүдийг хэрэглэнэ. Хэлхээний
элемент бүхэн хэлхээний бусад хэсэгтэй
холбогдохын тулд залгуур буюу туйл нэртэй
гаргалгатай байна. Гаргалгын тооноос хамаарч
2 туйлт /резистор, ороомог, конденсатор / ба
олон туйлт /тр, транзистор, электрон ламп/ гэж
ангилдаг.
Цахилгаан хэлхээний ангилал:
Цахилгааан хэлхээний ангилал Тайлбар
1. Тогтмол ба хувьсах •Хугацаанаас хамаарч хэмжээ ба чиглэл нь
өөрчлөгдөхгүй гүйдлийг тогтмол гүйдэл
гэнэ.
•Хувьсах гүйдлийн хэмжээ ба чиглэл нь
хугацаанаас хамаарч өөрчлөгдөх ба
практикт ихэвчлэн синусын хуулиар
хувьсдаг.

2. Энгийн ба нийлмэл •Хэрэглэгчид нэг үүсгэврээс тэжээл авч


байвал энгийн ЦХ гэнэ.
•2 буюу хэд хэдэн үүсгэврээс тэжээл авч
байвал нийлмэл ЦХ гэнэ.
3. Шугаман ба шугаман бус •Хэлхээний параметрүүд гүйдэл хүчдлийн
утганаас хамаарахгүй хэлхээг шугаман,
хамаарч байвал шугаман бус хэлхээ гэнэ.
4. Салбарласан ба үл салбарласан •Хэлхээний аль нэг хэсэгт гүйдэл
салбарлаж байвал түүнийг салбарласан
ЦХ, эсрэгээр нь үл салбарласан ЦХ гэнэ.
Цахилгаан хэлхээний схем
Цахилгаан цэнэгүүдийн нэгэн чиглэлтэй хөдөлгөөн нь
цахилгаан гүйдлийг бий болгодог. Цахилгаан гүйдлийг
дамжуулж байгаа чадвараар нь бүх материалыг дотор нь
дамжуулагч, тусгаарлагч, хагас дамжуулагч гэж
ангилдаг. Цахилгаан гүйдлийг хэмжихийн тулд
гүйдлийн хүч гэсэн хэмжигдэхүүнийг тодорхойлдог.
Нэгж хугацаанд дамжуулагчийн хөндлөн огтлолын
талбайгаар урсан өнгөрч байгаа цэнэгийн тоо хэмжээг
гүйдлийн хүч /I/гэнэ.
Q Kл I
I= ; A= j= ;
t c S A/мм2
j-гүйдлийн нягт
S-дамжуулагчийн хөндлөн огтлолын талбай/мм2 /
Потенциал, цахилгаан хөдөлгөгч хүч, хүчдэл:
Цахилгаан орны нэгж цэнэгээс гүйцэтгэж буй ажлаар
тодорхойлогдох хэмжигдэхүүнийг потенциал гэнэ.

Нөгөө талаас цахилгаан орныг энергийн талаас нь


тодорхойлдог хэмжигдэхүүн бол цахилгаан орны потенциал
юм. Цахилгаан эрчим хүч үүсгэгчийн дотор гадны хүчний
үйлчлэлээр үүсгэсэн эрчим хүчээр, тухайлбал химийн урвал,
дулааны процесс, механик хүчний үйлчлэл зэрэг цахилгаан
соронзон биш хүчээр цахилгаан эрчим хүчийг үүсгэдэг учраас
ЦЭХ үүсгэгчийг тодорхойлдог хэмжигдэхүүнийг цахилгаан
хөдөлгөгч хүч /ЦХХ/ хэмээн нэрлэдэг. ЦХХ нь нийт
хэлхээний хэсэг дээр ажил гүйцэтгэж буй потенциалын зөрүү
юм. Өөрөөр хэлбэл хэлхээний ямар нэг хэсэгт цэнэг зөөгч
энерги авч байвал энэ хэсгийг үүсгэвэр гэх ба түүнийг ЦХХ
гэж нэрлэнэ.
-цэнэгийн авсан энерги
Цэнэгүүд энергээ өгч байгаа хэлхээний хэсэгт
хүчдлийн уналт үүснэ.

-цэнэгийн өгсөн энерги


Хэлхээний 2 цэгийн хоорондох потенциалын
ялгаврыг цахилгаан хүчдэл гэнэ.
Дамжуулагчийн цахилгаан эсэргүүцэл:
Цахилгаан гүйдэлд саад учруулж буй үзэгдлийг
цахилгаан эсэргүүцэл гэнэ.

Эсэргүүцлийн урвуу хэмжигдэхүүнийг цахилгаан


дамжуулах чадвар гэнэ.
Омын хууль:
Цахилгаан хэлхээний гүйдлийн хүч нь хүчдэлтэй шууд,
эсэргүүцэлтэй урвуу пропорциональ байх хамаарлыг анх
1826 онд Германы физикч Георг Симон Ом гаргасан
учир түүний нэрийг алдаршуулж Омын хууль гэж
нэрлэжээ.
1. Хэлхээний хэсгийн Омын хууль:

2. Бүрэн хэлхээний Омын хууль:

үед үед
Энерги ба чадал:
Цахилгаан хэлхээнд энергийн солилцоо явагддаг.
Цахилгаан хэлхээг битүүрүүлэхэд ЦХХ-ний нөлөөгөөр
цэнэгүүд хөдөлгөөнд орж тодорхой хэмжээний ажил
хийх ба энерги авч эхэлнэ. Энерги хадгалагдах хууль
ёсоор үүсгэврээс авсан энерги хэрэглэгчид очихдоо өөр
төрлийн энерги болон хувирна. ЦХХ ба хүчдлийн
томъёоноос энергийг олбол:
-үүсгэврээс авсан энерги, -хэрэглэгчид өгсөн энерги
Хэлхээ битүүрсэн тохиолдолд гүйдэл гүйж эхлэх тул
утгыг дээрх томъёонд орлуулбал:
болно. Цахилгаан энергийг өөр энерги болгон хувиргаж
буй хурдыг цахилгаан чадал гэнэ.
Тогтмол гүйдлийн энгийн цахилгаан хэлхээнд
тооцоо хийх арга:
Ийм цахилгаан хэлхээнд тооцоо хийхдээ Омын хуулийг
хэрэглэдэг.Энэ хэлхээнд хэрэглэгчид цуваа, зэрэгцээ, холимог
байдлаар холбогддог.
Цуваа холболт: Зэрэгцээ холболт:
.

. .
U

. .
Тогтмол гүйдлийн энгийн цахилгаан хэлхээнд хэрэглэгчид
цуваа, зэрэгцээ, холимог байдлаар холбогдохоос гадна од эсвэл
гурвалжин холболтоор холбогдох тохиолдол түгээмэл байдаг.
Ийм хэлхээнд тооцоо хийхдээ хувиргалт хийж бодох нь
хялбар байдаг.
• Гурвалжин холбогдсон хэлхээ Одон холбогдсон хэлхээ
В В
RBO

0 0
А С
С А
RAC RAC
3 эсэргүүцэл битүү хүрээ үүсгэн 3 зангилаагаар холбогдохыг
гурвалжин холболт гэнэ.
3 эсэргүүцэл нэг цэгээс цацраг хэлбэртэй холбогдсон байвал
одон холболт гэнэ.
Гурвалжин холболтыг одоор , одон холболтыг гурвалжинаар
сольж холбож болно. Одон холболтын нэг цацраг болох
эсэргүүцлийн утгийг олохын тулд дараах үйлдлийг хийе. С=0
гэж үзээд A,B цэгийг үүсгэвэртэй холбогдсон гэвэл RA0,RB0
эсэргүүцлүүд нь цуваагаар холбогдсон тул гүйдэл нь ижил
байна. Харин гурвалжин холболтын үед бол RAС, RBС
эсэргүүцлүүд нь цуваагаар RAВ –тэй зэрэгцээ холбогдоно.
Ингэж одыг гурвалжин болгон холбоход А ба В цэгийн
холболт адилхан бол эдгээр нь эквивалиент болж дараах
тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ.
AB цэгийн хувьд:
(4)
(1)

+
BC цэгт:
(3)
(2)

AC цэгт:
(3)

(1)
/ :2
- (2)
Анхаарал тавьсанд
баярлалаа

You might also like