You are on page 1of 22

ТРАНСФОРМАТОРЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ.

НЭГ
ФАЗЫН ТРАНСФОРМАТОРЫН АЖИЛЛАХ
ЗАРЧИМ, ЦХХ, СХХ-НИЙ ТЭГШИТГЭЛ.
ТРАНСФОРМАТОРЫН ОРЛУУЛГЫН СХЕМ.
ГУРВАН ФАЗЫН ТРАНСФОРМАТОРЫН
ХООСОН ЯВАЛТ, БОГИНО ХОЛБОЛТЫН
ТУРШИЛТ
ЛЕКЦ №12
Хувьсах гүйдлийн давтамжийг өөрчлөхгүйгээр хүчдэлийн
тоон утгыг өсгөх буюу бууруулах байдлаар өөрчилдөг
цахилгаан статик машиныг трансформатор гэнэ.
Трансформаторыг зориулалтаар нь:
1. Хүчний трансформатор
2. Авто трансформатор
3. Ахуйн трансформатор /радио техникт хэрэглэдэг/
4. Хэмжүүрийн трансформатор /гүйдэл, хүчдэлийн/
5. Тусгай зориулалтын /f өөрчлөгч трансформатор, гагнуурын
трансформатор/
Ажиллах эзэлхүүнээр нь 1 ба 3 фазын трансформатор
гэж ангилдаг. Трансформатор нь бүтцийн хувьд
энгийн хийцтэй. Жишээ болгож 1 фазын
трансформаторын бүтэц, ажиллах зарчмыг үзье.
Соронзон дамжуулагч зүрхэвч түүн дээр байрласан
гүйдэл дамжуулах бие биенээсээ үл хамаарах 2
ороомогтой трансформаторын зүрхэвч нь соронзон
системийг үүсгэдэг.
1 Фазын трансформаторын бүтэц
Иймээс ферро соронзот материалаар хийдэг, хийц нь 0.35 мм
зузаантай ферро соронзот буюу цахилгаан техникийн ган
хуудсуудыг өөр хооронд нь лак буюу нимгэн цаасаар тусгаарлаж
шахаж бэлтгэдэг. Энэ нь соронзон урсгалын (Ф) улмаас үүсэх
хуйларсан гүйдлийг багасгах зориулалттай. Нүүрстөрөгч
агуулсан төмрийн хайлшийг ган гэнэ. Э41, Э42, Э310, Э410 гэх
мэт. Зүрхэвч нь үндсэн 2 хэсгээс бүтнэ. Ороомог сууж буй
зүрхэвчийн хэсгийг стержень буюу шилбэ гэдэг. Харин ороомог
суугаагүй хэсгийг ярмо /буулгагч/ гэдэг. Шилбэ буюу ярмог
холбохдоо тулгаж буюу салаавчилж холбодог. Салаавчилж
холбох аргыг өргөн хэрэглэдэг.
Учир нь механик бат бэх сайтай. Холбоосны соронзон эсэргүүцлийг
багасгах боломжтой байдаг. Үүний зэрэгцээ трансформаторын зүрхэвчийг
дугуй, тэгш өнцөгт буюу шаталсан хөндлөн огтлолтойгоор бэлтгэдэг. Эндээс
шаталсан хөндлөн огтлол нь их чадлын трансформаторт зориулсан. Учир нь
хөргөлтийн суваг үүсгэж хөргөх гадаргуугийн талбайг нэмэгдүүлэх
зорилготой юм. Ороомог: Үүсгэгчийн буюу ачааллын гүйдэл дамжуулах
өөртөө өөрийн индукцын ЦХХ үүсгэх зориулалттай шилбэнд ороогдсон хэд
хэдэн гогцоо ороодос бүхий систем дамжуулагчдыг ороомог гэнэ.
Трансформаторын ороомгийг хувийн эсэргүүцэл багатай зэс /Cu/, хөнгөн
цагаан /Al/ төрлийн дамжуулагчдыг дугуй тэгш өнцөгт хөндлөн огтлолын
талбайтайгаар бэлтгэж хийнэ. Их чадлын трансформаторт тэгш өнцөгт,
туузан хэлбэртэйгээр бэлтгэдэг. Энэ нь чадал их байдагт оршино.
Трансформаторын үүсгэгчтэй холбогдож байгаа ороомгийг I ороомог
буюу анхдагч, хэрэглэгчтэй холбогдсон ороомгийг хоёрдогч ороомог
гэнэ. Харин трансформаторын эзэлхүүнийг өсгөх буюу бууруулах
байдлаас нь хамаарч анхдагч ба хоёрдогч ороомгийн ороодсын тоог
олон буюу цөөн бага буюу их хөндлөн огтлолтойгоор бэлтгэдэг.
Ажиллах зарчим:
1-р ороомгоор 𝐼 = 𝐼𝑚 𝑠𝑖𝑛𝜔𝑡 гэсэн 𝑖 өгье.
Иймээс зүрхэвчинд хувьсах соронзон урсгал (Ф) үүснэ.
Ф = Ф𝑚 𝑠𝑖𝑛𝜔𝑡 Үүний нөлөөгөөр 1 ба 2-р ороомогт ЦХХ индукцлэнэ.
𝑑Ф 𝑑Ф
𝑒1 = −𝑤1 𝑒2 = −𝑤2 (1)
𝑑𝑡 𝑑𝑡

1-р ороомогт үүсэх ЦХХ нь өөрийн анхны авсан гүйдлийн нөлөөгөөр


үүссэн Ф-ийн улмаас үүсэх тул өөрийн индукцын цахилгаан хөдөлгөгч хүч
(ЦХХ) гэнэ. 𝑒2 -ийг харилцан индукцийн ЦХХ гэдэг. Өөрөөр хэлбэл 2-р
ороомог нь тэжээл үүсгэгчтэй холбогдоогүй мөртлөө 1-р ороомгийн Ф1 -тай
харилцан үйлчилсний улмаас үүсдэг. 𝑒1 -өөрийн индукцын ЦХХ,
𝑒2 -харилцан индукцын ЦХХ, 𝑒1 , 𝑒2 -ийг үндсэн ЦХХ гэнэ. Үүнээс гадна
сарнилтын ЦХХ үүснэ. Энэ нь ороомгийн гадуурх агаарын орчинд эсвэл
хөргөлтийн тосонд үүсээд агаарт сарниад замхарна.
Трансформаторын нэг ба хоёрдугаар ороомгуудад үүссэн
ЦХХ-ний эгшин зуурын утга нь дараах байдлаар дүрслэгдэнэ.

Эдгээр ЦХХ-ний үйлчлэх утга нь:


𝐸1 = 4.44𝑤1𝑓Ф𝑚
𝐸2 = 4.44𝑤2𝑓Ф𝑚
Анхдагч хэлхээний ЦХХ-ний утгыг хоёрдогч хэлхээний ЦХХ-ний
утганд хуваавал:

𝐾𝑇 -хэмжигдэхүүнийг трансформаторын трансформацлах коэффициент


гэнэ. Одоо 𝑈1 , 𝑈2 - ийг тодорхойлъё.
𝑈1ሶ = −𝐸1ሶ − 𝐸𝑐1
ሶ + 𝐼1ሶ 𝑟1

𝑈1ሶ ≈ −𝐸1ሶ 𝑈1ሶ ≈ 𝐸1ሶ 𝑈1 ≈ 𝐸1


Ачаалалтай тр-ын 2-р ороомгоор 𝐼2 гүйх үед үндсэн соронзон урсгал
Ф үүсэхээс гадна, сарнилтын соронзон урсгал үүсч улмаар сарнилтын
ЦХХ үүснэ.
𝑈2ሶ = −𝐸2ሶ − 𝐸𝑐2
ሶ + 𝐼2ሶ 𝑟2 𝑈2 ≈ 𝐸2
𝑈1 𝑤1 𝑈1
= = 𝐾𝑇 𝑈2 = 𝑈1 𝐼1 = 𝑈2 𝐼2
𝑈2 𝑤2 𝐾𝑇

𝑈1 𝐼2
= = 𝐾𝑇 𝐼2 = 𝐾𝑇 𝐼1
𝑈2 𝐼1

𝐾ТР > 1 бол бууруулах трансформатор


𝐾ТР < 1 бол өсгөх трансформатор байдаг.
Эндээс үзэхэд ороомогт үүссэн ЦХХ нь соронзон
𝜋
урсгалаасаа (90°)-р хоцордог.
2
𝐸𝑚1 = Ф𝑚 𝑊1 2𝜋𝑓 = 6.28𝑓𝑊1 Ф𝑚 -эгшин зуурын утгаар
𝐸1 = 4.44𝑓𝑊1 Ф𝑚 - үйлчлэх утгаар
𝐸𝑚2 = Ф𝑚 𝑊2 2𝜋𝑓 = 6.28𝑓𝑊2 Ф𝑚
𝐸2 = 4.44𝑓𝑊2 Ф𝑚
ТРАНСФОРМАТОРЫН БОГИНО ХОЛБОЛТ БА
ХООСОН ЯВАЛТЫН ГОРИМ

Хоосон явалтын горим: Энэ нь трансформаторын анхдагч


ороомогт нь тогтоогдсон 𝑈1 хүчдэл өгч хоёрдогч ороомгийн
үзүүрүүдийг нь ямар нэг ачаалалгүйгээр задгай орхиж
ажиллуулахыг хэлнэ. Энэ үед 𝑍𝑛 = ∞ 𝐼2 = 0 нөхцөл бүрдэнэ.
Хоосон явалтын үед орлуулгын цахилгаан схем зуръя.
r1 XL1 r2 x'L2
I1 = I0 I'2 = 0
r0
U1 E2= U2
x0 U2ǂ0

𝑈1 = −𝐸1 + 𝐼1 𝑟1 + 𝐼1 𝑋1 𝐼1 = 𝐼0 + (−𝐼′2 )

𝑈2 = 𝐸2 I, U-ийн тэгшитгэл ийм болно.


Хоёрдогч ороомгийн хэлхээ задгай учир мөн 𝑝 = 0 𝐼1 нь I ороомгоор
гүйх учир ороомогт ∆𝑝 гарна. Мөн зүрхэвч соронзлогдсоноос
хуйларсан гүйдлийн улмаас үүсэх соронзон алдагдал гэж байна. Ийм
учраас трансформаторын хоосон явалтын горимоор зүрхэвчинд
алдагдах соронзон алдагдлыг тодорхойлж болно. Үүний тулд ямар нэг
трансформаторыг шинээр үйлдвэрлэгдэн гарах буюу засварт орсны
дараа хоосон явалтын туршилт хийж техникийн үзүүлэлтээр нь
тодорхойлсон байх шаардлагатай болдог. Энэ нь ∆𝑝 чадлын алдагдал
багасгах зорилготой.
Богино залгааны горим: Энэ нь трансформаторын анхдагч ороомгийг
үүсгэгчтэй холбож хоёрдогч ороомгийн үзүүрүүдийг хэрэглэгчгүйгээр
хооронд нь цахилгаан холбоогоор холбож ажиллуулахыг хэлнэ. Энэ үед
𝑈2 = 0 𝑍2 = 0 𝐼2 = ∞ байна. Трансформаторын богино залгааны горимыг
зайлшгүй ба албын гэж 2 хуваадаг. Сүлжээнд буюу хоёрдогч ороомогт
богино залгаа гарвал зайлшгүй богино залгаа гэнэ. Харин богино залгааны
горимыг ашиглан тусгай зориулалтын трансформатор болгон хэрэглэсэн
бол албын богино залгаанд тооцно. Жишээ нь: гагнуурын трансформатор.
Богино залгааны туршилтаар богино залгааны үеийн параметрүүд болон
трансформаторын ороомогт алдагдах цахилгаан чадлын алдагдлыг (∆𝑝)
тооцох зорилготой.
Орлуулгын цахилгаан схем
r1 XL1 r’2 XL2

U1 I1k= I'2k

Энэ үед 𝐼2 = ∞ их, соронзон салааны гүйдлийг үлэмж бага


учир тооцохгүй байж болдог.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА

You might also like