You are on page 1of 15

Лекц №14

Асинхрон машины хийц бүтэц,


ажиллах зарчим, СХХ-ний
тэгшитгэл , роторын ЦХХ-ний
тэгшитгэл, ажлын ба механик
хамаарамж, асинхрон машины
асаалт, хурдыг тохируулах арга.
14.1. Асинхрон машины тухай ерөнхий ойлголт.
Хувьсах гүйдлийн машиныг дотор нь :
1.Синхрон (n1=n2)
2.Асинхрон (n1>n2)
3.Коллекторт машин гэж ангилдаг.
n1-Статорын соронзон орны эргэлтийн хурд
n2-Роторын соронзон орны эргэлтийн хурд
Асинхрон машинд 1 ба 3 фазын асинхрон хөдөлгүүрүүд,
тусгай зориулалтын асинхрон машинууд, коллекторт
асинхрон машинууд хамаарагддаг.Тусгай зориулалтын
асинхрон машинд индукцийн ба фаз тохируулагч, давтамж
өөрчлөгч, нэг якорьт өөрчлөгч зэрэг асинхрон машинууд
ордог. Харин коллекторт машинд 1 ба 3 фазын коллекторт
хөдөлгүүр, фазокомпенсатор ордог.
Индукцийн тохируулагч гэж ротор, статорын, ороомог нь
цахилгаан холбоотой, хүчдлийг өргөн хязгаарт өөрчилдөг,
гурван фазын контактын цагирган ротортой асинхрон
машины тусгай нэгэн төрлийг хэлнэ.
Фаз тохируулагч гэж анхдагч хүчдэл U1-ийг өөрчлөхгүйгээр
хоёрдогч U2-ийг өөрчилдөг, ротор, статорын ороомог нь
цахилгаан холбоогүй, цахилгаан соронзон холбоотой, 3
фазын контактын цагирагтай, тусгай зориулалтын асинхрон
машин юм. Асинхрон машины роторын хэлхээний гүйдлийн
давтамж роторын гулсалтаас хамаардаг онцлог шинжийг
ашиглан давтамж өөрчлөгчийг хэрэглэнэ.
Нэг якорьт өөрчлөгч асинхрон машин гэж ротор, якорь,
өдөөлтийн ерөнхий ороомогтой өөрөөр хэлбэл нэг машинд
хөдөлгүүр, генератор хоёрыг нэгтгэн бэлтгэж, хувьсах
гүйдлийг тогтмол гүйдэлд өөрчлөгч машиныг хэлнэ. Тогтмол
гүйдлийн коллекторт хөдөлгүүрт сүлжээнээс хувьсах гүйдэл
өгч ажиллуулах боломжийг хувьсах гүйдлийн коллекторт
асинхрон машин гэж нэрлэдэг.
Хэрэв хувьсах гүйдлийн сөрөг чиглэлтэй үед
хөдөлгүүрийн цахилгаан соронзон моментийг
өөрчлөхгүйгээр тохируулга хийж чадвал тогтмол гүйдлийн
хөдөлгүүр, хувьсах гүйдлээр ажиллаж чадна. Нэг фазын
коллекторт хөдөлгүүрийг гол төлөв цуваа өдөөлттэйгээр
хэрэглэдэг. Тогтмол гүйдлийн машины загвараар хийгдсэн
ротор нь эргэдэггүй, статор нь эргэдэг фазын хувьсах
гүйдлийн хөдөлгүүрийг коллекторт хөдөлгүүр гэнэ. Гурван
фазын коллекторт хөдөлгүүрийн эргэдэг хэсгийн хувьд
ротор нь хоёр ороомогтой байдаг .Фазын ротортой
хөдөлгүүрийн чадлын коэффициентийг дээшлүүлэхэд
фазокомпенсаторыг хэрэглэнэ. Түүний ротор нь
ороомогтой, ороомгийн үзүүрүүдийг коллекторт холбосон
ротортой өөрөөр хэлбэл коллектортой ротортой, статор нь
ороомоггүй зөвхөн соронзон дамжуулагчаас бүрдэнэ.
Асинхрон хөдөлгүүр.
Цахилгаан энергийг механик энергид хувиргадаг хувьсах
гүйдлийн коллекторгүй машиныг цахилгаан хөдөлгүүр
гэнэ.Асинхрон хөдөлгүүрийн роторын соронзон орны эргэлтийн
хурд, статорын соронзон орны эргэлтийн хурдаас ямагт бага
байдаг. Асинхрон хөдөлгүүр нь энгийн хийцтэй, найдвартай
ажиллагаатай , ажлын шинж чанараар нэлээд сайн машин юм.
Асинхрон хөдөлгүүрийг 1 ба 3 фазад тавьж хэрэглэдэг. Нэг
фазын асинхрон хөдөлгүүрийг 0,6 кВт-аас хэтрэхгүй
чадалтайгаар үйлдвэрлэдэг. Харин 3 фазын асинхрон
хөдөлгүүрийг үйлдвэрийн аргаар нэгдсэн нэг төрлөөр бэлтгэдэг.
Гурван фазын хөдөлгүүрийн нэгдмэл төрлийг жин хэмжээ,
чадлаар нь 4 хэсэгт хуваадаг.
1.0,6 кВт хүртэл чадалтай
2.0,6кВт-аас 100кВт хүртэл чадалтай
3.100кВт-аас 1000кВт хүртэл чадалтай
4.1000кВт-аас дээш чадалтай
Асинхрон хөдөлгүүрийн бүтэц зохион байгуулалт.
Асинхрон хөдөлгүүр нь үл хөдлөх статор, эргэлдэх хэсэг
ротороос бүтнэ. Статор ба ротор нь агааран завсраар
тусгаарлагдана. Статор нь ширэм, ган, хөнгөн цагаан
хайлшаар хийсэн их бие, ферро соронзон зүрхэвч,
зүрхэвчийн дотор гадаргууд шүдэн ховилууд байрласан
байдаг. Эдгээр ховилуудад статорын 3 фазын ороомог
ороогдсон байна. Статорын ороомгийн фаз бүрийн эх ба
төгсгөлийн үзүүрүүдийг гадагш гаргасан нь ороомгийг од
буюу гурвалжин холболтын алинаар ч холбох боломжтой
болно. Өөрөөр хэлбэл нэг машиныг хоорондоо -аар
зөрүүтэй хүчдлийн хоёр түвшинд (380/220, 660/380)
ашиглаж болно. Зүрхэвчийг хуйларсан гүйдлийг багасгах
зорилгоор 0,5 мм зузаантай цахилгаан техникийн ган
хуудсуудыг өөр хооронд нь тусгаарлан шахаж хийдэг.
Богино холбоот асинхрон хөдөлгүүрийн ротор нь голд
шахаж суулгасан шүдэн ховил бүхий цилиндр хэлбэртэй
зүрхэвч, түүний ховилуудад цутгаж хийгдсэн савх
хэлбэртэй хөнгөн цагаан ороомог, ороомгийн хоёр талын
үзүүрүүдийг богино холбосон хоёр цагаригаас тогтоно.
Ороомог ховилд тусгаарлагчгүй байрлана. Учир нь
ороомог ба цагаригийн дамжуулах чадвар зүрхэвчийнхээс
хэдэн зуу дахин их байдаг. Ротор нь хөдөлгүүрийн их биед
бэхэлсэн тулгууруудад суулгасан хоёр холхивчинд
чөлөөтэй эргэлдэж байхаар хийгдэнэ.
Ажиллах зарчим
Цахилгаан соронзон индукцийн хууль дээр үндэслэж
ажиллана.Энэ нь хөдөлгүүрийн статорын ороомгийг ямар
нэг тогтоогдсон хүчдэлд залгахад ороомгийн хэлхээ
битүүрснээс гүйдэл гүйж соронзон орон үүсэх төдийгүй
соронзон хүч бий болж тэр нь n1 эргэх хурдтайгаар агаар
завсрыг нэвчин роторын ороомгийг индукцлэснээр үүсэх
цахилгаан хөдөлгөгч хүчний үйлчлэлээр ороомгоор гүйдэл
гүйж соронзон орон үүссэний улмаас n эргэх хурдтай
соронзон орон буюу соронзлох хүч нь статорын соронзлох
хүчтэй харилцан үйлчилсний улмаас ротор тодорхой
хурдтайгаар эргэх болно. Тэгвэл роторт үүсэх соронзлох
хүчний чиглэлийг нь зүүн гарын дүрмээр тогтооно.
Асинхрон хөдөлгүүрийн ороомгийн цахилгаан хөдөлгөгч
хүчний тэгшитгэл
Иймээс цахилгаан техникийн онол ёсоор R1, XL- тэй хэлхээ
гэж үзэж болно. Хөдөлгүүрийн ачааллын шинж чанараас
хамаарахгүйгээр хөдөлгүүрийн статор ба роторын
зүрхэвчинд үндсэн соронзон урсгалууд үүсэх ба тоо
хэмжээний хувьд ижил байна. Үүнээс гадна сарнимал ба
тохируулах соронзон урсгалууд үүснэ. Сарнимал соронзон
урсгал нь статор ба роторын ороомгуудын ороодсуудын
орчимд болон шүдэн ховилын духны хэсгүүдээр үүсэж
байхад тохируулах соронзон урсгал нь роторын голыг
эргүүлэх үйлчлэлтэй үндсэн соронзон урсгалаас үүсэж
байгаа тодорхой чиглэлтэй ф буюу соронзон хүчний хэмжээ
юм.
Тэгвэл статорын ороомогт үндсэн ф-р L-лэгдэж байгаа
цахилгаан хөдөлгөгч хүчний тоон утга нь:
байна. f-Статорын ороомогт өгөх
сүлжээний хүчдлийн давтамж
k1-Статорын ороомгын ороомог ороолтын коэффициент
Үүнээс гадна Кирхкофийн 2-р хуулийг бичвэл:

Үүнийг статорын ороомгын цахилгаан хөдөлгөгч хүчний


тэгшитгэл гэнэ. Харин роторын ороомогт бол n хурдтай
эргэх соронзон орны үндсэн ф-аар индукцийн цахилгаан
хөдөлгөгч хүч үүснэ. Энэ нь роторын ороомогт (n1-n)
хурдны ялгаатай өөрөөр хэлбэл S гулсалтаар хоцорч үүсэх
болж байна.
Ийм учраас түүнийг бичиж болно.
f2-роторын хэлхээний хувьсах цахилгаан хөдөлгөгч хүчний
давтамж
k2- роторын ороомог ороолтын коэффициент
- статорт

Роторын ороомогт өгөгдсөн байгаа хувьсах цахилгаан


хөдөлгөгч хүчний давтамж нь:
байна.
Хэрэв S=0 байвал E2S=0 болно. S=1 бол E1=E2 байх болно.
Үүнтэй адилаар роторын ороомогт Кирхкофын 2-р хуулиар
тэгшитгэл бичье. болно. Үүнийг
роторын ороомгийн цахилгаан хөдөлгөгч хүчний тэгшитгэл
гэнэ. Эдгээр тэгшитгэлийг ашиглаад цахилгаан тооцоо хийхээс
гадна вектор диаграмм байгуулдаг.
Асинхрон хөдөлгүүрийн соронзлох хүчний тэгшитгэл
Үндсэн соронзон ф-нь F1-статор F2-ротор

Тохируулах соронзон ф-нь


w1-статорын ороомгын ороодсын тоо
F0- тохируулах соронзлох хүч
1. P-хос туйл m1-фаз (статор)
2. Статорын ороомгын хүч

3. Роторын ороомгын хүч

/ :0.45

- Асинхрон хөдөлгүүрийн гүйдлийн


тэгшитгэл гэнэ.
R, XL ; R, XC – ачаалалтай байна.
Эргүүлэх момент, механик хамаарамж:
Асинхрон хөдөлгүүрийн эргүүлэх буюу цахилгаан
соронзон момент роторын гүйдэлтэй дамжуулагч болон
эргэлдэгч соронзон орны харилцан үйлчлэлээр үүсэх
бөгөөд цахилгаан соронзон чадалтай пропорциональ
байдаг.

соронзон орны өнцгийн хурд


U1-сүлжээний хүчдэл
U1=const үед байгуулсан хамаарлыг асинхрон
хөдөлгүүрийн механик хамаарамж гэнэ.
,

Асинхрон хөдөлгүүрийн ажлын хамаарамж:


үед

n1-Асинхрон хөдөлгүүрийн эргэлтийн хурд


М- эргүүлэх момент
- чадлын коэффициент

I1-статорын гүйдэл
S-гулсалт
P2ном –хөдөлгүүрийн гол дээрх ашигтай механик чадал
Асинхрон хөдөлгүүрийн ашигт үйлийн коэффициент
Анхаарал тавьсанд баярлалаа

You might also like