You are on page 1of 34

Лекц №4

Сэдэв: Хувьсах гүйдлийн цахилгаан


хэлхээний үндсэн ойлголт. Хувьсах
гүйдлийн бодит эсэргүүцэл ( r ),
багтаамж (C ) , нөлөөмжийн (L ) ороомгийн
эсэргүүцэл бүхий хэлхээний шинж чанарыг
судлах, тухайн хэлхээнд тооцоо хийх
аргачлал
Хувьсах гүйдлийн цахилгаан хэлхээний
үндсэн ойлголт
Хугацаанаас хамаарч хэмжээ ба чиглэлээ
үелэн өөрчилдөг гүйдлийг хувьсах гүйдэл
гэнэ. Хувьсах гүйдлийн хэмжээ, чиглэлээ
тодорхой хугацаанд үелэн өөрчилж, бүрэн
хэлбэлзэх тэр хугацааг үе гэнэ.
Үеийн урвуу хэмжигдэхүүнийг
давтамж гэнэ.

Давтамж нь хувьсах гүйдлийн 1 сек-д бүрэн


хэлбэлзэх тоо юм.
Манай орон, ОХУ, Чех, Болгар, Польш зэрэг
орны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн
давтамж 50 Гц , Америк , Япон, Франц зэрэг
орны тоног төхөөрөмж 60 Гц-д ажилладаг .
Хугацааны дурын эгшинд хувьсах гүйдлийн утгыг
бичиж, график зуръя.

бүхэл тоо
i
4
3
Im= 3 см
2
1
ωt
0
-1 2
-2 i
-3
-4

Зураг.1. Хувьсах гүйдлийн график


Хувьсах гүйдэл нь: 1. Хэмжээтэй
2. Чиглэлтэй
3. Үелэн давтагдана
Хувьсах гүйдлийг графикаар дүрслэх
Синусийн хуулиар өөрчлөгдөж байгаа
хэмжигдэхүүнийг синусийн графикаар
буюу эргэж байгаа вектороор дүрсэлж
болно. Энэ тохиолдолд босоо тэнхлэг нь
синуслэг хэмжигдэхүүний эгшин зуурын
утгуудыг , хэвтээ тэнхлэг нь хугацаа буюу
фазын эхлэлүүдийг заана.
Харин эргэж байгаа векторын урт нь
амплитудыг , вектор ба хэвтээ тэнхлэгийн
хооронд үүссэн өнцөг нь хувьсах фазыг
заана. Эргэж байгаа векторын босоо тэнхлэг
дээрх проекц нь хувьсах эгшин зуурын утгыг
харуулна.Синусийн график нь хугацаанаас
хамаарсан хувьсах хэмжигдэхүүнийг их
тодорхой харуулдаг. Нэг график дээр янз
бүрийн фазын эхлэлтэй хэд хэдэн графикийг
харуулж болно. Ижил давтамжтай синуслэг
хувьсах хэмжигдэхүүнийг дүрсэлж байгаа
векторуудын нэгдлийг векторын диаграмм
гэдэг.
Хугацааны дурын эгшинд sin-ын хуулиар
хувьсан өөрчлөгдөж байгаа хувьсах
гүйдэл,хүчдэл,ЦХХ, чадлын утгыг эгшин
зуурын утга гээд (i,u,e,p) гэж тэмдэглэнэ.

φ1,φ2-анхны фаз φ-фаз хөдлөл

Эгшин зуурын утгын хамгийн их утгыг


амплитуд утга буюу далайц гэнэ.
Im, UM, Em, Pm гэж тэмдэглэнэ. Эгшин зуурын
утгыг осциллограф, дэлгэцэн дээр харах
боломжтой.
Харин хэмжүүрийн багаж нь хувьсах
гүйдлийн үйлчлэх утгыг заадаг. Хувьсах
гүйдэл, хүчдэл, ЦХХ, чадлын үйлчлэх болон
дундаж утгыг(I,U,E,P, Iср, Uср, Eср, Pср) гэж том
үсгээр тэмдэглэдэг.
Хувьсах гүйдлийн нэг үетэй тэнцүү хугацаанд
тогтмол гүйдлийн үйлчлэлээр тухайн
эсэргүүцэл дээр ялгарч буй дулаантай тэнцүү
дулааныг үүсгэж байгаа хувьсах гүйдлийн
утгыг үйлчлэх утга гэнэ. Үйлчлэх утга нь нэг
бүтэн үеийн дундаж квадрат утгатай тэнцүү
байдаг.
Хувьсах гүйдлийн дундаж утга нь хагас
үеийн утгатай тэнцүү байдаг.

Нэг фазын хувьсах гүйдлийн хэлхээ.


Хувьсах гүйдлийн хэлхээнд холбогдож
байгаа цахилгаан тоног төхөөрөмжүүдэд
явагдах физик процессуудыг судалсны
үндсэн дээрх элементүүдийг шинж
чанараар нь 3 төрөлд хуваажээ. Өөрөөр
хэлбэл дараах 3 төрлийн эсэргүүцлийн
шинжтэй элементэд хуваасан болно.
Үүнд:
R
R/ Ом/ 1. Идэвхитэй эсэргүүцлийн шинжтэй хэрэглэгчид. Зураг./а/
Зураг . а
L

Х L /Ом/ 2. Нөлөөмжийн эсэргүүцлийн шинжтэй хэрэглэгчид. Зураг./б/


Зураг . б.
C
X c /Ом/ 3. Багтаамжийн эсэргүүцлийн шинжтэй хэрэглэгчид. Зураг./в/
Зураг. в.

Бодит эсэргүүцэлтэй хэлхээ. Энэ хэлхээнд


бүх төрлийн халаах хэрэгслүүд, гэрэлтүүлэг
ордог. Жишээ нь: Индүү, плитка, чийдэн,
цахилгаан зуух гэх мэт. Хувьсах хүчдэлийн
үүсгүүрт бодит эсэргүүцэл дангаараа
холбогдсон хэлхээ авч үзье.
i

u r Зураг.2. Идэвхитэй эсэргүүцэлтэй хэлхээ.


˜
Гүйдлээ анхдагч гэж үзээд хэлхээнд хувьсах (i )
гэсэн гүйдэл өгье. Хувьсах гүйдлийн утга (1)
тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ.

Хувьсах гүйдэл өгснөөр идэвхитэй эсэргүүцэл


(r) дээр хүчдэлийн уналт бий болно.Хүчдэлийн
уналт (2) тэгшитгэлээр илэрхийлэгдэнэ.
Дээрх тэгшитгэлүүдээс харахад хувьсах
гүйдэл, хүчдэлийн фазын эхлэл
хувьсах гүйдэл, хүчдэл нь тоо хэмжээ,
чиглэлтэй тул вектор хэмжигдэхүүн юм.
Иймээс гүйдэл хүчдэлийн векторыг
координатын хавтгай дээр дүрслэх боломжтой.
Гэхдээ үйлчлэх болон амплитуд утгаар нь
вектор диаграммыг, эгшин зуурын утгаар нь
график байгуулдаг.
Дараах графикаас харахад зөвхөн идэвхтэй
эсэргүүцэлтэй хэлхээний i,u-нь фазаараа
давхцаж байна.
i,u
Im = 2 см
Um= 4 см

/ /
u
i

Зураг. 3. Идэвхитэй эсэргүүцэлтэй хэлхээний гүйдэл, хүчдлийн график


Омын хуулийг хувьсах гүйдлийн үйлчлэх,
амплитуд, эгшин зуурын утгуудаар бичье.

амплитуд утгаар

үйлчлэх утгаар

эгшин зуурын утгаар нь

Одоо вектор диаграммыг нь байгуулъя.


Зураг.4. Идэвхитэй эсэргүүцэлтэй хэлхээний
Im
Um гүйдэл, хүчдлийн вектор диаграмм

Хэлхээний чадлыг эгшин зуурын утгаар


тодорхойлъё.
𝑝 = 𝑖𝑢 = 𝐼𝑚 𝑠𝑖𝑛𝜔𝑡𝑈𝑚 𝑠𝑖𝑛𝜔𝑡 = 𝑃𝑚 𝑠𝑖𝑛2 𝜔𝑡

Үүнийг идэвхтэй чадал гэнэ. Чадлын


графикийг байгуулъя.
6 p

5
Pm = 5 см
4
3
2
1
0
/ / p

Зураг.5. Идэвхитэй чадлын график


Графикаас харахад идэвхтэй эсэргүүцэл
дээрх чадал нь дандаа ашигтай ажил
хийгдэж байна. Өөрөөр хэлбэл идэвхтэй
эсэргүүцэл дээрх цахилгаан энерги нь
эргэлт буцалтгүй дулааны энергид
хувирдаг.
жишээ: цахилгаан хэлхээний идэвхтэй
эсэргүүцэл 100 Ом, хүчдэл V=220В бол
гүйдэл, бодит чадлыг тодорхойл.
Бодолт:
Нөлөөмжийн эсэргүүцэлтэй хэлхээ
Энэ нь хувьсах гүйдлийн хэлхээнд
ороомог бүхий хэрэглэгч дангаараа
холбогдсон байхыг хэлнэ. Нөлөөмжийн
ороомогт трансформатор, генератор ,
хөдөлгүүр , реактор, бүх төрлийн
цахилгаан машинууд ордог.
i

u L Зураг.6. Нөлөөмжийн эсэргүүцэлтэй хэлхээ.


Энэ хэлхээнд хувьсах хүчдэл өгөхөд хэлхээ
битүүрч ороомгоор хувьсах гүйдэл гүйнэ.
Энэ гүйдлийн улмаас ороомогт өөрийн
индукцын цхх үүсч ороомгийн эсэргүүцэл
дээр хүчдэл унана. Үүнийг дараах байдлаар
бичиж болно.

𝑑𝑖 𝑑(𝐼𝑚 𝑠𝑖𝑛𝜔𝑡 ሻ 𝜋
𝐸𝐿 = −𝐿 = −𝐿 = −𝐿𝐼𝑚 𝜔𝑐𝑜𝑠𝜔𝑡 = −𝐸𝐿𝑚 sin 𝜔𝑡 +
𝑑𝑡 𝑑𝑡 2
𝜋
= 𝐸𝐿𝑚𝑠𝑖𝑛 𝜔𝑡 −
2
Хэлхээнд r =0 учир Кирхгофын II-р хууль ёсоор

𝑈 + 𝐸𝐿 = 0 𝑈 = −𝐸𝐿

болно. Эндээс харахад зөвхөн нөлөөмжтэй


хэлхээнд хүчдэл нь гүйдлээсээ 900өнцгөөр
түрүүлнэ. Нөлөөмжтэй хэлхээний гүйдэл,
хүчдэлийн график , вектор даграммыг байгуулъя.

𝜋
𝑈𝑚 sin(𝜔𝑡 + ሻ
2
𝜋 𝑖 = 𝐼𝑚 𝑖𝑛𝜔𝑡
𝑢 = 𝑈𝑚 𝒔𝒊𝒏(𝜔𝑡 + ሻ
2
i,u
Im= 2см
Um= 4см

/ /

i
u

Зураг.7. Нөлөөмжтэй хэлхээний гүйдэл, хүчдлийн график


Зураг.8. Нөлөөмжтэй хэлхээний гүйдэл,
Um

хүчдлийн вектор диаграмм

Im

ЦХХ-ний томъёоноос амплитууд утгыг нь авч Омын


хуулиар бичвэл:

Үүнийг нөлөөмжийн эсэргүүцэл гэнэ.


Нөлөөмжийн эсэргүүцэл гэж өөрийн индукцийн
ЦХХ-ний зүгээс гүйдэлд саад учруулж байгаа
үзэгдлийг хэлнэ.
Омын хууль үйлчлэх утга, амплитуд утгаараа
биелнэ, эгшин зуурын утгаар биелэхгүй.

Нөлөөмжтэй хэлхээний чадлыг тодорхойлохдоо


чадлын үндсэн томъёог ашиглан түүнд зохих
утгыг орлуулбал:

Sin2ωt-ийн график хагас үед 1 үелнэ. Бүтэн үед 2


удаа max, min утгаа авна.
4
L
3 Lm=3 см
2

1 I III
0

-1 / /
II IV
-2

-3

-4

Зураг .9. Нөлөөмжтэй хэлхээний чадлын график


Графикаас харахад I, III үед өөртөө энерги
хуримтлуулж хэрэглэгчийн горимд II, IY
үед энергээ алдаад генераторын горимд
ажиллана. Өөрөөр хэлбэл энэ хэлхээнд
зөвхөн энергийн солилцоо явагдахаас биш
бодит ажил хийгдэхгүй. Иймд энэ чадлыг
хуурмаг буюу реактив чадал (QL) гэнэ.

𝑄𝐿 = 𝐼 2 𝑋𝐿 /ВАР/
Багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээ.
Үүнд бүх төрлийн конденсаторууд, батарейнууд
ордог. Жишээ нь тооны машин, утасны батарей
гэх мэт... Багтаамжийн гол үүрэг нь цэнэг
хуримтлуулах юм.

C Зураг.10. Багтаамжийн эсэргүүцэлтэй хэлхээ.


u
˜
Багтаамжтай хэлхээнд :

гэсэн хувьсах хүчдэл өгөхөд гүйдэл нь:

болно. томъёог орлуулбал

Өмнөхтэй ижил гүйдлийг анхдагч гэвэл:

Одоо эгшин зуурын утгаар график байгуулъя.


5 i,u
4
3
2
1
0
-1 / /
-2 i
-3
u
-4
-5

Зураг .11. Багтаамжтай хэлхээний гүйдэл, хүчдлийн график


Графикаас харахад багтаамжтай хэлхээний
гүйдэл нь хүчдлээсээ өнцгөөр түрүүлнэ.

Im

Зураг.12. Багтаамжтай хэлхээний гүйдэл,


Um

хүчдлийн вектор диаграмм


Үүнийг үйлчлэх утгаар нь бичсэн багтаамжтай
хэлхээний Омын хууль гэдэг. Багтаамжийг дайрч
гүйж байгаа гүйдэлд саад учруулах үзэгдлийг
багтаамжийн эсэргүүцэл (Xc) гэнэ. Дээрх Омын
хуулийн тэгшитгэлээс багтаамжийн эсэргүүцлийг
тодорхойлбол:

Тогтмол гүйдэлд f=0 учир ω=0 байдаг. Иймээс


тогтмол гүйдэлд багтаамжаар гүйдэл гүйдэггүй.
Багтаамжтай хэлхээний чадлыг тооцохын тулд
томъёо ёсоор
5 Qc
4
3
2
1 II IV ωt
0
/ / 2
-1
-2 I III
-3
-4
-5

Зураг .13.Багтаамжтай хэлхээний чадлын график


Чадлын графикаас харахад II,IY мөчид
багтаамж нь цэнэглэгдэж хэрэглэгчийн
горимд I,III мөчид цэнэгээ алдаж
генераторын горимоор ажиллаж байна. Энэ
хэлхээнд энергийн солилцоо явагдахаас биш
бодит ажил хийгдэхгүй. Иймд багтаамж дээр
үүсэх чадлыг хуурмаг чадал гээд QC гэж
тэмдэглэнэ.

You might also like