You are on page 1of 3

Олон улсын харилцааны мэргэжилтэн буюу

Дипломатч
1. Олон улсын харилцааны мэргэжилтэн гэж ямар хүнийг хэлдэг вэ?
Тухайн улсад гадаад бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, олон улсын харилцааны
нөхцөл байдалд дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгч чадахуйц мэдлэг чадвартай, олон улсын улс
төр, эдийн засаг, эрх зүйн харилцааны чиглэлээр мэргэшсэн гадаад хэлний өндөр мэдлэгтэй гадаад
харилцааны салбарт ажиллах чадвар, дадал эзэмшсэн олон улсын албаны мэргэжилтэнг хэлнэ.
Дэлхийн улс орнуудын тухай өргөн мэдлэгтэй, харилцааны ур чадвартай, гадаад
дотоодын олон улсын байгууллагуудад ажиллах чадвартай, улс төр, нийгэм , эдийн засгийн өргөн
мэдлэгтэй түүгээрээ мэргэшсэн хүн байх.
Олон улсын харилцааны мэргэжилтэн гэх юм бол Тухайн байгууллага юм уу
компанийнхаа гадаад харилцааны бүхий л асуудлуудыг шийдэж,Бичиг цаас, хууль эрх зүйн тал дээр
сайн ажилладаг хүн.
Миний бодлоор олон улсын харилцааны мэргэжилтэн нь санаачлагатай бүтээлч
хариуцлагатай, хэлний өндөр мэдлэгтэй хүн байх ёстой бөгөөд Монгол улсын гадаад бодлого,
харилцаа, эдийн засаг, соёл бүхий л талбар, дэлхий олон улсын харилцаанд судалгаа шинжилгээ
үнэлэлт дүгнэлт хийж чаддаг хүнийг хэлнэ.
ОХУ-ны мэргэжилтэн нь тухайн ажиллаж , амьдарч буй улс орныхоо болон олон улс
орны нийгэм, эдийн засаг , соёл , гадаад, дотоод харилцааг хэрэгжүүлж мөн зохицуулдаг өндөр
хариуцлага хүлээсэн олон талт мэдлэгийг өөртөө багтаасан хүнийг хэлнэ.
Олон улсын харилцааны хүрээнд судлагдах мэргэжлийн ойлголтуудыг эзэмшсэн,
гадаад
харилцааны мэргэжилтний хувьд гадаад хэлний мэдлэгийн түвшин өндөр хүн хүн байх ёстой. Мөн
өөрийн улсын түүх, гадаад бодлогыг сайн мэддэг, гадаад оронд өрнөж буй олон талын мэдээ
мэдээллийг мэдэх мөн бусдад үргэвэрлэх ёс суртахуун хувьд зөв хүнийг хэлнэ.
Олон улсын харилцааны мэргэжилтэн нь улс хооронд өрнөж буй эдийн засаг, улс төр,
соёл, хүмүүнлэг, боловсрол гэх мэт салбаруудын хүрээнд өрнөж буй үйл явцыг ажиглан, судалж түүн
дээр тулгуурлан оновчтой зөв шийдвэрийг гаргадаг хүнийг хэлнэ.
Дипломатч хүн бол олон улсын хоорондын харилцааны мэргэжилтэн гэж боддог.
Олон улсад болж байгаа үйл явцыг мэддэг онол болон практикийн академик түвшний
мэдлэгтэй communication skill тэй хүнийг хэлнэ.
Улс орноо төлөөлж ажилладаг, онцгой эрхтэй хүнийг хэлнэ. /дипломатч/
2. Дипломатч хүн ямар ажил эрхэлдэг вэ?
Олон улсын эрх зүйн дагуу гадаадын улс орнууд, олон улсын байгууллагууд болон
тэдгээрийн төлөөлөгчидтэй Засгийн газраа төлөөлөн албан ёсны ямар нэгэн дипломат харилцаанд
орж буй гадаад харилцааны төрийн албан хаагчийг хэлнэ. Ажлын байр, ажил олгогчдын төлөөлөл:
 Төрийн албаны байгууллага
 Нэгдсэн үндэсний байгууллага
 Олон улсын байгууллага
 Хувийн хэвшил
 Аялал жуулчлал
 Бусад байна.
Дипломатч хүн нь өөрийн улстай дипломатын харилцаатай улс орон руу томилогдон
тухайн улсад ажиллаж амьдарч байгаа улсынхаа иргэд болон монгол улсад суугаа иргэддээ амар
тайван амьдрах , ажиллах , сурах зэрэгт анхааран ажиллах, тухайн томилогдон очсон улсдаа
цаашдын харилцаагаа улам өргөжүүлэн найрсаг дипломатын харилцаагаа сунгах зэрэг хамтын ажил
эрхэлнэ.
Харин дипломатч хүн тухайн улсаа төлөөлж Шийдвэр, хэлэлцээр гэрээ хийдэг хүн.
Олон улсын харилцаанд оролцох байгууллага, улс орон тэднийг төлөөлж олон улсын
харилцаанд оролцох төлөөлөгчийг хэлдэг. Төлөөлж олон улсын бүхий л харилцаанд оролцох, өөрийн
улс иргэдээ төлөөлөх, хамгаалах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хадгалах
бататгах зэрэг эрхэм үүрэгт ажлуудыг гүйцэтгэдэг.
Улс орныхоо гадаад болон дотоод харилцааны мэдээлэлийг цаг алдалгүй мэдээлэх,
гэрээ
хэлэлцээр байгуулах, улс орны гадаад бодлого, стратегийн бодлого тодорхойлох гэх мэт ямар нэгэн
байгууллагын гадаад харилцаа, маркетинг, гэрээ хэлэлцээр хийх ажил эрхэлнэ.
Дипломатч хүн суугаа улсад өөрийн улсын төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн
тухайн улсын засгийн газрын үйл ажиллагааг мэдээллэдэг. Үүнээс гадна суугаа улсад байгаа өөрийн
улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах ажлыг гүйцэтгэдэг.
Дипломатч хүн нь аливаа улс оронд өөрийн орныг төлөөлөн сууж буй бүрэн эрхт
төлөөлөгч ба өөрийн улс орны ашиг сонирхлыг илэрхийлэгч юм.
Хариуцаж авсан улс хоорондын гэрээ хэлэлцээртэй түлхүү ажилладаг байх өөрийнхөө
улсын хэрэгцээг бусад улсуудтай түншлэн хийх гэрээ хэлэлцээрийг хийдэг хүнийг хэлдэг.
Улс орнуудын хоорондын дипломат харилцааны гэрээ хэлэлцээрийг хийдэг.
Төрийн албаны олон нийттэй харилцах газар, гадаад харилцааны албаны ажилтан, олон
улсын болон дотоодын судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, дипломат
албаны ажилтан, олон улсын мэдээ хөтлөгч
3. Олон улсын харилцааны мэргэжилтэн бөгөөд Дипломатч хүн ямар хүн байх
ёстой бэ?
Дипломат хүний үндсэн үүрэг бол өөрийн орон, түүний иргэдийн эрх ашгийг төлөөлөх,
хамгаалах юм. Үүнд суугаа орныхоо талаар мэдээллэл цуглуулж улс хооронд найрсаг харилцаатай
байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон
улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжлүүлэх замаар улсынхаа тусгаар тогтнол,
бүрэн эрхт байдлыг бататгах явдал юм.
Дипломатч хүн нь юун түрүүнд өөрийн улсын түүх соёл болоод тухайн томилогдон
очиж буй улс орныхоо түүх соёл, ард иргэд ,хоёр орны хоорондын харилцааны талаар бүрэн
мэдлэгтэй байх ёстой. Мөн дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг улсын хэлийг мэдэж байх нь давуу
талтай.
Олон улсын харилцааны мэргэжилтэн ба дипломатч хүн асуудал шинжлэх ухаанчаар
ханддаг, Харилцааны чадвар өндөр чадвартай, гадаад хэл болон баримт бичиг боловсруулах чадвар
маш өндөр Дээрээс нь хандлага ба бусдыг ойлгох чадвар сайтай байх хэрэгтэй.
Харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, түүх танин мэдэхүйн мэдлэгтэй, хэлний
өндөр түвшний мэдлэгтэй байх ёстой.
Дипломатч хүн нь Хэлний өндөр мэдлэгтэй, угсаа гарвал сайтай гэхдээ заавал дээд эрх
мэдэлтэн байх бус өөрийн мэдлэг чадвараа гайхагдсан байх, өндөр боловсрол , арвин туршлагатай
байх ёстой.
Дипломатч хүн ёс зүйтэй, өндөр боловсролтой байх хэрэгтэй. Өмнөх зуунд дипломатч
хүн язгууртан гэр бүлээс гаралтай байх шаардлагатай байсан бол өнөө үед дипломатч гэр бүлийн
нөхцөл байдал ямар байдгаас хамаарахгүй боловсрол, чадвараараа үнэлэгддэг болсон.
Олон улсын харилцааны мэргэжилтэн бөгөөд дипломатч хүн аливаад шударга ханддаг,
гадаад хэл болон бичгийн ур чадвар өндөр, аливаад түргэн шуурхай оновчтой хариу өгч чаддаг,
бүхий л салбар шинжлэх ухаанд сонирхолтой бөгөөд түүнийхээ талаар тодорхой хэмжээний
мэдлэгтэй байх ёстой.
Хүний зан чанар ажил мэргэжилтэйн холбоотой байх гэж боддог болхоор дипломатч
хүн
шулуухан бусдын үгийг эхлээд сонсоод хөдөлдөг байх хэрэгтэй.
ОУХ-д болж буй үйл явдлаас хоцордоггүй, түүн дээр дүгнэлт анализ хийдэг.
Шаардагдах ур чадвар:
 Харилцааны өндөр ур чадвартай
 Гадаад хэлний өндөр мэдлэгтэй
 Судалгаа шинжилгээ, анализ маш сайн хийж чаддаг.
 Олон талын өргөн хүрээний мэдлэг. Үүнд түүх соёл, газарзүй, эдийн
засаг, эрх зүй гэх мэт.
4. Эдгээр мэргэжлийг эзэмшхийн тулд юуг анхааран суралцаж мэдэх ёстой вэ?
гэсэн асуултуудад хариулаад өгөөрэй.
Өндөр боловсролтой, эх оронч, зөв хандлагатай залуучууд энэ салбарт хэрэгтэй.
Дипломатч алдаа гаргах эрхгүй ажил хийдэг хүмүүс. Тэр утгаараа эмч нартай адилхан байдаг.
Хамтарсан баримт бичгийн үг үсэг, таслал хүртэл заримдаа утга учиртай байдаг. Бодлогогүй хэлсэн
ганц үг, санаандгүй хийсэн ганц алхам сөрөг үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй. Дипломатчдын ард
аль нэг байгууллага, компанийн бус, улс эх орны маань эрх ашиг явдаг. Дипломатч хүн бүр үүнийг
ухамсарлаж байх хэрэгтэй. Дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй цаг үед шинэ үеийн
дипломатууд илүү их сорилттой тулгарах болов уу, тэр хэрээр бүх талбарт “мундаг” байх ёстой.
Хамгийн түрүүнд өөрийн улсын түүх болоод дэлхийн түүх, түүхэн үйл явдлууд, мөн
газар зүйн өргөн мэдлэг. Үүнээс гадна дипломатч хүн нь харилцааны өндөр ур чадвартай байх
бөгөөд түүн дээрээ суурилан суралцах нь чухал.
Эдгээр мэргэжлийг эзэмшихийн тулд Ямарваа асуудлыг яагаад, ямар учраас ийм зүйл
болсон бэ гэж анализ хийн Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр Баталж, Асуудлыг шийдэж, мөн
асуудлыг урьдчилан харж чаддаг байх хэрэгтэй. Мөн хийж байгаадаа эзэн нь байж, мэргэшсэн байх.
Нарийн мэргэжлийн мэдлэг, боловсрол, чадвар, туршлагатай байх. Ирээдүйгээ бодитоор төсөөлдөг,
зорилготой, төлөвлөгөөтэй байх ёстой гэж боддог.
Эдгээр мэргэжлийг эзэмшихийн тулд аливаа хүний өөрийн авхаалж самбаа сэтгэл
зүтгэл
хамгийн чухал. Үргэлж мэдээ мэдээлэл уншиж дүгнэлт хийж, эрэл хайгуул хийж суралцах хэрэгтэй
байх.Ямар ч мэргэжил байсан мэргэжилдээ дуртай түүндээ дурлаж суралцах хэрэгтэй.
Энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд бидэнд байх ёстой наад захын ур чадвар бол
хэлний мэдлэг учир нь бид дан ганц өөрийн улсын бус бусад олон улсын харилцаанд оролцож ажил
үүрэг гүйцэтгэнэ цаашлаад ОУ-ын соёл, эдийн засаг эрх зүйн талаарх мэдлэг мэдээлэл хуримтлуулах
хэрэгтэй.
Soft skills буюу зөөлөн чадваруудыг эзэмших шаардлагатай. Мөн улс төр, эдийн засаг,
соёл хоорондын харилцаа, шашин, сэтгэл судлал, ёс зүй болон хэл судлал зэрэг олон талын шинжлэх
ухааны ерөнхий мэдлэгийг эзэмших хэрэгтэй байдаг.
Энэхүү мэргэжлийг эзэмшихийн тулд гадаад хэлний мэдлэг, бичих илтгэх ур чадвар,
мэргэжлийн онол, болон дипломат албаны ёс зүйг сайтар анхааран суралцах ёстой.
Ямар мэргэжлээр сурсан чанартай боловсон хүчин байхын тулд өөрийгөө бэлдэж хувь
хүн талаасаа зорилго ухамсарлаж биеэ даах хэрэгтэй. Мөн олон улсын дэлхийн мэдээ мэдээлэлтэй
ойр байх ёстой.
ОУХ-ы Түүхийн талаарх мэдлэг, улс орнуудын хэл соёл уламжлалыг анхаарах ёстой.
Дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах чадвар, гадаад хэлний практик мэдлэг, хэлэлцээ
хийх чадвар нэн чухал.

You might also like