You are on page 1of 4

Дэлхийн тулгамдсан асуудлууд ба дэлхийн бодлого

Цаг хугацаа өнгөрөх тутам бидний амьдарч буй дэлхий урьд урьдныхаасаа
илүү хурдацтайгаар хөгжиж амжилт бүтээл, техник технологийн ахиц дэвшлээр
дүүрэн байх болсон. Гэсэн хэдий ч үүнийгээ дагаад маш олон дэлхий дахин,
нийгмийн олонход чиглэсэн сөрөг үр дагавар бүхий асуудлууд нэмэгдэж байна.
Тиймдээ ч эдгээр тулгамдаад буй асуудлуудыг дэлхий нийтээр ямар бодлого
ашиглаж, хэрхэн шийдэж байдгийг та бүхэндээ хэд хэдэн гол асуудлуудаар жишээ
татан өөрийнхаа үзэл бодлын хамт тайбарлая.

Хамгийн түрүүнд ярих ёстой сэдэв бол яах аргагүй нийгэм буюу хүн амтай
нягт уялдаа холбоотой “Экологийн тулгамдсан асуудлууд” юм. Энэ нь байгалиас
өөрөөс нь, мөн хүний үйл ажиллагааны үр дүнд бий болж байдаг бөгөөд хүний үйл
ажиллагааны хор хөнөөл нь асар их билээ. Тухайлбал, 1986 оны Чернобылийн
мөн 2010 он дах Фукишимагийн цөмийн хор хохиролын талаар дурдаж болно.
Химийн болоод бусад үйлдвэрүүдийн аюулт ослоос үүдсэн гай уршиг одоо ч
экологийн тэнцвэрт байдлийг алдагдуулсаар байгаа ба бидний өдөр тутмын
амьдралыг хялбарчилж байдаг тээврийн хэрэгсэл, бусад техник технологи нь
агаарын бохирдол, усны болоод хөрсний бохирдол, цөлжилт бий болоход
нөлөөлсөөр байна. Ой мод хомс болсноор агаар дах нүүрсхүчлийн хийн хэмжээ
нэмэгдэж, озон давхарга цоорж хүчлийн бороо, нарны хэт ягаан туяаны нөлөө
нэмэгдэх зэрэг мөн амьтдын төрөл зүйл устан үгүй болоход хүрж байна. Жишээ нь:
Cаяхан гэхэд л Монгол улс дахь нэгэн уул уурхайн буруу олборлолтоос үүдэж
усны хомсдол үүсч тухайн газар нутагт 2000 зээр харангадаж үхсэн тохиолдол
гарсан, түүнчлэн Дорноговь аймаг дах уран олборлолтоос болж мутацид орсон
мал ихээр төрж удалгүй үхэх үзэгдэл ч гарсаар байна. Иймд экологийн аль нэг
тэнцвэр алдагдахад бусад хүчин зүйлүүд давхар хохирч байдаг юм. Эдгээр
асуудлуудыг шийдэхийн тулд дэхий даяар 1960-аад оноос эрчимтэй хамтын үйл
ажиллагааг явуулж эхэлсэн. Тэдгээрын жишээ болсон НҮБ-ын хүрээлэн буй орчны
талаарх байнгын давтамж бүхий уулзалтууд 1970-аад оноос эхлэн зохиогдож
ирснээс 1997 оны Киотогийн хурлаар хөгжингүй улс орнууд хүлэмжийн хийгээ тус
тус буурулахаар зорьж ажилласан байдаг. Мөн 2014 онд НҮБ нь “Уур амьсгалын
ногоон сан” байгуулж дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах
хэлэлцээрийг амжилттай байгуулсан юм.

Дараагийн гол асуудал бол хүн амын өсөлт хөгжил юм. Учир нь энэ
асуудлаас болж 500 сая гаруй хүмүүсийн амьдралд сөрөг үр дагавар буюу
өлсгөлөн, ядуурал тохиож байгаа юм . Хүн ам өсөх нь зарим улс оронд давуу тал
болох хэдий ч хөгжиж буй орнуудын хувьд ихээхэн сөрөг үр дагавар дагуулж болох
юм. Учир нь эдгээр орнууд нь нэг хүнд ногдох ДНБ хэмжээ доогуур, тогтворгүй
эдийн засагтай байдаг. Хүн амын өсөлт ДНБ-ний үзүүлэлтээс давж гарвал тухайн
улс орныг доройтолд хүргэдэг гэж үздэг. Иймд хөгжиж буй улсын хүн ам хэт их
өссөнөөр ядуурал үүснэ. Учир нь айл өрх бүр олон бага насны хүүхэд тэжээх
шаардлага гарах юм. Мөн хүн амын хөгжилд ярихгүй өнгөрч болохгүй сэдэв бол
боловсрол билээ. Бичиг үсэг тайлагдаагүй, суурь боловсролгүйн улмаас тухайн
улс орны хөгжилд олон сул талтай. Өөрөөр хэлбэл, олон боловсролгүй иргэд
байна аа гэдэг маань улс оронд иргэдийн зүгээс үзүүлэх оролцоо, хувь нэмэр гэдэг
зүйл төдийлөн сайн байж чадахгүй гэсэн үг юм. Ингэснээр улс орны идэвхитэй
байдал, ахиц дэвшил маш удаан байх юм. Үүнээс үүдэн мөн л ядуурал бий болж,
хоол хүнсний хангамжийн хүртээмжгүй байдлаас өлсгөлөн болох бөгөөд дархлаа
суларч эрүүл мэндээрээ хохирч эхлэх болно. Элдэв өвчлөл үүсэж, даамжирч эхлэх
нь нэг үндэстэн цаашлаад бүс нутагт сүйрэл дагуулж болох юм. Гэвч хүний
амьдрал эрээнтэй бараантай, уулын мод урттай богинотой гэдэг шиг хөгжиж буй
орнууд хүн ам зүйн шилжилтийг туулж чадвал хүн амын өсөлт, хорогдолтын тоо
ойртож улмаар хүн амын амьдрах нөхцөл сайжирч эрүүл мэндийн хамгаалал
чанаржиж төрөлт нас баралтаас илүүрхэх ба энэ үйл явцийн дараа төрөлтийн хувь
унаж эхэлдэг юм. Ингээд 1974 онд засгийн хувьд хөгжих нь төрөлтийг бууруулж
байдгийг судалгаагаар баталж чадсан байдаг. Мөн хүн ам зүйчид 2070 он гэхэд
дэлхийн хүн ам 8,7 тэрбумд хүрээд буурна гэж үзсэн байдаг бөгөөд үнэхээр ч
төрөлт нь өмнөх үеэ бодоход харьцангуй буурсаар байгаа.

Дээр дурдсанчлан ямар нэг өвчлөл нь дэлхий дахины асуудал мөнөөсөө


мөн юм. Тэр дундаа халдварт өвчин маш хурдацтай тархаж байдаг аюултай
өвчнүүдийн нэг билээ. Тухайлбал, дэлий нийтэд түгээмэл тархсан ДОХ нь одоог
хүртэл бүрэн эмчлэгдэх аргагүй үхлийн аюулт өвчин хэвээр байгаа бөгөөд яг
өнөөдрийн байдлаар шинэ төрлийн Ковид-19 вирус эхэлсэнээс хойш дэлхий
даяар нийт 1сая 11мянган хүн нас бараад байна. Уг вирусын халдварыг зогсоох
аргыг хайн, олон мянган өөр өөр улс орны эрдэмтэд нэгдэн вакцин гарган авахаар
хамтран ажиллаж байгаа. Гэсэн ч корона вирус нь байнгын мутацид орж, энэ үйл
явцийг удаашруулж байна. Иймд корона вирусын тархалтыг зогсоож эрсдэлийг
бууруулахын тулд ДЭМБ мөн олон анагаах ухааны салбарууд хамтарч ажиллаж
дэлхий дахинд тасралтгүй мэдээ мэдээллийг дамжуулж байгааг бид бүгд мэдэх
билээ.

Сүүлийн онцлох асуудал бол аюулгүй байдал зэвсэглэлийн талаар дурдъя.


Химийн болоод бактерологийн зэвсгийн талаар ярихад энэ бол маш аюултай,
харгис, хүмүүс, хүмүүсээ болоод бусад амьтай бүхнийг хордуулж, үй олноор нь
хөнөөх зэвсэг юм. Энэ нь дайн тулааны шинжтэй, нүдийг нүдээр гэдэг шиг ямар нэг
улс өөрийн тань улс руу дайрвал зөрүүлээд хариу өгөх бэлтгэл эсвэл бүр өшөө
авах арга хэрэгсэл гэж хэлж болох юм. АНУ анх 1945 онд Японы Хирошима хотод
цөмийн бөмбөг хаяснаас эхлэлтэй. Уг аймшигт явдлын дараа амьд үлдэгсэд нь
цөмийн цацраг идэвхит бодисонд хордож удалгүй нас барах мөн генийн
өөрчлөлтөнд орсон хүн, мал амьтан ихээр төрөх болсон байдаг. Иймдээ ч Япон
хүмүүс хүчлийн бороо хэмээгээд бороонд норохоос ихээхэн зайлсхийдэг болж
байсан.

1945 онд АНУ нь цөмийн зэвсэгтэйгээ зарлаж улмаар өөрсдийн аюулгүй


байдал, хүч чадлаа батлан хамгаалахын тулд ОХУ, Их Британи, Франц, БНХАУ
зэрэг улсууд тус тус дарааллан цөмийн зэвсэгтэй болж эхэлсэн ч Хирошимагийн
аймшигт сүйрэл мөн уг зүйлийн аюул гайг мэдэхийн хирээр цэрэг, дайны бусаар
техник технологийн хөгжлийн үүднээс авч үзэх болсон. Мөн олон ч улс химийн
болоод бактерологийн зэвсгээс татгалзан, өөр хоорондоо санал нийлэн цөмийн
зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд гарийн үсгээ зурж эхэлсэн байдаг.

Уг гамшигаас сэргийлэхийн тулд бактерологийн зэвсгийг хориглон устгах


олон улсын конвенцийг 1972 онд баталсан ба 1968 оны цөмийн зэвсгийг үл
дэлгэрүүлэх гэрээ нь түүхэн чухал үүгийг гүйцэтгэсэн. Уг гэрээгээр 1967 оны
байдлаар цөмийн зэвсэггүй байсан улсууд цөмийн зэвсэг хийхгүй байх, цөмийн
зэвсэгтэй улс орнууд бусдынхаа эсрэг хэрэглэхгүй байх гэх мэт чухал заалтуудыг
өөртөө агуулсан байдаг.

Дээрх бүх жишээнээс дүгнэхэд олон улсад тохиох нийтлэг асуудлууд нь


дэлхийн тулгамдсан асуудлууд юм. Нэн ялангуяа, бид нэг л дэлхий дээр
амьдардаг тул усны хомсдол, дэлхийн дулуурал зэрэг экологийн асуудлууд нь
байнгын тулгамдаж байдаг. Мөн бид эдгээр томоохон асуудлуудыг нэг нь нийтийн
төлөө, нийт нь нэгнийхээ төлөө хэмээх уриан доор хүчээ нэгтгэж ажиллаж бүх
зүйл дээр хамгийн эрсдэлгүй, зөв гаргалгааг хайж түүнийгээ хамтаар хэрэгжүүлж
байдаг байх нь ээ. Иймд бусад дэлхий нийтийн асуудлууд дээр бид бүгд нэгнээ
уриалж чухал ач холбогдол бүхий шийдэл гаргахад нөлөөлж тусалж дэмжиж байх
нь зүйтэй юм.

20B1NUM0469 (М. Марал)

You might also like